Contenu connexe
Similaire à Enlosmn20110630
Similaire à Enlosmn20110630 (13)
Plus de Ганцоож Цэрэннадмид
Plus de Ганцоож Цэрэннадмид (20)
Enlosmn20110630
- 1. 1
НЭЭЛТТЭЙ ЭХ
Долоо хоног тутмын Дугаар 04 (4)
цахим сонин 2011 оны 6-р сарын 30
Энэ удаагийн дугаарт Өнгөрсөн долоо хоногт.
Дотоод
“Нээлттэй Эх” цахим сонины энэ
– 2011 оны 6 дахь “Мэдлэгийн Бямба Гараг”
дугаарт 'Мозилла “Firefox”-ийн
(МБГ) өдөрлөг 2011 оны 6-р сарын 25-нд
өргөн ашиглагддаг 4 нэмэлт
Юнител компаний дэмжлэгтэйгээр "Genius"
хэрэгсэл буюу өргөтгөл /extension/'
төвд амжилттай боллоо.
хэмээх нийтлэл тависнаас гадна
– Завхан аймагт Убунту-гийн талаар сургалт 7-
олон сонирхолтой шинэ, сонин
содон мэдээ тавилаа. р сарын 2-ноос 7-р сарын 9-ний хооронд
долоо хоногийн хугацаатай явагдах гэж
Уншигч танд, манай цахим сонины байна. Дэлгэрэнгүй...
талаар ямар нэгэн санал, хүсэлт
байвал доорхи цахим шуудан руу Гадаад
захиа илгээнэ үү. – Гүгл /Google/ компани VoIP салбарт хүчээ
сорихоор шийдсэн байна. Үүнийг Хром
Нээлттэй эх дэлгэрэх болтугай! хөтөч дээр нээлттэй эхийн аудио болон
видео-чат хийх боломжийг олгох нэмэлт
хэсгийг зохиох замаар хэрэгжүүлэх ажээ.
Хүндэтгэсэн, Ингэснээр саяхан Скайп /Skype/-ийг
худалдан авсан Майкрософтийн эсрэг
Д.Энхбат өрсөлдөх боломжтой болох юм гэж
ажиглагчид үзэж байна.
Сонины редакц – Интернет Архив /Internet Archive/ нь бүх
дижитал видеогоо Флаш /Flash/-аас гадна
Эрхлэн гаргасан: Лимнукс бүлгэм. HTML5-ийг дэмждэг болгожээ. Үүнийг
Архив вэб, нээлттэй эхийн видео компани
болох Калтура /Kaltura/-гийн тусламжтайгаар
Бүрэлдэхүүн: С.Дөлмандах
хийсэн байна.
Д.Энхбат – Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт
гарсан Мозилла-гийн Галт Үнэг /FireFox/ 5
гарсан болохыг та бүхэнд мэдээлсэн билээ.
Вэб: http://www.limnux.net/ Энэ хувилбар бол 8 долоо хоног тутам
Мэйл: enlosmn@gmail.com автоматаар шинэчлэлт хийх шинэ
процессийн анхны бүтээгдэхүүн юм. Энэхүү
Галт Үнэг 5 гарснаар Галт Үнэг 4-ийг
Хэвлэлийн эх бэлтгэхэд ашигласан Мозилла дэмжихээ больж байгааг уншигч та
бүхэн анхаарна уу.
– “Echo Nest” компани шинээр нээлттэй эхийн
дуу хөгжим тодорхойлох үйлчилгээг ...
Үргэлжлэл: 2-р нүүрт
- 2. 2
Өнгөрсөн долоо хоногт. /1-р нүүрийн үргэлжлэл/
Гадаад (Үргэлжлэл)
– гаргаснаар “Shazam” ба “Soundhound” компаниуд шинэ өрсөлдөгчтэй боллоо.
Энэхүү үнэгүй дуу хөгжмийн “ID” технологийг гаргахын тулд “Echo Nest” компани
нь “7Digital” компанитай хамтарсан бөгөөд ингэснээр хөгжүүлэгчид 13 сая дуунд
хандах боломжтой болж байгаа болно. Мөн “EchoPrint”-ийг нээлттэй эх болгохоос
өмнө 18 сар “Echo Nest”-ийн хамтрагч нар ашигласан болохоор хангалттай
туршигдсан гэж үзэж болохоор байна.
– “ExEn” нээлттэй эхийн хэрэгслийг ашиглан Майкрософтын XNA тоглоомуудыг
Андройд /Android/ болон бусад платоформууд дээр тоглох боломжтой боллоо. XNA-
г “Windows Phone 7”-д зориулсан тоглоомуудыг бүтээхэд ашиглахаас гадна “Xbox”
дээр тоглоом зохиоход ашиглагдаг байна.
