SlideShare une entreprise Scribd logo
1  sur  3
Télécharger pour lire hors ligne
Багш нар




                                                                      
   ...Хичээл эхэлж, дууссаныг зарлах хонхон дуугаар багшийн ажлын мөч хэмжигддэг. Тэр 
л хонхноос хонхны хоорон дахь мөчүүд л багшийн сэтгэл , авьяас чадвар, мэдлэг, ур 
чадварыг илэрхийлж байдаг. Тэр урт хэрнээ богино мөчид хүүхэд багш хоёулаа л хөгжиж 
байдаг. Багш нар янз бүр л дээ.
      ...Зарим нь энэ мөчид бүх сэтгэл зүрхээ, ухаан бодлоо, арга билгээ  шавь нартаа бүрэн 
зориулж байдаг. Тэд энэ үедээ заасан хичээлийг нь хэн ойлгож, хэн ойлгож чадахгүй 
үлдэх, энэ цагт цонхоор ширтэн, санаа алдах сурагчийн сэтгэл нь юунд шаналж, бодол нь 
хаа тэнүүчилж буйг ч мэдэрдэг. Яг энэ мөчид хэнийг нь магтаж, хэнийг нь зэмлэх, бас 
хэнийг нь шоолохоо сайн мэднэ. Харин тэд энэ богино хоромд,  анги дүүрэн харагдах 
олон сурагчиддаа бүгдэд нь анхаарлаа хандуулж, бас тэдэнд тусалж амжихгүйдээ 
харамсдаг. 40 минутад 40 заримдаа түүнээс ч олон хүүхдэд хичээл зааж, бүгдийг мэдэрч 
амжих хэцүү. Гэхдээ л тэд аргаа олохыг хичээдэг. Хичээлийн дараа, заримдаа гэртээ 
заримыг нь аваачаад ч болов сургаж мэдрүүлэхийг бодно.
        Харин үүнийхээ төлөө илүү цалин хөлс нэхдэггүй, шагнуулж, магтуулахыг бүр ч 
хүсдэггүй. Тэдэнд, сурч ойлгож, мэдэрч мэдсэнийхээ төлөө очтон гялалзаж, "онгирон " 
инээх шавийнх нь нүд л, ямар ч зуйрган магтаалаас илүү урам өгнө. Заримдаа зэмлүүлж 
байвч, гомдсон бяцхан сэтгэл нь,  өөрийнх нь төлөө хийсэн үйл, хэлсэн хатуу үгийн 
илчинд амархан тайтгардаг шавь нараа чин сэтгэлээсээ өхөөрдөн хайрладаг.. Цаг ямагт 
урсах энэ л халуун сэтгэлийн илчинд багш шавь 2, бие биендээ ээнэгшин дасна.
          Хэзээ хойно, хүүхэд насны цагаан цаас шиг сэтгэл дээр нь, чин сэтгэлээр бичсэн 
багшийн хөдөлмөр, зүтгэл нь шингэж үлдсэн байдаг. "Багш аа " гэж хэлэх тэр л дөрвөн 
авианд ямархан их талархал, хүндлэл шингээстэй байдаг гээч. Өөрөө өөдрөг сайн явах 
цагт, энэ бүхний үндсийг сэтгэл оюунд нь соёолуулсан тэр л багш нартаа чин сэтгэлээсээ 
баярлаж, бас хайрлан хүндэлж байдаг.
Өнөөгийн монголын боловсролын салбарт, гайхамшигтай олон сайн багш нар бий. Тэд л 
энэ салбарын ололт амжилтыг, ачааны хүндийг үүрч явна.
          ...Зарим нь хичээлийн энэ цагт, бие нь ангид байвч бодол нь алсад тэнүүчилж 
байдаг. Хичээлээ амаараа зааж байвч, сэтгэл нь хүүхдэд хүрэхгүй. Хэлж, зааж буйг хэн 
ойлгож хэн ойлгохгүйг ерөнхийдөө багцаалавч, тэгтлээ шаналахгүй. Тэр багшийн нүдэнд, 
хүүхдүүдийн эцэг эхийн төрх харагдахаас, хүүхдийн нүд анзаарагдахгүй. Тийм болохоор 
хэнд ямар дүн тавьж, хэнд инээмсэглэж, хэнд хөмсгөө зангидахаа сайн мэднэ.
     Хичээлийн тэр богино хором түүнд даанч удаан мэт, бас залхуутай. "Тэртээ тэргүй 
бүгдэд сайн сургаж чадахгүйгээс хойш, өөрийгөө зовоох хэрэг юун " гэж сэтгэлдээ 
өөрийгөө зөвтгөнө. Харин хэнд сайн багш мэт, хэрхэн сайнаар харагдахаа сайн мэднэ. 
Харин хүүхдүүдийн зэвүүцэж, шоолж, дургүйцсэн харц, хандлагыг анзаарахгүй.
     Яг л цагаан цаас шиг хүүхдийн гэнэн сэтгэл , харин үүнийг сайн мэдэрдэг гэдгийг 
тэрээр харин мэдэхгүй. Шавийнхаа сэтгэл оюуны талархлыг мэдэрдэггүй тэрээр, харин 
бэлэг авахаас татгалздаггүй. Хэн нэгэнд зусардаж, бас арга залийг хослуулан байж алдар 
нэр, шагналыг авч чаддаг. Хэзээ хойно сайн яваа шавиа хоосон магтаж, хариуд нь "гар 
харна ".
    Хүүхдийг сургаж, ухааруулж, хөгжүүлсний төлөөх чин сэтгэлийн талархлаас, хананд 
хадах хивс, хуруунд зүүх бөгж, дугтуйнд хийсэн мөнгийг илүүд үзнэ. Багшийн ажил гэдэг 
авьяас, хүүхдийн төлөөх чин сэтгэл, бас оюун ухааны гайхамшигт хөдөлмөр гэдгийг 
харин тэд хэзээ ч ойлгохгүй. Шавийнхаа сэтгэлийн гүнээс  "багш аа " гэж уулга алдах 
авиаг сонсохгүй.
    Өнөөгийн монголын боловсролын салбарт өдөр хоног өнгөрөөсөн, сэтгэл бас авьяас 
чадваргүй олон багш нар бий. Тэд өнөөдөр энэ салбарын нэр хүндийг унагааж, олон муу 
зуршил, хэлбэрдэлтийг бий болгож байгаа.
                                            Багш нарт боломж олгохсон
     Сайн ч муу ч багш нар Монголын боловсролын салбарын хөдөлгөгч хүч нь. Машинаар 
бол мотор нь. Тэд хэрхэн өөрчлөгдөхөөс, тэд хэрхэн хөгжихөөс, тэд хэрхэн хичээхээс 
Монголын боловсролын салбарын шинэчлэл хамаарна. Түүнээс энэ салбарыг улстөрчид 
удирдсанаас, бодлого боловсруулж, ном болгон хэвлүүлэхээс, бас төсөл зохиож 
туршсанаар гэнэт бүх зүйл өөрчлөгдөхгүй.
     Өнөөдрийн монголын боловсролын тогтолцоо нь өөрөө багш нарыг хүлж, тэдний 
урмыг хугалж, бас дарамталж байна.
    Өдөржингөө цаасан дээр төлөвлөгөө бичиж, өрөөл бусдад шалгуулахын тулд үзүүлэн 
хийж, ажил шалгуулахын тулд ангиа цэвэрлэж суугаа тэдэнд өөрийгөө хөгжүүлэх цаг 
хэзээ гарах вэ? Мэдээлэл хөгжсөн энэ эринд, багшийн хөдөлмөрийн бэлэг тэмдэг болсон 
самбар, шохойг хэзээ халах вэ?Арван жил будал нялсан ширээн дээр шахцалдан, анги 
дүүрэн өөдөөс ширтэх сурагчдаа хэзээ цөөлөх вэ?

