Contenu connexe
Similaire à Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИНЖИЛГЭЭ
Similaire à Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИНЖИЛГЭЭ (20)
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИНЖИЛГЭЭ
- 1. “БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН
ШИНЖИЛГЭЭ
Илтгэгч Э.Энхжаргал (УУУ- 4)
Г. Энхзаяа (УУУ-4)
Удирдагч багш Т.Сүмжидмаа
Илтгэлийн хураангуй: Судалгааны үндсэн зорилго нь “Багануур” ХК-ний
хөдөлмөрийн бүтээмжийг судлахад оршсон болно. Хөдөлмөрийн бүтээмжийг
судлахдаа түүнд нөлөөлөх хүчни зүйлийн шинжилгээ, хөдөлмөр эрхлэлтийн
мэдрэмжийн шинжилгээгээр судалж мөн хөдөлмөрийн бүтээмж ба цалингийн
хоорондох хамаарлыг авч үзсэн.
“Багануур” ХК нь улсын нүүрсний хэрэгцээний 45%, төвийн бүсийн
нүүрсний хэрэгцээний 60%-г дангаараа хангадаг улсын томоохон байгууллага
бөгөөд цаашид өнөөдөр байгаа хүчин чадлаараа ажиллавал 100 жил хүртэл ашиглах
баталгаатай нөөцтэй. Тиймээс хөдөлмөрийн бүтээмжид ямар хүчин зүйл нөлөөлж
буйг бодитой судалж үзэх хэрэгтэй.
Тус компаний хөдөлмөрийн бүтээмжийг судалж үзэхэд 2008-2010 он хүртэл
өссөн ч 2011-2012 онд буурч байсан. Өсөлтйин шалтгаан нь тоног төхөөрөмжийн
шинэчлэл, хүний хөдөлмөрийн хөнгөвчлөлтөй холбоотой. Харин бууралтын
шалтгаан нь нийт гарц болон ажиллагсдын тооны бууралттай холбоотой.
Түлхүүр үг: дундаж цалин, нийт ажиллагсдын тоо, нийт гарц, хөдөлмөр
эрхлэлтийн мэдрэмж
- 2. Оршил
Манай улсын эдийн засагт уул уурхайн үйлдвэрлэл голлох байр суурь эзэлж
байгаа ба уул уурхайн салбар ДНБ-ний 22.5 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллагчдын
3.5 хувь нь ажиллаж байна.
Аливаа улс орны нийгэм эдийн засгийн хөгжил дэвшил, ард түмний аж
байдал дээшлэлтэд бүтээмжийн өсөлт онцгой чухал үүрэг гүйцэтгэдгийг өнөөдөр
дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Бүтээмж нь үндсэн хүчин зүйлийн бүтээмж,
тодорхой хүчин зүйлийн бүтээмж, нийт бүтээмж гэсэн 3 үндсэн хэлбэртэй байдаг.
Хөдөлмөрийн бүтээмж буюу тодорхой хүчин зүйлийн бүтээмжийн нэгийг жич
судлан авч үзэж байна.
Хөдөлмөрийн бүтээмжийг судалсанаар нэг талаас бүтээмжийг чухам юугаар
хэмжихээс тэр хүний ямар чиглэлд илүү идэвхжүүлэх вэ гэсэн асуудал шийдэгдэнэ.
Нөгөө талаас, бүтээмжийн үр дүнд бий болсон орлогыг ганцхан ажиллагчдад авахгүй
нь мэдээж бөгөөд үүнтэй уялдан бүтээмж, дундаж цалингийн өсөлтийн хооронд
харьцааг судлах шаардлагатай байдаг.
- 3. ОНОЛ АРГА ЗҮЙ
1. Хөдөлмөрийн бүтээмж:
Хөдөлмөрийн бүтээмж нь нэгж хөдөлмөрийн орцод ногдох гарцын хэмжээгээр
тодорхойлогдоно. Хөдөлмөр эрхэлж буй хүн ам буюу ажиллагчид нь орц болно.
Өөрөөр хэлбэл уул уурхай олборлох үйлдвэрийн хөдөлмөрийн бүтээмж нь нэгж
ажиллагчид ногдох уул уурхай олборлох үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээгээр
тодорхойлогдоно.
