SlideShare une entreprise Scribd logo
1  sur  5
Télécharger pour lire hors ligne
XVI-р зууны европ бол ямар нэг эрт цагийн
                                          Грек, Ромын илэрхийлэл биш харин ч бүхий л
                                          талаараа шинэчлэгдэж байгаа цоо шинэ дүр
                                          төрхтэй болсон европ байлаа. Тухайн цаг үед
                                          европын бүхий л улс орнууд амирлангуй дүр
                                          төрхөө гээж явцуу хязгаарлагдмал байдлаас
                                          мултран гарахын төлөө шаргуу тэмүүлж байв.
                                          Европ олон зуун жилийн турш феодалын
                                          уламжлалт хамжлагт ѐсны нийгэм-эдийн зас-
                                          гийн бүтцийн хүлээсэнд баригдаж энэхүү
нөхцөл байдал нь европыг өсөж хөгжиж дэвжихэд ихээхэн саад тотгор учруулж байв. Гэвч
шинэ европ хараагаа сунгаж түгжигдмэл явцуу ертөнцөөсөө цааш ахиж, үйл явцыг дэлхий
дахины дэвжээгээр бодож сэтгэх болжээ. Европ тэгж бодож, санаж, сэтгэх болсон гол
шалтгаан нь улс төр, нийгэм, соѐлын хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд гарсантай
холбоотой.

     Сэргэн мандалт, шинэтгэл, хувьсгал гэсэн тэр үеийн гурван том хөдөлгөөнийг
түүхчид ихэвчлэн онцлон авч үздэг. Сэргэн мандалт буюу “Ренесс анс” нь мэдлэг дахин
сэргэж, европын орнуудын урлаг, шинжлэх ухаан, утга зохиол, хэлний хөгжилд үсрэнгүй
дэвшилт хийсэн явдал байв. Энэ цаг үед л “ренесс анс” буюу сэргэн мандалт нь өнөөгийн
европын соѐлын дүр төрхийг бий болгон бүрэлдүүлж үрийг нь тарьжээ. Шинэтгэл буюу
“реформация” гэдэг нь ромын сүм хийдийн эсрэг гарсан бослого байв. Тэр нь сүм хийдийн
хээл хахуулийг эсэргүүцсэн ард түмний бослого байв. Мөн ноѐрхлоо тогтоохыг санаарх-
сан папуудыг эсэргүүцсэн европын санваартны бослого байв. Энэ нь сүм хийдийг дотроос
нь шинэтгэх гэсэн оролдлого байв. Хувьсгал гэдэг нь хаад, эздэд хяналт тогтоож, тэдний
эрх мэдлийг хязгаарлах зорилт бүхий хөрөнгөтний улс төрийн тэмцэл байв.

     Мөн шинэ төрсөн европт XVIII зууны
дунд үед гурван их хувьсгал хийгдсэн бөгөөд
энэ гурван хувьсгал нь сүр далайцаараа,
агуулгаараа, европын хөгжлийг
түргэтгэснээрээ европт гарсан бусад үйл
явдлуудаас давж гарсан агуу үйл явдал байв.
Тэр бол шинж чанараараа гурван өөр улс
төрийн, аж үйлдвэрийн, нийгмийн хувьсгал
байлаа. Улс төрийн хувьсгал нь Америкт
болжээ. Энэ хувьсгал нь америк тивд байсан
английн колониудын бослого бөгөөд бослогын
үрээр шинэ тусгаар тогтносон бүгд найрамдах
улс болох Америкийн нэгдсэн улс
байгуулагдсан нь өнөөгийн хүчирхэг улс болон
хувирчээ. Англид эхэлсэн аж үйлдвэрийн
хувьсгал өрнөд европын орнуудыг нийтэд нь
хамарч, улмаар бусад нутаг оронд дэлгэрчээ.
Энэ бол тайван хувьсгал. Гэвч дэлхий дахинд
аль ч үйл явдлаас илүү их нөлөө үзүүлснээрээ ач холбогдол өндөртэй хувьсгал байв. Энэ
нь уурын машин, аварга машинуудыг бий болгож эцсийн эцэст бид бүхнийг хүрээлэн
байгаа өнөөгийн тоо томшгүй хэрэглэгдэж буй техник технологийн хөгжил дэвшлийн
үндэс суурь нь болжээ. Нийгмийн хувьсгал гэгч нь хэмжээгүй эрхт хаант ѐс төдийгүй, тоо
томшгүй илүү их эрх дарх эдлэх явдлыг эцэс болгож, шинэ ангиудыг тэргүүн эгнээнд
гаргаж ирсэн Францын Их хувьсгал байв. Энэ нийгмийн хувьсгалаас дэлхий дахины үзэл
санааны тэнхлэгийн хоѐр туйл болж байсан коммунизм, ардчилсан үзэл санаа хоѐул үүсэн
гарсан байх жишээтэй.

     Дундад зууны үеийн европт гарсан өөр нэг онцлог чухал үйл явдал бол яах аргагүй
хүн төрлөхтний түүхэнд газар зүйн их нээлтүүд гэж нэрлэгдсэн шинжлэх ухааны, улс
төрийн, эдийн засгийн ач холбогдолтой далай тэнгис, хуурай замын их аялалууд орж
байлаа. Газар зүйн их нээлт нь бидний дээр дурдсан европын их амжилт, өөрчлөлтүүдийн
үндэс суурь болж дэлхийн тавцанд шинэ өнгө төрхтэй европ өсөж өндийх тэр агшинг бий
болгож чаджээ. Дэлхий бөөрөнхий, дэлхий нарыг тойрч байдаг гэдгийг өнөөгийн дунд
сургуулийн сурагч бүхэн мэдэх билээ. Гэвч дундад зуунд энэ нь хүн бүхний мэддэг зүйл
биш, харин ч энэ тухай толгойдоо боддог хүн сүм хийдтэй мөргөлдөхөд хүрдэг байв. Сүм
хийдээс хичнээн айлаа ч гэсэн хүмүүс дэлхий бөөрөнхий гэдэгт улам бүр итгэж хэрэв
дэлхий бөөрөнхий юм бол өрнө зүг яваад байхад Хятад, Энэтхэгт хүрч болно гэж зарим нь
бодох болжээ. Нөгөө зарим нь Африкийг тойрон Энэтхэгт хүрэхээр аялаж эхэлжээ. Тэр
үед Суэцийн суваг гэж байгаагүй, хөлөг онгоц Газрын дундад тэнгисээс Улаан тэнгис рүү
орж чаддаггүй байсныг бүү мартаарай. Ачаа барааг хуурай замаар тээвэрлэж, газрын
дундад тэнгисээс Улаан тэнгис хүртэл тэмээн хөсгөөр тээвэрлэдэг байсан байж магад.
Тэгээд тэндээс өөр хөлөг онгоцоор тээдэг байж.

