Lekts 4
- 2. Хичээл төлөвлөлт
Баримтын файл үүсгэх
Цаасны хэмжээг сонгох
Баримт хадгалах хаах шинэ баримт үүсгэх
Үгийн алдаа шалгах
Текстийг устгах хуулах зөөх
Текстийг хэвжүүлэх
Дугаарлалт тэмдэглэгээ тавих
Мэдээлэл хайх
Мэдээлэлд солилт хийх
Гэрийн даалгавар
- 3. Текст бичихэд Word програм нь хэвжүүлэх
тэмдэгтүүдийг баримт бичигт оруулж байдаг. Гэвч
эдгээр тэмдэгтүүд дэлгэцэнд харагддаггүй. Текст
хэвжүүлэх тэмдэгтүүдийг харуулахдаа Тууз дээр
байрлах Home бүлгийн Paragraph хэсгээс
хэвжүүлэх тэмдэгт Харуулах/Нуух (Show/Hide)
товчийг дахин дарна. Хэвжүүлэх тэмдэгтийг
харагдахгүй болгохдоо уг товчийг дахин
дарна. Хэвжүүлэх тэмдэгтүүд нь баримтыг
хэвлэхэд үед хэвлэгдэхгүй.
- 4. Цаасны хэмжээг сонгох
Цаасны хэмжээг сонгохдоо PageLayout бүлгийн Page Setup
хэсгээс Size сонгоно. Нэмэлт сонголтуудыг гаргахдаа
PageLayout бүлгийн PageSetup хэсгийн ард байрлах
харилцах цонх гаргах товч дээр дарахад цаасны хэмжээ
сонгох цонх гарна (зураг) Цаасны хэмжээ (Paper) хэсгийг
идэвхжүүлнэ. Цаасны хэмжээ сонгох хэсгийн ард байрлах
сумыг дарж жагсаалт гаргаад ямар хэмжээтэй цаас
ашиглахаа сонгоно. Ихэвчлэн А4 хэмжээтэй цаас
хэрэглэдэг. Мөн хэрэглэгч өөрөө цаасны өндөр (Height),
өргөнийг (Width) тодорхойлж өгч болно. Ок дарж сонголтоо
баталгаажуулна. Cancel товчоор хэрэгсэхгүй болгоно.
Default товч дарвал таны сонгосон сонголт Word програм
эхлэх бүрд тавигдсан байх болно. Paper Sourse хэсэгт
хуудсыг хэвлэх төхөөрөмжид хэрхэн байрлуулахыг заана
- 6. Хуудасны хоосон зайн
хэмжээг тохируулах
Аливаа баримт бичиг боловсруулахад хуудасны
дээд (Top), доод (Bottom), баруун (Right), зүүн
(Left) талд тодорхой хэмжээний хоосон зай
үлдээдэг. Хуудасны хоосон зайн хэмжээг
өөрчлөхдөө Page Layout бүлгийн Page Setup
хэсгээс Margins хэсгийг идэвхижүүлнэ. Эсвэл
Page Layout бүлгийн Page Setup хэсгийн ард
байрлах харилцах цонх гаргах товч дээр дарж
Margins хэсгийг идэвхижүүлнэ. Тохирох
сонголтуудаа гүйцэтгээд ОК товчийг дарна
- 7. Сонголт Утга
Top Хуудасны дээд талын зайн хэмжээ
Bottom Хуудасны доод талын зайн хэмжээ
Left Хуудасны зүүн талын зайн хэмжээ
Right Хуудасны баруун талын зайн хэмжээ
Gutter Хуудасны үдээсний зайн хэмжээ
Gutter Position Үдээсний байрлал заана.
Portrait Хуудсыг босоо байрлалаар ашиглана.
Landscape Хуудсыг хэвтээ байрлалаар ашиглана.
Multiple pages Олон хуудсанд нэг зэрэг хуудасны хязгаар тавих
- 9. Хуудасны хоосон зай тохируулах Хэвийн (Normal)
сонголт нь хуудасны дээд доод болон баруун зүүн
талд 1 инч буюу 2.54 см зай авсан байдаг. Нарийн
(Narrow) сонголт нь хоосон зайн хэмжээг 0.5
инчээр авсан байдаг. Өргөн (Wide) сонголт нь
хуудасны баруун зүүн талын хоосон зайг 2 инчээр
тодорхойлсон байна.
