SlideShare a Scribd company logo
1 of 4
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                     ЛЕКЦ 4

      Хичээлийн сэдэв:   Экосистем (биогеоценоз)

    Английн эрдэмтэн А.Г. Тенсли: Биологи болон физик орчны хоорондын холбоог
“Экосистем”гэж томъёолсон (1935). 1930-1940 онд эхлээд дэлхийн бөмбөрцгийн гадаргуу
дахь амьтай, амьгүй биетийн нэгдмэл тогтолцоог судлах чиглэл бий болсон юм. Үүнд дараах
дөрвөн эх сурвалж их үүрэг гүйцэтгэсэн.
    А. Тенсли. Амьд биес, амьгүй хүчин зүйлүүд харилцан адил оролцож бүрдүүлсэн уян
хатан тэнцвэрийн харьцангуй тогтвортой тогтолцоог "экосистем" гэж тодорхойлсон. Ой
мод, хээр тал, гол горхи, аквариумтай загас гэх мэт нь экосистемийн эгэл хэлбэр болдог.
      Оросын эрдэмтэн В.Н.Сукачев 1940 оны үеэр биогеоценозын тухай сургаалыг
боловсруулсан байна. Биогеоценоз (сав шим бүлгэмдэл) нь дэлхийн шим мандлын
тархалтын эгэл нэгж бөгөөд ургамал бүлгэмдлийн (фитоценозын) эзлэх талбайгаар
тодорхойлогддог байна.
      Английн эрдэмтэн Р. Линдеман 1942 онд экосистемийн судалгаанд анх удаа
энергийн шилжих хувьсах байдлыг тооцох хандлагыг дэвшүүлж, гаднаас экосистемд орсон
энерги тэжээлийн дамжлага бүрд хэрхэн шилжсэн тоо хэмжээг тооцож үзсэн байдаг.
     Оросын эрдэмтэн Е.М. Лавренко 1945 онд дэлхийн бөмбөрцгийн гадаад бүрхэвч дэхь
өвөрмөц мандал -фитогеосфер (дэлхий ургамал мандал)-ийн тухай ойлголтыг томъёолж,
нарны гэрлийг хүлээн авч органик бодис бүрдүүлж, улмаар бүх амьд биесийн энерги
хангамжийг нөхцөлдүүлдэг дэлхийн ногоо ургамлын үүргийг экосистемд дэвшүүлэн
тодорхойлсон юм.
     Фитогеосферт биогеоценозоос гадна тропосферийн доод давхраа, ургамлын үндэс,
бичил амь биес, амьтдын орших газрын хөрс уг давхаргыг оролцуулж тодорхойлсон байна.
     Экосистем бол өөр хоорондоо тэжээлийн хэлхээгээр холбогдсон бүх амьд бие,
тэдгээрийн бодисын солилцоо энергийн хувиралд оролцох орчин тойрны амьгүй
бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгдмэл тогтолцоо юм.
     Экосистемийн        бүтэц    бүрэлдэхүүн.
Экосистемийн бүтэц нь: Орон зайн тогтоц,
үйл ажиллагааны тогтоц гэсэн хоёр талтай
байдаг.
    Орон зайн тогтоц нь: Бүрэлдэхүүн
хэсгүүд,    бүтэц     байгууламж,     харилцаа
холбооны нийлэмж гэсэн гурван янзаар
илэрхийлэгдэнэ.
           Биогеоценозын загвар
    Орон зайн тогтолцооны бүрэлдэхүүн
хэсэгт амьд биетийн зүйлийн бүрдэл,
популяци, амьдралын хэлбэр ордог. Бүтэц
байгууламж гэдэгт ургамлын бүлгэмдэл,
түүний ярус /өндөр намын зэрэглэл/, синуз, бүлэглэл, амьтдын тоо толгой, бүтээмж, нэгж
талбайд ноогдох тоо, хэмжээ зэрэг үзүүлэлт багтдаг.
    Харилцаа холбооны нийлэмжид хоол тэжээлийн холбоо, зүйлүүдийн хоорондын
харилцаа, бүлгэмдлийн доторхи гишүүдийн харилцаа орно.
    Амьд биетүүдийн бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо ургамал амьтан, бичил биетний
зүйлийн бүрдлийн нийт тоо, нэгж талбай (м, 100м ) дахь зүйлийн тоо, өсөлт, хөгжлийн оргил
үеийн биеийн жингийн хэмжээ (г/м) ангилал зүйн болон экологийн оролцох хуваарь
үзүүлдэг.
                                                                                        1
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                     ЛЕКЦ 4

