SlideShare une entreprise Scribd logo
1  sur  22
Télécharger pour lire hors ligne
ЖАГСААЛ
                              1 анги
Хэний баг хурдан жагсах вэ?
Багш 3-4 өөр дүрс зурсан тараах материалыг сурагчдад өгнө.Талбайд
мөн адил тухайн дүрсүүдийг зурж тэмдэглэсэн байна.Багшийн
командаар сурагчид өөрт байгаа дүрс талбайн хаана байгааг олж
бусадтайгаа хамтран тухайн дүрсийг тойрон мөр мөрөөрөө зэрэгцэн
эсвэл шил шилээ харан зогсоно.
Гэртээ харих замаа мэдэх үү
Нэг эгнээнд 8-10 сурагч зогссон байдлаас туулай шиг ургаш үсрэн
явахад багш эргэх чиглэлийг 3-4 удаа өөрчлөн буцаж байрандаа
ирэхээр тохируулж чиглэлийг хэлнэ.Жишээ нь: баруун тийшээ 3удаа
эргүүлээд ,зүүн тийшээ эргүүлэхэд гэртээ ирэх.Хэрвээ зөв эргэсэн
бол буцаж гэртээ ирнэ.Буруу эргэсэн туулайнууд өөр байрандаа
очно.гэсэн үг.Энэ байдлаар туулайнуудыг эгнээ эгнээгээр ээлжлэн
жагсаалаас гаргана.

Алхаж,гүйж тоглох тоглоомууд
                           1 анги
Халуун хүйтэн
Хүүхдүүд талбайд чөлөөтэй тарж алхана.Багш “Халуун “гэхэд өлмий
дээрээ, “Хүйтэн” гэхэд хагас сууж алхана.Ямарч хэлбэрээр алхсан
биеийн галбираа зөв хадгалах хэрэгтэй




Чулуу-шагай
Хүүхдүүд цуваагаар алхан эхний хүүхдүүд чулуу,сүүлчийн хүүхдэд
шагай байна..Багш “чулуу” гэхэд хүүхдүүд ургаш хурдан алхаж эхний
хүүхдүүдийн урд гарна.”шагай” гэхэд эргэж алхан сүүлчийн
хүүхдүүдийн ард очно.Алхаагаа зогсоохгүйгээр хурдан бөгөөд зөв
гүйцэтгэх ёстой.
Цагийн зүү
Нэг хүүхэд цагийн зүү болж талбайн голд сууна.түүний нүдийг
боосон байна.бусад нь шугмын цаана тойргоор зогсоно.Багш нэг
хүүхдийг гараар заахад тэр нь цагийн зүү рүү чимээгүй алхаж
ойртоно. Алхааны чимээг сонсон хаанаас энэ чимээ гарсаныг гараараа
заах ёстой .Хэрэв зөв заавал тоглогчид байраа солино.Буруу заавал
тоглоом дахин үргэлжилнэ.
Мэргэн буучийн алхаа
Талбайн төвд таван давхар тойрог бүхий бай зурна.Хамгийн дотор
талын тойргийн радиус 25см байх ба дараагийн тойргууд түүнээс
25см-ээр томссон байна.Байн дээр 5,4,3,2,1 гэсэн тоог дотор талаас
эхлэн бичсэн байна. Байнаас 10м зайд татсан гарааны шугмын араас
хүүхдүүд ээлжлэн, нүдээ аньж алхан, байны төвд ирж зогсоод нүдээ
нээн зогссон газар нь мэргэн буучийн оносон цэг болж оноо
авна.Гурван удаа тоглоход хамгийн олон оноо авсан хүүхэд хожно.


Ойн баавгай
Талбайн нэг захад хүүхдүүд нөгөө захад баавгай байрлана.
Хүүхдүүд баавгайд ойртон ирж : “Баавгай минь сэрээрэй хажууд
чинь шилүүст ой байна. Баахан жимс, мөөг ургачихаж бушуухан очиж
идээрэй” гэж хэлэхэд баавгай хүрхрэн дуугарч хүүхдүүдийг хөөж яг
баавгай шиг алхана. Тэд зугтан алхаж талбайн захад байх гэртээ
ирнэ.Хүүхдүүд гүйж болохгүй. Хурдан алхана


Муур хулгана
Хулганууд талбайд гүйлдэж байна.Муур талбайн голд сууж
“унтана”.Багш “муур сэрлээ” гэхэд хулганууд талбайн захад байгаа үүр
лүүгээ гүйнэ.Муур тэднийг хөөж барина.
Өнгө өнгийн машин
Талбайн хоёр талд өнгө өнгийн дарцаг хатгасан хэдэн тойрогт
хүүхдүүд хуваагдан , гараараа машины жолоог барьж буйг д үрслэн
зогсоно.Багш талбайн голоос ямар нэг өнгийн дарцаг тэр өнгийн
өргөхөд машинууд зогсоолоос гарч гүйн, нөгөө талын зогсоолд
очно.Гараараа жолоогоо удирдан чиглэлээ өөрчилж хоорондоо
мөргөлдөхгүй гүйнэ.Дараа нь багш өөр өнгийн дарцаг
өргөнө.Заримдаа хоёр юмуу гурван дарцаг зэрэг өргөж болно.
Бид хөгжилтэй хүүхдүүд
Баригч хүүхэд талбайн голд сандал дээр сууна.Түүнээс 10 орчим
зайд шугам татсан байна.Бусад нь түүнд ойртон ирж: “Бид хөгжилтэй
хүүхдүүд,хурдан зугтаж ча дна.Бидийг бариарай “нэг, хоёр, гурваа
“гээд зугатахад баригч хүүхэд тэднийг хөөж ,талбайн шугам хүрэхээс
өмнө барина.2-3 удаа тоглоод баригдсан хүүхдийг тоолж, баригчийг
солино.Хамгийн олон хүүхдийг барьсан нь хожно.
Туузыг ав
Хүүхэд бүр өнгийн туузыг бүсэндээ хавчуулж ,аргаш унжуулан тойрог
болж зогсоно. Тойргийн голд баригч хүүхэд байрлана.”Гүйгээрэй”
гэсэн дохиогоор хүүхдүүд талбайд тарж гүйхэд тэднийг хөөж
гүйцэн,туузыг авахыг хичээнэ. 1-2 минут тоглоход хэдэн тууз авсныг
тоолоод баригч хүүхдийг солино.
Бөмбөгөө гүйцье
Хүүхдүүд эгнэн зогссон байна.Багш бөмбөгийг 3-5м хол
өнхөрүүлэхэд хүүхдүүд ээлжлэн гүйж бөмбөгийг гүйцэн хурдан
эргүүлж авч ирнэ.


Морь
Хүүхдүүд хонх барин ээлж дараагаар морь болж ,өвдгөө өндөр өргөн
хөнгөн цогиж гүйнэ.Гүйж байхдаа хонхоо жингэнүүлэн гүйх ёстой.
Болжмор ба муур
Хүүхдүүд гимнастикийн урт сандал дээр зэрэгцэн сууна.Тэд болжмор
болно. Багш муур болно.Муур явган сууж унтаж байх үед болжморууд
гараа дэвэн тойргоор гүйлдэнэ.Муур сэрээд болжморуудыг хөөж барьж
авна.Болжморууд зугтан нисэж үүрэндээ очно.Сандал дээр буюу
үүрэндээ байгаа болжморуудыг муур барихгүй.
Бороо
Хүүхдийн тооноос цөөн тоотой тойргууд зурсан байна.Хүүхд үүд гар
гараасаа хөтөлцөн гүйлдэж талбайгаар зугаална Багш .”Бороо орлоо”
гэхэд дуртай тойрог руу гүйцгээнэ.Нэг тойрогт нэг хүүхэд орох
ёстой.Тойроггүй үлдсэн хүүхэд тоглоомоос хасагдана


                              2 Анги
Морьтонгууд алхаж
Хүүхдүүдийг хоёр тэнцүү хэсэгт хувааж , нэг хэсэг нь морь ,нөгөө
хэсэг нь адуучин болно. Талбайн нэг талд адуучид нөгөө талын
хашаанд морьд байрлана.Багш “мориндоо”гэсэн дохио өгөхөд адуучид
д алхан ирж 2м орчим урттай олс дээсээр морио
хөллөнө.”Алхаарай”гэсэн дохиогоор морьтой хүмүүс энгийн алхаагаар
алхана.”Давхиарай” гэсэн дохиогоор морьд өвдгөө өндөр өргөн
алхана. “Тараарай” гэсэн дохиогоор тал тал руу тарна.”Цогиорой” гэсэн
дохиогоор хөнгөн үсрэлттэй алхана”.Дрр” гэхэд зогсоно.Хүүхдүүд
үүргээ харилцан сольж тоглоно.
Дүр бүтээж алхах
8-10 хүүхэд нэг баг болно. Багаараа хамтран багшийн хэлсэн д үрийг
бүтээж алхана.Жишээ нь “Могой явж байна.”гэхэд тэд ар араасаа
цувран өмнөх хүүхдийн бүсэлхийнээс барьж могойчилж
алхана.”Могой эвхэрлээ” гэхэд цуваа жагсаалын чиглүүлэгч зүүн гар
тийш эргэж эхлээд том тойргоор ,дараа нь тойргоо жижигсгэн
алхана.Бусад нь чиглүүлэгчийн араас алхаж давхар тойрог үүсгэн
эвхэрсэн могойн дүрс үүсгэнэ.Дүрээ хэрхэн гүйцэтгэх талаар
багаараа ярилцан гүйцэтгэнэ.
Бөмбөгтэй буухиа
Сурагчдыг охид хөвгүүдийн тоо тэнцүү 3-4 багт хуваана.Баг тус бүр
гарааны шугамны ард цуварч зогсоно.Багийн эхний тоглогч бөмбөг
барьсан байна. Багшийн “Марш” дохиогоор бөмбөгтэй тоглогч г үйж ,
10м зайд байрлуусан шонг тойрон буцаж ирээд бөмбөгөө дараагийн
тоглогчид дамжуулна.Буухиаг түрүүлж дуусгасан баг хожно.
Бөмбөг авч ирэх
Багууд гарааны шугамны ард цуварч зогсоно. Гараанаас 10-12м зайд
хайрцаганд баг бүр тоглогчдын тоотой тэнцүү тооны теннисний
бөмбөгийг хийсэн байна.Багшийн дохиогоор эхний тоглогч гүйж
хайрцаг дотроос нэг бөмбөгийг аван буцаж ирээд дараагийн
тоглогчийн алган дээр зөөлөн цохино. Хоёрдахь тоглогч үйлдлийг
давтах ба хамгийн сүүлийн тоглогч бөмбөгөө авч ирэх хүртэл тоглоом
үргэлжилнэ.Түрүүлж бөмбөгөө авчирж дуусгасан баг хожно.
Дарцагийг цуглуулах
Талбайд хооронд нь 10м зайтай хэдэн эгнээ зураас татаж түүн дээрээ
тоглогчдын тооноос хоёроор цөөн дарцаг хатгана. Жишээ нь 15
хүүхэд тогловол эхний эгнээнд 13 дарцаг,хоёрдахь эгнээнд 11 дарцаг
гуравдахь эгнэээнд 9 дарцаг гэх мэтээр хатгана.Багшийн дохиогоор
хүүхдүүд хурдан гүйж нэгдүгээр эгнээнээс нэг нэг дарцаг авах
ёстой. Дарцагыг авч чадаагүй үлдсэн хоёр сурагч тоглоомоос
хасагдана.Үлдсэн 13 хүүхэд 2дахь эгнээнээс дарцгийг авсны дараа 11
хүүхэд үлдсэн байна.Ийм байдлаар тоглоом үргэлжилж хамгийн
хурдан гүйдэг нь шалгарна.Хүүхдийн тоо олон байвал хэтэрхий олон
удаа гүйх учраас ангийг 2-3 хэсэг болгон тус тусад нь тоглуулна.Эсвэл
хамгийн сүүлд шалгарч үлдсэн 5 сурагчийг урамшуулах үнэлгээ өгч
болно.
Загасчлах
Тэнцүү тооны тоглогчтой 3-4 баг болно. Сурагч бүр 1м орчим урт
уяанд цаасаар хайчилсан загасыг бэхэлж ардаа унжуулан уяаг
бүсэндээ хавчуулсан байна.Загас шаланд хүрч байх бөгөөд энэ нь
загас сэлж байгааг илтгэнэ.Баг бүр өөр өөрийн өнгийн загастай
байна.Багшийн дохиогоор хүүхдүүд гүйлдэж бие биенийхээ загасыг
хөлөөр гишгиж барих ба өөрийн загасыг алдахгүйг хичээнэ.Загасаа
алдсан сурагч тоглоомоос хасагдана. Хэдэн минут болоод баг б үрийн
барьсан загасыг тоолно.Хамгийн олон загас барьсан баг хожно.
Миний хойноос
Тоглогч бүр өөрийгөө тойруулан жижиг тойрог зурж талбан эргэн
тойронд байрлана.Нэг тоглогч удирдагч болж тойргийн голд орон хэн
нэгнийг нэрээр дуудан ”Миний хойноос” гээд гүйнэ. Тэрээр ийш тийш
чиглэлээ өөрчлөн өвдгөө өргөж ,том,жижиг алхаж гүйхэд дуудагдсан
тоглогч түүнийг дууриаж гүйнэ. Удирдагч гэнэт “Байрандаа” гэж
хэлэхэд хоёулаа уралдаж хоосон байрыг эзлэж зогсох ёстой.Байрг үй
үлдсэн нь тоглоомыг үргэлжлүүлэн удирдана.
Аварга загаснууд
Хүүхдүүд тойрон гүйлдэж байхад багш “Аварга загаснууд ирж
байна.”гэж чангаар хэлнэ.Хүүхдүүд: “Хэдэн аварга загас вэ?” гэж
асууна. Багш нэг тоо хэлэхэд хүүхдүүд гүйлдэн тэр тооны дагуу
бүлэг болж нэгдэнэ.Багшийн хэлсэн тооноос бүлэг болж чадааг үй
хүүхэд тоглоомоос хасагдана.
3 анги
Чоно тарвагацах
Нэг сурагч чоно бусад нь тарвага болж тоглоно.Талбайн голд чонын
үүр түүний эргэн тойронд 15-20 м зайд тарваганы 4-5 үүрийг
зурсан байна. Тарваганууд чоныг үүрэнд ойртон ирж ,тойрон зогсоод
доорхи үүргийг хэлэлцэнэ.
  •   Чоно гуай чоно гуай цог өгөөч ?
  •   Цогоор яах нь вэ?
  •   Цавуу хайлья
  •   Цавуугаар яах нь вэ?
  •   Нум сум нааяа
  •   Нум сумаар яах нь вэ? гэхэд тарвага зугатахад      бэлтгэсэн
      байдлаар
  •   Таны толгойг хаг харвая гэж хэлээд тал бүр тийш зугатаж
      үүрэндээ орно.Чоно тарвагыг үүрэндээ орохоос өмнө барьж
      авахын эрмэлзэнэ. Баригдсан тарвага нь чоно болж анхны
      чононд тусална.Хамгийн сүүлд баригдаагүй үлдсэн тарвага
      хожно.
  Ангаахайгаа хооллоё
  Талбайн төвд тойрог      зурж янз бүрийн   жижиг    б өмб өг ,
  шоо,тайрдас, тоглоом зэргийг тараан тавьсан байна.Эдгээр нь
  шувууны хоол юм. Талбайн дөрвөн буланд ижил шувууны үүрийг
  зурсан байна. Дохио өгмөгц шувуунууд үүрнээсээ гарч гүйн
  хоолноос нэгийг авч ,буцаж гүйн өөрийн үүрэндээ тавиад дахин
  хоол авчирна.Ийм байдлаар үргэлжлүүлэн хэн нь ангаахайдаа их
  хоол авч ирсан нь хожно.
  Шинэ нутаг
   Талбайд жижиг тойргууд зурж ,тойрог бүрд сум баг хот,д үүргийн
  нэр, газар орны нэр бичсэн байна.Хүүхдүүд тойргуудад орж
  зогссон байна.Багш “зугаалаарай “ гэж хэлэхэд б үгдээрээ тойргоос
  гарч гүйлдэнэ.Багшийн “Шинэ нутаг руугаа” гэж хэлэхэд хүүхдүүд
  тойрог руу гүйж хүүхэд бүр шинэ нутаг эзэлэн зогсох ёстой.Очсон
газрынхаа нэрийг тогтоож авна. Шинэ нутаг      эзлэж чадааг үй
  хүүхэд тоглоомоос хасагдана. Дараагийн дохиогоор өөр шинэ нутаг
  эзлэхээр гүйнэ.
  Ойн баавгай
  Талбайн голд баавайн ичээ зурна.Ичээнд 2-3 хүүхэд баавгай болж
  зогсоно.Ичээний хоёр талд жижиг бөмбөгийг тараан тавьж “мөөг”
  болгоно. Энэ бол ой хөвч гэж хүүхдүүдэд ойлгуулна. Баавгайг
  ичээндээ байх үед хүүхдүүд ой руу орж “Мөөг жимс түүе.Баавгай
  биднийг харахгүй” гэж хэлж дуусмагц баавгай ичээнээсээ гарч
  хүүхдүүдийг барихаар хөөнө.Хүүхдүүд баавгай ирэхээс өмнө
  амжиж бөмбөгнөөс аваад зугатна.Зугатаж байхдаа бөмбөгөөр
  баавгайг шидэж ононо. Оногдсон баавгай хүүхд үүдийг хөөхөө
  болино.Оногдоогүй нь хөөж хүүхдүүдэд гар хүрнэ.Хүүхдүүд
  талбайн захад байрлах гэртээ хүртэл зугатна.


