• Partagez
  • E-mail
  • Intégrer
  • J'aime
  • Télécharger
  • Contenu privé
бага насны хүүхдийг чийрэгжүүлэх тухай
 

бага насны хүүхдийг чийрэгжүүлэх тухай

on

  • 7,604 vues

 

Statistiques

Vues

Total des vues
7,604
Vues sur SlideShare
7,603
Vues externes
1

Actions

J'aime
0
Téléchargements
97
Commentaires
0

1 intégré 1

https://twitter.com 1

Accessibilité

Catégories

Détails de l'import

Uploaded via as Microsoft Word

Droits d'utilisation

© Tous droits réservés

Report content

Signalé comme inapproprié Signaler comme inapproprié
Signaler comme inapproprié

Indiquez la raison pour laquelle vous avez signalé cette présentation comme n'étant pas appropriée.

Annuler
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Votre message apparaîtra ici
    Processing...
Poster un commentaire
Modifier votre commentaire

    бага насны хүүхдийг чийрэгжүүлэх тухай бага насны хүүхдийг чийрэгжүүлэх тухай Document Transcript

    • Бага насны хүүхдийг чийрэгжүүлэх тухайМонголын байгаль, цаг уур орчны өвөрмөц нөхцөл: •Эрс тэрс уур амьсгалтай, 4 улиралтай •Хуурай уур амьсгалтай •Цасан ба шороон шуурга их гардаг •Нүүдлийн амьдралтай •Ихэнхи нь суурьшмал амьдралд шилжсэн •Агаарын бохирдолт ихтэй /хот, суурийн газраа/Монголын хүүхдүүд тохилог орон сууцанд амьдрадаг болсноор тэднийг байгалаастусгаарлан БМБ-д үзүүлэх байгаль цаг уурын нөлөөлөлд мэдрэг болгодог. Иймдхүүхдийг байгалтай харьцуулах, ойртуулах нь маш чухал. Хүүхдийн бмб, гадаадорчин хоёрын хоорондох тэнцвэртэй харьцаа алдагдаж, зүй тогтлоосоо гажих ньөвчин эмгэгт өртөх эх үүсвэр болно.Хүүхдийг чийрэгжүүлэх гэдэг нь: Халуун хүйтний хэлбэлзэл, агаарын өөрчлөлтсалхи гэх мэт гадаад орчны тохиромжгүй нөхцөлд аажмаар дасгах, хариу урвалүүсгэхгүй буюу өвчинд өртөхгүй тэсвэр хатуужилтай болгон борогшуулах,өлчиржүүлэх арга юм.Арьсанд хүйтэн агаар, салхи ус, нарны цацраг хүрэхэд мэдрэлийн төгсгөл цочирч,арьсны гүн өнгөн хэсгийн цусны судас хэсэг зуур агшина. Дараа нь тэлнэ. Цочроларьснаас салстанд тархаж, судас мөн эхлээд агшиж дараа нь тэлнэ. Энэ үед бмб-оос хариу урвал үзүүлж шингэн салст ялгарах бөгөөд энэ нь найтаах, нус ггожихханиалгах гэх мэт байдлаар илэрнэ.Хэрвээ арьсны цочроогч хүчин зүйлүүд аажмаар тогтмол үйлчилээд байвал бмбдасан зохицож биеэс хариу урвал үзүүлэхдээ зовиур, хэт цочромтгой байдалилэрдэггүй байна.Чийрэгжүүлэлт нь: Дулаан зохицуулалтыг тогтворжуулах биеийн хамгаалаххүчийг сайжруулах, гадны ямар нэг таагүй үйлчлэлд биеийн хэт мэдрэг чанарыгбууруулхад чиглэгдэнэ.
    • Хүүхдийн биеийг чийрэгжүүлэх ерөнхий зарчим1.Хүүхэд бүрийн онцлогт тохируулна. /нас хүйс бие бялдар, оюун сэтгэхүй/2.Аажим дасгана. /энгийнээс тоог нэмэгдүүлэх, температурыг бууруулах,хүндрүүлсэн нийлмэлд шилжүүлэх/3.Жилийн 4 улиралд тасралтгүй.4.Өдөр бүр тогтмол цагт5.Дасан зохицох чадварыг тохируулна. /биеийн дулаан хэвэндээ орох/6.Чийрэгжүүлэх аргыг хослох иллэг, дасгал. /нар, ус ,агаар/7.Чийрэгжүүлэлтийг зөв хийх8.Хяналт /эмчийн, эцэг, эхийн/ Иллэг хөдөлгөөнөөр чийрэгжүүлхэд хориглох тохиолдол 1.Өвчний хурц үе 2.Халууралт 3.Арьсны ба ясны идээт үрэвсэл 4.Цусны өвчин 5.Сүрьеэгийн гаралтай үе мөч, гэдэсний өвчин 6.Сульдаагын хүнд хэлбэр 7.Элэг бөөрний өвчин 8.Их хэмжээний эвэрхий /цавь, хүйсний / Чийрэгжүүлэлтийн үр дүнЧийрэгжилтийн явцад дотор эрхтэн, зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлж,судасны цохилт, артерийн даралт, амьсгалын тоо тогтворжиж, амьсгал гүнзгийрнэ Үүний үр дүнд: •Бодисын солилцоо идэвхижих •Биеийн эсэргүүцэл дээшлэх •Биед байгаа нөөц хүч чадлыг дайчлан ашиглах •Тохиромжгүй хүчин зүйлүүдтэй тэмцэх, хүч чадал нэмэгдэх •Бие бялдрын хөгжил сайжирч, эрүүл чийрэг болох •Оюун санааны хөгжил чадавхи хэмэгдэх •Амгалан тайван зан төрхтөй болгох •Цовоо сэрэглэн авхаалж самбаатай болоход нөлөөлнө. Хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлснээр өвчин тусах нь бага, өвчилсөн ч хөнгөн, эдгэрэлт түргэн, сайн байх ба эдийн засгийн хэмнэлттэй байна.
    • Хүүхдийн биеийг чийрэгжүүлхэд анхаарах зүйл Хүүхдийг чийрэгжүүлэх ажил нь хооллох унтахтай адил өдрийн дэглэмд оруулах чухал зүйл. Хамгийн түрүүнд бага насны өвчлөмтгий архаг өвчтөй хүүхдийг сонгох Хүүхэд өвчилсөн үед биеийн байдал хөнгөн үед чийрэгжүүлэлтийг үргэлжлүүлж болно. Гэхдээ ачааллыг нь багасгана. Үйлчилгээний хүчийг тохируулна. Чийрэгжилтийг тасалдуулхад хүрвэл өвчин эдгэрэх үеэс аажим дасгаж эхэлнэ. Иллэг гимнастик хийхэд хэрэглэх зүйл 1.Модон ширээ 2.Дэвсэх хөвөнтөй өлгий хөнжил 3.Цагаан даавуу 4.Төрөл бүрийн өнгөт тоглоомууд 5.Өнгөт том бөмбөг 6.Саваа мод урт нь 25 см 7.Цагираг 6-10 см диаметртэй 1.3 см зузаан 8.Модон тайрдас буюу туйпуу 9.Өгсөх шат /өндөр нь 1 м өргөн 90 см гишгүүр хоорондын зай 10-12 см/ 10.Хавтан, дрож/өргөн нь 25-30 см урт 10 м/ Бага насны хүүхдийн хөдөлгөөний дэс дараалсан хөгжилт1 сартайдаа толгойгоо даахгүй , өргөхгүй2 сартайдаа толгойгоо сайн дааж өргөнө.3 сартайдаа хоёр гараас барихад сууна.Хоёр гарын тохойгоор нугалж цээжинбиеийг өргөнө.4 сартайдаа нэг гараас барихад сууна.5 сартайдаа юмаар орооход сууж, түрүүлгээ харж эргэнэ.6 сартайдаа:түрүүлгээ байдлаас дээш харж эргэнэ. Хэвтээ байдалд алгаараатулан цээжээ өргөнө.7 сартайдаа дөрвөн хөллөнө.8 сартайдаа мөлхөнө, хөл дээрээ босно, юм тешиж муухан явна.9 сартайдаа нэг гараас нь барихад зогсоно. Жижиг өгсөх шат өөд дөрвөн хөллөжавирна.10сартайдаа түрдэг тэрэгнээс хөтлөхөд барьж явна.11сартайдаа чөлөөтөй зогсоно. Нэг гараас нь хөтлөхөд явна. 12-13 сартайдаачөлөөтөй зогсоно, хөл дээрээ явган сууж, дээшээ цэх болж зогсоно. Анхны