     Экосистемийн бүтэц. Экосистемийн бүтцийг тэжээлийн бүрэлдэхүүн, мөн нөхөн
 сэргээгдэх чадвар, амьтан организмын хооллох арга, хэв шинжийг үндэслэн хоёр ангилдаг.
     Биогеоценозод оролцож байгаа ургамлын бүлгэмдэл нь түүний гадаад төрх байдал, эзлэх
 талбай, дотоод уур амьсгал, хөрсний шинж чанар, амьтад бичил амьд биесийн бүрдэл,
 байршлыг тодорхойлдог.
        Усны экосистем. Дэлхийн усан бүрхэвч нь амьдралын байдалд нөлөөлөх олон чухал
шинжүүдтэй. Усанд хүчилтөрөгч бага, том амьтад шууд амьсгалахад хүрэлцдэггүй зэрэг нь
амьсгалын системийн эволюцийн гол хүчин зүйл болдог. Усны тунгалаг шинж чанараас
плактон, нектон организмын өнгө хамаардаг. Усны шинж чанар нь ургамал, амьтдын үржил,
тоос хүртээх, гаметуудыг тараах, авгалдайг амьдруулах зэргээр нөлөөлдөг.
    Усны гүнд нарны гэрэл харинцан адилгүй нэвтэрдэг, гүнээс хамааран даралт янз бүр,
хуурай газар хэрхэн байрласан зэргээс хамааарч усанд амьдрагч организмууд зарим нь гүнд,
нөгөө хэсэг нь гадаргууд ойр амьдардаг.
    Ус нь дуу чимээг агаараас илүү хурдан дамжуулдаг, усан орчинд амьтад амьдралын өргөн
хязгаарт амьдардаг. Усын тунгалагжилт, гэрэл нэвтрүүлэх чадвар, урсах хурд, давсжилт,
ууссан хийн агууламж зэрэг шинж чанарууд ч нөлөөлнө.
    Усны объектын онцлог нь усны термодинамикийн шинж чанараар тодорхойлогддог. Энэ
нь усны хувийн дулаан шингээлт агаараас их нуугдмал хайлуулах дулаан ихтэй байдаг. Үүнд:
     o 1кг мөс хайлуулхад ЗббДж дулаан шаардана.
     o 1кг ус ууршуулхад 2.24х 10 Дж дулаан шингээнэ.
     o +4С гэхэд хамгийн их нягт байдаг.
     Усыг урсгал бол лентик, урсгалгүй бол лептик гэж хоёр ангилна. Усны химийн шинж
чанар нь усны амьтдын даралтыг тохируулж, усанд ууссан бодисоор хооллох гол хүчин зүйл
болдог. Усны ёроолд амьдардаг амьтдыг бентос, усны ёроолын хад чулуу, мод зэрэг хатуу
юмны гадаргууд наалдаж бэхлэгдэн амьдардаг биетүүийг перифитон гэнэ. Усанд идэвхгүй
хөвж амьдардаг амьтдыг плактон, идэвхтэй сэлж амьдарч буй амьтдыг никтон гэнэ. Ус
агаарын зааг дээрх бүлгийг нейстон гэнэ. Үүнд шумуул, хэвэл хөлт, зөөлөн биетүүд, нялцгай
биетний авгалдай хамаарна. Зарим тохиолдолд биеийн тодорхой хэсэг нь усанд нөгөө хэсэг
нь агаарт амьдардаг. Үүнийг плейстон гэнэ. Үүнд замаг, зарим зүйлийн дээд ургамлууд орно.
Ус нь дуу чимээг агаараас илүү хурдан дамжуулдаг, усан орчинд амьтад амьдралын өргөн
хязгаарт амьдардаг. Урсгал усан санг гүнээр нь гурван бүсчилэлд хувааж болно. Үүнд:
       Литораль бүс. ус сангийн эрэг хөвөө орчмын гэрэл бүрэн нэвтэрдэг, энд усны бүх
ургамал зарим замаг ургадаг.
       Лимнетик бүс. Литораль бүснээс доош оршдог. Гэрлийн идэвхтэй хэсэг нэвтрэх усны
зузааны хязгаарын бүсэд плактон, нейстон зүйлүүд зонхилж амьдарна. Лимнетик бүсийн
доод хязгаарыг Компенсиацийн шугам гэнэ. Энэ шугам хүртэлх гэрэл 1% нэвтэрдэг учраас
фитоплактон зэрэг фотосинтез явуулдаг организмууд нилээд тархсан байна.




                                                                                       2
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                     ЛЕКЦ 4

