SlideShare une entreprise Scribd logo
1  sur  10
Баялгийн дээд баялаг
“АЛТНААС ИЛҮҮ ҮНЭТЭЙ”
хоѐр зуун монгол үрсийн минь
           амь нас

            Н.Алтанхуяг
        Ардчилсан засаглал 1206 ном
Солонгос улсад 25 хүүхдийг мэс засалд оруулах
асуудлыг хоѐр хоногийн өмнө шийдлээ. Ийм сайхан
мэдээг хоѐр жилд цөөнгүй удаа сонсож баярлаж байгаа ч
хагалгаа амжилттай болсон баярт агшныг хүртэл сэтгэл
гэгэлзээд байдаг юм. Нарт хорвоод мэндлээд хэдхэн жил,
хэдхэн сар болж байгаа бяцхан хүүхдүүд булбарай
гараараа “баяртай” гэж даллаад харийн орныг зорихыг
хараад үлдэх шиг хэцүү тохиолдол байхгүй. Харин
эрүүл саруул болоод “үхэл”-ийн зовлонг гэтлээд ирэх
гайхамшигт агшныг үгээр илэрхийлж, үйлдлээр
үзүүлэхэд бэрх. “Ээжээ” гэхээс өөр үг мэдэхгүй, хэлд
ороогүй тэр жаахан амьтад эрүүл саруул болоод эцэг
эхтэйгээ онгоцны буудал дээр уулзахыг харах үнэхээр
сайхан. Тиймээс энэ ажилдаа дурлаж, сэтгэл татагдахгүй
байхын аргагүй.
Ротари клуб улсаас төсөв татаас авдаггүй. Олон улсын
ротари санд төсөл бичиж санхүүгээ зохицуулдаг.
Тэгэхээр энэ ажил гадны орны мөнгөний урсгалыг
өөрийн орон руу татаж , түүгээр нь өвчин зовлонтой үр
хүүхдийнхээ амь насыг авардаг жишиг болох ѐстой зөв
стандарт гэж би боддог. Миний дотор олон жил
хадгалаастай байсан зүйл бол хэлж ирдэггүй хийсч
ирдэг аймшигт өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах
юмсан гэсэн бодол байсан. Тиймээс төрөлхийн зүрхний
гажигтай хүүхдүүдийг олон улсын Ротари сангий
зардлаар БНСУ-д мэс засалд оруулахаар зүтгэж,
түүнийгээ бодит ажил болгон хэрэгжүүлээд найман
жилийн нүүр үзлээ. Зүрх гэдэг бол чухал эрхтэн.
Тэр тусмаа хайрлаж, дурлаж, баярлаж хөөрч, гомдож
шархлах хүний ертөнцийг аливаа бүхнийг төсөөлж
ойлгох бяцхан үрсийн энэ эмзэг эрхтэн эмгэтэй төрнө
гэдэг харамсмаар өрөвдмөөр. Тийм учраас энэ өвчинтэй
тэмцэхийн тулд хэдэн жил клубынхээ нөхөдтэй уйгагүй
зүтгэлээ. Өөрөө мэс засал хийхгүй ч өвчтэй хүүхдийхээ
аав ээжид        “Таны хүүхдийн амь насыг аврах
боломжтой” гэж сэтгэлийн мухарт нь горьдлогын гэрэл
сүүмэлзүүлдэг болохоор тэр сүүмгэр гэрлийг тод болгон
асаахын тулд илүү хариуцлагатай хандах шаардлага
тулгардаг. Өвчтэй хүүхдээ аврах эцсийн найдлагаа
бидэнл тээж ирсэн эцэг эхчүүдийн харц шиг тийм хүнд
харцтай энэ хорвоогийн хаана ч тулгарч байсангүй.
Хагалгааны зардал нь энгийн амьдралтай хэн бүхэнд
байхааргүй өндөр буюу 20 сая төгрөг. Мөнгөгүй гээд
эрдэнэ болсон үр хүүхдээ эрлэгийн элчид харж байгаад
алдах эцэг эх нэг ч байхгүй. Тэгээд бидэн дээр ирж ,
“Танд, танай клубт найдаж байна.” Гээд нулимс нь
цийлэгнэж , аргаа барсан тэр олон харцтай тулах агшинд
сэтгэлийн гүнд ямар хүнд цохилт учирдгийг үгээр
зүйрлэшгүй. Юун олонх цөөнх, хүчтэй хүчгүй, үнэн
худал улс төрийн хэрүүл.
Хүн маш олон зүйлгүйгээр байж чадна. Харин
хүнгүйгээр , хүний нийгмээс ангид, тэр тусмаа үр
хүүхдээсээ хагацна гэдэг төсөөлшгүй эмгэнэл. Тиймээс
