SlideShare une entreprise Scribd logo
1  sur  34
Télécharger pour lire hors ligne
ЛЕКЦ №10


Сэтгэлийн хөдөлгөөн ба
       мэдрэмж
   Сэтгэлийн тэнхээ
СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ
                   УХАГДАХУУН

   Сэтгэлийн хөдөлгөөн гэдэг нь emereo буюу
    хачирхуулах, гайхуулах гэсэн утгатай латин
    үгнээс гаралтай. Харин англи хэлний Оксфордын
    толинд mouvier – хөдөлгөөнд орох гэсэн франц
    үгнээс гаралтай гэж тайлбарласан байдаг.
    Хүмүүсийн зүгээс эргэн тойронд байгаа эд юмс,
    болж буй үзэгдэл, байгаль ертөнц, бусад хүмүүс,
    нийгэмд хандах хандлага болон тэдний практик
    үйл ажиллагааны үйл явц, үр дүнг дотоод
    сэтгэлдээ шууд тусгаж мэдрэх хэлбэрээр илэрч
    гардаг сэтгэцийн онцгой төрлийн хийсвэрлэл юм.
    1884 онд Жеймсийн “Сэтгэлийн хөдөлгөөн гэж
    юу вэ?” гэсэн бүтээл бичигдсэнээс хойш
    шинжлэх ухааны түвшинд судлагдаж эхэлсэн.
   Сэтгэл хөдлөл, мэдрэмж нь сэрэл, хүртэхүй,
    төсөөлөл, ер нь хүний танин мэдэхүйгээс ангид
    байна гэж үгүй. Сэтгэлийн хөдөлгөөн нь зөвхөн
    дохио зангаагаар төдийгүй, булчингийн тонусын
    түвшинд илэрдэг. Янз бүрийн зөрчил, неврозын
    үед хүний хөдөлгөөн хөшүүн, удаан болдог бол
    сэтгэл санаа өөдрөг үед хүний үйлдэл хөдөлгөөн
    түргэн байдаг.
СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮҮРЭГ, АЧ
                     ХОЛБОГДОЛ
   Юуны өмнө бодит байдал, хэрэгцээ 2-ыг холбох
    үүрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөний тусламжтайгаар
    хүмүүс хоорондоо ойлголцож байдаг. Хэл соѐл нь өөр
    ч гэсэн дохио зангаа, нүүрний хувирлаар илрэх
    сэтгэл хөдлөлийг таньж болдог. Эдгээрийг сэтгэлийн
    хөдөлгөөний мэдээлэл дамжуулах үүрэг гэнэ. Үүнээс
    гадна сэтгэлийн хөдөлгөөн нь организмд гадаад
    орчин хэрхэн нөлөөлж буйг дохиолох, үйл
    ажиллагааг сэдэлжүүлэх /урам хугарах, идэвх орох
    г.м./, орчин тойронд болж буй үйл явдалд үнэлгээ
    өгөх, хүнийг өдөөх, түүнчлэн хамгаалах зэрэг үүрэг
    гүйцэтгэдэг. Батжуулах үүрэгтэй, ө.х сэтгэл хөдөлсөн
    үеийн үйл явдлыг хүн амархан тогтоож, удаан
    хадгалдаг. Үйл ажиллагааны явцад илэрч эргээд
    түүнд нөлөөлж байдаг
СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ОНЦЛОГ
 Сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрч буй хүний
  харьцаа хандлага нь ямагт субьектив хувийн
  шинжтэй
 Сэтгэлийн хөдөлгөөн нь хүний амьдралын бүхий
  л үйл ажиллагаатай холбоотой илэрнэ
 Бие организмын үйл ажиллагаанаас хамаарахын
  зэрэгцээ эргээд түүнд нөлөөлж байдаг.
   Мэдрэмж гэдэг нь ямар нэгэн бодит зүйлийн
    талаархи төсөөлөлтэй холбоотой илэрнэ.
    Мэдрэмж нь хүний мэдлэг, оюуны үнэт зүйл
    зэрэгтэй холбоотой ба байнга хөгжиж,
    өөрчлөгдөж байдаг. Түүхэн шинжтэй. Янз
    бүрийн улс орон, үндэстэнд соѐл иргэншлээс
    хамааран мэдрэмж нь өөр шинжтэй байж
    болно. Хүний амьдралд төлөвшлийн,
    сэдэлжилтийн зэрэг үүрэг гүйцэтгэдэг.
   Хүний мэдрэмж хөгжиж боловсронгуй болсоор
    хэд хэдэн түвшинд хуваагдана. Мэдрэмж бие
    хүний ерөнхий хөгжлийн ялангуяа түүний
    сэдлийн хүрээг хөгжүүлэхэд ихээхэн ач
    холбогдолтой. Төрөл бүрийн мэдрэмжийн
    хэлбэртэй сэтгэл хөдлөлийн эерэг шинж
    илрэлийн нөлөөгөөр бие хүний хэрэгцээ,
    сонирхол батжин тэлж байдаг. Сэтгэлийн
    мэдрэмж зөвхөн хүнд илэрдэг бол сэтгэлийн
    хөдөлгөөн нь хүн ба амьтанд аль алинд нь
    илэрдэг
 Альтруизм /өгөөмөр/
 Хувиа хичээх

 Үйл ажиллагааны

 Өөрөөрөө бахархах

 Танин мэдэхүйн

 Түүнчлэн оюун ухааны, ѐс суртахууны, гоо
  сайхны г.м.-ээр ангилдаг.
СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛБЭРҮҮД
   А.Н Леонтьев сэтгэлийн хөдөлгөөнийг 3
    ангилсан байдаг. Сэтгэл хөдлөл, аффект,
    мэдрэмж. Аффект нь хүчтэй, харьцангуй богино
    хугацааны, хөдөлгөөний болон висцераль
    илрэлтэй. Сэтгэлийн хөдөлгөөн нь арай удаан,
    заримдаа гадаад илрэл багатай, төсөөллийн
    үндсэн дээр үүсдэг. Мэдрэмж нь сэтгэлийн
    хөдөлгөөний хандлагыг тогтвортой илэрхийлдэг
    гэж тайлбарласан.
 АНУ-ын сэтгэлзүйч К.Изард үндсэн ба үүсмэл
  гэж ангилаад үндсэн сэтгэл хөдлөлд сонирхол
  ба догдлол, гайхашрал, зовлон, шаналал,
  дургүйцэл, үзэн ядалт, айдас ичгүүр, гэмшлийг
  оруулжээ.
 Сэтгэлийн хөдөлгөөнийг вегетатив хариу
  илрэлээр нь стеник (хүнийг өдөөж байгаа),
  астеник (сааталд оруулдаг) гэж ангилдаг.
 Мөн илрэлээр нь эерэг болон сөрөг сэтгэлийн
  хөдөлгөөн гэж ангилдаг.
ИЛРЭХ ХЭЛБЭР:
   Аффект. Цухалдал нь хүний зан үйлд
    мэдэгдэхүйц өөрчлөлт оруулж байдаг сэтгэл
    хөдлөлийн онцгой шинж бөгөөд зан үйлийн
    эхэнд биш харин төгсгөлд хуримтлагдан
    тэсэрч байгаа мэт илэрдгээрээ нэн онцлогтой.
    Үйлийн эхэн үеийн дотоод өдөөлт, түлхэц,
    сэдэлжилт хичнээн хүчтэй байгаад
    төлөвлөснөө хэрэгжүүлэхийн тулд урьдаас
    илүү их хүч хөдөлмөр зарцуулах шаардлагатай
    болох тусам тэр хэмжээгээр эцсийн үр дүн
    буурч, цухалдал өсөн нэмэгддэг хэмээх нийтлэг
    зүй тогтол үйлчилж байдаг.
   Стресс. Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв шинжийн
    нэг салшгүй хэсэг болсон цухалдлын нэг тод илрэл бол
    стресс юм. Стресс нь маш урт удаан хугацааны туршид
    хүний сэтгэл санааны гүнд байнгын ачаалал, ихээхэн
    хүчтэй бухимдал хуримтлагдсанаас болж сэтгэл
    хөдлөлийн түвшинд хүний мэдрэлийн тогтоц хэт
    ядаргаанд орох үйл явц юм. Хүний үйл ажиллагааны
    зохицуулалтыг алдагдуулахаас гадна зан үйлийг
    тогтвор муутай, хэвийн бус шинжтэй болгодог. Стресс
    удаан хугацаагаар үргэлжилбэл зүрх судасны өвчин,
    ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах, нойргүйдэх зэрэг
    олон төрлийн өвчний эх үндэс болдог. Мэдрэмж, сэтгэл
    санааны байдал, дур хүсэл, шунал зэрэг сэтгэлийн
    хөдөлгөөний илрэлүүд хүний зан үйлийг идэвхжүүлэх
    төдийгүй, чиглүүлэх, зохион байгуулах, дэмжих үүрэг
    гүйцэтгэдэг явдал юм. Үүнээс гадна фрустраци, урам
    зориг, түгшүүр, айдас, баяр хөөр г.м.
СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААР ҮЗЭЛ
                     БАРИМТЛАЛ

