SlideShare une entreprise Scribd logo
1  sur  5
Хувцасны дизайн

Хувцасны дизайны үндсэн зарчим болон элемент 

1. Хувцасны дизайны элемент

   1) Line ­шугам

   2) Color ­ өнгө

   3) Fabric & texture ­ даавууны чанар

   4) Silhouette ­ хэлбэр

   5) Pattern ­ хээ угалз

2. Хувцасны дизайны үндсэн зарчим

 1) Propotion ­ харьцаа, пропорци

 2) Rhythm – ритм, хэмнэл

 3) Balance ­ тэнцвэр

 4) Emphasis – тодруулах, онцлог

 5) Harmony – таарамж, нийлэмж, зохирол

 6) Unity – нэгдэл, цогц, бүрдэл

 7) Contrast – харьцангуй, эсрэг тэсрэг

    1. Хувцасны дизайны үндсэн зарчим болон элемент 

Хувцасны дизайны мэдрэмжээ сайжруулахын тулд хувцасны дизайны үндсэн зарчим болон 
элементийг судлах нь зайлшгүй юм.

Хувцасны дизайны элементэд шугам, өнгө, даавуу, хэлбэр, хээ угалз гэх мэт багтдаг бол 
хувцасны дизайны үндсэн зарчмыг пропорци, ритм, баланс, нэгдэл, онцлог, таарамж гэх мэтээр 
хуваадаг.

Энэхүү хувцасны дизайны үндсэн зарчим болон элементийн тухай сайтар мэдвэл илүү сайхан 
загварыг гаргаж чадах юм.

1. Хувцасны дизайны элемент

Хувцасны дизайны элементийг яаж амьдралд хэрэглэж байгаагаас шалтгаалан янз бүрийн загвар, 
стиль гарах боломжтой юм.

Олон янзын элементийг нэгтгэн илэрхийлэх үед хувцасны дизайны мэдрэмж үзүүлж болох бөгөөд 
хувцасны дизайны элементийг харгалзан үзэж хувцаслах хэрэгтэй.

1) Шугам

Хувцасны шугам нь хувцасны силуэтийг бүрдүүлдэг үндсэн элемент болдог бөгөөд шугамыг 
дотор нь шулуун шугам болон муруй шугам гэж 2 төрөлд хуваадаг.

Шулуун шугам нь хатуу, хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг учир эрэгтэйлэг имиджийг илэрхийлэхэд 
зохицдог бөгөөд үүнд: босоо шугам, хэвтээ шугам, ташуу шугам гэх мэтийг хамруулна.

Босоо шугам нь харааны хуурмагшил үүсгэснээс хүний биеийг өндөр харагдуулдаг бол хэвтээ 
шугам нь эсрэгээр нь өргөн, тарган харагдуулах сэтгэгдэл төрүүлдэг. Тийм учир богино чацтай 
хүн босоо шугамтай хувцас өмсөх нь зүйтэй юм.

Муруй шугам нь зөөлөн болон чөлөөтэй сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд дугуй, зуйван, долгионтой 
гэх мэт хуваадаг.

Муруй шугам эмэгтэй хүний имиджийг илэрхийлдэг бөгөөд турьхан болон гуалиг харагдуулдаг 
байна.

Сүүлийн үед эрэгтэй хувцасны брэндүүд эмэгтэй брэнд шиг муруй шугам ашиглан дизайн гаргаж 
байна.

Мөн шугам нь өргөн нарийнаасаа шалтгаалан харагдах байдал нь өөрчлөгддөг. Өргөн шугам нь 
жин ихтэй, хүчтэй, эрэмгий, эрс шийдмэг, жинхэнэ эр хүн шиг мэдрэмж төрүүлдэг бол нарийн 
шугам нь жин багтай, эмзэг, эм хүн шиг, идэвхгүй, зөөлхөн, амгалан сэтгэгдэл төрүүлдэг байна.




2) Өнгө

Загвар гаргахад өнгөний зохицол маш их чухал байдаг юм. Нийтдээ адилхан нэг өнгөтөй хувцас 
өмсвөл тансаг харагдуулах боловч, өнгөний хослол үүсгэн хувцаславал идэвхтэй имидж үүсдэг.

Хувцасыг авахдаа өөрт байгаа хувцастай  зохицох өнгөний хувцас сонгох хэрэгтэй бөгөөд, үүний 
тулд өнгөний тухай үндсэн мэдлэгтэй байх хэрэгтэй.

