SlideShare une entreprise Scribd logo
1  sur  21
S.EG101 С.Сэлэнгэ
Лекц №11
Хураангуй: Байгалийн баялагийг
зөв зохион байгуулалттай
хувиарлан ашиглаж ирээдүй хойч
үеийхнийгээ хохироолгүй энэ
үеийнхээ ашиг сонирхолд
нийцүүлэх зарчимуудтай танилцах.
Түлхүүр үг: нөөц баялаг, сэргээгдэх
баялаг, сэргээгдэхгүй нөөц,
ашиглалт, хамгаалалт
• Шавхагдах ба үл шавхагдах баялаг
• Нөхөн төлждөг ба төлждөггүй баялаг
• Байгалийн нөөцийг ашиглах
хэлбэрүүд
Дэд сэдэв
Байгалийн нөөц баялаг гэдэг бол
хүмүүс өөрсдийн өргөн
хэрэглээний хэрэгцээгээ хангаж,
байшин оромж барих, хувцас
хунараа хийх, ачаа тээвэрлэлт
хийх, галлаж дулаан цахилгааны
үүсвэрээ хангах, хоол хүнсэндээ
хэрэглэх түүхий эдийг хэлж
байгаа бөгөөд эдгээрийг хүн
зөвхөн хэрэглээд зогсохгүй,
физилогийн шаардлагаа хангах
үүднээс амьсгалах агаар, уух ус,
ашиглах газар, ажил амралтаа
зохицуулах орон зайг манай
дэлхийн хүрээлэн байгаа орчноос
байнга ашиглаж байдаг.
• Үйлдвэрлэлийн
• Эрүүлийг хамгаалахын
• Гоо сайхны
• Шинжлэх ухааны гэх мэтээр ангилдаг.
Байгалийн
нөөцийг
ашиглах
байдлаар нь:
• Газрын
• Усны
• Ойн
• Эрдэст
• Эрчим хүчний гэж хуваана.
Байгалийн ямар
бүрдүүлэгчид
хамаарагдах
байдлаар нь :
• Шавхагдашгүй
• Шавхагддаг гэж хуваадаг
Нөөцийн
хэрэглэгдэх
байдлаар нь :
 Шавхагддаг нөөцийг дахин сэргээгдэх ба дахин сэргээгдэхгүй гэж
хувааж болно.
 Сэргээгдэхгүй нөөц гэдэг нь дахин бий болохгүй ба бий болохдоо хүн
ашиглах хурдаас удаан бий болдог газрын хэвлийн баялаг буюу ашигт
малтмал юм.
 Ийм нөөцийг хайр гамгүй хэрэглэх нь зайлшгүй мөхөлд хүргэдэг.
Сэргээгдэхгүй нөөцийг хэмнэлттэй, зохистой, иж бүрэн ашиглах эсвэл
аль болох бага алдагдалтай орлуулагч хайх шаардлагатай юм.
 Харьцангуй сэргээгдэх нөөцөд хуурай газрын дээд сэвсгэр үе буюу
таримлын ургац өгөх чадвартай хөрс, ойн нөөц, хамаарагдана. Хөрс
хамгийн үнэтэй нөөц бөгөөд цаг уур, амьд организмын оролцоотойгоор
маш удаан сэргээгдэнэ. Тухайлбал : 1см зузаантай үржил шимтэй хөрс
хэдэн зуун жилийн турш бий болох ба түүнийг хэдхэн жилд байтугай нэг
өдөрт үгүй хийж болно.
 Сэргээгдэх нөөцөд : амьтан ургамлын аймаг, нуур тэнгисийн усанд
тунах давс зэрэг зарим эрдсүүд хамаарагдана. Ийм нөөцийн сэргээгдэх
хугацаа нь харилцан адилгүй байна. Ер нь сэргээгдэх нөөцийн
зарцуулалтын хурдац, түүний дахин бий болох хурдацтай тохирч байх
ёстой.
 Сансрын нөөц: Нарын цацраг, далайн усны таталт түлхэлтийн эрчим
хүч багтана. Нарны эрчим хүчний газрын гадаргад ирэх хэмжээ нь
атмосферийн байдал, түүний бохирдлоос хамаарна.
Цаг уурын нөөц: Үүнд атмосферийн агаар, салхины эрчим хүч, хур
тунадас орно.
Газрын нөөц: Хөрс бол бүх материаллаг баялгийн үндэс. Үүнээс хүн
төрөлхтний оршин тогтнох нь хамаарна. Хөрс биокос биет бөгөөд амьд
ба сөнөсөн организм атмосферийн ба байгалийн ус, чулуулгийн
гадаргууд орчны цаг уур, релеф, дэлхийн татах хүчний харилцан
үйлчлэлийн үр дүнд үүссэн юм. Дэлхийн бөмбөрцгийн гадаргуугын
талбай бүгд 510сая км2 байхад түүний 140сая км2 буюу 29.2% нь хуурай
газар юм.
Дэлхийн газрын фонд нь янз бүрийн зэрэглэлтэй ба үүнд мөсөн гол -
16.3сая км2 /11%/, туйлын ба өндөр уулын газар 5сая км2 /3.3%/, тундр
ба ойн тундр 7 сая км2 /4.7%/, нуур гол усан сан 3.2сая км2 /2.1%/, намаг
4сая км2 /2.7%/, халуун бүсийн цөл, хадархаг гадаргуу, эргийн элс
18.2сая км2, ой 40.3сая км2, бутлаг өвстэй бэлчээр ба байгалийн нуга
28.5 сая км2 /19.0%/, тариалангийн талбай 19сая км2 /13.0%/, хотын ба
үйлдвэрийн зориулалттай газар 3 сая км2 /2.0%/ , элэгдэлт давсжилт
намагшилт шохойжилттой гадаргуу 4.5 сая км2 /3%/ байна
Ой нь газар ба усны нөөцийг хамгаалах болон хүрээлэн буй орчны чанарыг сайжруулахад чухал үүрэг
гүйцэтгэнэ. Мөн газрын гадаргуугын байдал, релефт эерэгээр нөлөөлдөг. /тариалангийн талбай
хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, орчны бичил цаг уурыг зөөлрүүлэх гэх мэт/
Мөн фотосинтез явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж
хүчилтөрөгчийг ялгаруулдаг.
Хэрэв газрын дээрх усны бүх ургамал жилд 100 тэрбум тн фитомасс бий болгодог бол үүнээс хуурай
газрын ургамал 64 тэрбум тн түүний 38 тэрбумын буюу 60% нь зөвхөн ойд ноогдоно. Мөн мод нь
органик бодисыг удаан хугацаагаар хадгалдаг. Дэлхийн бүх модны нөөц 358 тэрбум м3 боловч түүний
түүхий эдийг ашиглах нь жил бүр өссөөр байна. Ой нь шавхагдах нөөцөд хамаарах ба харьцангуй
сэргээгдэх нөөц юм. Гэхдээ өсөлтийн хурд нь байгаль цаг уурын бүс бүрт харилцан адилгүй ба
тухайлбал: сэрүүн бүсэд 2.5-4.5м3/га байхад экватороос холдох тусам багасаж 0.3-1.7м3/га болтлоо
буурдаг.
• Ойн нөөц:
 Металлын хүдэр, нефть, хий, нүүрс, газар доорхи ус, металл бус хүдэр зэрэг
хамаарагдана. Онцлог нь нэг л удаа ашиглаж болдог. Тэдгээрийн бий болох хурд
нь олзворлолтоос хавьгүй удаан юм. Хүний амьдралд эрдсийн нөөцийн үүрэг
ямар их байгааг хүн төрөлхтний амьдралаас тодорхой харагддаг.
 Орчин үед Менделеевийн үелэх системд орсон бараг бүх элемент ашиглагдаж
байна. Эрдэс түүхий эдийн олон төрлийг хэрхэн боловсруулж хэрэглэж байгаа
зэргээр нь нийгмийн дэвшил баялаг тодорхойлогддог. Түүхий эдийн үндсэн нөөц
нь металлууд, ус, эрдэс ба органик бодисууд байдаг. Зарим эрдсүүд хүний
амьдралд ус агаар мэт чухал. Жишээлбэл хоолны давс.
 Зарим металл биш ашигт малтмалын нөөц дэлхийд хүрэлцээтэй байна.
Тухайлбал шавар, шохой, элс, хайрга, фосфорит, калийн давс, гялтгануур гэх