    • алхалтыг хийнэ. Өгсөх шат өөд хөлөө зөөж авирна. Гарын жижиг булчин хөгжижхуруугаар жижиг зүйлийг барина. Тоглоомоор зөв тоглоно.1-3 насанд танин мэдэхүйн тоглоом болон бусад эрхтэний хөгжил уламболовсронгуй болно.Суух явах, эргэх, чөлөөтөй хөдөлгөөнийг хийж, өөрөөхалбагаар хоол иднэ. БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХӨДӨЛГӨӨНӨӨР ЧИЙРЭГЖҮҮЛЭХХүүхэд насандаа тохирсон хөдөлгөөнтөй байвал оюун санаа бие бялдрын өсөлтхэвийн байгааг харуулна. Хэрэв өсөлт хөгжилтөөрөө үе тэнгийнхнээс хоцорч ,сулдорой байвал цаг алдалгүй чийрэгжилтийг зөв хийх ёстой. Хүүхэд 1 нас хүртлээхөдөлгөөний дэс дараалсан хөгжилийг дамждаг. / хавсралт/Бага насны хүүхэд өвчилсний улмаас хэвийн амьдрал өөрчлөгдөн ,өсөлт торнилтбуурч, хөдөлгөөн багасдаг онцлогтой. Иллэг гимнастик нь өвчин архагших, ясандгарах өөрчлөлт , бодисын солилцооны хямрал зэргээс сэргийлж, өвчнийэдгэрэлтийг түргэтгэнэ. Биемахбодийн болон оюун санааны хоцрогдлыг арилгана.Бага насны хүүхдийн сэрлийн үйл ажиллагаа нь саатлынхаас давамгайлж, байдагучир булчин нь хөшингө , гар хөл нь чиглэлгүй, замбараагүй хөдөлгөөнийг хийжбайдаг. Иллэг гимнастикийг дээрхи онцлог , өсөлт торнилт, хөдөлгөөн , оюунсэтгэхүйн насанд нь тохируулж хийнэ. Иллэг гимнастикийг хүүхдэд 2 чиглэлээр хэрэглэнэ.1.Эрүүл хүүхдийг чийрэгжүүлэх урвдчилан сэргийлэх2.Өвчтөй хүүхдийг эмчилэх Хүүхдэд хийх иллэг гимнастикийн дасгалыг 3 хуваана.1.Идэвхтэй: Өөрөө бие даан гүйцэтгэнэ. Жишээ нь: Толгойгоо өргөх, эргэх, суух,мөлхөх, зогсох, явах гэх мэт.2.Идэвхигүй: Гаднын дэмжлэг тусламжтайгаар хөпөлгөөн хийх.3.Рефлексийн: Хүүхдэд төрөлхийн рефлексийг ашиглан дасгал хийлгэх Жишээ нь:улны рефлексийг ашиглан хөлнийхурууг нугалж тэнийлгэх.0-1 насны эрүүл хүүхдэд чийрэгжүүлэх урьдчилан сэргийлэх 5 төрлийн иллэггимнастикийн хавсарсан дасгалыг нас бие бялдрын хөгжилд тохируулж хийнэ.Иллэг гимнастикийн дасгал нь арьсны уян хатан байдал, булчингын хүчдэлийгсайжруулж, цусны эргэлтийг түргэсгэж, бодисын солилцоог иэдвхижүүлнэ. Хүүхэдтэнцвэрээ олж зогсох, босож суух, мөлхөх, явах, орчноо танин мэдэх үйлажиллагаа хурдан сайжирна.
    • Дасгал хөдөлгөөнийг багаасаа зөв тогтмол хийснээр гоолиг өндөр нуруутай,шулуун хөлтөй, хараа цэх, цовоо сэргэлэн, авхаалж самбаатай, оюун төгс, тайванзан төрхтөй, эрүүл чийрэг болж хүмүүжихэд туслана.Иллэг гимнастик эхэлж хийхээс өмнө хүүхдийн эрүүл мэндийн байдал өсөлтхөгжилтөнд үнэлгээ өгнө.Хүүхдийн бие бялдрын хөгжилтийг : •Биеийн цул •Биеийн өндөр •Биеийн гадаргуу •Толгойн тойрог •Цээжний тойрог •Бугалганы тойрог •Гуяны тойрог •Шилбэний тойрог •Биеийн харьцаа ба мариаг тодорхойлох индексүүдээр тодорхойлно. Хүүхдэд хийх иллэгийн онцлогИллэг бол дасгалуудын идэвхигүй хэлбэрт багтдаг. Хүүхдэд хийх иллэгийг доторнь •Энгийн •үрэлтийн •тогшилтийн гэж ангилна.Энгийн иллэгийг цус тунгалгын урсгалын дагуу, гарын алга хурууг арьсандээгүүр .чөлөөтөй гулгуулан жигд хөдөлгөөнөөр зөөлөн яаралгүй хийнэ. Ингэснээрмэдрэлийн системийг тайвшруулна. Арьсны хогжруу ховхрон унаж цэвэрлэгдэнэ.Мөн хөлс өөхний булчирхайн ажиллагаа сэргэнэ. Энгийн иллэг нь бүх иллэгээсанхдагч нь учир иллэгийн дараа энгийн иллэгийг хийж дуусгана.Үрэлт ба базалт нь биеийн гүнд даралт өгдөг тул нилээд хүчтэй үйлчилнэ. Үрэлтбазалтийг заавал цус лимфийн урсгалын дагуу хийх шаардлагагүй.Тогшилттой иллэгийг хийхдээ эхлээд долоовор ,дунд ядам чигчий хуруунуудыгээлж дараалан буулгаж хийнэ. Харин насанд хүрсэн хүнд хийдэг тогшилтийгөгзөгнөөс өөр газар хийхгүй.Нярай хүүхэд орчиндоо сайн дасаагүй .халуун хүйтнийг зохицуулах чадвартогтворжоогүй агаарын өөрчлөлтөнд тэсвэр муутай , арьс нимгэн, идээт тууралтгарах нь амархан хүйснй шарх эдгэрч гүйцээгүй байдаг учраас 1.5 сар хүртэл иллэггимнастик хийхгүй.
    • Иллэг гимнастикийн хавсарсан 1-р дасгалыг 1.5-3 сартай хүүхдэд 8-10 минутанд энгийн үйлдлүүдийг цөөн тоогоор хийнэ. 2-р дасгалыг 3-4 сартай хүүхдэд 10-12 минутанд хийнэ. 3-р дасгалыг 5-6 сартай хүүхдэд 12-15 минутанд 4-р дасгалыг 7-9 сартай хүүхдэд 15-20 минутанд 5-р дасгалыг 10-12 сартай хүүхдэд 20-25 минутанд хийнэ.Иллэг гимнастикийг хамгийн энгийн хөнгөнөөс эхэлж аажим хүндрүүлж, өдөр бүртогтмол цагт , хооллохоос өмнө буюу хойно 30-40 минутийн зайтай хийнэ. Өрөөндцэвэр агаар оруулсан , дулаан нь 21-22 хэм байна. Сэрүүхэн бол Соллюксийгширээний ойролцоо байрлуулна. Иллэг гимнастикийг зориулалтын ширээн дээрбуюу гэрийн нөхцөлд орон дээр банз, фанер тохируулан тавьж зузаан өлгий,нимгэн даавуу дэвсэнэ. Иллэг гимнастик хийхэд хэрэглэгдэх зүйлүүдийг урьдчиланбэлтгэнэ. / хавсралт/Илэгч гараа савандан угааж, бөгж цагийг авна. Хүүхдийг нүцгэлэн толгойг өөрийнэсрэг, хөлийг өөр лүүгээ харуулан дээш харуулан хэвтүүлнэ. 2 Гарын уян налархайхөдөлгөөнөөр хүүхэдтэйгээ эелдэг зөөлөн харилцаж, анхаарлыг өөртөө татан ,уйлаагүй , тайван үед хийх ёстой. Энгийн иллэг1.Гарын энгийн иллэг.2 гарт ээлжлэн хийнэ. Баруун гарт иллэг хийхийн тулд зүүнгарын атганд хүүхдийн баруун гарын атгыг зөөлөн барьж гадна талын булчинд 4хурууг .дотор талын булчинд эрхий хурууг тааруулан тавьж доороос нь чиглүүлэнхийнэ.2.Хэвлийн дугуй.ташуу, шулуун булчингийн энгийн иллэг.3.Хөлний булчингийн энгийн иллэг, үрэлт .базалт4.Хөлний тавхайн булчингийн энгийн ба үрэлттэй иллэг5.Өгзөгний үрэлттэй иллэг, тогшилт6.Нурууны шулуун булчингийн энгийн ба үрэлттэй иллэг7.Цээжний иллэг Идэвхитэй дасгал1. Гар ба хөлийн булчинг хөгжуулэх идэвхитэй дасгал а.мөлхөлт б.гараас өргөн татаж өвдгөөр нугалж хагас суулгах в.авиралт г. хөл дээр гишгүүлж явуулах2. Нурууны ба гэдэсний булчингийн идэвхитэй дасгал
