SlideShare a Scribd company logo
1 of 14
Аутсорсингийн тухай үндсэн ойлголтууд, гадаадын улс
                    орнуудын туршлага.

Нэг.                      Аутсорсингийн                       тухай.
Аливаа аж ахуйн байгууллага зардлаа хэмнэж, бага зардлаар илүү өндөр
бүтээмжийг бий болгох, үр ашигтай ажиллахыг үргэлж зорьдог. Тэгвэл
эндээс аутсорсинг буюу “outside resourcing” /мөн offshoring гэж ч
хэрэглэдэг/ гэдэг ойлголт анх гарсан. Энэхүү үйл явц, үзэгдлийг
эрдэмтэд маш олон янзаар тодорхойлсон байдаг. Аутсорсинг гэдэг нь
байгууллага их цаг, хөрөнгө, хүч шаарддаг бөгөөд өөрийнхөө үндсэн
үүрэг функцээс гадуур ажлуудыг бага зардлаар түргэн хугацаанд
чанартай хийж чадах гадны мэргэшсэн байгууллага, хувь хүнийг хөлсөөр
гэрээлэн                      ажиллуулахыг                     хэлнэ.
1980-аад оны сүүлээр АНУ-д бизнес эрхэлдэг томоохон компаниуд
аутсорсингийн төрлийн бизнес ажиллагааг анх нэвтрүүлж эхэлснээс
хойш олон улсын хөдөлмөрийн хуваарийн шинэ хувьсал явагдсан.
Аутсорсинг эрхлэх үндсэн шаардлага нь мэлээлэлтэй холбоотой
үйлчилгээ байх ёстой юм. Иймд аутсорсингийн хөгжилд дараах хүчин
зүйл         нөлөөлсөн           гэж         судлаачид         үздэг:
1.Мэдээлэл,     харилцааны       технологийн      хурдтай    хөгжил.
2.Аливаа мэдээлэл, мэдлэгийн тоон өгөгдөл болгож /digitization/
хадгалах,     стандартчилах,       кодлох     боломжтой      болсон.
3.Мэдээллийн      хямд,      хурдан     дамжуулалт,     “тэвээрлэлт”
4.Нүүр тулан бизнес явуулах /face-to-face interaction/ шаардлагагүй
болсон.
Ийнхүү маш өргөн хүрээний үйлчилгээ аутсорсинг хийх нөхцөл боломж
бүрдсэн. Тухайлбал, мэдээллийг компьютерт оруулахтай холбогдсон
хамгийн энгийн бага өгөгдлөөс /low-value data/ эхлэн архитектурын
дизайн, санхүүгийн дүн шинжилгээ, судалгааны үр дүн, программ
хангамж, зар сурталчилгааны материал зэрэг илүү нарийн өндөр
өгөгдлийн /high-value data/ бүтээгдэхүүн боловсруулах ажлууд хамарч
байгаа                                                           юм.
Яагаад              аутсорсинг              хэрэгтэй              вэ?
1.Байгууллага өөрийн үндсэн ажилдаа хүчээ төвлөрүүлэхэд хэрэгтэй
2.Ойрын хугацаанд хийх шаардлагатай ажил үйлчилгээнүүдэд зориулж
байнгын орон тоо, урт хугацааны алба тогтмол байгуулах шаардлагагүй
3.Дотоод үйл ажиллагаанд нарийн мэргэшсэн хүмүүсийг байнга
ажиллуулаад, цалинжуулаад байх онц шаардлагагүй болно гэсэн үг.
Өөрөөр хэлбэл үр ашиггүй зардлаас сэргийлэх арга юм. Иймд энэ
асуудлыг шийвэрлэх хамгийн оновчтой шийдэл нь аутсорсинг болж
байна.
Аутсорсингийн давуу тал: Захилагчийн хувьд зардлаа хэмнэнэ, өрсөлдөх
чадвараа дээшлүүлнэ, үндсэн чиг үүрэгтээ гол анхаарлаа хандуулна,
эрсдлийг бууруулна, ажилтнууд шинэ туршлага, мэдээлэл олж авна,
илүү нэмүү өртөгтэй үйлдвэрлэлд шилжих боломжтой болно.
Нийлүүлэгчийн хувьд шинэ ажлын байр олноо бий болж, ажилчдын ур
чадвар,     мэргэжил    дээшилж,      гадаадын   зах    зээлд    нэвтэрнэ.
Аутсорсингийн эрсдэл: Захиалагчийн хувьд ноу-хау, байгууллагын нууц
алдана, боловсон хүчний бодлого, хөдөлмөрийн харилцаа зөрчилд орно,
бусдаас хараат байдалд орно. Нийлүүлэгчийн хувьд захиалагчийн зах
зээлийн орчин, соёлыг бүрэн дүүрэн ойлгохгүй байх магадлалтай.
Хоёр.              Аутсорсингийн               төрөл,              ангилал
Судлаачид        аутсорсинг      янз      бүрээр     ангилсан        байдаг.
Үйл         ажиллагааны         хэлбэрээр        3        ангилдаг.
1.Мэдээллийн технологийн аутсорсинг /ITO/-программ хангамжийн
үйлдвэрлэлийн аутсорсинг, мэдээллийн технологийн үйлчилгээний
аутсорсинг. ITO нь зохион байгуулах хэлбэрээр дараах дэд ангилалд
хувааж                              үзэж                              болно:
Onshore: Үйлчилгээний захиалагч нь нэг улсын дотор байна.♣
Offshore: Захиалагч гүйцэтгэгчээ сонгохдоо хилийн чанад дахь ажилллах
хүчийг                                                          ашиглана.♣
Insite:    Аутсорингийн      гүйцэтгэгч      компани     өөрийн       зарим
мэргэжилтнүүдийг♣ захиалагч компани дээр ажиллуулан, холбогч
багийн тусламжтайгаар бусад ар талын мэргэжилтнүүдтэй холбогдож
ажиллахыг                                                             хэлнэ.
Outsite:   Энэ     нь   аутсорсингийн      гүйцэтгэгч    компани      ажлыг
гүйцэтгэхдээ♣ тухай захилагч компаний ажлын байранда байрлалгүй,
өөрийн ажлын байрнаас утас, интернэт г.м. харилцаа холбооны
технологи       ашиглан     үйл      ажиллагаагаа     явуулахыг       хэлнэ.
Дээрх төрлийн аутсорсинг нь хоорондоо хослон хэрэгжүүлж болно.
Жишээ нь: Offshore/insite, onshore, offshore/onsite, onshore/ insite. Манай
улсад хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой хэлбэр нь onshore/insite,
onshore/outsite               байж                болох                 юм.
2.Бизнес үйл ажиллагааны аутсорсинг /BPO/- байгууллага тодорхой
бизнесийн үйл ажиллагаа, ажилбаруудаа гадны эх үүсвэр ашиглан
гүйцэтгүүлэн аутсорсинг хийх үйл явц юм. Тухайлбал, цалингийн
тооцоогоор өөр компаниар хийлгэх, татварын тайлангаа гадны ня-
богоор                             гаргуулах                             г.м
ВРО            дотроо          2           төрөл          байдаг.
Back office outsourcing – арын албаны ажлуудын аутсорсинг буюу
захиалагч боловсруулах болон борлуулалт гэх мэт байгууллагын дотоод
дахь                              үүрэг                               функц.
Front office outsourcing - үндсэн гол ажил үйлчилгээний аутсорсинг:
маркетинг болон харилцагчийн үйлчилгээ г.м. харилцагчтай холбогдсон
үүрэг                                                                 функц.
3. Мэдлэг, оюуны аутсорсинг /KPO/ - ихэнх бизнес үйл ажиллагааны
аутсорсинг нь тогтсон, нэгэн хэвийн гүйцэтгэх шинжтэй ажилбарыг
агуулж байдаг бол КРО нь илүү ахисан түвшний судалгаа, дүн
шинжилгээ, шийдвэр гаргах үйл явц бүхий ажилбарыг хамардаг. Жишээ
нь: эм зүйн шинжлэх ухааны судалгаа хөгжил, өгөгдөлд анализ хийх,
зохиогчийн эрхийн судалгаа г.м КРО нь ВРО – той харьцуулахад
хөгжлийн эхний үе шатандаа байгаа бөгөөд өндөр ашиг, үнэ цэнэ бүхий
маш                 ирээдүйтэй                 салбар                 юм.
Аутсорсингийн үйлчилгээг ажилчдын ур чадвар, мэргэшил /skills/,
үйлчилгээний      төрлөөр      нь     ангилж     авч     үзэж      болно.
Дотуур     мэргэшлийн       үйлчилгээ Дунд      түвшний      мэргэшлийн
үйлчилгээ Өндөр                                                мэргэшил
Ажилчдын мэргэшил ур чадварын шаардлага Ерөнхий мэдлэг, холбогдох
гадаад хэлний ажлын түвшний мэдлэг, компьютер дээр ажиллах үндсэн
чадварууд Ахисан түвшний мэргэшил, ур чадвар, тусгай сургалт Нарийн
мэргэжлийн       бүтээлч      ур     чадвар,      нарийн      шалгууртай
Үйлчилгээний төрөл Өгөгдөл оруулах /BPO/, утасны лавлах /
/ Санхүү нягтлан бодохын үйлчилгээ, тогтсон нэг хэвийн өгөгдлийн дүн
шинжилгээ,                                                боловсруулалт
Шинэ программ хангамж боловсруулах, загвар бүтээх, архитектурын
зураг     төсөл     бэлтгэх,      эмийн      бүтээгдэхүүний      туршилт
Эдийн     засгийн     үр    нөлөө,     бусад    нөхцөл,    хүчин     зүйл
Хамгийн наад захын техник технологи Өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд
хугацаа шаардана. Өндөр боловсролтой мэргэжилтнүүдийн татах таатай
судалгааны                                                          орчин
 Үйлчилгээний                          төрлөөр                         нь:
1. Бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг /ВРО/ буюу албан
байгууллагын төрөл бүрийн арын албаны ажлууд /back-office/, тухайлбал
өгөгдөл оруулах, боловсруулах, мэдээллийг индексжүүлэх, хураангуйлах,
хэвлэлийн эх бэлтгэх, материалыг компьютерт “шивэх”, нарийн бичгий
үйлчилгээнүүд, техникийн баримт бичгийг боловсруулах, утсаар бараа
үйлчилгээ сурталчилах, вэб хуудсын дизайн бүтээх зэрэг болно. Энэ
төрлийн       үйлчилгээний        салбарт       Энэтхэг      тэргүүлдэг.
2. Банк, санхүү: санхүүгийн баримт бичгийн менежмент, төлбөр тооцоо
хийх, нягтлан бодох. Энэтхэг, Латин Америкийн зарим орон тэргүүлдэг
3. Эрүүл мэнд: шинжилгээний хариу боловсруулах, оношлогоо хийх,
эрүүл мэндийн тэмдэглэл, эмчийн үзлэгийн бичлэгийг компьютер дээр
хуулах. Тухайлбал, Хятадад онлайн оношлогооны үйлчилгээ нэвтэрч,
Энэтхэг АНУ-ын эмнэлгүүдээс ирсэн компьютер томографын
шинжилгээний               хариу              бэлтгэж              байна.
4. Хүний нөөц: боловсон хүчин ажилд авах, сургалтад хамруулах,
цалингийн цэс боловсруулах, боловсон хүчний дүрэм журамд хяналт
тавих.
5. Дуу, дүрс, соёл, урлагийн бүтээгдэхүүний үйлчилгээ:дуун болон
видео нэвтрүүлэг, дуу бичлэг, хөдөлгөөнт дүрс, зураг /animation/
бэлтгэх, түгээх. Аргентин, Бразил, Гонгконг, Мексик, Энэтхэг
тэргүүлдэг.
6. Компьютер, интернет: өгөгдөл боловсруулалт, программ хангамж,
компьютерийн системийн засвар, Интернет сүлжээний холболт.
Израиль,            Ирланд,           Энэтхэг            тэргүүлдэг.
7. Боловсрол сургалт: Интернетээр дамжуулсан зайн сургалт, хичээл
заах
8. Мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг: хууль, ня-бо, аудит, татварын
зөвлөгөө, инженер, архитекторын зураг төсөл боловсруулах зэрэг
үйлчилгээ. Энэ төрлийн үйлчилгээний салбарын зах зээлд нэвтрэхэд
нарийн мэргэжлийн ур чадвар шаарддаг тул хөгжиж буй орнуудад
бэрхшээлтэй                                                  байдаг.
Гурав.           Аутсорсинг            нийлүүлэгч           орнууд.
Аутсорсинг нийлүүлэгчийн зах зээл дээр Энэтхэг, Бангладеш, Бразил,
Хятад, Филлипин, Румын, ОХУ, Сингапур, Тайланд, Венесуэл, Вьетнам
зэрэг              орнууд               өрсөлдөж              байна.
АНУ-ын Going Global Ventures судалгааны компаниас гаргадаг Дэлхийн
аутсорсингийн илтгэл /Global Outsourcing Report/-д аутсорсингийн
гүйцэтгэгч/нийлүүлэгч орнуудыг хоёр индексээр /GOI, FOI/ үнэлж,
чансаа                        тогтоосон                       байна.
GOI нь аутсорсингийн зах зээлд эзлэх байр суурьнаас үнэлэх индекс
юм. Үнэлгээг гаргахдаа дараахь үндсэн гурван шалгуурыг баримталсан
байна.
1. Зардал. Копаниуд гаднаас аутсорсинг хийдэг гол шалтгаануудын нэг
нь зардал хэмнэх явдал юм. Нөхөн төлбөр, цалин, дэд бүтцийн зардал
татвар гэх мэт элдэв зардлуудыг бууруулахын тулд компаниуд хилийн
цанадаас             аутсорсинг             хийдэг            байна.
2. Эрсдэл. Мэдээж таниж мэдэхгүй зах зээл, соёл, орчинд бизнес хийнэ
гэдэг нилээд эрсдэлтэй алхам болох нь тодорхой. Тиймээс эрсдэлтэй
найдвартай байдал нь шалгуурын хамгийн их буюу 54 хувийг эзэлдэг
байна. Аутсорсинг хийхэд дараахь эрсдэлүүд учирч болзошгүй байдаг
байна. Геополитикийн, Хүний нөөцийн МТ-ийн чадавхийн Эдийн
засгийн, Хууль, эрх зүйн, Соёлын,          МТ-ийн дэд бүтцийн.
3. Зах зээлийн боломжийн түвшин. Энэ нь нийт шалгуурын 16 хувийг
эзэлнэ. МТ-ийн 3-дагч мэргэжилтнүүдийн үнэлгээгээр гарч ирдэг.
IFO нь улс орнуудыг ойрын 10 жилийн ирээдүйд өрсөлдөх чадвараар нь
үнэлэх индэкс юм. Үүнд ДНБ-ийн өсөлт, ажиллах хүчний нийлүүлэлт
болон    МТ-ийн    мэргэшил     зэрэг    шалгууруудыг   авч    үздэг.
GOI:
Энэтхэг,Хятад,Коста,Рика,Чех,Унгар,Канад,Латви,Орос,Чили,Румын,Ирла
нд,Сингапур,Филлипин,Польш,Армени,Бразил,Украин,Израил,Мексик,Өм
нөд                                                           Африк.
FOI:
Хятад,Энэтхэг,АНУ,Бразил,Орос,Украин,Румын,Беларус,Филлипин,Канад,
Ирланд,Малайзи,Армени,Чили,ӨмíөдАфрик,Тайланд,Вьетнам,Молдов,Мек
сик,Польш

