SlideShare une entreprise Scribd logo
1  sur  13
М. Оюун-Эрдэнэ
НОЙР ГЭЖ ЮУ ВЭ? ЮУНД ХЭРЭГТЭЙ ВЭ? 
• Нойр гэдэг хүний ажиллах чадамжийг тасралтгүй хангаж 
байдаг организм дах давтамжит үйл явц төдийгүй бие 
махбодийг хамгаалагч өвөрмөц хамгаалал юм. Нойр нь тун 
эмзэг. Гадны нөлөөлөлд амархан өөрчлөмтгий. Учир нь 
хүний тархи унтаж байх үед амардаггүй. Тархины зарим эд 
эс, нейронууд идэвхгүй байдалд ордог ч бусад нь ажиллаж 
байдаг. Нойргүйдэлтийн улмаас үүдэлтэй биеийн ядаргаа нь 
тархинд нөлөөлж биеийг удирдах, хянах үйл явц нь 
сулардаг.
• Орчин үеийн шинжлэх ухаанд хамгийн бага судлагдсан баялаг 
нууцтай сэдвийн нэг бол нойр. Хүнд ямар хэрэгтэй байдаг, ажил 
амьдралд ямар нөлөө үзүүлдэг, яагаад зарим хүн нойроо дааж 
чаддаггүй байхад зарим нь унтаж ч чадахаа больдог вэ гээд нойрны 
тухай олон асуулт хариу нэхсэн хэвээр. Хүний бие махбодод хоол 
тэжээл хэрэгтэйн нэгэн адил нойр нь юуны урьд бие махбодыг 
байгальтай холбоотой байдгийн үр дүнд бий болсон төрөлх 
зүйл, болзолгүй рефлекс юм. Таныг унтаж байхад чинь уураг 
тархи амарч, дараах өдрийн ажилд энергиэ хуримтлуулан 
бэлтгэж байдаг билээ. Ийм учраас юуны өмнө нойр нь алдагдсан 
энергиэ нөхөн авахын тулд хангалттай үргэлжилсэн байх 
шаардлагатай. Эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд тогтмол 
сайн унтаж байвал амралт болж сая чадна.
Түүхийн хуудаснаас, нойрны тухай 
• Бидний мэдэх алдарт цэргийн жанжин Напелион Бонапарт, нэрт 
зохион бүтээгч Томас Эдисон нар хоногт ердөө л 4-6 цаг унтдаг 
байсан бөгөөд энэ хугацаа нь тэдэнд хангалттай амралтыг 
олгодог байсан байна. Мөн Маргарет Тэтчер нэгэнтээ хоногт 4-5 
цаг унтдаг байснаа дурдаад, түүнээс их унтасны хэрэг юунд 
байдгийн учрыг гайхдагаа хэлжээ. Харин нэрт физикч Альберт 
Эйнштейн хамгийн багадаа 10 цаг унтдаг байв. Тэрээр үүнээс 
бага унтсан тохиолдолд анхаарал бодол санаагаа төвлөрүүлж 
чаддаггүй байсан гэдэг. 
• Эрт дээр үеэс нойрыг буруугаар ашиглаж байсан хүмүүс бол 
циркчид. Тэд жаахан хүүхдийг шөнө унтуулахгүй байлгах замаар 
жүжигчин одой нарыг бэлддэг байжээ.
Онол 
• Түүхийн хуудаснаа 1953 оныг Нойр Судлалын төрсөн өдрөөр тэмдэглэжээ. 
АНУ Чикагогийн Их Сургуулийн доктор Клейтман ахлах ангийн оюутан 
Ю.Азеринскийтэй хамтран унтаж буй хүний нүдний хөдөлгөөнийг судлаж 
эхэлснээр нойр албан ёсоор судлагдах болжээ. Сонирхуулахад хүний нүд 
унтаж байхдаа 90 минут тутамд нэг удаа хөдөлгөдөг байна. 
• Хүн амьдралынхаа ойролцоогоор гуравны нэг хувийг унтаж өнгөрүүлдэг. 
• Ерөнхийдөө бол нойр нь өнгөц, гүн гэсэн 2 үе шаттай. 
• Хүний өнгөц нойр гүн нойрноосоо их үргэлжилдэг бөгөөд энэ үедээ хүн 
зүүдэлж, заримдаа орчныхоо юмсыг сонсож, хүлээж авах нь бий. Харин гүн 
нойр нь богинохоноос маш богионхон хугацаатай бөгөөд чухам энэ л үед хүн 
амарч чаддаг байна. Гүн нойрны үед хүн зүүдэлдэггүй гэж үздэг бөгөөд энэ 
үед гадны ямарч дохиог хүлээж авах чадваргүй байдаг. Үүний энгийн жишээ 
бол бид заримдаа "ширээн дээрээ хэдхээн минут дуг хийцэн чинь сайхан 
амарлаа" гэж ярьдаг шүү дээ. Тэр л үед бид гүн нойронд автаад сэрдэг. 
• Нойрны үйл ажиллагааг электроэнцефалограф/EEG/ багажаар судалдаг.
Хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ? 
• Үүний хариуг эрдэмтэд одоог хүртэл олоогүй байна. Хүн бүрийн 
бие махбодийн амрах цаг харилцан адилгүй. Зарим хүн найман 
цаг унтдаг байхад, заримд нь 5 цагийн нойр хангалттай байдаг 
байна. Мөн 10 цаг унтсан ч нойрмог хэвээр байдаг хүн ч цөөнгүй. 
Хүн хоногт дунджаар 6-8 цаг унтдаг. Нярай хүүхэд хоногт 16-20 
