SlideShare une entreprise Scribd logo
1  sur  4
Монголчуудын идээ ундааны ес уламжлал
Хоол хүнс идээ ундаатай холбогдох энэ мэт ёс заншил туйлын их бөгөөд энд
бэлгэдэл ёс, бэлтгэх хэрэглэх ёс зэргийг дурссангүй, зөвхөн цээрлэх ёсны зарим
нийтлэг заншил уламжлалыг дурдав. Хоол хүнс, идээ ундаа нь монголчуудын нүүдэлчин
амьдрал, дөрвөн улирлын хэв, мал ахуйтай холбогдсон бусад ёс заншлуудтай нягт
нарийн холбоотой байдаг. Жишээ нь өвөл махан хоол, хавар намар холимог хоол, зун
цагаан хоол голлон хэрэглэдэг гэх мэт болно. Хоол хүнс, идээ ундааны ёс заншил бол
дэлхийн бусад үндэстнүүдээс ялгагдах монголчуудын гол онцлогийн нэг бөгөөд
ялангуяа дайлах, цайлах, зочломтхой зангаараа харийнхны анхаарал сонирхлыг
татдаг, шагшин хэлэлцдэг гол сэдвийн нэг байдаг билээ. Иймд энэхүү ховор нандин
заншлаа өвлөн авч уламжлан хөгжүүлэх явдал нэн чухал болно. Идээ ундааны шинж
тэмдэг дохио нь цээр бэлгэдлийн тодлол байдаг тул амт чанар, ариун сайханд нь нэн
анхаардаг ажээ
***
Тэр үгэнд Орбай Сохатай хоёр хатан хариу өгүүлрүүн.
“Урьж чамд өгөх ёсгүй.
Учирвал чи идэх ёстой.
Хүргэж чамд өгөх ёсгүй
Хүртвэл чи идэх ёстой.”
Амбахай хаан үхээд Өүлэнд ийнхүү хэлэгдэх болов. (МНТ-§ 71)
***
1.СҮҮ ДЭЭДЛЭХ ЁС
Монголчууд малын сүүг идээний дээд гэж нандигнан хүндэтгэдэг. Бузар булай
бүхнийг сүүгээр ариулан, сайн сайхан бүхнийг сүүтэй зүйрлэн үздэг. Хүн алс хол явахад
журамт хань, халамжит эх нь сүү өргөх, хүүхдийг угаахад сүү шиг цагаан мөртэй яваарай
гэж хөлд нь сүү дусаах, холын замд үдэхэд тэргүүнд нь болон дөрөөнд нь сүү дусаах
зэрэг ѐс уламжлал нь идээний дээд цагаан сүү, итгэлийн дээд цагаан сэтгэл гэж
үздэгтэй холбоотой ажээ.
Сүүн цацлыг есөн нүдтэй сацлаар эх дэлхий, уул усандаа өргөдөг нь баян хангай
эх дэлхий минь бидэндээ буян хишгээ хайрлаж амьдралыг минь ивээн тэтгэ, хол яваа
хүний үйл хэрэг бүтэг, ойр байгаа бүхэнд жаргал баяр хайрла гэсэн язгуур эртний
уламжлал болно.
2. ЦАГААН ИДЭЭНИЙ ЦЭЭР ЁСОН
Таваглаж засах, амсах, идэх, боловсруулах, эдлэх талаар тогтсон нандин ѐс
цээрийн уламжлалтай. Идээг таваглах амсахдаа толгой нүцгэн байхыг цээрлэдэг. Сүүг
асгаж цутгахыг цээрлэдэг зэрэг хүндэтгэлээс гадна амны хишиг малын буянд сэв сууна
гэдэг. Асгавал дунд хуруугаар сүүнээс авч духандаа хүргэн цээр тайлдаг.
Цагаан сүүнд цус дусаах оруулахыг цээрлэдэг нь цагаан сүү улаан цус холилдохыг муу ѐр их нүгэлд тооцно. Уургийг зогсоогоор идэхийг цээрлэдэг нь мал зогсоогоор
төрөх ѐр гэнэ. Цагаан идээний савыг хөмөрч тавихыг буян хорогдоно гэж цээрлэнэ. Сүүн
дээр ус хийхийг чанд хориглодог нь идээний эзэн хилэгнэнэ, цагаан санааг хар санаа
дийлэх гай болно гэдэг. Цагаан идээг урд зүг үүд тийш харуулан аягалах савлахыг
цээрлэнэ. Зөрчвөл гарз гарлага нүүрлэнэ гэнэ.
3. МАХАН ХООЛНЫ ЦЭЭР ЁС
Мах шүүс чанах, идэх, хөндөх маш өргөн хүрээтэй цээр ѐс байх ба тэр нь ахас
ихсийг хүндлэх, хүүхэд багачуулыг хайрлах зэрэг хүнд хандсан ѐс заншил шингэмэл
байх нь түгээмэл билээ. Богино хавиргыг гийчин зочинд өгдөггүй, хүзүү болон богт чөмгийг
дангаар нь таваглаж болохгүй боол харц мэт хүндлээгүй хэрэг болно зэрэг энгийн
цээрээс гадна яс мөлжүүртэй орхих нь ховдог хомхой ядуу даржин хүний шинж гэх мэт
ѐс олон буй. Үе үеэр нь нугалж эс мөлжвөөс чоно нохой адил муу хүнд тооцогдоно. Мах
эвдэх идэх зэрэгт гараар хугалахыг өөрийн нь яс бэртэнэ гэж цээрлэдэг.
Сүүжний ясыг гэрт хонуулах, нүхийг нь сэтлэхгүй орхих, толгойг дутуу мөлжиж
орхих, ухархайг сэтлэхгүй хаях зэргийг ад зэтгэртэй хуваалцана, хий юм шүглэнэ гэж
цээрлэдэг. Далны яс болон толгойг хазаж зулгааж идэхийг цээрлэдэг. Өстнийхөө толгойг
хазаж залгилаа гэх мэт домог үлгэр байдгаас тэр гэнэ. Үхрийн дэлүүг иддэггүй заавал
сэвсэнд нь булж хаядаг. Чөмөг ташихдаа тэг дундуур нь хугалдаггүй, тэнэг хүн тэг дундуур
нь гэдэг. Чөмгийг хувааж иддэггүй, малын чөмөг дундарна гэнэ. Мах шүүсийг эвдэх
хөндөхдөө хутганы ир үзүүрийг хүн лүү зүглүүпдэггүй. Мэслэнэ гэж занасантай адил гэдэг.
Хутгыг махан дотор тавихыг ховдог шуналт болно гэж цээрлэнэ. Мах гэдэс хоѐрыг
хамт тавагладаггүй, зочиндоо хайнга муу хандсан санаа гэнэ. Гэдсийг ер нь хүндэтгэлд
хэрэглэдэггүй, цус цутгасан зангилааг иддэггүй. Эрүүний яс ташихыг хар хэл ам эзлэнэ
гэж цээрлэнэ. Мөн эцгийн ганц хүү залаа чөмөг идэхийг ор ганц явахын цондон гэж
цээрлэмүй. Тэрчлэн ямааны мах идээд хүйтэн унд ус уухыг цээрлэдэг нь өөх тос нь
ходоодонд царцана, өвчин олно гэх мэт олон ѐс заншил баймуй.
4. ЦАЙ УНДААНЫ ЦЭЭР ЁС
Цай идээний ѐс заншил нэн арвин. Цай гэхэд зөвхөн цай төдий бус сүүтэй, будаатай, бантантай, борцтой гэх мэт олон төрөл. Сүүгүй цайг бор цай, хүрэн цай гэх мэтээр
