SlideShare une entreprise Scribd logo
1  sur  29
МОНГОЛЧУУДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ
УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШИЛ
Экологи байгаль хамгаалал
Бэлтгэсэн: Б.Мөнхбаатар
Байгаль орчныг хамгаалах" гэдэг ухагдахуун нь
Монголчуудын хувьд, түүнийг гадны ямар нэгэн хүч нөлөөнөөс
халхалж хаацайлахын нэр бус, эвдрэл доройтолд орсных нь дараа
нөхөн сэргээх арга замыг сүвэгчлэхийн ч нэр бус, харин тэрхүү
болзошгүй доройтлоос урьдчилан сэргийлэхэд, байгалийн зүйд
захирагдан, байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон амьдрах, газар
дэлхийгээ эхтэйгээ зүйрлэн, хүндэтгэн дээдлэх, түүнд хүмүүнлэг
сэтгэлээр хандан, амьтан ургамлыг нь энэрэн хайрлах, экологийн
өндөр ёс зүйтэй байж нөөц баялгийг нь ариглан гамнахын нэр
байж иржээ.
БАЙГАЛЬ ХАМГААЛАХ УЛАМЖЛАЛТ ЁС
Бид байгаль орчноо хамгаалах талаар олон зууны баялаг
уламжлалтай. Энэ нь малчин удмын монголчуудын оршсоор ирсэн
газар нутаг, цаг уур, мал аж ахуйн онцлогтой холбоотой юм. Тэдний
амьдралын хэв, маяг, аж төрөх ёс нь эрхэлж буй аж ахуйтайгаа бүх
талаар зохилдож байдаг.Үүний нэгэн адил мал аж ахуй нь бэлчээр,
цаг уур,гол устай өөрөөр хэлбэл байгаль дэлхийтэй хүйн холбоотой.
Эдгээр учир шалтгааны улмаас эртнээс нааш Монголчууд байгаль
орчинтойгоо аядуу зөөлөн харьцаж, зохицож амьдарч иржээ.Ийн
амьдарч ирэх явцад байгаль хамгаалах зан үйл, ёс заншил, уламжлал
бүрэлдэн тогтож үеэс үед уламжлагдан ирсэн байна.
Уламжлал гэдэг нь тухайлсан нийгэм, анги бүлэгт өнө
удаан хугацааны туршид хадаглагдаж , үеэс үед дамжиж
байдаг нийгэм, соёлын өвийн элементүүд бөгөөд нийгмийн
объектууд, материаллаг хийгээд оюуны үнэт зүйлсийг
агуулдаг.
Зан заншил нь хүмүүжүүлэх хэрэглүүр гэж монголчууд
үздэг. “Байгаль хамгаалах ёс заншил гэдэг нь өргөн
хүрээтэй агаад нийгмийн харилцааг зохицуулагч, гоо зүйн
хэрэгцээг хангагч, хүнийг хүмүүжүүлэгч хэрэгсэл юм.
“ Ёс заншил нь хүн мэндлэхээс эхлээд ертөнцийн мөнх
бусыг үзтэл амьдарч, ажиллаж, сурч боловсорч, хүмүүжиж,
хөгжин дэвжих хүний нийгмийн хөгжлийн нэгэн томоохон
хэлбэр юм” хэмээн доктор Х.Нямбуу хэлжээ.
Судлаач Ж. Санжид: Монголчуудын байгаль хамгаалах ёс заншлыг:
Билэгдэл,
Хорио цээр,
Үйлдэх зан үйл,
Өгүүлэн үйлдэх,
Хуульчлагдсан зан үйл,
Домгоос үүдсэн зан үйл
Юуны өмнө, өвөг дээдсээс хойч үе, үр хүүхэддээ байгалиа хэрхэн
хайрлаж хамгаалах зүй зохистой харьцах ёсыг насны онцлогт
тохируулан заан сургаж байж.
“Монголчуудын цээрлэх ёс” хэмээх номонд: 3-8 насны хүүхдэд “гал гаргаж тогловол зуд болдог,”
“галд давс, ус бохир зүйл хийвэл нүд нь өвддөг”, эсвэл “нүүр амаар нь яр гардаг” гэх зэргээр багаас
нь тэнгэр бурхан байгаль дэлхийг дээдлэн шүтэх үзлийг төлөвшүүлэхэд чиглүүлж байсан тухай
өгүүлжээ.
 Аливаа үйлийг хийхдээ нар зөв эргэх,
 Аянга цахилгааны үед анхаарал болгоомжтой байлгахын тулд нэг гэрт байгаа хүмүүс бүгдээрээ
хэвтэж болохгүй, шагай тоглодоггүй,
 Газар шороог зорилгогүй ухдаггүй,
 Уул овоон дээрээс юм авдаггүй,
 Усанд бохир зүйл хийдэггүй,
 Амьтны үр төл дээр сүүдрээ тусгадаггүй,
 “Ална хядна” гэх зэрэг билэг дэмбэрэлгүй үг хэлдэггүй,
 Ургамал ногоог зүй бусаар зулгаадаггүй,
 Жимсийг мөчиртэй нь түүдэггүй, хэрэв ингэвэл дараагийн жил дахин ургаж үр шимээ өгөхгүй
зэргээр хайрлан хамгаалах ухамсрыг төрүүлсээр иржээ.
9-12 насны хүүхдийг үнс асгуулах аргал түүлгэх зэрэг ажил хийлгэж, тэнгэрийг бишрэн
шүтэх ухамсрыг төрүүлэхийн тулд
 “Шинэдийн сарыг харвал нүдэнд сайн”,
 “Алтан гадас долоон бурханд залбирвал хүсэл нь биелнэ”,
 “Уул овоонд чулуу өргөхдөө ерөөлийн үг хэлвэл үйлс нь бүтнэ”,
 “Алс хол газар явахдаа угаасан уснаасаа амсвал элдэв муу зүйл тохиолдохгүй, уул ус нь
харж хандана”,
Байгалийн бишрэн шүтэх ухамсрыг гүнзгийрүүлж өгдөг.
13-18 насанд :
Дээлийн шилбэ, товчийг хадаад галд ариутгах, мал тамгалах аргыг зааж,
догшин уул хадруу гэрийнхээ үүдийг голлуулж барьдаггүй,
Бохирдсон худаг усыг ариутгаж чаддаг, бохирдуулахгүй байх аргад суралцах
Нүүдлийн шувууд, нүүдэлчин амьтад ирэхэд сааль сүүнийхээ дээжийг өргөж
хурайлах,
Ургаа мод аваад дээр нь шороо асгаж үндсий нь хамгаалах зэргээр
байгальтай харьцах зан үйлийг төгс эзэмсэн байх ёстой ажээ.
18 ба түүнээс дээш насныханд:
 Гал тахихтай холбоотой үйлүүд, Долоон бурхны даллага авах, уул, овоо тахилгатай
холбоотой зан үйл, худаг ус гаргах, түүний зан үйл, амьтныг хамгаалах үүднээс анчин
хүний 108 цээрийг мэдэх зэрэгт суралцуулсаар иржээ. Ингэснээр байгаль хамгаалах зан