Энэтхэг
Энэтхэг дэлхийн аутсорсингийн зах зээл дээр 5-6 хувь зарим
тооцоогоор 10 хувь хүртэл эзэлдэг, нийт 1 сая орчим тухайн салбарт
ажиллаж байна. Программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг хамгийн том
аутсорсингийн орон.
Энэтхэгийн аутсорсингийн компанийн үйлчлүүлэгчийн ихэнх нь АНУ, 26
хувь нь Европын компаниуд байдаг.
Энэтхэгийн гол давуу тал:
- Хямд ажиллах хүч, хямд дэд бүтэц,
- Мэдээллийн технологийн мэдлэг, чадвартай, англи хэлтэй бэлэн
ажиллах хүч,
- Газарзүйн байрлалын хувьд Барууны орнуудад үйлчилгээ үзүүлэхэд
тун тааламжтай цагийн зөрүү.
- Татвар, эрх зүйн тааламжтай орчин.
2008 оны байдаар 700 мянган хүн Энэтхэгийн аутсорсингийн салбарт
ажиллаж, ДНБ-ийн 1 хувь буюу 11 тэрбум ам.долларын орлого хийсэн.
2003 оноос хойш жил болгон 35-50 орчим хувьтайгаар өсч буй салбар
бөгөөд 2012 он гэхэд 50 тэрбум ам.долларын орлоготой, 2 сая ажиллах
хүчинтэй болно гэсэн тооцоолол байдаг. Америкийн компаниуд
Энэтхэгийн аутсорсингийн үйлчилгээг авснаар үйл ажиллагааны
зардлын 35-50 хувийн хэмнэлт хийдэг гэж үздэг байна.
Энэтхэгийн нэр хүндтэй аутсорсингийн компаниуд:
- GE Capital International services, Infosys, e-Serve, Wipro Technologies,Tat
Consulting Group, Satyam Computer Services, HCL Technologies