мэт.Харин эрдэст түлш, металлын нөөц бага бүр заримых нь нэлээд
хязгаарлагдмал учир тэдэнд хамгаалалт тавьдаг.
 Газрын хэвлийн ашигт малтмалыг хэрэглэх хурд жилээс жилд өссөөр байна.
Сүүлийн зуугаад жил нүүрс, төмөр, марганец, никелийн хэрэглээ 50-60 дахин,
вольфрам, хөнгөн цагаан, молибден, кали зэргийх 200-1000 дахин өсчээ. Үүнээс
гадна далай тэнгисийн эрдэс баялгийг ашиглах нь улам ихсэж байна.Далай
тэнгисийн эрэг хавийн хэвлийд ихээхэн хэмжээний нефть, байгалийн хий эрдэс
байдгийг илрүүлжээ. Одоо бараг 30 гаруй орон далай тэнгисийн ёроолоос нефть
байгалийн хий ашиглаж байгаа ба тэнд байх зөвхөн нефтийн нөөц гэхэд л 150
тэрбум тн-оор хэмжигдэнэ.
•Эрдсийн нөөц
Энэ нь сэргээгдэх ба сэргээгдэхгүй гэж ангилагдана.
Сэргээгдэхгүйд нь нүүрс, нефть, хий, хүлэр, хөнгөн элементүүд гэж нэрлэгддэг
устөрөгч, гели, литий, цөмийн түлш зэрэг орно.
Сэргээгдэхэд нь фотосинтезийн процессын эрчим хүч, ус ба нарны туяа
ашигласнаас гарах эрчим хүч, далайн түлхэлт, хур тунадасны орох, уурших
процессын эрчим хүч зэрэг хамаарагдана.
Эрчим хүчний олон төрөл байгаа боловч хүн төрөлхтөн зөвхөн хагасыг нь
ашиглаж заншжээ. Орчин үед эрчим хүчний үндсэн нөөц нь нүүрс бөгөөд
чадавхаараа нефтээс 30 дахин, байгалийн хийнээс 30-50 дахин өндөр юм.
Хэрэв жил бүр 7тэрбум тн шингэрүүлсэн түлш олзворлоод бас 20 жил тутамд
олзворлолт 2 дахин ихсэж байвал 2050 он гэхэд дэлхийн эдийн засгийн энэ
ашигтай түлш барагдах юм. Үүнд бас нефть байгалийн хий ч хамаарагдана.
• Эрчим хүчний нөөц:
Ус бол газар дээрхи амьдралын үндсэн бүрэлдэхүүн хэсэг
юм.Усны нөөцөд зөвхөн цэнгэг ус л хамаарна. Ус нь байгалийн
хөдөлгөөнд байж байнга зарцуулагдаж нөхөн сэргээгдэж байдаг.
Нөхөн сэргээгдэх хугацаа нь түүний байрлалаас хамаарч хэдэн
цагаас хэдэн мянган жил байна. Жишээлбэл: амьтан ургамлын
биологийн ус нь хэдхэн цагт нөхөн сэргээгддэг бол энэ хугацаа
хөрсөнд 1 жил, нууранд 5 жил, гүний усанд 1400 жил, туйлын
мөсөнд 10000 жил байдаг. Голын ус хамгийн хөдөлгөөнтэй
харьцангуй хурдан 16 хоногт нөхөгддөг. Усны нөөц 2120км3 ба
байнгын эргэлтэнд орж байдаг тул ойролцоогоор 23 удаа нөхөн
сэргээгдэж цэнгэг усны жилийн багтаамж 476000км3 хүрдэг.
Нэгж хугацаанд байх усны нөөц тивүүдээр харилцан адилгүй
хувиарлагдсан ба тухайлбал Австрали тивийн орнуудад 25км3,
Европ тивд 80км3, Африк тивд 195км3, Хойд Америкт 250км3,
Азид 565км3, Өмнөд Америкт 1000км3 байна.
• Усны нөөц
Дэлхий дээр ойролцоогоор 1.5 сая төрлийн амьд
организм тоологддог бөгөөд 1 сая нь орчим нь амьтад
юм. Хүнээс байгалийн тогтолцоонд нөлөөлөх үйлчлэл
тасралтгүй ихсэхийн хэрээр зарим төрлийн амьтадын
тоог багасгах, бүр мөхөөхөд ч хүрээд байна.Сүүлийн
400 орчим жилийн дотор зарим мэдээгээр 140 орчим
төрлийн шувуу, шавьж алга болж одоо улаан номонд
мөхөхийн ирмэг дээр очин хуруугаар тоолж болохуйц
үлдсэн олон арван амьтад бичигджээ. Орчин үед
амьтдыг хамгаалж үлдэхийн тулд дархан цаазат газар
байгуулах, агнахыг хязгаарлах, зарим ашигтай үнэтэй
амьтдыг үржлийг нь сайжруулах зэрэг арга хэмжээг авч
байна.
• Амьтны ертөнц.
Чулуун мандал
 17 км хүртэл зузаантай 17*1018 тонн масстай, литосферийн дээд
давхарга хамаарагдана. Дэлхийн гадаргуугийн 27.72% гв цахиур,
8.13% нь хөнгөн цагаан, 5% нь төмөр, 3.8% нь кальци, 2.38%нь
натри, 2.59% нь кали магни байх ба бусад элементүүд нь
харьцангуй бага юм.
 Дэлхийн аж үйлдвэрийн хурдан өсөлт нь зарим түүхий
эдийн асуудлыг глобаль шинжтэй болгосон. Эрдэс түүхий эдийн
хангамж улс бүрт харилцан адилгүй байдаг. Металлын түүхий
эдийн нөөц багасаж байгаа гол шалтгаан нь нөөцдөө ариг гамтай
хандаагүй явдал юм.
 Ашигт малтмалыг олзворлох экологийн зөв арга бол орчны
гадаргуу хөрс, ургамал, нийгмийн зэрэг олон хүчин зүйлсийн
үндсэн дээр ашиглах төсөл боловсруулах ёстой юм. Ашигт
малтмалын задгай олборлолт нь үлдэх газраа дахин сэргээхэд
ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг.
 Байгаль орчны төлөв байдал ба байгалийн нөөцийн
байдалд бодит үнэлгээ өгөх, тэдгээрийг зохистой ашиглах,
хамгаалах, нөхөн үйлдвэрлэх асуудлыг боловсруулах шинжлэх
ухааныг байгаль ашиглалт гэнэ. Байгаль ашиглалтын шинжлэх
ухааны хүрээнд дараах цогц асуудлыг авч үздэг.
Байгаль орчны төлөв байдал,
байгалийн нөөц баялаг,
биосфер дэх бодисын
солилцоо, шинжлэх ухаан
техникийн хөгжил, түүний
байгальд үзүүлэх нөлөө
Байгаль орчны чанар,
түүний зохистой хэмжээ,
бохирдолтын мониторинг ба
байгалийн төлөв байдалд
гарсан өөрчлөлтийг хянах
арга зүйн асуудал
Байгаль ашиглалтын мөн
чанар, төрлүүд ба механизм,
байгаль ашиглалтын
ерөнхий зарчимууд, байгаль
орчиныг хамгаалахад техник
технологийн хөгжлийн үүрэг,
байгаль хамгаалах арга
хэмжээ, түүний эдийн засаг
– төлөвлөлт, болон
санхүүжилт, тусгай
хамгаалалттай газар нутаг,
түүний экологийн тэнцвэрт
байдлыг хангахад гүйцэтгэх
үүрэг
Байгаль орчныг хамгаалах,
зохистой ашиглах, нөхөн
сэргээх талаар төрөөс
явуулж буй бодлого
Байгаль орчныг хамгаалах,
байгалийн нөөц баялгийг
зохистой ашиглах чиглэлээр
үндэсний болон олон улсын
хэмжээний хамтын
ажиллагааг хөгжүүлэх явдал
зэрэг болно.
Байгалийн нөөц баялаг бол аливаа улс орны
хөгжлийн гол эх сурвалж, эдийн засгийн чадавхийг
илэрхийлэх үзүүлэлт болдог. Монгол орны эдийн
засгийн хөгжил нь байгалийн нөөц баялаг, түүний
ашиглалтаас ихээхэн хамааралтай бөгөөд цаашид
алт, газрын тос зэрэг баялагийг ашигласнаар улс
орны хөгжил дэвшил хангагдах учиртай. Байгалийн
