SlideShare une entreprise Scribd logo
1  sur  20
МОНГОЛ ХЭЛНИЙ НАЙРУУЛГАЗҮЙ
(Дээд боловсролын суурь хичээлийн хөтөлбөр)

1.

Хичээлийн индекс:

ML105

2.

Судлах кредит:

2.0

3.

Судлах улирал:

дурын улирал

4.
Мэргэжил:
Монгол – солонгос хэл судлал, Монгол – солонгос хэлний багш, Монгол –
англи хэлний багш болон бусад бүх мэргэжил
5.

Хөтөлбөрийн зорилго:

Даяаршлын эрин үед Эх хэл соёлоо дээдлэн хүндэтгэдэг, монгол хэлний зөв бичих, зөв дуудах, зөв
найруулах болон үгийн сангийн хэм хэмжээг ойлгож эзэмшсэн, нийгэмд харилцааны зохих
хэмжээний соёл, бичгийн боловсролтой, илтгэх болон эсээ бичих чадвартай иргэн болон
төлөвшихөд нь бүх мэргэжлийн оюутнуудад туслах үйлчилгээ үзүүлнэ.

6. Хөтөлбөрийн зорилтууд:
-

Монгол хэлний кирил бичгийн зөв бичих дүрмийг эзэмшүүлэх

-

Ярианы соёлд эерэг ба сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг ойлгуулах

Хөрөг найруулал, аян замын тэмдэглэл зэрэг бичгийн ярианы төрлийг найруулан бичихэд
сургах
-

Илтгэх урлагт сургах

-

Найруулгын алдаа ба ончийн тухай ойлгуулж, хэрэглэж сургах

-

Эсээ бичих анхан шатны чадвартай болгох

7. Агуулга хэрэгжүүлэх арга зүй
•
“Монгол хэлний найруулгазүй” хичээлийн хөтөлбөрт бакалаврын түвшинд заах цагийн
хэмжээг харгалзан үзэж сэдвүүдийг хуваарилсан болно.
•
Сургалтын төлөвлөгөөнд дадлагын цагт багтах агуулгын хэмжээ өргөн байгаа тул бие дааж
гүйцэтгэх болон дадлагын хичээлийн цагийг илүү бүтээлч, багтаамжтай ашиглахыг анхаарна.
•
Дадлага хичээлийг агуулгын стандартын дагуу сургалтын орчин үеийн бүтээлч идэвхтэй
аргаар шинжлэх ухааны өндөр түвшинд заана.
•
Оюутны чадвар, сонирхол, хэрэгцээнд тохируулан даалгавар, бие даалт өгч явцын хяналт,
үнэлгээг тогтмолжуулна. Улиралд уншиж, судлах ном зохиол, бие даан гүйцэтгэх ажлын
жагсаалтыг улирал бүрийн эхэнд өгч, биелэлт үр дүнг тооцож, сургалтад багц цагийг хэрэглэнэ.
Илтгэл бэлтгэх, эсээ бичих сэдвүүдийг тухайн ангийн оюутнуудын мэргэжлийн онцлог, хэрэгцээ
сонирхолд нийцүүлэн харилцан ярилцаж сонгон, бие даасан ажил гүйцэтгүүлнэ.
•
Тухайн улиралд тодорхой бүлэг сэдвүүдийг үзэж дууссаны дараа улиралд 2-3 удаа сэдвийн
шалгалтыг аман би бичгийн хэлбэрээр авч, үнэлгээ дүгнэлт хийн анхаарч ажиллана.

8. Оюутны эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал:

1.
Кирил бичгийн зөв бичих дүрмийн ерөнхий тогтолцоо, эгшиг, гийгүүлэгч, тэмдэг үсэгт
холбогдох дүрмүүд, үгийг үелэх, мөр шилжүүлэх, үгийн үндэс, бүтээвэртэй холбоотой дүрмүүд,
том үсгээр бичих, цэг тэмдэгтэй холбоотой дүрлмүүд, чимэх үг, аялга үгийг хэрхэн бичих зэрэг
авиазүй, үгзүй, өгүүлбэрзүйн холбогдолтой бүхий л зөв бичих дүрмийг судалж, хэрэглээ болгон
алдаагүй зөв бичих
2.
Ярианы соёл, түүнд харшлах зүйлүүд, ярианы хэл, найруулгын онлог, ярианы төрлүүд,
ярианд нөлөөлөх аман бус харилцаа, дотоод яриаг гадаад яриа болгон илэрхийлэх аргуудыг
мэдэж улмаар хэлэлцүүлэг, маргаан, мэтгэлцээнд санал бодлоо нэмэрлэх, үзэл бодлоо ам болон
бичгээр цэгцтэй, зөв илэрхийлэх, мөн уншиж судалж мэдсэн зүйлээ өөрийн гаргасан
төлөвлөгөөний дагуу цэгцтэй зөв ярих
3.
Илтгэлийн төрөл, бүтэц, аман ярианаас ялгарах онцлог зэргийг мэдэж, илтгэл бэлдэх
аргачлалд суралцаж, улмаар сонгосон сэдвийн дагуу төлөвлөгөө зохиож, илтгэл бичиж,
хэлэлцүүлэх
4.
Зөв найруулах учир холбогдлыг ойлгож, найруулгын алдаа хэрхэн үүсдэг, тэдгээрээс хэрхэн
сэргийлж, засаж залруулах аргууд, найруулгын онч, дүрслэх ур маягийн талаар мэдлэг, чадвартай
болох
5.
Эсээг онцлог шинжээр нь ялган таних, эсээний бүтцэд задлал хийх, найруулгын хэв маягаар
нь ялгах, улмаар эсээ бичих арга, хэлбэрүүдээс оновчтойг сонгон, эсээг үндсэн 5 зарчмаар
төлөвлөж, зохион бичих

9. Үнэлгээний хэлбэр, аргачлал
Хөтөлбөрийн зорилгын биелэлт, мэдлэг чадвар, төлөвшлийн стандартын хэрэгжилтийг үнэлж
дүгнэхдээ “УБИС-ийн оюутныг үнэлэх журам”-ыг үндэслэн хичээлийн ирц, бие даалтаар
гүйцэтгэсэн ажил, явцын буюу бүлэг сэдвийн шалгалтын дүн, оюутны идэвх оролцоо зэргийг
харгалзан үнэлж тус бүрд харгалзах үсгэн ба тоон үнэлгээ, голч дүнг тооцно.
1.

Хичээлийн ирцийг тухайн хичээлд биечлэн сууж оролцсоныг харгалзан тооцно.

2.
Бие дааж гүйцэтгэсэн даалгаврыг “УБИС-ийн оюутны бие даасан ажлыг зохион байгуулах,
дүгнэх журам”-ыг баримтлан шалгаж тооцно.
3.
Хичээлийн явцын шалгалтын үнэлгээг улирлын явцад авсан хяналтын ажлын дүнгээр
тооцно.
4.
Оюутны идэвх оролцоог улирлын явцад дадлага, семинар хичээлд оролцсон байдал,
даалгаврын биелэлт, идэвх санаачилга зэргийг харгалзана.
5.
Үнэлгээ 100 онооны системээр нээлттэй, бодтой, хөгжүүлэх зарчим баримталж,
хөтөлбөрийн үр дүнг тооцож үзнэ.

Үнэлгээний шалгуур үзүүлэлт
Тус хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг гаргахдаа дараах шаардлага, шалгуур
хэмжээсийг харгалзан үзнэ. Үүнд:
1.
Тухайн хөтөлбөрийн агуулгыг иж бүрэн судалж, холбогдох ном зохиолыг уншиж, явцын
болон батлах шалгалтыг маш сайн, гүйцэд өгсөн, бие даан гүйцэтгэх ажлыг бүрэн тооцуулж 90-100
оноо авсан оюутан А үнэлгээ
2.
Хичээлийн ихэнх цагт сууж, хөтөлбөрийн агуулгыг судалж, шалгалт шүүлэгт хангалттай
үнэлгээ авсан, бие даан гүйцэтгэх ажлын дийлэнх хувийг тооцуулсан 80-89 оноо авсан оюутан В
үнэлгээ
3.
Тухайн хөтөлбөрийн тал хувийг судалж, явцын болон батлах шалгалтыг дунд зэрэг
үнэлгээтэй өгсөн, бие даан гүйцэтгэх болон дадлага ажлын хагасыг тооцуулсан 70-79 оноо авсан
оюутан С үнэлгээ
4.
Хичээлийн ихэнх цагт суугаагүй, хөтөлбөрийн агуулгыг бараг судлаагүй, явцын болон
батлах шалгалтуудыг хангалтгүй бөгөөд хагас тооцуулсан, мэдлэг, чадвар сулавтар 60-69 оноо
авсан оюутан D үнэлгээ
5.
Хичээлийн цөөн цагт суусан боловч хөтөлбөрийн агуулгыг бүрэн гүйцэд судлаагүй, шалгалт
болон бие даан гүйцэтгэх ажлыг тооцуулаагүй, мэдлэг, чадвар туйлын хангалтгүй 60-аас доош
оноо авсан оюутан F үнэлгээ тус тус тооцуулах болно.
10. Дэлгэрэнгүй судлагдахуун:

Сэдэв- 1

Удиртгал

Хичээлийн хэлбэр: семинар
Ноогдох цаг - 4 цаг
Сэдвийн дэлгэрэнгүй агуулга:
Кирил бичгийн зөв бичих дүрэм, найруулгын талаар ЕБДС-ийн монгол хэлний хичээлээр үзсэн тул
оюутнуудын суурь мэдлэг, чадварыг тогтоох түвшин тогтоох шалгалтыг энгийн хэрэглээний сэдвээр
авч, алдаа дутагдлыг шүүн ярилцаж, энэхүү хичээлийн ач холбогдлыг ойлгуулан, хичээлийн сэдэв,
агуулгыг танилцуулна.

Бие дааж гүйцэтгэх ажил
Түвшин тогтоох шалгалт өгч, өөрсдийн алдааг тогтоон, тэдгээр алдаануудынхаа учир
холбогдлыг ойлгож авах, цаашид алдахгүй болохын төлөө суралцах, эх хэлний зохих мэдлэг
чадвартай, харилцааны болон бичгийн соёлтой иргэн болох ухамсартай, хичээлд идэвхтэй
суралцах бэлтгэлтэй болно.

Агуулга хэрэгжүүлэх арга зүй
Түвшин тогтоох шалгалтыг 90 минутын турш зөв бичих, найруулах, алдаа засах, дүрэм журмыг
бичих зэрэг агуулгаар авч, багш оюутнуудын шалгалтын материалд анализ хийж, цаашид заах
хичээлтэйгээ уялдуулна.

Мэдлэг чадвар дадал
Эх хэлний зохих мэдлэг чадвартай, харилцааны болон бичгийн соёлтой иргэн болох ухамсартай,
хичээлд идэвхтэй суралцах бэлтгэлтэй болно.

Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал
Оюутнуудын суурь мэдлэгийн түвшинг тогтоож, анализ хийж, цаашид үзэх хичээлийн агуулгатай
уялдуулан, улирлын туршид уг хичээлийг үзсэний дараа өмнөх алдаануудыг гаргахгүй бичих
чадвартай болсон байх тухай ухамсарлуулна.

