Publicité
Publicité

Contenu connexe

Publicité

Plus de E-Gazarchin Online University(20)

Dernier(20)

Publicité

ECON302-хичээл 4 /20190129/

  1. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ӨВ УЛАМЖЛАЛ ДОКТОР, ДЭД ПРОФ. Н.ЦЭДЭВСҮРЭН
  2. Монгол хүмүүний суралцахуйн орчин нь монгол орны онгон байгаль, монголчуудын аж ахуй эрхлэлт, зан заншил, ёс суртахуун, шашин шүтлэг болой. Монгол орон нь дэлхийн бөмбөрцгийн хойт хагаст Ази тивийн төв хэсгийн өндөрлөгт хойт өргөргийн 41.33-52.06 градусийн хооронд оршдог. Монгол орон нь ой хөвч,уул тал говь цөл хосолсон 1566 мянган ам дөрвөлжин талбай бүхий өргөн уудам, далайн төвшнөөс дунджаар 1580 метр өргөгдсөн нутаг дэвсгэртэй. Төв Азийн газарзүй уур амьсгалын нөхцөл нь монгол хүмүүсийн амьдралын орчинг бий болгон нөхцөлдүүлдэг, орчныхоо энэ нөхцөл, өргөн уудам нутаг билчээртэй холбоотойгоор нүүдлийн хэв маягийн амьдралтай болжээ.Төв Ази нь газарзүйн хувьд баруун зүгт Тэнгэр уулнаас зүүн зүгт Номхон дөлгөөн далай хүртэл, өмнө зүгт Гимлайн уулсаас, Хойт зүгт Саян-алтайн уулсын нурууд хийгээд Байгаль нуур хүртэл үргэлжилсэн өргөн нутаг дэвсгэрийг эзэлдэг. …..
  3. “ …..Монголын нутаг дэвсгэрийг агро-экологийн үндсэн 5 бүс нутагт хуваах болов. Хангай-Хөвсгөлийн бүс нутаг нь уул ойт хээрийн бүс хийгээд нутгийн баруун хойт хэсэгт нийт нутаг дэвсгэрийн 17 орчим хувийг эзэлж оршино.Энэ бүс нутгийн цаг уурын үзүүлэлт нь 2150-3000 м-ийн өндөршилд оршиж, жилийн дундаж температур,-1,25 аас -3,75 байдаг бөгөөд,1-р сарын дундаж температур -180С ээс -220 С-т хүрx хүйтрэлтэй хоногийн тоо нь 90-70 хоног байх ба 400-225мм тундас унана. Сэлэнгэ-Ононгийн бүс нутаг нь хойт болон төв монголын нутаг дэвсгэрийн 17 хувийг эзэлж, цаг уурын үзүүлэлт нь 1750м-1850м-ийн өндөршилд оршиж, 1-р сарын дундаж температур -17,50С ээс -22 0 С-д хүрч, хүйтрэлтэй хоногийн тоо 90-110,хур тундасны хэмжээ 325мм-350мм байна. Монгол Алтайн бүс нутаг нь улсын нийт нутаг дэвсгэрийн 10 хувийг эзэлж, 1750-4250т-ийн өндөршилд оршиж, 1-р сард -18-22 градус хүйтэрч хүйтрэлтэй хоногийн тоо 70- 130мм байх ба 450мм тундас унадаг байна.
  4.  Төв ба Дорнод талын бүс нутаг нь 18 хувийг эзлэн 800-1450 м-ийн өндөршилд орших ба 1-р сард -24 градус хүйтэрч хүйтрэлтэй хоногийн тоо нь 130-225, байх бөгөөд 200 мм тунадас унадаг байна. Говийн цөлөрхөг бүс нутаг нь 38 орчим хувийг эзэлж, энэ бүсэд заримдаг цөл, Өмнөд цөлийн хуурай шорвог хөрстэй нутаг хамаарагдана. Энэ бүс нь 850-1100м-ийн өндөршилд оршиж, 1- сард -18-22 градус хүйтэрч хүйтрэлтэй хоног нь 130- 140 байх ба 100 мм хур тунадас унана.  1. Хангай-Хөвсгөлийн бүс нутаг  2.Сэлэнгэ-Ононы бүс нутаг  3. Монгол-Алтайн бүс нутаг  4.Төвийн болон Дорнод талын бүс нутаг  5. Говийн цөлөрхөг/цөлийн/ бүс нутаг /Asian development bank 1994 Map1/ 