    Дорно дахины үлгэрийн мэт хэмжээлшгүй их эд баялаг шинэ өнгө төрхтэй өсөн
өндийж буй европын хорхойг хүргэн, шунал тачаалын сэтгэлийг урин дуудсаар байлаа.
Тэрхүү хүслийн чандмань эрдэнийг эзэмшихээр Испани, Португал улсууд анхны далайн
шинэ замыг нээхээр аялж эхэлжээ.

    Португалийн далайн эргийн Синиш хэмээх жижиг хотод төрсөн хожмоо европоос
Энэтхэг хүрэх далайн замыг нээсэн Португалийн далайчин Васко да Гама 1497.7.8 нд
нийслэл Лиссабон хотоос дөрвөн онгоцтой Энэтхэг орохоор аялалд гарчээ. 1498.5.20 нд
тухайн үедээ Энэтхэг-Арабын худалдааны төв байсан Калькута хотын ойролцоох
Малабарын эрэгт хүрэлцэн очжээ. Васко да Гамагийн энэхүү аялал европоос Энэтхэг
хүрэх далайн замыг нээснээр дэлхийн улс түмний чухал үе шат болжээ. Гэвч европчуудаас
Африкт явуулсан далайн эзлэн түрэмгийлэх бодлогын бас нэг эхлэл болсон билээ. Өөрөөр
хэлбэл шинэ тутам хөгжиж байсан хөрөнгөтнүүдэд улс орныг колоничлох нөхцөл буй
болгосон юм. Тийнхүү Энэтхэгт хүрэх замыг хайн олох уралдаанд Португаличууд
түрүүлсэн ажээ. Гэвч тэр үед бас дэлхийн өөр өнцөгт том үйл явдал болж түүний үр
шимийг Испани орон ашиглаж чадсан байна.

     1492 оны зун 90 хүнтэй баг бүрдүүлсэн гурван хөлөг онгоцоор Италийн Генуя хотын
нэхмэлчний хүү Христофор Колумбаар удирдуулсан экспедиц Япон, Энэтхэг хүрэх
зорилготойгоор олон сар үргэлжилсэн далайн аялалд гарчээ. Христофор Колумб дэлхий
бөөрөнхий гэдэгт итгэн өрнө зүгийг барин олон сар явсаны эцэст Багамын арлуудад хүрч
цааш аялсаар төв Америкийн эргийн ойролцоох өнөөгийн Куба арлыг нээж улмаар 12 сард
Эспаньолын /Гаитийн/ баруун эрэгт хүрчээ. Тэрээр цааш цаашдаа үргэлжлүүлсэн хэд
хэдэн удаагийн экспедицийн аялалаараа америк тивийн далайн эргийн нэлээд газар
нутгийг нээсэн юм. Харамсалтай нь Х.Колумб шинэ тив нээснээ мэдсэнгүйгээр үл барам
өөрийгөө Энэтхэгт очлоо л гэж эндүүрч байжээ. 1501-1502 онд хийсэн аялалаараа
Италийн Америго Веспуччи Х.Колумбийн нээсэн их газар бол Ази биш харин шинэ тив
болохыг тодорхойлсон юм. Христофор Колумбийн нээлтүүд нь дундад зууны үеийн
газарзүйн ойлголтыг өөрчлөөд зогсоогүй газарзүйн шинжлэх ухаан үүсэхэд хүргэсэн юм.

     Х.Колумб, Васко да Гама нарын далайн аялалын шинэ зам нээсэн тухай мэдээ дорно,
өрнөөс ирэх тусам европынхон улам ч их сэтгэл догдолжээ. 1519.9.20 нд Португалийн
далайчин Васко да Гамын зоригт аялалыг шүтэн бишрэгч Фернан Магальянш Магеллан
Испанийн өмнөд эргээс 265 хүн, таван хөлөг онгоцтойгоор бүхэл бүтэн гурван жил
үргэлжилсэн дэлхийг тойрох зорилготой холын аялалдаа гарчээ. Тэрээр усан бороо,
далайн хүчтэй шуургатай тэмцэлдсээр гурван сарын дараа өмнөд Америкийн Бразилийн
эрэгт хүрч 1520.11 сарын сүүлчээр Атлантын далайгаас Магелланы хоолойгоор дамжин
Номхон далайд орж 1521 онд азийн зүүн өмнөд арлуудад хүрснээ мэдээд тэдгээр арлыг
Испани улсад дагаар орохыг шаардаж заримыг нь зөвшөөрүүлээд Мактан арлынхантай
тулалдаж яваад хүчин мөхөсдөж, амиа алджээ. Дарга ахмадуудаа алдаж цөөрсөн жуулчид
муудсан нэг хөлгөө шатааж, хоѐр хөлөгтөө тэр үед европ дахинд асар их үнэ хүрч байсан
халуун ногоо, гаа, эмийн ургамал ачаад нэг нь ирсэн замаараа, нөгөө нь африкийг тойрч
явахаар хоѐр тийш салжээ. Ингээд Хаун Севастьян Эльканогоор удирдуулсан “Виктори”
хөлгийнхөн 1522.9.6 нд Испанидаа 18-хан хүнтэй эгэж иржээ. Ингэж гурван жил
үргэлжилсэн энэ жуулчлал нь Ази, Америк тивийн хооронд орших Номхон далай, бусад
олон газар нутаг, арлыг нээж, дэлхийг анх бөмбөрцөг хэлбэртэйг болон газрын гадаргын
ихэнхийг ус бүрхэж байдгийг баталж өгсөн юм. Магелланыг дэлхий тойрон аялж явах үед
                         Колумбын нээсэн шинэ тивд Испаний цэргийн жанжин Кортес
                         1519 онд Мехико хотод давшин орж Ацтекуудын эзэнт улсыг
                         эзлэн авч, 1530 онд өөр нэг Писарро гэгч жанжин өмнөд Америк
                         дахь Инкүүдийн эзэнт улсыг эзлэсэн байна. Аугаа их судлаачид,
                         анх зам нээгчдийн явсан тэр нутгийн зүг олз омог хайж баяжих
                         гэсэн тэрсүүд этгээдүүд тэмүүлэх болж, Ацтек, Майяа,
                         Инкүүдийн үлгэр домог мэт баялаг, америк тивийн ариун бумбын
                         орон болсон алдарт Эльдародогийн домог бүх хүний шуналын
                         сэтгэлийг гижигдэж байв. Перу ба Мексикээс Испани руу алт,
                         мөнгө тасралтгүй цувах болж асар их үнэт металл урсан орж ирэх
                         болсноор европ хагартлаа баяжиж Испанийг европын хамгийн
                         хүчирхэг гүрэн болгосон юм. Алт, мөнгө европын бусад оронд ч
                         цутган орж ирж, Португал, Испанийн олсон амжилтад бусад орон
                         ялангуяа Франц, Англи, Голланд, умард Германы хотууд асар их
                         шимтэн шохоорхох болжээ. Европ тив газар зүйн их нээлтээр
                         ихээхэн хэмжээний алт, мөнгө, капиталыг өөртөө хуримтлуулж,
                         боолын, халуун ногооны худалдаанаас асар их ашиг олж,
                         колончлогдсон бүс нутгуудаас хямд өртөгтэй, ашиг унац ихтэй
                         баялгийг хуримтлуулж чадсан нь энэ тивийн улс орнуудыг
                         дэлхийн тавцанд тэргүүлэгч эгнээнд гаргаж чадсан байна.
Европын улс орнууд эдгээр баялагийн багагүй хэсгийг шинжлэх ухаанд зарцуулж
механик, техник, технологийн олон нээлтийг хүн төрлахтний өмнө хийхэд хүрсэн бөгөөд
эдгээрийг эдийн засгийн салбарт үр ашигтайгаар ашиглаж чадсан байна.

