More Related Content
Similar to Hesgiin horoonii bair 2013
Similar to Hesgiin horoonii bair 2013 (20)
More from GEC Mongolia (16)
Hesgiin horoonii bair 2013
- 2. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
СОНГУУЛИЙН ХЭСГИЙН ХОРООНЫ БОЛОН
САНАЛ АВАХ БАЙРЫГ БЭЛТГЭХ ЗААВАР
/СЕХ-НЫ 2013.03.21-НИЙ
8 ДУГААР ТОГТООЛ/
www.gec.gov.mn
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ– 2013
- 3. Хэсгийн хорооны ажиллах байр
Хэсгийн хорооны байранд Төрийн сүлдийг хүндэтгэлтэйгээр залж, дараахь зүйлийг
бэлтгэж тавина:
1.Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн тухай хууль тогтоомж, эрх зүйн бусад акт;
2.Тухайн хэсэгт хамрагдах нутаг дэвсгэрийн бүдүүвч зураг;
3.Хэсгийн хорооны ажиллах цагийн хуваарь;
4.Хэсгийн хорооны бүрэлдэхүүний нэр, хаяг, утас;
5.Хэсгийн хорооноос ажил үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ширээ, сандал, сейф,
утас, факс, компьютер, принтер;
6.Дээд шатны сонгуулийн хороод, цагдаа, онцгой байдлын алба, түргэн тусламж,
холбоо, эрчим хүчний газар, нам, хамтарсан намуудын, сонгууль эрхэлсэн
байгууллага, албан тушаалтны болон бусад шаардлагатай утасны жагсаалт;
7.Сонгогч саналын хуудаст саналаа хэрхэн тэмдэглэх заавар;
8.Сонгогчдын нэрийн жагсаалт /хүлээн авсан өдрөөс эхлэн/;
- 4. Хэсгийн хорооны ажиллах байр
Хэсгийн хорооны байрны гадна мэдээллийн самбар
байрлуулж дараахь мэдээллийг нийтэд танилцуулна:
1.Хэсгийн хорооны бүрэлдэхүүн, түүний ажлын зохион
байгуулалт, ажил үүргийн болон ажиллах цагийн
хуваарь;
2.Хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь;
3.Сонгогч саналаа саналын хуудаст хэрхэн тэмдэглэх тухай заавар;
4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомжийн
талаарх сурталчилгааны таниулах болон зурагт хуудас
- 5. САНАЛ АВАХ БАЙРНЫ ЗОХИОН
БАЙГУУЛАЛТ
1
2
ИББ-ын
итгэмжлэгдсэн
ажилтан
Хэсгийн хорооны
гишүүн
Бүртгэлийн
хуудас
СОНГОГЧ
САНАЛЫН ХУУДАС
ОЛГОХ
3
4
САНАЛ ТООЛОХ
ТӨХӨӨРӨМЖИД
САНАЛЫН ХУУДСАА ХИЙХ
САНАЛ
ТЭМДЭГЛЭХ
СОНГОГЧ
- 6. Санал авах байр
• Хэсгийн хороо санал авах өдрөөс 14
хоногийн өмнө хэсэг дэх санал авах байрны
дугаар, нэр, хаяг, байршил, шаардлагатай
бол орчин тойрны дэвсгэр /план/ зургийг
баталж, нийтэд зарлан мэдээлэх ба ингэхдээ
нэг барилга байгууламж, цогцолборт хэд
хэдэн санал авах байр байхаар зохион
байгуулж болно.
