SlideShare une entreprise Scribd logo
1  sur  6
Télécharger pour lire hors ligne
КОМПАНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОД
АРГАЗҮЙН ҮҮДНЭЭС ХАНДАХ НЬ
Удирдахуйн ухаааны доктор, профессор Цорос Х.Пүрэвдагва
Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Компьютерийн техник, Менежментийн сургууль
Менежментийн профессорын баг
e-mail: purveburkan@yahoo.com
Хураангуй: Сүүлийн жилд компаний удирдлагын талаар гадаад ба дотоодын олон мэргэд
онолын сэтгэлгээ, бодит үйлдлэгт “компаний нийгмийн хариуцлага” хэмээх нэр томьѐо
оруулж, бас ч үгүй энэ хүрээнд зарим нэг орчуулга, судалгааны оролдлого хийж, зарим
компаниуд өөрсдийгөө нийгмийн хариуцлагатай хэмээн олон нийтэд зарлах хандлага
нилээд гарах боллоо.
Зах зээл хөгжсөн орнуудад үүнийг хэрхэн ойлгодог, энэ нэршилийн дотоод мөн чанар нь
юу илэрхийлдэг, нийгмийн хариуцлагатай эсэхийг хэн тогтоон тодорхойлдог, компани
болон түүний огторгуйд буй бусад системүүдэд ямар нөлөөтэй, үр дагвар нь ямар байж
болох, энэ ойлголтонд хамаарах бүхий л үйлийг хэрхэн жолоодох зэрэг Удирдахуйн ухаан
талаас арга зүйн тайлбар, тайлал шаардаж байна. Энэ асуудалд хэрхэн хандах тухай
бодлоо, удирдахуйн ухааны үүднээс хуваалцая
Түлхүүр үг: Нийгмийн хариуцлага, компаний нийгмийн хариуцлага, эрхэм зорилго,
компаний философи, компаний нийгмийн үүрэг
Үндсэн хэсэг
Нэг. Нийгмийн хариуцлага хэмээх нэр томьёоны тухайд
Хоршоо үгээр илэрхийлэгдсэн энэхүү нэр томьѐонд гол үг нь ―хариуцлага‖,
тодотгол үг нь ―нийгмийн‖ байна. Удирдахуйн ухаанд монгол үгээр ийнхүү
илэрхийлэгдсэн нэршил уламжлагдан ирээгүй , харин хариуцлага гэдэг үгийг бид машид
их сонссон. Ялангуяа социлизмын үеийн хүмүүст ихэнхидээ ―хадны мангаа‖ мэтээр
төсөөлөгддөг байсныг бид мартаагүй байна.
Англи хэлтнүүд Social Responsibility, Responsible, Criminal responsibility, Not
responsibility гэх мэт үгийг менежементэд өргөн хэрэглэдэг. Орос хэлэнд
Ответственность, Ответственный, Социальная ответственность гэх үгүүдийг
управление гэдэг ухагдахуунтай холбож бичиж ярих нь түгээмэл байдаг.
Монгол хэлэнд эдгээр үгийг Хариуцлага гэдэг үгтэй дүйцүүлэн Удирдахуйн ухаанд
хэрэглэж ирснээс хойш даруй 50 гаруй жил өнгөрсөн байна. Мөн хуульзүйн ухаанд өргөн
хэрэглэдэг юм.
Гэхдээ хариуцлага гэдэг үгийн удирдахуйн ухааны утга санаа нь чухам юу вэ гэдгийг
төдийлөн боддоггүй хэрэглэдэг нь түгээмэл болжээ.
―Менежементийн ухаанд хариуцлагыг үүргээ ухамсарласан байдал гэж ойлгодог.
Ухамсарлагдсан үүрэг бол хариуцлага мөн.”1
[1]
Тэгвэл компаний нийгмийн хариуцлага гэж юуг ойлгох, түүнд компаний сонирхогч
талууд хэрхэн хандах талаар нэгдмэл ойлголттой байх нь тун сайн.
Үүний тул компани уг гарвалаасаа нийгмийн өмнө ямар нэг хариуцлага хүлээдэг үү?
Хүлээдэг бол тэр нь хаана тусгагддаг вэ?
Миний төсөөлж байгаагаар ямар ч бизнес эрхэлж буй компани анхлан байгуулагдахдаа
нийгмийн өмнө үүрэг хүлээж буй болдог. Түүнийгээ компаний чин зорилгод тусгадаг юм.
Англи хэлэнд байх Удирдахуйн ухааны нэр томьѐонд ―Mission‖ гэдэг үг бий. Түүнийг
Wikipedia. The Free Encyclopedia-д: ―A 'mission statement' is a statement of the purpose of a
company or organization. The mission statement should guide the actions of the organization,
spell out its overall goal, provide a path, and guide decision-making. It provides "the framework
or context within which the company's strategies are formulated‖ 2
хэмээн тайлсан байна.
Харин Википедия. Свободная энциклопедия –д: ― (англ. mission) —
основная цель организации, высшее понятие в иерархии целей. Миссия недостижима - это
не цель, а высшее предназначение существования компании, что и определяет отсутствие
возможности ее достижения‖ 3
гэж тодорхойлжээ.
Байгууллагын чин зорилго буюу миссия ихэд өргөн агуулгатай байдаг бөгөөд түүнд :
Байгууллагын оршин амьдрах утга учир, зорилго
Байгууллагын амьдралын философи
Зорилгодоо хүрэх арга
Нийгэмтэй харьцах арга зам /компаний нийгмийн политик/ зэргийг илэрхийлдэг
гэдэгт удирдахуйн ухааны эрдэмтэд санал нэгддэг юм. Тэгвэл компаний чин
зорилго бол түүний нийгмийн үүргийн түгээмэл тодорхойлолт гэж үзэж болно.
Компани өөрийн нийгмийн үүргээ чин зорилгодоо тодорхойлон шингээж, түүндээ
хүрэх үйлээ эмхлэн томьѐолж, хэрэгжүүлдэг. Нийгмийн үүргээ хэр биелүүлж
буйгаар тухайн компани нийгмийн хариуцлагатай эсэх нь хэмжигдэх учиртай болж
байна. Энд Японы Мацушита компаний чин зорилгоо ―нийгмийн ядууралтай
тэмцэх, нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх‖ гэж тодорхойлсныг
удирдахуйн ухааны гадаад эрдэмтэд, нийгмийн хариуцлагаа чин зорилгодоо
тодорхой тусгасан сонгодог жишээ гэж үздэг.
Хоёр. Нийгмийн хариуцлага тодорхойлох, хэрэгжүүлэх, магадлан шинжлэх үйлийн
зохион байгуулалтын тухайд.
