SlideShare une entreprise Scribd logo
1  sur  13
Télécharger pour lire hors ligne
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

                     1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
                             Улаанбаатар хот

                  БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН
                          ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ

                              НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

                              Нийтлэг үндэслэл

      1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

      1.1. Энэ хуулийн зорилт нь байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцэл
алдагдахаас сэргийлэх, байгалийн баялгийн ашиглалтыг зохицуулах, төслийн
байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, төслийг хэрэгжүүлэх эсэх талаар
шийдвар гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

      2 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын
                      үнэлгээний тухай хууль тогтоомж

      2.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж нь
Монгол улсын Үндсэн хууль1, Байгаль орчныг хамгаалах тухай хууль2, энэ хууль,
тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

      2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан
бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

      3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

      3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар
ойлгоно:

            3.1.1. "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" гэж иргэн, аж ахуйн
нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд,
байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж,
түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоохыг;

            3.1.2. "төсөл" гэж шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр,
үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад
хэлбэрээр багалийн нөөц баялаг ашиглах үйл ажиллагааг;

            3.1.3. "төсөл хэрэгжүүлэгч" гэж тухайн төслийг хариуцагч иргэн,
хуулийн этгээдийг;
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/




                                       1
3.1.4. "ослын үнэлгээ" гэж төслийг хэрэгжүүлэх явцад байгалийн
гэнэтийн үзэгдэл, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарч болзошгүй ослоос
сэргийлэх, ослын үр дагаврыг тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ
тогтоохыг.

             3.1.5. “үнэлгээний шинжилгээ” гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх
байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын
томилсон хөндлөнгийн шинжээчийн гаргасан дүгнэлтийг;
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

             3.1.6.”шинжээч” гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын
үнэлгээ хийж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг;
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

             3.1.7. “үнэлгээний мэргэжилтэн” гэж байгаль орчинд нөлөөлөх
байдлын нарийвчилсан үнэлгээний үйл ажиллагаанд тодорхой чиглэлээр оролцон
судалгаа хийх, үнэлгээ, үнэлэлт өгөх эрх бүхий этгээдийг;
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

            3.1.8. ”төсөл захиалагч” гэж тухайн төслийг санхүүжүүлэгч иргэн,
хуулийн этгээдийг.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

                               ХОЁРДУГААР БҮЛЭГ

                   Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

     4 дүгээр зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын
                           ерөнхий үнэлгээ

      4.1. Шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр, үйлчилгээ, барилга
байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад хэлбэрээр байгалийн
нөөц баялаг ашиглах төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ
хийлгэх бөгөөд энэхүү үнэлгээний хүрээнд төслийн байгаль орчинд үзүүлэх
нөлөөллийг урьдчилан тогтоож дүгнэлт гаргана.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

      4.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал
ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө
хийгдсэн байна.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

      4.3. Төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд
нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль орчны
хяналтын улсын байцаагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал, түүний Тэргүүлэгчид хяналт тавина.

      4.4. Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн товч тодорхойлолт, техник-эдийн
засгийн үндэслэл, технологийн шийдэл, ажлын зураг болон холбогдох бусад бичиг
баримтыг бүрдүүлэн төслийн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу
                                      2
байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл
нутгийн захиргааны байгууллагад хүргүүлж, байгаль орчинд нөлөөлөх байдлын
ерөнхий үнэлгээ хийлгэнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

      4.5. Төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийх
аргачилсан зааврыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага батална.

      4.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг шинжээч ажлын 12
өдөрт багтаан хийж дараахь дүгнэлт гаргана:

            4.6.1. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх;

           4.6.2. төслийг    тодорхой       нөхцөл,   болзолтойгоор   хэрэгжүүлэх
боломжтой гэж үзэх;

            4.6.3. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
хийлгэх;

            4.6.4. холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, техник, технологи нь
байгаль орчинд халтай буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд
тусгагдаагүй төслийг буцаах.
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

      4.7. Шинжээчийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх
мэргэжлийн чадвар, ажлын дадлага туршлагыг харгалзан байгаль орчны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилно.

      Шаардлагатай бол үнэлгээний ажилд холбогдох мэргэжилтнийг татан
оролцуулж болно.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

      4.8. Шаардлагатай бол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага энэ хуулийн 4.6-д заасан хугацааг сунгаж болно.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

      5 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын
                         нарийвчилсан үнэлгээ

     5.1. Энэ хуулийн 4.6.3-д заасан дүгнэлтэд байгаль орчинд нөлөөлөх
байдлын нарийвчилсан үнэлгээний ажлын хүрээг тодорхой заана.

      5.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг энэ хуулийн
9 дүгээр зүйлийн дагуу эрх авсан аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.

      5.3. Эрх бүхий аж ахуйн нэгж нь нарийвчилсан үнэлгээний тайлан гаргана.


                                        3
5.4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд
дараахь асуудлыг тусгана:

           5.4.1. байгаль орчны төлөв байдлын үндсэн үзүүлэлтүүд;
           5.4.2. төслийн болон технологийн оновчтой хувилбар;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

            5.4.3. төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөлөл, түүнийг багасгах,
арилгах арга хэмжээний зөвлөмж;

            5.4.4. төслийн сөрөг нөлөөллийн хэмжээ, тархалт, үр дагаврыг
тогтоосон тооцоо, судалгаа;

           5.4.5. осол, эрсдлийн үнэлгээ;
/Энэ заалтыг 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
           5.4.6. байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө;
           5.4.7. орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр;
           5.4.8. төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн иргэд, сум, дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн санал;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

            5.4.9. төсөл хэрэгжих газрын соёлт давхрага, төслийн онцлогтой
уялдсан бусад асуудал;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

           5.4.10. нөхөн сэргээлтийн төсөл.
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

      5.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан              үнэлгээний
тайлангийн төсөлд төсөл хэрэгжүүлэгчээс албан ёсоор санал авна.