Өөрийн хүссэнээр хуудасны хоосон зайн хэмжээг
өөрчлөхийн тулд Margins командыг дарж Custom
margins сонголтыг хийнэ.
- 10. Баримт хадгалах, хаах,
шинээр баримт үүсгэх
Баримт бичгээ үүсгэж эхэлмэгц хадгалах
шаардлагатай. Цахилгаан тасрах, компьютерийн
ямар нэг алдаанаас болж хийсэн ажил тань
алдагдаж магадгүй. Иймээс хадгалах үйлдлийг
аль болох эрт хийх хэрэгтэй. Баримт бичгээ
хадгалахдаа програмын цонхны зүүн дээр буланд
байрлах Microsoft Office товчийг дарж Save комад
сонгоно
- 12. Хадгалах команд өгөхөд файл хадгалах цонх гарна. Энэ
цонхонд өөрийн баримтаа ямар нэртэй хаана хадгалахаа
зааж өгнө.
- 13. Өөрийн баримтыг хадгалсны дараа хийгдсэн
өөрчлөлтүүдийг хадгалахдаа Хадгалах товч дээр
дарна. Мөн гараас Ctrl+S товчны хослол дарна.
Баримт бичигтэй ажиллаж дууссаны дараа
Microsoft Office товч дээр дарж Баримтыг хаах (Close)
команд сонгоно.
Шинээр баримт үүсгэхдээ Microsoft Office товч
дээр дарж Шинэ баримт үүсгэх (New) командыг
сонгоно. Хоосон баримт бичиг (Blank document) гэсэн
сонголт хийгдсэн байх ба Үүсгэх (Create) товчийг
дарахад дэлгэц дээр хоосон баримт үүснэ.
- 14. Мэдээллээ бичихийн өмнө ямар
хэлбэртэй фонтоор бичихээ сонгох
шаардлагатай. Фонтыг текстээ бичсэний
дараа мөн өөрчилж болно. Үсгийн фонт
гэдэг нь бичгийн хэв бүхий файл юм.
Home dolunay Font хэсгийн Font
командаар үсгийн фонтоо сонгоно.
Эсвэл Font хэсгийн ард байрлах нэмэлт
сонголт гаргах товчийг дарж Font
харилцах цонх гаргана.
- 16. Фонт харилцах цонхны сонголтууд
Сонголт Гүйцэтгэх үүрэг
Font Үсгийн хэлбэрийг заана
Үсгийн хэлбэрт өөрчлөлт хийнэ.
• Regular – хэвийн тод
Font style
• Bold – тод
• Italic - налуу
Size Үсгийн хэмжээ заана.
Font color Үсгийн өнгө сонгоно
Underline style Доогуур зураасны хэлбэр сонгоно.
Underline color Доогуур зураасны өнгө сонгоно
Effects Текстэнд өөрчлөлт оруулна.
- 17. Монголоор бичих
Монголоор бичихийн тулд монгол фонтны файлтай
байх хэрэгтэй. Фонтны файл нь ttf өргөтгөлтэй байдаг.
Хоѐр аргаар монголоор бичиж болно. Нэг нь гарны
драйвер ашиглан, нөгөөнь шууд монгол фонт ашиглан
бичих. Эхний аргыг нь ашиглах болбол монгол
драйверны программ суулгадаг. Тухайлбал ОргилТех-
с гаргасан Monkey хэмээх программыг суулгах
хэрэгтэй. Хоѐрдугаар арга нь зарим монгол фонтны
файлууд нь тусгай драйвер шаардалгүй шууд өөрийг
нь ашиглах боломжтой байдаг . Тухайлбал Danzan.ttf
фонт нь ийм файл юм. Үүнийг системд суулгаснаар
ашиглах боломжтой болно.
- 18. Шинэ фонт суулгах
Үүний тулд дараах дарааллаар ажиллана.