     XVII-XVIII зуунд газар зүйн нээлтүүд үргэлжилж 1606 онд Голландын В.Янсзон
Австрали тивийн Кейп-Йоркын баруун эрэгт, 1642 онд А.Тасман Тасманы аралд хүрчээ.
Бусад эргүүдийг XVII зуунд мөн Голландын далайчид нээжээ. Ийм учир тэр үед
Австралийг “Шинэ Голланд” гэж нэрлэж байв. Английн далайчин Жеймс Кук дэлхийг
тойрох аяллынхаа явцад Австрали тивийн тухай нэлээд мэдээллийг Англид авчиржээ.
Удалгүй 1798 онд Английн жуулчин М.Флиндерс гурван удаагийн хайгуулаар
Австралийн бараг бүх нутгаар явж , “Өмнөд эх газар” буюу Австрали гэж нэрлэв. Ийнхүү
Австралийг анх Голландчууд нээж, харин Англи колончилж эхэлсэн байна. XVIII зууны
үеэс Английн колончлогчид Австралид нүүдэллэн ирж үржил шим сайтай газруудыг
эзэмшин, хонин сүргийн бэлчээрийн нутаг болгожээ. Харин Африк тивийн хувьд газар
зүйн их нээлтээс хойш хамгийн дорвитой судалгааг 1843 онд Английн эрдэмтэн
Д.Ливингстон гучин жилийн хайгуул судалгаагаар Төв ба Өмнөд Африкийг газар зүйн
талаар нээн тодорхойлжээ. Тэрээр 1849 онд Калахарын элсэн цөлийг туулан европчууд
хэзээ ч хүрч байгаагүй нутаг болох Нгам нуурт хүрчээ. Хоѐр жилийн дараа Конго, Замбези
мөрний усны хагалбар газрыг тодорхойлж, 1855 онд бидний сайн мэдэх дэлхийн хамгийн
том хүрхрээ болох Викторийн хүрхрээг нээжээ. 1858 онд Д.Ливингстон Төв болон зүүн
Африкаар аялахдаа Ширва, Ньяс нуурыг нээжээ. Д.Ливингстоны газар зүйн нээлтүүд нь
Английн колончлогчид Африк руу нэвтрэх замын эхлэлийг тавьсан бөгөөд К.Марксын
тодорхойлсноор Африк нь “хар арьстныг авлах дархан газар“ болж хувирсан юм. 1850 онд
Замбези мөрний эх хүрч тэнд боолын худалдаачид хар арьстнуудыг хэрхэн авлаж
олзолдгийг анх удаа нүдээрээ үзсэн тухайгаа Д,Ливингстон өөрийн тэмдэглэлдээ бичсэн
байдаг. Венецийн худалдаачны хүү Марко Поло, Фернан Магальянш Магелланаас хойш
Шамбалын орныг өөртөө нуусан гэгдэх учир битүүлэг Ази тивийг хамгийн өргөн
бүрэлдэхүүнтэйгээр оросын судлаачид судалсан бөгөөд эдгээрийн дотор П. Семѐнов-
Тянь-Шаньский, Н.Пржевальский, П.Черский, Г.Потанин, Германы Ф.Рихтгофен нар
нэлээд газар орныг нээжээ. Хүн төрлөхтөнд нээгдээгүй газар цөөхөн үлдсэн XX зуунд
Америкийн жуулчин Роберт Пири Умард туйлыг нээх гэж Арктикийн цас мөсөн дунд
зориг мятрашгүй тэмцэж өнгөрүүлсэн 18 жилийнхээ 27 дахь оролдлогын эцэст негр
Хенсон хэмээх өөрийн үнэнч дагуул болон дөрвөн Эскимос хүний хамт 30 гаруй нохой
хөлөлсөн чаргаар гарч, түмэн бэрхшээл даван туулж явсаар 1909.4.6 нд Умард туйлд хүрч,
төв Арктикийн мөсийг тодорхойлж Америк, Гренланд, мөн умард туйлын хооронд хуурай
газар байхгүй, далайн их хэмжээний ус байдгийг анх тодорхойлжээ.       Мөн Оросын
далайчин Ф.Ф.Беллинсгаузен, М.П.Лазарев нар “Восток”, “Мирный” хэмээх хөлөг
онгоцоор 1819 онд Георг аралд хүрч, шинэ шинэ газар нээж I Петрийн арал, I
Александрын газар гэх зэргээр нэрлээд, 1820.1.16 нд Антарктидын эх газрыг хүн
төрлөхтний түүхэнд анх удаа нээв. Асар их бэрхшээлийг тэсэн давж Норвегийн жуулчин
Р.Амундсен 1911.12.14 нд Өмнөд туйлд хүрч Английн жуулчин Р.Скотт Р.Амундсенээс 34
хоногийн дараа 1912.1.17 нд мөн Өмнөд туйлд хүрээд буцах замдаа амь үрэгджээ. Орчин
үеийн судалгаагаар эдгээр эр зоригт далайчид, аялагчид, туйл судлаачдийн нээсэн
Антарктид тив нь дэлхийн цэвэр усны 90 хувийг өөртөө агуулж байгаагийн зэрэгцээ
хөрсөн доор нь асар их хэмжээний ашигт малтмалын орд газрууд байгаа нь тогтоогдоод
байгаа юм.
Хүн төрлөхтний өмнө дэлхий ертөнц цэлийтэл нээгдэж эрдэнэсийн сан, гайхамшигаа
харуулсан мэт санагдаж байсан газар зүйн их нээлтийн эрин үед шинэ нээлт дараа
дараалан гарч бүхэл бүтэн далай тэнгис, тив нутаг, цас мөсний орон, хэмжээлшгүй их
баялаг нээгдэн “Сезам минь нээгдээрэй” гэсэн шидэт үгийг хэлэхэд л хамаг хэрэг бүтдэг
шиг шинэ европ, шинэ тивийн орнууд ид шидэнд умбасан мэт байлаа.