       Ёроолын бүс. Цэнгэг усны болон далай тэнгисийн бентос организм амьдардаг
хамгийн доод ёроолын хэсэг бөгөөд нарны гэрэл нэвтэрдэггүй учраас гүний амьтад өөрөөсөө
гэрэл цацруулах буюу хурц тод өнгөтэй болсон байдаг. Усад амьдрагчдыг, бусад
экосистемийн адил тэжээлийн хэлхээгээр нь:
       o Автотроф /органик биш бодисоор хооллогчид/ продуцент
       o Фаготроф /бактерээр хооллогчид/ макроконсумент
       o Сапротроф /сэгээр хооллогчид/ микроконсумент гэж ангилах ба эдгээр нь ихэвчлэн
          органик бодисыг устгагчид юм. Тогтмол ба урсгал усан сангууд өөрийн бүтцээрээ
          маш олон янз, тус бүрийн экологийн суурьт тохирсон температурын улирлын
          хэлбэлзэлтэй байдаг. Тогтмол усан санд, усын хөдөлгөөн буюу урсгалын хурд,
          хагшаас тунах, өөрийгөө цэвэрлэх процесс, задрал зэргийн онцлогийг буй болгодог
          нь илүүдэл бодисыг гадагш хаях зэрэгт трубулентность үйлчилдэг.
        Газрын гадаргуун экосистем. Газрын гадаргуу дээрх экосистемийн нэг адил олон
эгнээтэй юм. Газрын гадаргуу өндөршлөөс хамаарч түүний ургамлын бүрхэвч хэрхэн
өөрчлөгдөж байгааг энгийн нүдээр харж болно. Эгнээ бүрийн өөрчлөлтөөр энд амьдрагчдын
ургамал, амьтан хоорондын ялгаа гарч байдаг. Газрын гадаргуу дээрх биогеоценозын хэвтээ
бүтцийг синуз гэж нэрлэдэг. Газрын гадаргуун биогеоценозод зөвхөн доминант байхаас гадна
орчны температур, чийгшил, гэрэлтүүлэг, хөрсний нөхцлийг өөрчлөх үүрэг гүйцэтгэдэг ба
үүнийг "эдификатор" гэж нэрлэдэг.
        Экосистемийн гомеостаз ба сукцесс. Байгалийн экосистемүүдийн ой, усан сан зэрэг
нь удаан хугацаагаар хэдэн арваас хэдэн зуун жил тодорхой орон зай ба цаг хугацааны хувьд
тогтвортой байдаг. Ийм тогтворыг хадгалахын тулд бүрдүүлэх эх үүсвэрүүд болох бодисын
урсгал, эрчим хүч, организмууд ба хүрээлэх орчны хооронд бодисын солилцооны ижилсэх ба
ондооших (ассимиляци-диссимиляц) процесс явагдана. Ямар ч экосистем туйлын
хөдөлгөөнгүй тогтвортой байж чаддаггүй. Хамгийн гол ойлголт бол зөв үечлэлтэй байх нь
системийг тэнцвэрээс гаргадаггүй юм.
    Экосистемийн хөдөлгөөнт тогтвортой тэнцвэрийн байдлыг гомеостаз гэж нэрлэдэг.
Гомеостаз бүрийн бүлэглэлүүдийн шинж чанар ба зүй тогтол нь адил биш байдаг. Хэвийн
биогеоценозод гомеостазыг хүрээлэн буй байнгын мэдээлэл авдаг "нээлттэй" систем хангаж
байдаг. Фотосинтезээр амьдардаг ургамал нарны эрчим хүчнээс химийн бодисын масс авах ба
үүний үр дүнд хуримтлал буюу задрал байнга явагдаж байдаг. Хүний бий болгосон
антропоген экологийн системд өөр байдаг. Энд байгалийн зүй тогтол үйлчлэвч жинхэнэ
биогеоценозтой адил "нээлттэй" гэж авч үзэж болохгүй. Байгалийн экосистемд хөдөлгөөнтэй
тэнцвэрийн байдал байнга байхгүй аажимдаа түүнийгээ алдаж эхэлдэг. Энэ өөрчлөлтүүд
юуны өмнө биогеоценозын бүрэлдэхүүнд байгаа амьд популяцид илэрдэг. Энэ нь дэс
дарааллын шинж чанартай явагдах ба нэг биоценоз, нөгөөгөөр солигдохыг сукцесс гэнэ.
     Жишээ нь: Унасан модыг мөөгөнцөр, бактериуд идэж эхлэх ба дараа нь ялзрахад
субдеструктор нэртэй мөөг урган, эцэст нь модлог эдийг хөнөөдөг гумификатор мөөг бий
болдог. Үүний зэрэгцээ ксилогфаг гэж нэрлэгддэг шавьжнууд их үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ
янз бүрийн бактерууд идэвхтэй оролцдог.
    Сукцессийг дотор нь:
       -Зооген /Амьтны үйлчлэлээр/
       -Фитоген /Ургамлын үйлчлэлээр/
       -Антропоген /Хүний үйлчлэлээр/
       -Байгалийн гамшиг /түймэр, салхи, агаарын бохирдол/



