SlideShare une entreprise Scribd logo
1  sur  3
Télécharger pour lire hors ligne
Сэтгэлгээ

     Хүмүүсийг сэтгэлгээгээр нь дөрвөн хэсэг 
               болгон авч үздэг. 
   • Нэгд, Мэддэг, мэддэгийгээ мэддэг хүн. Түүнийг цэцэн хүн гэх бөгөөд түүнээс суралцах 
     хэрэгтэй. 
   • Хоёрт, Мэддэг, мэддэгийгээ мэддэггүй хүн. Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд түүнийг 
     сэргээх хэрэгтэй. 
   • Гуравт, Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сурах хүн гээд түүнд юм зааж 
     өгөх хэрэгтэй. 
   • Дөрөвт, Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг "илжиг" гэх бөгөөд хөөн 
     явуулбаас зохино. (Арабын цэцэн үг) 




Сэтгэлгээгээ ухамсарлахуй Хүн амьтнаас юугаараа ялгагддаг вэ? гэж асуувал бүгд л 
"сэтгэдгээрээ" хэмээн хариулах биз. Үгүй дээ, сэтгэдгээрээ биш, "сэтгэж байгаагаа 
ухамсарладгаараа" гэж хэлбэл хамгийн зөв хариулт болох юм. Сэтгэдгийн хувьд шизофренитэй 
хүн ч хурц сэтгэдэг. Харамсалтай нь хурц сэтгэж байна гэдгээ ухамсарладаггүй. Компьютер маш 
нарийн "оюуны" үйлдэл хийнэ, мөн түүнийгээ ухамсарлахгүй. Амьтан ч гэсэн багахан хэмжээнд 
сэтгэнэ, мөн л муухан сэтгэж байгаагаа ухамсарлахгүй. Аль аль нь хүн биш учраас тэр. Тэгвэл 
эрүүл хүн муу сэтгэсэн ч муу сэтгэж байна гэдгээ ухамсарладаг. Мэдлэг сэтгэх чадварт 
нөлөөлөх үү? Шинжлэх ухаан, тоглоомын уг чанар нь хүний сэтгэлгээг бүтээлч (creatiүe), 
шүүмжлэлтэй (сritical), өөрийгөө хянадаг (reflectife) болгодог. Гэтэл үнэний шалгуур нь 
тодорхойгүй, худал зүйлийг тодорхой хугацаанд өөртөө агуулах боломж олгодог ухаанууд ч 
байдаг. Нийгэм, хүмүүнлэгийн ухаануудад ийм "хийдэл" нэлээд их байх бөгөөд энэ замаар явсан 
хүмүүс (мэдээж бүгд биш л дээ) оюун ухаандаа гэхээс илүү хүсэл зоригтоо хөтлөгддөг дадал 
зуршилтай болох нь олонтаа. Ажиглаад байхад, өөрийгөө юм мэдэж байна хэмээн боддог хүн 
ихэвчлэн юмыг цээжилж, тогтоон, мартаагүй байвал л өөрийгөө мэдэж байна гэж боддог. Энд 
каузаль (үүнийг шалтгаант холбоогоор нь сэтгэх гэж орчуулж болно) сэтгэлгээтэй охин, тогтоох 
ой дээрээ тулгуурладаг ээж хоёрын яриаг та бүхэнд сонирхуулъя л даа. Охин асууж байна: 
"Нийгмийг гэж бичихэд яагаад г,м хоёрын дундах э үсэг алга болчихдог юм бэ?". Ээж нь гээгдэх 
эгшигийн хоёрдугаар дүрэм гэгчээ хэлж байна . Охин ойлгосонгүй дахиад асуулаа. Ээж уцаарлаж 
байнаа: Хэлээд байхад чинь яасан ойлгодоггүй юм бэ гэж. Үнэндээ тэнд ойлгоод байх юм алга: 
Тогтоогоод, цээжлэх асуудал байна. Гэтэл охин шалтгаант холбоогоор сэтгэж сурч эхэлж байгаа 
учир "яагаад тиим дүрэм гарсан юм бол, "э"­г нь гээхгүй бичихэд болохгүй юм юу байна, бид 
ойлгодгоороо л ойлгоно шүү дээ, "э" байхад ямар утга илэрхийлж байна, "э" нь гээгдсэн үед ямар 
утга илэрхийлж байна" гэхчилэн олон асуулт шаардаж байгаа учраас асуусан хэрэг. Охины хувьд 
хэл болон түүний дүрэм бол конвенциаль (хүмүүс зохиогоод тохирчихсон) тэмдэг, түүнд каузаль 
зүйл байдаггүй гэдэг нь ойлгомжгүй зүйл. Тиим ч учраас тэр асуултыг тавих нь яах аргагүй зөв 
байсан. Харин ээж цээжилсэн зүйлээ хэлснээр шалтгааныг нь хэлчихлээ гэж андуураад байна. 
Шалтгаант холбоогоор сэтгэдэг хүн, цээжилдэг хүн хоёр бие биенээ ойлгоход хэцүү л дээ. 
Эргэлзэж гайхах үзэгдэл мэдлэгээс гардаг юм уу аль эсвэл үл мэдэхээс гардаг юм уу? Шалтгаант 
холбоогоор сэтгэж сурах нь үнэхээр сайн дадал мөн. Ийм хүн юмыг хоосон цээжилнэ гэж 
байхгүй бөгөөд "яагаад" гэсэн асуултаа байнга тавьж түүндээ тохирох хариулт авч байж л уг 
зүйлд итгэнэ. Тэр хүн "танай авдранд нэг шар өнгөтэй эд байгаа учраас хүүхэд чинь өвдөөд 