хар гэж хэлдэггүй. Мөн сүүтэй цайнд өөхгүй бараан мах хөшиглөж хийхийг цээрлэнэ.
Энэ нь мөнөөх сүүнд улаан зүйл хийхийг нүгэлд үздэгтэй холбоотой тул заавал алаг мах
хийнэ.
Аягалах тухайд амсарт нь хурууны өндөг хүргэдэггүй (ял зэмд унана), эмтэрхий
аяганд цай барихгүй (илт доромжилсон болно), аягатай цайг үүдээр цацдаггүй (заавал
гарч асгахгүй бол амны хишиг үүдээр цацагдана), аяганд бялхтал хийдэггүй (бялхаавал
амны хишиг асгарна, амсар дүүрэн бол тогтоно) гэх мэт олон ѐс цээр байдаг. Цайг
аягалахдаа нар буруу эргэхийг үйл буруу эргэх ѐр гэнэ. Аягалсан цай хоолыг
амсалгүйгээр ширээнд тавихыг чөтгөр түрүүлж амсана гэдэг нь хүндэтгэлтэй холбоотой
цээр юм. Хараал жатга, хатуу дом хийх зэрэгт хар ус самардаг тул энгийн хүнд энэ үйл
маш цээртэй болно.
Цайг нүдэхдээ тоолдоггүй, тоолбол цай идээ хомсдоно гэнэ. Цай идээ бэлэг
сэлтийг буруу гараар өгөх, ганц гараар өгөх, авахыг цээрлэдэг. Заавал баруун гараар
гол болгон хоѐр гараар өгдөг. Эс тэгвээс үл хүндлэсэн, өгөхийг хүсээгүй, авахыг
тоогоогүй нүгэлт санаа болно гэдэг. Мөн ханцуй чамлах, хормой шуух маягаар цай
идээнд ойртохыг цээрлэдэг. (Зэрлэг танхай сэтгэл болно). Цайны шаарыг хогтой хамт
хаядаггүйн учир нь цай бол идээний дээж юм.
Цайны идээг хийхдээ чимхэж хийхийг цээрлэдэг тул заавал алган дээр атгаж
хиймүй. Эс тэгвээс ядуурна, идээ хомсдоно гэнэ. Бага багаар хийдэггүй харамч
хахирын дон шүглэх шинж. Цайны дээжийг бурханд өргөдөггүй, хангай дэлхийд өргөнө.
Гэрийн эзэнд дээжээ өгөлгүйгээр зочин болон бусад хүнд өгөхийг цээрлэнэ. Зөрчвөөс
гэрийн эзний хишгийг тараасан хэрэг, хийморь олз нь доройтно гэх мэт ѐс заншил
арвин буй.
5. АРХИ САРХДЫН ЦЭЭР ЁС
Архи дарсыг идээний дээж гэж үздэг тул бэлгэдэл цээр нь ч нарийн тогтсон ѐс
дэгтэй байдаг. Архи зоргоор шунан уух, ухаан санаагаа балартал хэрэглэхийг нэн
цээрлэнэ. “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд талбиж зоогло. Жар хүрээд жарган хүрт”
гэх буюу “Архи хэтэрвэл амьдын тамд унана” гэх мэтээр сургаж найр хуримд гурван
хундаганы хувь тогтоож байжээ. Архи дарсыг амсаад гашуун нясуун, хатуу догшин гэж
хэлэхийг цээрлэдэг. Ёс төрийг эрхэмлэж заавал сууж амсах буюу уудаг. Өлөн элгэн
дээр архи уухыг цээрлэнэ. Эцэг эх ахмад настны дэргэд архи уухыг болчимгүй хөнгөн явдал гэж жигшдэг.
Хэрэв ѐс гүйцэтгэн уух бол тэдний зөвшөөрлөөр хүртэнэ. Хойлгын идээ уй гашуу
тайлах зэрэгт архи дарс оруулах, уухыг нэн цээрлэж талийгаачийн сүнсэнд барцад
болно гэж үздэг. Үхээрийн бузар архиар дамжин үлдсэнд халдаж архи дарсны дон
үүсгэдэг гэж нэн сэжиглэдэг байна.
6. ХИШИГ ХҮРТЭХ ЁС
Ирсэн зочин идээ шүүснээс гэрт байгаа хүүхэд болон өндөр настай хүнд хишиг
өгдөг байжээ. Энэ нь өндөр настныг хүндлэх хүүхэд багачуулыг хайрлах уламжлалт
сайхан заншил юм. Өндөр настан хүүхэд хоѐр цатгалан байсан ч хишиг хүртэх дуртай
байдаг. Нүхийг нь ухсан сүүж, нүдийг нь ухсан толгойг хишигт цээрлэдэг. Хүүхдийн хувьд
бөөр зүрх, хэрчим мах, мөлжих хавирга, шаант, богтос, дунд чөмөг, настанд дал, өндөр
хавирга, сүүж хишиглэвэл зохимжтой гэдэг. Хишгийг заавал хоѐр гараа тосч аваад
хүүхэд багачуул бол “гялайлаа”, настан хүмүүс “буянаа нэм, надаас их наслаарай” гэх
мэт бэлгэдэлтэй үгээр заавал талархлаа дэвшүүлдэг байна.
7. ТЭГШ БАЙЛГАХ ЁС
Аливаа зочин шүүс (болсон мах) зооглосны дараа хутгаа аваад үлдсэн мах
шүүсийг зөв зохисоор байрлуулдаг нь цадаж боллоо гэсэн заншлыг илтгэдэг. Идээнд
хүрэхдээ эхлээд өрөм тосонд нь хүрэх ба аль болох хонхойлгохгүйг хичээдэг нь бас тэгш
байлгах ѐс аж. Уусан архи сархад дуусахад заавал бөглөө ам хэсэгт нь идээнээс тавьж
“дайраад ирэхэд далай шиг, буцаад ирэхэд булаг шиг байгаарай” гэж ерөөдөг нь мөн
энэ ѐсонд хамаармуй.
8. ХОЛИМОГ ХООЛНЫ ЦЭЭР ЁС
Мах гурил, сүү, ногоо будаа зэрэг янз бүрийн зүйлээр хийсэн хоолыг холимог
хоол гэдэг. Үүнд бууз, банш, хуушуур, будаатай цай, бантан зэрэг маш олон төрлийн
хоолыг нэрлэж болно. Будаа суль сулхир тариа зэргийг сул асгахыг маш цээрлэнэ. Газар хаясан нэг будаа тэнгэрт хонь болж харагдана гэнэ.
Боов боорцог хуушуур хайрч байхад их дуу чимээ гаргавал тос үсчинэ, түүхийрнэ
гэнэ. Бууз, хуушуур, битүү шөлийг их өлссөн хүнд өгвөл хямарч өвчин болдог гэдэг. Будаа
идэж байхад санаа алдах цээртэй бөгөөд амин сүнс барагдана гэдэг. Холимог
хоолонд савх хэрэглэх боловч доголон (их бага урт богино) савх хэрэглэхийг цээрлэнэ.
Доголон хүү, бэртэй болно гэдэг.
9. ХООЛЛОХ ЁСОН
Хооллохын өмнө хирээ угаа (бузартана, өвчин олно), хоноглохын өмнө амаа угаа
