SlideShare une entreprise Scribd logo
1  sur  7
Microsoft Project програм нь юу хийдэг вэ?
      Төсөл боловсруулах ажлыг монголчууд маань нэг үеэ бодвол дажгүй хийдэг болчихжээ. Бүгд
л яаж ийгээд төслөө хийчхэж дөнгөж байна. Харин хамгийн чухал хэсэг болох түүнийгээ
хэрэгжүүлэх, хянах, үр дүнг нь үзэх ажил ихэнхдээ орхигддог. Ер нь хэлэх амархан хийх хэцүү
гэгчээр төслийг амжилттай хянаж удирдах хамгийн хэцүү юм.
      Microsoft Project програм нь энэхүү хүнд ажлыг амжилттай хийхэд танд туслах болно. Үдсэн
үүрэг нь Төслийг удирдах явдал билээ. Энэ ангиллын програм хангамжууд дотор эхний байранд
ордог программ хангамж билээ. Төслийг боловсруулах, төлөвлөх, нөөцийг тодорхойлох, удирдах,
зорилт болон ажиллагаануудыг хянах, ашиг орлогыг тодорхойлох, тооцоолох, ер нь нийт
ажиллагааг хянах удирдах, анализ шинжилгээ хийхэд чиглэгдэнэ. Эхний хувилбар Windows 1.0
хувилбарт зориулагдан гарч байсан байх юм. 87 онд эхний хувилбар гарсан.
      Түүнд төслийг удирдах шаардлагатай бүх багаж хэрэгсэл хангалттай бий. Харин та бид
түүнийг сайн эзэмшиж сурах нь л чухал юм.
      Програм нь юуны өмнө хамгийн гол зангилаа бүхий төслийн цагийн хуваарь, гол ажлуудын
гинж, ажиллагаануудын арга зүй болон 3 дахь нэмэлт коднуудыг ажиллуулах боломжтой. Цагийн
хуваарь нь нөөцөөр зохион байгуулагдах бол гинжийг Gantt-ийн диаграмаар харуулна. Түүнчлэн гол
нь Project програм нь ялгаатай төвшний хэрэглэгчдэд төвөггүй ажиллана. Өөрөөр хэлбэл
хэрэглэгчид янз бүрийн төвшний эрхтэй байх бөгөөд маш том төсөл дээр энэ нь маш чухал юм.
Дээд төвшний эрхтэй тухайлбал ерөнхий захирал хүн төслийн бүхий л хэсэгт чөлөөтэй нэвтэрч
засвар өөрчлөлт оруулах бол менежер хүн ихэнх хэсэгт нэвтэрч чадах боловч бас л ихэнхэд нь
засвар оруулж чадахгүй юм. Ингэж хэрэглэгчдийг ангилах нь төсөлд чухал ач холбогдолтой нь
ойлгомжтой. Хэрэглэгчид өөрсдийн эрхээрээ хандаж өгөгдлийг харах, оруулах, засварлах, устгах
эрхийг эдлэх юм. Програмд календарь, хүснэгтүүд, шүүлтүүр, талбарууд бий. Эдгээрийг төслийн
удирдагч өөрийн байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн янз бүрээр өөрчилж болох ажээ.
                                   ПРОГРАМЫН ОНЦЛОГ
Хэрвээ төслийнхөө бүхий л мэдээллүүдийг зөв бөгөөд хангалттай оруулж өгч чадвал програм бүхий
л шаардлагатай тооцооллуудыг ядах юмгүй хийх болно. Харин мэдээллүүдийг оруулна гэдэг тийм ч
амар зүйл биш. Жишээ нь барилга барих аварга төсөл байлаа гэхэд ширхэг хадаас, кг цемент, литр
усны зах зээлийн ханшийг зөв оруулах ёстой болно. Түүнчлэн төсөлд оролцож байгаа бүхий л
хүмүүсийн эрх үүрэг, хийх ажлуудыг зөв тооцоолж оруулах шаардлагатай. Төсөлд орж байгаа
тухайн дэд ажлын нөөцүүд, хийгдэх ёстой ажлуудыг програм автоматаар тооцоолж цаг хугацаатай
уялдуулан үнэ цэнийг нь гаргаж чадна. Бүх ажлуудыг дэд хэсгүүдэд хуваах бөгөөд эдгээрийг
үнэлгээгээр ангилах боломжтой. Нөөцийг тодорхойлох тусгай багаж, хэрэгсэлтэй бөгөөд та нилээд
их хүч хөдөлмөр зарцуулж бий болгосон нөөцийн тухай мэдээллээ өөр төсөлд ч хэрэглэж болно.
Эсвэл хэд хэдэн төслийн дунд хэрэгжих нөөцийн сан үүсгэж болно. Нөөц гэж юу вэ гэхээр
Хүн хүч, багаж хэрэгсэл, машин техник, эд материал зэргийг нөөц гэсэн ойлголтод оруулж ойлгож
болно. Жишээ нь танай байгууллага 20 ажилчидтай, 2 машинтай гэж бодъё. Танайх зэрэг 2 төсөл
хэрэгжүүлж байгаа бол дээрх нөөцөө хэрхэн 2 төсөлдөө зэрэг мөртлөө үр дүнтэй хэрэглэж
зарцуулах вэ гэдгийг Project програмын тусламжтайгаар маш сайхан тооцоолж чадна гэсэн үг. Нөөц
болгонд зориулан тусгай календарь гаргаж болдог. Та ямар нэгэн нөөцийг хэрэглэх шаардлагатай
болбол тухайн нөөцийн календарийг харах хэрэгтэй. Тэндээс та тухайн нөөц хэзээ чөлөөтэй болох,
хэн түүнийг ажиллуулж чадах гэх мэт мэдээллүүдийг авна. Түүнчлэн нөөцийн зардал гэж бий.
Хэрвээ та барилга барих төсөл хэрэгжүүж байгаа бол кг цементийн үнэ, ширхэг тоосгоны үнэ
зэргийг зөв оруулбал Project таны төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шууд л гаргаад өгнө.
Түүнчлэн дэд хэсэг болгонд шаардлагатай мөнгө эсвэл нөөцийг гаргаж чадна. Нөөц болгон хэд
хэдэн ажил, зорилго, ажиллагаанд ашиглагдаж чадах бол эсрэгээрээ ажиллагаа болгонд хэд хэдэн
нөөц хэрэглэгдэж болох юм. Нөөцийн календарийг үндэслэн таны төслийн тухайн ажил хэзээ эхэлж
хэзээ дуусах боломжтойг танд маш ойлгомжтойгоор харуулна.
      Ингэхээр Project програм дээр нөөц гэсэн ойлголт маш хүчтэй яригддаг юм. Бүхий л нөөцийг
тусгай хэрэгслээр тодорхойлж шаардлагатай мэдээллүүдийг оруулах хэрэгтэй. Хэдий чинээ үнэн
зөв, нягт оруулж чадвал таны төсөл төдийчинээ магадлал өндөртэйгөөр тооцоологдоно. Project
дээр төсөл боловсруулахдаа хэзээ ч дуусдаггүй, тийм физикийн материалуудыг тодорхойлж өгч
болдог. Ийм материалууд байгаа тохиолдолд танаас зарим тооцоолох ур чадваруудыг шаардаж
мэдэх юм. Яагаад гэвэл ийм түүхий эд байгаа төсөлд оролцож байгаа бол тухайн дэд ажилд
нөөцөөс хэр их орж хэрэгжих вэ гэдгийг тооцоолоход хүндрэл гарна. Иймээс MS Project нь зарим
онцлогтой материалууд шаарддаг төсөлд хэрэглэхэд тохиромжгүй байх нь бий. Project програмыг
физик материал шаарддаггүй төслийг боловсруулахад гойд сайхан таардаг. Жишээ нь програм
хангамж боловсруулах төслийг Project дээр дэндүү сайхан хийж болно. Яагаад гэвэл програм
хангамжийг хувилахад физик материалын зардалгүй юм. Харин пиво үйлдвэрлэлээ гэхэд физик
материалгүйгээр хувилах ямар ч боломжгүй билээ. Гэхдээ мэдээж та өөрөө бодож байгаад бүх л
