SlideShare une entreprise Scribd logo
1  sur  4
Télécharger pour lire hors ligne
Windows суулгасны дараа ЗААВАЛ СУУЛГАХ шаардлагатай програмууд гэж
                                  бий.




     Монголчууд тэр аяараа Microsoft фирмийн Windows үйлдлийн системийг ашигладаг
шүү дээ. Тэгэхээр Windows үйлдлийн систем дээр заавал суулгах шаардлагатай байдаг
програмууд гэж бий. Бараг л стандарт болохоо алдсан програмуудыг ихэнх хэрэглэгчид
нийтээрээ хэрэглэдэг тул бүгд мэддэг, хаана ч очсон байж л байдаг, бүгдэд эвтэйхэн байх
нь бий.

     Гэтэл зарим хэрэглэгчид иймэрхүү наад захын хэрэгцээний програмуудыг огт
суулгаагүй эсвэл мэдэхгүй байх нь төвөгтэй байдлыг үүсгэдэг юм. Жишээ нь монголчууд
сүүлийн жилүүдэд pdf форматыг өргөнөөр хэрэглэж эхэлсэн бөгөөд баримтуудаа pdf руу
ихээхэн хөрвүүлж бусдад дамжуулах болсон. Энэ нь фонт арзайх, формат таарахгүй байх
гэх мэт олон бэрхшээлийг шийдэж өгдөг нь тодорхой. Гэвч харамсалтай нь pdf уншигчгүй
компьютер дээр уг файлыг нээж уншиж чадахгүйд хүрч байгаа юм. Ингээд л уг хэрэглэгч
бараг л стандарт болсон програмыг суулгаагүй явж байсны гай гарна.

     Ингээд таныг цоо шинээр худалдаж авсан эсвэл цоо шинээр Windows-ыг нь суулгасан
компьютертай байгаа гэж бодъѐ. Дөнгөж windows суугаад байгаа тул бараг програмууд
байхгүй. Тэгэхээр ажлаа саадгүй явуулахын тулд компьютерийн өндөр чадвартай хүмүүс
ямар ямар програмуудыг стандартаар суулгадаг болохыг сонирхоцгооѐ. Энд дурдагдах
програмууд заавал биш боловч тухайн ангиллын програмыг харин заавал суулгасан байх
шаардлагатай байдаг. Жишээ нь архивлах үйлчилгээтэй програмыг заавал суулгах нь
тодорхой боловч Winzip, Winrar, 7zip гэсэн програмуудын алийг нь суулгахаа та өөрөө
сонгох хэрэгтэй.

     Энэ материалыг бичихдээ КТ-ын редакцийн ажилтнууд, танил програмчингууд,
интернэт дэх хүмүүсийн блогийг ашиглалаа.

     Заалт 1:
Windows XP суулгаж байгаа гэж бодъѐ. Vista нь одоохондоо бүрэн төгс болж
чадаагүй, сайжруулсан Service Pack-ууд нь гараагүй байгаа болохоор түүнийг нийт
уншигчдадаа санал болгож чадахгүй байна. Windows XP ч гэсэн цагтаа маш муу ажилладаг
байсан юм. Ганц удаа тог тасрахад л эвдэрчихдэг байсныг 2002-2003 оны хэрэглэгчид
сайн санаж байгаа байх. Харин Service Pack 2 гарснаар Windows XP маань харин ч
боломжийн найдвартай ажиллагаатай үйлдлийн систем болсон доо. Тэгвэл Vista маань
өнөөхөндөө хэт хүчтэй тоног төхөөрөмж шаарддаг гэсэн шүүмжлэлийг сонсоод байгаа.

     Windows XP суулгаж байгаа бол Service Pack 2 эсвэл Service Pack 3-тайг нь
суулгаарай.

     Заалт 2:

     Windows-өө бүрэн суулгаж дууссан бол шаардлагатай тохиргоонууд болоод бүхий л
тоног төхөөрөмж, драйверуудыг таниулна. Тохиргоо гэдэгт хулганын гүйлт, keyboard-ын
тохиргоо, монгол хэл, дэлгэцийн нягтшил зэргийг хэлж байгаа юм. Харин драйверуудыг
бүгдийг нь зөв зүйтэй таниулж бүрэн ажиллагаанд оруулах шаардлагатай. Мэргэжлийн
хүмүүс нэг л драйвер таниагүй асуудалтай байвал сэтгэл амгалан сууж чаддаггүй юм. Та ч
гэсэн ингэж хандахыг зөвлөж байна. Windows XP нь ихэнх драйверуудыг зөв таньж
суулгаж чаддаг боловч зарим онцгой төхөөрөмжүүд нь өөрийн install-ыг шаарддаг. Та
интернэтээс, install CD-нээс нь эсвэл өмнө нөөцөлж авсан файлуудаас нь олж болох юм.

