More Related Content
Similar to Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
Similar to Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам (13)
More from GEC Mongolia (17)
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
- 1. ТӨСӨЛ
МОНГОЛ УЛСЫН
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ
ТОГТООЛ
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг
хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах
журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.9 дэх
хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 7.3.8 дахь
заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын
Сонгуулийн ерөнхий хорооноос ТОГТООХ нь:
1. “Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах,
хүргүүлэх, хамгаалах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, саналын хуудасны загварыг 2
дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг сонгуулийн хороодын дарга нарт,
биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны нарийн бичгийн дарга /Ч.Содномцэрэн/-
д тус тус даалгасугай.
3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2008
оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын Их
Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах
журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.
ГАРЫН ҮСЭГ
- 2. Сонгуулийн ерөнхий хорооны
2012 оны ... дугаар сарын ...ны өдрийн
... дугаар тогтоолын хавсралт
УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДСЫГ
ХЭВЛҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, ХҮРГҮҮЛЭХ, ХАМГААЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудас /цаашид “саналын
хуудас” гэх/ -ыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах үйл ажиллагааг
зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Саналын хуудасны загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
1.3. Саналын хуудасны тоог Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар
байрлаж буй гадаад улс болон тойрог тус бүрээр нэрийн жагсаалтад бичигдсэн
сонгогчдын тоонд үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо тодорхой нөөцтэй байхаар
батална.
1.4. Тойргийн хороо хэсгийн хороодод хүргүүлэх саналын хуудасны тоо,
тойргийн болон салбар хорооны нөөцөнд үлдээх саналын хуудасны тоог тооцон
гаргаж хуралдаанаараа батална.
Хоёр. Саналын хуудаст тавигдах шаардлага
2.1. Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах
үндсэн баримт бичиг мөн бөгөөд дараахь шаардлагыг хангасан байна:
2.1.1. Агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчдод саналаа
илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой байх;
2.1.2. Сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан
байх;
2.1.3. Тусгай нууцлалтай нэгдсэн таних тэмдэг, индекс дугаартай байх;
2.1.4. Нам, эвслийн нэр, нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг
алдаагүй бичсэн байх.
2.1.5. Саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн болон
нам, эвслийн нэрийг бичсэн хоѐр хэсэг бүхий хуудас байх;
Гурав. Саналын хуудсыг хэвлүүлэх
3.1. Саналын хуудасны эхийг тойрог тус бүрээр, Монгол Улсын Дипломат
төлөөлөгчийн газар байрлаж буй гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах
саналын хуудасны эхийг тухайн улс бүрээр Сонгуулийн ерөнхий хороо батална.
3.2. Саналын хуудас хэвлүүлэх ажлыг Сонгуулийн ерөнхий хороо эрхлэн
зохион байгуулна.
3.3. Саналын хуудсыг хуульд заасан хугацаанд хэсгийн хороонд хүргэсэн
байхаар тооцож, нөхөн нэр дэвшүүлэх хугацаа дууссаны дараа хэвлэх газрын хүчин
- 3. чадал, техник, технологийг судалсны үндсэн дээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан,
зохих журмын дагуу хэвлүүлнэ.
3.4. Гэрээнд хэвлүүлэх саналын хуудасны тоо ширхэг, үнэ, Монгол Улсын
Дипломат төлөөлөгчийн газар байрлаж буй гадаад улс болон тойргийн хороодод
хуваарилах саналын хуудасны тоо, чанар, баглаа боодол, хадгалах, хамгаалах,
хяналт тавих, хүлээн авах, талуудын эрх, үүрэг, хариуцлага зэрэг асуудлыг тусгана.
3.5. Саналын хуудасны хэвлэлийн эхийг Сонгуулийн ерөнхий хорооноос
баталсан загварын дагуу бэлтгэнэ. Түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн
бичгийн дарга хянан баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл олгоно.
3.6. Нам, эвслийн ажилтнууд саналын хуудсыг хэвлэх явцыг ажиглахаар
Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр хүсэлт гарган ажиглаж болно.
3.7. Саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад
хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна Сонгуулийн ерөнхий хорооноос уг ажлыг
хариуцсан ажилтан, нам, эвслийн ажиглагч, харуул, хамгаалалтын ажилтнаас өөр хүн
байхыг хориглоно.
3.8. Саналын хуудсыг баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын
дагуу хэвлэж буй эсэхэд Сонгуулийн ерөнхий хороо хяналт тавина.
3.9. Саналын хуудсыг хэвлэж дууссан даруй хэвлэх үйлдвэрээс уг ажлыг
хариуцсан албан тушаалтан батлагдсан загвар, тоо ѐсоор хэвлэлийн эхтэй нь тулган
үзэж Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргад хүлээлгэн өгч энэ тухай
тэмдэглэл үйлдэнэ.
