SlideShare a Scribd company logo
1 of 10
Download to read offline
ШУТИС, КТМС




Хөдөлмөр эрхлэлт ба
    ажилгүйдэл
        Г.Сайнзаяа




       Улаанбаатар хот
           2012 он
Хөдөлмөр эрхлэлт

Нийтлэг утгаараа хөдөлмөр эрхлэлт нь хөлс орлоготой эсэхээс үл хамааран зорилготой үр
ашиг бүхий хөдөлмөрийн бүх төрөл хэлбэрүүдийг хамааруулан авч үздэг.

Явцуу утгаараа хөдөлмөр эрхлэлт нь иргэд хөдөлмөрийн болон иргэний гэрээ хэлцэл
бусад үндэслэлээр байнгын орлоготой хөдөлмөр эрхэлж байгаа үйл ажиллагаа юм.

Хөдөлмөр эрхлэлт гэдэг нь хүн ам хөдөлмөрийн үйл ажиллагаанд оролцохтой
холбоотойгоор гарч байгаа харилцааг илэрхийлэгч эдийн засгийн категори бөгөөд хүн ам
хөдөлмөрийн үйл явцад хэр зэрэг оролцож байгааг нийгэмд шаардлагатай ажиллагчдын
зэрэгцээ, хувийн хэрэгцээний хангамж, ажлын байрны үнэ, ажиллагчдын орлогын түвшин
зэргийг хамруулсан ойлголт юм.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн байгууллага ажил эрхлэлтийн түвшинг ажил
эрхлэлт/хүн амын харьцаагаар тодорхойлдог. Энэ статистикийн харьцаа нь тухайн улсын
ажиллах насны хүмүүсийн ажиллаж буй хэмжээг тодорхойлдог. Олон улсын хөдөлмөрийн
байгууллагаас сүүлийн нэг долоо хоногт дор хаяж 1 цаг ажилласан хүнийг ажилтайд
тооцно гэжээ. Ерөнхийдөө 70-аас дээш хувьтай бол өндөр, 50-иас доош бол доогуур
үзүүлэлттэйд тооцогддог. Бага үзүүлэлттэй орнууд ихэвчлэн Хойд Америк, Ойрхи
Дорнодод байрладаг. Ажил эрхлэлтийн түвшин ихэвчлэн эрэгтэй хүмүүсийнх эмэгтэйгээс
өндөр байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд эрчүүдийн хувьд буурч, эмэгтэйчүүдийн хувьд өсөх
хандлагатай болсноор ялгаа нь багассан.

Хөдөлмөрийн үзүүлэлтүүд

   -   Хөдөлмөрийн хүчний оролцооны төвшин

       Улс орны ХЗЗ-д идэвхтэй оролцдог буюу ажил эрхэлж байгаа эсвэл ажил идэвхтэй
       хайж буй хөдөлмөрийн насны хүн амын тоог хөдөлмөрийн хүчний оролцооны
       төвшинг тодорхойлоход ашиглана. Энэ үзүүлэлт нь бараа таваарын үйлдвэрлэл,
       үйлчилгээнд идэвхтэй оролцох боломжтой хөдөлмөрийн хүчний нийлүүлэлтийн
       харьцуулсан хэмжээг илэрхийлнэ. Хөдөлмөрийн хүчнийг нас, хүйсээр бүлэглэн авч
       үзснээр тухайн улс ороны эдийн засгийн идэвхтэй хүн амын тархалтыг судалж
       болно.

   -   Хөдөлмөр эрхлэлт, хүн амын харьцаа

       Хөдөлмөр эрхлэлт, хүн амын харьцаанаас ажлын байр бий болгох эдийн засгийн
       чадамжийн тухай мэдээллийг авах боломжтой. Энэ үзүүлэлт нь ажилгүйдлийн
       төвшнөөс илүү нарийвчилсан мэдээллийг өгдөг болох нь олон орны туршлагаар
       нотлогдсон. Хэдийгээр ерөнхий өндөр үзүүлэлттэй харьцаа нь гол төлөв эерэг үр
       дүн авчирдаг ч энэ үзүүлэлт нь дангаараа зохистой хөдөлмөр эрхлэлтийн хувь
       хэмжээ эсвэл түүний алдагдлыг тооцож үнэлэхэд хангалтгүй. Тиймээс цалин хөлс,
       ажлын цаг, албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлт, хагас хөдөлмөр эрхлэлт,
       ажлын нөхцөл зэрэг үзүүлэлтүүдэд үнэлгээ өгөхөд нэмэлт үзүүлэлтүүд
       шаардлагатай. Хөдөлмөр эрхлэлт ба хүн амын харьцаа нь хүйсийн ялгаатай
       байдалд суурилсан тодорхой сонирхлын харьцаа бөгөөд хөдөлмөр эрхлэгчдийн
хүйсийн харьцаанаас хөдөлмөр эрхлэлт дэх жендерийн ялгаатай байдлын тухай
    мэдээллийг авах боломжтой.

-   Албан тушаалаар ангилсан хөдөлмөр эрхлэлт

    Албан тушаалаар ангилсан хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтээр 1. Цалинтай
    ажилчид, 2. хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 3. өрхийн хөдөлмөр эрхлэгчид /гэр
    бүлийн гишүүн бүр хөдөлмөр эрхэлж буй/ гэсэн үндсэн 3 хэсэгт ангилна.
    Хөдөлмөр эрхлэлтийг албан тушаалаар нь ангилах явдал нь ХЗЗ-ийн түлхүүр
    үзүүлэлтүүдийн хэлбэлзэл, улс орны хөгжлийн төвшин зэргийг ойлгоход тусалдаг.
    Олон жилийн туршид улс орны хөгжлийг даган газар тариалангаас аж үйлдвэр,
    үйлчилгээний салбар уруу хөдөлмөр эрхлэлт шилжсэнтэй холбогдуулан цалинтай
    ажилчдын тоо өсч, урьд нь газар тариалангийн хөдөлмөр эрхэлж байсан хувиараа
    болон өрхийн хөдөлмөр эрхлэгчдийн тоо буурч байна. Энэхүү хөдөлмөр
    эрхлэлтийг албан тушаалаар ангилах аргачлал нь 1933 онд батлагдсан хөдөлмөр
    эрхлэлтийн албан тушаалын олон улсын ангилал дээр суурилсан бөгөөд энэ нь
    тухайн үед бусад хувь хүн эсхүл албан байгууллагатай ил болон ил бус хэлбэрээр
    хөдөлмөрийн гэрээ байгуулсан хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг албан тушаалаар
    нь ангилдаг. Ингэж ангилснаар эдийн засгийн эрсдлийн зэрэг, хувь хүн болон
    ажлын байрны харилцан хамаарлын давуу тал, тухайн ажилтны бусдыг захирах,
    зохион байгуулах эрх мэдлийн төрөл зэргийг илрүүлдэг.

