SlideShare une entreprise Scribd logo
1  sur  9
Эгшиг үсгийн тухай - Дүрэм №3-7



Эгшиг зохицох ёс - Дүрэм №8-9


ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм - Дүрэм №10


Я-гийн төрлийн үсгүүдийн тухай - Дүрэм №11-14


Балархай эгшиг үгийн эцэст орохдоо - Дүрэм №19


Ялгах эгшгийн тухай - Дүрэм №24


Гээгдэх эгшгийн дүрэм - Дүрэм №28-30

Эгшиг үсгийн тухай

Дүрэм №3.
Эгшиг үсэг 13 боловч монгол хэлний эгшиг авиа 7 юм. Энэ долоон авиаг
тэмдэглэх а, э, и, о, у, ө, ү үсгийг үндсэн эгшиг гэнэ. Нөгөө я, е, ё, ю, й, ы
зургааг туслах эгшиг гэнэ.




Дүрэм №4.
Монгол үгийн эхний үеийн эгшиг дандаа тодорхой хэлэгдэх тул түүнийг
өргөлтөт эгшиг гэдэг.


Үгийн нэгдүгээр үеэс хойш орох богино эгшгүүд цөм тодорхойгүй хэлэгдэх
тул түүнийг балархай эгшиг гэнэ. Жишээлбэл: Гэрэл, мандах гэдэг хоёр
үгийн эхний эгшгүүд өргөлттэй ба сүүлийн эгшгүүд балархай юм.




Дүрэм №5.
Сунгаж удаанаар хэлэх эгшгийг урт эгшиг гэнэ. Урт эгшгийг дөрвөн аргаар
тэмдэглэнэ.
- Үндсэн эгшгийг давхарлаж аа, ээ, оо, уу, өө, үү гэж тэмдэглэнэ.
- Я, е, ё, ю эгшгийн дараа үндсэн эгшгийн нэгийг давхарлаж яа, яу, еэ, еү,
еө, ёо, ёу, юу, юү гэж тэмдэглэнэ.
- Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшгийг бичихдээ зөөлний тэмдгийг и
болгож үндсэн эгшиг нэгийг нэмж иа, ио, иу гэж тэмдэглэнэ. Үндсэн эгшиг
гурвыг давхарлаж бичихгүй.
- И эгшгийг уртаар бичихдээ эр үгийн ы, эм үгийн ий гэж ялгаж тэмдэглэнэ.
Эр үгийн ы эгшиг дан үсгээр тэмдэглэсэн богино эгшгийн хэлбэртэй боловч
урт и эгшиг юм. Эм үгийн ий хос эгшгийн хэлбэртэй боловч урт эгшиг юм.
Жишээлбэл: Ардын, ордны, өвлийн дэрсний гэх мэт.




Дүрэм №6.
Нэг үе болж хавсран орсон хоёр өөр эгшгийг хос эгшиг гэнэ. Жишээлбэл:
Аймаг, ойр, үнэтэй, үйлдвэр, туйл, яйрих, ёйлгор, гуанз, аугаа гэх мэт.
Монгол хэлний хос эгшгийг ай, эй, ой, уй, үй, яй, ёй, юй, хааяа уа, ау гэж
тэмдэглэнэ. Монгол хэлэнд “өй” гэсэн хос эгшиг хэрэглэхгүй.




Дүрэм №7.
Арван гурван эгшгээс хэлний угт бүтэх а, о, у, я, ё, ю (у), ы долоог эр эгшиг
гэнэ.
Хэлний дунд бүтэх э, ө, ү, е, ю (ү) тавыг эм эгшиг гэнэ.
Хэлний үзүүрт бүтэх и, й хоёрыг саармаг эгшиг гэнэ. Эр эгшиг орж бүтсэн
үгийг эр үг гэнэ. Эм эгшиг орж бүтсэн үгийг эм үг гэнэ.
Саармаг эгшгээр бүтсэн үгэнд залгавар залгахад эм эгшиг гардаг учир
саармаг эгшгээр бүтсэн үгийг эм үгэнд тооцно. Жишээлбэл: ишиг-ишгээр,
жил-жилүүд, чийг-чийгтэй гэх мэт.

Эгшиг зохицох ёс

Дүрэм №8.
Үгийн эхний эгшиг, мөнхүү үгийн дараах эгшгийг ялган тогтоох ёсыг эгшиг
зохицох ёс гэнэ. Эгшиг хэлний ба уруулын талаар зохицно.


Монгол хэлний нэг үгэнд эр, эм эгшиг хамтран орохгүй. Эр эгшиг эр
эгшигтэйгээ, эм эгшиг эм эгшигтэйгээ зохицож орно. Саармаг эгшиг эр, эм
ямар ч эгшигтэй зохицон орно. Энэ бол эгшиг хэлний талаар зохицох ёс
юм.


Гажилт:
1. Хоёр үгнээс бүтсэн нэг үгэнд эр, эм эгшиг орж болно. Жишээлбэл:
горьгүй, болохгүй, Батгэрэл гэх мэт.
2. Хааяа үгийн эцсийн урт эгшиг энэ дүрмийг зөрчинө. Жишээлбэл: байжээ,
болжээ, гарчээ гэх мэт.