байна" гэсэн айлдалд хэзээ ч шууд итгэхгүй. Итгэх, мэдэх гэдэг нь оюуны эрс өөр үзэгдлүүд. 
Шашин "чи эхлээд Бурханд итгэ, итгэсэн цагт түүнийг мэдэх болно" гэдэг бол шинжлэх ухаан 
"чи эхлээд мэд, мэдсэн юмандаа итгэ" хэмээн оюуны эрс өөр хүмүүжил олгох хандлагатай 
байдаг. Эргэлзэж гайхах гэсэн энэ үзэгдэл үл мэдэхээс гардаг гэж хүмүүс боддог. Гэтэл энэ 
үзэгдэл мэдлэгээс гардаг аж. Хүн өөрийн мэдлэгт тохирохгүй, мэдлэгээс нь хальсан юмс 
үзэгдэлд эргэлзэж гайхдаг бөгөөд энэ эргэлзээгээ тайлснаар шинэ мэдлэгтэй болдог. Абеляр энэ 
утгаар нь "эргэлзээ бол танин мэдэхүйн үндэс" гэсэн. Юу ч мэдэхгүй хүн юунд ч эргэлзэж 
гайхдаггүй. Тийм хүн бороо, цас яагаад ордог, тэнгэр яагаад улайдаг, яагаад урт богино өдөр 
байдаг гээд өдөр тутам өөрт нь тохиолддог зүйлийн учрыг үл мэдэх атлаа гайхна эргэлзэнэ гэж 
байхгүй. Угаасаа тийм байх ёстой юм шиг бодно. Тийм учраас тэр хүнээс юмны учир шалтгааныг 
олох гэсэн асуулт хэзээ ч гардаггүй. Зөв сэтгэж сураагүй ийм хүн юмсын мөн чанартай харьцаж 
сураагүй байдаг тул өнгөний зүйлд их анхаарал тавьдаг. Хамгийн сайхан хувцас, хамгийн үнэтэй 
машин, хамгийн тансаг хоол унд гээд л. Аристотелийн хэлснээр, тэд амьдрахын тулд иддэггүй, 
идэхийн тулд амьдарч байдаг. Тэдний толгойд хувцас бол хувцас шүү дээ, хүн ямар ч гоё хувцас 
өмслөө гээд байгаагаасаа илүү сэтгэнэ, байгаагаасаа илүү сайн хүн болчихно гэж байхгүй гэсэн 
бодол хэзээ ч орж ирдэггүй. Сонин бөгөөд инээдтэй хүн бидний дунд их байдаг. Юмны учрыг 
олохгүй явж явчихаад түүнийх нь учрыг тайлбарлаад өгчихөөр хэзээний мэдэж байсан юм шиг 
"тэгээд яагаав, үүнийг тайлбарлаад байхдаа яах вэ дээ" гэсэн байдал гаргана. Иймэрхүү хүнд 
оюун ухааны хөдөлмөрийг хүндэтгэнэ, ухаантай зүйлд баярлана гэсэн ойлголт байхгүй. 
Мэдэхгүйгээ мэдэхгүй байгаа учраас тэр л дээ. Ер бусын ажигч, гярхай, нямбай оюун ухаан 
хамгийн энгийн зүйлд ч хүний олж хараагүй өч төчнөөн нарийн утга байгааг олж хардаг. Ийм хүн 
хэзээ ч "тийм ш дээ, тэгээд яагаав" гэж хэлдэггүй. Оюун ухааны зөв хүмүүжилтэй тиймэрхүү 
хүнд "миний энэ бодол зөв үү, эндээс ийм дүгнэлт гарах нь баараггүй байгаа даа" гэсэн бодол 
байнга байдаг. Сайхан ярьдаг хүн бүр сайн сэтгэдэг гэж үү? Гоё, уран сайхан ярьж байгаа хүнийг 
сонсоод "ямар ухаантай хүн бэ?" хэмээн шүүрс алдагчдыг мөн ч олон харлаа. Хүнийг ярьж байгаа 
шигээ сэтгэдэг хэмээн ойлгож огт болохгүй. Үг, сэтгэлгээ хоёр адил зүйлс биш. Тийм учраас 
хүмүүсийг үгний түвшинд хийгээд ойлголтын түвшинд харилцдаг хэмээн хоёр хувааж болно. 
Ухаалаг хүмүүс ихэвчлэн ойлголтын түвшинд харилцах бөгөөд тэдэнд бодол санаагаа тэр бүр 
үгээр илэрхийлэх шаардлага гардаггүй байна. XIX зууны Германы сэтгэгч Дюринг үгээр илэрч 
буй сэтгэлгээг хамгийн бүдүүлэг сэтгэлгээ гэсэн. Энэ нь хүн сэтгэлгээнийхээ бүдүүлэгдүү 
хэсгийг үгээр илэрхийлээд хамгийн нарийн хэсгийг илэрхийлж чадахгүй үлдээдэг гэсэн үг л дээ. 
Үнэхээр гүнзгий сэтгэсэн зүйлийг үгээр илэрхийлэхэд хэцүү байдаг. Ямар сайндаа л Хадамэр 
философийг "үгний эрэлд хатаж шаналсан оюун ухаан" гэж байх вэ дээ. Гэтэл амьдрал дээр 
ямагт үгээр жонглёрдож байдаг хүмүүс ч байх юм. Бодож сэтгэснээ байтугай ойлгоогүй зүйлээ 
хүртэл уран сайхан хэлчих жишээтэй. Ийм нэг үг байдаг "үг сэтгэлгээг алж байдаг". Ухаантай 
хуний урт удаан хугацааны турш бодож, ширгээж байж хэлсэн үгийг нөгөө уран илтгэгч маань 
өдөр тутмын яриандаа зуунтаа хэрэглэж, тэр үгийн үнэ цэнэ, ханшийг аль хэдийнээ бууруулсан 
байх ч үе бий. 