    • а. тонгойлгож цэхлэх б.суулгаад тонгойлгон тоглоом авхуулах в. нумлалт г. мөлхөлт д.хэвтээ байдлаас суулгах босгох Идэвхигүй дасгал1. Хөлний булчингийн а. хөлийг өвдгөөр нугалж жийлгэх б. хөлний улыг ширээн дээр товшуулах /хэвтээ байдалд/ в. сүүжний үеэр эргүүлэх2. Гарын булчингийн а. гарыг цээжээр зөрүүлэн алдлуулах б. гарыг тохойгоор нугалж эгэмд хүргэх в. гарын дугуй хөдөлгөөнт дасгалЗ.Нурууны 6а гэдэсний булчинг хөгжуулэх а. Далыг нийлүүлж тохой дээр цээжин биеийг эргүүлэх б. Хөлийг цэхэлж дээш өргүүлэх / хэвтээ байдалд/ Рефлексийн дасгалууд. 1.хөлийн хурууг нугалж тэнийлгэх 2.мөлхүүлэх 3.улаар нь гишгүүлж бүжиглүүлэх 4.түрүүлэг нь эргүүлэх 5.түрүүлгээ байдалд гарын алган дээр дээш өргөх 6.нуруун доогуур гараа хийж дээш өргөх. Иллэг гимнастикийн хавсарсан дасгалуудИллэг гимнастикийн хавсарсан 7-р дасгал 1.гарын энгийн иллэг 4-6 удаа 2.хэвлийн дугуй булчингийн энгийн иллэг 6-8 удаа 3.хөлний шилбэ гуяны булчингийн энгийн иллэг 4-6 удаа 4.тавхайн булчингийн энгийн иллэг 4-6 удаа 5.нурууны шулуун булчингийн энгийн иллэг 4-6 6.тавхайн булчингийн үрэлттэй иллэг 4-6
    • 7.Хөлний улны рефлексийн дасгал 1-2 удаа 8.хэвлийгээр мөлхүүлэх рефлексийн дасгал 1-2 удаа 9.түрүүлэг нь харуулах , мөлхүүлэх 1-2 10. өгзөгний үрэлттэй иллэг, тогшилт 6-8 удаа 11. нурууны шулуун булчингийн нэмэлт дасгал 1-2 удаа Иллэг гимнастикийн хавсарсан 2-р дасгал3-4 сартай хүүхдэд 12-15 минутанд багтааж дасгалын тоог 6-8 болгож хийнэ. 1.гарын булчингийн энгийн иллэг 6-8 2.гарын булчингийн базалт 4-6 3.гарын булчингийн тогшилтийн иллэг 4-6 4.хэвлийн дугираг, шулуун хөндлөн булчингийн энгийн иллэг тус бүр 4-6 5.хөлийн тавхайн энгийн иллэг, базалт, үрэлт тус бүр 4-6 удаа 6.хөлийн тавхайн энгийн иллэг 6-8 7.улны рефлексийн иллэг 4-8 8. түрүүлэг нь харуулах 1-2 8.нурууны энгийн иллэг 6-8 9.нурууны шулуун булчингийн үрэлтийн иллэг4-6 10.нурууны шулуун булчингийн нэмэлт дасгал 2-3 11.тогшилт4-6 12.өгзөгний булчинд хийх үрэлтийн иллэг, тогшилт 6-8 удаа 13.зогсоож бүжиглүүлэх дасгал 2-3 Иллэг гимнастикийн хавсарсан 3-р дасгал5-6 сартай хүүхдэд 12-15 минутанд багтааж хийнэ. 1.гарыг цээжээр зөрүүлж алдлуулах 6-8 2.цээжний энгийн иллэг 4-6 3.гарыг тохойгоор нугалж , эгэмд хүргэх, өргөж буулгах 4-6 4.хэвлийн 3 төрлийн иллэг тус бүр 10-12 5.шилбэ гуяны булчингийн иллэг, үрэлт, базалт 10-12 6.хөлийг нугалж тэнийлгэх 6-8 7.дугуй унуулах дасгал 6-8 8.түрүүлэг нь харуулах 2-4 9.нурууны булчингийн энгийн иллэг үрэлт ба тогшилтын иллэг 10-12 10.өгзөгний булчингийн иллэгтогшилт 10-12 11.хоёр гараас дэмжин суулгах 1-2
    • 12.хэвтэж байгаа хүүхдийг 2 тохойноос нь барьж босгох 1-2 13.хүүхдийг хөл дээр зогсоож алхуулах дэрвүүлэх. 2-3 14.нурууны шулуун булчингийн нэмэлт дасгал 2-3 Иллэг гимнастикийн хавсарсан 4-р дасгал7- 9 сартай хүүхдэд 15-20 минутанд хийнэ. 1.гарын цагригт дасгал 6-8 2.гарыг цээжээр зөрүүлэх 8-10 3.гарыг өргөж буулгах, эгэмд хүргэх 8-10 4.хэвлийн бүх булчингийн иллэг 10-12 5.хэвтээ байдлаас суугаа байдалд оруулах 1.2 6.аарцаг сүүжний үеэр эргүүлэх 1.2 7.хөлийг нугалж тэнийлгэх ,дугуй унуулах 8-10 8.хөлийг тэгш өнцөг үүсгэж өргөж буулгах 4-6 9.түрүүлэг нь харуулах 2-3 10. далыг ойртуулж өргөх , босгох 1-2 11. зогсоо байдалд тонгойлгож цэхлэх 2-3 12. нумлалт 1-2 13. мөлхүүлэх тоглоомтой 2-3 14. суугаа байдлаас босгох 1-2 15. урагш алхуулах 1-2 Иллэг гимнастикийн хавсарсан 5-р дасгал10-12 сартай хүүхдэд 25 минутанд хийнэ. 1.Саваа мод бариулж гарыг өргүүлж буулгах 8-10 2.Гэдэсний бүх төрлийн иллэг 10-12 3.Өрцний булчингийн иллэг 1.-2 4.Хөлний үрэлт 8-10 5.Хөлийг өргөж , буулгах, дугуй унуулах, аарцаг түнхний үеэр эргүүлэх 10-12 6.Түрүүлэг нь эргүүлэх 2-3 7.Нурууны иллэг 10-12 8.Дал ойртуулж өргөх босгох 2-3 9.Хүүхдийг мөлхүүлэх тоглоомтой 6-8 10.Хар дээр явуулах 6-8 11. Түрүүлгээ харсан байдлаас цагираг бариулж босгох 2-3 12. Босоо байдлаас бөхийлгөж цэхлэх 2-3 13. Тоглоом дээр хүргэх 14. Хүүхдийг тайрдас дээр явуулах
    • 15. Өгсөх шатаар авируулах 16. Тэрэг түшүүлж явуулах 17. Дрож хавтан дээгүүр явуулах 18. Хөлийн булчингийн эсэргүүцэлтэй дасгал. бөмбөгтөй. 8-10 удаа 19. Нумлалт2-3 ХҮҮХДИЙН БИЕ БЯЛДРЫГ ХӨГЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ ДАСГАЛУУД 1.Шагай няслахХоёр янзаар няслаж тоглодог. Хэдэн ч хүүхэд тоглож болно. Тусгай дэвсгэр гудасдээр шагайг тарааж ээлж дараалан няслаж аль олон шагай няслаж авсан хүүхэдхожино. Хавтгай банз буюу адсаган дээр тогтоосон хэмжээний / 1м 30 см орчим/зайнд тэмээ хонь, ямаа өрж бай болгоно. 1 шагайгаар бай няслаж оносон шагайгааавна. Няслахдаа зөвхөн нэг шагайг харвадаг. Бусад шагайг хөндөж болохгүй.Хөндвөл оносон шагайгаа авдаггүй. Хамгийн олон шагайг онож авсан хүүхэдхожино. Гарын хурууны жижиг булчин үеийг хөгжүүлэх ба нүдний хараасайжруулна. 2.Шагай атгах.Хэд хэдэн хүүхэд тоглоно. Гол төлөв олон шагайгаар тоглоно. Энэ тоглоомоортоглоход шагайнаас гадна сум гэж байна. Олон жижиг гууль буюу төмөр утсанцагирагыг хооронд нь холбож сум хийдэг.Тоглохын өмнө нилээн зузаан олбог дэвсэж тоглох шагайгаа тарааж тавихдаа нэгхэсгийг голд нь бөөгнүүлэн тавиад нөгөө хэсгийг нь нилээн зайтай тойруулантарааж тавина. Голд бөөгнүүлсэн шагайг гол тойруулж тавьсан шагайг захыншагай гэдэг. Ингээд нэг нэгээрээ ээлжлэн тоглодог. Эхлэн тоглогч баруун гараараасумыг дээш шидмэгцээ захын шагайнаас атгандаа багтахын хирээр таслан атгааддээш өргөн сумаа газар буухаас өмнө атгасан шагайн дээрээ тогтоон авч адвалсумаа тогтоосон гэж үздэг. Таслан авахдаа бусад шагайг хөндөж болохгүй. Шагайгатгахдаа атгандаа багтахгүй үлдээж байгаа шагайг сүүл гэнэ.Бусад шагайг хөндөлгүй мөн сүүл шагайг үлдээлгүй атгаад сумаа тогтоож чадвалатгасан шагайг өөрөө авдаг. Шагай атган тоглосноор нэг нь ихэнхи шагайг авчхождог.Гарын хөдөлгөөн, нүдний харааг сайжруулж, хурдан шаламгай болгоно. 3.Арван хоёр жил.