      5.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх,
дүгнэлт, шийдвэр гаргуулахад шаардагдах зардлыг төсөл захиалагч эрх бүхий аж
ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний үндсэн дээр шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

      5.7. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн аж
ахуйн нэгж нь үнэлгээний мэргэжилтний судалгааны ажлын дүнг эх хувиар нь
хадгалах бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний
тайланг гурван хувь бэлтгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгчид тус бүр нэг хувийг өгч, нэг хувийг өөртөө
үлдээх бөгөөд тэдгээр нь адил хүчинтэй байна.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

      6 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө,
                     орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр

      6.1. Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн үйл ажиллагааны явц, үр дүнг хянах,
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг

                                       4
хангах зорилгоор байгаль орчныг хамгаалах         төлөвлөгөө,   орчны   хяналт-
шинжилгээний хөтөлбөртэй ажиллана:

            6.1.1. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчинд
нөлөөлөх байдлын үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга
хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна;

            6.1.2. Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт үйлдвэрлэлийн үйл
ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж буй өөрчлөлтийг хянах,
шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах
хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгана.
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

      6.2. Байгаль орчныг хамгаалах тухайн жилийн төлөвлөгөө, орчны хяналт-
шинжилгээний хөтөлбөр болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө,
зардлын хэмжээг байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн
байгууллага батална.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

      6.3. Ашигт малтмалынхаас бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгч нь байгаль
орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон
тухайн жилийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах зардлынхаа
50-иас     доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг           байгаль
орчныг хамгаалах сум, дүүргийн тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний
биелэлтийг жил тутам тайлагнана. Ашигт малтмалтай холбогдсон төслийн
байгаль орчныг хамгаалах       арга хэмжээний зардлын баталгааг          ашигт
малтмалын тухай хууль тогтоомжоор зохицуулна.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

      6.4. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний
хөтөлбөрийн хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын
байцаагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, түүний
Тэргүүлэгчид хяналт тавина.

      6.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага
нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайлан        болон 6.4-т
заасан хяналтын дүнг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн баталгааны мөнгийг
буцаан олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

      6.6. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний
хөтөлбөр боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль
орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн
стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус
батална
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

      7 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын
                   нарийвчилсан үнэлгээний шинжилгээ

                                      5
/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт
орсон/

      7.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн аж
ахуйн нэгж нь үнэлгээний ажлын тайланг холбогдох бусад бичиг баримтын хамт
байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад
хүргүүлнэ.

      7.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг
хүлээн авсан шинжээч ажлын 18 өдөрт багтааж үнэлгээний шинжилгээг хийлгэнэ.
Шаардлагатайд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага энэ хугацааг сунгаж болно.

      Үнэлгээний шинжилгээг хийлгэхдээ      шаардлагатай бол байгаль орчны
шинжилгээний итгэмжлэгдсэн лабораториор дүгнэлт гаргуулж болно.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

      7.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн,
тухайн төсөл хэрэгжих газрын иргэдийн саналыг харгалзан төслийг хэрэгжүүлэх
эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

      7.4.Үнэлгээний шинжилгээ хийх журам, үнэлгээ хийх аргачлалыг байгаль
орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

      7.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг
хүлээн авсан байгууллага түүнийг олон нийтэд танилцуулах ажлыг зохион
байгуулна.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

      7.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санг
бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар1
зохицуулна.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

     8 дугаар зүйл. Хянан магадлагаа

      8.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсний
үндсэн дээр төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны
улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж байгаа болон
учруулсан бол үнэлгээний үнэн зөв эсэхэд хянан магадлагаа хийнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

      8.2. Хянан магадлагаа хийх ажлын хэсгийг байгаль орчны асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан
тухай бүр томилон ажиллуулна.


                                       6
8.3. Хянан магадлагаа хийхэд шаардагдах зардлыг байгаль орчны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах бөгөөд хэн буруутай
этгээдээс уг зардлыг нэхэмжлэн авна.

      8.4. Хянан магадлагаа хийхэд шаардагдах баримт бичгийг байгаль орчинд
нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж болон төсөл
хэрэгжүүлэгч саадгүй бүрдүүлж өгнө.

      8.5. Хянан магадлагаа хийх хугацааг байгаль орчны асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага холбогдох талуудтай тохиролцсоны үндсэн
дээр тогтооно.

      8.6. Хянан магадлагаагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан
үнэлгээг буруу хийсэн нь тогтоогдвол уг ажлыг зохих шаардлагын түвшинд хүртэл
дахин хийлгэж, энэ хугацаанд бусад төсөлд нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг нь
байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр
түдгэлзүүлж болно.

      8.7. Хянан магадлагаагаар нэмэлт ажил хийх шаардлагатай нь тогтоогдвол
холбогдох зардлыг анх нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж хариуцна.

       9 дүгээр зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан
                          үнэлгээ хийх эрх олгох, хүчингүй болгох
/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт
орсон/

      9.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх
авахыг хүссэн Монгол Улсын аж ахуйн нэгж нь энэ тухай өргөдлөө байгаль орчны
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

     9.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх
авахыг хүссэн өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргасан байна:

            9.2.1. аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай танилцуулга;
            9.2.2.үнэлгээний мэргэжилтний тодорхойлолт.
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн
найруулсан/

      9.3. Энэ зүйлийн 9.1-д заасны дагуу өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн
байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх чадварыг Комисс
ажлын 26 өдөрт багтаан шалгаж, дүгнэлт гаргана.

      9.4. Комиссыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагын шийдвэрээр томилон ажиллуулна.

      9.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх
бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
хийхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

                                     7
9.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх аж ахуйн
нэгжид Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн
заалтыг үндэслэн эрх олгоно.

      9.7. Аж ахуйн нэгжид байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан
үнэлгээ хийх эрхийг энэ зүйлийн 9.4-т заасны дагуу томилсон Комиссын дүгнэлтийг
үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын
шийдвэрээр хоёр жилийн хугацаатай олгоно.

      9.8. Аж ахуйн нэгж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан
үнэлгээ хийх эрхийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө эрх сунгуулахыг хүссэн
өргөдлөө хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хамт байгаль орчны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргэсэн байна.

      9.9. Өргөдөл болон ажлын тайланг Комисс хянан үзэж, байгаль орчинд
нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацааг сунгах эсэх талаар
дүгнэлт гаргана.

      9.10. Комиссын дүгнэлтийг үндэслэн аж ахуйн нэгжийн байгаль орчинд
нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр нэг удаад 2 жил хүртэл
хугацаагаар сунгаж болно.