     Заалт 3:

      Энэ бүхний дараа суулгах хамгийн гол програм бол Antivirus-ийн програм юм.
Antivirus-ний програмыг дараа суулгана гэж хойшлуулж хэрхэвч болохгүй. Тэр тусмаа
интернэтэд холбогдож болохгүй гэдгийг хатуу анхаарч ав. Орчин үеийн вирусүүд нэг л
халдчихвал салж өгдөггүй нойтон хамуунууд байдаг юм шүү. Иймээс анхнаас нь л
хамгаалж өгөх нь зүйтэй. Монголчууд Kaspersky-г хамгийн сайн илрүүлдэг (гэхдээ их хатуу
ажиллагаатай) Bitdefender-ийг хамгийн универсаль ажиллагаатай шилдэг, Nod32-ыг
хамгийн хөнгөхөн боловч супер ажиллагаатай, Norton Antivirus-ыг нэр хүнд сайтай боловч
хэт нүсэр гэж үздэг. Гэвч эдгээр нь бүгд төлбөртэй програмууд гэдгийг та анзаарсан байх.
Төрлөөсөө хамаараад 40$-оос дээш үнэтэй байдаг. Магадгүй та крэктэй програм ашиглаж
болох боловч Kaspersky, Bitdefender зэрэг програмууд нь өөрийгөө албан ѐсоор суусан
эсэхийг шалгачихдаг юм. Харин КТ-ын зүгээс танд AVG free edition-ыг санал болгож байна.
Боломжийн ажиллагаатай бөгөөд хамгийн гол нь үнэгүй юм. Та бага зэрэг мөнгө нэмж
төлснөөр бүр супер ажиллагаатай болгож болно. КТ-ын CD дээр AVG Free Edition програм
байгаа тул та хүссэнээр суулгах боломжтой. Хэрвээ та компьютераа вирусгүй гэдэгт
итгэлгүй байгаа бол програмаа Update хийсний дараа системээ бүрэн шалгуулах хэрэгтэй.

     Заалт 4:

     Монголчууд төдийгүй дэлхий даяараа хамгийн өргөн хэрэглэдэг програм бол мэдээж
Microsoft Office юм. Office-ын багц програмууд нь компьютер дээр хийх хамгийн энгийн
үйлдлүүдийг багтаасан цогц програмууд билээ. Word бол мэдээж текст редактор, Excel бол
хүснэгттэй ажилладаг, Powerpoint нь хүн бүхэн ашиглаж болохуйц үзүүлэн таниулах
материал бэлтгэдэг шүү дээ. Office 2003 болон Office 2007 гэсэн сонголт бий. Алиныг нь
сонгохоо та өөрөө шийднэ биз дээ. Office 2007 нь зарим ажиллагаа болоод график, нэмэлт
дүрслэлүүдийн хувьд их сайжирсан бол Office 2003 нь хамгийн нийтлэг интерфэйстэй,
ашиглахад хялбархан гэсэн дүгнэлттэй.

     Заалт 5:

     Winrar эсвэл 7zip гэсэн архивын үйлчилгээтэй програмуудыг суулгана. Яагаад гэвэл
танд одоо ч гэсэн архивласан файлуудыг задлах хэрэгцээ гарч байгаа гэж бодож байна.
7zip нь үнэгүй гэдгийг сануулъя. Гэхдээ Winrar нь ажиллагааны хувьд илүү гэж зарим
програмчид дүгнэдэг юм шүү.