    • Хоёр хүүхэд 12 шагайгаар бэлэн хаяж тоглодог. Хаяхад морь босхоор нь 1 морьцээжиндээ санадаг. Тоглогчийн 12 жилийн нэрээр 12 удаа хаяхад аль олон морьбосгосон нь хождог.Гарын хөдөлгөөн булчин, ой ухааныг сайжруулна. 4.Чоно тарвага болж тоглох.3-аас доошгүй хүүхэд тоглоно. Тодорхой зайнд хоёр дугуй татаад тэр 2 дугуйгаатарваганы нүх гэнэ. Хоёр нүх хоорондоо 100 орчим алхам зайтай байна. Энэ 2нүхний хооронд тарвага гүйх зайтай байна. Замын дунд хирд замаас 50-60 алхамзайтай газар тэмдэг тавьж чонын хонгил гэж нэрлэнэ.Тоглож эхлэхдээ чоныг хонгилдоо байхад тарвага нүхнээс гарч хоёр нүхнийхооронд 3 удаа гүйдэг. Эхний удаа чоно тарвагыг барихгүй бөгөөд 4 дэхь гүйлтээсэхлэн барьдаг. Чоно гүйж байгаад тарвага хонгилын харалдаа хүрч ирэхээртарвагыг хөөн гүйцэж барьдаг.Чоно гүйж байгаад тарвага хонгилын харалдаа хүрч ирэхээр тарвагыг хөөн гүйцэжбарьдаг. Чоно болон тоглож байгаа хүүхдийн гар тарваганы биед хүрвэл тарвагабаригдсанд тооцогдоно. Баригдсан тарвага өөрөө чоно болж үргэлжлэн тоглодог.Хурд хөдөлгөөн, амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, хурданшалмаг болгоно. 5.Морь уралдуулах.Хэдэн ч хүүхэд тоглож болно. Олон хүүхэд тоглохдоо нэг хэсэг нь эзэн болж, нөгөөхэсэг нь морь болж хурдан морь уралдахыг дуурайж тоглодог. Эзэн болсон хүүхэднь морь болсон хүүхдийг хоорондоо хуваан авч хурдан морио болгоно. Хүрданморь болсон хүүхдүүд нилээд хол очиж зэрэщэн зогсож, дохио өгөхөөр хурдлангүйж уралдан нэг нь түрүүлдэг. Хурд хүчийг хөгжүүлж, амьсгал, зүрхнийажиллагааг сайжруулна. 6.Цуу хаяхХэдэн ч хүүхэд тоглож болно. Тоглогчид үдшийн бүрэнхий болхоор цүү нэртэй 10см орчим гонзгой мод гэрийн хойноос урагш шидэн гэрийн урд очиж унахад ньтоглогчид гэрийн хойно байдаг болхоор цүү хаана унаж байгааг хардаггүй. Цүүгээшидмэгц уралдан очиж эрж олоод булаалдаж авдаг. Цүү авсан хүн дахин гэрийнхойноос шидэж үргэлжлэн тоглоно. Хурдыг хөгжүүлж , нүдний хараа, сонсгол,баримжааг сайжруулж, хурдан шаламгай болно. 7.Хул /лонх/ тоолохЛонх гэдэг үгийг чимэг үг хэлж эхлэхийн хамт амьсгаа авалгүй нэг амьсгаагаар 32хүртэл тоолно. Жишээ нь: Би нэгэн сайн эр болж 32 цагаан лонхыг тоолоё. Болорөнгөт цагаан лонх / бөмбөгөр цагаан лонх , нэг цагаан лонх, хоёр цагаан лонх, гэх
    • зэргээр 32 цагаан лонх хүртэл тоолно. Амьсгал барьж тэвчээр хатуужилтай болгох,эд эсийн хүчилтөрөгчийн нөөц хангамжийг сайжруулах ач холбогдолтой. 8.Бөх барилдах.Хэдэн ч хүүхэд тоглож болно. Хүүхэд хоёр хоёроороо талцан хоорондообарилдаж нэг нь цөмийг нь хаяж түрүүлдэг. Ихэвчлэн хоёр хүүхэд хоорондообарилдаж тоглоно. 9.Эрх ба бөмбөлөг гартаа эргуулэх.Эрх нь болон бөмбөлөгийг өглөө орой тогтмол гарын хуруугаар ба алгандаа атгажэргүүлэх нь гарын жижиг булчинг хөгжүүлж, захын төгсгөлийн цусны эргэлтийгсайжруулах ба гарын алган дахь мэдрэлийн төгсгөлд био идэвхит цэгийг цочроожэрүүл мэндийг бэхжүүлнэ. Энэ үед архаарлаа хийж буй дасгалд бүрэнтөвлөрүүлж, маань унших буюу өөрөө итгэлэг хийх үгийг давтах бодох нь сэтгэлзаслын эмчилгээний ач холбогдолтой. Уламжлалт иллэг засалМонголчууд эрт цагаас эхлэн элдэв өвчин эмгэгийг эмчилэх сэргийлэх зорилгоориллэг заслыг өргөн хэрэглэсээр иржээ. 13-р зуун буюу Юань улсын үед Монголэмчийн бичсэн * Идээ ундааны товч* номонд өглөө эрт сэрмэгц хоёр гарын алгыгнийлүүлэн олон халуун амьсгалаар үлээж нүүрээ илэх нь нүүрэнд атираа, үрчлээсуулгахгүй нүүрэнд элдэв зүйл туурахаас сэргийлнэ.Мөн нүдийг шүлсээрээ арчиж аниад зовхины гадна талаас зөөлөн илэх нь нүднийцусны хангамжийг сайжруулж нүдний элдэв өвчнөөс сэргийлэх ач холбогдолтойгэжээ.Дээрхи дасгалуудыг хүүхдэд зааж бага залуу наснаас нь эхлэн хийлгэх нь зүйтэй. 1. Чихний дэлбээг илэх.Дорно дахины анагаах ухаан түүний дотор монгол эмнэлэгт хүүхдийн чихнийсудсаар өвчнийг оношлох ба чихэн дээр био идэвхит цэгийг илж цочроох, мөнзүүлэн элдэв өвчнийг эмчлэх, сэргийлэх өвөрмөц аргатай. Чихийг өглөө, орой,болон ядарсан үед тогтмол илэх нь биеийн үйл ажиллагааг сэргээж сэргэлэнцовоо болгох, элдэв өвчнөөс сэргийлэх, ач холбогдолтой.Чих нь хүний үр хөврөлийн байдлын хэлбэртэй бөгөөд чихний гэдэс нь үрхөврөлийн толгойн хэсэг болно. Чихний дэлбээн дээр мэдрэл, бүх доторэрхтэнтэй холбоотой био идэвхит цэг байх бөгөөд алив нэгэн эрхтэн өвчилсөнүед энэхүү цэгийн нь идэвхи ихсэж, нэмэгдэх бөгөөд эдгэрсэн үд дахинбуурна. Чихийг илэх үед эдгээр дотор эрхтэний үйл ажиллагаагэрчимжүүлэн сэргээнэ. Чихийг илэхдээ эхлээд чихний гэдсийг эрхий ба
