SlideShare une entreprise Scribd logo
1  sur  8
Онлайн сэтгүүл зүйн хөгжлийн нөлөө нь сэтгүүлчээс шинэ ур чадвар шаардах нь
Ж.Хулан, /ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхим/
Оршил
Интернэт хэрэглээ өсөн нэмэгдэж, хөгжлийн явц нь улам түргэсч басхүү
өргөсөхийн хэрээр сэтгүүл зүйд ч үүнтэй холбоотой өөрчлөлтүүд гарсаар байна.
Дэвшилтэт мэдээллийн хэрэгслүүд, онлайн сэтгүүл зүй гэх ойлголт хүрээгээ тэлснээр
“мультимедиа сэтгүүл зүй” гэх бас нэгэн агуулга бий болоод багагүй удаж байна.
Энгийнээр тодорхойлбол, энэ нь мэдээллийг дан ганц хэлбэрээр /эх бичвэр, дуу, дүрс/ бус
олон элементийн тусламжтайгаар цогц хүргэхийг хэлж буй. Хүлээн авагчдад ч энэ нь илүү
сонирхолтой болж, нэлэнхүй бичвэр унших бус гэрэл зургийг нь үзэнгээ сурвалжлагын
дуу бичлэгийг давхар сонсох боломж олгож байгаа юм. Нөгөө талаас бидний амьдралын
хэмнэл өдрөөс өдөрт түргэсч байгаа энэ үед хүмүүс таван хором бичвэр уншихаас хоёр
минут дуу бичлэг сонсох, дүрс бичлэг үзэхийг илүүд үзэж байна. Үүнээс үүдээд
сэтгүүлчид магад 10 жилийн өмнө өөрийгөө “сонины”, “телевизийн” гэж танилцуулдаг
байсан бол өдгөө “мультимедиа сэтгүүлч”, “видео сэтгүүлч” гэх болоод байна. Энэ
тодорхойлолтууд мэдээж сэтгүүлчдээс дэвшилтэт арга барил, нэмэлт ур чадвар шаардах
болж басхүү мэдээлэл хүргэх олон давуу талыг олгож буйгаараа онцлог билээ.
Мультимедиа сурвалжлага гэж юу вэ?
АНУ-ын Беркелейн Их Сургуулийн судлаач Жейн Стивенсийн тодорхойлсноор
“Энэ нь эх бичвэр, гэрэл зураг, дүрс бичлэг, дуу бичлэг, дүрст мэдээлэл зэргийг хослуулан
аль нэгийг нь хэтийдүүлэх бус эсрэгээр нэг бүрийнхээ дутууг нөхөх байдлаар цогц
мэдээлэл хүргэх онлайн хуудаст суурилсан сурвалжлагын хэлбэр гэж болно.” Анхаарах
ёстой нэг зүйл нь хүлээн авагч эх бичвэр уншаад дүрс бичлэг үзэхэд нэмэлт мэдээлэл өгч
байх ёстой юм. Ихэнх мультимедиа сурвалжлага нь энэ зарчмыг умартаж гэрэл зураг нь
бичвэр дэх агуулгыг давтаж байдгийг санахад илүүдэхгүй. Энд дурьдахад, дүрс бичлэг нь
үйл явцыг харуулж, үзэгчийг үйл явдлын цөмд аваачдаг давуу талтай. Дуу бичлэгийг бол
слайдшоуд оруулахад тохиромжтой байдаг. Харин эх бичвэр нь учир шалтгааныг
тайлбарлах, сэдвийг задлан хөндөхөд хамгийн зөв сонголт гэдгийг бид мэднэ. Мөн гэрэл
зураг нь сэтгэл хөдлөл, дүр зургийг үзүүлэх хамгийн хүчтэй хэлбэр билээ. Дүрс бичлэг
урсаад л өнгөрдөг бол зургийг хүмүүс тогтож харах дуртай байдаг. Түүнчлэн бүлэглэн
слайдшоу болгож түүнд дуу бичлэг нэмж өгвөл хамгийн сонирхолтой хэлбэр болно. Ер нь
“Гэрэл зургийг 1000 үгийн оронд ашиглах хэрэгтэй” гэснийг мартаж болохгүй.
Мультимедиа сурвалжлагыг андуурч мэдэх тохиолдлууд гэж бий. Тухайлбал, CNN,
“Washington Post” зэргийн онлайн хуудаст эх бичвэр, дуу, дүрс гээд бүгд бий. Гэвч гол
өгүүллүүд нь дээрхийн хосолмол биш ердөө нэг л хэлбэрээр байдаг нь тухайн
сурвалжлагыг мультимедиа биш болгож байгаа аж. Эх бичвэр, зургийн хослол нь ялгаатай
агуулгагүй сонин, сэтгүүлийнх мэт бөгөөд дүрс бичлэг нь телевизийнхээс өөрцгүй байдаг.
Тиймээс онлайн хуудаст байрлах мультимедиа сурвалжлагчийн бүтээл нь нэг дор олон
элементийг тус бүрийнх нь давуу талыг мэдрэн ашигласан байх шаардлагатай.
Мультимедиа сурвалжлагыг дотор нь хоёр ангилж болно;
1. Сурвалжлагыг сэтгүүлч бэлтгэх хэлбэр – Сэтгүүлч үйл явдалд өөрөө оролцож дүрс, дуу
бичлэг хийж, гэрэл зураг дарах гэхчлэн мэдээллийн гол агуулгыг бэлтгэн боловсруулах
юм. Сурвалжлага бүхэлдээ түүний санаанд багтаж, цуглуулсан мэдээллийн аль элемент,
хэсгийг хэрхэн оруулахыг шийдвэрлэнэ.
2. Сурвалжлагыг редактор/продьюссер бэлтгэх хэлбэр – Энэ нь редактор хүмүүсийг
томилон мультимедиа сурвалжлага бэлтгэхийг хэлнэ. Зурагчнаас гэрэл зураг авч,
сурвалжлагчаар яриа авахуулж, зураглаачаар дүрс бэлдүүлэн, графикчидаар хавсаргах
зураг хийлгэнэ. Харин тэр бүхнийг хэрхэн боловсруулах, хуваарилахыг өөрөө шийдэж
эцсийн дүнд нэг үйл явдлын талаарх мультимедиа сурвалжлага редакторын ур ухаанаар
бүтнэ.
Сэтгүүлчийн үүргийг өөрчлөх нь
Мэдээлэл хүргэх дээрх шинэ хэлбэр нь сурвалжлага бэлтгэх аргыг өөрчилж байна.
Сэтгүүлчид 5W1H-ийн хүрээнд мэдээлэл бэлтгэхэд голчлон анхаарах нь зүйтэй гэх
хандлага одоо бол аль болох ахиу мэдээлэл, тэдгээрийг олон элемент ашиглан багцлан
хүргэх болжээ. Мөн сурвалжлага нь зүгээр нэг нийтлэл, нэвтрүүлэг биш график, слайдшоу
зэргийг ашигласан сонирхолтой байх шаардлага урган гарч байна. Энэ бүхэн нь