төсөл дээр Project програмыг үр дүнтэй хэрэглэж болно. Мэдээж төгс юм гэж байхгүй болохоор
зарим дээр нь тохиромжгүй ч, зарим дээр нь яг л зориулж хийсэн мэт зохицно.
                                    БАГА ЗЭРГИЙН МАГТААЛ
      Давуу   талыг   нь   онцолж    хэлэхгүй   бол   танд   сэтгэгдэл   төрөхгүй   байж   магад.
Орчин үеийн бизнест төсөл гэсэн үг том байр суурь эзлэх болсон гэдгийг өмнө дурдсан. Заавал
төсөл ч гэхгүй ер нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол төсөл бичих нь илүү зүйтэй,
найдвартай болох юм. Жишээ нь та Монгол дахь тамхи татдаг хүмүүсийн тухай иж бүрэн судалгаа
авах нилээн том ажиллагаа явуулж болох юм. Гэтэл танд энэ ажиллагааг явуулахад нилээд
хэмжээний хөрөнгө шаардлагатай болно. Судалгаа авах нь нилээд том ажил болох тул маш сайн
төсөл бичих хэрэгтэй. Хэрвээ та сайн төсөл бичиж дөнгөвөл түүнийгээ үзүүлээд хөрөнгө олоход
амжилт олох магадлал асар өндөрсөнө. Иймэрхүү олон нийтэд зориулсан үйл ажиллагааг
санхүүжүүлэх сонирхолтой олон улсын байгууллагууд, элчин сайдын яамд зөндөө олдоно. Хамгийн
гол нь та олдсон хөрөнгөө зөв зарцуулж үйл ажиллагаагаа сайн явуулан тодорхой үр дүнд хүрэх
ёстой. Ингэхийн тулд та төслөө маш сайн удирдаж, хянаж, зохион байгуулах ёстой. Хэрвээ та
хариуцлагатай, ажлаа сайн явуулдаг хүн бол Microsoft Project програмыг ашиглан төслөө сайн
удирдах сонирхол заавал байна.
      Project бол төслийг хамгийн үр дүнтэй сайн удирдан зохион байгуулах, төлөвлөх, хянах
хамгийн хүнд үйл ажиллагаанд тань туслах хамгийн шилдэг програмуудын нэг юм. Би гэртээ
ажилладаг эсвэл жижиг бизнес эрхэлдэг юм чинь энэ програм танд хэрэггүй гэж бодож байна уу?
Ёстой том эндүүрэл. Project-оор заавал том гэхгүй ер нь төлөвлөх учиртай бүхий л ажиллагааг
оруулж удирдаж хянаж болно. Хэдхэн алхамтай өчүүхэн ажлаас эхлээд хамгийн том бизнесийн
төслийг хүртэл энэ програмаар удирдаж болох юм. Яг үнэндээ Project програм нь сурахад их
амархан. Харамсалтай нь Монголд эсрэгээрээ сурахад их хэцүү, ойлгомжгүй програм гэсэн
дүгнэлтийг өгсөн байх юм. Гэхдээ энэ програмын тухай гарын авлага, ямар нэгэн монгол хэл дээрх
мэдээлэл их ховор байгаа нь түүнийг ийнхүү хүнд програм гэсэн тодотгол авахад хүргэсэн байж
болох юм.
                                         Анхны алхам
Microsoft Project дээр ажиллах анхан шатны зөвлөмжүүд
Юуны өмнө ямар ч төсөл байлаа гэсэн үйл ажиллагаануудын хэлхээс байх ёстой. Зарим нь
давхардаж явж болох бол зарим нь зөвхөн тухайн ажил дууссаны дараа үргэлжлэх ёстой. Зарим нь
дундаа завсарлага авч болох бол заримыг нь маш түргэн хугацаанд дуусгах шаардлага гарч болно.
Ер нь тухайн төслийн онцлогоос хамааран ямар ч сонирхолтой шаардлага бий болж болно. Энэ
бүхэнд бэлэн байж програмыг зөв удирдан ажиллуулах ёстой.
                         Project дээр хийх ерөнхий үйлдлүүд гэвэл:
     Хийх ажлуудын жагсаалт гаргах
     Цагийн хуваарь тогтоох
     Шаардлагатай нөөцүүдийг тодорхойлох
     Төсөлд оролцох бүхий л хүмүүс, ажилтнуудыг тогтоох
     Ажлуудын гинжин холбоог тогтоох
     Төсөл хэрэгжих явц бүрийн өгөгдлүүдийг програмд оруулах
     Төрөл бүрийн график диаграм, үзүүлэнгүүдийг бэлтгэн гаргах
     Төслийн нийт явцыг удирдан хянах
     Шаардлагатай үед засвар өөрчлөлт оруулах
     Онцгой үед шийдвэр гарган төсөлд өөрчлөлт оруулах
Иймэрхүү зүйлсийг програм ашиглахгүйгээр хийхэд маш хүндрэлтэй. Гэвч нилээд зохион
байгуулалт сайтай газруудад яаж ийгээд хийдэг байх. Word, Excel гэх мэт програмуудыг ашиглаад
ердийн хүснэгт үүсгэн ажиллаж болох боловч зориулалтын мэргэжлийн програм байхад ингэх нь
утгагүй юм. Гар аргаар тооцоолол хийхэд ажлуудыг жагсаан тухайн ажлыг хийх өртөг болон
хугацааг зоож тавихаас хэтэрдэггүй. Гэтэл энэ нь томоохон бөгөөд асар их хариуцлагатай төсөл
дээр үнэхээр хангалтгүй юм. Амьдрал дээр хариуцлагагүй төсөл байдаг гэж үү? Хамгийн жижиг
төслийг хүртэл амжилттай дуусгая гэвэл анхаарал хандуулахаас өөр аргагүй билээ. Аливаа
төслийг хянана гэдэг бол цагтаа дуусгахаас гадна зардлыг төлөвлөсөн хэмжээнд барих, болзошгүй
аюулыг урьдчилан олж харах, тохирсон шийдвэрийг цаг тухайд нь гаргах, чанартай гүйцэтгэх,
нөөцүүдийг удирдах, эрсдэлтэй үед эрсдэлийг зайлуулах гэх мэт олон асуудлыг цогцоор нь зөв
                                зүйтэй шийдэх ёстой юм.
                                Жишээ нь орон сууцны барилга барих төсөл хэрэгжүүллээ гэж
                                бодъё.   Танай   байгууллагад   өндөр   зэрэглэлийн   барилгын
                                инженер ердөө хоёрхон байгаа бол энэхүү 2 хүнээ хамгийн
                                эвтэйхнээр яаж үр бүтээлтэй ашиглах вэ гэсэн хүндхэн бодлого
                                бодох ёстой болно. Хэрвээ програмын гаргаж өгсөн график
                                дээрээс яагаад ч хугацаандаа амжихгүй нь тод харагдаж байвал
                                дахин өөр хүн хөлслөх шийдвэрийг гаргах учиртай юм. Энэ бол
тун чухал шийдвэр байгаа биз. Чухам ингээгүйгээс л барилгыг хугацаанд нь барьж амжихгүй бөгөөд
ерөнхий менежер хүн хүч дутагдалтай байсан гэсэн шалтгаан хэлэн таны амыг хаах юм. Ингэх нь
босст мэдээж таалагдахгүй бөгөөд та бүхэн цагт нь дуусгаж чадаагүйгээс хэтэрсэн хоног тутамд
торгууль төлөх болно шүү дээ. Ер нь аливаа төсөл дээр хүн хүч хамгийн их анхаарах ёстой нөөц
байдаг юм. Гэтэл монгол менежерүүд энэ байдлыг хамгийн бага анхаарах нь харамсалтай үр дүнд
хүргэж болзошгүй онц аюултай алдаа билээ.


