SlideShare une entreprise Scribd logo
1  sur  31
Télécharger pour lire hors ligne
ИЛ УУРХАЙН
ПРОЦЕСС
СЭДЭВ №13 АВТОЗАМЫН БҮТЭЦ, ЗОХИОН
БАЙГУУЛАЛТ
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
УУРХАЙН АВТО ЗАМ
 Ил уурхайн замыг ерөнхий зориулалтын
(аж ахуйн) ба уурхайн зам гэж хуваана.
Хөрсний чулуулаг ба ашигт малтмалыг
тээвэрлэхэд зориулагдсан замыг уурхайн зам
гэнэ. Ашиглалтанд хамрагдах хугацаагаар нь
уурхайн замыг байнгын ба түр гэж хуваана.
 1-2 жилээс дээш хугацаанд хадгалагдан үлдэж
ашиглагдах замыг уурхайн байнгын зам
гэнэ. Ил уурхайн гадарга дээр, траншейнд
болон зам тээврийн холбоос хэсгүүдэд байнгын
автозамыг байгуулдаг.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Байнгын авто зам нь сайн чанарын хучилттай,
хөдөлгөөний хочр зурвастай байдаг. Түр
замуудыг ил уурхайн доголууд ба овоолго дээр
тавьдаг. Түр замууд огол ба овоолгын ажлын
фронтын шилжилтийг даган шинэчлэгдэнэ.
 Автозамын зэрэглэл
Ил уурхайн түр зам нь III зэрэглэлд хамаардаг.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
Замын зэрэглэл Замын ачаалал
сая/ жил
Шулуун зам дээрх
автомашины хурд
км/цаг
Замын тойруу
дахь автомашины
хурд км.цаг
I > 25 50 30
II 3-25 40 25
III < 3 30 20
АВТОЗАМЫН ЧИГ, ЭЛЕМЕНТ,
ХЭМЖЭЭС
 Ил уурхайд гадаргаас эхлэн гүний чиглэлд,
гадарга дээр, овоолго болон бусад ачаа хүлээж
авах цэгүүдтэй уурхайг холбосон автозамын
сүлжээ бүрэлддэг.
 Ил уурхайн үндсэн ачаа тээвэрлэлтийн замын
сүлжээний гол шугамыг автозамын ерөнхий
чиг гэнэ. Ил уурхайд хэд хэдэн ачаа урсгал
байвал тэдгээрт хамаарах мөн тооны замын
сүлжээ бүрдэж болно. Замын сүлжээ бүр өөрийн
бие даасан чигтэй байх буюу эсвэл өөр
хоорондоо холбогдсон нийлмэл чигтэй байж
болно.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Автозамын чиг хэвтээ ба босоо хавтгайд
тодрхой байршлыг эзэлж байдаг. Хэвтээ
хавтгай дахь замын чигийн байршил
планаар, босоо хавтгайн дахь байршил
профилиор илэрхийлэгдэнэ.
 План нь замын шулуун ба тойруу
хэсгүүдийн нэгтгэл болно. Профиль нь
замын хэвтээ ба налуу хэсгүүдийн
нэгтгэл болно. План дахь замын шулуун
ба тойруу хэсгүүд нь тодорхой
шаардлагуудыг хангасан элментзздтэй
байдаг.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Замын тойруу хэсгийн элментүүдэд тойруугийн
Rаз радиус, Б биссектрис Т тангенс зэргийг
хамруулна.
 5.1-р зураг. Автозамын чиг дэх тойруугийн
элментүүд а-замын энгийн тойруу, б-замын
гогцоо хэлбэрийн тойруу.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Замын тангенс Т (м) (5.1-р зураг. а) дараах
томъёогоор тодорхойлогдоно.
 Замын биссектрис Б (м):
 Замын тойруугийн хамгийн бага (м) радиус
 -автомашины хөдөлгөөний хурд, км/цаг
 -дугуйн хажуугийн гулсалтын коэффициент,
( =0.16 зам нойтон байх үед)
 -замын хөндлөн налуу, ( )
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Гогцоо хэлбэрийн тойруу (5.1-р зураг б.) нь
гадна талдаа төвтэй () эргэлтийн хэсэг, дотор
талдаа төвтэй () эргэлтийн хэсэг ба тэдгээрийг
холбогч m (м) урттай шулуун хэсгүүдээс
бүрдэнэ. Нийт тойруу нь АВ, СД ЕF, муруй ба
ВС, ДЕ шулуун хэсгүүдээс бүрдэнэ.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Замын тойруу хэсэгт автомашины хурдыг
бууруулах шаардлага гардаг. Жолоочид
үзэгдэх талбай хязгаарлагдмал байх,
автомашины тогтворжилт буурах (төвөөс зугтах
хүчний үйлчлэлээр) зэргээс тухайн шаардлага
гарна. Замын тойруугийн хувьд түүний чухал
эльмент нь тойруугийн радиус юм. Тойруугийн