Камбож
Пномпеньд төвтэй Digital Divide Data компани 2001 онд байгуулагдсан.
Нийт               500                гаруй             ажилтантай.
Аутсорсинг бол зөвхөн цөөн хүмүүст биш, бүх идеалистуудад
зориулагдсан зүйл. Сүүлийн жилүүдэд шинээр гарч ирж буй нэг ажил
бол нийгмийн аж ахуй эрхлэгчид /Social Entrepreneur/ юм. Энэ нь нэг
ёсондоо нийгмийн төлөө ямар нэгэн тустай ажлыг хийхийг хүсдэг,
гэхдээ загасыг нь өгдөг биш, харин загас барих аргыг нь зааж өгдөг
ажил юм. “Бизнесмэн тархитай, нийгмийн ажилтан зүрхтэй хүн” гэж
ойлгож болно. Миний сайн мэдэх ийм хүмүүсийн нэг бол Jeremy
Hockenstein хэмээх залуу. Тэрээр Харвардын их сургуулийн Бизнесийн
сургуулийг төгсөөд алдарт McKinsey Consulting компанид ажилд орсон
боловч тун удалгүй тэндээсээ гарч, хэдэн нөхдийн хамт ашгийн төлөө
бус, мэдээлэл оруулах /data entry/ компанийг үүсгэн байгуулав. Тэд
өөрөөсөө хөрөнгө гарган Камбожид энэ бизнесээ эрхэлэхээр явжээ.
Ингээд тэд сайтар зөвлөсний дүнд Digital Divide Data хэмээх бүхий л
төрлийн мэдээллийг компьютерт шивж оруулдаг жижигхэн компанийг
байгуулсан. Тэдний гол зорилго нь хүмүүст ажлын байр бий болгож
өгөх, сургах явдал байсан юм. Эхлээд орон нутгийн хоёр залууг
менеджерээр авч, тэднээр дамжуулан 20 гаруй сурагч, оюутан,
дүрвэгсэд нийлсэн хүмүүсийг ажлын 6 өдөртэй, өдөрт 6 цагаар
ажиллуулахаар болж, сард 75 доллар өгөхөөр тохиролцжээ. Өөрсдийнхөө
мөнгөөр 20 компьютер худалдаж аваад интернетэд холбуулав. Энэ
цалин бол Камбожийн сарын дундаж цалингаас бараг хоёр дахин их
байсан юм. Ажлаа дуусмагч ажилтнууддаа нэмэлт сургалт явуулж, улам
бие даахад нь тусалж байлаа. DDD компанийн хамгийн анхны том
захиалга нь Харвардын сургуулийн номын сангийн 1873-1899 оны
мэдээллүүдийг электрон хэлбэрт оруулах төсөл байв. Тэд энэ
сургуулийн төгсөгчид байсан учир сургууль нь энэ захилгаа төгсөгчиддө
өгч, ажлыг нь дэмжсэн байна. Иймэрхүү маягаар эхэлсэн ажил нь ердөө
4 жилийн дараа харахад, нийт 170 гаруй ажилтнуудтай, Камбожийн 3
том хотод салбартай, мөн Вьетнам, Лаост салбартай томоохон компани
болтлоо өгөжсөн байлаа. Анх ажилд орж байсан залуучуудаас нь зарим
нэг нь хувийн компаниа байгуулж өөрсдөө захилгаа олж эхэлсэн ч байв.
Тэд толгойгоо ажиллуулж, зөвхөн шивж оруулах ажил хийдэг байсан бол
анхнаас нь тухайн компани, байгууллагатайгаа ярилцаж тохиролцсоны
үндсэн дээр өгөгдөл цуглуулах дизайныг нь зохион өгдөг болжээ. Энэ
нь дараа нь нэгэнт цугласан өгөгдлийг компьютерт оруулахад нь бүр
хялбар болгож буй үйлдэл юм. Jeremy үнэхээр зорьж байсандаа хүрчээ.
Одоо эдгээр компанитай хамтран ажиллахаар Монгол, Пакистан, Иран,
Йорданы IT компаниуд ханддаг болсон гэж байгаа юм. Энэ бол
аутсорсинг бизнес гэдэг нь зөвхөн цөөн хэдэн IT компаниуд,
мэргэжилтнүүдэд зориулагдсан ажил биш, харин хэн хамгийн толгойгоо
ажиллуулж чаддаг, сэргэлэн хүмүүсийн хийж дөнгөж ажил гэдгийг тод
жишээ                                                               юм.
НҮБ-ын                                                            илтгэл
Гурав.            Аутсорсингийн              чиг             хандлага.
1.              Гол              борлуулагч,               өрсөлдөгчид
2.     Шинэ      төрлийн      аутсорсинг      /personal     outsourcing/
Аутсорсингийн      мэргэжлийн      олон    улсын      холбоо     /IOAP/
Дөрөв. Монгол улсад аутсорсингийн ашиглах боломж, өнөөгийн байдал.
Аутсорсингийн салбар манай улсад эхний үе шатандаа байна. Холбогдох
хууль     эрх    зүйн     орчин      бүтэн     бүрэлдэж       чадаагүй.
Манай улсын хувьд дотоод мэдээллийн технологийн аутсорсингийн
хөгжил сул, эмх цэгц муутай, хөгжил удаан байгаа нь гүйцэтгэгч/чанарт
үл итгэх байдал өндөр, ямар ажлыг/ хэрхэн аутсорсинг хийх талаар
туршлага   бага,   гүйцэтгэгч    компаниудын      чадвар    муу,   ажлын
гүйцэтгэлийг удирдан хянах механизм сул, байгууллага/хувь хүний
мэдээллийн технологийн мэдлэг дутмаг байгаа зэрэг үндсэн
шалтгаануудтай                       холбоотой                        юм.
Аутсорсингийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Мэдээллийн Технологийн
Үндэсний    Парк     /www.itpark.mn/,Монголын       программ     хангамж
үйлдвэрлэгчдийн Холбоо /www.mosa.mn/ хүчин чармайлт сүүлийн
жилүүдэд                          гаргаж                           ирсэн.
Аливаа улсад аутсорсинг амжилттай хөгжих нэг гол үндэс суурь бол э-
бэлэн байдал юм. Иймээс Монголын Э-бэлэн байдалыг нэн тэргүүнд
тодорхойлох шаардлага гарч ирж байна. Монголын Э-бэлтгэлийг
Харвардын Их Сургуулийн Олон улсын хөгжлийн төвөөс хөгжиж буй
орнуудад зориулсан “Мэдээллийн сүлжээний ертөнцөд нэвтрэх Э-
бэлтэл” хэмээх судалгааны арга зүйд тулгуурлан дараах шалгуур
үзүүлэлтүүдээр                      судалсан                       байна.
Ш       Сүлжээ        ашиглах       боломж         /Network       Access/
Ш Интернет үйлчилгээний зах зээл /Network service market/
Ш       Интернет       Эдийн       засаг       /Networked       Economy/
Ш     Интернет     мэдээллийн       хүртээмж       /Network    Education/
Ш Мэдээлэл холбооны Технологи ба Нийгэм /Networked Society/
Энэ судалгаанаас үзэхэд Монгол улсын Э-бэлэн байдал хэдийгээр
бусад өндөр хөгжилтэй орнуудыг бодвол харьцангуй доогуур боловч
Монголчууд бидний хувьд чамалхааргүй сайн ба ойрын ирээдүйд асар
хурдацтайгаар хөгжих ханлагатай байгаа нь аутсорсингийн хөгжилд
таатай                            боломж                              юм.
Зарим нэг судалгаанаас үзэхэд Монгол улс нь дэлхийн мэдээллийн
технологийн аутсорсингд татагдан орох нөхцөл бололцоо, нөөц байгаа
гэдэг нь мэдэгдэж байгаа. Тухайлбал төр засгийн зориулалт муу, хэлний
бэрхшээл, энэ талын мэдээлэл дутмаг зэрэг бэрхшээлүүд тулгардаг
гэдэг нь тэдний асуултанд хариулсан байдалаас харагдаж байна.
Байгууллагуудын аутсорсингийн үйлчилгээ авдаг гол шалтгаан бол
зардалаа хэмнэх байдаг гэж дээр өгүүлсэн. Тэгвэл Монгол улсад
хөдөлмөрийн өртөг доогуур байгаа нь аутсорсинг хөгжих бас нэг таатай
нөхцөл                 болж                  байгаа                   юм.
Монголын МТ-н компаниудын аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх чадварт
хийсэн                         SWOT                          шинжилгээ.
Давуу                                                             талууд:
-              Боловсролын                  түвшин                  өндөр
-              Математик                  сэтгэлгээ                  сайн
- Сурах чадвар сайтай шинэ нөхцөл байдалд амархан дасан зохицдог
-                 Хямд                    ажиллах                     хүч
-          Улс           төрийн            тогтвортой             байдал
-       Мэргэжлийн        ур        чадварын          бэлэн       байдал
-       МТ-н         салбарт          төрийн          дэмжлэг          байгаа
-         Том          зах           зээлтэй            хөрш           орнууд
- Улаабаатар хотод харилцаа холбооны дэд бүтэц хөгжсөн
Сул                                                                    талууд:
-                   Хүн                       ам                       цөөтэй
-            Хот               хөдөөгийн                 ялгаа              их
-      Хөдөө       орон        нутагт        МТ         сайн       хөгжөөгүй
-                 Санхүүгийн                    байдал                    муу
-      Мэдээлэлүүд        тоон         хэлбэрт        бүрэн       шилжээгүй
-        Мэдээллийн           системийн            стандарт          байхгүй
-             Хууль               эрх                зүйн               орчин
- Менежменийн болон маркетингийн мэдлэг чадвар дутмаг
-   МТ-н    мэргэжлийн      магадлан      итгэмжлэх       батламж     байхгүй
-                             Мэлний                                бэрхшээл
-   Аутсорсингийн      ойлгот    муу,     зуучлах     байгууллага    байхгүй
Боломж
-    Хот    хөдөөгийн       болон       тоон    ялгааг       гэтлэн     давах
-          Гадны             хөрөнгө            оруулалтыг              татах
- Монголын эдийн засаг дэлхийн мэдлэгт суурилсан глобал эдийн засаг
руу шилжиж олон улсын зах зээл дээр өөрийн байр сууриа олох
-          Санхүүгийн             зах            зээлээ             байгуулах
-             Мэдээлэл                  технологийн                үйлчилгээ
-                         Өрсөлдөөний                             нэмэгдэлт
-          Үндэсний              эдийн              засгийн             өсөлт
-        Сургалтын            төвүүд           олноор           байгуулагдах
Монгол улсад мэдээлэл холбооны технологи, дэд бүтцийг бий болгох,
хөгжүүлэх болон мэдээллийн аюулгүй байдал буюу мэдээллийн
хүртээмж, нэгдмэл байдал, нууцлалт, хадгалалт, хамгаалалттай
холбоотой хууль эрх зүйн актууд сүүлийн жилүүдэд нилээд олон
батлагдан гарчээ. Тэгвэл эдгээр хуулиуд болон ирээдүйд батлагдан
гарах төрийн баримт бичгүүдэд аутсорсингийн харилцааг зохицуулсан
ямар нэгэн акт байгаа эсэхэд шинжилгээ хийж үзхэд одоогийн
байдлаар энэ харилцааг зохицуулсан актууд алга байна. Иймээс
аутсорсингийн хөгжлийг төрөөс дэмжих урдчилсан нөхцөл болох уг
харилцааг зохицуулсан хууль тогтоомжуудыг төрөөс батлан гаргах
шаардлагатай                               байна.
“Цахим монгол хөтөлбөр”-ийн зорилтуудад аутсорсингийн ирээдүйн
хөгжилд     тустай      зүйлүүд       тусгагдсан       байна.     Тухайлбал:
- Монголын МХХТ-ийн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх, гадаад зах
зээлд          өрсөлдөх             чадварыг             бий           болгох
-   Электрон     үйлдвэрлэлийг       хөгжүүлэхэд      монголын     программ
хангамжийн     үйлдвэрлэлийн       оролцоог     нэмэгдүүлэх,      экспортын
чадвартай                                                             болгох.
- Дэлхийн түвшинд хүрсэн эрдэм шинжилгээний 5000 гаруй ажилтан
болон программ хангамжийн мэргэжилтэн бэлтгэх, тэдгээрийн тал
хувийг         олон         улсын        сертификаттай             болгох.
Аутсорсингийг       төрөөс     зохицуулах,      дэмжих      арга       зам.
Аливаа улсад мэдээллийн технологийн аутсорсингийг хөгжүүлэхэд төр
хамгийн чухал үүрэг рольтой байдаг. Аутсорсингийг өөрийн оронд
амжилттай хөгжүүлэн энэ зах зээл дээр тэргүүлээд байгаа улс
олнуудын туршлагаас хархад аутсорсингийн хөгжилд түхэц үзүүлэх
үндсэн гурван субъект байдаг. Энэ бол 1/ Төр “ Government” 2/ Их
сургууль, мэргэжлийн сургалтын төвүүд “Academics” 3/ Компани аж
ахуйн нэгжүүд “Company” юм. Энэ гурваас аутсорсингийн хөгжилд
хамгийн их үүрэг, нөлөө үзүүлдэг бубьект                 бол   төр юм.
Гурван субьектийг цогцоор нь хөгжүүлэх бодлого, стратеги, хөтөлбөр
боловсруулж үүндээ дараах чиглэлүүдийг тусгаж өгөх нь зүйтэй гэж
үзэж                                                                байна.
1. Засгийн газраас аутсорсингийг хөгжүүлэх талаар цаашид баримтлах
бодлогыг                                                    боловсруулах
2. Аутсорсинг эрхлэгч компаниудын чадавхийг дээшлүүлэх талаар
төрийн          дэмжлэг          туслалцааг          бий           болгох.
3. Аутсорсингийн сургалт, боловсролын тогтолцоог сайжруулах.
Аутсорсингийн     талаар     төрөөс    цаашид      баримтлах     бодлого.
Монгол улсад аутсорсингийг хөгжүүлэхийн тулд цогц арга хэмжээ авч
хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэхий тулд “ Цахим Монгол”
хөтөлбөрт заагдсаны дагуу аутсорсингийн үндэсний хөтөлбөрийг
боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байна. Энэ хөтөлбөрт
дараахь     зүйлүүдийг     тусгаж    өгч     болохоор     байна.      Үүнд:
1.               Орчин               нөхцөлийг                 бүрдүүлэх
-                    Эрх                    зүйн                     орчин
-                 Санхүү,                  зээл,                 тусламж
-                            Инкубацийн                              орчин
Бусад                         дэмжлэг,                         туслалцаа
2. Монголын МТ-н бүтээгдэхүүнийг дэлхийн түвшинд хүрсэн гэдгийг
дэлхий                          нийтэд                           таниулах
-                                                        Стандартжуулах
-                                                      Сертификатжуулах
-                                                             Сурталчлах
-                                                               Мэдээлэх
3. Аутсорсинг хийгч байгууллага, хувь хүмүүсийн хоорондын харилцаа
холбоог    сайжруулж,     харилцан   ажиллах     боломжийг     бүрдүүлэх
- Аутсорсингтой холбоотой хурал, уулзалт, семинарыг үндэсний болон
олон          улсын          хэмжээнд           зохион          байгуулах
-     Аутсорсингийн      зуучлагчидтай    нягт     холбоотой      ажиллах
- Аутсорсинг эрхлэгчдийн төрийн бус байгууллагад туслалцаа дэмжлэг
үзүүлэх
Аутсорсингийн үйлчилгээ үзүүлж болох компаниудын чадварыг
дээшлүүлэх                                                    асуудал.
Мэдээллийн технологийн аутсорсинг хөгжихөд энэ харилцаанд оролцогч
байгууллага, компани, хувь хүмүүсийн чадавхи хамгийн чухал юм.
Монголын мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
байгууллагуудаас авсан судагаанаас харахад мэргэжлийн мэдлэг чадвар
дутагддаг гэж 10 орчим хувь нь хариулж байсан. Харин хэлний
бэрхшээл, туршлага, мэдээлэл төрийн зохицуулалт дутагддаг зэрэг
ихэнх нь хариулж байсан. Тиймээс аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх
бололцоотой      байгууллагуудыг     дэмжиж,      тэдэнд    тулгардаг
бэрхшээлүүдийг     нь    шийдвэрлэхэд    төрөөс    зарим   туслалцаа,
дэмжлэгүүдийг үзүүлэх шаардлагатай болоод байна. Энэ үүднээс
аутсорсингийн харилцаанд оролцогч болон оролцох боломжтой
байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх талаар дараахь бодлого,
чиглэлүүдийг             дэвшүүлэн             тавьж            байна.
- Аутсорсингийн мэдээллэар хангах төрийн үйлчилгээг бий болгох
- Аутсорсингийн call center байгуулахыг дэмжих, хөнгөлөлт үзүүлэх
механизм                          бий                          болгох.
-        МТ-ийн        стандартыг       боловсруулж       нэвтрүүлэх
- Аутсорсинг ашиглан үйл ажиллагаа явуулж буй компаниудыг
инкубацид                                                   бойжуулах
- Хувь хүмүүс аутсорсинг ашиглан ашиг орлогоо нэмэгдүүлэх
боломжийг                          бий                          болгох
Аутсорсингийн     сургалт,   боловсролын     тогтолцоог   сайжруулах.
•   МТ-ийн    паркаас     мэргэжлийн    сургалт    зохион   байгуулах
• МТ-ийн мэргэжилтнүүдийг сертификатын сургалтад хамруулах,
сертификатжуулах
•     Англи     хэл,     математикийн      сургалтыг     эрчимжүүлэх
• Дэлхийн МТ-н зах зээлд өрсөлдөж чадахуйц мэргэжилтнүүдийг сургаж
бэлтгэх.
• Мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр мэргэжилтэн
бэлтгэдэг их дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөөнд аутсорсингийн
тухай                           оруулж                            өгөх
• Дунд сургуулиудад МТ-ийн сургалтын чанар, агуулга, төрлийг шинэ
түвшинд                             гаргах
Ингээд эцэст нь дүгнэж хэлэхэд дэлхийн мэдээллийн технологийн
салбар асар хурдацтай өргөжин тэлж байгаагийн хажуугаар улс
хоорондын мэдээллийн технологийн экспорт, импорт түүнээс ч хурдан
өсөж байгаа нь аутсорсинг гэдэг ойлголттой салшгүй холбоотой бөгөөд
аутсорсингийн ашиг тусыг өнөө үед олон орон ойлгож, мэдрээд
зогсохгүй эн салбарт асар их хөрөнгө оруулалтыг хийж эхлээд байна.
Аутсорсингийн харилцаа хөгжиж буй болон хөгжингүй улсуудын хооронд
явагддаг учир хөгжиж буй зарим улс аутсорсингийг ашиглан их
хэмжээний орлого олж байгаа ба аутсорсингоор дамжуулан манай улс
ихээхэн хэмжээний ашиг орлого олж болох боломжтойгоос гадна
аутсорсингийг Монгол улсад хөгжүүлснээр Монголын мэдээллийн
технологийн хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулах боломж бий
болох                                                             юм.
Аутсорсинг нь МТ-н мэргэжилтнүүдийн мэдлэг чадварын түвшин өндөр,
хөдөлмөрийн үнэлгээ бага манай орны хувьд дэлхийн МТ-н зах зээл
дээр гарах хамгийн тохиромжтой арга хэрэгсэл юм. Монгол орон
жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээж муу, эдийн засгийн хувьд ашиггүй
байрлалтай, эрс тэс уур амьсгалтай зэрэг нь эдийн засгийн хөгжилд
сөрөгөөр нөлөөлдөг. Тэгвэл Аутсорсинг нь зөвхөн хүний нөөцөд л
суурилдаг учираас манай улсын эдийн засгийн хөгжилд чухал нэмэр
болох                          боломжтой                          юм.
Монгол улс нь аутсорсингийг ашиглан дэлхийн МТ-н зах зээл дээр
гарах нөхцөл бололцоо үндэс суурь байна гэдэг нь Монгол улсын Э-
бэлэн байдалд хийсэн шинжилгээ болон Монгол улсад аутсорсингийг
явуулах судалгаа зэргээс харагдаж байгаа бөгөөд гагцхүү энэ боломжоо
зөвөөр ашиглаж, Монголын МТ-н мэргэжилтнүүд болон компаниудыг
дэлхийн аутсорсингийн үйл явцад оролцоход нь дэмжлэг үзүүлэхийн
тулд аутсорсингийн бодлого хөтөлбөрийг Төрөөс батлан хэрэгжүүлэх
шаардлагатай                                                    байна.
Тав.                          Дүгнэлт,                          санал
1.                         Бодлогын                          зөвлөмж.
Аутсорсинг нь манай улсыг дэлхийн эдийн засгийн интегратчилалд
идэвхитэй оролцоход ихээхэн хувь нэмэртэй гэж үзэж болно.
Аутсорсингийг дагаад олон улсын бизнесийн стандарт, соёл, институци
орж                                                              ирнэ.
Компанийн                                                     түвшинд
1. Бага ур чадвар шаардсан аутсорсингийн мэдээлэл өгөгдлийн төрлий
бизнесээс эхэлж аажмаар өндөр ур чадвар шаардсан үйл ажиллагаанд
шилжих
2. Аутсорсингийн үйлчлүүлэгчийн бодол санаа, хэрэгцээ шаардлага,
бизнесийн      орчныг     нь    сайтар    судалж     мэдсэн      байх,
3. Аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх улсад буй өөрийн иргэдийн
диаспорагаар дамжуулан зах зээл судлах, шинэ үйлчлүүлэгч олж авах,
4. Аутсорсингийн үйлчилгээгээ зөв маркетинг хийх, АНУ, Евродын
компаниудад үйлчилгээгээ таниулан сурталчилах, чингэхдээ олон улсын
аутсорсингийн бизнесийн арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцох,
Төр                          засгийн                          түвшинд
1. Мэдээлэл, харилцааны технологийн дэд бүтцийг дэмжиж, орон
нутгийг иргэдэд хүртээмжтэй болгох, интернетээр дамжуулан харилцах
холбооны дэвшилтэт технологийг /voice-over Internet protocol “VoIP”/
нэвтрүүлэхэд              дэмжлэг              үзүүлэх,
2. Аутсорсингийн үйлчилгээ үзүүлэгч компаний ажилтнуудыг бэлтгэх
боловсролын бодлого хэрэгжүүлэх, мэдээллийн технологид суурилсан
экспортын чиглэлтэй үйчилгээний салбарыг дэмжсэн сургалтын
хөтөлбөр дунд сургууль, их дээд сургуулиудад нэвтрүүлэх, компьютер,
математик, инженерийн чиглэлийн сургалтыг хөхиүлэн дэмжих,
3. Төрөөс аутсорсингийн компаниудыг татварын бодлогоор дэмжих,
санхүүгийн дэмжлэг үзүүлэх, /Энэтхэг МТ-д суурилсан үйлчилгээ
эрхлэх компаниуд орлогын татвараас чөлөөлөгдсөн байх жишээтэй/
4.Аутсорсингийн борлуулалт, ажиллагсадын тоог нэмэгдүүлэхэд
анхаарах                            зүйл
5.     Аутсорсингийн     борлуулалт     хийх     нөхцөл,     бэлтгэл
6. Гадаад аутсорсингийн бодлогыг дангаар хариуцсан нэгж төр, засгийн
түвшинд ажиллах, чингэхдээ ГХЯ-ны ХЭЗГХГ-ын чиг үүрэгт оруулж
болох юм.