- 7. Санал авах байр
• Сонгогчдоос саналаа нууцаар бэлтгэхэд
шаардагдах тооны бүхээг, саналын хайрцаг,
сонгогчийн бүртгэл хөтлөх, санал авах, тоолох,
дүн гаргах, дамжуулах техник хэрэгсэл, тоног
төхөөрөмж бүхий байрыг санал авах өдрөөс 10
хоногийн өмнө эхэлж 5 хоногийн хугацаанд
багтаан тухайн хэсгийн харъяалагдах сум,
дүүргийн Засаг дарга хариуцаж бэлтгүүлэх
бөгөөд санал авах байранд төрийн сүлдийг
залж, дараахь зүйлийг байрлуулна:
- 8. Санал авах байр
1.Сонгогчдын нэрийн жагсаалт;
2.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгайлан тоноглосон нэгээс доошгүй тооны
санал бэлтгэх бүхээг;
3.Төрийн сүлд бүхий саналын хайрцаг /санал тоолох төхөөрөмжийн/
4.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч саналаа нууцаар өгөхөд
шаардагдах бүхээг;
5.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг;
6.Сонгогчийн бүртгэл дэх зургийг нийтэд болон ажиглагчид үзүүлэх дэлгэц;
7.Саналын хайрцагны хувийн дугаар бүхий лац;
8.Саналын хуудсанд саналаа хэрхэн тэмдэглэх тухай заавар;
9.Саналын хуудсанд санал тэмдэглэх зориулалтын үзэг;
10.Хэсгийн хорооны гишүүд, мэдээллийн технологийн даамал, улсын
бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан нарын ажил үүргээ гүйцэтгэхэд хүрэлцэхүйц тооны
ширээ,
сандал, утас, факс, компьютер принтер,
11.Цахилгаан эрчим хүчний эх үүсвэрт холбогдоогүйхэсэгт цахилгаан үүсгүүр;
12.Санал авах, санал тоолох ажиллагааг баримтжуулах видео камер;
13.Ажиглагчдын ширээ, сандал.
- 9. САНАЛ АВАХ БАЙР
- Санал авах байр нь тэргэнцэртэй сонгогч орох боломжоор
хангагдсан байна.
- Саналын хайрцгийг дугаарлах бөгөөд зөөврийн битүүмжилсэн
хайрцгийн дугаарыг бусад суурин хайрцагны дугаартай
давхардуулж болохгүй.
- Санал тоолох төхөөрмжийг хөгжлийн бэрхшээлтэй сонгогч
саналаа өгөх боломжтой байдлаар байрлуулна.
- Санал тэмдэглэх бүхээгт сонгогч санал тэмдэглэх заавар,
зориулалтын үзэг болон тавиур /ширээ/, харааны бэрхшээлтэй
сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших,
саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий нэг
ширхэг хавтас, томруулдаг шил байрлуулсан байна.
- 10. Хэсгийн хорооны болон санал авах байранд
хориглох зүйл
1. Хэсгийн хорооны ажиллах болон санал авах байранд нам, хамтарсан намуудын
сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, нэр дэвшигчийн шадар
туслагч байрлахыг хориглоно.
2. Хэсгийн хорооны ажиллах болон санал авах байранд ухуулга сурталчилгааны байр
ажиллуулах, нам, хамтарсан намуудын, нэр дэвшигчийн уулзалт, хурал, цуглаан
хийх, нам, хамтарсан намуудын, нэр дэвшигчийг дэмжсэн, эсвэл түүнийг
эсэргүүцсэн сурталчилгаа явуулахыг хориглоно.
3. Санал авах байрны эргэн тойронд 100 метрээс дотогш зайд нам, хамтарсан
намуудын, нэр дэвшигчийн ухуулах болон зурагт хуудас, бусад сурталчилгааны
баримт бичиг байрлуулах, тараах, ухуулга сурталчилгааны арга хэмжээ зохион
байгуулахыг хориглоно.
4. Санал авах өдөр санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд
байхыг хориглоно. Энэ заалт нь тэднийг саналаа өгөхөд хамаарахгүй.
5. Сонгогч санал авах байранд гар утас болон зураг авах, дүрс бичлэг хийх зориулалт
бүхий бүх төрлийн техник хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.
- 11. Санал авах байрны аюулгүй байдал
1. Хэсгийн хорооны болон санал авах байрны харуул хамгаалалт, аюулгүй байдлыг
сонгуулийн хороод, тухайн шатны Засаг дарга, цагдаагийн байгууллага, онцгой байдлын
алба хариуцан гал, усны зэрэг гэнэтийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга
хэмжээ авах ажлыг зохион байгуулна. Санал авах байранд галын хор болон түүнийг
хэрэглэх заавар байна.
2.Хэсэгт саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад
авна.
3.Санал авах байрны дотор болон гадна орчныг гэрэлтүүлэг сайтай байхаар зохион
байгуулна.
4.Санал авах байранд цахилгаан тасарсан тохиолдолд хэрэглэх нар, салхины болон бусад
төрлийн цахилгаан үүсгүүр, бусад хэрэгцээт зүйлийг хүрэлцэхүйц хэмжээгээр
урьдчилан бэлтгэсэн байна.
5.Санал авах байрыг нийтийн эмх замбараагүй байдал, үер ус, гал түймэр зэрэг
давагдашгүй хүчин зүйлийн улмаас өөрчилж болох бөгөөд энэ тухай нэн даруй
сонгогчдод мэдэгдэнэ.