радиус ба автомашины хурдны хооронд
тодорхой хамаарал бий (5.4-р хүснэгт)
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
Автомашины хурд,
км/цаг
Замын тойруугийн
зөвшөөрөгдөх бага
радиус, м
Замын тойруугийн
зохимжтой радиус, м
50 100 200
40 60 100
30 30 60
20-15 15 30
 Автозамуудын уулзвар дээрх үзэгдэх зайн
хэмжээг хангахын тулд ихэвчлэн 900 өнцгөөр
огтолцлыг бүрдүүлдэг.
 Зам дээрх үзэгдэх зайг 50 метрээс багагүй,
хязгаарлагдмал орон зайтай давчуу талбайд
20 метрээс доошгүй байхаар тооцож ил уурхай
дахь замын уулзваруудыг байгуулна.
5.2-р зураг. Замын уулзвар, огтолцлууд
а-автозамуудын огтолцол, б-төмөр зам ба
автозамын огтолцол
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Замын профиль. Босоо хавтгайн дахь хэвтээ
ба налуу (өгсүүр, уруудам) гадаргаас замын
профиль бүрдэнэ. Замын ix налуу нь
зөвшөөрөгдөх ixз –( ) налуугаас хэтрэхгүй
байх шаардлагатай. Хэвтээ ба налуу
гадаргуудын огтлол дээр замын үзэгдэх зайг
нэмэгдүүлэх болон автомашины нумны
ачааллын хангах зорилгоор тус тус 10м-ээс
багагүй алгуур холболтын муруйг бүрдүүлдэг.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
5.2-р зураг а-замын
профиль
СА, ВД-замын хэмтээ
хэсэг, АВ-замын налуу
хэсэг
А1 А2 В1 В2-замын алгуур
холболтын хэсгүүд
 Замын дагуу налуугийн J (град), өнцөг, ба
түүний I () үзүүлэлтийг техник эдийн засгийн
тооцоог үндэслэн тогтооно.
 i=70÷80
 Хөдөлгөөний зурвасуудын өргөн нь дараах
томъёоллоор тодорхойлогдоно.
 -хөдөлгөөний зурвасын тоо
 - автомашины өргөн (тэвшний өргөн), м
 -хамгаалалтын зурвасын өргөн, м
 - машинууд зөрөх зайн өргөн, м
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Хамгаалалтын зурвасын өргөн = 0.5 м
 Зөрөх зайн өргөн:
 Va -хөдөлгөөний дундач хурд, км/цаг
 Автозамын бүтцэд хөдөлгөөний зурвасаас
гадна хажуугийн зурвас, усны суваг,
хамгаалалтын байгууламжууд орно.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Налуу бөгөөд тойруу замд хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангахын тулд налуугийн
хэмжээг багасган тогтоож зам байгуулалтанд
тусгана.
 Бага радиустай тойруу замд хөдөлгөөний
зурвасуудын өргөн нэмэгдэнэ.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
Замын тойруугийн радиус, м 15 20 30 40 50
Замын дагуу налуугийн зөвшөөрөгдөх хэмжээг
буюу бууруулах үзүүлэлт
50 40 30 20 10
Замын тойруугийн радиус, м 250 100 50 30 20
Замын хөдөлгөөний зурвасын өргөсгөх хэмжээ, м 0.5 0.8 1.1 1.4 1.7
 Замын хажуугийн зурвас усны
хамгаалалтын (ус зайлуулах) суваг .
Уулын орд газарт ба уурхайн хажууг дагуулан
тавигдах бага радиус бүхий (R ) тойруу
замын ирмэг талыг өндөрлөнө.
 5.3-р зураг. Уурхайн автозамын хөндлөн зүсэлт. а-траншеын, б-дотоод
траншейн зам, в-гадаргын зам, 1-замын суурь, 2-хучилт, 3-хажуугийн
зурвас, 4-усны суваг, 5-хажуугийн хаалт, 6-ул чулуулаг
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
УУРХАЙН АВТОЗАМЫН
НЭВТРҮҮЛЭХ, ТЭЭХ ЧАДВАР
 Нэвтрүүлэх чадвар. Нэгж хугацаанд замын
тодорхой хэсгээр нэвтрэн өнгөрөх машины
тоогоор замын нэвтрүүлэх N (машин/цаг)
чадвар тодорхойлогдоно.
 Замын тээх чадвар. Нэгж хугацаанд замын
тодорхой хэсгээр зөөгдөх ачааны М (м3/цаг)
хэмжээгээр тээх чадвар тодорхойлогдоно.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
ИЛ УУРХАЙН МӨРГӨЦӨГ, ОВООЛГО
ДЭЭРХ АВТОМАШИНЫ СЭЛГЭЭ
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
5.4-р зураг.
Автосамосвалын
мөргөцөг дээрх сэлгээний
схемүүд
АВТОТЭЭВРИЙН АЖЛЫН
ГОРИМ, БҮТЭЭЛ ПАРК
