SlideShare une entreprise Scribd logo
1  sur  8
Télécharger pour lire hors ligne
МОНГОЛ УЛС
                               СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ
                                ХОРООНЫ ТОГТООЛ

2012 оны 03 дугаар                                                 Улаанбаатар
сарын 16-ны өдөр                        Дугаар 18                        хот


                       Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн
                           хайрцгаар авах журам батлах тухай


     Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь
хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12
дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий
хорооноос ТОГТООХ нь:
     1. “Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах тухай журам”-ыг
хавсралтаар баталсугай.
     2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг сонгуулийн хороодын дарга нарт,
биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны нарийн бичгийн дарга /Ч.Содномцэрэн/-д
тус тус даалгасугай.
     3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2008 оны
2 дугаар сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” 08 дугаар тогтоолыг хүчингүй
болсонд тооцсугай.




            ДАРГА                                      Н.ЛУВСАНЖАВ

            НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
                                                       Ч.СОДНОМЦЭРЭН
Сонгуулийн ерөнхий хорооны
                                           2012 оны ..... дугаар сарын ......-ний өдрийн
                                                ........ дугаар тогтоолын хавсралт



                      ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР
                           САНАЛ АВАХ ТУХАЙ ЖУРАМ

                                Нэг. Нийтлэг үндэслэл

     1.1. Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр санал авах байранд хүрэлцэн
ирж чадахгүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах үйл
ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

      1.2. Дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл
холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын
хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдрийн 9-18 цагийн хооронд авна:
            1.2.1. биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн
биеэр хүрэлцэн ирж чадахгүй;
            1.2.2. нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;
            1.2.3. захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан,
таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
            1.2.4 .байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан,
цагдан хоригдсон.

        Хоёр. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргах,
                         түүнийг хэлэлцэн шийдвэрлэх

      2.1. Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд хүрэлцэн ирж
саналаа өгч чадахгүй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ
санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд бичгээр гаргана.

      2.2. Энэхүү хүсэлт нь дараах шаардлагыг хангасан байна:

            2.2.1. Сонгогчийн эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын
тодорхой хаяг, утасны дугаар, гарын үсэг эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр,
утасны дугаар гарын үсэг;
            2.2.2. Санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй шалтгаан, биеийн эрүүл
мэндийн байдлын тухай тодорхой бичих;
            2.2.3. Эмч, эмнэлгийн байгууллагын магадлагааг хавсаргах;

      2.3. Энэ журмын 1.2.2-1.2.4-т заасан сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн
хайрцгаар авах тухай холбогдох байгууллагууд албан бичгээр тодорхойлолт гаргаж
тухайн иргэд байршиж байгаа хэсгийн хороонд санал авах өдрөөс 5-аас доошгүй
хоногийн өмнө ирүүлнэ.

      2.3.1. Энэ журмын 1.2.2-т заасан сонгогчийн тодорхойлолтыг аймаг, нийслэл, сум,
дүүргийн Засаг дарга, 1.2.3-т заасан сонгогчийн тодорхойлолтыг аймаг, нийслэлийн
цагдаагийн газар, хэлтэс, 1.2.4-т заасан сонгогчийн тодорхойлолтыг шүүхийн шийдвэр
гүйцэтгэх байгууллага тус тус гаргана.

      2.3.2. Энэ журмын 2.3 дугаар зүйлд заасан тодорхойлолтыг санал авах өдрийн
өмнөх өдөр буюу зөөврийн хайрцгаар санал авах өдөр тухайн газарт /баривчлах,
албадан саатуулах төвд г.м/ байх иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс,
иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн
мэдээллийг тусган Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу гаргана.

      2.4. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх тухай холбогдох байгууллагын
тодорхойлолт, сонгогчоос ирүүлсэн хүсэлт бүрийг хэсгийн хорооны хуралдаанаар
хэлэлцэж шийдвэрлэнэ.

      2.5. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах эсэх тухай хариуг сонгогчид
санал авах өдрөөс өмнө бичгээр, эсвэл амаар нэн даруй мэдэгдэнэ.