Аутсорсингоор олон мянган ажлын байртай болох бололцоо Монголд
байна.
Шинэ                санаà,              шинэ                боломж.
Бизнесийн шинэ энэ аргыг хэрэгжүүлснээр Монголд 400 ам.долларын
цалинтай ажилтан олон мянгаар бий болж, жилд 33 сая ам.долларын
хөрөнгө орно. АНУ-ын компаниуд компьютерийн программ зохиох
толгой ажлаа өөрсдөө хийж энэ төрлийн хар бор бусад ажлыг
Энэтхэгийн     компьютерийн        программистуудаар      гэрээгээр
гүйцэтгүүлдэг байна. Энэ аргыг хэрэглэснээр Энэтхэг улсад жилд
хамгийн багадаа 15 тэрбум долларын орлого оржээ. Энэтхэгийн дараа
Аутсорсингийн ажлыг авч хийснээр амжилт олсон Канад, Ирланд, ОХУ,
БНХАУ гэсэн хоёр хөрш орноосоо хараат байдаг манай улсын хувьд
тээврийн зардал гарахгүйгээр бараг гэр, албан өрөөндөө сууж байгаад
тээвэрлэхгүй бүтээгдэхүүн “үйлдвэрлэж” ашиг орлого олох боломж
байна. Дээр дурдсан улсууд бизнесийн энэ аргыг нэвтрүүлсэн нь Англи
хэлтэйнх. Энэтхэг, Канад, Ирланд, Исланд зэрэг улс англи хэлний
угшилтай учир энэ бизнесийг эрхлэхэд төвөг учирсангүй. Хөрш ОХУ,
БНХАУ-ын хувьд англи хэлний багахан мэдэлэгээс гадна өдрөөс өдөрт
түрнэ орж ирж буй компьютерийн дэвшил голлон нөлөөлжээ. Газрын
тос, загасны аж ахуйгаар амьдарч байсан Ирланд, Исланд улсууд
өнөөдөр голлох тэр аж ахуйнууд нь зогссоноор аутсорсингоор амьдрах
болжээ.
Бидний            хийх            ажил            юу            вэ?
Энэ нь Аутсорсинг гэж чухам юуг хэлээд байгаагаас эхэлнэ. Өндөр
хөгжилтэй орнууд өөрийн компанийнхаа дотооддоо хийж ирсэн ажлыг
хөгжиж буй гадны орны компани, хувь хүмүүсээр гэрээлэн хийлгэхэд
аутсорсингийн учир утга оршиж байна. Ингэснээр хөгжилтэй орнуудын
компаниуд ажлаа хямд хүчээр хурдан, шинэ сэтгэхүй толгойгоор илүү
сайн хийлгэдэг байна. Хөгжиж буй улс орны хувьд нялх, шинэ сэргэг
мэдлэг, хөгжиж буй боломжоо ашиглаад “амар” их ашиг олох хэн хэндээ
өгөөжтэй байдагт дээр өгүүлсэн Энэтхэг улсын жишээ орно.
Аутсорсинг нэвтрүүлэхэд тухайн гүйцэтгэгч мэргэшсэн байх ёстой.
Энэ нь нөгөө бидний хэлээд байгаа компьютер, англи хэлний харилцах
хэмжээний мэдлэг юм. Компьютер эзэмшихийн тухайд монголчууд бид
хэнээс ч дутахгүй болж байгаа. Төр, засгаас өрх бүрийг
компьютержуулах “Цахим Монгол” хөтөлбөр эхлүүлж энэ чиглэлд
хэрээрээ зүтгэж байна. Англи хэлний жаахан мэдлэгтэй, компьютер
дээр мэргэшилтэй байх хэрэгтэй, үүний тулд аутсорсингийн зах зээл
дээр ажиллах чадвартай боловсон хүчнийг гадаадад яаралтай бэлтгэх
хэрэгтэй. Түүний санал болгосноор аутсорсингоор мэргэшээд байгаа
Энэтхэг рүү 10 мянган монгол оюутанг дээд тал нь хоёр жилийн
хугацаатайгаар явуулж бэлтгэхэд нэг оюутны сургалт, амьдрах зардал
хоёр               мянган              ам.доллар                 орно.
Энэтхэг 10 мянган оюутны зардлыг “Эрдэнэт” үйлдвэрийн нэг жилийн
ногдол ашгаар элбэг санхүүжүүлэх боломжтой гэж үзэхэд 10 мянган
оюутнаас эх орондоо долоон мянга нь ирж аутсорсингоор ажиллахад
сарын 400 ам.долларын цалинтай / аутсорсингоор ажиллаж буй америк
ажилтны цалин цагийн 10 доллар байхад Энэтхэг ажилтных хоёр доллар
байдаг байна. Энэ нь сарын 400 ам.доллар болж байна/ тухайн монгол
ажилтнуудын цэвэр орлого нь 33.6 сая ам.доллар болж байх жишээтэй.
Цаана нь улсад татвар, шимтгэл гээд орлого, хөрөнгө орж ирнэ. Энэ
бол “Мянганы зам”-аас илүү улс оронд өгөөжөө түргэн өгөх оюуны том
хөрөнгө   оруулалт   юм    гэж   УИХ-ын     гишүүн     онцолж   байна.
Монголоор             дамжуулж             дэлхийг             холбоё.
Аутсорсингийн тухай яриандаа эргэн ороход энэ нь дотроо программ
хангамжийн    /software   development    outsourcing/,бизнесийн    үйл
ажиллагааны аутсорсинг /business process outsourcing/, интернет төв
болон мэдээлэл, технологийн хэлтсээр аутсорсинг хийх /IT outsourcing/
телефон утсаар үйлчилгээ үзүүлэх /Call center/ гэсэн үндсэн дөрвөн
хэлбэрээр явагддаг байна. Телефон утсаар үзүүлэх үйлчилгээ нь гэр
ахуйн засвар, цахилгаан, орон сууц, гар утасны төлбөрөө төлөх,
онгоцны тасалбар захиалахаас эхлээд бараа, үйлчилгээ борлуулах, айл
өрх болон компаниуд руу утасдаж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ
сурталчилж улмаар мөн борлуулах, айл өрх болон компаниуд руу утасдаж
бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчилж улмаар мөн борлуулах
замаар телемаркет байгуулж болно. Үүнийг зөвхөн дотроо бус гадныхыг
бодвол хэлний авъяастай, англи, солонгос, япон, орос хэлний “дөр”-
тэй монгол операторууд АНУ, Япон, БНСУ, ОХУ-ын хэрэглэгчдэд дэлхийх
улсуудыг холбосон улс хоорондын дээрх төрлийн үйлчилгээг үзүүлж
болох нь ээ. Улс орноосоо явахгүйгээр             шүү. Ийм төрлийн
үйлчилгээнүүд таныг интернертээ залгахад л хүлээж байна. Тэнд ийм
программ зохиоход ийм ажил дутуу хөлсийг тэр дор нь банкаар
дамжуулан гуйвуулчихна. Ийм төрлийн үйлчилгээг манай банкууд газар
сайгүй        үзүүлж          байгаа       шүү         дээ.
Мэдээллийн           технологийн         гадаад          аутсорсинг
“Монгол улсад мэдээллийн технологийн гадаад аутсорсингийг 2015 он
хүртэл хугацаагаар хөгжүүлэхэд баримтлах чиглэл” батлагдан гарсан.
Дэлхийн улс орнууд түүний дотор хөгжиж буй орнууд мэдээллийн
технологийн    үсрэнгүй    хөгжлийн   ололт,   амжилтыг     ашиглан
аутсорсингийг хийж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд үлэмж хувь
нэмэр                          оруулж                        байна.
Мэдээллийн технологийн гадаад аутсорсинг нь өөрөө улс орон дамжсан
бизнес тул үүнийг хөгжүүлэхийн тулд төрийн дээд хэмжээнд авч үзэн
дэмжлэг үзүүлэх нь хамгийн үр дүнтэй ажээ.

More Related Content

What's hot

Чанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcЧанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcSICA LLC
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Adilbishiin Gelegjamts
 
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсбайгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсTserendulam Gan-Erdene
 
Хүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежментХүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежментKherlen Shinebayar
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментUsukhuu Galaa
 
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Adilbishiin Gelegjamts
 
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулахNomuuntk
 
Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгShunkhlai Group LLC
 
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалхүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалOgnoon Ochiroo
 
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Adilbishiin Gelegjamts
 
porter huchin zuiliin shinjilgee
porter huchin zuiliin shinjilgee porter huchin zuiliin shinjilgee
porter huchin zuiliin shinjilgee Mr Nyak
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС Chuluun Zulaa
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтErdenebolor Baast
 

What's hot (20)

Чанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcЧанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llc
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
 
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсбайгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
 
Хүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежментХүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежмент
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежмент
 
Маркетингийн судалгаа
Маркетингийн судалгааМаркетингийн судалгаа
Маркетингийн судалгаа
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
 
зардал
зардалзардал
зардал
 
Fm 06
Fm 06Fm 06
Fm 06
 
Бүлэг4
Бүлэг4Бүлэг4
Бүлэг4
 
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
 
Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэг
 
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалхүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
 
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
 
Маркетингийн удирдлага
Маркетингийн удирдлагаМаркетингийн удирдлага
Маркетингийн удирдлага
 
porter huchin zuiliin shinjilgee
porter huchin zuiliin shinjilgee porter huchin zuiliin shinjilgee
porter huchin zuiliin shinjilgee
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 3 ШИДС
 
сургалт ба хөгжил
сургалт ба хөгжилсургалт ба хөгжил
сургалт ба хөгжил
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлт
 

Viewers also liked

Gaining an Edge through Collaboration
Gaining an Edge through CollaborationGaining an Edge through Collaboration
Gaining an Edge through CollaborationIllinois ResourceNet
 
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2015 онд хийсэн онцлох ажил
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2015 онд хийсэн онцлох ажилБаянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2015 онд хийсэн онцлох ажил
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2015 онд хийсэн онцлох ажилJargalsaikhan t
 
Маркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёоМаркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёоbatsuda
 
8. Startup Marketing By Enkhbat
8. Startup Marketing By Enkhbat8. Startup Marketing By Enkhbat
8. Startup Marketing By EnkhbatUurdmandakh Gongor
 
Аялал жуулчлалын маркетинг
Аялал жуулчлалын маркетингАялал жуулчлалын маркетинг
Аялал жуулчлалын маркетингMunkhuu Amraa
 
МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?
МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?
МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?Byambadalai Lkhaajav
 
Cудалгаа
CудалгааCудалгаа
CудалгааJack Jones
 
шийдвэрийн модны шинжилгээ
шийдвэрийн модны шинжилгээшийдвэрийн модны шинжилгээ
шийдвэрийн модны шинжилгээAygul Ayka
 
