SlideShare une entreprise Scribd logo
1  sur  4
ВИЗУАЛ БЕЙСИКИЙН ӨГӨГДЛИЙН ТӨРЛҮҮД


     1. Өгөгдлийн төрлүүд
     2. Визуал бейсикийн үйлдлүүд
              математик үйлдлүүд
              логик үйлдэл
                                   1. Өгөгдлийн төрлүүд
     Өгөгдлийн төрлийг тоон, мөр, тусгай гэсэн үндсэн 3 хэсэгт хуваадаг. Тоон өгөгдөлтэй
ажиллахад тоон төрлийг, тексттэй ажиллахад мөр төрлийг, бусад тусгай төрөлтэй ажиллах
бол тусгай төрлийг ашиглана. Мөр төрөл нь тэг эсвэл олон тэмдэгтийн дараалал юм. Визуал
бейсикт тогтсон ба хувьсах урттай гэсэн хоѐр мөр төрлийг хэрэглэдэг.
     Мөн өгөгдлийн төрөлд variant төрөл бий. Variant төрөл нь өгөгдлийн төрлийг дурын
төрлөөр зарлах төрөл юм. Үүнийг өгөгдлийн нэг төрлийг нөгөө төрөлд хувиргахад
хэрэглэдэг.
     Визуал бейсикийн өгөгдлийн төрлүүдийг дараах хүснэгтээр харуулья.
         Төрлийн
 Төрөл                                          Утгын хязгаар
         товчлол
Byte       Byte      0-255 хооронд орших бүхэл тоо
Boolean    Bln       Үнэн (True) эсвэл худал (False) гэсэн утга авна
Integer     Int      -32768-ээс 32767 хүртэл утга авах бүхэл тоон төрөл
Long       Lng       -2,147,483,648-ээс 2,147,483,647 хүртэл утга авах төрөл
Currency   Cur       -4’922’337’203’685,477.5808-аас 4’922’337’203’685’477.5807 хүртэл
                     утга авна
Single        Sng    -3.402823Е-38-ээс 3.402823Е+38 хүртэл утга авах хөвөгч таслалтай тоон
                     төрөл
Double        Dbl    -1.7976313486232Е-308-ээс 1.7976313486232Е+308 хүртэл утга авах
                     давхар нарийвчлалтай, хөвөгч таслалтай тоон төрөл
Decimal       Dec    28 оронтой аравтын бутархай утга авах төрөл
Date          Dte    Огноо ба хугацааны утга авах төрөл
String        Str    0-ээс 65500 хүртэл утга авах тоо, тэмдэгтийн зэрэгцээ %, &, ^ гэх мэт
                     тусгай тэмдэгтүүдийг агуулах төрөл
Variant       Var    Дурын буюу үл мэдэгдэх төрөлтэй үед хэрэглэх төрөл
Usertype       -     Хэрэглэгчийн дурын төрөл
Object        Obj    Формууд ба удирдах элемнетүүд шиг өгөгдлийн тусгай төрөл