  Шаламгай түгээгч ба цуглуулагч
  Багууд гарааны шугамны ард тус тусдаа цуварч зогсоно.Баг б үрийн
  эхний тоглогч дотроо 10-12 ширхэг жижиг бөмбөгтэй хувин юмуу
  хатуу хайрцгийг барьсан байна.Дохио өгмөгц эхний сурагч гүйж
  ,гараанаас 5м-ийн цаана,хооронд нь 3м зайтай цувруулан
  байрлуулсан цагираг дотор бөмбөгүүдийг хувааж тавиад хурдан
  буцаж багийнхаа хоёр дахь тоглогчид хувингаа дамжуулна.
  Дараагийн тоглогч бөмбөгүүдийг цагирагт аваачиж тавина.Ийм
  байдлаар түгээж, цуглуулсаар багийн бүх тоглогчийг дуустал
  уралдахад буухиаг түрүүлж дуусгасан баг хожно.Багш нэг цагираг
  дотор тавих бөмбөгийн тоог тогтоож өгөх ба цагираг бүрд байх
  бөмбөгийн тоог нэгээр нэмэгдүүлэх хорогдуулах зэргээр тодорхой
  даалгавар өгч тоглуулбал илүү сонирхолтой
Аварга могойн цагираг
3-4 хүүхэд богино олсны үзүүрээс барьж хоорондоо холбогдон эгнэн
зогсоно.Эд бол аварга могой юм.Бусад хүүхдүүд талбайд чөлөөтэй
гүйлдэнэ. Багш “Аварга могой дайрлаа” гэхэд аварга могой
хүүхдүүдийг хөөж биеэ хумин толгой сүүлээ нийлүүлж цагираглан
барьж авна.Могойн цагирагт баригдсан хүүхэд могой болно.хамгийн
сүүлд баригдалгүй үлсэн хүүхэд хожно.
Хосын уралдаан
Сурагчид    хос   хосоороо    хөтлөлөн    гарааны   шугамны    ард
зогсоно.Багшийн дохиогоор гүйж,гараа тавилцалгүйгээр барианд
орно.Нэг гараанд 4-6 хос гүйх ба туулах зай нь 30-50м байна. Гараа
бүрээс түрүүлсэн хоёр хос дараагийн гарааны түр үүлсэн хосуудтай
уралдах байдлаар хамгийн хурдан хосыг шалгаруулна. Өөрийн гараанд
хоцорсон хосуудыг ч хооронд нь уралдуулах эрхтэй.Жишээ нь 30
сурагчтай ангийг 15 хос болгох нэг гараанд 5 хос уралдахад нийт 3
гараа болно.Гараа тус бүрийн эхний 2 хос буюу нийт 6 хос аваргын
төлөө уралдана.Гараа бүрийн дараагийн хоёр хосыг болон с үүлийн
байр эзэлсэн хосуудыг тус тусад нь уралдуулна.
Авиралт,мөлхөлт.Тулалт
              түлхэлт
                              1 анги
Буухиа тоглоом
Сурагчдыг 4-5 баг болгоно. Хэсэг тус бүрийн эхний сурагч уртааш нь
залган тавьсан хоёр матрас дээгүүр дурын мөлхөлтөөр яваад цааш
гүйн 5м зайд тавьсан тэмдэгийг тойрон буцаж ирэхэд дараагийн сурагч
мөлхөнө.Бүх сурагч даалгаврыг гүйцэтгэхэд түрүүлж дууссан баг
хожно.
Хонгилоор мөлхөх
Сурагчдыг 4 баг болгон хуваана. Багийн тоглогчид цувран х өлд өө
зайтай зогсож хонгил үүсгэнэ.Цувааны хамгийн арын сурагч цуварч
зогссон сурагчдын хөлөн доогуур мөлхөн цувааны урд гараад хөлөө
салган зогсоно.Энэ байдлаар бүх сурагч мөлхөнө.Т үрүүлж дууссан
баг хожно.Мөлхөх талбайд зөөлөвч матрас тавьсан байх
шаардлагатай.
Уран жолоодлого
Сурагчид талбайд хоорондоо мөргөлдөхөөргүй тарж, гар дээр тулж
хэвтсэн байна.Жолооч нар анхаар “Ургашаа явлаа” гэхэд сурагчид х өл
гараа зэрэг түлхэн багшийн хэлсэн чиглэлд явна.”Урд дугуй шаравлаа”
гэхэд хөл хөдлөхгүй зөвхөн гараа хажуу тийш шилжүүлэн тойрно.Ард
“дугуй шаравлаа” гэхэд гар хөдлөхгүй хөлөө хажуу тийш шилжүүлэн
тойрно. Багшийн зааврын дагуу гүйцэтгэсэн сурагчид уран жолоодогч
болно.
Хөдөлгөөний эвслийг
            хөгжүүлэх тоглоом
                              1 анги
Хориотой хөдөлгөөн
Хүүхдүүд тойргоор зогсоно.Багш ийм хөдөлгөөн хийж болохгүй гэж
хориглоно.Жишээ нь:гар ташаанд авах. Хориотой хөд өлгөөнөөс бусад
хөдөлгөөнийг дууриаж хийхийг хүсэхэд хүүхдүүд багшийгаа дагаж
янз бүрийн хөдөлгөөн хийнэ.Багш санамсаргүй хориотой хөдөлгөөнийг
хийхэд түүнийг дууриаж алдаа гаргасан нь ургаш нэг алхан тоглоомоо
үргэлжлүүлнэ.хэд хэдэн удаа тоглоход ургашаа илүү олон алхсан
сурагчийг хамгийн анхааралгүй гэж үзнэ.Тоглоомд хожигдсон
сурагчаар оньсого таалгах,бүжгийн хөдөлгөөн хийлгэх,түргэн хэллэг
уншуулах зэргээр шийтгэж ч болно. Энэ тоглоомыг хичээлийн т өгсг өл
хэсэгт тоглуулахад тохиромжтой.
Хэн нь тэнцвэртэй вэ?
Гимнастикийн урт сандлын хоёр үзүүр талд багууд цуварч зогсонс.Баг
бүрээс нэг тоглогч сандал дээр гарч ирэн бие биеэ түлхэж , татаж
тэнцвэрийг алдагдуулан сандлаас унагахыг эрмэлзэнэ.Сандалаас
унагаж чадсан тоглогч багтаа оноо авна.Хамгийн олон оноо авсан баг
хожно
Намайг дуурай
Хоёр багаас нэг нэг тоглогч гарч хоорондоо 1м зайтай бие бие р үүгээ
харж зогсоно. Тэдний дунд бөмбөг тавьсан байна. Нэг багийн тоглогч
нь нөгөө багын тоглогчоо “намайг дууриан” дасгал хийхийг х үснэ. Янз
бүрийн хөдөлгөөн хийж анхаарлыг сарниулан газарт буй бөмбөгийг
авах ёстой.Дууриагч нь дасгалыг дууриах явцдаа бөмбөгийг алдахг үйг
хичээ.Бөмбөгийг зөвхөн гараар барьж авна.хөлөө өшиглөхгүй.Аль
олон бөмбөг авч ирсэн нь тэр баг хожино.
Бөмбөг дамжуулалт
Багууд тоглогч бүрийн хооронд 1-2 алхам зайтай цуварч зогсоно.
Эхний тоглогч волейболын бөмбөг барьсан байна.Дохио өгмөгц
бөмбөгийг хоёр гараар аргаш дамжуулна.Хоёрдахь тоглогч бөмбөгийг
авч хөлийн хоорондуур аргаш дамжуулна.Гурав дахь нь толгой
дээгүүрээ дамжуулах гэх мэтээр үргэлжлэн хамгийн арын тоглогч
бөмбөгийг авмагц гүйн цувааны урд ирж зогсоно.Дамжуулалтыг
түрүүлж дуусгасан баг хожно.
Бид хурдтай ба бас овсгоотой хүүхдүүд
Талбайн төвд 1-1.5м урт олс тавин түүний хоёр үзүүрт 40х40 см
хэмжээтэй хавтан байрлуулна.Үүнээс хоёр тийш 10м зайд багууд өөд
өөдөөс харан цуваагаар зогсоно.Шүглийн дохиогоор баг б үрийн эхний
тоглогч гүйж хавтан дээр зогсонгуут олсыг татаж авах ёстой.Олсыг авч
чадсан нь багтаа оноо авна. Дараагийн шүглээр багийн хоёрдогч
тоглогч гүйнэ. Бүх тоглогч тоглож дуусахад аль олон оноотой баг
хожно.
Бөмбөгөө тойруулж уралдах
Хүүхдүүд нэг эгнээнд завилж суун, том бөмбөг барьсан
байна.Багшийн дохиогоор бөмбөгөө биеэ тойруулан нэг гараар нөг өөд
шилжүүлнэ.Бөмбөг биеийн урд ирэхэд 1 гэж чанга тоолно.Бөмбөгөө 10
удаа өөрийгөө тойруулахад хэн түрүүлж дууссан нь ялагч
болно.Хэрэв бөмбөг хүрэлцээтэй бол 8-10 сурагч нэгэн зэрэг тоглоно.




                              2 анги
Хэлбэр дүрс
Хүүхдүүд талбайд чөлөөтэй гүйлдэж байна.Шүглийн дохиогоор
хүүхдүүд гүйж байсан байрандаа ямар нэг байрлалаар тодорхой
хэлбэр дүрс үүсгэн зогсоно.Хэн хөдөлгөөнгүй бөгөөд гоё хэлбэр дүрс
үүсгэж зогссоныг багш тэмдэглэн хэлнэ.Дараагийн дохиогоор
хүүхдүүд мөн л гүйж тоглоом дахин эхэлнэ.
Хөршдөө бөмбөг дамжуулах
Хүүхдүүд хоорондоо нэг алхамын зайтай тойргоор зогсоно.Тойргийн
гадна талд “булаагч” хүүхэд зогсоно. Хүүхдүүд баруун зүүн тийш
цээжээр эргэж бөмбөгөө хөршдөө дамжуулах ёстой. Хөршөө алгасан
дамжуулж болохгүй. Бөмбөгийг дамжуулах явцад “булаагч” хүүхэд
бөмбөгөнд хүрэхийг эрмэлзэнэ.Хэрвээ бөмбөгийг булааж чадвал
алдсан хүүхэд булаагч болж тоглоом үргэлжилнэ. Нэг удаа
“булаагч”болоогүй хүүхэд тоглоомын ялагч болно.
Зургийн үзэсгэлэн
Багш тоглоомын дүрмийн тайлбарласны дараа хоёр                 х үүхдийг
“үзэгчид”, нэг хүүхдийг “үзэсгэлэнгийн захирал”аар томилно.дараа нь
хүүхдүүд талбайд чөлөөтэй тарж өөрсдийн бүтээх зургийн тухай
“захирал”тай    болон    хоорондоо     ярилцана.Ямар      нэг     зургийг
ганцаараа,хоёулаа,гурвуулаа,дөрвүүлээ                             бүтээж
болно.Жишээлбэл:Цаначин,       тэшүүрчин,хөл      бөмбөгийн      хаалгач
.загасчин,туулай, нохой,ямар нэг үсэг, онгоц гэх мэт.Багш “ үзэсгэлэнгээ
нээхэд бэлтгээрэй “ гэхэд хүүхдүүд “захирлын” удирдлагаар заалны
ханын дагуу байрлаж бодож олсон зургаа бүтээнэ.Бүгдээрээ бэлэн
болонгуут “захирал”1,2,3-аа хүүхдүүд нийтээрээ “үзэсгэлэн нээгдлээ”
гэж хэлнэ.”Үзэгчид” явж үзэсгэлэнг үзнэ.Үзэсгэлэнд бүтээсэн б үрийн
байрлалыг 15 секундээс илүүгүй хугацаанд харна. Дараа нь
“захирал”ын нэг,хоёр, гурав гэсэн дохиогоор “үзэсгэлэнг хаалаа” гэж
нийтээрээ хэлэн чөлөөтэй тарж явна.”Үзэгчид” хамгийн сайн 3 зургийг
нэрлэнэ.Энэ гурван зургийг бүтээсэн хүүхдүүдийг багш урамшуулан
үнэлнэ.Тэгээд дахин “захирал” ,”үзэгчийг “томилон тоглоно.