(ам өмхийрнө), гар бузар хөл цэвэр (гар бүх юманд хүрдэг) гэх мэт зүйр цэцэн үгнээс
үзэхэд хоолны ариун цэврийг сахих нандин уламжлалтай байжээ. Хооллож байгаа үед
их ярих, босч суух, таг дуугүй байх зэргийг цээрлэнэ. Их яривал хоол амтгүй болно, таг
дуугүй байвал уй гашуу мэт, босч суух, тогтворгүй байхыг хоол хомсдоно гэнэ. Хоолны
үед бохир бузар, муу муухай зүйл, хараал зүхэл, сэжигтэй зүйл ярихыг цээрлэнэ.
Сайхан хооллоорой, амттай байна, сайхан хооллолоо, гялайлаа гэх мэт талархлын үг,
буян заяа нь дэлгэр, өгсөн хоол тань шингэцтэй өөх тосны нүнжигтэй гэх мэт ерөөлийн үг
заавал хэлдэг нь баярласан сэтгэлийн үг төдий биш тэр айлын идээ ундааг шинжин
ирээдүй хойчийг нь тодлосон үг бэлгэдэл болдог. Хоол цайны яриа гэж байдаг нь энгийн
зүйл, ихэнхдээ цаг агаарын байдал, ойр орчмын сонин сайхан, аян замын үйл хэрэг, ан
авын паян зэргийг хэлдэг байна. Учиргүй их түүх намтар, үлгэр домог ярьдаггүй. Яривал
хоол чилж шингэц муудна гэнэ.
10. ХООЛ ИДЭЭНИЙ ДЭС
Зориуд урьсан хүнийг зочин, заавал айлчлаваас зохих хүндэт хүн ах дүүсийг
гийчин, гэнэт таарч хоноглосон хүнийг хоноц, зорьж ирсэн золгуут хийсэн ѐс гүйцэтгэсэн
хүнийг айлчин гэж хэлнэ. Гэхдээ зочин гийчин, айлчин, хоноц хэнийг ч байгаагаараа
дайлж баярлуулаад үдэх ѐс түгээмэл тул монголчуудыг зочломтхой, найрсаг хүмүүс гэж
хол ойрынхон хэлдэг ба цай хоолны өнгө хомс айлыг царай муутай, цаанаа нүнжиггүй
гэж шинжин хахир харамч гэж хэлэх, үүд нь чилж мэднэ гэж үнэхээр цээрлэх бөлгөө.
11. ДАЛНЫ ХУУДАС ТҮГЭЭХ ЁС
Нагацын хажууд дал барьдаггүй гэдэг нь балар эртнээс буюу эхийн эрхт ѐсноос
тогтсон заншил гэдэг. Өөрөөр хэлбэл, эхээ онцолж эцгээ хайхрах нь бага үед эцгийгээ
нагац (начихай), (начин ахай)* гэж хэлдэг байснаас үүдэлтэй ѐс гэдэг.
Иймд нагацын дэргэд гэсэн нь эцгийн дэргэд дал барьдаггүй гэсэн утга бөгөөд
эхийн хамгийн дотны хүн нагац (хүүхдийн эцэг) гэсэн нь эдэвгээ аав болж нагац гэдэг үг
эхийн талын садан болжээ.
Иймд гэр бүлээрээ юмуу олуулаа мах чанаж идэхэд өрхийн тэргүүн эцэг, эсвэл
насаар хамгийн ахмад хүн далны хуудсыг ширхгийн дагуу зүсч, байгаа бүх хүнд хувь
түгээдгээс далны хуудсыг далан хүнд гэсэн яриа гарчээ. Далны хуудсыг заавал хоѐр
гараар тосч авах бөгөөд өгч авалцах хүмүүс үе тэнгийн бол “дал чинь даага болог, даага
чинь дал болог” гэдэг нь дал бол мэргэ төлгө ид шидийн хязгааргүй ай шингэмэл (далай) гэсэн утга болохоос яс болог идэш болог гэх санаа биш юм.
Далны хуудас ганцаар идэхийг цээрлэдэг, зөрчвөл хойд насандаа чоно нохой
болно гэдэг. Чанахдаа дал мөгөөрс хоѐрыг заавал зааж салган өчүүхэн хэсгээр үл
огтлон хэлхээтэй чанадаг.
12. АСУУХ НУРУУНЫ ЁСОН
Асуух нуруу гэдэг сонин нэрийн учир нь хүндэт зочин ирж бүхэл шүүс ууц тавигаар дайлахад зочин гийчин нь асуух нурууг мөлжихдөө заавал асуух нурууны үг
хэлэлцдэг заншилтай. Гийчин нь ахмад хүн бол “асуухыг нугалах уу” гэж гэрийн эзнээс
асуун нугалаад үелэн мөлжилгүйгээр тавьдаг.
Гэрийн эзэн нь ахмад хүнийг хүндэтгэхийн учир олон юм ярьдаггүй. Харин үе
насны юмуу залуу хүн бол “нугал, нугал”, “нугал, нугасыг надад өг” гэж хэлдэг. Ийн
зөвшөөрсний хойно нугалаад мөн мөлжилгүйгээр тавьдаг. Харин үе тэнгийн юмуу
наадаж наргих зорилгоор асуулгүй нугалж мөлжих тохиолдол байдаг. Гэрийн эзэн энэ
надтай наадаж мэтгэх нь гэж ойлгоно. Тэгэхэд гэрийн эзэн зүүн гарын хомхой хуруу
болон эрхий хуруугаар чимхэж баруун гартаа дэрс мод барьж (цагаан өвс болно) “энэ
хаана байдаг ѐс вэ? та юунд асуулгүй нугалав” гэж асуухад нугалсан хүн хариулж
хэлэлцэн сэц булаалдаж наадам наргиан үүсгэх ѐс буй.
Аль болох сэцэн хурц, алиа шог ярьж ой ухаан сэргэлэн, эрдэм дэлгэр, хэл
мэргэн байхыг хичээнэ. Асуух нуруунд сайн эрийн магнай, хан гарьдын жигүүр, алтан
дөш эмээл, сайн авхайн суудал, алтан сүмбэр уулын орой, хон хэрээний хоншоор
зэрэг олон нэрс бүхий дүрс байх ба түүний утга учрыг оруулж хэлэлцдэг зэргээс асуух
нуруу гэж нэрлэсэн гэдэг.
13. СЭРЖИМ ДЭЭЖ ӨРГӨХ ЁС
Ариун хурууны (ядам) өндгийг уух гэж буй сархдын дээжтэй хундганд гурван удаа
хүргэн домноод хөх тэнгэр, хөрст дэлхий, хүн зоны амгалан энхийн төлөө шившлэг хийж
сацал үйлдэнэ.
14. ХӨРӨНГӨ ЗАЛАХ
Хавар сүү сааль дэлгэрч тараг бүрэх үед өөрийн хөрөнгөгүй бол айл саахалтаас
хадаг барьж хөрөнгө залдаг заншилтай. Бас хадаг ховор бол хөрөнгө залах савандаа
дүүрэн чихэр боов тэргүүтэй амтатныг барьж болдог.
15. ГАЛД ӨРГӨХ
Шар тос, өрөм зэрэг тослог идээний дээжийг заавал тулгандаа түрхэж гал голомтдоо өргөнө. Зөрчвөл гал голомт удам угсааны сүнс гомдоно, галын хүүгийн (үр
хойчийн заяаг) сэтгэл зэвэрнэ гэдэг.

