SlideShare a Scribd company logo
1 of 13
Download to read offline
ОРШИЛ


Энэ бие даалтын гол зорилго нь философийн шинжлэх ухааны нэг гол эх үндэс
болох Эртний грекийн философийг судалж тэр философийн төн чанар, юуг
судалдаг, юун дээр үндэслэгдсэн, гол төлөөлөгч нь хэн болох юуны тухай авч
үзсэн , аль үед оршин тогтнож байсан оргил үе, уналт зэрэг холбогдох
зүйлүүдийг судлан дүгнэлт гаргахад оршино.
Эртний Грек
Эртний Грекийн соёл иргэншил нь МЭӨ 3 дахь мянган жилээс МЭӨ I зуун хүртэл
Газрын дундад тэнгисийн орчимд цэцэглэн хөгжиж байсан соёл юм. Энэ соёл
иргэншил нь дэлхий дахинаа шинжлэх ухаан, философи, засаглал, урлаг,
архитектураараа маш алдартай билээ. Эртний Грекэд Грек хэлээр яригсадаас
гадна зан заншил, шашин шүтлэг, амьдрал, засаглалын хэлбэр нь ижил газрын
дундад тэнгисийн эрэг орчмийн хүмүүсийг оруулан авч үздэг. Эртний Грекийн
хамгйн алдартай үе нь МЭӨ480-323 он хүртлэх хугацааг хамрах Сонгодог эрин
бөгөөд Грекчүүд хөгжил дэвшлийнхээ оргилд хүрч, гайхалтай урлагийн
бүтээлүүдийг үйлдэж үлдээсэн билээ. Энэ үед Грекүүд ихэвчлэн ямар нэгэн
хаанаар удирдуулдаагүй байв. тэд өөрөө удирдах ёсыг эрхмэлэн Грекийн хот
улсуудын холбоог бий болгон оршиж байсан ч дайн тулаан нь шийдэлд хүрэх
түгээмэл гарцуудын нэг байсан. Гэхдээ шашин шүтлэг, хэл соёл, урлаг, ахуй
ижил Грекийн хотууд олимпийн наадмыг анх зохион байгуулсан юм. МЭӨ 146 онд
Грекийн хот улсууд Ромын түрэмгийлэлд өвдөг сөхөрсөн ч МЭ IV зууны үед
тэдний харъяанаас гарч Византийн эзэнт улсын мэдэлд оржээ. Оттоманы
түргүүд 1453 онд Византийг түлхэн унагасан билээ. Урт удаан хугацааны турш
оршин тогтносон Эртний Грекийн улс төр, эдийн засгийн ноёрхох байдал нь
өөрийн өндөр хөгжилтэй соёл иргэншлийг бий болгосон бөгөөд гүн ухаан, бичиг
соёл, жижгийн урлаг нь Ромчууд, дундад зууны Арабууд, Сэргэн мандалтын
үеийн Европ даяар гүнзгий нөлөө үзүүлсээр байсан билээ. Эртний Грекийн
Философичдын үзэл санааны үнэ цэнэ одоо хүртэл зүйрлэшгүй үнэ цэнийг
агуулсаар байдаг ба уран барилгын эд хэсгүүд нь өнөөгийн барилга
байгууламжуудад ч тусгалаа олсон байдаг. Орчин цагийн ардчилалын үндэс
суурийг анх Эртний грекүүд тавьсан билээ. Чухамдаа өрнийн соёл иргэшлийн
өлгий нутаг, эх булаг нь эртний хүчирхэг Финик, Египет, Вавилон улсууд бус
Эртний Грек хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ.

  




         Эртний Грекийн газар нутаг
Энэхүү соёл иргэншил нь Балканы хойгт төвлөрөн зүүн болон өмнөд Италийн
нутаг, Газрын дундад тэнгисийн арлууд, Бага Ази, Ойрхи Дорнод, умард
Африкийн эрэгт өөрийн нөлөөгөө тогтоож байсан ажээ.
Эхэн үеийн түүх
Миноаны үе (МЭӨ 2200-1400)




Кноссын ордон. МЭӨ1700 оны орчим баригдсан. Уг ордон нь Миноанчуудын
гэнэтын сүйрлийн гэрч болдог билээ.

МЭӨ6000 оны орчимд загас, далайн амьтдаар элбэг Эгейн тэнгист орших
тариалан эрхлэхэд нэн тохиромжтой, усан тээврийн чухал зангилаа Крит
хэмээх арал дээр Бага Азиас хүмүүс ирж суурьсан нь Миноаны соёлын эхлэлийг
тавьжээ. МЭӨ2200 жилийн үед хаан улсын хэлбэрийг олжээ. Домогт өгүүлснээр
Миноан гэдэг нь Крит арлын хаан Миносын нэр бөгөөд тэрээр Кносс хэмээх
хотыг нийслэлээ болгосон ажээ. Критчүүдийг Грекүүдтэй ижил бус, угсаа гарал
өөр хүмүүс гэж үздэг байсан боловч сүүлийн үеийн судалгаагаар Эртний
Грекүүдтэй адил хэлтэй байсан хэмээн үзэх хандлага бий болсон байна.
Миноанчууд Эгейн тэнгисийн соёл иргэншлийн оргил нь байсан бөгөөд үсэг
бичигтэй, төмөрлөг боловсруулах болон бусад технологийн талаар өндөр
мэдлэг чадвартай байв. Тэд мөн барилга байшингаа гайхалтай бахдам сайхан
өнгөөр будаж, чимэглэдэг байсан аж. Миноанчуудын хөгжил цэцэглэлт,
худалдааны сүлжээнд таатай байршил эзэлж байгаа нь хөрш улсуудад нь, тэр
дундаа Бага Азийн хиттит улсад төдийлөн таатай байсангүй. Хиттитүүд
критийг хэд хэдэн удаа эзлэхийг завлдаж байсан ч мжилт эс олсон аж.

Миноанчуудын хувь газар тариалан маш үр ашигтай ажиллах туйлын
бололцоотой байсан нь тэднийг аажимдаа хүчирхэгжиж бүс нутагтаа нөлөөтэй
болоход нь гол нөлөө үзүүлжээ. Критэд аль улиралын турш олив, усан үзэм, үр
тариа тариалахад боломжтой маш сайхан цаг агаартай байжээ. Энэхүү боломж
нь Миноанчуудад эрүүл хүнсний байнгын тасралтгүй хангалтыг бий болгосон
бөгөөд хүн ам нь хурдацтай өсч, Миноанчууд Эгейн тэнгсийн эрэг орчмын
худалдаанд ноёлох байр суурьтай болжээ. Сонирхолтой нь Миноанчууд өөрсдийн
хийсэн бүтээгдэхүүнээ хаандаа авчирч тушаан оронд нь өөрт хэрэгцээт зүйлсээ
хааны шийдвэрээр сольж авдаг байжээ.
МЭӨ1400 оны орчимд Эгейн тэнгист болсон цуврал газар хөдлөлт, галт уулын
том тэсрэлтээс бий болсон тоос шороо нь дэлхийн агаар мандалд цацагдан
хэдэн жилийн турш нарны шууд тусгалыг бууруулсан нь дэлхийн уур амьсгалд
хүчтэй нөлөөлжээ. Галт уулын тэсрэлтээс бий болсон цунами нь хэдхэн хормын
дотор бүх худалааны хөлгүүдийг нь боомттой нь сүйрүүлж, гадаад орчноос
бүрэн тасалсан бөгөөд, дараагийн хэдэн жилийн турш ургац авч чадаагүй
Миноанчууд богино хугацааны дотор бүх талаараа доройтон, мөхлийн
шатандаа оржээ. Ихэд доройтсон миноанчуудыг Микенианчууд байлдан
дагуулснаар энэ эрин төгсдөг байна.

Микенианы Грек (МЭӨ 1550-1000)




Агамемноны алтан баг.

Микенианы эрин нь Пелопонесст ноёлох нөлөө бүхий болж ирсэн Микичүүдийн
нэрнээс гаралтай аж. Микенианчуудыг хамгийн анхны Грекчүүд гэж үздэг. Учир
нь Микенианчууд нь Грек хэлээр ярьдаг байсан нь тогтоогдсон байна.
Микенианы соёл нь Миноанчуудын дараа хүчээ авч эхэлжээ. Тэд МЭӨ4000 оны
орчмоос Балканы хойгийн уулархаг умард хэсгээс зүүн тийш нүүдэллэн
суурьшсан бөгөөд МЭӨ1400 он гэхэд хэдийн баян, хүчирхэг нөлөө бүхий болж
ирсэн байна. Үүнийг нь илтгэх мэт тэдний булш бунхнаас алтан чимэглэл,
хүрэл илд, мөнгөн аяганууд олддог байна. Микенианчууд тус тусдаа хаад бүхий
хот улсуудын холбоо хэлбэртэйгээр оршин байжээ. Тэдний дундаас Пилос нь
гайхалтай чимэглэлт хэрэм, хүнсний агуулах, усан сан, дамжуулах систем бүхий
ордонгуудаараа ихэд нэрд гарчээ. Худалдаа, ХАА нь Микианчуудын эдийн засгийн
гол тулгуур байсан.