Нэгдүгээр бүлэг сэдэв: Кирил бичгийн зөв бичих дүрэм

Сэдэв-2. Эгшиг авиатай холбогдох зөв бичгийн дүрэм
Хичээлийн хэлбэр: семинар
Ноогдох цаг - 4 цаг
Сэдвийн дэлгэрэнгүй агуулга:
-

Эгшиг зохицох ёс, эр, эм эгшиг залгах дүрэм

-

Гээгдэх эгшгийн 3 дүрэм

-

Гээгдэхгүй эгшгийн 9 дүрэм

Бие дааж гүйцэтгэх ажил
“Эх хэлний хэрэглээ соёл” (Улаанбаатар их сургуулийн үндсэн сурах бичиг, Уб., 2011) –ээс
зөв бичих дүрмийн онол, хэл шинжлэлийн үндэслэлийг уншиж бэлтгэнэ.
Уг сурах бичгийн дасгал ажлын хэсгээс эдгээр дүрмүүдтэй холбогдох дасгалуудыг
ажиллана.
-

Зөв бичгийн тулгуур дохиог хараад дэлгэрүүлэн тайлбарлаж чаддаг болно.

Сурах бичгийн цээж бичгийн хэсгээс эдгээр дүрмүүд бүхий үг хэллэг оруулсан цээжээр
бичих эхүүдийг алдаагүй бичиж сурна.
Агуулга хэрэгжүүлэх арга зүй
Сурах бичиг дэх уг сэдвийн ойлголтыг хэл шинжлэлийн үндэслэлтэй ярилцах, тулгуур дохиог
сэргээн тайлбарлаж хэлүүлэх, эх сэдвүүдийг цээжээр бичүүлэх, дасгал болон сорил ажиллуулах,
шинээр жишээ үг өгүүлбэр зохиож бичүүлэх, ярилцах
Мэдлэг чадвар дадал
Эгшиг авиатай холбогдох дээр дурдсан гурван үндсэн дүрмийг мэдэж, дасгалуудыг бүрэн
ажиллаж, тулгуур дохиог цээжилж тогтоон, эх бичвэрүүдийг алдаагүй зөв бичих чадвартай болсон
байхаас гадна өөр ямар ч зүйлийг бичихдээ дээрх дүрмүүдийг алдалгүй, зөв хэрэглэдэг дадалтай
болох
Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал
Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн
зэргийг харгалзан үнэлэх
-

Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах

-

Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах

Ашиглах материал:
-

Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011

-

Дамдинсүрэн.Ц., Осор.Б., “Монгол үсгийн дүрмийн толь”, Уб., 1983

Монсудар, Монгол хэл соёл – 4 цуврал, “Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь”
(Шинээр журамласан толь), Уб., 2011
-

Санжаа.Ж., “Монгол хэлний авиа, авиалбар”, Уб., 2008

-

Оюун.Ц., “Зөв бичих дүрмийн тогтолцоот хураамж”, Уб., 2005

Сэдэв - 3. Гийгүүлэгч авиатай холбогдох зөв бичгийн дүрэм
Хичээлийн хэлбэр: семинар
Ноогдох цаг - 6 цаг

Сэдвийн дэлгэрэнгүй агуулга:
-

Эгшигт гийгүүлэгчийн дүрэм, түүнийг зөрчих 2 тохиолдол

Заримдаг гийгүүлэгчийн дүрэм, түүнийг зөрчих тохиолдол буюу “СХ-ийн дараах ТЧ-ийн
дүрэм”
-

Ялгах эгшгийн дүрэм

-

Үйл үг үүсгэх “л” дагаврын дүрэм

-

Хатуугийн тэмдгийн үүрэг
-

Зөөлний тэмдгийн үүргүүд

-

Зөөлний тэмдэг “и” эгшгээр солигдох ба үл солигдох тохиолдол

Бие дааж гүйцэтгэх ажил
“Эх хэлний хэрэглээ соёл” (Улаанбаатар их сургуулийн үндсэн сурах бичиг, Уб., 2011) –ээс
зөв бичих дүрмийн онол, хэл шинжлэлийн үндэслэлийг уншиж бэлтгэнэ.
Уг сурах бичгийн дасгал ажлын хэсгээс эдгээр дүрмүүдтэй холбогдох дасгалуудыг
ажиллана.
-

Зөв бичгийн тулгуур дохиог хараад дэлгэрүүлэн тайлбарлаж чаддаг болно.

Сурах бичгийн цээж бичгийн хэсгээс эдгээр дүрмүүд бүхий үг хэллэг оруулсан цээжээр
бичих эхүүдийг алдаагүй бичиж сурна.
Агуулга хэрэгжүүлэх арга зүй
Сурах бичиг дэх уг сэдвийн ойлголтыг хэл шинжлэлийн үндэслэлтэй ярилцах, тулгуур дохиог
сэргээн тайлбарлаж хэлүүлэх, эх сэдвүүдийг цээжээр бичүүлэх, дасгал болон сорил ажиллуулах,
шинээр жишээ үг өгүүлбэр зохиож бичүүлэх, ярилцах
Мэдлэг чадвар дадал
Эгшиг авиатай холбогдох дээр дурдсан гурван үндсэн дүрмийг мэдэж, дасгалуудыг бүрэн
ажиллаж, тулгуур дохиог цээжилж тогтоон, эх бичвэрүүдийг алдаагүй зөв бичих чадвартай болсон
байхаас гадна өөр ямар ч зүйлийг бичихдээ дээрх дүрмүүдийг алдалгүй, зөв хэрэглэдэг дадалтай
болох
Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал
Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн
зэргийг харгалзан үнэлэх
-

Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах

-

Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах

Ашиглах материал:
-

Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011

-

Дамдинсүрэн.Ц., Осор.Б., “Монгол үсгийн дүрмийн толь”, Уб., 1983

Монсудар, Монгол хэл соёл – 4 цуврал, “Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь”
(Шинээр журамласан толь), Уб., 2011
-

Санжаа.Ж., “Монгол хэлний авиа, авиалбар”, Уб., 2008

-

Оюун.Ц., “Зөв бичих дүрмийн тогтолцоот хураамж”, Уб., 2005

Сэдэв - 4. Харь хэлний үгийг зөв бичих дүрэм
Хичээлийн хэлбэр: лекц, семинар
Ноогдох цаг – 4 цаг
Сэдвийн дэлгэрэнгүй агуулга:
-

Харь хэлний үгийг зөв бичих гарал үүслийн зарчим

-

Эр, эм эгшиг холилдон орсон үгэнд эр эгшгийг гол болгон нөхцөл залгах дүрэм

-

Хоёр үгээс бүтсэн харь үгийн, сүүлийн үгийн өргөлтийг харгалзах дүрэм

-

Харь үгийн өвөрмөц авиаг монгол хэлний зохих авиагаар дүйцүүлэх дүрэм

-

Балархай эгшгийг гээхгүй бичих дүрэм

-

Хүйс, тоо заасан сүүлийн балархай эгшгийг гээж бичих дүрэм

Бие дааж гүйцэтгэх ажил
“Эх хэлний хэрэглээ соёл” (Улаанбаатар их сургуулийн үндсэн сурах бичиг, Уб., 2011) –ээс
зөв бичих дүрмийн онол, хэл шинжлэлийн үндэслэлийг уншиж бэлтгэнэ.
Уг сурах бичгийн дасгал ажлын хэсгээс эдгээр дүрмүүдтэй холбогдох дасгалуудыг
ажиллана.
-

Зөв бичгийн тулгуур дохиог хараад дэлгэрүүлэн тайлбарлаж чаддаг болно.

Сурах бичгийн цээж бичгийн хэсгээс эдгээр дүрмүүд бүхий үг хэллэг оруулсан цээжээр
бичих эхүүдийг алдаагүй бичиж сурна.
Агуулга хэрэгжүүлэх арга зүй
Сурах бичиг дэх уг сэдвийн ойлголтыг хэл шинжлэлийн үндэслэлтэй ярилцах, тулгуур дохиог
сэргээн тайлбарлаж хэлүүлэх, эх сэдвүүдийг цээжээр бичүүлэх, дасгал болон сорил ажиллуулах,
шинээр жишээ үг өгүүлбэр зохиож бичүүлэх, ярилцах
Мэдлэг чадвар дадал
Эгшиг авиатай холбогдох дээр дурдсан гурван үндсэн дүрмийг мэдэж, дасгалуудыг бүрэн
ажиллаж, тулгуур дохиог цээжилж тогтоон, эх бичвэрүүдийг алдаагүй зөв бичих чадвартай болсон
байхаас гадна өөр ямар ч зүйлийг бичихдээ дээрх дүрмүүдийг алдалгүй, зөв хэрэглэдэг дадалтай
болох
Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал
Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн
зэргийг харгалзан үнэлэх
-

Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах

-

Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах

Ашиглах материал:
-

Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011

-

Дамдинсүрэн.Ц., Осор.Б., “Монгол үсгийн дүрмийн толь”, Уб., 1983

Монсудар, Монгол хэл соёл – 4 цуврал, “Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь”
(Шинээр журамласан толь), Уб., 2011
-

Санжаа.Ж., “Монгол хэлний авиа, авиалбар”, Уб., 2008

-

Оюун.Ц., “Зөв бичих дүрмийн тогтолцоот хураамж”, Уб., 2005

Сэдэв-5. Үе, бүтээвэртэй холбогдох зөв бичгийн дүрэм
Хичээлийн хэлбэр: семинар
Ноогдох цаг - 6 цаг
Сэдвийн дэлгэрэнгүй агуулга:
-

Үгийг үеэр тасалж, мөр шилжүүлэх дүрэм

-

Нэрээс үйл, үйлээс нэр бүтээх зарим дагаврыг зөв бичих дүрэм

-

Үйл үг, үйлт нэрийн нөхцөлүүдийг зөв бичих дүрэм

-

Зарим тийн ялгалын нөхцөлийг зөв бичих дүрэм

Бие дааж гүйцэтгэх ажил
“Эх хэлний хэрэглээ соёл” (Улаанбаатар их сургуулийн үндсэн сурах бичиг, Уб., 2011) –ээс
зөв бичих дүрмийн онол, хэл шинжлэлийн үндэслэлийг уншиж бэлтгэнэ.
Уг сурах бичгийн дасгал ажлын хэсгээс эдгээр дүрмүүдтэй холбогдох дасгалуудыг
ажиллана.
-

Зөв бичгийн тулгуур дохиог хараад дэлгэрүүлэн тайлбарлаж чаддаг болно.

Сурах бичгийн цээж бичгийн хэсгээс эдгээр дүрмүүд бүхий үг хэллэг оруулсан цээжээр
бичих эхүүдийг алдаагүй бичиж сурна.
Агуулга хэрэгжүүлэх арга зүй
Сурах бичиг дэх уг сэдвийн ойлголтыг хэл шинжлэлийн үндэслэлтэй ярилцах, тулгуур дохиог
сэргээн тайлбарлаж хэлүүлэх, эх сэдвүүдийг цээжээр бичүүлэх, дасгал болон сорил ажиллуулах,
шинээр жишээ үг өгүүлбэр зохиож бичүүлэх, ярилцах
Мэдлэг чадвар дадал
Эгшиг авиатай холбогдох дээр дурдсан гурван үндсэн дүрмийг мэдэж, дасгалуудыг бүрэн
ажиллаж, тулгуур дохиог цээжилж тогтоон, эх бичвэрүүдийг алдаагүй зөв бичих чадвартай болсон
байхаас гадна өөр ямар ч зүйлийг бичихдээ дээрх дүрмүүдийг алдалгүй, зөв хэрэглэдэг дадалтай
болох
Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал
Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн
зэргийг харгалзан үнэлэх
-

Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах

-

Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах

Ашиглах материал:
-

Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011

-

Дамдинсүрэн.Ц., Осор.Б., “Монгол үсгийн дүрмийн толь”, Уб., 1983

Монсудар, Монгол хэл соёл – 4 цуврал, “Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь”
(Шинээр журамласан толь), Уб., 2011
-

Санжаа.Ж., “Монгол хэлний авиа, авиалбар”, Уб., 2008

-

Оюун.Ц., “Зөв бичих дүрмийн тогтолцоот хураамж”, Уб., 2005

Сэдэв- 6. Ө
гүүлбэрзүйд холбогдох зөв бичгийн дүрэм
Хичээлийн хэлбэр: семинар
Ноогдох цаг - 6 цаг
Сэдвийн дэлгэрэнгүй агуулга:
-

Үг товчилж бичих дүрэм

-

Том үсэг хэрэглэх дүрэм

-

Цэг тэмдгийг зөв хэрэглэх дүрэм

-

Аялга, сул үгийг зөв бичих дүрэм

Бие дааж гүйцэтгэх ажил
“Эх хэлний хэрэглээ соёл” (Улаанбаатар их сургуулийн үндсэн сурах бичиг, Уб., 2011) –ээс
зөв бичих дүрмийн онол, хэл шинжлэлийн үндэслэлийг уншиж бэлтгэнэ.
Уг сурах бичгийн дасгал ажлын хэсгээс эдгээр дүрмүүдтэй холбогдох дасгалуудыг
ажиллана.
-

Зөв бичгийн тулгуур дохиог хараад дэлгэрүүлэн тайлбарлаж чаддаг болно.