Ингээд Project програм дээр төслөө оруулах анхан шатны алхмуудыг танд ойлгомжтойгоор
тайлбарлах гэж оролдъё.
                                            АЛХАМ 1
MS-Project дээр хийх хамгийн анхны алхам бол Төслийнхөө эхлэх огноог тодорхойлохоос эхэлнэ.
Төслийн эхлэх огноо нь анхны утгаараа таны бичиж өгсөн бүхий л ажлын хувьд эхлэх огноо нь
болдог. Харин та ажлуудаа дараалалд оруулж харилцаа холбоог нь тавьж өгвөл огноонууд өөр
болох нь ойлгомжтой. Хэрвээ эхлэх огноог тавьж өгөхгүй бол MSProject нь компьютер дахь
одоогийн огноог шууд авдаг. Хэрвээ төсөл чинь нилээд урт хугацаанд үргэлжлэх бол Календарь
үүсгэж, огноонуудаа сайтар тохируулаарай. Яагаад гэвэл төсөл үргэлжлэх хугацаанд амралтын
өдрүүд, улс даяар амардаг баяр наадмууд тохиолдож болзошгүй юм. Шахуу төлөвлөгөөтэй үед нэг
өдрийг алдаж тооцно гэдэг үхлийн шарх л гэсэн үг шүү.
                                              АЛХАМ 2:
Дараагийн хийх алхам бол бүхий л хийгдэх ажиллагаа, даалгавруудаа жагсааж бичих явдал юм.
Зүүн багана угаасаа энэ жагсаалтад зориулагдсан байгааг та шууд ойлгох байх. Ажлуудыг
жирийтэл жагсааж бичих ч гайгүй байх. Тэгвэл ажлуудыг зохион байгуулах л хамгийн төвөгтэй
байдаг. Ажлуудыг багцалж эрэмбэлэх хэрэгтэй. Түүнчлэн аль нь алиныг нь дуусахад эхлэх ёстойг
сайн тооцоолж чадвал маш сайн. Зүүн талд байгаа жижиг суман дээр ажлуудыг баруун тийш
болгож дэд ажлуудыг үүсгэж болно. Энд л таны хамгийн их анхаарах болон туршлага шаардах
хэсэг юм. Ажлуудыг эрэмбэлж багцлах нь маш хэцүү. Хэрвээ ямар ч алдаагүй багцалж чадвал
компьютер дахь төсөл чинь маш сайхан хэрэгжих болно. Цаашдаа тайлан, тооцоолол бүгд маш
сайн хийгдэнэ. Харин алдаа ихтэй оруулбал явцын дунд мэдээж засвар өөрчлөлт оруулж болох
боловч ингэх аваас бүхий л тооцоолол дагаад өөрчлөгдөнө гэдгийг анхаараарай.
                                              АЛХАМ 3:
Ажлуудаа бүгдийг жагсаасан бол шаардлагатай нөөцүүдээ тодорхойлохын сацуу ажил бүрийн
төсөв                 үнэлгээг                  тооцоолж             тавьж                 өгнө.
АНХААР: Дуусах хугацаа болон үргэлжлэх хугацааг оруулахгүй.
Хэрвээ таны төсөл ямар нэгэн үйлдвэрлэдэг бол цагт хичнээн ажил хийх бай хэрэглэх нөөцийг нь
тодорхойлоод өгчих хэрэгтэй. Ингэхэд л програм автоматаар хичнээн өдөр зарцуулах вэ гэдгийг
тооцоолоод гаргачихна. Ажлын багтаамжийг оруулах шинэ багана нэмэх хэрэгтэй. Тэгэхгүй бол
анхны Gantt-ын формат дээр тэр багана харагддаггүй. Харин тодорхой хугацаанд үргэлжлэх ажил
байх аваас Fixed duration буюу тодорхой хугацаа гэсэн үзүүлэлтийг оруулж өгнө. Харин ингэж
оруулаагүй бүхий л ажиллагаа нөөцөд тулгуурлаж тооцоологдоно. Ажлын нэр дээр давхар
дарснаар утга оруулах цонх гарч ирнэ. Доод хэсэгт байгаа нөөцийн хэсгээс Fixed work, fixed units
(хүн), fixed duration (хугацаа) гэх мэтээс сонгож болно.
        Хэрвээ анхны удаа төслийнхөө утгуудыг оруулж байгаа бол энэ хэсгийг ашиглаад
нөөцийнхөө нэрийг бичиж өгөх хэрэгтэй. Танай төсөлд мэдээж онцгой төрлийн нөөцүүд ордог л
байж таараа. Жишээ нь хүн хүчээ тооцоолж байхад төсөлд оролцох хүмүүсээ ур чадвар,
мэргэжлээр ангилж нөөцийнхөө нэрийг бичиж болно.Ийнхүү нөөцүүд болон ажлын багтаамжуудыг
оруулсны дараа програмын харуулж байгаа хугацаа санаанд чинь нийцэж байгаа эсэхийг
шалгагтун. Хэрвээ болохгүй байвал нөөц хуваарилалт болон ажлын багтаамжуудынхаа утгуудыг
өөрчлөх хэрэгтэй.
АЛХАМ 4:
Харин одоо бол ажлуудынхаа харилцан хамаарал болон өмнөх алхмыг нь тавьж өгөх хэрэгтэй.
Өмнөх харилцан хамаарал бол их сонирхолтой ойлголт юм. Ямар нэг ажил эхлэхийнхээ өмнө өөр
нэгэн ажлыг заавал дуусгасан байхыг шаарддаг гэх үү дээ. Ихэнхдээ л иймэрхүү бүтэцтэй байдаг.
Гэхдээ заавал дуусгасан байх албагүй ч гэсэн ямар нэгэн ажлыг эхлүүлсэн байх ч юмуу тодорхой
хувь нь биелэгдсэн байх гэх мэт шаардлага тавигдаж болно шүү дээ. Мах төмсөө болсны дараа
гурилаа хийдэг шиг гэх юм уу даа. Ийнхүү энэ утгуудыг оруулж өгсний дараа Tracking Gantt гэж
нэрлэгдэх график харагдана. Ер нь Tracking Gantt график нь төслийн нийт ажиллагааг их сайхан
харагдуулж төсөөлөл өгч чаддаг. Энэ графикийг харж байгаад төсөлдөө засвар оруулах юм байвал
оруулж болно. Таны төсөл хичнээн ч том, олон мянган жижиг ажлуудтай байлаа гэсэн Project дээр
энэ бүхнийг оруулж тооцоолж чадах учиртай. Аяндаа та Project дээр ажиллаад эхлэхээрээ энэ
бүхнийг ойлгох болно. Өөрөөр хэлбэл харахад илүү эвтэйхэн болгож жижигрүүлэх ч юмуу, янзлаад
хэвлэх хэрэгтэй. Print preview хийснээр ажлын график чинь хуудаснуудад хуваагдаад харагдаж
байгааг та ажиглаарай. Хэвлэсний дараа цааснуудаа ирмэгээр нь наагаад л болоо. Маш том төсөл
дээр энэхүү графикийг нилээн их янзлах хэрэгтэй болдог. Гэвч залхуурах хэрэггүй. Хичнээн сайн
янзалж, эвтэйхэн болгоно цаашдаа төдийчинээ амар байдаг. Туршлагатай хүн янзалсан графикийг
нэг хараад л бүхий л зүйлсийн үнэн зөв төсөөллийг авч маш сайн мэдээлэлтэй болж чаддаг.
Түүнчлэн хамгийн чухал замуудыг тодорхойлж өнгөөр ялгасан бол түүнийг анхааралдаа авч
саадгүй гүйцэтгэх талаас нь бодолцох учиртай. 2-4 хүртэлх алхмууд нь давтагдаж болно. Өөрөөр
хэлбэл төслийг боловсруулж байхад шинээр ажил гарч ирэх нь хэвийн үзэгдэл юм. Тэгвэл мэдээж
ажлынхаа жагсаалт руу нэмнэ. Ингээд ажлууд бүрэн гүйцсэн тохиолдолд танд маш сайхан
төлөвлөгөө бүхий төсөл бий болжээ
                                           АЛХАМ 5:
Одоо мэдээж төслөө дахин хянах нь зүйтэй. Ажлуудын жагсаалт гүйцсэн, харилцан хамаарал нь
бодитой, ажиллах боловсон хүчнийг зөв тооцоолсон, ажлын үнэ цэнэ зүйтэй, нийт цаг хугацаа нь
танд таарч байвал Төлөвлөгөөгөө хадгалах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Төслийн явц байдлыг харуулж
эхэлнэ. Энэ график нь танд маш сайхан дүрслэл бүхий график үзүүлэх болно. Ажлуудын жагсаалт,
хэн хэзээ ямар ажил хийх ёстой зэрэг нь тодорхой харагддаг.
Сайжруулалт
Microsoft Office-ын сүүлийн хувилбар дээр Microsoft Project-ын шинэ өргөтгөл болох Microsoft Office
Project Server ба Microsoft Project Web Access-ыг танилцуулсан юм. Project Server нь Project-ын
өгөгдлийг хадгалах ба SQL дээр суурилсан өгөгдлийн сантай юм. Энэ серверийг ашигласнаар
хэрэглэгч интернэтийг ашиглан бааздаа нэвтэрч төслийнхөө өгөгдөлд хандах боломжтой болно.
Тэгвэл Web Access нь тусгай эрхтэй хэрэглэгчдийг таньж Project Server рүү хандах боломжийг
олгоно. Энэ нь асар том төсөл дээр маш их тустай юм. Олон хэрэглэгчтэй, тэдгээр нь энд тэнд
байдаг томоохон төслүүд дээр нэг сервер дээр бүх төслийнхөө материал, боловсруулалтыг
тавьчхаад түүн рүүгээ дэлхийн хаанаас ч гэсэн хандан холбогдож өөрийн даалгаврыг авах
боломжтой болж байгаа нь сайхан хэрэг биш гэж үү. Microsoft Office Project Server 2007 нь Windows
Sharepoint Services-тэй нягт сайхан хамтран ажиллахаар зохион бүтээгджээ. Өөрийн компьютер
дээрээ Project Workspace-ийг ашиглан янз бүрийн өөрчлөлт оруулсан бол сервер дээрх өгөгдөлдөө
тэрхүү өөрчлөлтийг шууд шингээж өгч болно. Сонирхолтой нь Project нь бие даан зарагддаг байсан
боловч сүүлийн үед Office багцад орох болсон юм байна. Яг л PowerPoint, Visio зэрэг програмууд
хэрхэн Office руу орсон билээ, яг л түүн шиг Office багц маань бүл нэмж байгаа нь энээ.