     Заалт 6:

      Windows-ийн зарим жижиг програмуудыг сайжруулах ажиллагаа хийгдэнэ. Windows-т
Windows Media, Outlook Express, Notepad, Picture Viewer гэсэн програмууд байдгийг та
мэдэх байх. Эдгээр нь наад захын хэрэгцээг хангаж чаддаг боловч нэмэлт функцүүд огт
байдаггүй. Гэтэл эдгээр програмууд нь хүний амьдралд өдөр тутам хичнээн их
хэрэглэгддэг гээч. Та амьдралынхаа туршид дутуу хагас юм ашиглахыг хүсэж байна гэж
үү? Microsoft-ийнхон уул нь өөрсдөө маш сайн дэд програмуудыг хийж дөнгөх боловч
монополийн хуулиас болоод ингэх аргагүй болдог. Тийм учраас хамгийн энгийн
ажиллагаатай жижиг програмуудыг Windows-т санал болгодог бололтой. Media Player-ийн
оронд Winamp болоод Classic Media Player, Outlook Express-ийн оронд Thunderbird, Internet
Explorer-ийн оронд Firefox, Picture Viewer-ийн оронд Acdsee эсвэл Picasa2 суулгана.

     Заалт 7:

     Интернэтээр аялдаг бол Java, Flash player гэсэн нэмэлт програмын системүүдийг
суулгах хэрэгтэй. Тэртэй тэргүй суулгаж л таараа. Өнөөдөр flash-гүй вэб сайт бараг л
байхгүй шүү дээ. Бас Acrobat Reader эсвэл Foxit Reader суулгах шаардлагатай. Интернэтээс
файл татах шаардлагатай байдаг бол татах ажиллагааг сайжруулсан програм суулгах нь
зүйтэй. КТ танд Download Accelerator-ыг санал болгож байна.

     Заалт 8:

     Зарим мэргэжлийн програмуудыг суулгах хэрэгтэй. Adobe эсвэл Corel-ийн багц
програмуудыг суулгахад хэзээ ч илүүдэхгүй. Тэр тусмаа монголчууд Adobe-ийн багцыг их
хэрэглэдэг. Photoshop, Indesign гэсэн хослол хаана ч гэсэн хэрэг болох бөгөөд хэрвээ
суулгаагүй байвал яг хэрэг болох үед суулгах гэсээр ихээхэн цаг алдах нь бий.

     Заалт 9:

     Хэрвээ интернэт хэрэглэдэг бол Firefox суулгасан байж таараа. Firefox-ийн
өргөтгөлүүд гээд бүхэл бүтэн багц програмууд бий. Эдгээрийн хүчээр Firefox нь жинхэнэ
ид шидийг үзүүлдэг юм. Mouse Gestures, NoScript, Tab Mix Plus, Video Downloader, Adblock
Plus, DownloadHelper, DownThemAll, FasterFox, iMacros for Firefox гэх мэтийн
өргөтгөлүүдийг суулгаснаар таны интернэт дэх аялал улам л хялбархан болох нь
дамжиггүй. Эдгээр өргөтгөлүүдийг суулгах албагүй ч жинхэнэ хэрэглэгчид эдэнгүйгээр
байхын аргагүй болжээ. Та www.mozilla.com хаяг руу ороод л шууд суулгаж болно.

     Заалт 10:

     Мэдээж монголчуудын хувьд адаг сүүлд нь Yahoo messenger-ийг дурдах нь
гарцаагүй. Бараг илүүц биз дээ. Бас дээрээс нь толь бичгийн програм, монгол үсгийн
системийг хөрвүүлэх макро, Ангууч програм гэх мэтийг нэрлэж болох юм.

     Заавал суулгах шаардлагатай гэсний шалтгаан нь яг одоо биш ч гэсэн хэзээ нэгэн
цагт хэрэг болох нь тодорхой програмуудыг хэлж байгаа юм. Тэгэхээр Windows суулгах нь
таны хувьд нэг эсвэл хагас өдрийг барсан ажил болж байгаа гэдэг нь эргэлзээгүй. “Ажил
хийвэл дуустал давс хийвэл уустал” гэгчээр компьютераа янзлах ажлаа нэгмөсөн дуусгаж
шаардлагатай програмуудаа бүгдийг нь замбараатай гэгч нь суулгачихсан нь хавьгүй дээр
байдаг. Увуулж цувуулан суулгахаар их зовлонтой байх нь мэдээж.

