SlideShare une entreprise Scribd logo
1  sur  8
Télécharger pour lire hors ligne
МОНГОЛ УЛСЫН
                        СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО,
                        ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН

                        ХАМТАРСАН ТОГТООЛ/ТУШААЛ


2012 оны 04 дугаар                                                   Улаанбаатар
сарын 20-ны өдөр                  Дугаар 29, А/37                        хот



                               Журам батлах тухай


      Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь
хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 12 дугаар
зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
      1. “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа
сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”-ыг 1
дүгээр хавсралтаар, “Гадаадад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтын маягт”-ыг 2
дугаар хавсралтаар, “Гадаад байгаа сонгогчдын санал өгөх саналын хуудасны
зарцуулалтын тайлангийн маягт”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
      2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сонгуулийн ерөнхий
хорооны Ажлын албаны дарга /Д.Баяндүүрэн/, Гадаад харилцааны яамны Төрийн
захиргааны удирдлагын газрын захирал /Б.Баярсайхан/, Монгол Улсаас хилийн
чанадад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт үүрэг болгосугай.




СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ                      ГАДААД ХАРИЛЦААНЫ
ДАРГА                                           САЙД

                     Н.ЛУВСАНЖАВ                               Г.ЗАНДАНШАТАР


НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

                     Ч.СОДНОМЦЭРЭН
Сонгуулийн ерөнхий хороо,
                                                   Гадаад харилцааны сайдын
                                               2012 оны 29,А/37 дугаар хамтарсан
                                               тогтоол/тушаалын 1 дүгээр хавсралт


       МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР БАЙРЛАДАГ
     ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭД СОНГУУЛЬД
               ОРОЛЦОХ, ТЭДНИЙ САНАЛЫГ АВАХ ЖУРАМ


                               Нэг. Нийтлэг үндэслэл

      1.1. Энэ журмыг Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон
улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар,
Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн
газар /цаашид “Дипломат төлөөлөгчийн газар” гэх/ байрладаг гадаад улсад байгаа
сонгуулийн эрх бүхий иргэд Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуульд оролцох,
тэдний саналыг авахтай холбогдсон үйл ажиллагаанд мөрдөнө.

      1.2. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад
байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийг Улсын Их Хурлын сонгууль
/цаашид “Сонгууль” гэх/-д оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулах,
нэгдсэн удирдлагаар хангах, түүнд хяналт тавих ажлыг Гадаад харилцааны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулсан Гадаад улсад
байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах комисс зохион байгуулна.

      1.3. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад
байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд /цаашид “Гадаад улсад байгаа
сонгуулийн эрх бүхий иргэд” гэх/-ийн саналыг авах ажлыг тухайн улсад байгаа
Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулсан Гадаад улсад байгаа иргэдээс
санал авах салбар комисс зохион байгуулна.

     1.4. Гадаад оронд байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах өдөр
/цаашид “Санал авах өдөр” гэх/-ийг Улсын Их Хурал тогтооно.

            Хоёр. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс
                   санал авах комисс, салбар комисс байгуулах

      2.1. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг
зохион байгуулах комисс /цаашид “Комисс” гэх/-ыг санал авах өдрөөс 36-аас доошгүй
хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр
Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын
гишүүн хамтран байгуулна.

      2.2. Энэ журмын 2.1-д заасан Комиссын бүрэлдэхүүнд Сонгуулийн ерөнхий
хороо, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын
төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг оруулна.

        2.3. Комисс нь Дипломат төлөөлөгчийн газар бүрд гадаад улсад байгаа
сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах салбар комисс /цаашид “Салбар комисс”
гэх/-ыг санал авах өдрөөс 31-ээс доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга,
гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулна.
2.4. Энэ журмын 2.3-т заасан Салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн жинхэнэ
болон үйлчилгээний албан хаагчийг оруулна.


             Гурав. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг
                сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг
                                 зохион байгуулах

      3.1. Комисс нь гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд
оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулахдаа дараах чиг үүргийг
гүйцэтгэнэ:
             3.1.1. Салбар комиссын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн
нэгдсэн удирдлагаар хангах;
             3.1.2. Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналын хуудас, сонгууль
зохион байгуулах болон санал авахтай холбогдсон бусад баримт бичгийг Салбар
комисст хүргүүлэх;
             3.1.3. шаардлагатай тохиолдолд Салбар комисст сургалт зохион
байгуулах, төлөөлөгч томилон ажиллуулах;
             3.1.4. сонгууль зохион байгуулах болон санал авах, хүргүүлэхтэй
холбогдсон асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд
шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад уламжлах.