 Автотээврийн ажлын горимыг дэс дараатай
хийгдэх рейсүүдээр тодорхойлно.
 Автомашины рейсийн ТР (мин) хугацаа:
 Тайлбар: ачуулах, ачаатай явах, ачаа буулгах,
хоосон явах сэлгээ хийх хугацаа, мин
 tб-хугацаа автомашины даацаас хамаарна. Бага
дунд даацын машинд tб =1 мин, том даацын
машинд tб = 1.5 мин байна.
 Автомашины сэлгээ хийх хугацаа tC сэлгээний
схемээс хамаарч нэвт гогцоо хэлбэрийн болон
мцхар замтай сэлгээ тус бүрт 0-0.2, 0.3-0.4, 0.8-1
мин байна.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
ИЛ УУРХАЙН АВТОТЭЭВРИЙН
ТУСЛАХ ПРОЦЕСС
 Автосамосвалын тэвшинд чулуулаг наалдах,
наалдаж хөлдөхтэй тэмцэх ажиллагаа нь
хөдөлмөр зарцуулалт их шаардана.
Автосамосвалын тэвшинд наалдалт үүссэнээр
тэвшний ашигтай а багасамж багасгах, бүтээл
буурах, зардал өсөхөд нөлөөлнө.
Наалдалттай тэмцэх ажиллагааг дараах
байдлаар хэрэгжүүлнэ.
 Наалдалтаас сэргийлэх
 Наалдсан чулуулгийг цэвэрлэх
 Чулуулаг тэвшинд наалдаж хөлдөхөөс
сэргийлэх
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Наалдалтаас сэргийлэх ажиллагаа.
 Автосамосвалын тэвшинд хуурай бутармаг
(элс, зуухны үнс, дайрганы үртэс) материалаар
цацлага хийх аргыг хэрэглэдэг. Цацлагыг
тусгай бэлтгэсэн бункерийг оролцуулан 0.5-1
мин хугацаанд хийж гүйцэтгэнэ. Үүний дүнд
шаварлаг наалдамхай чулуулаг тэвшинд
наалдах нь багасгах ба тодорхой тооны рейс
хийсний дараа цацлагыг давтан гүйцэтгэнэ.
 Автосамосвалын тэвшийг ашигласан тосоор
шүршиж наалдалтыг багасгаж болно. 5-7 рейс
хийсний дараа шүршилтийг давтан хийнэ.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Наалдсан чулуулгийг цэвэрлэх ажиллагаа
 Жижиг оврын экскаватор, трактор зэргийг
хусуураар тоноглоно. Түүнийг ашиглан
наалдсан чулуулгийг цэвэрлэнэ. Цэвэрлэгээг 5-
6 рейс хийсний дараа давтан хийнэ. Цэвэрлэгээ
ажиллагаанд 2-5 мин зарцуулдаг.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Чулуулаг тэвшинд наалдаж хөлдөхөөс
сэргийлэх ажиллагаа
 Ихэвчлэн дулааны арга хэрэглэх, тээвэрлэж буй
чулуулгийн чийгшлийг бууруулах ба чулуулгийг
тэвшний гадаргуунаас тусгаарлах замаар уг
ажиллагааг хэрэгжүүлнэ. Их даацын
автосамосвалын тэвш нь давхар ёроолтой хийгддэг
бөгөөд завсраар нь яндангийн халуун утааг
гүйлгэх замаар тэвш хөрч хөлдөхгүй байх нөхцөлд
бүрдүүлнэ. Давхар ёроолгүй тэвштэй автосамосвал
хэрэглэх тохиолдолд чулуулгийг тэвшинд
наалдуулахгүй байх аргыг хэрэглэнэ. Үүний тэлд
чийг ихтэй наалдамхай чулуулгийг экскаватораар
утган самарч чийгийг нь хөлдөөн талстжуулах
ачихаас өмнө наалдамхай чанарыг нь багасгадаг.
Заримдаа түүхий шохойг тэвшинд цацах аргыг
хэрэглэнэ. Түүхий шохой нь ус чийгтэй урвалд орж
дулаан ялгаруулдаг тул чулуулгийг тэвштэй
наалдаж хөлдөөхгүй байх нөхцөл бүрдүүлнэ.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
ИЛ УУРХАЙН АВТОЗАМ
БАЙГУУЛАХ АЖИЛЛАГАА
 Автозам байгуулах ажиллагааны эхний үе
шатанд замын чиг гаргах, түүний дагуу
хийгдэх газар шорооны ажлын хэмжээг
тогтоох, замын элментүүдийг тооцож
тодорхойлох, зам тавигдах талбайг цэвэрлэх, ус
зайлуулах байгууламжуудыг бэлтгэх зэрэг
бэлтгэл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Хоёрдахь үе шатанд замын холбогдолтой
газар шорооны ажлыг гүйцэтгэнэ. Зам
тавигдах зурваст замын шороон далан (асгац)
байгуулах зарим хэсэгт ухаш хагас ухаш хагас
асгац үүсгэх зэрэг нь газар шорооны ажилд
хамаарна. Эдгээрийг хийхдээ экскаватор,
бульдозер, скрепер, утгуурт ачигч, грейдер
зэрэг төхөөрөмж хэрэглэнэ. Газар шорооны