Contenu connexe

Tendances

монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх
2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх 2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх
2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх The Business Council of Mongolia
 
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Adilbishiin Gelegjamts
 
Монголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёсМонголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёсzulalazu
 
Монголын хаадын төр барьсан он тоолол
Монголын хаадын төр барьсан он тоололМонголын хаадын төр барьсан он тоолол
Монголын хаадын төр барьсан он тоололBolzooo
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцLkhamaa Emma
 
Оюуны зураглал
Оюуны зураглалОюуны зураглал
Оюуны зураглалBurnee Naran
 
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээБизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээГончигжавын Болдбаатар
 
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлалГуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлалBayasaa Хөгжилтэй амьдрал
 
эрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлтэрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлтJust Burnee
 
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАMr Nyak
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлалOyuhai1127
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольbadmaa0614
 
Социализм Монголд
Социализм МонголдСоциализм Монголд
Социализм МонголдJvk Law
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан ньAriuntulga Byambadorj
 
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/Adilbishiin Gelegjamts
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйBatmunkh Oyuka
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсeuuganaa
 

Tendances (20)

монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх
2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх 2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх
2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх
 
монгол гэр
монгол гэрмонгол гэр
монгол гэр
 
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
 
Монголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёсМонголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёс
 
Сэтгэл зүйн тест
Сэтгэл зүйн тестСэтгэл зүйн тест
Сэтгэл зүйн тест
 
Монголын хаадын төр барьсан он тоолол
Монголын хаадын төр барьсан он тоололМонголын хаадын төр барьсан он тоолол
Монголын хаадын төр барьсан он тоолол
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
 
Оюуны зураглал
Оюуны зураглалОюуны зураглал
Оюуны зураглал
 
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээБизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
 
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлалГуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
 
эрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлтэрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлт
 
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
 
Социализм Монголд
Социализм МонголдСоциализм Монголд
Социализм Монголд
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь
 
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
 

Similaire à монголчуудын идээ ундааны ес уламжлал

цээрлэх ёсноос...
цээрлэх ёсноос...цээрлэх ёсноос...
цээрлэх ёсноос...delgerya
 
цээрлэх ёсноос.
цээрлэх ёсноос.цээрлэх ёсноос.
цээрлэх ёсноос.delgerya
 
ажил хэрэгч хүлээн авалтын ёсон
ажил хэрэгч хүлээн авалтын ёсонажил хэрэгч хүлээн авалтын ёсон
ажил хэрэгч хүлээн авалтын ёсонTseegii Munkh-Erdene
 
