SlideShare a Scribd company logo
1 of 6
Өө рийнхөө         мэдрэмжид         хэрхэн       хариу        урвал       ү зүү лэх      вэ

                                     Ажил дээрээ хэн нэгэнтэй ам зөрөх, харилцаа муудах,
                                     хайртаасаа салах үед таны бие ханиад хүрсэн юм шиг
                                     жихүүцдэг үү. Хүн бүр л тийм гэж хариулах байх. Тийм
                                     болохоор та үүнийг тохиолдлын нэг зүйл гэж бодож
                                     байна уу. Тэгвэл шинжлэх ухаанчид бие болон сэтгэлийн
                                     харилцан холбоог нарийн судалсны эцэст энэ бол
                                     тохиолдлын     зүйл    биш     хэмээн     тогтоожээ.
                                     Бид юу мэдэрч байна вэ, ямар байдлаар аливаа зүйлийг
                                     хүлээн авч байгаагаас шалтгаалаад бидний сайн сайхан
                                     байх эсэх хамаардаг байж болзошгүй гэсэн дүгнэлтийг
                                     эрдэмтэд гаргаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, аливаа
                                     бүтэлгүй ч юм уу зүйлд хариу урвал үзүүлэх чадвар,
                                     байдлаас таны тэрхүү ханиад бүр үгдэрч хатгалгаа болох
                                     уу, эсвэл хамрын шуухинаа болоод өнгөрөх үү гэдэг
                                     шалтгаална гэсэн үг. Тэгвэл таагүй зүйлтэй тохиолдсоны
                                     дараа учирдаг ханиад буюу тодруулбал стрессийг хэрхэн
                                     дарах вэ. Өөрийнхөө мэдрэмжид хэрхэн хариу урвал
                                     үзүүлэх вэ. Амьдралд тохиолдож буй бэрхшээлийг
                                     хэрхэн давж туулбал зохилтой вэ. Нэг үгээр хэлбэл,
                                     алхам тутам тохиолдож байдаг бэрхшээлийг хэрхэн
зүрхэндээ            тусгахгүй           өнгөрөөж              байх            вэ.
Эрүүл мэндийн шинжлэх ухааны эрдэмтэд “та өөрийнхөө эрүүл байх эсэхийг өөрөө шийдэж
байдаг” гэж хэлдэг. Олон судлаачид, бидний стрессийн эсрэг үзүүлж буй хариу үйлдлээс
бидний эрүүл мэнд шалтгаалж байдаг хэмээн нотолсооор ирсэн юм. Стрессээс амархан гарч
чадсанаар мөнхийн биш юмаа гэхэд бусдаас хамаагүй олон жил залуугаараа явна гэдгийг
тэдний            зарим           судалгаа            нотлоод           байгаа            аж.
Одоо эрдэмтдийн хэлээд байгаа санааг энгийнээр тайлбарлая. Бидний тархи болоод дархлалын
систем хоорондоо нягт холбогдсон байдаг аж. Бидний сэтгэл санаанд явагдаж буй нарийн
урвалууд бие эрхтэн бүрт нөлөөлдөг гэсэн үг. Сингапурын эрүүл сэтгэхүйн төвийн сэтгэл зүйч
эмч Степен Люгийн хэлснээр өөрдөг үзэлтэй хүн гутранги хүнээс урт удаан амьдардаг байна.
Өндөр стресст орсон хүн үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад өвчинд хамгийн их нэрвэмтгий
байдаг         нь          Степен         Люгийн           судалгаагаар          тогтоогджээ.

Молекулын                                                                              эмоци

Америкийн мэдрэлийн эмч, судлаач Кандис Перт, уур унтуу, уйтгар гуниг, хайр дурлал хүний
биед олон төрлийн бодисыг үүсгэн тэр нь биед ямар нэг байдлаар нөлөөлдөгийг 1980 оны
судалгаагаар тогтоосон тухай хэлсэн байдаг. Химийн бодис болох молекулууд амин хүчлийн
богино гинж, өөрөөр хэлбэл пептидүүд ба түүнийг хүлээн авагчууд нь тархинд байрладаг ба
түүнчлэн ходоод, биеийн булчин, бүх төрлийн булчирхай болон олон чухал том эд эрхтэнд
нөлөөлж, тэдгээр нь дээрх химийн урвалуудыг хүлээн авч хариу өгөөд завгүй байдаг юм байна.
Энэ талын судалгааг ганц мэдрэлийн эмч бус дархлалын мэргэжилтнүүд түүн дотор сэтгэц
судлал, тархи мэдрэл судлал, дархлаа судлал, эм судлал, зан авир судлал, халдварт өвчин
судлал, үе холбогч эд судлалын олон эрдэмтэд оролцон хийж байгаа аж. Тархинаас бие рүү
мэдээлэл дамжих үед үүссэн бодис цусаар болон эдээр дамжин биеийн бусад эд эрхтэнд хүрч
байдаг      учир      ийнхүү      өргөн      хүрээтэй     судлахаас      аргагүй     гэнэ.
Сайн                       сайхныг                      авчрах                       мэдрэмж

Пенсилваны их сургуулийн эерэг сэтгэл судлалын эцэг гэгддэг олныг танил болсон эрдэмтэн
Мартин Слегманы бичсэнээр эерэг мэдрэмж өнгөрсөн, одоо, ирээдүйн аль алинд нь судлагдсаар
иржээ. Эерэг эмоци гэдэгт тааламжтай сайхан мэдрэмж төрөхөөс эхлээд сэтгэл ханамжтай
байх, талархах сэтгэл төрөх, итгэж найдах, өөдрөх байх зэргийг оруулан үздэг байна. Энэ хүний
судалгаагаар тухайн хүний эерэг эмоцтой байх эсэх нь бусдыг хэр зэрэг хайрладаг, хүнийг хэр
уучилж чаддаг, ирээдүйдээ хэр зэрэг итгэлтэй, шашин шүтдэг эсэхээс маш их хамаардаг байна.
Мөн энэ эрдэмтэн “Би сайн байна, бүх зүйл бүтэмжтэй сайхан байна” гэсэн мэдрэмж бол
ганцхан толгой төдийгүй биеийн эрүүл мэндтэй нягт холбоотой байдаг гэсэн дүгнэлтийг
гаргасан                                         юм.

