Contenu connexe
Similaire à зөвөлгөө (20)
зөвөлгөө
- 1. Зөвлөгөө №1
Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх нь
Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга гэдэг нь:
• Хүүхдийг зөнд нь орхиж, толгой дээрээ гаргана гэсэн үг биш юм.
• Хүүхдүүдэд юу ч байсан хамаагүй хүссэн бүхнээ гүйцэлдүүлэхийг нь
зөвшөөрөнө гэсэн үг биш.
• Хүүхэд ямар нэгэн дагаж мөрдөх дүрэм журамгүй байх, түүнд хэмжээ
хязгаар тогтоохгүй, шаардлага тавьдаггүй байна гэсэн үг биш юм.
Тухайн тулгамдсан нөхцөл байдалд яаран хариу арга хэмжээ авах,
эсвэл зодох цохих зэрэг шийтгэлийн оронд өөр шийтгэл хэрэглэх
явдал юм.
Хүүхэд хүмүүжүүлэх эерэг а рга гэдэг нь :
• Хүүхдийг хувийн сахилгатай болоход нь дэмжиж туслах урт хугацааны
шийдэл юм.
• Хүүхдээсээ хүсэн хүлээж байгаа зүйл, дүрэм, журам, хэмжээ
хязгаарыг түүнд ойлгуулах, таны зөв тодорхой харилцааг хэлнэ.
• Бие биеэ харилцан хүндэтгэсэн харилцааг хүүхэдтэйгээ хамт бий
болгох явдал юм.
• Хүүхэддээ насан туршдаа хэрэглэж үр шимийг нь хүртэх боломжтой
чадвар дадал эзэмшүүлэх арга юм.
• Хүнд хэцүү нөхцөл тулгарахад өөртөө итгэлтэйгээр даван туулах
чадварыг хүүхэддээ зааж сургах тухай юм.
• Хүүхдээ биеэ зөв авч явах, хүчирхийлэл үл хэрэглэх, бусдын санаа
бодлыг ойлгож хүлээн авах, өөрийгөө хүндэтгэх, хүний эрх болон
бусдыг хүндэтгэн харьцах зан харилцаанд сургахыг хэлнэ.
- 2. Зөвлөгөө 2
Сурагч болох анхны зөв ойлголтыг эцэг эхчүүд өгөх
ёстой
Хүүхэд гэдсэндээ байхдаа л уддаг гэдэг. Дөнгөж сая л төрж байсаи бяцхан
ур чинь өнөөдөр сургуулийн босго алхах болчихсон байна уу. Хүүхдээ хаана
сургуульд өгөх вэ, ямар сурах бол, сурагч болоход бэлэн байна уу, олон
хүүхдийн дунд биеэ зөв авч явж чадах болов уу гэсэн олон асуулт таны
толгойд эргэлдэж байгаа байх. Яг энэ үеийг таны хэр сайн аав, ээж
болохыг шалгах анхны хамгийн том даваа ч гэж хэлж болно.Хүүхдийг гэр
орон, цэцэрлэгээс нь тэс ондоо орчин угтаж авахад айж балмагдахаас
гадна гайхаж сурдэх, баярлаж догдлох олон зүйл давхацдаг. Сэтгэл зүйн
хувьд ийм тэнцвэргүй байх үед нь буруу ойлголт өгвөл хүүхэд сургуульд
сурах дургүй болно. Сүүлийн үед томчууд бид хүүхдэдээ сайн
боловсролтой болгоно гээд хүүхдийнхээ зан араншин, онцлогийг нь
анзаарахгүй өөрсдийн хүслээр насыг нь хэтэрхий багад хүнд программтай
сургуульд өгөх болж. Тэгээд өдөр шөнөгүй хичээл номоо хий гэж шахаж
шаардан, буруу зөрүү хийлээ гэж загнаж зодох нь хүүхдийн хичээл хийх
идэвх сонирхлыг бууруулж, сургуульд дургүй болгодог. Хүүхдийн хичээлийг
давтуулах олон янзын арга байдаг шүү дээ. Хамгийн гол нь ая эвийг нь
олж хүүхдийнхээ онцлогт тааруулж хичээлийг нь давтуулах хэрэгтэй.