                                     Сонгох боломж
     Өөрийн заадаг хичээлийнхээ агуулга арга зүйгээ өөрөө сонгох боломж олгоё. Заавал 
нэг загвараар биш, өөртөө тохируулж, өөрөө сонгож авсан арга зүйгээрээ хичээлээ заах, 
үүний тулд өөрийн хүсэл боломжоороо бэлтгэх боломжийг нь олгоё.
    Хардаж шалгахаасаа илүүтэй, тогтоосон СТ хэрхэн хэргэжиж байгааг улс хянаж, 
түүнээс хол илүү, бас хэрэгтэй олон зүйлд хүүхдийг хөгжүүлж, сургах боломжийг нь 
олгоё.
                                     Хөгжих боломж
          Албадлагаар бус ухамсраараа өөрөө хөгжих боломжийг нь олгоё. Тэд өнөөдрийн 
боловсролын тогтолцооны бодит байдал, болхи тогтолцоог хэнээс ч илүү мэдэж байгаа. 
Багш өөрөө хоцрогдохгүйн тулд ямар мэдээлэл яаж авч, юуг нэмж сурахаа сайн мэдэж 
байгаа. Багш өөрөө сонгож, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нь олгоё. Багшийн СТ 
тогтоож, тэр шаардлагаа л барьж чадвал, авьяас чадваргүй, сэтгэл зүтгэлгүй хүмүүс 
өөрсдөө л эндээс явцгаана. Харин чин сэтгэлээсээ сургаж чаддаг хүмүүс үлдэх болно. 
Харин тэднийг дэмжих хэрэгтэй.