Дүрэм №9.
Эгшиг уруулын талаар зохицохдоо:
1. Үгийн эхний үед а, у байвал хойшид а дагана. Жишээлбэл: авдартай,
уламжлахад, хамгаалахаараа, уулзвар гэх мэт.


2. Үгийн эхний үед э, ү, и байвал хойшид э дагана. Жишээлбэл: эрдэм,
үзэгдэхэд, жинхэнэ гэх мэт.


3. Үгийн эхний үед о байвал хойшид о дагана. Жишээлбэл: онгоцоор,
оролцоход гэх мэт.


4. Үгийн эхний үед ө байвал хойшид ө дагана. Жишээлбэл: мөнгө, өргөдөл,
өндөглөхөд гэх мэт.


5. Энэ зохицолд урт, хос, туслах эгшиг хамаарна. Жишээлбэл: Ёндон, олъё,
уралдаантайгаар, үзье, үдэшлэгтэй, инээдэм, уяатай гэх мэт.


Энэ дүрмийг хүснэгтээр үзүүлбэл:


Үгийн эхний үед ийм эгшиг байвал Хойшид тохиолдох эгшиг нь
а, у -> а
э, ү, и -> э
о -> о
ө -> ө


Гажилт:


1. уу, үү, юу, юү, яу, ёу, еү, иу эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох
бөгөөд хойшид дагах эгшгийг өөрийн зохицолд авна. Жишээлбэл:
орчуулагч, өрнүүлсэн, оёулахдаа, үеүдэд, хориулан гэх мэт.


2. и, ий, ы, эй эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох боловч хойшид
дагах эгшиг нь өмнөх эгшгийн зохицолд хамаарагдана. Жишээлбэл:
ажиллах, хөгжилдөнө, онийсон, нөхөдтэйгөө, өвстэйхөн, доёийсон гэх мэт.

ы , ий хоёрыг ялгаж бичих дүрэм

Дүрэм №10.
ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм:


1. Урт ы үсгийг эр үгэнд бичнэ. Эм үгэнд ердөө бичихгүй. Жишээлбэл:
ардын, нарны, хотыг, уулыг гэх мэт.


2. Эм үгэнд ий үсгийг бичнэ. Жишээлбэл: хүний, эрдмийг, өвлийн, шүлгийг
гэх мэт.


3. ий үсгийг эр үгэнд хааяа бичнэ. Үүнд: ж, ч, ш, ь, и хэлний г үсгээр төгссөн
эр үгэнд бичнэ. Жишээлбэл: туужийг, ачийн, багшийн, айргийг, ааргийн,
харь-харийн, анги-ангийн гэх мэт.

Я-гийн төрлийн үсгүүдийн тухай

Дүрэм №11.
я, е, ё, ю дөрөв бол уг нь гийгүүлэгч эгшиг хоёр авиагаар бүтсэн бүхэл
үеийг тэмдэглэх үсэг юм. Үүнийг хавсарсан үсгээр жишээ болгон үзүүлье.
(Гийгүүлэгч үсгийг i үсгээр тэмдэглэв.)


я-iа
е-iэ, iө
ё-iо
ю-iу, iү
энэ дөрвөн үсгийг я-гийн төрлийн үсгүүд гэнэ.




Дүрэм №12.
Эр үгийн эхний үед богино и үсгийг бичихгүй, дандаа я-гийн төрлийн үсгийг
бичнэ. Жишээлбэл: мянга, пял, янзага, ёс, хялгана гэх мэт.




Дүрэм №13.
Юу, яу, ёу, еү эгшгийг ялгаж бичих нь:
Үгэнд юу мэтээр хэлэгдэх урт эгшгийг юу, яу, ёу, еү дөрвөн янзаар бичнэ.
Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн бол түүнийг солихгүй зөвхөн у, ү эгшиг
нэмнэ. Жишээлбэл: хоёр-хоёул, хая-хаяул, оё-оёул, үе-үеүд, бие-биеүд гэх
мэт.
Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн биш бөгөөд ю хэлэгдвэл тэр ю үсгийг
бичнэ. Жишээлбэл: аюул, Аюуш, оюун, гиюүрэх гэх мэт.


Дүрэм №14.
Я-гийн төрлийн эгшиг өмнөх эгшигтэйгээ нийлж урт эгшиг буюу хос эгшиг
болдоггүй, тусгай үе хэвээр байна. Жишээлбэл: байя, хөөе, ная, оё, бие гэх
мэт.
Я-гийн төрлийн эгшиг арын эгшигтэй нийлж урт ба хос эгшгийг бүтээнэ.
Жишээлбэл: яарах, үеэс, аюул, оёод, оюутан, оёулах, хаяулах, саяын,
гоёыг, биеийг гэх мэт.

Балархай эгшиг үгийн эцэст орохдоо
Дүрэм №19.
Эгшигт гийгүүлэгчийн дараа үгийн эцэст ямар ч балархай эгшиг бичиж
болно. Жишээлбэл: ямба, толбо, алба, Пагма, хурга, хөрөнгө, мөнгө, анги,
тогло, ажигла, муна, ирнэ, урва, харва, цэлмэ гэх мэт.