үйлийн 30 орчим хувийг эзэмшдэг байна.
Мөн өвөг дээдэс маань уудам монгол орныхоо уул толгод, даваа гүвээ, ус гол, тал
хөндий, ургамал өвс, хөвч ойнхоо ил төрхийг төдийгүй, далд баялгийг нарийн шинжих,
танин мэдэх сайтар тунгаан бодож, түүний гоо үзэмж сүр жавхаа, шинж төрхийг нь
тааруулан оноож өгсөн нэр нь хүртэл гайхалтай бөгөөд яруу билээ. Жишээ нь: Алтай таван
богд, Хан хөхий, Мөнх хан, Галбын говь, Чандага гол гэх мэт сайхан нэр нь хүртэл Монгол
хүн байгаль орчиндоо хандах хандлага, хайрлан хамгаалах үзэл бодлын илэрхийлэл юм.
Уламжлал болсон ёс заншлыг байгаль орчинд хандах хандлага агуулга,
арга билгийн хувьд:
Энэрэл хүндэтгэлийн
Хорио цээрлэлийн
Сургааль номлолын
Сүсэг бишрэлийн
Ажиглалт танин мэдэхүйн гэсэн 5 үндсэн ангилалд хувааж үздэг.
Энэрэл хүндэтгэлийн уламжлал нь газар нутаг, уул ус, ой мод, ан амьтан ургамлыг хайрлан
хамгаалж амьдрал ахуйдаа тухайн хэрэглээний шаардлагад тохируулан туйлын ариг гамтай хэрэглэх
арга ухааныг сургаж байсан.
Нийтийг хамарсан хамгийн хүндэтгэлтэй зан үйл нь уул тайх ёслол. Өргөн газар нутгийг хамардаг
бөгөөд үзэсгэлэн төгөлдөр, ой мод, ургамал амьтны баялаг жигдэрсэн өнгө тансаг олны хайр
хүндэтгэлийг илүү татсан тийм газар нутагт үйлддэг байсан байна.
 13-р зуун нэлэнхүй- Хан хэнтийн Бурхан Халдун уулыг Чингис хааны үед Хамаг монгол хийгээд
Монголын их гүрэн, бүх Монгол туургатны сүлд уул болгон.
 Манжийн хааны зарлиг 1818 оноос
 1778 онд Богдхаан уул
 1779 онд Отгонтэнгэр уул
 Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат 1995 он 05 сарын 16-ны өдөр “Богд хан хайрхан,
Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тайх уламжлалыг сэргээх санаачлагыг дэмжих тухай” 110-р
зарлиг гаргав.
Хангайн хишгийг зөв хүртэж, амьдрал ахуйгаа байгалийнхаа баялгаар тэтгэх үзэл санаа үеийн үед
уламжлагдан ирсэн байна. Ан амьтны үржих , төлжих, үс арьс, тарга хүч гүйцэх цаг хугацааг нарийн
танин мэдэж, зөв сонгон авч ан ав хийдэг.
 Хорио цээрлэлийн уламжлал нь энэрэл хүндэтгэлийг хэрэг дээрээ
ёсчлон сахих зан үйлийг хэвшүүлэх арга ухаан болж, байгаль дэлхийдээ
харьцаж, хандахдаа ямар үйлийг тэвчиж өнгөрөөх, байгалийн өөрөө нөхөн
төлжих чадварыг хэвээр нь байлгахыг үр сад хойч үедээ ухааруулан
мэдүүлэх олон талын үйл ажиллагаагаар илэрч байжээ.
 Амьд байгалийн сэргээн төлжих, хавар зуны дэлгэр цагт өвс ногоо ургах
үед газар шороогоо ухаж сэндийчих, нойтон мод, бут сөөг, гол горхи,
булаг шандын эхний модыг огтлох, үр жимс, сонгино ургамлыг ихээр авч
ашиглахыг хориглон цээрлэсээр ирсэн уламжлал юм.
 Байгальтай хандах хорио цээрийн ёс заншил нь эцсийн дүндээ байгаль
хамгаалах сэтгэлгээ соёлыг хувь хүнд төлөвшүүлж, улмаар монголчуудад
нийтэд нь тийм ухаан суулгах алс хэтийн бодлогын нэгэн илрэл болж
ирсэн гэж үзэж болно.
 Сургааль номлолын уламжлал нь байгалийн зүй тогтлыг танин ухаарч,
байгалийг хайрлан хүндэлж, хориглон цээрлэснийг сахин дагаваас сайн үйлд,
харин гажуудуулан тэрсэлдвээс муу үйлд өртөнө гэдгийг хувь хүнд итгүүлэн
үнэмшүүлэх арга ухааныг аав, ээж нь үр хүүхдүүддээ, ах эгч нь дүү нартаа,
ахмад буурлууд нь залуучууддаа өвлүүлсээр ирсэн арга ухаан.
 Ургаа нойтон мод огтолбол мод сүүн нулимсаар уйлж, огтолсон хүнийг сүү,
цагаан идээний хомсдол, гачаалд хүргэдэг гэж сургадаг, ой хээрт гал түлэхдээ өвс
ургамалгүй, хад чулуу, сайр элс бүхий газрыг сонгон авч “Хан эзэндээ ам
гарахгүй, хангай дэлхийдээ түймэр тавихгүй” гэж андгайлаад хэтээ цахиж, галаа
асааж, явахдаа галаа бүрэн унтраагаад түүний баталгаа болгож үнсэн дээрээ
хуурай өвс тавьж явдаг туйлын нягт нямбай, хянуур зан заншлаа үе үедээ
уламжлжуулж ирсэн юм.
 Сургааль номлолын уламжлалыг хүн ардад түгээн хэвшүүлэх нэг гол хэрэгсэл нь
үлгэр туульс, домог, дуу, ерөөл магтаал зэрэг арвин баялаг аман зохиол, ардын
тоглоом, наадгай байжээ.
 Сүсэг бишрэлийн уламжлал нь далдын хүчин зүйлд бишрүүлэн итгүүлэх арга
байсан гэж үзэж болно. Үүнийгээ хангай дэлхий, уул ус, ой хөвч, араатан жигүүртэн
бүгдээрээ цаанаа харсан эзэнтэй, тэр бүхэнтэй сэтгэл санаанд нь үл нийцэх үг
хэллэг, үйл ажиллагаагаар харьцаж хандвал лус савдаг хилэгнэж хорлол болдог
гэсэн итгэл үнэмшлийг хүний ой тойнд суулгаж ухварлуулах арга замаар түгээн
дэлгэрүүлдэг байжээ.
 Тэр нь гол төлөв лус савдгийг хүндлэн аргадаж мөргөл ёслол, залбирал үйлдэх, ном
судар, тарни унших, бөө бөөлөх, мэрэг төлөг тавих, нүглийг тэвчих зэрэг шашны
зан үйлээр дамжин илэрч байв. Сүсэг бишрэлийн уламжлалын өөр нэг чухал ёс
