SlideShare une entreprise Scribd logo
1  sur  29
Хөрөнгө оруулалтын үүрэг
боломж
Хөрөнгө оруулалт, түүний
тодорхойлолт
Хөрөнгийг хадгалах, эсвэл ашиг олохоор тооцоолон
байрлуулахад ашигладаг аливаа хэрэгсэлийг хөрөнгө
оруулалт гэнэ. Хөрөнгө оруулалт бол хувь хүний
санхүүгинй зорилтыг биелүүлэх, мөн илүү өргөн утгаараа
эдийн засгийн өсөлт, хөгжлийн санхүүжүүлэхэд чухал ач
холбогдолтой.
Хөрөнгө оруулалт бол мөнгөний өртгийг хэвээр
хадгалах, арвижуулахаар тооцон орлогоо нэмэгдүүлэхийн
тулд мөнгө байршуулахад хэрэглэдэг аливаа хэрэгсэл юм.
Хөрөнгө оруулалтыг үнэт цаасны(материаллаг бус), эд
хөрөнгийн (бодитой) гэж ангилдаг. Хөрөнгө оруулалт нь
өрийн баталгаа, хувьцаа, опционы хэлбэртэй байдаг.
Эдгээр хэрэгсэл их эсвэл бага эрсдэлтэй байхаас гадна,
үйлчлэх хугацаа богино эсвэл урт байдаг.
3
Хөрөнгө оруулалтын ангилал
Хөрөнгө оруулалтыг янз бүрийн шалгуураар
ангилж болдог.
1. Үнэт цаасны ба эд хогшлийн хөрөнгө оруулалт:
 Үнэт цаас нь өр төлөх баталгаа, компаний үйл
ажиллагаанд оролцох эрх буюу тэр компанид
байгаа хувь оролцоог худалдах буюу худалдан
авах хууль ёсны эрхийг илэрхийлдэг
 Эд хогшлийн хөрөнгө оруулалт нь барилга
байгууламж, газар зэрэг бодит актив, түүнчлэн
алт, хуучны эдлэл, урлагийн бүтээл зэрэг хувь
хүний бодит эд хөрөнгийн зориулалттай хөрөнгө
оруулалт юм.
2. Шууд ба шууд бус хөрөнгө оруулалт:
 Шууд хөрөнгө оруулалтаар хөрөнгө
оруулагч үнэт цаас буюу бодит активын
хэлбэрээр активыг шууд нэхэмжлэх эрхтэй
болгодог
 Шууд бус хөрөнгө оруулалтаар үнэт
цаасны багцад эсвэл үнэтэй эд хөрөнгөд
хувь оролцоо бий болгодог.
3. Өр төлөх баталгаа, хувь оролцооны үнэт цаас ба опцион:
 Өр төлөх баталгаа гэдэг бол хүүний хэлбэрээр урсгал
орлого авах, ирээдүйд өрөө эргүүлэн авах зорилгоор
оруулсан хөрөнгө юм.
 Хувь оролцооны үнэт цаас нь цаг хугацааны
хязгаарлалттай холбоогүй тодорхой компаний капитал
буюу эд хөрөнгөд оруулсан эзэмшигчийн хувь
оролцооны хэмжээ
 Опцион бол өр төлөх баталгаа ч биш, хувь оролцооны
үнэт цаас ч биш юм. Энэ нь тохиролцсон хугацааны
туршид, тогтоосон ханшаар өөр үнэт цаас буюу бусад
актив авах боломжийг хөрөнгө оруулагчид олгодог үнэт
цаас юм.
4. Их эсвэл бага эрсдэлтэй хөрөнгө оруулалт:
 Хөрөнгө оруулалтаас олох ашгийн хэмжээ
тооцоолж байсантай нийцэхгүй байх тохилдлыг
эрсдэл гэж ойлгоно.
 Бага эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэдэг нь хийсэн
хөрөнгө оруулалтаа хадгалах, ашиг олох эрх
ашгийн үүднээс аюулгүй хэмээн тооцоогддог
хөрөнгө оруулалт
 Их эрсдэлтэй хөрөнгө оруулалт нь орлого олох
эсэх нь их хэмжээгээр тодохой бус хөрөнгө
оруулалт
 Бага, их эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг зааглаж
ялгахын тул “хөрөнгө оруулалт”, “спекулятив”
гэсэн нэр томъёог ихэвчлэн хэрэглэдэг.
5. Богино ба урт хугацааны хөрөнгө
оруулалт
 Богино хугацааны хөрөнгө оруулалт гэдэг
нь жил хүрэхгүй хугацаанд үргэлжлэх
хөрөнгө оруулалт юм.
 Урт хугацааны хөрөнгө оруулалт нь
нилээд хугацаанд үргэлжилдэг.
Хөрөнгө оруулалтын зохион
байгуулалт
Худалдагчийн авсан мөнгө худалдан авагчийн
баталгаа байхааар хөрөнгө оруулалтын үйл
явцыг зохион байгуулдаг.
1. Хөрөнгийг нэг бол шууд, эсвэл санхүүгийн
зуучлагчаар дамжуулна. Жишээлбэл: банк,
санхүүгийн зах зээлийн тусламжтайгаар
шилжүүлдэг.
2. Зуучлагчид санхүүгийн зах зээлийн үйл
ажиллагаанд оролцоно.
3. Санхүүгийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт зах
зээлийн тэнцвэртэй үнийг тодорхойлно.
Хөрөнгө оруулалтанд оролцогчид
Хөрөнгө оруулалтын үйл явцын гурван
гол оролцогчид бол төр, компани, хувь
хүн.
1. Гүйцэтгэх засгийн төвшинд капитал
зардал болон урсгал зардалд хөрөнгө
мөнгө их хэрэгтэй байдаг.
 Зардал нь татварын орлогоос давбал
засгийн газар өрийн үнэт цаас гаргадаг.
 Төр засгийн зарим байгууллага хөрөнгө
мөнгө нийлүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг
боловч ерөнхийдөө мөнгө хэрэглэгч
байдаг.
2. Компаний хэвийн үйл ажиллагаагаа
явуулахын тулд их хэмжээний мөнгө
шаардлагатай байдаг. Энэ мөнгийг богино
эсвэл урт хугацааны актив худалдан
авахад хэрэглэдэг. Компани хэрэгцээгээ
санхүүжүүлэхийн тулд урт, богино
хугацааны янз бүрийн үнэт цаас гаргадаг.
Компани зарим үед хөрөнгө нийлүүлэгч
байдаг боловч ихэнхдээ мөнгө
хэрэглэгчийн үүрэг гүйцэтгэдэг.
Хөрөнгө оруулагчийн ангилал
Хөрөнгө оруулагчдыг байгууллага,
хувийн гэж ангилдаг.
Байгууллагын хөрөнгө оруулагч бусдын
мөнгийг захиран зарцуулсаны төлөө хөлс
авдаг мэргэжилтнүүд юм.
Хувийн хөрөнгө оруулагч зөвхөн
өөрийнхөө хөрөнгийг захиран зарцуулдаг.
Урсгал орлогын эсвэл капиталын
өсөлтийн хэлбэрээр хөрөнгө оруулагчийн
шагналыг олгож болдог.
Хүүний болон ногдол ашгийн байнгын
төлбөр, түүнчлэн түрээс нь урсгал орлого
юм.
Үнэт цаас буюу эд хөрөнгийн зах зээлийн
ханш нэмэгдэх нь капиталын өсөлт юм.
