SlideShare une entreprise Scribd logo
1  sur  13
Télécharger pour lire hors ligne
МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА
Магистр Д.Оюунгэрэл
Х.Аззаяа
Монгол улс, ШУТИС.Компьютерийн Техник Менежментийн Сургууль
oyun_tod@yahoo.com
Хураангуй
Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хүн амыг байнгын боловсролын орчноор хангах
гол арга замуудын нэг нь мобайл сургалт юм. Энэхүү сургалтын хэлбэр нь суралцагчдад мэдээллийг хүргэх,
тэднийг биеэ даан суралцах, мэдлэгээ бататгах, багшийн хяналт тусламжийн доор явагдах онцлогтой юм.
Мобайл сургалтын хүрээнд хийсэн тандалтын судалгаагаар бид Компьютерийн Техник Менежментийн
Сургуулийг (цаашид КТМС гэх) гол обьект болгон, мобайл сургалт явуулах технологийн боломж болоод
хэрэглэгчдийн хандлага, менежментийн орчныг судлахыг зорилоо. Судалгааны үр дүн эерэг хандлагатай
гарсан гэж судлаач бид үзэж байна.
КТМС-ийн хувьд онлайн сургалтын MOODLE системийг ашигладаг бөгөөд түүний мобайл хувилбар болох
MLE системийг судлан, уг сургуулийн Мэдээллийн Системийн Менежмент (цаашид МСМ гэх) мэргэжлийн
хичээлүүд болох D.IM101- Алгоритм програмчлалын үндэс, D.IM203-Бизнесийн програмчлал, D.IM206-
Програмчлалын технологи хичээлүүдийг мобайл хувилбарт шилжүүлэн 2 дахь улиралдаа ашиглаж байна.
Энэ судалгааг хийснээр мобайл сургалтыг ашиглан бид зарим асуудлыг шийдэж чадаж байгаа боловч зарим
сөрөг үр дагаваруудыг бий болгож байсан нь мобайл сургалтыг тэнхимийн болоод уламжлалт сургалттай
хослуулан хэрэглэх боломжтой гэж үзэж байна.
Түлхүүр үг: Онлайн сургалт, онлайн сургалтын систем, хэрэглэгчийн хандлага, онлайн сургалтын
технологи, ухаалаг гар утас.
Оршил
Даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцөд техник технологи асар хурдацтай хөгжиж, нийгэм тэр даяараа
эрчимтэй комьютержиж байгаа мэдээллийн эрин зуунд боловсролын салбар ч даган хувьсаж, олон нийтийн
мэдээлэл, техникийн дэвшил энэ салбарт ч хүчтэй түрэн орж ирж байна.
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хөгжлийн нэгэн дэвшил болох мобайл контент буюу гар
утасаа ашиглан бизнесийн арилжаа хийх үйлчилгээг дэлхий хөгжингүй оронууд өргөн ашиглаж байна.
Мобайл контент үйлчилгээг ашигласнаар бизнес эрхэлж байгаа хүн өөрт хэрэгтэй мэдээллээ гар утасаараа
дамжуулж олж авахаас гадна өөрийн бизнесээ сурталчилах, худалдан борлуулалт хийх бүрэн боломжтой
юм. Манай орны хувьд ч мобайл банк, мобайл маркетинг зэрэг үйлчилгээг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Харин би мобайл контент үйлчилгээг бизнесийн зүгээс бус боловсролын салбарт тэр дундаа их дээд
сургуулийн хичээл сургалтанд ашиглах боломжтой талаас нь хэрхэн хийх, ямар үр дүн ач холбогдолтой
байх хийгээд энэ нь манай орны хувьд хэр боломтой эсэхийг судлахыг оролдож байна.
Мобайл сургалт нь орон зай, цаг хугацаанд баригдалгүй сургалтыг тасралтгүй, идэвхитэй явуулах
боломжийг бий болгох бөгөөд багшийн шууд оролцоогүйгээр ойлгох, суралцах нөхцөл боломжоор хангах
явдал юм. Иймээс олон улсын сургалтын дэвшилтэт технологиудаас суралцан, сургалтын арга хэлбэрээ
шинэчлэн сайжруулах шаардлагын үүднээс хичээлийг орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны шинэ
технологи болох гар утасанд зориулан боловсруулах, суралцагчийн мэдээлэл хүлээн авах хурданд
тохируулан удирдах боломжийг бүрдүүлэх юм.
1. Мобайл сургалт
Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хүн амыг байнгын боловсролын орчноор хангах
гол арга замуудын нэг нь мобайл сургалт юм. Энэхүү сургалтын хэлбэр нь суралцагчдад мэдээллийг хүргэх,
тэднийг биеэ даан суралцах, мэдлэгээ бататгах, багшийн хяналт тусламжийн доор явагдах онцлогтой юм.
Мобайл сургалт нь хүн бүрт янз янзын ойлголт авчирч болох юм. Явцуу утгаараа мобайл сургалт нь iPhone,
MP3 тоглуулагч, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан сургалт явуулах гэж харагдаж болох юм. Мэдээж
эдгээр төхөөрөмжүүд нь мобайл сургалтыг явуулахад чухал юм.
1.1. Мобайл сургалтын онцлог:
Хаанаас ч, хэзээ ч хичээлээ үзэж судлах боломж олгодог
Хэрэглэгч бүр өөрийн мэдлэг, чадварын түвшинд тохирсон байдлаар сурах боломжтой
Суралцагч өөрийн сургалтын үйл явцаа удирдан хянах боломжтой
Мультимедиа технологи, дүрс, хөдөлгөөнт зураг, яриа, видео, тайлбар ашиглаж хичээлийн агуулыг
бэлдэх боломжтой тул суралцагчидад илүү ойлгомжтой, сонирхойлтой болдог
1.2.Гар утасны контент
Гар утасны контент гэдэг нь компьютер болон түүнд зориулсан програмыг ашиглаж хүний оюун ухаанаар
бүтэж байгаа гар утсанд зориулсан төрөл бүрийн дуу хөгжим, зураг, тоглоом, видео зэргийг ерөнхийд нь
хэлнэ. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй манай нийгэмд хөдөлгөөнт холбооны хэрэгсэл
болох гар утас нь хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг, тухайлбал танилцах, тоглох, сонсох, харах бүх
боломжийг хангаж өгдөг.
1.3. Мобайл сургалтын давуу талууд:
Суралцагчид дурын газраас цаг хугацаанаас үл хамааран өөрсдийн боломжит цагаар суралцах
Тухайн хичээлтэй холбоотой шинэ соргог мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг
Сургалтын материалын богино хугацаанд хүргэнэ
Суралцагчаас биеэ даасан идэвхитэй байдлыг шаарддаг
Мэдээллийг зөвхөн унших бус сонсох, өнгө дүрс, хөдөлгөөнийг нь харах боломжтой
Багш суралцагдын хоорондын эргэх холбоо сайн
Суралцагчдын идэвхийг дээшлүүлдэг төдийгүй суралцагчдын сургалтанд хандах оюуны оролцоог
нэмэгдүүлдэг
Суралцагдын технологи ашиглах мэдлэг, чадвар сайжирч, биеэ дайчлан сурах, ажиллах чадвар
дээшилдэг
Маш өргөн хүрээг хамарч сургалт явуулах боломжтой
1.4. Мобайл сургалтын дутагдалтай талууд:
Гар утасны дэлгэцийн хэмжээ бага учир суралцагчдад бэрхшээлтэй санагдах
Гар усасны санах ойн багтаамж нь хязгаарлагдмал
Гар утас, техникээ ашиглах чадвар дутсанаас эсвэл интернетийн холболтын хурд удаан байх зэргээс
шалтгаалан сургалтаас шантрах, залхах асуудал гарч болзошгүй
Зарим график, дүрс дуу авиаг үзэхэд зарим суралцагчийн ашиглаж буй техник хэрэгсэл шаардлага
хангахгүй байх
Сурагчид ангийн сургалтанд байдаг шигээ шууд саналаа хэлэх, ойлгоогүй зүйлээ шууд асуух
боломжгүй.
1.5. Гар утасны боломж, функцүүд
Хөдөлгөөнт холбооны хөгжлийн эрин үе өөрчлөгдөн шинэчлэгдэхийн хэрээ гар утасны боломжууд
нэмэгдэж, хэрэглээ нь улам баялаг болсоор байна. Борлуулалтад хамгийн их нөлөөлж байгаа функц бол
одоогоор фото камерийн хүчин чадал байна. Touch Screen буюу мэдрэгч дэлгэцтэй болон QQERTY
буюу компьютерийн гарын байрлалтай товчлууртай гар утас зэрэг сүүлийн үед залуус болон
бизнесийнхний анхаарлыг татаж байна. Гар утас нь нэг талаараа универсал төхөөрөмж болоод байна.
Байршил тогтоох, ТВ үзэх г.м
Хүснэгт 1.1 Гар утасанд суурилагдсан боломж, функц (2009,2010 он)
2010 2009 Өсөлтийн
хувь
SMS буюу богино мэдээ дамжуулах 100% 100% -
Интернет хөтөчтэй (browser) 96% 94% 2%
Өнгөт дэлгэц 94% 92% 2%
2,5 G өгөгдөл дамжуулах 92% 89% 3%
MMS зурган мессеж 82% 76% 8%
Фото камер 77% 71% 8%
Bluetooth 64% 58% 10%
Тоглуулагч 62% 52% 19%
Тоглоом 59% 51% 16%
Санах ойн слот буюу оролт 68% 48% 41%
3G өгөгдөл дамжуулах 33% 28% 18%
WiFi дэмжих 18% 15% 20%
Смартфон 17% 14% 21%
Эх сурвалж: Tomi Ahonen Almanac 2010
Гар утасны боломж, функцүүд нэмэгдсээр байгаа ч тухайн төхөөрөмжийн үндсэн үүргийг
алдагдуулахгүй байгаа билээ. Яриа, мессеж зэрэг харилцааны хэрэглүүр нь байсаар байгаа бөгөөд
төгөлдөржинө, шинэчлэл хийгдэнэ гэсэн гэсэн ойлголт харьцангуй бага байна.
Смартфоны талаар
Ухаалаг утас хэмээх смартфоны дэлхийн хэмжээний борлуулалт 2010 оны гуравдугаар улиралд
өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бараг 100 хувиар өссөн. Гэхдээ энэ зах зээлд өдгөө АНУ- ын
Apple болон Канадын Research in Motion компаниуд гол дүрд тоглож байгаа нь гар утасны зах зээлд
хүчтэй байр суурь эзэлдэг Nokia болон LG компаний смартфон ангилалд багтах бүтээгдэхүүнүүд
төдийлөн амжилт олж чадахгүй байна.
Техник технологийн салбарт хит бүтээгдэхүүний нэг болох iPhone, Blackberry болон Google
компанийн Android үйлдлийн систем бүхий смартфонууд 3G болон WiFi аар тоноглогдсон бусад
бүтээгдэхүүнийг зах зээлээс шахан гаргаж байна. Яг л овор жин багатай notebook гэгч
компьютерийг орлох болсон. Гэхдээ сүүлийн үед Apple компаний iPhone netbook-г хангалттай
орлох болсон. Учир нь тус компани App Store онлаaн дэлгүүрт iPhone-д зориулсан 250 мянга гаруй
жижиг програмууд бий. Тэдгээрийн тусламжтайгаар хэрэглэгчид өөрсдийн хүсэл шаардлагын дагуу
iPhone- оо ашиглах бүрэн боломжтой болдог билээ.
Смартфон зах зээлд анхлан хөл тавьж олны анхаарлыг өөр зүгт хандуулж чадсан Blackberry- г
тухайн үед зөвхөн бизнес хэрэглээнд гаргаж байв. Харин iPhone 2007 онд зах зээлд гарч ирсэнээр
смартфоны талаарх худалдан авагчийн ойлголтыг өөрчилж, зах зээллийн хамгийн их эрэлттэй
бүтээгдэхүүний нэг болсон.
Одоо смартфон гэгч өргөн хэрэглээний олон төрлийн цахилгаан төхөөрөмжийг бүрэн орлож байна.
Чухамдаа смартфоныг мэдээ мэдээлэл, энтертайнмент, болон харилцаа холбооны аль ч төрөлд
ашиглах боломжтой хүчин чадал нь оршдог. Түүнчлэн 3G технологийн тусламжтайгаар
смартфоноосоо интернэтэд холбогдох боломж олгодог нь бас л нэг давуу тал. Харин саяхан
үйлчилгээнд нэвтэрсэн 4G технологи смартфоны зах зээлд эдлэх байр суурийг бүр нэмэгдүүлж
чадсан. Учир нь энэхүү шинэ технологийн ачаар смартфоноосоо өндөр хурдны интенэтэд
холбогдож, гэрийн нөхцөлд ашигладаг кабель модемтэй адил хурдаар өгөгдөл дамжуулах
боломжтой болох юм. Мэдээж смартфоны процессор, хүчин чадал жил ирэх тусам өсөн нэмэгдэж
байгаагаас гадна багтаамж нь ч тэр хэрээр ихэссээр байна.
2. Судалгааны хэсэг
Мобайл сургалт нь орон зай, цаг хугацаанд баригдалгүй сургалтыг тасралтгүй, идэвхитэй явуулах
боломжийг бий болгох бөгөөд багшийн шууд оролцоогүйгээр ойлгох, суралцах нөхцөл боломжоор
хангах явдал юм. Иймээс олон улсын сургалтын дэвшилтэт технологиудаас суралцан, сургалтын арга
хэлбэрээ шинэчлэн сайжруулах шаардлагын үүднээс хичээлийг орчин үеийн мэдээлэл харилцаа
холбооны шинэ технологи болох гар утасанд зориулан боловсруулах, суралцагчийн мэдээлэл хүлээн авах
хурданд тохируулан удирдах боломжийг бүрдүүлэх юм. Энэхүү судалгааны ажил нь их дээд сургуулийн
оюутан нарын мобайл сургалын хэрэгцээ болон мобайл сургалтыг хэрхэн хүлээн авч буй байдлыг
судлахад чиглэгдсэн. Судалгаа шинжилгээ нь хэрэглэгчийн асуулга дээр суурилсан бөгөөд нийт 800
оюутнаас судалгаа авсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд ихэнх сурагчдын ашиглаж байгаа гар утас нь
мобайл сургалтын орчинд ажиллах боломжтой байна. Мөн оюутнууд мобайл сургалтыг сурах үйл явцад
чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй гэж үзэж байна.
2.1 Судалгааны зорилго