1
Х.Пүрэвдагва, Г.Батхүрэл нар. Менежмент сурах бичиг. Улаанбаатар 2009 он. 56х
2
en.wikipedia.org/wiki/(Mission_statment)
3
ru.wikipedia.org/wiki/Миссия
Хорьдугаар зууны шинжлэх ухаан техникийн хувьсгалаас үүдэлтэй хөгжлийн сөрөг үр
дагавар юуны өмнө байгаль орчин, түүгээр дамжуулан хүний амьдрах нөхцөлд тун
муугаар нөлөөлж эхэлсэн нь өнөө хэр үргэлжилсээр байна. Иймээс сүүлийн үед аливаа
бизнес, үйлдвэрлэл эрхэлж буй компаниудад нийгмийн өмнө хүлээсэн үүргээ
хэлбэрэлтгүй биелүүлэхийг нийгмийн зүгээс шаардах нь хүчтэй болж, улмаар тэд энэ
хүрээнд ихэд анхаарах боллоо. Энэ үзэгдэл монголын бизнесийн ертөнцөд мөн хүчтэй
мэдрэгдэж эхэллээ.
2010 онд 90 гаруй орны төрийн байгууллага, хэрэглэгчид, ажиглагчид, эзэд, төрийн бус
байгуулага болон энэ хүрээнд ажилладаг мэргэжилийн байгууллагын төлөөллийг
хамарсан олон улсын болон хувь улсын 40 гаруй байгууллагын шинжээч, судлаачид
боловсруулж, 94 орны 400 гаруй шинжээч, 200 гаруй ажиглагчийн оролцоотойгоор Олон
улсын стандартын Хорооноос ISO 26000:2010 ―Нийгмийн хариуцлагын зөвлөмж‖
стандарт батлан гаргажээ. Удиртгал, стандартын агуулга, Үйлчлэл, сонирхол, хүлээлт,
нийгмийн хариуцлагын үндсэн чиглэлүүдээрхи зөвлөмж, нийгмийн хариуцлагын үндсэн
сэдвүүд ба асуудлууд, тайлбар, ишлэл гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдсэн уг стандартад
түүнийг хэрэглэх хүрээ, стандартын гол нэр томьѐо, тодорхойлолт, нийгмийн хариуцлагыг
хэрхэн ойлгох, нийгмийн хариуцлагын зарчмууд, сонирхогч талуудын зүгээс нийгмийн
хариуцлагыг хүлээн зөвшөөрөх, сонирхогч талуудтай хамтран ажиллах, нийгмийн
хариуцлагын үндсэн үзэл баримтлал, компанид нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх бодит
үйлийн талаар тодорхойлжээ4
.
Компаний нийгмийн хариуцлага ямар хүрээг хамрах вэ?
Компаний нийгмийн хариуцлага нь гадаад ба дотоод гэсэн хоѐр том хүрээг хамрана гэж
ойлгож байна. Гадаад хүрээнд тухайн байгууллагын үйл ажиллагаанд хамаа бүхий,
сонирхогч гадны бүх субьектүүд багтана. Харин дотоод хүрээнд тухайн компаний дотор
ажиллаж буй бүх ажилтан хамаарна.
Нийгмийн хариуцлагатай эсэхийг хэн, хэрхэн тодорхойлох вэ?
Компаний нийгмийн хариуцлагыг хэмжих, шинжлэх, тодорхойлох, үнэлэх үйлийг нийтэд
нь Нийгмийн аудит хийх буюу Social Auditing гэж англи хэлтнүүд хэлж бичиж байна.
Баруун орнууд компаний нийгмийн хариуцлага тодорхойлохдоо Нэгдсэн үндэстний
байгууллагын дүрэм (1945), Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948), Эдийн засаг,
нийгэм, соѐлын олон улсын пакт (1966), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны
зөвлөлгөөны төгсгөлийн баримт бичиг зэрэг олон улсын хүний эрх , хамтын ажиллагааны
баримт бичгүүдэд тулгуурлан нийгмийн аудит хийж байна. Хорьдугаар зууны наяад оноос
АНУ-д нийгмийн хариуцлагын тайлан гаргаж, рейтинг тодорхойлж эхэлсэн түүхтэй
бөгөөд компани өөрийн сонирхогч талуудын өмнө хүлээсэн үүргүүд, компаний үндсэн
үзүүлэлтүүдийг харьцуулах замаар тодорхойлдог SmithOBrien аргачилал хэрэглэж ирсэн
байна. ХБНГУ-д нийгмийн политикт онцгой анхаардаг байна. Аудитын гол зорилго нь
нэгдүгээрт, ажил олгогчдод үйлдвэрлэлийн процессийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох
нийгмийн талд нь туслах, хоѐрдугаарт, ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийг сахиулахад
туслахад оршдог ажээ. Японд нийгмийн аудит нь хүрээлэн буй орчны хяналт хүчтэй
болсонтой уялдан гарч ирсэн байна. Энэ нь 1990-ээд оны дунд үеэс японд хүрээлэн буй
4
http://ru.wikipedia.org/wiki/ISO_26000
орчны удирдлагын олон улсын стандарт ISO 14001 хүчтэй нэвтрүүлж эхэлсэнтэй
холбоотой юм.
Нийгмийн хариуцлагыг тодорхойлох гол субьект бол нэгдүгээрт, компани өөрөө,
хоѐрдугаарт, хөндлөнгийн этгээд /сонирхогч талуудын төлөөлөл орвол тун сайн/ байна.
Компани нийгмийн хариуцлагаа өөрөө тодорхойлох үйлийг 10 алхамтай загвараар
хэрэгжүүлдэг байна.
Нэгдүгээр алхам. Нийгмийн хариуцлага тодохойлох ажилд копаний удирдлага бүрийн
оролцох тухай санал, зөвшөөрлийг авах. Ер нь нийгмийн хариуцлагаа тодорхойлох
компаний удирдлагын хүсэл эрмэлзэл байгаа эсэхээс энэ үйл хамаарна.
Хоѐрдугаар алхам. Нийгмийн хариуцлага тодорхойлох удирдах хороо/steering comittitee
/байгуулах. Энэ хороо нь компаний голлох менежерүүд, хөгжлийн шинжээчдээс бүрдэнэ.
Гуравдугаар алхам. Аудиторын баг байгуулах. Тэргүүлэх менежерүүд, шинжээчид багт
орно. Энэ баг нь нийгмийн хариуцлага тодорхойлох аргачилал, судалгааны бусад
хэрэглэгдэхүүн олох аргуудаа тодорхойлно.
Дөрөвдүгээр алхам. Компаний соѐл, түүнийг бүрэлдүүлэгч хэсгүүдэд шинжилгээ хийх,
тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх. Ер нь аудитийн хамрах хүрээ нь их өргөн боловч
түүнийг цэгцлэн багцалбал: чанарын удирдлага, ажиллагчид болон хэрэглэгчидтэй