   Сэтгэл хөдлөлийн асуудлыг маш олон эрдэмтэд
    судалж байсан. Ч.Дарвин 1872 онд “Хүн ба амьтдын
    сэтгэлийн хөдөлгөөний илрэл” бүтээл бичсэн. Гадны
    гэнэтийн цочроолд дээд амьтад болон хүн ойролцоо
    хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь амьдралын орчинд
    дасан зохицох нэг үндсэн механизмтай гэдгийг
    баталж өгсөн. Ч.Дарвины сэтгэлийн хөдөлгөөний
    тухай сургаалыг олон эрдэмтэд хүлээн зөвшөөрч,
    судалгааг нь үргэлжлүүлсэн. Тухайлбал К.Ланге,
    У.Жеймс нар бие организмын байдал сэтгэлийн
    хөдөлгөөнд шууд нөлөөлдөг талаар үзэл
    дэвшүүлсэн. “Юм инээдтэй харагдаж байгаа болоод
    бид инээж байгаа биш, бид инээж байгаа учраас тэр
    зүйл инээдтэй харагдаж байна” гэдэг.
ЯМАР ҮЕД СЭТГЭЛ ХӨДӨЛДӨГ ВЭ?
   Вилюнас: Хүнд ямар нэг утга учиртай юм
    тохиолдоход сэтгэл хөдөлдөг.
   Р.С Лазарус: Нэг талаас аюул занал, нөгөө талаас
    түүнээс зугтаах боломжгүй үед үүсдэг.
   Хүний сэтгэлийн хөдөлгөөн нь нүүр царай, хөдөлгөөн
    үйлдлээр гаднаа илрэх нь төрөлхийн шинжтэй. Мөн
    тэдгээрийг хүртэн хүлээн авах, таних авьяас билэг
    хүмүүст генийн шугамаар уламжлагдан ирдэг. Гэхдээ
    сэтгэл хөдлөлийн гадаад илэрхийлэл бүхэн
    төрөлхийн байдаггүй гэдгийг санах нь чухал. Хүний
    амьдралын явцад сургалт, танин мэдэхүй,
    хүмүүжлийн нөлөөгөөр бий болно. Тухайлбал: дохио
    зангаа, соѐл зан заншлын шинжтэй сэтгэл хөдлөл,
    сэтгэлийн хямралт байдлын гадаад илэрхийлэл
    байдаг.
EQ EMOTIONAL QUOTIENT
    Сэтгэлийн хөдөлгөөний боловсрол, сэтгэлийн
  хөдөлгөөний чадвар, нийгмийн оюун ухаан г.м. үгстэй
  ойролцоо утгатай
Өөртөө анализ хийх чадвар – өөрийгөө ойлгох,
  тодорхойлох
Өөрийгөө үнэлэх, хүндлэх чадвар
Өөрийгөө хянах чадвар
Өөрийгөө хэрэгжүүлэх чадвар – зорилгоо ухамсарлах,
  амжилтанд тэмүүлэх
Харилцах чадвар
Эмпати- бусдын дотоод ертөнцөд нэвтрэх
Хямралыг даван туулах чадвар
Амьдралын баяр баясгалантай, өөдрөг байх чадвар
лекц №10
лекц №10
ЗӨВЛӨГӨӨ
   Сэтгэл санаа өөдрөг байлгах хамгийн сайн “сэтгэл засалч” бол
    амжилт юм.
      Амжилтанд хүрэхийн тулд:
      Ажлаа төлөвлөж сур;
      Хүрч болохуйц зорилго тавь;
      Зорилгоо зөв томьѐол;
   Нөхцөл байдлыг хөнгөн, хөгжилтэй байдлаар хүлээн авах чадвараа
    сайжруул. Хошин шогийн мэдрэмжээ хөгжүүлэх хэрэгтэй.
   Бүх асуудлыг 2 хуваа.
      Таны оролцоотой шийдэх асуудал
      Та юу ч хийх хэрэггүй асуудал.
      Эхний бүлэг асуудлыг та хийх хэрэгтэй юу үгүй юу гэдэгтээ
       эргэлзэлгүйгээр шууд л барьж аван шийдвэрлэх хэрэгтэй.
      Харин хоѐр дах бүлэг асуудлыг та шийдэх хэрэггүй учир түүний
       төлөө зовох хэрэггүй.

   Өдөр бүрийг инээх зүйлтэйгээр өнгөрүүл. Ямар нэг
    инээдтэй зүйлийн талаар унш, хар, сонс, ярь.
    Өөрийгөө шоолон инээх, хошигнох чадвартай бай.
   Өдөр бүр өөрийгөө хэд хэдэн удаа урамшуулж бай.
   Өдөр бүр өөрийн хамгийн дотны хүндээ хайртайгаа
    хүлээн зөвшөөрч бай.
   Долоо хоногт 2-3 удаа хөлөртлөө биеийн тамирын
    дасгал, биеийн хүчний ажил хийж бай. Ууранд ч сууж
    болно.
   Долоо хоногийн хагас өдрийг өөрт таалагдсанаараа
    өнгөрүүл. Бүр танд “утгагүй” зүйл ч хийж болно.
   Цагийг хайрла, юунд ч битгий дэмий үр. Зүй бус
    гуйлтанд “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй.

СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ
   Хүн зөвхөн гадаад орчныг хүртэж, хүлээн аваад
    зогсохгүй, түүнийг өөрийн сонирхол, хэрэгцээнд
    тулгуурлан өөрчлөх гэж оролддог. Хүн өөрийгөө
    хүрээлэн байгаа орчинтой ийм үйлдэл хийхдээ
    өмнөө тодорхой зорилго тавьж, түүнийгээ
    биелүүлэх идэвхтэй үйлд татагдан ордог. Хүний
    өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх үйл
    ажиллагаа нь шулуун шууд замаар явагдахгүй
    бөгөөд тэр нь ямар нэгэн тодорхой саад
    бэрхшээлтэй учирч, түүнийг даван туулах
    чадвар, арга, дэвшүүлэн тавьсан зорилгоо
    биелүүлэх идэвхтэй үйл ажиллагааны явцад
    сэтгэлийн тэнхээ хөгжинө.
   Түүхэн үйл явцын талаас хүний сэтгэл санааны
    үзэгдлийг судлах явцдаа Аристотель зориг,
    зоригийн үйл гэсэн нэр томьѐог шинжлэх ухааны
    хүрээнд оруулж ирсэн. Хүмүүнлэг үзэл нийгэмд
    дэлгэрэх болсон үеэс сэтгэлийн тэнхээг
    сонирхон судлах болсон. 18-19-р зууны үед
    сэтгэл судлалын гол судлагдахуун нь сэтгэлийн
    тэнхээний асуудалд чиглэж байв.
 Сэтгэлийн тэнхээ гэдэг нь тавьсан зорилгодоо
  хүрэхийн тулд бэрхшээлийг даван туулах
  чадварыг хэлнэ.
 Сэтгэлийн тэнхээ нь хүн зөвхөн өмнөө тавьсан
  зорилгоо биелүүлж, түүнд хүрэхэд тохиолдох
  саад бэрхшээлийг даван туулах чадвараас гадна
  хүн ямар нэг зүйлээс татгалзах, өөртөө хориг
  тавих, биеэ барих, өөрийгөө эзэмдэх
  чадваруудаар илрэн гардаг сэтгэцийн шинж юм.
   Шинж чанар:
   Шийдвэр гаргах хэрэгжүүлэхэд хүч анхаарал хандуулах.
    Сэтгэлийн тэнхээний мөн чанар нь олон төрлийн
    сэдлүүдийн хоорондын тэмцлээр тодорхойлогдоно. Ийм
    учраас гол сэдлээ гол бус сэдлээс ялгах шаардлагатай.
    Шийдвэр гаргахад өрсөлдөөнтэй, янз бүрийн дур сонирхол
    зэрэг бий болох ба сэтгэлийн тэнхээний хүч хэрэгтэй
    болно. Өөрийгөө хязгаарлах, гол чухал зорилгодоо
    захирагдах шаардлага гардаг.
   Урьдчилсан төлөвлөгөөтэй байх. Сэтгэлийн тэнхээний
    үйлдэл бол ухамсарлагдсан чиг зорилготой үйлдэл.
    Зоригийн шинж чанарын дээд түвшин нь оюун ухааны
    тодорхой зорилго, зан суртахууны үнэт зүйлс, итгэл
    үнэмшил, үзэл санааны төлөвшлийг шаардаж тэр бүхэнд
    тулгуурлана.
   .
   Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх зоригтой байх. Хүн
    төрөлхтөний түүхэнд зоригийн хүчээ дайчлахгүйгээр
    амжилтанд хүрсэн нэг ч хүн байдаггүй. Ер нь төлөвлөсний
    дагуу үйл ажиллагаа амжилттай болж, тодорхой үр дүнд
    хүргэсэн зоригийн үйлийн дараа хүмүүст ѐс зүйн болон зан
    суртахууны шинжтэй сэтгэл ханамж, үүргээ биелүүлсэн
    гэдэгтээ бахархах сэтгэл зайлшгүй төрдөг.
   Өөрөө өөрийгөө ялан дийлэх. Ер нь хүний зоригийн үйл
    цөөнгүй тохиолдолд ялан дийлэх, нөхцөл байдлыг гартаа
    оруулах зорилгод биш өөрийгөө даван туулах асуудалд
    чиглэсэн байдаг. Энэ нь юуны өмнө хөөрүү, биеэ барих
    чадвар султай, сэтгэлийн хөдөлгөөндөө амархан
    хөтлөгддөг хүмүүст хамаарна.
   Ухамсарлагдсан зорилго, тэмүүлэл
   Сэтгэхүйтэй холбоотой
   Идэвхээр илэрдэг
   Хүний үйл ажиллагаа гүйцэтгэх явцад тохиолдох
    саад бэрхшээл нь гадаад дотоод гэсэн 2
    хэлбэртэй. Гадаад талын саад бэрхшээл нь
    хүнээс өөрөөс нь хамаарахгүй бөгөөд тодорхой
    бодит нөхцөл байдлаас урган гардаг байна. Ж:
    байгал, цаг уурын байдлаас үүсэн гарч болно.
    Харин гадны үйл ажиллагаанаас хамаарахгүй,
    хүнээс өөрөөс нь хамаарч буй нь дотоод саад
    бэрхшээл. Ж: залхуу, айж зүрх алдах г.м.
 Зоригийн үйлдлийн үе шат. Зоригийн үйлдэл
  нь тодорхой зорилго чиглэлтэй, системтэй
  явагдах процесс юм. Зоригийн үйлдлийг энгийн,
  нарийн гэж хуваахаас гадна зоригийн үйлдлийн
  бэлтгэл шат, гүйцэтгэх шат гэж 2 хуваана.
 Зоригийн үйлдлийн бэлтгэл шат
 Энэ шатанд хүн өмнөө тодорхой зорилго тавьж,
  түүнийгээ ухамсарлах процесс явагдана.
  Зорилго сайтар ухамсарлагдсан байх нь үр дүнд
  хүрэх нэг нөхцөл юм. Зорилгоо биелүүлэх арга
  замыг сонгон авч шийдвэр гаргаснаар энэ үе
  дуусдаг.
 Зоригийн үйлдлийн гүйцэтгэх шат
 Энэ шатанд хүн гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх
  ба үйлдлээ үнэлж дүгнэх ажиллагаа явагдана.
  Энэ шатыг дотоод үйлдлийн ба гадаад үйлдлийн
  шат гэж хуваадаг.
ЗОРИГИЙН ЧАНАРУУД
     Зоригийн дотоод бүтцийг илэрхийлсэн зүйлийг зоригийн
    чанарууд гэнэ.
   Зорилго эрмэлзэл,
   бие даасан чанар (хүн өөрийн санаачилгаар замыг өөрөө
    эрж олж, бусдын туслалцаагүйгээр зорилгоо биелүүлэх
    чадвар, мөн хүний итгэл үнэмшилдээ тууштай хандлага)
   шийдэмгий чанар (зорилгыг түргэн бөгөөд ухаалаг, үндэстэй
    сонгон авч, түүнийг биелүүлэх арга замыг түргэн
    тодорхойлох, хэрэгцээтэй үед богино хугацаанд зоримог
    шийдвэр гаргах чадвар),
   тэсвэр хатуужил (саад бэрхшээлийг давж гарах чадвар),
   биеэ барих, өөрийгөө эзэмдэх чадвар (өөрийн зан байдлыг
    хянаж, сэтгэл хөдлөлөө зохицуулах, өөрийгөө удирдан
    чиглүүлэх чадвар),
   эрэлхэг чанар (аюулыг сөрж гарах чадвар),
   сахилга бат, дэг (өөрийн биеэ авч явах байдлыг нийгмийн
    хэм хэмжээ, хууль дүрэм, ѐс суртахуунд нийцүүлэх чадвар)
ТА ӨӨРИЙГӨӨ ЭР ЗОРИГТОЙ ХҮН ГЭЖ
                ХЭЛЭХ ҮҮ?
   Дараах асуултанд удаан бодолгүйгээр “тийм” үгүй”
    “заримдаа” гэсэн хариулт өгнө үү.
   Та өөрт чинь огт сонирхолгүй ажил хийж байтал
    ажлаа орхиж, завсарлах зайлшгүй шаардлага гарч
    иржээ гэж бодъѐ. Ийм нөхцөл байдал, цаг алдсан
    зэргээс үл хамаарч та эхэлсэн ажлаа шуурхай
    дуусгаж чадах уу?
   Та амралтын өдрөө сургуулийн жижүүр хийх гэх мэт
    урьд нь огт бодож төлөвлөөгүй гэнэтийн ажилд
    дайчлагдах болоход нэг их хүчлэхгүйгээр сэтгэл
    дундуур байдлаа даван туулж чадах уу?
   Та ахуйн хүрээнд юм уу ажил дээрээ ямар ч нөхцөлд
    сэтгэлийн хөөрөлд автахгүй байж, нөхцөл байдлыг
    эрүүл ухаанаар, бүх чиглэлээр бодитой үнэлэхийн
    хамт биеэ бүрэн барьж чаддаг уу?
   Хэрэв танд эмч цагаан хоолны дэглэм барь гэсэн бол
    та хангалттай урт хугацаанд тэр бүгдийг сахин
    биелүүлж чадах уу?
   Та орой унтахдаа өглөө эрт босно гэж төлөвлөсөн
    даруйдаа тэр хугацаандаа, цаг үргэлж босч чаддаг
    уу?
   Та гэмт хэргийн гэрч болбол тэр газраас явахгүй
    байж байгаад цагдаагийн газарт гэрчийн мэдүүлэг өгч
    чадах уу?
   Та захидал хүлээн аваад тэр дор нь хариуг нь бичдэг
    үү?
   Та онгоцоор нисэх юм уу шүдний эмчид үзүүлж
    байхдаа сэтгэлдээ буусан айдсыг нэг их хүч
    гаргахгүйгээр тэр дор нь даван туулж, дээрх
    шийдвэрээ гэнэт өөрчлөхгүй байж чадах уу?
   Уух аргагүй айхтар гашуун амттай эмийг эмч танд заавал
    уу гэвэл та эмчийн зааврыг ягштал биелүүлж чадах уу?
   Та сэтгэл хөөрсөн үедээ өгсөн амлалтаа биелүүлэхэд чинь
    маш их ажил удахаар байсан ч ѐсоор нь биелүүлж, хэлсэн
    амандаа хүрдэг үү?
   Та урьд нь огт очиж байгаагүй, мэдэхгүй газар, орон руу
    гэнэт явах бол эргэлзэхгүй явж чадах уу?
   Та өглөө босох, хооллох, хичээллэх болон бусад ажлын
    талаарх цагийн хуваариа ягштал мөрддөг үү?
   Та номын сангаас ном аваад эргүүлж цагт нь өгөхгүй
    байгаа хүмүүст дургүйцдэг үү?
   Нэн сонирхолтой нэвтрүүлэг телевизээр гарч байсан ч та
    урьдын адил ажлаа хойш тавилгүй хийсээр байдаг уу?
   Хэрүүл маргааны үед “нөгөө тал” юу ч гэж гүтгэж
    доромжилж байсан та амаа хумхиж, тэвчиж чадах уу?
ҮР ДҮНГ ТООЦОХ
   Тийм – 2, заримдаа – 1, үгүй – 0 оноо тавина.
   0-12 оноо байвал: Таны зоригийн үйлийн хөгжил сул
    байна. Та өөрт чинь ямар ч ашиггүй, заримдаа яггүй
    төвөг учруулж болохоор байхад хүртэл хөнгөн
    хялбар, амархан сонирхол татсан зүйлийг л барьж
    авдаг. Амлалтаа цагт нь биелүүлэх гэж биеэ
    дайчилдаггүй байсаар нэгэнт дасчихжээ. Ийм зан
    байдал танд өөрт чинь маш их төвөг чирэгдэл
    учруулдаг байна. Магадгүй, таны зан байдлын ийм
    онцлог зоригийн үйлээс гадна бас амиа хичээх
    зантай зарим талаар холбоотой байж болно. Иймээс
    та өөрийн зан төлвийн эдгээр сул талуудыг
    өөрчлөхийг хичээх ѐстой. Ингэвэл та амжилтанд
    хүрэх болно.
   13-21 оноо: Таны зоригийн үйл дунд зэрэг хөгжсөн.
    Хэрэв таны замд ямар нэгэн хүндрэл бэрхшээл
    тохиолдоход та тэр бүхнийг даван туулахын тулд
    өөрийгөө дайчилж эхэлдэг. Харин түүнийг тойрч
    гарах боломж харагдвал та тэр боломжийг л хамгийн
    түрүүнд ашигладаг байх. Та бусдад ямар нэгэн
    зүйлийг амлах дургүй, харин амласан зүйлээ
    биелүүлдэг онцлогтой. Таагүй юм уу сонирхолгүй
    ажлыг та амандаа үглэн байж гүйцэтгэдэг. Өөрөө
    сайн дураараа нэмэлт ачаалал хүлээн авахыг та
    хүсдэггүй. Иймээс одоогийхоос илүү өндөр
    амжилтанд хүрэхийн тулд та өөрийн зоригийн шинж
    чанарыг дээшлүүлж, тэр чиглэлээр дасгал сургууль
    хийх хэрэгтэй.
   22-30 оноо: Таны зоригийн үйл зохих хэмжээнд
    сайн хөгжсөн гэж үзнэ. Бусад хүмүүс танд ямар ч
    үед найдаж болно. Та өөрийн хүлээсэн үүрэг
    амлалтаа ягштал биелүүлдэг. Та шинэ үүрэг
    даалгавар хүлээн авах, алсын аялалд гарах,
    ажлын ачаалал нэмэгдэхийн алинаас ч айж
    эмээдэггүй. Гэхдээ таны зарчимч, хатуу байр
    суурь бусдын дургүйг хүргэх тал бий. Хэнд ч
    гэсэн зоригийн шинж чанар сайн төлөвшсөн
    байхын хамтаар аливаа асуудлаар уян хатан,
    ухаалаг байр суурь баримтлах, бусдад аядуу
    зөөлөн хандах, хүнлэг байх зэрэг зан чанарууд
    чухал гэдгийг санаж байгаарай