Энэхүү судалгааны зорилго нь Их дээд сургуулийн оюутан нарын мобайл сургалын хэрэгцээ болон мобайл
сургалтыг хэрхэн хүлээн авч буй байдлыг судлахад оршино.
Судалгаа нь дараах зорилтуудын хүрээнд хийгдэв.
Сурагчдын мобайл сургалтын тухай ойлголт, сургалтын хэрэгцээг тодорхойлох
Мобайл сургалтын чиглэлийг тодорхойлох
2.3 Түүврийн сонголт болон өгөгдөл цуглуулсан арга
2012-2013 оны хичээлийн жилд Комьпютер Техник Менежментийн Их сургуульд нийт 2400 гаруй оюунтууд
хичээл сонгон суралцаж байгаа бөгөөд оюутуудын 1/3 болох 800 оюутнуудаас судалгаагаа авахаар түүврийн
сонголт хийсэн. Энэхүү судалгаанд нийт 800 оюутнаас цаасаар авсан судалгаа бөглөгдсөнөөс бүрэн зөв
бөглөсөн 702 оюутны өгөгдлийг хүчинтэйд тооцож үр дүнд ашигласан. Судалгааны асуулгыг 2012 оны 11
сарын 05 аас 2012 оны 11 сарын 30 хүртэлх хугацаанд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн
Комьпютер Техник Менежментийн Их сургуулийн оюутнуудаас авсан.
2.3. Үр дүн болон шинжилгээ
Судалгаанд нийт 702 оюутны өгөгдлийг ашигласан бөгөөд өгөгдлийн шинжилгээг SPSS 16.0 программаар
хийсэн.
Судалгаанд оролцогдын ерөнхий мэдээлэл
Судалгаанд хамрагдсан оюутнуудын 57.7% нь эмэгтэй, 42.3% нь эрэгтэй оюутнууд байсан. Нийт судалгаанд
оролцогчдын 29.3% нь нэгдүгээр курс, 27.9% нь хоѐрдугаар курс, 23.9% нь гуравдугаар курс, 18.8% нь
дөрөвдүгээр курс байсан.
Нийт судалгаанд оролцогч оюутнуудын сурч байгаа мэргэжлээс харвал 407 буюу 58% нь менежментийн
ухааны оюутнууд, 295 буюу 42% нь компьютерийн ухааны оюутнууд байсан.
Судалгаанд оролцогчдын гар утасны хэрэглээ болон мобайл сургалтын хэрэгцээний талаарх асуултууд
Та ямар гар утас ашигладаг вэ? Хүснэгт 2.1
№ Утас Давтамж Хувь %
1 Nokia 304 43.3%
2 iPhone 39 5.6%
3 Samsung Galaxy 199 28.3%
4 HTC 24 3.4%
5 Sony Ericsson 18 2.6%
6 LG 34 4.8%
7 Blackberry 8 1.1%
8 Panasonic 4 6%
9 Anycall 10 1.4%
10 Motorola 6 .9%
11 G-Mobile 10 1.4%
12 Бусад 46 6.6%
Нийт 702 100.0%
Зураг2.1 Ашиглаж байгаа гар утас
Судалгаанд оролцогчдын дийлэнх хувь Nokia гар утасыг сонгон ашигладаг байна.
38.4% нь iPhone, Samsung Galaxy, HTC, Blackberry зэрэг ухаалаг гар утасыг ашигладаг байна.
Та гар утасыг ямар зорилгоор ашигладаг вэ? Хүснэгт 2.2
Огт үгүй Өдөрт
0-1 удаа
Өдөрт
1-3 удаа
Өдөрт
3-5 удаа
Өдөрт
5+ удаа
Бусадтай харилцах 4% 6.8% 15.1% 17.8% 59.8%
3 48 106 125 420
Мессеж бичих 6% 5.8% 15.7% 16.7% 60.2%
11 41 110 117 422
Өөрт хэрэгтэй мэдээ, мэдээлэл
авах
17% 24.5% 23.9% 14.7% 19.9%
119 172 168 103 140
Интернетэд холбогдох 31.4% 18% 21% 12% 17.7%
220 126 147 84 124
Мобайл банкны үйлчилгээ авах 53.4% 25.4% 8.5% 5.3% 7.4%
375 178 60 37 52
Тоглоом тоглох 32.5% 23.5% 17.0% 10.7% 16.4%
228 165 119 75 115
Хөгжим сонсох 15.8% 16.2% 22.5% 14.7% 30.8%
111 114 158 103 216
Видео үзэх 67.8% 13.1% 8% 3.7% 7.4%
476 92 56 26 52
Social networking вэб сайтуудруу
хандах
55.8% 12.3% 10.8% 7.3% 13.8%
392 86 76 51 97
Судалгаанд оролцогчдын ихэнх нь гар утсыг түүний үндсэн үүрэг болох бусадтай харилцаа холбоо тогтоох,
мессеж бичих зорилгоор ашигладаг нь харагдаж байна.
Мөн 68% нь ямар нэгэн байдлаар гар утасаараа интернэтэд холбогдож өөрт хэрэгтэй мэдээ мэдээлэл авдаг нь
харагдаж байна. Энэ нь бидний судалгааны зорилго болох мобайл с
Та өдрийн хэдэн цагийг гар утасаа ашиглахад зарцуулж байна вэ? Хүснэгт 2.3
Огт үгүй Өдөрт
0-1 удаа
Өдөрт
1-3 удаа
Өдөрт
3-5 удаа
Өдөрт
5+ удаа
Гэртээ 1.6% 26.6% 28.5% 14.1% 29.2%
11 187 200 99 205
Сургууль дээр 11.4% 39.3% 23.1% 13.5% 12.7%
80 276 162 95 89
Дэлгүүрт 39% 39.9% 9.8% 5.6% 5.7%
274 280 69 39 40
Завтай үедээ 7.4% 28.5% 24.1% 15.4% 24.6%
52 200 169 108 173
Хүлээх зуураа 13.2% 48.9% 17.9% 8% 12%
93 343 126 56 84
Сургуульд явах замдаа 32.1% 46.3% 10.7% 3.6% 7.4%
225 325 75 25 52
Зураг 2.2 Та өдрийн хэдэн цагийг гар утасаа ашиглахад зарцуулж байна вэ?
Та ухаалаг гар утас эзэмших хүсэлтэй юу? Хүснэгт 2.4
№ Үзүүлэлт Давтамж Хувь %
1 Тийм 641 91.3%
2 Үгүй 61 8.7%
Нийт 702 100%
Та ухаалаг гар утас эзэмших хүсэлтэй юу гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 91.3%
нь тийм гэж хариулжээ.
Та гар утасыг сургалтанд ашиглахыг хүсэж байна уу? Хүснэгт 2.5
№ Түвшин Давтамж Хувь%
1 Маш их хүсэж байна 220 31.3%
2 Хүсэж байна 244 34.8%
3 Дунд зэрэг 123 17.5%
4 Хүсэхгүй байна 59 8.4%
5 Хамаагүй 56 8.0%
Нийт 702 100.0%
Дээрхи үзүүлэлтээс харахад сурагчдын ихэнч нь гар утасыг сургалтанд ашиглахыг хүсэж байна.
Та мобайл сургалтын талаар хэр мэдэх вэ? Хүснэгт 2.6
№ Түвшин Давтамж Хувь %
1 Сайн 49 7.0%
2 Дунд 217 30.9%
3 Анхан түвшиний 225 32.1%
4 Огт мэдэхгүй 210 29.9%
Нийт 702 100.0%
Судалгаанд оролцогчдын ихэнх нь буюу 62% хувь нь мобайл сургалтын талаар мэдлэг муу байгаа нь
харагдаж байна. Иймээс нийт сурагчдад мобайл сургалтын талаар мэдээлэл хүргэн түүний давуу талын
талаар тодорхой ойлготтой болгох нь зүйтэй гэж бодож байна.
Хэрэв танд гар утас ашиглан суралцах боломж бүрдвэл та сурах уу?
Хүснэгт 2.7
№ Үзүүлэлт Давтамж Хувь %
1 Тийм 473 67.4%
2 Үгүй 82 11.7%
3 Мэдэхгүй 147 20.9%
Нийт 702 100.0%
Гар утасыг сургалтанд ашиглахтай холбоотой доорхи давуу талуудаас сонгоно уу.
Хүснэгт 2.8
№ Үзүүлэлтүүд Давтамж Хувь %
1 Сургалтын агуулгад хаанаас ч хэзээ ч хандах
боломжтой
468 22.8%
2 Багш сурагчдын харилцааг нэмэгдүүлдэг 281 13.7%
3 Сурагч төвтэй сургалтыг нэмэгдүүлдэг 245 11.9%
4 Уян хатан 222 10.8%
5 Авсаархан 369 17.9%
6 Найдвартай 202 9.8%
7 Үнийн хувьд боломжийн 269 13.1%
Нийт 2056 100%
Зураг 2.3 Мобайл сургалтын давуу тал
Судалгаанд оролцогчдийн ихэнх нь мобайл сургалтын давуу талаар сургалтын агуулгад хаанаа ч хэзээ ч
хандах боломтой байдал, авсаархан байдлыг нь сонгожээ.
Гар утасыг сургалтанд ашиглахад гарах хүндрэлтэй талуудаас сонгоно уу.
Хүснэгт 2.9
№ Үзүүлэлтүүд Давтам
ж
Хувь
%
1 Төхөөрөмжийн найдвартай байдад 316 18.3%
2 Үнэ 369 21.4%
3 Оюутнуудын анхаарал сарних, гар
утасаа зохисгүй ашиглах
359 20.8%
4 Оюутнууд амархан хуулах боломжтой 268 15.5%
5 Үр ашигтай байдал 152 8.8%
6 Гар утасанд зориулсан контент дутмаг 263 15.2%
Нийт 1727 100%
Зураг 2.4 Мобайл сургалтын хүндрэлтэй тал
Судалгааны үр дүнгээс харахад төхөөрөмжийн үнэ, оюутнуудын анхаарал сарних, гар утасаа зохисгүй
ашиглах, төхөөрөжийн найдвартай байдал зэрэг үзүүлэлтүүдийг судалгаанд оролцогчид мобайл сургалтын
дутагдалтай талаар сонгожээ.
Та гар утасаараа ямар төрлийн хичээл судлахыг хүсч байна вэ? Хүснэгт 2.10
№ Чиглэлүүд Давтамж Хувь %
1 Бүх хичээл 274 34.9%
2 Гадаад хэл 212 27.0%
3 Мэргэжлийн хичээл 84 10.7%
4 Суурь хичээл 36 4.6%
5 Нийгмийн ухааны хичээл 26 3.3%
6 Математик 48 6.1%
7 Сонгон судлах хичээлүүд 28 3.6%
8 Мэдэхгүй 78 9.9%
Нийт 786 100%
Гар утасаараа ямар төрлийн хичээл судлахыг хүсэж байна вэ гэсэн асуултанд 34.9% нь бүх төрлийн
хичээлийг судлах боломжтой, 27% нь гар утасаараа гадаад хэл суралцвал илүү тохиромжтой гэж үзжээ.
Судалгаанд оролцогчдын 50 -аас дээш хувь нь гар утас ирээдүйд сургалтын үйл ажиллагаад чухал байр
суурь эзлэхгүй гэж хариулсан байгаа бөгөөд энэ асуудал нь тэдэнд эргэлзээтэй байгаа нь харагдаж байна.
Ирээдүйд гар утас нь сургалтын үйл ажиллагаанд маш чухал байр суурь эзэлнэ гэдэгтэй санал нийлж байна
уу гэсэн асуултанд тийм гэж хариулсан бол шалтгаанаа бичнэ үү гэсэн асуултыг нээлттэйгээр тавьсан
бөгөөд доорхи байдлаар хариу өгсөн байсан.
Хэрэв та 10-р асуултанд тийм гэж хариулсан бол шалтгаанаа бичнэ үү. Хүснэгт 2.11
№ Хариулт Давтамж Хувь %
1 Гар утасыг хэрэглэхэд амар, авсаархан 98 14%
2 Гар утасыг хүн бүр ашигладаг. Ирээдүйд гар утасны эрэлт илүү
болж, хөгжил нь дээд цэгтээ хүрэх учираас хэрэлгээ нь ихсэх
болно. Мөн хүн болгонд хүртээмжтэй
65 9.3%
3 Оюутан сурагчид хичээлээ хаана ч хэзээ ч хийх боломжтой 55 7.8%
4 Техник , технологи маш хурдацтай хөгжиж байна 49 7%
5 Цаг хугацаа хэмнэж, сурахад илүү хялбар болно 39 5.6%
6 Гар утас улам бүр хөгжсөөр байна. Гар утасыг ашиглан хийж
болохгүй зүйл гэж байхгүй болж байна
37 5.3%
7 Биедээ байнга авч явдаг төхөөрөжийг сургалтанд ашиглавал илүү
дөхөм
34 4.8%
8 Ухаалаг гар утасны хэрэглээ ихэсч байна 32 4.6%
9 Одоо ч гэсэн гар утасыг оюутнууд сургалтандаа ашигладаг 27 3.8%
10 Гар утасаар бүх л зүйлийг хийж болох учираас 22 3.1%
11 Гар утас нь хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ учир сургалт явуулах
илүү дөхөм
19 2.7%
12 Одоо үед утас хүний хамгийн чухал хэрэлээ 17 2.4%
13 Мэдээллийг хурдан авах боломжтой 16 2.3%
14 Цахим эрэн зуунд юм бүхэн хялбарчлагдаж байгаа учираас 10 1.4%
15 Бүх програмууд гар утасанд зориулсан хувилбартай болж байна 9 1.3%
16 Ухаалаг гар утасны эрэн үе эхэлж байна 8 1.1%
17 Ирээдүйд гар утас компьютерийг орлох болно 6 0.9%
18 Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд хэрэгтэй 6 0.9%
19 Олон улсын хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд 5 0.7%
20 Гар утас нь технологийн шинэчлэл хийж байна 3 0.4%
Оюутнуудын хариулсан байдлаас харахад "Гар утасыг хэрэглэхэд амар, авсаархан" гэж 14% нь, " Гар утасыг
хүн бүр ашигладаг. Ирээдүйд гар утасны эрэлт илүү болж, хөгжил нь дээд цэгтээ хүрэх учираас хэрэлгээ нь
ихсэх болно. Мөн хүн болгонд хүртээмжтэй " гэж 9.3%, " Оюутан сурагчид хичээлээ хаана ч хэзээ ч хийх
боломжтой" гэж 7.8%," Техник , технологи маш хурдацтай хөгжиж байна " гэж 7% нь тус тус хариулжээ.
Мөн оюутнууд гар утасны хөгжлийн талаар маш өргөн ойлголттой, ирээдүйд зөвхөн сургалтанд ч бус
өөрийн төрлийн үйл ажиллагаанд гар утас нь өргөн ашиглагдана гэж үзсэн байна.
Оюутнуудаас та гар утасыг сургалтанд хэрхэн ашиглаж болох талаар өөрийн саналаа бичнэ үү гэсэн
асуултыг нээллтэй байдлаар асуусан бөгөөд оюутнууд доорхи байдлаар хариулсан байна.
Гар утасыг сургалтанд хэрхэн ашиглаж болох талаар өөрийн санаалаа бичнэ үү.
Хүснэгт 2.12
№ Хариулт Давтамж Хувь %
1 Хичээлүүдээ илүү дэлгэрэнгүй үзэх 87 12.4
2 Хичээлтэй холбоотой мэдээллийг гар утасаараа авах 69 9.8
3 Бие даалт өгөх 56 7.9
4 Хичээлүүдийн явцын дүнгүүдээ багшаасаа авдаг байх 45 6.4
5 Хичээл бүрт зориулсан програм хийж болно 42 6
6 Сорил өгөх 38 5.4
7 Багштайгаа илүү ойр байх хэлбэрээр зохион байгуулах 34 4.8
8 Сургуулиас бүх төрлийн мэдээлэл өгөх, энд тэнд зарлал тавьсанаас
дээр
29 4.1
9 Гэрийн даалгавар, бие даалтуудын талаарх мэдээллийг утасаараа
авах
28 3.9
10 Номнуудыг элекрон хэлбэрт оруулах 26 3.7
11 Лекцүүдээ утасаар сонсдог мөн уншидаг болгох 21 2.9
12 Зөвхөн мобайл сургалтанд зориулсан програм зохих байдлаар 18 2.5
13 Мессеж хэлбэрээр 15 2.1
14 Контент байдлаар хөгжүүлэх 14 1.9
15 Чухал нэр томьѐог сануулдаг байх 14 1.9
16 Мобайл вэб ашиглах 11 1.5
17 Хичээлүүдийн видео бичлэгүүдийг үздэг болгох 9 1.2
18 Сонирхолтой хэлбэрээр жнь IQ тоглоом 8 1.1