Хөрөнгө оруулагчийн мөнгийг татахын тулд
түүний олох орлого алдаж болзошгүй
эрсдэлтэй тэнцэхээр байх ёстой.
Хөрөнгө оруулагчдын хэрэглэж
байгаа онол, арга хэрэгсэл, техник
Хувь хүн хөрөнгө оруулалтын явцад цорын
ганц цэвэр хөрөнгө нийлүүлэгч байдаг тул
хөрөнгө оруулалтын үйл явцад чухал юм.
Хэрэв хувь хүн хөрөнгө оруулахгүй бол
компани, засаг төрийн байгууллага, зарим хувь
хүн эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрнэ.
Хөрөнгө оруулалт нь эдийн засгийн үйл
ажиллагаанд чухал нөлөөтэй.
Хөрөнгө оруулалтын үйл явцын үе шат
Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны хэд хэдэн чухал шат
бий.
1. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны угтвар нөхцөл
бүрдүүлэх:
 Амьдралын хэрэгцээг хангасан байх
 Хадгаламжийн дансанд байгаа эсвэл богино хугацааны хөрвөх
чадвартай хэрэгсэлтэй байх(бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ
гарсан үед хэрэглэх)
 Нас барах, өвчлөх буюу хөдөлмөрийн чадвараа алдах, эд
хөрөнгөнд хохирол учрах, мэргэжлийн хариуцлага хүлээх
эрсдэлээс хамгаалахын тулд янз бүрийн даатгалын арга хэмжээ
авах хэрэгтэй.
 Хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлохын өмнө өндөр
насны тэтгэвэрт гарсаны дараа орлогын төвшин ямар байхыг
тодорхойлох буюу наад зах нь үүнтэй холбоотой асуудлыг
тодорхойлох шаардлагатай.
2. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны
зорилгыг тодорхойлох: Үүнд:
Энэ нь хөрөнгө оруулалтын хэмжээ ,
хэлбэр, хугацаа, түүнчлэн орлогын хүссэн
төвшинтэй холбоотой эрсдэл
Эдгээр зорилго санхүүгийн нийтлэг
зорилттой тохирсон байхаас гадна биелэх
боломжтой байх ёстой.
3. Хөрөнгө оруулалтын үнэлгээг түүний
зорилгод үндэслэн дүгнэх:
Хангалттай өгөөж, хөрөнгө оруулалтын
хэрэгсэл бүрийн эрсдэлийг үнэлэх(Үнэлгээ
гэдэг нь санхүүгийн хэрэгслийн жинхэнэ
өртгийг тодорхойлох ажиллагаа юм.)
Хөрөнгө оруулалтын тохиромжтой
хэрэгсэл сонгохын тулд түүний өгөөж
төдийгүй, татвар, эрсдлийг авч үзэх
хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хэрэгсэлийг
тухайн зорилгоос хамааруулан сонгодог.
Диверсификациласан багц бий болгох нь хөрөнгө
оруулагчид хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд
оролцоход дараахь давуу талтай. Үүнд:
 Багц бол хувь хүнд байх санхүүгийн арга хэрэгсэл юм.
 Хөрөнгө оруулалтын олон төрлийн хэрэгсэлтэй багцаас
бүрдсэн диверсификаци нь эдгээр хэрэгсэлүүдийг
хязгаарлагдмал хэмжээтэй хэрэглэснээс илүү их орлого
олох, бага эрсдэлтэй байх нөхцөлийг хөрөнгө оруулагчдад
бүрдүүлж өгдөг.
 Хөрөнгө оруулалтын хэрэгсэлийг чөлөөт хэлбэртэй
сонгосон үед тохиолдлын шинжтэй диверсификаци бий
болдог.(Чиглэсэн зорилготой диверсификаци гэдэг бол
багц бүрдүүлэхээр тавьсан зорилгодоо хүрэхийн тулд
тодорхой хэрэгсэл сонгож авах үйл явцыг хэлнэ.)
4. Эцэст нь хөрөнгө оруулагчид багцаа
удирдах ёстой. Энэ нь багцыг сонгох,
үнэлэх төдийгүй, шаардлагатай гэж үзвэл
түүний бүтцийг өөрчлөхийг хэлнэ.
Багцын үнэлгээ хийх үед эрсдэл, өгөөж
хөрөнгө оруулалтын зорилгот нийцэж
байгаа эсэхийг авч үзэх
Хэрэв багц санасан үр дүнд хүрэхгүй бол
хөрөнгө оруулагч түүний бүтцийг өөрчлөн
нэг хэсэг активийг худалдах, тэр мөнгөөр
өөрийг худалдан авах зэргийг бодолцох
хэрэгтэй.
Хөрөнгө оруулалтын салбарын сүүлийн үеийн
шинэлэг зүйл хувийн хөрөнгө оруулагчийн нөлөөлж
байна. Үүнд:
1. Компьютер нь өдөр тутмын хэрэглээ болсоноор хөрөнгө
оруулалтын сонголтын шаардлагатай судалгаа хийхэд
хөрөнгө оруулагчдад туслаж байна.
 Техник ба програм хангамж их чухал
 Түүнд хадгалагдсан хувьцааны ханш, зээлийн хүү,
санхүүгийн бусад мэдээлэл судалгааны ажилтны ажлыг
хөнгөвчилдөг.
 Компьютер нь үнэтэй боловч санхүүгийн давуу байдал
олгодог хэрэгсэл юм.
 Компьютерийг хэрэглэснээр өрхийн санхүүгийн
төлөвлөгөөнд мөнгөн хөрөнгө оруулалтыг тусгах
боломж олгодог.
2. Санхүүгийн үйлчилгээний хүрээг өөрчлөн зохион
байгуулсанаар санхүүгийн уламжлалт компани,
жижиглэнгийн худалдаа эрхлэгч томоохон
худалдаачид зэрэг шинэ байгууллагаас
санхүүгийн өргөн хүрээний үйлчилгээ авах
боломжийг харилцагч нарт олгосон санхүүгийн
супермаркет бий болсон.
 Чекийн үйлчилгээ, хадгаламж, брокер, даатгалын
ажиллагаа, тэтгэвэр хангамжийн болон үл хөдлөх
хөрөнгийн төлөвлөлтийн үйл ажиллагааг одоо
олон тооны янз бүрийн эх үүсвэрээс авч болдог
болсон.
 Санхүүгийн үйлчилгээний хүрээнд нэгдэн
нийлснээс гарсан бүтээгдэхүүн нь шинэ
компаниуд болж байна.
3. Өнөө үед санхүүгийн зах зээл дээр
жинхэнэ ёсоор даяарших үйл явц өрнөж
байна.
Америкийн хөрөнгө оруулалчид гадаадын
зах зээлд илүү амархан гардаг болсон.
Гадаадын хөрөнгө оруулалгчид Америкийн
зах зээлийн чухал хүчин зүйл болсон.
АНУ-ын урт, богино хугацааны капиталын
зах зээл дэлхийн бүх нутагт мөнгөн
хөрөнгийн төлөө өрсөлдөөнд оролцох
болсон нь санхүүгийн зах зээлийн