Сө рө г бодлын хү ч




                                     Сөрөг бодол ч мөн оюун ухаантай төдийгүй биеийн
                                     байдалтай холбоотой нь гарцаагүй. 2004 онд “The Lancet”
                                     гэдэг сэтгүүлд Бразилийн Лондринагийн их сургуулийн
                                     судлаачдын хэвлүүлсэн өгүүлэлд архаг стресс болон
                                     сэтгэл гутрал нь дархлалын системийн гажуудал хэмээн
                                     онцолжээ. Стресс, сэтгэл гутрал нь ямар нэг төрлийн
                                     хавдрын эх үүсвэр бий болоход нөлөө үзүүлдэг төдийгүй
                                     дархлалын системийг гажуудуулдаг байж болох юм
                                     хэмээн дээрх өгүүлэлд бичжээ. Эрдэмтдийн үзэж
                                     байгаагаар стресс, бухимдуулж буй зүйлүүд нь хүний
                                     “Natural killer cell” хэмээх дархлалын амин чухал эсийн
                                     үйл ажиллагааг бууруулдаг байна. Тийм болохоор
                                     дархлалын эсүүд туйлдан хавдар үүсдэг байж болох юм
                                     гэж эрдэмтэд үзжээ. Түүнээс өмнөх судалгааг хийсэн
                                     эрдэмтэд “стресс хариу үйлдэл үзүүлэхдээ санаагаар
                                     унадаг, итгэлээ амархан алддаг буюу С төрлийн сэтгэцийн
                                     ангилалд орж буй хүмүүсийн хавдрын өвчлөлийн байдал
                                     хоорондоо тун ойрхон харилцан хамааралтай байгаа нь
                                     харагдаж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, С төрлийн
                                     сэтгэцийн ангилалд орж буй хүмүүс хавдарт илүү
                                     өртөмтгий нь судалгаагаар тогтоогдсон гэж ойлгож болох
нь.
Сэтгэл судлаач Лю судалгааны өгүүлэлдээ, меланхолик темпераментын эмэгтэйчүүд хөхний
хавдарт өртөх нь илүү байдаг гэж эртний Ромын эрдэмтэн Гален бичиж байсан тухай өгүүлсэн
байдаг. Стенфордын их сургуулийн профессор Дэвид Спигл, хавдартай өвчтөнүүдэд дэмжлэг
үзүүлдэг төвөөр үйлчлүүлдэг өвчтөнүүд түүгээр үйлчлүүлдэггүй, холбоо харилцаагүй
өвчтөнүүдийг бодвол 18 сараар удаан амьдардаг нь тогтоогдсон тухай судалгаандаа өгүүлсэн
байна. Өөрөөр хэлбэл, өвчнөө тайван хүлээн авч бусадтай нээлттэй ярилцан, дэмжлэг үзүүлэх
төвөөр
үйлчлүүлэн адил өвчтөнүүдтэйгээ холбоо харилцаатай байдаг хүмүүс өвчнөөсөө болоод
стресст   орсон    хүмүүсээс     жил     хагас   илүү    насалж     байгаа     хэрэг.
Зүрхний эмч нар сэтгэцийн А төрлийн буюу тэсвэр тэвчээр муутай, төвийг сахисан хүмүүс
зүрхний шигдээс болох нь олонтаа байдаг гэж дүгнэжээ. Өөртөө байгаадаа сэтгэл ханамжгүй
байдаг хүмүүс эрт нас бардаг нь ажиглагдсан гэж эрдэмтэд өгүүлж байна. “Хувийн зан чанар
болон нийгмийн сэтгэл зүй” нэртэй сэтгүүлд баяр баясгалантай хүмүүс баяр баясгалангүй
хүмүүсээс 6,9 жилээр урт амьдардаг тухай ч бичсэн байна. 2006 онд клиникийн сэтгэл судлаач
Антоний Тон, ерөнхий эмч Ламберт Чан нар Хонконгийн эмч нарын сэтгүүлд бичихдээ,
“Харвардын эрэгтэй оюутнуудын дунд хийсэн судалгаагаар сэтгэл гутрамтгай хүмүүсийн
өвчлөл өөдрөг хүмүүсийг бодвол нас баралтаар дуусах тохиолдол өндөр байдаг нь тогтоодсон”
хэмээн өгүүлсэн байна. Энэ бүхний эцэст, уруу дорой зан чанартай хүмүүсийн дархлал байнга
буурч, өвчин рүү хөтөлж байдаг юм шүү гэдгийг л хэлэх гээд байгаа хэрэг.

Бие болоод тархины хими


Австралийн Технологийн их сургуулийн


Роял Мелбурн институт дэх Цогц анагаах ухааны сургуулийн профессор Марк Кохен, “Сэтгэц
мэдрэл дархлал судлал бол биеийн цогц хими юм. Хүний бие үүний үр дүн юм” гэжээ. Хүмүүс
сөрөг урвал буюу стресст орох үед цусны даралт ихсэж, цусан дахь тавган эсүүд илүү
наалдамхай болон, цусны цагаан эсүүд шилжин нүүдэллэж, Кортизол дааврын түвшин ө
ндөрсдөг гэж тэрбээр хэлжээ. Тэгвэл баяр баясгалантай зүйл тохиолдох юм уу, хайр дурлалтай
учрах, дасгал хөдөлгөөн хийх юм уу инээвэл хүнээс ялгарах химийн бодисууд дархлалын
системийг өдөөж, сайхан мэдрэмж төрүүлж байдаг тухай тэрбээр нэмж өгүүлжээ. Ингэхээр та
баяр баясгалантай байх, эсэхээ өөрөө шийдэж чадна гэсэн үг.
Хоёр гараараа хоёр өөр ая зэрэг тоглодог авъяастан
Гоц авьяастай хvvхдvvдийг цахилгаантай зvйрлэж болох юм. Нэг удаа хурц гэгч нь
гялалзаад л алга болно. Харин хөгжмийн ертөнцөд энэ vзэгдэл арай өөр. Нэртэй
хөгжимчдийн гэр бvлд төрсен хvvхдvvд орчныхоо нөлөөн дор төрөлхийн авьяасаа дээд
цэгт            нь           хvртэл           хөгжvvлэх           нь           бий.
Хамгийн        тод       жишээ       бол       Вольфанг       Амадей        Моцарт.
Авьяаслаг хөгжимчин эцгээрээ анхны хөгжмийн хичээлээ заалгасан тvvний авьяасын
тухай дөрвөн настайд нь Австрийн эзэн хаан сонссон. Моцарт зургаан нас хvрээд аав,
найман настай эгч хоёрынхоо хамтаар Европ тивээр аялан тоглолт хийжээ. Агуу
хөгжмийн зохиолч тун ядуу амьдралыг туулсан бөгөөд 35 настайдаа хорвоог орхисон
юм. Тэрбээр нас барахаасаа хэдхэн цагийн өмнө ч хөгжмөө зохиосоор байсан гэдэг.
Нэг удаа найзууд нь Моцартаас хэрхэн хөгжим зохиодог тухай асуухад тэрбээр өөрөө ч
мэддэггvй гэсэн байна. "Сэтгэл санаа минь өөдрөг байх vед миний толгойд хөгжмийн ая
өөрөө урсаад ирдэг. Би мартахгvйн тулд амандаа аялж байгаад боломж гарангуут нь
цаасан                    дээр                    буулгадаг"                 гэжээ.
Өөр нэг хөгжмийн суутнаар Чарльз Вселиг нэрлэж болно. Бас л Моцарт шиг гурван
настайдаа л авкяас нь тодорсон. Ямар нэгэн ая сонсуутаа л дууриалган тоглодог
байжээ. Гэтэл энэ хvv хэзээ ч хөгжмийн боловсрол эзэмшиж байгаагvй аж. Тvvнийг
дөрвөн нас хvрэхэд эцэг нь Лондоны шилдэг хөгжмийн зохиолч нарт vзvvлэхээр
аваачжээ. Чарльз 12 настайдаа хамгийн гайхалтай хөгжимчдийн тоонд зvй ёсоор
тооцогдож байсан.
Vvнтэй ижил тvvх нэлээдийг өгvvлж болно. Шопен наймтайдаа анх vзэгчдийн өмнө гарч
байсан бол Вебер 17 настайдаа Бреслаугийн дуурийн театрын удирдаач болсон байжээ.
Рихард Штраус, Гайдн нар зургаан наснаасаа хөгжим зохиож эхэлсэн бол Лэндон
Рональд     хэлд     орохоосоо     өмнө    хөгжим     тоглож    сурсан     байна.
Гэвч гоц авьяастай хvvхэд бvр тvvх болдоггvй. Том Блинд хэмээх хар арьст хvугийн
талаар зарим нэг толь бичигт дурдсан байдаг. Боолын гэр бvлд төрсен тэрбээр Америкт
болсон иргэний дайны vеэр амьдарч байсан бөгөөд Том, зvvн баруун гараараа хоёр өөр
янзын аяыг төгөлдөр хуур дээр тоглож чаддаг байсан аж. Vvгээр ч зогсохгvй хоёр янзын
аяыг хоёр гараараа зэрэг тоглож байхдаа Том гурав дахь аяыг амандаа аялдаг байсан
гэнэ.          Энэ             бол            ер           бусын             vзэгдэл.