харилцаа, хүрээлэн буй орчин, нутаг дэвсгэрийн олон нийттэй харилцаа юм. Компаний
хэрэгцээнээс шалтгаалан энэ багцийг өргөтгөж болно /тухайлбал: хөрөнгө оруулагчтай
харилцаа, нутгийн болон төв засгийн газартай харилцаа гэх мэт/.
Тавдугаар алхам. Компаний чин зорилгод шинжилгээ хийж өнөөгийн бодит амьдралтай
нийцэж буй эсэхийг тодорхойлох.
Зургаадугаар алхам. Компаний зорилго ба бодит байдлын дүйцэхгүй буй ил ба далд
шалтгааныг хайх
Долоодугаар алхам. Салбарын үндсэн өрсөлдөгч нарт тулгамдаж буй
нийгмийнхариуцлагатай холбоотой мэдээлэл цуглуулах, тийм асуудлуудыг илрүүлсэн
сайн жишээ, туршлага судлах
Наймдугаар алхам. Сонирхогч талуудаас компаний нийгмийн хариуцлагатай холбоотой
санал, хүлээлтийг судлах
Есдүгээр алхам. Дотоод өгөгдөл буюу байдал, гаднах хүлээлтийг харьцуулах
Аравдугаар алхам. Эцсийн тайланг удирдах хороо ба компаний удирдлагад боловсруулан
гаргах гэсэн дарааллаар хэрэгждэг байна.
Гурав. Монголын үндэсний компаниуд болон тэдгээрийн сонирхогч талууд
нийгмийн хариуцлагыг хэрхэн төсөөлж буй тухайд
Сүүлийн жилүүдэд компаний нийгмийн хариуцлагын талаар олон түмний дунд, төр
засгийн удирдлагын хүрээнд, компаний удирдлагын хэмжээнд, эрдэмтдийн судалгаанд
нийгмийн хариуцлагын талаар олонтаа бичиж, ярих болсон нь энэ асуудал араасаа олон
шийдвэр, шийдэл хүлээж буйн илрэл мөн.
―Байгууллагын Нийгмийн хариуцлагын зөвлөмж‖ ISO 26000 стандартыг Монгол улсад
нутагшуулах, нийгмийн хариуцлагын талаар олон нийт, төр, бизнесийн байгууллагад
таниулан мэдүүлэх зорилгоор Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооноос 2011
оны сүүлээр ―Нийгмийн хариуцлагатайгаа нийтэд зарлая‖ уралдаан зарлаж, 12 сард
дүгнэхдээ ― Нийгмийн хариуцлагын хөрс суурь болсон сайн засаглалтай, ил тод, ѐс зүйтэй,
сонирхогч талуудынхаа сонирхолыг хүндэлдэг, хууль эрх зүй, олон улсын хэм хэмжээг
мөрддөг, хүний эрхийг дээдэлдэг бол‖ гэж анхааруулаад:
- Үндсэн үйл ажиллагаа
- Хүний эрхийг хүндэтгэх, хэрэгжүүлэх
- Хөдөлмөрийн хөлс төлөлт, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгаалал, ажлын
байрны аюулгүй ажиллагаа, ажиллагчдын эрүүл мэнд
- Хүрээлэн буй орчин
- Авилга, хээл хахуулийн асуудал, шударга өрсөлдөөн, өмчлөлийн эрхийг эрхэмлэх
- Хэрэглэгчтэй холбоотой асуудал
- Түншүүдтэй холбоотой асуудал
- Нийгэм, хамтын хөгжилд оруулсан хувь нэмэр
- Нийгмийн хариуцлагын удирдлага 5
гэсэн үзүүлэлтүүдээр шалгаруулах болзол
гаргасан байна. Энэ бол Монгол улсад компаний нийгмийн хариуцлагыг ISO 26000
стандартаар үнэлэх гэсэн анхны оролдлого болсон нь тун сайшаалтай. Монгол
улсад Менежментийн энэ асуудал уралдааны хэлбэрээр зохион байгуулагдаж
эхэлсэн нь төр, олон нийт, бизнес эрхлэгчдийн анхаарлыг хандуулах гэсэн үйл
байсныг анхаарна биз ээ. Цаашид компаниуд нийгмийн үүргийн менежментээ
өөрсдөө хэрэгжүүлдэг болох учиртай. Гэхдээ компаний нийгмийн хариуцлагыг
тодорхойлдог олон улсын жишигт хүрсэн аудит ажиллагаа дутагдсаныг тэмдэглэх
хэрэгтэй. Энэ уриалга, уралдаанд ―Улаанбаатар принт‖ ХХК, ―Танан импекс‖ ХХК,
―Энержи ресурс‖ ХХК, ―ЭДЦС‖ ТӨХК, ―Багануур‖ ХК, ―Мөнхийн үсэг‖ ХХК,
―Дарханы ДЦС‖ ТӨХК, ―ХААН Банк‖ оролцсон бөгөөд тус бүрдээ нийгмийн
үүргээ хэр биелүүлж буй тухай ―тайлан‖гаа найман бүлэг асуудал, 47 үндсэн
үзүүлэлтээр гаргаж ирүүлсэн байна. Үзүүлэлтийг хэмжихэд нилээд хүндрэлтэй,
хэмжихэд бэрхдэлтэй нь ажиглагдаж байна.
Дүгнэлт
1. Хүчтэй, хурдтай өөрчлөгдөн буй бизнесийн огторгуйд компаний нийгмийн үүргийг
тов тодорхой болгож, түүний хэрэгжилийг тооцож байх нь эдийн засаг, нийгмийн
хөгжлийн тулгуур асуудал мөн.
2. Нийгмийн хариуцлагыг компаний үндсэн үүргээс гадуур, чин зорилгодоо
тусгахгүйгээр нийгмийн аль нэгэн үйл, арга хэмжээг санхүүжүүлэх мэтээр
өрөөсгөл ойлгохыг буруу хэмээн мэдүүлэх,
3. Компани нь Нийгмийн үүргийн биелэлтээ жил бүр өөрсдөө гаргаж , түүнийг
ерөнхийлөн удирддаг хороо, биелэлтийг нягтлан гаргах үүрэг бүхий ажлын
байнгын , албан ѐсны бүлэгтэй болох,
4. Макро болон бүс нутгийн хэмжээнд компаний нийгмийн үүргийн биелэлтийг жил
бүр тооцон гаргаж байх бүртгэл, мэдээлэлийн тогтолцоо бүрдүүлж ажиллуулах нь
ISO 26000 стандартыг Монгол улсад нутагшуулах үндсэн хөрс нь болно.
5
МҮЭХолбооноос гаргасан “Нийгмийн хариуцлагатайгаа нийтэд зарлая” уралдааны болзол
Зохиогчийн тухай: Цорос Хадын Пүрэвдагва ШУТИС-т 34 дэх жилдээ багшилж
байна. Удирдахуйн ухааны доктор зэрэгтэй. Шинжлэх ухааны профессор цолтой.
Удирдахуйн ухааны чиглэлээр дагнан судалгаа, боловсруулалт хийдэг, ном сурах бичиг,
нэг сэдэвт бүтээл 38, эрдэм судалын өгүүлэл 36, судалгааны ажлын илтгэл 41,
бизнесийн бодит үйлд шилжүүлсэн ажил төсөл 28, Нийт 150 гаруй бүтээл
удирдахуйн ухааны чиглэлээр туурвисан. Зохиогчийн эрхийг 9 бүтээлдээ аваад байна.