ажлыг 100-1000м урттай хэсгүүдэд хувааж,
ээлж дараатай хэрэгжүүлдэг.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Замын зурвас байгуулах хатуу чулуулаг бүхий
хэсэгт ухаш үүсгэх бол тэсэлгээгээр чулуулгийг
буталсны дараа ухах ажиллагааг явуулна.
 Замын далангийн асгацыг нягтруулснаар суулт,
хотойлт, хагарал гаргахгүй байх нөхцөл
бүрдүүлдэг. Далангийн асгац чулуулгийг ихэвчлэн
индүүдэх төхөөрөмжөөр нягтруулдаг.
Нягтруулдалтанд доргиурт төхөөрөмж, цохиурт
төхөөрөмжийг ашиглаж болно.
 Нягтруулалтыг доргиурт төхөөрөмжөөр хийхэд
үеийн зузаан нь 50-10 см байу болно. 2.5-3т жинтэй
цохиурт чигжигч төхөөрөмж хэрэглэхэд үеийн
зузаан мөн 50-100см байх боломжтой. Замын суурь
даланг үүсгэж нягтруулахын зэрэгцээ түүний
хажуудыг засаж хэлбэршүүлэх шаардлагатай.
Автогрейдер, буледозерт тоноглосон төхөөрөмжөөр
уг ажиллагааг хэрэгжүүлнэ.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Автозамын хучилт: Ил уурхайн байнгын
замд асфальт-бетон, цемент бетон, хайрга
дайрган хучилт хийдэг. Автозамын хучилтыг
хийхийн өмнө замын суурь дээр тэвш
хэлбэрийн хэв үүсгэнэ. Тухайн хэвэнд
хучилтын суурийг бүрдүүлж улмаар хучилтыг
үүсгэнэ.
 Автозамын хучилтын зузаан
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
Замын хучилт Хучилтын бага
зузаан, см
Хучилтын их зуззан,
см
Хайрга, дайрга 8-15 12-22.5
Органик холбогч
бүхий хайрга, дайрга
4-8 6-12
Асфальт-бетон 2-5 3-7.5
Цемент-бетон 18-22 27-33
АВТОТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГАА
 Ил уурхайн дахь зам тээврийн ажиллагаа нь орон
зайн хязгаарлагдмал орчинд, хялбар бус
хөдөлгөөний нөхцөл явагддаг. Ийм учраас аюул
осолгүй ажиллахын тулд дараахь шаардлагуудыг
хангана.
 Замын хөдөлгөөний дүрэм, ил уурхайн аюулгүй
ажиллагааны дүрэм ба тухайн уурхайд мөрддөг
авто аж ахуйн холбогдолтой журмыг хатуу
баримтлах
 Ил уурхайн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний
маршрутын дагуу замыг тэмдэгжүүлэх, гэрэлтүүлэх
 Замын эгзэгтэй хэсгүүдэд хаалт, хамгаалалтын
байгууламжуудыг байгуулах
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Ачаалах ба ачаа буулгах үеийн сэлгээний
схемүүд, дохиоллын системийг нарийн
баримтлах
 Замын эвдрэлийг тухайн бүрт нь засаж хэвийн
нөхцөл бүрдүүлэх
 Хөлөлгөөнд оролцож буй хүнд даацын
машинуудын хооронд зөвшөөрөгдөх зайн
хэмжээг замын хэсэг бүрээр тогтоож, хатуу
мөрдөх
 Зам тээврийн эрүүл ахуйн нөхцөлийг хангах
 Автотээврийн хэрэгслийн үзлэг, үйлчилгээний
графикийн дагуу хийж техникийн бүрэн
байдлыг хангах ба тохиолдлын чанартай
эвдрэл ослоос сэргийлэх
 Ил уурхайн түр замуудыг байнга үзлэг хийж
хөдөлгөөний аюулгүйн нөхцөлийг хангах
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
АВТОТЭЭВРИЙН АШИГЛАЛТЫН
ЗАРДАЛ
 Автотээврийн ашиглалтын Zат (төг) зардалд
хөдлөх бүрэлдэхүүний Zа (төг) ба автозамын Zаз
(төг) холбогдолтой зардал орно.
 Автотээврийн нэгж ачааг тээвэрлэх (төг/т,
төг/м3) өртгийг дараах байдлаар тодорхойлно.
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
 Zax - aвтотээврийн хэрэгслийн хоногийн
ашиглалтын зардал төг/хоног
 - автозамын хоногийн ашиглалтын
зардлал, төг/хоног, төг,/м 3
 - тухайн авто хэрэгслийн хоногийн бүтээл,
т/хоног, м3/хоног
 j=1.2.3..........................n уурхайн
автосамовалуудын дугаар
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)
RELATED LINKS
www.khatnaa-mining.blogspot.com
THANK YOU FOR
YOUR
ATTENTION
Courseinstructor-Khatanzorig.E(Mining
engineeringschool)