цаг, багачууд 10-12 цаг унтаж амардаг бол насанд хүрэгчид 6-7 
цаг унтсанаар хангалттай нойроо авч чаддаг. Нас ахих тусам 
унтах хугацаа богиносч жараас дээш насныхан өдөрт таваас 
ихгүй цаг унтдаг байна. Тэгвэл нойрны тухай хамгийн чухал 
асуултын хариуг олохоор Калифорни дахь Нойр судлалын 
төвөөс нэг сая хүний дунд судалгаа хийжээ. Хүн хэдэн цаг 
унтах ёстой вэ. Хүн хоногтоо хэдэн цаг нойрсч байж эрүүл 
саруул, эрч хүчтэй байх вэ, нойр дутуу явах эсвэл хэт их унтах нь 
эрүүл мэндэд нөлөөлөх үү гэсэн асуултын хариуг дээрх 
судалгааны дүнд олсон байна.
Судалгааны үр дүнд: 
• Хоногт 6.5-7.5 цаг унтаж амрах нь хүний эрүүл мэндэд яг тохирсон 
хэмжээ ажээ. Хэдий хугацаанд унтсанаар эрүүл мэндэд нь ямар эерэг 
болон сөрөг нөлөө гарсан бэ гэдгээр нь дээрх дүгнэлтийг гаргасан 
байна. Судалгаанд оролцсон нэг сая хүнийг ажиглахад хоногт наймаас 
дээш юм уу эсвэл зургаагаас бага цаг унтдаг хүмүүс бусдыгаа бодвол 
богино насалж байжээ. Өөрөөр хэлбэл хэт их унтдаг болон дандаа 
нойр дутуу явдаг хүмүүс тийм ч урт насалдаггүй нь судалгаанаас 
харагдсан байна. Ялангуяа хэт их унтах зуршил нь нь нойр дутуу 
явахаас ч аюултай бөгөөд хоногт 8.5 цагаас дээш унтах нь таван цаг 
унтдаг хүнээс илүү эрсдлийг эрүүл мэнддээ учруулдаг гэнэ. Хэт их 
унтдаг эсвэл нойргүйддэг хүмүүс сэтгэл гутралд автаж, таргалах нь 
түгээмэл байдаг бөгөөд нэлэнхүйдээ зүрхний янз бүрийн өвчин тусах 
өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг байна. Харин хоногт 6.5-7.5 цаг унтдаг 
хүмүүс бусдаасаа илүү эрүүл амьдарч, урт насалдаг учраас үүнийг 
унтахад яг тохирсон хугацаа гэж эрдэмтэд зөвлөж байна.
Сайхан нойрсох нь хүний эрүүл мэндэд олон 
талын ач тустай. Үүнээс хамгийн чухлыг нь 
нэрлэвэл 
• - Урт наслах. Нью-Йорк дахь Рузвельтийн эмнэлгийн нойр судлалын эмч Ж.Рэймондын нотолсноор сайн унтаж 
амрах нь урт наслахын нэг үндэс болдог. Гэхдээ сайн унтана гэдэг нь үд болтол унтахын нэр биш бөгөөд 
зохистой хугацаанд гүн нойрсч, биеэ амраахыг хэлж байгаа юм шүү. 
• -Ой тогтоолт сайжрах. Хүнийг унтаж амарч байх үед ой тогтоолтын чадвар сайжрах процесс тархинд явагддаг 
байна. Тиймээс хэрэв гадаад хэл шинээр сурахаас эхлээд ямар нэгэн зүйлийг цээжлэх, ой ухаандаа тэмдэглэж 
авах хэрэгтэй байгаа бол ном шагайхын хажуугаар нойр алдахгүй байх нь чухал ажээ. 
• -Хавдрын эрсдлийг бууруулна. Сайн нойрсох нь зүрхний өвчин, диабет болон эрт хөгшрөх, даралт ихдэхээс 
сэргийлдэг. Харин дээрх өвчлөлүүд нь хавдар үүсэх гол шалтгаан болдог. Хоногт зургаагаас бага цаг унтдаг хүнд 
хавдрын эс илүү хурдан үүсдэг бөгөөд зүрхний шигдээсээр өвчлөх магадлал бусдаас өндөр байдаг. Үүнийг 
батлах жишээ бол нойргүйдэх 
• -Стресс тайлна. Нойр стрессийн төвшин бууруулдаг нь аль хэдийнэ судалгаагаар нотлогджээ. Учир нь, аливаа 
бухимдал, ядаргаанаас үүдсэн цусны даралт ихсэх явдлыг нойрсох үед хяналтад авдаг байна. 
• -Замын ослоос сэргийлнэ. АНУ-ын 2009 оны статистик мэдээллээр зам дээр нойрмоглож явснаас болоод осол 
гаргасан жолооч нарын тоо согтуу үедээ осолдсон хүмүүсээс хэд дахин илүү байжээ. 
• -Турна. Жингээ хасахыг хүсч байгаа бол эртхэн орондоо орохыг зөвлөж байна. Сайн унтаж амарснаар жин хаях 
нөхцөл 56 хувиар дээшилдэг байна. Нөгөө талаар нойр муутай явах нь өлсөх мэдрэмжийг илүү төрүүлдэг гэнэ. .
Нойр муудах/НОЙРГҮЙТЭЛ/ 
• Уураг тархины элдэв органик өвчлөлийн улмаас нойр муудаж болно. /уураг тархины 
хавдар, гэмтэл, тархины үрэвсэл, тархины судасны хамуурал, цусны даралт өвчин 