Contenu connexe

Tendances

инфляци
инфляциинфляци
инфляциtulgaa14
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментUsukhuu Galaa
 
Marketing 10
Marketing 10Marketing 10
Marketing 10ububa07
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчинlectureofblog
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаNational of University Mongolia
 
хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/Bach Baach
 
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйE-Gazarchin Online University
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин dagarzandraidorjmyag
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлGunjargal
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Adilbishiin Gelegjamts
 
Жижиг дунд бизнесийн хүний нөөцийн менежментийн зарим асуудал
Жижиг дунд бизнесийн хүний нөөцийн менежментийн зарим асуудалЖижиг дунд бизнесийн хүний нөөцийн менежментийн зарим асуудал
Жижиг дунд бизнесийн хүний нөөцийн менежментийн зарим асуудалAnkhbileg Luvsan
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудNandia Nandia Ganbold
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэTuru Turuu
 
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ N G
 
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээ
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээСтатистикийн үндсэн аргууд түүний хэрэглээ
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээTuul Tuul
 
PR гэж
PR гэжPR гэж
PR гэжMr Nyak
 
Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...
Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...
Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...Adilbishiin Gelegjamts
 

Tendances (20)

инфляци
инфляциинфляци
инфляци
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежмент
 
шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
шинжих судалгаа: хоёрдогч мэдээшинжих судалгаа: хоёрдогч мэдээ
шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
 
Marketing 10
Marketing 10Marketing 10
Marketing 10
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
 
хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/
 
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээл
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
 
Lekts 2
Lekts 2Lekts 2
Lekts 2
 
Жижиг дунд бизнесийн хүний нөөцийн менежментийн зарим асуудал
Жижиг дунд бизнесийн хүний нөөцийн менежментийн зарим асуудалЖижиг дунд бизнесийн хүний нөөцийн менежментийн зарим асуудал
Жижиг дунд бизнесийн хүний нөөцийн менежментийн зарим асуудал
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
 
Маркетингийн судалгааны дизайн
Маркетингийн судалгааны дизайнМаркетингийн судалгааны дизайн
Маркетингийн судалгааны дизайн
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэ
 
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
 
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээ
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээСтатистикийн үндсэн аргууд түүний хэрэглээ
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээ
 
PR гэж
PR гэжPR гэж
PR гэж
 
Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...
Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...
Байгууллага дахь харилцаа буюу Коммуникаци, харилцааны үүрэг, зарчим ...
 

En vedette

Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАbatnasanb
 
Б.Тунгалагхараа Э.Мөнххүрэл - Компаний нийгмийн хариуцлагыг үнэлэх аргачлал, ...
Б.Тунгалагхараа Э.Мөнххүрэл - Компаний нийгмийн хариуцлагыг үнэлэх аргачлал, ...Б.Тунгалагхараа Э.Мөнххүрэл - Компаний нийгмийн хариуцлагыг үнэлэх аргачлал, ...
Б.Тунгалагхараа Э.Мөнххүрэл - Компаний нийгмийн хариуцлагыг үнэлэх аргачлал, ...batnasanb
 
ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаMunkhtur Davaanyam
 
Academic paper - Cause-related marketing V2.3
Academic paper - Cause-related marketing V2.3Academic paper - Cause-related marketing V2.3
Academic paper - Cause-related marketing V2.3Anton Floor
 
Мөнгөн ус,түүний хорт нөлөө
Мөнгөн ус,түүний хорт нөлөө Мөнгөн ус,түүний хорт нөлөө
Мөнгөн ус,түүний хорт нөлөө ajaaje39
 
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргуудмөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргуудOyuka Oyu
 
1 r hicheel
1 r hicheel1 r hicheel
1 r hicheelEtugen
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценозdavaa627
 
Экологи байгаль хамгаалал тест
Экологи байгаль хамгаалал тестЭкологи байгаль хамгаалал тест
Экологи байгаль хамгаалал тестСэргэлэн Чинбаяр
 
экологийн 200 тест мэдлэг, чадвар, хэрэглээ. ok docx
экологийн 200 тест мэдлэг, чадвар, хэрэглээ. ok docxэкологийн 200 тест мэдлэг, чадвар, хэрэглээ. ok docx
экологийн 200 тест мэдлэг, чадвар, хэрэглээ. ok docxBuyankhishig Ba
 
бизнес ба ёс зүй
бизнес ба ёс зүйбизнес ба ёс зүй
бизнес ба ёс зүйAnaro Nyamdorj
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3E-Gazarchin Online University
 
популяци
популяципопуляци
популяциdavaa627
 

En vedette (20)

Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
 
Б.Тунгалагхараа Э.Мөнххүрэл - Компаний нийгмийн хариуцлагыг үнэлэх аргачлал, ...
Б.Тунгалагхараа Э.Мөнххүрэл - Компаний нийгмийн хариуцлагыг үнэлэх аргачлал, ...Б.Тунгалагхараа Э.Мөнххүрэл - Компаний нийгмийн хариуцлагыг үнэлэх аргачлал, ...
Б.Тунгалагхараа Э.Мөнххүрэл - Компаний нийгмийн хариуцлагыг үнэлэх аргачлал, ...
 
ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлага
 
Academic paper - Cause-related marketing V2.3
Academic paper - Cause-related marketing V2.3Academic paper - Cause-related marketing V2.3
Academic paper - Cause-related marketing V2.3
 
Synerjia
SynerjiaSynerjia
Synerjia
 
Мөнгөн ус,түүний хорт нөлөө
Мөнгөн ус,түүний хорт нөлөө Мөнгөн ус,түүний хорт нөлөө
Мөнгөн ус,түүний хорт нөлөө
 
Cem6
Cem6Cem6
Cem6
 
Cem4
Cem4Cem4
Cem4
 
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргуудмөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Lects4
Lects4Lects4
Lects4
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
1 r hicheel
1 r hicheel1 r hicheel
1 r hicheel
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
 
Экологи байгаль хамгаалал тест
Экологи байгаль хамгаалал тестЭкологи байгаль хамгаалал тест
Экологи байгаль хамгаалал тест
 
Mb l2
Mb l2Mb l2
Mb l2
 
экологийн 200 тест мэдлэг, чадвар, хэрэглээ. ok docx
экологийн 200 тест мэдлэг, чадвар, хэрэглээ. ok docxэкологийн 200 тест мэдлэг, чадвар, хэрэглээ. ok docx
экологийн 200 тест мэдлэг, чадвар, хэрэглээ. ok docx
 
бизнес ба ёс зүй
бизнес ба ёс зүйбизнес ба ёс зүй
бизнес ба ёс зүй
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3
 
популяци
популяципопуляци
популяци
 

Similaire à КОМПАНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОД АРГАЗҮЙН ҮҮДНЭЭС ХАНДАХ НЬ

Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Bayarmaa Anu
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Bayarmaa Anu
 
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлаганийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагаSukhochirxna
 
Niigem sudlal-zuun-dasgal-daalgavar-azhil-1
Niigem sudlal-zuun-dasgal-daalgavar-azhil-1Niigem sudlal-zuun-dasgal-daalgavar-azhil-1
Niigem sudlal-zuun-dasgal-daalgavar-azhil-1anartseeveldorj
 
Copy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахCopy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахSukhochirxna
 
должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм doljoo79
 
должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм doljoo79
 
должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм doljoo79
 
должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм doljoo79
 
должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм doljoo79
 
должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм doljoo79
 
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголтBatbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголтThe Institute of Social Sciences
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанарBayarmaa Anu
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанарBayarmaa Anu
 
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгааБоловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгааХишигтөгс А.
 

Similaire à КОМПАНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОД АРГАЗҮЙН ҮҮДНЭЭС ХАНДАХ НЬ (20)

Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02
 
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлаганийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
 
Niigem sudlal-zuun-dasgal-daalgavar-azhil-1
Niigem sudlal-zuun-dasgal-daalgavar-azhil-1Niigem sudlal-zuun-dasgal-daalgavar-azhil-1
Niigem sudlal-zuun-dasgal-daalgavar-azhil-1
 
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
 
Copy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахCopy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллах
 
должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм
 
должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм
 
должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм
 
должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм
 
должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм
 
должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм должинсүрэн нийгэм
должинсүрэн нийгэм
 
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголтBatbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
 
Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
 
ESON101-Хичээл 2
 ESON101-Хичээл 2 ESON101-Хичээл 2
ESON101-Хичээл 2
 
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгааБоловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
 
ESON101-Хичээл 6
 ESON101-Хичээл 6 ESON101-Хичээл 6
ESON101-Хичээл 6
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 

Plus de Mr Nyak

Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Mr Nyak
 
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfpharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfMr Nyak
 
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdfpharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdfMr Nyak
 
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdfЭм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdfMr Nyak
 
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doclegalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.docMr Nyak
 
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdfMNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdfMr Nyak
 
marketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfmarketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfMr Nyak
 
marketing lesson
marketing lessonmarketing lesson
marketing lessonMr Nyak
 
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...Mr Nyak
 
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdfMr Nyak
 
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdfMr Nyak
 
mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022Mr Nyak
 
Cx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMNCx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMNMr Nyak
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027Mr Nyak
 
стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл
стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл
стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл Mr Nyak
 
Baseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of MongoliaBaseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of MongoliaMr Nyak
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааMr Nyak
 
Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021Mr Nyak
 
Digitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by MobicomDigitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by MobicomMr Nyak
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongoliaMr Nyak
 

Plus de Mr Nyak (20)

Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
 
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfpharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
 
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdfpharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
 
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdfЭм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
 
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doclegalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
 
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdfMNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
 
marketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfmarketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdf
 
marketing lesson
marketing lessonmarketing lesson
marketing lesson
 
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
 
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
 
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
 
mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022
 
Cx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMNCx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMN
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027
 
стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл
стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл
стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл
 
Baseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of MongoliaBaseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of Mongolia
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
 
Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021
 
Digitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by MobicomDigitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by Mobicom
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongolia
 

КОМПАНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОД АРГАЗҮЙН ҮҮДНЭЭС ХАНДАХ НЬ