Миноанчуудаас хэл, шашин, уран барилгын хийц маягаараа эрс ялгаатай байсан
аж. МЭӨ1400-аад онд Микенианчууд Миноаныг байлдан дагуулсан байна.
Микенианчууд нилээд дайнч улс байсан бөгөөд тулааны гол хэрэгсэл нь хос
дугуйт тулааны морин тэрэг байжээ. МЭӨ1200 оны үед Гомерийн Илиада
домогт өгүүлдэг Трой хотын дайныг Микенианчууд хийсэн нь археологийн
судалгаагаар батлагддаг байна. Уг дайн МЭӨ1230-1180 оны орчимд болсон
бөгөөд Микенианчууд Трой хотыг түрэмгийлэн эзэлж, тонон дээрэмдэн, дахин
сэргэхээргүй болтол нь сүйтгэн шатаажээ. Египет болон Хиттитуудын
тэмдэглэлт Микенианчууд Тройг эзлээд буцахдаа ихээхэн гамшиг зовлонд
унасан хэмээсэн байдаг. Ихэнх Микианчууд эргэн ирж чадаагүй ажээ.

МЭӨ1000 оны орчимд газрын дундад тэнгисийн зүүн хэсэг үймээн самуун дайн
тулаанаар тасрахгүй байсан нь Микенианчуудын нэгдлийг үгүй болгож,
уналтанд оруулсан байна. Микенианчуудыг өөр нэг Грек аймаг болох Дорианчууд
байлдан дагуулснаар Грекийн харанхуй эрин эхэлдэг байна.

Грекийн харанхуй эрин (МЭӨ 1000-750)

Грек даяар явагдаж байсан үймээн самуунт 200 гаруй жил нь Грекийн нийт хүн
амд хүчтэй муугаар нөлөөлж, ядуурал газар авч, бүхий л грекийн эдийн засгийг
үлэмж доройтуулсан байна. Энэ үеийг түүхэнд Грекийн харанхуй эрин гэж
нэрлэдэг билээ. Грекчүүд энэ хугацаанд өөрсдийн бүтээн бий болгосон соёл
иргэншлийн онцлог болон хот улсууд, аварга ордон, сүмүүд байгуулах, бичиг
үсэг гэх мэт зүйлсүүдийг умартсан мэт байв. Микенианы хүчирхэг хаадуудын
оронд үл мэдэгдэх жижиг захирагч нар бүс нутгаа удирдан, Грек даяараа хүч
чадал, эд баялагаар дутмаг байлаа. Газар тариалан эрхлэхэд зохимжгүй болж,
хотуудад суурьших хүмүүсийн тоо эрс цөөрч зарим хотууд хорь хүрэхгүй хүнтэй
үлдэж байсан гашуун бабримтууд байдаг ажээ. Буцад урьдын хүчирхэг Грек бий
болоход урт удаан хугацаа шаардагдаж байна. Микенианы соёлын төгсөл үед
хар тугалганы худалдаа эрчимтэй болж ирсэн бөгөөд хүрэл зэвсэг, хөдөлмөрийн
багаж хэрэгсэл үйлдвэрлэх нь элбэг болж иржээ. Төмрийн хүдэр боловсруулж
төмөр зэвсэг, хөдөлмөрийн багаж хэрэгсэл үйлдвэрлэж эхэлсэн нь эдийн засагт
үр нөлөөгөө өгч, Грекийн хүн амын амьжиргаа сайжирч дахин сэргэж эхэлсэн
байна. Энэ уналтын жилүүд нь бүхэл бүтэн 250 жил үргэлжилсэн ажээ.
Эртний Грекийн эрин
Эртний үе(МЭӨ 750-480)




Акрополис, Парфеноны сүм

Энэ үед хот улсуудын анхны үүсэл сууриуд тавигдан, барилга, уран баримлын
өөрийн гэсэн онцлог байдал төлөвшин, Гомер алдарт яруу найргаа тууривсан
билээ. Газрын дундад тэнгист ноёрхож байсан хаадын угсаа залгамжлах ёсыг
халж, нийтийн саналаар шийддэг улс төрийн шинэ тогтолцоог бий болгосон
байна. Хот улсууд ерөнхийдөө өөрийн эрэгтэй эмэгтэй тэгш эрхт иргэдийн эрх,
үүрэг, хариуцлагаар баталгаажсан нийгэм, улс төр, эдийн засгийн хамтын
удирдлагатай байжээ. Хотын иргэд нь боол болон харь нутгийн иргэдээс эрс
ялгаатай эрх мэдэлтэй байсан аж. Иргэншилд тухайн хүний нийгэмд эзлэх байр
суурь, эд баялагийн хэмжээ хамаарахгүйгээр бүгд хуулийн дор ижил эрхтэй гэж
тунхагласан нь хүн төрөлхтний түүхэнд анхных юм. Зарим хотууд насанд
хүрсэн бүх хүн хотын удирдахад саналаа өгч байсан нь дэвшилттэй явдал
байсан. Гэвч эмэгтэй хүмүүс санал өгдөггүй байсан бөгөөд эрх зүйн
чадамжийнхаа хувьд аль ч талаараа эрэгтэй хүнээс дор түвшинд байсан ажээ.
Хотуудын бүтэц нь хоорондоо бараг ижил байсан ба төвдөө ордон, ёслолын
төвүүдтэй захаараа газар тариалан, мал аж ахуйн эдэлбэр газартай байсан.
Иргэдийн ихэнх нь хотын төвөөс алсхан ферм дээр эсвэл тариалангийн
талбайд хөдөлмөр эрхлэн амьдардаг байв. Алдартай баян тансаг хот улсууд
өөрийн гэсэн маш сайн усан боомттой байсан ба бусадтайгаа худалдаа эрхлэн
улам хөгжиж байлаа. Хотуудын төвд нийтлэг сүм тахилгын ариун газруд
байсан ба түүний нэг нь Афинд орших Акрополис юм. Мөн хотыг гадны
халдлагаас хамгаалах зорилгоор өндөр чулуун хэрмүүдийг байгуулдаг байв.
Төмөр зэвсэг өргөн хэрэглэж эхэлсэн нь хөдөлмөрийг үр ашигтай зарцуулахад
дөхөм болж, улмаар эдийн засгийн хүчирхэг байдлыг бий болгосон байна.
Байгаль цаг уур, байгалийн нөөцийн таатай орчин, эрх чөлөөт байдал нь хүн
амын хүрдацтай өсөлтийг бий болгожээ. Грекчүүд МЭӨ500 оны орчмоос
өөрсдийн эх нутгаас гадагшилж, өнөөгийн өмнөд Франц, Испани, өмнөд Итали,
умард Африк болон Хар тэнгисийн эрэг орчмийн газруудаар колони хот
улсуудаа байгуулж, нутгийн уугуул хүн ардтай холилдон, нийтлэг өвөрмөц соёл
иргэншлийг бий болгосон байна. Грекийн хот улсуудын хүмүүс Дориан, Иониан,
Аэолиан гэсэн үндсэн 3 аялгаар ярилцдаг байжээ.


   Гол төлөөлөгчид:

  1. Фалес

     Нийтийн тооллын өмнөх 7-6-р зуунд амьдарч байсан, Бага Азийн Милет
     хэмээх хот-улсын уугуул иргэн Фалесыг Эртний Герегийн долоон
     мэргэний анхдагчид тоолдог. Эн тэргүүнд нэрлэх болсон нь мөн учиртай.
     Нэгэнтээ герегчүүд өөрсдийнхөө дунд амьдарч байгаа хамгийн ухаантай
     хүнийг тодруулан, шижир алтаар урласан номын тавиур гардуулахаар
     тогтжээ. Удирдагчдын зөвлөлийн шийдвэрээр мөнхүү бэлгийг Фалест
     хүргүүлсэн байна. Харин Фалес даруу зан гаргаж, өөр нэгэн гүн ухаантныг
     нэрлээд “Тэр л энэ бэлгийг авах ёстой” хэмээн буцаажээ. Гэтэл мөнөөх
     ухаантан гурав дахь хүнийг нэрлэв. Ийнхүү үнэт бэлэг долоон мэргэнийг
     дамжсаны эцэст эргээд л Фалест очсон гэдэг.

     Фалес бол байгалийг судлан шинжилсан анхны эрдэмтэн. Тэр нар хиртэнэ
     гэдэг нь нарыг сар халхалж буй явдал болохыг анх түрүүн баталж,
     диаметр тойргийг 2 тэнцүү хэсэгт хуваадгийг анх нотлон, тэнцүү талт
     гурвалжны бүх өнцөг адил хэмтэй өнцгүүд үүсгэдгийг эхэлж томьёолсон
     аж. Геометрийн олотуудыг Египетээс танин ирж Герегт дэлгэрүүлж
     хөгжүүлсэн Фалес Мисирийн цац суваргуудын өндрийг анх сүүдрээр нь
     тооцсон юм.