Оюутнуудын хариулсан байдлаас харахад " Хичээлүүдээ илүү дэлгэрэнгүй үзэх " гэж 12,4%, " Хичээлтэй
холбоотой мэдээллийг гар утасаараа авах " гэж 9.8%, " Бие даалт өгөх " гэж 7.9%, " Хичээлүүдийн явцын
дүнгүүдээ багшаасаа авдаг байх "6.4% нь хариулсан байна.
Мөн хүснэгтээс харахад оюутнууд суургуультай холбоотой сургалттай холбоотой бүхий л төрлийн
мэдээллийг хурдан шуурхай авахыг хүсч байгаа нь харагдаж байна.
3. Mle-moodle системийг мобайл сургалтанд нэвтрүүлэх нь
Сургалтын удирдлагын системүүд (Learning Management System) нь интернет дээр суурилсан боловсролын
үндсэн элемент юм. Үүнтэй нэгэн зэрэгцээд энэ салбар дахь судалгаа өсөн нэмэгдсээр байна. Энэхүү
харьцуулалтын гол зорилго нь одоо оршин буй нээлттэй эхтэй сургалтын удирдлагын системүүдийг
харьцуулан дүгнэх юм. Үүний тулд одоогоор зах зээл дээрх хамгийн их ашиглагдаж буй системүүдээс
сонголоо: Atutor, Bazaar, Bodington, Claroline, Coursemanager, ITIAS, Moodle болон Sakai. Эдгээр сонгогдсон
програм хангамжууд Харилцааны хэрэгслүүд (Communication Tools), Бүтээмжтэй хэрэгслүүд (Productivity
Tools), Оюутны оролцоог дэмжих хэрэгслүүд зэрэг тус тус шинж чанаруудын дагуу дэлгэрэнгүй судлагдсан
болно. Энэхүү судалгаа нь тухайн нээлттэй эхийн интернет веб сайт дээрх өгөгдсөн шинж чанар онцлогууд
болон демо програмуудыг ашиглах байдлаар хийгдсэн болно.
3.1 Moodle системийн тухай
Moodle систем нь интернет вэбэд суурилсан сургалт явуулах системүүдээс хамгийн өргөн тархсан бөгөөд
бусад програмаас илүү давуу талтай юм. Moodle систем нь бүх хэрэглэгчдийн хүсэлтээр шинэчлэгдэн
боловсронгуй болж байх нөхцөлийг бүрдүүлсэн байдаг бөгөөд дэлхийн томоохон нээлттэй их сургуулиуд
сургалтандаа хэрэглэсээр байна.
3.2 MLE-Moodle систем
MLE-Moodle нь гар утсанд зориулан загварчлагдсан мобайл сургалтын систем бөгөөд 2009 онд анх
танилцуулагдсан. Үүнийг мөн Learning Management System болох Moodle-ийн plug in гэж хэлж болох юм.
MLE Moodle-д Moodle ийн үндсэн үйлдлүүдийг багтааснаас гадна мөн зарим шинэ онцлогуудыг багтаажээ.
Үүнд:
Хичээл: хичээлүүд нь маш олон сонголтуудаас бүрдэж болох бөгөөд хичээл бүрийг асуултаар
дуусгаж болно. Хичээлийн нэг агуулгыг бүтээгээд э-сургалтаар мөн мобайл сургалтаар ашиглаж
болно.
Шалгалт: шалгалтын тестүүд нь олон сонголттой, үнэн-худал, богино хариулттай, эссэ, санамсаргүй
асуулт, тоон асуулт гэх мэт байж болно. Асуултанд хариулсан дор нь зөв хариултыг харуулах,
оюутанд зөвлөгөө өгөх зэрэг хувилбаруудаас багш тухайн тестийг зохиох явцадаа тохируулан өгч
болно.
Гэрийн даалгавар: хичээл бүрд багш гэрийн даалгавар тавьж болно. Гэрийн даалгавар нь энгийн
текс, аудио, видео ман зурган хэлбэрээр байж болно.
Судалгааны асуумж: судалгааны асуумж модуль нь хичээлийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд
багшид туслах судалгааны хэлбэрүүдийг агуулдаг.
Форум: хэлэлцүүлгийн самбараа хүн эсвэл бүлэг саналаа солилцож болно. Хэлэлцүүлэгт оролцох нь
сургалтын үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд өөрийн ойлголтоо тодорхойлох, хөгжүүлэхэд оюутанд
тусалдаг.
Өгөдлийн сан: Moodle - ийн өгөгдлийн сангаас хайлт хийж болдог
Нөөц: гар утаснаасаа олон төрлийн moodle -ийн нөөц хандах боломжтой.
Жишээлбэл:
Текст
HTML текст
Зураг
Видео
Аудио
Холбоосууд.
Мобайл браузерийн тестчилэл
Мобайл сургалтын системийн нүүр хуудас
Мобайл сургалтын системийн энэ хэсэгт оюутны судалж байгаа бүх хичээлийн жагсаалтууд гарч ирнэ.
Оюутан хичээл тус бүр дээр даран тухайн хичээлийн дэлгэрэнгүй мэдээлэл болох хичээллийн агуулга,
тухайн хичээлд даалгавар байгаа эсэх зэргийг мэдэж болно.
Доор өгөгдсөн зургаар бизнесийн програмчлал хичээлийн лекц, даалгавар болон мэдлэг шалгах тестийн
харагдах байдлыг харуулав.
Зураг 3.10 Хичээлийн харагдах байдал
ДҮГНЭЛТ
Судалгаанаас харахад оюутнуудын гуравны нэг нь смартфон төрлийн гар утас ашигладаг, 70 гаруй хувь нь
интернэтэд гар утасаараа холбогдож байгаа явдал нь мобайл сургалтыг хэрэгжүүлэхэд тохиромжтой нь
харагдаж байна.
Оюутнуудын ихэнх нь ухаалаг гар утас эзэмших хүсэлтэй бөгөөд гар утасыг сургалтанд ашиглахыг хүсч
байна. Судалгаанд оролцогсдын 50-аас дээш хувь мобайл сургалтын талаар ойлголт харьцангуй бага хэдий ч
энэ сургалтын ач холбогдлыг цаг зардал хэмнэсэн, мэдээллийг түргэн авах боломж бүхий арга хэмээн үздэг
байна. Мөн бүхий л төрлийн хичээлийг мобайл хэлбэрээр авч болно гэж үзсэн байна.
Энэхүү судалгаанаас харахад их дээд сургуулиуд зайн сургалтаа өргөжүүлэн мобайл сургалтыг зайн
сургалтын нэг хэлбэрээр хөгжүүлэх хэрэгцээ нэгэнт бий болсон гэдэг нь харагдаж байна.
Гар утас бидний бодсоноос ч хурдан хөгжиж байна. Бид сургалтын орчнн, сургалтын технологио
боловсронгуй болгосноор нээлттэй их сургуулийн үндэс болсон электрон сургалтын интернет, CD, DVD,
комьютер ашигласан э-сургуулийн дараагийн үе шат болох u-сургууль, t-сургуулийн үе шатруу шилжин
орох эхлэл тавигдах юм.
Интерактив, мультимедиа технологид түшиглэсэн мобайл сургалтын систеийг дэмжиж, оюутны сурах
идэвхийг сайжруулж, бага хугацаанд их мэдлэг, мэдээлэл өгөх бололцоо олгоно.
Мобайл сургалтын хөтөлбөр нь орон зай, цаг хугацаанд баригдалгүй сургалтыг тасралтгүй, идэвхитэй
явуулах боломжийг бий болгох бөгөөд багшийн шууд оролцоогүйгээр ойлгох, суралцах нөхцөл боломжоор
хангах явдал юм. Иймээс олон улсын дэвшилтэт технологиос суралцан, сургалтын арга хэлбэрээ шинэчлэн
сайжруулах шаардлагын үүднээс хичээлийг орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны шинэ технологи
болох гар утасанд зориулан боловсруулах, суралцагчийн мэдээлэл хүлээн авах хурданд тохируулан удирдах
боломжийг бүрдүүлэх юм.
Одоогийн сургалтын системийг хөдөлгөөнт технологид суурилан сургалтын материалыг хурдан шуурхай
тараах, түгээх нь сургалтын системийн эргэх холбоог сайжруулж, сургалтын цаасан зардлыг бууруулж,
оюутнууд хэрэгтэй мэдээллээ хүссэн цагтаа хаанаас ч хандан олж авах боломжтой болох, мөн ном сурах
бичгийн хүрэлцээгүй байдал үгүй болж тэр хэмжээгээр цаасны зардал ч багасах юм.
MLE мобайл сургалтын систем нь багш болон оюутнуудад тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг цогцоор нь
шийдэж өгсөн систем юм. Энэ систем нь зөвхөн сурагчид ч биш мөн багш нарт зориулж маш олон төрлийн
үйл ажиллагааг хамарч чадсан. Сурагчид хичээлийн талаар асуулт байвал тэр дор нь багшдаа онлайнаар
илгээж, хичээл бүрийн сургалтын агуулгуудыг харж, даалгавараа шалган мөн тест өгөх боломжтой. Энэ
систем нь багшид хичээлийн материалыг оюутнуудад тараах, даалгавар өгөх, тест оруулах зэрэг функц тус
бүрээр маш олон сонголтын боломжуудыг оруулж өгсөнөөр багшийн ажилд маш их дэмжлэг өгөх систем
юм.
Ашигласан материалын жагсаалт
1. Бат-Очирын Авимэд "Хөдөлгөөнт Холбоо", 2010
2. Ч.Мөнхзул "Монгол дахь зайн сургалт", 2008
3. Б.Жадамбаа, Ц.Чимэдлхам "Судалгааны арга зүй", 2011
4. Ц.Одонтуяа, "Гар утас" , 2009
5. Alexander, B. (2004). Going nomadic: Mobile learning in higher education. EDUCAUSE Review, 35(5), 29–35.
6. Archibald, J. (2007). Cell phones as an educational tool.
http://www.tectonic.co.za/wordpress/?p=1396
7. Attewell, J. (2005). From research and development to mobile learning: Tools for education and training
providers and their learners. Proceedings of mLearn 2005. http://www.mlearn.org.za/CD/papers/Attewell.pdf
8. Attewell, J, 2005, “Mobile Technologies and Learning: a technology update
and m-learning project summary”, Learning and Skills Development Agency
9. Barker, A., Krull, G., & Mallinson, B. (2005). A proposed theoretical model for m-learning adoption in
developing countries. Proceedings of mLearn
10. Barker, A., Krull, G., & Mallinson, B. (2005, October 25-28). A proposed Theoretical Model for M-Learning
11. Bachmair, B. Pachler, N.Cook, J. Parameters and focal points for planning and evaluation of mobile learning.
2011. ›www.londonmobilelearning.net/downloads/Parameter_flyer.pdf.
12. Beale, R., & Jones, M. (2004). Integrating situated interaction with mobile awareness. Proceedings of mLearn
2004: Mobile learning anytime everywhere (pp. 25–26). London: Learning and Skills Development Agency.
13. Bleimann Udo Atlantis University (2006). A New Pedagogical Approach Beyond E-Learning - INC 2004
Conference Proceeding.
14. Brown, T. (2003). The role of m-Learning in the Future of e-Learning in Africa?
http://www.tml.tkk.fi/Opinnot/T-110.556/2004/Materiaali/brown03.pdf
15. Cook, J.Pachler, N.Bachmair, B. „Ubiquitous mobility with mobile phones: a cultural ecology for mobile
learning.‟ In E-learning and Digital Media. Special Issue - Media: digital, ecological, epistemological 8(3),
2011, pp. 181-196
16. Cobcroft, Rachel S and Towers, Stephen and Smith, Judith and Bruns, Axel (2006) Mobile learning in review:
Opportunities and challenges for learners, teachers, and institutions. In Proceedings Online Learning and
Teaching (OLT) Conference 2006, pages pp. 21-30, Queensland University of Technology, Brisbane. Cochrane,
T. (2005). Mobilising learning: A primer for utilising wireless palm devices to facilitate a collaborative learning
environment. Proceedings of ASCILITE 2005.
17. eLibera OG MLE (2010). Mobile Learning Engine MLE , http://mle.sourceforge.net/.
18. Frohberg Dirk, Göth Christoph and Schwabe Gerhard Mobile Learning Projects - a Critcial Analysis of the
State of Art [Report].
19. GSMA. 2010. Women and Mobile: A Global Opportunity. http://www.mwomen.org/Research/women-mobile-
a-global-opportunity_1
20. GSMA and A.T. Kearney. 2011. African Mobile Observatory. http://www.gsma.com/publicpolicy/wp
content/uploads/2012/04/africamobileobservatory2011-1.pdf
21. International Telecommunications Union (ITU). 2011. The World in 2011: ICT Facts and Figures.
http://www.itu.int/ITU-D/ict/facts/2011/material/ICTFactsFigures2011.pdf
22. Mike Sharples, Josie Taylor, Giasemi Vavoula (2005). Towards a Theory of Mobile Learning. International
Journal of Continuing Engineering Education and Life Long Learning, 12(5/6), 504-520.
23. Mobile Education (2003). A Glance at the Future.
http://www.dye.no/articles/aglance_aCthe_future!introduction.html
24. O‟Malley C. and Vavoula G. (2003). Guidelines for learning in a mobile environment MOBIlearn.
25. Traxler, J., & Bridges, N. (2004). Mobile learning — the ethical and legal challenges.
http://www.mobilearn.org/download/events/mlearn_2004/presentations/ Traxler.pdf
26. Viljoen, J-M. (2005). Innovative mLearning to support rural low-tech learners in Africa: The case of using
SMSs to support distance learner–teachers throughout South Africa. Proceedings of mLearn 2005.
http://www.mlearn.org.za/CD/BOA_p.71.pdf