    • долоовор хуруугаар хавчиж илж үрэх ба дараа нь чихний дэлбээний захаардээш нь дэлбээний мушгиа хэлбэр хүртэл долоовор хуруугаар чихнийдэлбээний дотор хэсгийн эрхий хуруугаар гадна хэсгийн халуу оргитол үрнэ.Гарын хурууг янз бүрийн чиглэлд хөдөлгөж долоовор хуруугаар чихний сэртэнгурагш хойш 10 удаа хөдөлгөнө. Дараа нь хоёр гарын алгаар чихний дэлбээгтолгойд нийлүүлж шахах ба дараа нь днлбээг урагш хойш нь 10-20 удаахөдөлгөж илнэ. Чихний иллэгийг 6-8 удаагийн гүнзгий амьсгалах дасгалтайхослон хийхэд ядаргааг арилгах, ажлын чадварыг сэргээнэ. 2. Гарын алгыг илэхДорно дахины Монгол эмнэлэгт хүүхдийн гарын хурууны үзүүрийн лугшилтаарөвчнийг оношлох ба гарын алган дээрхи мэдрэл, дотор эрхтэнтэй холбоотой гэжүзэж байсан. Био идэвхит цэгийг халуун оргитол 5-10 минутын турш илэх бацэгчлэн дарж дотор эрхтэний үйл ажиллагааг сэргээж эрүүл мэндийг бэхжүүлнэ.Энэ зорилгоор эрх эргүүлэх ба ган бөмбөлгийг гарын алганд атгаж дасгалыг хийнэ.Гарын алгыг илэхдээ хурууны үзүүрээс бугуй хүртэл илэх ба гарын алганы захаарүзүүрээс бугуй хүртэл, алганы дунд хэсэгт цагираг үүсгэн тал тал тийш хурууныүзүүрээс эхлэн дээш нь илэх ба дарж дасгалыг хийнэ. 3. Хөлийн ул, тавхайг илэх.Хөлийн улан дээр мөн чихний дэлбээ болон гарын алган дээрхитэй адил доторэрхтэнтэй холбоотой мэдрэлийн төгсгөл био идэвхит цэгүүд байдаг. Түүнийг өглөөболгон унтахын өмнө илэх, нухах, дарж цочроох нь дотор эрхтэн ба дотоодшүүрлийн булчирхайн үйл ажиллагааг сайжруулан бие мах бодийг бэхжүүлж,эрүүл мэндийг хамгаалах онцгой ач холбогдолтой юм. Хөлийн ул тавхайг хөлийн хурууны үзүүр хэсэг буюу өлмийнөөс эхлэнхөлийн өсгий хүртэл чиглэлээр бүх цэгийг халуун оргитол илэх ба нухаж дарна.Мөн хөлийн тавхайн захаар өлмийнөөс өсгий хүртэл тавхайн дунд талын хэсгийг 8-ын тоо маягаар эргүүлэг хөдөлгөөнөөр илэх ба нухаж дарна. Өглөө орой өвсний шүүдэр элс, хайрга, цас, хяруу, шал хивсэн дээр хөлнүцгэн явах нь мөн дээрхи цэгийг цочроох нэг төрлийн иллэг , даран барих дасгалболно. Энэ зорилгоор тусгай хөхлөг товруу бүхий улавчийг гэрийн нөхцөлдхэрэгжлэж болох ба гарын алга .хөлийн уланд хийх иллэг, дарах барих дасгалдсүүлний тос шар тосыг мөн хэрэглэнэ. Хөлийн ул тавхайд иллэг хийсний дараа хөлийн хурууг татах, шилбэнийүеэр тавхайг эргүүлэх ба хоёр гараар хөлийн тавхайг хүчтэй дарна. Дасгалыгхэвтээ ба суугаа босоо байрлалаар хийнэ. Монгол айраг Чингэсийн ундаа
    • Монголчууд эрт дээр үеэс цагаан гүүний зөв иссэн шинэ айраг дотор сүрьеэ рахт,сульдаа, цусны даралт багасах, ясыг задалж засах арьсны болон зүрх судасмэдрэлийн өвчнийг эмчилж ирсэн. Гүүний сүүнд дархлаа үүсгэгч иммуноглобулин14.1%, альфалактоальбумин 46.7% бето-лактозглобулин 30.4% саамны шар усныальбумин 6.3% кофейн нийлмэл уураг сувилал тэжээлийн онцгой үйлчлэлтэй аминхүчил лизин 0.57 мг % валин 0.40 мг % байдаг.  Уургийн нийлэгжилтийг сайжруулж эд эсийн хүчлийн хүчиллэг орчнийг тохируулах, Гистидин нь мэдрэлийн сэрэлтийг зохицуулах үйлчилгээтэй. Мөн гүүний саам нь нүдний хараа ясны төлжилт ,цусны бүлэгнэлтийг сайжруулах ,эд эсийн исэлдэн ангижруулах ферментийн бионийлэгжилтэнд оролцоно.  Саамны найрлаганд фосфор кальц, магни, натри, хлор, цайр, зэрэг макро элементүүд ясны төлжилт, мэдрэлийн үйл ажиллагааг тайвшруулах цусны буферийн системийг зохицуулхад оролцдог нь батлагдсан. Доктор Ш.Жамбаа цагаан гүүний сүүнд альбумин илүү байдаг гэжээ.  Биологийн идэвхит бодис нь бодисын хэюийн бус солилцооноос үүссэн Физиологи биохимийн өөрчлөлтийг зохицуулдаг. Ингэснээр өвчнийг анагаах хүчин зүйл болно. Р.Балдан 2002 он. УБ Монголын уулархаг мужийн сургууль, хүмүүсийн дасан зохицол, бүс нутгийн эмгэгКавказийн уулынхан өндөр насладаг.Өндөр уулын зөөлөн уур амьсгал нөлөөлдөг.Умарт туйл тундрынханд Уушиг зүрхний өвчин , даралт ихдэх өвчин их байдаг.Бага насныхан уушигны өвчнөөр нас бардаг нь өвөл хаврын цагт агаарын даралтих. Төв Азийн эрс тэрс ширүүн уур амьсгал хүний биед таагүй нөлөөлж, түүндөвөрмөц байдлаар дасан зохицож байдаг. Монгол гадаад далайгаас алслагдсан хатуу ширүүн эрс тэрс уур амьсгалтайөвөл зуны температурийн ялгаа 80 градус хүрч 240 хоног -7 градустай байдаг.Үүнээс үүдэн гардаг хүчилтөрөгчийн хомсдолд уушиг зүрхний ажиллагаагэрчимжүүлэх хэрэгтэй. Монгол хүн байгаль орчиндоо гайхамшигтай дасан зохицохбиомеханизмтай ба дасан зохицоход их өргөн хэмжээний хариу урвал биемахбодоос | шаарддаг. Д.Өлзийхутаг Сүүлний тосны тухай.Австрали улсад 2004-3-р сард болсон хүүхдийн эмч нарынзөвлөлгөөнд Австралийн мэргэжилтэнийн илтгэлд:Монгол хүн хүүхдэдээ сүүл хөхүүлж сүүлээр тослодог. Энэ нь үр дүнтэй амьдрал
    • практикаар нотлогдсон сайн арга юм. Учир нь сүүлэнд Дархлааны эсүүд ханаагүйөөхний хүчил, их байдаг гэж тодорхойлсон. Иймд энэ арга нь олон улсынхэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэж болно. Энэ нь антиагергант буюу чөлөөт исэлдэлтийн ба витамин Е-ийн адилүйлчилгээтэй.ЭМШУИС-ийн Хүүхдийн тэнхимийн багш АУ доктор Д.Байгалмаа сүүлэнд байгааханаагүй өөхний хүчил нь хүүхдийн мярааг нэмэгдүүлнэ. Эсийн бодисынсолилцоог сайжруулж, дархлааны эс арьсны дархлааг сайжруулна. Арьсны нүх сүвээр нэвтрэн цусанд шимэгдэнэ. Айргийн найрлага дахьдархлаа үүсгэх чанартай энгийн уургууд, тосны хагас ханасан хүчлүүд олонтөрлийн витамин эрдэс бодис, уургийн пептитүүд нь өвчинг дарах чухал үүрэгтэй.Айргийг манай он тооллоос 200-300 жилийн өмнө хүндэтгэл магтаал ерөөлардын аман зохиолд тусгаж иржээ. Чөмөгний тос нь:  хийг дарах  дусал хүчлийг нэмэгдүүлэх  бадганыг арвижуулах чадалтай  Арьс махны хийн өвчин  Тачаалаар зүдэрсэн тамир барагдасны дараа арвижуулах чадалтай. Б.Тогоо Монгол эмнэлгийн засал 0-3 НАСНЫ ХҮҮХДИЙГ УСААР ЧИЙРЭГЖҮҮЛЭХ Хүүхдийг усаар чийрэгжүүлэх арга 1.нүүр гар, нярайн бөгсөн биеийг угаах 2.арчилт / усан/ 3.усан асгалт 4.усанд оруулах 5.шүршүүр 6.усанд хөвөх тоглох 7.голын усанд орох 8.хөлийг усанд дүрэх 9.хоолойг усаар зайлахХүүхэд хурдан торниж, бодисын солилцоо идэвхитэй явагдаж илүүдэл бодисарьсаар дамжиж гарна. Ус нь: •арьсыг цэвэрлэх •бие мах бодийг чийрэгжүүлэх •мэдрэлийн тогтолцоог сэргээх