Маркетингийн онол арга зүйн үндэс
Маркетингийн онол арга зүйн үндэсМаркетингийн онол арга зүйн үндэс
Маркетингийн онол арга зүйн үндэсUudus Enkhtuyagerel
 
Н. Цэндхүү О. Халиунаа - Мэдээллийн технологийн аутсорсингийг Монголд хөгжүүл...
Н. Цэндхүү О. Халиунаа - Мэдээллийн технологийн аутсорсингийг Монголд хөгжүүл...Н. Цэндхүү О. Халиунаа - Мэдээллийн технологийн аутсорсингийг Монголд хөгжүүл...
Н. Цэндхүү О. Халиунаа - Мэдээллийн технологийн аутсорсингийг Монголд хөгжүүл...batnasanb
 
А. Нарантунгалаг Г. Мөнхтулга - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ...
А. Нарантунгалаг Г. Мөнхтулга - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ...А. Нарантунгалаг Г. Мөнхтулга - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ...
А. Нарантунгалаг Г. Мөнхтулга - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ...batnasanb
 
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬС.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬbatnasanb
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 

Viewers also liked (20)

№14
 №14 №14
№14
 
Gaining an Edge through Collaboration
Gaining an Edge through CollaborationGaining an Edge through Collaboration
Gaining an Edge through Collaboration
 
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2015 онд хийсэн онцлох ажил
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2015 онд хийсэн онцлох ажилБаянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2015 онд хийсэн онцлох ажил
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2015 онд хийсэн онцлох ажил
 
Маркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёоМаркетингийн англи нэр томъёо
Маркетингийн англи нэр томъёо
 
Lecture vi
Lecture  viLecture  vi
Lecture vi
 
8. Startup Marketing By Enkhbat
8. Startup Marketing By Enkhbat8. Startup Marketing By Enkhbat
8. Startup Marketing By Enkhbat
 
Managment legts
Managment legtsManagment legts
Managment legts
 
аялал
аялалаялал
аялал
 
Аялал жуулчлалын маркетинг
Аялал жуулчлалын маркетингАялал жуулчлалын маркетинг
Аялал жуулчлалын маркетинг
 
Шийдвэр
ШийдвэрШийдвэр
Шийдвэр
 
МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?
МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?
МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?
 
Cудалгаа
CудалгааCудалгаа
Cудалгаа
 
шийдвэрийн модны шинжилгээ
шийдвэрийн модны шинжилгээшийдвэрийн модны шинжилгээ
шийдвэрийн модны шинжилгээ
 
Маркетингийн онол арга зүйн үндэс
Маркетингийн онол арга зүйн үндэсМаркетингийн онол арга зүйн үндэс
Маркетингийн онол арга зүйн үндэс
 
аутсорсингийн бизнес
аутсорсингийн бизнесаутсорсингийн бизнес
аутсорсингийн бизнес
 
U.IT101 Lab 10,11
U.IT101 Lab 10,11U.IT101 Lab 10,11
U.IT101 Lab 10,11
 
Н. Цэндхүү О. Халиунаа - Мэдээллийн технологийн аутсорсингийг Монголд хөгжүүл...
Н. Цэндхүү О. Халиунаа - Мэдээллийн технологийн аутсорсингийг Монголд хөгжүүл...Н. Цэндхүү О. Халиунаа - Мэдээллийн технологийн аутсорсингийг Монголд хөгжүүл...
Н. Цэндхүү О. Халиунаа - Мэдээллийн технологийн аутсорсингийг Монголд хөгжүүл...
 
А. Нарантунгалаг Г. Мөнхтулга - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ...
А. Нарантунгалаг Г. Мөнхтулга - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ...А. Нарантунгалаг Г. Мөнхтулга - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ...
А. Нарантунгалаг Г. Мөнхтулга - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ...
 
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬС.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 

Similar to аутсорсингийн тухай үндсэн ойлголтууд

Outsourcing And Mongols
Outsourcing And MongolsOutsourcing And Mongols
Outsourcing And Mongolsvxcvcvcxzvz
 
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ...
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ...ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ...
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ...Mongolian Software Industry Association
 
012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлага
012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлага012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлага
012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлагаBobby Wang
 
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудалMosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудалUuganbayar Badamsuren
 
MOSA. Software industry status (Government oriented)
MOSA. Software industry status (Government oriented)MOSA. Software industry status (Government oriented)
MOSA. Software industry status (Government oriented)Uuganbayar Badamsuren
 
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэхүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэEnhbold Undarmaa
 
U.it101-lecture-13
U.it101-lecture-13U.it101-lecture-13
U.it101-lecture-13taivna
 
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...batnasanb
 
Outsourcing barimtlah chiglel
Outsourcing barimtlah chiglelOutsourcing barimtlah chiglel
Outsourcing barimtlah chiglelbatsuda
 
Ingenium latest-busines
Ingenium latest-businesIngenium latest-busines
Ingenium latest-businesTugaB1
 
Lec 3 internal environment
Lec 3 internal environmentLec 3 internal environment
Lec 3 internal environmentChimgeeJ
 

Similar to аутсорсингийн тухай үндсэн ойлголтууд (20)

Outsourcing And Mongols
Outsourcing And MongolsOutsourcing And Mongols
Outsourcing And Mongols
 
chapter 9
chapter 9chapter 9
chapter 9
 
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ...
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ...ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ...
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ...
 
012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлага
012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлага012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлага
012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлага
 
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудалMosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал
 
MOSA. Software industry status (Government oriented)
MOSA. Software industry status (Government oriented)MOSA. Software industry status (Government oriented)
MOSA. Software industry status (Government oriented)
 
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэхүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
 
Маркетингийн төлөвлөгөө
Маркетингийн төлөвлөгөөМаркетингийн төлөвлөгөө
Маркетингийн төлөвлөгөө
 
It101 lec13
It101 lec13It101 lec13
It101 lec13
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
U.it101-lecture-13
U.it101-lecture-13U.it101-lecture-13
U.it101-lecture-13
 
U.it101 lecture13
U.it101 lecture13U.it101 lecture13
U.it101 lecture13
 
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
 
It101 13
It101 13It101 13
It101 13
 
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргуудЛекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
 
2014 IS lec4
2014 IS lec42014 IS lec4
2014 IS lec4
 
Basic marketing lec3 new
Basic marketing lec3 newBasic marketing lec3 new
Basic marketing lec3 new
 
Outsourcing barimtlah chiglel
Outsourcing barimtlah chiglelOutsourcing barimtlah chiglel
Outsourcing barimtlah chiglel
 
Ingenium latest-busines
Ingenium latest-businesIngenium latest-busines
Ingenium latest-busines
 
Lec 3 internal environment
Lec 3 internal environmentLec 3 internal environment
Lec 3 internal environment
 