Заримдаг гийгүүлэгчийн дараа үгийн эцэст и-ээс өөр балархай эгшиг
бичихгүй. Жишээлбэл: салхи, банди, гархи гэх мэт.


Энэ дүрмийн 16, 18 дугаар зүйлд дурдсан балархай эгшгийн дүрмийг
мартахгүй тогтооход зориулж томъёогоор үзүүлбэл:
7+э
7+9–э
9+9+э


Эгшигт гийгүүлэгчийг 7-гийн тоогоор, заримдаг гийгүүлэгчийг 9-ийн
тоогоор, эгшиг үсгийг э-ээр тэмдэглэв.

Ялгах эгшгийн тухай

Дүрэм №24.
Хэлний үзүүрийн н-ийг хэлний угийн н-ээс, хоолойн г үсгийг хэлний г-ээс
ялгахын тул хэлний үзүүрийн н, хоолойн г үсгийн ард бичсэн балархай
эгшгийг ялгах эгшиг гэнэ. Жишээлбэл: хана, бага, оно, торго, үнэ, онгоц,
өнөр, торни гэх мэт.
Тайлбарлах нь:


Өргөлттэй эр, үндсэн эгшиг, мөн урт хос эгшиг ба ы эгшгийн өмнө орсон г
бол их төлөв хоолойн г байна. Жишээлбэл: газар, гуйх, гоожих, тогоо, агуу,
даргын, агаар гэх мэт.
Балархай эгшгээс бусад эдгээр дурдсан эгшгийг ялгах эгшиг гэж нэрлэхгүй.

Гээгдэх эгшгийн дүрэм

Дүрэм №28.
Үгэнд залгавар залгахад балархай эгшгийн дүрмийн ёсоор шаардагдахгүй
болж хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Ийнхүү эгшиг гээгдэх гурван
тохиолдол байна.


Үүнд:


1. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг
үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ.
Жишээлбэл: олон-олноос, авар-авраад, суртал-суртлаар гэх мэт.


2. И-аас бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар
залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: чарга-чаргыг,
хана-ханаар, сана-сануул, эмнэ-эмнүүл, өмнө-өмнөөс гэх мэт.


3. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахдаа
өмнө нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшиг
гээгдэнэ. Жишээлбэл: боловсор-л-боловсрол, сурагчид-д-сурагчдад, үсэр-
х-үсрэх гэх мэт.


Гажилт:


1. Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг
гээхгүй. Жишээлбэл: Матад-Матадаас, Орхон-Орхоны, Пунцаг-Пунцагийг
гэх мэт.
2. Галав, төлөв гэх мэт зарим үгийн балархай эгшгийг гээхэд үгийн үндэс
ихээхэн өөрчлөгдөхөөр болбол балархай эгшгийг гээхгүй.


3. Уламжлалын зарчим баримталж бичсэн үгийн “и” эгшгийг гээхгүй.
Жишээлбэл: тэнхимийн, эрихээр гэх мэт.




Дүрэм №29.
Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнтээ гээж бичсэн эгшгийг
сэргээж бичихгүй. Жишээлбэл: бутар-бутрал-бутралаар, нөхөд-нөхдөд-
нөхдөдөө, бэх-бэхэж-бэхэжтүгэй-бэхжих-бэхжихэд гэх мэт.




Дүрэм №30.
Эгшгийг гээхдээ эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгчийг эгшиггүйдүүлэх,
мөн үгийн дунд орсон ялгах эгшиг, үйлт нэрийн “х”-гийн өмнөх эгшиг,
дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичсэн эгшиг, зөөлрүүлэх
үүрэгтэй “и” эгшгийг гээх зэргээр балархай эгшгийн дүрмийг зөрчиж
болохгүй.

Contenu connexe

Tendances

зайн сургалт 2 монгол хэлний бичгийн дүрэм
зайн сургалт 2 монгол хэлний бичгийн дүрэмзайн сургалт 2 монгол хэлний бичгийн дүрэм
зайн сургалт 2 монгол хэлний бичгийн дүрэм
Erdenetuya Galbadrah
 
2а анги цахим
2а анги цахим2а анги цахим
2а анги цахим
Naranjargal_Z
 
цэвээн сүрэн
цэвээн сүрэнцэвээн сүрэн
цэвээн сүрэн
tseveen_good
 
Lecture 13 14
Lecture 13 14Lecture 13 14
Lecture 13 14
Ge Go
 
задгай үе 2р анги с.мөнхцэцэг
задгай үе 2р анги с.мөнхцэцэгзадгай үе 2р анги с.мөнхцэцэг
задгай үе 2р анги с.мөнхцэцэг
NNaraa
 
Я.надмид монгол бичгийн зөв бичих толь бичиг
Я.надмид монгол бичгийн зөв бичих толь бичигЯ.надмид монгол бичгийн зөв бичих толь бичиг
Я.надмид монгол бичгийн зөв бичих толь бичиг
ehhmaa
 
урт эгшигтэй үгийг тэмдэглэх
урт эгшигтэй үгийг тэмдэглэхурт эгшигтэй үгийг тэмдэглэх
урт эгшигтэй үгийг тэмдэглэх
Altantuya33
 