даяаршилын үр дүн юм.
Томоохон компаний худалдааны практикт
хийсэн шинжилгээний үр дүнд зах зээлийн
харилцааны ёс зүйн асуудал анхаарлын төдв
байх болсон.
 Компаний дотоодын мэдээлэл ашигласан
хэлцлийг хууль бус, ёс зүйд нийцэхгүй гэж үзэх
болсон
 Өнөө үед санхүүгийн ертөнцийн ёс зүйн дүрэм
боловсруулан хэрэглэх болсон ба үүгээр албан
хэргийн мэдээллийг хууль бусаар ашиглах,
аливаа баримт бичгийг хортойгоор ашиглахыг
хориглосон хууль, хэм хэмжээг сахин мөрдөхийг
зах зээлд оролцогчдод анхааруулах ёстой.
 Үйл ажиллагаа явуулах хугацаа, зардал,
орлогын эрсдэл, татвар ногдуулалтын
онцлог байдлаар ялгарсан хөрөнгө
оруулалтын олон хэрэгслийг өнөө үед
хэрэглэж байна.
a. Богино хугацааны гэдэгт жил хүрэхгүй
хугацаатай, эрсдэл их биш, эсвэл
эрсдэлгүй байх хэрэгсэл хамаарна.
Жишээлбэл: хадгаламжийн данс, гэрээний
үндсэнд шилжүүлэг хийдэг данс, мөнгөн
зах зээлийн ба дундын фондны хувь
оролцооны депозит данс, хадгаламжийн
сертификат, богино хугацааны арилжааны
цаас, сангийн векселийг өргөн ашигладаг.
b. Урт хугацааны хөрөнгө оруулалтанд одоо
хэрэглээгүй байгаа мөнгөнөөс ашиг олж
хуримтлал бүрдүүлэх зорилгоор богино
хугацааны хөрөнгө оруулалтыг ашигладаг.
c. Мөнгөн хөрөнгө яаралтай хэрэгтэй болсон
үед богино хугацааны хэрэгсэлийн хөрвөх
чадвар тусалдаг.
Хөрөнгө оруулалтын хэрэгслүүд
 Энгийн хувьцаа-корпорацийн капиталд
өмчлөх эрхэйг илтгэх хөрөнгө оруулалтын
хувь оролцооны хэрэгсэл. Хувьцаа бүр
өмчийн хувь оролцооны эрхийг
илэрхийлдэг. Энгийн хувьцааны орлого
хоёр эх үүсвэрээс бүрдэнэ- хувьцааны
явцад өөрчлөгддөг ногдол ашиг,
капиталын өсөлт(ханшийн орлого)
 Тогтмол орлоготой үнэт цаас мөнгөн
хөрөнгийн байнгын урсгал бий болгоно.
Ийм үнэт цаасны гол үндсэн төрөлд бонд,
давуу эрхтэй хувьцаа, хөрөвдөг хэрэгсэл
орно.
 Бонд- корпораци, засгийн газрын өрийн үнэт цаас.
Орлогын эх үүсвэр нь тогтмол авах төлбөр ба бондын
төлж дуусгахаас өмнө зах зээлд худалдвал түүний
өртгийн өөрчлөлт орно.
 Давуу эрхтэй хувьцаа энгийн хувьцааны нэгэн адил
өмчийн шинж чанартай. Түүнд тогтмол ногдол ашиг
төлдөг ба ханшийн орлого авч болно.
 Хөрвөх үнэт цаас- хөрөнгө оруулагчдад түүнийг
тодорхой тооны энгийн хувьцаагаар солих боломж олгож
буй тогтмол орлого бүхий онцгой төрлийн өрийн бичиг
юм. Бонд болон давуу эрхтэй хувьцаа ч ийм шинж
чанартай байж болно.
 Спекулятив хэрэгсэл эрсдлийн төвшин өндөртэй
байдгаас түүнийг хүлээгдэж байгаа орлогын өндөр
төвшинөөр хангах ёстой.
 Опцион- тодорхой хугацаанд тусгайлан тогтоосон
ханшаар бусад үнэт цаас буюу активыг худалдан авах,
худалдах эрхийг хөрөнгө оруулагчдад олгож буй үнэт
цаас.
 “эрх” (right)- шинээр гаргасан энгийн хувьцааны
тодорхой хувь хэсгийг зах зээлийн урсгал ханшаас бага
үнээр худалдаж авах опцион. Энэхүү “эрхийн” үйлчлэх
дээд хугацаа 2-3 сар байх бөгөөд хувьцаа худалдан авах
ханш зах зээлийнхээс доогуур байдагт үүний үнэ цэнэ
оршино.
 Варрант (ордер)- тохиролцсон хугацааны турш тогтоосон
ханшаар тодорхой тооны хувьцаа худалдаж авах эрхийг
хөрөнгө оруулагчдад олгоно. Варрантын үйлчлэх
хугацаа гол төлөв 2-10 жил байна.
 “пут” гэдэг бол тогтоосон хугацааны дотор тогтоосон
ханшаар энгийн 100 хувьцаа хувалдах опцион.
 “колл” гэдэг бол тохиролцсон хугацааны дотор тогтоосон
үнээр энгийн 100 хувьцаа худалдан авах опцион.
 Таваар, санхүүгийн фьючерс-тодорхой бараа, гадаад
валют, үнэт цаасыг тохиролцсон хугацаанд тухайн
ханшаар худалдан авах буюу нийлүүлэх эрх олгосон
үнэт цаас(гэрээ).
Хөрөнгө оруулалтын өргөн дэлгэрсэн бусад
хэрэгссэлд- хамтын сангийн хувь, үл хөдлөх хөрөнгө,
татвараас хамагаалсан бусад хэрэгсэл, түүнчлэн алт ба
бусад материаллаг актив орно.
 Хамтын сан- үнэт цаасны диверсификациласан багцад
компанийн оруулсан капитал: эдгээр компани хөрөнгө
оруулагчдад хувь оролцоогоо худалддаг, ингэснээр
хөрөнгө оруулагчид үнэт цаасны багцад өөрийн хувь
оролцоотой болдог.
 Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулатын объект- хувийн
секторт байгаа байшин барилга, ашиглагдаагүй эдэлбэр
газар, түүнчлэн ашиг орлого өгч буй үл хөдлөх эд хөрөнгө
орно. Үл хөдлөх эд хөрөнгөд хйиж буй хөрөнгө
оруулалтанд инфляци эерэг нөлөө үзүүлдэг. Тийм хөрөнгө
оруулалт төрөл бүрийн татварын хөнгөлөлтөөр
хамгаалагдсан байдаг.
 Татвар багасгах зорилгоор хийж байгаа хөрөнгө
оруулалт- өндөр хувьтай орлогын татвар бүхий
хөрөнгө оруулагчид илүү их ашиг олох зорилгоор
одоо хүчин төгөлдөр байгаа татварын хууль
тогтоомжийг ашиглахын тулд хийдэг хөрөнгө
оруулалт.
 Бодит активын хөрөнгө оруулалт- үл хөдлөх
хөрөнгөөс бусад материаллаг объектод хийж
байгаа хөрөнгө оруулалт. Алт, алмаз эрдэнэ болон
бусад үнэт металд хөрөнгө оруулах, энэ хөрөнгө
оруулалтын зарим төрөл хөрөнгө оруулагчид
боломжийн орлого оруулахын зэрэгцээ сэтгэлийн
таашаал авах боломж олгодог.