Contenu connexe

Tendances

сэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөлсэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөлBuyaka Buugii
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаанThistle Khongorzul
 
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлалГуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлалBayasaa Хөгжилтэй амьдрал
 
бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2Tserendulam Gan-Erdene
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв CopySiner AG
 
ой тогтоолт
ой тогтоолтой тогтоолт
ой тогтоолтOyuka Oyu
 
бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудSiner AG
 
9 ой тогтоолт )
9 ой тогтоолт )9 ой тогтоолт )
9 ой тогтоолт )Tsuntsaga Ch
 
лекц 2
лекц  2лекц  2
лекц 2azora14
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" Gb Gb
 

Tendances (20)

сэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөлсэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөл
 
Leg11
Leg11Leg11
Leg11
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаан
 
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлалГуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
 
Leg7
Leg7Leg7
Leg7
 
бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2
 
хүртэхүй
хүртэхүйхүртэхүй
хүртэхүй
 
лекц
лекцлекц
лекц
 
темперамент
темпераменттемперамент
темперамент
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
 
ой тогтоолт
ой тогтоолтой тогтоолт
ой тогтоолт
 
Лекц 6
Лекц 6Лекц 6
Лекц 6
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалууд
 
9 ой тогтоолт )
9 ой тогтоолт )9 ой тогтоолт )
9 ой тогтоолт )
 
лекц 2
лекц  2лекц  2
лекц 2
 
PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
 
Leg9
Leg9Leg9
Leg9
 

Similaire à лекц №10

Similaire à лекц №10 (20)

лекц №10
лекц №10лекц №10
лекц №10
 
Leg12
Leg12Leg12
Leg12
 
Communication ethics & stress management
Communication ethics & stress management Communication ethics & stress management
Communication ethics & stress management
 
Legts 11
Legts 11Legts 11
Legts 11
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
нийгмийн сэтгэл зүй
нийгмийн сэтгэл зүйнийгмийн сэтгэл зүй
нийгмийн сэтгэл зүй
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
 
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
 
сэтгэл судлал
сэтгэл судлалсэтгэл судлал
сэтгэл судлал
 
PTON111-Хичээл-3
PTON111-Хичээл-3PTON111-Хичээл-3
PTON111-Хичээл-3
 
лекц№5
лекц№5лекц№5
лекц№5
 
PTON111-Хичээл-2/1
PTON111-Хичээл-2/1PTON111-Хичээл-2/1
PTON111-Хичээл-2/1
 
Лекц 3
Лекц 3Лекц 3
Лекц 3
 
PTON111-Хичээл-8
PTON111-Хичээл-8PTON111-Хичээл-8
PTON111-Хичээл-8
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9
 
темпрамент Hw
темпрамент Hwтемпрамент Hw
темпрамент Hw
 
стресс менежмент
стресс менежмент стресс менежмент
стресс менежмент
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.
Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.
Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 