Сурах бичгийн цээж бичгийн хэсгээс эдгээр дүрмүүд бүхий үг хэллэг оруулсан цээжээр
бичих эхүүдийг алдаагүй бичиж сурна.
Агуулга хэрэгжүүлэх арга зүй
Сурах бичиг дэх уг сэдвийн ойлголтыг хэл шинжлэлийн үндэслэлтэй ярилцах, тулгуур дохиог
сэргээн тайлбарлаж хэлүүлэх, эх сэдвүүдийг цээжээр бичүүлэх, дасгал болон сорил ажиллуулах,
шинээр жишээ үг өгүүлбэр зохиож бичүүлэх, ярилцах
Мэдлэг чадвар дадал
Эгшиг авиатай холбогдох дээр дурдсан гурван үндсэн дүрмийг мэдэж, дасгалуудыг бүрэн
ажиллаж, тулгуур дохиог цээжилж тогтоон, эх бичвэрүүдийг алдаагүй зөв бичих чадвартай болсон
байхаас гадна өөр ямар ч зүйлийг бичихдээ дээрх дүрмүүдийг алдалгүй, зөв хэрэглэдэг дадалтай
болох
Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал
Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн
зэргийг харгалзан үнэлэх
-

Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах

-

Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах
Ашиглах материал:
-

Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011

-

Дамдинсүрэн.Ц., Осор.Б., “Монгол үсгийн дүрмийн толь”, Уб., 1983

Монсудар, Монгол хэл соёл – 4 цуврал, “Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь”
(Шинээр журамласан толь), Уб., 2011
-

Санжаа.Ж., “Монгол хэлний авиа, авиалбар”, Уб., 2008

-

Оюун.Ц., “Зөв бичих дүрмийн тогтолцоот хураамж”, Уб., 2005

Сэдэв- 7. Ярианы соёл
Хичээлийн хэлбэр: семинар
Ноогдох цаг - 6 цаг
Сэдвийн дэлгэрэнгүй агуулга:
-

Яриа, түүний ангилал, гадаад ба дотоод яриа

-

Ярианы соёлд эерэгээр нөлөөлөх хүчин зүйлс

-

Ярианы соёлд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс

-

Үгээ цэгнэж, зөв сайхан ярьж сурах 5 алхам

-

Зөв сайхан ярьж сурахад анхаарах 10 зарчим

Бие дааж гүйцэтгэх ажил
“Эх хэлний хэрэглээ соёл” (Улаанбаатар их сургуулийн үндсэн сурах бичиг, Уб., 2011) –ээс
“Зөв боловсон ярихуй” сэдвийн эхэн хэсгийг уншиж бэлтгэнэ.
Уг сурах бичгийн дасгал ажлын хэсгээс энэ хэсэгтэй холбогдох дасгалуудыг ажиллаж,
өгөгдсөн асуултын дагуу санал сэтгэгдлээ бичиж, ярилцахад бэлтгэнэ.
Агуулга хэрэгжүүлэх арга зүй
Сурах бичиг дэх уг сэдвийн ойлголтыг амьдрал, нийгмийн нөхцөл байдалтай холбон ярилцах,
дасгалуудыг ажиллуулах, тэдгээрээс сэдэвлэн, жишээ баримт ярилцах, суут хүмүүсийн хэлсэн онч
мэргэн үгсийг ашиглан ярилцлага зохион байгуулах
Мэдлэг чадвар дадал
Зөв сайхан ярихуйн учир холбогдлыг ойлгож, бүдүүлэг болон сул үг хэрэглэхгүй, зөв найруулгатай,
оновчтой, ойлгомжтой, товч тодорхой ярьж сурахад нөлөөлөх хүчин зүйлсийн тухай мэдсэн байх,
тэдгээр зарчмыг хэрэгжүүлж зөв боловсон ярих чадвартай, хичээлээс гадуур хаана ч соёлтой зөв
яриатай, харилцааны зохих соёлтой болж хэвших
Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал
Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн
зэргийг харгалзан үнэлэх
-

Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах

-

Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах

Ашиглах материал:
-

Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011

-

О.Самбуудорж, "Монгол хэлний зөв дуудах зүйн толь", Уб., 2011

-

Санжаа.Ж., “Монгол хэлний авиа, авиалбар”, Уб., 2008

Сэдэв - 8.

Бичгийн яриа
Хичээлийн хэлбэр: семинар
Ноогдох цаг- 4 цаг

Сэдвийн дэлгэрэнгүй агуулга:
-

Дурсамж тэмдэглэл

-

Хөрөг найруулал

-

Асуудал дэвшүүлсэн нийтлэл

-

Аян замын тэмдэглэл

Бие дааж гүйцэтгэх ажил
-

Дээрх 4 төрлөөс оюутан сонгож бичиж бэлтгэх

-

Бичсэнээ ангидаа уран яруу уншиж, ярилцлага зохион байгуулах

Агуулга хэрэгжүүлэх арга зүй
Сурах бичгээс уг сэдвийн эхүүдийг жишээлэн уншиж ярилцан, төрөл тус бүрийн бүтэц агуулгыг
ажиглуулан, тэмдэглэл хийлгэх аргаар үндсэн мэдлэгийг олгоно.
Мэдлэг чадвар дадал
Бичгийн ярианы үндсэн 4 төрлийн бүтцийг мэдсэн байх, тэрхүү бүтцийг гол тулгуур агуулга болгон,
яруу найруулга, үгэн зураглал, уран дүрслэлээр тухайн сэдэвтээ тохируулан нэмэн дэлгэрүүлж
бичих чадвар суусан байх, уг төрлөөр ямар ч сэдвээр бичихдээ бичлэгийн үндсэн агуулга, бүтцийг
алдагдуулалгүй, нэмэн дэлгэрүүлж, дүрслэн, ярианы, чөлөөт, энгийн сайхан найруулгаар бичиж
дадах
Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал
Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн
зэргийг харгалзан үнэлэх
-

Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах

-

Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах

Ашиглах материал:
-

Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011

-

Д.Отгонсүрэн, "Эх бэлтгэх товч гарын авлага", Уб., 1990

-

Ө
нөрбаян.Ц., нар. “Монгол хэл – XI”

Сэдэв - 9.

Илтгэх урлаг
Хичээлийн хэлбэр: семинар
Ноогдох цаг - 6 цаг

Сэдвийн дэлгэрэнгүй агуулга:
-

Илтгэлийн үндсэн бүтэц:

-

Оршил хэсэг

-

Ө
гүүлэмж хэсэг

-

Үндсэн хэсэг

-

Баталгаа нотолгооны хэсэг

-

Шийдвэрлэх асуудлын хэсэг
-

Дүгнэлт хэсэг

-

Илтгэл тавихад анхаарах зүйлс

-

Илтгэл бэлтгэхэд анхаарах зүйлс

-

Илтгэлийн аман ярианаас ялгарах онцлог

Бие дааж гүйцэтгэх ажил
Сурах бичигт өгсөн аргачлалын дагуу оюутан бүр өгсөн сэдвээс сонгож, үзүүлэн таниулах
материал бүхий илтгэл бэлтгэнэ.
-

Оюутан бүр 5-7 минут илтгэл хэлэлцүүлнэ.

-

Сонсогч оюутнууд илтгэлийн үндсэн бүтцийн дагуу илтгэгчдэд оноо тавьж, үнэлж дүгнэнэ.

Агуулга хэрэгжүүлэх арга зүй
Сурах бичгээс илтгэлийн аман ярианаас ялгарах онцлог, үндсэн бүтэц, агуулгыг таниулж, жишээ
илтгэл уншуулж, шүүн ярилцуулж, сэдэв өгч сонгуулан илтгэл бэлтгүүлж, хэлэлцүүлнэ.
Мэдлэг чадвар дадал
Ерийн ярианаас илтгэлийн ялгарах онцлог, агуулгын хэсгүүд (оршил хэсэгт сэдвийг танилцуулж,
чухал болохыг илэрхийлэх, өгүүлэмжийн хэсэгт тухайн сэдвийг ойлгоход шаардагдах зүйлүүдийг
товч дурдах, үндсэн хэсэгт илтгэгч хэлэх гэсэн гол санаагаа товч тодорхой илэрхийлэх, баталгаа
нотолгооны хэсэгт жишээ, тоо баримтыг эмх цэгцтэйгээр ойлгуулах, асуудал шийдвэрлэх хэсэгт уг
сэдэвтэй холбогдох сөрөг асуудлуудаас гарах гарцын тухай санал дэвшүүлэх, дүгнэлт хэсэгт
илтгэлд өгүүлсэн өөрийн санааг нэгтгэн дүгнэж, бусдыг уриалан дуудсан байдалтай нээлттэй
орхих), тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, илтгэлийг сонрхолтой болгох арга техникийн талаар
мэдлэг эзэмшиж, түүнийхээ үндсэн дээр илтгэл бэлтгэж хэлэлцүүлэх чадвар, хожим ямар ч
сэдвээр илтгэл хэлэлцүүлэх дадалтай болно.
Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал
Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн
зэргийг харгалзан үнэлэх
-

Бие даан бэлтгэсэн илтгэлийн бүрэн гүйцэд, зөв эсэхийг харгалзах

Ашиглах материал:
-

Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011

-

Ц.Сүхбаатар, "Илтгэх урлаг", Уб., 2000

-

Ө
нөрбаян.Ц., нар. “Монгол хэл – XI”
Сэдэв - 10. Найруулгын онч
Хичээлийн хэлбэр:

семинар

Ноогдох цаг - 6 цаг
Сэдвийн дэлгэрэнгүй агуулга:
-

Хөдөлмөрч, эрмэлзэлтэй байх

-

Ажигч гярхай байх

-

Зорилго чиглэлтэй, уйгагүй уншигч байх

-

Бүтээлч дуурайл авч сурах

-

Бичих сэдвээ зөв сонгож, ойлгох

-

Сонгосон сэдвээ төлөвлөх

-

Үгийг оновчтой сонгох

-

Дүрслэх ур маягийг оновчтой ашиглах

-

Бичсэнээ эргэн уншиж, засах

Бие дааж гүйцэтгэх ажил
Сурах бичгийн “Найруулгын онч” хэсгийг нягтлан уншиж, хэрхэн зөв сайхан найруулан
бичих ухаанд суралцана
Холбогдох дасгалуудыг ажиллан, эхийн хэсгүүдээс ончтой зөв найруулсан үг хэллэг,
зохистой уран яруу ашигласан дүрслэх ур маягуудыг ажиглаж, тайлбарлан ярилцана.
-

Тэдгээрээс бүтээлчээр дуурайн эх зохиох дасгал хийнэ.