Contenu connexe

Similaire à Xp law

Diplomiin mobile programming
Diplomiin mobile programming Diplomiin mobile programming
Diplomiin mobile programming Moba Anax
 
үйлдлийн систем
үйлдлийн системүйлдлийн систем
үйлдлийн системshulam
 
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэкомпьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэOyuka Oyuk
 
004 компьютерын програм хангамж
004 компьютерын програм хангамж004 компьютерын програм хангамж
004 компьютерын програм хангамжBobby Wang
 
Лекц 2
Лекц 2Лекц 2
Лекц 2Muuluu
 
Windows 7 operation system
Windows 7 operation systemWindows 7 operation system
Windows 7 operation systemComputer lesson
 
хэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудхэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудTsetsenkhuu Otgonbayar
 
Presentation1234
Presentation1234Presentation1234
Presentation1234botoo
 

Similaire à Xp law (20)

Diplomiin mobile programming
Diplomiin mobile programming Diplomiin mobile programming
Diplomiin mobile programming
 
үйлдлийн систем
үйлдлийн системүйлдлийн систем
үйлдлийн систем
 
2
22
2
 
Computer hereglee
Computer heregleeComputer hereglee
Computer hereglee
 
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэкомпьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
 
004 компьютерын програм хангамж
004 компьютерын програм хангамж004 компьютерын програм хангамж
004 компьютерын програм хангамж
 
Linux20110616
Linux20110616Linux20110616
Linux20110616
 
програм хангамж
програм хангамжпрограм хангамж
програм хангамж
 
lecture Maker NS
lecture Maker NSlecture Maker NS
lecture Maker NS
 
Лекц 2
Лекц 2Лекц 2
Лекц 2
 
Delphi7 oyutnii garin awlaga 2006 muis
Delphi7 oyutnii garin awlaga 2006 muisDelphi7 oyutnii garin awlaga 2006 muis
Delphi7 oyutnii garin awlaga 2006 muis
 
Xp gatsah
Xp gatsahXp gatsah
Xp gatsah
 
Windows 7 operation system
Windows 7 operation systemWindows 7 operation system
Windows 7 operation system
 
хэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудхэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмууд
 
Presentation1234
Presentation1234Presentation1234
Presentation1234
 
Windows1
Windows1Windows1
Windows1
 
5. xp суулгах заавар
5. xp суулгах заавар5. xp суулгах заавар
5. xp суулгах заавар
 
5 xp-110404041932-phpapp02
5 xp-110404041932-phpapp025 xp-110404041932-phpapp02
5 xp-110404041932-phpapp02
 
Xp problem
Xp problemXp problem
Xp problem
 
Tserendolgor
TserendolgorTserendolgor
Tserendolgor
 

Plus de shand1_undrakhchimeg

озоны цоорхой соёлмаа 10а
озоны цоорхой соёлмаа 10аозоны цоорхой соёлмаа 10а
озоны цоорхой соёлмаа 10аshand1_undrakhchimeg
 
шинэ техник технологи Shuren erene
шинэ техник технологи Shuren ereneшинэ техник технологи Shuren erene
шинэ техник технологи Shuren ereneshand1_undrakhchimeg
 
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалкомпьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалshand1_undrakhchimeg
 
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяркомпьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаярshand1_undrakhchimeg
 
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяркомпьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаярshand1_undrakhchimeg
 
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалкомпьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалshand1_undrakhchimeg
 
интернет бидний амьдралд
интернет бидний амьдралдинтернет бидний амьдралд
интернет бидний амьдралдshand1_undrakhchimeg
 
11а ган эрдэнэ шинэ техник технологи
11а ган эрдэнэ шинэ техник технологи11а ган эрдэнэ шинэ техник технологи
11а ган эрдэнэ шинэ техник технологиshand1_undrakhchimeg
 
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)shand1_undrakhchimeg
 

Plus de shand1_undrakhchimeg (17)

P pt hicheel
P pt hicheelP pt hicheel
P pt hicheel
 
озоны цоорхой соёлмаа 10а
озоны цоорхой соёлмаа 10аозоны цоорхой соёлмаа 10а
озоны цоорхой соёлмаа 10а
 
шинэ техник технологи Shuren erene
шинэ техник технологи Shuren ereneшинэ техник технологи Shuren erene
шинэ техник технологи Shuren erene
 
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалкомпьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
 
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяркомпьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
 
11в төгссайхан
11в төгссайхан11в төгссайхан
11в төгссайхан
 
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяркомпьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
 
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалкомпьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
 
интернет бидний амьдралд
интернет бидний амьдралдинтернет бидний амьдралд
интернет бидний амьдралд
 
