Ce diaporama a bien été signalé.
Le téléchargement de votre SlideShare est en cours. ×

Аялал жуулчлалын үндэс Хичээл-3

Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Chargement dans…3
×

Consultez-les par la suite

1 sur 17 Publicité

Plus De Contenu Connexe

Diaporamas pour vous (20)

Les utilisateurs ont également aimé (19)

Publicité

Similaire à Аялал жуулчлалын үндэс Хичээл-3 (13)

Plus par E-Gazarchin Online University (20)

Publicité

Plus récents (20)

Аялал жуулчлалын үндэс Хичээл-3

  1. 1. Сэтгэл татах үзмэр Лекц 3 багш Г. Ариунаа
  2. 2. Жуулчидын сэтгэл татах үзмэр тэдгээрийн ангилал  Жуулчдын сэтгэл татах үзмэрийн тодорхойлолт  Жуулчидын сэтгэл татах үзмэрүүдийн ангилалууд  Байгаль нь жуулчидын сэтгэл татах үзмэр болох нь  Соёл нь жуулчидын сэтгэл татах үзмэр болох нь  Жуулчинд зориулагдсан байгууламжууд болон үйлчилгээ нь жуулчдын сэтгэл татах үзмэр болох нь
  3. 3.  Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь тухайн зорих газар “destination” дахь жуулчдыг татаж буй зүйлс буюу сэтгэл татах үзмэрүүд “attraction” болон үйлчилгээ “facilities”тэнд хүрэх боломж “accessibility” гэсэн гурван гол бүрэлдэхүүн хэсгийн нийлэмж байдаг. Жуулчдыг татах зүйлс нь байгалийн, хүний гараар бүтсэн соёлын, нийгмийн зэрэг ялгаатай байх бөгөөд жуулчинд зориулсан үйлчилгээ нь бүхий л байрлах газрууд /зочид буудал, жуулчины бааз,/ зоогийн газар, бар, кафе, спорт идвэхтэй амралтын үйл ажиллагаанд зориулагдсан байгууламжууд, худалдаа, үзвэрийн газрууд, бусад үйлчилгээ, /үсчин, мэдээллийн,даатгалийн үйлчилгээ гэх мэт маш өргөн хүрээг хамарна.
  4. 4.  Хүрэх боломж нь дэд бүтэц /агаарийн тээвэр, төмөр зам, авто тээвэр/ тоног төхөөрөмж /тээвэрийн хэрэгсэлийн хурд хүч багтаамж гэх мэт зүйлс/ үйлчилгээний давтамж үнэ, хууль тогтоомж зэргээс шалтгаална. Англи хэлнээ “Attraction” хэмээх үг нь хүний сэтгэл татах, сэтгэл хөдөлгөх, аливаа зүйлсийг оролцуулж хэлдэг. Энэ нь үндсэндээ аялал жуулчлалын үйлдвэрлэлийн үндсэн суурь хүчин зүйл болдог.ямар нэгэн аялал хийхэд олон хүчин зүйлс нөлөөлнө. Аялал жуулчлалыг тодорхойлохдоо аялал жуулчлал бол хүмүүст сэтгэгдэл төрүүлэх замаар, үйлчилгээг худалддаг үл үзэгдэгч экспортын үйлдвэрлэл гэгддэг.тэгвэл тэр сэтгэгдэлийг бий болгох үндсэн хүчин зүйлийг “tourist attraction” буюу жуулчдын сэтгэл татах үзмэр гэж хэлдэг байна.
  5. 5. Жуулчдын сэтгэл татах үзмэр Хєшєє дурсгал, барилга, байгууламж, гүүр, зураг, баримал гэх мэт. Хүний гараар бүтээгдсэн зүйлс Байгалийн зүйлс Хүн байгалийн хослосон Уул, ус, ургамал, амьтан байгалийн үзэгдлүүд, палентлогийн тогтоц гэх мэт. Байгалийн тогтцод тулгуурлан хүн түүнийг засч янзалсан, амьтны үйлдэрүүд. Жишээ нь: Хавцлын дүүжин гүүр Баяр ёслол, баримал, зураг, ёс заншил, амьдралын хэв маяг гэх мэт. Хєдєлгєєнт Зогсонги Барилга байгууламж уул, хєшєє дурсгал, гүүр, байгалийн тогтоц гэх мэт. Аялал жуулчлалын үйлдвэрлэлд ашиглагдаж буй Аялал жуулчлалын үйлдвэрлэл ашиглах боломжтой хараахан хамрагдаж амжаагүй нєєцєд байгаа зүйлс