сэтгүүлчдэд мэдээллээ хүргэх өргөн боломж олгохын зэрэгцээ ямар ч насны хүн байсан
шинэ дадал, чадварт суралцахаас аргагүйд хүргэж байгааг дээр дурьдсан. Түүнчлэн
“Сурвалжлагчид дэвшилтэт хэрэгслүүдийг ашиглахыг зорьж, бэлтгэсэн мэдээлэлд нь энэ
бүхэн хичнээн хэрэгтэйг ухамсарлах нь зүйтэй. Мультимедиа хэрэглүүрүүд нь ердөө
чимэг төдий зүйл биш харин ч итгүүлэн үнэмшүүлэх, сонирхолтой байлгах гээд ихэд
давуу билээ. Тиймээс дүрс бичлэг хийх, чанартай дуу хураах гээд олон чадвар шаардах нь
гарцаагүй” хэмээн beTwinned.com блогийг үүсгэгч Диана Дей өгүүлжээ.
Мөн сэтгүүлчид мэдээгээ бэлтгэсний дараа хэн нэгэн хэзээ унших, үзэхийг нь
хүлээж суудаг үе ард хоцорч хүлээн авагчидтайгаа эргэх холбоотой байх бас нэгэн
шаардлага урган гарч буй. Хүмүүс уншсан, үзсэнээ бусадтай ярилцах, ертөнцийн хаанаас
ч орон зай, цаг хугацааг үл хамааран үзэл бодлоо хуваалцах өргөн боломжтой болсон. Яг л
энэ харилцааг сэтгүүлчид нарийн анзаарч тэргүүлэгч, нөгөөтэйгүүр үлгэр жишээч байх нь
чухал юм.
Мультимедиа сурвалжлага бэлтгэх шаардлага хэрхэн урган гарч буйг Стэнфордын
их сургуулийн судлаачид олон нийтийн мэдээлэл хүлээн авах дадал, зуршилд өөрчлөлт
орсонтой холбон дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд;
-Унших: Хүмүүс хэвлэмэл материал унших нь багасч, тодорхой сэдвээр мэдээлэл
хайхдаа интернэтийг илүүд үзэх болсон. Тиймээс сэтгүүлчид сонины хуудас, зай талбайд
зориулж биш компьютерийн дэлгэцэнд зориулж мэдээлэл бэлтгэх шаардлагатай болоод
байна.
-Үзэх: Хэвлэл мэдээллийн хэрэгслийн түүх судлаач Митчелл Стифенс “Дүрс
бүхнийг өгүүлж, үг бүхнийг үнэгүйдүүлнэ” гэсэн ойлголтыг дэвшүүлээд буй. Хүмүүс ном,
сонин унших нь эрс багасч телевиз, компьютерийн дэлгэц ширтэх хэмнэл хэдийнэ
нэвтэрчээ. Тиймээс бид эх бичвэр бэлтгэн цаг үрэхээс зайлсхийж дүрст мэдээллийг
хурдан, шуурхай хүргэхэд анхаарах хэрэгтэй хэмээсэн юм.
-Сонсох: Хүмүүс радио сонсч байгаа ч орчин цагт онлайн радиог ямар нэг зүйл
хийх үедээ давхар сонсох болжээ. Аль 2002 онд АНУ-гийн 7800 гаруй насанд хүрэгчдийн
дунд явуулсан судалгаагаар тэдний талаас илүү хувь нь радио сонсох зууртаа сонин
унших, телевизийн дүрс харах зэргээр нэг дор олон мэдээллийн хэрэгсэл ашигладаг аж.
-Олон зорилтот: Дээрх шалтгаанаас урган хүмүүс мэдээллийн хэрэгслийг нэг дор
бүхий л хэлбэрээр ашиглах болжээ. Энэ нь хүлээн авагчдыг “олон зорилтот” хэмээн
тодорхойлоход хүргэж байгаа юм. Телевизийнхээ дууг хаасан хэрнээ гар утсаар интернэт
орж, компьютер дээр чатлах төрх бидэнд хэдийнэ дасал боллоо.
Иймээс мэдээллийн энэ их урсгалаас хэрэглэгчийг өөрийн бэлтгэсэн мэдээлэлд
татах, тэдний анхаарлыг барих зайлшгүй шаардлага бий болж түүнийг хамгийн үр
дүнтэйгээр гүйцэлдүүлэх арга нь мультимедиа сурвалжлагын хэлбэр гэгдээд байна.
Мультимедиа сэтгүүл зүйн өнөөгийн байдал манай оронд
Юун түрүүнд манай мэдээллийн вэб сайтуудын өнөөгийн үйл ажиллагааны
байдлыг 7 хоногийн давтамжаар тодорхойлон news.mn, time.mn сайтад 2013 оны 3 дугаар
сарын 18-наас 25-ны хооронд ажиглалт хийж үзсэн юм.
График №1
График №2
149
81
215
172
154
61 54
99
64 63
94
61
13 9
0
50
100
150
200
250
Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба Ням
Мэдээллийн вэб сайтуудын өдөрт нийтэлж буй мэдээлэл
News.mn Time.mn
93%
80%
5%
13%
2.00% 7%
0%
20%
40%
60%
80%
100%
120%
News.mn Time.mn
Мэдээлэл нийтлэх хэлбэр
Текст Фото Видео
Дээрх графикуудаас харвал мэдээллийн вэб сайтуудын хувьд тогтмол, идэвхтэй мэдээлэл
оруулж байгаа ч тэдгээр нь зөвхөн эх бичвэр байдлаар хязгаарлагдаж байна. Харин үүнтэй
харьцуулах зорилгоор интернэт хэрэглэгч 16-45 насны 150 хүнээс социологийн судалгаа
авлаа. Түүврийг сонгохдоо интернэт идэвхтэй хэрэглэгч гэж үзэн дунд сургуулийн ахлах
ангийн сургачид, оюутнууд болон оффисын ажилтнуудыг түлхүү хамруулсан юм. Насны
бүтцийн хувьд
-16-25; 26-35; 36-45 гэсэн хэлбэрээр ангилж тэнцүү тооны хүнээс судалгаа авсан.
Ингээд хэрэглэгчид мэдээллийг ямар хэлбэрээр хүлээн авдгийг тодруулахаар асуухад
дараах байдалтай байна.
График №3
Эндээс үзвэл залуус мэдээллийн хосолмол хэлбэрийг илүүд үздэг нь харагдаж
байна. Тэдний 60% нь мэдээллийг мультимедиа хэлбэрээр хүлээн авдаг гэсэн бол 26-35,
36-45 насныхны хувьд энэ үзүүлэлт 2 дахин бага байгаа юм. Тэдний хувьд текст хэлбэрээр
мэдээлэл хүлээн авах байдал илүү их байна. Мөн мэдээллийн вэб сайтууд фото мэдээлэл