      3.2. Салбар комисс нь гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг
сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулахдаа дараах чиг
үүргийг гүйцэтгэнэ:
             3.2.1. Салбар комиссын хаяг, ажиллах цагийн хуваарь, сонгогчийг
бүртгэх, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;
              3.2.2.Салбар комиссын байрладаг улсад байгаа сонгуулийн эрх бүхий
иргэнийг бүртгэж, нэрийн жагсаалтыг гаргах;
             3.2.3. гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн нэрийн
жагсаалтыг улсын бүртгэлийн холбогдох байгууллагаар хянуулахаар хүргүүлэх;
             3.2.4. санал авах байр, саналын хайрцаг, бүхээг, дугтуй болон санал
авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион
байгуулах;
             3.2.5. санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын
хуудас, санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснэс хураагдсан
саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай
тэмдэглэлд тусган боож битүүмжлэн, санал хураалтын тухай Салбар комиссын
хуралдааны тэмдэглэлийг сонгуулийн бусад баримт бичгийн хамт Комисст нэн даруй
хүргүүлэх;
             3.2.6. Комисс болон холбогдох төрийн бусад байгууллагаас өгсөн үүргийг
биелүүлэх.

                 Дөрөв. Сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх

      4.1. Гадаад улсад байгаа арван найман нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,
улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн /цаашид “сонгуулийн эрх бүхий
иргэн” гэх/ санал авах өдрөөс 30 хоногийн өмнөөс эхлэн өөрийн оршин суугаа улсад
байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, сонгуульд оролцохоо мэдэгдэж
бүртгүүлнэ.

      4.2. Салбар комисс нь иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй иргэнийг
иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэсний дараа сонгогчийн нэрийн жагсаалтад
бүртгэнэ.
4.3. Сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэхдээ
иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортын хуулбарыг Салбар комисст өгч,
Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан, дараах мэдээллийг багтаасан маягтын
дагуу бүртгүүлнэ.
             4.3.1. эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
             4.3.2. төрсөн он, сар, өдөр, нас, хүйс;
             4.3.3. иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортын болон
 регистрийн дугаар;
             4.3.4. хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг;
             4.3.5. одоо оршин сууж байгаа газрын хаяг;

      4.4. Салбар комисс нь сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэхдээ энэ журмын
4.3-т заасан холбогдох баримт бичгийг нягтлан шалгаж, Сонгуулийн ерөнхий
хорооноос баталсан маягтын дагуу сонгуулийн эрх бүхий иргэдийн бүртгэлийг цаасан
болон цахим хэлбэрээр гаргаж, сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажиллагааг
санал авах өдрөөс 10 хоногийн өмнө дуусгавар болгож, түүнээс хойш хоёр хоногийн
дотор Комисст хүргүүлнэ.

      4.5. Комисс нь нийт Салбар комиссоос ирүүлсэн сонгуулийн эрх бүхий иргэдийн
бүртгэлийг нэгтгэн хоёр хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллагад хүргүүлнэ.

      4.6. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг
жагсаалтыг үндэслэн тухайн сонгогчдыг Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн
жагсаалтаас хасалт хийж, энэ тухайгаа хэсгийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчид
мэдэгдэж хасалт хийлгэнэ.

            Тав. Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах

      5.1. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгогчдын нэрийн
жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн улсын санд үндэслэн үйлдэх бөгөөд
ингэхдээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ
журмын 4.4-т заасан нэгдсэн бүртгэлд байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-
ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн, эсхүл үндэсний гадаад паспортын
болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг
иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээлэлтэй тулгаж, нягтлан шалгана.

      5.2. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ
журмын 5.1-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа мэдээллийг Салбар
комисс бүрээр гаргаж сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна.

      5.3. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
сонгуулийн эрх бүхий иргэнийг энэ журмын 5.2-т заасан цахим хуудаст байрлуулсан
сонгогчдын нэрийн жагсаалт дахь зөвхөн өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах
боломжоор хангана.

      5.4. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ
журмын 4.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, сонгогч буруу
бүртгэгдсэн, давхардсан зэрэг зөрчилтэй асуудал илэрвэл Салбар комисст лавлагаа
явуулж, сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах талаар мэдэгдэнэ.

     5.5. Салбар комисс өөрийн бүртгэсэн сонгогчдын нэрийн жагсаалтад Салбар
комиссын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, санал авах өдрөөс 5-аас
доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах
бололцоо олгоно.

                Зургаа. Сонгогчийн бүртгэлийн талаарх гомдлыг
                             шийдвэрлүүлэх журам

      6.1. Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын
нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй эсхүл алдаатай бүртгэгдсэн байвал энэ тухай
сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо санал авах
өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө Салбар комисст гаргана. Дээрх хугацаа
өнгөрсөн бол гомдол хүлээн авахгүй.

      6.2. Салбар комисс нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгуулагад хандаж, тухайн гомдол гаргасан иргэний мэдээллийг иргэний бүртгэл,
мэдээллийн улсын сангаас хайлт хийлгэн тодорхойлж, лавлагаа гаргуулах ба тухайн
лавлагааг үндэслэн 3 хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт
оруулна.

     6.3. Энэ журмын 5.4, 6.2-т заасан лавлагааг цахим хэлбэрээр хүргүүлж болно.