зэрэг/ Нойр муу байх нь хүмүүсийн ажиллах чадварыг бууруулж, санаа сэтгэлээр 
унаган, уур уцаартай, амархан ядрамтгай болгон тэр чанараараа хүний урт удаан 
наслахад муугаар нөлөөлж болох гол хүчин зүйлсийн нэг нь болдог байна. 
• Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны түр зуурын хямрал, неврозын үед нойр 
муудаж болно. Бие даасан ямар нэг цочмог, архаг өвчний улмаас нойр муудах нь 
нилээд элбэг байдаг. 
• Хэрэв хэвтсэн даруй нойр хүрэхгүй бол унтах гэж хичээх хэрэггүй, харин нойрны 
тухай бодохгүй, тайван хэвтвэл аяндаа нойрсоно. Оюутан хүн шалгалт шүүлгийн үед 
болон биеийн тамирын тэмцээнд бэлтгэх үед нойроо хэтэрхий хасч болохгүйг 
анхаараарай. Харин оройн хоолны өмнө 1-2 цаг тайван унтахад толгой сэргэж, шөнө 
орой болтол хичээл давтах бололцоотой болдгийг санавал зохино. Аливаа хүн 
нойрны эрүүл ахуйн шаардлагыг чанд биелүүлж тогтмол цагт унтаж, тогтмол цагт 
босож байх нь нойрсолтын зөв дэглэм бүрэлдэн тогтоход ашигтай бөгөөд нойр 
муудах зовлонгоосөөрийгөө аварч чадна.
Яагаад нойр хулждаг вэ? 
• Нойр хүрэх үед шууд унтахгүй бол дахин 1-2 цаг хүлээх 
хэрэгтэй болдог байна. Үүнийг бид нойр хулжлаа гэж 
нэрлэдэг ажээ. Нойр хулжих гэдэг нь бие организмын 
тэнцвэр алдагдсан гэсэн үг юм. ингэснээр та амрах 
цагаасаа алдаж хохиролд орж байгаа хэрэг. Хэрэв та 
тогтмол цагт сэрдэг бол нойр хулжих гэдэг нь танд томоохон 
алдагдал болж байгаа нь гарцаагүй.
Нойргүйдлийн эмчилгээ нь тун амархан байдаг. 
• Би унтаж чадсангүй ээ гэдэг бодол санаа танд дахин нэрмээс болж байдаг. 
Юу гэсэн үг вэ гэвэл: шөнө нойр хүрэхгүй үедээ та байн байн цагаа хардаг, 
үе үе босч явдаг, аа бас телевиз үзнэ. Маргааш нь сэрээд хамт олондоо 
өөрийнхөө хэрхэн унтаж амарч чадаагүй тухай ярьж гарна даа. Шөнө тэдэн 
цагт босч тэгээд, ингээд г.мэтчилэн өөрийн нойргүйдлээс болж шөнө яаснаа 
хэлээд, амарч чадаагүйгээ тоочоод, өнөө шөнө яах бол оо гэсэн бодол 
тээдэг. Таны энэ бүх үйлдэл чинь чухамдаа таны нойргүйдлийн ДАСГАЛ 
болж өгдөг. 
• Үнэн хэрэгтээ хүн хэдийгээр бараг үүрээр шахам унтаад, эргэн тойрноо 
мэдэрч, сэрвэлзэн хоносон байсан ч тэрээр гүн нойронд тодорхой 
хэмжээгээр автсан байдаг. Сэрвэлзээд орчиноо мэдрээд байна аа гэдэг нь 
өнгөц нойр нь урт байна аа гэсэн үг. Өнгөц нойр гүн нойр хоёр ээлжилдэг 
учраас гүн нойронд та ямар нэгэн байдлаар автсан байна аа л гэсэн үг. 
Тиймээс танд амрах хугацаа хангалттай байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Та 
үнэн сэтгэлээсээ "Би их ч бай бага ч бай унтсан. Би сайхан амарсан. " гэж 
хэлж мэдэрч чадвал та хэзээ ч нойргүйдлээс болж ядрахгүй
СОНИРХУУЛАХАД: 
• “Нойр” хэмээх сэтгүүлийн 2010 оны дугаарт гарсан судалгаагаар бол 
унтаж амрах нь сурлагын чанарт нөлөөлдөг гэнэ. 10-16 насны 
сурагчдын дунд явуулсан судалгаагаар нойрны асуудалтай, 
тухайлбал, хурхирдаг, хэт их зүүдэлдэг, нойр муутай хүүхдүүдийн 
сурлага бусдаасаа сул байдгийг олж илрүүлжээ. Тэд анхаарал 
төвлөрүүлэхдээ муу, ой тогтоолт нь сайнгүй байжээ. Хүүхдүүд том 
хүнийг бодвол хэдэн цагаар илүү унтах ёстой бөгөөд хоногт наймаас 
доош цаг унтдаг хүүхдүүдэд ааш зан тогтворгүй, анхаарлаа 
төвлөрүүлж чаддаггүй зэрэг дутагдал илэрдэг байна. 
• Унтахын өмнө орондоо тамхи татах, ном унших маш хортой бөгөөд 
нойрсох үедээ гэдрэг харж хэвтэх хамгийн тохиромжтой бөгөөд 
баруун, зүүн ташаагаараа ээлжлэн, хөлөө ялимгүй атийж хэвтэж 
болно. Харин өвдгөөрөө нугарч, атирч унтах, эсвэл хөнжилдөө шургах, 
нүүрээрээ дэр лүү шигдэн унтах хортой.
•ЭРТ БОСВОЛ НЭГИЙГ СУРНА...