Агуулга хэрэгжүүлэх арга зүй
Сурах бичгээс онч яру найруулж сурах арга барил, алхмуудын тухай уншуулж, ярилцаж, сайхан
найруулга бүхий жишээнүүдийг уншуулж, шүүн ярилцуулж, уран яруу найруулгын амин сүнс нь
чухам аль үг хэллэг, ямар өгүүлбэрийн зохион байгуулалтад шингэснийг тайлбарлан ойлгуулна.
Мэдлэг чадвар дадал
Зөв сайхан найруулж сурахын тулд хөдөлмөрч эрмэлзэлтэй, ажигч гярхай, уйгагүй уншигч байх,
бүтээлч дуурайл авч сурах, бичих сэдвээ зөв сонгох, нарийн төлөвлөх, үгийн сонголтод суралцах,
дүрслэх ур маягт суралцах, бичсэн зүйлээ эргэн уншиж засах чаддаг болох тухай ойлгуулан
мэдүүлж, тэр бүхнээ хэрэгжүүлэн хэрхэн найруулан бичих чадварт сургах, ямар ч сэдвээр ончтой,
зөв, яруу сайхан найруулан бичих дадлтай болгон суралцуулна.

Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал
Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн
зэргийг харгалзан үнэлэх
-

Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах

-

Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах

Ашиглах материал:
-

Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011

-

Д.Отгонсүрэн, "Эх бэлтгэх товч гарын авлага", Уб., 1990

-

Д.Оюунцэцэг, “Монгол хэлний найруулгазүй”, Уб., 2012

-

Д.Оюунцэцэг, “Үгийн сан – утга судлал”, Уб., 2012

Сэдэв -11.

Найруулгын алдаа
Хичээлийн хэлбэр: семинар
Ноогдох цаг - 6 цаг

Сэдвийн дэлгэрэнгүй агуулга:
-

Гоозүйн алдаа

-

Баримтын алдаа

-

Учир шалтгааны алдаа

-

Үгийн сангийн алдаа

-

Хэлзүйн алдаа

Бие дааж гүйцэтгэх ажил
Сурах бичгийн “Найруулгын алдаа” хэсгийг нягтлан уншиж, найруулгын аливаа алдаанаас
хэрхэн зайлсхийх, зөв сайхан найруулан бичих ухаанд суралцана
Холбогдох дасгалуудыг ажиллан, эхийн хэсгүүдээс найруулгын алдааг олж, засвалран,
тайлбарлаж ярилцана.
-

Ө
гүүлбэр, эхийн хэсгүүдийг алдаагүй зөв болгож сийрүүлэн бичнэ.

Агуулга хэрэгжүүлэх арга зүй
Сурах бичгээс найруулгын төрөл бүрийн алдаануудын тухай уншуулж, найруулгын алдаа бүхий
жишээнүүдээс алдааг олуулж, шүүн ярилцуулж, чухам аль үг хэллэг дээр яагаад, ямар мэдлэг
дутуугийн улмаас алдсан, тэр нь нийт өгүүлбэр ба эхийн найруулгад хэрхэн нөлөөлсөн зэргийг
тайлбарлан ойлгуулна.
Мэдлэг чадвар дадал
Хэлний яруу сайхан чанарыг алдагдуулсан гоозүйн алдаа, тоо баримтыг буруу зөрүү, худал
хуурмаг бичсэн баримтын алдаа, логик дэс дарааллыг алдагдуулсан учир шалтгааны алдаа, үг
буруу сонгосон, үг илүүдүүлсэн, дутаасан, хэрэггүй давтсан зэрэг үгийн сангийн алдаа, нөхцөл
дагавар буруу хэрэглэсэн, өгүүлбэрийн гишүүдийг буруу байрлуулсан, үгийн захирах захирагдах
тогтолцоог зөрчсөн зэрэг хэлзүйн алдаа зэргийг төрөл зүйлээр нь ойлгож мэдэн, тэдгээр алдааг
өгүүлбэрээс олох, засах чадварт суралцан, улмаар өөрсдөө тийм алдаа гаргахгүй бичих дадал
эзэмшинэ.
Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал
Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн
зэргийг харгалзан үнэлэх
-

Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах

-

Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах

Ашиглах материал:
-

Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011

-

Д.Отгонсүрэн, "Эх бэлтгэх товч гарын авлага", Уб., 1990

-

Д.Оюунцэцэг, “Монгол хэлний найруулгазүй”, Уб., 2012

-

Д.Оюунцэцэг, “Үгийн сан – утга судлал”, Уб., 2012

Сэдэв -12.

Эсээ бичих арга барил
Хичээлийн хэлбэр: семинар
Ноогдох цаг - 6 цаг
Сэдвийн дэлгэрэнгүй агуулга:
-

Эсээний тухай ойлголт

-

Эсээний үндсэн бүтэц

-

Эсээ бичих аргачлал

-

Эсээ бичих загвар

Бие дааж гүйцэтгэх ажил
Сурах бичигт өгсөн аргачлалын дагуу оюутан бүр өгсөн сэдвээс сонгож, зөв бүтэц – зохих
цогцолборууд бүхий эсээ бичнэ.
Агуулга хэрэгжүүлэх арга зүй
Сурах бичгээс эсээний, ерийн эхээс ялгарах онцлог, үндсэн бүтэц, агуулгыг таниулж, жишээ эсээ
уншуулж, шүүн ярилцуулж, сэдэв өгч сонгуулан эсээ бичүүл, үнэлж дүгнэнэ.
Мэдлэг чадвар дадал
Ерийн эхээс эсээний ялгарах онцлог, агуулгын хэсгүүд (эхлэл цогцолборын хэсэгт сэдвийг
танилцуулсан толгой өгүүлбэр, түүний чухал болохыг илэрхийлэн, цаашид ямар ямар өнцгөөс,
хэдэн талаас нь тайлбарлан бичихээ дурдсан дэмжих өгүүлбэрүүд, үндсэн хэсэгт эхлэл цогцолборт
дурдсаны дагуу тус бүр толгой ба дэмжих өгүүлбэрүүд бүхий хэд хэдэн цогцолбор, төгсгөл
цогцолборт өгүүлэгч өөрийн гол санаа, үзэл бодлоо нэгтгэн дүгнэж, бусдыг эргэцүүлэн бодуулсан
байдалтайгаар нээлттэй орхих), тэдгээр цогцолбор бүрт баримт нотолгоо оруулах, уран яруу
дүрслэл бүхий ончтой сайхан найруулах, өөрийн санаа бодлоо хэнээс ч үл шалтгаалан илэрхийлэх
эсээний үндсэн бүтэц, шаардлагуудын талаар мэдлэг эзэмшсэн, түүнийхээ дагуу эсээ бичих чадвар
суусан, сонирхсон сэдвээрээ баримт мэдээлэл цуглуулан эсээ бичих дадалтай болсон байна.
Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал
Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн
зэргийг харгалзан үнэлэх
-

Бие даан бичсэн эсээний бүрэн гүйцэд, зөв эсэхийг харгалзах

Ашиглах материал:
-

Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011

-

Ц.Ө
нөрбаян, Ж.Батбаатар, "Эсээ бичих урлаг", Уб., 2008

-

Ө
нөрбаян.Ц., нар. “Монгол хэл – XI”
монгол хэлний найруулгазүй 1

Contenu connexe

Tendances

Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайМонгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайNational University Of Mongolia
 
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдМонгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдNational University Of Mongolia
 
Үйл үг
Үйл үгҮйл үг
Үйл үгGe Go
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүйNooyoJamgan
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчооnayna-1
 
Mongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлMongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлganzorig_od
 
Lecture 14 15
Lecture 14 15Lecture 14 15
Lecture 14 15telmenten
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэгBaigalBaigalmaa
 
тайлбарламж
тайлбарламжтайлбарламж
тайлбарламжjorjoo34
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангиOyuhai1127
 
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээлүрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээлOtgonjargal Tsengelmaa
 

Tendances (20)

найруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах ньнайруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах нь
 
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголтЛекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
 
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайМонгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
 
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдМонгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
 
Үйл үг
Үйл үгҮйл үг
Үйл үг
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүй
 
эхийн хувиргал.
эхийн хувиргал.эхийн хувиргал.
эхийн хувиргал.
 
Alban 8
Alban 8Alban 8
Alban 8
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 
Mongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлMongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээл
 
хэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүрхэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүр
 
Lecture 14 15
Lecture 14 15Lecture 14 15
Lecture 14 15
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
 
тайлбарламж
тайлбарламжтайлбарламж
тайлбарламж
 
Chimeg
ChimegChimeg
Chimeg
 
найруулах чадвар
найруулах чадварнайруулах чадвар
найруулах чадвар
 
хичээл 2
хичээл 2хичээл 2
хичээл 2
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 анги
 
Hicheel2
Hicheel2Hicheel2
Hicheel2
 
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээлүрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
 

Similaire à монгол хэлний найруулгазүй 1

Монгол хэлний найруулгазүй
Монгол хэлний найруулгазүйМонгол хэлний найруулгазүй
Монгол хэлний найруулгазүйGe Go
 
Eh helnii hereglee
Eh helnii heregleeEh helnii hereglee
Eh helnii heregleeGe Go
 
Eh helnii hereglee
Eh helnii heregleeEh helnii hereglee
Eh helnii heregleeGe Go
 
Xэл зүй vii стандарт
Xэл зүй vii  стандартXэл зүй vii  стандарт
Xэл зүй vii стандартolzkhuu
 
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөрмхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөрБатбагана Баасанжав
 
хоцрогдол багасгах арга
хоцрогдол багасгах аргахоцрогдол багасгах арга
хоцрогдол багасгах аргаOtgonzaya Maagshin
 
унших бичих чадвар Standard
унших бичих чадвар Standardунших бичих чадвар Standard
унших бичих чадвар StandardMonxchimeg Tovuuch
 
унших бичих чадвар Standard
унших бичих чадвар Standardунших бичих чадвар Standard
унших бичих чадвар StandardBattsetseg Ganbat
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөлsainaa88
 
Syllabi of Nursing English I, II
Syllabi of Nursing English I, IISyllabi of Nursing English I, II
Syllabi of Nursing English I, IIaagiidluv
 
харилцааны сэтгэл судлал хичээлийн хөтөлбөр
харилцааны сэтгэл судлал хичээлийн хөтөлбөрхарилцааны сэтгэл судлал хичээлийн хөтөлбөр
харилцааны сэтгэл судлал хичээлийн хөтөлбөрБатбагана Баасанжав
 
С-Семинарын сэдэв.docx
С-Семинарын сэдэв.docxС-Семинарын сэдэв.docx
С-Семинарын сэдэв.docxMoogiiMonhgerel
 
Business english standard
Business english standardBusiness english standard
Business english standardsrltuya
 
хичээлийн төлөвлөгөө рийл
хичээлийн төлөвлөгөө рийлхичээлийн төлөвлөгөө рийл
хичээлийн төлөвлөгөө рийлTsuntsaga Ch
 
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологи
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологиАлдаагүй цэвэр бичүүлж сургах технологи
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологиАзжаргал Нинжбадгар
 
Presentation
PresentationPresentation
Presentationtsewegmed
 

Similaire à монгол хэлний найруулгазүй 1 (20)

Монгол хэлний найруулгазүй
Монгол хэлний найруулгазүйМонгол хэлний найруулгазүй
Монгол хэлний найруулгазүй
 
Eh helnii hereglee
Eh helnii heregleeEh helnii hereglee
Eh helnii hereglee
 
Eh helnii hereglee
Eh helnii heregleeEh helnii hereglee
Eh helnii hereglee
 
Xэл зүй vii стандарт
Xэл зүй vii  стандартXэл зүй vii  стандарт
Xэл зүй vii стандарт
 