түгээмэл оруулдаг нь бүх насныхныг хамарч чаддаг онцлогтой байна. Харин аудио
мэдээлэл хүлээн авагч маш бага хувийг эзэлдэг бөгөөд залуусын мэдээлэл авах хэлбэрийн
8%-ийг эзэлж, бусад насныханд хүрдэггүй аж.
0% 10% 20% 30% 40% 50% 60% 70%
16-25
26-35
36-45
24%
50%
48%
8%
12%
17%
28%
61%
65%
20%
0%
0%
60%
35%
35%
Мэдээлэл хүлээн авдаг хэлбэр
Дээрх хосолсон Аудио Текст Видео Фото
Медиа мэдээлэл /фото, аудио, видео/ хүлээн авдаг эсэхийг асуухад судалгаанд
оролцогчдын 80% нь тийм гэж хариулсан юм. Эндээс медиа мэдээллийн давуу талыг
тодорхойлох зорилгоор “Яагаад?” гэсэн асуулт тавихад.
График №4
Графикаас харвал интернэт
мэдээлэл хүлээн авагчид
юун түрүүнд мэдээллийн
үнэн, зөв эсэхэд анхаарал
хандуулдаг нь ойлгомжтой
байна. Мэдээллийн вэб
сайтууд бие биенээсээ
хуулах, худал ташаа
мэдээлэл цөөнгүй нийтэлдэг
нь хүлээн авагчдын
итгэлийг алдах хандлагатай
болжээ. Тиймээс ч дуу, дүрст мэдээллийн итгүүлэн үнэмшүүлэх чадварын онцлог, давуу
тал энд харагдаж байна. Тэгвэл үзэхэд хялбар, сонирхолтой гэсэн хариултууд онц
зөрүүгүй аж. Энд “Үзэхэд хялбар” гэсэн ангилал оруулсан үндэслэлийг тайлбарлавал,
цахим хуудас дахь текстэнд уншигч төвлөрөх нь маш бага бөгөөд урт хэмжээний дүрс
бичлэгийг ч үзэхээс төвөгшөөдөг байна. Тиймээс олон улсын стандарт нь цахим хуудас
дахь бичлэг нь дундажаар 2-3 минут урттай, түүнд ярилцлага, тодруулга хоёр хүртэлх удаа
40 секунд хүртэл урттай байж болно гэсэн байдаг.
Харин медиа мэдээлэл хүлээн авдаггүй гэж хариулсан хүмүүсээс асуухад 63% нь энэ
төрлийн мэдээлэл харьцангуй бага байдаг, 25% нь эх бичвэр уншихыг илүүд үздэг, 12% нь
интернэтийн хурд хүрдэггүй гэж хариулжээ.
Дараачийн графикаар хэрэглэгчид мэдээлийн вэб сайтын дутагдалтай талыг хэрхэн
тодорхойлсныг үзүүлье.
Сонирхолтой
20%
Үнэмшилтэй
50%
Үзэхэд хялбар
30%
МЕДИА МЭДЭЭЛЛИЙН ДАВУУ ТАЛ
Сонирхолтой Үнэмшилтэй Үзэхэд хялбар
График №5
Мэдээллийн вэб сайтуудын дутагдалтай талыг дурдахад сайтын бүтэц зохиомж тааруу
гэсэн хариулт дийлэнхийг эзэлж байна. Энэ нь хүлээн авагчид мэдээллийг ямар хэлбэрээр,
хэрхэн хүлээн авахаас илүүтэй тухайн мэдээллийг олж үзэхэд дөхөмжтэй байх,
хэрэглэгчид ээлтэй байдлаар зохиомжлох нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал гэдгийг
илэрхийлнэ. Түүнчлэн манай сайтуудад мэдээлэл хуваалцах боломж хомс байдаг нь
харагдаж байна. Гадны томоохон вэб сайтуудад хүлээн авагчдад зориулсан булан байдаг
бөгөөд тэнд өөрт байгаа мэдээллээ хуваалцах, нийтлэл бичих талбар гаргаж өгсөн байдаг.
Үүнийг “Editor’s Choice”-ийн сонголтоор буюу редакторын болон бусад уншигчийн өгсөн
үнэлгээгээр эрэмбэлж олон нийтэд дамжуулдаг. Энэ нь мультимедиа, онлайн сэтгүүл зүйн
интерактив буюу эргэх холбоотой байх шаардлагыг биелүүлэгч билээ.
Дүгнэлт
 Олон улсын сэтгүүл зүйн практикт мультимедиа сэтгүүл зүйн ач холбогдол өсөн
нэмэгдэхийн хэрээр манай мэдээллийн вэб сайтууд ч үүнтэй зэрэгцэн хөгжих
шаардлагатай болж байна. Ажиглалтаас харахад монголын вэб сайтуудад
мультимедиа элементийн хэлбэрүүд байдаг ч, тэдгээр нь хосолмол байдлаар буюу
мультимедиа мэдээлэл биш юм. Иймд сэтгүүлчид мэдээ, сурвалжлагаа олон
элемент ашиглан бэлтгэх шаардлагатай болжээ.
19%
18%
22%
41%
Мэдээллийн вэб сайтуудын дутагдалтай тал
Мэдээлэл хуваалцах боломж байдаггүй Сэтгэгдэл хорьдог
Мэдээлэл хүргэх хэлбэр уйтгартай Сайтын бүтэц зохиомж тааруу
 Манай орны хүлээн авагчдын дундаж насныхны хувьд мэдээллийг эх бичвэр
хэлбэрээр унших нь түгээмэл байгаа ч, залуу үеийнхний хувьд мэдээллийн
хосолмол хэлбэрийг илүүд үздэг нь харагдаж байна. Олон улсын судалгаанаас
харсан ч, олон нийтийн дадал, зуршил өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор
ирээдүйд тэдэнд зориулсан мультимедиа сурвалжлага бэлтгэх хэрэгтэй нь
зайлшгүй юм.
 Хүмүүс медиа мэдээлэл үзэх хэрэгцээтэй болсон бөгөөд энэ нь олон талын давуу
чанартай нь харагдаж байна. Тиймээс тэдэнд зориулсан мэдээлэл бэлтгэснээр
онлайн сэтгүүл зүй дэх мэдээллийн их урсгалаас өөрийн бэлтгэснийг үзүүлэх, олон
нийтэд хүргэх боломжтой юм.
 Иймээс сэтгүүлчид уламжлалт сэтгүүл зүйд нэг чиглэлээр буюу “сонины”,
“телевизийн” гэхчлэн дагнан ажилладаг байсан бол одоо дуу, дүрстэй ажиллах,
түүнийг боловсруулах гээд олон талын чадварт суралцах шаардлага бий болж
байна. Түүнчлэн тэдгээрийг үүрэг, зорилгынх нь дагуу зохицуулан хослуулж,
мультимедиа сурвалжлагыг жинхэнэ утгаар нь хүргэхэд анхаарах хэрэгтэй.