Contenu connexe

Tendances

Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаанХүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаанbraving
 
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435
36cf0793 4435-4275-8353-6f21e461243536cf0793 4435-4275-8353-6f21e4612435
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435odbaatar sodob
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjoz
 
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмхөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмJargalchuluun Mungunbayar
 
Бэлэг эрхтэн томруулах дасгалууд
Бэлэг эрхтэн томруулах дасгалуудБэлэг эрхтэн томруулах дасгалууд
Бэлэг эрхтэн томруулах дасгалуудGantulga Dashdondov
 
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэхүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэEnhbold Undarmaa
 
сэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлтсэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлтTserendulam Gan-Erdene
 
Уул уурхайн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа
Уул уурхайн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааУул уурхайн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа
Уул уурхайн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааE-Gazarchin Online University
 
Говь хувьцаад компани
Говь хувьцаад компаниГовь хувьцаад компани
Говь хувьцаад компаниsemjid
 
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Adilbishiin Gelegjamts
 
менежмент эсээ
менежмент эсээменежмент эсээ
менежмент эсээBuka King
 
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчинЭрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчинBatzusemSharkhuu
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааchuluunbaatargankhuu
 
Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг - АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...
Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг -  АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг -  АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...
Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг - АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...batnasanb
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжСэтгэмж Цогцолбор Сургууль
 
Бие даалтын ажлын төлөвлөгөө
Бие даалтын ажлын төлөвлөгөөБие даалтын ажлын төлөвлөгөө
Бие даалтын ажлын төлөвлөгөөUsukhuu Galaa
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэTuru Turuu
 

Tendances (20)

Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаанХүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
 
сургалт ба хөгжил
сургалт ба хөгжилсургалт ба хөгжил
сургалт ба хөгжил
 
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435
36cf0793 4435-4275-8353-6f21e461243536cf0793 4435-4275-8353-6f21e4612435
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435
 
озоны цоорхой
озоны цоорхойозоны цоорхой
озоны цоорхой
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamj
 
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмхөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
 
Бэлэг эрхтэн томруулах дасгалууд
Бэлэг эрхтэн томруулах дасгалуудБэлэг эрхтэн томруулах дасгалууд
Бэлэг эрхтэн томруулах дасгалууд
 
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэхүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
 
сэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлтсэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлт
 
Уул уурхайн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа
Уул уурхайн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааУул уурхайн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа
Уул уурхайн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа
 
Говь хувьцаад компани
Говь хувьцаад компаниГовь хувьцаад компани
Говь хувьцаад компани
 
Active listening
Active listeningActive listening
Active listening
 
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
 
менежмент эсээ
менежмент эсээменежмент эсээ
менежмент эсээ
 
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчинЭрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцаа
 
Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг - АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...
Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг -  АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг -  АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...
Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг - АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
 
Бие даалтын ажлын төлөвлөгөө
Бие даалтын ажлын төлөвлөгөөБие даалтын ажлын төлөвлөгөө
Бие даалтын ажлын төлөвлөгөө
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэ
 

Similaire à МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

Мэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах нь
Мэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах ньМэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах нь
Мэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах ньErdenetuya Urtnast
 
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулах
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулахМэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулах
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулахМөнхжаргал Пүрэвдорж
 
1st day ict argazui-v1
1st day ict argazui-v11st day ict argazui-v1
1st day ict argazui-v1budkhand_2
 
мхт ийг ашиглан цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх тухай 2013
мхт ийг ашиглан цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх тухай 2013мхт ийг ашиглан цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх тухай 2013
мхт ийг ашиглан цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх тухай 2013Гантулга Төмөрбаатар
 
мэдээллийн технологи 1 хичээлийн хөтөлбөр
мэдээллийн технологи 1 хичээлийн хөтөлбөрмэдээллийн технологи 1 хичээлийн хөтөлбөр
мэдээллийн технологи 1 хичээлийн хөтөлбөрБатбагана Баасанжав
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Энхтамир Ш
 
Information and communication technology
Information and communication technologyInformation and communication technology
Information and communication technologyShine Naran school
 
МТДС-ийн Оюутны зөвлөлийн 2-р улиралын тайлан
МТДС-ийн Оюутны зөвлөлийн 2-р улиралын тайлан МТДС-ийн Оюутны зөвлөлийн 2-р улиралын тайлан
МТДС-ийн Оюутны зөвлөлийн 2-р улиралын тайлан МТДС-ийн оюутны зөвлөл
 