Plus de azora14

Mo umongol 914102815-0001
Mo umongol 914102815-0001Mo umongol 914102815-0001
Mo umongol 914102815-0001azora14
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1azora14
 
эцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамжэцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамжazora14
 
хүүхдийн сэтгэл зүй
хүүхдийн сэтгэл зүйхүүхдийн сэтгэл зүй
хүүхдийн сэтгэл зүйazora14
 
т.нямсамбуу цаг хугацаа
т.нямсамбуу цаг хугацаат.нямсамбуу цаг хугацаа
т.нямсамбуу цаг хугацааazora14
 
парапсихологи буюу ер бусын сэтгэл судлал
парапсихологи буюу ер бусын сэтгэл судлалпарапсихологи буюу ер бусын сэтгэл судлал
парапсихологи буюу ер бусын сэтгэл судлалazora14
 
Dream зүүд
Dream зүүдDream зүүд
Dream зүүдazora14
 
хайранд суралцахуй
хайранд суралцахуйхайранд суралцахуй
хайранд суралцахуйazora14
 
Хөгжмийн сэтгэл судлал
Хөгжмийн сэтгэл судлалХөгжмийн сэтгэл судлал
Хөгжмийн сэтгэл судлалazora14
 
хайранд суралцахуй
хайранд суралцахуйхайранд суралцахуй
хайранд суралцахуйazora14
 
хайр
хайрхайр
хайрazora14
 
зүүд
зүүдзүүд
зүүдazora14
 
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргуудхарилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргуудazora14
 
мэтгэлцэх урлаг
мэтгэлцэх урлагмэтгэлцэх урлаг
мэтгэлцэх урлагazora14
 
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5azora14
 
цаг ашиглалт
цаг ашиглалтцаг ашиглалт
цаг ашиглалтazora14
 
5 2 ой тогтоолт сайжируулах нь
5 2 ой тогтоолт сайжируулах нь5 2 ой тогтоолт сайжируулах нь
5 2 ой тогтоолт сайжируулах ньazora14
 
5 2 ой тогтоолт сайжируулах нь
5 2 ой тогтоолт сайжируулах нь5 2 ой тогтоолт сайжируулах нь
5 2 ой тогтоолт сайжируулах ньazora14
 
лекц №12
лекц №12лекц №12
лекц №12azora14
 
лекц №11
лекц №11лекц №11
лекц №11azora14
 

Plus de azora14 (20)

Mo umongol 914102815-0001
Mo umongol 914102815-0001Mo umongol 914102815-0001
Mo umongol 914102815-0001
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
эцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамжэцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамж
 
хүүхдийн сэтгэл зүй
хүүхдийн сэтгэл зүйхүүхдийн сэтгэл зүй
хүүхдийн сэтгэл зүй
 
т.нямсамбуу цаг хугацаа
т.нямсамбуу цаг хугацаат.нямсамбуу цаг хугацаа
т.нямсамбуу цаг хугацаа
 
парапсихологи буюу ер бусын сэтгэл судлал
парапсихологи буюу ер бусын сэтгэл судлалпарапсихологи буюу ер бусын сэтгэл судлал
парапсихологи буюу ер бусын сэтгэл судлал
 
Dream зүүд
Dream зүүдDream зүүд
Dream зүүд
 
хайранд суралцахуй
хайранд суралцахуйхайранд суралцахуй
хайранд суралцахуй
 
Хөгжмийн сэтгэл судлал
Хөгжмийн сэтгэл судлалХөгжмийн сэтгэл судлал
Хөгжмийн сэтгэл судлал
 
хайранд суралцахуй
хайранд суралцахуйхайранд суралцахуй
хайранд суралцахуй
 
хайр
хайрхайр
хайр
 
зүүд
зүүдзүүд
зүүд
 
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргуудхарилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
 
мэтгэлцэх урлаг
мэтгэлцэх урлагмэтгэлцэх урлаг
мэтгэлцэх урлаг
 
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
 
цаг ашиглалт
цаг ашиглалтцаг ашиглалт
цаг ашиглалт
 
5 2 ой тогтоолт сайжируулах нь
5 2 ой тогтоолт сайжируулах нь5 2 ой тогтоолт сайжируулах нь
5 2 ой тогтоолт сайжируулах нь
 
5 2 ой тогтоолт сайжируулах нь
5 2 ой тогтоолт сайжируулах нь5 2 ой тогтоолт сайжируулах нь
5 2 ой тогтоолт сайжируулах нь
 