-   Салбарын хөдөлмөр эрхлэлт

Энэ үзүүлэлтээр хөдөлмөр эрхлэлтийг хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ гэсэн
гурван ерөнхий салбарт хувааж салбар тус бүрийн нийт хөдөлмөр эрхлэлтэнд эзлэх
хувь хэмжээг илэрхийлдэг. Улмаар энэ үзүүлэлт нь ерөнхий салбарууд дахь хөдөлмөр
эрхлэлтийн өсөлт бууралтыг харуулдаг бөгөөд хөгжиж буй болон хөгжингүй эдийн
засагтай улс хоорондын төвшний ялгаа болон хөгжлийн хандлагыг илэрхийлдэг.
Салбарын хөдөлмөр эрхлэлтийн урсгал нь хөдөлмөрийн бүтээмжийн хандлагад дүн
шинжилгээ хийх нэг чухал хүчин зүйл болдог. Учир нь салбар доторх бүтээмжийн
өсөлтийг багаас өндөр бүтээмжтэй салбарт шилжих шилжилтийн үр дүнд гарсан
бүтээмжийн өсөлтөөс ялгаж үзэх шаардлагатай. Эдийн засгийн үйл ажиллагаа
явуулдаг эдгээр салбаруудыг “Бүх төрлийн эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэн
явуулдаг олон улсын аж үйлдвэрийн ангиллын сдандарт, 1968, 1990 онуудад шинэчлэн
гаргасан 2, 3-р нэмэлт засварын дагуу тодорхойлдог.

-   Албан бус хөдөлмөр эрхлэлт

    Нийт хөдөлмөр эрхэлж буй хүн амаас хэд нь албан бус хөдөлмөр эрхэлж буйг энэ
    үзүүлэлтээр тооцоолон гаргадаг. Эдийн засгийн хэмжээ, өсөлтийн хувьд албан бус
    хөдөлмөр эрхлэлт нь хөгжиж буй болон зарим хөгжингүй эдийн засагтай орнуудын
    эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралын салшгүй нэг хэсэг болдог. Хүн ам
    хурдацтай өсч хотжилт эрчимтэй явагдаж буй орнуудад өсөн дэвжиж буй
    хөдөлмөрийн хүчний ихэнх хувь нь албан бус салбарын үйл ажиллагаанд
    хамрагдах хандлагатай байдаг. Уг үзүүлэлтийг бусад үзүүлэлтээр тодорхойлж
    чадаагүй ажилгүйдлийн төвшин, улирлын шинжтэй хагас ажилгүйдэл зэргийг
    багтаасан хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлоход ашиглана. 15
дахь удаагийн хөдөлмөрийн статисчигчдын олон улсын чуулга уулзалтаар албан
       бус салбар нь бие даасан өрхийн аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн
       нэгж гэж тодорхойлсон байдаг. Албан бус эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж буй
       хөдөлмөрчдөд тодорхой хугацаанд, албан бус салбарын хүрээнд багтах
       бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дор хаяж нэг нэгжид ажиллаж буй бүх хүмүүсийг
       албан тушаал, үндсэн болон үндсэн бус ажилтай эсэхийг үл харгалзан энэ
       үзүүлэлтэд багтаан авч үздэг. Хөдөлмөрийн статисчигчдын олон улсын чуулга
       уулзалтаас гаргасан шийдвэрээр улс үндэсний онцлогтой хувилбарыг хүлээн
       зөвшөөрдөг. Үүний үр дүнд тухайн үзүүлэлтийн тухай мэдээлэл нь гол төлөв
       үндэсний хэмжээний тодорхойлолт болон албан бус эдийн засгийн хэмжүүр дээр
       суурилсан байдаг.

   -   Идэвхгүй байдлын төвшин

       Идэвхгүй байдлын төвшинг хөдөлмөр эрхэлдэггүй, ажил эрж хайгаагүй,
       хөдөлмөрийн хүчинд тооцогддоггүй хүн амын хувиар илэрхийлнэ. Хөдөлмөрийн
       хүчний хүн амд тооцогддог, идэвхгүй байдалд байгаа 25-54 насны хүмүүс
       сонирхлынхоо дагуу ажил эрхэлдэггүй байж болно. Хөдөлмөр эрхлэх бүрэн
       боломжтой энэ насны хүмүүс нь зохих төвшинд боловсрол эзэмшсэн, тэтгэврийн
       насанд хүрээгүй боловч яагаад идэвхгүй байгаа шалтгааныг нээж илрүүлэх нь
       чухал юм. Эмэгтэйчүүдийн идэвхгүй байдлын төвшингөөр тухайн улсын нийгмийн
       ѐс заншил, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хүчний талаарх хандлага, гэр бүлийн
       ерөнхий бүтэц, зохион байгуулалт зэргийг дэлгэрэнгүй мэдэж болно. Идэвхгүй
       байдлын хувь хэмжээн дээр тухайн холбогдох бүлгийн хөдөлмөрийн хүчний
       оролцооны хувь хэмжээг нэмэхэд нийт 100 хувь болно. Энд үндэсний хэмжээнд
       мэдээлж боловсруулсан мэдээлэл болон тооцоог хоѐуланг нь багтаасан бөгөөд
       даатгалын хувьд газар зүйн хязгаар байхгүй гэсэн үг юм.

Монгол Улс 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. 2011 оны 10
дугаар сарын 21- ны байдлаар 57176 ажлын байр шинээр бий болсон. Үүний 11058 буюу
20% нь барилгын салбарт, 9858 буюу 18% нь ХАА, ойн аж ахуй, засаг барилт, ан
агнуурын салбарт, 7261 буюу 13% нь бөөний болон жижиглэн худалдаа, засвар
үйлчилгээний салбарт шинээр ажлын байр бий болоод байна.



                                    Ажилгүйдэл

Нийгэм эдийн засгийн идэвхитэй хүн амын нэг хэсэг нь өөрийнхөө ажиллах хүчийг
ашиглаж чадахгүй байхыг ажилгүйдэл гэнэ.

Ажилгүйчүүд гэдэг нь ажил эрхлэж, орлого олохгүй байгаа бөгөөд ажил хийхэд бэлэн
байгаа, сүүлийн 4 долоо хоногийн турш ажил идэвхитэй хайж байгаа хүмүүсийг хэлнэ.
(Олон улсын Хөдөлмөрийн байгууллага)

Ажилгүйдлийн түвшин гэдэг нь ажилгүйдлийн тархалт бөгөөд нийт ажиллах хүчийг
ажилгүйчүүдийн тоонд хувааж тооцдог. BusinessWeek 2011 онд “Дэлхий даяар 2000 гаруй
сая хүн ажилгүй байна, өндөр үзүүлэлт, хөгжингүй орнуудын гуравны нэг, хөгжиж буй
орнуудын тал хувьд нь ажил эрхлэлтийн түвшний өсөлт буурч байна” гэжээ.
Ажилгүйдлийн учир шалтгаан, үр дагавар, шийдлүүдийн талаар олон онолын хандлагууд
байдаг. Сонгодог эдийн засаг, шинэ сонгодог эдийн засаг, Австрийн эдийн засгийн
онолууд зах зээлийн эдийн засаг бол ажилгүйдлийг шийдэх арга хэмээн маргадаг. Эдгээр
онолууд нь хөдөлмөрийн зах зээлийг гаднаас нь нөлөөлдөг эвлэлүүд, хөдөлмөрийн доод
хөлс, татвар ба бусад зохицуулалтууд гэх мэт гадны нөлөөллүүд нь ажил эрхлэлтийг
идэвхигүйжүүлдэг гэж үздэг. Кейнсийн онол нь ажилгүйдлийн давтагдах шинж чанарыг
тодруулж, гадны нөлөөллүүднь цомхотголын үеэрх ажилгүйдлийг багасгана гэж үздэг.