      2.6. Сонгогчийн хүсэлтэд дурдсан үндэслэл, шалтгаан, эмч, эмнэлгийн
байгууллагын тодорхойлолтоор сонгогчийн биеийн эрүүл мэндийн байдал нь түүнийг
санал авах газар хүрэлцэн ирэхэд саад болохгүй нь нотлогдож байна гэж үзвэл хэсгийн
хороо хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж болно.

      2.7. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн
жагсаалтыг тусад нь гаргаж, хэсгийн хорооны хуралдаанаар батална.

      2.8. Хэсгийн хороо зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авах
сонгогчдын нэрийн     жагсаалтад бүртгэгдсэн сонгогчийн нэрийг үндсэн нэрийн
жагсаалтын тайлбар хэсэгт тэмдэглэнэ.

      2.9. Хэсгийн хороо тухайн хэсгийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар
санал өгөх сонгогчдыг байнга оршин суугаа газрын сонгуулийн хэсгийн сонгогчдын
нэрийн жагсаалтаас хасуулах асуудлыг Улсын бүртгэлийн эрхэлсэн төрийн захиргааны
байгууллагад мэдэгдэнэ.

      2.10.Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн
жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу гаргана. Түүнд
хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

           Гурав. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах чиглэл,
                           хуваарийг батлах, мэдээлэх

      3.1. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг
үндэслэн санал авах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэсгийн хорооны
хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж санал авах чиглэл, хуваарийг батална.

     3.2. Санал авах чиглэлд дэс дугаар, санал авахаар очих газрын нэр, сонгогчийн
оршин суугаа газрын хаяг, нэр, ирж очих чиглэл, хоорондын зай, зарцуулах хугацааг цаг,
минутаар тооцож тусгана.

      3.3. Санал авах хуваарийг гаргахдаа чиглэл тус бүрээр санал өгөх сонгогчийн тоо,
саналын хуудасны тоо, саналын хайрцагны тоо, дугаар, лацны дугаар, хэсгийн хорооны
гишүүн, тээврийн хэрэгслийн нэр, улсын дугаарыг нэгбүрчлэн бичиж үйлдэнэ.
3.4. Санал авах өдрийн өмнөх өдрийн 09 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн
сонгогчдын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулан санал авах зөөврийн хайрцгийг нээж,
шалган битүүмжилж лацдсаны дараа санал авах зөөврийн битүүмжилсэн хайрцагны
тоо, түүгээр санал өгөх сонгогчийн тоо, санал авах хуваарь, хайрцаг болон лацны
дугаарыг тусгасан мэдээлэл үйлдэж энэхүү мэдээлэлд хэсгийн хорооны бүх гишүүн
гарын үсэг зурна.

             Дөрөв. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах

      4.1. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчийн саналыг тухайн хэсгийн
хорооны хоёроос доошгүй гишүүн оршин суугаа газрын хаягаар нь очиж авна.

      4.2. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажлын явцад ажиглагчийг
хамт явуулж байлцуулж болно.

     4.3. Хэсгийн хороо өөрийн унаагаар уг ажлыг гүйцэтгэнэ.

       4.4. Хэсгийн хороо зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын
нэрийн жагсаалт, саналын хайрцаг, саналын хуудас зэргийг тухайн чиглэлд санал авах
гишүүдэд хүлээлгэн өгнө. Сонгогчдын нэрийн жагсаалт, саналын хайрцаг, саналын
хуудасны бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах үүргийг хэсгийн хорооны гишүүд
хариуцна. Энэ тухай тэмдэглэл үйлдэж, байлцсан хэсгийн хорооны гишүүн бүр гарын
үсэг зурна.

      4.5. Хэсгийн хорооны гишүүн сонгогчийн иргэний үнэмлэхийг сонгогчдын нэрийн
жагсаалттай тулган үзэж, тэмдэглэл хийж саналын хуудас олгоно.

      4.6. Сонгогч саналаа нууцаар өгөх бөгөөд ийнхүү саналаа өгөх боломжоор
хангагдсан байна. Санал өгөх үед санал авч буй байранд /айлд/ хэсгийн хорооны
гишүүн, ажиглагчаас өөр хүн байхыг хориглоно.