  5.  Монгол хүмүүс байгаль цаг уурын хахир хатууг даван туулах, нүүдлийн аж ахуй эрхэлж ирсэнтэй холбоотой хичээнгүй, хөдөлмөрч араншинтай, өвөг дээдсийн сургаалийг уламжлан, тусгаар тогтнолоо хамгаалж чаддаг, эцэг эх эх нутгаа дээдлэн биширч, эх орноо хайрлах үзлийн дархлаатай  Манай ард түмний танин мэдэхүйн соён гэргээрүүлэх ажил нь хүнийг хайрлаж халамжлах, хүн хүндээ нөхөр байх, хүч хөдөлмөрөөр бий болгосон зүйлээ хайрлан хамгаалах, шинжлэх эрдэмд суралцах, бэрхшээлээс үл шантрах эрдэмд үр хүүхдээ сургахад чиглэх зэргээр дээдсийн удмын сангаас тээж төрсөн монгол зан заншил нь нүүдлийн амьдралын хэв маягаас урган гарсан юм.
  6. Монгол хүүхдийн өсөлт хөгжилт, тэдний суралцахуйн үйл явцад монгол нутгийн экологийн хүчин зүйлс тухайн бүс нутгийн байгаль цаг агаарын байдал, тухайлбал нарны цацрагийн хэр хэмжээ, цас бороо салхины горим гэх мэт байгалийн өвөрмөц орчин тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Цаг агаарын хүчин зүйлсийн бүрдэлт үйлчилгээнд тухайн нутгийн газрын гадаргын байдал их үүрэгтэй байхын дээр энэ бүгдийг экологид амьгүй байгалийн буюу абиотик хүчин зүйл гэнэ. Нарны цацраг буюу цацрагт энерги нь манай дэлхий дээрхи амьдрал дулааны эх сурвалж болдог.
  7.  Монгол оронд тэнгэр голдуу цэлмэг, агаар тунгалаг, нарны гийгүүлэх хугацаа урт байдаг учир газрын гадаргад ирэх нарны цацрагийн хэмжээ, уур амьсгал тодорхой нутгийн дулааны баланс, агаарын орчил хөдөлгөөн, чийгшил, усны хангамж зэрэг нь хүний организм сэтгэхүйд асар их нөлөөлдөг. Үүнтэй уялдан  Монгол хүүхдийн суралцахуйн орчин нь экологийн хувьд өвөрмөц байхын зэрэгцээ нүүдлийн соёл иргэншил, түүнд зохицсон монголын ард түмний уламжлалт ёс заншил нь соёлын орчны нэгэн хэсэг болно. Соёлын орчны бүрэлдүүлбэрүүд нь эх хэл, шашин шүтлэг ёс заншил, язгуур аж төрөхүй, уран сайхны язгуур соёл, төрөлх монгол зан араншин юм. Соёлын орчин гэдэг нь эх хэл, бичиг үсэг шашин шүтлэг бүхий хүн байгаль нийгмийн тохиолдол бүрийд хэрэглэх хэм хэмжээ ялгаа хубилбарыг тогтоосон агуу том систем юм.
  8.  Монгол араншинг товчлон тодруулбал:  Журамгүй хүн адгууснаас дээргүй гэсэн үзлийн дор нөхөр журмын ёсыг сахиж, харилцан санаа сэтгэлээ мэдэлцэж, итгэлийг өвөрлөн анд болон нөхөрлөдөг ёсон бий.  Монгол зан араншин ёсоор миний найзын найз бол миний нөхөр гэж эвлэлдэн нэгдэж, бүл бүлээрээ хамтран ажиллаж амьдарч ирсэн уламжлалтай.  Монголчууд хэзээнээс зусарч бялдууч занд дургүй, “надад хэн зусардав тэр миний дайсан” гэсэн мэргэн санааг чухалд үзэж, эв найрамдлыг эрхэмлэн үзэл бодолдоо үнэнч, олны ухааныг оломгүй далай мэт үздэг монгол араншинтай.  Монгол хүмүүс байгаль цаг уурын хахир хатууг даван туулах, нүүдлийн аж