Өнгө хоршуулах арга нь 2 янз байдаг ба үүнд төстэй өнгөнүүдийг хооронд нь зохицолдуулах 
эсвэл харьцангуй /өөр өнгүүдийг хооронд нь/ өнгөний зохицолдолгоо гэсэн 2 аргатай байдаг.

Төстэй өнгийг хооронд нь зохицолдуулах арга нь ойролцоо өнгөнүүдийг хооронд нь 
зохицолдуулан өмсөхийг хэлж байгаа юм. Үүний онцлог нь эсрэг хүндээ төлөв төвшин, дөлгөөн 
сэтгэгдэл төрүүлэх онцлогтой байдаг ба энэ аргын төлөөлөл хэлбэрийн өнгө нь ногоон, шар, 
улбар шар, яган гэх мэт өнгөнүүдийг багтааж авч үзэж болно.

Харьцангуй өнгөний зохицол гэдэг нь харилцан эсрэг өнгөнүүдийг зохицолдуулан өмсөхийг хэлж 
байгаа ба жишээ нь: тод хурц өнгийг бараан өнгөтэй, цайвар өнгийг хар бараан өнгөтэй, мөн хүнд 
дулаахан мэдрэмж төрүүлэхүйц өнгийг түүний эсрэг өнгөтэй зохицолдуулах гэх мэт. Энэхүү 
аргаар эсрэг хүндээ сэтгэл сэргэм шинэ соргог мэдрэмж төрүүлэх нь элбэг байдаг.




3) Давуу материал

Хувцасыг хийхдээ ихэвчлэн амьтны арьс, ноос, байгалийн гаралтай даавуу, хиймэл ширхэгтийг 
боловсруулах, нийлэгжүүлэх гэх мэт аргаар гаргаж авсан материалыг ашиглах нь элбэг байдаг.

Сүүлийн үед эрүүл мэндэд хор нөлөөгүй даавуу мөн байгаль орчинд хор нөлөөгүй, гэх мэтчилэн 
даавууны шинэ шинэ төрлүүдийг боловсруулан гаргаж авахын хэрээр энэ салбарын хөгжил ч бас 
төдий чинээ хурдтай явагдаж байна. Тухайн хувцасны материалаас хамааран хувцас нь өөр өөр 
мэдрэмжийг эсрэг буюу харилцагч хүндээ өгч болох учир хувцасны материал сонголт их чухал 
юм. Өргөн хэргэлэгддэг даавуун материалаар хийгдсэн хувцсыг өмсөхдөө хувцасныхаа донж, 
стиль, өнгө зэргийг ихээхэн анхаарч өмссөнөөр гоёмсог ихэмсэг харагдаж болох юм. Хоорондоо 
харилцан адилгүй өнгө материалтай хувцасны донжийг нь олж өмссөнөөр эсрэг хүндээ дахин 
давтагдашгүй онцгой мэдрэмжийг төрүүлж болох юм.

Хувцасны өнгөлгөөний хувьд металл эсвэл паалан шиг хүйтэн мэдрэмжийг өгөх болон үүний 
эсрэг өнгөлгөө болох тансаг торго мэт зөөлөн мэдрэмжийг өгөх өнгөлгөө гэх мэт олон янз 
байдаг. Ихэнх тохиолдолд гэгээтэй өнгөнүүд хүний биеийг байгаагаас нь илүү томруулан 
харагдуулах тохиолдлууд их байдаг учир үүнийг ихээхэн анхаарах хэрэгтэй.

Ноосон давуу шиг дулаан мэдрэмжийг төрүүлэх homespun ба tweed байгаа, хөвөн даавуу мэт 
сэрүүн сэргэг мэдрэмжийг төрүүлэх indian head ба мөн харахад ширүүн материал нь овор жин 
ихтэй хүмүүсийн биеийн галбирыг засаж харагдуулах нь байдаг.

Гэрэлтдэг материал нь сэрүүхэн мэдрэмжийг  төрүүлдэг (organdy), (voile), (chiffon) гэх мэт байх 
ба мөн үүнтэй адил сэрүүхэн мэдрэмжийг төрүүлдэг материалууд нь сүлжмэл, сийрэг 
материалууд юм.
Уян хатан гарын аясаар материалууд straight Silhouette ­руу хийгдсэн хувцас нь биеийн 
галбриыг байгаа тэр чигээр нь үзүүлдэг учир гоё сайхан биетэй, үүндээ итгэлтэй хүмүүс л өмсөх 
нь зохимжтой байдаг.