Master revised curriculum 2018
Master revised curriculum 2018Master revised curriculum 2018
Master revised curriculum 2018
 
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөрмхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
 
хоцрогдол багасгах арга
хоцрогдол багасгах аргахоцрогдол багасгах арга
хоцрогдол багасгах арга
 
унших бичих чадвар Standard
унших бичих чадвар Standardунших бичих чадвар Standard
унших бичих чадвар Standard
 
унших бичих чадвар Standard
унших бичих чадвар Standardунших бичих чадвар Standard
унших бичих чадвар Standard
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөл
 
Hariltsaanii s.s
Hariltsaanii s.s Hariltsaanii s.s
Hariltsaanii s.s
 
Syllabi of Nursing English I, II
Syllabi of Nursing English I, IISyllabi of Nursing English I, II
Syllabi of Nursing English I, II
 
харилцааны сэтгэл судлал хичээлийн хөтөлбөр
харилцааны сэтгэл судлал хичээлийн хөтөлбөрхарилцааны сэтгэл судлал хичээлийн хөтөлбөр
харилцааны сэтгэл судлал хичээлийн хөтөлбөр
 
С-Семинарын сэдэв.docx
С-Семинарын сэдэв.docxС-Семинарын сэдэв.docx
С-Семинарын сэдэв.docx
 
Business english standard
Business english standardBusiness english standard
Business english standard
 
Business english standard
Business english standardBusiness english standard
Business english standard
 
хичээлийн төлөвлөгөө рийл
хичээлийн төлөвлөгөө рийлхичээлийн төлөвлөгөө рийл
хичээлийн төлөвлөгөө рийл
 
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологи
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологиАлдаагүй цэвэр бичүүлж сургах технологи
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологи
 
Presentation
PresentationPresentation
Presentation
 
Лекц №1
Лекц №1Лекц №1
Лекц №1
 

Plus de oyunaadorj

3 ugiin san bayajih
3 ugiin san bayajih3 ugiin san bayajih
3 ugiin san bayajihoyunaadorj
 
2ugiin sangiin bureldehuun
2ugiin sangiin bureldehuun2ugiin sangiin bureldehuun
2ugiin sangiin bureldehuunoyunaadorj
 
Nairuulgazuin oilgolt 1
Nairuulgazuin oilgolt 1Nairuulgazuin oilgolt 1
Nairuulgazuin oilgolt 1oyunaadorj
 
Eshz ba niitelgee 7
Eshz ba niitelgee 7Eshz ba niitelgee 7
Eshz ba niitelgee 7oyunaadorj
 
Utga shiljuuleh ur 6
Utga shiljuuleh ur 6Utga shiljuuleh ur 6
Utga shiljuuleh ur 6oyunaadorj
 
Ugiin sangiin nairuulga 5
Ugiin sangiin nairuulga 5Ugiin sangiin nairuulga 5
Ugiin sangiin nairuulga 5oyunaadorj
 
Uil ugiin nairuulga 4
Uil ugiin nairuulga 4Uil ugiin nairuulga 4
Uil ugiin nairuulga 4oyunaadorj
 
Nairuulgazuin oilgolt 1
Nairuulgazuin oilgolt 1Nairuulgazuin oilgolt 1
Nairuulgazuin oilgolt 1oyunaadorj
 
9. Эсрэг утгатай үг
9. Эсрэг утгатай үг9. Эсрэг утгатай үг
9. Эсрэг утгатай үгoyunaadorj
 
8. Ижил үг
8. Ижил үг8. Ижил үг
8. Ижил үгoyunaadorj
 

Plus de oyunaadorj (20)

3 ugiin san bayajih
3 ugiin san bayajih3 ugiin san bayajih
3 ugiin san bayajih
 
2ugiin sangiin bureldehuun
2ugiin sangiin bureldehuun2ugiin sangiin bureldehuun
2ugiin sangiin bureldehuun
 
Nairuulgazuin oilgolt 1
Nairuulgazuin oilgolt 1Nairuulgazuin oilgolt 1
Nairuulgazuin oilgolt 1
 
Eshz ba niitelgee 7
Eshz ba niitelgee 7Eshz ba niitelgee 7
Eshz ba niitelgee 7
 
Utga shiljuuleh ur 6
Utga shiljuuleh ur 6Utga shiljuuleh ur 6
Utga shiljuuleh ur 6
 
Ugiin sangiin nairuulga 5
Ugiin sangiin nairuulga 5Ugiin sangiin nairuulga 5
Ugiin sangiin nairuulga 5
 
Uil ugiin nairuulga 4
Uil ugiin nairuulga 4Uil ugiin nairuulga 4
Uil ugiin nairuulga 4
 
Aldaa 2.3
Aldaa 2.3Aldaa 2.3
Aldaa 2.3
 
Nairuulgazuin oilgolt 1
Nairuulgazuin oilgolt 1Nairuulgazuin oilgolt 1
Nairuulgazuin oilgolt 1
 