Contenu connexe

Tendances

мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4
otgonburenubuns
 
гэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлтгэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлт
Virgo Muujig
 
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
azora14
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолууд
Nergui Oyunchinmeg
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Batbaatar Everlastinghero
 
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
зөвлөгөө  өгөх үндсэн зарчимзөвлөгөө  өгөх үндсэн зарчим
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
Bayar Be
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
Siner AG
 
цагийн менежмент 1рр
цагийн менежмент 1ррцагийн менежмент 1рр
цагийн менежмент 1рр
ts_tseegii
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүд
Gahain Tuulai
 

Tendances (20)

мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4
 
4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf
 
гэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлтгэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлт
 
лекц
лекцлекц
лекц
 
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолууд
 
Амьсгалын тогтолцоо
Амьсгалын тогтолцооАмьсгалын тогтолцоо
Амьсгалын тогтолцоо
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
 
Эссэ
ЭссэЭссэ
Эссэ
 
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
зөвлөгөө  өгөх үндсэн зарчимзөвлөгөө  өгөх үндсэн зарчим
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
 
сэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөлсэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөл
 
Haldvart uvchin
Haldvart uvchinHaldvart uvchin
Haldvart uvchin
 
Цусны эргэлт
Цусны эргэлт Цусны эргэлт
Цусны эргэлт
 
Хоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцооХоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцоо
 
цагийн менежмент 1рр
цагийн менежмент 1ррцагийн менежмент 1рр
цагийн менежмент 1рр
 
реферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэвреферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэв
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүд
 

Similaire à Нойрны тухай

үндэсний нойр судлалын сангаас таван улсыг хамруулан судалгаа хийж
үндэсний нойр судлалын сангаас таван улсыг хамруулан судалгаа хийжүндэсний нойр судлалын сангаас таван улсыг хамруулан судалгаа хийж
үндэсний нойр судлалын сангаас таван улсыг хамруулан судалгаа хийж
Buyanjargal Purev
 
өглөөний хүн
өглөөний хүнөглөөний хүн
өглөөний хүн
Boloooooo
 
эрүүл амьдрах энгийн арга
эрүүл амьдрах энгийн аргаэрүүл амьдрах энгийн арга
эрүүл амьдрах энгийн арга
sukhbat79
 
Random 110509223748-phpapp01
Random 110509223748-phpapp01Random 110509223748-phpapp01
Random 110509223748-phpapp01
bolorerdene11
 
Dream зүүд
Dream зүүдDream зүүд
Dream зүүд
azora14
 
Ой тогтоолт
Ой тогтоолтОй тогтоолт
Ой тогтоолт
Borte
 
3. deed medrel chuhual
3. deed medrel chuhual3. deed medrel chuhual
3. deed medrel chuhual
otgonubuns
 
лекц 3
лекц  3лекц  3
лекц 3
azora14
 
Neurophysiology мэдрэлийн физиологи
Neurophysiology  мэдрэлийн физиологиNeurophysiology  мэдрэлийн физиологи
Neurophysiology мэдрэлийн физиологи
Altanzul Bayarsaikhan
 

Similaire à Нойрны тухай (20)

үндэсний нойр судлалын сангаас таван улсыг хамруулан судалгаа хийж
үндэсний нойр судлалын сангаас таван улсыг хамруулан судалгаа хийжүндэсний нойр судлалын сангаас таван улсыг хамруулан судалгаа хийж
үндэсний нойр судлалын сангаас таван улсыг хамруулан судалгаа хийж
 