Сунадаг материал нь уян хатан гарын аясаар байдаг учир тарган махлаг хүмүүсийг ч гоолиг бие 
галбиртай харагдуулах боломжтой байдаг.

Элбэг олддог давуу, mohair, gabardine ноосон давуу үслэг эдлэл зэрэг хөвсгөр материалууд 
дундаас үслэг эдлэл дулаан мэдрэмжийг өгөөд зогсохгүй мөн эхэмсэг байдлыг итлгэдэг.

4) Silhouette Хэлбэр

Хувцасны хэлбэр нь тухайн хүний биеийн онцлогтой яв цав тохирсон байх ёстой ба хэлбэр нь 
сүүдэрлэгээ нь тухайн хүний урд, ар, хажуу талаас харагдах гоо сайханд чухал ач холбогдол 
өгдөг.

Хэлбэр дүрсийг бүрдүүлэгч 3 элемэнт байдаг ба үүнд цэг, шулуун, талууд гэсэн элемэнтүүд 
багтах ба энэ 3 нийлж байж хувцасны хэлбэрийг бий болгодог.

Хувцасны хэлбэр гэдэг нь хувцасны шугамлаг хэсгүүд, гоёл чимэглэлийн зүйлс, тухайн хувцасны 
материалаас бүрддэг ба энэ тухайн хувцасны харагдаж буй өгөн үзэмжинд онцгой нөлөө 
үзүүлдэг.

Хувцасны хэлбэрийн олон олон төрлүүд шинээр зохиогдон шинэ нэрийдлээр гарч ирж байгаа ба 
үүнийг straignt silhouette, hourglass silhouette, bulk silhouette, triangular silhouette гэж ерөнхийд нь 
4 янзаар хуваан үздэг

Нийтлэг straignt silhouette, hourglass silhouette, bulk silhouette, triangular silhouette...     

Дөрвөлжин хэлбэртэй straignt silhouette биений галбирыг илт мэдэгдүүлдэггүй бөгөөд шулуухан 
хэлбэртэй байдаг ба энэ нь H­ silhouette, sheath silhouette, boxy silhouette, empire silhouette, tublar 
silhouette гэх мэт гэсэн олон төрлүүдтэй байж болох ч ерөнхийдөө дөрвөлжин хэлбэртэй байдаг 
ба энэ нь орчин үеийн шинэлэг мэдрэмжийг өгөхөөс гадна slim нь уран тансаг мэдрэмжийг 
төрүүлдэг.




5.(Pattern) Хээ угалз

Давууны хээ угалз нь  шугам, өнгө үзэмж , материалын чанар гэх мэт бүхий л элементүүдийг 
багтаасан ойлголт юм. Хувцасны өнгө нь хувцас дизайнд онцгой үүрэг гүйцэтгэдэг. 

Хээ угалз нь шулуун зураастай, цэгэн хээтэй, геометрын элдэв дүрстэй, амьтан ургамал гэх мэт 
байглыг илтгэсэн мөн, хийсвэр сэтгэлгээг илтгэсэн, уламжлалт гэх мэт олон 
төрлүүдэдхуваагддаг.

Геометрын элдэв дүрстэй хээ нь дөрвөлжин, гурвалжин, дугуй гэх мэт олон олон дүрсийг гарган 
үзүүлдэг ба энэ нь хүнд шинэ соргог сэдрэмийг өгдөг ба өдөр дутмын хувцасны tailored suit ихэнх 
тохиолдолд нэртэй хувцасанд нийтлэг хэрэглэсэн байдаг.

Иймэрхүү геометрын элдэв дүрс нь хүний шулуун шударга занг илтгэхээс гадна мөн дотно 
дулаан мэдпрэмжигй хзнд өгч чаддагаараа онцлог юм.

Байгалийн өнгө үзэмжийг илтгэсэн хээ нь байгалийн бүхий л юмс үзэгдлийг дүрсэлсэн байдаг. 
Үүнд ан амьтны үс ноосноос эхлээд цэцэг мод, модны навч гэх мэт. Гэхдээ энэ дундаас хамгийн 
өргөн хэрэглэгддэг нь цэцгэн хээ байдаг.