– GNOME програм хангамжийн багцын хөгжүүлэлтийг удирдан зохион байгуулдаг
GNOME сангийн гүйцэтгэх захирал Stormy Peters өнгөрсөн оны 11-р сард Mozilla
рүү шилжихээр болж ажлаа өгсөн билээ. Тэгвэл дөнгөж саяхан Karen Sandler гэх
бүсгүй түүний ажлыг үргэлжлүүлэхээр болсон байна. Дэлгэрэнгүй...
Манай цахим сонин уншигчдад хүрсэн байдал
Бэлтгэсэн: Д.Энхбат
share.gogo.mn megaupload.com fileserve.com slideshare.net Гарсанаас хойш
#1 – 2011.06.09 395 26 6 123 19 хоног
#2 – 2011.06.16 181 12 4 86 12 хоног
#3 – 2011.06.23 53 32 12 70 5 хоног
Жич: 2011 оны 6-р сарын 28-ны байдлаар.
Энэхүү статистикаас харахад манай цахим сониныг сонирхож уншиж байгаа хүний тоо
дугаар гарах бүрт цөөрч байгаа нь харагдаж байна. Яагаад цөөрч байна гэвэл манай цахим
сонины инйтлэлийн бодлогод алдаа байгаатай холбоотой гэж миний бие үзэж байна.
Манай сонинд гарч байгаа мэдээллүүд энгийн уншигчид ойлгомжгүй, хэтэрхий
мэргэжлийн болоод байна уу гэдгээс бас шалтгаалсан байж болно. Гэтэл цахим сонин
гаргах болсон үндсэн шалтгаан бол олон нийтэд нээлттэй эхийг сурталчлах бөгөөд хэрэв
энэ сонин маань тодорхой хүрээнд яваад олон нийтэд хүрэхгүй байвал мэдээж бидэнд
харамсалтай байх болно.
Иймээс та бүхэн цахим сонинд ямар өөрчлөлт хийвэл зүгээр талаар санал бодлоо
хуваалцана уу.
Жич: Эсвэл зун болоод хүмүүс амраад явчихсан байж болох юм. :-)
- 3. 3
Мозилла “Firefox”-ийн өргөн ашиглагддаг
4 нэмэлт хэрэгсэл буюу өргөтгөл /extension/
Бэлтгэсэн: Д.Энхбат
Мозилла “Firefox” хөтчийг www.w3schools.com-ийн 2011 оны 5-р сарын статистикийн
дагуу интернет хэрэглэгчийн 42.4% нь ашиглаж байна. Энэ хөтчийг хүмүүс сонгох болсон
үндсэн шалтгаан бол олон нэмэлт өргөтгөлтэй байдагтай холбоотой гэдгийг та мэдэх үү?
Ингээд энэ хөтчийг хамгийн өргөн ашиглагддаг 4 нэмэлт хэрэгслийг та бүхэнд танил-
цуулъя.
1. Adblock Plus
Татагдсан тоо: 126,261,907. Хэрвээ та онлайн зар сурталчилгаанаас залхаж байгаа бол энэ
нэмэлт өргөтгөлийг суулгахад энэ талаар санаа зоволтгүй болж чадна. Өөрөөр хэлбэл, та
интернетээр зугаалан вэб үзэхэд илүү хялбар болно.
2. Video DownloadHelper
Татагдсан тоо: 94,005,296. “YouTube” болон энэ вэб сайттай төстэй хэдэн зуун сайтаас
вэб видео татах ба хувиргах ажлыг хялбар болгосон өргөтгөл юм. Энэ мөн аудио болон
зургийн цомогтой ажиллаж чаддаг.
3. FlashGot
Татагдсан тоо: 102,452,709. Энэхүү өргөтгөл таны зочилсон вэб хуудсанд байгаа холбоос,
кино, аудио клипийг нэг товчлуур даран хамгийн сүүлийн үеийн өргөн ашиглагддаг,
хялбархан, найдвартай ажиллах гадны татац менежерээр өндөр хурдаар татах боломжийг
танд олгох болно.
4. NoScript
Татагдсан тоо: 87,516,625. Вэб хөтөч дээр байж болох хамгийн аюулгүй байдлыг энэ
өргөтгөл танд санал болгож чадна. Зөвхөн таны найдвартай гэж боддог сайтын идэвхитэй
агуулгыг ажиллах боломжтой болгохоос гадна XSS ба нэг удаа санамсаргүй холбоос
дарсанаас болж үүсч болох аюулаас таныг хамгаална.
----------------------------------------------------------------------------------------------------------------------
Бусад Мозилла “Firefox” хөтчийн өргөтгөлүүдтэй та танилцахыг хүсвэл дараах хаяг руу
зочилно уу: https://addons.mozilla.org/en-US/firefox/extensions/?sort=popular.
- 4. 4
Алжаалаа тайлах булан. ;-)
Татах хүч байхгүй бол: Токиогийн зурагчин бүсгүй
“жингүйдэж” байгаа нь
Эх сурвалж болон дэлгэрэнгүй мэдээллийг “http://beta.news.yahoo.com/photos/defying-
gravity-tokyo-photographer-levitates--1308611593-slideshow/”-аас авна уу.