                                            Ажиллах боломж
Багш нарыг аятай таатай, үр дүнтэй ажиллах боломжийг нь олгоё. Нэг багшид ноогдох 
сурагчийн тоог нь цөөлж, самбар, шохойн дээр нь цахим төхөөрөмж нэмж, олсон мэдлэгээ 
дадлагажуулан бататгах, амьдралд хэрэгжүүлэх боломжийг нь олгох орчныг бүрдүүлэх 
хэрэгтэй байна. Өөртөө байгаа боломжоо ашиглах, өргөн олны дэмжлэг авах , бас 
өөрсдөө хийж бүтээх,өргөн олон боломж тэдэнд байгаа. Харин хардлага дарамт, 
бэлэнчлэх сэтгэлгээг халах цаг болж байнаа.
             Өнөөдөр харьд ажиллаж амьдарч байгаа болон монголдоо ажиллаж амьдарч 
байгаа олон монголчууд , боловсролын салбарын сайн муу талыг мэдэх болсон. 
Боломжийг нь олгох аваас шинэчлэгдэн өөрчлөгдөж, дэлхийн жишигт хүрэх боломж  
бүрэн бий. Хэрэв багш нартаа итгэж, тэдэнд боломж олгож чаддагсан бол, тэдний чин 
сэтгэлийн үг, хүсэл мөрөөдлийг сонсож чаддагсан бол, боловсролын салбарыг зайлшгүй 
өөрчлөн хөгжүүлэх хэрэгцээ шаардлагаа мэдэрдэг бол...

                                       Эрдэм ухаан дэлгэртүгэй. 

Contenu connexe

En vedette (13)

монгол улсын төрийн сүлд
монгол улсын төрийн сүлдмонгол улсын төрийн сүлд
монгол улсын төрийн сүлд
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үг
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцаа
 
Leg14
Leg14Leg14
Leg14
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба би
 
бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
Лекц 8
Лекц 8Лекц 8
Лекц 8
 
Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
лекц 8-инж.байгууламж
лекц 8-инж.байгууламжлекц 8-инж.байгууламж
лекц 8-инж.байгууламж
 
лекц 8-инж.байгууламж
лекц 8-инж.байгууламжлекц 8-инж.байгууламж
лекц 8-инж.байгууламж
 
Zurag tosol i-lekts-8
Zurag tosol i-lekts-8Zurag tosol i-lekts-8
Zurag tosol i-lekts-8
 

Similaire à багшийн тухай

педсовет по аттестации
педсовет по аттестациипедсовет по аттестации
педсовет по аттестацииАня Иванова
 
Эссе "Я-учитель" (Волкова Елена Михайловна)
Эссе "Я-учитель" (Волкова Елена Михайловна)Эссе "Я-учитель" (Волкова Елена Михайловна)
Эссе "Я-учитель" (Волкова Елена Михайловна)Alia1977
 
Эссе Я- учитель
Эссе Я- учительЭссе Я- учитель
Эссе Я- учительAlia1977
 
Технология творческих мастерских
Технология творческих мастерскихТехнология творческих мастерских
Технология творческих мастерскихmikhalyova
 
Самопрезентация профессиональной деятельности
Самопрезентация профессиональной деятельностиСамопрезентация профессиональной деятельности
Самопрезентация профессиональной деятельностиmk-shahtersk
 
презентация педагогического опыта 2007
презентация педагогического опыта 2007презентация педагогического опыта 2007
презентация педагогического опыта 2007Антонина Прудко
 

Similaire à багшийн тухай (8)

333
333333
333
 
педсовет по аттестации
педсовет по аттестациипедсовет по аттестации
педсовет по аттестации
 
Эссе "Я-учитель" (Волкова Елена Михайловна)
Эссе "Я-учитель" (Волкова Елена Михайловна)Эссе "Я-учитель" (Волкова Елена Михайловна)
Эссе "Я-учитель" (Волкова Елена Михайловна)
 
Эссе Я- учитель
Эссе Я- учительЭссе Я- учитель
Эссе Я- учитель
 
Технология творческих мастерских
Технология творческих мастерскихТехнология творческих мастерских
Технология творческих мастерских
 
Самопрезентация профессиональной деятельности
Самопрезентация профессиональной деятельностиСамопрезентация профессиональной деятельности
Самопрезентация профессиональной деятельности
 