Цэгэн хээ нь усан дусал гэх мэт зүйлсийг дүрсэлсэн байдаг ба цэгэн хээ нь тухайн хээнийхээ том 
жижижг өнгө завсар зай гэх мэтээсээ хамааран төрөл бүрийн имижийг бүрдүүлж чаддаг. 
Бөөрөнхий хэлбэр нь зөөлөн дулаан мэдрэмжээс гадна хөдөлж байгаа юм шиг сэтгэгдлийг 
төрүүлж чаддаг ба үүгээрээ залуу, эрч хүчтэй хөгжилтэй мэдрэмжийг төрүүлдэг байна.

Жижиг бөөрөнхий хээ угалз нь эмэгтэйлэг мөн эгдүүтэй мэдрэмжийг төрүүлдэг бол том 
бөөрөнхий хээ угалз нь сэрүү татсан, хөдөлж буй мэт сэтгэгдлийг төрүүлж чаддаг юм.

Уламжлалт хээ угалз нь зөөлөн дулаан мэдрэмжээс гадна, мөн ургамал, байгалийн дүрсийг 
илтгэн үзүүлэх нь байдаг ба зарим тохиолдолд геометрийн элдэв дүрсийг ч илтгэн үзүүлэх нь 
байдаг байна. Өөрөөр хэлбэл уламжлалт хээг геометрийн дүрстэй хослуулснаар илүү эмх 
цэгцтэй харагддаг гэхэд болно.

Хийсвэр хээ угалз нь бодит байдлаас хамааралгүйгээр цэвэр өөрийн төсөөлөл дээр тулгуурлдан 
зохиосон байдаг ба энэхүү хээ нь том жижижг хэмжээ, хэлбэр, өнгө зэргээсээ хамааран янз 
бүрийн зүйлсийг илэрхийлж болно.

Чөлөөт сэтгэлгээ давамгайлах болсон өнөө үед хувцас загварын ертөнцөд хүний оюун санааны 
чөлөөт илэрхийлэл болсон хийсвэр сэтгэлгээг илтгэх хээ угалз нь ямар нэгэн зүйллээс 
хамааралгүй өөрийнхөөрөө чөлөөтэй хөгжиж байна.

Contenu connexe

Tendances

даавуун материалын тухай
даавуун материалын тухайдаавуун материалын тухай
даавуун материалын тухайnaranjav
 
Lesson 3 биеэс хэмжээ авах
Lesson 3 биеэс хэмжээ авахLesson 3 биеэс хэмжээ авах
Lesson 3 биеэс хэмжээ авахOnor Onoroo
 
Toirgiig tentsuu huvaah batbayar 8 r angi
Toirgiig tentsuu huvaah batbayar 8 r angiToirgiig tentsuu huvaah batbayar 8 r angi
Toirgiig tentsuu huvaah batbayar 8 r angibatbayar85
 
Танаас шилжүүлэлт
Танаас шилжүүлэлтТанаас шилжүүлэлт
Танаас шилжүүлэлтotgoo12
 
Daawuu 7 angi
Daawuu 7 angiDaawuu 7 angi
Daawuu 7 angihatagtai
 
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнбулчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнEnhjargal Banzragch
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн orgilmaa53
 
оюунгэрэл хичээл
оюунгэрэл хичээлоюунгэрэл хичээл
оюунгэрэл хичээлoyungerel85
 
миний дуртай мэргэжил
миний дуртай мэргэжилминий дуртай мэргэжил
миний дуртай мэргэжилП. Энжила
 
хатгамал
хатгамалхатгамал
хатгамал97oyunaa
 
машины оёдол
машины  оёдолмашины  оёдол
машины оёдолudval_zv
 
Дүрсийн зохиомж
Дүрсийн зохиомжДүрсийн зохиомж
Дүрсийн зохиомжGanzugSedbazar
 
график дизайн 8 р анги
график дизайн 8 р  ангиграфик дизайн 8 р  анги
график дизайн 8 р ангиtomorbaatar
 
лекц№11
лекц№11лекц№11
лекц№11azora14
 
эрик эриксон
эрик эриксонэрик эриксон
эрик эриксонZaya G
 
тойрог 7 р анги
тойрог 7 р ангитойрог 7 р анги
тойрог 7 р ангиgunjee myangabat
 
Hos zvvnii svljmel
Hos zvvnii svljmelHos zvvnii svljmel
Hos zvvnii svljmelsilegmaa123
 

Tendances (20)

даавуун материалын тухай
даавуун материалын тухайдаавуун материалын тухай
даавуун материалын тухай
 