Гоц авъяас нь гэнэт vгvй болжээ
Хөгжмийн авьяастай хvvхдvvд, тооны авьяастнуудаасаа илvv азтай байдаг бололтой.
Залуу математикчдын ихэнх яг гялалзах цаг нь ирэхээр л унтрах нь элбэг. Францын
алдарт физикч, математикч Ампер багадаа мөн л гоц авьяастай хvvхэд байжээ. Тэрбээр
зөвхөн тооны салбарт ч биш ерөнхий мэдлэгийн тvвшин онцгой өндер хvvхэд байсан
гэнэ. Vеийнхэн нь тоглож байхад жаал хvv толь бичиг унших дуртай байсан бөгөөд олон
жилийн      дараа     ч    уншсан      зvйлээ    тод     санадаг     нэгэн    байжээ.
Гэхдээ     бvх    бяцхан     суутнуудын     хувь    заяа     тvvнтэй     адил    биш.
Дээр дурдсан Зера Колберн л гэхэд арав хvрээд гоц авьяасаа алдсан юм. Сургуулийн
босго ч алхаагvй зургаан настайдаа энэ хvv олны өмнө тоо бодож шуугиулдаг байжээ.
Математикийн ямар ч хэцvv бодлого бодоход тvvнд дээд тал нь арван секунд л
шаардлагатай                                байсан                               гэнэ.
Зера Колберныг сорьсон бодлогоос сонирхьё л доо. "Бостон Конкорд хотуудын хооронд
65 милийн зайтай. Нэг алхмыг хvний хөлийг гурван удаа нийлvvлсэнтэй тэнцэнэ гэж
vзвэл энэ хvртэл хэдэн алхам хийх бэ?" арван секундын дараа жаал хvv 114,400 алхам
гэсэн vнэн зөв хариулт өгчээ. Гоц авьяастай хvvгээ эцэг нь Англид авчирч тэр vеийн
хамгийн нэртэй математикчдаар шалгуулсан байна. Бяцхан суутан маань бvх асуултад
зөв хариулт өгсөн төдийгvй тvvний хариултыг тэмдэглэж байсан бичээч, хvvг арай удаан
хэлэхийг хvсч байжээ. Зера Колбернтой тохиолдсон бас нэг гайхалтай тохиолдол гэвэл
4294 967 297 гэдэг тоо зөвхөн өөртөө юм уу эсвэл нэгд хуваагдана гздгийг тэрбээр нvд
ирмэхийн зуур баталж чадсан байна. Насанд хvрсэн ердийн сэтгэхvйтэй хvн vvнийг
бодохын тулд нэлээд цат зав зарцуулах хэрэгтэй. Зарим нь ч бvр хэчнээн хичээгээд ч
бодож чадахгvй байх биз. Хvvгээс 48 жилийг минутад шилжvvлвэл хэд вө гэж асуухад
хоёрхон секундын дотор зөв хариулт өгчээ. Зөв хариултыг өгөхдөө бvр секундэд
шилжvvлж хэлсэн гэдэг. Харамсалтай нь , Европын хамгийн шилдэг эрдэмтдийн
шалгалтыг наймхан настайдаа давж гарсан тэрбээр хоёр жилийн дараа энэ гоц
авьяасаа алдсан юм. Том болсон хойноо Зера Колберн цээжээр биш юм аа гэхэд
цаасан дээр бичиж байгаад ч болов vржих, хуваах vйлдэл хийхэд хvндрэлтэй болсон
гэдэг.
Английн алдартай бяцхан суутнуудын нэг бол 1805 онд төрсен Жорж Биддер. Тэрбээр
"тоо боддог хvv" нэрээр адаршсан. Бичиж ч сураагvй дөрвөн настайдаа тvvний
математикийн онцгой авьяас тодорчээ. Хvмvvс ямар ч тоог боддог авьяасыг нь гайхаж
эхлэхэд эцэг нь хvvгээ аван аялалд гарлаа. "Минутад 120 дусал дусна гэвэл нэг куб
метр багтаамжтай сав хэдэн минутад дvvрэх вэ" гэсэн бодлогыг дөрвөн настай хvv
хоёрхон     минутын     дотор     зөв     бодож    байсан      гээд    төсөөл     дөө.
Зера Колберноос ялгаатай нь Жорж Биддер том болсон хойноо авьяасаа гээгээгvй
бөгөөд       Английн       нэртэй       инженерvvдийн       нэг      болсон       юм.
Тvухэнд гоц авьяастай хvухдуvдийн тухай нэлээдгvй зуйл тэмдэглэн vлдсэн байдаг.
Жишээ нь, XXI зуунд Мексикт төрсен Мигель Мантилья хоёр настайдаа "Хэрвээ
хоёрдугаар сарын дөрвөнд баасан гараг таарсан гэвэл энэ хэдэн он байсан вэ?" гэдэг
асуултад            хуртэл            хариулжчаддаг             байсан           гэнэ.
Букстед хотод 1785 онд төрсен Жорж Ватсон оюун ухааны хомсдолтой нэгэн байсан ч
тоо бодох гоц авьяастай байжээ. Тэрбээр уншиж, бичиж чаддаггvй ч хамгийн хэцvv
бодлогыг бодох талаараа хэнийг ч дагуулдаггvй байсан гэнэ. Мөн тэрбээр тvvхэн vйл
явдал болсон ямар нэг өдрийг нэрлэхэд хэдэн оны хэдэн сарын хэдэн, ямар гараг
байсныг тvгдрэлгvй хэлдэг. Хэрвээ энэ vйл явдал тvvнийг төрснөөс хойш болсон бол
өөрөө тэр өдөр юу хийж байсан, цаг агаар ямар байсныг ч санадаг онцгой ой
тогтоолттой                              нэгэн                              байжээ.
Суут ухаантай зарим хvvхдvvд олон талын авьяастай байх нь ч бий. Жирийн иргэд
Хейнекений гэр бvлд 1921 онд Кристиан нэртэй хvv төрсен бөгөөд эхийн хэвлийгээс
гараад хэдэн цагиин дараа vг хэлж хvмvvсийг айлгасан тvvхтэй. Энэ ер бусын хvvхдийг
ой хvрсэн хойно нь ном уншиж өгөхөд бvгдийг vг vсэгчлэн цээжилдэг байсан гэнэ.
XIX зууны нэрт эдийн засагч, гvн ухаантан Жон Стюарт гурван настайдаа грекээр
уншдаг байжээ.Тэрбээр арав дөнгөж хvрээд Платон, Демосфений гvн ухааны
бvтээлvvдийг            ухаж            ойлгодог            байсан             гэнэ.
Томас Макалей ч бас гоц авьяастай хvvхэд байжээ. Vе тэнгийнхэн нь дөнгөж vсэг
холбож сурч байхад тэрбээр тvvхэн сэдвээр зохиол бичиж байв. Францын гvн ухаантан,
математикч Блез Паскалийн авьяас ч багаас нь тодорчээ. Тэр 12 ч хvрээгvй байхдаа
авианы дуудлагын ухааны чиглэлээр эрдмийн ажил бичжээ. Паскаль 13 настайдаа
тооцоолон бодох машин бvтээсэн юм.
Манай                    vеийн                    бяцхан                   суутнууд