  6. 6.  Ерөнхийдөө бол Бүх зүйл жуулчдын сэтгэл татах үзмэр байж чаддаг.Нэг үгээр хэлбэл жуулчин хүний сэтгэлийг татаж л байвал тэр зүйл сэтгэл татах үзмэр болж байна гэсэн үг. Ямарч зүйлсийг сонихож болохуйц хүмүүст нь үзүүлж чадвал энэ нь тэдний хувьд сэтгэл татах үзмэр аялал хийх хүчин зүйл болдог. Нөгөө талаас юмыг ойлгуулж чадахаас ихээхэн зүйл хамаарч байдаг. Нэгэнт бүх зүйлс жуулчидын сэтгэл татах үзмэр болж гэж байгаа бол түүнийг нарийн тодорхойлно гэдэг нь амаргүй . тэр ч утгаараа жуулчидын сэтгэл татах үзмэрийг зөвхөнбайгалийн болон нийгэм соёлын холбогдолтой бүхий л зүйлс төдийгүй аялалын аливаа үйлчилгээ нь өөрөө /үндэсний хэв маягтай жуулчны бааз зочид буудал гэх мэт/ эдгээр нь ч гэсэн тодорхойлолтонд хамаарагдана гэсэн үг юм
  7. 7.  Судлаач Виллиам Гарднерын гаргасан тодорхойлолт нэлээд оновчтой байдаг. Тэрээр бичихдээ “Жуулчны сэтгэл татах үзмэр гэдэг нь аливаа хүн тодорхой нэг зорих газар “” тийш аялал хийхээр болж байгаа аливаа учир шалтгааныг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.Жуулчидын сэтгэл татах үзмэрийн агуулга нь тухайн газар нутагт юу оршиж байна гэдэгт юмуу, эсвэл юу байгуулвал илүү ач холбогдолтой бөгөөд сонирхолтой вэ гэдгээс шууд хамаарах биш харин ч уг байгаа юмаа хэрхэн үзүүлэх вэ яаж зохион байгуулах вэ? үзмэр маань хаана оршин байгаа вэ? аль нь чухал вэ хэнд үзүүлэх вэ хэрхэн тайлбарлах вэ юуг нь товойлгож гаргах вэ гэх зэрэг асуудлыг гол болгон илэрхийлэгддэг.
  8. 8. Сэтгэл татах үзмэрийн ангилал Байгаль хүрээлэн буй орчны үзмэрүүд Жишээ нь: Улс, ус, ургамал, амьтан, байгалийн үзэгдэлүүд, палентоло гийн олдвор Аялал жуулчлалд ашиглаж ашиг олох зорилготой хүний гараар бүтээгдсэн үзмэр Жишээ нь: Усан доорх шилэн хорго гэх мэт. Хүний гараар бүтээгдсэн , аялал жуулчлалд буюу ашиг олоход зориулагда агүй боловч чухал үүрэг гүйцэтгэгч үзмэр. Жишээ нь: Пирамид, Цагаан хэрэм Үйл явдлууд Улс тєр, шашин шүтлэг, спорт, урлагийн тэмцээн, уламжлалт баяр наадам, ёслол, бизнес хурал гэх мэт. Жуулчдад зориулсан байгууламж үйлчилгээ. Жишээ нь: Монгол гэр жуулчны бааз, үндэстний зоогийн газрууд Олон улсын шинж чанартай Зул сарын баяр, шинэ жил, цагаан сар гэх мэт Улс үндэстний хэмжээний Улс тунхагласны баяр, улсын баяр гэх мэт. Орон нутгийн хэмжээний Овооны наадам, муж, аймаг, сум байгуулагдсаны наадам гэх мэт. Тухайн аяллын явцад хийгдэх Бэсрэг наадам, урлагийн тоглолт, үзүүлбэр гэх мэт.
  9. 9.  Судлаанч Жи Чак, аялал жуулчлалын үйлдвэрлэл дэхь нийлүүлэлтийн бүтцийг системчилэн тодорхойлохдоо жуулчидын сэтгэл татах үзмэрийг 3 хувааж авч үзсэн байна. Үүнд *  *Хүрээлэн буй орчны /байгаль, нийгэм, соёлын үзмэрүүд/  *Хүний гараар бүтээгдсэн бодитой орших үзмэрүүд  *Үйл явдалын үзмэрүүд зэрэг болно. Энэхүү ангилал нь тухайн үзмэрийг чухам юу бүрдүүлж байгаа эсэхийг үндэс болгосноороо онцлог юм. Жуулчидын сэтгэл татах үзмэрүүд