1. Start->Control Panels->Fonts
2. File цэснээс Install сонго
3. Фонтны замыг зааж өгнө
4. Select all товчийг дарна.
5. Суулгана
- 19. Үгийн алдаа шалгах
Word 2007 програмд текст бичихэд
зарим текстийн доогуур улаан, хөх эсвэл
ногоон өнгийн долгионтой зураас
зурагдана. Энэ нь тухайн үгийг Word
програм өөрийн толь бичигтэй
харьцуулан шалгаж ямар нэг алдаа
гарсаныг үзүүлсэн зураасууд болно.
- 20. Улаан зураас - Үг буруу бичигдсэн байж болно
эсвэл Word програм уг үгийг таниагүй байж болно.
Өөрөөр хэлбэл Word програмын толь бичигт
тухайн үг ороогүй байна гэсэн үг. Хэрвээ толь
бичигт ороогүй бол у үгийг толь бичигт нэмснээр
уг үг дахин алдаатай гэж гарч ирэхгүй
Ногоон зураас - Үг алдаагүй боловч өгүүлбэрийг
дүрмийн хувьд дахин үзэх шаардлагатай.
Хөх зураас - Үг зөв бичигдсэн боловч тухайн
өгүүлбэрт тохирох үг биш байж магадгүй
- 21. Үгийн доогуур зурагдсан зураасыг хэрхэн арилгах
вэ? Доогуур зурагдсан үг дээр хулганы заагчаа
байрлуулан хулганы баруун товчийг дарж Word
програмаас санал болгож байгаа хувилбарыг
харж болно. Санал болгох хувилбараас сонгон
үгийн алдаагаа засаж болно. Гэхдээ зарим
тохиолдолд Word програм санал болгох
хувилбарыг харуулдаггүй.
- 23. Шилжилт Товчлуур
Баруун тийш нэг тэмдэгтээр шилжїїлэх р
Зїїн тийш нэг тэмдэгтээр шилжїїлэх п
Ємнєх мєрєнд шилжїїлэх с
Дараагийн мєрєнд шилжїїлэх т
Мєрийн тєгсгєлд шилжїїлэх End
Мєрийн эхэнд шилжїїлэх Home
Ємнєх дэлгэц рїї шилжїїлэх Page Up
Дараагийн дэлгэц руу шилжїїлэх Page Down
Зїїн їг рїї шилжїїлэх Ctrlп
Баруун їг рїї шилжїїлэх Ctrlр
Нэг параграфаар дээш шилжїїлэх Ctrlс
Нэг параграфаар доош шилжїїлэх Ctrlт
Цонхны дээд талд шилжїїлэх Ctrl Page up
Цонхны доод талд шилжїїлэх Ctrl Page Down
Текстийн эхэнд шилжїїлэх Ctrl Home
Текстийн тєгсгєлд шилжїїлэх Ctrl End
- 24. Хэлбэр хуулах
Текстийг хэвжүүлэхдээ дээрхи аргаас гадна хэлбэр
хуулах товч ашиглаж болно.
Энэ товчны тусламжтайгаар текстийн хэвжүүлэлтийг
өөр хэсэг текст рүү хуулж болно. Үүний тулд:
Хэлбэрийг нь хуулах гэж байгаа текстээ тэмдэглэнэ.
Стандарт хэрэгслийн мөрөөс хэлбэр хуулах товчийг
дарна. Ингэхэд хулганы заагч багс хэлбэртэй болно.
Хэвжүүлэх гэж байгаа текстээ тэмдэглэхэд өмнөх
текстийн хэлбэрээр хэвжүүлэгдэнэ
Мөн дараах замаар хэлбэрийг хуулж болно.
- 25. Хэлбэрийг хуулах
1. Эхлээд хэлбэрийг хуулах текстээ тэмдэглэнэ.
2. Хэлбэр хуулах товч дээр хулганы заагчийг
байрлуулан 2 ойрхон товшиход хулганы заагч
өөрчлөгдөнө.
3. Дараа нь хэвжүүлэх гэж байгаа текстээ
тэмдэглэнэ.