Ажилгүйдлийн үндсэн төрлүүд:

   -   Бүтцийн. Эдийн засгийн бүтцийн асуудлууд, үр ашиггүй байдал хөдөлмөрийн зах
       зээлд нөлөөлж, нийлүүлэлт эрэлтэд зөрөө гардаг.
   -   Сонгодог. Цалин зах зээлийн тэнцвэрт цэгээс өндөр тогтоогдсоноос болж ажил
       горилогчид эрэлтээс давдаг.
   -   Мөчлөгийн. Өөрөөр Кейнсийн гэж нэрлэдэг. Ажиллахыг хүссэн хүн бүрийг
       ажиллуулах боломжгүй буюу зах зээлд хангалттай нийлмэл эрэлт байхгүй үед
       үүсдэг.
   -   Зайлшгүй. Эдийн засгийн хэт их хадгаламж, муу хувийн хөрөнгө оруулалтаас болж
       ажиллагчид зайлшгүй ажлаас халагдаж, шинэ ажил олох боломжгүй болдог.
   -   Сайн дурын. Ажилтан нэг ажлаас нөгөө ажил руу шилжих эсвэл ажил хайж байх
       үеийн ажилгүйдэл юм.
   -   Нуугдмал. Албан ѐсны статистикийн мэдээнд ороогүй ажилгүйдэл.
   -   Урт хугацааны. Европын Холбооныхоор нэг жилээс дээш үргэлжилсэн
       ажилгүйдлийг хэлнэ.



          Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн байдалд хийсэн шинжилгээ
Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Яамны Мэдээлэл хяналт-шинжилгээ, үнэлгээний
газраас гаргасан зарим статистик мэдээлэл дээр тулгуурлан МУ-ын хөдөлмөр эрхлэлтийн
байдалд шинжилгээ хийлээ.

Хүснэгт 1-д 2006-аас 2010 оны хүн амын ажил эрхлэлтийн ерөнхий байдлыг харуулсан
байна. Хүн ам нэмэгдэж байгаагийн хэрээр хөдөлмөрийн насны хүн амын тоо, эдийн
засгийн идэвхитэй хүн амын тоо ч нэмэгдсээр байна. Хэдий тийм ч ажиллагчдын тоо 2009
онд буурсан байна. Гэвч 2010 онд эргэн нэмэгдсэн ч ажиллагчдын тоо 2008 оныхоос
буурсан нь ажиглагдаж байна.

                                    Хүснэгт 1. Хүн амын ажил эрхлэлт
                                   2006      2007      2008      2009      2010
          Хөдөлмөрийн насны
          хүн амын тоо           1619.60   1642.20   1688.70   1704.40   1863.40
          Эдийн засгийн
          идэвхитэй хүн амын
          тоо                    1042.80   1054.00   1071.50   1137.90   1147.10
          Ажиллагчдын тоо        1009.90   1024.10   1041.70   1006.30   1033.70
          Бүртгэлтэй
          ажилгүйчүүдийн тоо       32.90     29.90     29.80     38.10     38.30
Ажилгүй иргэдийн тоо     257.6    261.4    267.5   131.60   113.40
         Ажиллах хүчний
         оролцооны түвшин       64.40%    64.20%   63.50%   66.80%   61.60%
         Ажил эрхлэлтийн
         түвшин                 62.40%    62.40%   61.70%   88.40%   90.10%
         Ажилгүйдлийн түвшин     3.20%     2.80%    2.80%   11.60%   9.90%


Ажилгүй иргэдийн тоо 2009 оноос огцом буурч, бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо
нэмэгджээ. Зураг 1-д харууулснаар ажиллах хүчний оролцооны түвшин 2010 онд 5 гаруй
хувиар буурсан боловч ажил эрхлэлтийн түвшин тогтмол хэвээр байна (Зураг 2).




                    Зураг 1. Ажиллах хүчний оролцооны түвшин




                         Зураг 2. Ажил эрхлэлтийн түвшин

Ажилгүйдлийн түвшин 2009 оноос огцом нэмэгдсэн нь бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо
нэмэгдсэнтэй холбоотой.
Зураг 3. Ажилгүйдлийн түвшин

 Хүснэгт 2-т 2000-аас 2008 он хүртэлх нийт ажиллагчдын бүтцийг насны бүлгээр
 харууллаа. Хэлбэлзлийг илүү тодорхой харуулахын тулд насны бүлэг бүрийг хувийн
 жингээр нь авч үзэв.

                                                    Хүснэгт 2. Ажиллагчдын тоо, насны бүтцээр
                        2000                    2001                    2002                  2003
     <16             1776         0.22%      2095      0.25%         2142      0.25%      1891       0.20%
     16-19       92064        11.38%       83680      10.05%     81348         9.34%     86888       9.38%
     20-24      135590        16.76%      133822      16.08%    131713       15.13% 136834         14.77%
     25-29      134674        16.65%      137712      16.55%    144844       16.63% 147333         15.90%
     30-34      125272        15.49%      127212      15.28%    137564       15.80% 146796         15.84%
     35-39      108689        13.44%      114830      13.80%    124862       14.34% 130389         14.07%
     40-44       89509        11.06%       94344      11.34%    102998       11.83% 114721         12.38%
     45-49       54726            6.76%    63403       7.62%     69392         7.97%     76520       8.26%
     50-54       37557            4.64%    39524       4.75%     42423         4.87%     48835       5.27%
     55-59       20536   2.54%             24455   2.94%         25126   2.89% 28439    3.07%
     60+          8594   1.06%             11204   1.35%          8369   0.96%   7892   0.85%
     Бүгд       808987 100.00%            832281 100.00%        870781 100.00% 926538 100.00%


     2004                     2005                    2006                     2007                  2008
  1189       0.13%          370      0.04%          532      0.05%          194       0.02%       142       0.01%
 83191       8.75%     81507         8.42%      82570        8.18%      77744         7.59%      72791      6.99%
137228     14.44% 135066            13.95%     142736     14.13%       139526     13.62%      146046     14.02%
147228     15.49% 151421            15.64%     155062     15.35%       156850     15.32%      159978     15.36%
147362     15.51% 151850            15.68%     156463     15.49%       158372     15.47%      164046     15.75%
133320     14.03% 136552            14.10%     143051     14.16%       145584     14.22%      150289     14.43%
117389     12.35% 117193            12.10%     124558     12.33%       127872     12.49%      129433     12.43%
 85040       8.95%     94502         9.76%     101230     10.02%       106211     10.37%      109488     10.51%
 56338       5.93%     58954         6.09%      63750        6.31%      67129         6.56%      67792      6.51%
32782     3.45% 33774      3.49%   34001   3.37%   39122   3.82%   37279   3.58%
  9215     0.97%   7124     0.74%    5967   0.59%    5453   0.53%    4411   0.42%
950282   100.00% 968313   100.00% 1009920 100.00% 1024057 100.00% 1041695 100.00%


 Зураг 4-өөс харахад насны бүлгүүдийн эзлэх хувь ерөнхийдөө тогтмол байгаа ч багахан
 өөрчлөлтүүдийг харж болохоор байна. 16-19 насныхны эзлэх хувь тогтмол буурч байгаа
 бол 45-49 болон 50-54 насныхан тогмол нэмэгдэж байгаа нь харагдаж байна. 40-44 ба 55-
 59 насныхан мөн адил тогтмол бага өсөлттэй байна. Харин 20-24 ба 25-29 насныхан
 тогтмол бага бууралттай байна. Үүнээс харахад, 29-өөс доош насныхны хөдөлмөр
 эрхлэлтийн хувь буурсаар, харин 40-өөс дээш насныхных тогтмол өссөөр байна.