заншил нь газар нутаг, уул усандаа аз хийморь , буян заяагаа даатгаж, байнга
сүсэглэн залбирч эрүүл энх, элбэг хангалуун амьдрал, сайн сайхан бүхнийг хүсэж
эргэл мөргөл, залбирал үйлддэг уламжлал өнөө хэр үргэлжилсээр байна.
 Ажиглалт танин мэдэхүйн уламжлал нь байгаль, цаг уурын шинж байдал, элдэв
үзэгдэл, хувирал өөрчлөлтийг зөвхөн зурхайн ухаанаар төдийгүй, ердийн ахуй
амьдралын шинж төлөв, туршлагаараа урьдчилан танин мэдэж, тэдгээрт мал аж
ахуйн хийгээд бусад ажил үйлс, амьдрал ахуйгаа зохицуулсаар ирсэн арга ухаан юм.
 Байгалийг танин мэдэх уламжлал нь амьдрал ахуйн ердийн ажиглалтаар, тухайлбал
мал сүрэг, ан амьтны үйл хөдлөл, нар сар, од эрхсийн байдал, хүний өөрийн бие
эрхтний өөрчлөлт хувирал зэрэг шинж төлөвт үндэслэн баримжаа таамаглал хийж,
түүнээсээ ургуулан дүгнэлтэд хүрдэг арга ухаанаар дамжин хэрэгжиж байжээ.
 Ажиглалт танин мэдэхүйн уламжлалын нэг гол онцлог нь хүн, байгаль хүйн уялдаа
холбоотойгоор бие биедээ харилцан татагдаж, нэг нэгнээ шүтэлцэн түшиж оршин
байдгийн утга учир, мөн чанарыг харуулж байдагт оршино.
БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨРТ ЁС,БАЙГАЛЬ
ХАМГААЛАХ ЭРТНИЙ ХУУЛЬ ЦААЗААС
 Эртний монголчууд байгалиа хайрлан хамгаалах уламжлалаа төрийн бодлогодоо тусган хэрэгжүүлж
байсан ард түмэн. Тэртээх 2200 жилийн өмнө Хүннүүчүүд Отгонтэнгэр уулыг тахиж зун, намрын цагт
их тайлган хийдэг байсан байна. Бидэнд өвлөгдөн ирсэн байгаль хамгаалалыг хуулчилсан анхы хууль
бол Чингис хааны алдарт “Их Засаг” хууль, “Алтан хааны цааз бичиг”, Монголын Их Юан гүрний
“нэвтэрхий хууль”, “Дөчин дөрвөн хоёр их цааз”, “Ойрадын цааз” болон арван зургадугаар зууны
“Халх Журам” хэмээх хууль цаазын бичиг, “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг”-т
монгол төрийн бодлого тусгагдсаар ирсэн байдаг юм.
 Арван гуравдугаар зууны үед Эзэн богд Чингис хааны “Их Засаг” хуульд газар,ус,бэлчээрийг зохистой
ашиглах, байгалийн хэв, онгон төрхийг хадгалах, ариун тунгалаг байлгах асуудлыг монгол төрийн
бодлогын түвшинд гаргаж хуульчилсан байдаг. “Их засаг” хуульд “Хэн ус руу шээвээс, өвс ургасан
хойно газар нүхэлвээс, гал алдаж бэлчээр шатааваас цаазална” хэмээсэн байдаг нь байгаль
хамгаалахад хичнээн их анхаарч хууль цааз зөрчигсдийг хичнээн хатуугаар цээрлүүлэн шийтгэж
байсны нэг жишээ юм.
 Их Юаны нэвтэрхий хуульд хүн ам, мал сүргийг байгалийн гамшгаас
хамгаалах,байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан байдаг.
 ‘’Монгол Ойрадын хууль” гарч байгалийн баялгийг ашиглах, байгаль хамгаалах хэм
хэмжээг тогтоож гал түймрийг унтраах, ус үерийн аюулаас хүний амь аварсан хүнийг
шагнаж урамшуулах журмыг анх удаа хуульчилж байжээ.
 Халх Журам”-д Богд хан уул, Хан Хэнтий, Хөгнө Хан, Зорголхайрхан, Баян, Суман
улаан , Төвхөн хан зэрэг арав гаруй уулыг дархлан хамгаалж, эдгээр газар ан гөрөө
хийх, амьтан агнах, газар малтах,ухах, мод огтлох,бэлтгэх зэрэг үйл ажиллагааг хатуу
цээрлэж хориглосон байдаг.
ДҮГНЭЛТ
Энэ бүгдээс дүгнэж үзхэд Монголчууд бид байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалах, хадгалах баялаг
уламжлалтай ард түмэн байжээ. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэ сайхан соёлын өвөө бид л сурч
мэдэж хойч үедээ өвлүүлэн үлдээхгүй бол мартагдаж үгүй болоход ойрхон болоод байна.
 Шинэ техник, технологи хөгжиж суурин соёл иргэншилд шилжсэн өнөө үед энэ ёс заншил,
уламжлалаа мартаж үгүй хийх биш харин ч орчин үедээ нийцүүлэн баяжуулж боловсронгуй болгох
хэрэгтэй.Үүнийг сүүлийн үед бүх нийтийн экологийн боловсрол, соёл хүмүүжил гэж сургалтын
төлөвлөгөөнд оруулах болсон нь сайшаалтай боловч сургалтын арга барил нь учир дутагдалтай гэж
үзэж байна.
 Хүн амьдралынхаа дадал хэвшлийн 70-80%-ийг 5-10 насанд олж авдаг байхад бид экологийн
боловсролыг 9- 11 ангид буюу 15-16 настайд мөн их дээд сургуулийн 1-р курсд буюу 17-19 олгож
байгаа нь үр дүнгээ бага өгч байна.
НОМ ЗҮЙ
 Ж.Өлзийсайхан, Н.Болдбаатар “Экологи, Байгаль хамгаалал” УБ., 2006 он
 О.Амархүү “Байгаль орчныг хамгаалах Монгол зан заншил, уламжлал” УБ 2000 он
 Ж.Санжид ”Гаднаас гал гуйдаггүй: Монголчуудын байгаль хамгаалах зан үйлээс “
УБ., 1988 он
 Ж.Өлзийсайхан “Ардын сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал” УБ., 2001 он
 Р.Рэгзэндорж, Р.Ганзориг “Монгол ёс заншил” УБ., 2008 он
Байгалиа хамгаалах баялаг уламжлалаа өнөө цагийн монголчууд
бид өвлөн хадгалах учиртай.
Анхаарал тавьсанд
баярлав!!!