Contenu connexe

Tendances

Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 2 Шинэ Иргэншил Дээд СургуульНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 2 Шинэ Иргэншил Дээд СургуульChuluun Zulaa
 
Lekts 8
Lekts 8Lekts 8
Lekts 8Pmunkh
 
Зардлын бүртгэл Лекц 11,12
Зардлын бүртгэл Лекц 11,12Зардлын бүртгэл Лекц 11,12
Зардлын бүртгэл Лекц 11,12Bbujee
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээМөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээByambadrj Myagmar
 
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлсанхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлEnebish Vandandulam
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудEnebish Vandandulam
 
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайланНББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайланerdenesoyol duudgai
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Bbujee
 
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системСанхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системE-Gazarchin Online University
 
6 medeelel tsugluulah
6  medeelel tsugluulah6  medeelel tsugluulah
6 medeelel tsugluulahTimon CL
 
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBatjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBachkana Enhbat
 
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Azzaya L
 
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгөСанхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгөDOtgontsetseg
 
эргэцийн шинжилгээ
эргэцийн шинжилгэээргэцийн шинжилгээ
эргэцийн шинжилгээDalai Tumursukh
 
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцохажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцохEnebish Vandandulam
 

Tendances (20)

Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 2 Шинэ Иргэншил Дээд СургуульНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
 
Sanhuugiin tailangiin shinjilgee 2
Sanhuugiin tailangiin shinjilgee 2Sanhuugiin tailangiin shinjilgee 2
Sanhuugiin tailangiin shinjilgee 2
 
Lekts 8
Lekts 8Lekts 8
Lekts 8
 
Бүлэг5
Бүлэг5Бүлэг5
Бүлэг5
 
Зардлын бүртгэл Лекц 11,12
Зардлын бүртгэл Лекц 11,12Зардлын бүртгэл Лекц 11,12
Зардлын бүртгэл Лекц 11,12
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээМөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
 
Бүлэг1
Бүлэг1Бүлэг1
Бүлэг1
 
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэлсанхүүгийн ахисан түвшний бүртгэл
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргууд
 
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайланНББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2
 
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulaltSanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
 
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системСанхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
 
6 medeelel tsugluulah
6  medeelel tsugluulah6  medeelel tsugluulah
6 medeelel tsugluulah
 
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBatjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
 
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
 
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгөСанхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
 
эргэцийн шинжилгээ
эргэцийн шинжилгэээргэцийн шинжилгээ
эргэцийн шинжилгээ
 
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцохажлын захиалагын аргаар өртөг тооцох
ажлын захиалагын аргаар өртөг тооцох
 
Sb 3 bhho
Sb 3 bhhoSb 3 bhho
Sb 3 bhho
 

En vedette

санхүү бүртгэл тест сан
санхүү бүртгэл тест сансанхүү бүртгэл тест сан
санхүү бүртгэл тест санBurnee Oogii
 
АРИЛЖААНЫ БАНКНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ
АРИЛЖААНЫ БАНКНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН БҮТЭЦАРИЛЖААНЫ БАНКНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ
АРИЛЖААНЫ БАНКНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН БҮТЭЦBilgee Zaya
 
Лекц 10
Лекц 10Лекц 10
Лекц 10Etugen
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллагаNomin-Erdene Gantur
 
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidalLekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidalByambadrj Myagmar
 
лекц 8, 9, 10
лекц 8, 9, 10лекц 8, 9, 10
лекц 8, 9, 10ariunubu
 
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системСанхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системE-Gazarchin Online University
 
Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?2011_2013
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкуудNomin-Erdene Gantur
 
банк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсбанк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсNomin-Erdene Gantur
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбNomin-Erdene Gantur
 
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварСанхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварByambadrj Myagmar
 
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Adilbishiin Gelegjamts
 

En vedette (18)

Бүлэг8
Бүлэг8Бүлэг8
Бүлэг8
 
санхүү бүртгэл тест сан
санхүү бүртгэл тест сансанхүү бүртгэл тест сан
санхүү бүртгэл тест сан
 
лекц 3
лекц 3лекц 3
лекц 3
 
АРИЛЖААНЫ БАНКНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ
АРИЛЖААНЫ БАНКНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН БҮТЭЦАРИЛЖААНЫ БАНКНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ
АРИЛЖААНЫ БАНКНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ
 
Bank
BankBank
Bank
 
Лекц 10
Лекц 10Лекц 10
Лекц 10
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллага
 
"Санхүүгийн үндэс" Хичээл - 1
"Санхүүгийн үндэс" Хичээл - 1"Санхүүгийн үндэс" Хичээл - 1
"Санхүүгийн үндэс" Хичээл - 1
 
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidalLekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
 
лекц 8, 9, 10
лекц 8, 9, 10лекц 8, 9, 10
лекц 8, 9, 10
 
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системСанхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
 
Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкууд
 
банк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсбанк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэс
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсб
 
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварСанхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
 
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 

Similaire à Lecture1

Investment lecture 1
Investment lecture 1Investment lecture 1
Investment lecture 1Gunjargal
 
Sbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onSbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onhicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onhicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onhicheel2020
 
Sbeul2.2019 2020on
Sbeul2.2019   2020onSbeul2.2019   2020on
Sbeul2.2019 2020onhicheel2020
 
Sbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 onSbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 onssuserca5598
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onhicheel2020
 
усдаадада.docx
усдаадада.docxусдаадада.docx
усдаадада.docxMindControl4
 
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITs
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITsБ.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITs
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITsbatnasanb
 
Хөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэсХөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэсAdilbishiin Gelegjamts
 
Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020hicheel2020
 
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын санҮнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын санJvk Law
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1ariunubu
 
Санхүү үндэс Лекц 5
Санхүү үндэс Лекц 5Санхүү үндэс Лекц 5
Санхүү үндэс Лекц 5Gunjargal
 
6. Enhancing Financial Access For Startups By Byambaa
6. Enhancing Financial Access For Startups By Byambaa6. Enhancing Financial Access For Startups By Byambaa
6. Enhancing Financial Access For Startups By ByambaaUurdmandakh Gongor
 

Similaire à Lecture1 (20)

Investment lecture 1
Investment lecture 1Investment lecture 1
Investment lecture 1
 
Sbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onSbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 on
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul2.2019 2020on
Sbeul2.2019   2020onSbeul2.2019   2020on
Sbeul2.2019 2020on
 
Sbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 onSbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 on
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
 
усдаадада.docx
усдаадада.docxусдаадада.docx
усдаадада.docx
 
Glossary 1
Glossary 1Glossary 1
Glossary 1
 
Glossary 1
Glossary 1Glossary 1
Glossary 1
 
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITs
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITsБ.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITs
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITs
 
Хөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэсХөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэс
 
Inv fin mkt_1_1
Inv fin mkt_1_1Inv fin mkt_1_1
Inv fin mkt_1_1
 
Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020Sanhuugiin undes L10.2019 -2020
Sanhuugiin undes L10.2019 -2020
 
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын санҮнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын болон хамтын хөрөнгө оруулалтын сан
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
РМОN341-Хичээл 5
 РМОN341-Хичээл 5 РМОN341-Хичээл 5
РМОN341-Хичээл 5
 
Miel15
Miel15Miel15
Miel15
 
Санхүү үндэс Лекц 5
Санхүү үндэс Лекц 5Санхүү үндэс Лекц 5
Санхүү үндэс Лекц 5
 
6. Enhancing Financial Access For Startups By Byambaa
6. Enhancing Financial Access For Startups By Byambaa6. Enhancing Financial Access For Startups By Byambaa
6. Enhancing Financial Access For Startups By Byambaa
 

