гүйлтээс өндөрт
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

гүйлтээс өндөрт

on

  • 531 vues

 

Statistics

Vues

Total Views
531
Views on SlideShare
531
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
3
Comments
0

0 Ajouts 0

No embeds

Accessibilité

Détails de l'import

Uploaded via as Microsoft PowerPoint

Droits d'utilisation

© Tous droits réservés

Report content

Signalé comme inapproprié Signaler comme inapproprié
Signaler comme inapproprié

Indiquez la raison pour laquelle vous avez signalé cette présentation comme n'étant pas appropriée.

Annuler
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Votre message apparaîtra ici
    Processing...
Poster un commentaire
Modifier votre commentaire

гүйлтээс өндөрт гүйлтээс өндөрт Presentation Transcript

  • Гүйлтээс өндөрт "Алхаж" харайх техникèéí ¿íäýñ Áîëîâñðóóëñàí áàãø: Öýðýíäîðæèéí Îþóíäýëãýð
  • Өндөрт "Алхаж" харайх техник Өндөрт "Алхаж" харайх техникийг 4 хэсэг болгон хуваана.
  • Урьдчилсан г¿йлт.
    • Гүйлт нь шулуун чиглэлээр , хөндлөвчтэй харьцуулахад 30-45° өнцөг үүсгэн гүйнэ. Гүйлтийн 8-12 алхамаар хурдтай гүйж харайна. Гүйлтийн хурд аажим нэмэгдэх бөгөөд хүчтэй түлхэлт хийх, нисэлтийн хурдыг олж авах зорилготой. Гүйлтийн алхам жигд, ижил хэмжээтэй байх зайлшгүй шаардлагатай.
    • Судлаачдын тэмдэглэснээр өндөрт алхаж харайх үед гүйлтийн хурд дунджаар 7.3-7.8 м/с хүрч байв. Энэ нь сүүлийн 3 алхамд хурд дээд цэгтээ хүрсэн үзүүлэлт юм.
    Урьдчилсан г¿йлт.
    • Гүйлтийн алхамын хэмжээ нь тамирчны биеийн өндрөөс хамаарч харилцан адилгүй байна. Гүйх үед толгой ба их бие эгц, гарын савалт, далайц нь гүйлтийн хурдтай тохирсон байх хэрэгтэй. Өвдөгний үеэр ихээр нугалж (сууж) гүйх, хэт бөхийх, гэдийх, хазайх, гүйлтийн алхаа том жижиг байх нь гүйлтийн хурдыг сааруулан, хүчтэй хурдан түлхэх нөхцлийг бүрдүүлэхэд саад болдог.
    • Урьдчилсан гүйлтээс харайлтын техникийн дараагийн õýñã¿¿äèéí ã¿éöýòãýë øóóä хамааралтай. Гүйлтийн чиглэл, өнцгийг зөв гаргах, хурдыг тоõèðóóëàõ íü óðüä÷èëñàí ã¿éëòèéí гол анхаарах зүйл юм.
    • Гүйлтийн чиглэлийг сонгоход òàìèð÷íû õóâèéí îíöëîã арга барил нөлөөлөх бөгөөд үүнээс хамааран хөндлөвчтэй харыдуулсан өнцөг тодорхойлогдоно.
    • Урьдчилсан гүйлтийн замын урт тамирчин бүрт адилгүй боловч 8-12 алхам буюу дунджаар 18-24 м-ийн хэмжээтэй байна. Гүйлтийн алхмаа тохируулахдаа метрээр, энгийн алхамаар, хөлийн улаар хэмжих аргуудыг ашиглана. Хөлийн улаар хэмжихдээ гүйлтийн нэг алхамыг 4 улны хэмжээтэй, энгийн алхамаар бол 2 энгийн алхамыг гүйлтийн нэг алхамтай тэнцэхээр тооцож болдог. Метрээр хэмжсэн үед тухайн хэмжсэн зайг 2-т хуваахад гүйлтийн алхамын тоо гарна. Гүйлтийн алхамын хэмжээ тамирчин бүрт харилцан адилгүй байдаг учир хэмжсэн зайгаа урагш хойш нэмж хасч тохируулна.
    Урьдчилсан г¿йлт.
    • Гүйлтийн зайг хэмжихдээ түлхэлт авах цэгээс эхлэн хэмжинэ.
    • Өндөрт алхаж харайх техникийн (мөн хөмөрч харайх аргатай ижил) урьдчилсан гүйлт нь шулуун жигд хурдтай, жигд өсөн нэмэгдэх хурдатгалтай гүйлт юм. Урьдчилсан гүйлтийн алхам ба хурдыг зөв тохируулахад гүйлтийн техникийг зөв эзэмшсэн байх нь нэг гол үзүүлэлт болно.