Тэнцвэр хөгжүүлэх тоглоом
Сурагчдыг 3-4 багт хувааж баг бүрийн өмнө гимнастикийн урт сандлыг
уртааш нь тавина. Багууд сандлын нэг үзүүрт цуваагаар зогссон
байна. Багшийн дохиогоор баг бүрийн эхний сурагч гүйж ,сандал дээр
цувруулан тавьсан бөмбөг шоо зэргийг түүж аваад сандлын цаана
байрлуулсан саванд хийгээд буцаж сандал дээгүүр гараа алдлан
алхаж гүйнэ.Хоёр дахь сурагч сандал дээг үүр гараа алдлан алхаад
саванд буй бөмбөг шоог авч буцахдаа сандал дээр цувруулан тавиад
барианд орно.Ийм байдлаар тоглоомыг үргэлжл үүлж үйлдлийг
хамгийн тэнцвэртэй бөгөөд хурдан гүйцэтгэсэн баг хожно.
2 анги          Хэний баг хамгийн тэнцвэртэй вэ?
Дээс ашиглан 40 см зайтай нарийн зурвас бэлдсэн байна.Багууд
цуваагар зогсоно.Зурвас дундуур сандал хүртэл нүдээ анин алхаад
гимнастикийн сандал дээгүүр гараа алдлан өлмий дээрээ алхан
сандлын үзүүр хүрээд нэг хөлөөр савалт хийж үсрэн 1800 эргэн
буугаад буцахдаа сандал дээгүүр хажуугаараа алхаж барианд
орохдоо    дараагийн   хүүхдэд    гараа  хүргэнэ.Ийм   байдлаар
үргэлжлүүлж буухиаг алдаагүй бөгөөд түрүүлж дуусгасан баг хожно.
Сандал дээгүүр гүйх
Талбайд 3-4 нимнастикийн сандлыг зэрэгцүүлэн тавьсан байна.
Багууд сандлын нэг үзүүрт цуваагаар зогсоно. Багшийн дохиогоор баг
бүрийн эхний сурагч сандал дээгүүр гүйн сандлын нөгөө талд буугад
эргэж сандал дээгүүр гүйн ирж дараагийн хүүхдэд гар хүрнэ.Буухиаг
түрүүлж дуусгасан баг хожно.
Тэнцвэртэй үсрэлт
Хүүхдүүд баг багаараа гарааны шугамны ард цуварч зогссон
байна.Баг бүрийн өмнө хүүхдийн хөлийн ул багтахуйц хэмжээний 10
тойргийг хооронд нь 40-50 см зайтай цувруулан зурсан байна.Эсвэл
жижиг цагираг тавина.Гарааны шугам дээрээс баг бүрийн эхний сурагч
багшийн дохиогоор нэг зэрэг үсэрч эхний тойрогт зогсох ёстой. Хэрэв
бүгдээрээ зогсож чадвал багтаа нэг оноо авах бөгөөд багш дахин
дохио өгч үсрүүлнэ.Тойрогт тэнцвэрээ хадгалж зогсоогүй нь
тоглоомоос хасагдана.Багийн бүх хүүхэд дасгалыг гүйцэтгэсний
дараа хамгийн олон оноотой баг хожно.
Гүйлтээс тэнцвэрээ хадгалан зогсох
Сурагчид дунд зэргийн хурдтай гүйх үед багш шүгэлдэнэ.Ш үглийн
дуугаар хүүхдүүд гүйж байсан газраа огцом зогсох ёстой. Хэрэв
тэнцвэрээ хадгалан зогсож чадахгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлбэл
тоглоомоос хасагдаж ажиглагч болно.Энэ тоглоомыг “Х үн ба х өш өө
“гэсэн үгээр тоглуулж болно.Багш “Хүн “ гэхэд хүүхдүүд
гүйнэ.”Хөшөө” гэхэд зогсоно.Хөшөө болон зогсож чадахгүй ургаш
гишгэсэн нь тоглоомоос хасагдана.
Довтолгоо хамгаалалт
Хүүхдүүд хос хосоороо талбайд таран байрлана.Тэд нэг х өл дээрээ
догонцон үсэрч бие биенийгээ мөрөөрөө түлхэн тэнцвэрийг алдуулан
хоёр хөлөөр нь гишгүүлэхийг эрмэлзэнэ.Хэн нэг нь түлхэлтээс зайлж
нөгөөнийнхөө тэнцвэрийг алдагдулахадаа өөрөө хоёр хөл дээр гишгэж
болохгүй. Хэд хэдэн удаа тоглоход хэн нь илүү тэнцвэртэй байсныг
тодруулна.




                              3 анги
Буухиа тоглоом
Гараанаас гитнастикийн сандал дээгүүр гүйн, сандлын төгсгөлд
тавьсан бөмбөгийг аваад хөлөө ээлжлэн өвдөг нугалан өргөж бөмбөгөө
өргөсөн хөлөө тойруулан алхан 6м зайг туулаад, бөмбөгөө тавьж цааш
сандал дээгүүр хөлөө хагас нугалан алхаж сандлаас буухдаа нэг
хөлөөр саван 1800 эргэн газардана.Дараа нь нарийн зурвас дээг үүр
байрлуулсан цагираг доогуур шурган гарч барианд орно.Энэ тоглоомыг
тоглуулахдаа багийн гишүүн тус бүрийг өртөө бүхэн дээр зогсоогоод
хийлгэж болох ба гишүүн тус бүр цувран бүх үйлдлийг эхнээс нь
давтан гүйцэтгэж болно.
Тэнцвэртэй бас хүчтэй
Гимнастикийн сандал дээр хоёр хүүхэд өөд өөдөөсөө харан, гараа
урдаа өргөж алгаа нийлүүлэн тулж зогсоно.Багшийн дохиогоор з өвх өн
алгаараа алга руу нь түлхэж тэнцвэрийг алдуулан сандлаас унагахыг
эрмэлзэнэ. Гараа ийш тийш хөдөлгөн зайлуулж болно.Бие р үү нь
түлхэж болохгүй. Хүүхдүүд ээлжлэн тоглох бөгөөд хамгийн олон
хүүхдийн тэнцвэрийг алдуулж,сандлаас буулгасан сурагч тоглоомын
ялагч болно.
Тэнцвэртэй сүлжилт
Гимнастикийн сандал дээр 3-4 хүүхэд хоорондоо 2 алхамын зайтай
зогсоно.Нэг хүүхэд сандлын үзүүрээс алхан,сандал дээр зогсож буй
хүүхдүүдийг сүлжин цааш явж сандлаас бууна.Хүүхдүүдийг
сүлжихдээ тэнцвэрээ хадгалан сандлаас унгахгүйг хичээнэ.Нэг хүүхэд
3-4 оролдлого хийхдээ нийт хэдэн хүүхдийг сүлжин гарч чадсанаар нь
байр эзэлүүлнэ.
Тэнцвэртэй газардалт
40-60 см өндөр тавцангаас 1м зайд хүүхдийн хоёр хөл багтахаар
тойрог зурсан байна. Хүүхдүүд ээлжлэн тавцангаас үсэрч энэ тойрог
дотор буун хөдөлгөөнгүй зогсох ёстой. 4-6 удаа харайж буухдаа хэдэн
удаа тойрогт тогтож чадсанаараа оноо авна.

            Үсэрч харайх тоглоом
                              1 анги
Болжморууд
Талбайд 4-6 м диаметртэй тойрог зурна.Тойргийн голд нэг сурагч муур
болж    зогсонс.Бусад  нь   болжмор     болон     тойргийн    гадна
зогсоно.Багшийн дохиогоор болжморууд тойрог руу үсэрч орох ба
үсэрч гарна.Муур тэднийг тойрогт орж ирэх үед нь барих
ёстой.Баригдсан       нь         муур         болж          тоглолт
үргэлжлэнэ.Хувилбар:Болжморууд нэг хөлөн дээр үсрэнэ.
Чонын үүр
Талбайн төвд 1-1.5м өргөн зурвасыг олс юмуу туузаар татаж чонын
үүр байгуулна.энэ үүрэнд чоно байрлана.Багшийн дохиогоор
ямаанууд талбайн нэг захаас нөгөө талруу гүйнэ.Ингэхдээ чонын
үүрэн дээгүүр харайж гарна.Чоно үүрнээсээ гарахгүйгээр ямааг
барихыг   хичээнэ.Баригдсан   хүүхэд   чоно    болж    тоглоомыг
үргэлжлүүлнэ. Хувилбар:Чонын үүрэнд 2-3 чоно байрлана.
Шүхэрчид
Зааланд гимнастикийн урт сандлын хооронд4-5м зайтай зэрэгц үүлэн
байрлуулна.Энэ нь шүхэрчдийн үсрэх онгоц юм.Онгоц бүрийн хоёр
талд 60 см зайд хүүхэд зогсож багтах хэмжээний 4 тойрог зурсан
байна.Энэ нь шүхэрчдийн буух цэг юм.”Шүхэрчид буухад бэлтгээрэй “
гэсэн багшийн дохиогоор баг бүрээс 4 хүүхэд цуварч алхан,
гимнатикийн    сандал   дээр     гарч   буух   цэгийн    харалдаа
зогсоно.”Шүхэрчид үсрээд” гэсэн дохиогоор шүхэрчид онгоцноос нэгэн
зэрэг үсэрч буух цэгт хөнгөн газардана.Цэгт оновчтой газардсан
хүүхэд багтаа нэг оноо авна. Хувилбар: Шүхэрчид сандал дээг үүр
цуварч алхан сандлын үзүүр талд 70см зайд байрлуулсан цэгт
тойрогт буух




                              2 анги
Буухиа
5 ш цагирагийг хооронд нь 30см зайтай цувруулан тавьж цаад талд
сандлын уртааш нь байрлуулна.Сурагчдыг 4 баг болгон хуваана.Баг
бүрийн эхний сурагч гараанаас гарч гүйгээд цагирагаас цагирагт
туулай шиг дэгдэн үсрээд цааш гүйн сандал дээр хоёр гараар тулан
хөлөө нийлүүлэн сандлын хоёр талруу ээлжлэн хоёр удаа давж
үсрээд буцахдаа шулуун гүйж барианд орно.Үйлдлийг бүрэн гүйцэд
алдаагүй гүйцэтгэсэн багийг ялагчаар тодруулна.
Хэн хол харайх вэ?
Багууд зэрэгцэн цуварч зогсоно.Гарааны шугамны араас багийн эхний
гишүүн хоёр хөлөөр түлхэж байрнаас уртад харайна.харайгаад буусан
цэгийг өсгийний араар зурж тэмдэглэнэ.Эндээс багийн хоёрдахь
гишүүн харайна.Ийм байдлаар багийн бүх гишүүн харайсны эцэст
аль баг хол харайсан нь хожно.
Болжмор ба муур
Хүүхдүүд гараасаа хөтөлцөн тойрог болж зогсоод тэр тойрогтоо
газарт зурна.Тойргийн голд муур зогсоно.Тойрог дотор тарианы үр |
жижиг бөмбөг, шоо,савх мод |асгасан байна.Тойрогийн гадна буй
хүүхдүүд болжмор болж хоёр хөл дээрээ дэвхцэн үсэрч тойрогт орон
тарианы үрийг авч тойргийн гадна гарч ирнэ. Муур нэг юмуу хоёр х өл
дээрээ үсэрч болжморыг тойрогт орж ирэх үед барих ёстой.Баригдсан
болжмор цуглуулсан үрээ тойрогт буцаан асгана. Тэгээд дахин үр
цуглуулж эхэлнэ. 5-7 минут тоглосны дараа хамгийн их үр цуглуулсан
нь шаламгай болжмор болно.
3 анги
Шумуулыг барья
Савааны үзүүрт уяанд “шумуул” болох жижиг даавууг тогтоосон
байна.Хүүхдийн өргөсөн гараас 10-15см дээгүүр байхаар савааг
барина.Хүүхдүүд үсэрч шумуулыг алгаараа хавчин барихыг
эрмэлзэнэ.Шумуулыг хэн олон удаа барьсан нь тоглоомын ялагч
болно.
Вандангаас харайх
Талбайд 30см хэмжээтэй түлхэлтийн вандан 60,80,100,120,140см
хэмжээтэй харайлтын талбай бүхий урт зурвас зурна.Харайлтын
талбай бүрийн дараа 30см өргөн вандан зурах ёстой. Сурагчид
талбайн талбайн хоёр талд хуваагдан зогсооно.Багш нэр дуудахад баг
бүрийн гишүүд ээлжлэн байрнаас уртад харайна.Т үлхэлтийн
вандангаас түлхэн харайлтын талбайг давж дараагийн вандан дээр
тогтох ёстой. Буусан газраасаа дахин хоёр хөлөөр түлхэж дараагийн
талбайг давж харайна.Вандан дээр тогтож чадааг үй буюу ванданд
хүрээгүй сурагч тоглоомоос гарна.Эхний ванданд буувал1 оноо,
хоёрдахь ванданд буувал 3 оноо гэх мэтээр урт талбайг давж харайсан
нь олон оноо авна.үүгээр нь сурагчдыг үнэлж болно.
Уутат имж
Багууд цуваагаар гарааны шугамын ард зогсоно.Баг б үрийн эхний
хүүхэд хоёр өвдөгнийхөө хооронд бөмбөг хавчуулсан байна.Дохио
өгмөгц эхний тоглогчид хоёр хөл дээрээ үсэрч гараанаас 6-8 м зайд
байрлуулсан тугийг тойрон ирж дараагийн тоглогчид бөмбөгөө
дамжуулна.Хоёр дахь тоглогч мөн адил гүйцэтгэнэ.Хэрвээ бөмбөгөө
унагаавал заавал авч хөлдөө хавчуулан үргэлжлүүлнэ.Буухиаг
түрүүлж дуусгасан баг хожно.
Хэн явж байна вэ?
Баг бүрээс нэг тоглогч гарч ирэн үсэрч явдаг ямар нэг амьтны
хөдөлгөөнийг дуурайн хэд хэд үсэрнэ.Багийнхан нь түүний дуурайсан
амьтны нэрийг хэлж чадахгүй байвал хөдөлгөөнөө дахин дахин
үзүүлнэ.Бүр таахгүй байвал үсрэгч хүүхэд өөрөө дуурайсан
амьтныхаа нэрийг хэлнэ.Багийн бусад гишүүд тэр амьтан яаж
үсэрдгийг төсөөлж байгаагаа хийж үзүүлнэ.Хамгийн олон амьтны
нэрийг хэлж чадсан баг хожно.Жишээ нь: мэлхий хоёр х өл өөр
үсрэх,царцаа дэвхрэх, туулай дэгдэж үсрэх гэх мэт амьтдын
хөдөлгөөнийгдуурайна.