                                                                                       3
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                   ЛЕКЦ 4

    Хүн экосистемд сукцессийн ямар үед байхад үйлчлэхээс хамаарч тухайн экосистемийн
цаашдын хөгжил тодорхойлогдоно. Сукцесс бол зөвхөн биотыг өөрчлөөд зогсохгүй, бүхэл
бүтэн эргэлтгүй процесс тул абиот хүчин зүйлсийн бүх цогцолборыг өөрчилдөг.
        Экосистемийн энерги. Байгаль экологийн нэн чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг нь
энергийн эх үүсвэр юм. Аливаа зүйлс энергийн үйлчиллээр үүсч бий болж байдаг. Энергийн
шинж төлөв нь дараах хуулиудаар тодорхойлогдоно. Үүнд:
        1.Энерги хадгалагдах хууль /Термодинамикийн хууль/
        2.Энерги хувиргах /Энтропын хууль/
    Энерги хувиргах буюу энтропын хууль нь байгаль дээр маш эрчимтэй үйлчилдэг юм. Энэ
хууль ёсоор төвлөрсөн энерги цааш нь тархах замаар энергийн хувиргах процесс явагдаж,
эмх цэгцтэй оршино. Энергийг авч үзэхдээ энергийн орчныг заавал хамтад нь авч үзэх
шаардлагатай болдог. Агаар мандал дахь цацраг чухам ийм мягаар хуваарилагддагийг
ойлгохын тулд нарнаас тусах цацрагийн солонго /спектр/-ын задралын бүрдлийг авч үзэх
хэрэгтэй.
        o Эрчим хүчний 41% орчим нь нүдэнд үзэгдэх хэсэгт /380-710 нм/
        o 50% нь хэт улаан туяа /710-300НМ/
        o 9% нь хэт ягаан туяа /180-300НМ/
       Экосистемийн энерги ба түүний шилжилт Дэлхий дээрх амьдрал нарны энергийн
ачаар оршин тогтнодог. Гэрлийн энерги нүүрсхүчлийн хий, ус нэгдсэнээр фотосинтезийг,
фотосинтез нь өвсөн тэжээлтэн амьтдын иддэг ургамлыг бий болгодог. Өвсөн тэжээлтнээр
махчин амьтад хооллодог. Үүнээс үзэхэд нарны энерги ургамал болон бүх амьд ертөнцийг
хооллож тэдгээрийн бие махбодод дамжин тархдаг. Энерги нэг бие махбодоос нөгөөд
тэжээлийн хэлхээгээр дамжин шилждэг. Тэжээлийн түвшин гэдэг нь тэжээлийн хэлхээн дэх
үе бүрийн байр суурь. Тэжээлийн анхдагч түвшин продуцентууд, хоёрдох түвшин бол өвсөн
тэжээлтэн, махчин амьтдаар хооллодог /жижиг махчдаар хооллодог хүчирхэг махчид, эсвэл
шимэгчид/, тав дахь нь мах ургамлын аль альнаар хооллодог холимог идэштэн хүн баавгай
байж болно. Хэрэглэгчдийн идсэн хоол бүрэн шингэдэггүй. Өвсөн идэштэнд хоол тэжээлийн
12-20%, махчин идэштэнд 75% ба түүнээс дээш хувь нь шингэдэг.
    Энергийн зарцуулалт юуны түрүүнд бодисын солилцооны процессыг дэмжихэд
чиглэгдэж, бага хэмжээний энерги өсөлтөнд зарцуулагдана. Бодисын солилцооны эцсийн
бүтээгдэхүүн ялгадас хэлбэрээр гадагшилна. Энергийн ихэнх хэсэг нь бие махбодод химийн
урвалын үед дулаан хэлбэрээр оршиж, бодисын солилцоонд хэрэглэгдэх бүх энерги ба дулаан
сарниж, энергийн 90 орчим хувь нь тэжээлийн нэг түвшнээс нөгөөд шилждэг. Амьдрал
оршиж байхын тулд алдагдсан ба сарнисан энерги байнга шинэчлэгддэг.
    Организмын амьд бус хэсгээс бүрэлдсэн материалыг детрит гэнэ. Детритэд агуулагдах
энергийг ашигладаг сапрофитууд /үхсэн амьтдын болон амьтдын ялгадас дахь органик
бодисоор хооллодог организмууд/ байдаг. Иймд тэжээлийн хэлхээг фотосинтезлэгч бие
махбодыг идэхээс эхэлдэг бэлчээршйн хэлхээ ба хагд ургамал хүүр сэгийн үлдэгдлээр,
амьтдын ялгадаснаас эхэлдэг задралын детритийн хэлхээ гэсэн хоёр төрөл болгож ангилна.




                                                                                     4

More Related Content

What's hot

карбон хүчил
карбон хүчилкарбон хүчил
карбон хүчилdavaa627
 
Хими - Спирт
Хими - СпиртХими - Спирт
Хими - СпиртGerlee IP
 
Эсийн хуваагдал
Эсийн хуваагдалЭсийн хуваагдал
Эсийн хуваагдалnight owl
 
нийгмийн нийтлэг
нийгмийн нийтлэгнийгмийн нийтлэг
нийгмийн нийтлэгtulgaa14
 
харилцааны хэлбэрүүд 8
харилцааны хэлбэрүүд 8харилцааны хэлбэрүүд 8
харилцааны хэлбэрүүд 8ajaa97
 
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүдэсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүдOidov Tungaa
 
монгол ардын оньсого
монгол ардын оньсогомонгол ардын оньсого
монгол ардын оньсогоhishgee79
 
амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрDolgormaa Doogii
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилBatbaatar Everlastinghero
 
ургамлын үржлийн эрхтэн
ургамлын үржлийн эрхтэнургамлын үржлийн эрхтэн
ургамлын үржлийн эрхтэнOidov Tungaa
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргуудbayarmaa_mish
 

What's hot (20)

ДНХ- ийн нийлэгжилт
ДНХ- ийн нийлэгжилтДНХ- ийн нийлэгжилт
ДНХ- ийн нийлэгжилт
 
Lecture15
Lecture15Lecture15
Lecture15
 
моногибрид
моногибридмоногибрид
моногибрид
 
карбон хүчил
карбон хүчилкарбон хүчил
карбон хүчил
 
Хими - Спирт
Хими - СпиртХими - Спирт
Хими - Спирт
 
Эсийн хуваагдал
Эсийн хуваагдалЭсийн хуваагдал
Эсийн хуваагдал
 
найруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах ньнайруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах нь
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэн
 
нийгмийн нийтлэг
нийгмийн нийтлэгнийгмийн нийтлэг
нийгмийн нийтлэг
 
Biochemistry l 3
Biochemistry l 3Biochemistry l 3
Biochemistry l 3
 
харилцааны хэлбэрүүд 8
харилцааны хэлбэрүүд 8харилцааны хэлбэрүүд 8
харилцааны хэлбэрүүд 8
 
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүдэсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
 
монгол ардын оньсого
монгол ардын оньсогомонгол ардын оньсого
монгол ардын оньсого
 
Lecture7
Lecture7Lecture7
Lecture7
 
амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэр
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
Lecture10
Lecture10Lecture10
Lecture10
 
ургамлын үржлийн эрхтэн
ургамлын үржлийн эрхтэнургамлын үржлийн эрхтэн
ургамлын үржлийн эрхтэн
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргууд
 