                       Долоо. Санал авах ажлыг зохион байгуулах

      7.1. Сонгогчдын саналыг Улсын Их Хурлаас тогтоосон санал авах өдрийн 07.00
цагаас 20.00 цаг хүртэл хугацаанд тухайн Салбар комиссын тогтоосон санал авах
байранд авна.

      7.2. Комисс болон Салбар комисс нь сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг
уул өдөр хүртэлх хугацаанд нийтэд зарлан мэдээлнэ.

      7.3. Сонгогчдоос саналаа нууцаар бэлтгэхэд шаардагдах тооны бүхээг бүхий
байр, битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө
тухайн улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хариуцаж бэлтгүүлнэ.

     7.4. Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх
боломжийг хангасан, хүрэлцэхүйц тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна.

      7.5. Сонгогчийн саналыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42
дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, Сонгуулийн ерөнхий хорооноос эрхлэн
хэвлүүлсэн саналын хуудсаар авна.

      7.6. Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг битүүмжлэн, комиссоор
дамжуулан нийт Салбар комисст санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө
хүргүүлнэ.

      7.7. Салбар комисс нь саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай
тэмдэглэл үйлдэж, хүлээн авахад байлцсан дарга, нарийн бичгийн дарга, бүх гишүүн
гарын үсэг зурна.

     7.8. Салбар комисс нь саналын хуудсыг гал ус, гэнэтийн аюулд өртөхөөс
урьдчилан сэргийлсэн байранд, сейфэнд лацдаж битүүмжлэн хадгална.

      7.9.Салбар комисс нь саналын хуудасны зарцуулалтын тайланг СЕХ-ноос
батлагдсан маягтын дагуу гаргаж Комисст хүргүүлнэ.
Найм. Санал авах ажиллагаа

     8.1. Санал авах өдрийн 07.00 цагт Салбар комиссын бүрэлдэхүүн сонгогчдын
төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж,
лацадсны дараа Салбар комиссын дарга дараах мэдээллийг хийнэ:
          8.1.1. сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо;
          8.1.2. хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны
тоо;
          8.1.3. саналын хуудасны индекс дугаар.

     8.2. Энэ журмын 8.1-д заасан ажиллагаа, мэдээллийг нэг бүрчлэн тусгасан
 тэмдэглэл хөтөлж, Салбар комиссын дарга, нарийн бичгийн дарга болон бүх гишүүн
 гарын үсэг зурна.

      8.3. Салбар комисс энэ журмын 8.1, 8.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа
санал хураалтыг эхлүүлэх ба ингэхдээ сонгогчийн иргэний үнэмлэх, эсхүл үндэсний
гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын
хуудсыг дугтуйн хамт олгоно.

     8.4. Саналын хуудас болон дугтуйг авсан сонгогч сонгогчдын нэрийн
 жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.

                               Ес. Сонгогч саналаа өгөх

      9.1. Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн гаргана.

      9.2. Сонгогч саналын хуудсыг дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналаа
нууцаар гаргана.

     9.3. Сонгогч нь саналын хуудсанд өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам эсхүл
эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ.
      9.4. Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг дугтуйд хийн
битүүмжлэн саналын хайрцагт хийнэ. Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын
хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс
өмнө энэ тухайгаа Салбар комисст мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж,
дахин нэг удаа саналын хуудас авч саналаа гаргаж болно.
      9.5. Салбар комисс энэ журмын 9.4-д заасны дагуу хураан авсан саналын
хуудсыг тэмдэглэл хөтлөн хадгална.
      9.6. Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс
шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн
эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болно.

      9.7. Итгэмжлэгдсэн иргэн нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар
хориглосон этгээд байж болохгүй.

     9.8. Нам, эвсэл өөрийн сонгуулийн ажиглагч /цаашид “Ажиглагч” гэх/-ийг өөрийн
зардлаар томилон ажиллуулж болно.

      9.9. Энэ журмын 9.8-д заасан ажиглагч нь санал авах өдрөөс 3-аас доошгүй
хоногийн өмнө Салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.
9.10. Ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах үед уг ажлыг
сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс
ажиглан хянах бөгөөд дараах эрх эдэлнэ:
         9.10.1. сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;
         9.10.2. саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах;
         9.10.3. санал бэлтгэх бүхээг, битүүмжилсэн саналын хайрцаг болон санал
авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;
         9.10.4. санал авах байранд сонгуулийн санал авах үйл явцыг бүхэлд нь
ажиглаж болохуйц суудалтай байх;
         9.10.5. Салбар комиссын гишүүдээс холбогдох мэдээлэл авах;
         9.10.6. Ажиглалтын тайлангаа Дипломат албаны тухай хууль, Төрийн нууцын
тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй агуулга,
хэлбэртэйгээр нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх.

      9.11. Салбар комисс нь сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхэд халдахгүйгээр
санал хураалт хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил гарвал
таслан зогсоох арга хэмжээ авна.