бүх төрлийн нөөц баялагийг зохистой ашиглах
гэдэгт түүний үнэ, өртгийг бодит байдлаар
бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртөгт оруулж,
байгалийн баялагийн өмчлөл, эзэмшилтийг
боловсронгуй болгох замаар харьцангуй бага нөөц
түүхий эдээр чанартай үр ашигтай бүтээгдэхүүн
үйлдвэрлэх явц гэж ойлгож болно. Үүний үндсэн
дээр үргүй зардал, орчны бохирдол, хаягдлын
хэмжээг бууруулж, амьдралтай зохицон тогтвортой
хөгжих нөхцөл бүрдэнэ.
үр ашигтай ашиглах
Техник технологийн
шинэтгэл хийх
Байгалийн нөөц
баялагийг орлох шинэ
материалыг бий
болгох
Байгалийн нөөцийн
экологи-эдийн засгийн,
хомсдлын болон
кадастрын үнэлгээ
хийлгэх
Байгалийн нөөц
баялгийг ашиглагч нь
хамгаалдаг,
бохирдуулагч нь төлдөг
зарчмыг баримтлах
Байгаль орчинд
халгүй арга
ажиллагааг
урамшуулах
механизмыг
бүрдүүлэх
Байгаль орчны
мэдээлэл хяналт
шинжилгээний
тогтолцоог
боловсронгуй болгох
Байгалийн нөөц баялагийг ашиглахдаа
дараах зарчмыг баримтлах нь зүйтэй.
 Байгалийн нөөц баялагийн эдийн засаг, экологи ба бусад
үзүүлэлтүүд нь гол төлөв кадастр хэлбэрээр илэрдэг.
 Байгалийн баялаг буюу үзэгдлийн тодорхой хэлбэрийг
тоо, чанар, ихэнх тохиолдолд тэдгээрийн нийгэм эдийн
засгийн үнэлгээг тодорхойлж байгаа нэгдсэн системтэй
бүртгэл мэдээллийг кадастр гэнэ. Тухайлбал кадастрыг
экологийн бүрэн эрхт байгууллагуудаас бүх улсын нутаг
дэвсгэр, хязгаар нутаг мужуудад байгалийн баялгийн
төлбөрийг ялгавартай тогтоохын тулд нэгдсэн иж бүрэн тоо
бүртгэлд зориулан тусгайлан боловсруулдаг. Кадастр нь
газрын, усны, ойн, амьтны аймаг, анагаах ухаан,
биологийн, аж үйлдвэрийн, болон бусад хэлбэрүүдээр
боловсруулагддаг.
 Хуурай газрын кадастр нь газар ашиглагчдын тоо
бүртгэл/эзэмшигч, ашиглагч, түрээслэгч/, газрын тоо,
чанарын тооллого, газрын чанарын үнэлгээг багтаадаг.
Гадаргуугийн
ус
Гүний ус
Усны
ашиглалт
Усны кадастр нь усны объектууд, усны нөөц, ашиглалтын
дэглэм, чанар, түүнчлэн ус ашиглагчдын нэгдсэн бүртгэл юм.
Усны кадастр нь 3 хэсэгт хуваагддаг.
 Гидрогеологийн хяналтын пост, тогтмол ажиллагаатай
станцууд нь газрын кадастрыг бүрдүүлэх мэдээллийн эх
үүсвэр болдог. Өгөгдсөн мэдээллийг тусгай
автоматчилагдсан мэдээллийн системийн тусламжтайгаар
хэрэглэгчидэд хүргэдэг.
 Ойн кадастр гэдэг нь ой мод, түүний ашиглалтын
түвшин, ойн чанарын бүтэц бүрэлдэхүүн, нөөцийн талаарх
жил бүрийн мэдээ баримтын иж бүрдэл юм.
 Кадастрын тусламжтайгаар ойн экологи, эдийн
засгийн ач холбогдлыг нь үнэлэн ойн баялгийг хамгаалах
асуудлыг болон бусад практик асуудлуудыг шийдвэрлэдэг.
Ийм маягийн буюу бусад ижил төстэй үүргийг байгалийн
бусад баялгийн кадастр гүйцэтгэнэ.
 Сүүлийн үеийн экологийн нөхцөл байдал хурцдаж
байгаатай холбогдуулан хог хаягдлыг зайлуулах, тал
нутгийг хордуулах хор, хүрээлэн буй орчны бохирдлын
талаархи бүртгэл, тооллогыг хийх зайлшгүй шаардлагатай
болсон. Бүртгэлийн объект нь тэдгээрийн гарал үүслийг
харгалзахгүйгээр тухайн улсын нутагт үйлдвэрлэгдсэн
болон хилийн чанадаас орж ирсэн бүх аюултай болон
бодит аюултай эд юмс орно.
• Голланд өвчин гэх энэхүү ухагдахуун бол
эдийн засгийн салбар дахь байгалийн баялгийн
өсөлт, үйлдвэрлэлийн салбарын уналт хоёрын
харьцаагаар тодорхойлогддог. Онолын хувьд
бол байгалийн нөөцөөс үүсэх ашгийн өсөлт
(эсвэл гадаад тусламж) нь валютын ханшийг
өсгөснөөр бусад салбарын өрсөлдөх чадварыг
бууруулж өсөлтийг удаашруулах ба мөн
нийтийн үйлчилгээний салбарт бизнес эрхлэх
сонирхолийг үгүй болдог. Хэдий тийм боловч,
байгалийн баялгийн ашиглалт л хамгийн чухал
нь болсон гэдгийг, эсвэл үйлдвэрлэлийн
салбарын орлого ашиг буурч байгаа гол
шалтгаан бол энэ гэдгийг тодорхойлоход маш
хэцүү юм. Учир нь глобал эдийн засгийн
хэтэрхий олон хүчин зүйлүүд, нарийн учир
шалтгаантай тоглолтууд эдийн засагт нөлөөлж
байдаг.
Байгалийн баялгаа олж нээх хирээр энэ нь гадаад валютын их урсгалыг татаж, байгалийн
баялгийн үнийн огцом давлагаанд хүч нэмсээр, мөн гадаад тусламж, шууд хөрөнгө
оруулалтын нөлөөгөөр ямар ч байсан хөгжлийн үр дүнг авчирдаг. Энэ нэр томьёог анх 1977
онд The Economist сэтгүүлийнхэн Недерландад 1959 онд байгалийн хийн асар том орд
нээгдсэний дараах үйлдвэрлэлийн салбарын уналтыг тодорхойлж хэрэглэсэн юм. Энэ үеийг
улсын болон хувийн байгууллага хоёрын дунд хийсэн дэлхийн хамгийн том түншлэлийн үе
гэдэг.
Голланд өвчний аюулыг бууруулах хоёр үндсэн арга бий. Валютын ханшийг тогтвортой
байлгах, үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах. Эхний арга нь улсад орж
ирэх гадны орлого ашгийг шууд оруулалгүй нэг хэсгийг нь тусгай санд төвлөрүүлэх замаар
удаашруулан жигд авчрах юм. Энэхүү арга нь зарлагын өсөлтийн нөлөөнөөс хамгаалдаг сайн
талтай. Бас нэг сайн үр дүн нь улсад орж ирэх орлого ашиг тогтвортой урсан орж ирэх урт
хугацааны эх үүсвэр болдог учраас орж ирэх эсэх нь мэдэгдэхгүй, гэнэт орж ирдэг их
орлогоос илүү сайн нөлөөтэй байдаг. Товчхондоо бол энэ арга нь ирээдүйдээ зориулан
хадгаламж үлдээж явна л гэсэн үг. Хөгжиж буй орнуудад энэ арга нь ядуурлаа бууруулахад
зарцуулахад нь саад болж байгаа мэт ойлгогддог тул улс төрийн хувьд шийдвэр гаргахад их
хэцүү байдаг. Гэхдээ дэлхий дээрх баялгийн сангуудын талаарх дараах сайн жишээнүүдийг
дурдаж болно. Норвегийн Засгийн газрын тэтгэмжийн сан, ОХУ-ын Эдийн засгийн тогтвортой
байдлын сан, мөн Азарбайжаны Улсын Газрын тосны сан, Кувейтийн ирээдүйн хойч үеийн
сан зэрэг байгууллагууд байна
Lects11