     Нэгэн удаа хүмүүс түүнийг ядуу хэмээн доромжилжээ. Энд өгүүлэх түүхээс
     үзвэл, зүгээр ч нэг тохуурхаж доромжлоод зогсоогүй бололтой. Түүнээс
     хойж гүн ухаантан маань хэдэн жилийн турш тэнгэр, од гараг шинжсэн
     байна. Нэгэн хавар маш арвин ургац бүхий жил гарахыг урьдчилан мэдээд
     Милетийн тосны ургамал тариалдаг бүх талбайг түрээслэн авснаар,
     тариалан боловсорч гүйцэх үед асар их орлого олон баяжжээ.

     Цэц булаалдах дуртай тэр үеийн хүмүүс нэг удаа,
     - Амьдрал үхлээс ямар ялгаатай вэ? гэж Фалесаас асуухад,
     - Ямар ч ялгаагүй гэхэ нь
     - Тэгээд чи яагаад үхэхгүй байгаа юм бэ? хэмээн мохоохыг оролдож л дээ.
Суут мэргэн:
- Ялгаагүй юм чинь, надад үхэх хэрэг юу байна? гэж инээд алдан хариулсан
гэдэг.

Хойч үеийн нь мэргэд Фалесийг тун өндрөөр үнэлсэн байдаг. Аристотель
түүнийг “Эртний Герегийн анхын Философич” гэсэн бол, Цицерон
“Ерөөсөө гүн ухаан Фалесаас эхэлсэн. Тэр анхных нь байв” хэмээжээ.
2. Питтак

Нийтийн тооллын өмнөх 7-6-р зуунд амьдарч байсан долоон мэргэний нэг,
Митилена нутгийн Свида хэмээх хот-улсын захирагч Питтак нь гадаад
үзэмж нэн дорой, бүсээ ч бүсэлж чаддаггүй тийм бүдүүн, хурц ухаанаар
гойд зард гарсан нэгэн байжээ.
Тэгсэн атлаа чадварлаг дайчин байан бөгөөд Афинтай хийсэн
тулалдаанд дайсныхаа цэргийн жанжинг халз тулаанаар ялж байсан нь
түүхэнд бичээтэй бий.
Питтакын хамгийн алдартай гүн ухааны гаргалгаа ердөө л дөрөвхөн
үгнээс бүрдэх юм. “Сайн хүн байх хэцүү” хэмээх тэрхүү томьёолборын үг
тус бүр дээр гүн ухааны өргөлт хийсэн нь эртний сонгодог хэллэгүүдийн
оргил болжээ:

Сайн хүн байх ХЭЦҮҮ юу?
Сайн ХҮН байх хэцүү юу?
Сайн хүн БАЙХ хэцүү юу?
САЙН хүн байх хэцүү юу?

Монгол хэлнээ эдгээр үг тус бүр дээрх өргөлтөт утга сайн ойлгогдохгүй,
иймээс өгүүлбэр тус бүрийг утгачлан буулгая:

Сайн хүн байх нь ХЭЦҮҮ хэрэг үү?
Сайн байх нь ХҮНИЙ ХУВЬД хэцүү юм уу?
Сайн хүнд ОРШИН АМЬДАРНА гэдэг хэцүү юм уу?
Хүн байх нь бус, харин САЙН хүн байх нь хэцүү юу?

Дөрөвхөн үгийн цаад угта нь ганцхан үгний өргөлт зангилаанаас
ингэтлээ гүнзгийрч, хэдэн зууны туршид философийн чухал тулгуур
болсоор ирсэн нь чухамхүү Питтакын ухааны цар болой.


3. Солон
Нийтийн тооллын өмнөх 7-6-р зуунд амьдарч байсан, яруу найрагч, Афины
хууль тогтоогч Солон дууд язгууртны гэр бүлд мэндэлсэн боловч жирийн
иргэдийн зиндаанд амь зуудаг байжээ. Түүнийг Афины ардчиллын эцэг
гэдгээр нь түүхэнд тодоор тэмдэглэсэн бий.
Залуу цагтаа Солон худалдаа наймаа эрхэлж явсан аж. Арилжаа наймааны
ажлаар олон газраар хэрэн жуулчилсан бөгөөд ийн аялж явах зуураа
нэгэнтээ Египетийн бөөгийн амнаас:
-Танай герегчүүд эртний ертөнцийг мэдэхгүйн зэрэгцээ, мэдэж байгаа
юманд чинь урьд эртийн шинж юу ч үгүй учир, хэзээд балчраараа үлдэнэ
гэсэн үг дуулсан нь төгс нийгэм цогцлоох хүслийг нь өдөөсөн гэдэг.
Нэгэн хаан гойд ганган хувцас өмсөөд Солонд хандан:
- Үүнээс тансаг гоёмсог эдийг чи өмнө нь харсан уу? Гэж асуужээ. Гүн
ухаантан хариуд нь:
- Тахиа, гургууль, тогос гээд бишгүй л үзсэн. Тэдний гоёлыг байгаль өөрөө
өгсөн болохоор, наадхиас чинь мянга дахин илүү хэмээжээ.
Энэ мэт цэцэн үг хэллэгийн жишээ түүний тухай ярианд олон. Нэг удаа
Солн нас барсан хүүгийнхээ хойноос гашуудан уйлж суухад нөхөд нь
аргадаж,
- Уйлаад яахав, нэмэргүй шүү дээ. Гэхэд тэрээр:
- Харин тийм ээ. Ямар ч нэмэргүй учраас л би уйлж байгаа юм гэж
хариулсан байдаг.
Нийтийн тооллын өмнөх 594 онд афинчууд Солоныг тэргүүлэгчээр
сонгож, төрийн шинэ дэг журам тогтоожээ. Тэр цагт Афин ямар хуултай
байсныг Солоны шүлгүүдээс харж болдог.
30 жилийн дараа, Солоныг өтөлж өвгөрсөн хойно Афин дарангуйлагч
Писистратын эрхшээлд орсон юм. Писистратыг хаанчлах болсноос хойш
Солон түүнд захирагдахгүйн тулд өөр улсад дүрвэн гарчээ. Гэхдээ
шуудхан л зугтаад гарчихсангүй. Ил тодоор эсэргүүцсэн байна.
Писистрат Акрополийг (өдгөө Афин хотын туурь бий) эзлэн авах үед хүн
бүр айдас түгшүүрт автаад байв. Харин Солон гэрээсээ зэвсгээ аваад,
хотын төв гудамжнаа гарч зогсон:
- Би эх орон, хууль ёсоо чадлынхаа хэрээр хамгаалах болно гэж мэдэгдсэн
агаад, бушуухан зугтан гарахыг зөвлөсөн нөхдийнхөө үгэнд оролгүй,
афинчуудыг тэмцэлд уриалсан шүлэг бичиж байлаа.
Дарангуйлагчдын гарт амиа алдаж болохоор ийм алхам хийхдээ юунд
найдаж ингэтлээ зориг гаргасныг нь асуухад, Солон:
- Өтөл насандаа гэж хариулсан гэдэг. Энэ жишээг их философич Плутарх
“Солоны Амьдрал” номдоо дурдсан юм.
Хүнд байдалд орсон тэр үед нь Фалес, Клеобул, нар өөр өөрийн улсдаа
амар тайван амьдрахыг урьж байжээ.
Гэхдээ Солоны хуучин анд, садан төрлийн холбоотой Писистрат ч өвгөнд
найрсагаар ханддаг байв. Сүүдээ гүн ухаантан дарангуйлагчтай эвлэрч,
зарим үед алсаас зөвлөгөө өгдөг байсан боловч Кипр арал дээр
амьдрахаар үлдсэн юм. Арал дээр тэр насныхаа нарыг жаргаасан бөгөөд
хөлтэй найр цэнгүүн, эрдмийн нөр их бүтээл туурвил дунд амьдралынхаа
сүүлчийн өдрүүдийг үджээ.
Суут философич Платон:
- Солон бол долоон мэргэний дотроос хамгийн ухаантай нь, бүх яруу
найрагчийн дотроос хамгийн ариун дээд нь билээ гэж тэмдэглэсэн .