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...batnasanb
 
электрон худалдаа
электрон худалдааэлектрон худалдаа
электрон худалдааloboroo
 
мэргэжлийн боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд электрон бүртгэл мэдээллийн
мэргэжлийн боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд электрон бүртгэл мэдээллийнмэргэжлийн боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд электрон бүртгэл мэдээллийн
мэргэжлийн боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд электрон бүртгэл мэдээллийнМөнхжаргал Пүрэвдорж
 
Таблеттай оюутан
Таблеттай оюутанТаблеттай оюутан
Таблеттай оюутанbatnasanb
 
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдол
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдолХичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдол
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдолBayarmaaBayrmaa
 

Similaire à МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА (20)

Мэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах нь
Мэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах ньМэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах нь
Мэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах нь
 
Iltgel 2010 viii_hural
Iltgel 2010 viii_huralIltgel 2010 viii_hural
Iltgel 2010 viii_hural
 
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулах
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулахМэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулах
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулах
 
S.IT101 хичээлийн хөтөлбөр
S.IT101 хичээлийн хөтөлбөрS.IT101 хичээлийн хөтөлбөр
S.IT101 хичээлийн хөтөлбөр
 
1st day ict argazui-v1
1st day ict argazui-v11st day ict argazui-v1
1st day ict argazui-v1
 
ЭДЦС Н.Баднаагарав
ЭДЦС Н.БаднаагаравЭДЦС Н.Баднаагарав
ЭДЦС Н.Баднаагарав
 
УЭДС-ийн оюутнуудын цахим хичээлийн гарын авлага
УЭДС-ийн  оюутнуудын цахим хичээлийн гарын авлагаУЭДС-ийн  оюутнуудын цахим хичээлийн гарын авлага
УЭДС-ийн оюутнуудын цахим хичээлийн гарын авлага
 
мхт ийг ашиглан цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх тухай 2013
мхт ийг ашиглан цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх тухай 2013мхт ийг ашиглан цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх тухай 2013
мхт ийг ашиглан цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх тухай 2013
 
мэдээллийн технологи 1 хичээлийн хөтөлбөр
мэдээллийн технологи 1 хичээлийн хөтөлбөрмэдээллийн технологи 1 хичээлийн хөтөлбөр
мэдээллийн технологи 1 хичээлийн хөтөлбөр
 
Tsahim
TsahimTsahim
Tsahim
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
 
Information and communication technology
Information and communication technologyInformation and communication technology
Information and communication technology
 
МТДС-ийн Оюутны зөвлөлийн 2-р улиралын тайлан
МТДС-ийн Оюутны зөвлөлийн 2-р улиралын тайлан МТДС-ийн Оюутны зөвлөлийн 2-р улиралын тайлан
МТДС-ийн Оюутны зөвлөлийн 2-р улиралын тайлан
 
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
 
электрон худалдаа
электрон худалдааэлектрон худалдаа
электрон худалдаа
 
1st Day Ict Argazui V1
1st Day Ict Argazui V11st Day Ict Argazui V1
1st Day Ict Argazui V1
 
захирал лекц
захирал лекцзахирал лекц
захирал лекц
 
мэргэжлийн боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд электрон бүртгэл мэдээллийн
мэргэжлийн боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд электрон бүртгэл мэдээллийнмэргэжлийн боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд электрон бүртгэл мэдээллийн
мэргэжлийн боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд электрон бүртгэл мэдээллийн
 
Таблеттай оюутан
Таблеттай оюутанТаблеттай оюутан
Таблеттай оюутан
 
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдол
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдолХичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдол
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдол
 

Plus de Mr Nyak

Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Mr Nyak
 
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfpharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfMr Nyak
 
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdfpharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdfMr Nyak
 
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdfЭм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdfMr Nyak
 
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doclegalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.docMr Nyak
 
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdfMNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdfMr Nyak
 
marketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfmarketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfMr Nyak
 
marketing lesson
marketing lessonmarketing lesson
marketing lessonMr Nyak
 
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...Mr Nyak
 
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdfMr Nyak
 
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdfMr Nyak
 
mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022Mr Nyak
 
Cx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMNCx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMNMr Nyak
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027Mr Nyak
 
стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл
стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл
стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл Mr Nyak
 
Baseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of MongoliaBaseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of MongoliaMr Nyak
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааMr Nyak
 
Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021Mr Nyak
 
Digitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by MobicomDigitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by MobicomMr Nyak
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongoliaMr Nyak
 

Plus de Mr Nyak (20)

Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
 
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfpharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
 
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdfpharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
 
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdfЭм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
 
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doclegalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
 
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdfMNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
 
marketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfmarketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdf
 
marketing lesson
marketing lessonmarketing lesson
marketing lesson
 
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
 
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
 
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
 
mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022mongolian cultural and behavioral study 2022
mongolian cultural and behavioral study 2022
 
Cx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMNCx plus credential CXPLUSMN
Cx plus credential CXPLUSMN
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027
 
стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл
стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл стратегийн маркетингийн удирдлага  9 дэх хэвлэл
стратегийн маркетингийн удирдлага 9 дэх хэвлэл
 
Baseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of MongoliaBaseline Analysis on ICT in General Education of Mongolia
Baseline Analysis on ICT in General Education of Mongolia
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
 
Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021Warc marketers toolkit_2021
Warc marketers toolkit_2021
 
Digitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by MobicomDigitalenterprise2019 by Mobicom
Digitalenterprise2019 by Mobicom
 