Contenu connexe

Tendances

ил уурхайн автотээврийн автотээврийн аюулгүй ажиллагаа
ил уурхайн автотээврийн автотээврийн аюулгүй ажиллагааил уурхайн автотээврийн автотээврийн аюулгүй ажиллагаа
ил уурхайн автотээврийн автотээврийн аюулгүй ажиллагаа
batbold113o
 

Tendances (20)

сем №2
сем №2сем №2
сем №2
 
ут лекц 11
ут лекц 11ут лекц 11
ут лекц 11
 
Lecture 2
Lecture   2Lecture   2
Lecture 2
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
лекц 2 унб
лекц 2 унблекц 2 унб
лекц 2 унб
 
сем №1
сем №1сем №1
сем №1
 
ДУ Лекц-1
ДУ Лекц-1 ДУ Лекц-1
ДУ Лекц-1
 
дат лекц 1
дат лекц 1дат лекц 1
дат лекц 1
 
лекц 5 унб
лекц 5 унблекц 5 унб
лекц 5 унб
 
сем №12
сем №12сем №12
сем №12
 
Lecture 3
Lecture   3Lecture   3
Lecture 3
 
Lecture 8
Lecture 8Lecture 8
Lecture 8
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-7
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-7уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-7
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-7
 
Lecture 1
Lecture   1Lecture   1
Lecture 1
 
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
 
Lecture 4
Lecture   4Lecture   4
Lecture 4
 
сем №13
сем №13сем №13
сем №13
 
Сем №8
Сем №8Сем №8
Сем №8
 
ил уурхайн автотээврийн автотээврийн аюулгүй ажиллагаа
ил уурхайн автотээврийн автотээврийн аюулгүй ажиллагааил уурхайн автотээврийн автотээврийн аюулгүй ажиллагаа
ил уурхайн автотээврийн автотээврийн аюулгүй ажиллагаа
 

En vedette (9)

Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
ТЭЗҮ хүлээн авах журам
ТЭЗҮ хүлээн авах журамТЭЗҮ хүлээн авах журам
ТЭЗҮ хүлээн авах журам
 
mining economy
mining economymining economy
mining economy
 
ил уурхайн төсөл 1
ил уурхайн төсөл 1ил уурхайн төсөл 1
ил уурхайн төсөл 1
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
ил уурхайн төсөл 2
ил уурхайн төсөл 2ил уурхайн төсөл 2
ил уурхайн төсөл 2
 