      4.7. Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс
шалтгаалан саналын хуудаст өөрөө тэмдэглэл хийж чадахгүй сонгогч өөрийн
итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаа авч болно. Хэсгийн хорооны
гишүүн энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

     4.8. Сонгогч тэмдэглэл хийсэн саналын хуудсаа зөөврийн битүүмжилсэн саналын
хайрцагт хийнэ.

      4.9. Сонгогч саналаа өгөхдөө алдаа гаргаж саналын хуудсанд буруу тэмдэглэл
хийсэн бол саналын хуудсыг зөөврийн битүүмжилсэн хайрцагт хийхээс өмнө хэсгийн
хорооны гишүүнд мэдэгдэж хураалган, дахин нэг саналын хуудас авч болно. Энэ тухай
тэмдэглэл үйлдэнэ.

      4.10. Хэсгийн хорооны гишүүн сонгогч санал өгснийг зөөврийн битүүмжилсэн
хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад тэмдэглэж, сонгогчоор гарын үсэг
зуруулна.

      4.11. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх         сонгогчдын   нэрийн
жагсаалтад бүртгэгдээгүй сонгогчийн санал авахыг хориглоно.
4.12. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авсан хэсгийн хорооны гишүүд
санал авч дууссаны дараа санал авах байранд ирж зөөврийн битүүмжилсэн хайрцгаар
санал өгөх сонгогчийн нэрийн жагсаалт, саналын хайрцаг, олгоогүй үлдсэн болон буруу
тэмдэглэл хийсэн саналын хуудсыг битүүмжлүүлж, саналын хуудасны тооцоог тулган
шалгуулж, хэсгийн хороонд хүлээлгэн өгнө.

      4.13. Хэсгийн хорооны гишүүд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахаар
очих үед сонгогч өөрийн хүсэлтэнд заасан хаягтаа байхгүй, эсвэл сонгогч хаягаа
тодорхой бичээгүйн улмаас олоогүй бол дараагийн сонгогчийн саналыг авахаар явна.

      Энэ тухай шалтгааныг тодорхой тусгасан тэмдэглэл үйлдэж байлцсан гишүүд
гарын үсэг зурж баталгаажуулна.

      4.14. Замдаа унаа машин саатах, зам тээврийн осол болох, хэсгийн хорооны
гишүүн өвдөж гэмтэх, гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тохиолдох зэрэг нөхцөл
байдлын үед энэ талаар хэсгийн хороонд нэн даруй мэдэгдэж яаралтай арга хэмжээ
авахуулах, хэрэв ийм боломжгүй бол хэсгийн санал авах байр, ойрхон айл, суурин
газарт даруй очих арга хэмжээг авна. Хэсгийн хороо нь энэ тохиолдолд хэрэв цаг
хугацааны боломжтой бол санал авах гишүүдийг дахин томилон явуулна.

      4.15. Хэсгийн хорооны гишүүн саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн
хайрцгийг алдсан, гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд хэсгийн хороондоо нэн даруй
мэдэгдэнэ.

      4.16. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авсан хэсгийн хорооны гишүүд
санал авсан тухай тайланг хэсгийн хороонд танилцуулна.

     4.17. Энэ журам гадаад оронд байгаа сонгогчдод хамаарахгүй.



                                     --оОо---
“Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар
                                                                 санал авах тухай журам“-ын 1 дүгээр хавсралт


                                                               УИХ-ын сонгуулийн …. дугаар тойргийн .…..
                                                             хэсгийн хорооны ….. оны … сарын ….-ны өдрийн
                                                                           хуралдаанаар батлав



                               ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР
                                      САНАЛ АВАХ ЧИГЛЭЛ


1. Чиглэлийн дугаар ................................
2. Чиглэлийн нэр ......................................
3. Санал авах гишүүдийн нэр ........................................................................................
............................................................................................................................................
............................................................................................................................................


       Санал авахаар очих
                                                                           Зарцуулах                                    Тухайн газар
           газрын нэр,                         Тухайн газар
                                                                            хугацаа,                Очих цаг,              байгаа
№       сонгогчийн оршин                       хүртэлхи зай
                                                                              /цаг,                  минут               сонгогчдын
       суугаа газрын хаяг,                       /км-ээр/
                                                                           минутаар/                                         тоо
               нэр
1
2
3
4
5
6

                   Бүгд


     Тайлбар: Чиглэл тус бүрийг хэсгийн хороо батална.