Манай vед ч вундеркинд буюу гоц ухаантай хvvхдvvдийн тухай сонсогддог. Ганеш
Ситтапалам хэмээх долоо настай энэтхэг хvv Их сургуульд элсэж дэлхийн хамгийн
залуу оюутан болсон. Тэрбээр долоо хоногт ганцхан удаа лекцэндээ суудаг ч энэ нь
сурлагад нь огтхон ч муугаар нөлөөлдөггvй аж. Энэ хэмнэлээ алдалгvй суралцвал
Ганеш       13       настайдаа        бакалаврын       зэрэгтэй      болох       юм.
Орос хvv Павел Коноплевыг зургаан настайд нь IQ нь ер бусын өндәр буюу 169 гэж
мэргэжилтнvvд тогтоосон юм. Байгалиас заяасан гоц авьяастай тэрбээр Ломоносовын
нэрэмжит физик-математикийн олимпиадын олон удаагийн аварга, эл тэмцээний
хамгийн бага настай оролцогч шагналын эзэн болж байсан. Тэрбээр 14 настайдаа
Зөвлөлтийн хамгийн анхны компьютерийг зохион бvтээхэд оролцож байсан бөгөөд 1987
онд "Наука и жизнь" сэтгvvлд бvтээлээ нийтлvvлж байжээ. Павел 15-тайдаа Москвагийн
Их     сургуульд      элсэж     ЗХУ-ын      хамгийн     залуу    оюутан     болсон.
Хойд хөршид улс төрийн эргэлт гарч ардчилсан сонгууль явагдахад Павел Коноплев
сонгуульд нэр дэвшин мөн л хамгийн залуу депутат болжээ. Тэрбээр 2000 онд уушигны
артерийн         бvлэгнэл         гэсэн       оноштойгоор         нас       барсан.
Саяхан Орост 11 настай хvv цахилгаангvйгээр ажилладаг хөргөгч, гурван хэмжvvрт
дvрстэй зурагт зохион бvтээжээ. Тэрбээр өөрийн бvтээлээ Алтайн техникийн Их
сургуулийн эрдэм шинжилгээний хурлын vеэр танилцуулсан бөгөөд эрдэмтэд тvvнийг
ирээдуйн агуу зохион бvтээгч гэж зөгнөж байна. Эриесто Евгений Санчес Шайда нэртэй
энэ хvvгийн гоц авьяас хоёр настайд нь илэрчээ. Дөнгөж хоёр нас долоон сартайдаа
уншиж сурсан тэрбээр бас л физик, математикийн салбарт өөрийн гоц авьяасаа сорьдог
гэнэ.
Иймэрхvv тvvх олныг өгvvлж болно. Хvн өөрийнхөө оюуны чадавхийн дөнгөж 5-10 хувийг
л ашигладаг гэдэг. Эдгээр гоц авьяастнууд чадавхиа арай илvv ашиглаж байна уу, эсвэл
тэдний ер бусын суу билэг өөр зvйлтэй холбоотой юу гэдгийг эрдэмтэд эцэслэн
тайлбарлаж чадахгvй байгаа юм.
зөвөлгөө

More Related Content

Similar to зөвөлгөө

ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxWE ME
 
стресс түүний шинжүүд, ангижрах арга
стресс түүний шинжүүд, ангижрах аргастресс түүний шинжүүд, ангижрах арга
стресс түүний шинжүүд, ангижрах аргаtheacher
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаанThistle Khongorzul
 
лекц №10
лекц №10лекц №10
лекц №10azora14
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1azora14
 
лекц №10
лекц №10лекц №10
лекц №10azora14
 
хүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэ
хүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэхүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэ
хүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэdimashka
 
Д.Чанцалдиймаа
Д.ЧанцалдиймааД.Чанцалдиймаа
Д.Чанцалдиймаа9990bayasa
 
нийгмийн сэтгэл зүй
нийгмийн сэтгэл зүйнийгмийн сэтгэл зүй
нийгмийн сэтгэл зүйazora14
 
стресс
стрессстресс
стрессtuya0507
 
Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.
Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.
Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.BayarmaaBuyantogtokh1
 
Cэтгэцèéí ýð¿¿ë ìýíä áà ñòðåññ
Cэтгэцèéí ýð¿¿ë ìýíä áà ñòðåññCэтгэцèéí ýð¿¿ë ìýíä áà ñòðåññ
Cэтгэцèéí ýð¿¿ë ìýíä áà ñòðåññЦэнгэл Мб
 
Communication ethics & stress management
Communication ethics & stress management Communication ethics & stress management
Communication ethics & stress management Zorigoo Ch
 

Similar to зөвөлгөө (20)

ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
 
стресс түүний шинжүүд, ангижрах арга
стресс түүний шинжүүд, ангижрах аргастресс түүний шинжүүд, ангижрах арга
стресс түүний шинжүүд, ангижрах арга
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаан
 
лекц №10
лекц №10лекц №10
лекц №10
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
лекц №10
лекц №10лекц №10
лекц №10
 
хүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэ
хүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэхүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэ
хүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэ
 
Д.Чанцалдиймаа
Д.ЧанцалдиймааД.Чанцалдиймаа
Д.Чанцалдиймаа
 
PТОN111-Хичээл 1/2
PТОN111-Хичээл 1/2PТОN111-Хичээл 1/2
PТОN111-Хичээл 1/2
 
Leg12
Leg12Leg12
Leg12
 
стресс менежмент
стресс менежментстресс менежмент
стресс менежмент
 
нийгмийн сэтгэл зүй
нийгмийн сэтгэл зүйнийгмийн сэтгэл зүй
нийгмийн сэтгэл зүй
 
стресс
стрессстресс
стресс
 
стресс менежмент
стресс менежмент стресс менежмент
стресс менежмент
 
Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.
Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.
Миний шөнөжин өдөржин нухаж хийсэн өгүүллэг шүү.
 