Contenu connexe

Tendances

Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилBatbaatar Everlastinghero
 
цахим хичээл байгаль хамгаалах
цахим хичээл байгаль хамгаалахцахим хичээл байгаль хамгаалах
цахим хичээл байгаль хамгаалахotgontuyaaaa
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өвulziiiiiiii
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолtolya_08
 
геологийн үйл явцын өөрчлөлт хөгжил еш
геологийн үйл явцын өөрчлөлт хөгжил ешгеологийн үйл явцын өөрчлөлт хөгжил еш
геологийн үйл явцын өөрчлөлт хөгжил ешGanbat Narantsetseg
 
философи 1
философи 1философи 1
философи 1Жак М.У
 
популяци
популяципопуляци
популяциdavaa627
 
Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиBaasansuren Naranbaatar
 
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
11a   1хүний үүсэл гарал ба хөгжил11a   1хүний үүсэл гарал ба хөгжил
11a 1хүний үүсэл гарал ба хөгжилtungalag
 
хэрэглэгдэхүүн 3
хэрэглэгдэхүүн 3хэрэглэгдэхүүн 3
хэрэглэгдэхүүн 3tsewegmed
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гаралtulgaa14
 
хүний үүсэл
хүний үүсэл хүний үүсэл
хүний үүсэл azpurev
 

Tendances (20)

Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
цахим хичээл байгаль хамгаалах
цахим хичээл байгаль хамгаалахцахим хичээл байгаль хамгаалах
цахим хичээл байгаль хамгаалах
 
Эволюцийн онол
Эволюцийн онолЭволюцийн онол
Эволюцийн онол
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өв
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 
геологийн үйл явцын өөрчлөлт хөгжил еш
геологийн үйл явцын өөрчлөлт хөгжил ешгеологийн үйл явцын өөрчлөлт хөгжил еш
геологийн үйл явцын өөрчлөлт хөгжил еш
 
Хог хаягдлын менежмент
Хог хаягдлын менежментХог хаягдлын менежмент
Хог хаягдлын менежмент
 
философи 1
философи 1философи 1
философи 1
 
популяци
популяципопуляци
популяци
 
Cem7
Cem7Cem7
Cem7
 
Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын Философи
 
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
11a   1хүний үүсэл гарал ба хөгжил11a   1хүний үүсэл гарал ба хөгжил
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
 
цөлжилт
цөлжилтцөлжилт
цөлжилт
 
хэрэглэгдэхүүн 3
хэрэглэгдэхүүн 3хэрэглэгдэхүүн 3
хэрэглэгдэхүүн 3
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гарал
 
хүний үүсэл
хүний үүсэл хүний үүсэл
хүний үүсэл
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
нарны цацраг 2
нарны цацраг 2нарны цацраг 2
нарны цацраг 2
 
PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9
 

En vedette

Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньБайгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньAnkhbileg Luvsan
 
Tsahim hicheel
Tsahim hicheelTsahim hicheel
Tsahim hicheelurnaa79
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1E-Gazarchin Online University
 
Африкийн бүс нутаг
Африкийн бүс нутагАфрикийн бүс нутаг
Африкийн бүс нутагtheacher
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentationmunxjin
 
органик химийн тэмцээний тайлан
органик химийн тэмцээний тайланорганик химийн тэмцээний тайлан
органик химийн тэмцээний тайланdavaa627
 
Марганцийн хүдрийг баяжуулах технологи
Марганцийн хүдрийг баяжуулах технологиМарганцийн хүдрийг баяжуулах технологи
Марганцийн хүдрийг баяжуулах технологиBatmagnai Bodi
 
Нарны цахилгаан станц барих төсөл
Нарны цахилгаан станц барих төсөл Нарны цахилгаан станц барих төсөл
Нарны цахилгаан станц барих төсөл Nael Narantsengel
 