Contenu connexe

En vedette

Bits movers (family & friends)
Bits movers (family & friends)Bits movers (family & friends)
Bits movers (family & friends)mlsevillano
 
Software engineering
Software engineeringSoftware engineering
Software engineeringFahe Em
 
Presentation by MicroConstants at BIOCOM CRO event May 2013: Virtual Drug Dev...
Presentation by MicroConstants at BIOCOM CRO event May 2013: Virtual Drug Dev...Presentation by MicroConstants at BIOCOM CRO event May 2013: Virtual Drug Dev...
Presentation by MicroConstants at BIOCOM CRO event May 2013: Virtual Drug Dev...BIOCOMCRO
 
Oil Technics Ltd:WE ARE HIRING
Oil Technics Ltd:WE ARE HIRINGOil Technics Ltd:WE ARE HIRING
Oil Technics Ltd:WE ARE HIRINGDavid Holmes
 
Community - Datacentre Performance in a Shoebox - Spindles vs. Flash
Community - Datacentre Performance in a Shoebox - Spindles vs. FlashCommunity - Datacentre Performance in a Shoebox - Spindles vs. Flash
Community - Datacentre Performance in a Shoebox - Spindles vs. FlashVMUG IT
 
A Plus 2012 The Future of Primary Math
A Plus 2012 The Future of Primary MathA Plus 2012 The Future of Primary Math
A Plus 2012 The Future of Primary Mathrightstartmath
 
ACMC Working Paper 01/2012 Disaster response: lessons from Christchurch
ACMC Working Paper 01/2012 Disaster response: lessons from Christchurch ACMC Working Paper 01/2012 Disaster response: lessons from Christchurch
ACMC Working Paper 01/2012 Disaster response: lessons from Christchurch Australian Civil-Military Centre
 
Resumen abierto de barquisimeto
Resumen abierto de barquisimetoResumen abierto de barquisimeto
Resumen abierto de barquisimetoRosa Piña
 
H k1 l_fc融合蛋白在cho细胞中的表达及其活性研究
H k1 l_fc融合蛋白在cho细胞中的表达及其活性研究H k1 l_fc融合蛋白在cho细胞中的表达及其活性研究
H k1 l_fc融合蛋白在cho细胞中的表达及其活性研究fjsjtu
 

En vedette (14)

Bits movers (family & friends)
Bits movers (family & friends)Bits movers (family & friends)
Bits movers (family & friends)
 
Software engineering
Software engineeringSoftware engineering
Software engineering
 
Presentation by MicroConstants at BIOCOM CRO event May 2013: Virtual Drug Dev...
Presentation by MicroConstants at BIOCOM CRO event May 2013: Virtual Drug Dev...Presentation by MicroConstants at BIOCOM CRO event May 2013: Virtual Drug Dev...
Presentation by MicroConstants at BIOCOM CRO event May 2013: Virtual Drug Dev...
 
CFC Day 32
CFC Day 32CFC Day 32
CFC Day 32
 
Alphabet 15151515
Alphabet 15151515Alphabet 15151515
Alphabet 15151515
 
Projeto de reforço de diagnósticos e tratamentos descentralizados
Projeto de reforço de diagnósticos e tratamentos descentralizadosProjeto de reforço de diagnósticos e tratamentos descentralizados
Projeto de reforço de diagnósticos e tratamentos descentralizados
 
Presentation2
Presentation2Presentation2
Presentation2
 
Oil Technics Ltd:WE ARE HIRING
Oil Technics Ltd:WE ARE HIRINGOil Technics Ltd:WE ARE HIRING
Oil Technics Ltd:WE ARE HIRING
 
Community - Datacentre Performance in a Shoebox - Spindles vs. Flash
Community - Datacentre Performance in a Shoebox - Spindles vs. FlashCommunity - Datacentre Performance in a Shoebox - Spindles vs. Flash
Community - Datacentre Performance in a Shoebox - Spindles vs. Flash
 
A Plus 2012 The Future of Primary Math
A Plus 2012 The Future of Primary MathA Plus 2012 The Future of Primary Math
A Plus 2012 The Future of Primary Math
 
ACMC Working Paper 01/2012 Disaster response: lessons from Christchurch
ACMC Working Paper 01/2012 Disaster response: lessons from Christchurch ACMC Working Paper 01/2012 Disaster response: lessons from Christchurch
ACMC Working Paper 01/2012 Disaster response: lessons from Christchurch
 
Forum-EDS_2014
Forum-EDS_2014Forum-EDS_2014
Forum-EDS_2014
 
Resumen abierto de barquisimeto
Resumen abierto de barquisimetoResumen abierto de barquisimeto
Resumen abierto de barquisimeto
 
H k1 l_fc融合蛋白在cho细胞中的表达及其活性研究
H k1 l_fc融合蛋白在cho细胞中的表达及其活性研究H k1 l_fc融合蛋白在cho细胞中的表达及其活性研究
H k1 l_fc融合蛋白在cho细胞中的表达及其活性研究
 

Similaire à газарзүй

х. колумб
х. колумбх. колумб
х. колумбtsbyamba
 
Tuukh 7grade
Tuukh 7gradeTuukh 7grade
Tuukh 7gradetulgaa14
 
Chingis horog 8
Chingis horog 8Chingis horog 8
Chingis horog 8nergvi
 
Chingis horog 8
Chingis horog 8Chingis horog 8
Chingis horog 8nergvi
 
Zuraasan zurag 2 erhembolor
Zuraasan zurag 2 erhembolor Zuraasan zurag 2 erhembolor
Zuraasan zurag 2 erhembolor yadamsuren
 
николай кузанский золоо
николай кузанский золоониколай кузанский золоо
николай кузанский золооCEO ZOL
 
Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиBaasansuren Naranbaatar
 
Дэлхийн 7 гайхамшиг
Дэлхийн 7 гайхамшигДэлхийн 7 гайхамшиг
Дэлхийн 7 гайхамшигsaikhanaa.o
 
Ertniigrek 130304001530-phpapp02 (1)
Ertniigrek 130304001530-phpapp02 (1)Ertniigrek 130304001530-phpapp02 (1)
Ertniigrek 130304001530-phpapp02 (1)Undraa Bayaraa
 
»-ü-+-¦-ç-ü -é-ì-+-à-+-ì-¦-+-¦-+ -å-¦-¦ -à-â-¦-¦-å-¦-¦ -ü-ü2
 »-ü-+-¦-ç-ü -é-ì-+-à-+-ì-¦-+-¦-+ -å-¦-¦ -à-â-¦-¦-å-¦-¦ -ü-ü2 »-ü-+-¦-ç-ü -é-ì-+-à-+-ì-¦-+-¦-+ -å-¦-¦ -à-â-¦-¦-å-¦-¦ -ü-ü2
»-ü-+-¦-ç-ü -é-ì-+-à-+-ì-¦-+-¦-+ -å-¦-¦ -à-â-¦-¦-å-¦-¦ -ü-ü2А. Aku
 