Cэтгэцèéí ýð¿¿ë ìýíä áà ñòðåññ
Cэтгэцèéí ýð¿¿ë ìýíä áà ñòðåññCэтгэцèéí ýð¿¿ë ìýíä áà ñòðåññ
Cэтгэцèéí ýð¿¿ë ìýíä áà ñòðåññ
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
PTON111-Хичээл-2/1
PTON111-Хичээл-2/1PTON111-Хичээл-2/1
PTON111-Хичээл-2/1
 
Communication ethics & stress management
Communication ethics & stress management Communication ethics & stress management
Communication ethics & stress management
 
Legts 11
Legts 11Legts 11
Legts 11
 

More from Tsetsegsuten Baatar (20)

Hyzgaar
HyzgaarHyzgaar
Hyzgaar
 
бие даалтын бодлого
бие даалтын бодлогобие даалтын бодлого
бие даалтын бодлого
 
бие даалт9
бие даалт9бие даалт9
бие даалт9
 
соронзон 8р анги
соронзон  8р ангисоронзон  8р анги
соронзон 8р анги
 
8р анги
8р анги 8р анги
8р анги
 
3800 10-280
3800 10-2803800 10-280
3800 10-280
 
Herelegdehuun2
Herelegdehuun2Herelegdehuun2
Herelegdehuun2
 
11р анги бие даалт
11р анги бие даалт11р анги бие даалт
11р анги бие даалт
 
10р ангийн бие даалт
10р ангийн бие даалт10р ангийн бие даалт
10р ангийн бие даалт
 
9 р ангийн бие даалт
9 р ангийн бие даалт9 р ангийн бие даалт
9 р ангийн бие даалт
 
математик 11
математик  11математик  11
математик 11
 
математик 10
математик  10математик  10
математик 10
 
гурвалжин
гурвалжингурвалжин
гурвалжин
 
Hereglegdehuun4
Hereglegdehuun4Hereglegdehuun4
Hereglegdehuun4
 
Tsahim test
Tsahim testTsahim test
Tsahim test
 
Matiin sudalgaa
Matiin sudalgaaMatiin sudalgaa
Matiin sudalgaa
 
11р анги бие даалт
11р анги бие даалт11р анги бие даалт
11р анги бие даалт
 
10р ангийн бие даалт
10р ангийн бие даалт10р ангийн бие даалт
10р ангийн бие даалт
 
9 р ангийн бие даалт
9 р ангийн бие даалт9 р ангийн бие даалт
9 р ангийн бие даалт
 