  • Түлхэлт.
    • Харайлтын хамгийн гол хэсэг бол түлхэлт юм. Түлхэлтийн үед түлхэлтэнд бэлтгэх, түлхэх цэгт түлхэлтийн хөлөөр тулах, намалзах хөдөлгөөн (өвдөгний үеийн амартизаци), түлхэлтийн үеийн савалт зэрэг хосолсон хөдөлгөөний хэдэн чухал үеүд нэгдмэл цогц болон маш богино хугацаанд явагддаг билээ.
    • Урьдчилсан гүйлтийн сүүлийн алхамд түлхэлтэнд бэлтгэх үе эхэлнэ. Төгсгөлийн алхамд гүйлтийн хурд дээд цэгтээ хүрэх бөгөөд алхамын хэмжээ нь бусад алхамаас арай богино байна.
    • Төгсгөлийн алхамд түлхэлтийн хөлийн өсгийнөөс эхлэн өлмий рүү чиглэн бүтэн улаар тулмагц, өвдөгний үеэр бага зэрэг (138°-141°-ын өнцөг) нугалж маш хурдан түлхэнэ. Гуя шилбэний том, жижиг булчингууд огцом агшиж, түнх, өвдөг, шагайн үеэр ээлжлэн тэнийж түлхэлт бүрэн явагдах нөхцөл бүрддэг. Түлхэлттэй зэрэг нэг агшинд савалтын хөдөлгөөн явагдана.
    • Өндөрт алхаж харайх техникийн хөлийн савалт урагш- дээш чиглэлтэйгээр, хөл үндсэндээ шулуун савагдана. Гараа мөн ижил чиглэлээр зэрэг савна. Аль хөлөөс /баруун, зүүн/ түлхэж байгаагаас хамаарч хөндлөвчийн баруун ба зүүн талаас гүйх гүйлтийн замаа сонгодог.
    • Ертөнцийн зүг чиг хамаарахгүйгээр хөндлөвч рүү харж зогссон байдлаас баруун rap талыг баруун, зүүн гар талыг зүүн гэж үзнэ.
    • Зүүн хөлөөрөө түлхдэг тамирчин баруун талаас, баруун хөлөөр түлхдэг тамирчин зүүн талаас гүйлтийн замаа сонгоно. Өндөрт алхаж харайхад зүүн хөлөөр түлхэхдээ баруун хөлөөр, баруун хөлөөр түлхэх бол зүүн хөлөөр савалтыг гүйцэтгэдэг онцлогтой.
    • Түлхэлтийн агшинд хүндийн төв (толгой, их бие, бүсэлхийн хэсэг) түлхэлтийн хөлтэй нэг шулуунд байна. Хөндлөвчөөс 60-80 см зайд түлхэлтийн цэгийг тэмдэглэнэ.
  • Нисэлт:
    • Түлхэлтийн хурд, хүчээр нисэлтийн үе эхэлдэг. Нисэлтийн эхэнд савалтын хөл урагш-дээш чиглэлтэй шулуун савсан, түлхэлтийн хөл газраас тасарч (дүүжигнэх мэт) хөөрсөн байна. Гараа дээш чиглэлтэй савж, их бие эгц шулуун байна.
    • Хөндлөвч дээгүүүр савалтын хөл эхэлж гарч ирмэщ, цээж бага зэрэг бөхийж, түлхэлтийн хөлийг татан алхах мэт хөдөлгөөнөөр хөндлөвчийг гүйлтийн чиглэлийн дагуу давна. Савалтын ба түлхэлтийн хөл зэрэгцэх агшинд, цээжээр урагш бөхийж бүсэлхий, түнх, өгзөгний хэсгийг хөндлөвчинд хүргэхгүй давахыг эрмэлзэнэ. Савалт ба түлхэлтийн хөл зэрэгцэх агшинд гарын савах хөдөлгөөн нь их биеийн бусад хэсгийг тэнцвэржүүлэх үүргийг гүйцэтгэнэ. Савалтын хөл хөндлөвч дээгүүр гарч доошлон буух агшинд түлхэлтийн хөлийг хурдан татан авна. Хөндлөвч дээгүүр давмагц гараа бих биеийн дагуу доош буулгана.
  • Газардалт буюу буулт.
    • Өндөрт алхаж харайх харайлтын үед газардахдаа савалтын хөлөөр эгцлэн буудаг. Савалтын хөлөөр газар тулмащ, өвдөгний үеэр намалзах хөдөлгөөн хийх хэрэгтэй. Мөн түлхэлтийн хөлөө хурдан тулж биеийн жинг шилжүүлэн хуваарилаж өгөх нь чухал. Газардах цэгт заавал зөөлөн матрас дэвжээ тавина. Өндрийн харайлтын зориулалтын (90-105 см өндөр) зөөлөн дэвжээн дээр шилбэ, гуяны ар тал өгзөгний хэсгээр эхэлж газардаж болно.
  • АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.