Esguuriin zurag
Esguuriin zuragEsguuriin zurag
Esguuriin zurag
 
Lesson 3 биеэс хэмжээ авах
Lesson 3 биеэс хэмжээ авахLesson 3 биеэс хэмжээ авах
Lesson 3 биеэс хэмжээ авах
 
Otgon1
Otgon1Otgon1
Otgon1
 
Toirgiig tentsuu huvaah batbayar 8 r angi
Toirgiig tentsuu huvaah batbayar 8 r angiToirgiig tentsuu huvaah batbayar 8 r angi
Toirgiig tentsuu huvaah batbayar 8 r angi
 
Танаас шилжүүлэлт
Танаас шилжүүлэлтТанаас шилжүүлэлт
Танаас шилжүүлэлт
 
Daawuu 7 angi
Daawuu 7 angiDaawuu 7 angi
Daawuu 7 angi
 
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнбулчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
оюунгэрэл хичээл
оюунгэрэл хичээлоюунгэрэл хичээл
оюунгэрэл хичээл
 
миний дуртай мэргэжил
миний дуртай мэргэжилминий дуртай мэргэжил
миний дуртай мэргэжил
 
хатгамал
хатгамалхатгамал
хатгамал
 
машины оёдол
машины  оёдолмашины  оёдол
машины оёдол
 
Дүрсийн зохиомж
Дүрсийн зохиомжДүрсийн зохиомж
Дүрсийн зохиомж
 
график дизайн 8 р анги
график дизайн 8 р  ангиграфик дизайн 8 р  анги
график дизайн 8 р анги
 
Техник бүлгийн ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ
Техник бүлгийн ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТТехник бүлгийн ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ
Техник бүлгийн ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ
 
лекц№11
лекц№11лекц№11
лекц№11
 
эрик эриксон
эрик эриксонэрик эриксон
эрик эриксон
 
тойрог 7 р анги
тойрог 7 р ангитойрог 7 р анги
тойрог 7 р анги
 
Hos zvvnii svljmel
Hos zvvnii svljmelHos zvvnii svljmel
Hos zvvnii svljmel
 

En vedette

хувцас эдлэлийн тухай
хувцас эдлэлийн тухайхувцас эдлэлийн тухай
хувцас эдлэлийн тухайkhoroloo_s
 
стиль хэв маяг
стиль хэв маягстиль хэв маяг
стиль хэв маягtumee_zu
 
хувцасны дизайн
хувцасны дизайнхувцасны дизайн
хувцасны дизайнts-tsetsee
 
хэлбэр дүрсийг зохион бүтээх аргууд
хэлбэр дүрсийг зохион бүтээх аргуудхэлбэр дүрсийг зохион бүтээх аргууд
хэлбэр дүрсийг зохион бүтээх аргуудdavazolko222
 
материал сонголт
материал сонголтматериал сонголт
материал сонголтschool14
 
дээлний эсгүүр
дээлний эсгүүрдээлний эсгүүр
дээлний эсгүүрotgoo12
 
интерьер дизайн 8 р анги
интерьер дизайн 8 р ангиинтерьер дизайн 8 р анги
интерьер дизайн 8 р ангиPanju0511
 
хаалганы бариул
хаалганы бариулхаалганы бариул
хаалганы бариулBold_Liijuu
 
хичээл 12333
хичээл 12333хичээл 12333
хичээл 12333Galaa_Galaa
 
цахим хичээл1
цахим хичээл1цахим хичээл1
цахим хичээл1tserendulamaa
 
Хувцас загварчлах арга - Хичээл №5
Хувцас загварчлах арга - Хичээл №5Хувцас загварчлах арга - Хичээл №5
Хувцас загварчлах арга - Хичээл №5Н.Цэцэгээ
 
Presentation дээл2
Presentation дээл2Presentation дээл2
Presentation дээл2tseegii5001
 
дээл биеийн хэмжээ
дээл биеийн хэмжээдээл биеийн хэмжээ
дээл биеийн хэмжээmunkhjargal53
 

En vedette (20)

стиль
стильстиль
стиль
 
хувцас эдлэлийн тухай
хувцас эдлэлийн тухайхувцас эдлэлийн тухай
хувцас эдлэлийн тухай
 
стиль хэв маяг
стиль хэв маягстиль хэв маяг
стиль хэв маяг
 
Hichel 3
Hichel 3Hichel 3
Hichel 3
 
сэдэв111
сэдэв111сэдэв111
сэдэв111
 
хувцасны дизайн
хувцасны дизайнхувцасны дизайн
хувцасны дизайн
 
Mongol undesnii huwtsas
Mongol undesnii huwtsasMongol undesnii huwtsas
Mongol undesnii huwtsas
 