Contenu connexe

Tendances

аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэл
Ch Moonoo
 
эрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэнэрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэн
Batsuren Tsagaan
 
урт эгшигтэй үгийг тэмдэглэх
урт эгшигтэй үгийг тэмдэглэхурт эгшигтэй үгийг тэмдэглэх
урт эгшигтэй үгийг тэмдэглэх
Altantuya33
 
удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?
Maa Enkh
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлах
Nyamzaya Gerelzaya
 
цаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол аргацаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол арга
bayaraatugsuu
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэ
Chimeg Tsetseg
 
дөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэгдөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэг
DBatbulgan81
 

Tendances (20)

Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэл
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
эрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэнэрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэн
 
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
 
урт эгшигтэй үгийг тэмдэглэх
урт эгшигтэй үгийг тэмдэглэхурт эгшигтэй үгийг тэмдэглэх
урт эгшигтэй үгийг тэмдэглэх
 
удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?
 
бичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxбичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptx
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлах
 
Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
 
цаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол аргацаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол арга
 
9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эх9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эх
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэн
 
хэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүрхэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүр
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэ
 
Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
 
уран зохиол
уран зохиол  уран зохиол
уран зохиол
 
дөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэгдөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэг
 
лабугайн нулимс
лабугайн нулимслабугайн нулимс
лабугайн нулимс
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
 

En vedette

Монголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёсМонголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёс
zulalazu
 
0101naraa
0101naraa0101naraa
0101naraa
huu2
 
цахим хичээл байгаль хамгаалах
цахим хичээл байгаль хамгаалахцахим хичээл байгаль хамгаалах
цахим хичээл байгаль хамгаалах
otgontuyaaaa
 
9р ангийн монгол хэлний тест
9р ангийн монгол хэлний тест9р ангийн монгол хэлний тест
9р ангийн монгол хэлний тест
tnavka
 
байгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухайбайгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухай
mgl_wolk
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Oyunsaikhan Tsagaankhuu
 
8 р анги байгаль хамгаалал
8 р анги байгаль хамгаалал8 р анги байгаль хамгаалал
8 р анги байгаль хамгаалал
Tsekeel Tsekee
 
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
saikhanaa.o
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
Kun Martice
 
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
handmaa
 

En vedette (14)

Монголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёсМонголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёс
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
0101naraa
0101naraa0101naraa
0101naraa
 