     Арав. Дугтуйтай саналын хуудас болон сонгуулийн баримт бичгийг
                  Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх

      10.1. Салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн саналын
хайрцгийг задлан битүүмжилсэн саналын дугтуйг дараах журмын дагуу бэлтгэн санал
хураах ажиллагааны тэмдэглэл болон сонгуулийн бусад баримт бичгийн хамт зохих
журмын дагуу санал хураалт дууссанаас хойш Комиссоор дамжуулан Сонгуулийн
ерөнхий хороонд нэн даруй хүргүүлнэ:
           10.1.1. санал өгсөн нийт сонгогчийн тоо санал авахад олгосон саналын
хуудас бүхий дугтуйны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоог
гаргах;
           10.1.2. санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс
хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ
тухай тэмдэглэлд тусган боож битүүмжлэх.

      10.2. Салбар комисс санал авах ажиллагааны тухай тэмдэглэлийг хөтлөх
бөгөөд тэмдэглэлд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоо,
санал өгсөн сонгогчийн тоо, саналын хуудас дахин авсан сонгогчийн тоо, ажиглагчийн
нэр болон санал авах өдрийн бүх үйл ажиллагааг цаг хугацаатай нь тусган салбар
комиссын дарга, нарийн бичгийн дарга гишүүд гарын үсэг зурж, тэмдэг дарж
баталгаажуулна.

      10.3. Салбар комисс энэ журмын 10.1-д заасан баримт бичиг болон сонгогчдын
нэрийн жагсаалт, тухайн ажлыг зохион байгуулсан тухай ажлын тайланг 10.1-д заасны
дагуу хүргүүлнэ.

      10.4. Салбар комисс энэ журмын 10.1-д заасан баримт бичгийг Комисст
хүргүүлэх ажлын удирдамжийг Комисс батална.

                  Арван нэг. Санал авах үйл ажиллагааны зардал

      11.1. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг
зохион байгуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
             11.1.1. Санал авах ажлыг зохион байгуулах зардал;
11.1.2. Сонгуулийн хууль тогтоомж сурталчлах болон сургалт зохион
байгуулах зардал;
            11.1.3. Сонгуулийн тухай хууль тогтоомж, гарын авлага, саналын хайрцаг,
дугтуй болон сонгуулийн бичиг баримтыг хүргүүлэх, буцаан авах зардал;
            11.1.4. Комиссоос Салбар комисст төлөөлөгчөө томилон ажиллуулах
зардал;
            11.1.5. Санал авах байр тохижуулах, түрээслэх зардал;
            11.1.6. Саналын хайрцаг, бүхээг бэлтгэх, Комисс, Салбар комиссийн
тэмдэг хийлгэх зардал;
            11.1.7. Комисс болон Салбар комиссын авч хэрэгжүүлэх үйл
ажиллагааны бусад зардал.
                     Арван хоёр. Сонгуулийн сурталчилгаа

      12.1. Нам, эвсэл нь сонгуулийн сурталчилгаагаа Дипломат төлөөлөгчийн газрын
байр, гадаад улсын нутаг дэвсгэрт явуулахыг хориглоно.


      12.2. Энэ журмын 12.1-д заасан нь нам, эвсэл цахим хуудас ашиглан
сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, сурталчилгаа
хийх зэрэг хуулиар хориглоогүй арга хэлбэрээр зохион байгуулахад хамаарахгүй.


                            Арван гурав. Бусад зүйл

      13.1. Энэ журмаар зохицуулаагүй асуудлыг Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан шийдвэрлэнэ.




                                     ---оОо---

Contenu connexe

Tendances

Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухайМонгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухайGEC Mongolia
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журамGEC Mongolia
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiGEC Mongolia
 
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайСонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайGEC Mongolia
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiGEC Mongolia
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiGEC Mongolia
 
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultTogt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultGEC Mongolia
 
Togt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 13-barimt bichig burtgeh juram-pnTogt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 13-barimt bichig burtgeh juram-pnGEC Mongolia
 
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...GEC Mongolia
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Togt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramTogt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramGEC Mongolia
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]GEC Mongolia
 
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журамСонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журамGEC Mongolia
 
Togt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramTogt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramGEC Mongolia
 
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтСонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтAzzaya Byambadorj
 

Tendances (19)

Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухайМонгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журам
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
 
Togt 25
Togt 25Togt 25
Togt 25
 
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайСонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlulttei
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlulttei
 
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultTogt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
 
Togt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 13-barimt bichig burtgeh juram-pnTogt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 13-barimt bichig burtgeh juram-pn
 
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Togt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramTogt 30-tb biin juram
Togt 30-tb biin juram
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
 
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журамСонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
 
1
11
1
 
Togt 30
Togt 30Togt 30
Togt 30
 
Togt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramTogt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juram
 
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтСонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалт
 

En vedette

Bethesda budget presentation 2011
Bethesda budget presentation 2011Bethesda budget presentation 2011
Bethesda budget presentation 2011Wraymore
 
Google talk informatica treball
Google talk   informatica treballGoogle talk   informatica treball
Google talk informatica treballBryan Avila
 
Togt 10-unemleh-havsralt-12
Togt 10-unemleh-havsralt-12Togt 10-unemleh-havsralt-12
Togt 10-unemleh-havsralt-12GEC Mongolia
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhGEC Mongolia
 