өнгөрсөн    найман жилийг ээж аавын эрдэнэ, энэ
Монголынхоо ирээдүй болсон хүүхдийн төлөө
зориуллаа. Өдгөө алтан амийг нь аварсан хүүхдүүд
маань аль хэдийн 200 хүржээ. Тэр бяцхан зүрхийг
аварсны төлөө цаана нь хичнээн зүрх баярласан бол...
Энэ сайхан эерэг энерги, хүний амьдралын баярт
агшныг эргэн санаж, тэр 200 бяцхан зүрх, түүнтэй нэгэн
адил баярын хэмнэлээр цохилсон салбарыг хурдан хөл
дээр нь босгох, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд
төрөхөөс урьдчилан сэргийлэх, ийм төрлийн хагалгааг
Монголд хийх гээд олон зүйлийг бид ярьдаг.
Гэвч тийм цагийг хүлээлгүй, амь нас нь дээсэн дөрөөн
дээр байгаа хүүхдүүдийнхээ алтан амийг аврах нь
хамгаас чухал тул цаг мөчтэй уралдан зүтгэсээр л байна.
Зүтгэх ч болно. Хүүхдүүдтэйгээ уулзах мөч үнэхээр
сайхан. Тэд маань мөн ч хурдан том болох юм. Зарим нь
намайг аав, манай клубын эмэгтэй гишүүдийг ээж гэж
дуудах нь өхөөрдмөөр. Хүүхдүүдтэйгээ уулзахад , эсэн
мэнд байгаа зургийг нь үзэхэд ямар ч хүнд сэтгэлийн
дарамт, биеийн ядаргаа мартагддаг юм.
Тэднээс минь надад өгсөн бэлэг их байдаг. Ажил дээр
ирж дуулж, зарим нь цэцэрлэг дээрээ өөрийн хийсэн
тоглоомоо бэлэглэнэ. Сургуульд ороод бичиг үсэг сураад
захидал бичнэ. Нэг удаа миний сонгуулийн
сурталчилгааны үеэр хүүхдүүд маань надад бэлэг барих
гээд ирж билээ. 2008 оны оны УИХ-ын сонгуулийн үеэр
сонгуулийн компанит ажил гээд хүмүүстэй уулзаж
байсан юм. Сонгинохайрхан дүүргийн хэсэг иргэд нэг
зааланд цуглараад би намынхаа мөрийн хөтөлбөр,
тухайн тойрогт хэрхэн ажиллах талаар танилцуулж
байлаа. Хурал дуусах дөхөж байтал хаалга гэнэт
нээгдээд бөөн хүүхдүүд ороод ирлээ. Тэд бидний
хагалгаанд явуулсан хүүхдүүд байлаа.
“Ирээч” гэж эцэг эхэд нь хүсэлт тавиагүй өөрсдөө
зохион байгуулаад ирсэн ажээ. Эцэг эхчүүд нь надад
“Бидэнд таны сонгуулийн ажилд хандивлах мөнгө байх
биш ингэж л сэтгэлээрээ тус болъѐ” гэж билээ.
Хүүхдүүд маань дуу дуулж , баярлаж талархснаа
илэрхийлэхэд би ч тэсэлгүй нулимс унагаж,
хүүхдүүдийн маань аав ээж нь ч уйлсан юм. Бас тэр
зааланд байсан бүх хүн уйлж билээ. Манай Туул ротари
клубынхан хүүхдүүддээ төрсөн үр хүүхэд шигээ хайртай
байдаг юм. Та нар минь сайн хүн болоорой. Амь нас
чинь дээсэн дөрөөн дээр байх тэр аймшигт мөчүүдэд
аргаа барж байсан аав ээжийнхээ цөхрөл , агуу нинжин
сэтгэлийг битгий мартаарай.
Эрлэгийн элчтэй алтан гарт эмч нарт талархаарай. Эх
орондоо та нар юунаас ч илүү хэрэгтэй, ээж аавдаа та
нар хамгаас илүү үнэтэй учир бид та нарынхаа төлөө
хичээж зүтгэсэн юм шүү. Би ч бас олон хүмүүст
талархах ѐстой. Хоѐр зуун бяцхан үрсийнхээ амь насыг
аварч, нарт ертөнцөд, нарлаг Монгол орондоо ээж
аавтайгаа энх тунх амьдрах энэрэнгүй үйлсийн төлөө
хоѐргүй сэтгэлээр хамтдаа зүтгэж байгаа нөхөддөө
талархлаа илэрхийлье. Бидний бяцхан үрсээс хагацлын
гуниг, харууслын нулимс хол байг. Хагалгаанд орох 25
хүүхдийг минь бурхан өршөөг. Миний Монголын үрс
улам олон болох болтугай!