Lecture1

  • 2. Хөрөнгө оруулалт, түүний тодорхойлолт Хөрөнгийг хадгалах, эсвэл ашиг олохоор тооцоолон байрлуулахад ашигладаг аливаа хэрэгсэлийг хөрөнгө оруулалт гэнэ. Хөрөнгө оруулалт бол хувь хүний санхүүгинй зорилтыг биелүүлэх, мөн илүү өргөн утгаараа эдийн засгийн өсөлт, хөгжлийн санхүүжүүлэхэд чухал ач холбогдолтой. Хөрөнгө оруулалт бол мөнгөний өртгийг хэвээр хадгалах, арвижуулахаар тооцон орлогоо нэмэгдүүлэхийн тулд мөнгө байршуулахад хэрэглэдэг аливаа хэрэгсэл юм. Хөрөнгө оруулалтыг үнэт цаасны(материаллаг бус), эд хөрөнгийн (бодитой) гэж ангилдаг. Хөрөнгө оруулалт нь өрийн баталгаа, хувьцаа, опционы хэлбэртэй байдаг. Эдгээр хэрэгсэл их эсвэл бага эрсдэлтэй байхаас гадна, үйлчлэх хугацаа богино эсвэл урт байдаг.
  • 3. 3 Хөрөнгө оруулалтын ангилал Хөрөнгө оруулалтыг янз бүрийн шалгуураар ангилж болдог. 1. Үнэт цаасны ба эд хогшлийн хөрөнгө оруулалт:  Үнэт цаас нь өр төлөх баталгаа, компаний үйл ажиллагаанд оролцох эрх буюу тэр компанид байгаа хувь оролцоог худалдах буюу худалдан авах хууль ёсны эрхийг илэрхийлдэг  Эд хогшлийн хөрөнгө оруулалт нь барилга байгууламж, газар зэрэг бодит актив, түүнчлэн алт, хуучны эдлэл, урлагийн бүтээл зэрэг хувь хүний бодит эд хөрөнгийн зориулалттай хөрөнгө оруулалт юм.
  • 4. 2. Шууд ба шууд бус хөрөнгө оруулалт:  Шууд хөрөнгө оруулалтаар хөрөнгө оруулагч үнэт цаас буюу бодит активын хэлбэрээр активыг шууд нэхэмжлэх эрхтэй болгодог  Шууд бус хөрөнгө оруулалтаар үнэт цаасны багцад эсвэл үнэтэй эд хөрөнгөд хувь оролцоо бий болгодог.
  • 5. 3. Өр төлөх баталгаа, хувь оролцооны үнэт цаас ба опцион:  Өр төлөх баталгаа гэдэг бол хүүний хэлбэрээр урсгал орлого авах, ирээдүйд өрөө эргүүлэн авах зорилгоор оруулсан хөрөнгө юм.  Хувь оролцооны үнэт цаас нь цаг хугацааны хязгаарлалттай холбоогүй тодорхой компаний капитал буюу эд хөрөнгөд оруулсан эзэмшигчийн хувь оролцооны хэмжээ  Опцион бол өр төлөх баталгаа ч биш, хувь оролцооны үнэт цаас ч биш юм. Энэ нь тохиролцсон хугацааны туршид, тогтоосон ханшаар өөр үнэт цаас буюу бусад актив авах боломжийг хөрөнгө оруулагчид олгодог үнэт цаас юм.
  • 6. 4. Их эсвэл бага эрсдэлтэй хөрөнгө оруулалт:  Хөрөнгө оруулалтаас олох ашгийн хэмжээ тооцоолж байсантай нийцэхгүй байх тохилдлыг эрсдэл гэж ойлгоно.  Бага эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэдэг нь хийсэн хөрөнгө оруулалтаа хадгалах, ашиг олох эрх ашгийн үүднээс аюулгүй хэмээн тооцоогддог хөрөнгө оруулалт  Их эрсдэлтэй хөрөнгө оруулалт нь орлого олох эсэх нь их хэмжээгээр тодохой бус хөрөнгө оруулалт  Бага, их эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг зааглаж ялгахын тул “хөрөнгө оруулалт”, “спекулятив” гэсэн нэр томъёог ихэвчлэн хэрэглэдэг.
  • 7. 5. Богино ба урт хугацааны хөрөнгө оруулалт  Богино хугацааны хөрөнгө оруулалт гэдэг нь жил хүрэхгүй хугацаанд үргэлжлэх хөрөнгө оруулалт юм.  Урт хугацааны хөрөнгө оруулалт нь нилээд хугацаанд үргэлжилдэг.
  • 8. Хөрөнгө оруулалтын зохион байгуулалт Худалдагчийн авсан мөнгө худалдан авагчийн баталгаа байхааар хөрөнгө оруулалтын үйл явцыг зохион байгуулдаг. 1. Хөрөнгийг нэг бол шууд, эсвэл санхүүгийн зуучлагчаар дамжуулна. Жишээлбэл: банк, санхүүгийн зах зээлийн тусламжтайгаар шилжүүлдэг. 2. Зуучлагчид санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаанд оролцоно. 3. Санхүүгийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт зах зээлийн тэнцвэртэй үнийг тодорхойлно.
  • 9. Хөрөнгө оруулалтанд оролцогчид Хөрөнгө оруулалтын үйл явцын гурван гол оролцогчид бол төр, компани, хувь хүн. 1. Гүйцэтгэх засгийн төвшинд капитал зардал болон урсгал зардалд хөрөнгө мөнгө их хэрэгтэй байдаг.  Зардал нь татварын орлогоос давбал засгийн газар өрийн үнэт цаас гаргадаг.  Төр засгийн зарим байгууллага хөрөнгө мөнгө нийлүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг боловч ерөнхийдөө мөнгө хэрэглэгч байдаг.
  • 10. 2. Компаний хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд их хэмжээний мөнгө шаардлагатай байдаг. Энэ мөнгийг богино эсвэл урт хугацааны актив худалдан авахад хэрэглэдэг. Компани хэрэгцээгээ санхүүжүүлэхийн тулд урт, богино хугацааны янз бүрийн үнэт цаас гаргадаг. Компани зарим үед хөрөнгө нийлүүлэгч байдаг боловч ихэнхдээ мөнгө хэрэглэгчийн үүрэг гүйцэтгэдэг.
  • 11. Хөрөнгө оруулагчийн ангилал Хөрөнгө оруулагчдыг байгууллага, хувийн гэж ангилдаг. Байгууллагын хөрөнгө оруулагч бусдын мөнгийг захиран зарцуулсаны төлөө хөлс авдаг мэргэжилтнүүд юм. Хувийн хөрөнгө оруулагч зөвхөн өөрийнхөө хөрөнгийг захиран зарцуулдаг.
  • 12. Урсгал орлогын эсвэл капиталын өсөлтийн хэлбэрээр хөрөнгө оруулагчийн шагналыг олгож болдог. Хүүний болон ногдол ашгийн байнгын төлбөр, түүнчлэн түрээс нь урсгал орлого юм. Үнэт цаас буюу эд хөрөнгийн зах зээлийн ханш нэмэгдэх нь капиталын өсөлт юм. Хөрөнгө оруулагчийн мөнгийг татахын тулд түүний олох орлого алдаж болзошгүй эрсдэлтэй тэнцэхээр байх ёстой.