Southwest asia natural resources
Southwest asia natural resourcesSouthwest asia natural resources
Southwest asia natural resourceshookc
 
байгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухайбайгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухайmgl_wolk
 

En vedette (20)

Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньБайгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
 
Tsahim hicheel
Tsahim hicheelTsahim hicheel
Tsahim hicheel
 
2
22
2
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
 
Lects16
Lects16Lects16
Lects16
 
Африкийн бүс нутаг
Африкийн бүс нутагАфрикийн бүс нутаг
Африкийн бүс нутаг
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
сүн,юуан,мин,чин улсын түүх
сүн,юуан,мин,чин улсын түүхсүн,юуан,мин,чин улсын түүх
сүн,юуан,мин,чин улсын түүх
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
 
Monitorng hiih
Monitorng hiihMonitorng hiih
Monitorng hiih
 
органик химийн тэмцээний тайлан
органик химийн тэмцээний тайланорганик химийн тэмцээний тайлан
органик химийн тэмцээний тайлан
 
Shim bodis
Shim bodisShim bodis
Shim bodis
 
волейболын түүх
волейболын түүхволейболын түүх
волейболын түүх
 
Lekts 3
Lekts  3Lekts  3
Lekts 3
 
Марганцийн хүдрийг баяжуулах технологи
Марганцийн хүдрийг баяжуулах технологиМарганцийн хүдрийг баяжуулах технологи
Марганцийн хүдрийг баяжуулах технологи
 
Нарны цахилгаан станц барих төсөл
Нарны цахилгаан станц барих төсөл Нарны цахилгаан станц барих төсөл
Нарны цахилгаан станц барих төсөл
 
51amindem
51amindem51amindem
51amindem
 
Southwest asia natural resources
Southwest asia natural resourcesSouthwest asia natural resources
Southwest asia natural resources
 
3
33
3
 
байгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухайбайгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухай
 

Similaire à Lects11 (20)

монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
 
газар зүй дэлхийн нөөц
газар зүй дэлхийн нөөцгазар зүй дэлхийн нөөц
газар зүй дэлхийн нөөц
 
Cem11
Cem11Cem11
Cem11
 
дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009
 
Lects10
Lects10Lects10
Lects10
 
Lects10
Lects10Lects10
Lects10
 
Cem12
Cem12Cem12
Cem12
 
Cem14
Cem14Cem14
Cem14
 
цэвэр ус
цэвэр усцэвэр ус
цэвэр ус
 
цэвэр ус
цэвэр усцэвэр ус
цэвэр ус
 
Ekologiin hyamral (1)
Ekologiin hyamral (1)Ekologiin hyamral (1)
Ekologiin hyamral (1)
 
Lects2
Lects2Lects2
Lects2
 
Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.
 
Buyan nugel-energiin huuli
Buyan nugel-energiin huuliBuyan nugel-energiin huuli
Buyan nugel-energiin huuli
 
Enviromental issues
Enviromental issuesEnviromental issues
Enviromental issues
 
Presentation4.pptx
Presentation4.pptxPresentation4.pptx
Presentation4.pptx
 
9 r angi-mongol_orny_baigaliin_nokhtsol_noots
9 r angi-mongol_orny_baigaliin_nokhtsol_noots9 r angi-mongol_orny_baigaliin_nokhtsol_noots
9 r angi-mongol_orny_baigaliin_nokhtsol_noots
 
Lects12
Lects12Lects12
Lects12
 
төсөлт ажил 3 ул
төсөлт ажил 3 ултөсөлт ажил 3 ул
төсөлт ажил 3 ул
 
Baigali dahi us
Baigali  dahi usBaigali  dahi us
Baigali dahi us
 

Plus de Мөнх- Очир (20)

Leg16
Leg16Leg16
Leg16
 
2 huchin zuiliin sydalgaa
2 huchin zuiliin sydalgaa2 huchin zuiliin sydalgaa
2 huchin zuiliin sydalgaa
 