    • •тайвшруулах •даралтаар механик үйлчилгээ үзүүлэх •усны найрлаганд байгаа бодисууд биенд шингэж үйлчилгээ үзүүлнэ.Хүүхдийг усаар чийрэгжүүлэх нь нярайн гар нүүрийг буцалсан бүлээн усандшингээсэн хөвөнгөөр арчих, угаах бие зассаны дараа бөгсөн биеийг угаах зэргээсэхлэнэ. 1. Хүүхдийг усанд оруулахБэлтгэх зүйл: 1.зориулалтын онгоц буюу паалантай түмпэн 2.ариутгалын бодис 3.өлгий, ор дэрний даавуу 4.дэвсэх даавуу 5.угааж индүүдсэн хувцас 6.угаалга хийх бээлий 7.модон хашлагатай / термометр/ 8.резинэн бөмбөг .хуванцар тоглоом 9.сэвсгэр зөөлөн даавуу Заавал туслагчтай байна.Онгоцны ероолд даавуу 4 нугалж дэвсэнэ. 37 градусын хэмтэй ус хийнэ. Эххүүхдийн зүүн суган доогуур гараа оруулан нуруу толгойг зүүн гар дээрээбайрлуулан онгоцонд хагас суугаагаар хэвтүүлнэ. Усны тевшин хөхөөр байна.Баруун гартаа бээлий өмсч, толгой хүзүү, их бие мөч бүх нугалаануудыг угаана.Хүүхдийг уснаар гаргаж, 35-36 хэмтэй усаар зайлж, цэвэр бүлээн даавуунд боожаваад усыг сэвсгэр алчуураар дарж шингээн авна. Дараа нь хувцаслах буюу өлгийдэж тайван хэвтүүлж унтуулна. Хүйн шархбүрэн эдгэрсэнээс 6 сар хүртэл өдөр бүр , ой хүртэл өнжөөд, 3 нас хүртэл 7 хоногт2 удаа , тогтмол цагт унтахын өмнө хооллоогүй үед усанд оруулна. Эхлээд 5минутаар цаашид 10 минутын хугацаагаар, 7 хоногт 2 удаа өнгөгүй савангааругаана. Усны хэмийг аажим бууруулж, 6 сараас хойш 33-32 хэмд 2 насанд 30-29хэм, цаашид 7 хоног тутамд 1 хэмээр бууруулна. Онгоцыг өөр зориулалтаархэрэглэхгүй. Арьсанд тууралттай бол сул ягаан өнгийн марганцтай буюу буцалсанусаар угаана. 7 хоногт 1 удаа давстай хар цай, ясны шөлөнд оруулна. 2. Усан арчилтБага насны хүүхдэд усан арчилт хийхийн тулд бэржгэр эдээр хийсэн бээлий буюуалчуурыг өвлийн улиралд 35-36 градусын бүлээн усанд, зуны улиралд 33-34хэмийн савангийн хөөстөй бүлээн усанд норгож эхлээд гар хуруунаас дал мөрлүү,хөлийн улнаас хэвлий рүү , чиглүүлэн дараа нь цээж хэвлий нурууг арчина.
    • Савангийн хөөстөй арчилтын дараа бээлий буюу алчуурыг савангүй бүлээнусанд дүрж дахин дэс дараалан арчиад усыг сэвсгэр зөөлөн алчуурт шингээждарж хатаана. Усны дулааныг 1-3 хоног тутам 1 хэмээр бууруулж зуны улиралд26-24 хэм, өвлийн улиралд 30-28 хэмд хүргэнэ. Арчилтын дараа хүүхдийг 10-15минут тайван хэвтүүлнэ. Арчилт нь арьс булчингын хүчдэл, тэжээлийг сэргээж эд эс дотоод эрхтэнийцусан хангамж, цусны судаснуудыг бэхжүүлэн сайжруулна. Үүнийг арьсны ямарнэгэн идээт үрэвсэлгүй , халууралтгүй байгаа сул биетэй, хүндээр өвчилсөн ,сульдаатай , тэжээлийн доройтолын 1.2-р зэрэгтэй хүүхдэд хийнэ. Энэ аргыгамьсгалын дээд замын өвчтөй , уушгины хатгаатай хүүхдэд хийхэд үр дүнтэй. Арчилт хийх нийт хугацаа 1-2 минут байна. Бие султай , туранхай хүүхдэдсавангийн хөөсний оронд шингэн тунгалаг бор шөл, эсвэл усан дээр бага зэрэгспирт, цагаан архийг дусааж хэрэглэж болно. 3 сар хийсний дараа биеийн байдалсайжирч дасгалжсан тохиолдолд дараагын аргад шилжинэ.7-осс дээш насны хүүхдэд тогтмол хэрэглэнэ. Өглөөний гимнастикийн дараа өвөлгэрт, зун гадаа хийнэ. З. Усан асгалт.Энэ аргыг 9 сараас дээш насанд жилийн 4 улиралд хийж болно. Усны өөрийнх ньхүч, үйлчилгээний дүнд үүсч байгаа даралтын хүчээр арьсны мэдрэлийнтөгсгөлийг цочроож, бие мах бодийг сэргээн чийрэгжүүлнэ. Усан асгалтыг хийхэддомбо, данх цорготой саваар биенээс 5-10 см-ийн зайнаас сургуулийн насанд20-25 см зайнаас 3-5 минутын турш нуруу цээж, хэвлий, зүүн баруун гар хөл дээрдэс дараалан ус асгаж чийрэгжүүлнэ. Толгой дээр ус асгаж болохгүй . Усны дулаан 1 нас хүртэл хүүхдэд өвлийн улиралд35-36 хэм, зуны улиралд 33-34 хэмээр эхэлж цааш нь 3 хоног тутам 1 хэмээрбууруулан өвөл 30-28 хэм, зун 26-24 хэм болгоно. Энэ аргыг амьсгалын дээдзамын өвчнөөр олон өвчилсөн , хоолой нь өвддөг хүүхдэд удаан хугацаагаархийхэд үр дүн сайтай байдаг. Шүршүүр.1.5-аас дээш насны хүүхдэд хэрэглэнэ. Шүршүүрийг хүүхдийн мөрнөөс 50 смбарьж 40 секундээс 1.5 минут хүртэл хугацаагаар заслыг гүйцэтгэнэ. Усны дулааннь усан асгалт арчилттай адилхан шүршүүрийг өглөөний дасгалын дараа , нараншарлагын дараа, үдийн хоолны өмнө хийх нь тохиромжтой. 4. Голын усанд оруулах.Хүүхдийг тогтмол ус горхи, голын усанд 2.3 настай сайн явдаг болход нь оруулна.
    • Цэлмэг бороогүй , дулаан өдөр гаднах агаарын дулаан 23.25 хэмээс доошгүйбайхад өдөрт нэг удаа оруулна . Эхлээд 3 минутаар өдөр бүр ахиулан 5-8, томхүүхдэд 10-15 минут хүртэл уртасгана. Намхан эрэгтэй гүехэн , зөөлөн урсгалтай,тунгалаг, ёроолнь элсэрхэг газрыг сонгоно. Усны гүнзгий хүйснээс хэтрэхгүй том хүний хатуухяналтын дор гүйцэтгэнэ. Усанд хүүхдийг байлгахдаа хийлдэг резинэн завь дугуй, тоглоом зэргийгашиглаж болно. Мөн хүүхдэд төрөл бүрийн тоглоом бариулж саатуулах ньтохиромжтой. Хүүхдийг уснаас гаргаад сэвсгэр алчуураар дарж хатаагаад 5-10минут тайван хэвтүүлж амраагаад , дараа нь иллэг гимнастикийг хийж болно.Голын усанд бөөр зүрх , сүрьеэ, мэдрэлийн өвчтөй хүүхдийг оруулахыгхориглоно.Хүүхдийг 5 настайгаас эхэлж усанд сэлүүлж эхэлнэ. Голын усанд орохтохиромжтой ус бүлээссэн цаг 11-12 цаг, 16-17 цаг. Хүүхдийг их хөлөрсөн үед голынусанд оруулахгүй. 5.Хөлний тавхайг усаар шүрших.Хүүхдийг сандал дээр суулгаж, хөлний дор түмпэн тавиад хувинтай болондомботой ус шүршүүрээр шилбэний доод хэсэг хөлийн тавхайг 25-30 секундынтурш шүршинэ. Хуурай алчуураар үрж арчина. Усны халуун 28-27 хэмээс эхэлж 10хоног тутам 1 хэмээр бууруулж 10 хэмд хүргэнэ. Орой унтахын өмнө хийнэ. 6.Хүүхдийн хөлийг усанд дүрэх.Сандал дээр суулгаж хувинтай ба түмпэнтэй усанд хөлийг дүрнэ. 34 хэм уснаасэхэлж 7 хоногт 1 хэмээр бууруулж 15-13 хэмд хүргэнэ. Хугацаа 1 минутаар эхэлж 5минут болтол уртасгана. Унтахын өмнө хийнэ. Усны түвшин шагайн үенээсдээгүүр булчинг оруулсан байна. 7.Хөлийг халуун хүйтэн усанд ээлжлэн дүрэх.1 хувинд 30-40 хэм, нөгөө хувинд 30-25 хэм ус хийнэ. Эхлээд халуун усанд 1.5-2минут дүрж дараа нь хүйтэн усанд 5-10 секунд дүрнэ. Дасгалыг 4-5 удаа хийнэ.Хүйтэн усыг өдөр тутам 1 хэмээр бууруулж 15-12 хэмд хүргэнэ. Халуун усны хэм хөлдүрэх хугацааг өөрчлөхгүй. Хүйтэн усанд хөл дүрэх хугацааг 20 секунп хүртэлуртасгана. 8.Хүйтэн усаар хоолойг зайлах.Усны 34 хэмээр эхэлж аажим бууруулж, крантны усаар чөлөөтөй зайлдаг болгоно.Өглөө орой зайлна. 2-3 долоо хоногийн дараа 3-5 удаа зайлдаг болно. ХҮҮХДИИН БИЕИЙГ НАРААР ЧИЙРЭГЖҮҮЛЭХ