Contenu connexe

Tendances

сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нассурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 насEnkhbold Myagmarsuren
 
монгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүдмонгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүдSainbuyn Baagii
 
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослогоУлс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослогоП. Эрдэнэсайхан
 
хуучин хүү
хуучин хүүхуучин хүү
хуучин хүүjunesun
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга замAnkhbileg Luvsan
 
лекц 4 гаот уул газар хөдлөлт
лекц 4 гаот уул газар хөдлөлтлекц 4 гаот уул газар хөдлөлт
лекц 4 гаот уул газар хөдлөлтDavaa-Ochir Azzaya
 
илтгэх хуудас 11.10
илтгэх хуудас 11.10илтгэх хуудас 11.10
илтгэх хуудас 11.10baysgalanbaatar
 
Нойрны тухай
Нойрны тухайНойрны тухай
Нойрны тухайOyuka Oyu
 
Хотын соёл танаас эхлэнэ
Хотын соёл танаас эхлэнэХотын соёл танаас эхлэнэ
Хотын соёл танаас эхлэнэХотын Соёл
 
шинэ ба хуучин үг
шинэ ба хуучин үгшинэ ба хуучин үг
шинэ ба хуучин үгsainaa88
 
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.tolya_08
 
түүх соёлын дурсгал
түүх соёлын дурсгалтүүх соёлын дурсгал
түүх соёлын дурсгалМҮЗСХТ ТББ
 
П.Батхуяг "Хурд" эсээ
 П.Батхуяг "Хурд"  эсээ П.Батхуяг "Хурд"  эсээ
П.Батхуяг "Хурд" эсээGundegmaa Boldbaatar
 
эрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вээрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вэGantsetseg Ganbat
 
Ухаалаг утасны хувьсал
Ухаалаг утасны хувьсалУхаалаг утасны хувьсал
Ухаалаг утасны хувьсалMistaGhan
 
сөрөг шинэтгэл
сөрөг шинэтгэлсөрөг шинэтгэл
сөрөг шинэтгэлtulgaa14
 

Tendances (20)

сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нассурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
 
өсгөгч багаж
өсгөгч багажөсгөгч багаж
өсгөгч багаж
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
монгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүдмонгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүд
 
Реализм
РеализмРеализм
Реализм
 
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослогоУлс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
 
хуучин хүү
хуучин хүүхуучин хүү
хуучин хүү
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
лекц 4 гаот уул газар хөдлөлт
лекц 4 гаот уул газар хөдлөлтлекц 4 гаот уул газар хөдлөлт
лекц 4 гаот уул газар хөдлөлт
 
илтгэх хуудас 11.10
илтгэх хуудас 11.10илтгэх хуудас 11.10
илтгэх хуудас 11.10
 
Нойрны тухай
Нойрны тухайНойрны тухай
Нойрны тухай
 
Хотын соёл танаас эхлэнэ
Хотын соёл танаас эхлэнэХотын соёл танаас эхлэнэ
Хотын соёл танаас эхлэнэ
 
шинэ ба хуучин үг
шинэ ба хуучин үгшинэ ба хуучин үг
шинэ ба хуучин үг
 
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
 
түүх соёлын дурсгал
түүх соёлын дурсгалтүүх соёлын дурсгал
түүх соёлын дурсгал
 
Cult4
Cult4Cult4
Cult4
 
П.Батхуяг "Хурд" эсээ
 П.Батхуяг "Хурд"  эсээ П.Батхуяг "Хурд"  эсээ
П.Батхуяг "Хурд" эсээ
 
эрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вээрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вэ
 
Ухаалаг утасны хувьсал
Ухаалаг утасны хувьсалУхаалаг утасны хувьсал
Ухаалаг утасны хувьсал
 
сөрөг шинэтгэл
сөрөг шинэтгэлсөрөг шинэтгэл
сөрөг шинэтгэл
 

Similaire à Онлайн сэтгүүл зүйн хөгжлийн нөлөө нь сэтгүүлчээс шинэ ур чадвар шаардах нь

Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх ньТулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх ньbatnasanb
 
маралмааааааааааааааа
маралмааааааааааааааамаралмааааааааааааааа
маралмаааааааааааааааjkhsak
 
Socialogy sudalgaa
Socialogy sudalgaaSocialogy sudalgaa
Socialogy sudalgaaTuru Turuu
 
интернет бидний амьдралд
интернет бидний амьдралдинтернет бидний амьдралд
интернет бидний амьдралдshand1_undrakhchimeg
 
интернэт үндэс
интернэт үндэсинтернэт үндэс
интернэт үндэсbayraamiigaa
 
орчин үеийн сэтгүүл зүй 1
орчин үеийн сэтгүүл зүй 1орчин үеийн сэтгүүл зүй 1
орчин үеийн сэтгүүл зүй 1Khulan Jugder
 
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...batnasanb
 
Интернет мэдээллийн үндэс Ж. Раяа
Интернет мэдээллийн үндэс Ж. РаяаИнтернет мэдээллийн үндэс Ж. Раяа
Интернет мэдээллийн үндэс Ж. РаяаRayya Jakhynbyek
 
Olon niitiin medeellin tuhai
Olon niitiin medeellin tuhai  Olon niitiin medeellin tuhai
Olon niitiin medeellin tuhai Dagiimaa
 
Мэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах нь
Мэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах ньМэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах нь
Мэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах ньErdenetuya Urtnast
 
номын санд интернет ашиг лах нь
номын санд интернет ашиг лах ньномын санд интернет ашиг лах нь
номын санд интернет ашиг лах ньerkuuuuuuuuuuuuu
 
Интерактив гэж юу вэ?
Интерактив гэж юу вэ? Интерактив гэж юу вэ?
Интерактив гэж юу вэ? Khulan Jugder
 
Medeelliin technology surah ix final
Medeelliin technology surah ix finalMedeelliin technology surah ix final
Medeelliin technology surah ix finalenhsaran_tsahim
 

Similaire à Онлайн сэтгүүл зүйн хөгжлийн нөлөө нь сэтгүүлчээс шинэ ур чадвар шаардах нь (20)

Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх ньТулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
 
маралмааааааааааааааа
маралмааааааааааааааамаралмааааааааааааааа
маралмааааааааааааааа
 
Socialogy sudalgaa
Socialogy sudalgaaSocialogy sudalgaa
Socialogy sudalgaa
 
интернет бидний амьдралд
интернет бидний амьдралдинтернет бидний амьдралд
интернет бидний амьдралд
 
интернэт үндэс
интернэт үндэсинтернэт үндэс
интернэт үндэс
 
орчин үеийн сэтгүүл зүй 1
орчин үеийн сэтгүүл зүй 1орчин үеийн сэтгүүл зүй 1
орчин үеийн сэтгүүл зүй 1
 