     Хэсгийн хорооны дарга:                                                                /………………………………/

     Нарийн бичгийн дарга:                                                                 /………………………………/
“Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар
                                    санал авах тухай журам“-ын 2 дугаар хавсралт


                                    УИХ-ын сонгуулийн …. дугаар тойргийн .…..
                                  хэсгийн хорооны ….. оны … сарын ….-ны өдрийн
                                                хуралдаанаар батлав


                   ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР
                         САНАЛ АВАХ ХУВААРЬ


                                  Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал
                                     авах чиглэлийн дугаар (эсхүл нэр)
№
                                        №1                      №2

1   Санал авах гишүүдийн нэр

     Санал өгөх сонгогчдын
2
              тоо

3    Саналын хуудасны тоо

    Саналын хайрцагны тоо,
4
     дугаар, лацны дугаар

    Тээврийн хэрэгслийн нэр,
5
         улсын дугаар

      Санал авах байрнаас
6
      явах, буцаж ирэх цаг

7      Тусгай зааварчилга




         Хэсгийн хорооны дарга:              /………………………………/

         Нарийн бичгийн дарга:               /………………………………/
“Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар
                                                                      санал авах тухай журам“-ын 3 дугаар хавсралт




                               ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР САНАЛ
                                            ӨГӨХ ХҮСЭЛТ



                                      Улсын Их Хурлын сонгуулийн ..... тойргийн
                                                ...... хэсгийн хороонд




                                                                                                  ................................................


          Улсын Их Хурлын сонгуулийн .... тойргийн ..... хэсгийн сонгогч-.............................ны
................................... би ............................................................................................................
.....................................................................................................................................................
шалтгааны учир зөөврийн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаж байна.


          Хүсэлт гаргасан сонгогчийн оршин суугаа газрын хаяг: ..............................................
.....................................................................................................................................................

          Утасны дугаар: .............

          Итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бол түүний нэр ...................................

          Утасы дугаар: .............

          Гарын үсэг: ................................

          Эмнэлгийн магадлагаа ........................... хуудас хавсаргав.



          Хүсэлт гаргасан сонгогч                                                              /.................................................../




                                    2012 оны ..... сарын ..... өдөр ......цаг .....минут

Contenu connexe

Tendances

Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...GEC Mongolia
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultTogt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultGEC Mongolia
 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухайМонгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухайGEC Mongolia
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журамGEC Mongolia
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiGEC Mongolia
 
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiTogt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiGEC Mongolia
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiGEC Mongolia
 
Togt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 13-barimt bichig burtgeh juram-pnTogt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 13-barimt bichig burtgeh juram-pnGEC Mongolia
 
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichigNam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichigGEC Mongolia
 
Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnTogt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnGEC Mongolia
 
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichigNam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichigGEC Mongolia
 
Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Togt 63-gecm-ubeg-last version2012.05Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Togt 63-gecm-ubeg-last version2012.05GEC Mongolia
 
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтСонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтAzzaya Byambadorj
 
85, 86 ын зар
85, 86 ын зар85, 86 ын зар
85, 86 ын зарnaranhuu
 

Tendances (20)

Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultTogt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухайМонгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журам
 
Togt 25
Togt 25Togt 25
Togt 25
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlulttei
 
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiTogt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlulttei
 
Togt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 13-barimt bichig burtgeh juram-pnTogt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 13-barimt bichig burtgeh juram-pn
 
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichigNam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
 
Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnTogt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
 
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichigNam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
 
Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Togt 63-gecm-ubeg-last version2012.05Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Togt 63-gecm-ubeg-last version2012.05
 
Ubeg snj-juram
Ubeg snj-juramUbeg snj-juram
Ubeg snj-juram
 
Burtgeliin juram
Burtgeliin juramBurtgeliin juram
Burtgeliin juram
 
Ehhsht
EhhshtEhhsht
Ehhsht
 
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтСонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалт
 