цахим хичээл байгаль хамгаалах
цахим хичээл байгаль хамгаалахцахим хичээл байгаль хамгаалах
цахим хичээл байгаль хамгаалах
 
9р ангийн монгол хэлний тест
9р ангийн монгол хэлний тест9р ангийн монгол хэлний тест
9р ангийн монгол хэлний тест
 
байгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухайбайгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухай
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
 
8 р анги байгаль хамгаалал
8 р анги байгаль хамгаалал8 р анги байгаль хамгаалал
8 р анги байгаль хамгаалал
 
Экологи Байгаль хамгаалал
Экологи Байгаль хамгаалалЭкологи Байгаль хамгаалал
Экологи Байгаль хамгаалал
 
Монголын мал тамгалахт ёс ба орчин үе
Монголын мал тамгалахт ёс ба орчин үеМонголын мал тамгалахт ёс ба орчин үе
Монголын мал тамгалахт ёс ба орчин үе
 
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
 
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
 
Физик ном 2010
Физик ном 2010Физик ном 2010
Физик ном 2010
 

Similaire à Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил

Similaire à Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил (20)

ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
4
44
4
 
Sodko111
Sodko111Sodko111
Sodko111
 
эх
эхэх
эх
 
эх
эхэх
эх
 
эх
эхэх
эх
 
Cem1
Cem1Cem1
Cem1
 
Cem13
Cem13Cem13
Cem13
 
Khun orchin 12 iii angi
Khun orchin 12 iii angiKhun orchin 12 iii angi
Khun orchin 12 iii angi
 
Agnuuriin aj nuuts
Agnuuriin aj nuutsAgnuuriin aj nuuts
Agnuuriin aj nuuts
 
Mon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshilMon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshil
 
чинээ
чинээчинээ
чинээ
 
тууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудастууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудас
 
Tuya togoruu
Tuya togoruuTuya togoruu
Tuya togoruu
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5
"Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5"Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5
"Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
 
говь гурван сайхан.
говь гурван сайхан.говь гурван сайхан.
говь гурван сайхан.
 
Intro lsa lss bio_threat_landscapes_mon_ol
Intro lsa lss bio_threat_landscapes_mon_olIntro lsa lss bio_threat_landscapes_mon_ol
Intro lsa lss bio_threat_landscapes_mon_ol
 
Lekts 2-zurag tosol-2
Lekts 2-zurag tosol-2Lekts 2-zurag tosol-2
Lekts 2-zurag tosol-2
 