Аялал жуулчлалын үндэс Хичээл-2
Аялал жуулчлалын үндэс Хичээл-2Аялал жуулчлалын үндэс Хичээл-2
Аялал жуулчлалын үндэс Хичээл-2E-Gazarchin Online University
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гаралtulgaa14
 

Similaire à газарзүй (20)

х. колумб
х. колумбх. колумб
х. колумб
 
Tuukh 7grade
Tuukh 7gradeTuukh 7grade
Tuukh 7grade
 
Presentation2 lekts
Presentation2 lektsPresentation2 lekts
Presentation2 lekts
 
Presentation2 lekts
Presentation2 lektsPresentation2 lekts
Presentation2 lekts
 
Chingis horog 8
Chingis horog 8Chingis horog 8
Chingis horog 8
 
Chingis horog 8
Chingis horog 8Chingis horog 8
Chingis horog 8
 
Сэргэн Мандалтын үе. Renaissance /1450-1600/
Сэргэн Мандалтын үе. Renaissance /1450-1600/Сэргэн Мандалтын үе. Renaissance /1450-1600/
Сэргэн Мандалтын үе. Renaissance /1450-1600/
 
Zuraasan zurag 2 erhembolor
Zuraasan zurag 2 erhembolor Zuraasan zurag 2 erhembolor
Zuraasan zurag 2 erhembolor
 
николай кузанский золоо
николай кузанский золоониколай кузанский золоо
николай кузанский золоо
 
Ertnii grek
Ertnii grekErtnii grek
Ertnii grek
 
Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын Философи
 
2011.03.29
2011.03.292011.03.29
2011.03.29
 
Дэлхийн 7 гайхамшиг
Дэлхийн 7 гайхамшигДэлхийн 7 гайхамшиг
Дэлхийн 7 гайхамшиг
 
дэлхийн 7
дэлхийн 7дэлхийн 7
дэлхийн 7
 
ундрал бд
ундрал бдундрал бд
ундрал бд
 
Ertniigrek 130304001530-phpapp02 (1)
Ertniigrek 130304001530-phpapp02 (1)Ertniigrek 130304001530-phpapp02 (1)
Ertniigrek 130304001530-phpapp02 (1)
 
»-ü-+-¦-ç-ü -é-ì-+-à-+-ì-¦-+-¦-+ -å-¦-¦ -à-â-¦-¦-å-¦-¦ -ü-ü2
 »-ü-+-¦-ç-ü -é-ì-+-à-+-ì-¦-+-¦-+ -å-¦-¦ -à-â-¦-¦-å-¦-¦ -ü-ü2 »-ü-+-¦-ç-ü -é-ì-+-à-+-ì-¦-+-¦-+ -å-¦-¦ -à-â-¦-¦-å-¦-¦ -ü-ü2
»-ü-+-¦-ç-ü -é-ì-+-à-+-ì-¦-+-¦-+ -å-¦-¦ -à-â-¦-¦-å-¦-¦ -ü-ü2
 
Аялал жуулчлалын үндэс Хичээл-2
Аялал жуулчлалын үндэс Хичээл-2Аялал жуулчлалын үндэс Хичээл-2
Аялал жуулчлалын үндэс Хичээл-2
 
гзин
гзингзин
гзин
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гарал
 

Plus de tulgaa14

National history museum of mongolia
National history museum of mongoliaNational history museum of mongolia
National history museum of mongoliatulgaa14
 
Ulaanbaatar tour
Ulaanbaatar tourUlaanbaatar tour
Ulaanbaatar tourtulgaa14
 
Askingdirection
AskingdirectionAskingdirection
Askingdirectiontulgaa14
 
Animalcwpuzzle
AnimalcwpuzzleAnimalcwpuzzle
Animalcwpuzzletulgaa14
 
Action%20 verbs%20matching
Action%20 verbs%20matchingAction%20 verbs%20matching
Action%20 verbs%20matchingtulgaa14
 
Body%20 parts%20word%20search
Body%20 parts%20word%20searchBody%20 parts%20word%20search
Body%20 parts%20word%20searchtulgaa14
 
Birthday crossword
Birthday crosswordBirthday crossword
Birthday crosswordtulgaa14
 
Askingdirectionws
AskingdirectionwsAskingdirectionws
Askingdirectionwstulgaa14
 
Activitiesws
ActivitieswsActivitiesws
Activitieswstulgaa14
 
68 classroom-games
68 classroom-games68 classroom-games
68 classroom-gamestulgaa14
 
Tsahim sudalgaa 1
Tsahim sudalgaa 1Tsahim sudalgaa 1
Tsahim sudalgaa 1tulgaa14
 
3 r shvvlgiin asuult
3 r shvvlgiin asuult3 r shvvlgiin asuult
3 r shvvlgiin asuulttulgaa14
 
Tsahim sudalgaa 1
Tsahim sudalgaa 1Tsahim sudalgaa 1
Tsahim sudalgaa 1tulgaa14
 
Rooms houses
Rooms housesRooms houses
Rooms housestulgaa14
 
Ulaanbaatar tour
Ulaanbaatar tourUlaanbaatar tour
Ulaanbaatar tourtulgaa14
 
Translation practise presentation
Translation practise presentationTranslation practise presentation
Translation practise presentationtulgaa14
 
The united kingdom parliament
The united kingdom parliamentThe united kingdom parliament
The united kingdom parliamenttulgaa14
 
хөлбөмбөгийн дүрэм
хөлбөмбөгийн дүрэмхөлбөмбөгийн дүрэм
хөлбөмбөгийн дүрэмtulgaa14
 

Plus de tulgaa14 (20)

National history museum of mongolia
National history museum of mongoliaNational history museum of mongolia
National history museum of mongolia
 
Ulaanbaatar tour
Ulaanbaatar tourUlaanbaatar tour
Ulaanbaatar tour
 
Askingdirection
AskingdirectionAskingdirection
Askingdirection
 
Animalcwpuzzle
AnimalcwpuzzleAnimalcwpuzzle
Animalcwpuzzle
 
Action%20 verbs%20matching
Action%20 verbs%20matchingAction%20 verbs%20matching
Action%20 verbs%20matching
 
Body%20 parts%20word%20search
Body%20 parts%20word%20searchBody%20 parts%20word%20search
Body%20 parts%20word%20search
 
Birthday crossword
Birthday crosswordBirthday crossword
Birthday crossword
 
Askingdirectionws
AskingdirectionwsAskingdirectionws
Askingdirectionws
 
Activitiesws
ActivitieswsActivitiesws
Activitiesws
 
68 classroom-games
68 classroom-games68 classroom-games
68 classroom-games
 
Tsahim sudalgaa 1
Tsahim sudalgaa 1Tsahim sudalgaa 1
Tsahim sudalgaa 1
 
Test odko
Test odkoTest odko
Test odko
 
3 r shvvlgiin asuult
3 r shvvlgiin asuult3 r shvvlgiin asuult
3 r shvvlgiin asuult
 