2 ererbiin sydalgaa
2 ererbiin sydalgaa2 ererbiin sydalgaa
2 ererbiin sydalgaa
 
Leg15
Leg15Leg15
Leg15
 
Leg14
Leg14Leg14
Leg14
 
Leg13.2
Leg13.2Leg13.2
Leg13.2
 
Leg13.1
Leg13.1Leg13.1
Leg13.1
 
Leg12
Leg12Leg12
Leg12
 
Leg11
Leg11Leg11
Leg11
 
Leg10.2
Leg10.2Leg10.2
Leg10.2
 
Leg10.1
Leg10.1Leg10.1
Leg10.1
 
Leg9
Leg9Leg9
Leg9
 
Leg8
Leg8Leg8
Leg8
 
Leg6
Leg6Leg6
Leg6
 
Leg7
Leg7Leg7
Leg7
 
Leg5
Leg5Leg5
Leg5
 
Leg4
Leg4Leg4
Leg4
 
Leg3
Leg3Leg3
Leg3
 
Leg2
Leg2Leg2
Leg2
 
Leg1
Leg1Leg1
Leg1
 

Lects11

  • 2. Хураангуй: Байгалийн баялагийг зөв зохион байгуулалттай хувиарлан ашиглаж ирээдүй хойч үеийхнийгээ хохироолгүй энэ үеийнхээ ашиг сонирхолд нийцүүлэх зарчимуудтай танилцах. Түлхүүр үг: нөөц баялаг, сэргээгдэх баялаг, сэргээгдэхгүй нөөц, ашиглалт, хамгаалалт • Шавхагдах ба үл шавхагдах баялаг • Нөхөн төлждөг ба төлждөггүй баялаг • Байгалийн нөөцийг ашиглах хэлбэрүүд Дэд сэдэв
  • 3. Байгалийн нөөц баялаг гэдэг бол хүмүүс өөрсдийн өргөн хэрэглээний хэрэгцээгээ хангаж, байшин оромж барих, хувцас хунараа хийх, ачаа тээвэрлэлт хийх, галлаж дулаан цахилгааны үүсвэрээ хангах, хоол хүнсэндээ хэрэглэх түүхий эдийг хэлж байгаа бөгөөд эдгээрийг хүн зөвхөн хэрэглээд зогсохгүй, физилогийн шаардлагаа хангах үүднээс амьсгалах агаар, уух ус, ашиглах газар, ажил амралтаа зохицуулах орон зайг манай дэлхийн хүрээлэн байгаа орчноос байнга ашиглаж байдаг.
  • 4. • Үйлдвэрлэлийн • Эрүүлийг хамгаалахын • Гоо сайхны • Шинжлэх ухааны гэх мэтээр ангилдаг. Байгалийн нөөцийг ашиглах байдлаар нь: • Газрын • Усны • Ойн • Эрдэст • Эрчим хүчний гэж хуваана. Байгалийн ямар бүрдүүлэгчид хамаарагдах байдлаар нь : • Шавхагдашгүй • Шавхагддаг гэж хуваадаг Нөөцийн хэрэглэгдэх байдлаар нь :
  • 5.  Шавхагддаг нөөцийг дахин сэргээгдэх ба дахин сэргээгдэхгүй гэж хувааж болно.  Сэргээгдэхгүй нөөц гэдэг нь дахин бий болохгүй ба бий болохдоо хүн ашиглах хурдаас удаан бий болдог газрын хэвлийн баялаг буюу ашигт малтмал юм.  Ийм нөөцийг хайр гамгүй хэрэглэх нь зайлшгүй мөхөлд хүргэдэг. Сэргээгдэхгүй нөөцийг хэмнэлттэй, зохистой, иж бүрэн ашиглах эсвэл аль болох бага алдагдалтай орлуулагч хайх шаардлагатай юм.  Харьцангуй сэргээгдэх нөөцөд хуурай газрын дээд сэвсгэр үе буюу таримлын ургац өгөх чадвартай хөрс, ойн нөөц, хамаарагдана. Хөрс хамгийн үнэтэй нөөц бөгөөд цаг уур, амьд организмын оролцоотойгоор маш удаан сэргээгдэнэ. Тухайлбал : 1см зузаантай үржил шимтэй хөрс хэдэн зуун жилийн турш бий болох ба түүнийг хэдхэн жилд байтугай нэг өдөрт үгүй хийж болно.  Сэргээгдэх нөөцөд : амьтан ургамлын аймаг, нуур тэнгисийн усанд тунах давс зэрэг зарим эрдсүүд хамаарагдана. Ийм нөөцийн сэргээгдэх хугацаа нь харилцан адилгүй байна. Ер нь сэргээгдэх нөөцийн зарцуулалтын хурдац, түүний дахин бий болох хурдацтай тохирч байх ёстой.  Сансрын нөөц: Нарын цацраг, далайн усны таталт түлхэлтийн эрчим хүч багтана. Нарны эрчим хүчний газрын гадаргад ирэх хэмжээ нь атмосферийн байдал, түүний бохирдлоос хамаарна.
  • 6. Цаг уурын нөөц: Үүнд атмосферийн агаар, салхины эрчим хүч, хур тунадас орно. Газрын нөөц: Хөрс бол бүх материаллаг баялгийн үндэс. Үүнээс хүн төрөлхтний оршин тогтнох нь хамаарна. Хөрс биокос биет бөгөөд амьд ба сөнөсөн организм атмосферийн ба байгалийн ус, чулуулгийн гадаргууд орчны цаг уур, релеф, дэлхийн татах хүчний харилцан үйлчлэлийн үр дүнд үүссэн юм. Дэлхийн бөмбөрцгийн гадаргуугын талбай бүгд 510сая км2 байхад түүний 140сая км2 буюу 29.2% нь хуурай газар юм. Дэлхийн газрын фонд нь янз бүрийн зэрэглэлтэй ба үүнд мөсөн гол - 16.3сая км2 /11%/, туйлын ба өндөр уулын газар 5сая км2 /3.3%/, тундр ба ойн тундр 7 сая км2 /4.7%/, нуур гол усан сан 3.2сая км2 /2.1%/, намаг 4сая км2 /2.7%/, халуун бүсийн цөл, хадархаг гадаргуу, эргийн элс 18.2сая км2, ой 40.3сая км2, бутлаг өвстэй бэлчээр ба байгалийн нуга 28.5 сая км2 /19.0%/, тариалангийн талбай 19сая км2 /13.0%/, хотын ба үйлдвэрийн зориулалттай газар 3 сая км2 /2.0%/ , элэгдэлт давсжилт намагшилт шохойжилттой гадаргуу 4.5 сая км2 /3%/ байна
  • 7. Ой нь газар ба усны нөөцийг хамгаалах болон хүрээлэн буй орчны чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн газрын гадаргуугын байдал, релефт эерэгээр нөлөөлдөг. /тариалангийн талбай хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, орчны бичил цаг уурыг зөөлрүүлэх гэх мэт/ Мөн фотосинтез явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Хэрэв газрын дээрх усны бүх ургамал жилд 100 тэрбум тн фитомасс бий болгодог бол үүнээс хуурай газрын ургамал 64 тэрбум тн түүний 38 тэрбумын буюу 60% нь зөвхөн ойд ноогдоно. Мөн мод нь органик бодисыг удаан хугацаагаар хадгалдаг. Дэлхийн бүх модны нөөц 358 тэрбум м3 боловч түүний түүхий эдийг ашиглах нь жил бүр өссөөр байна. Ой нь шавхагдах нөөцөд хамаарах ба харьцангуй сэргээгдэх нөөц юм. Гэхдээ өсөлтийн хурд нь байгаль цаг уурын бүс бүрт харилцан адилгүй ба тухайлбал: сэрүүн бүсэд 2.5-4.5м3/га байхад экватороос холдох тусам багасаж 0.3-1.7м3/га болтлоо буурдаг. • Ойн нөөц:
  • 8.  Металлын хүдэр, нефть, хий, нүүрс, газар доорхи ус, металл бус хүдэр зэрэг хамаарагдана. Онцлог нь нэг л удаа ашиглаж болдог. Тэдгээрийн бий болох хурд нь олзворлолтоос хавьгүй удаан юм. Хүний амьдралд эрдсийн нөөцийн үүрэг ямар их байгааг хүн төрөлхтний амьдралаас тодорхой харагддаг.  Орчин үед Менделеевийн үелэх системд орсон бараг бүх элемент ашиглагдаж байна. Эрдэс түүхий эдийн олон төрлийг хэрхэн боловсруулж хэрэглэж байгаа зэргээр нь нийгмийн дэвшил баялаг тодорхойлогддог. Түүхий эдийн үндсэн нөөц нь металлууд, ус, эрдэс ба органик бодисууд байдаг. Зарим эрдсүүд хүний амьдралд ус агаар мэт чухал. Жишээлбэл хоолны давс.  Зарим металл биш ашигт малтмалын нөөц дэлхийд хүрэлцээтэй байна. Тухайлбал шавар, шохой, элс, хайрга, фосфорит, калийн давс, гялтгануур гэх мэт.Харин эрдэст түлш, металлын нөөц бага бүр заримых нь нэлээд хязгаарлагдмал учир тэдэнд хамгаалалт тавьдаг.  Газрын хэвлийн ашигт малтмалыг хэрэглэх хурд жилээс жилд өссөөр байна. Сүүлийн зуугаад жил нүүрс, төмөр, марганец, никелийн хэрэглээ 50-60 дахин, вольфрам, хөнгөн цагаан, молибден, кали зэргийх 200-1000 дахин өсчээ. Үүнээс гадна далай тэнгисийн эрдэс баялгийг ашиглах нь улам ихсэж байна.Далай тэнгисийн эрэг хавийн хэвлийд ихээхэн хэмжээний нефть, байгалийн хий эрдэс байдгийг илрүүлжээ. Одоо бараг 30 гаруй орон далай тэнгисийн ёроолоос нефть байгалийн хий ашиглаж байгаа ба тэнд байх зөвхөн нефтийн нөөц гэхэд л 150 тэрбум тн-оор хэмжигдэнэ. •Эрдсийн нөөц
  • 9. Энэ нь сэргээгдэх ба сэргээгдэхгүй гэж ангилагдана. Сэргээгдэхгүйд нь нүүрс, нефть, хий, хүлэр, хөнгөн элементүүд гэж нэрлэгддэг устөрөгч, гели, литий, цөмийн түлш зэрэг орно. Сэргээгдэхэд нь фотосинтезийн процессын эрчим хүч, ус ба нарны туяа ашигласнаас гарах эрчим хүч, далайн түлхэлт, хур тунадасны орох, уурших процессын эрчим хүч зэрэг хамаарагдана. Эрчим хүчний олон төрөл байгаа боловч хүн төрөлхтөн зөвхөн хагасыг нь ашиглаж заншжээ. Орчин үед эрчим хүчний үндсэн нөөц нь нүүрс бөгөөд чадавхаараа нефтээс 30 дахин, байгалийн хийнээс 30-50 дахин өндөр юм. Хэрэв жил бүр 7тэрбум тн шингэрүүлсэн түлш олзворлоод бас 20 жил тутамд олзворлолт 2 дахин ихсэж байвал 2050 он гэхэд дэлхийн эдийн засгийн энэ ашигтай түлш барагдах юм. Үүнд бас нефть байгалийн хий ч хамаарагдана. • Эрчим хүчний нөөц:
  • 10. Ус бол газар дээрхи амьдралын үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм.Усны нөөцөд зөвхөн цэнгэг ус л хамаарна. Ус нь байгалийн хөдөлгөөнд байж байнга зарцуулагдаж нөхөн сэргээгдэж байдаг. Нөхөн сэргээгдэх хугацаа нь түүний байрлалаас хамаарч хэдэн цагаас хэдэн мянган жил байна. Жишээлбэл: амьтан ургамлын биологийн ус нь хэдхэн цагт нөхөн сэргээгддэг бол энэ хугацаа хөрсөнд 1 жил, нууранд 5 жил, гүний усанд 1400 жил, туйлын мөсөнд 10000 жил байдаг. Голын ус хамгийн хөдөлгөөнтэй харьцангуй хурдан 16 хоногт нөхөгддөг. Усны нөөц 2120км3 ба байнгын эргэлтэнд орж байдаг тул ойролцоогоор 23 удаа нөхөн сэргээгдэж цэнгэг усны жилийн багтаамж 476000км3 хүрдэг. Нэгж хугацаанд байх усны нөөц тивүүдээр харилцан адилгүй хувиарлагдсан ба тухайлбал Австрали тивийн орнуудад 25км3, Европ тивд 80км3, Африк тивд 195км3, Хойд Америкт 250км3, Азид 565км3, Өмнөд Америкт 1000км3 байна. • Усны нөөц
  • 11. Дэлхий дээр ойролцоогоор 1.5 сая төрлийн амьд организм тоологддог бөгөөд 1 сая нь орчим нь амьтад юм. Хүнээс байгалийн тогтолцоонд нөлөөлөх үйлчлэл тасралтгүй ихсэхийн хэрээр зарим төрлийн амьтадын тоог багасгах, бүр мөхөөхөд ч хүрээд байна.Сүүлийн 400 орчим жилийн дотор зарим мэдээгээр 140 орчим төрлийн шувуу, шавьж алга болж одоо улаан номонд мөхөхийн ирмэг дээр очин хуруугаар тоолж болохуйц үлдсэн олон арван амьтад бичигджээ. Орчин үед амьтдыг хамгаалж үлдэхийн тулд дархан цаазат газар байгуулах, агнахыг хязгаарлах, зарим ашигтай үнэтэй амьтдыг үржлийг нь сайжруулах зэрэг арга хэмжээг авч байна. • Амьтны ертөнц.
  • 12. Чулуун мандал  17 км хүртэл зузаантай 17*1018 тонн масстай, литосферийн дээд давхарга хамаарагдана. Дэлхийн гадаргуугийн 27.72% гв цахиур, 8.13% нь хөнгөн цагаан, 5% нь төмөр, 3.8% нь кальци, 2.38%нь натри, 2.59% нь кали магни байх ба бусад элементүүд нь харьцангуй бага юм.  Дэлхийн аж үйлдвэрийн хурдан өсөлт нь зарим түүхий эдийн асуудлыг глобаль шинжтэй болгосон. Эрдэс түүхий эдийн хангамж улс бүрт харилцан адилгүй байдаг. Металлын түүхий эдийн нөөц багасаж байгаа гол шалтгаан нь нөөцдөө ариг гамтай хандаагүй явдал юм.  Ашигт малтмалыг олзворлох экологийн зөв арга бол орчны гадаргуу хөрс, ургамал, нийгмийн зэрэг олон хүчин зүйлсийн үндсэн дээр ашиглах төсөл боловсруулах ёстой юм. Ашигт малтмалын задгай олборлолт нь үлдэх газраа дахин сэргээхэд ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг.  Байгаль орчны төлөв байдал ба байгалийн нөөцийн байдалд бодит үнэлгээ өгөх, тэдгээрийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн үйлдвэрлэх асуудлыг боловсруулах шинжлэх ухааныг байгаль ашиглалт гэнэ. Байгаль ашиглалтын шинжлэх ухааны хүрээнд дараах цогц асуудлыг авч үздэг.
  • 13. Байгаль орчны төлөв байдал, байгалийн нөөц баялаг, биосфер дэх бодисын солилцоо, шинжлэх ухаан техникийн хөгжил, түүний байгальд үзүүлэх нөлөө Байгаль орчны чанар, түүний зохистой хэмжээ, бохирдолтын мониторинг ба байгалийн төлөв байдалд гарсан өөрчлөлтийг хянах арга зүйн асуудал Байгаль ашиглалтын мөн чанар, төрлүүд ба механизм, байгаль ашиглалтын ерөнхий зарчимууд, байгаль орчиныг хамгаалахад техник технологийн хөгжлийн үүрэг, байгаль хамгаалах арга хэмжээ, түүний эдийн засаг – төлөвлөлт, болон санхүүжилт, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний экологийн тэнцвэрт байдлыг хангахад гүйцэтгэх үүрэг Байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар төрөөс явуулж буй бодлого Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах чиглэлээр үндэсний болон олон улсын хэмжээний хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал зэрэг болно.