лекц №12
лекц №12лекц №12
лекц №12
 
лекц №11
лекц №11лекц №11
лекц №11
 

лекц №10

  • 1. ЛЕКЦ №10 Сэтгэлийн хөдөлгөөн ба мэдрэмж Сэтгэлийн тэнхээ
  • 2. СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ УХАГДАХУУН  Сэтгэлийн хөдөлгөөн гэдэг нь emereo буюу хачирхуулах, гайхуулах гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Харин англи хэлний Оксфордын толинд mouvier – хөдөлгөөнд орох гэсэн франц үгнээс гаралтай гэж тайлбарласан байдаг. Хүмүүсийн зүгээс эргэн тойронд байгаа эд юмс, болж буй үзэгдэл, байгаль ертөнц, бусад хүмүүс, нийгэмд хандах хандлага болон тэдний практик үйл ажиллагааны үйл явц, үр дүнг дотоод сэтгэлдээ шууд тусгаж мэдрэх хэлбэрээр илэрч гардаг сэтгэцийн онцгой төрлийн хийсвэрлэл юм. 1884 онд Жеймсийн “Сэтгэлийн хөдөлгөөн гэж юу вэ?” гэсэн бүтээл бичигдсэнээс хойш шинжлэх ухааны түвшинд судлагдаж эхэлсэн.
  • 3. Сэтгэл хөдлөл, мэдрэмж нь сэрэл, хүртэхүй, төсөөлөл, ер нь хүний танин мэдэхүйгээс ангид байна гэж үгүй. Сэтгэлийн хөдөлгөөн нь зөвхөн дохио зангаагаар төдийгүй, булчингийн тонусын түвшинд илэрдэг. Янз бүрийн зөрчил, неврозын үед хүний хөдөлгөөн хөшүүн, удаан болдог бол сэтгэл санаа өөдрөг үед хүний үйлдэл хөдөлгөөн түргэн байдаг.
  • 4. СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ  Юуны өмнө бодит байдал, хэрэгцээ 2-ыг холбох үүрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөний тусламжтайгаар хүмүүс хоорондоо ойлголцож байдаг. Хэл соѐл нь өөр ч гэсэн дохио зангаа, нүүрний хувирлаар илрэх сэтгэл хөдлөлийг таньж болдог. Эдгээрийг сэтгэлийн хөдөлгөөний мэдээлэл дамжуулах үүрэг гэнэ. Үүнээс гадна сэтгэлийн хөдөлгөөн нь организмд гадаад орчин хэрхэн нөлөөлж буйг дохиолох, үйл ажиллагааг сэдэлжүүлэх /урам хугарах, идэвх орох г.м./, орчин тойронд болж буй үйл явдалд үнэлгээ өгөх, хүнийг өдөөх, түүнчлэн хамгаалах зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Батжуулах үүрэгтэй, ө.х сэтгэл хөдөлсөн үеийн үйл явдлыг хүн амархан тогтоож, удаан хадгалдаг. Үйл ажиллагааны явцад илэрч эргээд түүнд нөлөөлж байдаг
  • 5. СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ОНЦЛОГ  Сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрч буй хүний харьцаа хандлага нь ямагт субьектив хувийн шинжтэй  Сэтгэлийн хөдөлгөөн нь хүний амьдралын бүхий л үйл ажиллагаатай холбоотой илэрнэ  Бие организмын үйл ажиллагаанаас хамаарахын зэрэгцээ эргээд түүнд нөлөөлж байдаг.
  • 6. Мэдрэмж гэдэг нь ямар нэгэн бодит зүйлийн талаархи төсөөлөлтэй холбоотой илэрнэ. Мэдрэмж нь хүний мэдлэг, оюуны үнэт зүйл зэрэгтэй холбоотой ба байнга хөгжиж, өөрчлөгдөж байдаг. Түүхэн шинжтэй. Янз бүрийн улс орон, үндэстэнд соѐл иргэншлээс хамааран мэдрэмж нь өөр шинжтэй байж болно. Хүний амьдралд төлөвшлийн, сэдэлжилтийн зэрэг үүрэг гүйцэтгэдэг.
  • 7. Хүний мэдрэмж хөгжиж боловсронгуй болсоор хэд хэдэн түвшинд хуваагдана. Мэдрэмж бие хүний ерөнхий хөгжлийн ялангуяа түүний сэдлийн хүрээг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Төрөл бүрийн мэдрэмжийн хэлбэртэй сэтгэл хөдлөлийн эерэг шинж илрэлийн нөлөөгөөр бие хүний хэрэгцээ, сонирхол батжин тэлж байдаг. Сэтгэлийн мэдрэмж зөвхөн хүнд илэрдэг бол сэтгэлийн хөдөлгөөн нь хүн ба амьтанд аль алинд нь илэрдэг
  • 8.  Альтруизм /өгөөмөр/  Хувиа хичээх  Үйл ажиллагааны  Өөрөөрөө бахархах  Танин мэдэхүйн  Түүнчлэн оюун ухааны, ѐс суртахууны, гоо сайхны г.м.-ээр ангилдаг.
  • 9. СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛБЭРҮҮД  А.Н Леонтьев сэтгэлийн хөдөлгөөнийг 3 ангилсан байдаг. Сэтгэл хөдлөл, аффект, мэдрэмж. Аффект нь хүчтэй, харьцангуй богино хугацааны, хөдөлгөөний болон висцераль илрэлтэй. Сэтгэлийн хөдөлгөөн нь арай удаан, заримдаа гадаад илрэл багатай, төсөөллийн үндсэн дээр үүсдэг. Мэдрэмж нь сэтгэлийн хөдөлгөөний хандлагыг тогтвортой илэрхийлдэг гэж тайлбарласан.
  • 10.  АНУ-ын сэтгэлзүйч К.Изард үндсэн ба үүсмэл гэж ангилаад үндсэн сэтгэл хөдлөлд сонирхол ба догдлол, гайхашрал, зовлон, шаналал, дургүйцэл, үзэн ядалт, айдас ичгүүр, гэмшлийг оруулжээ.  Сэтгэлийн хөдөлгөөнийг вегетатив хариу илрэлээр нь стеник (хүнийг өдөөж байгаа), астеник (сааталд оруулдаг) гэж ангилдаг.  Мөн илрэлээр нь эерэг болон сөрөг сэтгэлийн хөдөлгөөн гэж ангилдаг.
  • 11. ИЛРЭХ ХЭЛБЭР:  Аффект. Цухалдал нь хүний зан үйлд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулж байдаг сэтгэл хөдлөлийн онцгой шинж бөгөөд зан үйлийн эхэнд биш харин төгсгөлд хуримтлагдан тэсэрч байгаа мэт илэрдгээрээ нэн онцлогтой. Үйлийн эхэн үеийн дотоод өдөөлт, түлхэц, сэдэлжилт хичнээн хүчтэй байгаад төлөвлөснөө хэрэгжүүлэхийн тулд урьдаас илүү их хүч хөдөлмөр зарцуулах шаардлагатай болох тусам тэр хэмжээгээр эцсийн үр дүн буурч, цухалдал өсөн нэмэгддэг хэмээх нийтлэг зүй тогтол үйлчилж байдаг.
  • 12. Стресс. Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв шинжийн нэг салшгүй хэсэг болсон цухалдлын нэг тод илрэл бол стресс юм. Стресс нь маш урт удаан хугацааны туршид хүний сэтгэл санааны гүнд байнгын ачаалал, ихээхэн хүчтэй бухимдал хуримтлагдсанаас болж сэтгэл хөдлөлийн түвшинд хүний мэдрэлийн тогтоц хэт ядаргаанд орох үйл явц юм. Хүний үйл ажиллагааны зохицуулалтыг алдагдуулахаас гадна зан үйлийг тогтвор муутай, хэвийн бус шинжтэй болгодог. Стресс удаан хугацаагаар үргэлжилбэл зүрх судасны өвчин, ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах, нойргүйдэх зэрэг олон төрлийн өвчний эх үндэс болдог. Мэдрэмж, сэтгэл санааны байдал, дур хүсэл, шунал зэрэг сэтгэлийн хөдөлгөөний илрэлүүд хүний зан үйлийг идэвхжүүлэх төдийгүй, чиглүүлэх, зохион байгуулах, дэмжих үүрэг гүйцэтгэдэг явдал юм. Үүнээс гадна фрустраци, урам зориг, түгшүүр, айдас, баяр хөөр г.м.