  10. 10. 1/ Хүрээлэн буй орчины үзмэрүүд а/ уур амьсгал байгалийн үзэмж соёл Амьд байгаль Зочломтгой байдал
  11. 11.  2/ Хүний гараар бүтээгдсэн буюу байнгын үзмэрүүд  Сэдэвт хүрээлэнгүүд  Амралтын хүрээлэнгүүд  Үзэсгэлэнгүүд  Дурсгалт газрууд  Соёлын өвүүд  Хотын талбай гудамж бусад олон нийтийн сонирхол татах газарууд  Хурал зөвөлгөөний төвүүд  Спорт эмчилгээний байгууламжууд  Бунхан ариун дагшин газрууд зэрэг ордог
  12. 12.  3/ Үйл явдалууд  Байнгын шинж чанартай үзмэрүүдэд түшиглэсэн хөтөлбөр үйл явдлууд .  Аялалын явцад зохион байгуулагдах үйл явдал  Бизнес, спортын үйл явдлууд  Улс төр, шашины үйл явдлууд  Үндэсний уламжлалт баяр ёслолын үйл явдал  Жуулчидын сэтгэл татах үзмэрийг ингэж төрөл болгодог бол ангилах явдал байдаг байна.
  13. 13.  -Байгалийн үзмэр  -Соёлын үзмэр гэж хоёр том хэсэгт хувааж болно.  Түүнчлэн байгалийн оршин буй үзмэр /Natural site attrаction/  Хүний гараар бүтээгдсэн үзмэр /Man-made attrаction/ ч гэж ангилах явдал бий мөн ашиглагдаж буй байдлаар нь үндэслэл болгон –  -Жуулчдын аялалд багтаан одоо ашиглаж буй үзмэр/existing attraction/  -Жуулчдад сонирхуулах боломжит үзмэр /potential attrаction/ гэж ангилсан нь бий
  14. 14. Эзэмшигчид Төрийн мэдлийнх Ашгийн бус салбарынх Бизнесийн салбарынх Тусгай хамгаалаттай газар нутгууд үзэсгэлэнт онгон байгаль Түүхт үзэсгэлэнт гудамж талбайнууд Үндэсний хөшөө дурсгалууд Спортын ордон, стадион Хүүхдийн болон бусад амралтын газрууд Түүхт газрууд Баяр ёслолууд Өндөр настны амрамжийн газар Түүхэн барилга байгууламжууд Театрууд Цэцэрлэгт хүрээлэн Музейнууд Зарим байгалийн нөөц үзэсгэлэнт газрууд Шашин шүтлэг бурханы газрууд Нэрлэсэн паркууд Cruise онгоцууд Худалдааны төвүүд Театрууд Гар урлал бэлэг дурсгалын дэлгүүр Автомашины уралдааны зам Цирк Амьтны хүрээлэнгүүд Сургуулиуд Аялал жуулчлалын үзмэрийг эзэмшлээр нь ангилах
  15. 15.  Эдгээр ангилал нь аялал жуулчлалын менежмэнт төлөвлөлтийг оновчтойгоор явуулахад чухал ач холбогдолтой байдаг. өөрөөр хэлбэл эндээс үндэслэн сэтгэл татах үзмэрийн чанар, байршил, ямар зах зээлд зориулсан ямар төрлийн аялалд хэр даац багтаамжтайгаар /carrying capacity/ ашиглах боломжтой вэ гэхчлэн аялалын бүтээгдэхүүний хөгжилт, дүр төрх /имидж/ чанартай холбоотой олон асуудлыг шийдвэрлэх боломжтой байдаг байна
  16. 16.  Дээрх бүгдээс дүгнэж үзэхэд “жуулчдын сэтгэл татах үзмэр гэдэг нь тухайн жуулчин уг аялалыг зайлшгүй хийх бодит нөхцөл шалтгаан төдийгүй аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн суурь үндэс нь болж өгдөг байна. Тийм учраас түүн дээр түшиглэн аялалын олон янзын төрөл хэлбэрүүд хөгжиж байдаг билээ.
  17. 17. Анхаарал тавьсанд баярлалаа

×