сонирхолтой мат
сонирхолтой матсонирхолтой мат
сонирхолтой мат
 

зөвөлгөө

  • 1. Өө рийнхөө мэдрэмжид хэрхэн хариу урвал ү зүү лэх вэ Ажил дээрээ хэн нэгэнтэй ам зөрөх, харилцаа муудах, хайртаасаа салах үед таны бие ханиад хүрсэн юм шиг жихүүцдэг үү. Хүн бүр л тийм гэж хариулах байх. Тийм болохоор та үүнийг тохиолдлын нэг зүйл гэж бодож байна уу. Тэгвэл шинжлэх ухаанчид бие болон сэтгэлийн харилцан холбоог нарийн судалсны эцэст энэ бол тохиолдлын зүйл биш хэмээн тогтоожээ. Бид юу мэдэрч байна вэ, ямар байдлаар аливаа зүйлийг хүлээн авч байгаагаас шалтгаалаад бидний сайн сайхан байх эсэх хамаардаг байж болзошгүй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, аливаа бүтэлгүй ч юм уу зүйлд хариу урвал үзүүлэх чадвар, байдлаас таны тэрхүү ханиад бүр үгдэрч хатгалгаа болох уу, эсвэл хамрын шуухинаа болоод өнгөрөх үү гэдэг шалтгаална гэсэн үг. Тэгвэл таагүй зүйлтэй тохиолдсоны дараа учирдаг ханиад буюу тодруулбал стрессийг хэрхэн дарах вэ. Өөрийнхөө мэдрэмжид хэрхэн хариу урвал үзүүлэх вэ. Амьдралд тохиолдож буй бэрхшээлийг хэрхэн давж туулбал зохилтой вэ. Нэг үгээр хэлбэл, алхам тутам тохиолдож байдаг бэрхшээлийг хэрхэн зүрхэндээ тусгахгүй өнгөрөөж байх вэ. Эрүүл мэндийн шинжлэх ухааны эрдэмтэд “та өөрийнхөө эрүүл байх эсэхийг өөрөө шийдэж байдаг” гэж хэлдэг. Олон судлаачид, бидний стрессийн эсрэг үзүүлж буй хариу үйлдлээс бидний эрүүл мэнд шалтгаалж байдаг хэмээн нотолсооор ирсэн юм. Стрессээс амархан гарч чадсанаар мөнхийн биш юмаа гэхэд бусдаас хамаагүй олон жил залуугаараа явна гэдгийг тэдний зарим судалгаа нотлоод байгаа аж. Одоо эрдэмтдийн хэлээд байгаа санааг энгийнээр тайлбарлая. Бидний тархи болоод дархлалын систем хоорондоо нягт холбогдсон байдаг аж. Бидний сэтгэл санаанд явагдаж буй нарийн урвалууд бие эрхтэн бүрт нөлөөлдөг гэсэн үг. Сингапурын эрүүл сэтгэхүйн төвийн сэтгэл зүйч эмч Степен Люгийн хэлснээр өөрдөг үзэлтэй хүн гутранги хүнээс урт удаан амьдардаг байна. Өндөр стресст орсон хүн үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад өвчинд хамгийн их нэрвэмтгий байдаг нь Степен Люгийн судалгаагаар тогтоогджээ. Молекулын эмоци Америкийн мэдрэлийн эмч, судлаач Кандис Перт, уур унтуу, уйтгар гуниг, хайр дурлал хүний биед олон төрлийн бодисыг үүсгэн тэр нь биед ямар нэг байдлаар нөлөөлдөгийг 1980 оны судалгаагаар тогтоосон тухай хэлсэн байдаг. Химийн бодис болох молекулууд амин хүчлийн богино гинж, өөрөөр хэлбэл пептидүүд ба түүнийг хүлээн авагчууд нь тархинд байрладаг ба түүнчлэн ходоод, биеийн булчин, бүх төрлийн булчирхай болон олон чухал том эд эрхтэнд нөлөөлж, тэдгээр нь дээрх химийн урвалуудыг хүлээн авч хариу өгөөд завгүй байдаг юм байна. Энэ талын судалгааг ганц мэдрэлийн эмч бус дархлалын мэргэжилтнүүд түүн дотор сэтгэц судлал, тархи мэдрэл судлал, дархлаа судлал, эм судлал, зан авир судлал, халдварт өвчин судлал, үе холбогч эд судлалын олон эрдэмтэд оролцон хийж байгаа аж. Тархинаас бие рүү мэдээлэл дамжих үед үүссэн бодис цусаар болон эдээр дамжин биеийн бусад эд эрхтэнд хүрч байдаг учир ийнхүү өргөн хүрээтэй судлахаас аргагүй гэнэ.
  • 2. Сайн сайхныг авчрах мэдрэмж Пенсилваны их сургуулийн эерэг сэтгэл судлалын эцэг гэгддэг олныг танил болсон эрдэмтэн Мартин Слегманы бичсэнээр эерэг мэдрэмж өнгөрсөн, одоо, ирээдүйн аль алинд нь судлагдсаар иржээ. Эерэг эмоци гэдэгт тааламжтай сайхан мэдрэмж төрөхөөс эхлээд сэтгэл ханамжтай байх, талархах сэтгэл төрөх, итгэж найдах, өөдрөх байх зэргийг оруулан үздэг байна. Энэ хүний судалгаагаар тухайн хүний эерэг эмоцтой байх эсэх нь бусдыг хэр зэрэг хайрладаг, хүнийг хэр уучилж чаддаг, ирээдүйдээ хэр зэрэг итгэлтэй, шашин шүтдэг эсэхээс маш их хамаардаг байна. Мөн энэ эрдэмтэн “Би сайн байна, бүх зүйл бүтэмжтэй сайхан байна” гэсэн мэдрэмж бол ганцхан толгой төдийгүй биеийн эрүүл мэндтэй нягт холбоотой байдаг гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Сө рө г бодлын хү ч Сөрөг бодол ч мөн оюун ухаантай төдийгүй биеийн байдалтай холбоотой нь гарцаагүй. 2004 онд “The Lancet” гэдэг сэтгүүлд Бразилийн Лондринагийн их сургуулийн судлаачдын хэвлүүлсэн өгүүлэлд архаг стресс болон сэтгэл гутрал нь дархлалын системийн гажуудал хэмээн онцолжээ. Стресс, сэтгэл гутрал нь ямар нэг төрлийн хавдрын эх үүсвэр бий болоход нөлөө үзүүлдэг төдийгүй дархлалын системийг гажуудуулдаг байж болох юм хэмээн дээрх өгүүлэлд бичжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар стресс, бухимдуулж буй зүйлүүд нь хүний “Natural killer cell” хэмээх дархлалын амин чухал эсийн үйл ажиллагааг бууруулдаг байна. Тийм болохоор дархлалын эсүүд туйлдан хавдар үүсдэг байж болох юм гэж эрдэмтэд үзжээ. Түүнээс өмнөх судалгааг хийсэн эрдэмтэд “стресс хариу үйлдэл үзүүлэхдээ санаагаар унадаг, итгэлээ амархан алддаг буюу С төрлийн сэтгэцийн ангилалд орж буй хүмүүсийн хавдрын өвчлөлийн байдал хоорондоо тун ойрхон харилцан хамааралтай байгаа нь харагдаж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, С төрлийн сэтгэцийн ангилалд орж буй хүмүүс хавдарт илүү өртөмтгий нь судалгаагаар тогтоогдсон гэж ойлгож болох нь. Сэтгэл судлаач Лю судалгааны өгүүлэлдээ, меланхолик темпераментын эмэгтэйчүүд хөхний хавдарт өртөх нь илүү байдаг гэж эртний Ромын эрдэмтэн Гален бичиж байсан тухай өгүүлсэн байдаг. Стенфордын их сургуулийн профессор Дэвид Спигл, хавдартай өвчтөнүүдэд дэмжлэг үзүүлдэг төвөөр үйлчлүүлдэг өвчтөнүүд түүгээр үйлчлүүлдэггүй, холбоо харилцаагүй өвчтөнүүдийг бодвол 18 сараар удаан амьдардаг нь тогтоогдсон тухай судалгаандаа өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өвчнөө тайван хүлээн авч бусадтай нээлттэй ярилцан, дэмжлэг үзүүлэх төвөөр үйлчлүүлэн адил өвчтөнүүдтэйгээ холбоо харилцаатай байдаг хүмүүс өвчнөөсөө болоод стресст орсон хүмүүсээс жил хагас илүү насалж байгаа хэрэг. Зүрхний эмч нар сэтгэцийн А төрлийн буюу тэсвэр тэвчээр муутай, төвийг сахисан хүмүүс зүрхний шигдээс болох нь олонтаа байдаг гэж дүгнэжээ. Өөртөө байгаадаа сэтгэл ханамжгүй