Ulamjlalt zan uil
Ulamjlalt zan uilUlamjlalt zan uil
Ulamjlalt zan uil
 

Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил

  • 1. МОНГОЛЧУУДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШИЛ Экологи байгаль хамгаалал Бэлтгэсэн: Б.Мөнхбаатар
  • 2. Байгаль орчныг хамгаалах" гэдэг ухагдахуун нь Монголчуудын хувьд, түүнийг гадны ямар нэгэн хүч нөлөөнөөс халхалж хаацайлахын нэр бус, эвдрэл доройтолд орсных нь дараа нөхөн сэргээх арга замыг сүвэгчлэхийн ч нэр бус, харин тэрхүү болзошгүй доройтлоос урьдчилан сэргийлэхэд, байгалийн зүйд захирагдан, байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон амьдрах, газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэн, хүндэтгэн дээдлэх, түүнд хүмүүнлэг сэтгэлээр хандан, амьтан ургамлыг нь энэрэн хайрлах, экологийн өндөр ёс зүйтэй байж нөөц баялгийг нь ариглан гамнахын нэр байж иржээ.
  • 3. БАЙГАЛЬ ХАМГААЛАХ УЛАМЖЛАЛТ ЁС Бид байгаль орчноо хамгаалах талаар олон зууны баялаг уламжлалтай. Энэ нь малчин удмын монголчуудын оршсоор ирсэн газар нутаг, цаг уур, мал аж ахуйн онцлогтой холбоотой юм. Тэдний амьдралын хэв, маяг, аж төрөх ёс нь эрхэлж буй аж ахуйтайгаа бүх талаар зохилдож байдаг.Үүний нэгэн адил мал аж ахуй нь бэлчээр, цаг уур,гол устай өөрөөр хэлбэл байгаль дэлхийтэй хүйн холбоотой. Эдгээр учир шалтгааны улмаас эртнээс нааш Монголчууд байгаль орчинтойгоо аядуу зөөлөн харьцаж, зохицож амьдарч иржээ.Ийн амьдарч ирэх явцад байгаль хамгаалах зан үйл, ёс заншил, уламжлал бүрэлдэн тогтож үеэс үед уламжлагдан ирсэн байна.
  • 4.
  • 5. Уламжлал гэдэг нь тухайлсан нийгэм, анги бүлэгт өнө удаан хугацааны туршид хадаглагдаж , үеэс үед дамжиж байдаг нийгэм, соёлын өвийн элементүүд бөгөөд нийгмийн объектууд, материаллаг хийгээд оюуны үнэт зүйлсийг агуулдаг.
  • 6. Зан заншил нь хүмүүжүүлэх хэрэглүүр гэж монголчууд үздэг. “Байгаль хамгаалах ёс заншил гэдэг нь өргөн хүрээтэй агаад нийгмийн харилцааг зохицуулагч, гоо зүйн хэрэгцээг хангагч, хүнийг хүмүүжүүлэгч хэрэгсэл юм. “ Ёс заншил нь хүн мэндлэхээс эхлээд ертөнцийн мөнх бусыг үзтэл амьдарч, ажиллаж, сурч боловсорч, хүмүүжиж, хөгжин дэвжих хүний нийгмийн хөгжлийн нэгэн томоохон хэлбэр юм” хэмээн доктор Х.Нямбуу хэлжээ.
  • 7. Судлаач Ж. Санжид: Монголчуудын байгаль хамгаалах ёс заншлыг: Билэгдэл, Хорио цээр, Үйлдэх зан үйл, Өгүүлэн үйлдэх, Хуульчлагдсан зан үйл, Домгоос үүдсэн зан үйл Юуны өмнө, өвөг дээдсээс хойч үе, үр хүүхэддээ байгалиа хэрхэн хайрлаж хамгаалах зүй зохистой харьцах ёсыг насны онцлогт тохируулан заан сургаж байж.
  • 8.
  • 9. “Монголчуудын цээрлэх ёс” хэмээх номонд: 3-8 насны хүүхдэд “гал гаргаж тогловол зуд болдог,” “галд давс, ус бохир зүйл хийвэл нүд нь өвддөг”, эсвэл “нүүр амаар нь яр гардаг” гэх зэргээр багаас нь тэнгэр бурхан байгаль дэлхийг дээдлэн шүтэх үзлийг төлөвшүүлэхэд чиглүүлж байсан тухай өгүүлжээ.  Аливаа үйлийг хийхдээ нар зөв эргэх,  Аянга цахилгааны үед анхаарал болгоомжтой байлгахын тулд нэг гэрт байгаа хүмүүс бүгдээрээ хэвтэж болохгүй, шагай тоглодоггүй,  Газар шороог зорилгогүй ухдаггүй,  Уул овоон дээрээс юм авдаггүй,  Усанд бохир зүйл хийдэггүй,  Амьтны үр төл дээр сүүдрээ тусгадаггүй,  “Ална хядна” гэх зэрэг билэг дэмбэрэлгүй үг хэлдэггүй,  Ургамал ногоог зүй бусаар зулгаадаггүй,  Жимсийг мөчиртэй нь түүдэггүй, хэрэв ингэвэл дараагийн жил дахин ургаж үр шимээ өгөхгүй зэргээр хайрлан хамгаалах ухамсрыг төрүүлсээр иржээ.
  • 10. 9-12 насны хүүхдийг үнс асгуулах аргал түүлгэх зэрэг ажил хийлгэж, тэнгэрийг бишрэн шүтэх ухамсрыг төрүүлэхийн тулд  “Шинэдийн сарыг харвал нүдэнд сайн”,  “Алтан гадас долоон бурханд залбирвал хүсэл нь биелнэ”,  “Уул овоонд чулуу өргөхдөө ерөөлийн үг хэлвэл үйлс нь бүтнэ”,  “Алс хол газар явахдаа угаасан уснаасаа амсвал элдэв муу зүйл тохиолдохгүй, уул ус нь харж хандана”, Байгалийн бишрэн шүтэх ухамсрыг гүнзгийрүүлж өгдөг.
  • 11. 13-18 насанд : Дээлийн шилбэ, товчийг хадаад галд ариутгах, мал тамгалах аргыг зааж, догшин уул хадруу гэрийнхээ үүдийг голлуулж барьдаггүй, Бохирдсон худаг усыг ариутгаж чаддаг, бохирдуулахгүй байх аргад суралцах Нүүдлийн шувууд, нүүдэлчин амьтад ирэхэд сааль сүүнийхээ дээжийг өргөж хурайлах, Ургаа мод аваад дээр нь шороо асгаж үндсий нь хамгаалах зэргээр байгальтай харьцах зан үйлийг төгс эзэмсэн байх ёстой ажээ.