нойр ба-зүүд
нойр ба-зүүднойр ба-зүүд
нойр ба-зүүд
 
өглөөний хүн
өглөөний хүнөглөөний хүн
өглөөний хүн
 
ой тогтоолт
ой тогтоолтой тогтоолт
ой тогтоолт
 
Дээд мэдрэл
Дээд мэдрэлДээд мэдрэл
Дээд мэдрэл
 
тмт нийлмэл тогтолцоо
тмт нийлмэл тогтолцоотмт нийлмэл тогтолцоо
тмт нийлмэл тогтолцоо
 
эрүүл амьдрах энгийн арга
эрүүл амьдрах энгийн аргаэрүүл амьдрах энгийн арга
эрүүл амьдрах энгийн арга
 
gamshig.pptx
gamshig.pptxgamshig.pptx
gamshig.pptx
 
зөв амьдрал, хайр
зөв амьдрал, хайрзөв амьдрал, хайр
зөв амьдрал, хайр
 
Random 110509223748-phpapp01
Random 110509223748-phpapp01Random 110509223748-phpapp01
Random 110509223748-phpapp01
 
Dream зүүд
Dream зүүдDream зүүд
Dream зүүд
 
зөв амьдрал, хайр
зөв амьдрал, хайрзөв амьдрал, хайр
зөв амьдрал, хайр
 
зөв амьдрал, хайр
зөв амьдрал, хайрзөв амьдрал, хайр
зөв амьдрал, хайр
 
Лекц 3
Лекц 3Лекц 3
Лекц 3
 
Oi togtoolt
Oi togtooltOi togtoolt
Oi togtoolt
 
Ой тогтоолт
Ой тогтоолтОй тогтоолт
Ой тогтоолт
 
3. deed medrel chuhual
3. deed medrel chuhual3. deed medrel chuhual
3. deed medrel chuhual
 
Acupuncture
AcupunctureAcupuncture
Acupuncture
 
лекц 3
лекц  3лекц  3
лекц 3
 
Neurophysiology мэдрэлийн физиологи
Neurophysiology  мэдрэлийн физиологиNeurophysiology  мэдрэлийн физиологи
Neurophysiology мэдрэлийн физиологи
 

Plus de Oyuka Oyu

ургамлын өсөлт хөгжлийн механизм
ургамлын өсөлт хөгжлийн механизмургамлын өсөлт хөгжлийн механизм
ургамлын өсөлт хөгжлийн механизм
Oyuka Oyu
 
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргуудмөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
Oyuka Oyu
 
монгол оронд байгаа ураны ордууд
монгол оронд байгаа ураны ордуудмонгол оронд байгаа ураны ордууд
монгол оронд байгаа ураны ордууд
Oyuka Oyu
 
бэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэлбэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэл
Oyuka Oyu
 
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинамьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
Oyuka Oyu
 
setgel sudlal дотуур байранд орох оюутнуудын бүрдүүлэх материал
setgel sudlal дотуур байранд орох оюутнуудын бүрдүүлэх материалsetgel sudlal дотуур байранд орох оюутнуудын бүрдүүлэх материал
setgel sudlal дотуур байранд орох оюутнуудын бүрдүүлэх материал
Oyuka Oyu
 

Plus de Oyuka Oyu (11)

электрофорезийн арга
электрофорезийн аргаэлектрофорезийн арга
электрофорезийн арга
 
ургамлын өсөлт хөгжлийн механизм
ургамлын өсөлт хөгжлийн механизмургамлын өсөлт хөгжлийн механизм
ургамлын өсөлт хөгжлийн механизм
 
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргуудмөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
 
монгол оронд байгаа ураны ордууд
монгол оронд байгаа ураны ордуудмонгол оронд байгаа ураны ордууд
монгол оронд байгаа ураны ордууд
 
Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
 
бэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэлбэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэл
 
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинамьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
 
Enzyme bie daalt
Enzyme bie daaltEnzyme bie daalt
Enzyme bie daalt
 
бага тархи1
бага тархи1бага тархи1
бага тархи1
 
фермент биологийн хурдасгуур
фермент биологийн хурдасгуурфермент биологийн хурдасгуур
фермент биологийн хурдасгуур
 
setgel sudlal дотуур байранд орох оюутнуудын бүрдүүлэх материал
setgel sudlal дотуур байранд орох оюутнуудын бүрдүүлэх материалsetgel sudlal дотуур байранд орох оюутнуудын бүрдүүлэх материал
setgel sudlal дотуур байранд орох оюутнуудын бүрдүүлэх материал
 