4. Хилон

Долоон мэргэний нэг, нийтийн тооллын өмнөх 6-р зууны эхэн хагаст
амьдарч байсан, эртний Герегийн төрийн зүтгэлтэн Хилоныг насан
туршаа шударга бус явдлыг үгүй хийхийн төлөө тэмцсэн хүн гэдэг.
Спартаас гаралтай, Эфор нутгийн энэ эр насан өндөр болсон хойноо:
- Би нэг ч удаа хууль зөрчсөн алхам хийгээгүй. Харин эргэлзээтэй
тохиолдол ганц бий. Нэгэн найзыгаа шүүх хурал дээр би бүхнийг хуулийн
дагуу л явуулсан, гэхдээ түүнийг зөвтгөсөн үг хэлэхийг өөр нэгэн
нөхөртөө ятгаж билээ гэж ярьжээ.
Түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хомс агаад Эртний Герегийн түүхч
Диоген Лаэртийн өгүүлснээр бол, ёгт үлгэрч Эзоптой дотно танил
байсан бололтой.
Эртний олимпийн наадамд Хилоны хүү нударган зодооны тэмцээнд
түрүүлсэн хэмээх яриа бас бий. Хүүгийнхээ энэ амжилтад баярлаж
хөөрсөндөө өвгөн амьсгал хураасан гэнэ.
Түүний хэлсэн алдартай мэргэн сургаалиудаас гэвэл:
- Буруу замаар олсон олзноос гарз хавьгүй дээр
- Нууцыг хадгалах, завтай цагаа үр дүнтэй ашиглах, гомдлыг тэвчин
өнгөрөөх, Энэ гурав л хамгаас хэцүү.
- Ялангуяа зоогийн ширээний ард амаа сайн хамхиж бай.
- Өөрийн чинь тухай хүн тэгж яривал баярлахааргүй үгсийг ойр
дотнынхоо хүмүүст хамаатуулан бүү хэлж бай. (миний их дуртай үг)
- Найрлаж суугаа нөхөд рүүгээ биш, зовлонд унасан нөхөд рүүгээ л бүхнийг
орхин яарах хэрэгтэй. (бас л миний их дуртай үг, хамгийн гол нь маш
үнэн)

5. Биант
Нийтийн тооллын өмнөх 6-р зуунд амьдарч байсан, Приена хотын иргэн
Биантын уран бүтээлийн оргил үеийг 600 оны орчимд тохиосон гэж
түүхэнд бичжээ.
Тэр хосгүй уудам сэтгэлтэн байлаа. Биант олзлогдсон харийн охид,
бүсгүйчүүдийг худалдан аваад, эгээ л өөрийн төрсөн хүүхэд мэт
хүмүүжүүлж, охидыг нас бие хүрэхэд инж хөрөнгө бэлтгэн нутаг нь
буцаадаг байсан гэнэ.
Өмнө өгүүлсэн номын тавиурыг түүнд хүргүүлэхэд,
- Мэргэн ухаантан гэгдэх эрх гагцхүү Аполлон бурханд л бий гээд бэлгийг
хүлээж аваагүй аж.
Энэ сэтгэгчинй төрөлх хот дайсны цэрэгт эзлэгдэхэд тэндхийн оршин
суугчид хамгийн үнэ цэнэтэй гэсэн эд хогшлоо үүрээд дүрвэцгээж л дээ.
Ганцхан Биант л юу ч авалгүй явжээ. Үүнд хачирхсан хотынхны асуултанд
тэрээр:
- Би өөрийн гэх юм бүхнээ өөртэйгөө хамт авч яваа нь энэ шүү дээ гэж
хариулсан гэдэг.
Түүний хэлсэн алдартай мэргэн сургаалиудаас гэвэл:
- Найз нөхдийнхөө маргааныг тасалснаас, дайснуудынхаа хэрүүлийг
шүүсэн нь дээр. Учирн ь иймэрхүү явдлын дараа найзуудын чинь нэг чиний
дайсан болж, дайснуудын чинь нэг чиний нөхөр болно.
- Ярихдаа бүү яар. Яаруу байна гэдэг ухаан солиотойнх.
- Хаа сайгүй л муу нь сайнаасаа олон байдаг юм даа.
- Олз олохдоо хамгаас их баярлаж таашаал авдаг өрөвдөлтэй амьтан бол
хүн.
ДҮГНЭЛТ


Энэ бие даалтыг хийснээр өөрийн олж мэдэхийг хүссэн агуулгууд болох:
философийн шинжлэх ухааны нэг гол эх үндэс болох Эртний грекийн
философийг судалж тэр философийн төн чанар, юуг судалдаг, юун дээр
үндэслэгдсэн, гол төлөөлөгч нь хэн болох юуны тухай авч үзсэн , аль үед оршин
тогтнож байсан оргил үе, уналт зэрэг холбогдох зүйлүүдийг судлан үлж мэдсэн
болно.




                       НОМ ЗҮЙ

1. Д. Ганболд “Философи”

2. Интернэт
Ertnii grek

More Related Content

What's hot

нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт Amgaa Amgalan
 
ажилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэражилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэрtserendulamaa
 
Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...
Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...
Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...Adilbishiin Gelegjamts
 
ургамлын эсийн бүтэц
ургамлын эсийн бүтэцургамлын эсийн бүтэц
ургамлын эсийн бүтэцbyamba-1
 
Lecture.6
Lecture.6Lecture.6
Lecture.6Tj Crew
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өвulziiiiiiii
 
Utga zohioliin helnii tuhai
Utga zohioliin helnii tuhaiUtga zohioliin helnii tuhai
Utga zohioliin helnii tuhaiGe Go
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1Munkhtur Davaanyam
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
9 түүх 1921 оны хувьсгалын босгон дахь монгол орон
9 түүх 1921 оны хувьсгалын босгон дахь монгол орон 9 түүх 1921 оны хувьсгалын босгон дахь монгол орон
9 түүх 1921 оны хувьсгалын босгон дахь монгол орон naak_0204
 
компьютерийн сүлжээний техник хангамж
компьютерийн сүлжээний  техник хангамжкомпьютерийн сүлжээний  техник хангамж
компьютерийн сүлжээний техник хангамжЖавзмаа Ж
 
монгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүдмонгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүдSainbuyn Baagii
 
Уйгур Монгол бичгийн цагаан толгой
Уйгур Монгол бичгийн цагаан толгой Уйгур Монгол бичгийн цагаан толгой
Уйгур Монгол бичгийн цагаан толгой Gantulga Dashdondov
 
Tuuh soyoloo deedley
Tuuh soyoloo deedleyTuuh soyoloo deedley
Tuuh soyoloo deedleyduya0809
 
Coril nom hariutaigaa
Coril nom hariutaigaaCoril nom hariutaigaa
Coril nom hariutaigaatungalag
 

What's hot (20)

HRON110- Хичээл 11
HRON110- Хичээл 11HRON110- Хичээл 11
HRON110- Хичээл 11
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт
 
ажилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэражилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэр
 
Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...
Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...
Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...
 
ургамлын эсийн бүтэц
ургамлын эсийн бүтэцургамлын эсийн бүтэц
ургамлын эсийн бүтэц
 
Lecture.6
Lecture.6Lecture.6
Lecture.6
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өв
 
Utga zohioliin helnii tuhai
Utga zohioliin helnii tuhaiUtga zohioliin helnii tuhai
Utga zohioliin helnii tuhai
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
төрийн засаглал
төрийн  засаглалтөрийн  засаглал
төрийн засаглал
 
9 түүх 1921 оны хувьсгалын босгон дахь монгол орон
9 түүх 1921 оны хувьсгалын босгон дахь монгол орон 9 түүх 1921 оны хувьсгалын босгон дахь монгол орон
9 түүх 1921 оны хувьсгалын босгон дахь монгол орон
 
компьютерийн сүлжээний техник хангамж
компьютерийн сүлжээний  техник хангамжкомпьютерийн сүлжээний  техник хангамж
компьютерийн сүлжээний техник хангамж
 
монгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүдмонгол хэл бичиг үсгүүд
монгол хэл бичиг үсгүүд
 
микро эдийн засаг пүүсийн онол
микро эдийн засаг пүүсийн онолмикро эдийн засаг пүүсийн онол
микро эдийн засаг пүүсийн онол
 
Уйгур Монгол бичгийн цагаан толгой
Уйгур Монгол бичгийн цагаан толгой Уйгур Монгол бичгийн цагаан толгой
Уйгур Монгол бичгийн цагаан толгой
 
Tuuh soyoloo deedley
Tuuh soyoloo deedleyTuuh soyoloo deedley
Tuuh soyoloo deedley
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Coril nom hariutaigaa
Coril nom hariutaigaaCoril nom hariutaigaa
Coril nom hariutaigaa
 
It101 16
It101 16It101 16
It101 16
 

Similar to Ertnii grek

Zuraasan zurag 2 erhembolor
Zuraasan zurag 2 erhembolor Zuraasan zurag 2 erhembolor
Zuraasan zurag 2 erhembolor yadamsuren
 
Ertniigrek 130304001530-phpapp02 (1)
Ertniigrek 130304001530-phpapp02 (1)Ertniigrek 130304001530-phpapp02 (1)
Ertniigrek 130304001530-phpapp02 (1)Undraa Bayaraa
 
николай кузанский золоо
николай кузанский золоониколай кузанский золоо
николай кузанский золооCEO ZOL
 
»-ü-+-¦-ç-ü -é-ì-+-à-+-ì-¦-+-¦-+ -å-¦-¦ -à-â-¦-¦-å-¦-¦ -ü-ü2
 »-ü-+-¦-ç-ü -é-ì-+-à-+-ì-¦-+-¦-+ -å-¦-¦ -à-â-¦-¦-å-¦-¦ -ü-ü2 »-ü-+-¦-ç-ü -é-ì-+-à-+-ì-¦-+-¦-+ -å-¦-¦ -à-â-¦-¦-å-¦-¦ -ü-ü2
»-ü-+-¦-ç-ü -é-ì-+-à-+-ì-¦-+-¦-+ -å-¦-¦ -à-â-¦-¦-å-¦-¦ -ü-ü2А. Aku
 
