Лекц 13
- 1. Лекц - 13
Router Information Protocol
Version 1
Агуулга
RIP-ийн тухай
Мэдээний формат
RIP-ийн ажиллагаа болон тохиргоо
Тохиргоо болон ажиллагааг харах, шалгах
Passive interface - үүд
Энэхүү замчлалын протокол нь Distance Vector Routing Protocol – ийн хамгийн эхэн үеийн
протокол юм. RIP нь анх XEROX – оос хөгжүүлэгдэж ирсэн бөгөөд эхэндээ Gateway
information Protocol гэдэг нэртэй байжээ. Ингээд 1988 онд Charles Hedrick стандартыг нь
боловсруулан гаргасан бөгөөд энэ нь RFC1058-аар тодорхойлогддог. 1994 онд RIPv2,
1997 онд IPv6 зориулсан RIPng гэсэн хувилбарууд нь бий болжээ. RIP-ийн онцлогууд нь:
Зөвхөн хопыг тоолдог бөгөөд түүгээрээ замчлалыг сонгодог
Хопыг тоолоод 15 дээш болбол тухайн сүлжээг unreachable буюу дамжуулалт
байхгүй гэж үздэг
30 секунд тутамд мэдээллийг дамжуулдаг.
RIP мэдээлэл нь UDP сегментээр энкапсулашн хийгддэг. Хүлээн авах болон эх үүсвэрийн
портын дугаар нь 520 байдаг. сүлжээний болон data link түвшний толгойн мэдээлэлд
хүлээн авах хаяг нь broadcast, эх үүсвэрийн хаяг нь мэдээллийг дамжуулж байгаа
интерфейсийн хаяг байна.
- 2. Мэдээний формат
Command – Мэдээний төрлийг заана. 1 гэсэн утгатай бол хүсэлт, 2 гэсэн утгатай
бол хариу
Version – хувилбарыг заана. 1гэсэн утгатай бол RIPv1, 2 гэсэн утгатай бол RIPv2
Address Family Identifier – 2 гэсэн утгатай хаяггүй бол замчлалын хүснэгтийг
бүтнээр нь, талбараас сонгох бол 0 гэсэн утгатай байна.
IP address - хүрэх замчлалын хаяг. Үүнд сүлжээний хаяг, subnet mask, эсвэл хостын
хаяг байна.
Metric – хопын тоо байна. 1-16 – ийн хооронд.
RIP – ийн ажиллагаа
RIP нь хоѐр төрлийн мэдээг ашигладаг ба энэ нь command гэсэн талбар дээр
тодорхойлогддог. RIP тохируулсан бүх интерфейсээр хөрш рутерууд руу хүсэлтийг
илгээдэг. Хариуг RIP нээлттэй байгаа бүх хөршүүд буцааж илгээдэг. Хариуг аваад түүний
мэдээллийг үзээд шинэ замчлалын мэдээлэл байвал өөрийн замчлалын мэдээлэлд
бүртгэн авдаг.
RIP нь classful замчлалын протокол тул subnet маскийн тухай мэдээллийг шинэчлэлийн
мэдээнд оруулж дамжуулдаггүй. Default administrative distance нь 120 байдаг. Үүнийг show
ip route болон show ip protocols гэсэн командуудын тусламжтайгаар гарах үр дүн дүнгээс
нь харах боломжтой.
Динамик замчлалын протоколуудыг идэвхжүүлэхдээ рутерийн глобаль тохиргооны горим
дээр router гэсэн командыг ашигладаг. RIP – ийг тохируулахын тулд араас нь rip гэж
бичиж өгдөг. Ингэснээр RIP тохиргооны горим руу шилжинэ. Дараа нь энэ горим дээр
тухайн рутерт шууд холбогдсон байгаа сүлжээнүүдийн тухай мэдээллийг бичиж өгдөг.
Ингэж бичихдээ network гэсэн командын тусламжтайгаар бичиж өгдөг.
Router(config-router)#network directly-connected-classful-network-address
- 3. Хэрвээ дэд сүлжээнд хуваагдсан сүлжээний хаяг бичвэл RIP нь түүнийг автоматаар
Classful хаяг хөрвүүлдэг. Жишээлбэл 192.168.1.128 гэж оруулсан бол түүнийг 192.168.1.0
гэж оруулдаг.
Тохиргоо болон ажиллагааг харах, шалгах
Замчлалын тухай мэдээллийг харах болон шалгахдаа show ip route ба show ip protocols
командуудыг ашигладаг. Show ip route командыг ашигласнаар рутерийн замчлалын
хүснэгтэд бичигдсэн замчлалын тухай мэдээллийг хардаг. Гаралтанд байгаа мэдээллийн
R үсгээр тэмдэглэгдсэн бичиглэл бол RIP замчлал хийгдсэн гэдгийг зааж байдаг.