    • Хүн төрөлхтөн эдүгээ хүртэл өвчин эмгэгээс сэргийлэх, бие махбодоочийрэгжүүлэх эмчилгээний олон сайхан аргыг хэрэглэсээр ирсэний нэг нь “нараншарлага” эмчилгээ юм. ХХ зууны эхнээс эхлэн амьсгалын замын өвчин эмгэгийганагаах, биеийн тамир тэнхээг сайжруулах, чийрэгжүүлэх, мэс заслын дараахэдгэрэлтийг түргэсгэхэд наран шарлагыг их ач холбогдолтойд үзэж ийм эмчилгээсувилгааны газруудыг дэлхийн хөгжилтэй нэлээд орнуудад байгуулж ашиглажиржээ. Нийлмэл цацрагийн наран шарлага нь шулуун туссан, сарнисан, ойсонтуяаны үйлчлэлээс бүрдэнэ. Нарны цацрагийн урсгал үд дунд хамгийн дээдхэмжээнд хүрдэг. Нарны гэрлийг физикийн аргаар задалж үзвэл үзэгдэх, үл үзэгдэхолон өнгийн гэрэл туяатай байдгийн дотор үл үзэгдэх хэт ягаан, нил улаан туяабайдаг байна. Эдгээрийн шинж чанар тусгал нөлөөны хүчийг шинжлэх ухаантуршин судалж хүмүүсийн өвчнийг анагаах бие махбодыг бэхжүүлэхэд ашигланхэрэглэдэг юм. 1. Нарны цацрагийн үзэгдэх хэсэг нь: хүний харааны мэдрэхүйн эрхтнийгцочруулан, улмаар уураг тархинд нөлөөлж, дээд мэдрэлийн үйл ажиллагаагсэргээн идэвхжүүлж, бодисын солилцоо, зүрх судасны огтолцоонд тохиромжтойаятай нөлөө үзүүлнэ. Ажиглалтаас үзэхэд гэрэл тусдаггүй харанхуй байрандбайлгасан амьтны төл, үр зулзага гэрэлтэй байранд буй амьтдыхаас удаан өсөжторнидог байна. Энэ нь нарны гэрлийн үзэгдэх хэсэг амьдралын бүхий л үйлажиллагаанд хүч оруулах түүнийг идэвхижүүлэх нөлөөтэй байдгыг харуулж байна. 2. Нил ягаан туяа нь үдээс хойш илбэгжин хүний биед гүнзгий нэвтэрчдотоод эрхтнийг халааж тэнд цусны хангалт сайжруулах микробыг устгахадтусалдаг байна. Нил ягаан туяаг буруугаар хэрэглэвэл хүний арьсыг амархантүлэх, дотоод мэдрэл, төв мэдрэл зэргийг гэмтээдэг тул зуны цагт ялангуяа үдээсхойш нарны гэрлээс биеэ хамгаалж явахын тулд цагаан малгай , цагаан хувцасөмсч байвал сайн. Нарны гэрэл цагаан өнгөнд хугарч үл нэвтэрнэ. Харин хар бараан өнгөндшингэж нэвтэрдэг тул хар бараан хувцас зуны халуун наранд нил ягаан туяагнэвтрүүлснээс их халуун байдаг юм. Нил ягаан туяаны нэвтэрдэг чадлыг эмнэлэгттохируулан ашигладаг. Нил ягаан туяаг цахилгаан гэрлээс тусгай аппратааргаргаж ялган авч өвчтнийг шарж эмчилдэг. 3. Хэт ягаан туяа үдээс өмнө 8-11 цагт өндөр уулын оройд элбэг байдаг. Хэтягаан туяа нь хамгийн богино долгионтой байдаг учраас арьс бусад эрхтэндгүнзгий нөлөөлж цусны хангалт , бодисын солилцоог сайжруулдаг. Хэт ягаан туяа
    • нь микробыг хөнөөх чадлаар их байдаг. Түүнээс гадна хүний бие махбодынэсэргүүцлийг сайжруулах элдэв өвчнөөс сэргийлнэ. Бие махбодод үзүүлэх агаарын температур, чийглэг, салхины хурд, нарныгэрлийн нөлөөллийг тусгасан цацраг адил хүч бүхий ашигт темпертур нь нарныдулаан мэдрэх чадарыг үнэлэх гол чадвар юм. Цацраг, адил хүч бүхий ашигттемпертурын тохиромжтой үе нь 19.5-24.50 ын хооронд юм. Нарны идэвхижил,түүний гэрэл гэгээ, туяа цацрагаас шалтгаалан 6-9 сард эмчилгээг явуулах ньтохиромжтой. Өглөөний 9 - 11 цаг , үдээс хойш 16-18 цагийн хооронд шарах ньэмчилгээний үр дүнг сайн болгоно. Хориглох буюу харшлах зүйлс- Наран шарлагыг өлөн үедээ хийхийг хатуу хориглоно. Хоол идсэний дараахийхэд тохиромжгүй бөгөөд хоол идсэнээс хойш 30 минутаас 1 цагийн дарааявуулах нь зүйтэй.- Арьсыг гэнэт хүчтэй буюу хүрэн бор болтол хэтэрхий шарахыг хориглоно.Аажмаар шарлага хийх хугацааг нэмэгдүүлнэ.- Наран эмчилгээг ясны сүрьеэ, үе мөчний өвчнүүд, цус багадах, эдгэрэлт муутайшарх , ядаргаа, ясны хугарал, нарны гаралтай бус намарс, уушгины архаг үрэвсэлзэрэг өвчний үед эмчийн зөвөлгөөг авах шаардлагатай.- Шарах үедээ элдэв тосыг аьсанд түрхэж болохгүй.- Наран эмчилгээний үед архи тамхи хэрэглэх, ном хэвлэл унших, ярилцах зэргийгцээрлэнэ. Харин хөлс их гарах учир цэвэр арчуураар арчвал зохино.- Наран эмчилгээг явуулж байх үедээ дулааны төрлийн эмчилгээ, шарлагыгхамтруулан хийхийг зөвшөөрөхгүй. Хэрэв усан эмчилгээг явуулах шаардлагатайбол эмчилгээ хоорондын зайг 4-6 цагын зайтай байлгах шаардлагатай.Хүүхдийг нараар чийрэгжүүлэхийн өмнө заавал задгай агаарт чийрэгжүүлэнхатуужуулсан байна. 2 хүртэл насны хүүхдэд наран шарлага хийхгүй, харинхувцасыг нимгэлж нарны малгай, мак, богино өмд өмсгөн хөдөлгөөнгүй байранднь босоо босоо суугаа байрлалд 20 минут хүртэл хугацаагаар тоглуулна. Ясли цэцэрлэгийн дэргэд 200-300 м2 талбай бүхий наран шарлагын талбайгбайгуулж голын элсээр хучина. Салхинаас хамгаалсан байна. Хүүхдэд нараншарлагыг маш болгоомжтой биеийн хэсгийг аажим дэс дараатайгаар нарандшарах ба эхний өдөр гар ба хөлийг өвдөг хүртэл, хоёр дох өдөр цээж, гуравдахөдөр хэвлийг, дөрөвдөх өдөр нурууг ил гаргаж бүгд 4 минутын хугацаагаар нарандшарна. Наран шарлагыг 10-11 цагийн хоород хооллосноос 1-1.5 цагийн дараа хийнэ.Гадаа 22-25 хэм дулаан, цэлмэг, нартай өдөр хүүхдэд нарны малгай өмсүүлэн