  • 3. байдаг хүмүүс эрт нас бардаг нь ажиглагдсан гэж эрдэмтэд өгүүлж байна. “Хувийн зан чанар болон нийгмийн сэтгэл зүй” нэртэй сэтгүүлд баяр баясгалантай хүмүүс баяр баясгалангүй хүмүүсээс 6,9 жилээр урт амьдардаг тухай ч бичсэн байна. 2006 онд клиникийн сэтгэл судлаач Антоний Тон, ерөнхий эмч Ламберт Чан нар Хонконгийн эмч нарын сэтгүүлд бичихдээ, “Харвардын эрэгтэй оюутнуудын дунд хийсэн судалгаагаар сэтгэл гутрамтгай хүмүүсийн өвчлөл өөдрөг хүмүүсийг бодвол нас баралтаар дуусах тохиолдол өндөр байдаг нь тогтоодсон” хэмээн өгүүлсэн байна. Энэ бүхний эцэст, уруу дорой зан чанартай хүмүүсийн дархлал байнга буурч, өвчин рүү хөтөлж байдаг юм шүү гэдгийг л хэлэх гээд байгаа хэрэг. Бие болоод тархины хими Австралийн Технологийн их сургуулийн Роял Мелбурн институт дэх Цогц анагаах ухааны сургуулийн профессор Марк Кохен, “Сэтгэц мэдрэл дархлал судлал бол биеийн цогц хими юм. Хүний бие үүний үр дүн юм” гэжээ. Хүмүүс сөрөг урвал буюу стресст орох үед цусны даралт ихсэж, цусан дахь тавган эсүүд илүү наалдамхай болон, цусны цагаан эсүүд шилжин нүүдэллэж, Кортизол дааврын түвшин ө ндөрсдөг гэж тэрбээр хэлжээ. Тэгвэл баяр баясгалантай зүйл тохиолдох юм уу, хайр дурлалтай учрах, дасгал хөдөлгөөн хийх юм уу инээвэл хүнээс ялгарах химийн бодисууд дархлалын системийг өдөөж, сайхан мэдрэмж төрүүлж байдаг тухай тэрбээр нэмж өгүүлжээ. Ингэхээр та баяр баясгалантай байх, эсэхээ өөрөө шийдэж чадна гэсэн үг. Хоёр гараараа хоёр өөр ая зэрэг тоглодог авъяастан Гоц авьяастай хvvхдvvдийг цахилгаантай зvйрлэж болох юм. Нэг удаа хурц гэгч нь гялалзаад л алга болно. Харин хөгжмийн ертөнцөд энэ vзэгдэл арай өөр. Нэртэй хөгжимчдийн гэр бvлд төрсен хvvхдvvд орчныхоо нөлөөн дор төрөлхийн авьяасаа дээд цэгт нь хvртэл хөгжvvлэх нь бий. Хамгийн тод жишээ бол Вольфанг Амадей Моцарт. Авьяаслаг хөгжимчин эцгээрээ анхны хөгжмийн хичээлээ заалгасан тvvний авьяасын тухай дөрвөн настайд нь Австрийн эзэн хаан сонссон. Моцарт зургаан нас хvрээд аав, найман настай эгч хоёрынхоо хамтаар Европ тивээр аялан тоглолт хийжээ. Агуу хөгжмийн зохиолч тун ядуу амьдралыг туулсан бөгөөд 35 настайдаа хорвоог орхисон юм. Тэрбээр нас барахаасаа хэдхэн цагийн өмнө ч хөгжмөө зохиосоор байсан гэдэг. Нэг удаа найзууд нь Моцартаас хэрхэн хөгжим зохиодог тухай асуухад тэрбээр өөрөө ч мэддэггvй гэсэн байна. "Сэтгэл санаа минь өөдрөг байх vед миний толгойд хөгжмийн ая өөрөө урсаад ирдэг. Би мартахгvйн тулд амандаа аялж байгаад боломж гарангуут нь цаасан дээр буулгадаг" гэжээ. Өөр нэг хөгжмийн суутнаар Чарльз Вселиг нэрлэж болно. Бас л Моцарт шиг гурван настайдаа л авкяас нь тодорсон. Ямар нэгэн ая сонсуутаа л дууриалган тоглодог байжээ. Гэтэл энэ хvv хэзээ ч хөгжмийн боловсрол эзэмшиж байгаагvй аж. Тvvнийг дөрвөн нас хvрэхэд эцэг нь Лондоны шилдэг хөгжмийн зохиолч нарт vзvvлэхээр аваачжээ. Чарльз 12 настайдаа хамгийн гайхалтай хөгжимчдийн тоонд зvй ёсоор тооцогдож байсан. Vvнтэй ижил тvvх нэлээдийг өгvvлж болно. Шопен наймтайдаа анх vзэгчдийн өмнө гарч байсан бол Вебер 17 настайдаа Бреслаугийн дуурийн театрын удирдаач болсон байжээ. Рихард Штраус, Гайдн нар зургаан наснаасаа хөгжим зохиож эхэлсэн бол Лэндон Рональд хэлд орохоосоо өмнө хөгжим тоглож сурсан байна.
  • 4. Гэвч гоц авьяастай хvvхэд бvр тvvх болдоггvй. Том Блинд хэмээх хар арьст хvугийн талаар зарим нэг толь бичигт дурдсан байдаг. Боолын гэр бvлд төрсен тэрбээр Америкт болсон иргэний дайны vеэр амьдарч байсан бөгөөд Том, зvvн баруун гараараа хоёр өөр янзын аяыг төгөлдөр хуур дээр тоглож чаддаг байсан аж. Vvгээр ч зогсохгvй хоёр янзын аяыг хоёр гараараа зэрэг тоглож байхдаа Том гурав дахь аяыг амандаа аялдаг байсан гэнэ. Энэ бол ер бусын vзэгдэл. Гоц авъяас нь гэнэт vгvй болжээ Хөгжмийн авьяастай хvvхдvvд, тооны авьяастнуудаасаа илvv азтай байдаг бололтой. Залуу математикчдын ихэнх яг гялалзах цаг нь ирэхээр л унтрах нь элбэг. Францын алдарт физикч, математикч Ампер багадаа мөн л гоц авьяастай хvvхэд байжээ. Тэрбээр зөвхөн тооны салбарт ч биш ерөнхий мэдлэгийн тvвшин онцгой өндер хvvхэд байсан гэнэ. Vеийнхэн нь тоглож байхад жаал хvv толь бичиг унших дуртай байсан бөгөөд олон жилийн дараа ч уншсан зvйлээ тод санадаг нэгэн байжээ. Гэхдээ бvх бяцхан суутнуудын хувь заяа тvvнтэй адил биш. Дээр дурдсан Зера Колберн л гэхэд арав хvрээд гоц авьяасаа алдсан юм. Сургуулийн босго ч алхаагvй зургаан настайдаа энэ хvv олны өмнө тоо бодож шуугиулдаг байжээ. Математикийн ямар ч хэцvv бодлого бодоход тvvнд дээд тал нь арван секунд л шаардлагатай байсан гэнэ. Зера Колберныг сорьсон бодлогоос сонирхьё л доо. "Бостон Конкорд хотуудын хооронд 65 милийн зайтай. Нэг алхмыг хvний хөлийг гурван удаа нийлvvлсэнтэй тэнцэнэ гэж vзвэл энэ хvртэл хэдэн алхам хийх