      9.11. Эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын
нарийвчилсан      үнэлгээг буруу хийсэн нь үнэлгээний шинжилгээ, хянан
магадалгаагаар нотлогдвол түүнд захиргааны хариуцлага ногдуулах буюу
үнэлгээ хийх эрхийг нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага хүчингүй болгоно. Үнэлгээний мэргэжилтэн үнэлгээг хангалтгүй
гүйцэтгэсэн нь үнэлгээний шинжилгээ, хянан магадалгаагаар тогтоогдвол
байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн
мэргэжилтний эрхийг 2 хүртэл жилийн хугацаагаар хасч болно.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

      9.12. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
үнэлгээний мэргэжилтэнд байгаль орчны үнэлгээ хийх эрх олгох буюу хүчингүй
болгоно.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

                               ГУРАВДУГААР БҮЛЭГ

                  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд
                            оролцогчдын эрх үүрэг

       10 дугаар зүйл. Төсөл захиалагч, хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг
/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт
орсон/

      10.1. Төсөл захиалагч, хэрэгжүүлэгч дараахь эрх эдэлнэ:
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

                                      8
10.1.1. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх хүсэлтээ
эрх бүхий аж ахуйн нэгжид тавих;

            10.1.2. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
хийлгэх аж ахуйн нэгжийг сонгох;

            10.1.3. тухайн төслийн техник, технологи, бизнесийн холбоотой зарим
мэдээллийг нууцлахыг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
хийлгэх аж ахуйн нэгжээс шаардах.

      10.2. Төсөл хэрэгжүүлэгч дараахь үүрэг хүлээнэ:

            10.2.1. төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй
холбогдол бүхий бичиг баримтыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж
өгөх;

            10.2.2. байгаль   орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-
шинжилгээний хөтөлбөрийг      батлуулан хэрэгжүүлж, биелэлтийг тогтоосон
хугацаанд тайлагнах.

      11 дүгээр зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын
                    нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий
                         аж ахуйн нэгжийн эрх үүрэг

      11.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх
бүхий аж ахуйн нэгж дараахь эрх эдэлнэ:

           11.1.1. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний            ажилд
шаардлагатай баримт бичгийг төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулж авах;

            11.1.2. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
хийхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажлын байранд саадгүй нэвтрэн орох,
сорьц дээж авах.

            11.1.3. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд
тусгагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж,
шаардлагатай бол төслийг үргэлжлүүлэх эсэх талаархи дүгнэлтийг холбогдох
төрийн захиргааны төв байгууллагад тавих.
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

      11.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх
бүхий аж ахуйн нэгж дараахь үүрэг хүлээнэ:

            11.2.1. урьд хийгдсэн шинжилгээ, судалгааны дүгнэлтийг ашиглах;
            11.2.2. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний
тайланд хийсэн шүүмжийн дүгнэлтийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах;

            11.2.3. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний
үр дүнгийн үнэн зөвийг хариуцах;

                                       9
11.2.4. тухайн төслийн техник, технологи, бизнесийн холбоотой
мэдээллийн нууцыг хадгалах.

      11.3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх
бүхий аж ахуйн нэгж нь үнэлгээний ажилтай холбогдсон эрсдэлийг даатгалын
тухай хууль тогтоомжоор зохицуулна.

                              ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

                                    Бусад зүйл

     12 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд
                       хариуцлага хүлээлгэх

      12.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж
зөрчсөн гэм буруутай этгээдэд зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг
харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

      12.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж
зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч,
эсхүл эрх бүхий байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны
шийтгэл ногдуулна:

           12.2.1. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, зохих
шийдвэр гаргуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус олсон орлогыг
улсын орлого болгож сум, дүүргийн төсвийн дансанд шилжүүлэх;

             12.2.2. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан
шаардлагыг биелүүлээгүй бол зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг нь
түдгэлзүүлэн зогсоож, гэм буруутай албан тушаалтныг 50000 төгрөгөөр, аж ахуйн
нэгж, байгууллагыг 250000 төгрөгөөр торгох;

             12.2.3. байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-
шинжилгээний хөтөлбөргүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөө, хөтөлбөрийг
хэрэгжүүлээгүй биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт
тайлагнаагүй бол гэм буруутай албан тушаалтныг 25000-50000 төгрөгөөр, аж ахуйн
нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох.

            12.2.4. өөрийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлөх
байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь үнэлгээний шинжилгээ, хянан
магадалгаагаар нотлогдвол үнэлгээг хийсэн аж ахуйн нэгжийг 150000-250000
төгрөгөөр торгох.
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

     13 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх

      13.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр төслийг
хэрэгжүүлснээс буюу үнэлгээгээр тавигдсан шаардлагыг зөрчсөний улмаас хүний
эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд учруулсан хохирлыг гэм буруутай
этгээдээр нөхөн төлүүлнэ.
                                     10
13.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх
бүхий аж ахуйн нэгж нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь нотлогдвол үнэлгээ
хийлгэсэн зардал болон учирсан шууд хохирлыг нөхөн төлүүлэх хүртэл арга
хэмжээ авна.




           МОНГОЛ УЛСЫН
           ИХ ХУРЛЫН ДАРГА                                Р.ГОНЧИГДОРЖ




                                    11
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ
                 ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ХАВСРАЛТ

                      Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий
                            үнэлгээ хийх төслийн ангилал