              Шидэж тоглох тоглоом
                              1 анги
Бөмбөгийг онох
Талбайн голд гимнастикин сандал дээр сагсны 3 бөмбөг тавьж түүнээс
5-6 м зайд сурагчид эгнэн зогсоно.Тэд жижиг б өмб өг барьсан байна.
Багшийн дохиогоор сурагчид жижиг бөмбөгөө шидэж том бөмбөгийг
онохыг эрмэлзэнэ. Оновчтой шидсэн нь нэг оноо авна.
Мэргэн бууч
Хүүхдүүдээс 2-3м зайд хувинцар хувих ба томхон хайрцаг
байрлуулан түүн рүү хүүхдүүд теннисний бөмбөг шидэж оруулна.нэг
хүүхэд 10-с цөөнгүй удаа шидэх бөгөөд хувинд оруулсан бөмбөгийн
тоогоор оноо авна.
Анчин ба чоно
Анчид 10м диаметртэй тойргийг тойрч зогсоно. Тойргийн голд чоно
байрлана. Багш волейболын бөмбөгийг анчинд өгөхөд түүгээр шидэж
чоныг онох ёстой.Анчид бөмбөгөө хоорондоо дамжуулан чоно руу
шидэж болно.Чоно тойргоос гарахгүйгээр бөмбөгнөөс бултан янз
бүрээр хөдлөнө.Чоно болох хүүхдийг саналаар нь сонгож болохоос
гадна багш томилж болно. Хүүхдүүд чонын үүргийг ээлжлэн
гүйцэтгэнэ.




                             2 анги
Анчин ба нугас
Анчин хоёр сурагч талбайн хоёр талд зогсоно.Бусад гь нугас болж
талбайд тарж байрлана. Анчид жижиг зөөлөн бөмбөгийг шидэж
нугаснуудыг онохыг хичээх бөгөөд бөмбөгөнд оногдсон сурагч
тоглоомоос хасагдана. Хамгийн сүүлд үлдсэн 3 сурагчийг
урамшуулна.
Амжилттай шидэлт
Эгнэж зогссон байдлаас бөмбөгөө аль болох өндөр шидээд барьж
авна.Барьж авч чадалгүй алдвал бөмбөг дараагийн хүүхдэд шилжинэ.
Хэн олон удаа бөмбөгөө өндөр шидэж алдалгүй барьж авсан нь
тоглоомын ялагч болно.
Өнхрүүш
Хүүхдүүд тойрог болон сууна.Тойргийн голд хоёр хүүхэд өвөө эмээ
болон сууна.Өвөө цаасан сахал зүүнэ.Эмээ алчуур зангидсан
байна.хүүхүүд бие биерүүгээ бөмбөгийг өнхрүүлж дамжууулах ба
эмээ өвөө хоёр бөмбөгөнд хүрэхийг эрмэлзэнэ. Хэрэв өвөө эмээ
хоёрын аль нэг нь бөмбөгөнд хүрвэл алдсан хүүхэд тойрогт орж өв өө
эмээ хоёртоо шүлэг уншиж өгнө.Дараа нь өвөө эмээгийн аль нэг болж
тоглоомыг үргэлжлүүлнэ.
Цайзаа хамгаалья
Тойргийн голд гимнастикийн ямааг байрлуулж “цайз” болгоно.
Хүүхдүүд айз тойрч зогсон жижиг бөмбөгөөр шидэж байг онох ёстой.
Нэг    хүүхэд   цайзны    дэргэд   зогсоож    цайзыг   бөмбөгнөөс
хамгаална.Хамгаалагч хүүхэд үсэг хэлэхэд хүүхдүүд тэр үсгээр
эхэлсэн үг хэлээд бөмбөгөө хоорондоо дамжуулж байгаад бай руу
шидэж ононо.Жишээ нь:”С”үсэг хэлэхэд сар,саравч,сүх,сур,с үлд гэх
мэт үг хэлнэ.хэрэв үгээ хэлэхгүй 3 секунд саатвал тэр хүүхдээ
хамгаалагч болно.Бөмбөг тойргийн төвд орж унавал хамгаалагч авч
үсэг нэрлэн дуртай хүүхдэд шидэж өгнө.Биеийн тамирын хичээл дээр
ингэж хөдөлгөөнт тоглоомыг бусад хичээлтэй нь холбож тоглуулбал
хүүхдийн сэтгэн бодох чадвар сэтгэхүйн хурд сайжрах сайн талтай.
Миний бие
Хүүхдүүд тойрог болж зогсоно.Багш бөмбөг барьж тойргийн голд
зогсоно.Багш өөрсдийн биед байгаа нэг ба хоёр олон тоотой эрхтэний
нэрийг хэлж, бөмбөг дамжуулах ёстойг тайлбарлаж өгнө. Эхлээд хүний
биед байдаг нэг тоотой эрхтэнүүдийгнэрлэж бөмбөгөө дамжуулна
Тухайлбал “надад нэг зүрх бий” гэж хэлээд бөмбөгийг өөр хүүхэд рүү
дамжуулна.Бөмбөг авсан хүүхэд “надад нэг толгой бий” гэж хэлээд
бөмөгийг өөр хүүхдэд дамжуулна.хэсэг тогломны дараа хос
эрхтэнүүдийн    нэрийг    дээрхи    байдлаар   нэрлэж    тоглоомыг
үргэлжлүүлнэ.


Харилцуур утас
Хүүхдүүд хос хосоороо нэг баг болно.шүдэнзний хоосон 2 хайрцгийг
урт утсаар холбож харилцуур утас хамтран хийнэ.Дараа нь
харилцуураа ашиглан утсаар яриж тоглоно.
Бор туулай нүүрээ угааж байна.
Хүүхдүүд тойрог болж зогсон.Тойргийн голд нэг нь туулай болж
зогсоно. Хүүхдүүд багшийн хамт дараах үгийг хэлнэ.
Бор туулай нүүрээ угааж байна
Бодвол айлд очихоор зэхэж байгаа
Чихээ угаалаа
Сүүлээ угаалаа
Нүүр,гараа хуурай болтол арчлаа гэж хэлнэ.
Харин туулай тэдний үгэнд тааруулж хөдөлгөөн хийнэ.Хөдөлгөөнөө
хийж дуусмагц хоёр хөл дээрээ дэвхрэн яваад нэг х үүхдийн өмн ө
зогсоно.Тэр хүүхэд нь туулай         болж солигдон тоглоомыг
үргэлжлүүлнэ.


                               3 анги
Гоол
Шидэх шугамаас 4м зайд хуванцар хувин юм уу цаасан хайрцаг
байрлуулна.Сурагчид ээлжлэн өвдөг дээрээ зогсож 5 бөмбөг шидэж
хайрцагт оруулна.Хэрэв бүх бүх бөмбөгөө хайрцагт оруулж чадвал
хөлөө жийж суусан байдлаас шидэх эрхтэй болно.Үүнийг амжилттай
гүйцэтгэсэн сурагч хэвтээ байдлаас шидэлтийг гүйцэтгэнэ.Хамгийн
хэцүү байдлаас шидсэн сурагчдыг багш үнэлж урамшуулах хэрэгтэй.
Шагналт бай
Багууд талбайн төвөөс 9-10м зайд өөд өөдөөс харан эгнэж зогсоно.
Талбайн төвд 10-12ш байг чихмэл том бөмбөг хатуу цаас хайрцаг гэх
мэтээр байрлуулна.Багуудын тоглогчид жижиг бөмбөгөөр ээлжлэн
шидэж байг онохыг эрмэлзэнэ.Хэрэв байг оновол оногдсон байг нэг
алхам ойртуулна.Өгөгдсөн хугацаанд байг хэдэн алхам ойртуулснаар
нь багуудыг байр эзлүүлнэ.
Шидэгч волейбол
Волейболын торны хоёр талд     хүүхдүүдийг хуваан байрлуулна.150-
200г жинтэй жижиг бөмбөгийг    тор давуулж шидэж тоглоно.Тор давж
орж ирсэн бөмбөгийг барьж      авсан байрнаасаа шиднэ.Нэг багийн
тоглогчид хоорондоо бөмбөгөө   дамжуулахгүй. Бөмбөг талбайд унавал
тэр баг оноо алдана.

Contenu connexe

Tendances

суралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагчсуралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагч
Oyun_och85
 
а үсэг
а үсэга үсэг
а үсэг
oontood
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
Oyuhai1127
 
таван хошуу мал
таван хошуу малтаван хошуу мал
таван хошуу мал
NNaraa
 
3 р анги ж,ч,ш-ийн дүрэм
3 р анги ж,ч,ш-ийн дүрэм3 р анги ж,ч,ш-ийн дүрэм
3 р анги ж,ч,ш-ийн дүрэм
OyuOyu-Erdene
 
жамухын өчил
жамухын өчилжамухын өчил
жамухын өчил
amka_od
 
ажлын тайлан
ажлын тайланажлын тайлан
ажлын тайлан
naraa_0714
 
хүүхдийн заавал унших номын жагсаалт
хүүхдийн заавал унших номын жагсаалтхүүхдийн заавал унших номын жагсаалт
хүүхдийн заавал унших номын жагсаалт
Burmaa Ganbaatar
 
тамирийн хичээл
тамирийн хичээлтамирийн хичээл
тамирийн хичээл
tuguldurshinee
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
badmaa0614
 

Tendances (20)

Бүтээлч уншлага
Бүтээлч уншлагаБүтээлч уншлага
Бүтээлч уншлага
 
суралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагчсуралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагч
 
4r angi-daalgawar-сан buh-hicheel-
4r angi-daalgawar-сан  buh-hicheel-4r angi-daalgawar-сан  buh-hicheel-
4r angi-daalgawar-сан buh-hicheel-
 
а үсэг
а үсэга үсэг
а үсэг
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
Sambar tuluvlult;
Sambar tuluvlult;Sambar tuluvlult;
Sambar tuluvlult;
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэм
 
таван хошуу мал
таван хошуу малтаван хошуу мал
таван хошуу мал
 
3 р анги ж,ч,ш-ийн дүрэм
3 р анги ж,ч,ш-ийн дүрэм3 р анги ж,ч,ш-ийн дүрэм
3 р анги ж,ч,ш-ийн дүрэм
 
жамухын өчил
жамухын өчилжамухын өчил
жамухын өчил
 
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүйБагшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
 
хонхны баяр
хонхны баярхонхны баяр
хонхны баяр
 
ажлын тайлан
ажлын тайланажлын тайлан
ажлын тайлан
 
4-р ангийн математикийн хичээлийн "Уртыг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
4-р ангийн математикийн хичээлийн "Уртыг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр4-р ангийн математикийн хичээлийн "Уртыг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
4-р ангийн математикийн хичээлийн "Уртыг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
 
хүүхдийн заавал унших номын жагсаалт
хүүхдийн заавал унших номын жагсаалтхүүхдийн заавал унших номын жагсаалт
хүүхдийн заавал унших номын жагсаалт
 
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрСуурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
 
тамирийн хичээл
тамирийн хичээлтамирийн хичээл
тамирийн хичээл
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
 
Taniltsuulga
TaniltsuulgaTaniltsuulga
Taniltsuulga
 
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬБАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
 

Similaire à Surachdad12

Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх ньАрдын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
BMDI
 
хичээл2.23
хичээл2.23хичээл2.23
хичээл2.23
sek_0103
 
ёс ёмбогор
ёс ёмбогорёс ёмбогор
ёс ёмбогор
gganchimeg
 
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөрнэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
5464684864
 
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөрнэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
5464684864
 
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөрнэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
5464684864
 
биеийн тамир 2 р анги
биеийн тамир 2 р ангибиеийн тамир 2 р анги
биеийн тамир 2 р анги
tulgaa14
 
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөрнэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
tseegii12
 
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөрнэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
tseegii12
 
цахим хичээл бадам арилд
цахим хичээл бадам арилдцахим хичээл бадам арилд
цахим хичээл бадам арилд
togs99
 
6 12 angi sur harbaa
6 12 angi sur harbaa6 12 angi sur harbaa
6 12 angi sur harbaa
Munkhuu1125
 
Tul ma2l tumenjargal
Tul ma2l tumenjargalTul ma2l tumenjargal
Tul ma2l tumenjargal
tumee85
 
M.gantuul alagtuu nadad tusalsan n
M.gantuul alagtuu nadad tusalsan nM.gantuul alagtuu nadad tusalsan n
M.gantuul alagtuu nadad tusalsan n
hoianseku
 
M.gantuul alagtuu nadad tusalsan n
M.gantuul alagtuu nadad tusalsan nM.gantuul alagtuu nadad tusalsan n
M.gantuul alagtuu nadad tusalsan n
hoianseku
 
M.gantuul alagtuu nadad tusalsan n
M.gantuul alagtuu nadad tusalsan nM.gantuul alagtuu nadad tusalsan n
M.gantuul alagtuu nadad tusalsan n
sbaagii60
 
M.gantuul alagtuu nadad tusalsan n
M.gantuul alagtuu nadad tusalsan nM.gantuul alagtuu nadad tusalsan n
M.gantuul alagtuu nadad tusalsan n
hoianseku
 

Similaire à Surachdad12 (20)

Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх ньАрдын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
 
хичээл2.23
хичээл2.23хичээл2.23
хичээл2.23
 
Hicheel1
Hicheel1Hicheel1
Hicheel1
 
ёс ёмбогор
ёс ёмбогорёс ёмбогор
ёс ёмбогор
 
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөрнэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
 
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөрнэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
 
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөрнэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
 
биеийн тамир 2 р анги
биеийн тамир 2 р ангибиеийн тамир 2 р анги
биеийн тамир 2 р анги
 
Шагайг Аялалд ашиглах нь
Шагайг Аялалд ашиглах ньШагайг Аялалд ашиглах нь
Шагайг Аялалд ашиглах нь
 
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөрнэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
 
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөрнэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр
 
цахим хичээл бадам арилд
цахим хичээл бадам арилдцахим хичээл бадам арилд
цахим хичээл бадам арилд
 
6 12 angi sur harbaa
6 12 angi sur harbaa6 12 angi sur harbaa
6 12 angi sur harbaa
 
2015 beltgel hicheel
2015 beltgel hicheel2015 beltgel hicheel
2015 beltgel hicheel
 
Tul ma2l tumenjargal
Tul ma2l tumenjargalTul ma2l tumenjargal
Tul ma2l tumenjargal
 
Hishgee
HishgeeHishgee
Hishgee
 
M.gantuul alagtuu nadad tusalsan n
M.gantuul alagtuu nadad tusalsan nM.gantuul alagtuu nadad tusalsan n
M.gantuul alagtuu nadad tusalsan n
 
M.gantuul alagtuu nadad tusalsan n
M.gantuul alagtuu nadad tusalsan nM.gantuul alagtuu nadad tusalsan n
M.gantuul alagtuu nadad tusalsan n
 
M.gantuul alagtuu nadad tusalsan n
M.gantuul alagtuu nadad tusalsan nM.gantuul alagtuu nadad tusalsan n
M.gantuul alagtuu nadad tusalsan n
 
M.gantuul alagtuu nadad tusalsan n
M.gantuul alagtuu nadad tusalsan nM.gantuul alagtuu nadad tusalsan n
M.gantuul alagtuu nadad tusalsan n
 

Plus de Dash Oogii

Hereglegdehuun
HereglegdehuunHereglegdehuun
Hereglegdehuun
Dash Oogii
 
шалгалтын сэдэв
шалгалтын  сэдэвшалгалтын  сэдэв
шалгалтын сэдэв
Dash Oogii
 
цахим тестэ
цахим тестэцахим тестэ
цахим тестэ
Dash Oogii
 
сорилго монгол хэл
сорилго  монгол хэлсорилго  монгол хэл
сорилго монгол хэл
Dash Oogii
 
монгол хэлний тест
монгол хэлний тестмонгол хэлний тест
монгол хэлний тест
Dash Oogii
 
найзын тус
найзын туснайзын тус
найзын тус
Dash Oogii
 
тàвдугаар бүлгийн íэгäсэí тест
тàвдугаар бүлгийн íэгäсэí тесттàвдугаар бүлгийн íэгäсэí тест
тàвдугаар бүлгийн íэгäсэí тест
Dash Oogii
 
тàвдугаар бүлгийн íэгäсэí тест
тàвдугаар бүлгийн íэгäсэí тесттàвдугаар бүлгийн íэгäсэí тест
тàвдугаар бүлгийн íэгäсэí тест
Dash Oogii
 
төрийн их хар туг,цагаан сүлд
төрийн их хар туг,цагаан сүлдтөрийн их хар туг,цагаан сүлд
төрийн их хар туг,цагаан сүлд
Dash Oogii
 
хичээлийн хэрэглэгдэхүүн3
хичээлийн хэрэглэгдэхүүн3хичээлийн хэрэглэгдэхүүн3
хичээлийн хэрэглэгдэхүүн3
Dash Oogii
 
хичээлийн хэрэглэгдэхүүн2
хичээлийн хэрэглэгдэхүүн2хичээлийн хэрэглэгдэхүүн2
хичээлийн хэрэглэгдэхүүн2
Dash Oogii
 
хичээлийн хэрэглэгдэхүүн1
хичээлийн хэрэглэгдэхүүн1хичээлийн хэрэглэгдэхүүн1
хичээлийн хэрэглэгдэхүүн1
Dash Oogii
 
хичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүнхичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүн
Dash Oogii
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1
Dash Oogii
 

Plus de Dash Oogii (20)

Hereglegdehuun
HereglegdehuunHereglegdehuun
Hereglegdehuun
 
шалгалтын сэдэв
шалгалтын  сэдэвшалгалтын  сэдэв
шалгалтын сэдэв
 
цахим тестэ
цахим тестэцахим тестэ
цахим тестэ
 
сорилго монгол хэл
сорилго  монгол хэлсорилго  монгол хэл
сорилго монгол хэл
 
монгол хэлний тест
монгол хэлний тестмонгол хэлний тест
монгол хэлний тест
 
найзын тус
найзын туснайзын тус
найзын тус
 
тàвдугаар бүлгийн íэгäсэí тест
тàвдугаар бүлгийн íэгäсэí тесттàвдугаар бүлгийн íэгäсэí тест
тàвдугаар бүлгийн íэгäсэí тест
 
3jangi
3jangi3jangi
3jangi
 
тàвдугаар бүлгийн íэгäсэí тест
тàвдугаар бүлгийн íэгäсэí тесттàвдугаар бүлгийн íэгäсэí тест
тàвдугаар бүлгийн íэгäсэí тест
 
төрийн их хар туг,цагаан сүлд
төрийн их хар туг,цагаан сүлдтөрийн их хар туг,цагаан сүлд
төрийн их хар туг,цагаан сүлд
 
хичээлийн хэрэглэгдэхүүн3
хичээлийн хэрэглэгдэхүүн3хичээлийн хэрэглэгдэхүүн3
хичээлийн хэрэглэгдэхүүн3
 
хичээлийн хэрэглэгдэхүүн2
хичээлийн хэрэглэгдэхүүн2хичээлийн хэрэглэгдэхүүн2
хичээлийн хэрэглэгдэхүүн2
 
хичээлийн хэрэглэгдэхүүн1
хичээлийн хэрэглэгдэхүүн1хичээлийн хэрэглэгдэхүүн1
хичээлийн хэрэглэгдэхүүн1
 
Heregleg
HereglegHeregleg
Heregleg
 
Ir bol
Ir bolIr bol
Ir bol
 
Ir bol
Ir bolIr bol
Ir bol
 
хичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүнхичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүн
 