3.10. Тойрог тус бүрээр хэвлэсэн саналын хуудсыг боож хайрцаглан, хайрцагны
хоѐр хажууд хайрцаг тус бүрийн дугаар, түүнд байгаа саналын хуудасны тоо, аймаг,
дүүргийн нэр, тойргийн дугаар зэргийг бичиж тойргийн хороодод хүлээлгэн өгөх
хүртэл хэвлэх үйлдвэрийн байранд лацдан, хамгаалалтын дор хадгална.
3.11. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрлаж буй гадаад улс
бүрээр хэвлэсэн саналын хуудсыг боож хайрцаглан, хайрцагны хоѐр хажууд хайрцаг
тус бүрийн дугаар, түүнд байгаа саналын хуудасны тоо, хүргэх улсын нэр, хаяг,
хүлээн авах хүний нэр, албан тушаал, утасны дугаар зэргийг бичиж тухайн гадаад
улсад илгээх хүртэл хэвлэх үйлдвэрийн байранд лацдан, хамгаалалтын дор хадгална.
3.12. Саналын хуудсыг хэвлүүлж дууссаны дараа хэвлэлтийн явцад гарсан
гологдол саналын хуудсыг устгах ажлыг талууд хамтран зохион байгуулж тэмдэглэл
үйлдэнэ. Уг ажиллагаанд ажиглагчид байлцаж болно.
Саналын хуудасны хэвлэлийн эх, компьютерийн файлыг Сонгуулийн ерөнхий
хороо сонгууль дуустал хадгалж, архивт зохих журмын дагуу хүлээлгэн өгнө.
Дөрөв. Саналын хуудсыг хүргүүлэх
4.1. Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг батлагдсан хуваарийн дагуу
тойргийн хороодод хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулна.
- 4. 4.2. Тойргийн хорооны бүрэлдэхүүнээс биечлэн ирж саналын хуудсыг хүлээн
авах ба боломжгүй тохиолдолд саналын хуудсыг тойргийн хороонд хүргүүлэх ажлыг
Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулна.
4.3. Тойргийн хороо хүлээн авсан саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ тоолж,
тэмдэглэл үйлдэн, Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэнэ.
4.4. Тойргийн хороо саналын хуудсыг хэсгийн хороодод хуваарилсан хуваарийн
дагуу салбар хорооны гишүүдэд, салбар хороо нь хэсгийн хорооны гишүүдэд
баримтаар хүлээлгэн өгч, тухай бүрт тэмдэглэл үйлдэнэ.
4.5. Хэсгийн хороо хүлээн авсан саналын хуудсаа бүрэлдэхүүнээрээ нэг
бүрчлэн тоолж, тэмдэглэл үйлдэх бөгөөд саналын хуудсыг хүлээн авсан тухай мэдээ
/1 дүгээр хавсралт/-г салбар хороондоо, салбар хороо нь хэсгийн хороодын мэдээг
нэгтгэн тойргийн хороонд хүргүүлнэ.
Тав. Саналын хуудсыг хадгалах, хамгаалах
5.1. Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар хэсгийн хорооны бусад
гишүүдийг байлцуулан хэсгийн хорооны байранд саналын хуудаст гарын үсэг зурж,
тэмдэг дарж баталгаажуулсны дараа багцлан боож лацдан гал, усны болон гэнэтийн
аюулд өртөхөөс урьдчилан сэргийлсэн байранд битүүмжлэн хадгална.
5.2. Хэсгийн хороо нь санал хураалтын дүн гарсны дараа хүчинтэй болон
хүчингүй, зарцуулагдаагүй үлдсэн саналын хуудсыг тус тусд нь багцлан боож
битүүмжлэн тусгай саванд хийж салбар хороонд хүргүүлнэ. Салбар хороо хэсгийн
хороодоос ирүүлсэн саналын хуудсыг нэгтгэн тойргийн хороонд хүлээлгэн өгч
тэмдэглэл үйлдэнэ.
5.3. Тойргийн хороо салбар хорооноос, салбар хороо хэсгийн хорооноос
саналын хуудсыг хүлээн авахдаа битүүмжилсэн баглаа боодлыг задалж, тусгай
савнаас гаргахыг хориглоно.
5.4. Тойргийн хороо нь хүлээн авсан бүх саналын хуудсыг зохих журмын дагуу
аймаг, нийслэлийн архивт хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд аюулгүй байдалд
хадгална.
Зургаа. Саналын хуудсыг зарцуулахад тавих хяналт
6.1. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үед болон санал хураах
өдөр хэрэглэсэн саналын хуудасны зарцуулалтад тойрог, салбар, хэсгийн хороо,
ажиглагчид хяналт тавина.