  • 13. Хөрөнгө оруулагчдын хэрэглэж байгаа онол, арга хэрэгсэл, техник Хувь хүн хөрөнгө оруулалтын явцад цорын ганц цэвэр хөрөнгө нийлүүлэгч байдаг тул хөрөнгө оруулалтын үйл явцад чухал юм. Хэрэв хувь хүн хөрөнгө оруулахгүй бол компани, засаг төрийн байгууллага, зарим хувь хүн эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрнэ. Хөрөнгө оруулалт нь эдийн засгийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй.
  • 14. Хөрөнгө оруулалтын үйл явцын үе шат Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны хэд хэдэн чухал шат бий. 1. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны угтвар нөхцөл бүрдүүлэх:  Амьдралын хэрэгцээг хангасан байх  Хадгаламжийн дансанд байгаа эсвэл богино хугацааны хөрвөх чадвартай хэрэгсэлтэй байх(бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан үед хэрэглэх)  Нас барах, өвчлөх буюу хөдөлмөрийн чадвараа алдах, эд хөрөнгөнд хохирол учрах, мэргэжлийн хариуцлага хүлээх эрсдэлээс хамгаалахын тулд янз бүрийн даатгалын арга хэмжээ авах хэрэгтэй.  Хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлохын өмнө өндөр насны тэтгэвэрт гарсаны дараа орлогын төвшин ямар байхыг тодорхойлох буюу наад зах нь үүнтэй холбоотой асуудлыг тодорхойлох шаардлагатай.
  • 15. 2. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны зорилгыг тодорхойлох: Үүнд: Энэ нь хөрөнгө оруулалтын хэмжээ , хэлбэр, хугацаа, түүнчлэн орлогын хүссэн төвшинтэй холбоотой эрсдэл Эдгээр зорилго санхүүгийн нийтлэг зорилттой тохирсон байхаас гадна биелэх боломжтой байх ёстой.
  • 16. 3. Хөрөнгө оруулалтын үнэлгээг түүний зорилгод үндэслэн дүгнэх: Хангалттай өгөөж, хөрөнгө оруулалтын хэрэгсэл бүрийн эрсдэлийг үнэлэх(Үнэлгээ гэдэг нь санхүүгийн хэрэгслийн жинхэнэ өртгийг тодорхойлох ажиллагаа юм.) Хөрөнгө оруулалтын тохиромжтой хэрэгсэл сонгохын тулд түүний өгөөж төдийгүй, татвар, эрсдлийг авч үзэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хэрэгсэлийг тухайн зорилгоос хамааруулан сонгодог.
  • 17. Диверсификациласан багц бий болгох нь хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцоход дараахь давуу талтай. Үүнд:  Багц бол хувь хүнд байх санхүүгийн арга хэрэгсэл юм.  Хөрөнгө оруулалтын олон төрлийн хэрэгсэлтэй багцаас бүрдсэн диверсификаци нь эдгээр хэрэгсэлүүдийг хязгаарлагдмал хэмжээтэй хэрэглэснээс илүү их орлого олох, бага эрсдэлтэй байх нөхцөлийг хөрөнгө оруулагчдад бүрдүүлж өгдөг.  Хөрөнгө оруулалтын хэрэгсэлийг чөлөөт хэлбэртэй сонгосон үед тохиолдлын шинжтэй диверсификаци бий болдог.(Чиглэсэн зорилготой диверсификаци гэдэг бол багц бүрдүүлэхээр тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тодорхой хэрэгсэл сонгож авах үйл явцыг хэлнэ.)
  • 18. 4. Эцэст нь хөрөнгө оруулагчид багцаа удирдах ёстой. Энэ нь багцыг сонгох, үнэлэх төдийгүй, шаардлагатай гэж үзвэл түүний бүтцийг өөрчлөхийг хэлнэ. Багцын үнэлгээ хийх үед эрсдэл, өгөөж хөрөнгө оруулалтын зорилгот нийцэж байгаа эсэхийг авч үзэх Хэрэв багц санасан үр дүнд хүрэхгүй бол хөрөнгө оруулагч түүний бүтцийг өөрчлөн нэг хэсэг активийг худалдах, тэр мөнгөөр өөрийг худалдан авах зэргийг бодолцох хэрэгтэй.
  • 19. Хөрөнгө оруулалтын салбарын сүүлийн үеийн шинэлэг зүйл хувийн хөрөнгө оруулагчийн нөлөөлж байна. Үүнд: 1. Компьютер нь өдөр тутмын хэрэглээ болсоноор хөрөнгө оруулалтын сонголтын шаардлагатай судалгаа хийхэд хөрөнгө оруулагчдад туслаж байна.  Техник ба програм хангамж их чухал  Түүнд хадгалагдсан хувьцааны ханш, зээлийн хүү, санхүүгийн бусад мэдээлэл судалгааны ажилтны ажлыг хөнгөвчилдөг.  Компьютер нь үнэтэй боловч санхүүгийн давуу байдал олгодог хэрэгсэл юм.  Компьютерийг хэрэглэснээр өрхийн санхүүгийн төлөвлөгөөнд мөнгөн хөрөнгө оруулалтыг тусгах боломж олгодог.
  • 20. 2. Санхүүгийн үйлчилгээний хүрээг өөрчлөн зохион байгуулсанаар санхүүгийн уламжлалт компани, жижиглэнгийн худалдаа эрхлэгч томоохон худалдаачид зэрэг шинэ байгууллагаас санхүүгийн өргөн хүрээний үйлчилгээ авах боломжийг харилцагч нарт олгосон санхүүгийн супермаркет бий болсон.  Чекийн үйлчилгээ, хадгаламж, брокер, даатгалын ажиллагаа, тэтгэвэр хангамжийн болон үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлтийн үйл ажиллагааг одоо олон тооны янз бүрийн эх үүсвэрээс авч болдог болсон.  Санхүүгийн үйлчилгээний хүрээнд нэгдэн нийлснээс гарсан бүтээгдэхүүн нь шинэ компаниуд болж байна.
  • 21. 3. Өнөө үед санхүүгийн зах зээл дээр жинхэнэ ёсоор даяарших үйл явц өрнөж байна. Америкийн хөрөнгө оруулалчид гадаадын зах зээлд илүү амархан гардаг болсон. Гадаадын хөрөнгө оруулалгчид Америкийн зах зээлийн чухал хүчин зүйл болсон. АНУ-ын урт, богино хугацааны капиталын зах зээл дэлхийн бүх нутагт мөнгөн хөрөнгийн төлөө өрсөлдөөнд оролцох болсон нь санхүүгийн зах зээлийн даяаршилын үр дүн юм.