Viewers also liked

экологийн суварга
экологийн суваргаэкологийн суварга
экологийн суваргаSugar Gonchigdanzan
 
Биологийн хичээлийн лекц 8
Биологийн хичээлийн лекц 8Биологийн хичээлийн лекц 8
Биологийн хичээлийн лекц 8enkhmaa1986
 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГА...
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГА...ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГА...
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГА...Enkhbold Myagmarsuren
 

Viewers also liked (10)

цөлжилт
цөлжилтцөлжилт
цөлжилт
 
экологийн суварга
экологийн суваргаэкологийн суварга
экологийн суварга
 
цөлжилт
цөлжилтцөлжилт
цөлжилт
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Биологийн хичээлийн лекц 8
Биологийн хичээлийн лекц 8Биологийн хичээлийн лекц 8
Биологийн хичээлийн лекц 8
 
Хавтгай хорхой
Хавтгай хорхойХавтгай хорхой
Хавтгай хорхой
 
Biol l 8
Biol l 8Biol l 8
Biol l 8
 
амьтны аймаг
амьтны аймагамьтны аймаг
амьтны аймаг
 
Amitnii aimag
Amitnii aimagAmitnii aimag
Amitnii aimag
 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГА...
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГА...ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГА...
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГА...
 

Similar to экосистем (20)

Lects5
Lects5Lects5
Lects5
 
Lects6
Lects6Lects6
Lects6
 
Presentation2 agro ecologi
Presentation2 agro ecologiPresentation2 agro ecologi
Presentation2 agro ecologi
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
 
Lekts 8
Lekts 8Lekts 8
Lekts 8
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
 
Cem5
Cem5Cem5
Cem5
 
Cem6
Cem6Cem6
Cem6
 
1 r hicheel
1 r hicheel1 r hicheel
1 r hicheel
 
Lekts 5
Lekts 5Lekts 5
Lekts 5
 
Cem3
Cem3Cem3
Cem3
 
биосфер
биосфербиосфер
биосфер
 
Sem2
Sem2Sem2
Sem2
 
энхболдын блогт тавтай морил
энхболдын блогт тавтай морилэнхболдын блогт тавтай морил
энхболдын блогт тавтай морил
 
суурьшлын экологи
суурьшлын экологисуурьшлын экологи
суурьшлын экологи
 
Khicheeliin tuluvluguu
Khicheeliin tuluvluguuKhicheeliin tuluvluguu
Khicheeliin tuluvluguu
 
Hoollolt d ashiglah
Hoollolt d ashiglahHoollolt d ashiglah
Hoollolt d ashiglah
 
Biol l 1
Biol l 1Biol l 1
Biol l 1
 

More from davaa627

экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнdavaa627
 
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнdavaa627
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилтdavaa627
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилтdavaa627
 
органик химийн урвал
органик химийн урвалорганик химийн урвал
органик химийн урвалdavaa627
 
Or.reaction
Or.reaction Or.reaction
Or.reaction davaa627
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
Ecology book
Ecology bookEcology book
Ecology bookdavaa627
 
хичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Orхичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Ordavaa627
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтdavaa627
 
хичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkхичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkdavaa627
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдdavaa627
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдdavaa627
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээнdavaa627
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээнdavaa627
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнdavaa627
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтdavaa627
 

More from davaa627 (20)

экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
 
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
 
органик химийн урвал
органик химийн урвалорганик химийн урвал
органик химийн урвал
 
Or.reaction
Or.reaction Or.reaction
Or.reaction
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
Ecology book
Ecology bookEcology book
Ecology book
 
хичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Orхичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Or
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолт
 
хичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkхичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pk
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 