  • 13. СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААР ҮЗЭЛ БАРИМТЛАЛ  Сэтгэл хөдлөлийн асуудлыг маш олон эрдэмтэд судалж байсан. Ч.Дарвин 1872 онд “Хүн ба амьтдын сэтгэлийн хөдөлгөөний илрэл” бүтээл бичсэн. Гадны гэнэтийн цочроолд дээд амьтад болон хүн ойролцоо хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь амьдралын орчинд дасан зохицох нэг үндсэн механизмтай гэдгийг баталж өгсөн. Ч.Дарвины сэтгэлийн хөдөлгөөний тухай сургаалыг олон эрдэмтэд хүлээн зөвшөөрч, судалгааг нь үргэлжлүүлсэн. Тухайлбал К.Ланге, У.Жеймс нар бие организмын байдал сэтгэлийн хөдөлгөөнд шууд нөлөөлдөг талаар үзэл дэвшүүлсэн. “Юм инээдтэй харагдаж байгаа болоод бид инээж байгаа биш, бид инээж байгаа учраас тэр зүйл инээдтэй харагдаж байна” гэдэг.
  • 14. ЯМАР ҮЕД СЭТГЭЛ ХӨДӨЛДӨГ ВЭ?  Вилюнас: Хүнд ямар нэг утга учиртай юм тохиолдоход сэтгэл хөдөлдөг.  Р.С Лазарус: Нэг талаас аюул занал, нөгөө талаас түүнээс зугтаах боломжгүй үед үүсдэг.  Хүний сэтгэлийн хөдөлгөөн нь нүүр царай, хөдөлгөөн үйлдлээр гаднаа илрэх нь төрөлхийн шинжтэй. Мөн тэдгээрийг хүртэн хүлээн авах, таних авьяас билэг хүмүүст генийн шугамаар уламжлагдан ирдэг. Гэхдээ сэтгэл хөдлөлийн гадаад илэрхийлэл бүхэн төрөлхийн байдаггүй гэдгийг санах нь чухал. Хүний амьдралын явцад сургалт, танин мэдэхүй, хүмүүжлийн нөлөөгөөр бий болно. Тухайлбал: дохио зангаа, соѐл зан заншлын шинжтэй сэтгэл хөдлөл, сэтгэлийн хямралт байдлын гадаад илэрхийлэл байдаг.
  • 15. EQ EMOTIONAL QUOTIENT Сэтгэлийн хөдөлгөөний боловсрол, сэтгэлийн хөдөлгөөний чадвар, нийгмийн оюун ухаан г.м. үгстэй ойролцоо утгатай Өөртөө анализ хийх чадвар – өөрийгөө ойлгох, тодорхойлох Өөрийгөө үнэлэх, хүндлэх чадвар Өөрийгөө хянах чадвар Өөрийгөө хэрэгжүүлэх чадвар – зорилгоо ухамсарлах, амжилтанд тэмүүлэх Харилцах чадвар Эмпати- бусдын дотоод ертөнцөд нэвтрэх Хямралыг даван туулах чадвар Амьдралын баяр баясгалантай, өөдрөг байх чадвар
  • 18. ЗӨВЛӨГӨӨ  Сэтгэл санаа өөдрөг байлгах хамгийн сайн “сэтгэл засалч” бол амжилт юм.  Амжилтанд хүрэхийн тулд:  Ажлаа төлөвлөж сур;  Хүрч болохуйц зорилго тавь;  Зорилгоо зөв томьѐол;  Нөхцөл байдлыг хөнгөн, хөгжилтэй байдлаар хүлээн авах чадвараа сайжруул. Хошин шогийн мэдрэмжээ хөгжүүлэх хэрэгтэй.  Бүх асуудлыг 2 хуваа.  Таны оролцоотой шийдэх асуудал  Та юу ч хийх хэрэггүй асуудал.  Эхний бүлэг асуудлыг та хийх хэрэгтэй юу үгүй юу гэдэгтээ эргэлзэлгүйгээр шууд л барьж аван шийдвэрлэх хэрэгтэй.  Харин хоѐр дах бүлэг асуудлыг та шийдэх хэрэггүй учир түүний төлөө зовох хэрэггүй. 
  • 19. Өдөр бүрийг инээх зүйлтэйгээр өнгөрүүл. Ямар нэг инээдтэй зүйлийн талаар унш, хар, сонс, ярь. Өөрийгөө шоолон инээх, хошигнох чадвартай бай.  Өдөр бүр өөрийгөө хэд хэдэн удаа урамшуулж бай.  Өдөр бүр өөрийн хамгийн дотны хүндээ хайртайгаа хүлээн зөвшөөрч бай.  Долоо хоногт 2-3 удаа хөлөртлөө биеийн тамирын дасгал, биеийн хүчний ажил хийж бай. Ууранд ч сууж болно.  Долоо хоногийн хагас өдрийг өөрт таалагдсанаараа өнгөрүүл. Бүр танд “утгагүй” зүйл ч хийж болно.  Цагийг хайрла, юунд ч битгий дэмий үр. Зүй бус гуйлтанд “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. 
  • 20. СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ  Хүн зөвхөн гадаад орчныг хүртэж, хүлээн аваад зогсохгүй, түүнийг өөрийн сонирхол, хэрэгцээнд тулгуурлан өөрчлөх гэж оролддог. Хүн өөрийгөө хүрээлэн байгаа орчинтой ийм үйлдэл хийхдээ өмнөө тодорхой зорилго тавьж, түүнийгээ биелүүлэх идэвхтэй үйлд татагдан ордог. Хүний өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх үйл ажиллагаа нь шулуун шууд замаар явагдахгүй бөгөөд тэр нь ямар нэгэн тодорхой саад бэрхшээлтэй учирч, түүнийг даван туулах чадвар, арга, дэвшүүлэн тавьсан зорилгоо биелүүлэх идэвхтэй үйл ажиллагааны явцад сэтгэлийн тэнхээ хөгжинө.
  • 21. Түүхэн үйл явцын талаас хүний сэтгэл санааны үзэгдлийг судлах явцдаа Аристотель зориг, зоригийн үйл гэсэн нэр томьѐог шинжлэх ухааны хүрээнд оруулж ирсэн. Хүмүүнлэг үзэл нийгэмд дэлгэрэх болсон үеэс сэтгэлийн тэнхээг сонирхон судлах болсон. 18-19-р зууны үед сэтгэл судлалын гол судлагдахуун нь сэтгэлийн тэнхээний асуудалд чиглэж байв.
  • 22.  Сэтгэлийн тэнхээ гэдэг нь тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бэрхшээлийг даван туулах чадварыг хэлнэ.  Сэтгэлийн тэнхээ нь хүн зөвхөн өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, түүнд хүрэхэд тохиолдох саад бэрхшээлийг даван туулах чадвараас гадна хүн ямар нэг зүйлээс татгалзах, өөртөө хориг тавих, биеэ барих, өөрийгөө эзэмдэх чадваруудаар илрэн гардаг сэтгэцийн шинж юм.
  • 23. Шинж чанар:  Шийдвэр гаргах хэрэгжүүлэхэд хүч анхаарал хандуулах. Сэтгэлийн тэнхээний мөн чанар нь олон төрлийн сэдлүүдийн хоорондын тэмцлээр тодорхойлогдоно. Ийм учраас гол сэдлээ гол бус сэдлээс ялгах шаардлагатай. Шийдвэр гаргахад өрсөлдөөнтэй, янз бүрийн дур сонирхол зэрэг бий болох ба сэтгэлийн тэнхээний хүч хэрэгтэй болно. Өөрийгөө хязгаарлах, гол чухал зорилгодоо захирагдах шаардлага гардаг.  Урьдчилсан төлөвлөгөөтэй байх. Сэтгэлийн тэнхээний үйлдэл бол ухамсарлагдсан чиг зорилготой үйлдэл. Зоригийн шинж чанарын дээд түвшин нь оюун ухааны тодорхой зорилго, зан суртахууны үнэт зүйлс, итгэл үнэмшил, үзэл санааны төлөвшлийг шаардаж тэр бүхэнд тулгуурлана.  .
  • 24. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх зоригтой байх. Хүн төрөлхтөний түүхэнд зоригийн хүчээ дайчлахгүйгээр амжилтанд хүрсэн нэг ч хүн байдаггүй. Ер нь төлөвлөсний дагуу үйл ажиллагаа амжилттай болж, тодорхой үр дүнд хүргэсэн зоригийн үйлийн дараа хүмүүст ѐс зүйн болон зан суртахууны шинжтэй сэтгэл ханамж, үүргээ биелүүлсэн гэдэгтээ бахархах сэтгэл зайлшгүй төрдөг.  Өөрөө өөрийгөө ялан дийлэх. Ер нь хүний зоригийн үйл цөөнгүй тохиолдолд ялан дийлэх, нөхцөл байдлыг гартаа оруулах зорилгод биш өөрийгөө даван туулах асуудалд чиглэсэн байдаг. Энэ нь юуны өмнө хөөрүү, биеэ барих чадвар султай, сэтгэлийн хөдөлгөөндөө амархан хөтлөгддөг хүмүүст хамаарна.  Ухамсарлагдсан зорилго, тэмүүлэл  Сэтгэхүйтэй холбоотой  Идэвхээр илэрдэг