     Визуал бейсикийн тоон төрлийг тодотгохдоо тусгай тэмдэгтүүдийг тухайн тооны ард
бичнэ. Жишээ: Long 15&, Long 15&, Double 15#, Currency 15@
Визуал       бейсикт      хувьсагч      ганцхан       өгөгдлийн       төрөлд      байна.      Хувьсагчийг
тодорхойлохдоо түүний төрлийг нэртэй нь хамт тодорхойлно. Үүнийг хувьсагчийг зарлах
гэдэг. Хувьсагчийг зарлахдаа дараах шаардлагыг анхаарах хэрэгтэй:
               хувьсагчийн нэр 40 тэмдэгтээс хэтрэхгүй;
               үсэг, тоо болон доогуур зураасаас бүрдэнэ;
               эхний тэмдэгт заавал үсэг байх ѐстой;
               түлхүүр үгийг хэрэглэж болохгүй.
      Хувьсагчийг зарлахдаа Dim түлхүүр үгээр зарлах бөгөөд энэ нь програмыг
ажиллуулахад тухайн хувьсагчийг санах ойд байрлуулна. Өөрөөр хэлбэл, Dim нь тухайн
өгөгдлийн төрлийн хэмжээгээр санах ойг хуваарилна гэсэн үг.
      Бичигдэх ерөнхий хэлбэр:
                           Dim <хувьсагчийн нэр> As <хувьсагчийн төрөл>
      Жишээ нь Dim Num As Integer нь Num нэртэй хувьсагчийг integer буюу бүхэл тоон
төрлөөр зарлаж байна. Энэ хувьсагч нь санах ойд 2 байт зай эзлэх бөгөөд хүрэлцээтэй зай
байгаа эсэхийг үйлдлийн систем тодорхойлно1. Ижил нэртэй хувьсагчуудыг ижил процедурт
зарлаж болохгүй2.
      Хувьсагчийг яаж ашиглахаас хамааран Dim-н байрлалыг тодорхойлно. Хэрвээ форм,
модулийн эсвэл стандарт модулийн хамгийн дээд талд Option Еxplicit-г бичиж өгвөл
тэдгээрээс ашиглахаас өмнө бүх хувьсагчийг, зарлахаас өмнө нэрийг нь ашиглаж болох ба
тэр нь variant төрөлтэй. Dim-г тухайн үзэгдэлт процедурт тодорхойлсон бол түүний зарласан
хувьсагч нь локал байна. Харин кодын ерөнхий хэсэгт тодорхойлсон бол тэр хувьсагч нь
глобал хувьсагч буюу програмын хаанаас ч хандаж болох хувьсагч байна. Dim-г мөн public
гэж тодорхойлох ба глобал хувьсагч, прожектын бүх модулд хамаарна. Стандарт модулд
зарласан хувьсагчдын бараг ихэнх нь глобал хувьсагч бөгөөд public-аар зарлагддаг.
      Жишээ нь:
          Dim intDistance As Integer
          Dim sngPrice As Single
          Dim dblWidth As Double


      Мөр төрлийн хувьсагчийг дараах байдлаар тодорхойлно:
          Dim <мөр төрлийн хувьсагчийн нэр> As String
      Энд, <мөр төрлийн хувьсагчийн нэр> нэртэй мөр нь 0-65500 урттай байна. Мөрийн
уртыг тодорхой уртаас хэтрэхгүй байхаар тодорхойлж болно.

1
  Тухайн хувьсагчийг тодорхойлсны дараа үйлдлийн систем санах ойд хангалттай зайтай үед тухайн хувьсагчийн санах ойн
хаягийг тодорхойлно гэсэн үг.
2
  Хоѐр хувьсагчийг ижил нэртэйгээр ижил процедурт зарлаж өгч блохгүй.
Dim strFirstName As String*20
     Энд strFirstName хувьсагчийн авах мөрийн урт нь 0-20 хооронд байна.
     Ижил төрөлтэй хэд хэдэн хувьсагчийг дараах байдлаар зарлаж болно:
        Dim A As Integer, C As Integer, D As Integer
     Хувьсагчид оноох хэлбэр нь дараах хэлбэртэй байна:
        <Хувьсагчийн нэр> = < илэрхийлэл>
     Энэ нь удирдах элемент, хувьсагч эсвэл өөр объектод утга оноох хэлбэр юм. Еxpression
нь хувьсагч, үсэгчлэл эсвэл математик илэрхийлэл байж болно:
        intAge = 25
        sngLength = 22.7
        sngLength =”twenty two point seven”
     Жишээ нь:
        Private Sub cmdNew_Click()
               cmd.Caption = “Click here!”
        End Sub
     Энэ жишээ нь cmdNew гэсэн нэртэй команд товчин дээр дарах үзэгдэл явагдахад
түүний Caption шинжид “Click here!” гэсэн утга оноож байна.
     Энэ жишээ нь cmdNew гэсэн нэртэй команд товчин дээр дарах үзэгдэл явагдахад
түүний Caption шинжид “Click here!” гэсэн утга оноож байна.
     Private Sub cmdButton_Click()
           picBox.Cls
           picBox.Print “hello”
           today = “03/18/10”
           picBox.Print today
     End Sub
     Програмын үр дүн:
          hello
          03/18/10