төм тестээр
төм тестээртөм тестээр
төм тестээр
gganchimeg
 
Heregtei test4
Heregtei test4Heregtei test4
Heregtei test4
chimka_75
 
цахим хичээл 2а
цахим хичээл 2ацахим хичээл 2а
цахим хичээл 2а
oojig44
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлах
Nyamzaya Gerelzaya
 
авиа зүй
авиа зүйавиа зүй
авиа зүй
BGanchimeg
 

Tendances (20)

зайн сургалт 2 монгол хэлний бичгийн дүрэм
зайн сургалт 2 монгол хэлний бичгийн дүрэмзайн сургалт 2 монгол хэлний бичгийн дүрэм
зайн сургалт 2 монгол хэлний бичгийн дүрэм
 
2angi mon hel
2angi mon hel2angi mon hel
2angi mon hel
 
2а анги цахим
2а анги цахим2а анги цахим
2а анги цахим
 
цэвээн сүрэн
цэвээн сүрэнцэвээн сүрэн
цэвээн сүрэн
 
Lecture 13 14
Lecture 13 14Lecture 13 14
Lecture 13 14
 
задгай үе 2р анги с.мөнхцэцэг
задгай үе 2р анги с.мөнхцэцэгзадгай үе 2р анги с.мөнхцэцэг
задгай үе 2р анги с.мөнхцэцэг
 
Цагаан толгой
Цагаан толгойЦагаан толгой
Цагаан толгой
 
Soril
SorilSoril
Soril
 
Я.надмид монгол бичгийн зөв бичих толь бичиг
Я.надмид монгол бичгийн зөв бичих толь бичигЯ.надмид монгол бичгийн зөв бичих толь бичиг
Я.надмид монгол бичгийн зөв бичих толь бичиг
 
урт эгшигтэй үгийг тэмдэглэх
урт эгшигтэй үгийг тэмдэглэхурт эгшигтэй үгийг тэмдэглэх
урт эгшигтэй үгийг тэмдэглэх
 
балархай эгшиг
балархай эгшигбалархай эгшиг
балархай эгшиг
 
Solongos hel
Solongos helSolongos hel
Solongos hel
 
төм тестээр
төм тестээртөм тестээр
төм тестээр
 
Heregtei test4
Heregtei test4Heregtei test4
Heregtei test4
 
A useg
A usegA useg
A useg
 
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэмЛекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
 
цахим хичээл 2а
цахим хичээл 2ацахим хичээл 2а
цахим хичээл 2а
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлах
 
тест
тесттест
тест
 
авиа зүй
авиа зүйавиа зүй
авиа зүй
 

En vedette

заримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчзаримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгч
ulzii_od
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
jiguurten
 
балархай эгшиг
балархай эгшигбалархай эгшиг
балархай эгшиг
ariunch
 
өргөлтөт ба балархай эгшиг
өргөлтөт ба балархай эгшиг өргөлтөт ба балархай эгшиг
өргөлтөт ба балархай эгшиг
Enhmaa Purevsuren
 
ц.ариунаа багш гээгдэх эгшиг
ц.ариунаа  багш гээгдэх эгшигц.ариунаа  багш гээгдэх эгшиг
ц.ариунаа багш гээгдэх эгшиг
tsariunaa
 
Balarhai egshig
Balarhai egshigBalarhai egshig
Balarhai egshig
n_urnaa
 
наранчимэг
наранчимэгнаранчимэг
наранчимэг
Ganaa12
 
Mongol hel 7 angi 5 hicheel
Mongol hel 7 angi 5 hicheelMongol hel 7 angi 5 hicheel
Mongol hel 7 angi 5 hicheel
altantuya2012
 
тусах ба эс тусах
тусах ба эс тусахтусах ба эс тусах
тусах ба эс тусах
seegiii
 
үйл үгийн хувилал
үйл үгийн хувилалүйл үгийн хувилал
үйл үгийн хувилал
muuduu
 
нэрийн тийн ялгалын утга
нэрийн тийн ялгалын утганэрийн тийн ялгалын утга
нэрийн тийн ялгалын утга
muuduu
 

En vedette (20)

заримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчзаримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгч
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
балархай эгшиг
балархай эгшигбалархай эгшиг
балархай эгшиг
 
өргөлтөт ба балархай эгшиг
өргөлтөт ба балархай эгшиг өргөлтөт ба балархай эгшиг
өргөлтөт ба балархай эгшиг
 
албан бичиг
албан бичигалбан бичиг
албан бичиг
 
ц.ариунаа багш гээгдэх эгшиг
ц.ариунаа  багш гээгдэх эгшигц.ариунаа  багш гээгдэх эгшиг
ц.ариунаа багш гээгдэх эгшиг
 
Balarhai egshig
Balarhai egshigBalarhai egshig
Balarhai egshig
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 
GLON303-Хичээл 8
GLON303-Хичээл 8GLON303-Хичээл 8
GLON303-Хичээл 8
 