идээ цээрлэх ёс
идээ цээрлэх ёсидээ цээрлэх ёс
идээ цээрлэх ёсswetabna
 
хөгшдийг шимжүүлж урт наслуулах
хөгшдийг шимжүүлж урт наслуулаххөгшдийг шимжүүлж урт наслуулах
хөгшдийг шимжүүлж урт наслуулахTugsuu Tugsuu
 
найруулсан хорын өвчин
найруулсан хорын өвчиннайруулсан хорын өвчин
найруулсан хорын өвчинTugsuu Tugsuu
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөөBuujaa
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөөBuujaa
 
цахим хичээл
цахим хичээл цахим хичээл
цахим хичээл d_nasaa79
 
цахим хичээл
цахим хичээл цахим хичээл
цахим хичээл d_nasaa79
 
гэрийн гадна, дотно орчин ба хувийн ариун
гэрийн гадна, дотно орчин ба хувийн ариунгэрийн гадна, дотно орчин ба хувийн ариун
гэрийн гадна, дотно орчин ба хувийн ариунTuul Tula
 
Хоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барих
Хоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барихХоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барих
Хоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барихBegzsuren Jamsranjav
 
тууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудастууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудасTsolmonEnkhtuul
 
эхийн хэв маяг
эхийн хэв маягэхийн хэв маяг
эхийн хэв маягsainzaya68
 

Similaire à монголчуудын идээ ундааны ес уламжлал (20)

цээрлэх ёсноос...
цээрлэх ёсноос...цээрлэх ёсноос...
цээрлэх ёсноос...
 
цээрлэх ёсноос.
цээрлэх ёсноос.цээрлэх ёсноос.
цээрлэх ёсноос.
 
ажил хэрэгч хүлээн авалтын ёсон
ажил хэрэгч хүлээн авалтын ёсонажил хэрэгч хүлээн авалтын ёсон
ажил хэрэгч хүлээн авалтын ёсон
 
идээ цээрлэх ёс
идээ цээрлэх ёсидээ цээрлэх ёс
идээ цээрлэх ёс
 
Hool
HoolHool
Hool
 
хөгшдийг шимжүүлж урт наслуулах
хөгшдийг шимжүүлж урт наслуулаххөгшдийг шимжүүлж урт наслуулах
хөгшдийг шимжүүлж урт наслуулах
 
найруулсан хорын өвчин
найруулсан хорын өвчиннайруулсан хорын өвчин
найруулсан хорын өвчин
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
Ulamj zasal
Ulamj zasalUlamj zasal
Ulamj zasal
 
эх
эхэх
эх
 
эх
эхэх
эх
 
эх
эхэх
эх
 
цахим хичээл
цахим хичээл цахим хичээл
цахим хичээл
 
цахим хичээл
цахим хичээл цахим хичээл
цахим хичээл
 
гэрийн гадна, дотно орчин ба хувийн ариун
гэрийн гадна, дотно орчин ба хувийн ариунгэрийн гадна, дотно орчин ба хувийн ариун
гэрийн гадна, дотно орчин ба хувийн ариун
 
Mua
MuaMua
Mua
 
Хоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барих
Хоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барихХоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барих
Хоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барих
 
тууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудастууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудас
 