  9.  ахуй эрхэлж ирсэнтэй холбоотой хичээнгүй, хөдөлмөрч араншинтай, өвөг дээдсийн сургаалийг уламжлан, тусгаар тогтнолоо хамгаалж чаддаг, эцэг эх эх нутгаа дээдлэн биширч, эх орноо хайрлах үзлийн дархлаатай  Манай ард түмний танин мэдэхүйн соён гэргээрүүлэх ажил нь хүнийг хайрлаж халамжлах, хүн хүндээ нөхөр байх, хүч хөдөлмөрөөр бий болгосон зүйлээ хайрлан хамгаалах, шинжлэх эрдэмд суралцах, бэрхшээлээс үл шантрах эрдэмд үр хүүхдээ сургахад чиглэх зэргээр дээдсийн удмын сангаас тээж төрсөн монгол зан заншил нь нүүдлийн амьдралын хэв маягаас урган гарсан юм.
  10.  Монгол орны байгаль орчин газарзүйн өвөрмөц онцлог, өргөн уудам нутаг бэлчээртэй холбоотойгоор нүүдлийн хэв маягийн амьдралыг монголчууд сонгон авчээ. Төв Азийн эх газрын эрс, тэс хатуу ширүүн уур амьсгал, ус чийг харьцангуй бага, хуурайшил их гундуу нутаг нь монголчуудад нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлжээ. Монголчуудын нүүдлийн аж төрөхүй нь нүүдлийн иргэншлийн сонгодог хэлбэр бөгөөд тэр нь дараах онцлогтой. Үүнд:  Амьдралын эх сурвалж нь мал аж ахуйд тулгуурладаг учир цаг агаарын аясаар нүүдэллэн өргөн уудам орон зайг эзэмшин амьдардаг  Үйлдвэрлэлийн гол хэрэгсэл нь нийтийн өмчлөлийн хэлбэрээр малаар дамжуулан ашигладаг газар юм
  11.  Монгол орны байгаль орчин газарзүйн өвөрмөц онцлог, өргөн уудам нутаг бэлчээртэй холбоотойгоор нүүдлийн хэв маягийн амьдралыг монголчууд сонгон авчээ. Төв Азийн эх газрын эрс, тэс хатуу ширүүн уур амьсгал, ус чийг харьцангуй бага, хуурайшил их гундуу нутаг нь монголчуудад нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлжээ. Монголчуудын нүүдлийн аж төрөхүй нь нүүдлийн иргэншлийн сонгодог хэлбэр бөгөөд тэр нь дараах онцлогтой.
  12.  Үүнд:  Амьдралын эх сурвалж нь мал аж ахуйд тулгуурладаг учир цаг агаарын аясаар нүүдэллэн өргөн уудам орон зайг эзэмшин амьдардаг  Үйлдвэрлэлийн гол хэрэгсэл нь нийтийн өмчлөлийн хэлбэрээр малаар дамжуулан ашигладаг газар юм  Өрхийн үйлдвэрлэлд тулгуурлан, амьдралын хаа хэрэгцээг өөрийн аж ахуйгаас хангадаг  Хүн ам нь тархай сийрэг оршин амьдардаг учир наймаа арилжаа хөгжих боломж муутай
  13.  Монголчууд эрт үеэс эдүгээ хүртэл амьдрал орчноос боловсрол эзэмших арвин баян туршлагатай ард түмний тоонд зүй ёсоор багтдаг билээ. Үр хүүхдээ сайн хүн болгох гэсэн эрмэлзлэл, сурган хүмүүжүүлж ирсэн өв уламжлалыг нь үе үеийн судар бичиг, ном зохиолд дурдсан нь бий. Жишээлбэл: ”Монголын нууц товчоо”-ны 19, 22-р зүйлд дурдсан монголчууд эвтэй бол хүчирхэг байна гэдэг чухал үзэл санаанаас монголын ард түмний сурган хүмүүжүүлэх ажлын их өв сан эхэлдэг.  “Хаврын нэгэн өдөр хонины хатсан мах чанаж Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха хатиги, Бухату Салжи, Боданчар мунхаг, 5 хөвгүүддээ идүүлээд тэднийг зэрэгцүүлэн суулгаж, хүн бүр нижгээд мүсийг хугал гэж өгвөл амархан хугачиж орхив. Бас 5 мүсийг нийлүүлээд хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангүй.....Алан гоо таван хөвгүүддээ сүегэр (сургаал) үг өгүүлрүүн: ...та нар тугаарын (саяын) таван мөс мэт ганц ганцаар болбоос, тэр нэжгээд мөс мэт хэнд ч хялбархан дийлэгдэнэ. Тэр цугласан мөс мэт хамт нэгэн эетэн болбоос, хэнд ч хялбар яахин дийлдэх, та нар” хэмээв. (“Монголын нууц товчоо” (Сонгомол эх) -УБ., 2006 10-11)