Contenu connexe

En vedette

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by HubspotMarius Sescu
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTExpeed Software
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsPixeldarts
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthThinkNow
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfmarketingartwork
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024Neil Kimberley
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 

En vedette (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 

БАЯЛГИЙН ДЭЭД БАЯЛАГ "АЛТНААС ИЛҮҮ ҮНЭТЭЙ" ХОЁР ЗУУН МОНГОЛ ҮРСИЙН МИНЬ АМЬ НАС

  • 1. Баялгийн дээд баялаг “АЛТНААС ИЛҮҮ ҮНЭТЭЙ” хоѐр зуун монгол үрсийн минь амь нас Н.Алтанхуяг Ардчилсан засаглал 1206 ном
  • 2. Солонгос улсад 25 хүүхдийг мэс засалд оруулах асуудлыг хоѐр хоногийн өмнө шийдлээ. Ийм сайхан мэдээг хоѐр жилд цөөнгүй удаа сонсож баярлаж байгаа ч хагалгаа амжилттай болсон баярт агшныг хүртэл сэтгэл гэгэлзээд байдаг юм. Нарт хорвоод мэндлээд хэдхэн жил, хэдхэн сар болж байгаа бяцхан хүүхдүүд булбарай гараараа “баяртай” гэж даллаад харийн орныг зорихыг хараад үлдэх шиг хэцүү тохиолдол байхгүй. Харин эрүүл саруул болоод “үхэл”-ийн зовлонг гэтлээд ирэх гайхамшигт агшныг үгээр илэрхийлж, үйлдлээр үзүүлэхэд бэрх. “Ээжээ” гэхээс өөр үг мэдэхгүй, хэлд ороогүй тэр жаахан амьтад эрүүл саруул болоод эцэг эхтэйгээ онгоцны буудал дээр уулзахыг харах үнэхээр сайхан. Тиймээс энэ ажилдаа дурлаж, сэтгэл татагдахгүй байхын аргагүй.
  • 3. Ротари клуб улсаас төсөв татаас авдаггүй. Олон улсын ротари санд төсөл бичиж санхүүгээ зохицуулдаг. Тэгэхээр энэ ажил гадны орны мөнгөний урсгалыг өөрийн орон руу татаж , түүгээр нь өвчин зовлонтой үр хүүхдийнхээ амь насыг авардаг жишиг болох ѐстой зөв стандарт гэж би боддог. Миний дотор олон жил хадгалаастай байсан зүйл бол хэлж ирдэггүй хийсч ирдэг аймшигт өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах юмсан гэсэн бодол байсан. Тиймээс төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг олон улсын Ротари сангий зардлаар БНСУ-д мэс засалд оруулахаар зүтгэж, түүнийгээ бодит ажил болгон хэрэгжүүлээд найман жилийн нүүр үзлээ. Зүрх гэдэг бол чухал эрхтэн.
  • 4. Тэр тусмаа хайрлаж, дурлаж, баярлаж хөөрч, гомдож шархлах хүний ертөнцийг аливаа бүхнийг төсөөлж ойлгох бяцхан үрсийн энэ эмзэг эрхтэн эмгэтэй төрнө гэдэг харамсмаар өрөвдмөөр. Тийм учраас энэ өвчинтэй тэмцэхийн тулд хэдэн жил клубынхээ нөхөдтэй уйгагүй зүтгэлээ. Өөрөө мэс засал хийхгүй ч өвчтэй хүүхдийхээ аав ээжид “Таны хүүхдийн амь насыг аврах боломжтой” гэж сэтгэлийн мухарт нь горьдлогын гэрэл сүүмэлзүүлдэг болохоор тэр сүүмгэр гэрлийг тод болгон асаахын тулд илүү хариуцлагатай хандах шаардлага тулгардаг. Өвчтэй хүүхдээ аврах эцсийн найдлагаа бидэнл тээж ирсэн эцэг эхчүүдийн харц шиг тийм хүнд харцтай энэ хорвоогийн хаана ч тулгарч байсангүй.
  • 5. Хагалгааны зардал нь энгийн амьдралтай хэн бүхэнд байхааргүй өндөр буюу 20 сая төгрөг. Мөнгөгүй гээд эрдэнэ болсон үр хүүхдээ эрлэгийн элчид харж байгаад алдах эцэг эх нэг ч байхгүй. Тэгээд бидэн дээр ирж , “Танд, танай клубт найдаж байна.” Гээд нулимс нь цийлэгнэж , аргаа барсан тэр олон харцтай тулах агшинд сэтгэлийн гүнд ямар хүнд цохилт учирдгийг үгээр зүйрлэшгүй. Юун олонх цөөнх, хүчтэй хүчгүй, үнэн худал улс төрийн хэрүүл.