газарзүй
газарзүйгазарзүй
газарзүйtulgaa14
 
газарзүй
газарзүйгазарзүй
газарзүйtulgaa14
 
газарзүй
газарзүйгазарзүй
газарзүйtulgaa14
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолtolya_08
 
Дундад зууны хот
Дундад зууны хотДундад зууны хот
Дундад зууны хотsurenee
 
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёл
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёлLekz 9 10 20 зууны монголчуудын соёл
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёлAriuntulga Byambadorj
 
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.tolya_08
 

Similar to Ertnii grek (20)

Zuraasan zurag 2 erhembolor
Zuraasan zurag 2 erhembolor Zuraasan zurag 2 erhembolor
Zuraasan zurag 2 erhembolor
 
Ertniigrek 130304001530-phpapp02 (1)
Ertniigrek 130304001530-phpapp02 (1)Ertniigrek 130304001530-phpapp02 (1)
Ertniigrek 130304001530-phpapp02 (1)
 
николай кузанский золоо
николай кузанский золоониколай кузанский золоо
николай кузанский золоо
 
Culture
CultureCulture
Culture
 
ундрал бд
ундрал бдундрал бд
ундрал бд
 
Culture
CultureCulture
Culture
 
Culture
CultureCulture
Culture
 
»-ü-+-¦-ç-ü -é-ì-+-à-+-ì-¦-+-¦-+ -å-¦-¦ -à-â-¦-¦-å-¦-¦ -ü-ü2
 »-ü-+-¦-ç-ü -é-ì-+-à-+-ì-¦-+-¦-+ -å-¦-¦ -à-â-¦-¦-å-¦-¦ -ü-ü2 »-ü-+-¦-ç-ü -é-ì-+-à-+-ì-¦-+-¦-+ -å-¦-¦ -à-â-¦-¦-å-¦-¦ -ü-ü2
»-ü-+-¦-ç-ü -é-ì-+-à-+-ì-¦-+-¦-+ -å-¦-¦ -à-â-¦-¦-å-¦-¦ -ü-ü2
 
Nuudliin irgenshil
Nuudliin irgenshilNuudliin irgenshil
Nuudliin irgenshil
 
Nuudliin irgenshil
Nuudliin irgenshilNuudliin irgenshil
Nuudliin irgenshil
 
газарзүй
газарзүйгазарзүй
газарзүй
 
газарзүй
газарзүйгазарзүй
газарзүй
 
газарзүй
газарзүйгазарзүй
газарзүй
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 
Дундад зууны хот
Дундад зууны хотДундад зууны хот
Дундад зууны хот
 
77777
7777777777
77777
 
Coyol
CoyolCoyol
Coyol
 
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёл
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёлLekz 9 10 20 зууны монголчуудын соёл
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёл
 
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
 
Mongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdalMongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdal
 

More from Baasansuren Naranbaatar (20)

Lecture.5 rev 3.4. (1)
Lecture.5 rev 3.4. (1)Lecture.5 rev 3.4. (1)
Lecture.5 rev 3.4. (1)
 
Lecture.13 micro competition..
Lecture.13 micro competition..Lecture.13 micro competition..
Lecture.13 micro competition..
 
Lecture.3 freedom, protection,.1
Lecture.3 freedom, protection,.1Lecture.3 freedom, protection,.1
Lecture.3 freedom, protection,.1
 
Lectures.social ecology
Lectures.social ecologyLectures.social ecology
Lectures.social ecology
 
224. lectures.
224. lectures.224. lectures.
224. lectures.
 
Suirliin uruud
Suirliin uruudSuirliin uruud
Suirliin uruud
 
S.ss702 l 15. human development
S.ss702 l 15. human developmentS.ss702 l 15. human development
S.ss702 l 15. human development
 
S.ss702. l 14. даяарчлал
S.ss702. l 14. даяарчлалS.ss702. l 14. даяарчлал
S.ss702. l 14. даяарчлал
 
S.ss702 l 15. human development
S.ss702 l 15. human developmentS.ss702 l 15. human development
S.ss702 l 15. human development
 
S.ss702 l 12. togt devlopment
S.ss702 l 12. togt devlopmentS.ss702 l 12. togt devlopment
S.ss702 l 12. togt devlopment
 
S.ss702 l 11. regional competition
S.ss702 l 11. regional competitionS.ss702 l 11. regional competition
S.ss702 l 11. regional competition
 
S.ss702 l 10
S.ss702 l 10S.ss702 l 10
S.ss702 l 10
 
L 9 theory
L 9 theoryL 9 theory
L 9 theory
 
Ez uhaan edugeechlegdsn_zamnal
Ez uhaan edugeechlegdsn_zamnalEz uhaan edugeechlegdsn_zamnal
Ez uhaan edugeechlegdsn_zamnal
 
S.ss702 l 7
S.ss702 l 7S.ss702 l 7
S.ss702 l 7
 
S.ss702 l 7
S.ss702 l 7S.ss702 l 7
S.ss702 l 7
 
S.ss702 l 6 une
S.ss702 l 6 une S.ss702 l 6 une
S.ss702 l 6 une
 
S.ss702 l 5. umch.ppt
S.ss702 l 5. umch.pptS.ss702 l 5. umch.ppt
S.ss702 l 5. umch.ppt
 
S.ss 702 l 4 classic theory
S.ss 702 l 4 classic theoryS.ss 702 l 4 classic theory
S.ss 702 l 4 classic theory
 
S.ss 702 l 4 classic theory
S.ss 702 l 4 classic theoryS.ss 702 l 4 classic theory
S.ss 702 l 4 classic theory
 