                       Зураг 4. Ажиллагчдын бүтэц, насны бүлгээр

 2007, 2008 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тооноос
 харахад бага зэрэг буурсан байна. Гэвч эдгээр онуудад ажилгүйчүүдийн түвшин ижил
 байсан. Аж ахуй эрхлэх сургалтанд хамрагдсан хүний тоо 2 гаруй дахин өссөн байна.

                                      Хүснэгт 3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
                                        үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо,
                                                      үйлчилгээний төрлөөр
                                                               2007      2008
           Ажилд зуучлан оруулсан хүний тоо                   53575     53355
           Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
           үйлчилгээнд хамрагдсан хүний тоо                   76484     70264
           Мэргэжлийн сургалтанд хамрагдсан хүний тоо         22739     20773
           НХА-д хамрагдсан хүний тоо                         17132     17161
           Бүртгэлтэй ажилгүйчүүд                             30796     29813
           ХЭДС-аас зээл авсан хүний тоо                       5738      8176
Ажил олгогчийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан
         хүний тоо                                          1702     1905
         Бизнес инкубаторын үйлчилгээнд хамрагдсан
         хүний тоо                                          170       105
         Аж ахуй эрхлэх сургалтанд хамрагдсан хүний тоо     9603    22972
         Бүгд                                             217939   224524




     Зураг 5. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо,
                               үйлчилгээний төрлөөр

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоог бүсээр судлахад
баруун бүс болон Улаанбаатараас бусад бүсийн тоо хэмжээ нэмэгдсэн байна.
Зураг 6. . Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо, бүсээр



                                      Дүгнэлт

Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийн түвшин дундаж үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн
жилүүдэд тогтвортой өсөлт мэдэгдэхгүй байна. Ажилгүйдлийн түвшин 2009 оноос огцом
нэмэгдсэн байна. Тиймээс ч 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон
зарлаж, 60000 шинэ ажлын байр гаргасан байна.

Ажилгүйдэл залуучуудын дунд ихэсч, ахмад насныхан илүү ажиллах болсон байна. Энэ нь
хөдөлмөрийн зах зээл дээрх шаардлагатай мэргэжил, ур чадвартай эрэлтийг хангаж
чадахгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай болон
тусгай мэргэжлийн ажлын байр эрчимтэй нэмэгдэж байгаа ч ийм мэргэжлээр төгсөгчдийн
тоо өсөлтийг нь гүйцэхгүй байна.

More Related Content

What's hot

Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлUka Sola
 
ажилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэражилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэрtserendulamaa
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт Amgaa Amgalan
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдGahain Tuulai
 
Зөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөнЗөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөнPsychology Psy
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудNergui Oyunchinmeg
 
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагэдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагdeegii0909
 
популяци
популяципопуляци
популяциdavaa627
 
философи 1
философи 1философи 1
философи 1Жак М.У
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Adilbishiin Gelegjamts
 
ядуурал
ядууралядуурал
ядууралsergelen97
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментUsukhuu Galaa
 
Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science National of University Mongolia
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнNYAM-OCHIR BOLD
 

What's hot (20)

Hudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lectureHudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lecture
 
Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэл
 
ажилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэражилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэр
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт
 
гаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээлгаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээл
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүд
 
Зөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөнЗөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөн
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолууд
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагэдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
 
популяци
популяципопуляци
популяци
 
философи 1
философи 1философи 1
философи 1
 
Lekts8
Lekts8Lekts8
Lekts8
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
ядуурал
ядууралядуурал
ядуурал
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежмент
 
Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүн
 

Similar to хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл

Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020hicheel2020
 
Econ l11. 2020 2021on
Econ l11. 2020  2021onEcon l11. 2020  2021on
Econ l11. 2020 2021onhicheel2020
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэлTj Crew
 
ном 2
ном 2ном 2
ном 2deegiii
 
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...batnasanb
 
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)Мони Гоша
 
"Бизнесийн статистик" Хичээл-5
"Бизнесийн статистик" Хичээл-5"Бизнесийн статистик" Хичээл-5
"Бизнесийн статистик" Хичээл-5E-Gazarchin Online University
 
Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үн...
Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үн...Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үн...
Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үн...erdmiinshuvuu
 
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...batnasanb
 
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...batnasanb
 
Шийрэв- Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...
Шийрэв-  Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...Шийрэв-  Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...
Шийрэв- Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...erdmiinshuvuu
 
Б.Хатантуул - Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлс...
Б.Хатантуул - Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлс...Б.Хатантуул - Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлс...
Б.Хатантуул - Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлс...batnasanb
 
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлХ.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлUnuruu Dear
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэлediinzasag
 
To rs middle income group in mic_mon_final
To rs middle income group in mic_mon_finalTo rs middle income group in mic_mon_final
To rs middle income group in mic_mon_finalBaterdene Batchuluun
 

Similar to хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл (20)

Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020
 
Econ l11. 2020 2021on
Econ l11. 2020  2021onEcon l11. 2020  2021on
Econ l11. 2020 2021on
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэл
 
ном 2
ном 2ном 2
ном 2
 
Random 120331033904-phpapp02
Random 120331033904-phpapp02Random 120331033904-phpapp02
Random 120331033904-phpapp02
 
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
 
Macro l 4
Macro l 4Macro l 4
Macro l 4
 
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
 
"Бизнесийн статистик" Хичээл-5
"Бизнесийн статистик" Хичээл-5"Бизнесийн статистик" Хичээл-5
"Бизнесийн статистик" Хичээл-5
 
Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үн...
Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үн...Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үн...
Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үн...
 
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...
 
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...
 
Lekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulah
Lekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulahLekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulah
Lekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulah
 
Ajilguidel
AjilguidelAjilguidel
Ajilguidel
 
Шийрэв- Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...
Шийрэв-  Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...Шийрэв-  Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...
Шийрэв- Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...
 
Б.Хатантуул - Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлс...
Б.Хатантуул - Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлс...Б.Хатантуул - Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлс...
Б.Хатантуул - Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлс...
 