                            Анхаарал тависан та бүхэнд баярлалаа.

Contenu connexe

Similaire à Microsoft project 2007

Lab10 11
Lab10 11Lab10 11
Lab10 11BPurev
 
Төсөл бичих заавар
Төсөл бичих зааварТөсөл бичих заавар
Төсөл бичих зааварgalsan Lkhanaa
 
Ron Rosenhead blog
Ron Rosenhead blogRon Rosenhead blog
Ron Rosenhead blogZaya G
 
Д.Өнөрхишиг, Б.Гэрэлтуяа - ТӨСЛИЙН ТОДОРХОЙ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨЛТ БА ХЭРЭГЖИЛТИЙ...
Д.Өнөрхишиг, Б.Гэрэлтуяа - ТӨСЛИЙН ТОДОРХОЙ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨЛТ БА ХЭРЭГЖИЛТИЙ...Д.Өнөрхишиг, Б.Гэрэлтуяа - ТӨСЛИЙН ТОДОРХОЙ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨЛТ БА ХЭРЭГЖИЛТИЙ...
Д.Өнөрхишиг, Б.Гэрэлтуяа - ТӨСЛИЙН ТОДОРХОЙ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨЛТ БА ХЭРЭГЖИЛТИЙ...batnasanb
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlalCopy Mn
 
Р.Баттулга - ВИРТУАЛЬ ТӨСӨЛ
Р.Баттулга - ВИРТУАЛЬ ТӨСӨЛР.Баттулга - ВИРТУАЛЬ ТӨСӨЛ
Р.Баттулга - ВИРТУАЛЬ ТӨСӨЛbatnasanb
 
2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lectureBtk Bataka
 
Lekts 13
Lekts 13Lekts 13
Lekts 13Pmunkh
 
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?Nael Narantsengel
 

Similaire à Microsoft project 2007 (20)

It101 10
It101 10It101 10
It101 10
 
Lab10 11
Lab10 11Lab10 11
Lab10 11
 
Lab10 11
Lab10 11Lab10 11
Lab10 11
 
Төсөл бичих заавар
Төсөл бичих зааварТөсөл бичих заавар
Төсөл бичих заавар
 
U.IT101 Lab 10,11
U.IT101 Lab 10,11U.IT101 Lab 10,11
U.IT101 Lab 10,11
 
мишээл
мишээлмишээл
мишээл
 
Ood lesson1
Ood lesson1Ood lesson1
Ood lesson1
 
Ron Rosenhead blog
Ron Rosenhead blogRon Rosenhead blog
Ron Rosenhead blog
 
Д.Өнөрхишиг, Б.Гэрэлтуяа - ТӨСЛИЙН ТОДОРХОЙ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨЛТ БА ХЭРЭГЖИЛТИЙ...
Д.Өнөрхишиг, Б.Гэрэлтуяа - ТӨСЛИЙН ТОДОРХОЙ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨЛТ БА ХЭРЭГЖИЛТИЙ...Д.Өнөрхишиг, Б.Гэрэлтуяа - ТӨСЛИЙН ТОДОРХОЙ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨЛТ БА ХЭРЭГЖИЛТИЙ...
Д.Өнөрхишиг, Б.Гэрэлтуяа - ТӨСЛИЙН ТОДОРХОЙ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨЛТ БА ХЭРЭГЖИЛТИЙ...
 