УУ
УУ
УУ
L
Y
P = (1)
РУУ - УУОҮ-ийн хөдөлмөрийн бүтээмж
YУУ – УУОҮ -ийн ДНБ
LУУ - УУОҮ-ийн ажиллагчдын тоо
2. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн шинжилгээ:
Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг шинжлэх нь эдийн засгийн өсөлтийн нэн чухал
шинжилгээ болох бөгөөд үүнийг хөдөлмөр эрхлэлтийн мэдрэмж буюу салбарын
нийт үйлдвэрлэлтийн 1 хувийн өсөлтөд хөдөлмөр эрхлэлтийн нэмэгдэх хувь
хэмжээгээр тайлбарлаж болох юм.
2.1 Хөдөлмөр эрхлэлтийн мэдрэмж: Хөдөлмөр эрхлэлтийн мэдрэмж нь ДНБ-ий 1
хувийн өөрчлөлтөд харгалзах ажиллагсдын тооны өөрчлөлт юм.
YY
LL
L
/
/
∆
∆
=ε (2)
Энэ аргаар нумын мэдрэмж /arc elasticity/ буюу мэдрэмжийн дундаж утгыг
харуулдаг. Ялгаатай үе хугацаа бүрт буюу ялгаатай цэг бүр дээр тооцдог
мэдрэмжийг цэгийн мэдрэмж /point elasticity/ гэдэг. Нумын мэдрэмж буюу
мэдрэмжийн дундаж утга нь 2 үеийн хоорондох мэдрэмжийн утгыг цэгийн
мэдрэмжээс илүү харуулдаг. Харин цэгийн мэдрэмж бол тухайн онд эсвэл улиралд
эсвэл сард өдөрт гэх мэт тэр мөчид байх мэдрэмжийг илүү тод харуулдаг.
Уул уурхайн үйлдвэрлэлийн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг дараах байдлаар
тодорхойлно.
)1( LYP GG ε−×= (3)
GP – Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт
GY – Үйлдвэрлэлийн өсөлт
L-Ажил эрхлэгсдийн тоо Y- нийт үйлдвэрлэлт
- 4. Багануурын уурхайн хөдөлмөрийн бүтээмжийн шинжилгээ
Манай улсын эдийн засагт уул уурхайн үйлдвэрлэлт голлох байр суурь эзэлж
байна. Эдийн засгийн салбаруудын ажил эрхлэлтэд үзүүлж буй нөлөө, тухайн
салбарт ажиллагчдын бүтээмж харилцан адилгүй байна. Тухайлбал, ХАА-н салбарт
ДНБ-ний 21.2 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллагчдын 34.7 хувь нь ажиллаж байхад
уул уурхайн салбарт ДНБ-ний 22.5 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллагчдын 3.5 хувь
нь ажиллаж байна.
Багануурын уурхай нь 1978онд байгуулагдсан бөгөөд 2012 оны байдлаар нийт 1100
гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 20102 оны байдлаар нийт
26146,9 мянган тонн нүүрс гаргасан нь өмнөх оноос хувиар 0.9 хувиар байна.
1- р зураг. Багануурын уурхайн уулын цулын хэмжээ, мян.тонн
Багануурын уурхайн нийт уулын цул ерөнхийдөө өсөх хандлагатай. 2012 оны
байдлаар 26146,9 мянган тонн уулын цул нь өмнөх оноос 0.1 хувиар буурсан байна.
.
- 5. 2- р зураг. Багануурын уурхайн ажиллагсдын тооны ба уулын цулын цэвэр өсөлт
Графикаас харахад сүүлийн жилүүдэд нийт уулын цулын хэмжээ өсөх хандлагатай,
харин ажиллагсдын тоо буурч байгаа нь харагдаж байна.
Тус уурхайн хөдөлмөрийн бүтээмжийг нийт уулын цулын хэмжээ болон нийт
ажиллагсдын тооны харьцаагаар тооцож үзсэн. 2008-2010 он хүртэл хөдөлмөрийн
бүтээмж өссөн ч 2011-2012 онд буурч байгаа нь харагдаж байна.
3- р зураг. Багануурын уурхайн хөдөлмөрийн бүтээмж, мян.м3
/хүн
Багануурын уурхайн хөдөлмөрийн бүтээмжийн өсөтийг хөдөлмөр эрхлэлтийн
мэдрэмжээр шинжлэх нь : Нийт үлдвэрлэлтийг уулын цулын хэмжээгээр ав үзсэн
бөгөөд үйлдвэрлэлт нь хөдөлмөрийн бүтээмж ба ажиллагсдын тооны алинаар илүү
хангагдсаныг шинжилж үзэх зорилготой юм. Шинжилгээний дүнгээс харахад 2009
ба 2012 онуудад тус уурхайн нийт үйдвэрлэлт нь ажиллагсдын тооны өсөлтөөр
хангагдаж хөдөлмөрийн бүтээмж бууралттай бйасан айна.