Ertnii grek

  • 1. ОРШИЛ Энэ бие даалтын гол зорилго нь философийн шинжлэх ухааны нэг гол эх үндэс болох Эртний грекийн философийг судалж тэр философийн төн чанар, юуг судалдаг, юун дээр үндэслэгдсэн, гол төлөөлөгч нь хэн болох юуны тухай авч үзсэн , аль үед оршин тогтнож байсан оргил үе, уналт зэрэг холбогдох зүйлүүдийг судлан дүгнэлт гаргахад оршино.
  • 2. Эртний Грек Эртний Грекийн соёл иргэншил нь МЭӨ 3 дахь мянган жилээс МЭӨ I зуун хүртэл Газрын дундад тэнгисийн орчимд цэцэглэн хөгжиж байсан соёл юм. Энэ соёл иргэншил нь дэлхий дахинаа шинжлэх ухаан, философи, засаглал, урлаг, архитектураараа маш алдартай билээ. Эртний Грекэд Грек хэлээр яригсадаас гадна зан заншил, шашин шүтлэг, амьдрал, засаглалын хэлбэр нь ижил газрын дундад тэнгисийн эрэг орчмийн хүмүүсийг оруулан авч үздэг. Эртний Грекийн хамгйн алдартай үе нь МЭӨ480-323 он хүртлэх хугацааг хамрах Сонгодог эрин бөгөөд Грекчүүд хөгжил дэвшлийнхээ оргилд хүрч, гайхалтай урлагийн бүтээлүүдийг үйлдэж үлдээсэн билээ. Энэ үед Грекүүд ихэвчлэн ямар нэгэн хаанаар удирдуулдаагүй байв. тэд өөрөө удирдах ёсыг эрхмэлэн Грекийн хот улсуудын холбоог бий болгон оршиж байсан ч дайн тулаан нь шийдэлд хүрэх түгээмэл гарцуудын нэг байсан. Гэхдээ шашин шүтлэг, хэл соёл, урлаг, ахуй ижил Грекийн хотууд олимпийн наадмыг анх зохион байгуулсан юм. МЭӨ 146 онд Грекийн хот улсууд Ромын түрэмгийлэлд өвдөг сөхөрсөн ч МЭ IV зууны үед тэдний харъяанаас гарч Византийн эзэнт улсын мэдэлд оржээ. Оттоманы түргүүд 1453 онд Византийг түлхэн унагасан билээ. Урт удаан хугацааны турш оршин тогтносон Эртний Грекийн улс төр, эдийн засгийн ноёрхох байдал нь өөрийн өндөр хөгжилтэй соёл иргэншлийг бий болгосон бөгөөд гүн ухаан, бичиг соёл, жижгийн урлаг нь Ромчууд, дундад зууны Арабууд, Сэргэн мандалтын үеийн Европ даяар гүнзгий нөлөө үзүүлсээр байсан билээ. Эртний Грекийн Философичдын үзэл санааны үнэ цэнэ одоо хүртэл зүйрлэшгүй үнэ цэнийг агуулсаар байдаг ба уран барилгын эд хэсгүүд нь өнөөгийн барилга байгууламжуудад ч тусгалаа олсон байдаг. Орчин цагийн ардчилалын үндэс суурийг анх Эртний грекүүд тавьсан билээ. Чухамдаа өрнийн соёл иргэшлийн өлгий нутаг, эх булаг нь эртний хүчирхэг Финик, Египет, Вавилон улсууд бус Эртний Грек хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ.  Эртний Грекийн газар нутаг Энэхүү соёл иргэншил нь Балканы хойгт төвлөрөн зүүн болон өмнөд Италийн нутаг, Газрын дундад тэнгисийн арлууд, Бага Ази, Ойрхи Дорнод, умард Африкийн эрэгт өөрийн нөлөөгөө тогтоож байсан ажээ.
  • 3. Эхэн үеийн түүх Миноаны үе (МЭӨ 2200-1400) Кноссын ордон. МЭӨ1700 оны орчим баригдсан. Уг ордон нь Миноанчуудын гэнэтын сүйрлийн гэрч болдог билээ. МЭӨ6000 оны орчимд загас, далайн амьтдаар элбэг Эгейн тэнгист орших тариалан эрхлэхэд нэн тохиромжтой, усан тээврийн чухал зангилаа Крит хэмээх арал дээр Бага Азиас хүмүүс ирж суурьсан нь Миноаны соёлын эхлэлийг тавьжээ. МЭӨ2200 жилийн үед хаан улсын хэлбэрийг олжээ. Домогт өгүүлснээр Миноан гэдэг нь Крит арлын хаан Миносын нэр бөгөөд тэрээр Кносс хэмээх хотыг нийслэлээ болгосон ажээ. Критчүүдийг Грекүүдтэй ижил бус, угсаа гарал өөр хүмүүс гэж үздэг байсан боловч сүүлийн үеийн судалгаагаар Эртний Грекүүдтэй адил хэлтэй байсан хэмээн үзэх хандлага бий болсон байна. Миноанчууд Эгейн тэнгисийн соёл иргэншлийн оргил нь байсан бөгөөд үсэг бичигтэй, төмөрлөг боловсруулах болон бусад технологийн талаар өндөр мэдлэг чадвартай байв. Тэд мөн барилга байшингаа гайхалтай бахдам сайхан өнгөөр будаж, чимэглэдэг байсан аж. Миноанчуудын хөгжил цэцэглэлт, худалдааны сүлжээнд таатай байршил эзэлж байгаа нь хөрш улсуудад нь, тэр дундаа Бага Азийн хиттит улсад төдийлөн таатай байсангүй. Хиттитүүд критийг хэд хэдэн удаа эзлэхийг завлдаж байсан ч мжилт эс олсон аж. Миноанчуудын хувь газар тариалан маш үр ашигтай ажиллах туйлын бололцоотой байсан нь тэднийг аажимдаа хүчирхэгжиж бүс нутагтаа нөлөөтэй болоход нь гол нөлөө үзүүлжээ. Критэд аль улиралын турш олив, усан үзэм, үр тариа тариалахад боломжтой маш сайхан цаг агаартай байжээ. Энэхүү боломж нь Миноанчуудад эрүүл хүнсний байнгын тасралтгүй хангалтыг бий болгосон бөгөөд хүн ам нь хурдацтай өсч, Миноанчууд Эгейн тэнгсийн эрэг орчмын худалдаанд ноёлох байр суурьтай болжээ. Сонирхолтой нь Миноанчууд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ хаандаа авчирч тушаан оронд нь өөрт хэрэгцээт зүйлсээ хааны шийдвэрээр сольж авдаг байжээ.
  • 4. МЭӨ1400 оны орчимд Эгейн тэнгист болсон цуврал газар хөдлөлт, галт уулын том тэсрэлтээс бий болсон тоос шороо нь дэлхийн агаар мандалд цацагдан хэдэн жилийн турш нарны шууд тусгалыг бууруулсан нь дэлхийн уур амьсгалд хүчтэй нөлөөлжээ. Галт уулын тэсрэлтээс бий болсон цунами нь хэдхэн хормын дотор бүх худалааны хөлгүүдийг нь боомттой нь сүйрүүлж, гадаад орчноос бүрэн тасалсан бөгөөд, дараагийн хэдэн жилийн турш ургац авч чадаагүй Миноанчууд богино хугацааны дотор бүх талаараа доройтон, мөхлийн шатандаа оржээ. Ихэд доройтсон миноанчуудыг Микенианчууд байлдан дагуулснаар энэ эрин төгсдөг байна. Микенианы Грек (МЭӨ 1550-1000) Агамемноны алтан баг. Микенианы эрин нь Пелопонесст ноёлох нөлөө бүхий болж ирсэн Микичүүдийн нэрнээс гаралтай аж. Микенианчуудыг хамгийн анхны Грекчүүд гэж үздэг. Учир нь Микенианчууд нь Грек хэлээр ярьдаг байсан нь тогтоогдсон байна. Микенианы соёл нь Миноанчуудын дараа хүчээ авч эхэлжээ. Тэд МЭӨ4000 оны орчмоос Балканы хойгийн уулархаг умард хэсгээс зүүн тийш нүүдэллэн суурьшсан бөгөөд МЭӨ1400 он гэхэд хэдийн баян, хүчирхэг нөлөө бүхий болж ирсэн байна. Үүнийг нь илтгэх мэт тэдний булш бунхнаас алтан чимэглэл, хүрэл илд, мөнгөн аяганууд олддог байна. Микенианчууд тус тусдаа хаад бүхий хот улсуудын холбоо хэлбэртэйгээр оршин байжээ. Тэдний дундаас Пилос нь гайхалтай чимэглэлт хэрэм, хүнсний агуулах, усан сан, дамжуулах систем бүхий ордонгуудаараа ихэд нэрд гарчээ. Худалдаа, ХАА нь Микианчуудын эдийн засгийн гол тулгуур байсан. Миноанчуудаас хэл, шашин, уран барилгын хийц маягаараа эрс ялгаатай байсан аж. МЭӨ1400-аад онд Микенианчууд Миноаныг байлдан дагуулсан байна.