4. Хулганы заагчийг хэвийн байрлалд оруулахдаа
формат хуулах товч дээр нэг дарах буюу эсвэл
ESC товчлуур дарна
- 26. Текст арилгах
Текстээс нэг тэмдэгт болон хэсэг мэдээллийг
арилгаж болно. Delete товчлуур дарж курсорын
ард байрлах тэмдэгтийг арилгана. Backspace
товчлуур дарж курсорын өмнө байгаа тэмдэгтийн
арилгана. Хэд хэдэн тэмдэгт арилгахыг хүсч
байгаа бол эхлээд тэмдэглээд Delete, Backspace
товчлуурын аль нэгийг дарна. Арилгаж байгаа
тэмдэгтийн оронд өөр текст бичих бол
тэмдэглэсний дараа арилгах товчлуур
даралгүйгээр шууд сольж бичих текстээ бичнэ.
- 28. Хэрэгслийн мөр ашиглан
текст хуулах
Хуулах гэж байгаа текстээ тэмдэглэнэ.
Home бүлгийн Clipboard хэсгээс текст
хуулах Copy командыг сонгоно.
Хаана хуулах гэж байгаа газраа
курсороо байрлуулна.
Home бүлгийн Clipboard хэсгээс текст
гаргах Paste командыг сонгоно.
- 29. Баруун цэс ашиглан текст
хуулах
Хулганы баруун товчлуурыг дарахад гарах цэсийг
баруун цэс гэнэ. Баруун цэс ашиглан хуулах үйлдлийг
гүйцэтгэе.
Хуулах гэж байгаа текстээ тэмдэглэнэ. Хулганы заагчийг
тэмдэглэсэн текст дээрээ байрлуулсан байна.
Хулганы баруун товчлуураар баруун цэс гаргаж хуулах
COPY команд сонгоно.
Хаана хуулах гэж байгаа газраа курсороо байрлуулна.
Баруун цэс гарган тест гаргах PASTE командыг сонгоно
- 30. Хэрэгслийн мөр ашиглан
текст зөөх
Хуулах гэж байгаа текстээ тэмдэглэнэ.
Home бүлгийн Clipboard хэсгээс текст
хуулах Cut командыг сонгоно.
Хаана хуулах гэж байгаа газраа
курсороо байрлуулна.
Home бүлгийн Clipboard хэсгээс текст
гаргах Paste командыг сонгоно.
- 31. Баруун цэс ашиглан текст
хуулах
Хулганы баруун товчлуурыг дарахад гарах цэсийг
баруун цэс гэнэ. Баруун цэс ашиглан хуулах үйлдлийг
гүйцэтгэе.
Хуулах гэж байгаа текстээ тэмдэглэнэ. Хулганы заагчийг
тэмдэглэсэн текст дээрээ байрлуулсан байна.
Хулганы баруун товчлуураар баруун цэс гаргаж хуулах
CUT команд сонгоно.
Хаана хуулах гэж байгаа газраа курсороо байрлуулна.
Баруун цэс гарган тест гаргах PASTE командыг сонгоно
- 32. Хийсэн үйлдлийг буцаах
Түргэн хандах хэрэгслийн мөрөөс Undo
командаар саяхан гүйцэтгэсэн үйлдлийг буцааж
болно. Жишээ нь: хэсэг текст устгаад дараа нь уг
командыг хэрэглэхэд устгасан текст буцаж гарна.
Энэ үйлдлийг хэрэгслийн мөрийн товчоор
гүйцэтгэж болно. Мөн гараас энэ командыг
биелүүлнэ. Ингэхдээ CTRL товчлуурыг Z
товчлууртай хамт дарахад хийсэн үйлдлийг
буцаана.
- 33. Буцаасан үйлдлийг хэрэгсэхгүй
болгох
Буцаасан үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо
Түргэн хандах хэрэгслийн мөрөөс Redo
командыг сонгоно. Мөн стандарт хэрэгслийн
мөрөөс хэрэгсэхгүй болгох товч дарна. Эсвэл
CTRL товчлуурыг Y товчлууртай хамт дарахад
буцаасан үйлдлийг сэргээнэ
- 34. Мөр хоорондын зай
тохируулах
Хэрэглэгчээс мөрийн хоорондын зайг өөрчилж
болно.
1. Курсороо параграф дээр байрлуулна.
2. Home бүлгийн Paragraph хэсгээс сонгоно.
3. Line spacing хэсгийн ард байгаа сумыг дарж
жагсаалтаас сонголт хийнэ.
4. ОК товчийг дарж сонголтоо баталгаажуулна.