хэлбэр дүрсийг зохион бүтээх аргууд
хэлбэр дүрсийг зохион бүтээх аргуудхэлбэр дүрсийг зохион бүтээх аргууд
хэлбэр дүрсийг зохион бүтээх аргууд
 
материал сонголт
материал сонголтматериал сонголт
материал сонголт
 
дээлний эсгүүр
дээлний эсгүүрдээлний эсгүүр
дээлний эсгүүр
 
Dot
DotDot
Dot
 
Dot
DotDot
Dot
 
интерьер дизайн 8 р анги
интерьер дизайн 8 р ангиинтерьер дизайн 8 р анги
интерьер дизайн 8 р анги
 
хичээл 3
хичээл 3 хичээл 3
хичээл 3
 
хаалганы бариул
хаалганы бариулхаалганы бариул
хаалганы бариул
 
хичээл 12333
хичээл 12333хичээл 12333
хичээл 12333
 
цахим хичээл1
цахим хичээл1цахим хичээл1
цахим хичээл1
 
Хувцас загварчлах арга - Хичээл №5
Хувцас загварчлах арга - Хичээл №5Хувцас загварчлах арга - Хичээл №5
Хувцас загварчлах арга - Хичээл №5
 
Presentation дээл2
Presentation дээл2Presentation дээл2
Presentation дээл2
 
дээл биеийн хэмжээ
дээл биеийн хэмжээдээл биеийн хэмжээ
дээл биеийн хэмжээ
 

Plus de ts-tsetsee

цэцэгэээээ
цэцэгэээээцэцэгэээээ
цэцэгэээээts-tsetsee
 
хувцасны дизайн
хувцасны дизайнхувцасны дизайн
хувцасны дизайнts-tsetsee
 
хайчилбар
хайчилбархайчилбар
хайчилбарts-tsetsee
 
хээ зурах аргачлал
хээ зурах аргачлалхээ зурах аргачлал
хээ зурах аргачлалts-tsetsee
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнts-tsetsee
 
машины оёдол
машины  оёдолмашины  оёдол
машины оёдолts-tsetsee
 
машины оёдол
машины  оёдолмашины  оёдол
машины оёдолts-tsetsee
 
машины оёдол
машины  оёдолмашины  оёдол
машины оёдолts-tsetsee
 
цахим судалгаа
цахим судалгаацахим судалгаа
цахим судалгааts-tsetsee
 
цахим судалгаа
цахим судалгаацахим судалгаа
цахим судалгааts-tsetsee
 
цахим судалгаа
цахим судалгаацахим судалгаа
цахим судалгааts-tsetsee
 
машины оёдол
машины  оёдолмашины  оёдол
машины оёдолts-tsetsee
 

Plus de ts-tsetsee (20)

цэцэгэээээ
цэцэгэээээцэцэгэээээ
цэцэгэээээ
 
хувцасны дизайн
хувцасны дизайнхувцасны дизайн
хувцасны дизайн
 
хайчилбар
хайчилбархайчилбар
хайчилбар
 
хээ зурах аргачлал
хээ зурах аргачлалхээ зурах аргачлал
хээ зурах аргачлал
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
Ungu tseegii
Ungu tseegiiUngu tseegii
Ungu tseegii
 
Ungu tseegii
Ungu tseegiiUngu tseegii
Ungu tseegii
 
Ungu tseegii
Ungu tseegiiUngu tseegii
Ungu tseegii
 
Ungu tseegii
Ungu tseegiiUngu tseegii
Ungu tseegii
 
машины оёдол
машины  оёдолмашины  оёдол
машины оёдол
 
машины оёдол
машины  оёдолмашины  оёдол
машины оёдол
 
машины оёдол
машины  оёдолмашины  оёдол
машины оёдол
 
цахим судалгаа
цахим судалгаацахим судалгаа
цахим судалгаа
 
цахим судалгаа
цахим судалгаацахим судалгаа
цахим судалгаа
 
цахим судалгаа
цахим судалгаацахим судалгаа
цахим судалгаа
 
машины оёдол
машины  оёдолмашины  оёдол
машины оёдол
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
Tseegii
TseegiiTseegii
Tseegii
 
Ungu tseegii
Ungu tseegiiUngu tseegii
Ungu tseegii
 

хувцасны дизайн