Эссе
Эссе Эссе
Эссе
 
презентация педагогического опыта 2007
презентация педагогического опыта 2007презентация педагогического опыта 2007
презентация педагогического опыта 2007
 

Plus de Bama740517

гэрийн ажил 3 алтаа
гэрийн ажил 3 алтаагэрийн ажил 3 алтаа
гэрийн ажил 3 алтааBama740517
 
гэрийн ажил 2
гэрийн ажил 2гэрийн ажил 2
гэрийн ажил 2Bama740517
 
гэрийн ажил 1
гэрийн ажил 1гэрийн ажил 1
гэрийн ажил 1Bama740517
 
бие даалт алтаа
бие даалт алтаабие даалт алтаа
бие даалт алтааBama740517
 
бие даалт 2 алтаа
бие даалт 2 алтаабие даалт 2 алтаа
бие даалт 2 алтааBama740517
 
хоолны жор
хоолны жорхоолны жор
хоолны жорBama740517
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөBama740517
 
тусламж
тусламжтусламж
тусламжBama740517
 
бөөрний бүтэц
бөөрний бүтэцбөөрний бүтэц
бөөрний бүтэцBama740517
 
монгол хувцас
монгол хувцасмонгол хувцас
монгол хувцасBama740517
 
сурагчийн зан төлөв, харилцааг тодорхойлох судалгаа
сурагчийн зан төлөв, харилцааг тодорхойлох судалгаа сурагчийн зан төлөв, харилцааг тодорхойлох судалгаа
сурагчийн зан төлөв, харилцааг тодорхойлох судалгаа Bama740517
 
тест алтаа
тест алтаатест алтаа
тест алтааBama740517
 
тест алтаа
тест алтаатест алтаа
тест алтааBama740517
 
Hereglegdehuun mat
Hereglegdehuun matHereglegdehuun mat
Hereglegdehuun matBama740517
 
байгалийн ухаан чулуу
байгалийн ухаан чулуубайгалийн ухаан чулуу
байгалийн ухаан чулууBama740517
 
мат хэмжих нэгж
мат хэмжих нэгжмат хэмжих нэгж
мат хэмжих нэгжBama740517
 
байгалийн ухаан чулуу
байгалийн ухаан чулуубайгалийн ухаан чулуу
байгалийн ухаан чулууBama740517
 
үр тариа
үр тариаүр тариа
үр тариаBama740517
 

Plus de Bama740517 (20)

гэрийн ажил 3 алтаа
гэрийн ажил 3 алтаагэрийн ажил 3 алтаа
гэрийн ажил 3 алтаа
 
гэрийн ажил 2
гэрийн ажил 2гэрийн ажил 2
гэрийн ажил 2
 
гэрийн ажил 1
гэрийн ажил 1гэрийн ажил 1
гэрийн ажил 1
 
бие даалт алтаа
бие даалт алтаабие даалт алтаа
бие даалт алтаа
 
бие даалт 2 алтаа
бие даалт 2 алтаабие даалт 2 алтаа
бие даалт 2 алтаа
 
хоолны жор
хоолны жорхоолны жор
хоолны жор
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
тусламж
тусламжтусламж
тусламж
 
амьтад
амьтадамьтад
амьтад
 
бөөрний бүтэц
бөөрний бүтэцбөөрний бүтэц
бөөрний бүтэц
 
монгол хувцас
монгол хувцасмонгол хувцас
монгол хувцас
 
сурагчийн зан төлөв, харилцааг тодорхойлох судалгаа
сурагчийн зан төлөв, харилцааг тодорхойлох судалгаа сурагчийн зан төлөв, харилцааг тодорхойлох судалгаа
сурагчийн зан төлөв, харилцааг тодорхойлох судалгаа
 
тест алтаа
тест алтаатест алтаа
тест алтаа
 
тест алтаа
тест алтаатест алтаа
тест алтаа
 
тест 1, 2
тест 1, 2тест 1, 2
тест 1, 2
 
Hereglegdehuun mat
Hereglegdehuun matHereglegdehuun mat
Hereglegdehuun mat
 
байгалийн ухаан чулуу
байгалийн ухаан чулуубайгалийн ухаан чулуу
байгалийн ухаан чулуу
 
мат хэмжих нэгж
мат хэмжих нэгжмат хэмжих нэгж
мат хэмжих нэгж
 
байгалийн ухаан чулуу
байгалийн ухаан чулуубайгалийн ухаан чулуу
байгалийн ухаан чулуу
 
үр тариа
үр тариаүр тариа
үр тариа
 

багшийн тухай