                                             Хариуцан гүйцэтгэгч
                             Байгаль орчны асуудал        Аймаг, нийслэлийн
          Нэр                    эрхэлсэн төрийн         Засаг даргын Тамгын
                                  захиргааны төв                  газар
                                    байгууллага
1.Уул уурхайн төсөл         Бүх төрлийн ашигт          Тухайн нутаг дэвсгэрийн
                            малтмалын олборлолт        хэмжээнд ашиглагдах
                                                       түгээмэл тархацтай ашигт
                                                       малтмалын олборлолт
2.Хүнд үйлдвэрийн төсөл     Бүх төрөл                  -
З.Хөнгөн, хүнсний           Улсын чанартай томоохон Орон нутгийн жижиг, дунд
үйлдвэрийн төсөл            үйлдвэр                    үйлдвэр
4.Хөдөө аж ахуйн төсөл      -усан сан                  Бусад үйлдвэрлэл,
                            -усжуулалтын систем        үйлчилгээ эрхлэх үйл
                            -атар газар эзэмших үйл    ажиллагаа
                            ажиллагаа
5.Дэд бүтцийн хөгжлийн      -1 мвт-аас илүү хүчин      -1 мвт хүртэл хүчин чадал
төсөл                       чадал бүхий эрчим хүчний бүхий эрчим хүчний станц
                            станц                      -35 кв хүртэл хүчдэлтэй
                            -35 кваас илүү хүчдэл      цахилгаан дамжуулах
                            бүхий цахилгаан            шугам
                            дамжуулах шугам            -тухайн нутаг дэвсгэрийн
                            -дулааны шугам             хэмжээнд дамжуулах
                            -усан цахилгаан станц      дулааны шугам
                            -төмөр зам                 -орон нутгийн чанартай
                            -нисэх буудал              зам, холбоо
                            -улс, хот хоорондын зам
                            -улс хот хоорондын
                            холбоо
6.Үйлчилгээний салбарын     -50 ор хоногоос дээш       -50 хүртэл ор хоногийн
төсөл                       хүчин чадалтай зочид       хүчин чадалтай зочид
                            буудал, амралт, сувилал, буудал, амралт, сувилал,
                            бусад үйлчилгээний газар бусад үйлчилгээний газар
                            -аялал, жуулчлал эрхлэх
                            үйл ажиллагаа
7.Бусад төсөл:              -10000-аас дээш хүн        -10000-аас доош хүн
-хот байгуулалт             амтай төв, суурин газрын   амтай төв, суурин газрын
-батлан хамгаалах болон     усан хангамж, цэвэрлэх     усан хангамж, цэвэрлэх
иргэний хамгаалалтын        байгууламж, хог хаягдлын байгууламж, хог хаягдлын
зориулалтаар                нэгдсэн цэг                нэгдсэн цэг
хэрэгжүүлэх төсөл           -батлан хамгаалах болон    -батлан хамгаалах болон
-усан хангамжийн систем     иргэний хамгаалалтын       иргэний хамгаалалтын
-цэвэрлэх байгууламж        зориулалтаар байгуулах     чиглэлээр байгуулах орон

                                       12
-хог хаягдлын нэгдсэн цэг   улсын чанартай барилга     нутгийн чанартай барилга
гэх мэт                     байгууламж                 байгууламж

8.Биологийн төрөл           -улсын чанартай            -ан агнуурын болон ойн
зүйлийн төсөл               томоохон загасны аж ахуй   аж ахуй, ангийн отог
                            -ан амьтан, ургамал        -тухайн дэвсгэр нутгийн
                            нутагшуулах, ашиглах       хүн амын хэрэгцээг хангах
                            болон бусад үйл            зориулалттай загасны аж
                            ажиллагаа                  ахуй
9.Химийн хортой болон       Химийн хортой болон
цацраг идэвхт бодис,        цацраг идэвхт бодис,
аюултай хаягдлын төсөл      аюултай хаягдлыг
                            боловсруулах, ашиглах,
                            хадгалах, тээвэрлэх,
                            устгах үйл ажиллагаа
10.Тусгай хамгаалалттай     Улсын тусгай               -орон нутгийн
газар нутагт явуулах үйл    хамгаалалттай газрын       хамгаалалтад авсан газар
ажиллагаа                   хилийн цэсэд явуулах үйл   нутагт явуулах үйл
                            ажиллагаа                  ажиллагаа




                                       13

Contenu connexe

Tendances

2.2.Анхан шатны үнэлгээ
2.2.Анхан шатны үнэлгээ2.2.Анхан шатны үнэлгээ
2.2.Анхан шатны үнэлгээssuserd07e59
 
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлого
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлогомонгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлого
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлогоJvk Law
 
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juramGazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juramEvsel Nith
 
гэр хорооллын газрын шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны төслийн удир...
гэр хорооллын газрын шинэчлэн  зохион байгуулах үйл ажиллагааны  төслийн удир...гэр хорооллын газрын шинэчлэн  зохион байгуулах үйл ажиллагааны  төслийн удир...
гэр хорооллын газрын шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны төслийн удир...Evsel Nith
 
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ “ГАЗАР АШИГЛАХ ЭРХ”-ИЙН ТУХАЙ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ “ГАЗАР АШИГЛАХ ЭРХ”-ИЙН ТУХАЙГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ “ГАЗАР АШИГЛАХ ЭРХ”-ИЙН ТУХАЙ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ “ГАЗАР АШИГЛАХ ЭРХ”-ИЙН ТУХАЙUmguullin Mongol Umguulugch
 
Gazriin tuhai huuli
Gazriin tuhai huuliGazriin tuhai huuli
Gazriin tuhai huuliNima TsG
 
11.газрын тухай хууль
11.газрын тухай хууль11.газрын тухай хууль
11.газрын тухай хуульMonatom Mgl
 
Газар албадан чөлөөлөх
Газар албадан чөлөөлөх Газар албадан чөлөөлөх
Газар албадан чөлөөлөх AN Buleg
 
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛUmguullin Mongol Umguulugch
 
Legalinfo.mn усны тухай шинэчилсэн найруулга
Legalinfo.mn усны тухай шинэчилсэн найруулгаLegalinfo.mn усны тухай шинэчилсэн найруулга
Legalinfo.mn усны тухай шинэчилсэн найруулгаTse Tserendorj
 
4.ашигт малтмалын тухай хууль
4.ашигт малтмалын тухай хууль4.ашигт малтмалын тухай хууль
4.ашигт малтмалын тухай хуульMonatom Mgl
 
Usnii tuhai huuli
Usnii tuhai huuli Usnii tuhai huuli
Usnii tuhai huuli Bat Ganbayar
 
6.усны тухай хууль
6.усны тухай хууль6.усны тухай хууль
6.усны тухай хуульMonatom Mgl
 
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөлMunkh Orgil
 
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэлТөсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэлMunkh Orgil
 
Gazhuuli shine zo
Gazhuuli shine zoGazhuuli shine zo
Gazhuuli shine zozolza
 
2.5.ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалт бэлтгэх
2.5.ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалт бэлтгэх2.5.ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалт бэлтгэх
2.5.ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалт бэлтгэхssuserd07e59
 

Tendances (20)

2.2.Анхан шатны үнэлгээ
2.2.Анхан шатны үнэлгээ2.2.Анхан шатны үнэлгээ
2.2.Анхан шатны үнэлгээ
 
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлого
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлогомонгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлого
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлого
 
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juramGazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram
 
гэр хорооллын газрын шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны төслийн удир...
гэр хорооллын газрын шинэчлэн  зохион байгуулах үйл ажиллагааны  төслийн удир...гэр хорооллын газрын шинэчлэн  зохион байгуулах үйл ажиллагааны  төслийн удир...
гэр хорооллын газрын шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны төслийн удир...
 