11b пүүжээ мзүй
11b пүүжээ мзүй11b пүүжээ мзүй
11b пүүжээ мзүй
 
11а ган эрдэнэ шинэ техник технологи
11а ган эрдэнэ шинэ техник технологи11а ган эрдэнэ шинэ техник технологи
11а ган эрдэнэ шинэ техник технологи
 
001 vba
001 vba001 vba
001 vba
 
Xp secret
Xp secretXp secret
Xp secret
 
Xp error clear
Xp error clearXp error clear
Xp error clear
 
Install xp
Install xpInstall xp
Install xp
 
Facebook
FacebookFacebook
Facebook
 
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
 

Xp law

  • 1. Windows суулгасны дараа ЗААВАЛ СУУЛГАХ шаардлагатай програмууд гэж бий. Монголчууд тэр аяараа Microsoft фирмийн Windows үйлдлийн системийг ашигладаг шүү дээ. Тэгэхээр Windows үйлдлийн систем дээр заавал суулгах шаардлагатай байдаг програмууд гэж бий. Бараг л стандарт болохоо алдсан програмуудыг ихэнх хэрэглэгчид нийтээрээ хэрэглэдэг тул бүгд мэддэг, хаана ч очсон байж л байдаг, бүгдэд эвтэйхэн байх нь бий. Гэтэл зарим хэрэглэгчид иймэрхүү наад захын хэрэгцээний програмуудыг огт суулгаагүй эсвэл мэдэхгүй байх нь төвөгтэй байдлыг үүсгэдэг юм. Жишээ нь монголчууд сүүлийн жилүүдэд pdf форматыг өргөнөөр хэрэглэж эхэлсэн бөгөөд баримтуудаа pdf руу ихээхэн хөрвүүлж бусдад дамжуулах болсон. Энэ нь фонт арзайх, формат таарахгүй байх гэх мэт олон бэрхшээлийг шийдэж өгдөг нь тодорхой. Гэвч харамсалтай нь pdf уншигчгүй компьютер дээр уг файлыг нээж уншиж чадахгүйд хүрч байгаа юм. Ингээд л уг хэрэглэгч бараг л стандарт болсон програмыг суулгаагүй явж байсны гай гарна. Ингээд таныг цоо шинээр худалдаж авсан эсвэл цоо шинээр Windows-ыг нь суулгасан компьютертай байгаа гэж бодъѐ. Дөнгөж windows суугаад байгаа тул бараг програмууд байхгүй. Тэгэхээр ажлаа саадгүй явуулахын тулд компьютерийн өндөр чадвартай хүмүүс ямар ямар програмуудыг стандартаар суулгадаг болохыг сонирхоцгооѐ. Энд дурдагдах програмууд заавал биш боловч тухайн ангиллын програмыг харин заавал суулгасан байх шаардлагатай байдаг. Жишээ нь архивлах үйлчилгээтэй програмыг заавал суулгах нь тодорхой боловч Winzip, Winrar, 7zip гэсэн програмуудын алийг нь суулгахаа та өөрөө сонгох хэрэгтэй. Энэ материалыг бичихдээ КТ-ын редакцийн ажилтнууд, танил програмчингууд, интернэт дэх хүмүүсийн блогийг ашиглалаа. Заалт 1:
  • 2. Windows XP суулгаж байгаа гэж бодъѐ. Vista нь одоохондоо бүрэн төгс болж чадаагүй, сайжруулсан Service Pack-ууд нь гараагүй байгаа болохоор түүнийг нийт уншигчдадаа санал болгож чадахгүй байна. Windows XP ч гэсэн цагтаа маш муу ажилладаг байсан юм. Ганц удаа тог тасрахад л эвдэрчихдэг байсныг 2002-2003 оны хэрэглэгчид сайн санаж байгаа байх. Харин Service Pack 2 гарснаар Windows XP маань харин ч боломжийн найдвартай ажиллагаатай үйлдлийн систем болсон доо. Тэгвэл Vista маань өнөөхөндөө хэт хүчтэй тоног төхөөрөмж шаарддаг гэсэн шүүмжлэлийг сонсоод байгаа. Windows XP суулгаж байгаа бол Service Pack 2 эсвэл Service Pack 3-тайг нь суулгаарай. Заалт 2: Windows-өө