э.хатанзориг
э.хатанзоригэ.хатанзориг
э.хатанзориг
 
ил арга агуулга
ил арга агуулгаил арга агуулга
ил арга агуулга
 
далд арга агуулга
далд арга агуулгадалд арга агуулга
далд арга агуулга
 

Lecture 13

  • 1. ИЛ УУРХАЙН ПРОЦЕСС СЭДЭВ №13 АВТОЗАМЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 2. УУРХАЙН АВТО ЗАМ  Ил уурхайн замыг ерөнхий зориулалтын (аж ахуйн) ба уурхайн зам гэж хуваана. Хөрсний чулуулаг ба ашигт малтмалыг тээвэрлэхэд зориулагдсан замыг уурхайн зам гэнэ. Ашиглалтанд хамрагдах хугацаагаар нь уурхайн замыг байнгын ба түр гэж хуваана.  1-2 жилээс дээш хугацаанд хадгалагдан үлдэж ашиглагдах замыг уурхайн байнгын зам гэнэ. Ил уурхайн гадарга дээр, траншейнд болон зам тээврийн холбоос хэсгүүдэд байнгын автозамыг байгуулдаг. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 3.  Байнгын авто зам нь сайн чанарын хучилттай, хөдөлгөөний хочр зурвастай байдаг. Түр замуудыг ил уурхайн доголууд ба овоолго дээр тавьдаг. Түр замууд огол ба овоолгын ажлын фронтын шилжилтийг даган шинэчлэгдэнэ.  Автозамын зэрэглэл Ил уурхайн түр зам нь III зэрэглэлд хамаардаг. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool) Замын зэрэглэл Замын ачаалал сая/ жил Шулуун зам дээрх автомашины хурд км/цаг Замын тойруу дахь автомашины хурд км.цаг I > 25 50 30 II 3-25 40 25 III < 3 30 20
  • 4. АВТОЗАМЫН ЧИГ, ЭЛЕМЕНТ, ХЭМЖЭЭС  Ил уурхайд гадаргаас эхлэн гүний чиглэлд, гадарга дээр, овоолго болон бусад ачаа хүлээж авах цэгүүдтэй уурхайг холбосон автозамын сүлжээ бүрэлддэг.  Ил уурхайн үндсэн ачаа тээвэрлэлтийн замын сүлжээний гол шугамыг автозамын ерөнхий чиг гэнэ. Ил уурхайд хэд хэдэн ачаа урсгал байвал тэдгээрт хамаарах мөн тооны замын сүлжээ бүрдэж болно. Замын сүлжээ бүр өөрийн бие даасан чигтэй байх буюу эсвэл өөр хоорондоо холбогдсон нийлмэл чигтэй байж болно. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 5.  Автозамын чиг хэвтээ ба босоо хавтгайд тодрхой байршлыг эзэлж байдаг. Хэвтээ хавтгай дахь замын чигийн байршил планаар, босоо хавтгайн дахь байршил профилиор илэрхийлэгдэнэ.  План нь замын шулуун ба тойруу хэсгүүдийн нэгтгэл болно. Профиль нь замын хэвтээ ба налуу хэсгүүдийн нэгтгэл болно. План дахь замын шулуун ба тойруу хэсгүүд нь тодорхой шаардлагуудыг хангасан элментзздтэй байдаг. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 6.  Замын тойруу хэсгийн элментүүдэд тойруугийн Rаз радиус, Б биссектрис Т тангенс зэргийг хамруулна.  5.1-р зураг. Автозамын чиг дэх тойруугийн элментүүд а-замын энгийн тойруу, б-замын гогцоо хэлбэрийн тойруу. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 7.  Замын тангенс Т (м) (5.1-р зураг. а) дараах томъёогоор тодорхойлогдоно.  Замын биссектрис Б (м):  Замын тойруугийн хамгийн бага (м) радиус  -автомашины хөдөлгөөний хурд, км/цаг  -дугуйн хажуугийн гулсалтын коэффициент, ( =0.16 зам нойтон байх үед)  -замын хөндлөн налуу, ( ) Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 8.  Гогцоо хэлбэрийн тойруу (5.1-р зураг б.) нь гадна талдаа төвтэй () эргэлтийн хэсэг, дотор талдаа төвтэй () эргэлтийн хэсэг ба тэдгээрийг холбогч m (м) урттай шулуун хэсгүүдээс бүрдэнэ. Нийт тойруу нь АВ, СД ЕF, муруй ба ВС, ДЕ шулуун хэсгүүдээс бүрдэнэ. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 9.  Замын тойруу хэсэгт автомашины хурдыг бууруулах шаардлага гардаг. Жолоочид үзэгдэх талбай хязгаарлагдмал байх, автомашины тогтворжилт буурах (төвөөс зугтах хүчний үйлчлэлээр) зэргээс тухайн шаардлага гарна. Замын тойруугийн хувьд түүний чухал эльмент нь тойруугийн радиус юм. Тойруугийн радиус ба автомашины хурдны хооронд тодорхой хамаарал бий (5.4-р хүснэгт) Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool) Автомашины хурд, км/цаг Замын тойруугийн зөвшөөрөгдөх бага радиус, м Замын тойруугийн зохимжтой радиус, м 50 100 200 40 60 100 30 30 60 20-15 15 30
  • 10.  Автозамуудын уулзвар дээрх үзэгдэх зайн хэмжээг хангахын тулд ихэвчлэн 900 өнцгөөр огтолцлыг бүрдүүлдэг.  Зам дээрх үзэгдэх зайг 50 метрээс багагүй, хязгаарлагдмал орон зайтай давчуу талбайд 20 метрээс доошгүй байхаар тооцож ил уурхай дахь замын уулзваруудыг байгуулна. 5.2-р зураг. Замын уулзвар, огтолцлууд а-автозамуудын огтолцол, б-төмөр зам ба автозамын огтолцол Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 11.  Замын профиль. Босоо хавтгайн дахь хэвтээ ба налуу (өгсүүр, уруудам) гадаргаас замын профиль бүрдэнэ. Замын ix налуу нь зөвшөөрөгдөх ixз –( ) налуугаас хэтрэхгүй байх шаардлагатай. Хэвтээ ба налуу гадаргуудын огтлол дээр замын үзэгдэх зайг нэмэгдүүлэх болон автомашины нумны ачааллын хангах зорилгоор тус тус 10м-ээс багагүй алгуур холболтын муруйг бүрдүүлдэг. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool) 5.2-р зураг а-замын профиль СА, ВД-замын хэмтээ хэсэг, АВ-замын налуу хэсэг А1 А2 В1 В2-замын алгуур холболтын хэсгүүд