Tsahim sudalgaa 1
Tsahim sudalgaa 1Tsahim sudalgaa 1
Tsahim sudalgaa 1
 
Shapes
ShapesShapes
Shapes
 
Rooms houses
Rooms housesRooms houses
Rooms houses
 
Ulaanbaatar tour
Ulaanbaatar tourUlaanbaatar tour
Ulaanbaatar tour
 
Translation practise presentation
Translation practise presentationTranslation practise presentation
Translation practise presentation
 
The united kingdom parliament
The united kingdom parliamentThe united kingdom parliament
The united kingdom parliament
 
хөлбөмбөгийн дүрэм
хөлбөмбөгийн дүрэмхөлбөмбөгийн дүрэм
хөлбөмбөгийн дүрэм
 

газарзүй

  • 1. XVI-р зууны европ бол ямар нэг эрт цагийн Грек, Ромын илэрхийлэл биш харин ч бүхий л талаараа шинэчлэгдэж байгаа цоо шинэ дүр төрхтэй болсон европ байлаа. Тухайн цаг үед европын бүхий л улс орнууд амирлангуй дүр төрхөө гээж явцуу хязгаарлагдмал байдлаас мултран гарахын төлөө шаргуу тэмүүлж байв. Европ олон зуун жилийн турш феодалын уламжлалт хамжлагт ѐсны нийгэм-эдийн зас- гийн бүтцийн хүлээсэнд баригдаж энэхүү нөхцөл байдал нь европыг өсөж хөгжиж дэвжихэд ихээхэн саад тотгор учруулж байв. Гэвч шинэ европ хараагаа сунгаж түгжигдмэл явцуу ертөнцөөсөө цааш ахиж, үйл явцыг дэлхий дахины дэвжээгээр бодож сэтгэх болжээ. Европ тэгж бодож, санаж, сэтгэх болсон гол шалтгаан нь улс төр, нийгэм, соѐлын хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд гарсантай холбоотой. Сэргэн мандалт, шинэтгэл, хувьсгал гэсэн тэр үеийн гурван том хөдөлгөөнийг түүхчид ихэвчлэн онцлон авч үздэг. Сэргэн мандалт буюу “Ренесс анс” нь мэдлэг дахин сэргэж, европын орнуудын урлаг, шинжлэх ухаан, утга зохиол, хэлний хөгжилд үсрэнгүй дэвшилт хийсэн явдал байв. Энэ цаг үед л “ренесс анс” буюу сэргэн мандалт нь өнөөгийн европын соѐлын дүр төрхийг бий болгон бүрэлдүүлж үрийг нь тарьжээ. Шинэтгэл буюу “реформация” гэдэг нь ромын сүм хийдийн эсрэг гарсан бослого байв. Тэр нь сүм хийдийн хээл хахуулийг эсэргүүцсэн ард түмний бослого байв. Мөн ноѐрхлоо тогтоохыг санаарх- сан папуудыг эсэргүүцсэн европын санваартны бослого байв. Энэ нь сүм хийдийг дотроос нь шинэтгэх гэсэн оролдлого байв. Хувьсгал гэдэг нь хаад, эздэд хяналт тогтоож, тэдний эрх мэдлийг хязгаарлах зорилт бүхий хөрөнгөтний улс төрийн тэмцэл байв. Мөн шинэ төрсөн европт XVIII зууны дунд үед гурван их хувьсгал хийгдсэн бөгөөд энэ гурван хувьсгал нь сүр далайцаараа, агуулгаараа, европын хөгжлийг түргэтгэснээрээ европт гарсан бусад үйл явдлуудаас давж гарсан агуу үйл явдал байв. Тэр бол шинж чанараараа гурван өөр улс төрийн, аж үйлдвэрийн, нийгмийн хувьсгал байлаа. Улс төрийн хувьсгал нь Америкт болжээ. Энэ хувьсгал нь америк тивд байсан английн колониудын бослого бөгөөд бослогын үрээр шинэ тусгаар тогтносон бүгд найрамдах улс болох Америкийн нэгдсэн улс байгуулагдсан нь өнөөгийн хүчирхэг улс болон хувирчээ. Англид эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгал өрнөд европын орнуудыг нийтэд нь хамарч, улмаар бусад нутаг оронд дэлгэрчээ. Энэ бол тайван хувьсгал. Гэвч дэлхий дахинд
  • 2. аль ч үйл явдлаас илүү их нөлөө үзүүлснээрээ ач холбогдол өндөртэй хувьсгал байв. Энэ нь уурын машин, аварга машинуудыг бий болгож эцсийн эцэст бид бүхнийг хүрээлэн байгаа өнөөгийн тоо томшгүй хэрэглэгдэж буй техник технологийн хөгжил дэвшлийн үндэс суурь нь болжээ. Нийгмийн хувьсгал гэгч нь хэмжээгүй эрхт хаант ѐс төдийгүй, тоо томшгүй илүү их эрх дарх эдлэх явдлыг эцэс болгож, шинэ ангиудыг тэргүүн эгнээнд гаргаж ирсэн Францын Их хувьсгал байв. Энэ нийгмийн хувьсгалаас дэлхий дахины үзэл санааны тэнхлэгийн хоѐр туйл болж байсан коммунизм, ардчилсан үзэл санаа хоѐул үүсэн гарсан байх жишээтэй. Дундад зууны үеийн европт гарсан өөр нэг онцлог чухал үйл явдал бол яах аргагүй хүн төрлөхтний түүхэнд газар зүйн их нээлтүүд гэж нэрлэгдсэн шинжлэх ухааны, улс төрийн, эдийн засгийн ач холбогдолтой далай тэнгис, хуурай замын их аялалууд орж байлаа. Газар зүйн их нээлт нь бидний дээр дурдсан европын их амжилт, өөрчлөлтүүдийн үндэс суурь болж дэлхийн тавцанд шинэ өнгө төрхтэй европ өсөж өндийх тэр агшинг бий болгож чаджээ. Дэлхий бөөрөнхий, дэлхий нарыг тойрч байдаг гэдгийг өнөөгийн дунд сургуулийн сурагч бүхэн мэдэх билээ. Гэвч дундад зуунд энэ нь хүн бүхний мэддэг зүйл биш, харин ч энэ тухай толгойдоо боддог хүн сүм хийдтэй мөргөлдөхөд хүрдэг байв. Сүм хийдээс хичнээн айлаа ч гэсэн хүмүүс дэлхий бөөрөнхий гэдэгт улам бүр итгэж хэрэв дэлхий бөөрөнхий юм бол өрнө зүг яваад байхад Хятад, Энэтхэгт хүрч болно гэж зарим нь бодох болжээ. Нөгөө зарим нь Африкийг тойрон Энэтхэгт хүрэхээр аялаж эхэлжээ. Тэр