Contenu connexe

En vedette (10)

Zuwluguu 1
Zuwluguu 1Zuwluguu 1
Zuwluguu 1
 
Zuwluguu 3
Zuwluguu 3Zuwluguu 3
Zuwluguu 3
 
8th grade
8th grade 8th grade
8th grade
 
Zuwluguu 3
Zuwluguu 3Zuwluguu 3
Zuwluguu 3
 
Amaraa bagsh lesson 2
Amaraa bagsh lesson 2Amaraa bagsh lesson 2
Amaraa bagsh lesson 2
 
Zuwluguu bichih
Zuwluguu bichihZuwluguu bichih
Zuwluguu bichih
 
Zuwluguu 2
Zuwluguu 2Zuwluguu 2
Zuwluguu 2
 
Dos hicheeliin todorhoilolt
Dos hicheeliin todorhoiloltDos hicheeliin todorhoilolt
Dos hicheeliin todorhoilolt
 
Thahim test amaraa
Thahim test amaraaThahim test amaraa
Thahim test amaraa
 
Etseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogooEtseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogoo
 

Similaire à Zuwluguu 3

Similaire à Zuwluguu 3 (20)

бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
сэтгэцийн эрүүл мэнд
сэтгэцийн эрүүл мэндсэтгэцийн эрүүл мэнд
сэтгэцийн эрүүл мэнд
 
өөрийгөө хурцлахуй
өөрийгөө хурцлахуйөөрийгөө хурцлахуй
өөрийгөө хурцлахуй
 
Ой тогтоолт реферат
Ой тогтоолт рефератОй тогтоолт реферат
Ой тогтоолт реферат
 
Лекц 5
Лекц 5Лекц 5
Лекц 5
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үг
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
Setghekhuin tsar khureenii ghai orch b.enkhbaighal
Setghekhuin tsar khureenii ghai   orch b.enkhbaighalSetghekhuin tsar khureenii ghai   orch b.enkhbaighal
Setghekhuin tsar khureenii ghai orch b.enkhbaighal
 
Oi togtoolt
Oi togtooltOi togtoolt
Oi togtoolt
 
багш
багшбагш
багш
 
Zovlogoo.naraa
Zovlogoo.naraaZovlogoo.naraa
Zovlogoo.naraa
 
Zovlogoo.naraa
Zovlogoo.naraaZovlogoo.naraa
Zovlogoo.naraa
 
Zovlogoo.naraa
Zovlogoo.naraaZovlogoo.naraa
Zovlogoo.naraa
 
даниел каниеги Ii боть
даниел каниеги   Ii ботьданиел каниеги   Ii боть
даниел каниеги Ii боть
 

Zuwluguu 3