Pm5 1
Pm5 1Pm5 1
Pm5 1
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlal
 
Р.Баттулга - ВИРТУАЛЬ ТӨСӨЛ
Р.Баттулга - ВИРТУАЛЬ ТӨСӨЛР.Баттулга - ВИРТУАЛЬ ТӨСӨЛ
Р.Баттулга - ВИРТУАЛЬ ТӨСӨЛ
 
Ood lesson1
Ood lesson1Ood lesson1
Ood lesson1
 
2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture
 
Lekts 13
Lekts 13Lekts 13
Lekts 13
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Naidkaa angiin ajil
Naidkaa angiin ajilNaidkaa angiin ajil
Naidkaa angiin ajil
 
Бизнес төсөл
Бизнес төсөлБизнес төсөл
Бизнес төсөл
 
лекц №5
лекц №5лекц №5
лекц №5
 
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
 

Plus de altaamecs

Ict in education strategy
Ict in education strategyIct in education strategy
Ict in education strategyaltaamecs
 
Minister's order
Minister's orderMinister's order
Minister's orderaltaamecs
 
Myangani hogjlin zoriltuud 2009
Myangani hogjlin zoriltuud 2009Myangani hogjlin zoriltuud 2009
Myangani hogjlin zoriltuud 2009altaamecs
 
Amjirgaanii dood tuvshin
Amjirgaanii dood tuvshinAmjirgaanii dood tuvshin
Amjirgaanii dood tuvshinaltaamecs
 
Oron toonii normative
Oron toonii normativeOron toonii normative
Oron toonii normativealtaamecs
 
Global education digest_2011_en
Global education digest_2011_enGlobal education digest_2011_en
Global education digest_2011_enaltaamecs
 
2011 statistic last
2011 statistic last2011 statistic last
2011 statistic lastaltaamecs
 
2011 leaflet last
2011 leaflet  last2011 leaflet  last
2011 leaflet lastaltaamecs
 
2011 on y am awstrali
2011 on y am awstrali2011 on y am awstrali
2011 on y am awstralialtaamecs
 
2011 on yam 6-16
2011 on yam 6-162011 on yam 6-16
2011 on yam 6-16altaamecs
 
2009 leaflet last-02.10
2009 leaflet last-02.102009 leaflet last-02.10
2009 leaflet last-02.10altaamecs
 
Children survey2010
Children survey2010Children survey2010
Children survey2010altaamecs
 
Web report2011 undp
Web report2011 undpWeb report2011 undp
Web report2011 undpaltaamecs
 
2011.06.14 132
2011.06.14 1322011.06.14 132
2011.06.14 132altaamecs
 

Plus de altaamecs (20)

1
11
1
 
Ict in education strategy
Ict in education strategyIct in education strategy
Ict in education strategy
 
Minister's order
Minister's orderMinister's order
Minister's order
 
Standart
StandartStandart
Standart
 
Myangani hogjlin zoriltuud 2009
Myangani hogjlin zoriltuud 2009Myangani hogjlin zoriltuud 2009
Myangani hogjlin zoriltuud 2009
 
Amjirgaanii dood tuvshin
Amjirgaanii dood tuvshinAmjirgaanii dood tuvshin
Amjirgaanii dood tuvshin
 
Oron toonii normative
Oron toonii normativeOron toonii normative
Oron toonii normative
 
Ga en2009
Ga en2009Ga en2009
Ga en2009
 
Global education digest_2011_en
Global education digest_2011_enGlobal education digest_2011_en
Global education digest_2011_en
 
2011 statistic last
2011 statistic last2011 statistic last
2011 statistic last
 
2011 leaflet last
2011 leaflet  last2011 leaflet  last
2011 leaflet last
 
2011 on y am awstrali
2011 on y am awstrali2011 on y am awstrali
2011 on y am awstrali
 
2011 on yam 6-16
2011 on yam 6-162011 on yam 6-16
2011 on yam 6-16
 
2009 leaflet last-02.10
2009 leaflet last-02.102009 leaflet last-02.10
2009 leaflet last-02.10
 