16 toli
16 toli16 toli
16 toli
 
15 helts
15 helts15 helts
15 helts
 
14 horshoo
14 horshoo14 horshoo
14 horshoo
 
14 horshoo
14 horshoo14 horshoo
14 horshoo
 
13 ugsaatan
13 ugsaatan13 ugsaatan
13 ugsaatan
 
12 hunii ner
12 hunii ner12 hunii ner
12 hunii ner
 
11 oorchlol
11 oorchlol11 oorchlol
11 oorchlol
 
11 oorchlol
11 oorchlol11 oorchlol
11 oorchlol
 
10 torol
10 torol10 torol
10 torol
 
9. Эсрэг утгатай үг
9. Эсрэг утгатай үг9. Эсрэг утгатай үг
9. Эсрэг утгатай үг
 
8. Ижил үг
8. Ижил үг8. Ижил үг
8. Ижил үг
 

монгол хэлний найруулгазүй 1

  • 1. МОНГОЛ ХЭЛНИЙ НАЙРУУЛГАЗҮЙ (Дээд боловсролын суурь хичээлийн хөтөлбөр) 1. Хичээлийн индекс: ML105 2. Судлах кредит: 2.0 3. Судлах улирал: дурын улирал 4. Мэргэжил: Монгол – солонгос хэл судлал, Монгол – солонгос хэлний багш, Монгол – англи хэлний багш болон бусад бүх мэргэжил 5. Хөтөлбөрийн зорилго: Даяаршлын эрин үед Эх хэл соёлоо дээдлэн хүндэтгэдэг, монгол хэлний зөв бичих, зөв дуудах, зөв найруулах болон үгийн сангийн хэм хэмжээг ойлгож эзэмшсэн, нийгэмд харилцааны зохих хэмжээний соёл, бичгийн боловсролтой, илтгэх болон эсээ бичих чадвартай иргэн болон төлөвшихөд нь бүх мэргэжлийн оюутнуудад туслах үйлчилгээ үзүүлнэ. 6. Хөтөлбөрийн зорилтууд: - Монгол хэлний кирил бичгийн зөв бичих дүрмийг эзэмшүүлэх - Ярианы соёлд эерэг ба сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг ойлгуулах Хөрөг найруулал, аян замын тэмдэглэл зэрэг бичгийн ярианы төрлийг найруулан бичихэд сургах - Илтгэх урлагт сургах - Найруулгын алдаа ба ончийн тухай ойлгуулж, хэрэглэж сургах - Эсээ бичих анхан шатны чадвартай болгох 7. Агуулга хэрэгжүүлэх арга зүй • “Монгол хэлний найруулгазүй” хичээлийн хөтөлбөрт бакалаврын түвшинд заах цагийн хэмжээг харгалзан үзэж сэдвүүдийг хуваарилсан болно. • Сургалтын төлөвлөгөөнд дадлагын цагт багтах агуулгын хэмжээ өргөн байгаа тул бие дааж гүйцэтгэх болон дадлагын хичээлийн цагийг илүү бүтээлч, багтаамжтай ашиглахыг анхаарна.
  • 2. • Дадлага хичээлийг агуулгын стандартын дагуу сургалтын орчин үеийн бүтээлч идэвхтэй аргаар шинжлэх ухааны өндөр түвшинд заана. • Оюутны чадвар, сонирхол, хэрэгцээнд тохируулан даалгавар, бие даалт өгч явцын хяналт, үнэлгээг тогтмолжуулна. Улиралд уншиж, судлах ном зохиол, бие даан гүйцэтгэх ажлын жагсаалтыг улирал бүрийн эхэнд өгч, биелэлт үр дүнг тооцож, сургалтад багц цагийг хэрэглэнэ. Илтгэл бэлтгэх, эсээ бичих сэдвүүдийг тухайн ангийн оюутнуудын мэргэжлийн онцлог, хэрэгцээ сонирхолд нийцүүлэн харилцан ярилцаж сонгон, бие даасан ажил гүйцэтгүүлнэ. • Тухайн улиралд тодорхой бүлэг сэдвүүдийг үзэж дууссаны дараа улиралд 2-3 удаа сэдвийн шалгалтыг аман би бичгийн хэлбэрээр авч, үнэлгээ дүгнэлт хийн анхаарч ажиллана. 8. Оюутны эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал: 1. Кирил бичгийн зөв бичих дүрмийн ерөнхий тогтолцоо, эгшиг, гийгүүлэгч, тэмдэг үсэгт холбогдох дүрмүүд, үгийг үелэх, мөр шилжүүлэх, үгийн үндэс, бүтээвэртэй холбоотой дүрмүүд, том үсгээр бичих, цэг тэмдэгтэй холбоотой дүрлмүүд, чимэх үг, аялга үгийг хэрхэн бичих зэрэг авиазүй, үгзүй, өгүүлбэрзүйн холбогдолтой бүхий л зөв бичих дүрмийг судалж, хэрэглээ болгон алдаагүй зөв бичих 2. Ярианы соёл, түүнд харшлах зүйлүүд, ярианы хэл, найруулгын онлог, ярианы төрлүүд, ярианд нөлөөлөх аман бус харилцаа, дотоод яриаг гадаад яриа болгон илэрхийлэх аргуудыг мэдэж улмаар хэлэлцүүлэг, маргаан, мэтгэлцээнд санал бодлоо нэмэрлэх, үзэл бодлоо ам болон бичгээр цэгцтэй, зөв илэрхийлэх, мөн уншиж судалж мэдсэн зүйлээ өөрийн гаргасан төлөвлөгөөний дагуу цэгцтэй зөв ярих 3. Илтгэлийн төрөл, бүтэц, аман ярианаас ялгарах онцлог зэргийг мэдэж, илтгэл бэлдэх аргачлалд суралцаж, улмаар сонгосон сэдвийн дагуу төлөвлөгөө зохиож, илтгэл бичиж, хэлэлцүүлэх 4. Зөв найруулах учир холбогдлыг ойлгож, найруулгын алдаа хэрхэн үүсдэг, тэдгээрээс хэрхэн сэргийлж, засаж залруулах аргууд, найруулгын онч, дүрслэх ур маягийн талаар мэдлэг, чадвартай болох 5. Эсээг онцлог шинжээр нь ялган таних, эсээний бүтцэд задлал хийх, найруулгын хэв маягаар нь ялгах, улмаар эсээ бичих арга, хэлбэрүүдээс оновчтойг сонгон, эсээг үндсэн 5 зарчмаар төлөвлөж, зохион бичих 9. Үнэлгээний хэлбэр, аргачлал
  • 3. Хөтөлбөрийн зорилгын биелэлт, мэдлэг чадвар, төлөвшлийн стандартын хэрэгжилтийг үнэлж дүгнэхдээ “УБИС-ийн оюутныг үнэлэх журам”-ыг үндэслэн хичээлийн ирц, бие даалтаар гүйцэтгэсэн ажил, явцын буюу бүлэг сэдвийн шалгалтын дүн, оюутны идэвх оролцоо зэргийг харгалзан үнэлж тус бүрд харгалзах үсгэн ба тоон үнэлгээ, голч дүнг тооцно. 1. Хичээлийн ирцийг тухайн хичээлд биечлэн сууж оролцсоныг харгалзан тооцно. 2. Бие дааж гүйцэтгэсэн даалгаврыг “УБИС-ийн оюутны бие даасан ажлыг зохион байгуулах, дүгнэх журам”-ыг баримтлан шалгаж тооцно. 3. Хичээлийн явцын шалгалтын үнэлгээг улирлын явцад авсан хяналтын ажлын дүнгээр тооцно. 4. Оюутны идэвх оролцоог улирлын явцад дадлага, семинар хичээлд оролцсон байдал, даалгаврын биелэлт, идэвх санаачилга зэргийг харгалзана. 5. Үнэлгээ 100 онооны системээр нээлттэй, бодтой, хөгжүүлэх зарчим баримталж, хөтөлбөрийн үр дүнг тооцож үзнэ. Үнэлгээний шалгуур үзүүлэлт Тус хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг гаргахдаа дараах шаардлага, шалгуур хэмжээсийг харгалзан үзнэ. Үүнд: 1. Тухайн хөтөлбөрийн агуулгыг иж бүрэн судалж, холбогдох ном зохиолыг уншиж, явцын болон батлах шалгалтыг маш сайн, гүйцэд өгсөн, бие даан гүйцэтгэх ажлыг бүрэн тооцуулж 90-100 оноо авсан оюутан А үнэлгээ 2. Хичээлийн ихэнх цагт сууж, хөтөлбөрийн агуулгыг судалж, шалгалт шүүлэгт хангалттай үнэлгээ авсан, бие даан гүйцэтгэх ажлын дийлэнх хувийг тооцуулсан 80-89 оноо авсан оюутан В үнэлгээ 3. Тухайн хөтөлбөрийн тал хувийг судалж, явцын болон батлах шалгалтыг дунд зэрэг үнэлгээтэй өгсөн, бие даан гүйцэтгэх болон дадлага ажлын хагасыг тооцуулсан 70-79 оноо авсан оюутан С үнэлгээ 4. Хичээлийн ихэнх цагт суугаагүй, хөтөлбөрийн агуулгыг бараг судлаагүй, явцын болон батлах шалгалтуудыг хангалтгүй бөгөөд хагас тооцуулсан, мэдлэг, чадвар сулавтар 60-69 оноо авсан оюутан D үнэлгээ 5. Хичээлийн цөөн цагт суусан боловч хөтөлбөрийн агуулгыг бүрэн гүйцэд судлаагүй, шалгалт болон бие даан гүйцэтгэх ажлыг тооцуулаагүй, мэдлэг, чадвар туйлын хангалтгүй 60-аас доош оноо авсан оюутан F үнэлгээ тус тус тооцуулах болно.
  • 4. 10. Дэлгэрэнгүй судлагдахуун: Сэдэв- 1 Удиртгал Хичээлийн хэлбэр: семинар Ноогдох цаг - 4 цаг Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: Кирил бичгийн зөв бичих дүрэм, найруулгын талаар ЕБДС-ийн монгол хэлний хичээлээр үзсэн тул оюутнуудын суурь мэдлэг, чадварыг тогтоох түвшин тогтоох шалгалтыг энгийн хэрэглээний сэдвээр авч, алдаа дутагдлыг шүүн ярилцаж, энэхүү хичээлийн ач холбогдлыг ойлгуулан, хичээлийн сэдэв, агуулгыг танилцуулна. Бие дааж гүйцэтгэх ажил Түвшин тогтоох шалгалт өгч, өөрсдийн алдааг тогтоон, тэдгээр алдаануудынхаа учир холбогдлыг ойлгож авах, цаашид алдахгүй болохын төлөө суралцах, эх хэлний зохих мэдлэг чадвартай, харилцааны болон бичгийн соёлтой иргэн болох ухамсартай, хичээлд идэвхтэй суралцах бэлтгэлтэй болно. Агуулга хэрэгжүүлэх арга зүй Түвшин тогтоох шалгалтыг 90 минутын турш зөв бичих, найруулах, алдаа засах, дүрэм журмыг бичих зэрэг агуулгаар авч, багш оюутнуудын шалгалтын материалд анализ хийж, цаашид заах хичээлтэйгээ уялдуулна. Мэдлэг чадвар дадал Эх хэлний зохих мэдлэг чадвартай, харилцааны болон бичгийн соёлтой иргэн болох ухамсартай, хичээлд идэвхтэй суралцах бэлтгэлтэй болно. Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал
  • 5. Оюутнуудын суурь мэдлэгийн түвшинг тогтоож, анализ хийж, цаашид үзэх хичээлийн агуулгатай уялдуулан, улирлын туршид уг хичээлийг үзсэний дараа өмнөх алдаануудыг гаргахгүй бичих чадвартай болсон байх тухай ухамсарлуулна. Нэгдүгээр бүлэг сэдэв: Кирил бичгийн зөв бичих дүрэм Сэдэв-2. Эгшиг авиатай холбогдох зөв бичгийн дүрэм Хичээлийн хэлбэр: семинар Ноогдох цаг - 4 цаг Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: - Эгшиг зохицох ёс, эр, эм эгшиг залгах дүрэм - Гээгдэх эгшгийн 3 дүрэм - Гээгдэхгүй эгшгийн 9 дүрэм Бие дааж гүйцэтгэх ажил “Эх хэлний хэрэглээ соёл” (Улаанбаатар их сургуулийн үндсэн сурах бичиг, Уб., 2011) –ээс зөв бичих дүрмийн онол, хэл шинжлэлийн үндэслэлийг уншиж бэлтгэнэ. Уг сурах бичгийн дасгал ажлын хэсгээс эдгээр дүрмүүдтэй холбогдох дасгалуудыг ажиллана. - Зөв бичгийн тулгуур дохиог хараад дэлгэрүүлэн тайлбарлаж чаддаг болно. Сурах бичгийн цээж бичгийн хэсгээс эдгээр дүрмүүд бүхий үг хэллэг оруулсан цээжээр бичих эхүүдийг алдаагүй бичиж сурна. Агуулга хэрэгжүүлэх арга зүй Сурах бичиг дэх уг сэдвийн ойлголтыг хэл шинжлэлийн үндэслэлтэй ярилцах, тулгуур дохиог сэргээн тайлбарлаж хэлүүлэх, эх сэдвүүдийг цээжээр бичүүлэх, дасгал болон сорил ажиллуулах, шинээр жишээ үг өгүүлбэр зохиож бичүүлэх, ярилцах Мэдлэг чадвар дадал Эгшиг авиатай холбогдох дээр дурдсан гурван үндсэн дүрмийг мэдэж, дасгалуудыг бүрэн ажиллаж, тулгуур дохиог цээжилж тогтоон, эх бичвэрүүдийг алдаагүй зөв бичих чадвартай болсон
  • 6. байхаас гадна өөр ямар ч зүйлийг бичихдээ дээрх дүрмүүдийг алдалгүй, зөв хэрэглэдэг дадалтай болох Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн зэргийг харгалзан үнэлэх - Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах - Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах Ашиглах материал: - Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011 - Дамдинсүрэн.Ц., Осор.Б., “Монгол үсгийн дүрмийн толь”, Уб., 1983 Монсудар, Монгол хэл соёл – 4 цуврал, “Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь” (Шинээр журамласан толь), Уб., 2011 - Санжаа.Ж., “Монгол хэлний авиа, авиалбар”, Уб., 2008 - Оюун.Ц., “Зөв бичих дүрмийн тогтолцоот хураамж”, Уб., 2005 Сэдэв - 3. Гийгүүлэгч авиатай холбогдох зөв бичгийн дүрэм Хичээлийн хэлбэр: семинар Ноогдох цаг - 6 цаг Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: - Эгшигт гийгүүлэгчийн дүрэм, түүнийг зөрчих 2 тохиолдол Заримдаг гийгүүлэгчийн дүрэм, түүнийг зөрчих тохиолдол буюу “СХ-ийн дараах ТЧ-ийн дүрэм” - Ялгах эгшгийн дүрэм - Үйл үг үүсгэх “л” дагаврын дүрэм - Хатуугийн тэмдгийн үүрэг