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлХ.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэл
 
eaeasdsadas
eaeasdsadaseaeasdsadas
eaeasdsadas
 
To rs middle income group in mic_mon_final
To rs middle income group in mic_mon_finalTo rs middle income group in mic_mon_final
To rs middle income group in mic_mon_final
 

More from Zaya G

хөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвархөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загварZaya G
 
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалтZaya G
 
Маршал Г.К.Жуков
Маршал Г.К.ЖуковМаршал Г.К.Жуков
Маршал Г.К.ЖуковZaya G
 
Ron Rosenhead blog
Ron Rosenhead blogRon Rosenhead blog
Ron Rosenhead blogZaya G
 
Төслийн сонголт хийх
Төслийн сонголт хийхТөслийн сонголт хийх
Төслийн сонголт хийхZaya G
 
Тоон аргаар төслийн шинжилгээ хийх
Тоон аргаар төслийн шинжилгээ хийхТоон аргаар төслийн шинжилгээ хийх
Тоон аргаар төслийн шинжилгээ хийхZaya G
 
Agile төслийн менежмент
Agile төслийн менежментAgile төслийн менежмент
Agile төслийн менежментZaya G
 
Төслийн менежментийн кэйсүүд
Төслийн менежментийн кэйсүүдТөслийн менежментийн кэйсүүд
Төслийн менежментийн кэйсүүдZaya G
 
Agile төслийн менежмент
Agile төслийн менежментAgile төслийн менежмент
Agile төслийн менежментZaya G
 
Цэцэн мэргэний нэвтэрхий толь номны тухай
Цэцэн мэргэний нэвтэрхий толь номны тухайЦэцэн мэргэний нэвтэрхий толь номны тухай
Цэцэн мэргэний нэвтэрхий толь номны тухайZaya G
 
Стресс
СтрессСтресс
СтрессZaya G
 
Санхүүгийн шилдэг сайтууд
Санхүүгийн шилдэг сайтуудСанхүүгийн шилдэг сайтууд
Санхүүгийн шилдэг сайтуудZaya G
 
Хүний нөөцийн менежерүүдтэй уулзсан тэмдэглэл
Хүний нөөцийн менежерүүдтэй уулзсан тэмдэглэлХүний нөөцийн менежерүүдтэй уулзсан тэмдэглэл
Хүний нөөцийн менежерүүдтэй уулзсан тэмдэглэлZaya G
 
Морин аяллын бизнес төлөвлөгөө
Морин аяллын бизнес төлөвлөгөөМорин аяллын бизнес төлөвлөгөө
Морин аяллын бизнес төлөвлөгөөZaya G
 
Англи хэлний орчуулга
Англи хэлний орчуулгаАнгли хэлний орчуулга
Англи хэлний орчуулгаZaya G
 
Дейл Карнеги
Дейл Карнеги Дейл Карнеги
Дейл Карнеги Zaya G
 
Нэрийн хуудасны тухай
Нэрийн хуудасны тухайНэрийн хуудасны тухай
Нэрийн хуудасны тухайZaya G
 
Нэрийн хуудасны тухай
Нэрийн хуудасны тухайНэрийн хуудасны тухай
Нэрийн хуудасны тухайZaya G
 
Баяжуулах Фабрикийн "Эрдэнэт" бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр
Баяжуулах Фабрикийн "Эрдэнэт" бүтээмж дээшлүүлэх хөтөлбөрБаяжуулах Фабрикийн "Эрдэнэт" бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр
Баяжуулах Фабрикийн "Эрдэнэт" бүтээмж дээшлүүлэх хөтөлбөрZaya G
 
эрик эриксон
эрик эриксонэрик эриксон
эрик эриксонZaya G
 

More from Zaya G (20)

хөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвархөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвар
 
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт
 
Маршал Г.К.Жуков
Маршал Г.К.ЖуковМаршал Г.К.Жуков
Маршал Г.К.Жуков
 
Ron Rosenhead blog
Ron Rosenhead blogRon Rosenhead blog
Ron Rosenhead blog
 
Төслийн сонголт хийх
Төслийн сонголт хийхТөслийн сонголт хийх
Төслийн сонголт хийх
 
Тоон аргаар төслийн шинжилгээ хийх
Тоон аргаар төслийн шинжилгээ хийхТоон аргаар төслийн шинжилгээ хийх
Тоон аргаар төслийн шинжилгээ хийх
 
Agile төслийн менежмент
Agile төслийн менежментAgile төслийн менежмент
Agile төслийн менежмент
 
Төслийн менежментийн кэйсүүд
Төслийн менежментийн кэйсүүдТөслийн менежментийн кэйсүүд
Төслийн менежментийн кэйсүүд
 
Agile төслийн менежмент
Agile төслийн менежментAgile төслийн менежмент
Agile төслийн менежмент
 
Цэцэн мэргэний нэвтэрхий толь номны тухай
Цэцэн мэргэний нэвтэрхий толь номны тухайЦэцэн мэргэний нэвтэрхий толь номны тухай
Цэцэн мэргэний нэвтэрхий толь номны тухай
 
Стресс
СтрессСтресс
Стресс
 
Санхүүгийн шилдэг сайтууд
Санхүүгийн шилдэг сайтуудСанхүүгийн шилдэг сайтууд
Санхүүгийн шилдэг сайтууд
 
Хүний нөөцийн менежерүүдтэй уулзсан тэмдэглэл
Хүний нөөцийн менежерүүдтэй уулзсан тэмдэглэлХүний нөөцийн менежерүүдтэй уулзсан тэмдэглэл
Хүний нөөцийн менежерүүдтэй уулзсан тэмдэглэл
 
Морин аяллын бизнес төлөвлөгөө
Морин аяллын бизнес төлөвлөгөөМорин аяллын бизнес төлөвлөгөө
Морин аяллын бизнес төлөвлөгөө
 
Англи хэлний орчуулга
Англи хэлний орчуулгаАнгли хэлний орчуулга
Англи хэлний орчуулга
 
Дейл Карнеги
Дейл Карнеги Дейл Карнеги
Дейл Карнеги
 
Нэрийн хуудасны тухай
Нэрийн хуудасны тухайНэрийн хуудасны тухай
Нэрийн хуудасны тухай
 
Нэрийн хуудасны тухай
Нэрийн хуудасны тухайНэрийн хуудасны тухай
Нэрийн хуудасны тухай
 
Баяжуулах Фабрикийн "Эрдэнэт" бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр
Баяжуулах Фабрикийн "Эрдэнэт" бүтээмж дээшлүүлэх хөтөлбөрБаяжуулах Фабрикийн "Эрдэнэт" бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр
Баяжуулах Фабрикийн "Эрдэнэт" бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр
 