Children survey2010
Children survey2010Children survey2010
Children survey2010
 
бдб 20
бдб 20бдб 20
бдб 20
 
Web report2011 undp
Web report2011 undpWeb report2011 undp
Web report2011 undp
 
369
369369
369
 
2011.06.14 132
2011.06.14 1322011.06.14 132
2011.06.14 132
 
Bsg 2012
Bsg 2012Bsg 2012
Bsg 2012
 

Microsoft project 2007

  • 1. Microsoft Project програм нь юу хийдэг вэ? Төсөл боловсруулах ажлыг монголчууд маань нэг үеэ бодвол дажгүй хийдэг болчихжээ. Бүгд л яаж ийгээд төслөө хийчхэж дөнгөж байна. Харин хамгийн чухал хэсэг болох түүнийгээ хэрэгжүүлэх, хянах, үр дүнг нь үзэх ажил ихэнхдээ орхигддог. Ер нь хэлэх амархан хийх хэцүү гэгчээр төслийг амжилттай хянаж удирдах хамгийн хэцүү юм. Microsoft Project програм нь энэхүү хүнд ажлыг амжилттай хийхэд танд туслах болно. Үдсэн үүрэг нь Төслийг удирдах явдал билээ. Энэ ангиллын програм хангамжууд дотор эхний байранд ордог программ хангамж билээ. Төслийг боловсруулах, төлөвлөх, нөөцийг тодорхойлох, удирдах, зорилт болон ажиллагаануудыг хянах, ашиг орлогыг тодорхойлох, тооцоолох, ер нь нийт ажиллагааг хянах удирдах, анализ шинжилгээ хийхэд чиглэгдэнэ. Эхний хувилбар Windows 1.0 хувилбарт зориулагдан гарч байсан байх юм. 87 онд эхний хувилбар гарсан. Түүнд төслийг удирдах шаардлагатай бүх багаж хэрэгсэл хангалттай бий. Харин та бид түүнийг сайн эзэмшиж сурах нь л чухал юм. Програм нь юуны өмнө хамгийн гол зангилаа бүхий төслийн цагийн хуваарь, гол ажлуудын гинж, ажиллагаануудын арга зүй болон 3 дахь нэмэлт коднуудыг ажиллуулах боломжтой. Цагийн хуваарь нь нөөцөөр зохион байгуулагдах бол гинжийг Gantt-ийн диаграмаар харуулна. Түүнчлэн гол нь Project програм нь ялгаатай төвшний хэрэглэгчдэд төвөггүй ажиллана. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид янз бүрийн төвшний эрхтэй байх бөгөөд маш том төсөл дээр энэ нь маш чухал юм. Дээд төвшний эрхтэй тухайлбал ерөнхий захирал хүн төслийн бүхий л хэсэгт чөлөөтэй нэвтэрч засвар өөрчлөлт оруулах бол менежер хүн ихэнх хэсэгт нэвтэрч чадах боловч бас л ихэнхэд нь засвар оруулж чадахгүй юм. Ингэж хэрэглэгчдийг ангилах нь төсөлд чухал ач холбогдолтой нь ойлгомжтой. Хэрэглэгчид өөрсдийн эрхээрээ хандаж өгөгдлийг харах, оруулах, засварлах, устгах эрхийг эдлэх юм. Програмд календарь, хүснэгтүүд, шүүлтүүр, талбарууд бий. Эдгээрийг төслийн удирдагч өөрийн байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн янз бүрээр өөрчилж болох ажээ. ПРОГРАМЫН ОНЦЛОГ Хэрвээ төслийнхөө бүхий л мэдээллүүдийг зөв бөгөөд хангалттай оруулж өгч чадвал програм бүхий л шаардлагатай тооцооллуудыг ядах юмгүй хийх болно. Харин мэдээллүүдийг оруулна гэдэг тийм ч амар зүйл биш. Жишээ нь барилга барих аварга төсөл байлаа гэхэд ширхэг хадаас, кг цемент, литр усны зах зээлийн ханшийг зөв оруулах ёстой болно. Түүнчлэн төсөлд оролцож байгаа бүхий л хүмүүсийн эрх үүрэг, хийх ажлуудыг зөв тооцоолж оруулах шаардлагатай. Төсөлд орж байгаа тухайн дэд ажлын нөөцүүд, хийгдэх ёстой ажлуудыг програм автоматаар тооцоолж цаг хугацаатай уялдуулан үнэ цэнийг нь гаргаж чадна. Бүх ажлуудыг дэд хэсгүүдэд хуваах бөгөөд эдгээрийг үнэлгээгээр ангилах боломжтой. Нөөцийг тодорхойлох тусгай багаж, хэрэгсэлтэй бөгөөд та нилээд их хүч хөдөлмөр зарцуулж бий болгосон нөөцийн тухай мэдээллээ өөр төсөлд ч хэрэглэж болно. Эсвэл хэд хэдэн төслийн дунд хэрэгжих нөөцийн сан үүсгэж болно. Нөөц гэж юу вэ гэхээр
  • 2. Хүн хүч, багаж хэрэгсэл, машин техник, эд материал зэргийг нөөц гэсэн ойлголтод оруулж ойлгож болно. Жишээ нь танай байгууллага 20 ажилчидтай, 2 машинтай гэж бодъё. Танайх зэрэг 2 төсөл хэрэгжүүлж байгаа бол дээрх нөөцөө хэрхэн 2 төсөлдөө зэрэг мөртлөө үр дүнтэй хэрэглэж зарцуулах вэ гэдгийг Project програмын тусламжтайгаар маш сайхан тооцоолж чадна гэсэн үг. Нөөц болгонд зориулан тусгай календарь гаргаж болдог. Та ямар нэгэн нөөцийг хэрэглэх шаардлагатай болбол тухайн нөөцийн календарийг харах хэрэгтэй. Тэндээс та тухайн нөөц хэзээ чөлөөтэй болох, хэн түүнийг ажиллуулж чадах гэх мэт мэдээллүүдийг авна. Түүнчлэн нөөцийн зардал гэж бий. Хэрвээ та барилга барих төсөл хэрэгжүүж байгаа бол кг цементийн үнэ, ширхэг тоосгоны үнэ зэргийг зөв оруулбал Project таны төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шууд л гаргаад өгнө. Түүнчлэн дэд хэсэг болгонд шаардлагатай мөнгө эсвэл нөөцийг гаргаж чадна. Нөөц болгон хэд хэдэн ажил, зорилго, ажиллагаанд ашиглагдаж чадах бол эсрэгээрээ ажиллагаа болгонд хэд хэдэн нөөц хэрэглэгдэж болох юм. Нөөцийн календарийг үндэслэн таны төслийн тухайн ажил хэзээ эхэлж хэзээ дуусах боломжтойг танд маш ойлгомжтойгоор харуулна. Ингэхээр Project програм дээр нөөц гэсэн ойлголт маш хүчтэй яригддаг юм. Бүхий л нөөцийг тусгай хэрэгслээр тодорхойлж шаардлагатай мэдээллүүдийг оруулах хэрэгтэй. Хэдий чинээ үнэн зөв, нягт оруулж чадвал таны төсөл төдийчинээ магадлал өндөртэйгөөр тооцоологдоно. Project дээр төсөл боловсруулахдаа хэзээ ч дуусдаггүй, тийм физикийн материалуудыг тодорхойлж өгч болдог. Ийм материалууд байгаа тохиолдолд танаас зарим тооцоолох ур чадваруудыг шаардаж мэдэх юм. Яагаад гэвэл ийм түүхий эд байгаа төсөлд оролцож байгаа бол тухайн дэд ажилд нөөцөөс хэр их орж хэрэгжих вэ гэдгийг тооцоолоход хүндрэл гарна. Иймээс MS Project нь зарим онцлогтой материалууд шаарддаг төсөлд хэрэглэхэд тохиромжгүй байх нь бий. Project програмыг физик материал шаарддаггүй төслийг боловсруулахад гойд сайхан таардаг. Жишээ нь програм хангамж боловсруулах төслийг Project дээр дэндүү сайхан хийж болно. Яагаад гэвэл програм хангамжийг хувилахад физик материалын зардалгүй юм. Харин пиво үйлдвэрлэлээ гэхэд физик материалгүйгээр хувилах ямар ч боломжгүй билээ. Гэхдээ мэдээж та өөрөө бодож байгаад бүх л төсөл дээр Project програмыг үр дүнтэй хэрэглэж болно. Мэдээж төгс юм гэж байхгүй болохоор зарим дээр нь тохиромжгүй ч, зарим дээр нь яг л зориулж хийсэн мэт зохицно. БАГА ЗЭРГИЙН МАГТААЛ Давуу талыг нь онцолж хэлэхгүй бол танд сэтгэгдэл төрөхгүй байж магад. Орчин үеийн бизнест төсөл гэсэн үг том байр суурь эзлэх болсон гэдгийг өмнө дурдсан. Заавал төсөл ч гэхгүй ер нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол төсөл бичих нь илүү зүйтэй, найдвартай болох юм. Жишээ нь та Монгол дахь тамхи татдаг хүмүүсийн тухай иж бүрэн судалгаа авах нилээн том ажиллагаа явуулж болох юм. Гэтэл танд энэ ажиллагааг явуулахад нилээд хэмжээний хөрөнгө шаардлагатай болно. Судалгаа авах нь нилээд том ажил болох тул маш сайн төсөл бичих хэрэгтэй. Хэрвээ та сайн төсөл бичиж дөнгөвөл түүнийгээ үзүүлээд хөрөнгө олоход