Medeelel zui 8 r angi
Medeelel zui 8 r angiMedeelel zui 8 r angi
Medeelel zui 8 r angi
 
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
 
Интернет мэдээллийн үндэс Ж. Раяа
Интернет мэдээллийн үндэс Ж. РаяаИнтернет мэдээллийн үндэс Ж. Раяа
Интернет мэдээллийн үндэс Ж. Раяа
 
Lesson internet medeelllin undes
Lesson internet medeelllin undesLesson internet medeelllin undes
Lesson internet medeelllin undes
 
Olon niitiin medeellin tuhai
Olon niitiin medeellin tuhai  Olon niitiin medeellin tuhai
Olon niitiin medeellin tuhai
 
Мэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах нь
Мэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах ньМэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах нь
Мэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах нь
 
Online 3
Online 3Online 3
Online 3
 
номын санд интернет ашиг лах нь
номын санд интернет ашиг лах ньномын санд интернет ашиг лах нь
номын санд интернет ашиг лах нь
 
Iltgel 2010 viii_hural
Iltgel 2010 viii_huralIltgel 2010 viii_hural
Iltgel 2010 viii_hural
 
Social media
Social mediaSocial media
Social media
 
Интерактив гэж юу вэ?
Интерактив гэж юу вэ? Интерактив гэж юу вэ?
Интерактив гэж юу вэ?
 
10е сэр од хэрлэн
10е сэр од хэрлэн10е сэр од хэрлэн
10е сэр од хэрлэн
 
Medeelliin technology surah ix final
Medeelliin technology surah ix finalMedeelliin technology surah ix final
Medeelliin technology surah ix final
 
Social media
Social mediaSocial media
Social media
 

Plus de Khulan Jugder

Технологи ба цагдан хяналт
Технологи ба цагдан хяналтТехнологи ба цагдан хяналт
Технологи ба цагдан хяналтKhulan Jugder
 
Мэдээллийн ёс зүй
Мэдээллийн ёс зүйМэдээллийн ёс зүй
Мэдээллийн ёс зүйKhulan Jugder
 
Арабын хавар ба сошиал медиа
Арабын хавар ба сошиал медиаАрабын хавар ба сошиал медиа
Арабын хавар ба сошиал медиаKhulan Jugder
 
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэгСонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэгKhulan Jugder
 
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмжИнфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмжKhulan Jugder
 
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэг
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэгДиплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэг
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэгKhulan Jugder
 
Portfolio/Портфолио хуудас бүтээх
Portfolio/Портфолио хуудас бүтээхPortfolio/Портфолио хуудас бүтээх
Portfolio/Портфолио хуудас бүтээхKhulan Jugder
 
Дизайны консепт 2
Дизайны консепт 2Дизайны консепт 2
Дизайны консепт 2Khulan Jugder
 
Дизайны консепт
Дизайны консептДизайны консепт
Дизайны консептKhulan Jugder
 
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэгСонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэгKhulan Jugder
 
Вэб дизайн бүтээхэд анхаарах зүйлс
Вэб дизайн бүтээхэд анхаарах зүйлсВэб дизайн бүтээхэд анхаарах зүйлс
Вэб дизайн бүтээхэд анхаарах зүйлсKhulan Jugder
 
Вэбэд зориулан бичих
Вэбэд зориулан бичихВэбэд зориулан бичих
Вэбэд зориулан бичихKhulan Jugder
 
User generated content гэж юу вэ
User generated content гэж юу вэUser generated content гэж юу вэ
User generated content гэж юу вэKhulan Jugder
 
Видео эвлүүлгийн тухай
Видео эвлүүлгийн тухайВидео эвлүүлгийн тухай
Видео эвлүүлгийн тухайKhulan Jugder
 
Өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт (Ерөнхий)
Өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт (Ерөнхий)Өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт (Ерөнхий)
Өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт (Ерөнхий)Khulan Jugder
 
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмжДипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмжKhulan Jugder
 
Видео бүтээх тухай
Видео бүтээх тухай Видео бүтээх тухай
Видео бүтээх тухай Khulan Jugder
 
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлогОлон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлогKhulan Jugder
 
Аудио слайдшоу гэж юу вэ?
Аудио слайдшоу гэж юу вэ?Аудио слайдшоу гэж юу вэ?
Аудио слайдшоу гэж юу вэ?Khulan Jugder
 
Менежерийн идэвхжүүлэлт
Менежерийн идэвхжүүлэлтМенежерийн идэвхжүүлэлт
Менежерийн идэвхжүүлэлтKhulan Jugder
 

Plus de Khulan Jugder (20)

Технологи ба цагдан хяналт
Технологи ба цагдан хяналтТехнологи ба цагдан хяналт
Технологи ба цагдан хяналт
 
Мэдээллийн ёс зүй
Мэдээллийн ёс зүйМэдээллийн ёс зүй
Мэдээллийн ёс зүй
 
Арабын хавар ба сошиал медиа
Арабын хавар ба сошиал медиаАрабын хавар ба сошиал медиа
Арабын хавар ба сошиал медиа
 
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэгСонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
 
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмжИнфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
 
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэг
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэгДиплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэг
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэг
 
Portfolio/Портфолио хуудас бүтээх
Portfolio/Портфолио хуудас бүтээхPortfolio/Портфолио хуудас бүтээх
Portfolio/Портфолио хуудас бүтээх
 
Дизайны консепт 2
Дизайны консепт 2Дизайны консепт 2
Дизайны консепт 2
 
Дизайны консепт
Дизайны консептДизайны консепт
Дизайны консепт
 
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэгСонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
Сонин хэвлэлийн менежерийн гол үүрэг
 
Вэб дизайн бүтээхэд анхаарах зүйлс
Вэб дизайн бүтээхэд анхаарах зүйлсВэб дизайн бүтээхэд анхаарах зүйлс
Вэб дизайн бүтээхэд анхаарах зүйлс
 
Вэбэд зориулан бичих
Вэбэд зориулан бичихВэбэд зориулан бичих
Вэбэд зориулан бичих
 
User generated content гэж юу вэ
User generated content гэж юу вэUser generated content гэж юу вэ
User generated content гэж юу вэ
 
Видео эвлүүлгийн тухай
Видео эвлүүлгийн тухайВидео эвлүүлгийн тухай
Видео эвлүүлгийн тухай
 
Өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт (Ерөнхий)
Өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт (Ерөнхий)Өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт (Ерөнхий)
Өдөр тутмын бүтэц, зохион байгуулалт (Ерөнхий)
 
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмжДипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
 
Видео бүтээх тухай
Видео бүтээх тухай Видео бүтээх тухай
Видео бүтээх тухай
 
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлогОлон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог
 
Аудио слайдшоу гэж юу вэ?
Аудио слайдшоу гэж юу вэ?Аудио слайдшоу гэж юу вэ?
Аудио слайдшоу гэж юу вэ?
 