экосистем

  • 1. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 4 Хичээлийн сэдэв: Экосистем (биогеоценоз) Английн эрдэмтэн А.Г. Тенсли: Биологи болон физик орчны хоорондын холбоог “Экосистем”гэж томъёолсон (1935). 1930-1940 онд эхлээд дэлхийн бөмбөрцгийн гадаргуу дахь амьтай, амьгүй биетийн нэгдмэл тогтолцоог судлах чиглэл бий болсон юм. Үүнд дараах дөрвөн эх сурвалж их үүрэг гүйцэтгэсэн. А. Тенсли. Амьд биес, амьгүй хүчин зүйлүүд харилцан адил оролцож бүрдүүлсэн уян хатан тэнцвэрийн харьцангуй тогтвортой тогтолцоог "экосистем" гэж тодорхойлсон. Ой мод, хээр тал, гол горхи, аквариумтай загас гэх мэт нь экосистемийн эгэл хэлбэр болдог. Оросын эрдэмтэн В.Н.Сукачев 1940 оны үеэр биогеоценозын тухай сургаалыг боловсруулсан байна. Биогеоценоз (сав шим бүлгэмдэл) нь дэлхийн шим мандлын тархалтын эгэл нэгж бөгөөд ургамал бүлгэмдлийн (фитоценозын) эзлэх талбайгаар тодорхойлогддог байна. Английн эрдэмтэн Р. Линдеман 1942 онд экосистемийн судалгаанд анх удаа энергийн шилжих хувьсах байдлыг тооцох хандлагыг дэвшүүлж, гаднаас экосистемд орсон энерги тэжээлийн дамжлага бүрд хэрхэн шилжсэн тоо хэмжээг тооцож үзсэн байдаг. Оросын эрдэмтэн Е.М. Лавренко 1945 онд дэлхийн бөмбөрцгийн гадаад бүрхэвч дэхь өвөрмөц мандал -фитогеосфер (дэлхий ургамал мандал)-ийн тухай ойлголтыг томъёолж, нарны гэрлийг хүлээн авч органик бодис бүрдүүлж, улмаар бүх амьд биесийн энерги хангамжийг нөхцөлдүүлдэг дэлхийн ногоо ургамлын үүргийг экосистемд дэвшүүлэн тодорхойлсон юм. Фитогеосферт биогеоценозоос гадна тропосферийн доод давхраа, ургамлын үндэс, бичил амь биес, амьтдын орших газрын хөрс уг давхаргыг оролцуулж тодорхойлсон байна. Экосистем бол өөр хоорондоо тэжээлийн хэлхээгээр холбогдсон бүх амьд бие, тэдгээрийн бодисын солилцоо энергийн хувиралд оролцох орчин тойрны амьгүй бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгдмэл тогтолцоо юм. Экосистемийн бүтэц бүрэлдэхүүн. Экосистемийн бүтэц нь: Орон зайн тогтоц, үйл ажиллагааны тогтоц гэсэн хоёр талтай байдаг. Орон зайн тогтоц нь: Бүрэлдэхүүн хэсгүүд, бүтэц байгууламж, харилцаа холбооны нийлэмж гэсэн гурван янзаар илэрхийлэгдэнэ. Биогеоценозын загвар Орон зайн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэгт амьд биетийн зүйлийн бүрдэл, популяци, амьдралын хэлбэр ордог. Бүтэц байгууламж гэдэгт ургамлын бүлгэмдэл, түүний ярус /өндөр намын зэрэглэл/, синуз, бүлэглэл, амьтдын тоо толгой, бүтээмж, нэгж талбайд ноогдох тоо, хэмжээ зэрэг үзүүлэлт багтдаг. Харилцаа холбооны нийлэмжид хоол тэжээлийн холбоо, зүйлүүдийн хоорондын харилцаа, бүлгэмдлийн доторхи гишүүдийн харилцаа орно. Амьд биетүүдийн бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо ургамал амьтан, бичил биетний зүйлийн бүрдлийн нийт тоо, нэгж талбай (м, 100м ) дахь зүйлийн тоо, өсөлт, хөгжлийн оргил үеийн биеийн жингийн хэмжээ (г/м) ангилал зүйн болон экологийн оролцох хуваарь үзүүлдэг. 1
  • 2. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 4 Экосистемийн бүтэц. Экосистемийн бүтцийг тэжээлийн бүрэлдэхүүн, мөн нөхөн сэргээгдэх чадвар, амьтан организмын хооллох арга, хэв шинжийг үндэслэн хоёр ангилдаг. Биогеоценозод оролцож байгаа ургамлын бүлгэмдэл нь түүний гадаад төрх байдал, эзлэх талбай, дотоод уур амьсгал, хөрсний шинж чанар, амьтад бичил амьд биесийн бүрдэл, байршлыг тодорхойлдог. Усны экосистем. Дэлхийн усан бүрхэвч нь амьдралын байдалд нөлөөлөх олон чухал шинжүүдтэй. Усанд хүчилтөрөгч бага, том амьтад шууд амьсгалахад хүрэлцдэггүй зэрэг нь амьсгалын системийн эволюцийн гол хүчин зүйл болдог. Усны тунгалаг шинж чанараас плактон, нектон организмын өнгө хамаардаг. Усны шинж чанар нь ургамал, амьтдын үржил, тоос хүртээх, гаметуудыг тараах, авгалдайг амьдруулах зэргээр нөлөөлдөг. Усны гүнд нарны гэрэл харинцан адилгүй нэвтэрдэг, гүнээс хамааран даралт янз бүр, хуурай газар хэрхэн байрласан зэргээс хамааарч усанд амьдрагч организмууд зарим нь гүнд, нөгөө хэсэг нь гадаргууд ойр амьдардаг. Ус нь дуу чимээг агаараас илүү хурдан дамжуулдаг, усан орчинд амьтад амьдралын өргөн хязгаарт амьдардаг. Усын тунгалагжилт, гэрэл