E synergy solutions
E synergy solutions   E synergy solutions
E synergy solutions esyn123
 
презентация бородино
презентация бородинопрезентация бородино
презентация бородиноdanils00
 
Hzbh 2012-05 togtoolin 6 dugaar havsralt
Hzbh  2012-05 togtoolin 6 dugaar havsraltHzbh  2012-05 togtoolin 6 dugaar havsralt
Hzbh 2012-05 togtoolin 6 dugaar havsraltGEC Mongolia
 
Get the most out of your accessibility expert
Get the most out of your accessibility expertGet the most out of your accessibility expert
Get the most out of your accessibility expertQelios
 
Mipaw: Model for a Progressive Implementation of Web Accessibility - Web4All
Mipaw: Model for a Progressive Implementation of Web Accessibility - Web4AllMipaw: Model for a Progressive Implementation of Web Accessibility - Web4All
Mipaw: Model for a Progressive Implementation of Web Accessibility - Web4AllQelios
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramGEC Mongolia
 
E synergy solutions
E synergy solutions  E synergy solutions
E synergy solutions esyn123
 

En vedette (19)

Bethesda budget presentation 2011
Bethesda budget presentation 2011Bethesda budget presentation 2011
Bethesda budget presentation 2011
 
Togt 28
Togt 28Togt 28
Togt 28
 
Google talk informatica treball
Google talk   informatica treballGoogle talk   informatica treball
Google talk informatica treball
 
Togt 10-unemleh-havsralt-12
Togt 10-unemleh-havsralt-12Togt 10-unemleh-havsralt-12
Togt 10-unemleh-havsralt-12
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
 
E synergy solutions
E synergy solutions   E synergy solutions
E synergy solutions
 
презентация бородино
презентация бородинопрезентация бородино
презентация бородино
 
Tutorial Tumblr
Tutorial TumblrTutorial Tumblr
Tutorial Tumblr
 
Hzbh 2012-05 togtoolin 6 dugaar havsralt
Hzbh  2012-05 togtoolin 6 dugaar havsraltHzbh  2012-05 togtoolin 6 dugaar havsralt
Hzbh 2012-05 togtoolin 6 dugaar havsralt
 
Zardal surgalt
Zardal surgaltZardal surgalt
Zardal surgalt
 
Graphic 2012 ons
Graphic   2012 onsGraphic   2012 ons
Graphic 2012 ons
 
06 ner devshigch
06 ner devshigch06 ner devshigch
06 ner devshigch
 
Google Docs
Google DocsGoogle Docs
Google Docs
 
Get the most out of your accessibility expert
Get the most out of your accessibility expertGet the most out of your accessibility expert
Get the most out of your accessibility expert
 
Mipaw: Model for a Progressive Implementation of Web Accessibility - Web4All
Mipaw: Model for a Progressive Implementation of Web Accessibility - Web4AllMipaw: Model for a Progressive Implementation of Web Accessibility - Web4All
Mipaw: Model for a Progressive Implementation of Web Accessibility - Web4All
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
 
22
2222
22
 
E synergy solutions
E synergy solutions  E synergy solutions
E synergy solutions
 
Hariutslaga 2013
Hariutslaga 2013Hariutslaga 2013
Hariutslaga 2013
 

Similaire à Togt 29

Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013GEC Mongolia
 
Togt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramTogt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramGEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastGEC Mongolia
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТUmguullin Mongol Umguulugch
 
Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliNatsagdorj Na
 
Сонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульСонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульbaasandorj b
 
Beltgel ajil 2012 05-18 (2)
Beltgel ajil 2012 05-18 (2)Beltgel ajil 2012 05-18 (2)
Beltgel ajil 2012 05-18 (2)GEC Mongolia
 
Сонгогч Танаа
Сонгогч ТанааСонгогч Танаа
Сонгогч ТанааGEC Mongolia
 
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiTogt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiGEC Mongolia
 
Ner devshigch burtguuleh barimt bichig
Ner devshigch burtguuleh barimt bichigNer devshigch burtguuleh barimt bichig
Ner devshigch burtguuleh barimt bichigGEC Mongolia
 

Similaire à Togt 29 (12)

Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013
 
Togt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramTogt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juram
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - last
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ
 
Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuli
 
Сонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульСонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хууль
 
Beltgel ajil 2012 05-18 (2)
Beltgel ajil 2012 05-18 (2)Beltgel ajil 2012 05-18 (2)
Beltgel ajil 2012 05-18 (2)
 
Сонгогч Танаа
Сонгогч ТанааСонгогч Танаа
Сонгогч Танаа
 
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiTogt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
 
Yos zuin durem
Yos zuin duremYos zuin durem
Yos zuin durem
 
Songuuliin tuhai huuliin taniltsuulga
Songuuliin tuhai huuliin taniltsuulgaSonguuliin tuhai huuliin taniltsuulga
Songuuliin tuhai huuliin taniltsuulga
 