бүрэн суулгаж дууссан бол шаардлагатай тохиргоонууд болоод бүхий л тоног төхөөрөмж, драйверуудыг таниулна. Тохиргоо гэдэгт хулганын гүйлт, keyboard-ын тохиргоо, монгол хэл, дэлгэцийн нягтшил зэргийг хэлж байгаа юм. Харин драйверуудыг бүгдийг нь зөв зүйтэй таниулж бүрэн ажиллагаанд оруулах шаардлагатай. Мэргэжлийн хүмүүс нэг л драйвер таниагүй асуудалтай байвал сэтгэл амгалан сууж чаддаггүй юм. Та ч гэсэн ингэж хандахыг зөвлөж байна. Windows XP нь ихэнх драйверуудыг зөв таньж суулгаж чаддаг боловч зарим онцгой төхөөрөмжүүд нь өөрийн install-ыг шаарддаг. Та интернэтээс, install CD-нээс нь эсвэл өмнө нөөцөлж авсан файлуудаас нь олж болох юм. Заалт 3: Энэ бүхний дараа суулгах хамгийн гол програм бол Antivirus-ийн програм юм. Antivirus-ний програмыг дараа суулгана гэж хойшлуулж хэрхэвч болохгүй. Тэр тусмаа интернэтэд холбогдож болохгүй гэдгийг хатуу анхаарч ав. Орчин үеийн вирусүүд нэг л халдчихвал салж өгдөггүй нойтон хамуунууд байдаг юм шүү. Иймээс анхнаас нь л хамгаалж өгөх нь зүйтэй. Монголчууд Kaspersky-г хамгийн сайн илрүүлдэг (гэхдээ их хатуу ажиллагаатай) Bitdefender-ийг хамгийн универсаль ажиллагаатай шилдэг, Nod32-ыг хамгийн хөнгөхөн боловч супер ажиллагаатай, Norton Antivirus-ыг нэр хүнд сайтай боловч хэт нүсэр гэж үздэг. Гэвч эдгээр нь бүгд төлбөртэй програмууд гэдгийг та анзаарсан байх. Төрлөөсөө хамаараад 40$-оос дээш үнэтэй байдаг. Магадгүй та крэктэй програм ашиглаж болох боловч Kaspersky, Bitdefender зэрэг програмууд нь өөрийгөө албан ѐсоор суусан эсэхийг шалгачихдаг юм. Харин КТ-ын зүгээс танд AVG free edition-ыг санал болгож байна. Боломжийн ажиллагаатай бөгөөд хамгийн гол нь үнэгүй юм. Та бага зэрэг мөнгө нэмж төлснөөр бүр супер ажиллагаатай болгож болно. КТ-ын CD дээр AVG Free Edition програм байгаа тул та хүссэнээр суулгах боломжтой. Хэрвээ та компьютераа вирусгүй гэдэгт итгэлгүй байгаа бол програмаа Update хийсний дараа системээ бүрэн шалгуулах хэрэгтэй. Заалт 4: Монголчууд төдийгүй дэлхий даяараа хамгийн өргөн хэрэглэдэг програм бол мэдээж Microsoft Office юм. Office-ын багц програмууд нь компьютер дээр хийх хамгийн энгийн
  • 3. үйлдлүүдийг багтаасан цогц програмууд билээ. Word бол мэдээж текст редактор, Excel бол хүснэгттэй ажилладаг, Powerpoint нь хүн бүхэн ашиглаж болохуйц үзүүлэн таниулах материал бэлтгэдэг шүү дээ. Office 2003 болон Office 2007 гэсэн сонголт бий. Алиныг нь сонгохоо та өөрөө шийднэ биз дээ. Office 2007 нь зарим ажиллагаа болоод график, нэмэлт дүрслэлүүдийн хувьд их сайжирсан бол Office 2003 нь хамгийн нийтлэг интерфэйстэй, ашиглахад хялбархан гэсэн дүгнэлттэй. Заалт 5: Winrar эсвэл 7zip гэсэн архивын үйлчилгээтэй програмуудыг суулгана. Яагаад гэвэл танд одоо ч гэсэн архивласан файлуудыг задлах хэрэгцээ гарч байгаа гэж бодож байна. 