  • 5. Микенианчууд нилээд дайнч улс байсан бөгөөд тулааны гол хэрэгсэл нь хос дугуйт тулааны морин тэрэг байжээ. МЭӨ1200 оны үед Гомерийн Илиада домогт өгүүлдэг Трой хотын дайныг Микенианчууд хийсэн нь археологийн судалгаагаар батлагддаг байна. Уг дайн МЭӨ1230-1180 оны орчимд болсон бөгөөд Микенианчууд Трой хотыг түрэмгийлэн эзэлж, тонон дээрэмдэн, дахин сэргэхээргүй болтол нь сүйтгэн шатаажээ. Египет болон Хиттитуудын тэмдэглэлт Микенианчууд Тройг эзлээд буцахдаа ихээхэн гамшиг зовлонд унасан хэмээсэн байдаг. Ихэнх Микианчууд эргэн ирж чадаагүй ажээ. МЭӨ1000 оны орчимд газрын дундад тэнгисийн зүүн хэсэг үймээн самуун дайн тулаанаар тасрахгүй байсан нь Микенианчуудын нэгдлийг үгүй болгож, уналтанд оруулсан байна. Микенианчуудыг өөр нэг Грек аймаг болох Дорианчууд байлдан дагуулснаар Грекийн харанхуй эрин эхэлдэг байна. Грекийн харанхуй эрин (МЭӨ 1000-750) Грек даяар явагдаж байсан үймээн самуунт 200 гаруй жил нь Грекийн нийт хүн амд хүчтэй муугаар нөлөөлж, ядуурал газар авч, бүхий л грекийн эдийн засгийг үлэмж доройтуулсан байна. Энэ үеийг түүхэнд Грекийн харанхуй эрин гэж нэрлэдэг билээ. Грекчүүд энэ хугацаанд өөрсдийн бүтээн бий болгосон соёл иргэншлийн онцлог болон хот улсууд, аварга ордон, сүмүүд байгуулах, бичиг үсэг гэх мэт зүйлсүүдийг умартсан мэт байв. Микенианы хүчирхэг хаадуудын оронд үл мэдэгдэх жижиг захирагч нар бүс нутгаа удирдан, Грек даяараа хүч чадал, эд баялагаар дутмаг байлаа. Газар тариалан эрхлэхэд зохимжгүй болж, хотуудад суурьших хүмүүсийн тоо эрс цөөрч зарим хотууд хорь хүрэхгүй хүнтэй үлдэж байсан гашуун бабримтууд байдаг ажээ. Буцад урьдын хүчирхэг Грек бий болоход урт удаан хугацаа шаардагдаж байна. Микенианы соёлын төгсөл үед хар тугалганы худалдаа эрчимтэй болж ирсэн бөгөөд хүрэл зэвсэг, хөдөлмөрийн багаж хэрэгсэл үйлдвэрлэх нь элбэг болж иржээ. Төмрийн хүдэр боловсруулж төмөр зэвсэг, хөдөлмөрийн багаж хэрэгсэл үйлдвэрлэж эхэлсэн нь эдийн засагт үр нөлөөгөө өгч, Грекийн хүн амын амьжиргаа сайжирч дахин сэргэж эхэлсэн байна. Энэ уналтын жилүүд нь бүхэл бүтэн 250 жил үргэлжилсэн ажээ.
  • 6. Эртний Грекийн эрин Эртний үе(МЭӨ 750-480) Акрополис, Парфеноны сүм Энэ үед хот улсуудын анхны үүсэл сууриуд тавигдан, барилга, уран баримлын өөрийн гэсэн онцлог байдал төлөвшин, Гомер алдарт яруу найргаа тууривсан билээ. Газрын дундад тэнгист ноёрхож байсан хаадын угсаа залгамжлах ёсыг халж, нийтийн саналаар шийддэг улс төрийн шинэ тогтолцоог бий болгосон байна. Хот улсууд ерөнхийдөө өөрийн эрэгтэй эмэгтэй тэгш эрхт иргэдийн эрх, үүрэг, хариуцлагаар баталгаажсан нийгэм, улс төр, эдийн засгийн хамтын удирдлагатай байжээ. Хотын иргэд нь боол болон харь нутгийн иргэдээс эрс ялгаатай эрх мэдэлтэй байсан аж. Иргэншилд тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь, эд баялагийн хэмжээ хамаарахгүйгээр бүгд хуулийн дор ижил эрхтэй гэж тунхагласан нь хүн төрөлхтний түүхэнд анхных юм. Зарим хотууд насанд хүрсэн бүх хүн хотын удирдахад саналаа өгч байсан нь дэвшилттэй явдал байсан. Гэвч эмэгтэй хүмүүс санал өгдөггүй байсан бөгөөд эрх зүйн чадамжийнхаа хувьд аль ч талаараа эрэгтэй хүнээс дор түвшинд байсан ажээ. Хотуудын бүтэц нь хоорондоо бараг ижил байсан ба төвдөө ордон, ёслолын төвүүдтэй захаараа газар тариалан, мал аж ахуйн эдэлбэр газартай байсан. Иргэдийн ихэнх нь хотын төвөөс алсхан ферм дээр эсвэл тариалангийн талбайд хөдөлмөр эрхлэн амьдардаг байв. Алдартай баян тансаг хот улсууд өөрийн гэсэн маш сайн усан боомттой байсан ба бусадтайгаа худалдаа эрхлэн улам хөгжиж байлаа. Хотуудын төвд нийтлэг сүм тахилгын ариун газруд байсан ба түүний нэг нь Афинд орших Акрополис юм. Мөн хотыг гадны халдлагаас хамгаалах зорилгоор өндөр чулуун хэрмүүдийг байгуулдаг байв. Төмөр зэвсэг өргөн хэрэглэж эхэлсэн нь хөдөлмөрийг үр ашигтай зарцуулахад дөхөм болж, улмаар эдийн засгийн хүчирхэг байдлыг бий болгосон байна. Байгаль цаг уур, байгалийн нөөцийн таатай орчин, эрх чөлөөт байдал нь хүн амын хүрдацтай өсөлтийг бий болгожээ. Грекчүүд МЭӨ500 оны орчмоос
  • 7. өөрсдийн эх нутгаас гадагшилж, өнөөгийн өмнөд Франц, Испани, өмнөд Итали, умард Африк болон Хар тэнгисийн эрэг орчмийн газруудаар колони хот улсуудаа байгуулж, нутгийн уугуул хүн ардтай холилдон, нийтлэг өвөрмөц соёл иргэншлийг бий болгосон байна. Грекийн хот улсуудын хүмүүс Дориан, Иониан, Аэолиан гэсэн үндсэн 3 аялгаар ярилцдаг байжээ. Гол төлөөлөгчид: 1. Фалес Нийтийн тооллын өмнөх 7-6-р зуунд амьдарч байсан, Бага Азийн Милет хэмээх хот-улсын уугуул иргэн Фалесыг Эртний Герегийн долоон мэргэний анхдагчид тоолдог. Эн тэргүүнд нэрлэх болсон нь мөн учиртай. Нэгэнтээ герегчүүд өөрсдийнхөө дунд амьдарч байгаа хамгийн ухаантай хүнийг тодруулан, шижир алтаар урласан номын тавиур гардуулахаар тогтжээ. Удирдагчдын зөвлөлийн шийдвэрээр мөнхүү бэлгийг Фалест хүргүүлсэн байна. Харин Фалес даруу зан гаргаж, өөр нэгэн гүн ухаантныг нэрлээд “Тэр л энэ бэлгийг авах ёстой” хэмээн буцаажээ. Гэтэл мөнөөх ухаантан гурав дахь хүнийг нэрлэв. Ийнхүү үнэт бэлэг долоон мэргэнийг дамжсаны эцэст эргээд л Фалест очсон гэдэг. Фалес бол байгалийг судлан шинжилсан анхны эрдэмтэн. Тэр нар хиртэнэ гэдэг нь нарыг сар халхалж буй явдал болохыг анх түрүүн баталж, диаметр тойргийг 2 тэнцүү хэсэгт хуваадгийг анх нотлон, тэнцүү талт гурвалжны бүх өнцөг адил хэмтэй өнцгүүд үүсгэдгийг эхэлж томьёолсон аж. Геометрийн олотуудыг Египетээс танин ирж Герегт дэлгэрүүлж хөгжүүлсэн Фалес Мисирийн цац суваргуудын өндрийг анх сүүдрээр нь тооцсон юм. Нэгэн удаа хүмүүс түүнийг ядуу хэмээн доромжилжээ. Энд өгүүлэх түүхээс үзвэл, зүгээр ч нэг тохуурхаж доромжлоод зогсоогүй бололтой. Түүнээс хойж гүн ухаантан маань хэдэн жилийн турш тэнгэр, од гараг шинжсэн байна. Нэгэн хавар маш арвин ургац бүхий жил гарахыг урьдчилан мэдээд Милетийн тосны ургамал тариалдаг бүх талбайг түрээслэн авснаар, тариалан боловсорч гүйцэх үед асар их орлого олон баяжжээ. Цэц булаалдах дуртай тэр үеийн хүмүүс нэг удаа, - Амьдрал үхлээс ямар ялгаатай вэ? гэж Фалесаас асуухад, - Ямар ч ялгаагүй гэхэ нь - Тэгээд чи яагаад үхэхгүй байгаа юм бэ? хэмээн мохоохыг оролдож л дээ.
  • 8. Суут мэргэн: - Ялгаагүй юм чинь, надад үхэх хэрэг юу байна? гэж инээд алдан хариулсан гэдэг. Хойч үеийн нь мэргэд Фалесийг тун өндрөөр үнэлсэн байдаг. Аристотель түүнийг “Эртний Герегийн анхын Философич” гэсэн бол, Цицерон “Ерөөсөө гүн ухаан Фалесаас эхэлсэн. Тэр анхных нь байв” хэмээжээ. 2. Питтак Нийтийн тооллын өмнөх 7-6-р зуунд амьдарч байсан долоон мэргэний нэг, Митилена нутгийн Свида хэмээх хот-улсын захирагч Питтак нь гадаад үзэмж нэн дорой, бүсээ ч бүсэлж чаддаггүй тийм бүдүүн, хурц ухаанаар гойд зард гарсан нэгэн байжээ. Тэгсэн атлаа чадварлаг дайчин байан бөгөөд Афинтай хийсэн тулалдаанд дайсныхаа цэргийн жанжинг халз тулаанаар ялж байсан нь түүхэнд бичээтэй бий. Питтакын хамгийн алдартай гүн ухааны гаргалгаа ердөө л дөрөвхөн үгнээс бүрдэх юм. “Сайн хүн байх хэцүү” хэмээх тэрхүү томьёолборын үг тус бүр дээр гүн ухааны өргөлт хийсэн нь эртний сонгодог хэллэгүүдийн оргил болжээ: Сайн хүн байх ХЭЦҮҮ юу? Сайн ХҮН байх хэцүү юу? Сайн хүн БАЙХ хэцүү юу? САЙН хүн байх хэцүү юу? Монгол хэлнээ эдгээр үг тус бүр дээрх өргөлтөт утга сайн ойлгогдохгүй, иймээс өгүүлбэр тус бүрийг утгачлан буулгая: Сайн хүн байх нь ХЭЦҮҮ хэрэг үү? Сайн байх нь ХҮНИЙ ХУВЬД хэцүү юм уу? Сайн хүнд ОРШИН АМЬДАРНА гэдэг хэцүү юм уу? Хүн байх нь бус, харин САЙН хүн байх нь хэцүү юу? Дөрөвхөн үгийн цаад угта нь ганцхан үгний өргөлт зангилаанаас ингэтлээ гүнзгийрч, хэдэн зууны туршид философийн чухал тулгуур болсоор ирсэн нь чухамхүү Питтакын ухааны цар болой. 3. Солон