эхийн хэв маяг
эхийн хэв маягэхийн хэв маяг
эхийн хэв маяг
 

монголчуудын идээ ундааны ес уламжлал

  • 1. Монголчуудын идээ ундааны ес уламжлал Хоол хүнс идээ ундаатай холбогдох энэ мэт ёс заншил туйлын их бөгөөд энд бэлгэдэл ёс, бэлтгэх хэрэглэх ёс зэргийг дурссангүй, зөвхөн цээрлэх ёсны зарим нийтлэг заншил уламжлалыг дурдав. Хоол хүнс, идээ ундаа нь монголчуудын нүүдэлчин амьдрал, дөрвөн улирлын хэв, мал ахуйтай холбогдсон бусад ёс заншлуудтай нягт нарийн холбоотой байдаг. Жишээ нь өвөл махан хоол, хавар намар холимог хоол, зун цагаан хоол голлон хэрэглэдэг гэх мэт болно. Хоол хүнс, идээ ундааны ёс заншил бол дэлхийн бусад үндэстнүүдээс ялгагдах монголчуудын гол онцлогийн нэг бөгөөд ялангуяа дайлах, цайлах, зочломтхой зангаараа харийнхны анхаарал сонирхлыг татдаг, шагшин хэлэлцдэг гол сэдвийн нэг байдаг билээ. Иймд энэхүү ховор нандин заншлаа өвлөн авч уламжлан хөгжүүлэх явдал нэн чухал болно. Идээ ундааны шинж тэмдэг дохио нь цээр бэлгэдлийн тодлол байдаг тул амт чанар, ариун сайханд нь нэн анхаардаг ажээ *** Тэр үгэнд Орбай Сохатай хоёр хатан хариу өгүүлрүүн. “Урьж чамд өгөх ёсгүй. Учирвал чи идэх ёстой. Хүргэж чамд өгөх ёсгүй Хүртвэл чи идэх ёстой.” Амбахай хаан үхээд Өүлэнд ийнхүү хэлэгдэх болов. (МНТ-§ 71) *** 1.СҮҮ ДЭЭДЛЭХ ЁС Монголчууд малын сүүг идээний дээд гэж нандигнан хүндэтгэдэг. Бузар булай бүхнийг сүүгээр ариулан, сайн сайхан бүхнийг сүүтэй зүйрлэн үздэг. Хүн алс хол явахад журамт хань, халамжит эх нь сүү өргөх, хүүхдийг угаахад сүү шиг цагаан мөртэй яваарай гэж хөлд нь сүү дусаах, холын замд үдэхэд тэргүүнд нь болон дөрөөнд нь сүү дусаах зэрэг ѐс уламжлал нь идээний дээд цагаан сүү, итгэлийн дээд цагаан сэтгэл гэж үздэгтэй холбоотой ажээ. Сүүн цацлыг есөн нүдтэй сацлаар эх дэлхий, уул усандаа өргөдөг нь баян хангай эх дэлхий минь бидэндээ буян хишгээ хайрлаж амьдралыг минь ивээн тэтгэ, хол яваа хүний үйл хэрэг бүтэг, ойр байгаа бүхэнд жаргал баяр хайрла гэсэн язгуур эртний уламжлал болно. 2. ЦАГААН ИДЭЭНИЙ ЦЭЭР ЁСОН Таваглаж засах, амсах, идэх, боловсруулах, эдлэх талаар тогтсон нандин ѐс цээрийн уламжлалтай. Идээг таваглах амсахдаа толгой нүцгэн байхыг цээрлэдэг. Сүүг асгаж цутгахыг цээрлэдэг зэрэг хүндэтгэлээс гадна амны хишиг малын буянд сэв сууна гэдэг. Асгавал дунд хуруугаар сүүнээс авч духандаа хүргэн цээр тайлдаг. Цагаан сүүнд цус дусаах оруулахыг цээрлэдэг нь цагаан сүү улаан цус холилдохыг муу ѐр их нүгэлд тооцно. Уургийг зогсоогоор идэхийг цээрлэдэг нь мал зогсоогоор төрөх ѐр гэнэ. Цагаан идээний савыг хөмөрч тавихыг буян хорогдоно гэж цээрлэнэ. Сүүн дээр ус хийхийг чанд хориглодог нь идээний эзэн хилэгнэнэ, цагаан санааг хар санаа дийлэх гай болно гэдэг. Цагаан идээг урд зүг үүд тийш харуулан аягалах савлахыг цээрлэнэ. Зөрчвөл гарз гарлага нүүрлэнэ гэнэ. 3. МАХАН ХООЛНЫ ЦЭЭР ЁС Мах шүүс чанах, идэх, хөндөх маш өргөн хүрээтэй цээр ѐс байх ба тэр нь ахас ихсийг хүндлэх, хүүхэд багачуулыг хайрлах зэрэг хүнд хандсан ѐс заншил шингэмэл байх нь түгээмэл билээ. Богино хавиргыг гийчин зочинд өгдөггүй, хүзүү болон богт чөмгийг дангаар нь таваглаж болохгүй боол харц мэт хүндлээгүй хэрэг болно зэрэг энгийн цээрээс гадна яс мөлжүүртэй орхих нь ховдог хомхой ядуу даржин хүний шинж гэх мэт ѐс олон буй. Үе үеэр нь нугалж эс мөлжвөөс чоно нохой адил муу хүнд тооцогдоно. Мах эвдэх идэх зэрэгт гараар хугалахыг өөрийн нь яс бэртэнэ гэж цээрлэдэг. Сүүжний ясыг гэрт хонуулах, нүхийг нь сэтлэхгүй орхих, толгойг дутуу мөлжиж орхих, ухархайг сэтлэхгүй хаях зэргийг ад зэтгэртэй хуваалцана, хий юм шүглэнэ гэж цээрлэдэг. Далны яс болон толгойг хазаж зулгааж идэхийг цээрлэдэг. Өстнийхөө толгойг хазаж залгилаа гэх мэт домог үлгэр байдгаас тэр гэнэ. Үхрийн дэлүүг иддэггүй заавал
  • 2. сэвсэнд нь булж хаядаг. Чөмөг ташихдаа тэг дундуур нь хугалдаггүй, тэнэг хүн тэг дундуур нь гэдэг. Чөмгийг хувааж иддэггүй, малын чөмөг дундарна гэнэ. Мах шүүсийг эвдэх хөндөхдөө хутганы ир үзүүрийг хүн лүү зүглүүпдэггүй. Мэслэнэ гэж занасантай адил гэдэг. Хутгыг махан дотор тавихыг ховдог шуналт болно гэж цээрлэнэ. Мах гэдэс хоѐрыг хамт тавагладаггүй, зочиндоо хайнга муу хандсан санаа гэнэ. Гэдсийг ер нь хүндэтгэлд хэрэглэдэггүй, цус цутгасан зангилааг иддэггүй. Эрүүний яс ташихыг хар хэл ам эзлэнэ гэж цээрлэнэ. Мөн эцгийн ганц хүү залаа чөмөг идэхийг ор ганц явахын цондон гэж цээрлэмүй. Тэрчлэн ямааны мах идээд хүйтэн унд ус уухыг цээрлэдэг нь өөх тос нь ходоодонд царцана, өвчин олно гэх мэт олон ѐс заншил баймуй. 