7zip нь үнэгүй гэдгийг сануулъя. Гэхдээ Winrar нь ажиллагааны хувьд илүү гэж зарим програмчид дүгнэдэг юм шүү. Заалт 6: Windows-ийн зарим жижиг програмуудыг сайжруулах ажиллагаа хийгдэнэ. Windows-т Windows Media, Outlook Express, Notepad, Picture Viewer гэсэн програмууд байдгийг та мэдэх байх. Эдгээр нь наад захын хэрэгцээг хангаж чаддаг боловч нэмэлт функцүүд огт байдаггүй. Гэтэл эдгээр програмууд нь хүний амьдралд өдөр тутам хичнээн их хэрэглэгддэг гээч. Та амьдралынхаа туршид дутуу хагас юм ашиглахыг хүсэж байна гэж үү? Microsoft-ийнхон уул нь өөрсдөө маш сайн дэд програмуудыг хийж дөнгөх боловч монополийн хуулиас болоод ингэх аргагүй болдог. Тийм учраас хамгийн энгийн ажиллагаатай жижиг програмуудыг Windows-т санал болгодог бололтой. Media Player-ийн оронд Winamp болоод Classic Media Player, Outlook Express-ийн оронд Thunderbird, Internet Explorer-ийн оронд Firefox, Picture Viewer-ийн оронд Acdsee эсвэл Picasa2 суулгана. Заалт 7: Интернэтээр аялдаг бол Java, Flash player гэсэн нэмэлт програмын системүүдийг суулгах хэрэгтэй. Тэртэй тэргүй суулгаж л таараа. Өнөөдөр flash-гүй вэб сайт бараг л байхгүй шүү дээ. Бас Acrobat Reader эсвэл Foxit Reader суулгах шаардлагатай. Интернэтээс файл татах шаардлагатай байдаг бол татах ажиллагааг сайжруулсан програм суулгах нь зүйтэй. КТ танд Download Accelerator-ыг санал болгож байна. Заалт 8: Зарим мэргэжлийн програмуудыг суулгах хэрэгтэй. Adobe эсвэл Corel-ийн багц програмуудыг суулгахад хэзээ ч илүүдэхгүй. Тэр тусмаа монголчууд Adobe-ийн багцыг их хэрэглэдэг. Photoshop, Indesign гэсэн хослол хаана ч гэсэн хэрэг болох бөгөөд хэрвээ суулгаагүй байвал яг хэрэг болох үед суулгах гэсээр ихээхэн цаг алдах нь бий. Заалт 9: Хэрвээ интернэт хэрэглэдэг бол Firefox суулгасан байж таараа. Firefox-ийн өргөтгөлүүд гээд бүхэл бүтэн багц програмууд бий. Эдгээрийн хүчээр Firefox нь жинхэнэ
  • 4. ид шидийг үзүүлдэг юм. Mouse Gestures, NoScript, Tab Mix Plus, Video Downloader, Adblock Plus, DownloadHelper, DownThemAll, FasterFox, iMacros for Firefox гэх мэтийн өргөтгөлүүдийг суулгаснаар таны интернэт дэх аялал улам л хялбархан болох нь дамжиггүй. Эдгээр өргөтгөлүүдийг суулгах албагүй ч жинхэнэ хэрэглэгчид эдэнгүйгээр байхын аргагүй болжээ. Та www.mozilla.com хаяг руу ороод л шууд суулгаж болно. Заалт 10: Мэдээж монголчуудын хувьд адаг сүүлд нь Yahoo messenger-ийг дурдах нь гарцаагүй. Бараг илүүц биз дээ. Бас дээрээс нь толь бичгийн програм, монгол үсгийн системийг хөрвүүлэх макро, Ангууч програм гэх мэтийг нэрлэж болох юм. Заавал суулгах шаардлагатай гэсний шалтгаан нь яг одоо биш ч гэсэн хэзээ нэгэн цагт хэрэг болох нь тодорхой програмуудыг хэлж байгаа юм. Тэгэхээр Windows суулгах нь таны хувьд нэг эсвэл хагас өдрийг барсан ажил болж байгаа гэдэг нь эргэлзээгүй. “Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал” гэгчээр компьютераа янзлах ажлаа нэгмөсөн дуусгаж шаардлагатай програмуудаа бүгдийг нь замбараатай гэгч нь суулгачихсан нь хавьгүй дээр байдаг. Увуулж цувуулан суулгахаар их зовлонтой байх нь мэдээж.