                            2. Визуал бейсикийн үйлдлүүд
     Математик үйлдэл: Визуал бейсикт хэрэглэгдэх математик операторууд (+, -, *, /) нь
бусад хэлнийхтэй адилхан тодорхойлогддог. Зэрэг дэвшүүлэх оператор нь (^), хоѐр
илэрхийлэлд (& ба +)-г хэрэглэнэ.
     Харьцуулах оператор: Өгөгдлийн утгуудыг өөр хооронд нь харьцуулах ба үр дүн нь
үнэн эсвэл худал үйлдэхүүн болно.
> - эрс их
       < - эрс бага
       >= их юм уу тэнцүү
       <= бага юм уу тэнцүү
       = тэнцүү
       <> ялгаатай
       Харьцуулах оператор нь тоон болон үсэгт илэрхийлэлд мөн удирдах элементүүдийн
утга, хувьсагчдад хэрэглэгдэнэ. Түүнчлэн нэг трөлийн тоог нөгөө төрөлтэй, аль нэг төрлийн
мөрийг нөгөө хэлбэрийн мөртэй харьцуулахад хэрэглэж болно.
       Логик үйлдэл: Визуал бейсик нь бусад програмчлалын хэлтэй адилхан логик
оператортой:
 And       логик ба           If (A>B) and (C>D)     Хоср талын илэрхийлэл үнэн бол үнэн
                                                     үйлдэхүүн, худлаа байвал биелэхгүй.
 Or        логик буюу         If (A>B) or (C>D)      Хоѐр талын илэрхийллийн аль нэг нь биелж
                                                     байвал үнэн үйлдэхүүн, худлаа байвал
                                                     биелэхгүй.
 Not       логик үгүйсгэл     If   Not(strAns     = Энэ нь үнэн эсвэл худал үр дүнгийн эсрэг
                              “Yes”)                 үйлдэхүүн. Хэрвээ strAns үнэн байвал Not
                                                     нь   үгүйсгэж   худал   болгож   харгалзах
                                                     үйлдлийг хийнэ.


       Жишээ: (3 < n) And (n < 12) илэрхийлэл нь энэ нөхцөлүүд хоѐуулаа биелнэ гэсэн үг.

Contenu connexe

Tendances (18)

Ms excel томъёонууд
Ms excel томъёонуудMs excel томъёонууд
Ms excel томъёонууд
 
Operator
OperatorOperator
Operator
 
Ms excel томъёонууд
Ms excel томъёонуудMs excel томъёонууд
Ms excel томъёонууд
 
Microsoft excel-2007томъёонууд
Microsoft excel-2007томъёонуудMicrosoft excel-2007томъёонууд
Microsoft excel-2007томъёонууд
 
Lec2 c++helnii undeslel
Lec2 c++helnii undeslelLec2 c++helnii undeslel
Lec2 c++helnii undeslel
 
Ci hel
Ci helCi hel
Ci hel
 
Ms excel-130512115437-phpapp02
Ms excel-130512115437-phpapp02Ms excel-130512115437-phpapp02
Ms excel-130512115437-phpapp02
 
Ms excel-130512115437-phpapp02
Ms excel-130512115437-phpapp02Ms excel-130512115437-phpapp02
Ms excel-130512115437-phpapp02
 
Л.Одгэрэл Б.Тунгалагтамир - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ОНОВЧТОЙ ПОРТФЕЛ...
Л.Одгэрэл Б.Тунгалагтамир - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ  ОНОВЧТОЙ ПОРТФЕЛ...Л.Одгэрэл Б.Тунгалагтамир - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ  ОНОВЧТОЙ ПОРТФЕЛ...
Л.Одгэрэл Б.Тунгалагтамир - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ОНОВЧТОЙ ПОРТФЕЛ...
 
Lec4 хereglegchiinpunkts
Lec4 хereglegchiinpunktsLec4 хereglegchiinpunkts
Lec4 хereglegchiinpunkts
 
Лекц №6
Лекц №6Лекц №6
Лекц №6
 
Sw203 Lecture11 Casting
Sw203 Lecture11 CastingSw203 Lecture11 Casting
Sw203 Lecture11 Casting
 
Lec3 c++operator
Lec3 c++operatorLec3 c++operator
Lec3 c++operator
 
Excel
ExcelExcel
Excel
 
C
CC
C
 
үндсэн функцууд
үндсэн функцуудүндсэн функцууд
үндсэн функцууд
 
Lecture10 1239357245
Lecture10 1239357245Lecture10 1239357245
Lecture10 1239357245
 
Лекц №4
Лекц №4Лекц №4
Лекц №4
 

Similaire à Lec3 (20)

Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
visual programming lecture 2
visual programming lecture 2visual programming lecture 2
visual programming lecture 2
 
visual programming lecture 2
visual programming lecture 2visual programming lecture 2
visual programming lecture 2
 
visual programming lecture 2
visual programming lecture 2visual programming lecture 2
visual programming lecture 2
 
U.cs101 алгоритм программчлал-4-zasah
U.cs101   алгоритм программчлал-4-zasahU.cs101   алгоритм программчлал-4-zasah
U.cs101 алгоритм программчлал-4-zasah
 
203lec2
203lec2203lec2
203lec2
 
онол
онолонол
онол
 
Lekts1
Lekts1Lekts1
Lekts1
 
Lekts1
Lekts1Lekts1
Lekts1
 
Lekts1
Lekts1Lekts1
Lekts1
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2
 
Mathcad beginning-part1
Mathcad beginning-part1Mathcad beginning-part1
Mathcad beginning-part1
 
Lecture3
Lecture3Lecture3
Lecture3
 
Бие даалт
Бие даалтБие даалт
Бие даалт
 
Access lec2
Access lec2Access lec2
Access lec2
 
SW206 labo
SW206 laboSW206 labo
SW206 labo
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Dynamic web 3
Dynamic web 3Dynamic web 3
Dynamic web 3
 
E
EE
E
 
U.cs101 алгоритм программчлал-12
U.cs101   алгоритм программчлал-12U.cs101   алгоритм программчлал-12
U.cs101 алгоритм программчлал-12
 

Plus de Onon Tuul (20)

Excel function
Excel functionExcel function
Excel function
 
Mt yzadargaa
Mt yzadargaaMt yzadargaa
Mt yzadargaa
 
Table tools цэсний командууд
Table tools цэсний командуудTable tools цэсний командууд
Table tools цэсний командууд
 
Tools цэс
Tools цэсTools цэс
Tools цэс
 
Page layout цэсний командууд
Page layout цэсний командуудPage layout цэсний командууд
Page layout цэсний командууд
 
Insert цэсний командууд
Insert цэсний командуудInsert цэсний командууд
Insert цэсний командууд
 
Home цэсний командууд
Home цэсний командуудHome цэсний командууд
Home цэсний командууд
 
C cons
C consC cons
C cons
 
Publisher
PublisherPublisher
Publisher
 
Access sem2
Access sem2Access sem2
Access sem2
 
Access sem1
Access sem1Access sem1
Access sem1
 
Picture tools
Picture toolsPicture tools
Picture tools
 
Table tools
Table toolsTable tools
Table tools
 
Access1
Access1Access1
Access1
 
Электрон шуудан ашиглах
Электрон шуудан ашиглахЭлектрон шуудан ашиглах
Электрон шуудан ашиглах
 
Daalgavar1
Daalgavar1Daalgavar1
Daalgavar1
 
Orlog dun7b
Orlog dun7bOrlog dun7b
Orlog dun7b
 
Orlog dun7a
Orlog dun7aOrlog dun7a
Orlog dun7a
 
текст бичих
текст бичихтекст бичих
текст бичих
 
зурагт хэмжээс тавих
зурагт хэмжээс тавихзурагт хэмжээс тавих
зурагт хэмжээс тавих
 