6.2. Санал авах өдөр саналын хуудсыг гишүүдийн ажил үүргийн хуваарийн
дагуу сонгогчдод саналын хуудас олгох, буруу тэмдэглэл хийснээс хүчингүй болсон
саналын хуудсыг хураан авч хадгалах үүрэг хүлээсэн хэсгийн хорооны гишүүнд бусад
гишүүдийг байлцуулан хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэх ба түүний үйл ажиллагаанд
хэсгийн хорооны гишүүд, ажиглагчид хяналт тавина.
6.3. Тойргийн хороо нь санал хураалт дууссаны дараа хэсэг, салбар хорооноос
ирүүлсэн саналын хуудасны зарцуулалтын тайланг нэгтгэж тойргийн нэгдсэн тайлан
- 5. /2 дугаар хавсралт/-г сонгуулийн хэсэг тус бүрээр гарган Сонгуулийн ерөнхий хороонд
хүргүүлнэ.
Долоо. Саналын хуудсыг архивлах
7.1. Тойргийн хороод саналын хуудсыг баримтын дагуу аймаг, нийслэлийн
архивт тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгнө.
7.2. Аймаг, нийслэлийн архив нь битүүмжилсэн саналын хуудсыг нууцын
журмаар хадгалах бөгөөд битүүмжилсэн саналын хуудасны баглаа, боодлыг задлах,
устгахыг хориглоно.
7.3. Тухайн тойргийн санал хураалтын дүнтэй холбогдсон маргаангүй бол
битүүмжилсэн саналын хуудсыг хүлээн авснаас хойш нэг жил хүртэлх хугацаагаар
хадгална.
7.4. Хадгалах хугацаа нь дууссан саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий
хороонд мэдэгдэн зөвшөөрөл авсны дараа аймаг, нийслэлийн дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс томилсон ажлын хэсэг устгах ажлыг зохион
байгуулж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
7.5. Саналын хуудсыг хадгалах үүрэг бүхий албан тушаалтан түүнийг алдсан,
үрэгдүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага, сонгуулийн тухайн шатны хороод
болон Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй мэдэгдэнэ.
7.6. Тойргийн хороод энэхүү журмын 7.1.-д заасан тэмдэглэлийн хувийг, аймаг,
нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс томилсон ажлын хэсэг
мөн журмын 7.4.-т заасан тэмдэглэлийн хувийг тус тус Сонгуулийн ерөнхий хороонд
ирүүлнэ.
---оОо---
- 6. Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх,
хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмын 1 дүгээр хавсралт
УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАС
ХҮЛЭЭН АВСАН МЭДЭЭ
Улсын Их Хурлын сонгуулийн …. дугаар тойргийн хороо 2012 оны . . . дугаар
........................................................................ аймаг, дүүрэг сарын . . . –ны өдөр
Саналын хуудасны тоо, ширхэг Зөрүү
Салбар, хэсгийн хорооны Баглаа, боодлын
№ /+/ илүү Битүүмжлэл, лацны талаарх тэмдэглэл
дугаар хуваарилсан хүлээн авсан дугаар
/-/ дутуу
1 1-р хэсэг
2 2-р хэсэг
3 3-р хэсэг
. . . . . . .сум, дүүргийн салбар
хорооны дүн
1 1-р хэсэг
2 2-р хэсэг
3 3-р хэсэг
. . . . . . . сум, дүүргийн салбар
хорооны дүн
Тойргийн дүн
Тойргийн хорооны дарга /................................................./
Тэмдэг
Нарийн бичгийн дарга /................................................/
Гишүүд /................................................/
/................................................/
/................................................/
- 7. Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх,
хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмын 2 дугаар хавсралт
УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСНЫ
ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН
Улсын Их Хурлын сонгуулийн . . . дугаар тойргийн хороо 2012 оны ..... дугаар
. . . . . . . . . . . . . . . сум, дүүрэг сарын .....-ны өдөр
Саналын хуудасны тоо Үүнээс
Санал
Нэрийн
хураалтад Сонгогч Зөөврийн Санал
жагсаалтад
Салбар, хэсгийн зарцуулсан буруу Сонгогч битүүм- авах өдөр Зарцуулагдаагүй үлдсэн
№ бичигдсэн Зөрүү
хорооны дугаар хуваари- Хүлээн саналын тэмдэглэл урьдчилж жилсэн суурин саналын хуудасны тоо
сонгогчдын /+/ илүү
лагдсан авсан хуудасны хийснээс санал өгөхөд хайрцгаар хайрцгаар
тоо /-/дутуу тоо хүчингүй зарцуулсан санал санал
болгосон авахад авахад
1 1-р хэсэг 1300
2 2-р хэсэг 1950
. . . . . . сум,
дүүргийн салбар 3250
хорооны дүн
1 3-р хэсэг 1700
2 4-р хэсэг 2000
. . . . . . сум,
дүүргийн салбар 3700
хорооны дүн
ТОЙРГИЙН ДҮН
Тойргийн хорооны дарга /............................................../
Тэмдэг
Нарийн бичгийн дарга /............................................./