  • 6. Хүн маш олон зүйлгүйгээр байж чадна. Харин хүнгүйгээр , хүний нийгмээс ангид, тэр тусмаа үр хүүхдээсээ хагацна гэдэг төсөөлшгүй эмгэнэл. Тиймээс өнгөрсөн найман жилийг ээж аавын эрдэнэ, энэ Монголынхоо ирээдүй болсон хүүхдийн төлөө зориуллаа. Өдгөө алтан амийг нь аварсан хүүхдүүд маань аль хэдийн 200 хүржээ. Тэр бяцхан зүрхийг аварсны төлөө цаана нь хичнээн зүрх баярласан бол... Энэ сайхан эерэг энерги, хүний амьдралын баярт агшныг эргэн санаж, тэр 200 бяцхан зүрх, түүнтэй нэгэн адил баярын хэмнэлээр цохилсон салбарыг хурдан хөл дээр нь босгох, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд төрөхөөс урьдчилан сэргийлэх, ийм төрлийн хагалгааг Монголд хийх гээд олон зүйлийг бид ярьдаг.
  • 7. Гэвч тийм цагийг хүлээлгүй, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүүхдүүдийнхээ алтан амийг аврах нь хамгаас чухал тул цаг мөчтэй уралдан зүтгэсээр л байна. Зүтгэх ч болно. Хүүхдүүдтэйгээ уулзах мөч үнэхээр сайхан. Тэд маань мөн ч хурдан том болох юм. Зарим нь намайг аав, манай клубын эмэгтэй гишүүдийг ээж гэж дуудах нь өхөөрдмөөр. Хүүхдүүдтэйгээ уулзахад , эсэн мэнд байгаа зургийг нь үзэхэд ямар ч хүнд сэтгэлийн дарамт, биеийн ядаргаа мартагддаг юм.
  • 8. Тэднээс минь надад өгсөн бэлэг их байдаг. Ажил дээр ирж дуулж, зарим нь цэцэрлэг дээрээ өөрийн хийсэн тоглоомоо бэлэглэнэ. Сургуульд ороод бичиг үсэг сураад захидал бичнэ. Нэг удаа миний сонгуулийн сурталчилгааны үеэр хүүхдүүд маань надад бэлэг барих гээд ирж билээ. 2008 оны оны УИХ-ын сонгуулийн үеэр сонгуулийн компанит ажил гээд хүмүүстэй уулзаж байсан юм. Сонгинохайрхан дүүргийн хэсэг иргэд нэг зааланд цуглараад би намынхаа мөрийн хөтөлбөр, тухайн тойрогт хэрхэн ажиллах талаар танилцуулж байлаа. Хурал дуусах дөхөж байтал хаалга гэнэт нээгдээд бөөн хүүхдүүд ороод ирлээ. Тэд бидний хагалгаанд явуулсан хүүхдүүд байлаа.
  • 9. “Ирээч” гэж эцэг эхэд нь хүсэлт тавиагүй өөрсдөө зохион байгуулаад ирсэн ажээ. Эцэг эхчүүд нь надад “Бидэнд таны сонгуулийн ажилд хандивлах мөнгө байх биш ингэж л сэтгэлээрээ тус болъѐ” гэж билээ. Хүүхдүүд маань дуу дуулж , баярлаж талархснаа илэрхийлэхэд би ч тэсэлгүй нулимс унагаж, хүүхдүүдийн маань аав ээж нь ч уйлсан юм. Бас тэр зааланд байсан бүх хүн уйлж билээ. Манай Туул ротари клубынхан хүүхдүүддээ төрсөн үр хүүхэд шигээ хайртай байдаг юм. Та нар минь сайн хүн болоорой. Амь нас чинь дээсэн дөрөөн дээр байх тэр аймшигт мөчүүдэд аргаа барж байсан аав ээжийнхээ цөхрөл , агуу нинжин сэтгэлийг битгий мартаарай.
  • 10. Эрлэгийн элчтэй алтан гарт эмч нарт талархаарай. Эх орондоо та нар юунаас ч илүү хэрэгтэй, ээж аавдаа та нар хамгаас илүү үнэтэй учир бид та нарынхаа төлөө хичээж зүтгэсэн юм шүү. Би ч бас олон хүмүүст талархах ѐстой. Хоѐр зуун бяцхан үрсийнхээ амь насыг аварч, нарт ертөнцөд, нарлаг Монгол орондоо ээж аавтайгаа энх тунх амьдрах энэрэнгүй үйлсийн төлөө хоѐргүй сэтгэлээр хамтдаа зүтгэж байгаа нөхөддөө талархлаа илэрхийлье. Бидний бяцхан үрсээс хагацлын гуниг, харууслын нулимс хол байг. Хагалгаанд орох 25 хүүхдийг минь бурхан өршөөг. Миний Монголын үрс улам олон болох болтугай!