Гаралтын мэдээллийг авч үзвэл:
R – RIP тохиргоо хийгдсэн гэдгийг зааж байна:
192.168.5.0/24 – алслагдсан сүлжээний хаяг болон subnet mask
120/2 – administrative distance болон хопын тоо
192.168.2.2 – дараагийн хопын хаяг
00:00:23 – хэдэн секундын дараа дараагийн шинэчлэлийн мэдээлэл солилцохыг заадаг.
Serial 0/0/0 – хүлээн авах сүлжээ холбогдсон интерфейс
Show ip protocols команд нь тухайн рутерт тохируулсан замчлалын протоколын тухай
мэдээллийг гаргадаг. Гаралтын мэдээг авч үзвэл:
- 4. 1. Тухайн рутер дээр RIP тохируулагдсан ба ажиллаж байгааг харуулна.
2. Хугацаануудын тухай мэдээллийг гаргана. Жишээлбэл 23 секундын дараа
дараагийн шинэчлэл хийгдэнэ гэх мэт.
3. Хэрвээ тохируулагдсан бол шинэчлэлийг шүүх болон замчлалын тухай мэдээллийг
дахин хуваарилах тухай мэдээллийг харуулна.
4. RIP – ийн хувилбар болон интерфейсүүдийн мэдээлэл солилцсон тухай
мэдээллийг харуулна.
5. Classful сүлжээний хязгаарыг харуулна.
6. Тухайн рутерт network командаар бичигдсэн сүлжээнүүдийн тухай мэдээлэл
харагдана. Энэ сүлжээнүүдийг RIP – ийн шинэчлэлийн мэдээлэлд оруулан
дамжуулдаг.
7. Тухайн рутерийн Next хопын хаяг, administrative distance болон хэдэн секундын
дараа аль хаягаас шинэчлэлийн мэдээлэл ирэхийг харуулж байдаг.
Passive interface – үүд
Зарим интерфейсээр RIP шинэчлэлийг дамжуулах шаардлагагүй байдаг ба дамжуулснаар
дараах нөлөөллүүд үүсдэг.
RIP шинэчлэл нь broadcast-аар дамжуулагддаг тул сүлжээнд ачаалал үүсгэдэг.
Бүх төхөөрөмжүүд шинэчлэлийн мэдээллийг дамжуулалтын түвшин хүртэл хүлээн
авах боловч хэрэггүй мэдээлэл тул түүнийг устгадаг.
Сүлжээний аюулгүй болон найдвартай ажиллагааг бууруулдаг. Яагаад гэвэл RIP
мэдээллийг дундаас нь саатуулж аваад хариу мэдээлэлд нь өөр мэдээлэл илгээж
- 5. сүлжээний тухай буруу мэдээллийг өгч сүлжээний ажиллагааг өөрчилж алдаа
гаргаж болзошгүй байдаг.
Тиймээс шаардлагагүй интерфейсүүдийг идэвхигүй болгож болдог ба ингэхийн тулд
passive-interface гэсэн командыг ашигладаг.
Router(config-router)#passive-interface interface-type interface-number
Энэхүү командыг замчлалын бүх протоколууд дэмжин ажилладаг.
Router Information Protocol
Version 2
RIPv2 нь RFC1723 – аар тодорхойлогдсон байдаг. RIPv1 тэй адил UDP сегментийг
ашиглан 520 – р портоор дамжуулалтыг хийдэг бөгөөд хамгийн ихдээ 25 рутер
дамжих боломжтой байдаг. Мэдээний хэлбэр нь RIPv1- тэй ижил боловч дээрээс
нь 2 чухал ач холбогдолтой талбар нэмэгдэн ордог. Эхний талбар бол subnet mask
– ийн талбар бөгөөд 32 битийн урттай байна. Дараагийн талбар бол Next хопын
хаягийн талбар юм. Үүгээр хамгийн сайн next hop – ийг олох боловч ганц бол
түүний хаягийг авдаг. Бүгд 0.0.0.0 бол дамжуулагч рутерийн хамгийн сайн Next hop
хаяг болно.
RIPv2 – ийг ажиллуулахын тулд RIP тохиргооны горим дээр version гэсэн
командын тусламжтайгаар гүйцэтгэнэ.
- 6. Router(config-router)#version 2
Ингэснээр бүх шинэчлэлийн мэдээлэл subnet маскийг агуулна. RIPv2 – ийг
тохируулсан рутер зөвхөн RIPv2 шинэчлэлийн мэдээллийг л хүлээн авах болон
дамжуулдаг. Мөн RIPv1 дээр version командыг ашигласан бол дээрхтэй ижил байх
ба version команд ашиглаагүй үед RIPv1 болон RIPv2 мэдээллийг хүлээн авч
ойлгох боловч RIPv2 мэдээллийг нь тэр зуур устгадаг. Default-аар RIPv2 нь мөн
RIPv1 – тэй адил хаягийг товчлох буюу classful хэлбэрт шилжүүлдэг. Үүнийг
болиулахын тулд auto-summary – г идэвхигүй болгож өгдөг ба ингэснээр classless
хаягчлалыг ашиглах боломжтой болдог.
Router(config-router)#no auto-summary