  • 3. амжилт олох магадлал асар өндөрсөнө. Иймэрхүү олон нийтэд зориулсан үйл ажиллагааг санхүүжүүлэх сонирхолтой олон улсын байгууллагууд, элчин сайдын яамд зөндөө олдоно. Хамгийн гол нь та олдсон хөрөнгөө зөв зарцуулж үйл ажиллагаагаа сайн явуулан тодорхой үр дүнд хүрэх ёстой. Ингэхийн тулд та төслөө маш сайн удирдаж, хянаж, зохион байгуулах ёстой. Хэрвээ та хариуцлагатай, ажлаа сайн явуулдаг хүн бол Microsoft Project програмыг ашиглан төслөө сайн удирдах сонирхол заавал байна. Project бол төслийг хамгийн үр дүнтэй сайн удирдан зохион байгуулах, төлөвлөх, хянах хамгийн хүнд үйл ажиллагаанд тань туслах хамгийн шилдэг програмуудын нэг юм. Би гэртээ ажилладаг эсвэл жижиг бизнес эрхэлдэг юм чинь энэ програм танд хэрэггүй гэж бодож байна уу? Ёстой том эндүүрэл. Project-оор заавал том гэхгүй ер нь төлөвлөх учиртай бүхий л ажиллагааг оруулж удирдаж хянаж болно. Хэдхэн алхамтай өчүүхэн ажлаас эхлээд хамгийн том бизнесийн төслийг хүртэл энэ програмаар удирдаж болох юм. Яг үнэндээ Project програм нь сурахад их амархан. Харамсалтай нь Монголд эсрэгээрээ сурахад их хэцүү, ойлгомжгүй програм гэсэн дүгнэлтийг өгсөн байх юм. Гэхдээ энэ програмын тухай гарын авлага, ямар нэгэн монгол хэл дээрх мэдээлэл их ховор байгаа нь түүнийг ийнхүү хүнд програм гэсэн тодотгол авахад хүргэсэн байж болох юм. Анхны алхам Microsoft Project дээр ажиллах анхан шатны зөвлөмжүүд Юуны өмнө ямар ч төсөл байлаа гэсэн үйл ажиллагаануудын хэлхээс байх ёстой. Зарим нь давхардаж явж болох бол зарим нь зөвхөн тухайн ажил дууссаны дараа үргэлжлэх ёстой. Зарим нь дундаа завсарлага авч болох бол заримыг нь маш түргэн хугацаанд дуусгах шаардлага гарч болно. Ер нь тухайн төслийн онцлогоос хамааран ямар ч сонирхолтой шаардлага бий болж болно. Энэ бүхэнд бэлэн байж програмыг зөв удирдан ажиллуулах ёстой. Project дээр хийх ерөнхий үйлдлүүд гэвэл:  Хийх ажлуудын жагсаалт гаргах  Цагийн хуваарь тогтоох  Шаардлагатай нөөцүүдийг тодорхойлох  Төсөлд оролцох бүхий л хүмүүс, ажилтнуудыг тогтоох  Ажлуудын гинжин холбоог тогтоох  Төсөл хэрэгжих явц бүрийн өгөгдлүүдийг програмд оруулах  Төрөл бүрийн график диаграм, үзүүлэнгүүдийг бэлтгэн гаргах  Төслийн нийт явцыг удирдан хянах  Шаардлагатай үед засвар өөрчлөлт оруулах  Онцгой үед шийдвэр гарган төсөлд өөрчлөлт оруулах
  • 4. Иймэрхүү зүйлсийг програм ашиглахгүйгээр хийхэд маш хүндрэлтэй. Гэвч нилээд зохион байгуулалт сайтай газруудад яаж ийгээд хийдэг байх. Word, Excel гэх мэт програмуудыг ашиглаад ердийн хүснэгт үүсгэн ажиллаж болох боловч зориулалтын мэргэжлийн програм байхад ингэх нь утгагүй юм. Гар аргаар тооцоолол хийхэд ажлуудыг жагсаан тухайн ажлыг хийх өртөг болон хугацааг зоож тавихаас хэтэрдэггүй. Гэтэл энэ нь томоохон бөгөөд асар их хариуцлагатай төсөл дээр үнэхээр хангалтгүй юм. Амьдрал дээр хариуцлагагүй төсөл байдаг гэж үү? Хамгийн жижиг төслийг хүртэл амжилттай дуусгая гэвэл анхаарал хандуулахаас өөр аргагүй билээ. Аливаа төслийг хянана гэдэг бол цагтаа дуусгахаас гадна зардлыг төлөвлөсөн хэмжээнд барих, болзошгүй аюулыг урьдчилан олж харах, тохирсон шийдвэрийг цаг тухайд нь гаргах, чанартай гүйцэтгэх, нөөцүүдийг удирдах, эрсдэлтэй үед эрсдэлийг зайлуулах гэх мэт олон асуудлыг цогцоор нь зөв зүйтэй шийдэх ёстой юм. Жишээ нь орон сууцны барилга барих төсөл хэрэгжүүллээ гэж бодъё. Танай байгууллагад өндөр зэрэглэлийн барилгын инженер ердөө хоёрхон байгаа бол энэхүү 2 хүнээ хамгийн эвтэйхнээр яаж үр бүтээлтэй ашиглах вэ гэсэн хүндхэн бодлого бодох ёстой болно. Хэрвээ програмын гаргаж өгсөн график дээрээс яагаад ч хугацаандаа амжихгүй нь тод харагдаж байвал дахин өөр хүн хөлслөх шийдвэрийг гаргах учиртай юм. Энэ бол тун чухал шийдвэр байгаа биз. Чухам ингээгүйгээс л барилгыг хугацаанд нь барьж амжихгүй бөгөөд ерөнхий менежер хүн хүч дутагдалтай байсан гэсэн шалтгаан хэлэн таны амыг хаах юм. Ингэх нь босст мэдээж таалагдахгүй бөгөөд та бүхэн цагт нь дуусгаж чадаагүйгээс хэтэрсэн хоног тутамд торгууль төлөх болно шүү дээ. Ер нь аливаа төсөл дээр хүн хүч хамгийн их анхаарах ёстой нөөц байдаг юм. Гэтэл монгол менежерүүд энэ байдлыг хамгийн бага анхаарах нь харамсалтай үр дүнд хүргэж болзошгүй онц аюултай алдаа билээ. Ингээд Project програм дээр төслөө оруулах анхан шатны алхмуудыг танд ойлгомжтойгоор тайлбарлах гэж оролдъё. АЛХАМ 1 MS-Project дээр хийх хамгийн анхны алхам бол Төслийнхөө эхлэх огноог тодорхойлохоос эхэлнэ. Төслийн эхлэх огноо нь анхны утгаараа таны бичиж өгсөн бүхий л ажлын хувьд эхлэх огноо нь болдог. Харин та ажлуудаа дараалалд оруулж харилцаа холбоог нь тавьж өгвөл огноонууд өөр болох нь ойлгомжтой. Хэрвээ эхлэх огноог тавьж өгөхгүй бол MSProject нь компьютер дахь одоогийн огноог шууд авдаг. Хэрвээ төсөл чинь нилээд урт хугацаанд үргэлжлэх бол Календарь үүсгэж, огноонуудаа сайтар тохируулаарай. Яагаад гэвэл төсөл үргэлжлэх хугацаанд амралтын