эрик эриксон
эрик эриксонэрик эриксон
эрик эриксон
 

хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл

  • 1. ШУТИС, КТМС Хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл Г.Сайнзаяа Улаанбаатар хот 2012 он
  • 2. Хөдөлмөр эрхлэлт Нийтлэг утгаараа хөдөлмөр эрхлэлт нь хөлс орлоготой эсэхээс үл хамааран зорилготой үр ашиг бүхий хөдөлмөрийн бүх төрөл хэлбэрүүдийг хамааруулан авч үздэг. Явцуу утгаараа хөдөлмөр эрхлэлт нь иргэд хөдөлмөрийн болон иргэний гэрээ хэлцэл бусад үндэслэлээр байнгын орлоготой хөдөлмөр эрхэлж байгаа үйл ажиллагаа юм. Хөдөлмөр эрхлэлт гэдэг нь хүн ам хөдөлмөрийн үйл ажиллагаанд оролцохтой холбоотойгоор гарч байгаа харилцааг илэрхийлэгч эдийн засгийн категори бөгөөд хүн ам хөдөлмөрийн үйл явцад хэр зэрэг оролцож байгааг нийгэмд шаардлагатай ажиллагчдын зэрэгцээ, хувийн хэрэгцээний хангамж, ажлын байрны үнэ, ажиллагчдын орлогын түвшин зэргийг хамруулсан ойлголт юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн байгууллага ажил эрхлэлтийн түвшинг ажил эрхлэлт/хүн амын харьцаагаар тодорхойлдог. Энэ статистикийн харьцаа нь тухайн улсын ажиллах насны хүмүүсийн ажиллаж буй хэмжээг тодорхойлдог. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас сүүлийн нэг долоо хоногт дор хаяж 1 цаг ажилласан хүнийг ажилтайд тооцно гэжээ. Ерөнхийдөө 70-аас дээш хувьтай бол өндөр, 50-иас доош бол доогуур үзүүлэлттэйд тооцогддог. Бага үзүүлэлттэй орнууд ихэвчлэн Хойд Америк, Ойрхи Дорнодод байрладаг. Ажил эрхлэлтийн түвшин ихэвчлэн эрэгтэй хүмүүсийнх эмэгтэйгээс өндөр байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд эрчүүдийн хувьд буурч, эмэгтэйчүүдийн хувьд өсөх хандлагатай болсноор ялгаа нь багассан. Хөдөлмөрийн үзүүлэлтүүд - Хөдөлмөрийн хүчний оролцооны төвшин Улс орны ХЗЗ-д идэвхтэй оролцдог буюу ажил эрхэлж байгаа эсвэл ажил идэвхтэй хайж буй хөдөлмөрийн насны хүн амын тоог хөдөлмөрийн хүчний оролцооны төвшинг тодорхойлоход ашиглана. Энэ үзүүлэлт нь бараа таваарын үйлдвэрлэл, үйлчилгээнд идэвхтэй оролцох боломжтой хөдөлмөрийн хүчний нийлүүлэлтийн харьцуулсан хэмжээг илэрхийлнэ. Хөдөлмөрийн хүчнийг нас, хүйсээр бүлэглэн авч үзснээр тухайн улс ороны эдийн засгийн идэвхтэй хүн амын тархалтыг судалж болно. - Хөдөлмөр эрхлэлт, хүн амын харьцаа Хөдөлмөр эрхлэлт, хүн амын харьцаанаас ажлын байр бий болгох эдийн засгийн чадамжийн тухай мэдээллийг авах боломжтой. Энэ үзүүлэлт нь ажилгүйдлийн төвшнөөс илүү нарийвчилсан мэдээллийг өгдөг болох нь олон орны туршлагаар нотлогдсон. Хэдийгээр ерөнхий өндөр үзүүлэлттэй харьцаа нь гол төлөв эерэг үр дүн авчирдаг ч энэ үзүүлэлт нь дангаараа зохистой хөдөлмөр эрхлэлтийн хувь хэмжээ эсвэл түүний алдагдлыг тооцож үнэлэхэд хангалтгүй. Тиймээс цалин хөлс, ажлын цаг, албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлт, хагас хөдөлмөр эрхлэлт, ажлын нөхцөл зэрэг үзүүлэлтүүдэд үнэлгээ өгөхөд нэмэлт үзүүлэлтүүд шаардлагатай. Хөдөлмөр эрхлэлт ба хүн амын харьцаа нь хүйсийн ялгаатай байдалд суурилсан тодорхой сонирхлын харьцаа бөгөөд хөдөлмөр эрхлэгчдийн
  • 3. хүйсийн харьцаанаас хөдөлмөр эрхлэлт дэх жендерийн ялгаатай байдлын тухай мэдээллийг авах боломжтой. - Албан тушаалаар ангилсан хөдөлмөр эрхлэлт Албан тушаалаар ангилсан хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтээр 1. Цалинтай ажилчид, 2. хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 3. өрхийн хөдөлмөр эрхлэгчид /гэр бүлийн гишүүн бүр хөдөлмөр эрхэлж буй/ гэсэн үндсэн 3 хэсэгт ангилна. Хөдөлмөр эрхлэлтийг албан тушаалаар нь ангилах явдал нь ХЗЗ-ийн түлхүүр үзүүлэлтүүдийн хэлбэлзэл, улс орны хөгжлийн төвшин зэргийг ойлгоход тусалдаг. Олон жилийн туршид улс орны хөгжлийг даган газар тариалангаас аж үйлдвэр, үйлчилгээний салбар уруу хөдөлмөр эрхлэлт шилжсэнтэй холбогдуулан цалинтай ажилчдын тоо өсч, урьд нь газар тариалангийн хөдөлмөр эрхэлж байсан хувиараа болон өрхийн хөдөлмөр эрхлэгчдийн тоо буурч байна. Энэхүү хөдөлмөр эрхлэлтийг албан тушаалаар ангилах аргачлал нь 1933 онд батлагдсан хөдөлмөр эрхлэлтийн албан тушаалын олон улсын ангилал дээр суурилсан бөгөөд энэ нь тухайн үед бусад хувь хүн эсхүл албан байгууллагатай ил болон ил бус хэлбэрээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг албан тушаалаар нь ангилдаг. Ингэж ангилснаар эдийн засгийн эрсдлийн зэрэг, хувь хүн болон ажлын байрны харилцан хамаарлын давуу тал, тухайн ажилтны бусдыг захирах, зохион байгуулах эрх мэдлийн төрөл зэргийг илрүүлдэг. - Салбарын хөдөлмөр эрхлэлт Энэ үзүүлэлтээр хөдөлмөр эрхлэлтийг хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ гэсэн гурван ерөнхий салбарт хувааж салбар тус бүрийн нийт хөдөлмөр эрхлэлтэнд эзлэх хувь хэмжээг илэрхийлдэг. Улмаар энэ үзүүлэлт нь ерөнхий салбарууд дахь хөдөлмөр эрхлэлтийн өсөлт бууралтыг харуулдаг бөгөөд хөгжиж буй болон хөгжингүй эдийн засагтай улс хоорондын төвшний ялгаа болон хөгжлийн хандлагыг илэрхийлдэг. Салбарын хөдөлмөр эрхлэлтийн урсгал нь хөдөлмөрийн бүтээмжийн хандлагад дүн шинжилгээ хийх нэг чухал хүчин зүйл болдог. Учир нь салбар доторх бүтээмжийн өсөлтийг багаас өндөр бүтээмжтэй салбарт шилжих шилжилтийн үр дүнд гарсан бүтээмжийн өсөлтөөс ялгаж үзэх шаардлагатай. Эдийн засгийн үйл ажиллагаа явуулдаг эдгээр салбаруудыг “Бүх төрлийн эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг олон улсын аж үйлдвэрийн ангиллын сдандарт, 1968, 1990 онуудад шинэчлэн гаргасан 2, 3-р нэмэлт засварын дагуу тодорхойлдог. - Албан бус хөдөлмөр эрхлэлт Нийт хөдөлмөр эрхэлж буй хүн амаас хэд нь албан бус хөдөлмөр эрхэлж буйг энэ үзүүлэлтээр тооцоолон гаргадаг. Эдийн засгийн хэмжээ, өсөлтийн хувьд албан бус хөдөлмөр эрхлэлт нь хөгжиж буй болон зарим хөгжингүй эдийн засагтай орнуудын эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралын салшгүй нэг хэсэг болдог. Хүн ам хурдацтай өсч хотжилт эрчимтэй явагдаж буй орнуудад өсөн дэвжиж буй хөдөлмөрийн хүчний ихэнх хувь нь албан бус салбарын үйл ажиллагаанд хамрагдах хандлагатай байдаг. Уг үзүүлэлтийг бусад үзүүлэлтээр тодорхойлж чадаагүй ажилгүйдлийн төвшин, улирлын шинжтэй хагас ажилгүйдэл зэргийг багтаасан хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлоход ашиглана. 15