Ner devshigch burtguuleh barimt bichig
Ner devshigch burtguuleh barimt bichigNer devshigch burtguuleh barimt bichig
Ner devshigch burtguuleh barimt bichig
 

Plus de GEC Mongolia

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138GEC Mongolia
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013GEC Mongolia
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013GEC Mongolia
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahGEC Mongolia
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013GEC Mongolia
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013GEC Mongolia
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013GEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastGEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud GEC Mongolia
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudGEC Mongolia
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudGEC Mongolia
 
Togt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudTogt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramGEC Mongolia
 

Plus de GEC Mongolia (14)

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulah
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
 
Togt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudTogt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruud
 
Negdsen dun 2012
Negdsen dun 2012Negdsen dun 2012
Negdsen dun 2012
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
 

Togt 29

  • 1. МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТОГТООЛ/ТУШААЛ 2012 оны 04 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 29, А/37 хот Журам батлах тухай Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь: 1. “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Гадаадад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтын маягт”-ыг 2 дугаар хавсралтаар, “Гадаад байгаа сонгогчдын санал өгөх саналын хуудасны зарцуулалтын тайлангийн маягт”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга /Д.Баяндүүрэн/, Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал /Б.Баярсайхан/, Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт үүрэг болгосугай. СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ДАРГА САЙД Н.ЛУВСАНЖАВ Г.ЗАНДАНШАТАР НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН
  • 2. Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын 2012 оны 29,А/37 дугаар хамтарсан тогтоол/тушаалын 1 дүгээр хавсралт МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР БАЙРЛАДАГ ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ, ТЭДНИЙ САНАЛЫГ АВАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэ журмыг Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар /цаашид “Дипломат төлөөлөгчийн газар” гэх/ байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуульд оролцох, тэдний саналыг авахтай холбогдсон үйл ажиллагаанд мөрдөнө. 1.2. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийг Улсын Их Хурлын сонгууль /цаашид “Сонгууль” гэх/-д оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, түүнд хяналт тавих ажлыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулсан Гадаад улсад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах комисс зохион байгуулна. 1.3. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд /цаашид “Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд” гэх/-ийн саналыг авах ажлыг тухайн улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулсан Гадаад улсад байгаа иргэдээс санал авах салбар комисс зохион байгуулна. 1.4. Гадаад оронд байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах өдөр /цаашид “Санал авах өдөр” гэх/-ийг Улсын Их Хурал тогтооно. Хоёр. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах комисс, салбар комисс байгуулах 2.1. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах комисс /цаашид “Комисс” гэх/-ыг санал авах өдрөөс 36-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран байгуулна. 2.2. Энэ журмын 2.1-д заасан Комиссын бүрэлдэхүүнд Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг оруулна. 2.3. Комисс нь Дипломат төлөөлөгчийн газар бүрд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах салбар комисс /цаашид “Салбар комисс” гэх/-ыг санал авах өдрөөс 31-ээс доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулна.
  • 3. 2.4. Энэ журмын 2.3-т заасан Салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийг оруулна. Гурав. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулах 3.1. Комисс нь гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулахдаа дараах чиг үүргийг гүйцэтгэнэ: 3.1.1. Салбар комиссын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах; 3.1.2. Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналын хуудас, сонгууль зохион байгуулах болон санал авахтай холбогдсон бусад баримт бичгийг Салбар комисст хүргүүлэх; 3.1.3. шаардлагатай тохиолдолд Салбар комисст сургалт зохион байгуулах, төлөөлөгч томилон ажиллуулах; 3.1.4. сонгууль зохион байгуулах болон санал авах, хүргүүлэхтэй холбогдсон асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад уламжлах. 3.2. Салбар комисс нь гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулахдаа дараах чиг үүргийг гүйцэтгэнэ: 3.2.1. Салбар комиссын хаяг, ажиллах цагийн хуваарь, сонгогчийг бүртгэх, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх; 3.2.2.Салбар комиссын байрладаг улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэж, нэрийн жагсаалтыг гаргах; 3.2.3. гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн холбогдох байгууллагаар хянуулахаар хүргүүлэх; 3.2.4. санал авах байр, саналын хайрцаг, бүхээг, дугтуй болон санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах; 3.2.5. санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудас, санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснэс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож битүүмжлэн, санал хураалтын тухай Салбар комиссын хуралдааны тэмдэглэлийг сонгуулийн бусад баримт бичгийн хамт Комисст нэн даруй хүргүүлэх; 3.2.6. Комисс болон холбогдох төрийн бусад байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх. Дөрөв. Сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх 4.1. Гадаад улсад байгаа арван найман нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн /цаашид “сонгуулийн эрх бүхий иргэн” гэх/ санал авах өдрөөс 30 хоногийн өмнөөс эхлэн өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ. 4.2. Салбар комисс нь иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэсний дараа сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэнэ.