  • 1. КОМПАНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОД АРГАЗҮЙН ҮҮДНЭЭС ХАНДАХ НЬ Удирдахуйн ухаааны доктор, профессор Цорос Х.Пүрэвдагва Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Компьютерийн техник, Менежментийн сургууль Менежментийн профессорын баг e-mail: purveburkan@yahoo.com Хураангуй: Сүүлийн жилд компаний удирдлагын талаар гадаад ба дотоодын олон мэргэд онолын сэтгэлгээ, бодит үйлдлэгт “компаний нийгмийн хариуцлага” хэмээх нэр томьѐо оруулж, бас ч үгүй энэ хүрээнд зарим нэг орчуулга, судалгааны оролдлого хийж, зарим компаниуд өөрсдийгөө нийгмийн хариуцлагатай хэмээн олон нийтэд зарлах хандлага нилээд гарах боллоо. Зах зээл хөгжсөн орнуудад үүнийг хэрхэн ойлгодог, энэ нэршилийн дотоод мөн чанар нь юу илэрхийлдэг, нийгмийн хариуцлагатай эсэхийг хэн тогтоон тодорхойлдог, компани болон түүний огторгуйд буй бусад системүүдэд ямар нөлөөтэй, үр дагвар нь ямар байж болох, энэ ойлголтонд хамаарах бүхий л үйлийг хэрхэн жолоодох зэрэг Удирдахуйн ухаан талаас арга зүйн тайлбар, тайлал шаардаж байна. Энэ асуудалд хэрхэн хандах тухай бодлоо, удирдахуйн ухааны үүднээс хуваалцая Түлхүүр үг: Нийгмийн хариуцлага, компаний нийгмийн хариуцлага, эрхэм зорилго, компаний философи, компаний нийгмийн үүрэг Үндсэн хэсэг Нэг. Нийгмийн хариуцлага хэмээх нэр томьёоны тухайд Хоршоо үгээр илэрхийлэгдсэн энэхүү нэр томьѐонд гол үг нь ―хариуцлага‖, тодотгол үг нь ―нийгмийн‖ байна. Удирдахуйн ухаанд монгол үгээр ийнхүү илэрхийлэгдсэн нэршил уламжлагдан ирээгүй , харин хариуцлага гэдэг үгийг бид машид их сонссон. Ялангуяа социлизмын үеийн хүмүүст ихэнхидээ ―хадны мангаа‖ мэтээр төсөөлөгддөг байсныг бид мартаагүй байна. Англи хэлтнүүд Social Responsibility, Responsible, Criminal responsibility, Not responsibility гэх мэт үгийг менежементэд өргөн хэрэглэдэг. Орос хэлэнд Ответственность, Ответственный, Социальная ответственность гэх үгүүдийг управление гэдэг ухагдахуунтай холбож бичиж ярих нь түгээмэл байдаг.
  • 2. Монгол хэлэнд эдгээр үгийг Хариуцлага гэдэг үгтэй дүйцүүлэн Удирдахуйн ухаанд хэрэглэж ирснээс хойш даруй 50 гаруй жил өнгөрсөн байна. Мөн хуульзүйн ухаанд өргөн хэрэглэдэг юм. Гэхдээ хариуцлага гэдэг үгийн удирдахуйн ухааны утга санаа нь чухам юу вэ гэдгийг төдийлөн боддоггүй хэрэглэдэг нь түгээмэл болжээ. ―Менежементийн ухаанд хариуцлагыг үүргээ ухамсарласан байдал гэж ойлгодог. Ухамсарлагдсан үүрэг бол хариуцлага мөн.”1 [1] Тэгвэл компаний нийгмийн хариуцлага гэж юуг ойлгох, түүнд компаний сонирхогч талууд хэрхэн хандах талаар нэгдмэл ойлголттой байх нь тун сайн. Үүний тул компани уг гарвалаасаа нийгмийн өмнө ямар нэг хариуцлага хүлээдэг үү? Хүлээдэг бол тэр нь хаана тусгагддаг вэ? Миний төсөөлж байгаагаар ямар ч бизнес эрхэлж буй компани анхлан байгуулагдахдаа нийгмийн өмнө үүрэг хүлээж буй болдог. Түүнийгээ компаний чин зорилгод тусгадаг юм. Англи хэлэнд байх Удирдахуйн ухааны нэр томьѐонд ―Mission‖ гэдэг үг бий. Түүнийг Wikipedia. The Free Encyclopedia-д: ―A 'mission statement' is a statement of the purpose of a company or organization. The mission statement should guide the actions of the organization, spell out its overall goal, provide a path, and guide decision-making. It provides "the framework or context within which the company's strategies are formulated‖ 2 хэмээн тайлсан байна. Харин Википедия. Свободная энциклопедия –д: ― (англ. mission) — основная цель организации, высшее понятие в иерархии целей. Миссия недостижима - это не цель, а высшее предназначение существования компании, что и определяет отсутствие возможности ее достижения‖ 3 гэж тодорхойлжээ. Байгууллагын чин зорилго буюу миссия ихэд өргөн агуулгатай байдаг бөгөөд түүнд : Байгууллагын оршин амьдрах утга учир, зорилго Байгууллагын амьдралын философи Зорилгодоо хүрэх арга Нийгэмтэй харьцах арга зам /компаний нийгмийн политик/ зэргийг илэрхийлдэг гэдэгт удирдахуйн ухааны эрдэмтэд санал нэгддэг юм. Тэгвэл компаний чин зорилго бол түүний нийгмийн үүргийн түгээмэл тодорхойлолт гэж үзэж болно. Компани өөрийн нийгмийн үүргээ чин зорилгодоо тодорхойлон шингээж, түүндээ хүрэх үйлээ эмхлэн томьѐолж, хэрэгжүүлдэг. Нийгмийн үүргээ хэр биелүүлж буйгаар тухайн компани нийгмийн хариуцлагатай эсэх нь хэмжигдэх учиртай болж байна. Энд Японы Мацушита компаний чин зорилгоо ―нийгмийн ядууралтай тэмцэх, нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх‖ гэж тодорхойлсныг удирдахуйн ухааны гадаад эрдэмтэд, нийгмийн хариуцлагаа чин зорилгодоо тодорхой тусгасан сонгодог жишээ гэж үздэг. Хоёр. Нийгмийн хариуцлага тодорхойлох, хэрэгжүүлэх, магадлан шинжлэх үйлийн зохион байгуулалтын тухайд. 1 Х.Пүрэвдагва, Г.Батхүрэл нар. Менежмент сурах бичиг. Улаанбаатар 2009 он. 56х 2 en.wikipedia.org/wiki/(Mission_statment) 3 ru.wikipedia.org/wiki/Миссия