  • 4. дахь удаагийн хөдөлмөрийн статисчигчдын олон улсын чуулга уулзалтаар албан бус салбар нь бие даасан өрхийн аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгж гэж тодорхойлсон байдаг. Албан бус эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж буй хөдөлмөрчдөд тодорхой хугацаанд, албан бус салбарын хүрээнд багтах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дор хаяж нэг нэгжид ажиллаж буй бүх хүмүүсийг албан тушаал, үндсэн болон үндсэн бус ажилтай эсэхийг үл харгалзан энэ үзүүлэлтэд багтаан авч үздэг. Хөдөлмөрийн статисчигчдын олон улсын чуулга уулзалтаас гаргасан шийдвэрээр улс үндэсний онцлогтой хувилбарыг хүлээн зөвшөөрдөг. Үүний үр дүнд тухайн үзүүлэлтийн тухай мэдээлэл нь гол төлөв үндэсний хэмжээний тодорхойлолт болон албан бус эдийн засгийн хэмжүүр дээр суурилсан байдаг. - Идэвхгүй байдлын төвшин Идэвхгүй байдлын төвшинг хөдөлмөр эрхэлдэггүй, ажил эрж хайгаагүй, хөдөлмөрийн хүчинд тооцогддоггүй хүн амын хувиар илэрхийлнэ. Хөдөлмөрийн хүчний хүн амд тооцогддог, идэвхгүй байдалд байгаа 25-54 насны хүмүүс сонирхлынхоо дагуу ажил эрхэлдэггүй байж болно. Хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой энэ насны хүмүүс нь зохих төвшинд боловсрол эзэмшсэн, тэтгэврийн насанд хүрээгүй боловч яагаад идэвхгүй байгаа шалтгааныг нээж илрүүлэх нь чухал юм. Эмэгтэйчүүдийн идэвхгүй байдлын төвшингөөр тухайн улсын нийгмийн ѐс заншил, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хүчний талаарх хандлага, гэр бүлийн ерөнхий бүтэц, зохион байгуулалт зэргийг дэлгэрэнгүй мэдэж болно. Идэвхгүй байдлын хувь хэмжээн дээр тухайн холбогдох бүлгийн хөдөлмөрийн хүчний оролцооны хувь хэмжээг нэмэхэд нийт 100 хувь болно. Энд үндэсний хэмжээнд мэдээлж боловсруулсан мэдээлэл болон тооцоог хоѐуланг нь багтаасан бөгөөд даатгалын хувьд газар зүйн хязгаар байхгүй гэсэн үг юм. Монгол Улс 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. 2011 оны 10 дугаар сарын 21- ны байдлаар 57176 ажлын байр шинээр бий болсон. Үүний 11058 буюу 20% нь барилгын салбарт, 9858 буюу 18% нь ХАА, ойн аж ахуй, засаг барилт, ан агнуурын салбарт, 7261 буюу 13% нь бөөний болон жижиглэн худалдаа, засвар үйлчилгээний салбарт шинээр ажлын байр бий болоод байна. Ажилгүйдэл Нийгэм эдийн засгийн идэвхитэй хүн амын нэг хэсэг нь өөрийнхөө ажиллах хүчийг ашиглаж чадахгүй байхыг ажилгүйдэл гэнэ. Ажилгүйчүүд гэдэг нь ажил эрхлэж, орлого олохгүй байгаа бөгөөд ажил хийхэд бэлэн байгаа, сүүлийн 4 долоо хоногийн турш ажил идэвхитэй хайж байгаа хүмүүсийг хэлнэ. (Олон улсын Хөдөлмөрийн байгууллага) Ажилгүйдлийн түвшин гэдэг нь ажилгүйдлийн тархалт бөгөөд нийт ажиллах хүчийг ажилгүйчүүдийн тоонд хувааж тооцдог. BusinessWeek 2011 онд “Дэлхий даяар 2000 гаруй сая хүн ажилгүй байна, өндөр үзүүлэлт, хөгжингүй орнуудын гуравны нэг, хөгжиж буй орнуудын тал хувьд нь ажил эрхлэлтийн түвшний өсөлт буурч байна” гэжээ.
  • 5. Ажилгүйдлийн учир шалтгаан, үр дагавар, шийдлүүдийн талаар олон онолын хандлагууд байдаг. Сонгодог эдийн засаг, шинэ сонгодог эдийн засаг, Австрийн эдийн засгийн онолууд зах зээлийн эдийн засаг бол ажилгүйдлийг шийдэх арга хэмээн маргадаг. Эдгээр онолууд нь хөдөлмөрийн зах зээлийг гаднаас нь нөлөөлдөг эвлэлүүд, хөдөлмөрийн доод хөлс, татвар ба бусад зохицуулалтууд гэх мэт гадны нөлөөллүүд нь ажил эрхлэлтийг идэвхигүйжүүлдэг гэж үздэг. Кейнсийн онол нь ажилгүйдлийн давтагдах шинж чанарыг тодруулж, гадны нөлөөллүүднь цомхотголын үеэрх ажилгүйдлийг багасгана гэж үздэг. Ажилгүйдлийн үндсэн төрлүүд: - Бүтцийн. Эдийн засгийн бүтцийн асуудлууд, үр ашиггүй байдал хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж, нийлүүлэлт эрэлтэд зөрөө гардаг. - Сонгодог. Цалин зах зээлийн тэнцвэрт цэгээс өндөр тогтоогдсоноос болж ажил горилогчид эрэлтээс давдаг. - Мөчлөгийн. Өөрөөр Кейнсийн гэж нэрлэдэг. Ажиллахыг хүссэн хүн бүрийг ажиллуулах боломжгүй буюу зах зээлд хангалттай нийлмэл эрэлт байхгүй үед үүсдэг. - Зайлшгүй. Эдийн засгийн хэт их хадгаламж, муу хувийн хөрөнгө оруулалтаас болж ажиллагчид зайлшгүй ажлаас халагдаж, шинэ ажил олох боломжгүй болдог. - Сайн дурын. Ажилтан нэг ажлаас нөгөө ажил руу шилжих эсвэл ажил хайж байх үеийн ажилгүйдэл юм. - Нуугдмал. Албан ѐсны статистикийн мэдээнд ороогүй ажилгүйдэл. - Урт хугацааны. Европын Холбооныхоор нэг жилээс дээш үргэлжилсэн ажилгүйдлийг хэлнэ. Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн байдалд хийсэн шинжилгээ Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Яамны Мэдээлэл хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас гаргасан зарим статистик мэдээлэл дээр тулгуурлан МУ-ын хөдөлмөр эрхлэлтийн байдалд шинжилгээ хийлээ. Хүснэгт 1-д 2006-аас 2010 оны хүн амын ажил эрхлэлтийн ерөнхий байдлыг харуулсан байна. Хүн ам нэмэгдэж байгаагийн хэрээр хөдөлмөрийн насны хүн амын тоо, эдийн засгийн идэвхитэй хүн амын тоо ч нэмэгдсээр байна. Хэдий тийм ч ажиллагчдын тоо 2009 онд буурсан байна. Гэвч 2010 онд эргэн нэмэгдсэн ч ажиллагчдын тоо 2008 оныхоос буурсан нь ажиглагдаж байна. Хүснэгт 1. Хүн амын ажил эрхлэлт 2006 2007 2008 2009 2010 Хөдөлмөрийн насны хүн амын тоо 1619.60 1642.20 1688.70 1704.40 1863.40 Эдийн засгийн идэвхитэй хүн амын тоо 1042.80 1054.00 1071.50 1137.90 1147.10 Ажиллагчдын тоо 1009.90 1024.10 1041.70 1006.30 1033.70 Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 32.90 29.90 29.80 38.10 38.30