4. ЦАЙ УНДААНЫ ЦЭЭР ЁС Цай идээний ѐс заншил нэн арвин. Цай гэхэд зөвхөн цай төдий бус сүүтэй, будаатай, бантантай, борцтой гэх мэт олон төрөл. Сүүгүй цайг бор цай, хүрэн цай гэх мэтээр хар гэж хэлдэггүй. Мөн сүүтэй цайнд өөхгүй бараан мах хөшиглөж хийхийг цээрлэнэ. Энэ нь мөнөөх сүүнд улаан зүйл хийхийг нүгэлд үздэгтэй холбоотой тул заавал алаг мах хийнэ. Аягалах тухайд амсарт нь хурууны өндөг хүргэдэггүй (ял зэмд унана), эмтэрхий аяганд цай барихгүй (илт доромжилсон болно), аягатай цайг үүдээр цацдаггүй (заавал гарч асгахгүй бол амны хишиг үүдээр цацагдана), аяганд бялхтал хийдэггүй (бялхаавал амны хишиг асгарна, амсар дүүрэн бол тогтоно) гэх мэт олон ѐс цээр байдаг. Цайг аягалахдаа нар буруу эргэхийг үйл буруу эргэх ѐр гэнэ. Аягалсан цай хоолыг амсалгүйгээр ширээнд тавихыг чөтгөр түрүүлж амсана гэдэг нь хүндэтгэлтэй холбоотой цээр юм. Хараал жатга, хатуу дом хийх зэрэгт хар ус самардаг тул энгийн хүнд энэ үйл маш цээртэй болно. Цайг нүдэхдээ тоолдоггүй, тоолбол цай идээ хомсдоно гэнэ. Цай идээ бэлэг сэлтийг буруу гараар өгөх, ганц гараар өгөх, авахыг цээрлэдэг. Заавал баруун гараар гол болгон хоѐр гараар өгдөг. Эс тэгвээс үл хүндлэсэн, өгөхийг хүсээгүй, авахыг тоогоогүй нүгэлт санаа болно гэдэг. Мөн ханцуй чамлах, хормой шуух маягаар цай идээнд ойртохыг цээрлэдэг. (Зэрлэг танхай сэтгэл болно). Цайны шаарыг хогтой хамт хаядаггүйн учир нь цай бол идээний дээж юм. Цайны идээг хийхдээ чимхэж хийхийг цээрлэдэг тул заавал алган дээр атгаж хиймүй. Эс тэгвээс ядуурна, идээ хомсдоно гэнэ. Бага багаар хийдэггүй харамч хахирын дон шүглэх шинж. Цайны дээжийг бурханд өргөдөггүй, хангай дэлхийд өргөнө. Гэрийн эзэнд дээжээ өгөлгүйгээр зочин болон бусад хүнд өгөхийг цээрлэнэ. Зөрчвөөс гэрийн эзний хишгийг тараасан хэрэг, хийморь олз нь доройтно гэх мэт ѐс заншил арвин буй. 5. АРХИ САРХДЫН ЦЭЭР ЁС Архи дарсыг идээний дээж гэж үздэг тул бэлгэдэл цээр нь ч нарийн тогтсон ѐс дэгтэй байдаг. Архи зоргоор шунан уух, ухаан санаагаа балартал хэрэглэхийг нэн цээрлэнэ. “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд талбиж зоогло. Жар хүрээд жарган хүрт” гэх буюу “Архи хэтэрвэл амьдын тамд унана” гэх мэтээр сургаж найр хуримд гурван хундаганы хувь тогтоож байжээ. Архи дарсыг амсаад гашуун нясуун, хатуу догшин гэж хэлэхийг цээрлэдэг. Ёс төрийг эрхэмлэж заавал сууж амсах буюу уудаг. Өлөн элгэн дээр архи уухыг цээрлэнэ. Эцэг эх ахмад настны дэргэд архи уухыг болчимгүй хөнгөн явдал гэж жигшдэг. Хэрэв ѐс гүйцэтгэн уух бол тэдний зөвшөөрлөөр хүртэнэ. Хойлгын идээ уй гашуу тайлах зэрэгт архи дарс оруулах, уухыг нэн цээрлэж талийгаачийн сүнсэнд барцад болно гэж үздэг. Үхээрийн бузар архиар дамжин үлдсэнд халдаж архи дарсны дон үүсгэдэг гэж нэн сэжиглэдэг байна. 6. ХИШИГ ХҮРТЭХ ЁС Ирсэн зочин идээ шүүснээс гэрт байгаа хүүхэд болон өндөр настай хүнд хишиг өгдөг байжээ. Энэ нь өндөр настныг хүндлэх хүүхэд багачуулыг хайрлах уламжлалт сайхан заншил юм. Өндөр настан хүүхэд хоѐр цатгалан байсан ч хишиг хүртэх дуртай байдаг. Нүхийг нь ухсан сүүж, нүдийг нь ухсан толгойг хишигт цээрлэдэг. Хүүхдийн хувьд бөөр зүрх, хэрчим мах, мөлжих хавирга, шаант, богтос, дунд чөмөг, настанд дал, өндөр хавирга, сүүж хишиглэвэл зохимжтой гэдэг. Хишгийг заавал хоѐр гараа тосч аваад хүүхэд багачуул бол “гялайлаа”, настан хүмүүс “буянаа нэм, надаас их наслаарай” гэх мэт бэлгэдэлтэй үгээр заавал талархлаа дэвшүүлдэг байна. 7. ТЭГШ БАЙЛГАХ ЁС
  • 3. Аливаа зочин шүүс (болсон мах) зооглосны дараа хутгаа аваад үлдсэн мах шүүсийг зөв зохисоор байрлуулдаг нь цадаж боллоо гэсэн заншлыг илтгэдэг. Идээнд хүрэхдээ эхлээд өрөм тосонд нь хүрэх ба аль болох хонхойлгохгүйг хичээдэг нь бас тэгш байлгах ѐс аж. Уусан архи сархад дуусахад заавал бөглөө ам хэсэгт нь идээнээс тавьж “дайраад ирэхэд далай шиг, буцаад ирэхэд булаг шиг байгаарай” гэж ерөөдөг нь мөн энэ ѐсонд хамаармуй. 8. ХОЛИМОГ ХООЛНЫ ЦЭЭР ЁС Мах гурил, сүү, ногоо будаа зэрэг янз бүрийн зүйлээр хийсэн хоолыг холимог хоол гэдэг. Үүнд бууз, банш, хуушуур, будаатай цай, бантан зэрэг маш олон төрлийн хоолыг нэрлэж болно. Будаа суль сулхир тариа зэргийг сул асгахыг маш цээрлэнэ. Газар хаясан нэг будаа тэнгэрт хонь болж харагдана гэнэ. Боов боорцог хуушуур хайрч байхад их дуу чимээ гаргавал тос үсчинэ, түүхийрнэ гэнэ. Бууз, хуушуур, битүү шөлийг их өлссөн хүнд өгвөл хямарч өвчин болдог гэдэг. Будаа идэж байхад санаа алдах цээртэй бөгөөд амин сүнс барагдана гэдэг. Холимог хоолонд савх хэрэглэх боловч доголон (их бага урт богино) савх хэрэглэхийг цээрлэнэ. Доголон хүү, бэртэй болно гэдэг. 