  • 12. 18 ба түүнээс дээш насныханд:  Гал тахихтай холбоотой үйлүүд, Долоон бурхны даллага авах, уул, овоо тахилгатай холбоотой зан үйл, худаг ус гаргах, түүний зан үйл, амьтныг хамгаалах үүднээс анчин хүний 108 цээрийг мэдэх зэрэгт суралцуулсаар иржээ. Ингэснээр байгаль хамгаалах зан үйлийн 30 орчим хувийг эзэмшдэг байна. Мөн өвөг дээдэс маань уудам монгол орныхоо уул толгод, даваа гүвээ, ус гол, тал хөндий, ургамал өвс, хөвч ойнхоо ил төрхийг төдийгүй, далд баялгийг нарийн шинжих, танин мэдэх сайтар тунгаан бодож, түүний гоо үзэмж сүр жавхаа, шинж төрхийг нь тааруулан оноож өгсөн нэр нь хүртэл гайхалтай бөгөөд яруу билээ. Жишээ нь: Алтай таван богд, Хан хөхий, Мөнх хан, Галбын говь, Чандага гол гэх мэт сайхан нэр нь хүртэл Монгол хүн байгаль орчиндоо хандах хандлага, хайрлан хамгаалах үзэл бодлын илэрхийлэл юм.
  • 13.
  • 14.
  • 15. Уламжлал болсон ёс заншлыг байгаль орчинд хандах хандлага агуулга, арга билгийн хувьд: Энэрэл хүндэтгэлийн Хорио цээрлэлийн Сургааль номлолын Сүсэг бишрэлийн Ажиглалт танин мэдэхүйн гэсэн 5 үндсэн ангилалд хувааж үздэг.
  • 16.
  • 17. Энэрэл хүндэтгэлийн уламжлал нь газар нутаг, уул ус, ой мод, ан амьтан ургамлыг хайрлан хамгаалж амьдрал ахуйдаа тухайн хэрэглээний шаардлагад тохируулан туйлын ариг гамтай хэрэглэх арга ухааныг сургаж байсан. Нийтийг хамарсан хамгийн хүндэтгэлтэй зан үйл нь уул тайх ёслол. Өргөн газар нутгийг хамардаг бөгөөд үзэсгэлэн төгөлдөр, ой мод, ургамал амьтны баялаг жигдэрсэн өнгө тансаг олны хайр хүндэтгэлийг илүү татсан тийм газар нутагт үйлддэг байсан байна.  13-р зуун нэлэнхүй- Хан хэнтийн Бурхан Халдун уулыг Чингис хааны үед Хамаг монгол хийгээд Монголын их гүрэн, бүх Монгол туургатны сүлд уул болгон.  Манжийн хааны зарлиг 1818 оноос  1778 онд Богдхаан уул  1779 онд Отгонтэнгэр уул  Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат 1995 он 05 сарын 16-ны өдөр “Богд хан хайрхан, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тайх уламжлалыг сэргээх санаачлагыг дэмжих тухай” 110-р зарлиг гаргав. Хангайн хишгийг зөв хүртэж, амьдрал ахуйгаа байгалийнхаа баялгаар тэтгэх үзэл санаа үеийн үед уламжлагдан ирсэн байна. Ан амьтны үржих , төлжих, үс арьс, тарга хүч гүйцэх цаг хугацааг нарийн танин мэдэж, зөв сонгон авч ан ав хийдэг.
  • 18.  Хорио цээрлэлийн уламжлал нь энэрэл хүндэтгэлийг хэрэг дээрээ ёсчлон сахих зан үйлийг хэвшүүлэх арга ухаан болж, байгаль дэлхийдээ харьцаж, хандахдаа ямар үйлийг тэвчиж өнгөрөөх, байгалийн өөрөө нөхөн төлжих чадварыг хэвээр нь байлгахыг үр сад хойч үедээ ухааруулан мэдүүлэх олон талын үйл ажиллагаагаар илэрч байжээ.  Амьд байгалийн сэргээн төлжих, хавар зуны дэлгэр цагт өвс ногоо ургах үед газар шороогоо ухаж сэндийчих, нойтон мод, бут сөөг, гол горхи, булаг шандын эхний модыг огтлох, үр жимс, сонгино ургамлыг ихээр авч ашиглахыг хориглон цээрлэсээр ирсэн уламжлал юм.  Байгальтай хандах хорио цээрийн ёс заншил нь эцсийн дүндээ байгаль хамгаалах сэтгэлгээ соёлыг хувь хүнд төлөвшүүлж, улмаар монголчуудад нийтэд нь тийм ухаан суулгах алс хэтийн бодлогын нэгэн илрэл болж ирсэн гэж үзэж болно.
  • 19.  Сургааль номлолын уламжлал нь байгалийн зүй тогтлыг танин ухаарч, байгалийг хайрлан хүндэлж, хориглон цээрлэснийг сахин дагаваас сайн үйлд, харин гажуудуулан тэрсэлдвээс муу үйлд өртөнө гэдгийг хувь хүнд итгүүлэн үнэмшүүлэх арга ухааныг аав, ээж нь үр хүүхдүүддээ, ах эгч нь дүү нартаа, ахмад буурлууд нь залуучууддаа өвлүүлсээр ирсэн арга ухаан.  Ургаа нойтон мод огтолбол мод сүүн нулимсаар уйлж, огтолсон хүнийг сүү, цагаан идээний хомсдол, гачаалд хүргэдэг гэж сургадаг, ой хээрт гал түлэхдээ өвс ургамалгүй, хад чулуу, сайр элс бүхий газрыг сонгон авч “Хан эзэндээ ам гарахгүй, хангай дэлхийдээ түймэр тавихгүй” гэж андгайлаад хэтээ цахиж, галаа асааж, явахдаа галаа бүрэн унтраагаад түүний баталгаа болгож үнсэн дээрээ хуурай өвс тавьж явдаг туйлын нягт нямбай, хянуур зан заншлаа үе үедээ уламжлжуулж ирсэн юм.  Сургааль номлолын уламжлалыг хүн ардад түгээн хэвшүүлэх нэг гол хэрэгсэл нь үлгэр туульс, домог, дуу, ерөөл магтаал зэрэг арвин баялаг аман зохиол, ардын тоглоом, наадгай байжээ.
  • 20.
  • 21.
  • 22.  Сүсэг бишрэлийн уламжлал нь далдын хүчин зүйлд бишрүүлэн итгүүлэх арга байсан гэж үзэж болно. Үүнийгээ хангай дэлхий, уул ус, ой хөвч, араатан жигүүртэн бүгдээрээ цаанаа харсан эзэнтэй, тэр бүхэнтэй сэтгэл санаанд нь үл нийцэх үг хэллэг, үйл ажиллагаагаар харьцаж хандвал лус савдаг хилэгнэж хорлол болдог гэсэн итгэл үнэмшлийг хүний ой тойнд суулгаж ухварлуулах арга замаар түгээн дэлгэрүүлдэг байжээ.  Тэр нь гол төлөв лус савдгийг хүндлэн аргадаж мөргөл ёслол, залбирал үйлдэх, ном судар, тарни унших, бөө бөөлөх, мэрэг төлөг тавих, нүглийг тэвчих зэрэг шашны зан үйлээр дамжин илэрч байв. Сүсэг бишрэлийн уламжлалын өөр нэг чухал ёс заншил нь газар нутаг, уул усандаа аз хийморь , буян заяагаа даатгаж, байнга сүсэглэн залбирч эрүүл энх, элбэг хангалуун амьдрал, сайн сайхан бүхнийг хүсэж эргэл мөргөл, залбирал үйлддэг уламжлал өнөө хэр үргэлжилсээр байна.