- 6. Он Gу Gр
2008 8.92 8.51 0.047
2009 -2.17 -2.08 0.045
2010 13.24 12.73 0.039
2011 0.73 0.70 0.041
2012 -0.95 -0.91 0.043
1- р хүснэгт. Багануурын уурхайн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт,
үйлдвэрлэлтийн өсөлт хөдөлмөр эрхлэлтийн мэдрэмж
Хөдөлмөр
эрхлэлтийн
мэдрэмж
Үйлдвэрлэлтийн өсөлт
эерэг /онууд/
Үйлдвэрлэлтийн өсөлт
сөрөг /онууд/
0<εL<1 2008, 2011, 2010 2009, 2012
2- р хүснэгт. Хөдөлмөр эрхлэлтийн мэдрэмж ба хөдөлмөрийн бүтээмжийн
өсөлтийн тооцооны нэгтгэл
Үйлдвэрлэлийн өсөлт эерэг онууд:2008, 2010, 2011 онд мэдрэмж нь тэгээс нэгийн
хооронд утгатай гарсан. Өөрөөр хэлбэл ажиллагчдын тооны жилийн дундаж өсөлт ба
хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт аль аль нь эерэг байна гэсэн үг. 2011 онд
ажиллагсдын тооны цэвэр өсөлт 7.6%, бүтээмжийн өсөлт нь 0.7% -р өссөн.
Хэдийгээр 2008, 2011 онуудад хөдөлмөрийн бүтээмж, ба нийт үйлдвэрлэлт өсөлттэй
байсан ч ажиллагчдын тооны өсөлт нь 1.5, 3.3 хувиар тус тус буурсан.
Үйлдвэрлэлтийн өсөлт сөрөг онууд:2009, 2012 онуудад мэдрэмж нь тэгээс нэгийн
хооронд нийт үйлдвэрлэлт бууралттай, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт 2009 онд
-2.08 хувийн, 2012 онд-0.91 хувийн бууралттай гарчээ.
Үүнээс үзэхэд 2009 ба 2012 онуудад нийт үйлдвэрлэлт буурсан нь хөдөлмөрийн
бүтээмжийн бууралттай холбоотой байна.
Хөдөлмөрийн бүтээмжийг түүнд нөлөөлөх хүчин зүйлсээр судалж үзсэн бөгөөд
нөлөөлөх хүчин зүйлсэд ажиллагсдын тоо, дундаж цалин, нийт үйдвэрлэлт зэргийг
авч үзсэн. Хөдөлмөрийн бүтээмж нь авч үзсэн хүчин зүйлүүдээс өндөр хамааралтай
болох нь корреляцийн коэффициент 0.99 гарснаас харж болно. Энэ коэффициентийн
итгэлтэй байдал нь детерминацийн коэффициентоор батлагдаж байна.
Эндээс регрессийн тэгшитгэл дараах байдлаар гарсан:
Тухайн регрессийн шинжилгээнээс харахад “Багануур” ХК-ний уулын цул 1000м3
-
ээр нэмэгдэхэд хөдөлмөрийн бүтээмж нь 980 м3
/хүн-ээр нэмэгдэж байна. Харин
- 7. ажиллагсадын тоо 10 хүнээр нэмэгдэхэд хөдөлмөрийн бүтээмж 0,2 м3
/хүн- ээр буурч,
дундаж цалин 10000 -өөр нэмэгдэхэд 0,0015 м₮ 3
/хүн-ээр буурч байна.
Хөдөлмөрийн бүтээмж ба цалингийн хамаарлыг судалж дараах зурагт үзүүлэв.
Зураг 4. Хөдөлмөрийн бүтээмж болон цалингийн хамаарал
“Багануур” ХК- ий нийт уулын цулын хэмжээ ерөнхийдөө жил бүр тогтворгүй
байхад цалин нь жил ирэх тусам өсөх хандлагатай байна. 2008 онд нийт уулын
цулыг ухасан хэмжээ харьцангуй өндөр байсан бол 2012 онд цалингийн хувьд
хамгийн их өссөн байдалтай байна гэж үзэж болно. Үүнээс үзэхэд хөдөлмөрийн
бүтээмж хэдий буурсан ч, үүнд нөлөөлөхгүйгээр цалин өсдөг гэдгийг харж болно.
Энэхүү харьцаанаас нэг мянган төгрөг олохын тулд хичнээн төгрөг зарцуулах вэ
гэсэн хамаарал гарч ирнэ.