  • 6. Ажилгүй иргэдийн тоо 257.6 261.4 267.5 131.60 113.40 Ажиллах хүчний оролцооны түвшин 64.40% 64.20% 63.50% 66.80% 61.60% Ажил эрхлэлтийн түвшин 62.40% 62.40% 61.70% 88.40% 90.10% Ажилгүйдлийн түвшин 3.20% 2.80% 2.80% 11.60% 9.90% Ажилгүй иргэдийн тоо 2009 оноос огцом буурч, бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо нэмэгджээ. Зураг 1-д харууулснаар ажиллах хүчний оролцооны түвшин 2010 онд 5 гаруй хувиар буурсан боловч ажил эрхлэлтийн түвшин тогтмол хэвээр байна (Зураг 2). Зураг 1. Ажиллах хүчний оролцооны түвшин Зураг 2. Ажил эрхлэлтийн түвшин Ажилгүйдлийн түвшин 2009 оноос огцом нэмэгдсэн нь бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой.
  • 7. Зураг 3. Ажилгүйдлийн түвшин Хүснэгт 2-т 2000-аас 2008 он хүртэлх нийт ажиллагчдын бүтцийг насны бүлгээр харууллаа. Хэлбэлзлийг илүү тодорхой харуулахын тулд насны бүлэг бүрийг хувийн жингээр нь авч үзэв. Хүснэгт 2. Ажиллагчдын тоо, насны бүтцээр 2000 2001 2002 2003 <16 1776 0.22% 2095 0.25% 2142 0.25% 1891 0.20% 16-19 92064 11.38% 83680 10.05% 81348 9.34% 86888 9.38% 20-24 135590 16.76% 133822 16.08% 131713 15.13% 136834 14.77% 25-29 134674 16.65% 137712 16.55% 144844 16.63% 147333 15.90% 30-34 125272 15.49% 127212 15.28% 137564 15.80% 146796 15.84% 35-39 108689 13.44% 114830 13.80% 124862 14.34% 130389 14.07% 40-44 89509 11.06% 94344 11.34% 102998 11.83% 114721 12.38% 45-49 54726 6.76% 63403 7.62% 69392 7.97% 76520 8.26% 50-54 37557 4.64% 39524 4.75% 42423 4.87% 48835 5.27% 55-59 20536 2.54% 24455 2.94% 25126 2.89% 28439 3.07% 60+ 8594 1.06% 11204 1.35% 8369 0.96% 7892 0.85% Бүгд 808987 100.00% 832281 100.00% 870781 100.00% 926538 100.00% 2004 2005 2006 2007 2008 1189 0.13% 370 0.04% 532 0.05% 194 0.02% 142 0.01% 83191 8.75% 81507 8.42% 82570 8.18% 77744 7.59% 72791 6.99% 137228 14.44% 135066 13.95% 142736 14.13% 139526 13.62% 146046 14.02% 147228 15.49% 151421 15.64% 155062 15.35% 156850 15.32% 159978 15.36% 147362 15.51% 151850 15.68% 156463 15.49% 158372 15.47% 164046 15.75% 133320 14.03% 136552 14.10% 143051 14.16% 145584 14.22% 150289 14.43% 117389 12.35% 117193 12.10% 124558 12.33% 127872 12.49% 129433 12.43% 85040 8.95% 94502 9.76% 101230 10.02% 106211 10.37% 109488 10.51% 56338 5.93% 58954 6.09% 63750 6.31% 67129 6.56% 67792 6.51%
  • 8. 32782 3.45% 33774 3.49% 34001 3.37% 39122 3.82% 37279 3.58% 9215 0.97% 7124 0.74% 5967 0.59% 5453 0.53% 4411 0.42% 950282 100.00% 968313 100.00% 1009920 100.00% 1024057 100.00% 1041695 100.00% Зураг 4-өөс харахад насны бүлгүүдийн эзлэх хувь ерөнхийдөө тогтмол байгаа ч багахан өөрчлөлтүүдийг харж болохоор байна. 16-19 насныхны эзлэх хувь тогтмол буурч байгаа бол 45-49 болон 50-54 насныхан тогмол нэмэгдэж байгаа нь харагдаж байна. 40-44 ба 55- 59 насныхан мөн адил тогтмол бага өсөлттэй байна. Харин 20-24 ба 25-29 насныхан тогтмол бага бууралттай байна. Үүнээс харахад, 29-өөс доош насныхны хөдөлмөр эрхлэлтийн хувь буурсаар, харин 40-өөс дээш насныхных тогтмол өссөөр байна. Зураг 4. Ажиллагчдын бүтэц, насны бүлгээр 2007, 2008 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тооноос харахад бага зэрэг буурсан байна. Гэвч эдгээр онуудад ажилгүйчүүдийн түвшин ижил байсан. Аж ахуй эрхлэх сургалтанд хамрагдсан хүний тоо 2 гаруй дахин өссөн байна. Хүснэгт 3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо, үйлчилгээний төрлөөр 2007 2008 Ажилд зуучлан оруулсан хүний тоо 53575 53355 Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнд хамрагдсан хүний тоо 76484 70264 Мэргэжлийн сургалтанд хамрагдсан хүний тоо 22739 20773 НХА-д хамрагдсан хүний тоо 17132 17161 Бүртгэлтэй ажилгүйчүүд 30796 29813 ХЭДС-аас зээл авсан хүний тоо 5738 8176
  • 9. Ажил олгогчийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан хүний тоо 1702 1905 Бизнес инкубаторын үйлчилгээнд хамрагдсан хүний тоо 170 105 Аж ахуй эрхлэх сургалтанд хамрагдсан хүний тоо 9603 22972 Бүгд 217939 224524 Зураг 5. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо, үйлчилгээний төрлөөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоог бүсээр судлахад баруун бүс болон Улаанбаатараас бусад бүсийн тоо хэмжээ нэмэгдсэн байна.
  • 10. Зураг 6. . Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо, бүсээр Дүгнэлт Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийн түвшин дундаж үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлт мэдэгдэхгүй байна. Ажилгүйдлийн түвшин 2009 оноос огцом нэмэгдсэн байна. Тиймээс ч 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, 60000 шинэ ажлын байр гаргасан байна. Ажилгүйдэл залуучуудын дунд ихэсч, ахмад насныхан илүү ажиллах болсон байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дээрх шаардлагатай мэргэжил, ур чадвартай эрэлтийг хангаж чадахгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай болон тусгай мэргэжлийн ажлын байр эрчимтэй нэмэгдэж байгаа ч ийм мэргэжлээр төгсөгчдийн тоо өсөлтийг нь гүйцэхгүй байна.