үед Суэцийн суваг гэж байгаагүй, хөлөг онгоц Газрын дундад тэнгисээс Улаан тэнгис рүү орж чаддаггүй байсныг бүү мартаарай. Ачаа барааг хуурай замаар тээвэрлэж, газрын дундад тэнгисээс Улаан тэнгис хүртэл тэмээн хөсгөөр тээвэрлэдэг байсан байж магад. Тэгээд тэндээс өөр хөлөг онгоцоор тээдэг байж. Дорно дахины үлгэрийн мэт хэмжээлшгүй их эд баялаг шинэ өнгө төрхтэй өсөн өндийж буй европын хорхойг хүргэн, шунал тачаалын сэтгэлийг урин дуудсаар байлаа. Тэрхүү хүслийн чандмань эрдэнийг эзэмшихээр Испани, Португал улсууд анхны далайн шинэ замыг нээхээр аялж эхэлжээ. Португалийн далайн эргийн Синиш хэмээх жижиг хотод төрсөн хожмоо европоос Энэтхэг хүрэх далайн замыг нээсэн Португалийн далайчин Васко да Гама 1497.7.8 нд нийслэл Лиссабон хотоос дөрвөн онгоцтой Энэтхэг орохоор аялалд гарчээ. 1498.5.20 нд тухайн үедээ Энэтхэг-Арабын худалдааны төв байсан Калькута хотын ойролцоох Малабарын эрэгт хүрэлцэн очжээ. Васко да Гамагийн энэхүү аялал европоос Энэтхэг хүрэх далайн замыг нээснээр дэлхийн улс түмний чухал үе шат болжээ. Гэвч европчуудаас Африкт явуулсан далайн эзлэн түрэмгийлэх бодлогын бас нэг эхлэл болсон билээ. Өөрөөр хэлбэл шинэ тутам хөгжиж байсан хөрөнгөтнүүдэд улс орныг колоничлох нөхцөл буй болгосон юм. Тийнхүү Энэтхэгт хүрэх замыг хайн олох уралдаанд Португаличууд түрүүлсэн ажээ. Гэвч тэр үед бас дэлхийн өөр өнцөгт том үйл явдал болж түүний үр шимийг Испани орон ашиглаж чадсан байна. 1492 оны зун 90 хүнтэй баг бүрдүүлсэн гурван хөлөг онгоцоор Италийн Генуя хотын нэхмэлчний хүү Христофор Колумбаар удирдуулсан экспедиц Япон, Энэтхэг хүрэх зорилготойгоор олон сар үргэлжилсэн далайн аялалд гарчээ. Христофор Колумб дэлхий бөөрөнхий гэдэгт итгэн өрнө зүгийг барин олон сар явсаны эцэст Багамын арлуудад хүрч
  • 3. цааш аялсаар төв Америкийн эргийн ойролцоох өнөөгийн Куба арлыг нээж улмаар 12 сард Эспаньолын /Гаитийн/ баруун эрэгт хүрчээ. Тэрээр цааш цаашдаа үргэлжлүүлсэн хэд хэдэн удаагийн экспедицийн аялалаараа америк тивийн далайн эргийн нэлээд газар нутгийг нээсэн юм. Харамсалтай нь Х.Колумб шинэ тив нээснээ мэдсэнгүйгээр үл барам өөрийгөө Энэтхэгт очлоо л гэж эндүүрч байжээ. 1501-1502 онд хийсэн аялалаараа Италийн Америго Веспуччи Х.Колумбийн нээсэн их газар бол Ази биш харин шинэ тив болохыг тодорхойлсон юм. Христофор Колумбийн нээлтүүд нь дундад зууны үеийн газарзүйн ойлголтыг өөрчлөөд зогсоогүй газарзүйн шинжлэх ухаан үүсэхэд хүргэсэн юм. Х.Колумб, Васко да Гама нарын далайн аялалын шинэ зам нээсэн тухай мэдээ дорно, өрнөөс ирэх тусам европынхон улам ч их сэтгэл догдолжээ. 1519.9.20 нд Португалийн далайчин Васко да Гамын зоригт аялалыг шүтэн бишрэгч Фернан Магальянш Магеллан Испанийн өмнөд эргээс 265 хүн, таван хөлөг онгоцтойгоор бүхэл бүтэн гурван жил үргэлжилсэн дэлхийг тойрох зорилготой холын аялалдаа гарчээ. Тэрээр усан бороо, далайн хүчтэй шуургатай тэмцэлдсээр гурван сарын дараа өмнөд Америкийн Бразилийн эрэгт хүрч 1520.11 сарын сүүлчээр Атлантын далайгаас Магелланы хоолойгоор дамжин Номхон далайд орж 1521 онд азийн зүүн өмнөд арлуудад хүрснээ мэдээд тэдгээр арлыг Испани улсад дагаар орохыг шаардаж заримыг нь зөвшөөрүүлээд Мактан арлынхантай тулалдаж яваад хүчин мөхөсдөж, амиа алджээ. Дарга ахмадуудаа алдаж цөөрсөн жуулчид муудсан нэг хөлгөө шатааж, хоѐр хөлөгтөө тэр үед европ дахинд асар их үнэ хүрч байсан халуун ногоо, гаа, эмийн ургамал ачаад нэг нь ирсэн замаараа, нөгөө нь африкийг тойрч явахаар хоѐр тийш салжээ. Ингээд Хаун Севастьян Эльканогоор удирдуулсан “Виктори” хөлгийнхөн 1522.9.6 нд Испанидаа 18-хан хүнтэй эгэж иржээ. Ингэж гурван жил үргэлжилсэн энэ жуулчлал нь Ази, Америк тивийн хооронд орших Номхон далай, бусад олон газар нутаг, арлыг нээж, дэлхийг анх бөмбөрцөг хэлбэртэйг болон газрын гадаргын ихэнхийг ус бүрхэж байдгийг баталж өгсөн юм. Магелланыг дэлхий тойрон аялж явах үед Колумбын нээсэн шинэ тивд Испаний цэргийн жанжин Кортес 1519 онд Мехико хотод давшин орж Ацтекуудын эзэнт улсыг эзлэн авч, 1530 онд өөр нэг Писарро гэгч жанжин өмнөд Америк дахь Инкүүдийн эзэнт улсыг эзлэсэн байна. Аугаа их судлаачид, анх зам нээгчдийн явсан тэр нутгийн зүг олз омог хайж баяжих гэсэн тэрсүүд этгээдүүд тэмүүлэх болж, Ацтек, Майяа, Инкүүдийн үлгэр домог мэт баялаг, америк тивийн ариун бумбын орон болсон алдарт Эльдародогийн домог бүх хүний шуналын сэтгэлийг гижигдэж байв. Перу ба Мексикээс Испани руу алт, мөнгө тасралтгүй цувах болж асар их үнэт металл урсан орж ирэх болсноор европ хагартлаа баяжиж Испанийг европын хамгийн хүчирхэг гүрэн болгосон юм. Алт, мөнгө европын бусад оронд ч цутган орж ирж, Португал, Испанийн олсон амжилтад бусад орон ялангуяа Франц, Англи, Голланд, умард Германы хотууд асар их шимтэн шохоорхох болжээ. Европ тив газар зүйн их нээлтээр ихээхэн хэмжээний алт, мөнгө, капиталыг өөртөө хуримтлуулж, боолын, халуун ногооны худалдаанаас асар их ашиг олж, колончлогдсон бүс нутгуудаас хямд өртөгтэй, ашиг унац ихтэй баялгийг хуримтлуулж чадсан нь энэ тивийн улс орнуудыг дэлхийн тавцанд тэргүүлэгч эгнээнд гаргаж чадсан байна.