Enation mongolia
Enation mongoliaEnation mongolia
Enation mongolia
 

МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА

  • 1. МОБАЙЛ СУРГАЛТЫН СУДАЛГАА Магистр Д.Оюунгэрэл Х.Аззаяа Монгол улс, ШУТИС.Компьютерийн Техник Менежментийн Сургууль oyun_tod@yahoo.com Хураангуй Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хүн амыг байнгын боловсролын орчноор хангах гол арга замуудын нэг нь мобайл сургалт юм. Энэхүү сургалтын хэлбэр нь суралцагчдад мэдээллийг хүргэх, тэднийг биеэ даан суралцах, мэдлэгээ бататгах, багшийн хяналт тусламжийн доор явагдах онцлогтой юм. Мобайл сургалтын хүрээнд хийсэн тандалтын судалгаагаар бид Компьютерийн Техник Менежментийн Сургуулийг (цаашид КТМС гэх) гол обьект болгон, мобайл сургалт явуулах технологийн боломж болоод хэрэглэгчдийн хандлага, менежментийн орчныг судлахыг зорилоо. Судалгааны үр дүн эерэг хандлагатай гарсан гэж судлаач бид үзэж байна. КТМС-ийн хувьд онлайн сургалтын MOODLE системийг ашигладаг бөгөөд түүний мобайл хувилбар болох MLE системийг судлан, уг сургуулийн Мэдээллийн Системийн Менежмент (цаашид МСМ гэх) мэргэжлийн хичээлүүд болох D.IM101- Алгоритм програмчлалын үндэс, D.IM203-Бизнесийн програмчлал, D.IM206- Програмчлалын технологи хичээлүүдийг мобайл хувилбарт шилжүүлэн 2 дахь улиралдаа ашиглаж байна. Энэ судалгааг хийснээр мобайл сургалтыг ашиглан бид зарим асуудлыг шийдэж чадаж байгаа боловч зарим сөрөг үр дагаваруудыг бий болгож байсан нь мобайл сургалтыг тэнхимийн болоод уламжлалт сургалттай хослуулан хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Түлхүүр үг: Онлайн сургалт, онлайн сургалтын систем, хэрэглэгчийн хандлага, онлайн сургалтын технологи, ухаалаг гар утас. Оршил Даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцөд техник технологи асар хурдацтай хөгжиж, нийгэм тэр даяараа эрчимтэй комьютержиж байгаа мэдээллийн эрин зуунд боловсролын салбар ч даган хувьсаж, олон нийтийн мэдээлэл, техникийн дэвшил энэ салбарт ч хүчтэй түрэн орж ирж байна. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хөгжлийн нэгэн дэвшил болох мобайл контент буюу гар утасаа ашиглан бизнесийн арилжаа хийх үйлчилгээг дэлхий хөгжингүй оронууд өргөн ашиглаж байна. Мобайл контент үйлчилгээг ашигласнаар бизнес эрхэлж байгаа хүн өөрт хэрэгтэй мэдээллээ гар утасаараа дамжуулж олж авахаас гадна өөрийн бизнесээ сурталчилах, худалдан борлуулалт хийх бүрэн боломжтой юм. Манай орны хувьд ч мобайл банк, мобайл маркетинг зэрэг үйлчилгээг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Харин би мобайл контент үйлчилгээг бизнесийн зүгээс бус боловсролын салбарт тэр дундаа их дээд сургуулийн хичээл сургалтанд ашиглах боломжтой талаас нь хэрхэн хийх, ямар үр дүн ач холбогдолтой байх хийгээд энэ нь манай орны хувьд хэр боломтой эсэхийг судлахыг оролдож байна.
  • 2. Мобайл сургалт нь орон зай, цаг хугацаанд баригдалгүй сургалтыг тасралтгүй, идэвхитэй явуулах боломжийг бий болгох бөгөөд багшийн шууд оролцоогүйгээр ойлгох, суралцах нөхцөл боломжоор хангах явдал юм. Иймээс олон улсын сургалтын дэвшилтэт технологиудаас суралцан, сургалтын арга хэлбэрээ шинэчлэн сайжруулах шаардлагын үүднээс хичээлийг орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны шинэ технологи болох гар утасанд зориулан боловсруулах, суралцагчийн мэдээлэл хүлээн авах хурданд тохируулан удирдах боломжийг бүрдүүлэх юм. 1. Мобайл сургалт Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хүн амыг байнгын боловсролын орчноор хангах гол арга замуудын нэг нь мобайл сургалт юм. Энэхүү сургалтын хэлбэр нь суралцагчдад мэдээллийг хүргэх, тэднийг биеэ даан суралцах, мэдлэгээ бататгах, багшийн хяналт тусламжийн доор явагдах онцлогтой юм. Мобайл сургалт нь хүн бүрт янз янзын ойлголт авчирч болох юм. Явцуу утгаараа мобайл сургалт нь iPhone, MP3 тоглуулагч, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан сургалт явуулах гэж харагдаж болох юм. Мэдээж эдгээр төхөөрөмжүүд нь мобайл сургалтыг явуулахад чухал юм. 1.1. Мобайл сургалтын онцлог: Хаанаас ч, хэзээ ч хичээлээ үзэж судлах боломж олгодог Хэрэглэгч бүр өөрийн мэдлэг, чадварын түвшинд тохирсон байдлаар сурах боломжтой Суралцагч өөрийн сургалтын үйл явцаа удирдан хянах боломжтой Мультимедиа технологи, дүрс, хөдөлгөөнт зураг, яриа, видео, тайлбар ашиглаж хичээлийн агуулыг бэлдэх боломжтой тул суралцагчидад илүү ойлгомжтой, сонирхойлтой болдог 1.2.Гар утасны контент Гар утасны контент гэдэг нь компьютер болон түүнд зориулсан програмыг ашиглаж хүний оюун ухаанаар бүтэж байгаа гар утсанд зориулсан төрөл бүрийн дуу хөгжим, зураг, тоглоом, видео зэргийг ерөнхийд нь хэлнэ. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй манай нийгэмд хөдөлгөөнт холбооны хэрэгсэл болох гар утас нь хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг, тухайлбал танилцах, тоглох, сонсох, харах бүх боломжийг хангаж өгдөг. 1.3. Мобайл сургалтын давуу талууд: Суралцагчид дурын газраас цаг хугацаанаас үл хамааран өөрсдийн боломжит цагаар суралцах Тухайн хичээлтэй холбоотой шинэ соргог мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг Сургалтын материалын богино хугацаанд хүргэнэ Суралцагчаас биеэ даасан идэвхитэй байдлыг шаарддаг Мэдээллийг зөвхөн унших бус сонсох, өнгө дүрс, хөдөлгөөнийг нь харах боломжтой Багш суралцагдын хоорондын эргэх холбоо сайн Суралцагчдын идэвхийг дээшлүүлдэг төдийгүй суралцагчдын сургалтанд хандах оюуны оролцоог нэмэгдүүлдэг Суралцагдын технологи ашиглах мэдлэг, чадвар сайжирч, биеэ дайчлан сурах, ажиллах чадвар дээшилдэг Маш өргөн хүрээг хамарч сургалт явуулах боломжтой 1.4. Мобайл сургалтын дутагдалтай талууд: Гар утасны дэлгэцийн хэмжээ бага учир суралцагчдад бэрхшээлтэй санагдах Гар усасны санах ойн багтаамж нь хязгаарлагдмал Гар утас, техникээ ашиглах чадвар дутсанаас эсвэл интернетийн холболтын хурд удаан байх зэргээс шалтгаалан сургалтаас шантрах, залхах асуудал гарч болзошгүй Зарим график, дүрс дуу авиаг үзэхэд зарим суралцагчийн ашиглаж буй техник хэрэгсэл шаардлага хангахгүй байх Сурагчид ангийн сургалтанд байдаг шигээ шууд саналаа хэлэх, ойлгоогүй зүйлээ шууд асуух боломжгүй.
  • 3. 1.5. Гар утасны боломж, функцүүд Хөдөлгөөнт холбооны хөгжлийн эрин үе өөрчлөгдөн шинэчлэгдэхийн хэрээ гар утасны боломжууд нэмэгдэж, хэрэглээ нь улам баялаг болсоор байна. Борлуулалтад хамгийн их нөлөөлж байгаа функц бол одоогоор фото камерийн хүчин чадал байна. Touch Screen буюу мэдрэгч дэлгэцтэй болон QQERTY буюу компьютерийн гарын байрлалтай товчлууртай гар утас зэрэг сүүлийн үед залуус болон бизнесийнхний анхаарлыг татаж байна. Гар утас нь нэг талаараа универсал төхөөрөмж болоод байна. Байршил тогтоох, ТВ үзэх г.м Хүснэгт 1.1 Гар утасанд суурилагдсан боломж, функц (2009,2010 он) 2010 2009 Өсөлтийн хувь SMS буюу богино мэдээ дамжуулах 100% 100% - Интернет хөтөчтэй (browser) 96% 94% 2% Өнгөт дэлгэц 94% 92% 2% 2,5 G өгөгдөл дамжуулах 92% 89% 3% MMS зурган мессеж 82% 76% 8% Фото камер 77% 71% 8% Bluetooth 64% 58% 10% Тоглуулагч 62% 52% 19% Тоглоом 59% 51% 16% Санах ойн слот буюу оролт 68% 48% 41% 3G өгөгдөл дамжуулах 33% 28% 18% WiFi дэмжих 18% 15% 20% Смартфон 17% 14% 21% Эх сурвалж: Tomi Ahonen Almanac 2010 Гар утасны боломж, функцүүд нэмэгдсээр байгаа ч тухайн төхөөрөмжийн үндсэн үүргийг алдагдуулахгүй байгаа билээ. Яриа, мессеж зэрэг харилцааны хэрэглүүр нь байсаар байгаа бөгөөд төгөлдөржинө, шинэчлэл хийгдэнэ гэсэн гэсэн ойлголт харьцангуй бага байна. Смартфоны талаар Ухаалаг утас хэмээх смартфоны дэлхийн хэмжээний борлуулалт 2010 оны гуравдугаар улиралд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бараг 100 хувиар өссөн. Гэхдээ энэ зах зээлд өдгөө АНУ- ын Apple болон Канадын Research in Motion компаниуд гол дүрд тоглож байгаа нь гар утасны зах зээлд хүчтэй байр суурь эзэлдэг Nokia болон LG компаний смартфон ангилалд багтах бүтээгдэхүүнүүд төдийлөн амжилт олж чадахгүй байна. Техник технологийн салбарт хит бүтээгдэхүүний нэг болох iPhone, Blackberry болон Google компанийн Android үйлдлийн систем бүхий смартфонууд 3G болон WiFi аар тоноглогдсон бусад бүтээгдэхүүнийг зах зээлээс шахан гаргаж байна. Яг л овор жин багатай notebook гэгч компьютерийг орлох болсон. Гэхдээ сүүлийн үед Apple компаний iPhone netbook-г хангалттай орлох болсон. Учир нь тус компани App Store онлаaн дэлгүүрт iPhone-д зориулсан 250 мянга гаруй жижиг програмууд бий. Тэдгээрийн тусламжтайгаар хэрэглэгчид өөрсдийн хүсэл шаардлагын дагуу iPhone- оо ашиглах бүрэн боломжтой болдог билээ. Смартфон зах зээлд анхлан хөл тавьж олны анхаарлыг өөр зүгт хандуулж чадсан Blackberry- г тухайн үед зөвхөн бизнес хэрэглээнд гаргаж байв. Харин iPhone 2007 онд зах зээлд гарч ирсэнээр смартфоны талаарх худалдан авагчийн ойлголтыг өөрчилж, зах зээллийн хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүний нэг болсон. Одоо смартфон гэгч өргөн хэрэглээний олон төрлийн цахилгаан төхөөрөмжийг бүрэн орлож байна. Чухамдаа смартфоныг мэдээ мэдээлэл, энтертайнмент, болон харилцаа холбооны аль ч төрөлд ашиглах боломжтой хүчин чадал нь оршдог. Түүнчлэн 3G технологийн тусламжтайгаар смартфоноосоо интернэтэд холбогдох боломж олгодог нь бас л нэг давуу тал. Харин саяхан үйлчилгээнд нэвтэрсэн 4G технологи смартфоны зах зээлд эдлэх байр суурийг бүр нэмэгдүүлж чадсан. Учир нь энэхүү шинэ технологийн ачаар смартфоноосоо өндөр хурдны интенэтэд