  • 9. Нийтийн тооллын өмнөх 7-6-р зуунд амьдарч байсан, яруу найрагч, Афины хууль тогтоогч Солон дууд язгууртны гэр бүлд мэндэлсэн боловч жирийн иргэдийн зиндаанд амь зуудаг байжээ. Түүнийг Афины ардчиллын эцэг гэдгээр нь түүхэнд тодоор тэмдэглэсэн бий. Залуу цагтаа Солон худалдаа наймаа эрхэлж явсан аж. Арилжаа наймааны ажлаар олон газраар хэрэн жуулчилсан бөгөөд ийн аялж явах зуураа нэгэнтээ Египетийн бөөгийн амнаас: -Танай герегчүүд эртний ертөнцийг мэдэхгүйн зэрэгцээ, мэдэж байгаа юманд чинь урьд эртийн шинж юу ч үгүй учир, хэзээд балчраараа үлдэнэ гэсэн үг дуулсан нь төгс нийгэм цогцлоох хүслийг нь өдөөсөн гэдэг. Нэгэн хаан гойд ганган хувцас өмсөөд Солонд хандан: - Үүнээс тансаг гоёмсог эдийг чи өмнө нь харсан уу? Гэж асуужээ. Гүн ухаантан хариуд нь: - Тахиа, гургууль, тогос гээд бишгүй л үзсэн. Тэдний гоёлыг байгаль өөрөө өгсөн болохоор, наадхиас чинь мянга дахин илүү хэмээжээ. Энэ мэт цэцэн үг хэллэгийн жишээ түүний тухай ярианд олон. Нэг удаа Солн нас барсан хүүгийнхээ хойноос гашуудан уйлж суухад нөхөд нь аргадаж, - Уйлаад яахав, нэмэргүй шүү дээ. Гэхэд тэрээр: - Харин тийм ээ. Ямар ч нэмэргүй учраас л би уйлж байгаа юм гэж хариулсан байдаг. Нийтийн тооллын өмнөх 594 онд афинчууд Солоныг тэргүүлэгчээр сонгож, төрийн шинэ дэг журам тогтоожээ. Тэр цагт Афин ямар хуултай байсныг Солоны шүлгүүдээс харж болдог. 30 жилийн дараа, Солоныг өтөлж өвгөрсөн хойно Афин дарангуйлагч Писистратын эрхшээлд орсон юм. Писистратыг хаанчлах болсноос хойш Солон түүнд захирагдахгүйн тулд өөр улсад дүрвэн гарчээ. Гэхдээ шуудхан л зугтаад гарчихсангүй. Ил тодоор эсэргүүцсэн байна. Писистрат Акрополийг (өдгөө Афин хотын туурь бий) эзлэн авах үед хүн бүр айдас түгшүүрт автаад байв. Харин Солон гэрээсээ зэвсгээ аваад, хотын төв гудамжнаа гарч зогсон: - Би эх орон, хууль ёсоо чадлынхаа хэрээр хамгаалах болно гэж мэдэгдсэн агаад, бушуухан зугтан гарахыг зөвлөсөн нөхдийнхөө үгэнд оролгүй, афинчуудыг тэмцэлд уриалсан шүлэг бичиж байлаа. Дарангуйлагчдын гарт амиа алдаж болохоор ийм алхам хийхдээ юунд найдаж ингэтлээ зориг гаргасныг нь асуухад, Солон: - Өтөл насандаа гэж хариулсан гэдэг. Энэ жишээг их философич Плутарх “Солоны Амьдрал” номдоо дурдсан юм. Хүнд байдалд орсон тэр үед нь Фалес, Клеобул, нар өөр өөрийн улсдаа
  • 10. амар тайван амьдрахыг урьж байжээ. Гэхдээ Солоны хуучин анд, садан төрлийн холбоотой Писистрат ч өвгөнд найрсагаар ханддаг байв. Сүүдээ гүн ухаантан дарангуйлагчтай эвлэрч, зарим үед алсаас зөвлөгөө өгдөг байсан боловч Кипр арал дээр амьдрахаар үлдсэн юм. Арал дээр тэр насныхаа нарыг жаргаасан бөгөөд хөлтэй найр цэнгүүн, эрдмийн нөр их бүтээл туурвил дунд амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг үджээ. Суут философич Платон: - Солон бол долоон мэргэний дотроос хамгийн ухаантай нь, бүх яруу найрагчийн дотроос хамгийн ариун дээд нь билээ гэж тэмдэглэсэн . 4. Хилон Долоон мэргэний нэг, нийтийн тооллын өмнөх 6-р зууны эхэн хагаст амьдарч байсан, эртний Герегийн төрийн зүтгэлтэн Хилоныг насан туршаа шударга бус явдлыг үгүй хийхийн төлөө тэмцсэн хүн гэдэг. Спартаас гаралтай, Эфор нутгийн энэ эр насан өндөр болсон хойноо: - Би нэг ч удаа хууль зөрчсөн алхам хийгээгүй. Харин эргэлзээтэй тохиолдол ганц бий. Нэгэн найзыгаа шүүх хурал дээр би бүхнийг хуулийн дагуу л явуулсан, гэхдээ түүнийг зөвтгөсөн үг хэлэхийг өөр нэгэн нөхөртөө ятгаж билээ гэж ярьжээ. Түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хомс агаад Эртний Герегийн түүхч Диоген Лаэртийн өгүүлснээр бол, ёгт үлгэрч Эзоптой дотно танил байсан бололтой. Эртний олимпийн наадамд Хилоны хүү нударган зодооны тэмцээнд түрүүлсэн хэмээх яриа бас бий. Хүүгийнхээ энэ амжилтад баярлаж хөөрсөндөө өвгөн амьсгал хураасан гэнэ. Түүний хэлсэн алдартай мэргэн сургаалиудаас гэвэл: - Буруу замаар олсон олзноос гарз хавьгүй дээр - Нууцыг хадгалах, завтай цагаа үр дүнтэй ашиглах, гомдлыг тэвчин өнгөрөөх, Энэ гурав л хамгаас хэцүү. - Ялангуяа зоогийн ширээний ард амаа сайн хамхиж бай. - Өөрийн чинь тухай хүн тэгж яривал баярлахааргүй үгсийг ойр дотнынхоо хүмүүст хамаатуулан бүү хэлж бай. (миний их дуртай үг) - Найрлаж суугаа нөхөд рүүгээ биш, зовлонд унасан нөхөд рүүгээ л бүхнийг орхин яарах хэрэгтэй. (бас л миний их дуртай үг, хамгийн гол нь маш үнэн) 5. Биант
  • 11. Нийтийн тооллын өмнөх 6-р зуунд амьдарч байсан, Приена хотын иргэн Биантын уран бүтээлийн оргил үеийг 600 оны орчимд тохиосон гэж түүхэнд бичжээ. Тэр хосгүй уудам сэтгэлтэн байлаа. Биант олзлогдсон харийн охид, бүсгүйчүүдийг худалдан аваад, эгээ л өөрийн төрсөн хүүхэд мэт хүмүүжүүлж, охидыг нас бие хүрэхэд инж хөрөнгө бэлтгэн нутаг нь буцаадаг байсан гэнэ. Өмнө өгүүлсэн номын тавиурыг түүнд хүргүүлэхэд, - Мэргэн ухаантан гэгдэх эрх гагцхүү Аполлон бурханд л бий гээд бэлгийг хүлээж аваагүй аж. Энэ сэтгэгчинй төрөлх хот дайсны цэрэгт эзлэгдэхэд тэндхийн оршин суугчид хамгийн үнэ цэнэтэй гэсэн эд хогшлоо үүрээд дүрвэцгээж л дээ. Ганцхан Биант л юу ч авалгүй явжээ. Үүнд хачирхсан хотынхны асуултанд тэрээр: - Би өөрийн гэх юм бүхнээ өөртэйгөө хамт авч яваа нь энэ шүү дээ гэж хариулсан гэдэг. Түүний хэлсэн алдартай мэргэн сургаалиудаас гэвэл: - Найз нөхдийнхөө маргааныг тасалснаас, дайснуудынхаа хэрүүлийг шүүсэн нь дээр. Учирн ь иймэрхүү явдлын дараа найзуудын чинь нэг чиний дайсан болж, дайснуудын чинь нэг чиний нөхөр болно. - Ярихдаа бүү яар. Яаруу байна гэдэг ухаан солиотойнх. - Хаа сайгүй л муу нь сайнаасаа олон байдаг юм даа. - Олз олохдоо хамгаас их баярлаж таашаал авдаг өрөвдөлтэй амьтан бол хүн.
  • 12. ДҮГНЭЛТ Энэ бие даалтыг хийснээр өөрийн олж мэдэхийг хүссэн агуулгууд болох: философийн шинжлэх ухааны нэг гол эх үндэс болох Эртний грекийн философийг судалж тэр философийн төн чанар, юуг судалдаг, юун дээр үндэслэгдсэн, гол төлөөлөгч нь хэн болох юуны тухай авч үзсэн , аль үед оршин тогтнож байсан оргил үе, уналт зэрэг холбогдох зүйлүүдийг судлан үлж мэдсэн болно. НОМ ЗҮЙ 1. Д. Ганболд “Философи” 2. Интернэт