Менежерийн идэвхжүүлэлт
Менежерийн идэвхжүүлэлтМенежерийн идэвхжүүлэлт
Менежерийн идэвхжүүлэлт
 

Онлайн сэтгүүл зүйн хөгжлийн нөлөө нь сэтгүүлчээс шинэ ур чадвар шаардах нь

  • 1. Онлайн сэтгүүл зүйн хөгжлийн нөлөө нь сэтгүүлчээс шинэ ур чадвар шаардах нь Ж.Хулан, /ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхим/ Оршил Интернэт хэрэглээ өсөн нэмэгдэж, хөгжлийн явц нь улам түргэсч басхүү өргөсөхийн хэрээр сэтгүүл зүйд ч үүнтэй холбоотой өөрчлөлтүүд гарсаар байна. Дэвшилтэт мэдээллийн хэрэгслүүд, онлайн сэтгүүл зүй гэх ойлголт хүрээгээ тэлснээр “мультимедиа сэтгүүл зүй” гэх бас нэгэн агуулга бий болоод багагүй удаж байна. Энгийнээр тодорхойлбол, энэ нь мэдээллийг дан ганц хэлбэрээр /эх бичвэр, дуу, дүрс/ бус олон элементийн тусламжтайгаар цогц хүргэхийг хэлж буй. Хүлээн авагчдад ч энэ нь илүү сонирхолтой болж, нэлэнхүй бичвэр унших бус гэрэл зургийг нь үзэнгээ сурвалжлагын дуу бичлэгийг давхар сонсох боломж олгож байгаа юм. Нөгөө талаас бидний амьдралын хэмнэл өдрөөс өдөрт түргэсч байгаа энэ үед хүмүүс таван хором бичвэр уншихаас хоёр минут дуу бичлэг сонсох, дүрс бичлэг үзэхийг илүүд үзэж байна. Үүнээс үүдээд сэтгүүлчид магад 10 жилийн өмнө өөрийгөө “сонины”, “телевизийн” гэж танилцуулдаг байсан бол өдгөө “мультимедиа сэтгүүлч”, “видео сэтгүүлч” гэх болоод байна. Энэ тодорхойлолтууд мэдээж сэтгүүлчдээс дэвшилтэт арга барил, нэмэлт ур чадвар шаардах болж басхүү мэдээлэл хүргэх олон давуу талыг олгож буйгаараа онцлог билээ. Мультимедиа сурвалжлага гэж юу вэ? АНУ-ын Беркелейн Их Сургуулийн судлаач Жейн Стивенсийн тодорхойлсноор “Энэ нь эх бичвэр, гэрэл зураг, дүрс бичлэг, дуу бичлэг, дүрст мэдээлэл зэргийг хослуулан аль нэгийг нь хэтийдүүлэх бус эсрэгээр нэг бүрийнхээ дутууг нөхөх байдлаар цогц мэдээлэл хүргэх онлайн хуудаст суурилсан сурвалжлагын хэлбэр гэж болно.” Анхаарах ёстой нэг зүйл нь хүлээн авагч эх бичвэр уншаад дүрс бичлэг үзэхэд нэмэлт мэдээлэл өгч байх ёстой юм. Ихэнх мультимедиа сурвалжлага нь энэ зарчмыг умартаж гэрэл зураг нь бичвэр дэх агуулгыг давтаж байдгийг санахад илүүдэхгүй. Энд дурьдахад, дүрс бичлэг нь үйл явцыг харуулж, үзэгчийг үйл явдлын цөмд аваачдаг давуу талтай. Дуу бичлэгийг бол слайдшоуд оруулахад тохиромжтой байдаг. Харин эх бичвэр нь учир шалтгааныг тайлбарлах, сэдвийг задлан хөндөхөд хамгийн зөв сонголт гэдгийг бид мэднэ. Мөн гэрэл зураг нь сэтгэл хөдлөл, дүр зургийг үзүүлэх хамгийн хүчтэй хэлбэр билээ. Дүрс бичлэг
  • 2. урсаад л өнгөрдөг бол зургийг хүмүүс тогтож харах дуртай байдаг. Түүнчлэн бүлэглэн слайдшоу болгож түүнд дуу бичлэг нэмж өгвөл хамгийн сонирхолтой хэлбэр болно. Ер нь “Гэрэл зургийг 1000 үгийн оронд ашиглах хэрэгтэй” гэснийг мартаж болохгүй. Мультимедиа сурвалжлагыг андуурч мэдэх тохиолдлууд гэж бий. Тухайлбал, CNN, “Washington Post” зэргийн онлайн хуудаст эх бичвэр, дуу, дүрс гээд бүгд бий. Гэвч гол өгүүллүүд нь дээрхийн хосолмол биш ердөө нэг л хэлбэрээр байдаг нь тухайн сурвалжлагыг мультимедиа биш болгож байгаа аж. Эх бичвэр, зургийн хослол нь ялгаатай агуулгагүй сонин, сэтгүүлийнх мэт бөгөөд дүрс бичлэг нь телевизийнхээс өөрцгүй байдаг. Тиймээс онлайн хуудаст байрлах мультимедиа сурвалжлагчийн бүтээл нь нэг дор олон элементийг тус бүрийнх нь давуу талыг мэдрэн ашигласан байх шаардлагатай. Мультимедиа сурвалжлагыг дотор нь хоёр ангилж болно; 1. Сурвалжлагыг сэтгүүлч бэлтгэх хэлбэр – Сэтгүүлч үйл явдалд өөрөө оролцож дүрс, дуу бичлэг хийж, гэрэл зураг дарах гэхчлэн мэдээллийн гол агуулгыг бэлтгэн боловсруулах юм. Сурвалжлага бүхэлдээ түүний санаанд багтаж, цуглуулсан мэдээллийн аль элемент, хэсгийг хэрхэн оруулахыг шийдвэрлэнэ. 2. Сурвалжлагыг редактор/продьюссер бэлтгэх хэлбэр – Энэ нь редактор хүмүүсийг томилон мультимедиа сурвалжлага бэлтгэхийг хэлнэ. Зурагчнаас гэрэл зураг авч, сурвалжлагчаар яриа авахуулж, зураглаачаар дүрс бэлдүүлэн, графикчидаар хавсаргах зураг хийлгэнэ. Харин тэр бүхнийг хэрхэн боловсруулах, хуваарилахыг өөрөө шийдэж эцсийн дүнд нэг үйл явдлын талаарх мультимедиа сурвалжлага редакторын ур ухаанаар бүтнэ. Сэтгүүлчийн үүргийг өөрчлөх нь Мэдээлэл хүргэх дээрх шинэ хэлбэр нь сурвалжлага бэлтгэх аргыг өөрчилж байна. Сэтгүүлчид 5W1H-ийн хүрээнд мэдээлэл бэлтгэхэд голчлон анхаарах нь зүйтэй гэх хандлага одоо бол аль болох ахиу мэдээлэл, тэдгээрийг олон элемент ашиглан багцлан хүргэх болжээ. Мөн сурвалжлага нь зүгээр нэг нийтлэл, нэвтрүүлэг биш график, слайдшоу зэргийг ашигласан сонирхолтой байх шаардлага урган гарч байна. Энэ бүхэн нь сэтгүүлчдэд мэдээллээ хүргэх өргөн боломж олгохын зэрэгцээ ямар ч насны хүн байсан шинэ дадал, чадварт суралцахаас аргагүйд хүргэж байгааг дээр дурьдсан. Түүнчлэн “Сурвалжлагчид дэвшилтэт хэрэгслүүдийг ашиглахыг зорьж, бэлтгэсэн мэдээлэлд нь энэ