Zaya
ZayaZaya
Zaya
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1
 
Test
TestTest
Test
 

Surachdad12

  • 1. ЖАГСААЛ 1 анги Хэний баг хурдан жагсах вэ? Багш 3-4 өөр дүрс зурсан тараах материалыг сурагчдад өгнө.Талбайд мөн адил тухайн дүрсүүдийг зурж тэмдэглэсэн байна.Багшийн командаар сурагчид өөрт байгаа дүрс талбайн хаана байгааг олж бусадтайгаа хамтран тухайн дүрсийг тойрон мөр мөрөөрөө зэрэгцэн эсвэл шил шилээ харан зогсоно. Гэртээ харих замаа мэдэх үү Нэг эгнээнд 8-10 сурагч зогссон байдлаас туулай шиг ургаш үсрэн явахад багш эргэх чиглэлийг 3-4 удаа өөрчлөн буцаж байрандаа ирэхээр тохируулж чиглэлийг хэлнэ.Жишээ нь: баруун тийшээ 3удаа эргүүлээд ,зүүн тийшээ эргүүлэхэд гэртээ ирэх.Хэрвээ зөв эргэсэн бол буцаж гэртээ ирнэ.Буруу эргэсэн туулайнууд өөр байрандаа очно.гэсэн үг.Энэ байдлаар туулайнуудыг эгнээ эгнээгээр ээлжлэн жагсаалаас гаргана. Алхаж,гүйж тоглох тоглоомууд 1 анги Халуун хүйтэн Хүүхдүүд талбайд чөлөөтэй тарж алхана.Багш “Халуун “гэхэд өлмий дээрээ, “Хүйтэн” гэхэд хагас сууж алхана.Ямарч хэлбэрээр алхсан биеийн галбираа зөв хадгалах хэрэгтэй Чулуу-шагай Хүүхдүүд цуваагаар алхан эхний хүүхдүүд чулуу,сүүлчийн хүүхдэд шагай байна..Багш “чулуу” гэхэд хүүхдүүд ургаш хурдан алхаж эхний
  • 2. хүүхдүүдийн урд гарна.”шагай” гэхэд эргэж алхан сүүлчийн хүүхдүүдийн ард очно.Алхаагаа зогсоохгүйгээр хурдан бөгөөд зөв гүйцэтгэх ёстой. Цагийн зүү Нэг хүүхэд цагийн зүү болж талбайн голд сууна.түүний нүдийг боосон байна.бусад нь шугмын цаана тойргоор зогсоно.Багш нэг хүүхдийг гараар заахад тэр нь цагийн зүү рүү чимээгүй алхаж ойртоно. Алхааны чимээг сонсон хаанаас энэ чимээ гарсаныг гараараа заах ёстой .Хэрэв зөв заавал тоглогчид байраа солино.Буруу заавал тоглоом дахин үргэлжилнэ. Мэргэн буучийн алхаа Талбайн төвд таван давхар тойрог бүхий бай зурна.Хамгийн дотор талын тойргийн радиус 25см байх ба дараагийн тойргууд түүнээс 25см-ээр томссон байна.Байн дээр 5,4,3,2,1 гэсэн тоог дотор талаас эхлэн бичсэн байна. Байнаас 10м зайд татсан гарааны шугмын араас хүүхдүүд ээлжлэн, нүдээ аньж алхан, байны төвд ирж зогсоод нүдээ нээн зогссон газар нь мэргэн буучийн оносон цэг болж оноо авна.Гурван удаа тоглоход хамгийн олон оноо авсан хүүхэд хожно. Ойн баавгай Талбайн нэг захад хүүхдүүд нөгөө захад баавгай байрлана. Хүүхдүүд баавгайд ойртон ирж : “Баавгай минь сэрээрэй хажууд чинь шилүүст ой байна. Баахан жимс, мөөг ургачихаж бушуухан очиж идээрэй” гэж хэлэхэд баавгай хүрхрэн дуугарч хүүхдүүдийг хөөж яг баавгай шиг алхана. Тэд зугтан алхаж талбайн захад байх гэртээ ирнэ.Хүүхдүүд гүйж болохгүй. Хурдан алхана Муур хулгана Хулганууд талбайд гүйлдэж байна.Муур талбайн голд сууж “унтана”.Багш “муур сэрлээ” гэхэд хулганууд талбайн захад байгаа үүр лүүгээ гүйнэ.Муур тэднийг хөөж барина. Өнгө өнгийн машин
  • 3. Талбайн хоёр талд өнгө өнгийн дарцаг хатгасан хэдэн тойрогт хүүхдүүд хуваагдан , гараараа машины жолоог барьж буйг д үрслэн зогсоно.Багш талбайн голоос ямар нэг өнгийн дарцаг тэр өнгийн өргөхөд машинууд зогсоолоос гарч гүйн, нөгөө талын зогсоолд очно.Гараараа жолоогоо удирдан чиглэлээ өөрчилж хоорондоо мөргөлдөхгүй гүйнэ.Дараа нь багш өөр өнгийн дарцаг өргөнө.Заримдаа хоёр юмуу гурван дарцаг зэрэг өргөж болно. Бид хөгжилтэй хүүхдүүд Баригч хүүхэд талбайн голд сандал дээр сууна.Түүнээс 10 орчим зайд шугам татсан байна.Бусад нь түүнд ойртон ирж: “Бид хөгжилтэй хүүхдүүд,хурдан зугтаж ча дна.Бидийг бариарай “нэг, хоёр, гурваа “гээд зугатахад баригч хүүхэд тэднийг хөөж ,талбайн шугам хүрэхээс өмнө барина.2-3 удаа тоглоод баригдсан хүүхдийг тоолж, баригчийг солино.Хамгийн олон хүүхдийг барьсан нь хожно. Туузыг ав Хүүхэд бүр өнгийн туузыг бүсэндээ хавчуулж ,аргаш унжуулан тойрог болж зогсоно. Тойргийн голд баригч хүүхэд байрлана.”Гүйгээрэй” гэсэн дохиогоор хүүхдүүд талбайд тарж гүйхэд тэднийг хөөж гүйцэн,туузыг авахыг хичээнэ. 1-2 минут тоглоход хэдэн тууз авсныг тоолоод баригч хүүхдийг солино. Бөмбөгөө гүйцье Хүүхдүүд эгнэн зогссон байна.Багш бөмбөгийг 3-5м хол өнхөрүүлэхэд хүүхдүүд ээлжлэн гүйж бөмбөгийг гүйцэн хурдан эргүүлж авч ирнэ. Морь Хүүхдүүд хонх барин ээлж дараагаар морь болж ,өвдгөө өндөр өргөн хөнгөн цогиж гүйнэ.Гүйж байхдаа хонхоо жингэнүүлэн гүйх ёстой. Болжмор ба муур Хүүхдүүд гимнастикийн урт сандал дээр зэрэгцэн сууна.Тэд болжмор болно. Багш муур болно.Муур явган сууж унтаж байх үед болжморууд гараа дэвэн тойргоор гүйлдэнэ.Муур сэрээд болжморуудыг хөөж барьж
  • 4. авна.Болжморууд зугтан нисэж үүрэндээ очно.Сандал дээр буюу үүрэндээ байгаа болжморуудыг муур барихгүй. Бороо Хүүхдийн тооноос цөөн тоотой тойргууд зурсан байна.Хүүхд үүд гар гараасаа хөтөлцөн гүйлдэж талбайгаар зугаална Багш .”Бороо орлоо” гэхэд дуртай тойрог руу гүйцгээнэ.Нэг тойрогт нэг хүүхэд орох ёстой.Тойроггүй үлдсэн хүүхэд тоглоомоос хасагдана 2 Анги Морьтонгууд алхаж Хүүхдүүдийг хоёр тэнцүү хэсэгт хувааж , нэг хэсэг нь морь ,нөгөө хэсэг нь адуучин болно. Талбайн нэг талд адуучид нөгөө талын хашаанд морьд байрлана.Багш “мориндоо”гэсэн дохио өгөхөд адуучид д алхан ирж 2м орчим урттай олс дээсээр морио хөллөнө.”Алхаарай”гэсэн дохиогоор морьтой хүмүүс энгийн алхаагаар алхана.”Давхиарай” гэсэн дохиогоор морьд өвдгөө өндөр өргөн алхана. “Тараарай” гэсэн дохиогоор тал тал руу тарна.”Цогиорой” гэсэн дохиогоор хөнгөн үсрэлттэй алхана”.Дрр” гэхэд зогсоно.Хүүхдүүд үүргээ харилцан сольж тоглоно. Дүр бүтээж алхах 8-10 хүүхэд нэг баг болно. Багаараа хамтран багшийн хэлсэн д үрийг бүтээж алхана.Жишээ нь “Могой явж байна.”гэхэд тэд ар араасаа цувран өмнөх хүүхдийн бүсэлхийнээс барьж могойчилж алхана.”Могой эвхэрлээ” гэхэд цуваа жагсаалын чиглүүлэгч зүүн гар тийш эргэж эхлээд том тойргоор ,дараа нь тойргоо жижигсгэн алхана.Бусад нь чиглүүлэгчийн араас алхаж давхар тойрог үүсгэн эвхэрсэн могойн дүрс үүсгэнэ.Дүрээ хэрхэн гүйцэтгэх талаар багаараа ярилцан гүйцэтгэнэ. Бөмбөгтэй буухиа Сурагчдыг охид хөвгүүдийн тоо тэнцүү 3-4 багт хуваана.Баг тус бүр гарааны шугамны ард цуварч зогсоно.Багийн эхний тоглогч бөмбөг барьсан байна. Багшийн “Марш” дохиогоор бөмбөгтэй тоглогч г үйж , 10м зайд байрлуусан шонг тойрон буцаж ирээд бөмбөгөө дараагийн тоглогчид дамжуулна.Буухиаг түрүүлж дуусгасан баг хожно.
  • 5. Бөмбөг авч ирэх Багууд гарааны шугамны ард цуварч зогсоно. Гараанаас 10-12м зайд хайрцаганд баг бүр тоглогчдын тоотой тэнцүү тооны теннисний бөмбөгийг хийсэн байна.Багшийн дохиогоор эхний тоглогч гүйж хайрцаг дотроос нэг бөмбөгийг аван буцаж ирээд дараагийн тоглогчийн алган дээр зөөлөн цохино. Хоёрдахь тоглогч үйлдлийг давтах ба хамгийн сүүлийн тоглогч бөмбөгөө авч ирэх хүртэл тоглоом үргэлжилнэ.Түрүүлж бөмбөгөө авчирж дуусгасан баг хожно. Дарцагийг цуглуулах Талбайд хооронд нь 10м зайтай хэдэн эгнээ зураас татаж түүн дээрээ тоглогчдын тооноос хоёроор цөөн дарцаг хатгана. Жишээ нь 15 хүүхэд тогловол эхний эгнээнд 13 дарцаг,хоёрдахь эгнээнд 11 дарцаг гуравдахь эгнэээнд 9 дарцаг гэх мэтээр хатгана.Багшийн дохиогоор хүүхдүүд хурдан гүйж нэгдүгээр эгнээнээс нэг нэг дарцаг авах ёстой. Дарцагыг авч чадаагүй үлдсэн хоёр сурагч тоглоомоос хасагдана.Үлдсэн 13 хүүхэд 2дахь эгнээнээс дарцгийг авсны дараа 11 хүүхэд үлдсэн байна.Ийм байдлаар тоглоом үргэлжилж хамгийн хурдан гүйдэг нь шалгарна.Хүүхдийн тоо олон байвал хэтэрхий олон удаа гүйх учраас ангийг 2-3 хэсэг болгон тус тусад нь тоглуулна.Эсвэл хамгийн сүүлд шалгарч үлдсэн 5 сурагчийг урамшуулах үнэлгээ өгч болно. Загасчлах Тэнцүү тооны тоглогчтой 3-4 баг болно. Сурагч бүр 1м орчим урт уяанд цаасаар хайчилсан загасыг бэхэлж ардаа унжуулан уяаг бүсэндээ хавчуулсан байна.Загас шаланд хүрч байх бөгөөд энэ нь загас сэлж байгааг илтгэнэ.Баг бүр өөр өөрийн өнгийн загастай байна.Багшийн дохиогоор хүүхдүүд гүйлдэж бие биенийхээ загасыг хөлөөр гишгиж барих ба өөрийн загасыг алдахгүйг хичээнэ.Загасаа алдсан сурагч тоглоомоос хасагдана. Хэдэн минут болоод баг б үрийн барьсан загасыг тоолно.Хамгийн олон загас барьсан баг хожно. Миний хойноос Тоглогч бүр өөрийгөө тойруулан жижиг тойрог зурж талбан эргэн тойронд байрлана.Нэг тоглогч удирдагч болж тойргийн голд орон хэн нэгнийг нэрээр дуудан ”Миний хойноос” гээд гүйнэ. Тэрээр ийш тийш чиглэлээ өөрчлөн өвдгөө өргөж ,том,жижиг алхаж гүйхэд дуудагдсан
  • 6. тоглогч түүнийг дууриаж гүйнэ. Удирдагч гэнэт “Байрандаа” гэж хэлэхэд хоёулаа уралдаж хоосон байрыг эзлэж зогсох ёстой.Байрг үй үлдсэн нь тоглоомыг үргэлжлүүлэн удирдана. Аварга загаснууд Хүүхдүүд тойрон гүйлдэж байхад багш “Аварга загаснууд ирж байна.”гэж чангаар хэлнэ.Хүүхдүүд: “Хэдэн аварга загас вэ?” гэж асууна. Багш нэг тоо хэлэхэд хүүхдүүд гүйлдэн тэр тооны дагуу бүлэг болж нэгдэнэ.Багшийн хэлсэн тооноос бүлэг болж чадааг үй хүүхэд тоглоомоос хасагдана.
  • 7. 3 анги Чоно тарвагацах Нэг сурагч чоно бусад нь тарвага болж тоглоно.Талбайн голд чонын үүр түүний эргэн тойронд 15-20 м зайд тарваганы 4-5 үүрийг зурсан байна. Тарваганууд чоныг үүрэнд ойртон ирж ,тойрон зогсоод доорхи үүргийг хэлэлцэнэ. • Чоно гуай чоно гуай цог өгөөч ? • Цогоор яах нь вэ? • Цавуу хайлья • Цавуугаар яах нь вэ? • Нум сум нааяа • Нум сумаар яах нь вэ? гэхэд тарвага зугатахад бэлтгэсэн байдлаар • Таны толгойг хаг харвая гэж хэлээд тал бүр тийш зугатаж үүрэндээ орно.Чоно тарвагыг үүрэндээ орохоос өмнө барьж авахын эрмэлзэнэ. Баригдсан тарвага нь чоно болж анхны чононд тусална.Хамгийн сүүлд баригдаагүй үлдсэн тарвага хожно. Ангаахайгаа хооллоё Талбайн төвд тойрог зурж янз бүрийн жижиг б өмб өг , шоо,тайрдас, тоглоом зэргийг тараан тавьсан байна.Эдгээр нь шувууны хоол юм. Талбайн дөрвөн буланд ижил шувууны үүрийг зурсан байна. Дохио өгмөгц шувуунууд үүрнээсээ гарч гүйн хоолноос нэгийг авч ,буцаж гүйн өөрийн үүрэндээ тавиад дахин хоол авчирна.Ийм байдлаар үргэлжлүүлэн хэн нь ангаахайдаа их хоол авч ирсан нь хожно. Шинэ нутаг Талбайд жижиг тойргууд зурж ,тойрог бүрд сум баг хот,д үүргийн нэр, газар орны нэр бичсэн байна.Хүүхдүүд тойргуудад орж зогссон байна.Багш “зугаалаарай “ гэж хэлэхэд б үгдээрээ тойргоос гарч гүйлдэнэ.Багшийн “Шинэ нутаг руугаа” гэж хэлэхэд хүүхдүүд тойрог руу гүйж хүүхэд бүр шинэ нутаг эзэлэн зогсох ёстой.Очсон