Нойрны тухай

  • 2. НОЙР ГЭЖ ЮУ ВЭ? ЮУНД ХЭРЭГТЭЙ ВЭ? • Нойр гэдэг хүний ажиллах чадамжийг тасралтгүй хангаж байдаг организм дах давтамжит үйл явц төдийгүй бие махбодийг хамгаалагч өвөрмөц хамгаалал юм. Нойр нь тун эмзэг. Гадны нөлөөлөлд амархан өөрчлөмтгий. Учир нь хүний тархи унтаж байх үед амардаггүй. Тархины зарим эд эс, нейронууд идэвхгүй байдалд ордог ч бусад нь ажиллаж байдаг. Нойргүйдэлтийн улмаас үүдэлтэй биеийн ядаргаа нь тархинд нөлөөлж биеийг удирдах, хянах үйл явц нь сулардаг.
  • 3. • Орчин үеийн шинжлэх ухаанд хамгийн бага судлагдсан баялаг нууцтай сэдвийн нэг бол нойр. Хүнд ямар хэрэгтэй байдаг, ажил амьдралд ямар нөлөө үзүүлдэг, яагаад зарим хүн нойроо дааж чаддаггүй байхад зарим нь унтаж ч чадахаа больдог вэ гээд нойрны тухай олон асуулт хариу нэхсэн хэвээр. Хүний бие махбодод хоол тэжээл хэрэгтэйн нэгэн адил нойр нь юуны урьд бие махбодыг байгальтай холбоотой байдгийн үр дүнд бий болсон төрөлх зүйл, болзолгүй рефлекс юм. Таныг унтаж байхад чинь уураг тархи амарч, дараах өдрийн ажилд энергиэ хуримтлуулан бэлтгэж байдаг билээ. Ийм учраас юуны өмнө нойр нь алдагдсан энергиэ нөхөн авахын тулд хангалттай үргэлжилсэн байх шаардлагатай. Эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд тогтмол сайн унтаж байвал амралт болж сая чадна.
  • 4. Түүхийн хуудаснаас, нойрны тухай • Бидний мэдэх алдарт цэргийн жанжин Напелион Бонапарт, нэрт зохион бүтээгч Томас Эдисон нар хоногт ердөө л 4-6 цаг унтдаг байсан бөгөөд энэ хугацаа нь тэдэнд хангалттай амралтыг олгодог байсан байна. Мөн Маргарет Тэтчер нэгэнтээ хоногт 4-5 цаг унтдаг байснаа дурдаад, түүнээс их унтасны хэрэг юунд байдгийн учрыг гайхдагаа хэлжээ. Харин нэрт физикч Альберт Эйнштейн хамгийн багадаа 10 цаг унтдаг байв. Тэрээр үүнээс бага унтсан тохиолдолд анхаарал бодол санаагаа төвлөрүүлж чаддаггүй байсан гэдэг. • Эрт дээр үеэс нойрыг буруугаар ашиглаж байсан хүмүүс бол циркчид. Тэд жаахан хүүхдийг шөнө унтуулахгүй байлгах замаар жүжигчин одой нарыг бэлддэг байжээ.
  • 5. Онол • Түүхийн хуудаснаа 1953 оныг Нойр Судлалын төрсөн өдрөөр тэмдэглэжээ. АНУ Чикагогийн Их Сургуулийн доктор Клейтман ахлах ангийн оюутан Ю.Азеринскийтэй хамтран унтаж буй хүний нүдний хөдөлгөөнийг судлаж эхэлснээр нойр албан ёсоор судлагдах болжээ. Сонирхуулахад хүний нүд унтаж байхдаа 90 минут тутамд нэг удаа хөдөлгөдөг байна. • Хүн амьдралынхаа ойролцоогоор гуравны нэг хувийг унтаж өнгөрүүлдэг. • Ерөнхийдөө бол нойр нь өнгөц, гүн гэсэн 2 үе шаттай. • Хүний өнгөц нойр гүн нойрноосоо их үргэлжилдэг бөгөөд энэ үедээ хүн зүүдэлж, заримдаа орчныхоо юмсыг сонсож, хүлээж авах нь бий. Харин гүн нойр нь богинохоноос маш богионхон хугацаатай бөгөөд чухам энэ л үед хүн амарч чаддаг байна. Гүн нойрны үед хүн зүүдэлдэггүй гэж үздэг бөгөөд энэ үед гадны ямарч дохиог хүлээж авах чадваргүй байдаг. Үүний энгийн жишээ бол бид заримдаа "ширээн дээрээ хэдхээн минут дуг хийцэн чинь сайхан амарлаа" гэж ярьдаг шүү дээ. Тэр л үед бид гүн нойронд автаад сэрдэг. • Нойрны үйл ажиллагааг электроэнцефалограф/EEG/ багажаар судалдаг.