жинхэнэ нэр 2
жинхэнэ нэр 2жинхэнэ нэр 2
жинхэнэ нэр 2
 
mongol angli helnii ug buteh yos
mongol angli helnii ug buteh yosmongol angli helnii ug buteh yos
mongol angli helnii ug buteh yos
 
8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга  8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга
 
6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал
 
наранчимэг
наранчимэгнаранчимэг
наранчимэг
 
Mongol hel 7 angi 5 hicheel
Mongol hel 7 angi 5 hicheelMongol hel 7 angi 5 hicheel
Mongol hel 7 angi 5 hicheel
 
тусах ба эс тусах
тусах ба эс тусахтусах ба эс тусах
тусах ба эс тусах
 
Hicheel2
Hicheel2Hicheel2
Hicheel2
 
Mgl 7
Mgl 7Mgl 7
Mgl 7
 
үйл үгийн хувилал
үйл үгийн хувилалүйл үгийн хувилал
үйл үгийн хувилал
 
нэрийн тийн ялгалын утга
нэрийн тийн ялгалын утганэрийн тийн ялгалын утга
нэрийн тийн ялгалын утга
 

Similaire à Dvrem

Geegdeh egshig (хуулбар)
Geegdeh egshig (хуулбар)Geegdeh egshig (хуулбар)
Geegdeh egshig (хуулбар)
tseveen_good
 
цэвээн сүрэн
цэвээн сүрэнцэвээн сүрэн
цэвээн сүрэн
tseveen_good
 
сху
схусху
сху
Dejima
 
монгол хэл дүрэм Tsevelmaa
монгол хэл дүрэм Tsevelmaaмонгол хэл дүрэм Tsevelmaa
монгол хэл дүрэм Tsevelmaa
tsevelmaa30
 
2angi mon hel д. юмчинсүрэн
2angi mon hel д. юмчинсүрэн2angi mon hel д. юмчинсүрэн
2angi mon hel д. юмчинсүрэн
yumchinsuren
 
балархай эгшиг
балархай эгшигбалархай эгшиг
балархай эгшиг
ariungerel
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалт
xuu2001
 
авиа хувьсах ёс
авиа хувьсах ёсавиа хувьсах ёс
авиа хувьсах ёс
sanjaamongol
 

Similaire à Dvrem (20)

Geegdeh egshig (хуулбар)
Geegdeh egshig (хуулбар)Geegdeh egshig (хуулбар)
Geegdeh egshig (хуулбар)
 
цэвээн сүрэн
цэвээн сүрэнцэвээн сүрэн
цэвээн сүрэн
 
сху
схусху
сху
 
Monggul bichig un job bichihu toli bichig nadmid
Monggul bichig un job bichihu toli bichig nadmidMonggul bichig un job bichihu toli bichig nadmid
Monggul bichig un job bichihu toli bichig nadmid
 
Jawhlantogs
JawhlantogsJawhlantogs
Jawhlantogs
 
Jawhlantogs
JawhlantogsJawhlantogs
Jawhlantogs
 
Jawhlantogs
JawhlantogsJawhlantogs
Jawhlantogs
 
EPON102 Unit 1 pptx
EPON102 Unit 1 pptxEPON102 Unit 1 pptx
EPON102 Unit 1 pptx
 
монгол хэл дүрэм Tsevelmaa
монгол хэл дүрэм Tsevelmaaмонгол хэл дүрэм Tsevelmaa
монгол хэл дүрэм Tsevelmaa
 
2angi mon hel
2angi mon hel2angi mon hel
2angi mon hel
 
Tsahim4
Tsahim4Tsahim4
Tsahim4
 
Tsahim4
Tsahim4Tsahim4
Tsahim4
 
2angi mon hel д. юмчинсүрэн
2angi mon hel д. юмчинсүрэн2angi mon hel д. юмчинсүрэн
2angi mon hel д. юмчинсүрэн
 
балархай эгшиг
балархай эгшигбалархай эгшиг
балархай эгшиг
 
балархай эгшиг
балархай эгшигбалархай эгшиг
балархай эгшиг
 
АЛБАН БИЧГИЙН ХЭРЭГЦЭЭНД ТҮГЭЭМЭЛ АЛДААТАЙ БИЧИГДДЭГ ҮГС
АЛБАН БИЧГИЙН ХЭРЭГЦЭЭНД ТҮГЭЭМЭЛ АЛДААТАЙ БИЧИГДДЭГ ҮГСАЛБАН БИЧГИЙН ХЭРЭГЦЭЭНД ТҮГЭЭМЭЛ АЛДААТАЙ БИЧИГДДЭГ ҮГС
АЛБАН БИЧГИЙН ХЭРЭГЦЭЭНД ТҮГЭЭМЭЛ АЛДААТАЙ БИЧИГДДЭГ ҮГС
 
монгол бичиг
монгол бичиг монгол бичиг
монгол бичиг
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалт
 
монгол англи хэлний тооны айн тогтолцоо
монгол англи хэлний тооны айн тогтолцоомонгол англи хэлний тооны айн тогтолцоо
монгол англи хэлний тооны айн тогтолцоо
 
авиа хувьсах ёс
авиа хувьсах ёсавиа хувьсах ёс
авиа хувьсах ёс
 

Plus de hishgee79

монгол ардын оньсого
монгол ардын оньсогомонгол ардын оньсого
монгол ардын оньсого
hishgee79
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүн
hishgee79
 