аутсорсингийн тухай үндсэн ойлголтууд

  • 1. Аутсорсингийн тухай үндсэн ойлголтууд, гадаадын улс орнуудын туршлага. Нэг. Аутсорсингийн тухай. Аливаа аж ахуйн байгууллага зардлаа хэмнэж, бага зардлаар илүү өндөр бүтээмжийг бий болгох, үр ашигтай ажиллахыг үргэлж зорьдог. Тэгвэл эндээс аутсорсинг буюу “outside resourcing” /мөн offshoring гэж ч хэрэглэдэг/ гэдэг ойлголт анх гарсан. Энэхүү үйл явц, үзэгдлийг эрдэмтэд маш олон янзаар тодорхойлсон байдаг. Аутсорсинг гэдэг нь байгууллага их цаг, хөрөнгө, хүч шаарддаг бөгөөд өөрийнхөө үндсэн үүрэг функцээс гадуур ажлуудыг бага зардлаар түргэн хугацаанд чанартай хийж чадах гадны мэргэшсэн байгууллага, хувь хүнийг хөлсөөр гэрээлэн ажиллуулахыг хэлнэ. 1980-аад оны сүүлээр АНУ-д бизнес эрхэлдэг томоохон компаниуд аутсорсингийн төрлийн бизнес ажиллагааг анх нэвтрүүлж эхэлснээс хойш олон улсын хөдөлмөрийн хуваарийн шинэ хувьсал явагдсан. Аутсорсинг эрхлэх үндсэн шаардлага нь мэлээлэлтэй холбоотой үйлчилгээ байх ёстой юм. Иймд аутсорсингийн хөгжилд дараах хүчин зүйл нөлөөлсөн гэж судлаачид үздэг: 1.Мэдээлэл, харилцааны технологийн хурдтай хөгжил. 2.Аливаа мэдээлэл, мэдлэгийн тоон өгөгдөл болгож /digitization/ хадгалах, стандартчилах, кодлох боломжтой болсон. 3.Мэдээллийн хямд, хурдан дамжуулалт, “тэвээрлэлт” 4.Нүүр тулан бизнес явуулах /face-to-face interaction/ шаардлагагүй болсон. Ийнхүү маш өргөн хүрээний үйлчилгээ аутсорсинг хийх нөхцөл боломж бүрдсэн. Тухайлбал, мэдээллийг компьютерт оруулахтай холбогдсон хамгийн энгийн бага өгөгдлөөс /low-value data/ эхлэн архитектурын дизайн, санхүүгийн дүн шинжилгээ, судалгааны үр дүн, программ хангамж, зар сурталчилгааны материал зэрэг илүү нарийн өндөр өгөгдлийн /high-value data/ бүтээгдэхүүн боловсруулах ажлууд хамарч байгаа юм. Яагаад аутсорсинг хэрэгтэй вэ? 1.Байгууллага өөрийн үндсэн ажилдаа хүчээ төвлөрүүлэхэд хэрэгтэй 2.Ойрын хугацаанд хийх шаардлагатай ажил үйлчилгээнүүдэд зориулж байнгын орон тоо, урт хугацааны алба тогтмол байгуулах шаардлагагүй 3.Дотоод үйл ажиллагаанд нарийн мэргэшсэн хүмүүсийг байнга ажиллуулаад, цалинжуулаад байх онц шаардлагагүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл үр ашиггүй зардлаас сэргийлэх арга юм. Иймд энэ асуудлыг шийвэрлэх хамгийн оновчтой шийдэл нь аутсорсинг болж байна. Аутсорсингийн давуу тал: Захилагчийн хувьд зардлаа хэмнэнэ, өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ, үндсэн чиг үүрэгтээ гол анхаарлаа хандуулна,
  • 2. эрсдлийг бууруулна, ажилтнууд шинэ туршлага, мэдээлэл олж авна, илүү нэмүү өртөгтэй үйлдвэрлэлд шилжих боломжтой болно. Нийлүүлэгчийн хувьд шинэ ажлын байр олноо бий болж, ажилчдын ур чадвар, мэргэжил дээшилж, гадаадын зах зээлд нэвтэрнэ. Аутсорсингийн эрсдэл: Захиалагчийн хувьд ноу-хау, байгууллагын нууц алдана, боловсон хүчний бодлого, хөдөлмөрийн харилцаа зөрчилд орно, бусдаас хараат байдалд орно. Нийлүүлэгчийн хувьд захиалагчийн зах зээлийн орчин, соёлыг бүрэн дүүрэн ойлгохгүй байх магадлалтай. Хоёр. Аутсорсингийн төрөл, ангилал Судлаачид аутсорсинг янз бүрээр ангилсан байдаг. Үйл ажиллагааны хэлбэрээр 3 ангилдаг. 1.Мэдээллийн технологийн аутсорсинг /ITO/-программ хангамжийн үйлдвэрлэлийн аутсорсинг, мэдээллийн технологийн үйлчилгээний аутсорсинг. ITO нь зохион байгуулах хэлбэрээр дараах дэд ангилалд хувааж үзэж болно: Onshore: Үйлчилгээний захиалагч нь нэг улсын дотор байна.♣ Offshore: Захиалагч гүйцэтгэгчээ сонгохдоо хилийн чанад дахь ажилллах хүчийг ашиглана.♣ Insite: Аутсорингийн гүйцэтгэгч компани өөрийн зарим мэргэжилтнүүдийг♣ захиалагч компани дээр ажиллуулан, холбогч багийн тусламжтайгаар бусад ар талын мэргэжилтнүүдтэй холбогдож ажиллахыг хэлнэ. Outsite: Энэ нь аутсорсингийн гүйцэтгэгч компани ажлыг гүйцэтгэхдээ♣ тухай захилагч компаний ажлын байранда байрлалгүй, өөрийн ажлын байрнаас утас, интернэт г.м. харилцаа холбооны технологи ашиглан үйл ажиллагаагаа явуулахыг хэлнэ. Дээрх төрлийн аутсорсинг нь хоорондоо хослон хэрэгжүүлж болно. Жишээ нь: Offshore/insite, onshore, offshore/onsite, onshore/ insite. Манай улсад хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой хэлбэр нь onshore/insite, onshore/outsite байж болох юм. 2.Бизнес үйл ажиллагааны аутсорсинг /BPO/- байгууллага тодорхой бизнесийн үйл ажиллагаа, ажилбаруудаа гадны эх үүсвэр ашиглан гүйцэтгүүлэн аутсорсинг хийх үйл явц юм. Тухайлбал, цалингийн тооцоогоор өөр компаниар хийлгэх, татварын тайлангаа гадны ня- богоор гаргуулах г.м ВРО дотроо 2 төрөл байдаг. Back office outsourcing – арын албаны ажлуудын аутсорсинг буюу захиалагч боловсруулах болон борлуулалт гэх мэт байгууллагын дотоод дахь үүрэг функц. Front office outsourcing - үндсэн гол ажил үйлчилгээний аутсорсинг: маркетинг болон харилцагчийн үйлчилгээ г.м. харилцагчтай холбогдсон үүрэг функц. 3. Мэдлэг, оюуны аутсорсинг /KPO/ - ихэнх бизнес үйл ажиллагааны
  • 3. аутсорсинг нь тогтсон, нэгэн хэвийн гүйцэтгэх шинжтэй ажилбарыг агуулж байдаг бол КРО нь илүү ахисан түвшний судалгаа, дүн шинжилгээ, шийдвэр гаргах үйл явц бүхий ажилбарыг хамардаг. Жишээ нь: эм зүйн шинжлэх ухааны судалгаа хөгжил, өгөгдөлд анализ хийх, зохиогчийн эрхийн судалгаа г.м КРО нь ВРО – той харьцуулахад хөгжлийн эхний үе шатандаа байгаа бөгөөд өндөр ашиг, үнэ цэнэ бүхий маш ирээдүйтэй салбар юм. Аутсорсингийн үйлчилгээг ажилчдын ур чадвар, мэргэшил /skills/, үйлчилгээний төрлөөр нь ангилж авч үзэж болно. Дотуур мэргэшлийн үйлчилгээ Дунд түвшний мэргэшлийн үйлчилгээ Өндөр мэргэшил Ажилчдын мэргэшил ур чадварын шаардлага Ерөнхий мэдлэг, холбогдох гадаад хэлний ажлын түвшний мэдлэг, компьютер дээр ажиллах үндсэн чадварууд Ахисан түвшний мэргэшил, ур чадвар, тусгай сургалт Нарийн мэргэжлийн бүтээлч ур чадвар, нарийн шалгууртай Үйлчилгээний төрөл Өгөгдөл оруулах /BPO/, утасны лавлах / / Санхүү нягтлан бодохын үйлчилгээ, тогтсон нэг хэвийн өгөгдлийн дүн шинжилгээ, боловсруулалт Шинэ программ хангамж боловсруулах, загвар бүтээх, архитектурын зураг төсөл бэлтгэх, эмийн бүтээгдэхүүний туршилт Эдийн засгийн үр нөлөө, бусад нөхцөл, хүчин зүйл Хамгийн наад захын техник технологи Өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд хугацаа шаардана. Өндөр боловсролтой мэргэжилтнүүдийн татах таатай судалгааны орчин Үйлчилгээний төрлөөр нь: 1. Бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг /ВРО/ буюу албан байгууллагын төрөл бүрийн арын албаны ажлууд /back-office/, тухайлбал өгөгдөл оруулах, боловсруулах, мэдээллийг индексжүүлэх, хураангуйлах, хэвлэлийн эх бэлтгэх, материалыг компьютерт “шивэх”, нарийн бичгий үйлчилгээнүүд, техникийн баримт бичгийг боловсруулах, утсаар бараа үйлчилгээ сурталчилах, вэб хуудсын дизайн бүтээх зэрэг болно. Энэ төрлийн үйлчилгээний салбарт Энэтхэг тэргүүлдэг. 2. Банк, санхүү: санхүүгийн баримт бичгийн менежмент, төлбөр тооцоо хийх, нягтлан бодох. Энэтхэг, Латин Америкийн зарим орон тэргүүлдэг 3. Эрүүл мэнд: шинжилгээний хариу боловсруулах, оношлогоо хийх, эрүүл мэндийн тэмдэглэл, эмчийн үзлэгийн бичлэгийг компьютер дээр хуулах. Тухайлбал, Хятадад онлайн оношлогооны үйлчилгээ нэвтэрч, Энэтхэг АНУ-ын эмнэлгүүдээс ирсэн компьютер томографын шинжилгээний хариу бэлтгэж байна. 4. Хүний нөөц: боловсон хүчин ажилд авах, сургалтад хамруулах, цалингийн цэс боловсруулах, боловсон хүчний дүрэм журамд хяналт тавих. 5. Дуу, дүрс, соёл, урлагийн бүтээгдэхүүний үйлчилгээ:дуун болон
  • 4. видео нэвтрүүлэг, дуу бичлэг, хөдөлгөөнт дүрс, зураг /animation/ бэлтгэх, түгээх. Аргентин, Бразил, Гонгконг, Мексик, Энэтхэг тэргүүлдэг. 6. Компьютер, интернет: өгөгдөл боловсруулалт, программ хангамж, компьютерийн системийн засвар, Интернет сүлжээний холболт. Израиль, Ирланд, Энэтхэг тэргүүлдэг. 7. Боловсрол сургалт: Интернетээр дамжуулсан зайн сургалт, хичээл заах 8. Мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг: хууль, ня-бо, аудит, татварын зөвлөгөө, инженер, архитекторын зураг төсөл боловсруулах зэрэг үйлчилгээ. Энэ төрлийн үйлчилгээний салбарын зах зээлд нэвтрэхэд нарийн мэргэжлийн ур чадвар шаарддаг тул хөгжиж буй орнуудад бэрхшээлтэй байдаг. Гурав. Аутсорсинг нийлүүлэгч орнууд. Аутсорсинг нийлүүлэгчийн зах зээл дээр Энэтхэг, Бангладеш, Бразил, Хятад, Филлипин, Румын, ОХУ, Сингапур, Тайланд, Венесуэл, Вьетнам зэрэг орнууд өрсөлдөж байна. АНУ-ын Going Global Ventures судалгааны компаниас гаргадаг Дэлхийн аутсорсингийн илтгэл /Global Outsourcing Report/-д аутсорсингийн гүйцэтгэгч/нийлүүлэгч орнуудыг хоёр индексээр /GOI, FOI/ үнэлж, чансаа тогтоосон байна. GOI нь аутсорсингийн зах зээлд эзлэх байр суурьнаас үнэлэх индекс юм. Үнэлгээг гаргахдаа дараахь үндсэн гурван шалгуурыг баримталсан байна. 1. Зардал. Копаниуд гаднаас аутсорсинг хийдэг гол шалтгаануудын нэг нь зардал хэмнэх явдал юм. Нөхөн төлбөр, цалин, дэд бүтцийн зардал татвар гэх мэт элдэв зардлуудыг бууруулахын тулд компаниуд хилийн цанадаас аутсорсинг хийдэг байна. 2. Эрсдэл. Мэдээж таниж мэдэхгүй зах зээл, соёл, орчинд бизнес хийнэ гэдэг нилээд эрсдэлтэй алхам болох нь тодорхой. Тиймээс эрсдэлтэй найдвартай байдал нь шалгуурын хамгийн их буюу 54 хувийг эзэлдэг байна. Аутсорсинг хийхэд дараахь эрсдэлүүд учирч болзошгүй байдаг байна. Геополитикийн, Хүний нөөцийн МТ-ийн чадавхийн Эдийн засгийн, Хууль, эрх зүйн, Соёлын, МТ-ийн дэд бүтцийн. 3. Зах зээлийн боломжийн түвшин. Энэ нь нийт шалгуурын 16 хувийг эзэлнэ. МТ-ийн 3-дагч мэргэжилтнүүдийн үнэлгээгээр гарч ирдэг. IFO нь улс орнуудыг ойрын 10 жилийн ирээдүйд өрсөлдөх чадвараар нь үнэлэх индэкс юм. Үүнд ДНБ-ийн өсөлт, ажиллах хүчний нийлүүлэлт болон МТ-ийн мэргэшил зэрэг шалгууруудыг авч үздэг. GOI: Энэтхэг,Хятад,Коста,Рика,Чех,Унгар,Канад,Латви,Орос,Чили,Румын,Ирла нд,Сингапур,Филлипин,Польш,Армени,Бразил,Украин,Израил,Мексик,Өм нөд Африк.