  • 8. газрынхаа нэрийг тогтоож авна. Шинэ нутаг эзлэж чадааг үй хүүхэд тоглоомоос хасагдана. Дараагийн дохиогоор өөр шинэ нутаг эзлэхээр гүйнэ. Ойн баавгай Талбайн голд баавайн ичээ зурна.Ичээнд 2-3 хүүхэд баавгай болж зогсоно.Ичээний хоёр талд жижиг бөмбөгийг тараан тавьж “мөөг” болгоно. Энэ бол ой хөвч гэж хүүхдүүдэд ойлгуулна. Баавгайг ичээндээ байх үед хүүхдүүд ой руу орж “Мөөг жимс түүе.Баавгай биднийг харахгүй” гэж хэлж дуусмагц баавгай ичээнээсээ гарч хүүхдүүдийг барихаар хөөнө.Хүүхдүүд баавгай ирэхээс өмнө амжиж бөмбөгнөөс аваад зугатна.Зугатаж байхдаа бөмбөгөөр баавгайг шидэж ононо. Оногдсон баавгай хүүхд үүдийг хөөхөө болино.Оногдоогүй нь хөөж хүүхдүүдэд гар хүрнэ.Хүүхдүүд талбайн захад байрлах гэртээ хүртэл зугатна. Шаламгай түгээгч ба цуглуулагч Багууд гарааны шугамны ард тус тусдаа цуварч зогсоно.Баг б үрийн эхний тоглогч дотроо 10-12 ширхэг жижиг бөмбөгтэй хувин юмуу хатуу хайрцгийг барьсан байна.Дохио өгмөгц эхний сурагч гүйж ,гараанаас 5м-ийн цаана,хооронд нь 3м зайтай цувруулан байрлуулсан цагираг дотор бөмбөгүүдийг хувааж тавиад хурдан буцаж багийнхаа хоёр дахь тоглогчид хувингаа дамжуулна. Дараагийн тоглогч бөмбөгүүдийг цагирагт аваачиж тавина.Ийм байдлаар түгээж, цуглуулсаар багийн бүх тоглогчийг дуустал уралдахад буухиаг түрүүлж дуусгасан баг хожно.Багш нэг цагираг дотор тавих бөмбөгийн тоог тогтоож өгөх ба цагираг бүрд байх бөмбөгийн тоог нэгээр нэмэгдүүлэх хорогдуулах зэргээр тодорхой даалгавар өгч тоглуулбал илүү сонирхолтой Аварга могойн цагираг 3-4 хүүхэд богино олсны үзүүрээс барьж хоорондоо холбогдон эгнэн зогсоно.Эд бол аварга могой юм.Бусад хүүхдүүд талбайд чөлөөтэй гүйлдэнэ. Багш “Аварга могой дайрлаа” гэхэд аварга могой хүүхдүүдийг хөөж биеэ хумин толгой сүүлээ нийлүүлж цагираглан барьж авна.Могойн цагирагт баригдсан хүүхэд могой болно.хамгийн сүүлд баригдалгүй үлсэн хүүхэд хожно.
  • 9. Хосын уралдаан Сурагчид хос хосоороо хөтлөлөн гарааны шугамны ард зогсоно.Багшийн дохиогоор гүйж,гараа тавилцалгүйгээр барианд орно.Нэг гараанд 4-6 хос гүйх ба туулах зай нь 30-50м байна. Гараа бүрээс түрүүлсэн хоёр хос дараагийн гарааны түр үүлсэн хосуудтай уралдах байдлаар хамгийн хурдан хосыг шалгаруулна. Өөрийн гараанд хоцорсон хосуудыг ч хооронд нь уралдуулах эрхтэй.Жишээ нь 30 сурагчтай ангийг 15 хос болгох нэг гараанд 5 хос уралдахад нийт 3 гараа болно.Гараа тус бүрийн эхний 2 хос буюу нийт 6 хос аваргын төлөө уралдана.Гараа бүрийн дараагийн хоёр хосыг болон с үүлийн байр эзэлсэн хосуудыг тус тусад нь уралдуулна.
  • 10. Авиралт,мөлхөлт.Тулалт түлхэлт 1 анги Буухиа тоглоом Сурагчдыг 4-5 баг болгоно. Хэсэг тус бүрийн эхний сурагч уртааш нь залган тавьсан хоёр матрас дээгүүр дурын мөлхөлтөөр яваад цааш гүйн 5м зайд тавьсан тэмдэгийг тойрон буцаж ирэхэд дараагийн сурагч мөлхөнө.Бүх сурагч даалгаврыг гүйцэтгэхэд түрүүлж дууссан баг хожно. Хонгилоор мөлхөх Сурагчдыг 4 баг болгон хуваана. Багийн тоглогчид цувран х өлд өө зайтай зогсож хонгил үүсгэнэ.Цувааны хамгийн арын сурагч цуварч зогссон сурагчдын хөлөн доогуур мөлхөн цувааны урд гараад хөлөө салган зогсоно.Энэ байдлаар бүх сурагч мөлхөнө.Т үрүүлж дууссан баг хожно.Мөлхөх талбайд зөөлөвч матрас тавьсан байх шаардлагатай. Уран жолоодлого Сурагчид талбайд хоорондоо мөргөлдөхөөргүй тарж, гар дээр тулж хэвтсэн байна.Жолооч нар анхаар “Ургашаа явлаа” гэхэд сурагчид х өл гараа зэрэг түлхэн багшийн хэлсэн чиглэлд явна.”Урд дугуй шаравлаа” гэхэд хөл хөдлөхгүй зөвхөн гараа хажуу тийш шилжүүлэн тойрно.Ард “дугуй шаравлаа” гэхэд гар хөдлөхгүй хөлөө хажуу тийш шилжүүлэн тойрно. Багшийн зааврын дагуу гүйцэтгэсэн сурагчид уран жолоодогч болно.
  • 11. Хөдөлгөөний эвслийг хөгжүүлэх тоглоом 1 анги Хориотой хөдөлгөөн Хүүхдүүд тойргоор зогсоно.Багш ийм хөдөлгөөн хийж болохгүй гэж хориглоно.Жишээ нь:гар ташаанд авах. Хориотой хөд өлгөөнөөс бусад хөдөлгөөнийг дууриаж хийхийг хүсэхэд хүүхдүүд багшийгаа дагаж янз бүрийн хөдөлгөөн хийнэ.Багш санамсаргүй хориотой хөдөлгөөнийг хийхэд түүнийг дууриаж алдаа гаргасан нь ургаш нэг алхан тоглоомоо үргэлжлүүлнэ.хэд хэдэн удаа тоглоход ургашаа илүү олон алхсан сурагчийг хамгийн анхааралгүй гэж үзнэ.Тоглоомд хожигдсон сурагчаар оньсого таалгах,бүжгийн хөдөлгөөн хийлгэх,түргэн хэллэг уншуулах зэргээр шийтгэж ч болно. Энэ тоглоомыг хичээлийн т өгсг өл хэсэгт тоглуулахад тохиромжтой. Хэн нь тэнцвэртэй вэ? Гимнастикийн урт сандлын хоёр үзүүр талд багууд цуварч зогсонс.Баг бүрээс нэг тоглогч сандал дээр гарч ирэн бие биеэ түлхэж , татаж тэнцвэрийг алдагдуулан сандлаас унагахыг эрмэлзэнэ.Сандалаас унагаж чадсан тоглогч багтаа оноо авна.Хамгийн олон оноо авсан баг хожно Намайг дуурай Хоёр багаас нэг нэг тоглогч гарч хоорондоо 1м зайтай бие бие р үүгээ харж зогсоно. Тэдний дунд бөмбөг тавьсан байна. Нэг багийн тоглогч нь нөгөө багын тоглогчоо “намайг дууриан” дасгал хийхийг х үснэ. Янз бүрийн хөдөлгөөн хийж анхаарлыг сарниулан газарт буй бөмбөгийг авах ёстой.Дууриагч нь дасгалыг дууриах явцдаа бөмбөгийг алдахг үйг хичээ.Бөмбөгийг зөвхөн гараар барьж авна.хөлөө өшиглөхгүй.Аль олон бөмбөг авч ирсэн нь тэр баг хожино. Бөмбөг дамжуулалт Багууд тоглогч бүрийн хооронд 1-2 алхам зайтай цуварч зогсоно. Эхний тоглогч волейболын бөмбөг барьсан байна.Дохио өгмөгц бөмбөгийг хоёр гараар аргаш дамжуулна.Хоёрдахь тоглогч бөмбөгийг
  • 12. авч хөлийн хоорондуур аргаш дамжуулна.Гурав дахь нь толгой дээгүүрээ дамжуулах гэх мэтээр үргэлжлэн хамгийн арын тоглогч бөмбөгийг авмагц гүйн цувааны урд ирж зогсоно.Дамжуулалтыг түрүүлж дуусгасан баг хожно. Бид хурдтай ба бас овсгоотой хүүхдүүд Талбайн төвд 1-1.5м урт олс тавин түүний хоёр үзүүрт 40х40 см хэмжээтэй хавтан байрлуулна.Үүнээс хоёр тийш 10м зайд багууд өөд өөдөөс харан цуваагаар зогсоно.Шүглийн дохиогоор баг б үрийн эхний тоглогч гүйж хавтан дээр зогсонгуут олсыг татаж авах ёстой.Олсыг авч чадсан нь багтаа оноо авна. Дараагийн шүглээр багийн хоёрдогч тоглогч гүйнэ. Бүх тоглогч тоглож дуусахад аль олон оноотой баг хожно. Бөмбөгөө тойруулж уралдах Хүүхдүүд нэг эгнээнд завилж суун, том бөмбөг барьсан байна.Багшийн дохиогоор бөмбөгөө биеэ тойруулан нэг гараар нөг өөд шилжүүлнэ.Бөмбөг биеийн урд ирэхэд 1 гэж чанга тоолно.Бөмбөгөө 10 удаа өөрийгөө тойруулахад хэн түрүүлж дууссан нь ялагч болно.Хэрэв бөмбөг хүрэлцээтэй бол 8-10 сурагч нэгэн зэрэг тоглоно. 2 анги Хэлбэр дүрс Хүүхдүүд талбайд чөлөөтэй гүйлдэж байна.Шүглийн дохиогоор хүүхдүүд гүйж байсан байрандаа ямар нэг байрлалаар тодорхой хэлбэр дүрс үүсгэн зогсоно.Хэн хөдөлгөөнгүй бөгөөд гоё хэлбэр дүрс үүсгэж зогссоныг багш тэмдэглэн хэлнэ.Дараагийн дохиогоор хүүхдүүд мөн л гүйж тоглоом дахин эхэлнэ. Хөршдөө бөмбөг дамжуулах
  • 13. Хүүхдүүд хоорондоо нэг алхамын зайтай тойргоор зогсоно.Тойргийн гадна талд “булаагч” хүүхэд зогсоно. Хүүхдүүд баруун зүүн тийш цээжээр эргэж бөмбөгөө хөршдөө дамжуулах ёстой. Хөршөө алгасан дамжуулж болохгүй. Бөмбөгийг дамжуулах явцад “булаагч” хүүхэд бөмбөгөнд хүрэхийг эрмэлзэнэ.Хэрвээ бөмбөгийг булааж чадвал алдсан хүүхэд булаагч болж тоглоом үргэлжилнэ. Нэг удаа “булаагч”болоогүй хүүхэд тоглоомын ялагч болно. Зургийн үзэсгэлэн Багш тоглоомын дүрмийн тайлбарласны дараа хоёр х үүхдийг “үзэгчид”, нэг хүүхдийг “үзэсгэлэнгийн захирал”аар томилно.дараа нь хүүхдүүд талбайд чөлөөтэй тарж өөрсдийн бүтээх зургийн тухай “захирал”тай болон хоорондоо ярилцана.Ямар нэг зургийг ганцаараа,хоёулаа,гурвуулаа,дөрвүүлээ бүтээж болно.Жишээлбэл:Цаначин, тэшүүрчин,хөл бөмбөгийн хаалгач .загасчин,туулай, нохой,ямар нэг үсэг, онгоц гэх мэт.Багш “ үзэсгэлэнгээ нээхэд бэлтгээрэй “ гэхэд хүүхдүүд “захирлын” удирдлагаар заалны ханын дагуу байрлаж бодож олсон зургаа бүтээнэ.Бүгдээрээ бэлэн болонгуут “захирал”1,2,3-аа хүүхдүүд нийтээрээ “үзэсгэлэн нээгдлээ” гэж хэлнэ.”Үзэгчид” явж үзэсгэлэнг үзнэ.Үзэсгэлэнд бүтээсэн б үрийн байрлалыг 15 секундээс илүүгүй хугацаанд харна. Дараа нь “захирал”ын нэг,хоёр, гурав гэсэн дохиогоор “үзэсгэлэнг хаалаа” гэж нийтээрээ хэлэн чөлөөтэй тарж явна.”Үзэгчид” хамгийн сайн 3 зургийг нэрлэнэ.Энэ гурван зургийг бүтээсэн хүүхдүүдийг багш урамшуулан үнэлнэ.Тэгээд дахин “захирал” ,”үзэгчийг “томилон тоглоно. Тэнцвэр хөгжүүлэх тоглоом Сурагчдыг 3-4 багт хувааж баг бүрийн өмнө гимнастикийн урт сандлыг уртааш нь тавина. Багууд сандлын нэг үзүүрт цуваагаар зогссон байна. Багшийн дохиогоор баг бүрийн эхний сурагч гүйж ,сандал дээр цувруулан тавьсан бөмбөг шоо зэргийг түүж аваад сандлын цаана байрлуулсан саванд хийгээд буцаж сандал дээгүүр гараа алдлан алхаж гүйнэ.Хоёр дахь сурагч сандал дээг үүр гараа алдлан алхаад саванд буй бөмбөг шоог авч буцахдаа сандал дээр цувруулан тавиад барианд орно.Ийм байдлаар тоглоомыг үргэлжл үүлж үйлдлийг хамгийн тэнцвэртэй бөгөөд хурдан гүйцэтгэсэн баг хожно. 2 анги Хэний баг хамгийн тэнцвэртэй вэ?
  • 14. Дээс ашиглан 40 см зайтай нарийн зурвас бэлдсэн байна.Багууд цуваагар зогсоно.Зурвас дундуур сандал хүртэл нүдээ анин алхаад гимнастикийн сандал дээгүүр гараа алдлан өлмий дээрээ алхан сандлын үзүүр хүрээд нэг хөлөөр савалт хийж үсрэн 1800 эргэн буугаад буцахдаа сандал дээгүүр хажуугаараа алхаж барианд орохдоо дараагийн хүүхдэд гараа хүргэнэ.Ийм байдлаар үргэлжлүүлж буухиаг алдаагүй бөгөөд түрүүлж дуусгасан баг хожно. Сандал дээгүүр гүйх Талбайд 3-4 нимнастикийн сандлыг зэрэгцүүлэн тавьсан байна. Багууд сандлын нэг үзүүрт цуваагаар зогсоно. Багшийн дохиогоор баг бүрийн эхний сурагч сандал дээгүүр гүйн сандлын нөгөө талд буугад эргэж сандал дээгүүр гүйн ирж дараагийн хүүхдэд гар хүрнэ.Буухиаг түрүүлж дуусгасан баг хожно. Тэнцвэртэй үсрэлт Хүүхдүүд баг багаараа гарааны шугамны ард цуварч зогссон байна.Баг бүрийн өмнө хүүхдийн хөлийн ул багтахуйц хэмжээний 10 тойргийг хооронд нь 40-50 см зайтай цувруулан зурсан байна.Эсвэл жижиг цагираг тавина.Гарааны шугам дээрээс баг бүрийн эхний сурагч багшийн дохиогоор нэг зэрэг үсэрч эхний тойрогт зогсох ёстой. Хэрэв бүгдээрээ зогсож чадвал багтаа нэг оноо авах бөгөөд багш дахин дохио өгч үсрүүлнэ.Тойрогт тэнцвэрээ хадгалж зогсоогүй нь тоглоомоос хасагдана.Багийн бүх хүүхэд дасгалыг гүйцэтгэсний дараа хамгийн олон оноотой баг хожно. Гүйлтээс тэнцвэрээ хадгалан зогсох Сурагчид дунд зэргийн хурдтай гүйх үед багш шүгэлдэнэ.Ш үглийн дуугаар хүүхдүүд гүйж байсан газраа огцом зогсох ёстой. Хэрэв тэнцвэрээ хадгалан зогсож чадахгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлбэл тоглоомоос хасагдаж ажиглагч болно.Энэ тоглоомыг “Х үн ба х өш өө “гэсэн үгээр тоглуулж болно.Багш “Хүн “ гэхэд хүүхдүүд гүйнэ.”Хөшөө” гэхэд зогсоно.Хөшөө болон зогсож чадахгүй ургаш гишгэсэн нь тоглоомоос хасагдана. Довтолгоо хамгаалалт Хүүхдүүд хос хосоороо талбайд таран байрлана.Тэд нэг х өл дээрээ догонцон үсэрч бие биенийгээ мөрөөрөө түлхэн тэнцвэрийг алдуулан хоёр хөлөөр нь гишгүүлэхийг эрмэлзэнэ.Хэн нэг нь түлхэлтээс зайлж