  • 3. бүхэн хичнээн хэрэгтэйг ухамсарлах нь зүйтэй. Мультимедиа хэрэглүүрүүд нь ердөө чимэг төдий зүйл биш харин ч итгүүлэн үнэмшүүлэх, сонирхолтой байлгах гээд ихэд давуу билээ. Тиймээс дүрс бичлэг хийх, чанартай дуу хураах гээд олон чадвар шаардах нь гарцаагүй” хэмээн beTwinned.com блогийг үүсгэгч Диана Дей өгүүлжээ. Мөн сэтгүүлчид мэдээгээ бэлтгэсний дараа хэн нэгэн хэзээ унших, үзэхийг нь хүлээж суудаг үе ард хоцорч хүлээн авагчидтайгаа эргэх холбоотой байх бас нэгэн шаардлага урган гарч буй. Хүмүүс уншсан, үзсэнээ бусадтай ярилцах, ертөнцийн хаанаас ч орон зай, цаг хугацааг үл хамааран үзэл бодлоо хуваалцах өргөн боломжтой болсон. Яг л энэ харилцааг сэтгүүлчид нарийн анзаарч тэргүүлэгч, нөгөөтэйгүүр үлгэр жишээч байх нь чухал юм. Мультимедиа сурвалжлага бэлтгэх шаардлага хэрхэн урган гарч буйг Стэнфордын их сургуулийн судлаачид олон нийтийн мэдээлэл хүлээн авах дадал, зуршилд өөрчлөлт орсонтой холбон дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд; -Унших: Хүмүүс хэвлэмэл материал унших нь багасч, тодорхой сэдвээр мэдээлэл хайхдаа интернэтийг илүүд үзэх болсон. Тиймээс сэтгүүлчид сонины хуудас, зай талбайд зориулж биш компьютерийн дэлгэцэнд зориулж мэдээлэл бэлтгэх шаардлагатай болоод байна. -Үзэх: Хэвлэл мэдээллийн хэрэгслийн түүх судлаач Митчелл Стифенс “Дүрс бүхнийг өгүүлж, үг бүхнийг үнэгүйдүүлнэ” гэсэн ойлголтыг дэвшүүлээд буй. Хүмүүс ном, сонин унших нь эрс багасч телевиз, компьютерийн дэлгэц ширтэх хэмнэл хэдийнэ нэвтэрчээ. Тиймээс бид эх бичвэр бэлтгэн цаг үрэхээс зайлсхийж дүрст мэдээллийг хурдан, шуурхай хүргэхэд анхаарах хэрэгтэй хэмээсэн юм. -Сонсох: Хүмүүс радио сонсч байгаа ч орчин цагт онлайн радиог ямар нэг зүйл хийх үедээ давхар сонсох болжээ. Аль 2002 онд АНУ-гийн 7800 гаруй насанд хүрэгчдийн дунд явуулсан судалгаагаар тэдний талаас илүү хувь нь радио сонсох зууртаа сонин унших, телевизийн дүрс харах зэргээр нэг дор олон мэдээллийн хэрэгсэл ашигладаг аж. -Олон зорилтот: Дээрх шалтгаанаас урган хүмүүс мэдээллийн хэрэгслийг нэг дор бүхий л хэлбэрээр ашиглах болжээ. Энэ нь хүлээн авагчдыг “олон зорилтот” хэмээн тодорхойлоход хүргэж байгаа юм. Телевизийнхээ дууг хаасан хэрнээ гар утсаар интернэт орж, компьютер дээр чатлах төрх бидэнд хэдийнэ дасал боллоо. Иймээс мэдээллийн энэ их урсгалаас хэрэглэгчийг өөрийн бэлтгэсэн мэдээлэлд
  • 4. татах, тэдний анхаарлыг барих зайлшгүй шаардлага бий болж түүнийг хамгийн үр дүнтэйгээр гүйцэлдүүлэх арга нь мультимедиа сурвалжлагын хэлбэр гэгдээд байна. Мультимедиа сэтгүүл зүйн өнөөгийн байдал манай оронд Юун түрүүнд манай мэдээллийн вэб сайтуудын өнөөгийн үйл ажиллагааны байдлыг 7 хоногийн давтамжаар тодорхойлон news.mn, time.mn сайтад 2013 оны 3 дугаар сарын 18-наас 25-ны хооронд ажиглалт хийж үзсэн юм. График №1 График №2 149 81 215 172 154 61 54 99 64 63 94 61 13 9 0 50 100 150 200 250 Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба Ням Мэдээллийн вэб сайтуудын өдөрт нийтэлж буй мэдээлэл News.mn Time.mn 93% 80% 5% 13% 2.00% 7% 0% 20% 40% 60% 80% 100% 120% News.mn Time.mn Мэдээлэл нийтлэх хэлбэр Текст Фото Видео
  • 5. Дээрх графикуудаас харвал мэдээллийн вэб сайтуудын хувьд тогтмол, идэвхтэй мэдээлэл оруулж байгаа ч тэдгээр нь зөвхөн эх бичвэр байдлаар хязгаарлагдаж байна. Харин үүнтэй харьцуулах зорилгоор интернэт хэрэглэгч 16-45 насны 150 хүнээс социологийн судалгаа авлаа. Түүврийг сонгохдоо интернэт идэвхтэй хэрэглэгч гэж үзэн дунд сургуулийн ахлах ангийн сургачид, оюутнууд болон оффисын ажилтнуудыг түлхүү хамруулсан юм. Насны бүтцийн хувьд -16-25; 26-35; 36-45 гэсэн хэлбэрээр ангилж тэнцүү тооны хүнээс судалгаа авсан. Ингээд хэрэглэгчид мэдээллийг ямар хэлбэрээр хүлээн авдгийг тодруулахаар асуухад дараах байдалтай байна. График №3 Эндээс үзвэл залуус мэдээллийн хосолмол хэлбэрийг илүүд үздэг нь харагдаж байна. Тэдний 60% нь мэдээллийг мультимедиа хэлбэрээр хүлээн авдаг гэсэн бол 26-35, 36-45 насныхны хувьд энэ үзүүлэлт 2 дахин бага байгаа юм. Тэдний хувьд текст хэлбэрээр мэдээлэл хүлээн авах байдал илүү их байна. Мөн мэдээллийн вэб сайтууд фото мэдээлэл түгээмэл оруулдаг нь бүх насныхныг хамарч чаддаг онцлогтой байна. Харин аудио мэдээлэл хүлээн авагч маш бага хувийг эзэлдэг бөгөөд залуусын мэдээлэл авах хэлбэрийн 8%-ийг эзэлж, бусад насныханд хүрдэггүй аж. 0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 16-25 26-35 36-45 24% 50% 48% 8% 12% 17% 28% 61% 65% 20% 0% 0% 60% 35% 35% Мэдээлэл хүлээн авдаг хэлбэр Дээрх хосолсон Аудио Текст Видео Фото