  • 25. Хүний үйл ажиллагаа гүйцэтгэх явцад тохиолдох саад бэрхшээл нь гадаад дотоод гэсэн 2 хэлбэртэй. Гадаад талын саад бэрхшээл нь хүнээс өөрөөс нь хамаарахгүй бөгөөд тодорхой бодит нөхцөл байдлаас урган гардаг байна. Ж: байгал, цаг уурын байдлаас үүсэн гарч болно. Харин гадны үйл ажиллагаанаас хамаарахгүй, хүнээс өөрөөс нь хамаарч буй нь дотоод саад бэрхшээл. Ж: залхуу, айж зүрх алдах г.м.
  • 26.  Зоригийн үйлдлийн үе шат. Зоригийн үйлдэл нь тодорхой зорилго чиглэлтэй, системтэй явагдах процесс юм. Зоригийн үйлдлийг энгийн, нарийн гэж хуваахаас гадна зоригийн үйлдлийн бэлтгэл шат, гүйцэтгэх шат гэж 2 хуваана.  Зоригийн үйлдлийн бэлтгэл шат  Энэ шатанд хүн өмнөө тодорхой зорилго тавьж, түүнийгээ ухамсарлах процесс явагдана. Зорилго сайтар ухамсарлагдсан байх нь үр дүнд хүрэх нэг нөхцөл юм. Зорилгоо биелүүлэх арга замыг сонгон авч шийдвэр гаргаснаар энэ үе дуусдаг.
  • 27.  Зоригийн үйлдлийн гүйцэтгэх шат  Энэ шатанд хүн гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх ба үйлдлээ үнэлж дүгнэх ажиллагаа явагдана. Энэ шатыг дотоод үйлдлийн ба гадаад үйлдлийн шат гэж хуваадаг.
  • 28. ЗОРИГИЙН ЧАНАРУУД  Зоригийн дотоод бүтцийг илэрхийлсэн зүйлийг зоригийн чанарууд гэнэ.  Зорилго эрмэлзэл,  бие даасан чанар (хүн өөрийн санаачилгаар замыг өөрөө эрж олж, бусдын туслалцаагүйгээр зорилгоо биелүүлэх чадвар, мөн хүний итгэл үнэмшилдээ тууштай хандлага)  шийдэмгий чанар (зорилгыг түргэн бөгөөд ухаалаг, үндэстэй сонгон авч, түүнийг биелүүлэх арга замыг түргэн тодорхойлох, хэрэгцээтэй үед богино хугацаанд зоримог шийдвэр гаргах чадвар),  тэсвэр хатуужил (саад бэрхшээлийг давж гарах чадвар),  биеэ барих, өөрийгөө эзэмдэх чадвар (өөрийн зан байдлыг хянаж, сэтгэл хөдлөлөө зохицуулах, өөрийгөө удирдан чиглүүлэх чадвар),  эрэлхэг чанар (аюулыг сөрж гарах чадвар),  сахилга бат, дэг (өөрийн биеэ авч явах байдлыг нийгмийн хэм хэмжээ, хууль дүрэм, ѐс суртахуунд нийцүүлэх чадвар)
  • 29. ТА ӨӨРИЙГӨӨ ЭР ЗОРИГТОЙ ХҮН ГЭЖ ХЭЛЭХ ҮҮ?  Дараах асуултанд удаан бодолгүйгээр “тийм” үгүй” “заримдаа” гэсэн хариулт өгнө үү.  Та өөрт чинь огт сонирхолгүй ажил хийж байтал ажлаа орхиж, завсарлах зайлшгүй шаардлага гарч иржээ гэж бодъѐ. Ийм нөхцөл байдал, цаг алдсан зэргээс үл хамаарч та эхэлсэн ажлаа шуурхай дуусгаж чадах уу?  Та амралтын өдрөө сургуулийн жижүүр хийх гэх мэт урьд нь огт бодож төлөвлөөгүй гэнэтийн ажилд дайчлагдах болоход нэг их хүчлэхгүйгээр сэтгэл дундуур байдлаа даван туулж чадах уу?  Та ахуйн хүрээнд юм уу ажил дээрээ ямар ч нөхцөлд сэтгэлийн хөөрөлд автахгүй байж, нөхцөл байдлыг эрүүл ухаанаар, бүх чиглэлээр бодитой үнэлэхийн хамт биеэ бүрэн барьж чаддаг уу?
  • 30. Хэрэв танд эмч цагаан хоолны дэглэм барь гэсэн бол та хангалттай урт хугацаанд тэр бүгдийг сахин биелүүлж чадах уу?  Та орой унтахдаа өглөө эрт босно гэж төлөвлөсөн даруйдаа тэр хугацаандаа, цаг үргэлж босч чаддаг уу?  Та гэмт хэргийн гэрч болбол тэр газраас явахгүй байж байгаад цагдаагийн газарт гэрчийн мэдүүлэг өгч чадах уу?  Та захидал хүлээн аваад тэр дор нь хариуг нь бичдэг үү?  Та онгоцоор нисэх юм уу шүдний эмчид үзүүлж байхдаа сэтгэлдээ буусан айдсыг нэг их хүч гаргахгүйгээр тэр дор нь даван туулж, дээрх шийдвэрээ гэнэт өөрчлөхгүй байж чадах уу?
  • 31. Уух аргагүй айхтар гашуун амттай эмийг эмч танд заавал уу гэвэл та эмчийн зааврыг ягштал биелүүлж чадах уу?  Та сэтгэл хөөрсөн үедээ өгсөн амлалтаа биелүүлэхэд чинь маш их ажил удахаар байсан ч ѐсоор нь биелүүлж, хэлсэн амандаа хүрдэг үү?  Та урьд нь огт очиж байгаагүй, мэдэхгүй газар, орон руу гэнэт явах бол эргэлзэхгүй явж чадах уу?  Та өглөө босох, хооллох, хичээллэх болон бусад ажлын талаарх цагийн хуваариа ягштал мөрддөг үү?  Та номын сангаас ном аваад эргүүлж цагт нь өгөхгүй байгаа хүмүүст дургүйцдэг үү?  Нэн сонирхолтой нэвтрүүлэг телевизээр гарч байсан ч та урьдын адил ажлаа хойш тавилгүй хийсээр байдаг уу?  Хэрүүл маргааны үед “нөгөө тал” юу ч гэж гүтгэж доромжилж байсан та амаа хумхиж, тэвчиж чадах уу?
  • 32. ҮР ДҮНГ ТООЦОХ  Тийм – 2, заримдаа – 1, үгүй – 0 оноо тавина.  0-12 оноо байвал: Таны зоригийн үйлийн хөгжил сул байна. Та өөрт чинь ямар ч ашиггүй, заримдаа яггүй төвөг учруулж болохоор байхад хүртэл хөнгөн хялбар, амархан сонирхол татсан зүйлийг л барьж авдаг. Амлалтаа цагт нь биелүүлэх гэж биеэ дайчилдаггүй байсаар нэгэнт дасчихжээ. Ийм зан байдал танд өөрт чинь маш их төвөг чирэгдэл учруулдаг байна. Магадгүй, таны зан байдлын ийм онцлог зоригийн үйлээс гадна бас амиа хичээх зантай зарим талаар холбоотой байж болно. Иймээс та өөрийн зан төлвийн эдгээр сул талуудыг өөрчлөхийг хичээх ѐстой. Ингэвэл та амжилтанд хүрэх болно.
  • 33. 13-21 оноо: Таны зоригийн үйл дунд зэрэг хөгжсөн. Хэрэв таны замд ямар нэгэн хүндрэл бэрхшээл тохиолдоход та тэр бүхнийг даван туулахын тулд өөрийгөө дайчилж эхэлдэг. Харин түүнийг тойрч гарах боломж харагдвал та тэр боломжийг л хамгийн түрүүнд ашигладаг байх. Та бусдад ямар нэгэн зүйлийг амлах дургүй, харин амласан зүйлээ биелүүлдэг онцлогтой. Таагүй юм уу сонирхолгүй ажлыг та амандаа үглэн байж гүйцэтгэдэг. Өөрөө сайн дураараа нэмэлт ачаалал хүлээн авахыг та хүсдэггүй. Иймээс одоогийхоос илүү өндөр амжилтанд хүрэхийн тулд та өөрийн зоригийн шинж чанарыг дээшлүүлж, тэр чиглэлээр дасгал сургууль хийх хэрэгтэй.
  • 34. 22-30 оноо: Таны зоригийн үйл зохих хэмжээнд сайн хөгжсөн гэж үзнэ. Бусад хүмүүс танд ямар ч үед найдаж болно. Та өөрийн хүлээсэн үүрэг амлалтаа ягштал биелүүлдэг. Та шинэ үүрэг даалгавар хүлээн авах, алсын аялалд гарах, ажлын ачаалал нэмэгдэхийн алинаас ч айж эмээдэггүй. Гэхдээ таны зарчимч, хатуу байр суурь бусдын дургүйг хүргэх тал бий. Хэнд ч гэсэн зоригийн шинж чанар сайн төлөвшсөн байхын хамтаар аливаа асуудлаар уян хатан, ухаалаг байр суурь баримтлах, бусдад аядуу зөөлөн хандах, хүнлэг байх зэрэг зан чанарууд чухал гэдгийг санаж байгаарай