  • 4. Европын улс орнууд эдгээр баялагийн багагүй хэсгийг шинжлэх ухаанд зарцуулж механик, техник, технологийн олон нээлтийг хүн төрлахтний өмнө хийхэд хүрсэн бөгөөд эдгээрийг эдийн засгийн салбарт үр ашигтайгаар ашиглаж чадсан байна. XVII-XVIII зуунд газар зүйн нээлтүүд үргэлжилж 1606 онд Голландын В.Янсзон Австрали тивийн Кейп-Йоркын баруун эрэгт, 1642 онд А.Тасман Тасманы аралд хүрчээ. Бусад эргүүдийг XVII зуунд мөн Голландын далайчид нээжээ. Ийм учир тэр үед Австралийг “Шинэ Голланд” гэж нэрлэж байв. Английн далайчин Жеймс Кук дэлхийг тойрох аяллынхаа явцад Австрали тивийн тухай нэлээд мэдээллийг Англид авчиржээ. Удалгүй 1798 онд Английн жуулчин М.Флиндерс гурван удаагийн хайгуулаар Австралийн бараг бүх нутгаар явж , “Өмнөд эх газар” буюу Австрали гэж нэрлэв. Ийнхүү Австралийг анх Голландчууд нээж, харин Англи колончилж эхэлсэн байна. XVIII зууны үеэс Английн колончлогчид Австралид нүүдэллэн ирж үржил шим сайтай газруудыг эзэмшин, хонин сүргийн бэлчээрийн нутаг болгожээ. Харин Африк тивийн хувьд газар зүйн их нээлтээс хойш хамгийн дорвитой судалгааг 1843 онд Английн эрдэмтэн Д.Ливингстон гучин жилийн хайгуул судалгаагаар Төв ба Өмнөд Африкийг газар зүйн талаар нээн тодорхойлжээ. Тэрээр 1849 онд Калахарын элсэн цөлийг туулан европчууд хэзээ ч хүрч байгаагүй нутаг болох Нгам нуурт хүрчээ. Хоѐр жилийн дараа Конго, Замбези мөрний усны хагалбар газрыг тодорхойлж, 1855 онд бидний сайн мэдэх дэлхийн хамгийн том хүрхрээ болох Викторийн хүрхрээг нээжээ. 1858 онд Д.Ливингстон Төв болон зүүн Африкаар аялахдаа Ширва, Ньяс нуурыг нээжээ. Д.Ливингстоны газар зүйн нээлтүүд нь Английн колончлогчид Африк руу нэвтрэх замын эхлэлийг тавьсан бөгөөд К.Марксын тодорхойлсноор Африк нь “хар арьстныг авлах дархан газар“ болж хувирсан юм. 1850 онд Замбези мөрний эх хүрч тэнд боолын худалдаачид хар арьстнуудыг хэрхэн авлаж олзолдгийг анх удаа нүдээрээ үзсэн тухайгаа Д,Ливингстон өөрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг. Венецийн худалдаачны хүү Марко Поло, Фернан Магальянш Магелланаас хойш Шамбалын орныг өөртөө нуусан гэгдэх учир битүүлэг Ази тивийг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оросын судлаачид судалсан бөгөөд эдгээрийн дотор П. Семѐнов- Тянь-Шаньский, Н.Пржевальский, П.Черский, Г.Потанин, Германы Ф.Рихтгофен нар нэлээд газар орныг нээжээ. Хүн төрлөхтөнд нээгдээгүй газар цөөхөн үлдсэн XX зуунд Америкийн жуулчин Роберт Пири Умард туйлыг нээх гэж Арктикийн цас мөсөн дунд зориг мятрашгүй тэмцэж өнгөрүүлсэн 18 жилийнхээ 27 дахь оролдлогын эцэст негр Хенсон хэмээх өөрийн үнэнч дагуул болон дөрвөн Эскимос хүний хамт 30 гаруй нохой хөлөлсөн чаргаар гарч, түмэн бэрхшээл даван туулж явсаар 1909.4.6 нд Умард туйлд хүрч, төв Арктикийн мөсийг тодорхойлж Америк, Гренланд, мөн умард туйлын хооронд хуурай газар байхгүй, далайн их хэмжээний ус байдгийг анх тодорхойлжээ. Мөн Оросын далайчин Ф.Ф.Беллинсгаузен, М.П.Лазарев нар “Восток”, “Мирный” хэмээх хөлөг онгоцоор 1819 онд Георг аралд хүрч, шинэ шинэ газар нээж I Петрийн арал, I Александрын газар гэх зэргээр нэрлээд, 1820.1.16 нд Антарктидын эх газрыг хүн төрлөхтний түүхэнд анх удаа нээв. Асар их бэрхшээлийг тэсэн давж Норвегийн жуулчин Р.Амундсен 1911.12.14 нд Өмнөд туйлд хүрч Английн жуулчин Р.Скотт Р.Амундсенээс 34 хоногийн дараа 1912.1.17 нд мөн Өмнөд туйлд хүрээд буцах замдаа амь үрэгджээ. Орчин үеийн судалгаагаар эдгээр эр зоригт далайчид, аялагчид, туйл судлаачдийн нээсэн Антарктид тив нь дэлхийн цэвэр усны 90 хувийг өөртөө агуулж байгаагийн зэрэгцээ хөрсөн доор нь асар их хэмжээний ашигт малтмалын орд газрууд байгаа нь тогтоогдоод байгаа юм.
  • 5. Хүн төрлөхтний өмнө дэлхий ертөнц цэлийтэл нээгдэж эрдэнэсийн сан, гайхамшигаа харуулсан мэт санагдаж байсан газар зүйн их нээлтийн эрин үед шинэ нээлт дараа дараалан гарч бүхэл бүтэн далай тэнгис, тив нутаг, цас мөсний орон, хэмжээлшгүй их баялаг нээгдэн “Сезам минь нээгдээрэй” гэсэн шидэт үгийг хэлэхэд л хамаг хэрэг бүтдэг шиг шинэ европ, шинэ тивийн орнууд ид шидэнд умбасан мэт байлаа.