  • 6. Медиа мэдээлэл /фото, аудио, видео/ хүлээн авдаг эсэхийг асуухад судалгаанд оролцогчдын 80% нь тийм гэж хариулсан юм. Эндээс медиа мэдээллийн давуу талыг тодорхойлох зорилгоор “Яагаад?” гэсэн асуулт тавихад. График №4 Графикаас харвал интернэт мэдээлэл хүлээн авагчид юун түрүүнд мэдээллийн үнэн, зөв эсэхэд анхаарал хандуулдаг нь ойлгомжтой байна. Мэдээллийн вэб сайтууд бие биенээсээ хуулах, худал ташаа мэдээлэл цөөнгүй нийтэлдэг нь хүлээн авагчдын итгэлийг алдах хандлагатай болжээ. Тиймээс ч дуу, дүрст мэдээллийн итгүүлэн үнэмшүүлэх чадварын онцлог, давуу тал энд харагдаж байна. Тэгвэл үзэхэд хялбар, сонирхолтой гэсэн хариултууд онц зөрүүгүй аж. Энд “Үзэхэд хялбар” гэсэн ангилал оруулсан үндэслэлийг тайлбарлавал, цахим хуудас дахь текстэнд уншигч төвлөрөх нь маш бага бөгөөд урт хэмжээний дүрс бичлэгийг ч үзэхээс төвөгшөөдөг байна. Тиймээс олон улсын стандарт нь цахим хуудас дахь бичлэг нь дундажаар 2-3 минут урттай, түүнд ярилцлага, тодруулга хоёр хүртэлх удаа 40 секунд хүртэл урттай байж болно гэсэн байдаг. Харин медиа мэдээлэл хүлээн авдаггүй гэж хариулсан хүмүүсээс асуухад 63% нь энэ төрлийн мэдээлэл харьцангуй бага байдаг, 25% нь эх бичвэр уншихыг илүүд үздэг, 12% нь интернэтийн хурд хүрдэггүй гэж хариулжээ. Дараачийн графикаар хэрэглэгчид мэдээлийн вэб сайтын дутагдалтай талыг хэрхэн тодорхойлсныг үзүүлье. Сонирхолтой 20% Үнэмшилтэй 50% Үзэхэд хялбар 30% МЕДИА МЭДЭЭЛЛИЙН ДАВУУ ТАЛ Сонирхолтой Үнэмшилтэй Үзэхэд хялбар
  • 7. График №5 Мэдээллийн вэб сайтуудын дутагдалтай талыг дурдахад сайтын бүтэц зохиомж тааруу гэсэн хариулт дийлэнхийг эзэлж байна. Энэ нь хүлээн авагчид мэдээллийг ямар хэлбэрээр, хэрхэн хүлээн авахаас илүүтэй тухайн мэдээллийг олж үзэхэд дөхөмжтэй байх, хэрэглэгчид ээлтэй байдлаар зохиомжлох нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал гэдгийг илэрхийлнэ. Түүнчлэн манай сайтуудад мэдээлэл хуваалцах боломж хомс байдаг нь харагдаж байна. Гадны томоохон вэб сайтуудад хүлээн авагчдад зориулсан булан байдаг бөгөөд тэнд өөрт байгаа мэдээллээ хуваалцах, нийтлэл бичих талбар гаргаж өгсөн байдаг. Үүнийг “Editor’s Choice”-ийн сонголтоор буюу редакторын болон бусад уншигчийн өгсөн үнэлгээгээр эрэмбэлж олон нийтэд дамжуулдаг. Энэ нь мультимедиа, онлайн сэтгүүл зүйн интерактив буюу эргэх холбоотой байх шаардлагыг биелүүлэгч билээ. Дүгнэлт  Олон улсын сэтгүүл зүйн практикт мультимедиа сэтгүүл зүйн ач холбогдол өсөн нэмэгдэхийн хэрээр манай мэдээллийн вэб сайтууд ч үүнтэй зэрэгцэн хөгжих шаардлагатай болж байна. Ажиглалтаас харахад монголын вэб сайтуудад мультимедиа элементийн хэлбэрүүд байдаг ч, тэдгээр нь хосолмол байдлаар буюу мультимедиа мэдээлэл биш юм. Иймд сэтгүүлчид мэдээ, сурвалжлагаа олон элемент ашиглан бэлтгэх шаардлагатай болжээ. 19% 18% 22% 41% Мэдээллийн вэб сайтуудын дутагдалтай тал Мэдээлэл хуваалцах боломж байдаггүй Сэтгэгдэл хорьдог Мэдээлэл хүргэх хэлбэр уйтгартай Сайтын бүтэц зохиомж тааруу
  • 8.  Манай орны хүлээн авагчдын дундаж насныхны хувьд мэдээллийг эх бичвэр хэлбэрээр унших нь түгээмэл байгаа ч, залуу үеийнхний хувьд мэдээллийн хосолмол хэлбэрийг илүүд үздэг нь харагдаж байна. Олон улсын судалгаанаас харсан ч, олон нийтийн дадал, зуршил өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор ирээдүйд тэдэнд зориулсан мультимедиа сурвалжлага бэлтгэх хэрэгтэй нь зайлшгүй юм.  Хүмүүс медиа мэдээлэл үзэх хэрэгцээтэй болсон бөгөөд энэ нь олон талын давуу чанартай нь харагдаж байна. Тиймээс тэдэнд зориулсан мэдээлэл бэлтгэснээр онлайн сэтгүүл зүй дэх мэдээллийн их урсгалаас өөрийн бэлтгэснийг үзүүлэх, олон нийтэд хүргэх боломжтой юм.  Иймээс сэтгүүлчид уламжлалт сэтгүүл зүйд нэг чиглэлээр буюу “сонины”, “телевизийн” гэхчлэн дагнан ажилладаг байсан бол одоо дуу, дүрстэй ажиллах, түүнийг боловсруулах гээд олон талын чадварт суралцах шаардлага бий болж байна. Түүнчлэн тэдгээрийг үүрэг, зорилгынх нь дагуу зохицуулан хослуулж, мультимедиа сурвалжлагыг жинхэнэ утгаар нь хүргэхэд анхаарах хэрэгтэй.