  • 23.
  • 24.  Ажиглалт танин мэдэхүйн уламжлал нь байгаль, цаг уурын шинж байдал, элдэв үзэгдэл, хувирал өөрчлөлтийг зөвхөн зурхайн ухаанаар төдийгүй, ердийн ахуй амьдралын шинж төлөв, туршлагаараа урьдчилан танин мэдэж, тэдгээрт мал аж ахуйн хийгээд бусад ажил үйлс, амьдрал ахуйгаа зохицуулсаар ирсэн арга ухаан юм.  Байгалийг танин мэдэх уламжлал нь амьдрал ахуйн ердийн ажиглалтаар, тухайлбал мал сүрэг, ан амьтны үйл хөдлөл, нар сар, од эрхсийн байдал, хүний өөрийн бие эрхтний өөрчлөлт хувирал зэрэг шинж төлөвт үндэслэн баримжаа таамаглал хийж, түүнээсээ ургуулан дүгнэлтэд хүрдэг арга ухаанаар дамжин хэрэгжиж байжээ.  Ажиглалт танин мэдэхүйн уламжлалын нэг гол онцлог нь хүн, байгаль хүйн уялдаа холбоотойгоор бие биедээ харилцан татагдаж, нэг нэгнээ шүтэлцэн түшиж оршин байдгийн утга учир, мөн чанарыг харуулж байдагт оршино.
  • 25. БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨРТ ЁС,БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЭРТНИЙ ХУУЛЬ ЦААЗААС  Эртний монголчууд байгалиа хайрлан хамгаалах уламжлалаа төрийн бодлогодоо тусган хэрэгжүүлж байсан ард түмэн. Тэртээх 2200 жилийн өмнө Хүннүүчүүд Отгонтэнгэр уулыг тахиж зун, намрын цагт их тайлган хийдэг байсан байна. Бидэнд өвлөгдөн ирсэн байгаль хамгаалалыг хуулчилсан анхы хууль бол Чингис хааны алдарт “Их Засаг” хууль, “Алтан хааны цааз бичиг”, Монголын Их Юан гүрний “нэвтэрхий хууль”, “Дөчин дөрвөн хоёр их цааз”, “Ойрадын цааз” болон арван зургадугаар зууны “Халх Журам” хэмээх хууль цаазын бичиг, “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг”-т монгол төрийн бодлого тусгагдсаар ирсэн байдаг юм.  Арван гуравдугаар зууны үед Эзэн богд Чингис хааны “Их Засаг” хуульд газар,ус,бэлчээрийг зохистой ашиглах, байгалийн хэв, онгон төрхийг хадгалах, ариун тунгалаг байлгах асуудлыг монгол төрийн бодлогын түвшинд гаргаж хуульчилсан байдаг. “Их засаг” хуульд “Хэн ус руу шээвээс, өвс ургасан хойно газар нүхэлвээс, гал алдаж бэлчээр шатааваас цаазална” хэмээсэн байдаг нь байгаль хамгаалахад хичнээн их анхаарч хууль цааз зөрчигсдийг хичнээн хатуугаар цээрлүүлэн шийтгэж байсны нэг жишээ юм.
  • 26.  Их Юаны нэвтэрхий хуульд хүн ам, мал сүргийг байгалийн гамшгаас хамгаалах,байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан байдаг.  ‘’Монгол Ойрадын хууль” гарч байгалийн баялгийг ашиглах, байгаль хамгаалах хэм хэмжээг тогтоож гал түймрийг унтраах, ус үерийн аюулаас хүний амь аварсан хүнийг шагнаж урамшуулах журмыг анх удаа хуульчилж байжээ.  Халх Журам”-д Богд хан уул, Хан Хэнтий, Хөгнө Хан, Зорголхайрхан, Баян, Суман улаан , Төвхөн хан зэрэг арав гаруй уулыг дархлан хамгаалж, эдгээр газар ан гөрөө хийх, амьтан агнах, газар малтах,ухах, мод огтлох,бэлтгэх зэрэг үйл ажиллагааг хатуу цээрлэж хориглосон байдаг.
  • 27. ДҮГНЭЛТ Энэ бүгдээс дүгнэж үзхэд Монголчууд бид байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалах, хадгалах баялаг уламжлалтай ард түмэн байжээ. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэ сайхан соёлын өвөө бид л сурч мэдэж хойч үедээ өвлүүлэн үлдээхгүй бол мартагдаж үгүй болоход ойрхон болоод байна.  Шинэ техник, технологи хөгжиж суурин соёл иргэншилд шилжсэн өнөө үед энэ ёс заншил, уламжлалаа мартаж үгүй хийх биш харин ч орчин үедээ нийцүүлэн баяжуулж боловсронгуй болгох хэрэгтэй.Үүнийг сүүлийн үед бүх нийтийн экологийн боловсрол, соёл хүмүүжил гэж сургалтын төлөвлөгөөнд оруулах болсон нь сайшаалтай боловч сургалтын арга барил нь учир дутагдалтай гэж үзэж байна.  Хүн амьдралынхаа дадал хэвшлийн 70-80%-ийг 5-10 насанд олж авдаг байхад бид экологийн боловсролыг 9- 11 ангид буюу 15-16 настайд мөн их дээд сургуулийн 1-р курсд буюу 17-19 олгож байгаа нь үр дүнгээ бага өгч байна.
  • 28. НОМ ЗҮЙ  Ж.Өлзийсайхан, Н.Болдбаатар “Экологи, Байгаль хамгаалал” УБ., 2006 он  О.Амархүү “Байгаль орчныг хамгаалах Монгол зан заншил, уламжлал” УБ 2000 он  Ж.Санжид ”Гаднаас гал гуйдаггүй: Монголчуудын байгаль хамгаалах зан үйлээс “ УБ., 1988 он  Ж.Өлзийсайхан “Ардын сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал” УБ., 2001 он  Р.Рэгзэндорж, Р.Ганзориг “Монгол ёс заншил” УБ., 2008 он
  • 29. Байгалиа хамгаалах баялаг уламжлалаа өнөө цагийн монголчууд бид өвлөн хадгалах учиртай. Анхаарал тавьсанд баярлав!!!