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ “ГАЗАР АШИГЛАХ ЭРХ”-ИЙН ТУХАЙ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ “ГАЗАР АШИГЛАХ ЭРХ”-ИЙН ТУХАЙГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ “ГАЗАР АШИГЛАХ ЭРХ”-ИЙН ТУХАЙ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ “ГАЗАР АШИГЛАХ ЭРХ”-ИЙН ТУХАЙ
 
Gazriin tuhai huuli
Gazriin tuhai huuliGazriin tuhai huuli
Gazriin tuhai huuli
 
11.газрын тухай хууль
11.газрын тухай хууль11.газрын тухай хууль
11.газрын тухай хууль
 
Lects14
Lects14Lects14
Lects14
 
Газар албадан чөлөөлөх
Газар албадан чөлөөлөх Газар албадан чөлөөлөх
Газар албадан чөлөөлөх
 
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
 
Legalinfo.mn усны тухай шинэчилсэн найруулга
Legalinfo.mn усны тухай шинэчилсэн найруулгаLegalinfo.mn усны тухай шинэчилсэн найруулга
Legalinfo.mn усны тухай шинэчилсэн найруулга
 
уснббоус Be 2011
уснббоус Be 2011уснббоус Be 2011
уснббоус Be 2011
 
4.ашигт малтмалын тухай хууль
4.ашигт малтмалын тухай хууль4.ашигт малтмалын тухай хууль
4.ашигт малтмалын тухай хууль
 
Usnii tuhai huuli
Usnii tuhai huuli Usnii tuhai huuli
Usnii tuhai huuli
 
6.усны тухай хууль
6.усны тухай хууль6.усны тухай хууль
6.усны тухай хууль
 
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
 
Draft Law on Mining
Draft Law on MiningDraft Law on Mining
Draft Law on Mining
 
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэлТөсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
 
Gazhuuli shine zo
Gazhuuli shine zoGazhuuli shine zo
Gazhuuli shine zo
 
2.5.ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалт бэлтгэх
2.5.ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалт бэлтгэх2.5.ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалт бэлтгэх
2.5.ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалт бэлтгэх
 

En vedette

Baigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabar
Baigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabarBaigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabar
Baigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabarТэнгис Эрдэнэбаяр
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухайБайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухайE-Gazarchin Online University
 
байгаль орчны үнэлгээний сургалт
байгаль орчны үнэлгээний сургалтбайгаль орчны үнэлгээний сургалт
байгаль орчны үнэлгээний сургалтEiatraining Mongolia
 
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санбайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санGeoMedeelel
 
Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачилсан заавар
Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачилсан зааварБайгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачилсан заавар
Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачилсан зааварmgl_wolk
 
Front cover final hand in (word document) updated
Front cover final hand in (word document) updatedFront cover final hand in (word document) updated
Front cover final hand in (word document) updatedmatt_roberts
 
Fr chapter 7 racb 24 nov 2013
Fr chapter 7 racb 24 nov 2013Fr chapter 7 racb 24 nov 2013
Fr chapter 7 racb 24 nov 2013Bayar Tsend
 
үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөх орчин үеийн асуудлууд
үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөх орчин үеийн асуудлуудүйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөх орчин үеийн асуудлууд
үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөх орчин үеийн асуудлуудDelgermaa Battulga
 
ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛ...
ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛ...ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛ...
ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛ...Tsengelmaaa
 
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохиролҮйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохиролhulan batsuuri
 
5. wbc presentation mon dec 8, 2016
5. wbc presentation   mon dec 8, 20165. wbc presentation   mon dec 8, 2016
5. wbc presentation mon dec 8, 2016Bayantugs Oyuntuya
 
МУ-ын хөгжлийн дунд хугацааны бодлого
МУ-ын хөгжлийн дунд хугацааны бодлогоМУ-ын хөгжлийн дунд хугацааны бодлого
МУ-ын хөгжлийн дунд хугацааны бодлогоSAINBAYAR Bayarsaikhan
 
Нарны цахилгаан станц барих төсөл
Нарны цахилгаан станц барих төсөл Нарны цахилгаан станц барих төсөл
Нарны цахилгаан станц барих төсөл Nael Narantsengel
 
1.эрсдлийн удирдлага 2011 s
1.эрсдлийн удирдлага 2011  s1.эрсдлийн удирдлага 2011  s
1.эрсдлийн удирдлага 2011 sGanerdene Jargalsakhan
 
мэдээллийн технологи
мэдээллийн технологимэдээллийн технологи
мэдээллийн технологи2011bonus
 
Esee bichih tuhai
Esee bichih tuhaiEsee bichih tuhai
Esee bichih tuhaiEtugen
 
эрсдэлийн менежмент
эрсдэлийн менежментэрсдэлийн менежмент
эрсдэлийн менежментMunkhbold Ch
 

En vedette (20)

Baigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabar
Baigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabarBaigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabar
Baigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabar
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухайБайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай
 
байгаль орчны үнэлгээний сургалт
байгаль орчны үнэлгээний сургалтбайгаль орчны үнэлгээний сургалт
байгаль орчны үнэлгээний сургалт
 
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санбайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
 
Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачилсан заавар
Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачилсан зааварБайгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачилсан заавар
Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачилсан заавар
 
Front cover final hand in (word document) updated
Front cover final hand in (word document) updatedFront cover final hand in (word document) updated
Front cover final hand in (word document) updated
 
Fr chapter 7 racb 24 nov 2013
Fr chapter 7 racb 24 nov 2013Fr chapter 7 racb 24 nov 2013
Fr chapter 7 racb 24 nov 2013
 
үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөх орчин үеийн асуудлууд
үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөх орчин үеийн асуудлуудүйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөх орчин үеийн асуудлууд
үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөх орчин үеийн асуудлууд
 
ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛ...
ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛ...ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛ...
ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛ...
 