Хуухдэд юм сургах хамгийн оновчтой арга бол тоглоомоор нь дамжуулах
юм уу, хийсэн зүйлийг нь магтан урамшуулах зэргээр аль болох зугаатай
хэлбэрийг сонгох юм. Хичээл хийнэ гэдэг маш том, хэцүү ажил гэсэн
сэтгэгдлийг л төрүүлж болохгүй. Мөн тэднийг загнаж, зодох арга хэрэглэж
эхэлбэл юм тогтоох, цээжлэх чадварыг нь алга болгодог. Түүгээр ч
зогсохгүй, өөртөө итгэх итгэл, урам зориггүй болж би хэзээ ч юм сурахгүй
юм байна даа гэж бодож эхэлдэг. Тэгээд онц сурдаг, мундаг хүүхэд гэдэг
өөрөөс нь шал өөр угаасаа л ухаантай төрдөг юм байна гэсэн ойлголттой
болдог. Тиймээс хүүхдээ сурлагатай, авьяастай болгоё гэвэл эхлээд сэтгэл
зүйг нь бэлд. Тэдэнтэй ая эвээр харьцаж, сурах эрмэлзлэлийг нь бий
болгон, сургуульд дуртай болгох хэрэгтэй. Хүүхдийн сурлага аав ээжээс
шалтгаалдаг юм шүү.
- 3. Зөвлөгөө 3
Сурагчдын сурлага хүмүүжилд сайнаар нөлөөлөх нь
Тэдэнд үүрэг хариуцлагыг нь ойлгуул
Хүүхдэдээ бага наснаас нь үүрэг хариуцлага гэсэн ухагдахууныг ойлгуулж,
тэдний хийх ёстой хамгийн чухал зүйл бол суралцах юм гэдгийг сануул.
Учир нь хүүхдэд үүнийг бага насанд нь ойлгуулах тусам хожим танд илүү
амар байх болно. Мэдээж гэртээ үлгэр дууриал бүхий уур амьсгал бүрдүүл.
Том ах эгч нар нь дүүдээ сайн үлгэр дууриал үзүүлэх нь маш чухал.
2.Анхаарлыг нь сарниулахгүй байхыг хичээ
Мэдээж садаа болох бүх зүйлсийг үгүй хийнэ гэдэг бараг боломжгүй зүйл.
Гэхдээ хэд хэдэн амар арга бий. 1рт. Техник хэрэгсэлээс эхэл. Даалгавраа
хийж дуустал нь ТВ, утас, компьтераас хол байлга. Хажууд нь хөгжилтэй
нэвтрүүлэг гарч, компьютер тоглох үед хүүхдийн анхаарал төвлөрөхөд тун
хэцүү байх болно. Харин классик хөгжим хүүхдийн анхаарал төвлөрөлтөнд
сайнаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалж илрүүлсэн байна. Тэгэхээр
танай хүүхэд сонгодог хөгжимд дуртай бол сонгодог хөгжимийг тавьж
болох юм шүү.
3.Даалгавар хийх тодорхой хугацаа гарга
Хүүхдүүдийг гэрийн даалгавар хийлгэх сайн арга бол гэрийн даалгавар
хийж дууссан цагт гадаа гарч тоглох, компьютер тоглохыг нь зөвшөөрөх
явдал. Үүнийг тогтсон заншил болго. Хэсэг хугацааны дараа хүүхэд тань
өөрөө хичээлээ хийгээд суудаг болно.