  • 5. FOI: Хятад,Энэтхэг,АНУ,Бразил,Орос,Украин,Румын,Беларус,Филлипин,Канад, Ирланд,Малайзи,Армени,Чили,ӨмíөдАфрик,Тайланд,Вьетнам,Молдов,Мек сик,Польш Энэтхэг Энэтхэг дэлхийн аутсорсингийн зах зээл дээр 5-6 хувь зарим тооцоогоор 10 хувь хүртэл эзэлдэг, нийт 1 сая орчим тухайн салбарт ажиллаж байна. Программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг хамгийн том аутсорсингийн орон. Энэтхэгийн аутсорсингийн компанийн үйлчлүүлэгчийн ихэнх нь АНУ, 26 хувь нь Европын компаниуд байдаг. Энэтхэгийн гол давуу тал: - Хямд ажиллах хүч, хямд дэд бүтэц, - Мэдээллийн технологийн мэдлэг, чадвартай, англи хэлтэй бэлэн ажиллах хүч, - Газарзүйн байрлалын хувьд Барууны орнуудад үйлчилгээ үзүүлэхэд тун тааламжтай цагийн зөрүү. - Татвар, эрх зүйн тааламжтай орчин. 2008 оны байдаар 700 мянган хүн Энэтхэгийн аутсорсингийн салбарт ажиллаж, ДНБ-ийн 1 хувь буюу 11 тэрбум ам.долларын орлого хийсэн. 2003 оноос хойш жил болгон 35-50 орчим хувьтайгаар өсч буй салбар бөгөөд 2012 он гэхэд 50 тэрбум ам.долларын орлоготой, 2 сая ажиллах хүчинтэй болно гэсэн тооцоолол байдаг. Америкийн компаниуд Энэтхэгийн аутсорсингийн үйлчилгээг авснаар үйл ажиллагааны зардлын 35-50 хувийн хэмнэлт хийдэг гэж үздэг байна. Энэтхэгийн нэр хүндтэй аутсорсингийн компаниуд: - GE Capital International services, Infosys, e-Serve, Wipro Technologies,Tat Consulting Group, Satyam Computer Services, HCL Technologies Камбож Пномпеньд төвтэй Digital Divide Data компани 2001 онд байгуулагдсан. Нийт 500 гаруй ажилтантай. Аутсорсинг бол зөвхөн цөөн хүмүүст биш, бүх идеалистуудад зориулагдсан зүйл. Сүүлийн жилүүдэд шинээр гарч ирж буй нэг ажил бол нийгмийн аж ахуй эрхлэгчид /Social Entrepreneur/ юм. Энэ нь нэг ёсондоо нийгмийн төлөө ямар нэгэн тустай ажлыг хийхийг хүсдэг, гэхдээ загасыг нь өгдөг биш, харин загас барих аргыг нь зааж өгдөг ажил юм. “Бизнесмэн тархитай, нийгмийн ажилтан зүрхтэй хүн” гэж ойлгож болно. Миний сайн мэдэх ийм хүмүүсийн нэг бол Jeremy Hockenstein хэмээх залуу. Тэрээр Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийг төгсөөд алдарт McKinsey Consulting компанид ажилд орсон боловч тун удалгүй тэндээсээ гарч, хэдэн нөхдийн хамт ашгийн төлөө
  • 6. бус, мэдээлэл оруулах /data entry/ компанийг үүсгэн байгуулав. Тэд өөрөөсөө хөрөнгө гарган Камбожид энэ бизнесээ эрхэлэхээр явжээ. Ингээд тэд сайтар зөвлөсний дүнд Digital Divide Data хэмээх бүхий л төрлийн мэдээллийг компьютерт шивж оруулдаг жижигхэн компанийг байгуулсан. Тэдний гол зорилго нь хүмүүст ажлын байр бий болгож өгөх, сургах явдал байсан юм. Эхлээд орон нутгийн хоёр залууг менеджерээр авч, тэднээр дамжуулан 20 гаруй сурагч, оюутан, дүрвэгсэд нийлсэн хүмүүсийг ажлын 6 өдөртэй, өдөрт 6 цагаар ажиллуулахаар болж, сард 75 доллар өгөхөөр тохиролцжээ. Өөрсдийнхөө мөнгөөр 20 компьютер худалдаж аваад интернетэд холбуулав. Энэ цалин бол Камбожийн сарын дундаж цалингаас бараг хоёр дахин их байсан юм. Ажлаа дуусмагч ажилтнууддаа нэмэлт сургалт явуулж, улам бие даахад нь тусалж байлаа. DDD компанийн хамгийн анхны том захиалга нь Харвардын сургуулийн номын сангийн 1873-1899 оны мэдээллүүдийг электрон хэлбэрт оруулах төсөл байв. Тэд энэ сургуулийн төгсөгчид байсан учир сургууль нь энэ захилгаа төгсөгчиддө өгч, ажлыг нь дэмжсэн байна. Иймэрхүү маягаар эхэлсэн ажил нь ердөө 4 жилийн дараа харахад, нийт 170 гаруй ажилтнуудтай, Камбожийн 3 том хотод салбартай, мөн Вьетнам, Лаост салбартай томоохон компани болтлоо өгөжсөн байлаа. Анх ажилд орж байсан залуучуудаас нь зарим нэг нь хувийн компаниа байгуулж өөрсдөө захилгаа олж эхэлсэн ч байв. Тэд толгойгоо ажиллуулж, зөвхөн шивж оруулах ажил хийдэг байсан бол анхнаас нь тухайн компани, байгууллагатайгаа ярилцаж тохиролцсоны үндсэн дээр өгөгдөл цуглуулах дизайныг нь зохион өгдөг болжээ. Энэ нь дараа нь нэгэнт цугласан өгөгдлийг компьютерт оруулахад нь бүр хялбар болгож буй үйлдэл юм. Jeremy үнэхээр зорьж байсандаа хүрчээ. Одоо эдгээр компанитай хамтран ажиллахаар Монгол, Пакистан, Иран, Йорданы IT компаниуд ханддаг болсон гэж байгаа юм. Энэ бол аутсорсинг бизнес гэдэг нь зөвхөн цөөн хэдэн IT компаниуд, мэргэжилтнүүдэд зориулагдсан ажил биш, харин хэн хамгийн толгойгоо ажиллуулж чаддаг, сэргэлэн хүмүүсийн хийж дөнгөж ажил гэдгийг тод жишээ юм. НҮБ-ын илтгэл Гурав. Аутсорсингийн чиг хандлага. 1. Гол борлуулагч, өрсөлдөгчид 2. Шинэ төрлийн аутсорсинг /personal outsourcing/ Аутсорсингийн мэргэжлийн олон улсын холбоо /IOAP/ Дөрөв. Монгол улсад аутсорсингийн ашиглах боломж, өнөөгийн байдал. Аутсорсингийн салбар манай улсад эхний үе шатандаа байна. Холбогдох хууль эрх зүйн орчин бүтэн бүрэлдэж чадаагүй. Манай улсын хувьд дотоод мэдээллийн технологийн аутсорсингийн хөгжил сул, эмх цэгц муутай, хөгжил удаан байгаа нь гүйцэтгэгч/чанарт үл итгэх байдал өндөр, ямар ажлыг/ хэрхэн аутсорсинг хийх талаар
  • 7. туршлага бага, гүйцэтгэгч компаниудын чадвар муу, ажлын гүйцэтгэлийг удирдан хянах механизм сул, байгууллага/хувь хүний мэдээллийн технологийн мэдлэг дутмаг байгаа зэрэг үндсэн шалтгаануудтай холбоотой юм. Аутсорсингийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Мэдээллийн Технологийн Үндэсний Парк /www.itpark.mn/,Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн Холбоо /www.mosa.mn/ хүчин чармайлт сүүлийн жилүүдэд гаргаж ирсэн. Аливаа улсад аутсорсинг амжилттай хөгжих нэг гол үндэс суурь бол э- бэлэн байдал юм. Иймээс Монголын Э-бэлэн байдалыг нэн тэргүүнд тодорхойлох шаардлага гарч ирж байна. Монголын Э-бэлтгэлийг Харвардын Их Сургуулийн Олон улсын хөгжлийн төвөөс хөгжиж буй орнуудад зориулсан “Мэдээллийн сүлжээний ертөнцөд нэвтрэх Э- бэлтэл” хэмээх судалгааны арга зүйд тулгуурлан дараах шалгуур үзүүлэлтүүдээр судалсан байна. Ш Сүлжээ ашиглах боломж /Network Access/ Ш Интернет үйлчилгээний зах зээл /Network service market/ Ш Интернет Эдийн засаг /Networked Economy/ Ш Интернет мэдээллийн хүртээмж /Network Education/ Ш Мэдээлэл холбооны Технологи ба Нийгэм /Networked Society/ Энэ судалгаанаас үзэхэд Монгол улсын Э-бэлэн байдал хэдийгээр бусад өндөр хөгжилтэй орнуудыг бодвол харьцангуй доогуур боловч Монголчууд бидний хувьд чамалхааргүй сайн ба ойрын ирээдүйд асар хурдацтайгаар хөгжих ханлагатай байгаа нь аутсорсингийн хөгжилд таатай боломж юм. Зарим нэг судалгаанаас үзэхэд Монгол улс нь дэлхийн мэдээллийн технологийн аутсорсингд татагдан орох нөхцөл бололцоо, нөөц байгаа гэдэг нь мэдэгдэж байгаа. Тухайлбал төр засгийн зориулалт муу, хэлний бэрхшээл, энэ талын мэдээлэл дутмаг зэрэг бэрхшээлүүд тулгардаг гэдэг нь тэдний асуултанд хариулсан байдалаас харагдаж байна. Байгууллагуудын аутсорсингийн үйлчилгээ авдаг гол шалтгаан бол зардалаа хэмнэх байдаг гэж дээр өгүүлсэн. Тэгвэл Монгол улсад хөдөлмөрийн өртөг доогуур байгаа нь аутсорсинг хөгжих бас нэг таатай нөхцөл болж байгаа юм. Монголын МТ-н компаниудын аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх чадварт хийсэн SWOT шинжилгээ. Давуу талууд: - Боловсролын түвшин өндөр - Математик сэтгэлгээ сайн - Сурах чадвар сайтай шинэ нөхцөл байдалд амархан дасан зохицдог - Хямд ажиллах хүч - Улс төрийн тогтвортой байдал - Мэргэжлийн ур чадварын бэлэн байдал
  • 8. - МТ-н салбарт төрийн дэмжлэг байгаа - Том зах зээлтэй хөрш орнууд - Улаабаатар хотод харилцаа холбооны дэд бүтэц хөгжсөн Сул талууд: - Хүн ам цөөтэй - Хот хөдөөгийн ялгаа их - Хөдөө орон нутагт МТ сайн хөгжөөгүй - Санхүүгийн байдал муу - Мэдээлэлүүд тоон хэлбэрт бүрэн шилжээгүй - Мэдээллийн системийн стандарт байхгүй - Хууль эрх зүйн орчин - Менежменийн болон маркетингийн мэдлэг чадвар дутмаг - МТ-н мэргэжлийн магадлан итгэмжлэх батламж байхгүй - Мэлний бэрхшээл - Аутсорсингийн ойлгот муу, зуучлах байгууллага байхгүй Боломж - Хот хөдөөгийн болон тоон ялгааг гэтлэн давах - Гадны хөрөнгө оруулалтыг татах - Монголын эдийн засаг дэлхийн мэдлэгт суурилсан глобал эдийн засаг руу шилжиж олон улсын зах зээл дээр өөрийн байр сууриа олох - Санхүүгийн зах зээлээ байгуулах - Мэдээлэл технологийн үйлчилгээ - Өрсөлдөөний нэмэгдэлт - Үндэсний эдийн засгийн өсөлт - Сургалтын төвүүд олноор байгуулагдах Монгол улсад мэдээлэл холбооны технологи, дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэх болон мэдээллийн аюулгүй байдал буюу мэдээллийн хүртээмж, нэгдмэл байдал, нууцлалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой хууль эрх зүйн актууд сүүлийн жилүүдэд нилээд олон батлагдан гарчээ. Тэгвэл эдгээр хуулиуд болон ирээдүйд батлагдан гарах төрийн баримт бичгүүдэд аутсорсингийн харилцааг зохицуулсан ямар нэгэн акт байгаа эсэхэд шинжилгээ хийж үзхэд одоогийн байдлаар энэ харилцааг зохицуулсан актууд алга байна. Иймээс аутсорсингийн хөгжлийг төрөөс дэмжих урдчилсан нөхцөл болох уг харилцааг зохицуулсан хууль тогтоомжуудыг төрөөс батлан гаргах шаардлагатай байна. “Цахим монгол хөтөлбөр”-ийн зорилтуудад аутсорсингийн ирээдүйн хөгжилд тустай зүйлүүд тусгагдсан байна. Тухайлбал: - Монголын МХХТ-ийн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг бий болгох - Электрон үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд монголын программ хангамжийн үйлдвэрлэлийн оролцоог нэмэгдүүлэх, экспортын чадвартай болгох.
  • 9. - Дэлхийн түвшинд хүрсэн эрдэм шинжилгээний 5000 гаруй ажилтан болон программ хангамжийн мэргэжилтэн бэлтгэх, тэдгээрийн тал хувийг олон улсын сертификаттай болгох. Аутсорсингийг төрөөс зохицуулах, дэмжих арга зам. Аливаа улсад мэдээллийн технологийн аутсорсингийг хөгжүүлэхэд төр хамгийн чухал үүрэг рольтой байдаг. Аутсорсингийг өөрийн оронд амжилттай хөгжүүлэн энэ зах зээл дээр тэргүүлээд байгаа улс олнуудын туршлагаас хархад аутсорсингийн хөгжилд түхэц үзүүлэх үндсэн гурван субъект байдаг. Энэ бол 1/ Төр “ Government” 2/ Их сургууль, мэргэжлийн сургалтын төвүүд “Academics” 3/ Компани аж ахуйн нэгжүүд “Company” юм. Энэ гурваас аутсорсингийн хөгжилд хамгийн их үүрэг, нөлөө үзүүлдэг бубьект бол төр юм. Гурван субьектийг цогцоор нь хөгжүүлэх бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулж үүндээ дараах чиглэлүүдийг тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. 1. Засгийн газраас аутсорсингийг хөгжүүлэх талаар цаашид баримтлах бодлогыг боловсруулах 2. Аутсорсинг эрхлэгч компаниудын чадавхийг дээшлүүлэх талаар төрийн дэмжлэг туслалцааг бий болгох. 3. Аутсорсингийн сургалт, боловсролын тогтолцоог сайжруулах. Аутсорсингийн талаар төрөөс цаашид баримтлах бодлого. Монгол улсад аутсорсингийг хөгжүүлэхийн тулд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэхий тулд “ Цахим Монгол” хөтөлбөрт заагдсаны дагуу аутсорсингийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байна. Энэ хөтөлбөрт дараахь зүйлүүдийг тусгаж өгч болохоор байна. Үүнд: 1. Орчин нөхцөлийг бүрдүүлэх - Эрх зүйн орчин - Санхүү, зээл, тусламж - Инкубацийн орчин Бусад дэмжлэг, туслалцаа 2. Монголын МТ-н бүтээгдэхүүнийг дэлхийн түвшинд хүрсэн гэдгийг дэлхий нийтэд таниулах - Стандартжуулах - Сертификатжуулах - Сурталчлах - Мэдээлэх 3. Аутсорсинг хийгч байгууллага, хувь хүмүүсийн хоорондын харилцаа холбоог сайжруулж, харилцан ажиллах боломжийг бүрдүүлэх - Аутсорсингтой холбоотой хурал, уулзалт, семинарыг үндэсний болон олон улсын хэмжээнд зохион байгуулах - Аутсорсингийн зуучлагчидтай нягт холбоотой ажиллах - Аутсорсинг эрхлэгчдийн төрийн бус байгууллагад туслалцаа дэмжлэг