- 35. Мөр хоорондын зай
тохируулах
Single - нэг мөрийн зайтай
Line - 1.5 мөрийн зайтай
Double – 2 мөрийн зайтай
Exactly- өгөгдсөн хэмжээгээр зай авна
At least- хамгийн багадаа ямар хэмжээтэй байх
зай өгнө
Multiple- хэд хэдэн мөрийн зайтай байхаар
мөрийн тоог өгнө.
- 36. Параграф хоорондын зай
өөрчлөх
Текстийн эхлэлд курсороо байрлуулна.
Home бүлгийн Paragraph хэсгээс сонгоно.
Spacing хэсэгт параграфын өмнө, хойно байх
зайн хэмжээг өгнө.
ОК товчоо сонголтоо баталгаажуулна.
Параграфыг өөрчлөх
Before – хойно нь байх зайн хэмжээ
After - өмнө нь байх зайн хэмжээ
- 38. Мэдээлэл хайх
Бичсэн мэдээллээ буцаж шалгах, нэмэлт өөрчлөлт
хийх үед текстээс хайлт хийх шаардлага гарна. Үүнийг
Home бүлгийн Editing хэсгийн Хайлт хийх Find
командаар хялбархан гүйцэтгэнэ. Хайлт хийхдээ:
Хайх командаа өгнө. Ингэхэд хайлт хийх цонх гарна.
Хайх мэдээлэл (Find What) хэсгийн ард хайх текстээ
бичнэ. Нийт 255 хүртэлх тэмдэгт байж болно.
Мэдээлэл хайх (Find Next) товчоор хайлтыг эхлүүлнэ.
Хайсан екст олдвол Find Next товчоо дарж хайлтыг
үргэлжлүүлнэ.
- 40. Мэдээлэлд солилт хийх
Бичсэн мэдээлэлдээ өөрчлөлт хийж, үг солих
шаардлага гарвал Home бүлгийн Editing хэсгийн
Солилт хийх (Replace) комад сонгоно. Солилт
хийхдээ дараах үйлдлийг гүйцэтгэнэ.
Солилт хийх (Replace) командыг сонгоно.
Хайх мэдээлэл (Find What) хэсгийн ард хайх үгээ
бичнэ.
Солих мэдээлэл (Replace with) хэсгийн ард солих
үгээ бичнэ.
- 42. Хуудас дугаарлах Page Number
Page Number команд дээр дарахад 4 янзын сонголт
гарч ирнэ.
1. Top of page – хуудасны толгойн хэсэгт дугаарлах
2. Bottom of page – хуудасны хөл хэсэгт дугаарлах
3.Page margins – хуудасны зах хэсэгт дугаарлах
4. Current Position – өөрийн сонгосон хэсэгт
дугаарлах
Эдгээр нь тус тусдаа мөн олон дизайн загвартай
бөгөөд тэдгээрээс дурын сонголтыг хийж болно.
- 43. Format Page Numbers-ын Number
Format нүдэнд
1, 2, 3, ...
-1, -2, -3, …
a, b, c, d, …
A, B, C, D, …
i, ii, iii, …
I, II,III, …
- 45. picture- компьютер дээрх файлнаас
зургаа сонгож оруулна
clip art- insert clip art нь доторх нөөц
өвөрмөц тусгай зургийг үзүүлсэн байдаг
мөн organize clips..-office collections-руу
орход төрөл бүрийн зурган багц байна.
Жишээ нь:
- 47. Дүрс оруулах
shapes- бэлэн хийсэн хэв хэлбэр байна. үүнд:
тэгш өнцөгт дугуй суман шулуун бүдүүвч тэмдэгт
байна. Жишээ нь:
- 48. Диаграмм оруулах
smartart-үүнд графикийн жагсаал ерөнхий
диаграмм олон төрлийн цогц график зохион
байгуулалт бүдүүвч зураг байна. Жишээ нь
даваа
дорж дуламаа
бат цэцгээ сүхээ
- 49. График байгуулах
chart-үүндхарьцуулах мөн зургаар үзүүлсэн
байна. Баганан дөрвөлжин дугуй талбайн тармал
гадаргуун бөмблөгөн радиолокацан гэх мэт
байна. Жишээ нь:
Sales
1st Qtr
2nd Qtr
3rd Qtr
4th Qtr