нэвтрүүлэх чадвар, урсах хурд, давсжилт, ууссан хийн агууламж зэрэг шинж чанарууд ч нөлөөлнө. Усны объектын онцлог нь усны термодинамикийн шинж чанараар тодорхойлогддог. Энэ нь усны хувийн дулаан шингээлт агаараас их нуугдмал хайлуулах дулаан ихтэй байдаг. Үүнд: o 1кг мөс хайлуулхад ЗббДж дулаан шаардана. o 1кг ус ууршуулхад 2.24х 10 Дж дулаан шингээнэ. o +4С гэхэд хамгийн их нягт байдаг. Усыг урсгал бол лентик, урсгалгүй бол лептик гэж хоёр ангилна. Усны химийн шинж чанар нь усны амьтдын даралтыг тохируулж, усанд ууссан бодисоор хооллох гол хүчин зүйл болдог. Усны ёроолд амьдардаг амьтдыг бентос, усны ёроолын хад чулуу, мод зэрэг хатуу юмны гадаргууд наалдаж бэхлэгдэн амьдардаг биетүүийг перифитон гэнэ. Усанд идэвхгүй хөвж амьдардаг амьтдыг плактон, идэвхтэй сэлж амьдарч буй амьтдыг никтон гэнэ. Ус агаарын зааг дээрх бүлгийг нейстон гэнэ. Үүнд шумуул, хэвэл хөлт, зөөлөн биетүүд, нялцгай биетний авгалдай хамаарна. Зарим тохиолдолд биеийн тодорхой хэсэг нь усанд нөгөө хэсэг нь агаарт амьдардаг. Үүнийг плейстон гэнэ. Үүнд замаг, зарим зүйлийн дээд ургамлууд орно. Ус нь дуу чимээг агаараас илүү хурдан дамжуулдаг, усан орчинд амьтад амьдралын өргөн хязгаарт амьдардаг. Урсгал усан санг гүнээр нь гурван бүсчилэлд хувааж болно. Үүнд: Литораль бүс. ус сангийн эрэг хөвөө орчмын гэрэл бүрэн нэвтэрдэг, энд усны бүх ургамал зарим замаг ургадаг. Лимнетик бүс. Литораль бүснээс доош оршдог. Гэрлийн идэвхтэй хэсэг нэвтрэх усны зузааны хязгаарын бүсэд плактон, нейстон зүйлүүд зонхилж амьдарна. Лимнетик бүсийн доод хязгаарыг Компенсиацийн шугам гэнэ. Энэ шугам хүртэлх гэрэл 1% нэвтэрдэг учраас фитоплактон зэрэг фотосинтез явуулдаг организмууд нилээд тархсан байна. 2
  • 3. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 4 Ёроолын бүс. Цэнгэг усны болон далай тэнгисийн бентос организм амьдардаг хамгийн доод ёроолын хэсэг бөгөөд нарны гэрэл нэвтэрдэггүй учраас гүний амьтад өөрөөсөө гэрэл цацруулах буюу хурц тод өнгөтэй болсон байдаг. Усад амьдрагчдыг, бусад экосистемийн адил тэжээлийн хэлхээгээр нь: o Автотроф /органик биш бодисоор хооллогчид/ продуцент o Фаготроф /бактерээр хооллогчид/ макроконсумент o Сапротроф /сэгээр хооллогчид/ микроконсумент гэж ангилах ба эдгээр нь ихэвчлэн органик бодисыг устгагчид юм. Тогтмол ба урсгал усан сангууд өөрийн бүтцээрээ маш олон янз, тус бүрийн экологийн суурьт тохирсон температурын улирлын хэлбэлзэлтэй байдаг. Тогтмол усан санд, усын хөдөлгөөн буюу урсгалын хурд, хагшаас тунах, өөрийгөө цэвэрлэх процесс, задрал зэргийн онцлогийг буй болгодог нь илүүдэл бодисыг гадагш хаях зэрэгт трубулентность үйлчилдэг. Газрын гадаргуун экосистем. Газрын гадаргуу дээрх экосистемийн нэг адил олон эгнээтэй юм. Газрын гадаргуу өндөршлөөс хамаарч түүний ургамлын бүрхэвч хэрхэн өөрчлөгдөж байгааг энгийн нүдээр харж болно. Эгнээ бүрийн өөрчлөлтөөр энд амьдрагчдын ургамал, амьтан хоорондын ялгаа гарч байдаг. Газрын гадаргуу дээрх биогеоценозын хэвтээ бүтцийг синуз гэж нэрлэдэг. Газрын гадаргуун биогеоценозод зөвхөн доминант байхаас гадна орчны температур, чийгшил, гэрэлтүүлэг, хөрсний нөхцлийг өөрчлөх үүрэг гүйцэтгэдэг ба үүнийг "эдификатор" гэж нэрлэдэг. Экосистемийн гомеостаз ба сукцесс. Байгалийн экосистемүүдийн ой, усан сан зэрэг нь удаан хугацаагаар хэдэн арваас хэдэн зуун жил тодорхой орон зай ба цаг хугацааны хувьд тогтвортой байдаг. Ийм тогтворыг хадгалахын тулд бүрдүүлэх эх үүсвэрүүд болох бодисын урсгал, эрчим хүч, организмууд ба хүрээлэх орчны хооронд бодисын солилцооны ижилсэх ба ондооших (ассимиляци-диссимиляц) процесс явагдана. Ямар ч экосистем туйлын хөдөлгөөнгүй тогтвортой байж чаддаггүй. Хамгийн гол ойлголт бол зөв үечлэлтэй байх нь системийг тэнцвэрээс гаргадаггүй юм. Экосистемийн хөдөлгөөнт тогтвортой тэнцвэрийн байдлыг гомеостаз гэж нэрлэдэг. Гомеостаз бүрийн бүлэглэлүүдийн шинж чанар ба зүй тогтол нь адил биш байдаг. Хэвийн биогеоценозод гомеостазыг хүрээлэн буй байнгын мэдээлэл авдаг "нээлттэй" систем хангаж байдаг. Фотосинтезээр амьдардаг ургамал нарны эрчим хүчнээс химийн бодисын масс