  • 5. өдрүүд, улс даяар амардаг баяр наадмууд тохиолдож болзошгүй юм. Шахуу төлөвлөгөөтэй үед нэг өдрийг алдаж тооцно гэдэг үхлийн шарх л гэсэн үг шүү. АЛХАМ 2: Дараагийн хийх алхам бол бүхий л хийгдэх ажиллагаа, даалгавруудаа жагсааж бичих явдал юм. Зүүн багана угаасаа энэ жагсаалтад зориулагдсан байгааг та шууд ойлгох байх. Ажлуудыг жирийтэл жагсааж бичих ч гайгүй байх. Тэгвэл ажлуудыг зохион байгуулах л хамгийн төвөгтэй байдаг. Ажлуудыг багцалж эрэмбэлэх хэрэгтэй. Түүнчлэн аль нь алиныг нь дуусахад эхлэх ёстойг сайн тооцоолж чадвал маш сайн. Зүүн талд байгаа жижиг суман дээр ажлуудыг баруун тийш болгож дэд ажлуудыг үүсгэж болно. Энд л таны хамгийн их анхаарах болон туршлага шаардах хэсэг юм. Ажлуудыг эрэмбэлж багцлах нь маш хэцүү. Хэрвээ ямар ч алдаагүй багцалж чадвал компьютер дахь төсөл чинь маш сайхан хэрэгжих болно. Цаашдаа тайлан, тооцоолол бүгд маш сайн хийгдэнэ. Харин алдаа ихтэй оруулбал явцын дунд мэдээж засвар өөрчлөлт оруулж болох боловч ингэх аваас бүхий л тооцоолол дагаад өөрчлөгдөнө гэдгийг анхаараарай. АЛХАМ 3: Ажлуудаа бүгдийг жагсаасан бол шаардлагатай нөөцүүдээ тодорхойлохын сацуу ажил бүрийн төсөв үнэлгээг тооцоолж тавьж өгнө. АНХААР: Дуусах хугацаа болон үргэлжлэх хугацааг оруулахгүй. Хэрвээ таны төсөл ямар нэгэн үйлдвэрлэдэг бол цагт хичнээн ажил хийх бай хэрэглэх нөөцийг нь тодорхойлоод өгчих хэрэгтэй. Ингэхэд л програм автоматаар хичнээн өдөр зарцуулах вэ гэдгийг тооцоолоод гаргачихна. Ажлын багтаамжийг оруулах шинэ багана нэмэх хэрэгтэй. Тэгэхгүй бол анхны Gantt-ын формат дээр тэр багана харагддаггүй. Харин тодорхой хугацаанд үргэлжлэх ажил байх аваас Fixed duration буюу тодорхой хугацаа гэсэн үзүүлэлтийг оруулж өгнө. Харин ингэж оруулаагүй бүхий л ажиллагаа нөөцөд тулгуурлаж тооцоологдоно. Ажлын нэр дээр давхар дарснаар утга оруулах цонх гарч ирнэ. Доод хэсэгт байгаа нөөцийн хэсгээс Fixed work, fixed units (хүн), fixed duration (хугацаа) гэх мэтээс сонгож болно. Хэрвээ анхны удаа төслийнхөө утгуудыг оруулж байгаа бол энэ хэсгийг ашиглаад нөөцийнхөө нэрийг бичиж өгөх хэрэгтэй. Танай төсөлд мэдээж онцгой төрлийн нөөцүүд ордог л байж таараа. Жишээ нь хүн хүчээ тооцоолж байхад төсөлд оролцох хүмүүсээ ур чадвар, мэргэжлээр ангилж нөөцийнхөө нэрийг бичиж болно.Ийнхүү нөөцүүд болон ажлын багтаамжуудыг оруулсны дараа програмын харуулж байгаа хугацаа санаанд чинь нийцэж байгаа эсэхийг шалгагтун. Хэрвээ болохгүй байвал нөөц хуваарилалт болон ажлын багтаамжуудынхаа утгуудыг өөрчлөх хэрэгтэй.
  • 6. АЛХАМ 4: Харин одоо бол ажлуудынхаа харилцан хамаарал болон өмнөх алхмыг нь тавьж өгөх хэрэгтэй. Өмнөх харилцан хамаарал бол их сонирхолтой ойлголт юм. Ямар нэг ажил эхлэхийнхээ өмнө өөр нэгэн ажлыг заавал дуусгасан байхыг шаарддаг гэх үү дээ. Ихэнхдээ л иймэрхүү бүтэцтэй байдаг. Гэхдээ заавал дуусгасан байх албагүй ч гэсэн ямар нэгэн ажлыг эхлүүлсэн байх ч юмуу тодорхой хувь нь биелэгдсэн байх гэх мэт шаардлага тавигдаж болно шүү дээ. Мах төмсөө болсны дараа гурилаа хийдэг шиг гэх юм уу даа. Ийнхүү энэ утгуудыг оруулж өгсний дараа Tracking Gantt гэж нэрлэгдэх график харагдана. Ер нь Tracking Gantt график нь төслийн нийт ажиллагааг их сайхан харагдуулж төсөөлөл өгч чаддаг. Энэ графикийг харж байгаад төсөлдөө засвар оруулах юм байвал оруулж болно. Таны төсөл хичнээн ч том, олон мянган жижиг ажлуудтай байлаа гэсэн Project дээр энэ бүхнийг оруулж тооцоолж чадах учиртай. Аяндаа та Project дээр ажиллаад эхлэхээрээ энэ бүхнийг ойлгох болно. Өөрөөр хэлбэл харахад илүү эвтэйхэн болгож жижигрүүлэх ч юмуу, янзлаад хэвлэх хэрэгтэй. Print preview хийснээр ажлын график чинь хуудаснуудад хуваагдаад харагдаж байгааг та ажиглаарай. Хэвлэсний дараа цааснуудаа ирмэгээр нь наагаад л болоо. Маш том төсөл дээр энэхүү графикийг нилээн их янзлах хэрэгтэй болдог. Гэвч залхуурах хэрэггүй. Хичнээн сайн янзалж, эвтэйхэн болгоно цаашдаа төдийчинээ амар байдаг. Туршлагатай хүн янзалсан графикийг нэг хараад л бүхий л зүйлсийн үнэн зөв төсөөллийг авч маш сайн мэдээлэлтэй болж чаддаг. Түүнчлэн хамгийн чухал замуудыг тодорхойлж өнгөөр ялгасан бол түүнийг анхааралдаа авч саадгүй гүйцэтгэх талаас нь бодолцох учиртай. 2-4 хүртэлх алхмууд нь давтагдаж болно. Өөрөөр хэлбэл төслийг боловсруулж байхад шинээр ажил гарч ирэх нь хэвийн үзэгдэл юм. Тэгвэл мэдээж ажлынхаа жагсаалт руу нэмнэ. Ингээд ажлууд бүрэн гүйцсэн тохиолдолд танд маш сайхан төлөвлөгөө бүхий төсөл бий болжээ АЛХАМ 5: Одоо мэдээж төслөө дахин хянах нь зүйтэй. Ажлуудын жагсаалт гүйцсэн, харилцан хамаарал нь бодитой, ажиллах боловсон хүчнийг зөв тооцоолсон, ажлын үнэ цэнэ зүйтэй, нийт цаг хугацаа нь танд таарч байвал Төлөвлөгөөгөө хадгалах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Төслийн явц байдлыг харуулж эхэлнэ. Энэ график нь танд маш сайхан дүрслэл бүхий график үзүүлэх болно. Ажлуудын жагсаалт, хэн хэзээ ямар ажил хийх ёстой зэрэг нь тодорхой харагддаг.
  • 7. Сайжруулалт Microsoft Office-ын сүүлийн хувилбар дээр Microsoft Project-ын шинэ өргөтгөл болох Microsoft Office Project Server ба Microsoft Project Web Access-ыг танилцуулсан юм. Project Server нь Project-ын өгөгдлийг хадгалах ба SQL дээр суурилсан өгөгдлийн сантай юм. Энэ серверийг ашигласнаар хэрэглэгч интернэтийг ашиглан бааздаа нэвтэрч төслийнхөө өгөгдөлд хандах боломжтой болно. Тэгвэл Web Access нь тусгай эрхтэй хэрэглэгчдийг таньж Project Server рүү хандах боломжийг олгоно. Энэ нь асар том төсөл дээр маш их тустай юм. Олон хэрэглэгчтэй, тэдгээр нь энд тэнд байдаг томоохон төслүүд дээр нэг сервер дээр бүх төслийнхөө материал, боловсруулалтыг тавьчхаад түүн рүүгээ дэлхийн хаанаас ч гэсэн хандан холбогдож өөрийн даалгаврыг авах боломжтой болж байгаа нь сайхан хэрэг биш гэж үү. Microsoft Office Project Server 2007 нь Windows Sharepoint Services-тэй нягт сайхан хамтран ажиллахаар зохион бүтээгджээ. Өөрийн компьютер дээрээ Project Workspace-ийг ашиглан янз бүрийн өөрчлөлт оруулсан бол сервер дээрх өгөгдөлдөө тэрхүү өөрчлөлтийг шууд шингээж өгч болно. Сонирхолтой нь Project нь бие даан зарагддаг байсан боловч сүүлийн үед Office багцад орох болсон юм байна. Яг л PowerPoint, Visio зэрэг програмууд хэрхэн Office руу орсон билээ, яг л түүн шиг Office багц маань бүл нэмж байгаа нь энээ. Анхаарал тависан та бүхэнд баярлалаа.