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохиролҮйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол
 
зэрлэг амьтад
зэрлэг амьтадзэрлэг амьтад
зэрлэг амьтад
 
5. wbc presentation mon dec 8, 2016
5. wbc presentation   mon dec 8, 20165. wbc presentation   mon dec 8, 2016
5. wbc presentation mon dec 8, 2016
 
МУ-ын хөгжлийн дунд хугацааны бодлого
МУ-ын хөгжлийн дунд хугацааны бодлогоМУ-ын хөгжлийн дунд хугацааны бодлого
МУ-ын хөгжлийн дунд хугацааны бодлого
 
Lects8
Lects8Lects8
Lects8
 
Ekologiin hyamral (1)
Ekologiin hyamral (1)Ekologiin hyamral (1)
Ekologiin hyamral (1)
 
Нарны цахилгаан станц барих төсөл
Нарны цахилгаан станц барих төсөл Нарны цахилгаан станц барих төсөл
Нарны цахилгаан станц барих төсөл
 
1.эрсдлийн удирдлага 2011 s
1.эрсдлийн удирдлага 2011  s1.эрсдлийн удирдлага 2011  s
1.эрсдлийн удирдлага 2011 s
 
мэдээллийн технологи
мэдээллийн технологимэдээллийн технологи
мэдээллийн технологи
 
Esee bichih tuhai
Esee bichih tuhaiEsee bichih tuhai
Esee bichih tuhai
 
эрсдэлийн менежмент
эрсдэлийн менежментэрсдэлийн менежмент
эрсдэлийн менежмент
 

Similaire à Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай

2013 оны 81 дүгээр тогтоол
2013 оны 81 дүгээр тогтоол2013 оны 81 дүгээр тогтоол
2013 оны 81 дүгээр тогтоолBuka King
 
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хуульMonatom Mgl
 
захиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналтзахиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналтmecss
 
төрийн аудитын тухай
төрийн аудитын тухайтөрийн аудитын тухай
төрийн аудитын тухайByambadrj Myagmar
 
Төрийн аудитын тухай
Төрийн аудитын тухайТөрийн аудитын тухай
Төрийн аудитын тухайByambadrj Myagmar
 
1. 2023 Сургалт хөгжлийн төлөвлөгөө, ТАХ-ын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг...
1. 2023 Сургалт хөгжлийн төлөвлөгөө, ТАХ-ын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг...1. 2023 Сургалт хөгжлийн төлөвлөгөө, ТАХ-ын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг...
1. 2023 Сургалт хөгжлийн төлөвлөгөө, ТАХ-ын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг...hi_bmb
 

Similaire à Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай (6)

2013 оны 81 дүгээр тогтоол
2013 оны 81 дүгээр тогтоол2013 оны 81 дүгээр тогтоол
2013 оны 81 дүгээр тогтоол
 
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
 
захиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналтзахиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналт
 
төрийн аудитын тухай
төрийн аудитын тухайтөрийн аудитын тухай
төрийн аудитын тухай
 
Төрийн аудитын тухай
Төрийн аудитын тухайТөрийн аудитын тухай
Төрийн аудитын тухай
 
1. 2023 Сургалт хөгжлийн төлөвлөгөө, ТАХ-ын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг...
1. 2023 Сургалт хөгжлийн төлөвлөгөө, ТАХ-ын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг...1. 2023 Сургалт хөгжлийн төлөвлөгөө, ТАХ-ын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг...
1. 2023 Сургалт хөгжлийн төлөвлөгөө, ТАХ-ын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг...
 