85, 86 ын зар
85, 86 ын зар85, 86 ын зар
85, 86 ын зар
 

En vedette

Mipaw: Model for a Progressive Implementation of Web Accessibility - Web4All
Mipaw: Model for a Progressive Implementation of Web Accessibility - Web4AllMipaw: Model for a Progressive Implementation of Web Accessibility - Web4All
Mipaw: Model for a Progressive Implementation of Web Accessibility - Web4AllQelios
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013GEC Mongolia
 
E synergy solutions
E synergy solutions  E synergy solutions
E synergy solutions esyn123
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhGEC Mongolia
 
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...GEC Mongolia
 
Google talk informatica treball
Google talk   informatica treballGoogle talk   informatica treball
Google talk informatica treballBryan Avila
 
Презентація. Організація процесу самоосвіти у професійній діяльності вчителя
Презентація. Організація процесу самоосвіти у професійній діяльності вчителяПрезентація. Організація процесу самоосвіти у професійній діяльності вчителя
Презентація. Організація процесу самоосвіти у професійній діяльності вчителяped_master
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramGEC Mongolia
 
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]GEC Mongolia
 

En vedette (19)

Zardal surgalt
Zardal surgaltZardal surgalt
Zardal surgalt
 
Tutorial Tumblr
Tutorial TumblrTutorial Tumblr
Tutorial Tumblr
 
Mipaw: Model for a Progressive Implementation of Web Accessibility - Web4All
Mipaw: Model for a Progressive Implementation of Web Accessibility - Web4AllMipaw: Model for a Progressive Implementation of Web Accessibility - Web4All
Mipaw: Model for a Progressive Implementation of Web Accessibility - Web4All
 
22
2222
22
 
Ksso's Logbook from Diveboard.com
Ksso's Logbook from Diveboard.comKsso's Logbook from Diveboard.com
Ksso's Logbook from Diveboard.com
 
Togt 36
Togt 36Togt 36
Togt 36
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013
 
E synergy solutions
E synergy solutions  E synergy solutions
E synergy solutions
 
Google Docs
Google DocsGoogle Docs
Google Docs
 
Hariutslaga 2013
Hariutslaga 2013Hariutslaga 2013
Hariutslaga 2013
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
 
Togt 28
Togt 28Togt 28
Togt 28
 
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
 
Jksdhljkashfkl
JksdhljkashfklJksdhljkashfkl
Jksdhljkashfkl
 
Google talk informatica treball
Google talk   informatica treballGoogle talk   informatica treball
Google talk informatica treball
 
Презентація. Організація процесу самоосвіти у професійній діяльності вчителя
Презентація. Організація процесу самоосвіти у професійній діяльності вчителяПрезентація. Організація процесу самоосвіти у професійній діяльності вчителя
Презентація. Організація процесу самоосвіти у професійній діяльності вчителя
 
Graphic 2012 ons
Graphic   2012 onsGraphic   2012 ons
Graphic 2012 ons
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
 
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
 

Similaire à Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai

Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журамСонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журамGEC Mongolia
 
Togt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramTogt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramGEC Mongolia
 
Togt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramTogt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramGEC Mongolia
 
Togt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramTogt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramGEC Mongolia
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013GEC Mongolia
 
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухайСонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухайGEC Mongolia
 
Ner devshigch burtguuleh barimt bichig
Ner devshigch burtguuleh barimt bichigNer devshigch burtguuleh barimt bichig
Ner devshigch burtguuleh barimt bichigGEC Mongolia
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...Umguullin Mongol Umguulugch
 

Similaire à Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai (11)

Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журамСонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
 
Togt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramTogt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juram
 
Togt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramTogt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juram
 
Togt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramTogt 30-tb biin juram
Togt 30-tb biin juram
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013
 
Togt 30
Togt 30Togt 30
Togt 30
 
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухайСонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай
 
Ner devshigch burtguuleh barimt bichig
Ner devshigch burtguuleh barimt bichigNer devshigch burtguuleh barimt bichig
Ner devshigch burtguuleh barimt bichig
 
Togt 26
Togt 26Togt 26
Togt 26
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...
 