бэ?" арван секундын дараа жаал хvv 114,400 алхам гэсэн vнэн зөв хариулт өгчээ. Гоц авьяастай хvvгээ эцэг нь Англид авчирч тэр vеийн хамгийн нэртэй математикчдаар шалгуулсан байна. Бяцхан суутан маань бvх асуултад зөв хариулт өгсөн төдийгvй тvvний хариултыг тэмдэглэж байсан бичээч, хvvг арай удаан хэлэхийг хvсч байжээ. Зера Колбернтой тохиолдсон бас нэг гайхалтай тохиолдол гэвэл 4294 967 297 гэдэг тоо зөвхөн өөртөө юм уу эсвэл нэгд хуваагдана гздгийг тэрбээр нvд ирмэхийн зуур баталж чадсан байна. Насанд хvрсэн ердийн сэтгэхvйтэй хvн vvнийг бодохын тулд нэлээд цат зав зарцуулах хэрэгтэй. Зарим нь ч бvр хэчнээн хичээгээд ч бодож чадахгvй байх биз. Хvvгээс 48 жилийг минутад шилжvvлвэл хэд вө гэж асуухад хоёрхон секундын дотор зөв хариулт өгчээ. Зөв хариултыг өгөхдөө бvр секундэд шилжvvлж хэлсэн гэдэг. Харамсалтай нь , Европын хамгийн шилдэг эрдэмтдийн шалгалтыг наймхан настайдаа давж гарсан тэрбээр хоёр жилийн дараа энэ гоц авьяасаа алдсан юм. Том болсон хойноо Зера Колберн цээжээр биш юм аа гэхэд цаасан дээр бичиж байгаад ч болов vржих, хуваах vйлдэл хийхэд хvндрэлтэй болсон гэдэг. Английн алдартай бяцхан суутнуудын нэг бол 1805 онд төрсен Жорж Биддер. Тэрбээр "тоо боддог хvv" нэрээр адаршсан. Бичиж ч сураагvй дөрвөн настайдаа тvvний математикийн онцгой авьяас тодорчээ. Хvмvvс ямар ч тоог боддог авьяасыг нь гайхаж эхлэхэд эцэг нь хvvгээ аван аялалд гарлаа. "Минутад 120 дусал дусна гэвэл нэг куб метр багтаамжтай сав хэдэн минутад дvvрэх вэ" гэсэн бодлогыг дөрвөн настай хvv хоёрхон минутын дотор зөв бодож байсан гээд төсөөл дөө. Зера Колберноос ялгаатай нь Жорж Биддер том болсон хойноо авьяасаа гээгээгvй бөгөөд Английн нэртэй инженерvvдийн нэг болсон юм. Тvухэнд гоц авьяастай хvухдуvдийн тухай нэлээдгvй зуйл тэмдэглэн vлдсэн байдаг. Жишээ нь, XXI зуунд Мексикт төрсен Мигель Мантилья хоёр настайдаа "Хэрвээ хоёрдугаар сарын дөрвөнд баасан гараг таарсан гэвэл энэ хэдэн он байсан вэ?" гэдэг асуултад хуртэл хариулжчаддаг байсан гэнэ.
  • 5. Букстед хотод 1785 онд төрсен Жорж Ватсон оюун ухааны хомсдолтой нэгэн байсан ч тоо бодох гоц авьяастай байжээ. Тэрбээр уншиж, бичиж чаддаггvй ч хамгийн хэцvv бодлогыг бодох талаараа хэнийг ч дагуулдаггvй байсан гэнэ. Мөн тэрбээр тvvхэн vйл явдал болсон ямар нэг өдрийг нэрлэхэд хэдэн оны хэдэн сарын хэдэн, ямар гараг байсныг тvгдрэлгvй хэлдэг. Хэрвээ энэ vйл явдал тvvнийг төрснөөс хойш болсон бол өөрөө тэр өдөр юу хийж байсан, цаг агаар ямар байсныг ч санадаг онцгой ой тогтоолттой нэгэн байжээ. Суут ухаантай зарим хvvхдvvд олон талын авьяастай байх нь ч бий. Жирийн иргэд Хейнекений гэр бvлд 1921 онд Кристиан нэртэй хvv төрсен бөгөөд эхийн хэвлийгээс гараад хэдэн цагиин дараа vг хэлж хvмvvсийг айлгасан тvvхтэй. Энэ ер бусын хvvхдийг ой хvрсэн хойно нь ном уншиж өгөхөд бvгдийг vг vсэгчлэн цээжилдэг байсан гэнэ. XIX зууны нэрт эдийн засагч, гvн ухаантан Жон Стюарт гурван настайдаа грекээр уншдаг байжээ.Тэрбээр арав дөнгөж хvрээд Платон, Демосфений гvн ухааны бvтээлvvдийг ухаж ойлгодог байсан гэнэ. Томас Макалей ч бас гоц авьяастай хvvхэд байжээ. Vе тэнгийнхэн нь дөнгөж vсэг холбож сурч байхад тэрбээр тvvхэн сэдвээр зохиол бичиж байв. Францын гvн ухаантан, математикч Блез Паскалийн авьяас ч багаас нь тодорчээ. Тэр 12 ч хvрээгvй байхдаа авианы дуудлагын ухааны чиглэлээр эрдмийн ажил бичжээ. Паскаль 13 настайдаа тооцоолон бодох машин бvтээсэн юм. Манай vеийн бяцхан суутнууд Манай vед ч вундеркинд буюу гоц ухаантай хvvхдvvдийн тухай сонсогддог. Ганеш Ситтапалам хэмээх долоо настай энэтхэг хvv Их сургуульд элсэж дэлхийн хамгийн залуу оюутан болсон. Тэрбээр долоо хоногт ганцхан удаа лекцэндээ суудаг ч энэ нь сурлагад нь огтхон ч муугаар нөлөөлдөггvй аж. Энэ хэмнэлээ алдалгvй суралцвал Ганеш 13 настайдаа бакалаврын зэрэгтэй болох юм. Орос хvv Павел Коноплевыг зургаан настайд нь IQ нь ер бусын өндәр буюу 169 гэж мэргэжилтнvvд тогтоосон юм. Байгалиас заяасан гоц авьяастай тэрбээр Ломоносовын нэрэмжит физик-математикийн олимпиадын олон удаагийн аварга, эл тэмцээний хамгийн бага настай оролцогч шагналын эзэн болж байсан. Тэрбээр 14 настайдаа Зөвлөлтийн хамгийн анхны компьютерийг зохион бvтээхэд оролцож байсан бөгөөд 1987 онд "Наука и жизнь" сэтгvvлд бvтээлээ нийтлvvлж байжээ. Павел 15-тайдаа Москвагийн Их сургуульд элсэж ЗХУ-ын хамгийн залуу оюутан болсон. Хойд хөршид улс төрийн эргэлт гарч ардчилсан сонгууль явагдахад Павел Коноплев сонгуульд нэр дэвшин мөн л хамгийн залуу депутат болжээ. Тэрбээр 2000 онд уушигны артерийн бvлэгнэл гэсэн оноштойгоор нас барсан. Саяхан Орост 11 настай хvv цахилгаангvйгээр ажилладаг хөргөгч, гурван хэмжvvрт дvрстэй зурагт зохион бvтээжээ. Тэрбээр өөрийн бvтээлээ Алтайн техникийн Их сургуулийн эрдэм шинжилгээний хурлын vеэр танилцуулсан бөгөөд эрдэмтэд тvvнийг ирээдуйн агуу зохион бvтээгч гэж зөгнөж байна. Эриесто Евгений Санчес Шайда нэртэй энэ хvvгийн гоц авьяас хоёр настайд нь илэрчээ. Дөнгөж хоёр нас долоон сартайдаа уншиж сурсан тэрбээр бас л физик, математикийн салбарт өөрийн гоц авьяасаа сорьдог гэнэ. Иймэрхvv тvvх олныг өгvvлж болно. Хvн өөрийнхөө оюуны чадавхийн дөнгөж 5-10 хувийг л ашигладаг гэдэг. Эдгээр гоц авьяастнууд чадавхиа арай илvv ашиглаж байна уу, эсвэл тэдний ер бусын суу билэг өөр зvйлтэй холбоотой юу гэдгийг эрдэмтэд эцэслэн тайлбарлаж чадахгvй байгаа юм.