9. ХООЛЛОХ ЁСОН Хооллохын өмнө хирээ угаа (бузартана, өвчин олно), хоноглохын өмнө амаа угаа (ам өмхийрнө), гар бузар хөл цэвэр (гар бүх юманд хүрдэг) гэх мэт зүйр цэцэн үгнээс үзэхэд хоолны ариун цэврийг сахих нандин уламжлалтай байжээ. Хооллож байгаа үед их ярих, босч суух, таг дуугүй байх зэргийг цээрлэнэ. Их яривал хоол амтгүй болно, таг дуугүй байвал уй гашуу мэт, босч суух, тогтворгүй байхыг хоол хомсдоно гэнэ. Хоолны үед бохир бузар, муу муухай зүйл, хараал зүхэл, сэжигтэй зүйл ярихыг цээрлэнэ. Сайхан хооллоорой, амттай байна, сайхан хооллолоо, гялайлаа гэх мэт талархлын үг, буян заяа нь дэлгэр, өгсөн хоол тань шингэцтэй өөх тосны нүнжигтэй гэх мэт ерөөлийн үг заавал хэлдэг нь баярласан сэтгэлийн үг төдий биш тэр айлын идээ ундааг шинжин ирээдүй хойчийг нь тодлосон үг бэлгэдэл болдог. Хоол цайны яриа гэж байдаг нь энгийн зүйл, ихэнхдээ цаг агаарын байдал, ойр орчмын сонин сайхан, аян замын үйл хэрэг, ан авын паян зэргийг хэлдэг байна. Учиргүй их түүх намтар, үлгэр домог ярьдаггүй. Яривал хоол чилж шингэц муудна гэнэ. 10. ХООЛ ИДЭЭНИЙ ДЭС Зориуд урьсан хүнийг зочин, заавал айлчлаваас зохих хүндэт хүн ах дүүсийг гийчин, гэнэт таарч хоноглосон хүнийг хоноц, зорьж ирсэн золгуут хийсэн ѐс гүйцэтгэсэн хүнийг айлчин гэж хэлнэ. Гэхдээ зочин гийчин, айлчин, хоноц хэнийг ч байгаагаараа дайлж баярлуулаад үдэх ѐс түгээмэл тул монголчуудыг зочломтхой, найрсаг хүмүүс гэж хол ойрынхон хэлдэг ба цай хоолны өнгө хомс айлыг царай муутай, цаанаа нүнжиггүй гэж шинжин хахир харамч гэж хэлэх, үүд нь чилж мэднэ гэж үнэхээр цээрлэх бөлгөө. 11. ДАЛНЫ ХУУДАС ТҮГЭЭХ ЁС Нагацын хажууд дал барьдаггүй гэдэг нь балар эртнээс буюу эхийн эрхт ѐсноос тогтсон заншил гэдэг. Өөрөөр хэлбэл, эхээ онцолж эцгээ хайхрах нь бага үед эцгийгээ нагац (начихай), (начин ахай)* гэж хэлдэг байснаас үүдэлтэй ѐс гэдэг. Иймд нагацын дэргэд гэсэн нь эцгийн дэргэд дал барьдаггүй гэсэн утга бөгөөд эхийн хамгийн дотны хүн нагац (хүүхдийн эцэг) гэсэн нь эдэвгээ аав болж нагац гэдэг үг эхийн талын садан болжээ. Иймд гэр бүлээрээ юмуу олуулаа мах чанаж идэхэд өрхийн тэргүүн эцэг, эсвэл насаар хамгийн ахмад хүн далны хуудсыг ширхгийн дагуу зүсч, байгаа бүх хүнд хувь түгээдгээс далны хуудсыг далан хүнд гэсэн яриа гарчээ. Далны хуудсыг заавал хоѐр гараар тосч авах бөгөөд өгч авалцах хүмүүс үе тэнгийн бол “дал чинь даага болог, даага чинь дал болог” гэдэг нь дал бол мэргэ төлгө ид шидийн хязгааргүй ай шингэмэл (далай) гэсэн утга болохоос яс болог идэш болог гэх санаа биш юм. Далны хуудас ганцаар идэхийг цээрлэдэг, зөрчвөл хойд насандаа чоно нохой болно гэдэг. Чанахдаа дал мөгөөрс хоѐрыг заавал зааж салган өчүүхэн хэсгээр үл огтлон хэлхээтэй чанадаг. 12. АСУУХ НУРУУНЫ ЁСОН Асуух нуруу гэдэг сонин нэрийн учир нь хүндэт зочин ирж бүхэл шүүс ууц тавигаар дайлахад зочин гийчин нь асуух нурууг мөлжихдөө заавал асуух нурууны үг хэлэлцдэг заншилтай. Гийчин нь ахмад хүн бол “асуухыг нугалах уу” гэж гэрийн эзнээс асуун нугалаад үелэн мөлжилгүйгээр тавьдаг.
  • 4. Гэрийн эзэн нь ахмад хүнийг хүндэтгэхийн учир олон юм ярьдаггүй. Харин үе насны юмуу залуу хүн бол “нугал, нугал”, “нугал, нугасыг надад өг” гэж хэлдэг. Ийн зөвшөөрсний хойно нугалаад мөн мөлжилгүйгээр тавьдаг. Харин үе тэнгийн юмуу наадаж наргих зорилгоор асуулгүй нугалж мөлжих тохиолдол байдаг. Гэрийн эзэн энэ надтай наадаж мэтгэх нь гэж ойлгоно. Тэгэхэд гэрийн эзэн зүүн гарын хомхой хуруу болон эрхий хуруугаар чимхэж баруун гартаа дэрс мод барьж (цагаан өвс болно) “энэ хаана байдаг ѐс вэ? та юунд асуулгүй нугалав” гэж асуухад нугалсан хүн хариулж хэлэлцэн сэц булаалдаж наадам наргиан үүсгэх ѐс буй. Аль болох сэцэн хурц, алиа шог ярьж ой ухаан сэргэлэн, эрдэм дэлгэр, хэл мэргэн байхыг хичээнэ. Асуух нуруунд сайн эрийн магнай, хан гарьдын жигүүр, алтан дөш эмээл, сайн авхайн суудал, алтан сүмбэр уулын орой, хон хэрээний хоншоор зэрэг олон нэрс бүхий дүрс байх ба түүний утга учрыг оруулж хэлэлцдэг зэргээс асуух нуруу гэж нэрлэсэн гэдэг. 13. СЭРЖИМ ДЭЭЖ ӨРГӨХ ЁС Ариун хурууны (ядам) өндгийг уух гэж буй сархдын дээжтэй хундганд гурван удаа хүргэн домноод хөх тэнгэр, хөрст дэлхий, хүн зоны амгалан энхийн төлөө шившлэг хийж сацал үйлдэнэ. 14. ХӨРӨНГӨ ЗАЛАХ Хавар сүү сааль дэлгэрч тараг бүрэх үед өөрийн хөрөнгөгүй бол айл саахалтаас хадаг барьж хөрөнгө залдаг заншилтай. Бас хадаг ховор бол хөрөнгө залах савандаа дүүрэн чихэр боов тэргүүтэй амтатныг барьж болдог. 15. ГАЛД ӨРГӨХ Шар тос, өрөм зэрэг тослог идээний дээжийг заавал тулгандаа түрхэж гал голомтдоо өргөнө. Зөрчвөл гал голомт удам угсааны сүнс гомдоно, галын хүүгийн (үр хойчийн заяаг) сэтгэл зэвэрнэ гэдэг.