  • 14. Байгалийн нөөц баялаг бол аливаа улс орны хөгжлийн гол эх сурвалж, эдийн засгийн чадавхийг илэрхийлэх үзүүлэлт болдог. Монгол орны эдийн засгийн хөгжил нь байгалийн нөөц баялаг, түүний ашиглалтаас ихээхэн хамааралтай бөгөөд цаашид алт, газрын тос зэрэг баялагийг ашигласнаар улс орны хөгжил дэвшил хангагдах учиртай. Байгалийн бүх төрлийн нөөц баялагийг зохистой ашиглах гэдэгт түүний үнэ, өртгийг бодит байдлаар бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртөгт оруулж, байгалийн баялагийн өмчлөл, эзэмшилтийг боловсронгуй болгох замаар харьцангуй бага нөөц түүхий эдээр чанартай үр ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх явц гэж ойлгож болно. Үүний үндсэн дээр үргүй зардал, орчны бохирдол, хаягдлын хэмжээг бууруулж, амьдралтай зохицон тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ.
  • 15. үр ашигтай ашиглах Техник технологийн шинэтгэл хийх Байгалийн нөөц баялагийг орлох шинэ материалыг бий болгох Байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн, хомсдлын болон кадастрын үнэлгээ хийлгэх Байгалийн нөөц баялгийг ашиглагч нь хамгаалдаг, бохирдуулагч нь төлдөг зарчмыг баримтлах Байгаль орчинд халгүй арга ажиллагааг урамшуулах механизмыг бүрдүүлэх Байгаль орчны мэдээлэл хяналт шинжилгээний тогтолцоог боловсронгуй болгох Байгалийн нөөц баялагийг ашиглахдаа дараах зарчмыг баримтлах нь зүйтэй.
  • 16.  Байгалийн нөөц баялагийн эдийн засаг, экологи ба бусад үзүүлэлтүүд нь гол төлөв кадастр хэлбэрээр илэрдэг.  Байгалийн баялаг буюу үзэгдлийн тодорхой хэлбэрийг тоо, чанар, ихэнх тохиолдолд тэдгээрийн нийгэм эдийн засгийн үнэлгээг тодорхойлж байгаа нэгдсэн системтэй бүртгэл мэдээллийг кадастр гэнэ. Тухайлбал кадастрыг экологийн бүрэн эрхт байгууллагуудаас бүх улсын нутаг дэвсгэр, хязгаар нутаг мужуудад байгалийн баялгийн төлбөрийг ялгавартай тогтоохын тулд нэгдсэн иж бүрэн тоо бүртгэлд зориулан тусгайлан боловсруулдаг. Кадастр нь газрын, усны, ойн, амьтны аймаг, анагаах ухаан, биологийн, аж үйлдвэрийн, болон бусад хэлбэрүүдээр боловсруулагддаг.  Хуурай газрын кадастр нь газар ашиглагчдын тоо бүртгэл/эзэмшигч, ашиглагч, түрээслэгч/, газрын тоо, чанарын тооллого, газрын чанарын үнэлгээг багтаадаг.
  • 17. Гадаргуугийн ус Гүний ус Усны ашиглалт Усны кадастр нь усны объектууд, усны нөөц, ашиглалтын дэглэм, чанар, түүнчлэн ус ашиглагчдын нэгдсэн бүртгэл юм. Усны кадастр нь 3 хэсэгт хуваагддаг.
  • 18.  Гидрогеологийн хяналтын пост, тогтмол ажиллагаатай станцууд нь газрын кадастрыг бүрдүүлэх мэдээллийн эх үүсвэр болдог. Өгөгдсөн мэдээллийг тусгай автоматчилагдсан мэдээллийн системийн тусламжтайгаар хэрэглэгчидэд хүргэдэг.  Ойн кадастр гэдэг нь ой мод, түүний ашиглалтын түвшин, ойн чанарын бүтэц бүрэлдэхүүн, нөөцийн талаарх жил бүрийн мэдээ баримтын иж бүрдэл юм.  Кадастрын тусламжтайгаар ойн экологи, эдийн засгийн ач холбогдлыг нь үнэлэн ойн баялгийг хамгаалах асуудлыг болон бусад практик асуудлуудыг шийдвэрлэдэг. Ийм маягийн буюу бусад ижил төстэй үүргийг байгалийн бусад баялгийн кадастр гүйцэтгэнэ.  Сүүлийн үеийн экологийн нөхцөл байдал хурцдаж байгаатай холбогдуулан хог хаягдлыг зайлуулах, тал нутгийг хордуулах хор, хүрээлэн буй орчны бохирдлын талаархи бүртгэл, тооллогыг хийх зайлшгүй шаардлагатай болсон. Бүртгэлийн объект нь тэдгээрийн гарал үүслийг харгалзахгүйгээр тухайн улсын нутагт үйлдвэрлэгдсэн болон хилийн чанадаас орж ирсэн бүх аюултай болон бодит аюултай эд юмс орно.
  • 19. • Голланд өвчин гэх энэхүү ухагдахуун бол эдийн засгийн салбар дахь байгалийн баялгийн өсөлт, үйлдвэрлэлийн салбарын уналт хоёрын харьцаагаар тодорхойлогддог. Онолын хувьд бол байгалийн нөөцөөс үүсэх ашгийн өсөлт (эсвэл гадаад тусламж) нь валютын ханшийг өсгөснөөр бусад салбарын өрсөлдөх чадварыг бууруулж өсөлтийг удаашруулах ба мөн нийтийн үйлчилгээний салбарт бизнес эрхлэх сонирхолийг үгүй болдог. Хэдий тийм боловч, байгалийн баялгийн ашиглалт л хамгийн чухал нь болсон гэдгийг, эсвэл үйлдвэрлэлийн салбарын орлого ашиг буурч байгаа гол шалтгаан бол энэ гэдгийг тодорхойлоход маш хэцүү юм. Учир нь глобал эдийн засгийн хэтэрхий олон хүчин зүйлүүд, нарийн учир шалтгаантай тоглолтууд эдийн засагт нөлөөлж байдаг.
  • 20. Байгалийн баялгаа олж нээх хирээр энэ нь гадаад валютын их урсгалыг татаж, байгалийн баялгийн үнийн огцом давлагаанд хүч нэмсээр, мөн гадаад тусламж, шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр ямар ч байсан хөгжлийн үр дүнг авчирдаг. Энэ нэр томьёог анх 1977 онд The Economist сэтгүүлийнхэн Недерландад 1959 онд байгалийн хийн асар том орд нээгдсэний дараах үйлдвэрлэлийн салбарын уналтыг тодорхойлж хэрэглэсэн юм. Энэ үеийг улсын болон хувийн байгууллага хоёрын дунд хийсэн дэлхийн хамгийн том түншлэлийн үе гэдэг. Голланд өвчний аюулыг бууруулах хоёр үндсэн арга бий. Валютын ханшийг тогтвортой байлгах, үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах. Эхний арга нь улсад орж ирэх гадны орлого ашгийг шууд оруулалгүй нэг хэсгийг нь тусгай санд төвлөрүүлэх замаар удаашруулан жигд авчрах юм. Энэхүү арга нь зарлагын өсөлтийн нөлөөнөөс хамгаалдаг сайн талтай. Бас нэг сайн үр дүн нь улсад орж ирэх орлого ашиг тогтвортой урсан орж ирэх урт хугацааны эх үүсвэр болдог учраас орж ирэх эсэх нь мэдэгдэхгүй, гэнэт орж ирдэг их орлогоос илүү сайн нөлөөтэй байдаг. Товчхондоо бол энэ арга нь ирээдүйдээ зориулан хадгаламж үлдээж явна л гэсэн үг. Хөгжиж буй орнуудад энэ арга нь ядуурлаа бууруулахад зарцуулахад нь саад болж байгаа мэт ойлгогддог тул улс төрийн хувьд шийдвэр гаргахад их хэцүү байдаг. Гэхдээ дэлхий дээрх баялгийн сангуудын талаарх дараах сайн жишээнүүдийг дурдаж болно. Норвегийн Засгийн газрын тэтгэмжийн сан, ОХУ-ын Эдийн засгийн тогтвортой байдлын сан, мөн Азарбайжаны Улсын Газрын тосны сан, Кувейтийн ирээдүйн хойч үеийн сан зэрэг байгууллагууд байна