авах ба үүний үр дүнд хуримтлал буюу задрал байнга явагдаж байдаг. Хүний бий болгосон антропоген экологийн системд өөр байдаг. Энд байгалийн зүй тогтол үйлчлэвч жинхэнэ биогеоценозтой адил "нээлттэй" гэж авч үзэж болохгүй. Байгалийн экосистемд хөдөлгөөнтэй тэнцвэрийн байдал байнга байхгүй аажимдаа түүнийгээ алдаж эхэлдэг. Энэ өөрчлөлтүүд юуны өмнө биогеоценозын бүрэлдэхүүнд байгаа амьд популяцид илэрдэг. Энэ нь дэс дарааллын шинж чанартай явагдах ба нэг биоценоз, нөгөөгөөр солигдохыг сукцесс гэнэ. Жишээ нь: Унасан модыг мөөгөнцөр, бактериуд идэж эхлэх ба дараа нь ялзрахад субдеструктор нэртэй мөөг урган, эцэст нь модлог эдийг хөнөөдөг гумификатор мөөг бий болдог. Үүний зэрэгцээ ксилогфаг гэж нэрлэгддэг шавьжнууд их үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ янз бүрийн бактерууд идэвхтэй оролцдог. Сукцессийг дотор нь: -Зооген /Амьтны үйлчлэлээр/ -Фитоген /Ургамлын үйлчлэлээр/ -Антропоген /Хүний үйлчлэлээр/ -Байгалийн гамшиг /түймэр, салхи, агаарын бохирдол/ 3
  • 4. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 4 Хүн экосистемд сукцессийн ямар үед байхад үйлчлэхээс хамаарч тухайн экосистемийн цаашдын хөгжил тодорхойлогдоно. Сукцесс бол зөвхөн биотыг өөрчлөөд зогсохгүй, бүхэл бүтэн эргэлтгүй процесс тул абиот хүчин зүйлсийн бүх цогцолборыг өөрчилдөг. Экосистемийн энерги. Байгаль экологийн нэн чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг нь энергийн эх үүсвэр юм. Аливаа зүйлс энергийн үйлчиллээр үүсч бий болж байдаг. Энергийн шинж төлөв нь дараах хуулиудаар тодорхойлогдоно. Үүнд: 1.Энерги хадгалагдах хууль /Термодинамикийн хууль/ 2.Энерги хувиргах /Энтропын хууль/ Энерги хувиргах буюу энтропын хууль нь байгаль дээр маш эрчимтэй үйлчилдэг юм. Энэ хууль ёсоор төвлөрсөн энерги цааш нь тархах замаар энергийн хувиргах процесс явагдаж, эмх цэгцтэй оршино. Энергийг авч үзэхдээ энергийн орчныг заавал хамтад нь авч үзэх шаардлагатай болдог. Агаар мандал дахь цацраг чухам ийм мягаар хуваарилагддагийг ойлгохын тулд нарнаас тусах цацрагийн солонго /спектр/-ын задралын бүрдлийг авч үзэх хэрэгтэй. o Эрчим хүчний 41% орчим нь нүдэнд үзэгдэх хэсэгт /380-710 нм/ o 50% нь хэт улаан туяа /710-300НМ/ o 9% нь хэт ягаан туяа /180-300НМ/ Экосистемийн энерги ба түүний шилжилт Дэлхий дээрх амьдрал нарны энергийн ачаар оршин тогтнодог. Гэрлийн энерги нүүрсхүчлийн хий, ус нэгдсэнээр фотосинтезийг, фотосинтез нь өвсөн тэжээлтэн амьтдын иддэг ургамлыг бий болгодог. Өвсөн тэжээлтнээр махчин амьтад хооллодог. Үүнээс үзэхэд нарны энерги ургамал болон бүх амьд ертөнцийг хооллож тэдгээрийн бие махбодод дамжин тархдаг. Энерги нэг бие махбодоос нөгөөд тэжээлийн хэлхээгээр дамжин шилждэг. Тэжээлийн түвшин гэдэг нь тэжээлийн хэлхээн дэх үе бүрийн байр суурь. Тэжээлийн анхдагч түвшин продуцентууд, хоёрдох түвшин бол өвсөн тэжээлтэн, махчин амьтдаар хооллодог /жижиг махчдаар хооллодог хүчирхэг махчид, эсвэл шимэгчид/, тав дахь нь мах ургамлын аль альнаар хооллодог холимог идэштэн хүн баавгай байж болно. Хэрэглэгчдийн идсэн хоол бүрэн шингэдэггүй. Өвсөн идэштэнд хоол тэжээлийн 12-20%, махчин идэштэнд 75% ба түүнээс дээш хувь нь шингэдэг. Энергийн зарцуулалт юуны түрүүнд бодисын солилцооны процессыг дэмжихэд чиглэгдэж, бага хэмжээний энерги өсөлтөнд зарцуулагдана. Бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн ялгадас хэлбэрээр гадагшилна. Энергийн ихэнх хэсэг нь бие махбодод химийн урвалын үед дулаан хэлбэрээр оршиж, бодисын солилцоонд хэрэглэгдэх бүх энерги ба дулаан сарниж, энергийн 90 орчим хувь нь тэжээлийн нэг түвшнээс нөгөөд шилждэг. Амьдрал оршиж байхын тулд алдагдсан ба сарнисан энерги байнга шинэчлэгддэг. Организмын амьд бус хэсгээс бүрэлдсэн материалыг детрит гэнэ. Детритэд агуулагдах энергийг ашигладаг сапрофитууд /үхсэн амьтдын болон амьтдын ялгадас дахь органик бодисоор хооллодог организмууд/ байдаг. Иймд тэжээлийн хэлхээг фотосинтезлэгч бие махбодыг идэхээс эхэлдэг бэлчээршйн хэлхээ ба хагд ургамал хүүр сэгийн үлдэгдлээр, амьтдын ялгадаснаас эхэлдэг задралын детритийн хэлхээ гэсэн хоёр төрөл болгож ангилна. 4