  • 10. үзүүлэх Аутсорсингийн үйлчилгээ үзүүлж болох компаниудын чадварыг дээшлүүлэх асуудал. Мэдээллийн технологийн аутсорсинг хөгжихөд энэ харилцаанд оролцогч байгууллага, компани, хувь хүмүүсийн чадавхи хамгийн чухал юм. Монголын мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас авсан судагаанаас харахад мэргэжлийн мэдлэг чадвар дутагддаг гэж 10 орчим хувь нь хариулж байсан. Харин хэлний бэрхшээл, туршлага, мэдээлэл төрийн зохицуулалт дутагддаг зэрэг ихэнх нь хариулж байсан. Тиймээс аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх бололцоотой байгууллагуудыг дэмжиж, тэдэнд тулгардаг бэрхшээлүүдийг нь шийдвэрлэхэд төрөөс зарим туслалцаа, дэмжлэгүүдийг үзүүлэх шаардлагатай болоод байна. Энэ үүднээс аутсорсингийн харилцаанд оролцогч болон оролцох боломжтой байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх талаар дараахь бодлого, чиглэлүүдийг дэвшүүлэн тавьж байна. - Аутсорсингийн мэдээллэар хангах төрийн үйлчилгээг бий болгох - Аутсорсингийн call center байгуулахыг дэмжих, хөнгөлөлт үзүүлэх механизм бий болгох. - МТ-ийн стандартыг боловсруулж нэвтрүүлэх - Аутсорсинг ашиглан үйл ажиллагаа явуулж буй компаниудыг инкубацид бойжуулах - Хувь хүмүүс аутсорсинг ашиглан ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгох Аутсорсингийн сургалт, боловсролын тогтолцоог сайжруулах. • МТ-ийн паркаас мэргэжлийн сургалт зохион байгуулах • МТ-ийн мэргэжилтнүүдийг сертификатын сургалтад хамруулах, сертификатжуулах • Англи хэл, математикийн сургалтыг эрчимжүүлэх • Дэлхийн МТ-н зах зээлд өрсөлдөж чадахуйц мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх. • Мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөөнд аутсорсингийн тухай оруулж өгөх • Дунд сургуулиудад МТ-ийн сургалтын чанар, агуулга, төрлийг шинэ түвшинд гаргах Ингээд эцэст нь дүгнэж хэлэхэд дэлхийн мэдээллийн технологийн салбар асар хурдацтай өргөжин тэлж байгаагийн хажуугаар улс хоорондын мэдээллийн технологийн экспорт, импорт түүнээс ч хурдан өсөж байгаа нь аутсорсинг гэдэг ойлголттой салшгүй холбоотой бөгөөд аутсорсингийн ашиг тусыг өнөө үед олон орон ойлгож, мэдрээд зогсохгүй эн салбарт асар их хөрөнгө оруулалтыг хийж эхлээд байна. Аутсорсингийн харилцаа хөгжиж буй болон хөгжингүй улсуудын хооронд
  • 11. явагддаг учир хөгжиж буй зарим улс аутсорсингийг ашиглан их хэмжээний орлого олж байгаа ба аутсорсингоор дамжуулан манай улс ихээхэн хэмжээний ашиг орлого олж болох боломжтойгоос гадна аутсорсингийг Монгол улсад хөгжүүлснээр Монголын мэдээллийн технологийн хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулах боломж бий болох юм. Аутсорсинг нь МТ-н мэргэжилтнүүдийн мэдлэг чадварын түвшин өндөр, хөдөлмөрийн үнэлгээ бага манай орны хувьд дэлхийн МТ-н зах зээл дээр гарах хамгийн тохиромжтой арга хэрэгсэл юм. Монгол орон жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээж муу, эдийн засгийн хувьд ашиггүй байрлалтай, эрс тэс уур амьсгалтай зэрэг нь эдийн засгийн хөгжилд сөрөгөөр нөлөөлдөг. Тэгвэл Аутсорсинг нь зөвхөн хүний нөөцөд л суурилдаг учираас манай улсын эдийн засгийн хөгжилд чухал нэмэр болох боломжтой юм. Монгол улс нь аутсорсингийг ашиглан дэлхийн МТ-н зах зээл дээр гарах нөхцөл бололцоо үндэс суурь байна гэдэг нь Монгол улсын Э- бэлэн байдалд хийсэн шинжилгээ болон Монгол улсад аутсорсингийг явуулах судалгаа зэргээс харагдаж байгаа бөгөөд гагцхүү энэ боломжоо зөвөөр ашиглаж, Монголын МТ-н мэргэжилтнүүд болон компаниудыг дэлхийн аутсорсингийн үйл явцад оролцоход нь дэмжлэг үзүүлэхийн тулд аутсорсингийн бодлого хөтөлбөрийг Төрөөс батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тав. Дүгнэлт, санал 1. Бодлогын зөвлөмж. Аутсорсинг нь манай улсыг дэлхийн эдийн засгийн интегратчилалд идэвхитэй оролцоход ихээхэн хувь нэмэртэй гэж үзэж болно. Аутсорсингийг дагаад олон улсын бизнесийн стандарт, соёл, институци орж ирнэ. Компанийн түвшинд 1. Бага ур чадвар шаардсан аутсорсингийн мэдээлэл өгөгдлийн төрлий бизнесээс эхэлж аажмаар өндөр ур чадвар шаардсан үйл ажиллагаанд шилжих 2. Аутсорсингийн үйлчлүүлэгчийн бодол санаа, хэрэгцээ шаардлага, бизнесийн орчныг нь сайтар судалж мэдсэн байх, 3. Аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх улсад буй өөрийн иргэдийн диаспорагаар дамжуулан зах зээл судлах, шинэ үйлчлүүлэгч олж авах, 4. Аутсорсингийн үйлчилгээгээ зөв маркетинг хийх, АНУ, Евродын компаниудад үйлчилгээгээ таниулан сурталчилах, чингэхдээ олон улсын аутсорсингийн бизнесийн арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцох, Төр засгийн түвшинд 1. Мэдээлэл, харилцааны технологийн дэд бүтцийг дэмжиж, орон нутгийг иргэдэд хүртээмжтэй болгох, интернетээр дамжуулан харилцах холбооны дэвшилтэт технологийг /voice-over Internet protocol “VoIP”/
  • 12. нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, 2. Аутсорсингийн үйлчилгээ үзүүлэгч компаний ажилтнуудыг бэлтгэх боловсролын бодлого хэрэгжүүлэх, мэдээллийн технологид суурилсан экспортын чиглэлтэй үйчилгээний салбарыг дэмжсэн сургалтын хөтөлбөр дунд сургууль, их дээд сургуулиудад нэвтрүүлэх, компьютер, математик, инженерийн чиглэлийн сургалтыг хөхиүлэн дэмжих, 3. Төрөөс аутсорсингийн компаниудыг татварын бодлогоор дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, /Энэтхэг МТ-д суурилсан үйлчилгээ эрхлэх компаниуд орлогын татвараас чөлөөлөгдсөн байх жишээтэй/ 4.Аутсорсингийн борлуулалт, ажиллагсадын тоог нэмэгдүүлэхэд анхаарах зүйл 5. Аутсорсингийн борлуулалт хийх нөхцөл, бэлтгэл 6. Гадаад аутсорсингийн бодлогыг дангаар хариуцсан нэгж төр, засгийн түвшинд ажиллах, чингэхдээ ГХЯ-ны ХЭЗГХГ-ын чиг үүрэгт оруулж болох юм. Аутсорсингоор олон мянган ажлын байртай болох бололцоо Монголд байна. Шинэ санаà, шинэ боломж. Бизнесийн шинэ энэ аргыг хэрэгжүүлснээр Монголд 400 ам.долларын цалинтай ажилтан олон мянгаар бий болж, жилд 33 сая ам.долларын хөрөнгө орно. АНУ-ын компаниуд компьютерийн программ зохиох толгой ажлаа өөрсдөө хийж энэ төрлийн хар бор бусад ажлыг Энэтхэгийн компьютерийн программистуудаар гэрээгээр гүйцэтгүүлдэг байна. Энэ аргыг хэрэглэснээр Энэтхэг улсад жилд хамгийн багадаа 15 тэрбум долларын орлого оржээ. Энэтхэгийн дараа Аутсорсингийн ажлыг авч хийснээр амжилт олсон Канад, Ирланд, ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрш орноосоо хараат байдаг манай улсын хувьд тээврийн зардал гарахгүйгээр бараг гэр, албан өрөөндөө сууж байгаад тээвэрлэхгүй бүтээгдэхүүн “үйлдвэрлэж” ашиг орлого олох боломж байна. Дээр дурдсан улсууд бизнесийн энэ аргыг нэвтрүүлсэн нь Англи хэлтэйнх. Энэтхэг, Канад, Ирланд, Исланд зэрэг улс англи хэлний угшилтай учир энэ бизнесийг эрхлэхэд төвөг учирсангүй. Хөрш ОХУ, БНХАУ-ын хувьд англи хэлний багахан мэдэлэгээс гадна өдрөөс өдөрт түрнэ орж ирж буй компьютерийн дэвшил голлон нөлөөлжээ. Газрын тос, загасны аж ахуйгаар амьдарч байсан Ирланд, Исланд улсууд өнөөдөр голлох тэр аж ахуйнууд нь зогссоноор аутсорсингоор амьдрах болжээ. Бидний хийх ажил юу вэ? Энэ нь Аутсорсинг гэж чухам юуг хэлээд байгаагаас эхэлнэ. Өндөр хөгжилтэй орнууд өөрийн компанийнхаа дотооддоо хийж ирсэн ажлыг хөгжиж буй гадны орны компани, хувь хүмүүсээр гэрээлэн хийлгэхэд аутсорсингийн учир утга оршиж байна. Ингэснээр хөгжилтэй орнуудын
  • 13. компаниуд ажлаа хямд хүчээр хурдан, шинэ сэтгэхүй толгойгоор илүү сайн хийлгэдэг байна. Хөгжиж буй улс орны хувьд нялх, шинэ сэргэг мэдлэг, хөгжиж буй боломжоо ашиглаад “амар” их ашиг олох хэн хэндээ өгөөжтэй байдагт дээр өгүүлсэн Энэтхэг улсын жишээ орно. Аутсорсинг нэвтрүүлэхэд тухайн гүйцэтгэгч мэргэшсэн байх ёстой. Энэ нь нөгөө бидний хэлээд байгаа компьютер, англи хэлний харилцах хэмжээний мэдлэг юм. Компьютер эзэмшихийн тухайд монголчууд бид хэнээс ч дутахгүй болж байгаа. Төр, засгаас өрх бүрийг компьютержуулах “Цахим Монгол” хөтөлбөр эхлүүлж энэ чиглэлд хэрээрээ зүтгэж байна. Англи хэлний жаахан мэдлэгтэй, компьютер дээр мэргэшилтэй байх хэрэгтэй, үүний тулд аутсорсингийн зах зээл дээр ажиллах чадвартай боловсон хүчнийг гадаадад яаралтай бэлтгэх хэрэгтэй. Түүний санал болгосноор аутсорсингоор мэргэшээд байгаа Энэтхэг рүү 10 мянган монгол оюутанг дээд тал нь хоёр жилийн хугацаатайгаар явуулж бэлтгэхэд нэг оюутны сургалт, амьдрах зардал хоёр мянган ам.доллар орно. Энэтхэг 10 мянган оюутны зардлыг “Эрдэнэт” үйлдвэрийн нэг жилийн ногдол ашгаар элбэг санхүүжүүлэх боломжтой гэж үзэхэд 10 мянган оюутнаас эх орондоо долоон мянга нь ирж аутсорсингоор ажиллахад сарын 400 ам.долларын цалинтай / аутсорсингоор ажиллаж буй америк ажилтны цалин цагийн 10 доллар байхад Энэтхэг ажилтных хоёр доллар байдаг байна. Энэ нь сарын 400 ам.доллар болж байна/ тухайн монгол ажилтнуудын цэвэр орлого нь 33.6 сая ам.доллар болж байх жишээтэй. Цаана нь улсад татвар, шимтгэл гээд орлого, хөрөнгө орж ирнэ. Энэ бол “Мянганы зам”-аас илүү улс оронд өгөөжөө түргэн өгөх оюуны том хөрөнгө оруулалт юм гэж УИХ-ын гишүүн онцолж байна. Монголоор дамжуулж дэлхийг холбоё. Аутсорсингийн тухай яриандаа эргэн ороход энэ нь дотроо программ хангамжийн /software development outsourcing/,бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг /business process outsourcing/, интернет төв болон мэдээлэл, технологийн хэлтсээр аутсорсинг хийх /IT outsourcing/ телефон утсаар үйлчилгээ үзүүлэх /Call center/ гэсэн үндсэн дөрвөн хэлбэрээр явагддаг байна. Телефон утсаар үзүүлэх үйлчилгээ нь гэр ахуйн засвар, цахилгаан, орон сууц, гар утасны төлбөрөө төлөх, онгоцны тасалбар захиалахаас эхлээд бараа, үйлчилгээ борлуулах, айл өрх болон компаниуд руу утасдаж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчилж улмаар мөн борлуулах, айл өрх болон компаниуд руу утасдаж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчилж улмаар мөн борлуулах замаар телемаркет байгуулж болно. Үүнийг зөвхөн дотроо бус гадныхыг бодвол хэлний авъяастай, англи, солонгос, япон, орос хэлний “дөр”- тэй монгол операторууд АНУ, Япон, БНСУ, ОХУ-ын хэрэглэгчдэд дэлхийх улсуудыг холбосон улс хоорондын дээрх төрлийн үйлчилгээг үзүүлж болох нь ээ. Улс орноосоо явахгүйгээр шүү. Ийм төрлийн
  • 14. үйлчилгээнүүд таныг интернертээ залгахад л хүлээж байна. Тэнд ийм программ зохиоход ийм ажил дутуу хөлсийг тэр дор нь банкаар дамжуулан гуйвуулчихна. Ийм төрлийн үйлчилгээг манай банкууд газар сайгүй үзүүлж байгаа шүү дээ. Мэдээллийн технологийн гадаад аутсорсинг “Монгол улсад мэдээллийн технологийн гадаад аутсорсингийг 2015 он хүртэл хугацаагаар хөгжүүлэхэд баримтлах чиглэл” батлагдан гарсан. Дэлхийн улс орнууд түүний дотор хөгжиж буй орнууд мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн ололт, амжилтыг ашиглан аутсорсингийг хийж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд үлэмж хувь нэмэр оруулж байна. Мэдээллийн технологийн гадаад аутсорсинг нь өөрөө улс орон дамжсан бизнес тул үүнийг хөгжүүлэхийн тулд төрийн дээд хэмжээнд авч үзэн дэмжлэг үзүүлэх нь хамгийн үр дүнтэй ажээ.