  • 15. нөгөөнийнхөө тэнцвэрийг алдагдулахадаа өөрөө хоёр хөл дээр гишгэж болохгүй. Хэд хэдэн удаа тоглоход хэн нь илүү тэнцвэртэй байсныг тодруулна. 3 анги Буухиа тоглоом Гараанаас гитнастикийн сандал дээгүүр гүйн, сандлын төгсгөлд тавьсан бөмбөгийг аваад хөлөө ээлжлэн өвдөг нугалан өргөж бөмбөгөө өргөсөн хөлөө тойруулан алхан 6м зайг туулаад, бөмбөгөө тавьж цааш сандал дээгүүр хөлөө хагас нугалан алхаж сандлаас буухдаа нэг хөлөөр саван 1800 эргэн газардана.Дараа нь нарийн зурвас дээг үүр байрлуулсан цагираг доогуур шурган гарч барианд орно.Энэ тоглоомыг тоглуулахдаа багийн гишүүн тус бүрийг өртөө бүхэн дээр зогсоогоод хийлгэж болох ба гишүүн тус бүр цувран бүх үйлдлийг эхнээс нь давтан гүйцэтгэж болно. Тэнцвэртэй бас хүчтэй Гимнастикийн сандал дээр хоёр хүүхэд өөд өөдөөсөө харан, гараа урдаа өргөж алгаа нийлүүлэн тулж зогсоно.Багшийн дохиогоор з өвх өн алгаараа алга руу нь түлхэж тэнцвэрийг алдуулан сандлаас унагахыг эрмэлзэнэ. Гараа ийш тийш хөдөлгөн зайлуулж болно.Бие р үү нь түлхэж болохгүй. Хүүхдүүд ээлжлэн тоглох бөгөөд хамгийн олон хүүхдийн тэнцвэрийг алдуулж,сандлаас буулгасан сурагч тоглоомын ялагч болно. Тэнцвэртэй сүлжилт
  • 16. Гимнастикийн сандал дээр 3-4 хүүхэд хоорондоо 2 алхамын зайтай зогсоно.Нэг хүүхэд сандлын үзүүрээс алхан,сандал дээр зогсож буй хүүхдүүдийг сүлжин цааш явж сандлаас бууна.Хүүхдүүдийг сүлжихдээ тэнцвэрээ хадгалан сандлаас унгахгүйг хичээнэ.Нэг хүүхэд 3-4 оролдлого хийхдээ нийт хэдэн хүүхдийг сүлжин гарч чадсанаар нь байр эзэлүүлнэ. Тэнцвэртэй газардалт 40-60 см өндөр тавцангаас 1м зайд хүүхдийн хоёр хөл багтахаар тойрог зурсан байна. Хүүхдүүд ээлжлэн тавцангаас үсэрч энэ тойрог дотор буун хөдөлгөөнгүй зогсох ёстой. 4-6 удаа харайж буухдаа хэдэн удаа тойрогт тогтож чадсанаараа оноо авна. Үсэрч харайх тоглоом 1 анги Болжморууд Талбайд 4-6 м диаметртэй тойрог зурна.Тойргийн голд нэг сурагч муур болж зогсонс.Бусад нь болжмор болон тойргийн гадна зогсоно.Багшийн дохиогоор болжморууд тойрог руу үсэрч орох ба үсэрч гарна.Муур тэднийг тойрогт орж ирэх үед нь барих ёстой.Баригдсан нь муур болж тоглолт үргэлжлэнэ.Хувилбар:Болжморууд нэг хөлөн дээр үсрэнэ. Чонын үүр Талбайн төвд 1-1.5м өргөн зурвасыг олс юмуу туузаар татаж чонын үүр байгуулна.энэ үүрэнд чоно байрлана.Багшийн дохиогоор ямаанууд талбайн нэг захаас нөгөө талруу гүйнэ.Ингэхдээ чонын үүрэн дээгүүр харайж гарна.Чоно үүрнээсээ гарахгүйгээр ямааг барихыг хичээнэ.Баригдсан хүүхэд чоно болж тоглоомыг үргэлжлүүлнэ. Хувилбар:Чонын үүрэнд 2-3 чоно байрлана. Шүхэрчид Зааланд гимнастикийн урт сандлын хооронд4-5м зайтай зэрэгц үүлэн байрлуулна.Энэ нь шүхэрчдийн үсрэх онгоц юм.Онгоц бүрийн хоёр талд 60 см зайд хүүхэд зогсож багтах хэмжээний 4 тойрог зурсан байна.Энэ нь шүхэрчдийн буух цэг юм.”Шүхэрчид буухад бэлтгээрэй “ гэсэн багшийн дохиогоор баг бүрээс 4 хүүхэд цуварч алхан,
  • 17. гимнатикийн сандал дээр гарч буух цэгийн харалдаа зогсоно.”Шүхэрчид үсрээд” гэсэн дохиогоор шүхэрчид онгоцноос нэгэн зэрэг үсэрч буух цэгт хөнгөн газардана.Цэгт оновчтой газардсан хүүхэд багтаа нэг оноо авна. Хувилбар: Шүхэрчид сандал дээг үүр цуварч алхан сандлын үзүүр талд 70см зайд байрлуулсан цэгт тойрогт буух 2 анги Буухиа 5 ш цагирагийг хооронд нь 30см зайтай цувруулан тавьж цаад талд сандлын уртааш нь байрлуулна.Сурагчдыг 4 баг болгон хуваана.Баг бүрийн эхний сурагч гараанаас гарч гүйгээд цагирагаас цагирагт туулай шиг дэгдэн үсрээд цааш гүйн сандал дээр хоёр гараар тулан хөлөө нийлүүлэн сандлын хоёр талруу ээлжлэн хоёр удаа давж үсрээд буцахдаа шулуун гүйж барианд орно.Үйлдлийг бүрэн гүйцэд алдаагүй гүйцэтгэсэн багийг ялагчаар тодруулна. Хэн хол харайх вэ? Багууд зэрэгцэн цуварч зогсоно.Гарааны шугамны араас багийн эхний гишүүн хоёр хөлөөр түлхэж байрнаас уртад харайна.харайгаад буусан цэгийг өсгийний араар зурж тэмдэглэнэ.Эндээс багийн хоёрдахь гишүүн харайна.Ийм байдлаар багийн бүх гишүүн харайсны эцэст аль баг хол харайсан нь хожно. Болжмор ба муур Хүүхдүүд гараасаа хөтөлцөн тойрог болж зогсоод тэр тойрогтоо газарт зурна.Тойргийн голд муур зогсоно.Тойрог дотор тарианы үр | жижиг бөмбөг, шоо,савх мод |асгасан байна.Тойрогийн гадна буй хүүхдүүд болжмор болж хоёр хөл дээрээ дэвхцэн үсэрч тойрогт орон тарианы үрийг авч тойргийн гадна гарч ирнэ. Муур нэг юмуу хоёр х өл дээрээ үсэрч болжморыг тойрогт орж ирэх үед барих ёстой.Баригдсан болжмор цуглуулсан үрээ тойрогт буцаан асгана. Тэгээд дахин үр цуглуулж эхэлнэ. 5-7 минут тоглосны дараа хамгийн их үр цуглуулсан нь шаламгай болжмор болно.
  • 18. 3 анги Шумуулыг барья Савааны үзүүрт уяанд “шумуул” болох жижиг даавууг тогтоосон байна.Хүүхдийн өргөсөн гараас 10-15см дээгүүр байхаар савааг барина.Хүүхдүүд үсэрч шумуулыг алгаараа хавчин барихыг эрмэлзэнэ.Шумуулыг хэн олон удаа барьсан нь тоглоомын ялагч болно. Вандангаас харайх Талбайд 30см хэмжээтэй түлхэлтийн вандан 60,80,100,120,140см хэмжээтэй харайлтын талбай бүхий урт зурвас зурна.Харайлтын талбай бүрийн дараа 30см өргөн вандан зурах ёстой. Сурагчид талбайн талбайн хоёр талд хуваагдан зогсооно.Багш нэр дуудахад баг бүрийн гишүүд ээлжлэн байрнаас уртад харайна.Т үлхэлтийн вандангаас түлхэн харайлтын талбайг давж дараагийн вандан дээр тогтох ёстой. Буусан газраасаа дахин хоёр хөлөөр түлхэж дараагийн талбайг давж харайна.Вандан дээр тогтож чадааг үй буюу ванданд хүрээгүй сурагч тоглоомоос гарна.Эхний ванданд буувал1 оноо, хоёрдахь ванданд буувал 3 оноо гэх мэтээр урт талбайг давж харайсан нь олон оноо авна.үүгээр нь сурагчдыг үнэлж болно. Уутат имж Багууд цуваагаар гарааны шугамын ард зогсоно.Баг б үрийн эхний хүүхэд хоёр өвдөгнийхөө хооронд бөмбөг хавчуулсан байна.Дохио өгмөгц эхний тоглогчид хоёр хөл дээрээ үсэрч гараанаас 6-8 м зайд байрлуулсан тугийг тойрон ирж дараагийн тоглогчид бөмбөгөө дамжуулна.Хоёр дахь тоглогч мөн адил гүйцэтгэнэ.Хэрвээ бөмбөгөө унагаавал заавал авч хөлдөө хавчуулан үргэлжлүүлнэ.Буухиаг түрүүлж дуусгасан баг хожно. Хэн явж байна вэ? Баг бүрээс нэг тоглогч гарч ирэн үсэрч явдаг ямар нэг амьтны хөдөлгөөнийг дуурайн хэд хэд үсэрнэ.Багийнхан нь түүний дуурайсан
  • 19. амьтны нэрийг хэлж чадахгүй байвал хөдөлгөөнөө дахин дахин үзүүлнэ.Бүр таахгүй байвал үсрэгч хүүхэд өөрөө дуурайсан амьтныхаа нэрийг хэлнэ.Багийн бусад гишүүд тэр амьтан яаж үсэрдгийг төсөөлж байгаагаа хийж үзүүлнэ.Хамгийн олон амьтны нэрийг хэлж чадсан баг хожно.Жишээ нь: мэлхий хоёр х өл өөр үсрэх,царцаа дэвхрэх, туулай дэгдэж үсрэх гэх мэт амьтдын хөдөлгөөнийгдуурайна. Шидэж тоглох тоглоом 1 анги Бөмбөгийг онох Талбайн голд гимнастикин сандал дээр сагсны 3 бөмбөг тавьж түүнээс 5-6 м зайд сурагчид эгнэн зогсоно.Тэд жижиг б өмб өг барьсан байна. Багшийн дохиогоор сурагчид жижиг бөмбөгөө шидэж том бөмбөгийг онохыг эрмэлзэнэ. Оновчтой шидсэн нь нэг оноо авна. Мэргэн бууч Хүүхдүүдээс 2-3м зайд хувинцар хувих ба томхон хайрцаг байрлуулан түүн рүү хүүхдүүд теннисний бөмбөг шидэж оруулна.нэг
  • 20. хүүхэд 10-с цөөнгүй удаа шидэх бөгөөд хувинд оруулсан бөмбөгийн тоогоор оноо авна. Анчин ба чоно Анчид 10м диаметртэй тойргийг тойрч зогсоно. Тойргийн голд чоно байрлана. Багш волейболын бөмбөгийг анчинд өгөхөд түүгээр шидэж чоныг онох ёстой.Анчид бөмбөгөө хоорондоо дамжуулан чоно руу шидэж болно.Чоно тойргоос гарахгүйгээр бөмбөгнөөс бултан янз бүрээр хөдлөнө.Чоно болох хүүхдийг саналаар нь сонгож болохоос гадна багш томилж болно. Хүүхдүүд чонын үүргийг ээлжлэн гүйцэтгэнэ. 2 анги Анчин ба нугас Анчин хоёр сурагч талбайн хоёр талд зогсоно.Бусад гь нугас болж талбайд тарж байрлана. Анчид жижиг зөөлөн бөмбөгийг шидэж нугаснуудыг онохыг хичээх бөгөөд бөмбөгөнд оногдсон сурагч тоглоомоос хасагдана. Хамгийн сүүлд үлдсэн 3 сурагчийг урамшуулна. Амжилттай шидэлт Эгнэж зогссон байдлаас бөмбөгөө аль болох өндөр шидээд барьж авна.Барьж авч чадалгүй алдвал бөмбөг дараагийн хүүхдэд шилжинэ. Хэн олон удаа бөмбөгөө өндөр шидэж алдалгүй барьж авсан нь тоглоомын ялагч болно. Өнхрүүш Хүүхдүүд тойрог болон сууна.Тойргийн голд хоёр хүүхэд өвөө эмээ болон сууна.Өвөө цаасан сахал зүүнэ.Эмээ алчуур зангидсан
  • 21. байна.хүүхүүд бие биерүүгээ бөмбөгийг өнхрүүлж дамжууулах ба эмээ өвөө хоёр бөмбөгөнд хүрэхийг эрмэлзэнэ. Хэрэв өвөө эмээ хоёрын аль нэг нь бөмбөгөнд хүрвэл алдсан хүүхэд тойрогт орж өв өө эмээ хоёртоо шүлэг уншиж өгнө.Дараа нь өвөө эмээгийн аль нэг болж тоглоомыг үргэлжлүүлнэ. Цайзаа хамгаалья Тойргийн голд гимнастикийн ямааг байрлуулж “цайз” болгоно. Хүүхдүүд айз тойрч зогсон жижиг бөмбөгөөр шидэж байг онох ёстой. Нэг хүүхэд цайзны дэргэд зогсоож цайзыг бөмбөгнөөс хамгаална.Хамгаалагч хүүхэд үсэг хэлэхэд хүүхдүүд тэр үсгээр эхэлсэн үг хэлээд бөмбөгөө хоорондоо дамжуулж байгаад бай руу шидэж ононо.Жишээ нь:”С”үсэг хэлэхэд сар,саравч,сүх,сур,с үлд гэх мэт үг хэлнэ.хэрэв үгээ хэлэхгүй 3 секунд саатвал тэр хүүхдээ хамгаалагч болно.Бөмбөг тойргийн төвд орж унавал хамгаалагч авч үсэг нэрлэн дуртай хүүхдэд шидэж өгнө.Биеийн тамирын хичээл дээр ингэж хөдөлгөөнт тоглоомыг бусад хичээлтэй нь холбож тоглуулбал хүүхдийн сэтгэн бодох чадвар сэтгэхүйн хурд сайжрах сайн талтай. Миний бие Хүүхдүүд тойрог болж зогсоно.Багш бөмбөг барьж тойргийн голд зогсоно.Багш өөрсдийн биед байгаа нэг ба хоёр олон тоотой эрхтэний нэрийг хэлж, бөмбөг дамжуулах ёстойг тайлбарлаж өгнө. Эхлээд хүний биед байдаг нэг тоотой эрхтэнүүдийгнэрлэж бөмбөгөө дамжуулна Тухайлбал “надад нэг зүрх бий” гэж хэлээд бөмбөгийг өөр хүүхэд рүү дамжуулна.Бөмбөг авсан хүүхэд “надад нэг толгой бий” гэж хэлээд бөмөгийг өөр хүүхдэд дамжуулна.хэсэг тогломны дараа хос эрхтэнүүдийн нэрийг дээрхи байдлаар нэрлэж тоглоомыг үргэлжлүүлнэ. Харилцуур утас Хүүхдүүд хос хосоороо нэг баг болно.шүдэнзний хоосон 2 хайрцгийг урт утсаар холбож харилцуур утас хамтран хийнэ.Дараа нь харилцуураа ашиглан утсаар яриж тоглоно. Бор туулай нүүрээ угааж байна.
  • 22. Хүүхдүүд тойрог болж зогсон.Тойргийн голд нэг нь туулай болж зогсоно. Хүүхдүүд багшийн хамт дараах үгийг хэлнэ. Бор туулай нүүрээ угааж байна Бодвол айлд очихоор зэхэж байгаа Чихээ угаалаа Сүүлээ угаалаа Нүүр,гараа хуурай болтол арчлаа гэж хэлнэ. Харин туулай тэдний үгэнд тааруулж хөдөлгөөн хийнэ.Хөдөлгөөнөө хийж дуусмагц хоёр хөл дээрээ дэвхрэн яваад нэг х үүхдийн өмн ө зогсоно.Тэр хүүхэд нь туулай болж солигдон тоглоомыг үргэлжлүүлнэ. 3 анги Гоол Шидэх шугамаас 4м зайд хуванцар хувин юм уу цаасан хайрцаг байрлуулна.Сурагчид ээлжлэн өвдөг дээрээ зогсож 5 бөмбөг шидэж хайрцагт оруулна.Хэрэв бүх бүх бөмбөгөө хайрцагт оруулж чадвал хөлөө жийж суусан байдлаас шидэх эрхтэй болно.Үүнийг амжилттай гүйцэтгэсэн сурагч хэвтээ байдлаас шидэлтийг гүйцэтгэнэ.Хамгийн хэцүү байдлаас шидсэн сурагчдыг багш үнэлж урамшуулах хэрэгтэй. Шагналт бай Багууд талбайн төвөөс 9-10м зайд өөд өөдөөс харан эгнэж зогсоно. Талбайн төвд 10-12ш байг чихмэл том бөмбөг хатуу цаас хайрцаг гэх мэтээр байрлуулна.Багуудын тоглогчид жижиг бөмбөгөөр ээлжлэн шидэж байг онохыг эрмэлзэнэ.Хэрэв байг оновол оногдсон байг нэг алхам ойртуулна.Өгөгдсөн хугацаанд байг хэдэн алхам ойртуулснаар нь багуудыг байр эзлүүлнэ. Шидэгч волейбол Волейболын торны хоёр талд хүүхдүүдийг хуваан байрлуулна.150- 200г жинтэй жижиг бөмбөгийг тор давуулж шидэж тоглоно.Тор давж орж ирсэн бөмбөгийг барьж авсан байрнаасаа шиднэ.Нэг багийн тоглогчид хоорондоо бөмбөгөө дамжуулахгүй. Бөмбөг талбайд унавал тэр баг оноо алдана.