  • 4. холбогдож, гэрийн нөхцөлд ашигладаг кабель модемтэй адил хурдаар өгөгдөл дамжуулах боломжтой болох юм. Мэдээж смартфоны процессор, хүчин чадал жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаагаас гадна багтаамж нь ч тэр хэрээр ихэссээр байна. 2. Судалгааны хэсэг Мобайл сургалт нь орон зай, цаг хугацаанд баригдалгүй сургалтыг тасралтгүй, идэвхитэй явуулах боломжийг бий болгох бөгөөд багшийн шууд оролцоогүйгээр ойлгох, суралцах нөхцөл боломжоор хангах явдал юм. Иймээс олон улсын сургалтын дэвшилтэт технологиудаас суралцан, сургалтын арга хэлбэрээ шинэчлэн сайжруулах шаардлагын үүднээс хичээлийг орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны шинэ технологи болох гар утасанд зориулан боловсруулах, суралцагчийн мэдээлэл хүлээн авах хурданд тохируулан удирдах боломжийг бүрдүүлэх юм. Энэхүү судалгааны ажил нь их дээд сургуулийн оюутан нарын мобайл сургалын хэрэгцээ болон мобайл сургалтыг хэрхэн хүлээн авч буй байдлыг судлахад чиглэгдсэн. Судалгаа шинжилгээ нь хэрэглэгчийн асуулга дээр суурилсан бөгөөд нийт 800 оюутнаас судалгаа авсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд ихэнх сурагчдын ашиглаж байгаа гар утас нь мобайл сургалтын орчинд ажиллах боломжтой байна. Мөн оюутнууд мобайл сургалтыг сурах үйл явцад чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй гэж үзэж байна. 2.1 Судалгааны зорилго Энэхүү судалгааны зорилго нь Их дээд сургуулийн оюутан нарын мобайл сургалын хэрэгцээ болон мобайл сургалтыг хэрхэн хүлээн авч буй байдлыг судлахад оршино. Судалгаа нь дараах зорилтуудын хүрээнд хийгдэв. Сурагчдын мобайл сургалтын тухай ойлголт, сургалтын хэрэгцээг тодорхойлох Мобайл сургалтын чиглэлийг тодорхойлох 2.3 Түүврийн сонголт болон өгөгдөл цуглуулсан арга 2012-2013 оны хичээлийн жилд Комьпютер Техник Менежментийн Их сургуульд нийт 2400 гаруй оюунтууд хичээл сонгон суралцаж байгаа бөгөөд оюутуудын 1/3 болох 800 оюутнуудаас судалгаагаа авахаар түүврийн сонголт хийсэн. Энэхүү судалгаанд нийт 800 оюутнаас цаасаар авсан судалгаа бөглөгдсөнөөс бүрэн зөв бөглөсөн 702 оюутны өгөгдлийг хүчинтэйд тооцож үр дүнд ашигласан. Судалгааны асуулгыг 2012 оны 11 сарын 05 аас 2012 оны 11 сарын 30 хүртэлх хугацаанд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Комьпютер Техник Менежментийн Их сургуулийн оюутнуудаас авсан. 2.3. Үр дүн болон шинжилгээ Судалгаанд нийт 702 оюутны өгөгдлийг ашигласан бөгөөд өгөгдлийн шинжилгээг SPSS 16.0 программаар хийсэн. Судалгаанд оролцогдын ерөнхий мэдээлэл Судалгаанд хамрагдсан оюутнуудын 57.7% нь эмэгтэй, 42.3% нь эрэгтэй оюутнууд байсан. Нийт судалгаанд оролцогчдын 29.3% нь нэгдүгээр курс, 27.9% нь хоѐрдугаар курс, 23.9% нь гуравдугаар курс, 18.8% нь дөрөвдүгээр курс байсан. Нийт судалгаанд оролцогч оюутнуудын сурч байгаа мэргэжлээс харвал 407 буюу 58% нь менежментийн ухааны оюутнууд, 295 буюу 42% нь компьютерийн ухааны оюутнууд байсан. Судалгаанд оролцогчдын гар утасны хэрэглээ болон мобайл сургалтын хэрэгцээний талаарх асуултууд Та ямар гар утас ашигладаг вэ? Хүснэгт 2.1 № Утас Давтамж Хувь % 1 Nokia 304 43.3% 2 iPhone 39 5.6% 3 Samsung Galaxy 199 28.3% 4 HTC 24 3.4% 5 Sony Ericsson 18 2.6% 6 LG 34 4.8%
  • 5. 7 Blackberry 8 1.1% 8 Panasonic 4 6% 9 Anycall 10 1.4% 10 Motorola 6 .9% 11 G-Mobile 10 1.4% 12 Бусад 46 6.6% Нийт 702 100.0% Зураг2.1 Ашиглаж байгаа гар утас Судалгаанд оролцогчдын дийлэнх хувь Nokia гар утасыг сонгон ашигладаг байна. 38.4% нь iPhone, Samsung Galaxy, HTC, Blackberry зэрэг ухаалаг гар утасыг ашигладаг байна. Та гар утасыг ямар зорилгоор ашигладаг вэ? Хүснэгт 2.2 Огт үгүй Өдөрт 0-1 удаа Өдөрт 1-3 удаа Өдөрт 3-5 удаа Өдөрт 5+ удаа Бусадтай харилцах 4% 6.8% 15.1% 17.8% 59.8% 3 48 106 125 420 Мессеж бичих 6% 5.8% 15.7% 16.7% 60.2% 11 41 110 117 422 Өөрт хэрэгтэй мэдээ, мэдээлэл авах 17% 24.5% 23.9% 14.7% 19.9% 119 172 168 103 140 Интернетэд холбогдох 31.4% 18% 21% 12% 17.7% 220 126 147 84 124 Мобайл банкны үйлчилгээ авах 53.4% 25.4% 8.5% 5.3% 7.4% 375 178 60 37 52 Тоглоом тоглох 32.5% 23.5% 17.0% 10.7% 16.4% 228 165 119 75 115 Хөгжим сонсох 15.8% 16.2% 22.5% 14.7% 30.8% 111 114 158 103 216 Видео үзэх 67.8% 13.1% 8% 3.7% 7.4% 476 92 56 26 52 Social networking вэб сайтуудруу хандах 55.8% 12.3% 10.8% 7.3% 13.8% 392 86 76 51 97
  • 6. Судалгаанд оролцогчдын ихэнх нь гар утсыг түүний үндсэн үүрэг болох бусадтай харилцаа холбоо тогтоох, мессеж бичих зорилгоор ашигладаг нь харагдаж байна. Мөн 68% нь ямар нэгэн байдлаар гар утасаараа интернэтэд холбогдож өөрт хэрэгтэй мэдээ мэдээлэл авдаг нь харагдаж байна. Энэ нь бидний судалгааны зорилго болох мобайл с Та өдрийн хэдэн цагийг гар утасаа ашиглахад зарцуулж байна вэ? Хүснэгт 2.3 Огт үгүй Өдөрт 0-1 удаа Өдөрт 1-3 удаа Өдөрт 3-5 удаа Өдөрт 5+ удаа Гэртээ 1.6% 26.6% 28.5% 14.1% 29.2% 11 187 200 99 205 Сургууль дээр 11.4% 39.3% 23.1% 13.5% 12.7% 80 276 162 95 89 Дэлгүүрт 39% 39.9% 9.8% 5.6% 5.7% 274 280 69 39 40 Завтай үедээ 7.4% 28.5% 24.1% 15.4% 24.6% 52 200 169 108 173 Хүлээх зуураа 13.2% 48.9% 17.9% 8% 12% 93 343 126 56 84 Сургуульд явах замдаа 32.1% 46.3% 10.7% 3.6% 7.4% 225 325 75 25 52 Зураг 2.2 Та өдрийн хэдэн цагийг гар утасаа ашиглахад зарцуулж байна вэ? Та ухаалаг гар утас эзэмших хүсэлтэй юу? Хүснэгт 2.4 № Үзүүлэлт Давтамж Хувь % 1 Тийм 641 91.3% 2 Үгүй 61 8.7% Нийт 702 100% Та ухаалаг гар утас эзэмших хүсэлтэй юу гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 91.3% нь тийм гэж хариулжээ. Та гар утасыг сургалтанд ашиглахыг хүсэж байна уу? Хүснэгт 2.5 № Түвшин Давтамж Хувь% 1 Маш их хүсэж байна 220 31.3% 2 Хүсэж байна 244 34.8% 3 Дунд зэрэг 123 17.5%
  • 7. 4 Хүсэхгүй байна 59 8.4% 5 Хамаагүй 56 8.0% Нийт 702 100.0% Дээрхи үзүүлэлтээс харахад сурагчдын ихэнч нь гар утасыг сургалтанд ашиглахыг хүсэж байна. Та мобайл сургалтын талаар хэр мэдэх вэ? Хүснэгт 2.6 № Түвшин Давтамж Хувь % 1 Сайн 49 7.0% 2 Дунд 217 30.9% 3 Анхан түвшиний 225 32.1% 4 Огт мэдэхгүй 210 29.9% Нийт 702 100.0% Судалгаанд оролцогчдын ихэнх нь буюу 62% хувь нь мобайл сургалтын талаар мэдлэг муу байгаа нь харагдаж байна. Иймээс нийт сурагчдад мобайл сургалтын талаар мэдээлэл хүргэн түүний давуу талын талаар тодорхой ойлготтой болгох нь зүйтэй гэж бодож байна. Хэрэв танд гар утас ашиглан суралцах боломж бүрдвэл та сурах уу? Хүснэгт 2.7 № Үзүүлэлт Давтамж Хувь % 1 Тийм 473 67.4% 2 Үгүй 82 11.7% 3 Мэдэхгүй 147 20.9% Нийт 702 100.0% Гар утасыг сургалтанд ашиглахтай холбоотой доорхи давуу талуудаас сонгоно уу. Хүснэгт 2.8 № Үзүүлэлтүүд Давтамж Хувь % 1 Сургалтын агуулгад хаанаас ч хэзээ ч хандах боломжтой 468 22.8% 2 Багш сурагчдын харилцааг нэмэгдүүлдэг 281 13.7% 3 Сурагч төвтэй сургалтыг нэмэгдүүлдэг 245 11.9% 4 Уян хатан 222 10.8% 5 Авсаархан 369 17.9% 6 Найдвартай 202 9.8% 7 Үнийн хувьд боломжийн 269 13.1% Нийт 2056 100% Зураг 2.3 Мобайл сургалтын давуу тал
  • 8. Судалгаанд оролцогчдийн ихэнх нь мобайл сургалтын давуу талаар сургалтын агуулгад хаанаа ч хэзээ ч хандах боломтой байдал, авсаархан байдлыг нь сонгожээ. Гар утасыг сургалтанд ашиглахад гарах хүндрэлтэй талуудаас сонгоно уу. Хүснэгт 2.9 № Үзүүлэлтүүд Давтам ж Хувь % 1 Төхөөрөмжийн найдвартай байдад 316 18.3% 2 Үнэ 369 21.4% 3 Оюутнуудын анхаарал сарних, гар утасаа зохисгүй ашиглах 359 20.8% 4 Оюутнууд амархан хуулах боломжтой 268 15.5% 5 Үр ашигтай байдал 152 8.8% 6 Гар утасанд зориулсан контент дутмаг 263 15.2% Нийт 1727 100% Зураг 2.4 Мобайл сургалтын хүндрэлтэй тал Судалгааны үр дүнгээс харахад төхөөрөмжийн үнэ, оюутнуудын анхаарал сарних, гар утасаа зохисгүй ашиглах, төхөөрөжийн найдвартай байдал зэрэг үзүүлэлтүүдийг судалгаанд оролцогчид мобайл сургалтын дутагдалтай талаар сонгожээ. Та гар утасаараа ямар төрлийн хичээл судлахыг хүсч байна вэ? Хүснэгт 2.10 № Чиглэлүүд Давтамж Хувь % 1 Бүх хичээл 274 34.9% 2 Гадаад хэл 212 27.0% 3 Мэргэжлийн хичээл 84 10.7% 4 Суурь хичээл 36 4.6% 5 Нийгмийн ухааны хичээл 26 3.3% 6 Математик 48 6.1% 7 Сонгон судлах хичээлүүд 28 3.6% 8 Мэдэхгүй 78 9.9% Нийт 786 100% Гар утасаараа ямар төрлийн хичээл судлахыг хүсэж байна вэ гэсэн асуултанд 34.9% нь бүх төрлийн хичээлийг судлах боломжтой, 27% нь гар утасаараа гадаад хэл суралцвал илүү тохиромжтой гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын 50 -аас дээш хувь нь гар утас ирээдүйд сургалтын үйл ажиллагаад чухал байр суурь эзлэхгүй гэж хариулсан байгаа бөгөөд энэ асуудал нь тэдэнд эргэлзээтэй байгаа нь харагдаж байна.
  • 9. Ирээдүйд гар утас нь сургалтын үйл ажиллагаанд маш чухал байр суурь эзэлнэ гэдэгтэй санал нийлж байна уу гэсэн асуултанд тийм гэж хариулсан бол шалтгаанаа бичнэ үү гэсэн асуултыг нээлттэйгээр тавьсан бөгөөд доорхи байдлаар хариу өгсөн байсан. Хэрэв та 10-р асуултанд тийм гэж хариулсан бол шалтгаанаа бичнэ үү. Хүснэгт 2.11 № Хариулт Давтамж Хувь % 1 Гар утасыг хэрэглэхэд амар, авсаархан 98 14% 2 Гар утасыг хүн бүр ашигладаг. Ирээдүйд гар утасны эрэлт илүү болж, хөгжил нь дээд цэгтээ хүрэх учираас хэрэлгээ нь ихсэх болно. Мөн хүн болгонд хүртээмжтэй 65 9.3% 3 Оюутан сурагчид хичээлээ хаана ч хэзээ ч хийх боломжтой 55 7.8% 4 Техник , технологи маш хурдацтай хөгжиж байна 49 7% 5 Цаг хугацаа хэмнэж, сурахад илүү хялбар болно 39 5.6% 6 Гар утас улам бүр хөгжсөөр байна. Гар утасыг ашиглан хийж болохгүй зүйл гэж байхгүй болж байна 37 5.3% 7 Биедээ байнга авч явдаг төхөөрөжийг сургалтанд ашиглавал илүү дөхөм 34 4.8% 8 Ухаалаг гар утасны хэрэглээ ихэсч байна 32 4.6% 9 Одоо ч гэсэн гар утасыг оюутнууд сургалтандаа ашигладаг 27 3.8% 10 Гар утасаар бүх л зүйлийг хийж болох учираас 22 3.1% 11 Гар утас нь хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ учир сургалт явуулах илүү дөхөм 19 2.7% 12 Одоо үед утас хүний хамгийн чухал хэрэлээ 17 2.4% 13 Мэдээллийг хурдан авах боломжтой 16 2.3% 14 Цахим эрэн зуунд юм бүхэн хялбарчлагдаж байгаа учираас 10 1.4% 15 Бүх програмууд гар утасанд зориулсан хувилбартай болж байна 9 1.3% 16 Ухаалаг гар утасны эрэн үе эхэлж байна 8 1.1% 17 Ирээдүйд гар утас компьютерийг орлох болно 6 0.9% 18 Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд хэрэгтэй 6 0.9% 19 Олон улсын хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд 5 0.7% 20 Гар утас нь технологийн шинэчлэл хийж байна 3 0.4% Оюутнуудын хариулсан байдлаас харахад "Гар утасыг хэрэглэхэд амар, авсаархан" гэж 14% нь, " Гар утасыг хүн бүр ашигладаг. Ирээдүйд гар утасны эрэлт илүү болж, хөгжил нь дээд цэгтээ хүрэх учираас хэрэлгээ нь ихсэх болно. Мөн хүн болгонд хүртээмжтэй " гэж 9.3%, " Оюутан сурагчид хичээлээ хаана ч хэзээ ч хийх боломжтой" гэж 7.8%," Техник , технологи маш хурдацтай хөгжиж байна " гэж 7% нь тус тус хариулжээ. Мөн оюутнууд гар утасны хөгжлийн талаар маш өргөн ойлголттой, ирээдүйд зөвхөн сургалтанд ч бус өөрийн төрлийн үйл ажиллагаанд гар утас нь өргөн ашиглагдана гэж үзсэн байна. Оюутнуудаас та гар утасыг сургалтанд хэрхэн ашиглаж болох талаар өөрийн саналаа бичнэ үү гэсэн асуултыг нээллтэй байдлаар асуусан бөгөөд оюутнууд доорхи байдлаар хариулсан байна. Гар утасыг сургалтанд хэрхэн ашиглаж болох талаар өөрийн санаалаа бичнэ үү. Хүснэгт 2.12 № Хариулт Давтамж Хувь % 1 Хичээлүүдээ илүү дэлгэрэнгүй үзэх 87 12.4 2 Хичээлтэй холбоотой мэдээллийг гар утасаараа авах 69 9.8 3 Бие даалт өгөх 56 7.9 4 Хичээлүүдийн явцын дүнгүүдээ багшаасаа авдаг байх 45 6.4 5 Хичээл бүрт зориулсан програм хийж болно 42 6 6 Сорил өгөх 38 5.4