Belge demberlin ug
Belge demberlin ugBelge demberlin ug
Belge demberlin ug
hishgee79
 
Belge demberlin ug
Belge demberlin ugBelge demberlin ug
Belge demberlin ug
hishgee79
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111
hishgee79
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүн
hishgee79
 
8р анги уран зохиол хишгээ
8р анги уран зохиол хишгээ8р анги уран зохиол хишгээ
8р анги уран зохиол хишгээ
hishgee79
 
зайн сургалт
зайн сургалтзайн сургалт
зайн сургалт
hishgee79
 
хүүхэд ба гэмт хэрэг
хүүхэд ба гэмт хэрэгхүүхэд ба гэмт хэрэг
хүүхэд ба гэмт хэрэг
hishgee79
 

Plus de hishgee79 (11)

монгол ардын оньсого
монгол ардын оньсогомонгол ардын оньсого
монгол ардын оньсого
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүн
 
Belge demberlin ug
Belge demberlin ugBelge demberlin ug
Belge demberlin ug
 
Belge demberlin ug
Belge demberlin ugBelge demberlin ug
Belge demberlin ug
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүн
 
8р анги уран зохиол хишгээ
8р анги уран зохиол хишгээ8р анги уран зохиол хишгээ
8р анги уран зохиол хишгээ
 
Tsahim hicheel1
Tsahim hicheel1Tsahim hicheel1
Tsahim hicheel1
 
зайн сургалт
зайн сургалтзайн сургалт
зайн сургалт
 
Hishgee
HishgeeHishgee
Hishgee
 
хүүхэд ба гэмт хэрэг
хүүхэд ба гэмт хэрэгхүүхэд ба гэмт хэрэг
хүүхэд ба гэмт хэрэг
 