  • 12.  Замын дагуу налуугийн J (град), өнцөг, ба түүний I () үзүүлэлтийг техник эдийн засгийн тооцоог үндэслэн тогтооно.  i=70÷80  Хөдөлгөөний зурвасуудын өргөн нь дараах томъёоллоор тодорхойлогдоно.  -хөдөлгөөний зурвасын тоо  - автомашины өргөн (тэвшний өргөн), м  -хамгаалалтын зурвасын өргөн, м  - машинууд зөрөх зайн өргөн, м Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 13.  Хамгаалалтын зурвасын өргөн = 0.5 м  Зөрөх зайн өргөн:  Va -хөдөлгөөний дундач хурд, км/цаг  Автозамын бүтцэд хөдөлгөөний зурвасаас гадна хажуугийн зурвас, усны суваг, хамгаалалтын байгууламжууд орно. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 14.  Налуу бөгөөд тойруу замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд налуугийн хэмжээг багасган тогтоож зам байгуулалтанд тусгана.  Бага радиустай тойруу замд хөдөлгөөний зурвасуудын өргөн нэмэгдэнэ. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool) Замын тойруугийн радиус, м 15 20 30 40 50 Замын дагуу налуугийн зөвшөөрөгдөх хэмжээг буюу бууруулах үзүүлэлт 50 40 30 20 10 Замын тойруугийн радиус, м 250 100 50 30 20 Замын хөдөлгөөний зурвасын өргөсгөх хэмжээ, м 0.5 0.8 1.1 1.4 1.7
  • 15.  Замын хажуугийн зурвас усны хамгаалалтын (ус зайлуулах) суваг . Уулын орд газарт ба уурхайн хажууг дагуулан тавигдах бага радиус бүхий (R ) тойруу замын ирмэг талыг өндөрлөнө.  5.3-р зураг. Уурхайн автозамын хөндлөн зүсэлт. а-траншеын, б-дотоод траншейн зам, в-гадаргын зам, 1-замын суурь, 2-хучилт, 3-хажуугийн зурвас, 4-усны суваг, 5-хажуугийн хаалт, 6-ул чулуулаг Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 16. УУРХАЙН АВТОЗАМЫН НЭВТРҮҮЛЭХ, ТЭЭХ ЧАДВАР  Нэвтрүүлэх чадвар. Нэгж хугацаанд замын тодорхой хэсгээр нэвтрэн өнгөрөх машины тоогоор замын нэвтрүүлэх N (машин/цаг) чадвар тодорхойлогдоно.  Замын тээх чадвар. Нэгж хугацаанд замын тодорхой хэсгээр зөөгдөх ачааны М (м3/цаг) хэмжээгээр тээх чадвар тодорхойлогдоно. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 17. ИЛ УУРХАЙН МӨРГӨЦӨГ, ОВООЛГО ДЭЭРХ АВТОМАШИНЫ СЭЛГЭЭ Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool) 5.4-р зураг. Автосамосвалын мөргөцөг дээрх сэлгээний схемүүд
  • 18. АВТОТЭЭВРИЙН АЖЛЫН ГОРИМ, БҮТЭЭЛ ПАРК  Автотээврийн ажлын горимыг дэс дараатай хийгдэх рейсүүдээр тодорхойлно.  Автомашины рейсийн ТР (мин) хугацаа:  Тайлбар: ачуулах, ачаатай явах, ачаа буулгах, хоосон явах сэлгээ хийх хугацаа, мин  tб-хугацаа автомашины даацаас хамаарна. Бага дунд даацын машинд tб =1 мин, том даацын машинд tб = 1.5 мин байна.  Автомашины сэлгээ хийх хугацаа tC сэлгээний схемээс хамаарч нэвт гогцоо хэлбэрийн болон мцхар замтай сэлгээ тус бүрт 0-0.2, 0.3-0.4, 0.8-1 мин байна. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 19. ИЛ УУРХАЙН АВТОТЭЭВРИЙН ТУСЛАХ ПРОЦЕСС  Автосамосвалын тэвшинд чулуулаг наалдах, наалдаж хөлдөхтэй тэмцэх ажиллагаа нь хөдөлмөр зарцуулалт их шаардана. Автосамосвалын тэвшинд наалдалт үүссэнээр тэвшний ашигтай а багасамж багасгах, бүтээл буурах, зардал өсөхөд нөлөөлнө. Наалдалттай тэмцэх ажиллагааг дараах байдлаар хэрэгжүүлнэ.  Наалдалтаас сэргийлэх  Наалдсан чулуулгийг цэвэрлэх  Чулуулаг тэвшинд наалдаж хөлдөхөөс сэргийлэх Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 20.  Наалдалтаас сэргийлэх ажиллагаа.  Автосамосвалын тэвшинд хуурай бутармаг (элс, зуухны үнс, дайрганы үртэс) материалаар цацлага хийх аргыг хэрэглэдэг. Цацлагыг тусгай бэлтгэсэн бункерийг оролцуулан 0.5-1 мин хугацаанд хийж гүйцэтгэнэ. Үүний дүнд шаварлаг наалдамхай чулуулаг тэвшинд наалдах нь багасгах ба тодорхой тооны рейс хийсний дараа цацлагыг давтан гүйцэтгэнэ.  Автосамосвалын тэвшийг ашигласан тосоор шүршиж наалдалтыг багасгаж болно. 5-7 рейс хийсний дараа шүршилтийг давтан хийнэ. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 21.  Наалдсан чулуулгийг цэвэрлэх ажиллагаа  Жижиг оврын экскаватор, трактор зэргийг хусуураар тоноглоно. Түүнийг ашиглан наалдсан чулуулгийг цэвэрлэнэ. Цэвэрлэгээг 5- 6 рейс хийсний дараа давтан хийнэ. Цэвэрлэгээ ажиллагаанд 2-5 мин зарцуулдаг. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 22.  Чулуулаг тэвшинд наалдаж хөлдөхөөс сэргийлэх ажиллагаа  Ихэвчлэн дулааны арга хэрэглэх, тээвэрлэж буй чулуулгийн чийгшлийг бууруулах ба чулуулгийг тэвшний гадаргуунаас тусгаарлах замаар уг ажиллагааг хэрэгжүүлнэ. Их даацын автосамосвалын тэвш нь давхар ёроолтой хийгддэг бөгөөд завсраар нь яндангийн халуун утааг гүйлгэх замаар тэвш хөрч хөлдөхгүй байх нөхцөлд бүрдүүлнэ. Давхар ёроолгүй тэвштэй автосамосвал хэрэглэх тохиолдолд чулуулгийг тэвшинд наалдуулахгүй байх аргыг хэрэглэнэ. Үүний тэлд чийг ихтэй наалдамхай чулуулгийг экскаватораар утган самарч чийгийг нь хөлдөөн талстжуулах ачихаас өмнө наалдамхай чанарыг нь багасгадаг. Заримдаа түүхий шохойг тэвшинд цацах аргыг хэрэглэнэ. Түүхий шохой нь ус чийгтэй урвалд орж дулаан ялгаруулдаг тул чулуулгийг тэвштэй наалдаж хөлдөөхгүй байх нөхцөл бүрдүүлнэ. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 23. ИЛ УУРХАЙН АВТОЗАМ БАЙГУУЛАХ АЖИЛЛАГАА  Автозам байгуулах ажиллагааны эхний үе шатанд замын чиг гаргах, түүний дагуу хийгдэх газар шорооны ажлын хэмжээг тогтоох, замын элментүүдийг тооцож тодорхойлох, зам тавигдах талбайг цэвэрлэх, ус зайлуулах байгууламжуудыг бэлтгэх зэрэг бэлтгэл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 24.  Хоёрдахь үе шатанд замын холбогдолтой газар шорооны ажлыг гүйцэтгэнэ. Зам тавигдах зурваст замын шороон далан (асгац) байгуулах зарим хэсэгт ухаш хагас ухаш хагас асгац үүсгэх зэрэг нь газар шорооны ажилд хамаарна. Эдгээрийг хийхдээ экскаватор, бульдозер, скрепер, утгуурт ачигч, грейдер зэрэг төхөөрөмж хэрэглэнэ. Газар шорооны ажлыг 100-1000м урттай хэсгүүдэд хувааж, ээлж дараатай хэрэгжүүлдэг. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 25.  Замын зурвас байгуулах хатуу чулуулаг бүхий хэсэгт ухаш үүсгэх бол тэсэлгээгээр чулуулгийг буталсны дараа ухах ажиллагааг явуулна.  Замын далангийн асгацыг нягтруулснаар суулт, хотойлт, хагарал гаргахгүй байх нөхцөл бүрдүүлдэг. Далангийн асгац чулуулгийг ихэвчлэн индүүдэх төхөөрөмжөөр нягтруулдаг. Нягтруулдалтанд доргиурт төхөөрөмж, цохиурт төхөөрөмжийг ашиглаж болно.  Нягтруулалтыг доргиурт төхөөрөмжөөр хийхэд үеийн зузаан нь 50-10 см байу болно. 2.5-3т жинтэй цохиурт чигжигч төхөөрөмж хэрэглэхэд үеийн зузаан мөн 50-100см байх боломжтой. Замын суурь даланг үүсгэж нягтруулахын зэрэгцээ түүний хажуудыг засаж хэлбэршүүлэх шаардлагатай. Автогрейдер, буледозерт тоноглосон төхөөрөмжөөр уг ажиллагааг хэрэгжүүлнэ. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 26.  Автозамын хучилт: Ил уурхайн байнгын замд асфальт-бетон, цемент бетон, хайрга дайрган хучилт хийдэг. Автозамын хучилтыг хийхийн өмнө замын суурь дээр тэвш хэлбэрийн хэв үүсгэнэ. Тухайн хэвэнд хучилтын суурийг бүрдүүлж улмаар хучилтыг үүсгэнэ.  Автозамын хучилтын зузаан Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool) Замын хучилт Хучилтын бага зузаан, см Хучилтын их зуззан, см Хайрга, дайрга 8-15 12-22.5 Органик холбогч бүхий хайрга, дайрга 4-8 6-12 Асфальт-бетон 2-5 3-7.5 Цемент-бетон 18-22 27-33
  • 27. АВТОТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА  Ил уурхайн дахь зам тээврийн ажиллагаа нь орон зайн хязгаарлагдмал орчинд, хялбар бус хөдөлгөөний нөхцөл явагддаг. Ийм учраас аюул осолгүй ажиллахын тулд дараахь шаардлагуудыг хангана.  Замын хөдөлгөөний дүрэм, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм ба тухайн уурхайд мөрддөг авто аж ахуйн холбогдолтой журмыг хатуу баримтлах  Ил уурхайн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний маршрутын дагуу замыг тэмдэгжүүлэх, гэрэлтүүлэх  Замын эгзэгтэй хэсгүүдэд хаалт, хамгаалалтын байгууламжуудыг байгуулах Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 28.  Ачаалах ба ачаа буулгах үеийн сэлгээний схемүүд, дохиоллын системийг нарийн баримтлах  Замын эвдрэлийг тухайн бүрт нь засаж хэвийн нөхцөл бүрдүүлэх  Хөлөлгөөнд оролцож буй хүнд даацын машинуудын хооронд зөвшөөрөгдөх зайн хэмжээг замын хэсэг бүрээр тогтоож, хатуу мөрдөх  Зам тээврийн эрүүл ахуйн нөхцөлийг хангах  Автотээврийн хэрэгслийн үзлэг, үйлчилгээний графикийн дагуу хийж техникийн бүрэн байдлыг хангах ба тохиолдлын чанартай эвдрэл ослоос сэргийлэх  Ил уурхайн түр замуудыг байнга үзлэг хийж хөдөлгөөний аюулгүйн нөхцөлийг хангах Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 29. АВТОТЭЭВРИЙН АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ  Автотээврийн ашиглалтын Zат (төг) зардалд хөдлөх бүрэлдэхүүний Zа (төг) ба автозамын Zаз (төг) холбогдолтой зардал орно.  Автотээврийн нэгж ачааг тээвэрлэх (төг/т, төг/м3) өртгийг дараах байдлаар тодорхойлно. Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 30.  Zax - aвтотээврийн хэрэгслийн хоногийн ашиглалтын зардал төг/хоног  - автозамын хоногийн ашиглалтын зардлал, төг/хоног, төг,/м 3  - тухайн авто хэрэгслийн хоногийн бүтээл, т/хоног, м3/хоног  j=1.2.3..........................n уурхайн автосамовалуудын дугаар Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)
  • 31. RELATED LINKS www.khatnaa-mining.blogspot.com THANK YOU FOR YOUR ATTENTION Courseinstructor-Khatanzorig.E(Mining engineeringschool)