Lec3

  • 1. ВИЗУАЛ БЕЙСИКИЙН ӨГӨГДЛИЙН ТӨРЛҮҮД 1. Өгөгдлийн төрлүүд 2. Визуал бейсикийн үйлдлүүд математик үйлдлүүд логик үйлдэл 1. Өгөгдлийн төрлүүд Өгөгдлийн төрлийг тоон, мөр, тусгай гэсэн үндсэн 3 хэсэгт хуваадаг. Тоон өгөгдөлтэй ажиллахад тоон төрлийг, тексттэй ажиллахад мөр төрлийг, бусад тусгай төрөлтэй ажиллах бол тусгай төрлийг ашиглана. Мөр төрөл нь тэг эсвэл олон тэмдэгтийн дараалал юм. Визуал бейсикт тогтсон ба хувьсах урттай гэсэн хоѐр мөр төрлийг хэрэглэдэг. Мөн өгөгдлийн төрөлд variant төрөл бий. Variant төрөл нь өгөгдлийн төрлийг дурын төрлөөр зарлах төрөл юм. Үүнийг өгөгдлийн нэг төрлийг нөгөө төрөлд хувиргахад хэрэглэдэг. Визуал бейсикийн өгөгдлийн төрлүүдийг дараах хүснэгтээр харуулья. Төрлийн Төрөл Утгын хязгаар товчлол Byte Byte 0-255 хооронд орших бүхэл тоо Boolean Bln Үнэн (True) эсвэл худал (False) гэсэн утга авна Integer Int -32768-ээс 32767 хүртэл утга авах бүхэл тоон төрөл Long Lng -2,147,483,648-ээс 2,147,483,647 хүртэл утга авах төрөл Currency Cur -4’922’337’203’685,477.5808-аас 4’922’337’203’685’477.5807 хүртэл утга авна Single Sng -3.402823Е-38-ээс 3.402823Е+38 хүртэл утга авах хөвөгч таслалтай тоон төрөл Double Dbl -1.7976313486232Е-308-ээс 1.7976313486232Е+308 хүртэл утга авах давхар нарийвчлалтай, хөвөгч таслалтай тоон төрөл Decimal Dec 28 оронтой аравтын бутархай утга авах төрөл Date Dte Огноо ба хугацааны утга авах төрөл String Str 0-ээс 65500 хүртэл утга авах тоо, тэмдэгтийн зэрэгцээ %, &, ^ гэх мэт тусгай тэмдэгтүүдийг агуулах төрөл Variant Var Дурын буюу үл мэдэгдэх төрөлтэй үед хэрэглэх төрөл Usertype - Хэрэглэгчийн дурын төрөл Object Obj Формууд ба удирдах элемнетүүд шиг өгөгдлийн тусгай төрөл Визуал бейсикийн тоон төрлийг тодотгохдоо тусгай тэмдэгтүүдийг тухайн тооны ард бичнэ. Жишээ: Long 15&, Long 15&, Double 15#, Currency 15@
  • 2. Визуал бейсикт хувьсагч ганцхан өгөгдлийн төрөлд байна. Хувьсагчийг тодорхойлохдоо түүний төрлийг нэртэй нь хамт тодорхойлно. Үүнийг хувьсагчийг зарлах гэдэг. Хувьсагчийг зарлахдаа дараах шаардлагыг анхаарах хэрэгтэй: хувьсагчийн нэр 40 тэмдэгтээс хэтрэхгүй; үсэг, тоо болон доогуур зураасаас бүрдэнэ; эхний тэмдэгт заавал үсэг байх ѐстой; түлхүүр үгийг хэрэглэж болохгүй. Хувьсагчийг зарлахдаа Dim түлхүүр үгээр зарлах бөгөөд энэ нь програмыг ажиллуулахад тухайн хувьсагчийг санах ойд байрлуулна. Өөрөөр хэлбэл, Dim нь тухайн өгөгдлийн төрлийн хэмжээгээр санах ойг хуваарилна гэсэн үг. Бичигдэх ерөнхий хэлбэр: Dim <хувьсагчийн нэр> As <хувьсагчийн төрөл> Жишээ нь Dim Num As Integer нь Num нэртэй хувьсагчийг integer буюу бүхэл тоон төрлөөр зарлаж байна. Энэ хувьсагч нь санах ойд 2 байт зай эзлэх бөгөөд хүрэлцээтэй зай байгаа эсэхийг үйлдлийн систем тодорхойлно1. Ижил нэртэй хувьсагчуудыг ижил процедурт зарлаж болохгүй2. Хувьсагчийг яаж ашиглахаас хамааран Dim-н байрлалыг тодорхойлно. Хэрвээ форм, модулийн эсвэл стандарт модулийн хамгийн дээд талд Option Еxplicit-г бичиж өгвөл тэдгээрээс ашиглахаас өмнө бүх хувьсагчийг, зарлахаас өмнө нэрийг нь ашиглаж болох ба тэр нь variant төрөлтэй. Dim-г тухайн үзэгдэлт процедурт тодорхойлсон бол түүний зарласан хувьсагч