    • хөлийг нарны, толгойг эсрэг чигт харуулан хэвтүүлнэ. Наран шарлагын үед ундаа,буцалсан ус, цай, жимсний жүүс уулгана. Наран шарлагыг 2 минутаар эхэлж,хэвлийн ба нуруун талаас нэг нэг минутар шарна. Эхний үед заслын үргэлжлэххугацааг 3 өдөр тутамд сүүлийн хагаст 2 өдөр тутам 1 минутаар нэмэгдүүлж 25-30минут хүргэнэ. Наран шарлагыг өдөр бүр хийнэ. Курсыг 24-30 удаагаар тооцно. Харин 3хүртэл насны, бие султай хүүхдэд 20 удаа байна. Наран шарлагын дараагаархүүхдийн биерүү ус цацах буюу шүршүүрт оруулж биеийг хатаагаад хувцаслана.Наран шарлаг нь тохирсон үед хүүхдийн биеийн халуун 05-06 хэмээр ялимгүйнэмэгдэж, 1.5-2 цагийн дараа хэвийн болно. Арьс хөнгөн улайж өдөртөө арилна.Биеийн арьс борлож хөрсжинө.Наран шарлагыг буруу, хэтрүүлж хийвэл доорх хүндрэл гарна. Үүнд: 1.Арьсны түлэгдэлт 2.Дулааны цохилт /чанд улаан туяа/ 3.Хэт ягаан туяаны хордлого.Ус нарны дулааныг өөртөө шингээж хүчийг нь бууруулдаг учир нуур, гол, усан сан,оргилуурын ойролцоо наран шарлага хийх нь тохиромжтой. Харин салхи нарныдулааны хүчийг нэмэгдүүлдэг учир салхитай үед голын эргэ дээр удаанхугацаагаар шарлага хийснээс дулааны цохилтонд амархан өртдөг байна. Наран шарлагын талбайд /усан сан, усан оргилуур үгүй үед/ савтай уставина.Дулааны цохилтонд өртсөн, хэт ягаан туяаны нөлөө хэтэрсэн үед хүүхдэдхордлогын шинж илэрнэ. Наран шарлагын үед хүүхдийн бие халж нүүр улайх,хөлрөх шинж илэрвэл заслыг зогсооно. Сүүдэртэй газар тайван байлгаж хөлсийгнь хатааж шүршүүрт оруулна. Шингэн юм сайн уулгана. Хордлогын шинж гүнзгийилэрвэл Эмнэлгийн тусламж авна. ХҮҮХДИЙН БИЕИЙГ АГААРААР ЧИЙРЭГЖҮҮЛЭХ 1. тасалгааны агаарт А. Гар хөлийг нүцгэн байлгах Б. Нүцгэн байлгах В. Тоглох / биеийн аль нэг хэсгийг гаргах/ Г. Дасгал хийх. / богино өмд шаахайтай./ 2. Гадаа агаарт А. Агаарт гаргах Б. Унтуулах В. Тоглуулах Г. Зугаалах
    • ТАСАЛГААНЫ АГААРТАгаарын температур, чийглэг, салхины хөдөлгөөн, цэлмэг, бүрхэг зэргийгхаргалзана. Мөн хүүхдийн хувцасыг хөнгөн, дулаан, агаар сайн дамжуулах,угаахад тохиромжтой материалаар хийнэ. Салхивч, тоонны шилийг онгойлгожцэвэр агаар тогтмол оруулж байна.20-22 хэмийн дулаан өрөөнд хүүхдийг өлгийдөх, хуурайлах үеэр гар, хөл, заримхэсгийг 1-2 минут ил гаргаж байлгана, цашид хугацааг 7 хоногт 1 минутаарнэмэгдүүлнэ.1 сартайгаас хүүхдийн өлгий, цамцыг тайлж 1-2 минутын турш задгай байлгана. 7хоногт 1 минутаар уртасгасаар 15-20-30 минут болгоно. Өрөөний дулааныг 3 долоохоног тутам 1 хэмээр бууруулсаар 16-17 хэмд хүргэнэ. Хүүхдийг нүцгэн байлгахад агаар бүх биеийн гадаргад нөлөөлөн халуунхүйтний өөрчлөлтөнд тэсвэр хатуужилтай болгодог.1 настайгаас 16-18 хэм дулаан өрөөнд эхлээд биеийн аль нэг хэсгийг ил гаргажаажимдаа нүцгэн тоглуулна.2 настайгаас нь салхивчийг онгойлгоно. Мөн оймс болон өмд өмсүүлэн өглөөнийэрүүл ахуйн дасгал хийлгэнэ. Дасгалын дараа гадаа унтуулах буюу тоглуулаххэрэгтэй. ГАДАА АГААРТХүүхдийг тасалгааны агаар дасгахын зэрэгцээ гадааны задгай агаарт гаргах,унтуулах, тоглуулах, зугаацуулах зэргээр чийрэгжүүлнэ.Дулааны улиралд гэртээ гарсан өдрөөс 15 минутаар, хүйтний улиралд 2-4 долоохоногтойгоос 5 минутаар эхэлж цаг агаарын байдлыг харгалзан 1-2 цаг хүртэлхугацаагаар 2 удаа гадаа байлгана. Нүүрийг ил гаргасан байна. Дулааны улиралд нимгэн малгай өмсүүлжбиеийн зарим хэсгийг ил гаргана. Тохиромжтой цаг 10-11, 16 цаг юм. Хавар намар 14хоногтойгоос 10 минутаар эхэлж гаргана. Хүүхдийг өвөл, зуны аль ч улиралд гадааунтуулна. Харин салхины үлээлт, нарнаас хамгаалсан унталгын байрыг зориудбэлтгэж, түүнд засаж тавьсан ор, дэвсгэр дээр унтуулна. Нярай хүүхдийн унталгын үеэр хувцаслах үлгэрчилсэн загвар байдаг. Үүндөвөл 10-15 хэмийн хүйтэнд 2 давхар одёолоор өлгийдөж дотуур нь 2 давхардаавуун цамц өмсүүлэнэ, нимгэн өлгий гадна талаар нь хөвөнтэй өлгийгөөрөлгийднө. Сул биетэй хүүхдийг гадаа унтуулахдаа доторх нимгэн өлгий хөвөнтэйөлгий 2-н хооронд хөлд нь 38-40 хэм бүлээн жин тавьж өлгийднө.Хүүхдийн хувцас бие барьж болохгүй, мөн хувцасыг олон давхарласнаас хөлөрччийг даадаг.
    • Хүүхдийг салхинд гаргах үед нь хөдөлгөөнт тоглоом тоглуулах, элс, цасануул, юмны дүрс бариулах, зун машинд хүрзээр элс ачуулах, буулгах зэргээрхөдөлгөөнтэй байвал илүү ашигтай.Хүүхдийн нас ахих тутам хувцасыг нимгэлж зуны улиралд цамцгүй, хөл нүцгэн,богино өмдтэй явуулах. Өвлийн улиралд хүүхдийн хамарт тос түрхэж, хамрыгсайн цэвэрлэсэн байна. Өвөл нярай хүүхдийг өдөрт 3-4 удаа богино хугацаагааргаргана. Гадаа 30 хэмээс халуун, 20 хэмээс хүйтэн, бороотой, шуургатай үедгаргахгүй.Хүүхдийг 5 настайгаас цана, тэшүүр, чаргаар гулгуулна. Хүүхдийг цаг агаарынбайдалд тохируулан зөв хувцаслаж, өглөө, оройн цэнгэг агаарт нуур, голын эрэгболон ой модтой байгалийн сайханд дагуулж зугаацуулна. АШИГЛАСАН НОМО.Санжаа, бага насны хүүхдий чийрэгжүүлэхүй. УБ 1980 он
    • ЭМЯ, Эрүүл мэндийн холбогдолтой хууль эрхйин актынэмхтгэл. 5-р боть. УБ 1996 онЦ.Батноров, Эмчилгээний биеийн тамир УБ 1996 онД.Цагаан нөхөн сэргээх эмчилгээ УБ 2001 онБ.Тогоо Монголын эмнэлгйин засал УБ 1999 онС.Сээсрэгдорж, Ч.Чимэдрагчаа, Монголын уламжлалт ангаах ухааныөвчнийг анагаах увидас УБ 2005 онД.Даваадавга Монголын уламжлалт анагаах ухааны идээ ундаа,явдал мөр, эмийн найрлагын ерөндөг. УБ 2002 онД.Өлзий хутаг, Монголын Уулархаг мужийн хүмүүсийн дасанзохицох бүс нутгийн эмгэг УБ 2002 онР.Балдорж, Монгол айраг Чингисийн ундаа. УБ 2002 он Гарчиг1.Бага насны хүүхдийг чийрэгжүүлэх тухай2.Бага насны хүүхдийг хөдөлгөөнөөр чийрэгжүүлэх3.Хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх уламжлалт дасгал4.0-3 насны хүүхдийг усаар чийрэгжүүлэх тухай5.Хүүхдийн биеийгнараарчийрэгжүүлэхтухайб. Хүүхдийн биеийг агаараар чийрэгжүүлэх тухай