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай

  • 1. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1. Энэ хуулийн зорилт нь байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцэл алдагдахаас сэргийлэх, байгалийн баялгийн ашиглалтыг зохицуулах, төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, төслийг хэрэгжүүлэх эсэх талаар шийдвар гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж 2.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль1, Байгаль орчныг хамгаалах тухай хууль2, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо 3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1. "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоохыг; 3.1.2. "төсөл" гэж шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад хэлбэрээр багалийн нөөц баялаг ашиглах үйл ажиллагааг; 3.1.3. "төсөл хэрэгжүүлэгч" гэж тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээдийг; /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 1
  • 2. 3.1.4. "ослын үнэлгээ" гэж төслийг хэрэгжүүлэх явцад байгалийн гэнэтийн үзэгдэл, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарч болзошгүй ослоос сэргийлэх, ослын үр дагаврыг тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоохыг. 3.1.5. “үнэлгээний шинжилгээ” гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын томилсон хөндлөнгийн шинжээчийн гаргасан дүгнэлтийг; /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ 3.1.6.”шинжээч” гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг; /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ 3.1.7. “үнэлгээний мэргэжилтэн” гэж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний үйл ажиллагаанд тодорхой чиглэлээр оролцон судалгаа хийх, үнэлгээ, үнэлэлт өгөх эрх бүхий этгээдийг; /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ 3.1.8. ”төсөл захиалагч” гэж тухайн төслийг санхүүжүүлэгч иргэн, хуулийн этгээдийг. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ ХОЁРДУГААР БҮЛЭГ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ 4 дүгээр зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ 4.1. Шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад хэлбэрээр байгалийн нөөц баялаг ашиглах төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх бөгөөд энэхүү үнэлгээний хүрээнд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тогтоож дүгнэлт гаргана. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 4.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байна. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 4.3. Төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид хяналт тавина. 4.4. Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн товч тодорхойлолт, техник-эдийн засгийн үндэслэл, технологийн шийдэл, ажлын зураг болон холбогдох бусад бичиг баримтыг бүрдүүлэн төслийн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу 2
  • 3. байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл нутгийн захиргааны байгууллагад хүргүүлж, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэнэ. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 4.5. Төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийх аргачилсан зааврыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 4.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг шинжээч ажлын 12 өдөрт багтаан хийж дараахь дүгнэлт гаргана: 4.6.1. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх; 4.6.2. төслийг тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх; 4.6.3. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх; 4.6.4. холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, техник, технологи нь байгаль орчинд халтай буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй төслийг буцаах. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ 4.7. Шинжээчийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын дадлага туршлагыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилно. Шаардлагатай бол үнэлгээний ажилд холбогдох мэргэжилтнийг татан оролцуулж болно. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ 4.8. Шаардлагатай бол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 4.6-д заасан хугацааг сунгаж болно. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ 5 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ 5.1. Энэ хуулийн 4.6.3-д заасан дүгнэлтэд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажлын хүрээг тодорхой заана. 5.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг энэ хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу эрх авсан аж ахуйн нэгж гүйцэтгэнэ. 5.3. Эрх бүхий аж ахуйн нэгж нь нарийвчилсан үнэлгээний тайлан гаргана. 3
  • 4. 5.4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд дараахь асуудлыг тусгана: 5.4.1. байгаль орчны төлөв байдлын үндсэн үзүүлэлтүүд; 5.4.2. төслийн болон технологийн оновчтой хувилбар; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 5.4.3. төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөлөл, түүнийг багасгах, арилгах арга хэмжээний зөвлөмж; 5.4.4. төслийн сөрөг нөлөөллийн хэмжээ, тархалт, үр дагаврыг тогтоосон тооцоо, судалгаа; 5.4.5. осол, эрсдлийн үнэлгээ; /Энэ заалтыг 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчилсөн/ 5.4.6. байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө; 5.4.7. орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр; 5.4.8. төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн иргэд, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн санал; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 5.4.9. төсөл хэрэгжих газрын соёлт давхрага, төслийн онцлогтой уялдсан бусад асуудал; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 5.4.10. нөхөн сэргээлтийн төсөл. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ 5.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн төсөлд төсөл хэрэгжүүлэгчээс албан ёсоор санал авна. 5.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх, дүгнэлт, шийдвэр гаргуулахад шаардагдах зардлыг төсөл захиалагч эрх бүхий аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний үндсэн дээр шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 5.7. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь үнэлгээний мэргэжилтний судалгааны ажлын дүнг эх хувиар нь хадгалах бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг гурван хувь бэлтгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгчид тус бүр нэг хувийг өгч, нэг хувийг өөртөө үлдээх бөгөөд тэдгээр нь адил хүчинтэй байна. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 6 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр 6.1. Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн үйл ажиллагааны явц, үр дүнг хянах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг 4
  • 5. хангах зорилгоор байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт- шинжилгээний хөтөлбөртэй ажиллана: 6.1.1. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна; 6.1.2. Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж буй өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгана. /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 6.2. Байгаль орчныг хамгаалах тухайн жилийн төлөвлөгөө, орчны хяналт- шинжилгээний хөтөлбөр болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага батална. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 6.3. Ашигт малтмалынхаас бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон тухайн жилийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг байгаль орчныг хамгаалах сум, дүүргийн тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг жил тутам тайлагнана. Ашигт малтмалтай холбогдсон төслийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээний зардлын баталгааг ашигт малтмалын тухай хууль тогтоомжоор зохицуулна. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 6.4. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид хяналт тавина. 6.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон 6.4-т заасан хяналтын дүнг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн баталгааны мөнгийг буцаан олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ 6.6. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ 7 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний шинжилгээ 5
  • 6. /Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 7.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь үнэлгээний ажлын тайланг холбогдох бусад бичиг баримтын хамт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад хүргүүлнэ. 7.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авсан шинжээч ажлын 18 өдөрт багтааж үнэлгээний шинжилгээг хийлгэнэ. Шаардлагатайд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хугацааг сунгаж болно. Үнэлгээний шинжилгээг хийлгэхдээ шаардлагатай бол байгаль орчны шинжилгээний итгэмжлэгдсэн лабораториор дүгнэлт гаргуулж болно. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 7.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, тухайн төсөл хэрэгжих газрын иргэдийн саналыг харгалзан төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 7.4.Үнэлгээний шинжилгээ хийх журам, үнэлгээ хийх аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ 7.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авсан байгууллага түүнийг олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулна. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ 7.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар1 зохицуулна. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ 8 дугаар зүйл. Хянан магадлагаа 8.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж байгаа болон учруулсан бол үнэлгээний үнэн зөв эсэхэд хянан магадлагаа хийнэ. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 8.2. Хянан магадлагаа хийх ажлын хэсгийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тухай бүр томилон ажиллуулна. 6