  • 22. Томоохон компаний худалдааны практикт хийсэн шинжилгээний үр дүнд зах зээлийн харилцааны ёс зүйн асуудал анхаарлын төдв байх болсон.  Компаний дотоодын мэдээлэл ашигласан хэлцлийг хууль бус, ёс зүйд нийцэхгүй гэж үзэх болсон  Өнөө үед санхүүгийн ертөнцийн ёс зүйн дүрэм боловсруулан хэрэглэх болсон ба үүгээр албан хэргийн мэдээллийг хууль бусаар ашиглах, аливаа баримт бичгийг хортойгоор ашиглахыг хориглосон хууль, хэм хэмжээг сахин мөрдөхийг зах зээлд оролцогчдод анхааруулах ёстой.
  • 23.  Үйл ажиллагаа явуулах хугацаа, зардал, орлогын эрсдэл, татвар ногдуулалтын онцлог байдлаар ялгарсан хөрөнгө оруулалтын олон хэрэгслийг өнөө үед хэрэглэж байна. a. Богино хугацааны гэдэгт жил хүрэхгүй хугацаатай, эрсдэл их биш, эсвэл эрсдэлгүй байх хэрэгсэл хамаарна. Жишээлбэл: хадгаламжийн данс, гэрээний үндсэнд шилжүүлэг хийдэг данс, мөнгөн зах зээлийн ба дундын фондны хувь оролцооны депозит данс, хадгаламжийн сертификат, богино хугацааны арилжааны цаас, сангийн векселийг өргөн ашигладаг.
  • 24. b. Урт хугацааны хөрөнгө оруулалтанд одоо хэрэглээгүй байгаа мөнгөнөөс ашиг олж хуримтлал бүрдүүлэх зорилгоор богино хугацааны хөрөнгө оруулалтыг ашигладаг. c. Мөнгөн хөрөнгө яаралтай хэрэгтэй болсон үед богино хугацааны хэрэгсэлийн хөрвөх чадвар тусалдаг.
  • 25. Хөрөнгө оруулалтын хэрэгслүүд  Энгийн хувьцаа-корпорацийн капиталд өмчлөх эрхэйг илтгэх хөрөнгө оруулалтын хувь оролцооны хэрэгсэл. Хувьцаа бүр өмчийн хувь оролцооны эрхийг илэрхийлдэг. Энгийн хувьцааны орлого хоёр эх үүсвэрээс бүрдэнэ- хувьцааны явцад өөрчлөгддөг ногдол ашиг, капиталын өсөлт(ханшийн орлого)  Тогтмол орлоготой үнэт цаас мөнгөн хөрөнгийн байнгын урсгал бий болгоно. Ийм үнэт цаасны гол үндсэн төрөлд бонд, давуу эрхтэй хувьцаа, хөрөвдөг хэрэгсэл орно.
  • 26.  Бонд- корпораци, засгийн газрын өрийн үнэт цаас. Орлогын эх үүсвэр нь тогтмол авах төлбөр ба бондын төлж дуусгахаас өмнө зах зээлд худалдвал түүний өртгийн өөрчлөлт орно.  Давуу эрхтэй хувьцаа энгийн хувьцааны нэгэн адил өмчийн шинж чанартай. Түүнд тогтмол ногдол ашиг төлдөг ба ханшийн орлого авч болно.  Хөрвөх үнэт цаас- хөрөнгө оруулагчдад түүнийг тодорхой тооны энгийн хувьцаагаар солих боломж олгож буй тогтмол орлого бүхий онцгой төрлийн өрийн бичиг юм. Бонд болон давуу эрхтэй хувьцаа ч ийм шинж чанартай байж болно.  Спекулятив хэрэгсэл эрсдлийн төвшин өндөртэй байдгаас түүнийг хүлээгдэж байгаа орлогын өндөр төвшинөөр хангах ёстой.  Опцион- тодорхой хугацаанд тусгайлан тогтоосон ханшаар бусад үнэт цаас буюу активыг худалдан авах, худалдах эрхийг хөрөнгө оруулагчдад олгож буй үнэт цаас.
  • 27.  “эрх” (right)- шинээр гаргасан энгийн хувьцааны тодорхой хувь хэсгийг зах зээлийн урсгал ханшаас бага үнээр худалдаж авах опцион. Энэхүү “эрхийн” үйлчлэх дээд хугацаа 2-3 сар байх бөгөөд хувьцаа худалдан авах ханш зах зээлийнхээс доогуур байдагт үүний үнэ цэнэ оршино.  Варрант (ордер)- тохиролцсон хугацааны турш тогтоосон ханшаар тодорхой тооны хувьцаа худалдаж авах эрхийг хөрөнгө оруулагчдад олгоно. Варрантын үйлчлэх хугацаа гол төлөв 2-10 жил байна.  “пут” гэдэг бол тогтоосон хугацааны дотор тогтоосон ханшаар энгийн 100 хувьцаа хувалдах опцион.  “колл” гэдэг бол тохиролцсон хугацааны дотор тогтоосон үнээр энгийн 100 хувьцаа худалдан авах опцион.  Таваар, санхүүгийн фьючерс-тодорхой бараа, гадаад валют, үнэт цаасыг тохиролцсон хугацаанд тухайн ханшаар худалдан авах буюу нийлүүлэх эрх олгосон үнэт цаас(гэрээ).
  • 28. Хөрөнгө оруулалтын өргөн дэлгэрсэн бусад хэрэгссэлд- хамтын сангийн хувь, үл хөдлөх хөрөнгө, татвараас хамагаалсан бусад хэрэгсэл, түүнчлэн алт ба бусад материаллаг актив орно.  Хамтын сан- үнэт цаасны диверсификациласан багцад компанийн оруулсан капитал: эдгээр компани хөрөнгө оруулагчдад хувь оролцоогоо худалддаг, ингэснээр хөрөнгө оруулагчид үнэт цаасны багцад өөрийн хувь оролцоотой болдог.  Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулатын объект- хувийн секторт байгаа байшин барилга, ашиглагдаагүй эдэлбэр газар, түүнчлэн ашиг орлого өгч буй үл хөдлөх эд хөрөнгө орно. Үл хөдлөх эд хөрөнгөд хйиж буй хөрөнгө оруулалтанд инфляци эерэг нөлөө үзүүлдэг. Тийм хөрөнгө оруулалт төрөл бүрийн татварын хөнгөлөлтөөр хамгаалагдсан байдаг.
  • 29.  Татвар багасгах зорилгоор хийж байгаа хөрөнгө оруулалт- өндөр хувьтай орлогын татвар бүхий хөрөнгө оруулагчид илүү их ашиг олох зорилгоор одоо хүчин төгөлдөр байгаа татварын хууль тогтоомжийг ашиглахын тулд хийдэг хөрөнгө оруулалт.  Бодит активын хөрөнгө оруулалт- үл хөдлөх хөрөнгөөс бусад материаллаг объектод хийж байгаа хөрөнгө оруулалт. Алт, алмаз эрдэнэ болон бусад үнэт металд хөрөнгө оруулах, энэ хөрөнгө оруулалтын зарим төрөл хөрөнгө оруулагчид боломжийн орлого оруулахын зэрэгцээ сэтгэлийн таашаал авах боломж олгодог.