Untitled.fr11
Untitled.fr11Untitled.fr11
Untitled.fr11
 

Plus de GEC Mongolia

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138GEC Mongolia
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013GEC Mongolia
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahGEC Mongolia
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013GEC Mongolia
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013GEC Mongolia
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013GEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastGEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud GEC Mongolia
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudGEC Mongolia
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudGEC Mongolia
 
Togt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudTogt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramGEC Mongolia
 

Plus de GEC Mongolia (15)

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulah
 
Yos zuin durem
Yos zuin duremYos zuin durem
Yos zuin durem
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - last
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
 
Togt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudTogt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruud
 
Negdsen dun 2012
Negdsen dun 2012Negdsen dun 2012
Negdsen dun 2012
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
 

Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai

  • 1. МОНГОЛ УЛС СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ 2012 оны 03 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 18 хот Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ТОГТООХ нь: 1. “Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах тухай журам”-ыг хавсралтаар баталсугай. 2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг сонгуулийн хороодын дарга нарт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны нарийн бичгийн дарга /Ч.Содномцэрэн/-д тус тус даалгасугай. 3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. ДАРГА Н.ЛУВСАНЖАВ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН
  • 2. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны ..... дугаар сарын ......-ний өдрийн ........ дугаар тогтоолын хавсралт ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР САНАЛ АВАХ ТУХАЙ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2. Дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдрийн 9-18 цагийн хооронд авна: 1.2.1. биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй; 1.2.2. нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа; 1.2.3. захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан; 1.2.4 .байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон. Хоёр. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргах, түүнийг хэлэлцэн шийдвэрлэх 2.1. Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд хүрэлцэн ирж саналаа өгч чадахгүй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд бичгээр гаргана. 2.2. Энэхүү хүсэлт нь дараах шаардлагыг хангасан байна: 2.2.1. Сонгогчийн эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын тодорхой хаяг, утасны дугаар, гарын үсэг эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, утасны дугаар гарын үсэг; 2.2.2. Санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй шалтгаан, биеийн эрүүл мэндийн байдлын тухай тодорхой бичих; 2.2.3. Эмч, эмнэлгийн байгууллагын магадлагааг хавсаргах; 2.3. Энэ журмын 1.2.2-1.2.4-т заасан сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах тухай холбогдох байгууллагууд албан бичгээр тодорхойлолт гаргаж тухайн иргэд байршиж байгаа хэсгийн хороонд санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ. 2.3.1. Энэ журмын 1.2.2-т заасан сонгогчийн тодорхойлолтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, 1.2.3-т заасан сонгогчийн тодорхойлолтыг аймаг, нийслэлийн
  • 3. цагдаагийн газар, хэлтэс, 1.2.4-т заасан сонгогчийн тодорхойлолтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тус тус гаргана. 2.3.2. Энэ журмын 2.3 дугаар зүйлд заасан тодорхойлолтыг санал авах өдрийн өмнөх өдөр буюу зөөврийн хайрцгаар санал авах өдөр тухайн газарт /баривчлах, албадан саатуулах төвд г.м/ байх иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг тусган Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу гаргана. 2.4. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх тухай холбогдох байгууллагын тодорхойлолт, сонгогчоос ирүүлсэн хүсэлт бүрийг хэсгийн хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. 2.5. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах эсэх тухай хариуг сонгогчид санал авах өдрөөс өмнө бичгээр, эсвэл амаар нэн даруй мэдэгдэнэ. 2.6. Сонгогчийн хүсэлтэд дурдсан үндэслэл, шалтгаан, эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор сонгогчийн биеийн эрүүл мэндийн байдал нь түүнийг санал авах газар хүрэлцэн ирэхэд саад болохгүй нь нотлогдож байна гэж үзвэл хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж болно. 2.7. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргаж, хэсгийн хорооны хуралдаанаар батална. 2.8. Хэсгийн хороо зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчийн нэрийг үндсэн нэрийн жагсаалтын тайлбар хэсэгт тэмдэглэнэ. 2.9. Хэсгийн хороо тухайн хэсгийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдыг байнга оршин суугаа газрын сонгуулийн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасуулах асуудлыг Улсын бүртгэлийн эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ. 2.10.Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу гаргана. Түүнд хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Гурав. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах чиглэл, хуваарийг батлах, мэдээлэх 3.1. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг үндэслэн санал авах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэсгийн хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж санал авах чиглэл, хуваарийг батална. 3.2. Санал авах чиглэлд дэс дугаар, санал авахаар очих газрын нэр, сонгогчийн оршин суугаа газрын хаяг, нэр, ирж очих чиглэл, хоорондын зай, зарцуулах хугацааг цаг, минутаар тооцож тусгана. 3.3. Санал авах хуваарийг гаргахдаа чиглэл тус бүрээр санал өгөх сонгогчийн тоо, саналын хуудасны тоо, саналын хайрцагны тоо, дугаар, лацны дугаар, хэсгийн хорооны гишүүн, тээврийн хэрэгслийн нэр, улсын дугаарыг нэгбүрчлэн бичиж үйлдэнэ.
  • 4. 3.4. Санал авах өдрийн өмнөх өдрийн 09 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулан санал авах зөөврийн хайрцгийг нээж, шалган битүүмжилж лацдсаны дараа санал авах зөөврийн битүүмжилсэн хайрцагны тоо, түүгээр санал өгөх сонгогчийн тоо, санал авах хуваарь, хайрцаг болон лацны дугаарыг тусгасан мэдээлэл үйлдэж энэхүү мэдээлэлд хэсгийн хорооны бүх гишүүн гарын үсэг зурна. Дөрөв. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах 4.1. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн оршин суугаа газрын хаягаар нь очиж авна. 4.2. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажлын явцад ажиглагчийг хамт явуулж байлцуулж болно. 4.3. Хэсгийн хороо өөрийн унаагаар уг ажлыг гүйцэтгэнэ. 4.4. Хэсгийн хороо зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт, саналын хайрцаг, саналын хуудас зэргийг тухайн чиглэлд санал авах гишүүдэд хүлээлгэн өгнө. Сонгогчдын нэрийн жагсаалт, саналын хайрцаг, саналын хуудасны бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах үүргийг хэсгийн хорооны гишүүд хариуцна. Энэ тухай тэмдэглэл үйлдэж, байлцсан хэсгийн хорооны гишүүн бүр гарын үсэг зурна. 4.5. Хэсгийн хорооны гишүүн сонгогчийн иргэний үнэмлэхийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, тэмдэглэл хийж саналын хуудас олгоно. 4.6. Сонгогч саналаа нууцаар өгөх бөгөөд ийнхүү саналаа өгөх боломжоор хангагдсан байна. Санал өгөх үед санал авч буй байранд /айлд/ хэсгийн хорооны гишүүн, ажиглагчаас өөр хүн байхыг хориглоно. 4.7. Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналын хуудаст өөрөө тэмдэглэл хийж чадахгүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаа авч болно. Хэсгийн хорооны гишүүн энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. 4.8. Сонгогч тэмдэглэл хийсэн саналын хуудсаа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ. 4.9. Сонгогч саналаа өгөхдөө алдаа гаргаж саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсыг зөөврийн битүүмжилсэн хайрцагт хийхээс өмнө хэсгийн хорооны гишүүнд мэдэгдэж хураалган, дахин нэг саналын хуудас авч болно. Энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. 4.10. Хэсгийн хорооны гишүүн сонгогч санал өгснийг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад тэмдэглэж, сонгогчоор гарын үсэг зуруулна. 4.11. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгогчийн санал авахыг хориглоно.