  • 7. 8.3. Хянан магадлагаа хийхэд шаардагдах зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах бөгөөд хэн буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэн авна. 8.4. Хянан магадлагаа хийхэд шаардагдах баримт бичгийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж болон төсөл хэрэгжүүлэгч саадгүй бүрдүүлж өгнө. 8.5. Хянан магадлагаа хийх хугацааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох талуудтай тохиролцсоны үндсэн дээр тогтооно. 8.6. Хянан магадлагаагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь тогтоогдвол уг ажлыг зохих шаардлагын түвшинд хүртэл дахин хийлгэж, энэ хугацаанд бусад төсөлд нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлж болно. 8.7. Хянан магадлагаагаар нэмэлт ажил хийх шаардлагатай нь тогтоогдвол холбогдох зардлыг анх нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж хариуцна. 9 дүгээр зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох, хүчингүй болгох /Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 9.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх авахыг хүссэн Монгол Улсын аж ахуйн нэгж нь энэ тухай өргөдлөө байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. 9.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх авахыг хүссэн өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргасан байна: 9.2.1. аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай танилцуулга; 9.2.2.үнэлгээний мэргэжилтний тодорхойлолт. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 9.3. Энэ зүйлийн 9.1-д заасны дагуу өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх чадварыг Комисс ажлын 26 өдөрт багтаан шалгаж, дүгнэлт гаргана. 9.4. Комиссыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилон ажиллуулна. 9.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлнэ. 7
  • 8. 9.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх аж ахуйн нэгжид Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг үндэслэн эрх олгоно. 9.7. Аж ахуйн нэгжид байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг энэ зүйлийн 9.4-т заасны дагуу томилсон Комиссын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр хоёр жилийн хугацаатай олгоно. 9.8. Аж ахуйн нэгж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө эрх сунгуулахыг хүссэн өргөдлөө хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргэсэн байна. 9.9. Өргөдөл болон ажлын тайланг Комисс хянан үзэж, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацааг сунгах эсэх талаар дүгнэлт гаргана. 9.10. Комиссын дүгнэлтийг үндэслэн аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр нэг удаад 2 жил хүртэл хугацаагаар сунгаж болно. 9.11. Эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь үнэлгээний шинжилгээ, хянан магадалгаагаар нотлогдвол түүнд захиргааны хариуцлага ногдуулах буюу үнэлгээ хийх эрхийг нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүчингүй болгоно. Үнэлгээний мэргэжилтэн үнэлгээг хангалтгүй гүйцэтгэсэн нь үнэлгээний шинжилгээ, хянан магадалгаагаар тогтоогдвол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн мэргэжилтний эрхийг 2 хүртэл жилийн хугацаагаар хасч болно. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 9.12. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үнэлгээний мэргэжилтэнд байгаль орчны үнэлгээ хийх эрх олгох буюу хүчингүй болгоно. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ ГУРАВДУГААР БҮЛЭГ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд оролцогчдын эрх үүрэг 10 дугаар зүйл. Төсөл захиалагч, хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 10.1. Төсөл захиалагч, хэрэгжүүлэгч дараахь эрх эдэлнэ: /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 8
  • 9. 10.1.1. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх хүсэлтээ эрх бүхий аж ахуйн нэгжид тавих; 10.1.2. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх аж ахуйн нэгжийг сонгох; 10.1.3. тухайн төслийн техник, технологи, бизнесийн холбоотой зарим мэдээллийг нууцлахыг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх аж ахуйн нэгжээс шаардах. 10.2. Төсөл хэрэгжүүлэгч дараахь үүрэг хүлээнэ: 10.2.1. төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдол бүхий бичиг баримтыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж өгөх; 10.2.2. байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт- шинжилгээний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж, биелэлтийг тогтоосон хугацаанд тайлагнах. 11 дүгээр зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжийн эрх үүрэг 11.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж дараахь эрх эдэлнэ: 11.1.1. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажилд шаардлагатай баримт бичгийг төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулж авах; 11.1.2. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажлын байранд саадгүй нэвтрэн орох, сорьц дээж авах. 11.1.3. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, шаардлагатай бол төслийг үргэлжлүүлэх эсэх талаархи дүгнэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавих. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ 11.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж дараахь үүрэг хүлээнэ: 11.2.1. урьд хийгдсэн шинжилгээ, судалгааны дүгнэлтийг ашиглах; 11.2.2. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шүүмжийн дүгнэлтийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах; 11.2.3. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний үр дүнгийн үнэн зөвийг хариуцах; 9
  • 10. 11.2.4. тухайн төслийн техник, технологи, бизнесийн холбоотой мэдээллийн нууцыг хадгалах. 11.3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь үнэлгээний ажилтай холбогдсон эрсдэлийг даатгалын тухай хууль тогтоомжоор зохицуулна. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Бусад зүйл 12 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх 12.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ. 12.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл эрх бүхий байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна: 12.2.1. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, зохих шийдвэр гаргуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус олсон орлогыг улсын орлого болгож сум, дүүргийн төсвийн дансанд шилжүүлэх; 12.2.2. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй бол зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн зогсоож, гэм буруутай албан тушаалтныг 50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 төгрөгөөр торгох; 12.2.3. байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт- шинжилгээний хөтөлбөргүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй бол гэм буруутай албан тушаалтныг 25000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох. 12.2.4. өөрийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь үнэлгээний шинжилгээ, хянан магадалгаагаар нотлогдвол үнэлгээг хийсэн аж ахуйн нэгжийг 150000-250000 төгрөгөөр торгох. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ 13 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх 13.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлснээс буюу үнэлгээгээр тавигдсан шаардлагыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 10
  • 11. 13.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь нотлогдвол үнэлгээ хийлгэсэн зардал болон учирсан шууд хохирлыг нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ 11
  • 12. БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ХАВСРАЛТ Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийх төслийн ангилал Хариуцан гүйцэтгэгч Байгаль орчны асуудал Аймаг, нийслэлийн Нэр эрхэлсэн төрийн Засаг даргын Тамгын захиргааны төв газар байгууллага 1.Уул уурхайн төсөл Бүх төрлийн ашигт Тухайн нутаг дэвсгэрийн малтмалын олборлолт хэмжээнд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт 2.Хүнд үйлдвэрийн төсөл Бүх төрөл - З.Хөнгөн, хүнсний Улсын чанартай томоохон Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийн төсөл үйлдвэр үйлдвэр 4.Хөдөө аж ахуйн төсөл -усан сан Бусад үйлдвэрлэл, -усжуулалтын систем үйлчилгээ эрхлэх үйл -атар газар эзэмших үйл ажиллагаа ажиллагаа 5.Дэд бүтцийн хөгжлийн -1 мвт-аас илүү хүчин -1 мвт хүртэл хүчин чадал төсөл чадал бүхий эрчим хүчний бүхий эрчим хүчний станц станц -35 кв хүртэл хүчдэлтэй -35 кваас илүү хүчдэл цахилгаан дамжуулах бүхий цахилгаан шугам дамжуулах шугам -тухайн нутаг дэвсгэрийн -дулааны шугам хэмжээнд дамжуулах -усан цахилгаан станц дулааны шугам -төмөр зам -орон нутгийн чанартай -нисэх буудал зам, холбоо -улс, хот хоорондын зам -улс хот хоорондын холбоо 6.Үйлчилгээний салбарын -50 ор хоногоос дээш -50 хүртэл ор хоногийн төсөл хүчин чадалтай зочид хүчин чадалтай зочид буудал, амралт, сувилал, буудал, амралт, сувилал, бусад үйлчилгээний газар бусад үйлчилгээний газар -аялал, жуулчлал эрхлэх үйл ажиллагаа 7.Бусад төсөл: -10000-аас дээш хүн -10000-аас доош хүн -хот байгуулалт амтай төв, суурин газрын амтай төв, суурин газрын -батлан хамгаалах болон усан хангамж, цэвэрлэх усан хангамж, цэвэрлэх иргэний хамгаалалтын байгууламж, хог хаягдлын байгууламж, хог хаягдлын зориулалтаар нэгдсэн цэг нэгдсэн цэг хэрэгжүүлэх төсөл -батлан хамгаалах болон -батлан хамгаалах болон -усан хангамжийн систем иргэний хамгаалалтын иргэний хамгаалалтын -цэвэрлэх байгууламж зориулалтаар байгуулах чиглэлээр байгуулах орон 12
  • 13. -хог хаягдлын нэгдсэн цэг улсын чанартай барилга нутгийн чанартай барилга гэх мэт байгууламж байгууламж 8.Биологийн төрөл -улсын чанартай -ан агнуурын болон ойн зүйлийн төсөл томоохон загасны аж ахуй аж ахуй, ангийн отог -ан амьтан, ургамал -тухайн дэвсгэр нутгийн нутагшуулах, ашиглах хүн амын хэрэгцээг хангах болон бусад үйл зориулалттай загасны аж ажиллагаа ахуй 9.Химийн хортой болон Химийн хортой болон цацраг идэвхт бодис, цацраг идэвхт бодис, аюултай хаягдлын төсөл аюултай хаягдлыг боловсруулах, ашиглах, хадгалах, тээвэрлэх, устгах үйл ажиллагаа 10.Тусгай хамгаалалттай Улсын тусгай -орон нутгийн газар нутагт явуулах үйл хамгаалалттай газрын хамгаалалтад авсан газар ажиллагаа хилийн цэсэд явуулах үйл нутагт явуулах үйл ажиллагаа ажиллагаа 13