Нийт уулын цул ба нийт ажиллагсдын тооны харьцаа:
Он Хөдөлмөрийн бүтээмж
Хөдөлмөр
зарцуулалт
2008 21.4 46.7
2009 22.2 45.1
2010 26.0 38.5
2011 24.3 41.2
2012 23.1 43.2
3- р хүснэгт хөдөлмөрийн бүтээмж ба хөдөлмөр зарцуулалт
- 8. Зураг 5. Хөдөлмөрийн бүтээмж болон хөдөлмөр зарцуулалт
Энэхүү зургаас харахад жил ирэх тусам хөдөлмөрийн бүтээмж нь өссөн үзүүлэлттэй.
Харин уулын цулын хэмжээг хэдэн ажилчин ухах вэ гэдгийг судалж үзэхэд жил ирэх
тусам буурсан хандлагатай нь тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой гэж
үзэж байна. 2010 онд “Багануур”-ын уурхайн хөдөлмөрийн бүтээмж хамгийн өндөр,
хөдөлмөр зарцуулалт хамгийн бага гарсан.
- 9. Regression Statistics
0,999589
R Square 0,999177
Square 0,996710
Standard Error 0,102687
Observations 5
ANOVA
df SS MS F Significance F
Regression 3 12,80798 4,26933 404,88422 0,03651
Residual 1 0,01054 0,01054
Total 4 12,81852
Coefficients Standard error t Stat P-value Lower 95% Upper 95%
Lower
99,0%
Upper
99,0%
Intercept 22,83556 2,75751 8,28123 0,07650 -12,20190 57,87302 -152,69842 198,36953
Нийт уулын
цул 0,00098 0,00008 12,02010 0,05284 -0,00006 0,00201 -0,00420 0,00616
Ажиллагсдын
тоо -0,02222 0,00133
-
16,68164 0,03812 -0,03914 -0,00530 -0,10701 0,06257
Дундаж цалин -0,00015 0,00038 -0,40479 0,75514 -0,00493 0,00462 -0,02408 0,02378
Multiple R
- 11. Дүгнэлт
2012 оны байдлаар нийт 1130 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа
явуулж байгаа “Багануур” хувьцаат компаний уулын цулын хэмжээ нь 26146.9
гаргасан нь өмнөх оноос 0.98 хувиар буурсан байна. Харин ажиллагсдын тоо 2012
онд 2011 оноос 1.75 хувиар өсчээ.
Тус уурхайн хөдөлмөрийн бүтээмжиийг судлахад ерөнхийдөө өсөх
хандлагатай нь тоног төхөөрөмжийн дэвшилтэй холбоотой хэдий ч сүүлийн
жилүүдэд буурсан нь нийт уулын цулын хэмжээ буурсантай холбоотой.
2008, 2010, 2011 онд ажиллагчдын тооны жилийн дундаж өсөлт ба
хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт аль аль нь эерэг байсан бөгөөд нийт үйдвэрлэлтэд
аль аль нь эерэг нөлөөг үзүүлсэ байна. Харин 2009, 2012 онуудад нийт үйлдвэрлэлт
бууралттай байгаа нь хөдөлмөрийн бүтээмж 0.91-2 хувиар буурсантай холбоотой
байна.
Хүчин зүйлийн шинжилгээнээс харахад “Багануур” ХК-ний уулын цул
1000м3
-ээр нэмэгдэхэд харин хөдөлмөрийн бүтээмж нь 980 м3
/хүн-ээр нэмэгдэж
байсан.
Уурхайн хөдөлмөрийн бүтээмжийн бууралт нь техник технологийн лэвшилт
болон шинэчлэлтэй холбоотой гэж үзэж болохоор байна. Учир нь хөдөлмөр
зарцуулалтын хэмжээ мөн буурсан үзүүлэлттэй байгаа юм.
- 12. Ашигласан ном сурах бичиг, материал.
• НХХЯ, UNDP, ҮСХ “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн
үзүүлэлтийг тооцох аргачлал” 2009 он
• Т.Сүмжидмаа, Д.Эрдэнэсүрэн, С.Энхцацрал, С.Нандинцэцэг, С.Лхаахүү
“Эдийн засгийн онол” сурах бичиг 2011 он
• “Бүтээмжийн онол “ Л. Оюунцэцэг
• “ Хөдөлмөрийн бүтээмж, цалингийн статистик шинжилгээ” 2010 он Эдийн
засгийн ухааны магистрын зэрэг горилсон дипломын ажил, Б. Оюун-
Эрдэнэ