  • 3. Хорьдугаар зууны шинжлэх ухаан техникийн хувьсгалаас үүдэлтэй хөгжлийн сөрөг үр дагавар юуны өмнө байгаль орчин, түүгээр дамжуулан хүний амьдрах нөхцөлд тун муугаар нөлөөлж эхэлсэн нь өнөө хэр үргэлжилсээр байна. Иймээс сүүлийн үед аливаа бизнес, үйлдвэрлэл эрхэлж буй компаниудад нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэлбэрэлтгүй биелүүлэхийг нийгмийн зүгээс шаардах нь хүчтэй болж, улмаар тэд энэ хүрээнд ихэд анхаарах боллоо. Энэ үзэгдэл монголын бизнесийн ертөнцөд мөн хүчтэй мэдрэгдэж эхэллээ. 2010 онд 90 гаруй орны төрийн байгууллага, хэрэглэгчид, ажиглагчид, эзэд, төрийн бус байгуулага болон энэ хүрээнд ажилладаг мэргэжилийн байгууллагын төлөөллийг хамарсан олон улсын болон хувь улсын 40 гаруй байгууллагын шинжээч, судлаачид боловсруулж, 94 орны 400 гаруй шинжээч, 200 гаруй ажиглагчийн оролцоотойгоор Олон улсын стандартын Хорооноос ISO 26000:2010 ―Нийгмийн хариуцлагын зөвлөмж‖ стандарт батлан гаргажээ. Удиртгал, стандартын агуулга, Үйлчлэл, сонирхол, хүлээлт, нийгмийн хариуцлагын үндсэн чиглэлүүдээрхи зөвлөмж, нийгмийн хариуцлагын үндсэн сэдвүүд ба асуудлууд, тайлбар, ишлэл гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдсэн уг стандартад түүнийг хэрэглэх хүрээ, стандартын гол нэр томьѐо, тодорхойлолт, нийгмийн хариуцлагыг хэрхэн ойлгох, нийгмийн хариуцлагын зарчмууд, сонирхогч талуудын зүгээс нийгмийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөх, сонирхогч талуудтай хамтран ажиллах, нийгмийн хариуцлагын үндсэн үзэл баримтлал, компанид нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх бодит үйлийн талаар тодорхойлжээ4 . Компаний нийгмийн хариуцлага ямар хүрээг хамрах вэ? Компаний нийгмийн хариуцлага нь гадаад ба дотоод гэсэн хоѐр том хүрээг хамрана гэж ойлгож байна. Гадаад хүрээнд тухайн байгууллагын үйл ажиллагаанд хамаа бүхий, сонирхогч гадны бүх субьектүүд багтана. Харин дотоод хүрээнд тухайн компаний дотор ажиллаж буй бүх ажилтан хамаарна. Нийгмийн хариуцлагатай эсэхийг хэн, хэрхэн тодорхойлох вэ? Компаний нийгмийн хариуцлагыг хэмжих, шинжлэх, тодорхойлох, үнэлэх үйлийг нийтэд нь Нийгмийн аудит хийх буюу Social Auditing гэж англи хэлтнүүд хэлж бичиж байна. Баруун орнууд компаний нийгмийн хариуцлага тодорхойлохдоо Нэгдсэн үндэстний байгууллагын дүрэм (1945), Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948), Эдийн засаг, нийгэм, соѐлын олон улсын пакт (1966), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны зөвлөлгөөны төгсгөлийн баримт бичиг зэрэг олон улсын хүний эрх , хамтын ажиллагааны баримт бичгүүдэд тулгуурлан нийгмийн аудит хийж байна. Хорьдугаар зууны наяад оноос АНУ-д нийгмийн хариуцлагын тайлан гаргаж, рейтинг тодорхойлж эхэлсэн түүхтэй бөгөөд компани өөрийн сонирхогч талуудын өмнө хүлээсэн үүргүүд, компаний үндсэн үзүүлэлтүүдийг харьцуулах замаар тодорхойлдог SmithOBrien аргачилал хэрэглэж ирсэн байна. ХБНГУ-д нийгмийн политикт онцгой анхаардаг байна. Аудитын гол зорилго нь нэгдүгээрт, ажил олгогчдод үйлдвэрлэлийн процессийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох нийгмийн талд нь туслах, хоѐрдугаарт, ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийг сахиулахад туслахад оршдог ажээ. Японд нийгмийн аудит нь хүрээлэн буй орчны хяналт хүчтэй болсонтой уялдан гарч ирсэн байна. Энэ нь 1990-ээд оны дунд үеэс японд хүрээлэн буй 4 http://ru.wikipedia.org/wiki/ISO_26000
  • 4. орчны удирдлагын олон улсын стандарт ISO 14001 хүчтэй нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотой юм. Нийгмийн хариуцлагыг тодорхойлох гол субьект бол нэгдүгээрт, компани өөрөө, хоѐрдугаарт, хөндлөнгийн этгээд /сонирхогч талуудын төлөөлөл орвол тун сайн/ байна. Компани нийгмийн хариуцлагаа өөрөө тодорхойлох үйлийг 10 алхамтай загвараар хэрэгжүүлдэг байна. Нэгдүгээр алхам. Нийгмийн хариуцлага тодохойлох ажилд копаний удирдлага бүрийн оролцох тухай санал, зөвшөөрлийг авах. Ер нь нийгмийн хариуцлагаа тодорхойлох компаний удирдлагын хүсэл эрмэлзэл байгаа эсэхээс энэ үйл хамаарна. Хоѐрдугаар алхам. Нийгмийн хариуцлага тодорхойлох удирдах хороо/steering comittitee /байгуулах. Энэ хороо нь компаний голлох менежерүүд, хөгжлийн шинжээчдээс бүрдэнэ. Гуравдугаар алхам. Аудиторын баг байгуулах. Тэргүүлэх менежерүүд, шинжээчид багт орно. Энэ баг нь нийгмийн хариуцлага тодорхойлох аргачилал, судалгааны бусад хэрэглэгдэхүүн олох аргуудаа тодорхойлно. Дөрөвдүгээр алхам. Компаний соѐл, түүнийг бүрэлдүүлэгч хэсгүүдэд шинжилгээ хийх, тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх. Ер нь аудитийн хамрах хүрээ нь их өргөн боловч түүнийг цэгцлэн багцалбал: чанарын удирдлага, ажиллагчид болон хэрэглэгчидтэй