  • 4. 4.3. Сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортын хуулбарыг Салбар комисст өгч, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан, дараах мэдээллийг багтаасан маягтын дагуу бүртгүүлнэ. 4.3.1. эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр; 4.3.2. төрсөн он, сар, өдөр, нас, хүйс; 4.3.3. иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар; 4.3.4. хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг; 4.3.5. одоо оршин сууж байгаа газрын хаяг; 4.4. Салбар комисс нь сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэхдээ энэ журмын 4.3-т заасан холбогдох баримт бичгийг нягтлан шалгаж, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу сонгуулийн эрх бүхий иргэдийн бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр гаргаж, сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажиллагааг санал авах өдрөөс 10 хоногийн өмнө дуусгавар болгож, түүнээс хойш хоёр хоногийн дотор Комисст хүргүүлнэ. 4.5. Комисс нь нийт Салбар комиссоос ирүүлсэн сонгуулийн эрх бүхий иргэдийн бүртгэлийг нэгтгэн хоёр хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. 4.6. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг жагсаалтыг үндэслэн тухайн сонгогчдыг Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийж, энэ тухайгаа хэсгийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж хасалт хийлгэнэ. Тав. Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах 5.1. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн улсын санд үндэслэн үйлдэх бөгөөд ингэхдээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 4.4-т заасан нэгдсэн бүртгэлд байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/- ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн, эсхүл үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээлэлтэй тулгаж, нягтлан шалгана. 5.2. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 5.1-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа мэдээллийг Салбар комисс бүрээр гаргаж сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна. 5.3. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуулийн эрх бүхий иргэнийг энэ журмын 5.2-т заасан цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь зөвхөн өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангана. 5.4. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 4.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, сонгогч буруу бүртгэгдсэн, давхардсан зэрэг зөрчилтэй асуудал илэрвэл Салбар комисст лавлагаа явуулж, сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах талаар мэдэгдэнэ. 5.5. Салбар комисс өөрийн бүртгэсэн сонгогчдын нэрийн жагсаалтад Салбар комиссын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, санал авах өдрөөс 5-аас
  • 5. доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно. Зургаа. Сонгогчийн бүртгэлийн талаарх гомдлыг шийдвэрлүүлэх журам 6.1. Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй эсхүл алдаатай бүртгэгдсэн байвал энэ тухай сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө Салбар комисст гаргана. Дээрх хугацаа өнгөрсөн бол гомдол хүлээн авахгүй. 6.2. Салбар комисс нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагад хандаж, тухайн гомдол гаргасан иргэний мэдээллийг иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангаас хайлт хийлгэн тодорхойлж, лавлагаа гаргуулах ба тухайн лавлагааг үндэслэн 3 хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулна. 6.3. Энэ журмын 5.4, 6.2-т заасан лавлагааг цахим хэлбэрээр хүргүүлж болно. Долоо. Санал авах ажлыг зохион байгуулах 7.1. Сонгогчдын саналыг Улсын Их Хурлаас тогтоосон санал авах өдрийн 07.00 цагаас 20.00 цаг хүртэл хугацаанд тухайн Салбар комиссын тогтоосон санал авах байранд авна. 7.2. Комисс болон Салбар комисс нь сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уул өдөр хүртэлх хугацаанд нийтэд зарлан мэдээлнэ. 7.3. Сонгогчдоос саналаа нууцаар бэлтгэхэд шаардагдах тооны бүхээг бүхий байр, битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө тухайн улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хариуцаж бэлтгүүлнэ. 7.4. Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хүрэлцэхүйц тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна. 7.5. Сонгогчийн саналыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, Сонгуулийн ерөнхий хорооноос эрхлэн хэвлүүлсэн саналын хуудсаар авна. 7.6. Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг битүүмжлэн, комиссоор дамжуулан нийт Салбар комисст санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ. 7.7. Салбар комисс нь саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж, хүлээн авахад байлцсан дарга, нарийн бичгийн дарга, бүх гишүүн гарын үсэг зурна. 7.8. Салбар комисс нь саналын хуудсыг гал ус, гэнэтийн аюулд өртөхөөс урьдчилан сэргийлсэн байранд, сейфэнд лацдаж битүүмжлэн хадгална. 7.9.Салбар комисс нь саналын хуудасны зарцуулалтын тайланг СЕХ-ноос батлагдсан маягтын дагуу гаргаж Комисст хүргүүлнэ.