4. Та ч бас гэрийн даалгавар хий
Гэхдээ энэ нь мэдээж таны өөрийн ажил шүү дээ. Ажлаасаа багахан хийх
зүйл гэртээ авч ирээд хүүхэдтэйгээ хамт хий. Энэ үед хүүхэд тань
хичээлдээ төвлөрөх нь илүү байдаг юм. Болж өгвөл энэ цаг хугацаанд та
мөн өөрийн утас, твнийхээ хэрэгцээг хязгаарла. Өөрөөр хэлбэл яг тухайн
цаг үед танай гэр яг л номын сан мэт байх хэрэгтэй юм. Зөвхөн ажил,
хичээл хийнэ.
5. Гэрийн даалгавар хийх өрөөг бий болго
Үүний тулд та гэртээ шинэ өрөө нэмэх, эсвэл шинэ байшин худалдан авах
шаардлагагүй. Харин гэрийнхээ хамгийн чимээгүй, хүн цөөн холхидог
газрыг сонгож ав. Гэхдээ тухайн газар ном, дэвтэрээр дүүрэн байвал сайн.
Ингэснээр хичээл хийж буй хүүхэд өөрийгөө хичээл хийж байгаагаа сайтар
ухаарах хийгээд түүнд хүмүүс саад болохгүй юм.
6. Текст мессэж бичихийг хоригло
Дуудлага хийх нь мессежийг бодвол бага анхаарал сарниулна. Учир нь
дуудлага хийж дууссан л бол хүүхдийн анхаарал эргээд хичээлдээ очдог.
Харин мессэж бичих нь өчнөөн олон цагийн анхаарлыг сарниулдаг муу
талтай. Мессежээ уншина, хариу өгнө, эргээд хариугаа хүлээнэ. Ингээд
өчнөөн олон цагийн турш ширээний хойно суусан ч үр дүнгүй байх явдал
тун их. Үүнд анхаарал хандуулаарай.
- 4. 7. Шагнал
Хүүхдээ шагнахдаа анхааралтай ханд. Учир нь энэ нь эцэстээ хахуул болж
төгсдөг. Хэрвээ та хүүхдээ урамшуулмаар байгаа бол эд материал, хоол
хүнс өгж огт болохгүй. Эс тэгвээс та хичээлийг нь хийлгэж гэж байнга
чихэр жимс өгөх хэрэг гарна. Эцэстээ таныг заавал өгөх ёстой мэт аашилж
эхэлнэ.
8.Магтаал
Магтаалын үгсийг хэлж бай. Хүүхдийг хичээл хийлгэж сургах, тодорхой цаг
хугацаанд ширээний ард суулгаж занших нь ердөө сарын л ажил байдаг.
Харин үүний дараа тэд аяндаа хэмнэлдээ орж, дасдаг. Харин энэ үед нь
хичээлээ сайн хийлээ гэж магтаж бай. Түүний оронд загнаж, буруушаах нь
тэднийг илүү их хичээхэд нь саад хийх болно.
9. Хүүхдийнхээ багштай хамтран ажилла
Хүүхдийнхээ багштай уулзаж туршлага солилц. Тэднээс юунд илүү анхаарах,
хэрхэн хичээлийг нь хийлгэх талаар асууж лавла. Тэд таны бодож
байгаагүй зүйлсийг сануулж магадгүй.
10. Хүүхдийнхээ сурах арга барилыг нь ол
Хүүхэд бүр юмыг сурах арга барил, хэв маягтай байдаг. Тэгэхээр таны
хүүхдэд чухам ямар арга тохирохыг олж мэд. Зарим нь хөгжим сонсох
үедээ хичээлээ шимтэн хийдэг бол зарим нь орондээрээ байхдаа илүү
идэвхтэй хичээл хийх нь бий. Мэдээж цаашид хэрэг болох зөв зуршил
байх хэрэгтэй л дээ. Гэвч хэрвээ хүүхэд тань хөгжим сонсохдоо л хичээл
хийхийг хүсдэг бол та үүнийг харгалзаж үзэхээс аргагүй юм.