  • 7. - Зөөлний тэмдгийн үүргүүд - Зөөлний тэмдэг “и” эгшгээр солигдох ба үл солигдох тохиолдол Бие дааж гүйцэтгэх ажил “Эх хэлний хэрэглээ соёл” (Улаанбаатар их сургуулийн үндсэн сурах бичиг, Уб., 2011) –ээс зөв бичих дүрмийн онол, хэл шинжлэлийн үндэслэлийг уншиж бэлтгэнэ. Уг сурах бичгийн дасгал ажлын хэсгээс эдгээр дүрмүүдтэй холбогдох дасгалуудыг ажиллана. - Зөв бичгийн тулгуур дохиог хараад дэлгэрүүлэн тайлбарлаж чаддаг болно. Сурах бичгийн цээж бичгийн хэсгээс эдгээр дүрмүүд бүхий үг хэллэг оруулсан цээжээр бичих эхүүдийг алдаагүй бичиж сурна. Агуулга хэрэгжүүлэх арга зүй Сурах бичиг дэх уг сэдвийн ойлголтыг хэл шинжлэлийн үндэслэлтэй ярилцах, тулгуур дохиог сэргээн тайлбарлаж хэлүүлэх, эх сэдвүүдийг цээжээр бичүүлэх, дасгал болон сорил ажиллуулах, шинээр жишээ үг өгүүлбэр зохиож бичүүлэх, ярилцах Мэдлэг чадвар дадал Эгшиг авиатай холбогдох дээр дурдсан гурван үндсэн дүрмийг мэдэж, дасгалуудыг бүрэн ажиллаж, тулгуур дохиог цээжилж тогтоон, эх бичвэрүүдийг алдаагүй зөв бичих чадвартай болсон байхаас гадна өөр ямар ч зүйлийг бичихдээ дээрх дүрмүүдийг алдалгүй, зөв хэрэглэдэг дадалтай болох Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн зэргийг харгалзан үнэлэх - Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах - Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах Ашиглах материал: - Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011 - Дамдинсүрэн.Ц., Осор.Б., “Монгол үсгийн дүрмийн толь”, Уб., 1983 Монсудар, Монгол хэл соёл – 4 цуврал, “Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь” (Шинээр журамласан толь), Уб., 2011
  • 8. - Санжаа.Ж., “Монгол хэлний авиа, авиалбар”, Уб., 2008 - Оюун.Ц., “Зөв бичих дүрмийн тогтолцоот хураамж”, Уб., 2005 Сэдэв - 4. Харь хэлний үгийг зөв бичих дүрэм Хичээлийн хэлбэр: лекц, семинар Ноогдох цаг – 4 цаг Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: - Харь хэлний үгийг зөв бичих гарал үүслийн зарчим - Эр, эм эгшиг холилдон орсон үгэнд эр эгшгийг гол болгон нөхцөл залгах дүрэм - Хоёр үгээс бүтсэн харь үгийн, сүүлийн үгийн өргөлтийг харгалзах дүрэм - Харь үгийн өвөрмөц авиаг монгол хэлний зохих авиагаар дүйцүүлэх дүрэм - Балархай эгшгийг гээхгүй бичих дүрэм - Хүйс, тоо заасан сүүлийн балархай эгшгийг гээж бичих дүрэм Бие дааж гүйцэтгэх ажил “Эх хэлний хэрэглээ соёл” (Улаанбаатар их сургуулийн үндсэн сурах бичиг, Уб., 2011) –ээс зөв бичих дүрмийн онол, хэл шинжлэлийн үндэслэлийг уншиж бэлтгэнэ. Уг сурах бичгийн дасгал ажлын хэсгээс эдгээр дүрмүүдтэй холбогдох дасгалуудыг ажиллана. - Зөв бичгийн тулгуур дохиог хараад дэлгэрүүлэн тайлбарлаж чаддаг болно. Сурах бичгийн цээж бичгийн хэсгээс эдгээр дүрмүүд бүхий үг хэллэг оруулсан цээжээр бичих эхүүдийг алдаагүй бичиж сурна. Агуулга хэрэгжүүлэх арга зүй Сурах бичиг дэх уг сэдвийн ойлголтыг хэл шинжлэлийн үндэслэлтэй ярилцах, тулгуур дохиог сэргээн тайлбарлаж хэлүүлэх, эх сэдвүүдийг цээжээр бичүүлэх, дасгал болон сорил ажиллуулах, шинээр жишээ үг өгүүлбэр зохиож бичүүлэх, ярилцах Мэдлэг чадвар дадал Эгшиг авиатай холбогдох дээр дурдсан гурван үндсэн дүрмийг мэдэж, дасгалуудыг бүрэн ажиллаж, тулгуур дохиог цээжилж тогтоон, эх бичвэрүүдийг алдаагүй зөв бичих чадвартай болсон
  • 9. байхаас гадна өөр ямар ч зүйлийг бичихдээ дээрх дүрмүүдийг алдалгүй, зөв хэрэглэдэг дадалтай болох Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн зэргийг харгалзан үнэлэх - Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах - Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах Ашиглах материал: - Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011 - Дамдинсүрэн.Ц., Осор.Б., “Монгол үсгийн дүрмийн толь”, Уб., 1983 Монсудар, Монгол хэл соёл – 4 цуврал, “Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь” (Шинээр журамласан толь), Уб., 2011 - Санжаа.Ж., “Монгол хэлний авиа, авиалбар”, Уб., 2008 - Оюун.Ц., “Зөв бичих дүрмийн тогтолцоот хураамж”, Уб., 2005 Сэдэв-5. Үе, бүтээвэртэй холбогдох зөв бичгийн дүрэм Хичээлийн хэлбэр: семинар Ноогдох цаг - 6 цаг Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: - Үгийг үеэр тасалж, мөр шилжүүлэх дүрэм - Нэрээс үйл, үйлээс нэр бүтээх зарим дагаврыг зөв бичих дүрэм - Үйл үг, үйлт нэрийн нөхцөлүүдийг зөв бичих дүрэм - Зарим тийн ялгалын нөхцөлийг зөв бичих дүрэм Бие дааж гүйцэтгэх ажил “Эх хэлний хэрэглээ соёл” (Улаанбаатар их сургуулийн үндсэн сурах бичиг, Уб., 2011) –ээс зөв бичих дүрмийн онол, хэл шинжлэлийн үндэслэлийг уншиж бэлтгэнэ.
  • 10. Уг сурах бичгийн дасгал ажлын хэсгээс эдгээр дүрмүүдтэй холбогдох дасгалуудыг ажиллана. - Зөв бичгийн тулгуур дохиог хараад дэлгэрүүлэн тайлбарлаж чаддаг болно. Сурах бичгийн цээж бичгийн хэсгээс эдгээр дүрмүүд бүхий үг хэллэг оруулсан цээжээр бичих эхүүдийг алдаагүй бичиж сурна. Агуулга хэрэгжүүлэх арга зүй Сурах бичиг дэх уг сэдвийн ойлголтыг хэл шинжлэлийн үндэслэлтэй ярилцах, тулгуур дохиог сэргээн тайлбарлаж хэлүүлэх, эх сэдвүүдийг цээжээр бичүүлэх, дасгал болон сорил ажиллуулах, шинээр жишээ үг өгүүлбэр зохиож бичүүлэх, ярилцах Мэдлэг чадвар дадал Эгшиг авиатай холбогдох дээр дурдсан гурван үндсэн дүрмийг мэдэж, дасгалуудыг бүрэн ажиллаж, тулгуур дохиог цээжилж тогтоон, эх бичвэрүүдийг алдаагүй зөв бичих чадвартай болсон байхаас гадна өөр ямар ч зүйлийг бичихдээ дээрх дүрмүүдийг алдалгүй, зөв хэрэглэдэг дадалтай болох Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн зэргийг харгалзан үнэлэх - Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах - Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах Ашиглах материал: - Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011 - Дамдинсүрэн.Ц., Осор.Б., “Монгол үсгийн дүрмийн толь”, Уб., 1983 Монсудар, Монгол хэл соёл – 4 цуврал, “Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь” (Шинээр журамласан толь), Уб., 2011 - Санжаа.Ж., “Монгол хэлний авиа, авиалбар”, Уб., 2008 - Оюун.Ц., “Зөв бичих дүрмийн тогтолцоот хураамж”, Уб., 2005 Сэдэв- 6. Ө гүүлбэрзүйд холбогдох зөв бичгийн дүрэм
  • 11. Хичээлийн хэлбэр: семинар Ноогдох цаг - 6 цаг Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: - Үг товчилж бичих дүрэм - Том үсэг хэрэглэх дүрэм - Цэг тэмдгийг зөв хэрэглэх дүрэм - Аялга, сул үгийг зөв бичих дүрэм Бие дааж гүйцэтгэх ажил “Эх хэлний хэрэглээ соёл” (Улаанбаатар их сургуулийн үндсэн сурах бичиг, Уб., 2011) –ээс зөв бичих дүрмийн онол, хэл шинжлэлийн үндэслэлийг уншиж бэлтгэнэ. Уг сурах бичгийн дасгал ажлын хэсгээс эдгээр дүрмүүдтэй холбогдох дасгалуудыг ажиллана. - Зөв бичгийн тулгуур дохиог хараад дэлгэрүүлэн тайлбарлаж чаддаг болно. Сурах бичгийн цээж бичгийн хэсгээс эдгээр дүрмүүд бүхий үг хэллэг оруулсан цээжээр бичих эхүүдийг алдаагүй бичиж сурна. Агуулга хэрэгжүүлэх арга зүй Сурах бичиг дэх уг сэдвийн ойлголтыг хэл шинжлэлийн үндэслэлтэй ярилцах, тулгуур дохиог сэргээн тайлбарлаж хэлүүлэх, эх сэдвүүдийг цээжээр бичүүлэх, дасгал болон сорил ажиллуулах, шинээр жишээ үг өгүүлбэр зохиож бичүүлэх, ярилцах Мэдлэг чадвар дадал Эгшиг авиатай холбогдох дээр дурдсан гурван үндсэн дүрмийг мэдэж, дасгалуудыг бүрэн ажиллаж, тулгуур дохиог цээжилж тогтоон, эх бичвэрүүдийг алдаагүй зөв бичих чадвартай болсон байхаас гадна өөр ямар ч зүйлийг бичихдээ дээрх дүрмүүдийг алдалгүй, зөв хэрэглэдэг дадалтай болох Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн зэргийг харгалзан үнэлэх - Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах - Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах
  • 12. Ашиглах материал: - Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011 - Дамдинсүрэн.Ц., Осор.Б., “Монгол үсгийн дүрмийн толь”, Уб., 1983 Монсудар, Монгол хэл соёл – 4 цуврал, “Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь” (Шинээр журамласан толь), Уб., 2011 - Санжаа.Ж., “Монгол хэлний авиа, авиалбар”, Уб., 2008 - Оюун.Ц., “Зөв бичих дүрмийн тогтолцоот хураамж”, Уб., 2005 Сэдэв- 7. Ярианы соёл Хичээлийн хэлбэр: семинар Ноогдох цаг - 6 цаг Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: - Яриа, түүний ангилал, гадаад ба дотоод яриа - Ярианы соёлд эерэгээр нөлөөлөх хүчин зүйлс - Ярианы соёлд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс - Үгээ цэгнэж, зөв сайхан ярьж сурах 5 алхам - Зөв сайхан ярьж сурахад анхаарах 10 зарчим Бие дааж гүйцэтгэх ажил “Эх хэлний хэрэглээ соёл” (Улаанбаатар их сургуулийн үндсэн сурах бичиг, Уб., 2011) –ээс “Зөв боловсон ярихуй” сэдвийн эхэн хэсгийг уншиж бэлтгэнэ. Уг сурах бичгийн дасгал ажлын хэсгээс энэ хэсэгтэй холбогдох дасгалуудыг ажиллаж, өгөгдсөн асуултын дагуу санал сэтгэгдлээ бичиж, ярилцахад бэлтгэнэ. Агуулга хэрэгжүүлэх арга зүй Сурах бичиг дэх уг сэдвийн ойлголтыг амьдрал, нийгмийн нөхцөл байдалтай холбон ярилцах, дасгалуудыг ажиллуулах, тэдгээрээс сэдэвлэн, жишээ баримт ярилцах, суут хүмүүсийн хэлсэн онч мэргэн үгсийг ашиглан ярилцлага зохион байгуулах Мэдлэг чадвар дадал