  • 6. Хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ? • Үүний хариуг эрдэмтэд одоог хүртэл олоогүй байна. Хүн бүрийн бие махбодийн амрах цаг харилцан адилгүй. Зарим хүн найман цаг унтдаг байхад, заримд нь 5 цагийн нойр хангалттай байдаг байна. Мөн 10 цаг унтсан ч нойрмог хэвээр байдаг хүн ч цөөнгүй. Хүн хоногт дунджаар 6-8 цаг унтдаг. Нярай хүүхэд хоногт 16-20 цаг, багачууд 10-12 цаг унтаж амардаг бол насанд хүрэгчид 6-7 цаг унтсанаар хангалттай нойроо авч чаддаг. Нас ахих тусам унтах хугацаа богиносч жараас дээш насныхан өдөрт таваас ихгүй цаг унтдаг байна. Тэгвэл нойрны тухай хамгийн чухал асуултын хариуг олохоор Калифорни дахь Нойр судлалын төвөөс нэг сая хүний дунд судалгаа хийжээ. Хүн хэдэн цаг унтах ёстой вэ. Хүн хоногтоо хэдэн цаг нойрсч байж эрүүл саруул, эрч хүчтэй байх вэ, нойр дутуу явах эсвэл хэт их унтах нь эрүүл мэндэд нөлөөлөх үү гэсэн асуултын хариуг дээрх судалгааны дүнд олсон байна.
  • 7. Судалгааны үр дүнд: • Хоногт 6.5-7.5 цаг унтаж амрах нь хүний эрүүл мэндэд яг тохирсон хэмжээ ажээ. Хэдий хугацаанд унтсанаар эрүүл мэндэд нь ямар эерэг болон сөрөг нөлөө гарсан бэ гэдгээр нь дээрх дүгнэлтийг гаргасан байна. Судалгаанд оролцсон нэг сая хүнийг ажиглахад хоногт наймаас дээш юм уу эсвэл зургаагаас бага цаг унтдаг хүмүүс бусдыгаа бодвол богино насалж байжээ. Өөрөөр хэлбэл хэт их унтдаг болон дандаа нойр дутуу явдаг хүмүүс тийм ч урт насалдаггүй нь судалгаанаас харагдсан байна. Ялангуяа хэт их унтах зуршил нь нь нойр дутуу явахаас ч аюултай бөгөөд хоногт 8.5 цагаас дээш унтах нь таван цаг унтдаг хүнээс илүү эрсдлийг эрүүл мэнддээ учруулдаг гэнэ. Хэт их унтдаг эсвэл нойргүйддэг хүмүүс сэтгэл гутралд автаж, таргалах нь түгээмэл байдаг бөгөөд нэлэнхүйдээ зүрхний янз бүрийн өвчин тусах өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг байна. Харин хоногт 6.5-7.5 цаг унтдаг хүмүүс бусдаасаа илүү эрүүл амьдарч, урт насалдаг учраас үүнийг унтахад яг тохирсон хугацаа гэж эрдэмтэд зөвлөж байна.
  • 8. Сайхан нойрсох нь хүний эрүүл мэндэд олон талын ач тустай. Үүнээс хамгийн чухлыг нь нэрлэвэл • - Урт наслах. Нью-Йорк дахь Рузвельтийн эмнэлгийн нойр судлалын эмч Ж.Рэймондын нотолсноор сайн унтаж амрах нь урт наслахын нэг үндэс болдог. Гэхдээ сайн унтана гэдэг нь үд болтол унтахын нэр биш бөгөөд зохистой хугацаанд гүн нойрсч, биеэ амраахыг хэлж байгаа юм шүү. • -Ой тогтоолт сайжрах. Хүнийг унтаж амарч байх үед ой тогтоолтын чадвар сайжрах процесс тархинд явагддаг байна. Тиймээс хэрэв гадаад хэл шинээр сурахаас эхлээд ямар нэгэн зүйлийг цээжлэх, ой ухаандаа тэмдэглэж авах хэрэгтэй байгаа бол ном шагайхын хажуугаар нойр алдахгүй байх нь чухал ажээ. • -Хавдрын эрсдлийг бууруулна. Сайн нойрсох нь зүрхний өвчин, диабет болон эрт хөгшрөх, даралт ихдэхээс сэргийлдэг. Харин дээрх өвчлөлүүд нь хавдар үүсэх гол шалтгаан болдог. Хоногт зургаагаас бага цаг унтдаг хүнд хавдрын эс илүү хурдан үүсдэг бөгөөд зүрхний шигдээсээр өвчлөх магадлал бусдаас өндөр байдаг. Үүнийг батлах жишээ бол нойргүйдэх • -Стресс тайлна. Нойр стрессийн төвшин бууруулдаг нь аль хэдийнэ судалгаагаар нотлогджээ. Учир нь, аливаа бухимдал, ядаргаанаас үүдсэн цусны даралт ихсэх явдлыг нойрсох үед хяналтад авдаг байна. • -Замын ослоос сэргийлнэ. АНУ-ын 2009 оны статистик мэдээллээр зам дээр нойрмоглож явснаас болоод осол гаргасан жолооч нарын тоо согтуу үедээ осолдсон хүмүүсээс хэд дахин илүү байжээ. • -Турна. Жингээ хасахыг хүсч байгаа бол эртхэн орондоо орохыг зөвлөж байна. Сайн унтаж амарснаар жин хаях нөхцөл 56 хувиар дээшилдэг байна. Нөгөө талаар нойр муутай явах нь өлсөх мэдрэмжийг илүү төрүүлдэг гэнэ. .