  • 10. 7 Багштайгаа илүү ойр байх хэлбэрээр зохион байгуулах 34 4.8 8 Сургуулиас бүх төрлийн мэдээлэл өгөх, энд тэнд зарлал тавьсанаас дээр 29 4.1 9 Гэрийн даалгавар, бие даалтуудын талаарх мэдээллийг утасаараа авах 28 3.9 10 Номнуудыг элекрон хэлбэрт оруулах 26 3.7 11 Лекцүүдээ утасаар сонсдог мөн уншидаг болгох 21 2.9 12 Зөвхөн мобайл сургалтанд зориулсан програм зохих байдлаар 18 2.5 13 Мессеж хэлбэрээр 15 2.1 14 Контент байдлаар хөгжүүлэх 14 1.9 15 Чухал нэр томьѐог сануулдаг байх 14 1.9 16 Мобайл вэб ашиглах 11 1.5 17 Хичээлүүдийн видео бичлэгүүдийг үздэг болгох 9 1.2 18 Сонирхолтой хэлбэрээр жнь IQ тоглоом 8 1.1 Оюутнуудын хариулсан байдлаас харахад " Хичээлүүдээ илүү дэлгэрэнгүй үзэх " гэж 12,4%, " Хичээлтэй холбоотой мэдээллийг гар утасаараа авах " гэж 9.8%, " Бие даалт өгөх " гэж 7.9%, " Хичээлүүдийн явцын дүнгүүдээ багшаасаа авдаг байх "6.4% нь хариулсан байна. Мөн хүснэгтээс харахад оюутнууд суургуультай холбоотой сургалттай холбоотой бүхий л төрлийн мэдээллийг хурдан шуурхай авахыг хүсч байгаа нь харагдаж байна. 3. Mle-moodle системийг мобайл сургалтанд нэвтрүүлэх нь Сургалтын удирдлагын системүүд (Learning Management System) нь интернет дээр суурилсан боловсролын үндсэн элемент юм. Үүнтэй нэгэн зэрэгцээд энэ салбар дахь судалгаа өсөн нэмэгдсээр байна. Энэхүү харьцуулалтын гол зорилго нь одоо оршин буй нээлттэй эхтэй сургалтын удирдлагын системүүдийг харьцуулан дүгнэх юм. Үүний тулд одоогоор зах зээл дээрх хамгийн их ашиглагдаж буй системүүдээс сонголоо: Atutor, Bazaar, Bodington, Claroline, Coursemanager, ITIAS, Moodle болон Sakai. Эдгээр сонгогдсон програм хангамжууд Харилцааны хэрэгслүүд (Communication Tools), Бүтээмжтэй хэрэгслүүд (Productivity Tools), Оюутны оролцоог дэмжих хэрэгслүүд зэрэг тус тус шинж чанаруудын дагуу дэлгэрэнгүй судлагдсан болно. Энэхүү судалгаа нь тухайн нээлттэй эхийн интернет веб сайт дээрх өгөгдсөн шинж чанар онцлогууд болон демо програмуудыг ашиглах байдлаар хийгдсэн болно. 3.1 Moodle системийн тухай Moodle систем нь интернет вэбэд суурилсан сургалт явуулах системүүдээс хамгийн өргөн тархсан бөгөөд бусад програмаас илүү давуу талтай юм. Moodle систем нь бүх хэрэглэгчдийн хүсэлтээр шинэчлэгдэн боловсронгуй болж байх нөхцөлийг бүрдүүлсэн байдаг бөгөөд дэлхийн томоохон нээлттэй их сургуулиуд сургалтандаа хэрэглэсээр байна. 3.2 MLE-Moodle систем MLE-Moodle нь гар утсанд зориулан загварчлагдсан мобайл сургалтын систем бөгөөд 2009 онд анх танилцуулагдсан. Үүнийг мөн Learning Management System болох Moodle-ийн plug in гэж хэлж болох юм. MLE Moodle-д Moodle ийн үндсэн үйлдлүүдийг багтааснаас гадна мөн зарим шинэ онцлогуудыг багтаажээ. Үүнд: Хичээл: хичээлүүд нь маш олон сонголтуудаас бүрдэж болох бөгөөд хичээл бүрийг асуултаар дуусгаж болно. Хичээлийн нэг агуулгыг бүтээгээд э-сургалтаар мөн мобайл сургалтаар ашиглаж болно. Шалгалт: шалгалтын тестүүд нь олон сонголттой, үнэн-худал, богино хариулттай, эссэ, санамсаргүй асуулт, тоон асуулт гэх мэт байж болно. Асуултанд хариулсан дор нь зөв хариултыг харуулах, оюутанд зөвлөгөө өгөх зэрэг хувилбаруудаас багш тухайн тестийг зохиох явцадаа тохируулан өгч болно. Гэрийн даалгавар: хичээл бүрд багш гэрийн даалгавар тавьж болно. Гэрийн даалгавар нь энгийн текс, аудио, видео ман зурган хэлбэрээр байж болно. Судалгааны асуумж: судалгааны асуумж модуль нь хичээлийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд багшид туслах судалгааны хэлбэрүүдийг агуулдаг.
  • 11. Форум: хэлэлцүүлгийн самбараа хүн эсвэл бүлэг саналаа солилцож болно. Хэлэлцүүлэгт оролцох нь сургалтын үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд өөрийн ойлголтоо тодорхойлох, хөгжүүлэхэд оюутанд тусалдаг. Өгөдлийн сан: Moodle - ийн өгөгдлийн сангаас хайлт хийж болдог Нөөц: гар утаснаасаа олон төрлийн moodle -ийн нөөц хандах боломжтой. Жишээлбэл: Текст HTML текст Зураг Видео Аудио Холбоосууд. Мобайл браузерийн тестчилэл Мобайл сургалтын системийн нүүр хуудас Мобайл сургалтын системийн энэ хэсэгт оюутны судалж байгаа бүх хичээлийн жагсаалтууд гарч ирнэ. Оюутан хичээл тус бүр дээр даран тухайн хичээлийн дэлгэрэнгүй мэдээлэл болох хичээллийн агуулга, тухайн хичээлд даалгавар байгаа эсэх зэргийг мэдэж болно. Доор өгөгдсөн зургаар бизнесийн програмчлал хичээлийн лекц, даалгавар болон мэдлэг шалгах тестийн харагдах байдлыг харуулав. Зураг 3.10 Хичээлийн харагдах байдал ДҮГНЭЛТ Судалгаанаас харахад оюутнуудын гуравны нэг нь смартфон төрлийн гар утас ашигладаг, 70 гаруй хувь нь интернэтэд гар утасаараа холбогдож байгаа явдал нь мобайл сургалтыг хэрэгжүүлэхэд тохиромжтой нь харагдаж байна. Оюутнуудын ихэнх нь ухаалаг гар утас эзэмших хүсэлтэй бөгөөд гар утасыг сургалтанд ашиглахыг хүсч байна. Судалгаанд оролцогсдын 50-аас дээш хувь мобайл сургалтын талаар ойлголт харьцангуй бага хэдий ч энэ сургалтын ач холбогдлыг цаг зардал хэмнэсэн, мэдээллийг түргэн авах боломж бүхий арга хэмээн үздэг байна. Мөн бүхий л төрлийн хичээлийг мобайл хэлбэрээр авч болно гэж үзсэн байна. Энэхүү судалгаанаас харахад их дээд сургуулиуд зайн сургалтаа өргөжүүлэн мобайл сургалтыг зайн сургалтын нэг хэлбэрээр хөгжүүлэх хэрэгцээ нэгэнт бий болсон гэдэг нь харагдаж байна.
  • 12. Гар утас бидний бодсоноос ч хурдан хөгжиж байна. Бид сургалтын орчнн, сургалтын технологио боловсронгуй болгосноор нээлттэй их сургуулийн үндэс болсон электрон сургалтын интернет, CD, DVD, комьютер ашигласан э-сургуулийн дараагийн үе шат болох u-сургууль, t-сургуулийн үе шатруу шилжин орох эхлэл тавигдах юм. Интерактив, мультимедиа технологид түшиглэсэн мобайл сургалтын систеийг дэмжиж, оюутны сурах идэвхийг сайжруулж, бага хугацаанд их мэдлэг, мэдээлэл өгөх бололцоо олгоно. Мобайл сургалтын хөтөлбөр нь орон зай, цаг хугацаанд баригдалгүй сургалтыг тасралтгүй, идэвхитэй явуулах боломжийг бий болгох бөгөөд багшийн шууд оролцоогүйгээр ойлгох, суралцах нөхцөл боломжоор хангах явдал юм. Иймээс олон улсын дэвшилтэт технологиос суралцан, сургалтын арга хэлбэрээ шинэчлэн сайжруулах шаардлагын үүднээс хичээлийг орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны шинэ технологи болох гар утасанд зориулан боловсруулах, суралцагчийн мэдээлэл хүлээн авах хурданд тохируулан удирдах боломжийг бүрдүүлэх юм. Одоогийн сургалтын системийг хөдөлгөөнт технологид суурилан сургалтын материалыг хурдан шуурхай тараах, түгээх нь сургалтын системийн эргэх холбоог сайжруулж, сургалтын цаасан зардлыг бууруулж, оюутнууд хэрэгтэй мэдээллээ хүссэн цагтаа хаанаас ч хандан олж авах боломжтой болох, мөн ном сурах бичгийн хүрэлцээгүй байдал үгүй болж тэр хэмжээгээр цаасны зардал ч багасах юм. MLE мобайл сургалтын систем нь багш болон оюутнуудад тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг цогцоор нь шийдэж өгсөн систем юм. Энэ систем нь зөвхөн сурагчид ч биш мөн багш нарт зориулж маш олон төрлийн үйл ажиллагааг хамарч чадсан. Сурагчид хичээлийн талаар асуулт байвал тэр дор нь багшдаа онлайнаар илгээж, хичээл бүрийн сургалтын агуулгуудыг харж, даалгавараа шалган мөн тест өгөх боломжтой. Энэ систем нь багшид хичээлийн материалыг оюутнуудад тараах, даалгавар өгөх, тест оруулах зэрэг функц тус бүрээр маш олон сонголтын боломжуудыг оруулж өгсөнөөр багшийн ажилд маш их дэмжлэг өгөх систем юм. Ашигласан материалын жагсаалт 1. Бат-Очирын Авимэд "Хөдөлгөөнт Холбоо", 2010 2. Ч.Мөнхзул "Монгол дахь зайн сургалт", 2008 3. Б.Жадамбаа, Ц.Чимэдлхам "Судалгааны арга зүй", 2011 4. Ц.Одонтуяа, "Гар утас" , 2009 5. Alexander, B. (2004). Going nomadic: Mobile learning in higher education. EDUCAUSE Review, 35(5), 29–35. 6. Archibald, J. (2007). Cell phones as an educational tool. http://www.tectonic.co.za/wordpress/?p=1396 7. Attewell, J. (2005). From research and development to mobile learning: Tools for education and training providers and their learners. Proceedings of mLearn 2005. http://www.mlearn.org.za/CD/papers/Attewell.pdf 8. Attewell, J, 2005, “Mobile Technologies and Learning: a technology update and m-learning project summary”, Learning and Skills Development Agency 9. Barker, A., Krull, G., & Mallinson, B. (2005). A proposed theoretical model for m-learning adoption in developing countries. Proceedings of mLearn 10. Barker, A., Krull, G., & Mallinson, B. (2005, October 25-28). A proposed Theoretical Model for M-Learning 11. Bachmair, B. Pachler, N.Cook, J. Parameters and focal points for planning and evaluation of mobile learning. 2011. ›www.londonmobilelearning.net/downloads/Parameter_flyer.pdf. 12. Beale, R., & Jones, M. (2004). Integrating situated interaction with mobile awareness. Proceedings of mLearn 2004: Mobile learning anytime everywhere (pp. 25–26). London: Learning and Skills Development Agency. 13. Bleimann Udo Atlantis University (2006). A New Pedagogical Approach Beyond E-Learning - INC 2004 Conference Proceeding. 14. Brown, T. (2003). The role of m-Learning in the Future of e-Learning in Africa? http://www.tml.tkk.fi/Opinnot/T-110.556/2004/Materiaali/brown03.pdf 15. Cook, J.Pachler, N.Bachmair, B. „Ubiquitous mobility with mobile phones: a cultural ecology for mobile learning.‟ In E-learning and Digital Media. Special Issue - Media: digital, ecological, epistemological 8(3), 2011, pp. 181-196 16. Cobcroft, Rachel S and Towers, Stephen and Smith, Judith and Bruns, Axel (2006) Mobile learning in review: Opportunities and challenges for learners, teachers, and institutions. In Proceedings Online Learning and
  • 13. Teaching (OLT) Conference 2006, pages pp. 21-30, Queensland University of Technology, Brisbane. Cochrane, T. (2005). Mobilising learning: A primer for utilising wireless palm devices to facilitate a collaborative learning environment. Proceedings of ASCILITE 2005. 17. eLibera OG MLE (2010). Mobile Learning Engine MLE , http://mle.sourceforge.net/. 18. Frohberg Dirk, Göth Christoph and Schwabe Gerhard Mobile Learning Projects - a Critcial Analysis of the State of Art [Report]. 19. GSMA. 2010. Women and Mobile: A Global Opportunity. http://www.mwomen.org/Research/women-mobile- a-global-opportunity_1 20. GSMA and A.T. Kearney. 2011. African Mobile Observatory. http://www.gsma.com/publicpolicy/wp content/uploads/2012/04/africamobileobservatory2011-1.pdf 21. International Telecommunications Union (ITU). 2011. The World in 2011: ICT Facts and Figures. http://www.itu.int/ITU-D/ict/facts/2011/material/ICTFactsFigures2011.pdf 22. Mike Sharples, Josie Taylor, Giasemi Vavoula (2005). Towards a Theory of Mobile Learning. International Journal of Continuing Engineering Education and Life Long Learning, 12(5/6), 504-520. 23. Mobile Education (2003). A Glance at the Future. http://www.dye.no/articles/aglance_aCthe_future!introduction.html 24. O‟Malley C. and Vavoula G. (2003). Guidelines for learning in a mobile environment MOBIlearn. 25. Traxler, J., & Bridges, N. (2004). Mobile learning — the ethical and legal challenges. http://www.mobilearn.org/download/events/mlearn_2004/presentations/ Traxler.pdf 26. Viljoen, J-M. (2005). Innovative mLearning to support rural low-tech learners in Africa: The case of using SMSs to support distance learner–teachers throughout South Africa. Proceedings of mLearn 2005. http://www.mlearn.org.za/CD/BOA_p.71.pdf