Dvrem

  • 1. Эгшиг үсгийн тухай - Дүрэм №3-7 Эгшиг зохицох ёс - Дүрэм №8-9 ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм - Дүрэм №10 Я-гийн төрлийн үсгүүдийн тухай - Дүрэм №11-14 Балархай эгшиг үгийн эцэст орохдоо - Дүрэм №19 Ялгах эгшгийн тухай - Дүрэм №24 Гээгдэх эгшгийн дүрэм - Дүрэм №28-30 Эгшиг үсгийн тухай Дүрэм №3. Эгшиг үсэг 13 боловч монгол хэлний эгшиг авиа 7 юм. Энэ долоон авиаг тэмдэглэх а, э, и, о, у, ө, ү үсгийг үндсэн эгшиг гэнэ. Нөгөө я, е, ё, ю, й, ы зургааг туслах эгшиг гэнэ. Дүрэм №4. Монгол үгийн эхний үеийн эгшиг дандаа тодорхой хэлэгдэх тул түүнийг өргөлтөт эгшиг гэдэг. Үгийн нэгдүгээр үеэс хойш орох богино эгшгүүд цөм тодорхойгүй хэлэгдэх
  • 2. тул түүнийг балархай эгшиг гэнэ. Жишээлбэл: Гэрэл, мандах гэдэг хоёр үгийн эхний эгшгүүд өргөлттэй ба сүүлийн эгшгүүд балархай юм. Дүрэм №5. Сунгаж удаанаар хэлэх эгшгийг урт эгшиг гэнэ. Урт эгшгийг дөрвөн аргаар тэмдэглэнэ. - Үндсэн эгшгийг давхарлаж аа, ээ, оо, уу, өө, үү гэж тэмдэглэнэ. - Я, е, ё, ю эгшгийн дараа үндсэн эгшгийн нэгийг давхарлаж яа, яу, еэ, еү, еө, ёо, ёу, юу, юү гэж тэмдэглэнэ. - Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшгийг бичихдээ зөөлний тэмдгийг и болгож үндсэн эгшиг нэгийг нэмж иа, ио, иу гэж тэмдэглэнэ. Үндсэн эгшиг гурвыг давхарлаж бичихгүй. - И эгшгийг уртаар бичихдээ эр үгийн ы, эм үгийн ий гэж ялгаж тэмдэглэнэ. Эр үгийн ы эгшиг дан үсгээр тэмдэглэсэн богино эгшгийн хэлбэртэй боловч урт и эгшиг юм. Эм үгийн ий хос эгшгийн хэлбэртэй боловч урт эгшиг юм. Жишээлбэл: Ардын, ордны, өвлийн дэрсний гэх мэт. Дүрэм №6. Нэг үе болж хавсран орсон хоёр өөр эгшгийг хос эгшиг гэнэ. Жишээлбэл: Аймаг, ойр, үнэтэй, үйлдвэр, туйл, яйрих, ёйлгор, гуанз, аугаа гэх мэт. Монгол хэлний хос эгшгийг ай, эй, ой, уй, үй, яй, ёй, юй, хааяа уа, ау гэж тэмдэглэнэ. Монгол хэлэнд “өй” гэсэн хос эгшиг хэрэглэхгүй. Дүрэм №7.
  • 3. Арван гурван эгшгээс хэлний угт бүтэх а, о, у, я, ё, ю (у), ы долоог эр эгшиг гэнэ. Хэлний дунд бүтэх э, ө, ү, е, ю (ү) тавыг эм эгшиг гэнэ. Хэлний үзүүрт бүтэх и, й хоёрыг саармаг эгшиг гэнэ. Эр эгшиг орж бүтсэн үгийг эр үг гэнэ. Эм эгшиг орж бүтсэн үгийг эм үг гэнэ. Саармаг эгшгээр бүтсэн үгэнд залгавар залгахад эм эгшиг гардаг учир саармаг эгшгээр бүтсэн үгийг эм үгэнд тооцно. Жишээлбэл: ишиг-ишгээр, жил-жилүүд, чийг-чийгтэй гэх мэт. Эгшиг зохицох ёс Дүрэм №8. Үгийн эхний эгшиг, мөнхүү үгийн дараах эгшгийг ялган тогтоох ёсыг эгшиг зохицох ёс гэнэ. Эгшиг хэлний ба уруулын талаар зохицно. Монгол хэлний нэг үгэнд эр, эм эгшиг хамтран орохгүй. Эр эгшиг эр эгшигтэйгээ, эм эгшиг эм эгшигтэйгээ зохицож орно. Саармаг эгшиг эр, эм ямар ч эгшигтэй зохицон орно. Энэ бол эгшиг хэлний талаар зохицох ёс юм. Гажилт: 1. Хоёр үгнээс бүтсэн нэг үгэнд эр, эм эгшиг орж болно. Жишээлбэл: горьгүй, болохгүй, Батгэрэл гэх мэт. 2. Хааяа үгийн эцсийн урт эгшиг энэ дүрмийг зөрчинө. Жишээлбэл: байжээ, болжээ, гарчээ гэх мэт. Дүрэм №9. Эгшиг уруулын талаар зохицохдоо:
  • 4. 1. Үгийн эхний үед а, у байвал хойшид а дагана. Жишээлбэл: авдартай, уламжлахад, хамгаалахаараа, уулзвар гэх мэт. 2. Үгийн эхний үед э, ү, и байвал хойшид э дагана. Жишээлбэл: эрдэм, үзэгдэхэд, жинхэнэ гэх мэт. 3. Үгийн эхний үед о байвал хойшид о дагана. Жишээлбэл: онгоцоор, оролцоход гэх мэт. 4. Үгийн эхний үед ө байвал хойшид ө дагана. Жишээлбэл: мөнгө, өргөдөл, өндөглөхөд гэх мэт. 5. Энэ зохицолд урт, хос, туслах эгшиг хамаарна. Жишээлбэл: Ёндон, олъё, уралдаантайгаар, үзье, үдэшлэгтэй, инээдэм, уяатай гэх мэт. Энэ дүрмийг хүснэгтээр үзүүлбэл: Үгийн эхний үед ийм эгшиг байвал Хойшид тохиолдох эгшиг нь а, у -> а э, ү, и -> э о -> о ө -> ө Гажилт: 1. уу, үү, юу, юү, яу, ёу, еү, иу эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох бөгөөд хойшид дагах эгшгийг өөрийн зохицолд авна. Жишээлбэл:
  • 5. орчуулагч, өрнүүлсэн, оёулахдаа, үеүдэд, хориулан гэх мэт. 2. и, ий, ы, эй эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох боловч хойшид дагах эгшиг нь өмнөх эгшгийн зохицолд хамаарагдана. Жишээлбэл: ажиллах, хөгжилдөнө, онийсон, нөхөдтэйгөө, өвстэйхөн, доёийсон гэх мэт. ы , ий хоёрыг ялгаж бичих дүрэм Дүрэм №10. ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм: 1. Урт ы үсгийг эр үгэнд бичнэ. Эм үгэнд ердөө бичихгүй. Жишээлбэл: ардын, нарны, хотыг, уулыг гэх мэт. 2. Эм үгэнд ий үсгийг бичнэ. Жишээлбэл: хүний, эрдмийг, өвлийн, шүлгийг гэх мэт. 3. ий үсгийг эр үгэнд хааяа бичнэ. Үүнд: ж, ч, ш, ь, и хэлний г үсгээр төгссөн эр үгэнд бичнэ. Жишээлбэл: туужийг, ачийн, багшийн, айргийг, ааргийн, харь-харийн, анги-ангийн гэх мэт. Я-гийн төрлийн үсгүүдийн тухай Дүрэм №11. я, е, ё, ю дөрөв бол уг нь гийгүүлэгч эгшиг хоёр авиагаар бүтсэн бүхэл үеийг тэмдэглэх үсэг юм. Үүнийг хавсарсан үсгээр жишээ болгон үзүүлье. (Гийгүүлэгч үсгийг i үсгээр тэмдэглэв.) я-iа е-iэ, iө
  • 6. ё-iо ю-iу, iү энэ дөрвөн үсгийг я-гийн төрлийн үсгүүд гэнэ. Дүрэм №12. Эр үгийн эхний үед богино и үсгийг бичихгүй, дандаа я-гийн төрлийн үсгийг бичнэ. Жишээлбэл: мянга, пял, янзага, ёс, хялгана гэх мэт. Дүрэм №13. Юу, яу, ёу, еү эгшгийг ялгаж бичих нь: Үгэнд юу мэтээр хэлэгдэх урт эгшгийг юу, яу, ёу, еү дөрвөн янзаар бичнэ. Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн бол түүнийг солихгүй зөвхөн у, ү эгшиг нэмнэ. Жишээлбэл: хоёр-хоёул, хая-хаяул, оё-оёул, үе-үеүд, бие-биеүд гэх мэт. Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн биш бөгөөд ю хэлэгдвэл тэр ю үсгийг бичнэ. Жишээлбэл: аюул, Аюуш, оюун, гиюүрэх гэх мэт. Дүрэм №14. Я-гийн төрлийн эгшиг өмнөх эгшигтэйгээ нийлж урт эгшиг буюу хос эгшиг болдоггүй, тусгай үе хэвээр байна. Жишээлбэл: байя, хөөе, ная, оё, бие гэх мэт. Я-гийн төрлийн эгшиг арын эгшигтэй нийлж урт ба хос эгшгийг бүтээнэ. Жишээлбэл: яарах, үеэс, аюул, оёод, оюутан, оёулах, хаяулах, саяын, гоёыг, биеийг гэх мэт. Балархай эгшиг үгийн эцэст орохдоо
  • 7. Дүрэм №19. Эгшигт гийгүүлэгчийн дараа үгийн эцэст ямар ч балархай эгшиг бичиж болно. Жишээлбэл: ямба, толбо, алба, Пагма, хурга, хөрөнгө, мөнгө, анги, тогло, ажигла, муна, ирнэ, урва, харва, цэлмэ гэх мэт. Заримдаг гийгүүлэгчийн дараа үгийн эцэст и-ээс өөр балархай эгшиг бичихгүй. Жишээлбэл: салхи, банди, гархи гэх мэт. Энэ дүрмийн 16, 18 дугаар зүйлд дурдсан балархай эгшгийн дүрмийг мартахгүй тогтооход зориулж томъёогоор үзүүлбэл: 7+э 7+9–э 9+9+э Эгшигт гийгүүлэгчийг 7-гийн тоогоор, заримдаг гийгүүлэгчийг 9-ийн тоогоор, эгшиг үсгийг э-ээр тэмдэглэв. Ялгах эгшгийн тухай Дүрэм №24. Хэлний үзүүрийн н-ийг хэлний угийн н-ээс, хоолойн г үсгийг хэлний г-ээс ялгахын тул хэлний үзүүрийн н, хоолойн г үсгийн ард бичсэн балархай эгшгийг ялгах эгшиг гэнэ. Жишээлбэл: хана, бага, оно, торго, үнэ, онгоц, өнөр, торни гэх мэт. Тайлбарлах нь: Өргөлттэй эр, үндсэн эгшиг, мөн урт хос эгшиг ба ы эгшгийн өмнө орсон г бол их төлөв хоолойн г байна. Жишээлбэл: газар, гуйх, гоожих, тогоо, агуу, даргын, агаар гэх мэт.
  • 8. Балархай эгшгээс бусад эдгээр дурдсан эгшгийг ялгах эгшиг гэж нэрлэхгүй. Гээгдэх эгшгийн дүрэм Дүрэм №28. Үгэнд залгавар залгахад балархай эгшгийн дүрмийн ёсоор шаардагдахгүй болж хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Ийнхүү эгшиг гээгдэх гурван тохиолдол байна. Үүнд: 1. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: олон-олноос, авар-авраад, суртал-суртлаар гэх мэт. 2. И-аас бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: чарга-чаргыг, хана-ханаар, сана-сануул, эмнэ-эмнүүл, өмнө-өмнөөс гэх мэт. 3. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахдаа өмнө нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: боловсор-л-боловсрол, сурагчид-д-сурагчдад, үсэр- х-үсрэх гэх мэт. Гажилт: 1. Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: Матад-Матадаас, Орхон-Орхоны, Пунцаг-Пунцагийг гэх мэт.
  • 9. 2. Галав, төлөв гэх мэт зарим үгийн балархай эгшгийг гээхэд үгийн үндэс ихээхэн өөрчлөгдөхөөр болбол балархай эгшгийг гээхгүй. 3. Уламжлалын зарчим баримталж бичсэн үгийн “и” эгшгийг гээхгүй. Жишээлбэл: тэнхимийн, эрихээр гэх мэт. Дүрэм №29. Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнтээ гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй. Жишээлбэл: бутар-бутрал-бутралаар, нөхөд-нөхдөд- нөхдөдөө, бэх-бэхэж-бэхэжтүгэй-бэхжих-бэхжихэд гэх мэт. Дүрэм №30. Эгшгийг гээхдээ эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгчийг эгшиггүйдүүлэх, мөн үгийн дунд орсон ялгах эгшиг, үйлт нэрийн “х”-гийн өмнөх эгшиг, дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичсэн эгшиг, зөөлрүүлэх үүрэгтэй “и” эгшгийг гээх зэргээр балархай эгшгийн дүрмийг зөрчиж болохгүй.