нь локал байна. Харин кодын ерөнхий хэсэгт тодорхойлсон бол тэр хувьсагч нь глобал хувьсагч буюу програмын хаанаас ч хандаж болох хувьсагч байна. Dim-г мөн public гэж тодорхойлох ба глобал хувьсагч, прожектын бүх модулд хамаарна. Стандарт модулд зарласан хувьсагчдын бараг ихэнх нь глобал хувьсагч бөгөөд public-аар зарлагддаг. Жишээ нь: Dim intDistance As Integer Dim sngPrice As Single Dim dblWidth As Double Мөр төрлийн хувьсагчийг дараах байдлаар тодорхойлно: Dim <мөр төрлийн хувьсагчийн нэр> As String Энд, <мөр төрлийн хувьсагчийн нэр> нэртэй мөр нь 0-65500 урттай байна. Мөрийн уртыг тодорхой уртаас хэтрэхгүй байхаар тодорхойлж болно. 1 Тухайн хувьсагчийг тодорхойлсны дараа үйлдлийн систем санах ойд хангалттай зайтай үед тухайн хувьсагчийн санах ойн хаягийг тодорхойлно гэсэн үг. 2 Хоѐр хувьсагчийг ижил нэртэйгээр ижил процедурт зарлаж өгч блохгүй.
  • 3. Dim strFirstName As String*20 Энд strFirstName хувьсагчийн авах мөрийн урт нь 0-20 хооронд байна. Ижил төрөлтэй хэд хэдэн хувьсагчийг дараах байдлаар зарлаж болно: Dim A As Integer, C As Integer, D As Integer Хувьсагчид оноох хэлбэр нь дараах хэлбэртэй байна: <Хувьсагчийн нэр> = < илэрхийлэл> Энэ нь удирдах элемент, хувьсагч эсвэл өөр объектод утга оноох хэлбэр юм. Еxpression нь хувьсагч, үсэгчлэл эсвэл математик илэрхийлэл байж болно: intAge = 25 sngLength = 22.7 sngLength =”twenty two point seven” Жишээ нь: Private Sub cmdNew_Click() cmd.Caption = “Click here!” End Sub Энэ жишээ нь cmdNew гэсэн нэртэй команд товчин дээр дарах үзэгдэл явагдахад түүний Caption шинжид “Click here!” гэсэн утга оноож байна. Энэ жишээ нь cmdNew гэсэн нэртэй команд товчин дээр дарах үзэгдэл явагдахад түүний Caption шинжид “Click here!” гэсэн утга оноож байна. Private Sub cmdButton_Click() picBox.Cls picBox.Print “hello” today = “03/18/10” picBox.Print today End Sub Програмын үр дүн: hello 03/18/10 2. Визуал бейсикийн үйлдлүүд Математик үйлдэл: Визуал бейсикт хэрэглэгдэх математик операторууд (+, -, *, /) нь бусад хэлнийхтэй адилхан тодорхойлогддог. Зэрэг дэвшүүлэх оператор нь (^), хоѐр илэрхийлэлд (& ба +)-г хэрэглэнэ. Харьцуулах оператор: Өгөгдлийн утгуудыг өөр хооронд нь харьцуулах ба үр дүн нь үнэн эсвэл худал үйлдэхүүн болно.
  • 4. > - эрс их < - эрс бага >= их юм уу тэнцүү <= бага юм уу тэнцүү = тэнцүү <> ялгаатай Харьцуулах оператор нь тоон болон үсэгт илэрхийлэлд мөн удирдах элементүүдийн утга, хувьсагчдад хэрэглэгдэнэ. Түүнчлэн нэг трөлийн тоог нөгөө төрөлтэй, аль нэг төрлийн мөрийг нөгөө хэлбэрийн мөртэй харьцуулахад хэрэглэж болно. Логик үйлдэл: Визуал бейсик нь бусад програмчлалын хэлтэй адилхан логик оператортой: And логик ба If (A>B) and (C>D) Хоср талын илэрхийлэл үнэн бол үнэн үйлдэхүүн, худлаа байвал биелэхгүй. Or логик буюу If (A>B) or (C>D) Хоѐр талын илэрхийллийн аль нэг нь биелж байвал үнэн үйлдэхүүн, худлаа байвал биелэхгүй. Not логик үгүйсгэл If Not(strAns = Энэ нь үнэн эсвэл худал үр дүнгийн эсрэг “Yes”) үйлдэхүүн. Хэрвээ strAns үнэн байвал Not нь үгүйсгэж худал болгож харгалзах үйлдлийг хийнэ. Жишээ: (3 < n) And (n < 12) илэрхийлэл нь энэ нөхцөлүүд хоѐуулаа биелнэ гэсэн үг.