  • 5. 4.12. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авсан хэсгийн хорооны гишүүд санал авч дууссаны дараа санал авах байранд ирж зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчийн нэрийн жагсаалт, саналын хайрцаг, олгоогүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийсэн саналын хуудсыг битүүмжлүүлж, саналын хуудасны тооцоог тулган шалгуулж, хэсгийн хороонд хүлээлгэн өгнө. 4.13. Хэсгийн хорооны гишүүд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахаар очих үед сонгогч өөрийн хүсэлтэнд заасан хаягтаа байхгүй, эсвэл сонгогч хаягаа тодорхой бичээгүйн улмаас олоогүй бол дараагийн сонгогчийн саналыг авахаар явна. Энэ тухай шалтгааныг тодорхой тусгасан тэмдэглэл үйлдэж байлцсан гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна. 4.14. Замдаа унаа машин саатах, зам тээврийн осол болох, хэсгийн хорооны гишүүн өвдөж гэмтэх, гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тохиолдох зэрэг нөхцөл байдлын үед энэ талаар хэсгийн хороонд нэн даруй мэдэгдэж яаралтай арга хэмжээ авахуулах, хэрэв ийм боломжгүй бол хэсгийн санал авах байр, ойрхон айл, суурин газарт даруй очих арга хэмжээг авна. Хэсгийн хороо нь энэ тохиолдолд хэрэв цаг хугацааны боломжтой бол санал авах гишүүдийг дахин томилон явуулна. 4.15. Хэсгийн хорооны гишүүн саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн хайрцгийг алдсан, гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд хэсгийн хороондоо нэн даруй мэдэгдэнэ. 4.16. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авсан хэсгийн хорооны гишүүд санал авсан тухай тайланг хэсгийн хороонд танилцуулна. 4.17. Энэ журам гадаад оронд байгаа сонгогчдод хамаарахгүй. --оОо---
  • 6. “Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах тухай журам“-ын 1 дүгээр хавсралт УИХ-ын сонгуулийн …. дугаар тойргийн .….. хэсгийн хорооны ….. оны … сарын ….-ны өдрийн хуралдаанаар батлав ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР САНАЛ АВАХ ЧИГЛЭЛ 1. Чиглэлийн дугаар ................................ 2. Чиглэлийн нэр ...................................... 3. Санал авах гишүүдийн нэр ........................................................................................ ............................................................................................................................................ ............................................................................................................................................ Санал авахаар очих Зарцуулах Тухайн газар газрын нэр, Тухайн газар хугацаа, Очих цаг, байгаа № сонгогчийн оршин хүртэлхи зай /цаг, минут сонгогчдын суугаа газрын хаяг, /км-ээр/ минутаар/ тоо нэр 1 2 3 4 5 6 Бүгд Тайлбар: Чиглэл тус бүрийг хэсгийн хороо батална. Хэсгийн хорооны дарга: /………………………………/ Нарийн бичгийн дарга: /………………………………/
  • 7. “Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах тухай журам“-ын 2 дугаар хавсралт УИХ-ын сонгуулийн …. дугаар тойргийн .….. хэсгийн хорооны ….. оны … сарын ….-ны өдрийн хуралдаанаар батлав ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР САНАЛ АВАХ ХУВААРЬ Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах чиглэлийн дугаар (эсхүл нэр) № №1 №2 1 Санал авах гишүүдийн нэр Санал өгөх сонгогчдын 2 тоо 3 Саналын хуудасны тоо Саналын хайрцагны тоо, 4 дугаар, лацны дугаар Тээврийн хэрэгслийн нэр, 5 улсын дугаар Санал авах байрнаас 6 явах, буцаж ирэх цаг 7 Тусгай зааварчилга Хэсгийн хорооны дарга: /………………………………/ Нарийн бичгийн дарга: /………………………………/
  • 8. “Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах тухай журам“-ын 3 дугаар хавсралт ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТ Улсын Их Хурлын сонгуулийн ..... тойргийн ...... хэсгийн хороонд ................................................ Улсын Их Хурлын сонгуулийн .... тойргийн ..... хэсгийн сонгогч-.............................ны ................................... би ............................................................................................................ ..................................................................................................................................................... шалтгааны учир зөөврийн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаж байна. Хүсэлт гаргасан сонгогчийн оршин суугаа газрын хаяг: .............................................. ..................................................................................................................................................... Утасны дугаар: ............. Итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бол түүний нэр ................................... Утасы дугаар: ............. Гарын үсэг: ................................ Эмнэлгийн магадлагаа ........................... хуудас хавсаргав. Хүсэлт гаргасан сонгогч /.................................................../ 2012 оны ..... сарын ..... өдөр ......цаг .....минут