  • 9. Нойр муудах/НОЙРГҮЙТЭЛ/ • Уураг тархины элдэв органик өвчлөлийн улмаас нойр муудаж болно. /уураг тархины хавдар, гэмтэл, тархины үрэвсэл, тархины судасны хамуурал, цусны даралт өвчин зэрэг/ Нойр муу байх нь хүмүүсийн ажиллах чадварыг бууруулж, санаа сэтгэлээр унаган, уур уцаартай, амархан ядрамтгай болгон тэр чанараараа хүний урт удаан наслахад муугаар нөлөөлж болох гол хүчин зүйлсийн нэг нь болдог байна. • Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны түр зуурын хямрал, неврозын үед нойр муудаж болно. Бие даасан ямар нэг цочмог, архаг өвчний улмаас нойр муудах нь нилээд элбэг байдаг. • Хэрэв хэвтсэн даруй нойр хүрэхгүй бол унтах гэж хичээх хэрэггүй, харин нойрны тухай бодохгүй, тайван хэвтвэл аяндаа нойрсоно. Оюутан хүн шалгалт шүүлгийн үед болон биеийн тамирын тэмцээнд бэлтгэх үед нойроо хэтэрхий хасч болохгүйг анхаараарай. Харин оройн хоолны өмнө 1-2 цаг тайван унтахад толгой сэргэж, шөнө орой болтол хичээл давтах бололцоотой болдгийг санавал зохино. Аливаа хүн нойрны эрүүл ахуйн шаардлагыг чанд биелүүлж тогтмол цагт унтаж, тогтмол цагт босож байх нь нойрсолтын зөв дэглэм бүрэлдэн тогтоход ашигтай бөгөөд нойр муудах зовлонгоосөөрийгөө аварч чадна.
  • 10. Яагаад нойр хулждаг вэ? • Нойр хүрэх үед шууд унтахгүй бол дахин 1-2 цаг хүлээх хэрэгтэй болдог байна. Үүнийг бид нойр хулжлаа гэж нэрлэдэг ажээ. Нойр хулжих гэдэг нь бие организмын тэнцвэр алдагдсан гэсэн үг юм. ингэснээр та амрах цагаасаа алдаж хохиролд орж байгаа хэрэг. Хэрэв та тогтмол цагт сэрдэг бол нойр хулжих гэдэг нь танд томоохон алдагдал болж байгаа нь гарцаагүй.
  • 11. Нойргүйдлийн эмчилгээ нь тун амархан байдаг. • Би унтаж чадсангүй ээ гэдэг бодол санаа танд дахин нэрмээс болж байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл: шөнө нойр хүрэхгүй үедээ та байн байн цагаа хардаг, үе үе босч явдаг, аа бас телевиз үзнэ. Маргааш нь сэрээд хамт олондоо өөрийнхөө хэрхэн унтаж амарч чадаагүй тухай ярьж гарна даа. Шөнө тэдэн цагт босч тэгээд, ингээд г.мэтчилэн өөрийн нойргүйдлээс болж шөнө яаснаа хэлээд, амарч чадаагүйгээ тоочоод, өнөө шөнө яах бол оо гэсэн бодол тээдэг. Таны энэ бүх үйлдэл чинь чухамдаа таны нойргүйдлийн ДАСГАЛ болж өгдөг. • Үнэн хэрэгтээ хүн хэдийгээр бараг үүрээр шахам унтаад, эргэн тойрноо мэдэрч, сэрвэлзэн хоносон байсан ч тэрээр гүн нойронд тодорхой хэмжээгээр автсан байдаг. Сэрвэлзээд орчиноо мэдрээд байна аа гэдэг нь өнгөц нойр нь урт байна аа гэсэн үг. Өнгөц нойр гүн нойр хоёр ээлжилдэг учраас гүн нойронд та ямар нэгэн байдлаар автсан байна аа л гэсэн үг. Тиймээс танд амрах хугацаа хангалттай байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Та үнэн сэтгэлээсээ "Би их ч бай бага ч бай унтсан. Би сайхан амарсан. " гэж хэлж мэдэрч чадвал та хэзээ ч нойргүйдлээс болж ядрахгүй
  • 12. СОНИРХУУЛАХАД: • “Нойр” хэмээх сэтгүүлийн 2010 оны дугаарт гарсан судалгаагаар бол унтаж амрах нь сурлагын чанарт нөлөөлдөг гэнэ. 10-16 насны сурагчдын дунд явуулсан судалгаагаар нойрны асуудалтай, тухайлбал, хурхирдаг, хэт их зүүдэлдэг, нойр муутай хүүхдүүдийн сурлага бусдаасаа сул байдгийг олж илрүүлжээ. Тэд анхаарал төвлөрүүлэхдээ муу, ой тогтоолт нь сайнгүй байжээ. Хүүхдүүд том хүнийг бодвол хэдэн цагаар илүү унтах ёстой бөгөөд хоногт наймаас доош цаг унтдаг хүүхдүүдэд ааш зан тогтворгүй, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй зэрэг дутагдал илэрдэг байна. • Унтахын өмнө орондоо тамхи татах, ном унших маш хортой бөгөөд нойрсох үедээ гэдрэг харж хэвтэх хамгийн тохиромжтой бөгөөд баруун, зүүн ташаагаараа ээлжлэн, хөлөө ялимгүй атийж хэвтэж болно. Харин өвдгөөрөө нугарч, атирч унтах, эсвэл хөнжилдөө шургах, нүүрээрээ дэр лүү шигдэн унтах хортой.