харилцаа, хүрээлэн буй орчин, нутаг дэвсгэрийн олон нийттэй харилцаа юм. Компаний хэрэгцээнээс шалтгаалан энэ багцийг өргөтгөж болно /тухайлбал: хөрөнгө оруулагчтай харилцаа, нутгийн болон төв засгийн газартай харилцаа гэх мэт/. Тавдугаар алхам. Компаний чин зорилгод шинжилгээ хийж өнөөгийн бодит амьдралтай нийцэж буй эсэхийг тодорхойлох. Зургаадугаар алхам. Компаний зорилго ба бодит байдлын дүйцэхгүй буй ил ба далд шалтгааныг хайх Долоодугаар алхам. Салбарын үндсэн өрсөлдөгч нарт тулгамдаж буй нийгмийнхариуцлагатай холбоотой мэдээлэл цуглуулах, тийм асуудлуудыг илрүүлсэн сайн жишээ, туршлага судлах Наймдугаар алхам. Сонирхогч талуудаас компаний нийгмийн хариуцлагатай холбоотой санал, хүлээлтийг судлах Есдүгээр алхам. Дотоод өгөгдөл буюу байдал, гаднах хүлээлтийг харьцуулах Аравдугаар алхам. Эцсийн тайланг удирдах хороо ба компаний удирдлагад боловсруулан гаргах гэсэн дарааллаар хэрэгждэг байна. Гурав. Монголын үндэсний компаниуд болон тэдгээрийн сонирхогч талууд нийгмийн хариуцлагыг хэрхэн төсөөлж буй тухайд Сүүлийн жилүүдэд компаний нийгмийн хариуцлагын талаар олон түмний дунд, төр засгийн удирдлагын хүрээнд, компаний удирдлагын хэмжээнд, эрдэмтдийн судалгаанд нийгмийн хариуцлагын талаар олонтаа бичиж, ярих болсон нь энэ асуудал араасаа олон шийдвэр, шийдэл хүлээж буйн илрэл мөн. ―Байгууллагын Нийгмийн хариуцлагын зөвлөмж‖ ISO 26000 стандартыг Монгол улсад нутагшуулах, нийгмийн хариуцлагын талаар олон нийт, төр, бизнесийн байгууллагад
  • 5. таниулан мэдүүлэх зорилгоор Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооноос 2011 оны сүүлээр ―Нийгмийн хариуцлагатайгаа нийтэд зарлая‖ уралдаан зарлаж, 12 сард дүгнэхдээ ― Нийгмийн хариуцлагын хөрс суурь болсон сайн засаглалтай, ил тод, ѐс зүйтэй, сонирхогч талуудынхаа сонирхолыг хүндэлдэг, хууль эрх зүй, олон улсын хэм хэмжээг мөрддөг, хүний эрхийг дээдэлдэг бол‖ гэж анхааруулаад: - Үндсэн үйл ажиллагаа - Хүний эрхийг хүндэтгэх, хэрэгжүүлэх - Хөдөлмөрийн хөлс төлөлт, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгаалал, ажлын байрны аюулгүй ажиллагаа, ажиллагчдын эрүүл мэнд - Хүрээлэн буй орчин - Авилга, хээл хахуулийн асуудал, шударга өрсөлдөөн, өмчлөлийн эрхийг эрхэмлэх - Хэрэглэгчтэй холбоотой асуудал - Түншүүдтэй холбоотой асуудал - Нийгэм, хамтын хөгжилд оруулсан хувь нэмэр - Нийгмийн хариуцлагын удирдлага 5 гэсэн үзүүлэлтүүдээр шалгаруулах болзол гаргасан байна. Энэ бол Монгол улсад компаний нийгмийн хариуцлагыг ISO 26000 стандартаар үнэлэх гэсэн анхны оролдлого болсон нь тун сайшаалтай. Монгол улсад Менежментийн энэ асуудал уралдааны хэлбэрээр зохион байгуулагдаж эхэлсэн нь төр, олон нийт, бизнес эрхлэгчдийн анхаарлыг хандуулах гэсэн үйл байсныг анхаарна биз ээ. Цаашид компаниуд нийгмийн үүргийн менежментээ өөрсдөө хэрэгжүүлдэг болох учиртай. Гэхдээ компаний нийгмийн хариуцлагыг тодорхойлдог олон улсын жишигт хүрсэн аудит ажиллагаа дутагдсаныг тэмдэглэх хэрэгтэй. Энэ уриалга, уралдаанд ―Улаанбаатар принт‖ ХХК, ―Танан импекс‖ ХХК, ―Энержи ресурс‖ ХХК, ―ЭДЦС‖ ТӨХК, ―Багануур‖ ХК, ―Мөнхийн үсэг‖ ХХК, ―Дарханы ДЦС‖ ТӨХК, ―ХААН Банк‖ оролцсон бөгөөд тус бүрдээ нийгмийн үүргээ хэр биелүүлж буй тухай ―тайлан‖гаа найман бүлэг асуудал, 47 үндсэн үзүүлэлтээр гаргаж ирүүлсэн байна. Үзүүлэлтийг хэмжихэд нилээд хүндрэлтэй, хэмжихэд бэрхдэлтэй нь ажиглагдаж байна. Дүгнэлт 1. Хүчтэй, хурдтай өөрчлөгдөн буй бизнесийн огторгуйд компаний нийгмийн үүргийг тов тодорхой болгож, түүний хэрэгжилийг тооцож байх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур асуудал мөн. 2. Нийгмийн хариуцлагыг компаний үндсэн үүргээс гадуур, чин зорилгодоо тусгахгүйгээр нийгмийн аль нэгэн үйл, арга хэмжээг санхүүжүүлэх мэтээр өрөөсгөл ойлгохыг буруу хэмээн мэдүүлэх, 3. Компани нь Нийгмийн үүргийн биелэлтээ жил бүр өөрсдөө гаргаж , түүнийг ерөнхийлөн удирддаг хороо, биелэлтийг нягтлан гаргах үүрэг бүхий ажлын байнгын , албан ѐсны бүлэгтэй болох, 4. Макро болон бүс нутгийн хэмжээнд компаний нийгмийн үүргийн биелэлтийг жил бүр тооцон гаргаж байх бүртгэл, мэдээлэлийн тогтолцоо бүрдүүлж ажиллуулах нь ISO 26000 стандартыг Монгол улсад нутагшуулах үндсэн хөрс нь болно. 5 МҮЭХолбооноос гаргасан “Нийгмийн хариуцлагатайгаа нийтэд зарлая” уралдааны болзол
  • 6. Зохиогчийн тухай: Цорос Хадын Пүрэвдагва ШУТИС-т 34 дэх жилдээ багшилж байна. Удирдахуйн ухааны доктор зэрэгтэй. Шинжлэх ухааны профессор цолтой. Удирдахуйн ухааны чиглэлээр дагнан судалгаа, боловсруулалт хийдэг, ном сурах бичиг, нэг сэдэвт бүтээл 38, эрдэм судалын өгүүлэл 36, судалгааны ажлын илтгэл 41, бизнесийн бодит үйлд шилжүүлсэн ажил төсөл 28, Нийт 150 гаруй бүтээл удирдахуйн ухааны чиглэлээр туурвисан. Зохиогчийн эрхийг 9 бүтээлдээ аваад байна.