  • 13. Зөв сайхан ярихуйн учир холбогдлыг ойлгож, бүдүүлэг болон сул үг хэрэглэхгүй, зөв найруулгатай, оновчтой, ойлгомжтой, товч тодорхой ярьж сурахад нөлөөлөх хүчин зүйлсийн тухай мэдсэн байх, тэдгээр зарчмыг хэрэгжүүлж зөв боловсон ярих чадвартай, хичээлээс гадуур хаана ч соёлтой зөв яриатай, харилцааны зохих соёлтой болж хэвших Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн зэргийг харгалзан үнэлэх - Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах - Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах Ашиглах материал: - Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011 - О.Самбуудорж, "Монгол хэлний зөв дуудах зүйн толь", Уб., 2011 - Санжаа.Ж., “Монгол хэлний авиа, авиалбар”, Уб., 2008 Сэдэв - 8. Бичгийн яриа Хичээлийн хэлбэр: семинар Ноогдох цаг- 4 цаг Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: - Дурсамж тэмдэглэл - Хөрөг найруулал - Асуудал дэвшүүлсэн нийтлэл - Аян замын тэмдэглэл Бие дааж гүйцэтгэх ажил - Дээрх 4 төрлөөс оюутан сонгож бичиж бэлтгэх - Бичсэнээ ангидаа уран яруу уншиж, ярилцлага зохион байгуулах Агуулга хэрэгжүүлэх арга зүй
  • 14. Сурах бичгээс уг сэдвийн эхүүдийг жишээлэн уншиж ярилцан, төрөл тус бүрийн бүтэц агуулгыг ажиглуулан, тэмдэглэл хийлгэх аргаар үндсэн мэдлэгийг олгоно. Мэдлэг чадвар дадал Бичгийн ярианы үндсэн 4 төрлийн бүтцийг мэдсэн байх, тэрхүү бүтцийг гол тулгуур агуулга болгон, яруу найруулга, үгэн зураглал, уран дүрслэлээр тухайн сэдэвтээ тохируулан нэмэн дэлгэрүүлж бичих чадвар суусан байх, уг төрлөөр ямар ч сэдвээр бичихдээ бичлэгийн үндсэн агуулга, бүтцийг алдагдуулалгүй, нэмэн дэлгэрүүлж, дүрслэн, ярианы, чөлөөт, энгийн сайхан найруулгаар бичиж дадах Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн зэргийг харгалзан үнэлэх - Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах - Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах Ашиглах материал: - Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011 - Д.Отгонсүрэн, "Эх бэлтгэх товч гарын авлага", Уб., 1990 - Ө нөрбаян.Ц., нар. “Монгол хэл – XI” Сэдэв - 9. Илтгэх урлаг Хичээлийн хэлбэр: семинар Ноогдох цаг - 6 цаг Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: - Илтгэлийн үндсэн бүтэц: - Оршил хэсэг - Ө гүүлэмж хэсэг - Үндсэн хэсэг - Баталгаа нотолгооны хэсэг - Шийдвэрлэх асуудлын хэсэг
  • 15. - Дүгнэлт хэсэг - Илтгэл тавихад анхаарах зүйлс - Илтгэл бэлтгэхэд анхаарах зүйлс - Илтгэлийн аман ярианаас ялгарах онцлог Бие дааж гүйцэтгэх ажил Сурах бичигт өгсөн аргачлалын дагуу оюутан бүр өгсөн сэдвээс сонгож, үзүүлэн таниулах материал бүхий илтгэл бэлтгэнэ. - Оюутан бүр 5-7 минут илтгэл хэлэлцүүлнэ. - Сонсогч оюутнууд илтгэлийн үндсэн бүтцийн дагуу илтгэгчдэд оноо тавьж, үнэлж дүгнэнэ. Агуулга хэрэгжүүлэх арга зүй Сурах бичгээс илтгэлийн аман ярианаас ялгарах онцлог, үндсэн бүтэц, агуулгыг таниулж, жишээ илтгэл уншуулж, шүүн ярилцуулж, сэдэв өгч сонгуулан илтгэл бэлтгүүлж, хэлэлцүүлнэ. Мэдлэг чадвар дадал Ерийн ярианаас илтгэлийн ялгарах онцлог, агуулгын хэсгүүд (оршил хэсэгт сэдвийг танилцуулж, чухал болохыг илэрхийлэх, өгүүлэмжийн хэсэгт тухайн сэдвийг ойлгоход шаардагдах зүйлүүдийг товч дурдах, үндсэн хэсэгт илтгэгч хэлэх гэсэн гол санаагаа товч тодорхой илэрхийлэх, баталгаа нотолгооны хэсэгт жишээ, тоо баримтыг эмх цэгцтэйгээр ойлгуулах, асуудал шийдвэрлэх хэсэгт уг сэдэвтэй холбогдох сөрөг асуудлуудаас гарах гарцын тухай санал дэвшүүлэх, дүгнэлт хэсэгт илтгэлд өгүүлсэн өөрийн санааг нэгтгэн дүгнэж, бусдыг уриалан дуудсан байдалтай нээлттэй орхих), тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, илтгэлийг сонрхолтой болгох арга техникийн талаар мэдлэг эзэмшиж, түүнийхээ үндсэн дээр илтгэл бэлтгэж хэлэлцүүлэх чадвар, хожим ямар ч сэдвээр илтгэл хэлэлцүүлэх дадалтай болно. Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн зэргийг харгалзан үнэлэх - Бие даан бэлтгэсэн илтгэлийн бүрэн гүйцэд, зөв эсэхийг харгалзах Ашиглах материал: - Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011 - Ц.Сүхбаатар, "Илтгэх урлаг", Уб., 2000 - Ө нөрбаян.Ц., нар. “Монгол хэл – XI”
  • 16. Сэдэв - 10. Найруулгын онч Хичээлийн хэлбэр: семинар Ноогдох цаг - 6 цаг Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: - Хөдөлмөрч, эрмэлзэлтэй байх - Ажигч гярхай байх - Зорилго чиглэлтэй, уйгагүй уншигч байх - Бүтээлч дуурайл авч сурах - Бичих сэдвээ зөв сонгож, ойлгох - Сонгосон сэдвээ төлөвлөх - Үгийг оновчтой сонгох - Дүрслэх ур маягийг оновчтой ашиглах - Бичсэнээ эргэн уншиж, засах Бие дааж гүйцэтгэх ажил Сурах бичгийн “Найруулгын онч” хэсгийг нягтлан уншиж, хэрхэн зөв сайхан найруулан бичих ухаанд суралцана Холбогдох дасгалуудыг ажиллан, эхийн хэсгүүдээс ончтой зөв найруулсан үг хэллэг, зохистой уран яруу ашигласан дүрслэх ур маягуудыг ажиглаж, тайлбарлан ярилцана. - Тэдгээрээс бүтээлчээр дуурайн эх зохиох дасгал хийнэ. Агуулга хэрэгжүүлэх арга зүй Сурах бичгээс онч яру найруулж сурах арга барил, алхмуудын тухай уншуулж, ярилцаж, сайхан найруулга бүхий жишээнүүдийг уншуулж, шүүн ярилцуулж, уран яруу найруулгын амин сүнс нь чухам аль үг хэллэг, ямар өгүүлбэрийн зохион байгуулалтад шингэснийг тайлбарлан ойлгуулна. Мэдлэг чадвар дадал Зөв сайхан найруулж сурахын тулд хөдөлмөрч эрмэлзэлтэй, ажигч гярхай, уйгагүй уншигч байх, бүтээлч дуурайл авч сурах, бичих сэдвээ зөв сонгох, нарийн төлөвлөх, үгийн сонголтод суралцах, дүрслэх ур маягт суралцах, бичсэн зүйлээ эргэн уншиж засах чаддаг болох тухай ойлгуулан
  • 17. мэдүүлж, тэр бүхнээ хэрэгжүүлэн хэрхэн найруулан бичих чадварт сургах, ямар ч сэдвээр ончтой, зөв, яруу сайхан найруулан бичих дадлтай болгон суралцуулна. Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн зэргийг харгалзан үнэлэх - Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах - Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах Ашиглах материал: - Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011 - Д.Отгонсүрэн, "Эх бэлтгэх товч гарын авлага", Уб., 1990 - Д.Оюунцэцэг, “Монгол хэлний найруулгазүй”, Уб., 2012 - Д.Оюунцэцэг, “Үгийн сан – утга судлал”, Уб., 2012 Сэдэв -11. Найруулгын алдаа Хичээлийн хэлбэр: семинар Ноогдох цаг - 6 цаг Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: - Гоозүйн алдаа - Баримтын алдаа - Учир шалтгааны алдаа - Үгийн сангийн алдаа - Хэлзүйн алдаа Бие дааж гүйцэтгэх ажил Сурах бичгийн “Найруулгын алдаа” хэсгийг нягтлан уншиж, найруулгын аливаа алдаанаас хэрхэн зайлсхийх, зөв сайхан найруулан бичих ухаанд суралцана
  • 18. Холбогдох дасгалуудыг ажиллан, эхийн хэсгүүдээс найруулгын алдааг олж, засвалран, тайлбарлаж ярилцана. - Ө гүүлбэр, эхийн хэсгүүдийг алдаагүй зөв болгож сийрүүлэн бичнэ. Агуулга хэрэгжүүлэх арга зүй Сурах бичгээс найруулгын төрөл бүрийн алдаануудын тухай уншуулж, найруулгын алдаа бүхий жишээнүүдээс алдааг олуулж, шүүн ярилцуулж, чухам аль үг хэллэг дээр яагаад, ямар мэдлэг дутуугийн улмаас алдсан, тэр нь нийт өгүүлбэр ба эхийн найруулгад хэрхэн нөлөөлсөн зэргийг тайлбарлан ойлгуулна. Мэдлэг чадвар дадал Хэлний яруу сайхан чанарыг алдагдуулсан гоозүйн алдаа, тоо баримтыг буруу зөрүү, худал хуурмаг бичсэн баримтын алдаа, логик дэс дарааллыг алдагдуулсан учир шалтгааны алдаа, үг буруу сонгосон, үг илүүдүүлсэн, дутаасан, хэрэггүй давтсан зэрэг үгийн сангийн алдаа, нөхцөл дагавар буруу хэрэглэсэн, өгүүлбэрийн гишүүдийг буруу байрлуулсан, үгийн захирах захирагдах тогтолцоог зөрчсөн зэрэг хэлзүйн алдаа зэргийг төрөл зүйлээр нь ойлгож мэдэн, тэдгээр алдааг өгүүлбэрээс олох, засах чадварт суралцан, улмаар өөрсдөө тийм алдаа гаргахгүй бичих дадал эзэмшинэ. Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн зэргийг харгалзан үнэлэх - Бие даан гүйцэтгэх даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг харгалзах - Онолын мэдлэгийг практиктай хэрхэн холбож байгаа харгалзах Ашиглах материал: - Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011 - Д.Отгонсүрэн, "Эх бэлтгэх товч гарын авлага", Уб., 1990 - Д.Оюунцэцэг, “Монгол хэлний найруулгазүй”, Уб., 2012 - Д.Оюунцэцэг, “Үгийн сан – утга судлал”, Уб., 2012 Сэдэв -12. Эсээ бичих арга барил Хичээлийн хэлбэр: семинар Ноогдох цаг - 6 цаг
  • 19. Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: - Эсээний тухай ойлголт - Эсээний үндсэн бүтэц - Эсээ бичих аргачлал - Эсээ бичих загвар Бие дааж гүйцэтгэх ажил Сурах бичигт өгсөн аргачлалын дагуу оюутан бүр өгсөн сэдвээс сонгож, зөв бүтэц – зохих цогцолборууд бүхий эсээ бичнэ. Агуулга хэрэгжүүлэх арга зүй Сурах бичгээс эсээний, ерийн эхээс ялгарах онцлог, үндсэн бүтэц, агуулгыг таниулж, жишээ эсээ уншуулж, шүүн ярилцуулж, сэдэв өгч сонгуулан эсээ бичүүл, үнэлж дүгнэнэ. Мэдлэг чадвар дадал Ерийн эхээс эсээний ялгарах онцлог, агуулгын хэсгүүд (эхлэл цогцолборын хэсэгт сэдвийг танилцуулсан толгой өгүүлбэр, түүний чухал болохыг илэрхийлэн, цаашид ямар ямар өнцгөөс, хэдэн талаас нь тайлбарлан бичихээ дурдсан дэмжих өгүүлбэрүүд, үндсэн хэсэгт эхлэл цогцолборт дурдсаны дагуу тус бүр толгой ба дэмжих өгүүлбэрүүд бүхий хэд хэдэн цогцолбор, төгсгөл цогцолборт өгүүлэгч өөрийн гол санаа, үзэл бодлоо нэгтгэн дүгнэж, бусдыг эргэцүүлэн бодуулсан байдалтайгаар нээлттэй орхих), тэдгээр цогцолбор бүрт баримт нотолгоо оруулах, уран яруу дүрслэл бүхий ончтой сайхан найруулах, өөрийн санаа бодлоо хэнээс ч үл шалтгаалан илэрхийлэх эсээний үндсэн бүтэц, шаардлагуудын талаар мэдлэг эзэмшсэн, түүнийхээ дагуу эсээ бичих чадвар суусан, сонирхсон сэдвээрээ баримт мэдээлэл цуглуулан эсээ бичих дадалтай болсон байна. Үнэлгээний хэлбэр, шалгуур үзүүлэлтүүд, аргачлал Суралцагчдын хичээлд оролцох идэвх, семинарт хэрхэн ямар байдлаар бэлтгэж ирсэн зэргийг харгалзан үнэлэх - Бие даан бичсэн эсээний бүрэн гүйцэд, зөв эсэхийг харгалзах Ашиглах материал: - Батзаяа.Г., Гэрэлмаа.Г., Оюунцэцэг.Д. “Эх хэлний хэрэглээ соёл” Уб., 2011 - Ц.Ө нөрбаян, Ж.Батбаатар, "Эсээ бичих урлаг", Уб., 2008 - Ө нөрбаян.Ц., нар. “Монгол хэл – XI”