  • 6. Найм. Санал авах ажиллагаа 8.1. Санал авах өдрийн 07.00 цагт Салбар комиссын бүрэлдэхүүн сонгогчдын төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж, лацадсны дараа Салбар комиссын дарга дараах мэдээллийг хийнэ: 8.1.1. сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо; 8.1.2. хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоо; 8.1.3. саналын хуудасны индекс дугаар. 8.2. Энэ журмын 8.1-д заасан ажиллагаа, мэдээллийг нэг бүрчлэн тусгасан тэмдэглэл хөтөлж, Салбар комиссын дарга, нарийн бичгийн дарга болон бүх гишүүн гарын үсэг зурна. 8.3. Салбар комисс энэ журмын 8.1, 8.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал хураалтыг эхлүүлэх ба ингэхдээ сонгогчийн иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын хуудсыг дугтуйн хамт олгоно. 8.4. Саналын хуудас болон дугтуйг авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна. Ес. Сонгогч саналаа өгөх 9.1. Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн гаргана. 9.2. Сонгогч саналын хуудсыг дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргана. 9.3. Сонгогч нь саналын хуудсанд өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам эсхүл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ. 9.4. Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг дугтуйд хийн битүүмжлэн саналын хайрцагт хийнэ. Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа Салбар комисст мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа гаргаж болно. 9.5. Салбар комисс энэ журмын 9.4-д заасны дагуу хураан авсан саналын хуудсыг тэмдэглэл хөтлөн хадгална. 9.6. Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болно. 9.7. Итгэмжлэгдсэн иргэн нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хориглосон этгээд байж болохгүй. 9.8. Нам, эвсэл өөрийн сонгуулийн ажиглагч /цаашид “Ажиглагч” гэх/-ийг өөрийн зардлаар томилон ажиллуулж болно. 9.9. Энэ журмын 9.8-д заасан ажиглагч нь санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө Салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.
  • 7. 9.10. Ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах үед уг ажлыг сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглан хянах бөгөөд дараах эрх эдэлнэ: 9.10.1. сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах; 9.10.2. саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах; 9.10.3. санал бэлтгэх бүхээг, битүүмжилсэн саналын хайрцаг болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах; 9.10.4. санал авах байранд сонгуулийн санал авах үйл явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх; 9.10.5. Салбар комиссын гишүүдээс холбогдох мэдээлэл авах; 9.10.6. Ажиглалтын тайлангаа Дипломат албаны тухай хууль, Төрийн нууцын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй агуулга, хэлбэртэйгээр нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх. 9.11. Салбар комисс нь сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхэд халдахгүйгээр санал хураалт хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил гарвал таслан зогсоох арга хэмжээ авна. Арав. Дугтуйтай саналын хуудас болон сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх 10.1. Салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн саналын хайрцгийг задлан битүүмжилсэн саналын дугтуйг дараах журмын дагуу бэлтгэн санал хураах ажиллагааны тэмдэглэл болон сонгуулийн бусад баримт бичгийн хамт зохих журмын дагуу санал хураалт дууссанаас хойш Комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй хүргүүлнэ: 10.1.1. санал өгсөн нийт сонгогчийн тоо санал авахад олгосон саналын хуудас бүхий дугтуйны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоог гаргах; 10.1.2. санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож битүүмжлэх. 10.2. Салбар комисс санал авах ажиллагааны тухай тэмдэглэлийг хөтлөх бөгөөд тэмдэглэлд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоо, санал өгсөн сонгогчийн тоо, саналын хуудас дахин авсан сонгогчийн тоо, ажиглагчийн нэр болон санал авах өдрийн бүх үйл ажиллагааг цаг хугацаатай нь тусган салбар комиссын дарга, нарийн бичгийн дарга гишүүд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. 10.3. Салбар комисс энэ журмын 10.1-д заасан баримт бичиг болон сонгогчдын нэрийн жагсаалт, тухайн ажлыг зохион байгуулсан тухай ажлын тайланг 10.1-д заасны дагуу хүргүүлнэ. 10.4. Салбар комисс энэ журмын 10.1-д заасан баримт бичгийг Комисст хүргүүлэх ажлын удирдамжийг Комисс батална. Арван нэг. Санал авах үйл ажиллагааны зардал 11.1. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. 11.1.1. Санал авах ажлыг зохион байгуулах зардал;
  • 8. 11.1.2. Сонгуулийн хууль тогтоомж сурталчлах болон сургалт зохион байгуулах зардал; 11.1.3. Сонгуулийн тухай хууль тогтоомж, гарын авлага, саналын хайрцаг, дугтуй болон сонгуулийн бичиг баримтыг хүргүүлэх, буцаан авах зардал; 11.1.4. Комиссоос Салбар комисст төлөөлөгчөө томилон ажиллуулах зардал; 11.1.5. Санал авах байр тохижуулах, түрээслэх зардал; 11.1.6. Саналын хайрцаг, бүхээг бэлтгэх, Комисс, Салбар комиссийн тэмдэг хийлгэх зардал; 11.1.7. Комисс болон Салбар комиссын авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны бусад зардал. Арван хоёр. Сонгуулийн сурталчилгаа 12.1. Нам, эвсэл нь сонгуулийн сурталчилгаагаа Дипломат төлөөлөгчийн газрын байр, гадаад улсын нутаг дэвсгэрт явуулахыг хориглоно. 12.2. Энэ журмын 12.1-д заасан нь нам, эвсэл цахим хуудас ашиглан сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, сурталчилгаа хийх зэрэг хуулиар хориглоогүй арга хэлбэрээр зохион байгуулахад хамаарахгүй. Арван гурав. Бусад зүйл 13.1. Энэ журмаар зохицуулаагүй асуудлыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан шийдвэрлэнэ. ---оОо---