  14.  “Ёс суртахууны соёлын үнэт өвийг үр хүүхдээ хүмүүжүүлэхэд хэрэглэн баяжуулж, хойч үедээ үлдээх нь үе үеийн ахмадуудын ёс суртахууны үүрэг мөн” Х.Сампилдэндэв(1995:116) гэсэн нь монголчууд соёл, аж төрөх ёсны үнэт өвийг өсвөр үеийнхэндээ өвлүүлэн үлдээдэг төдийгүй, тэднийг сургаж боловсруулах үндэс суурь гэж үздэг ёс жаягтай ард түмний нэг мөн. “ Аливаа ард түмэн гэгээрэл боловсролын ажлыг өөрсдийн амьдралын ахуй нөхцөл, зан заншил эрхэмлэж буй ажил хөдөлмөр, аж ахуйн онцлог, байгаль газарзүйн нөхцөлд тохируулан хөгжүүлж байдаг юм“Ш.Шагдар(2003:35) гэж тэмдэглэсэн нь монголчуудын амьдрах орчноосоо олж авах боловсролын өвөрмөц онцлогийг тодорхойлжээ.
  15.  Монголчуудын хувьд хүүхдийн сурч боловсрох анхдагч орчин нь гэр бүл байсан төдийгүй, айл, саахалт, хот айл гэсэн хүрээнд ардын ёс уламжлалд тулгуурлан хүмүүс хоорондын харилцаанд оролцож, хөдөлмөрийн зан үйлд суралцан хөгжиж иржээ Монголчууд малын ашиг шимийг авч боловсруулан ноосоор эсгий дээс татлага, арьс ширээр хувцас хунар, мах сүүгээр элдэв янзын хоол хүнс, бэлтгэхээс гадна малыг эдэлгээнд сургаж уналга тээврийн үүргээр амьдрал ахуйдаа хэрэглэх талаар үлэмж туршлага хуримтлуулж ирэхдээ хүүхдээ энэ ажилд дагуулан сургадаг нь хүүхдийн суралцах анхдагч орчин болж байлаа.
  16.  Монголын түрүү үеийн сурган хүмүүжүүлэгч мэргэдийн төлөөлөгч Чимидийн Дандаа буюу Дэмчигдорж(1913:139) хүмүүсийн хоорондын харилцааны зөв зүйтэй систем нь нь тэр нийгмийн ёс суртахууны шинж байдлыг тодорхойлно гэж үзээд “Товчоо ашдын ёс” гэдэг зохиолдоо “Аливаа эрдэм соёлын үндэс нь алив хүний гол ёс буй заа... Товчоо ашдын ёс тодорхой болбоос түмэн соёл дээр өөр өөрийн зүг олмой..” гэж бичсэн нь нийгмийг ёс суртахуунтай байгаа тохиолдолд хүмүүсийн соёлын хандлага төлөвшинө гэж суралцахуйн орчинг чухалд үзжээ.
  17.  Монголчууд нүүдэлчдийн соёлын бүхэл бүтэн тогтолцоог бүрдүүлж, дэлхийн соёл иргэншлийн түүхэнд гайхамшигт хувь нэмрээ оруулсан үндэстэн билээ. Монгол хүмүүн айл өрх бүрийн ахуй амьдрал, зан үйлийн соёл нь дөрвөн цагийн улиралд нутаг сэлгэн нүүж, буянт мал сүргээ үржүүлж, залгамж хойч үеэ амьдрах ухаанд сургаж, улс гүрнээ хөгжүүлсээр иржээ. Нүүдэлчдийн амьдралын нөхцөл байдал нь олон хүүхдийг нэгэн танхимд цугларуулан сургалтыг явуулах боломжгүй учир аливаа ухаан эрдэм аж төрөх ёсны зорилтыг “гэрийн сургууль” “шавь сургалт” өөрөө сурах зэрэг хувь хүний хичээл зүтгэлд тулгуурлан хэрэгжүүлэх нь зохимжтой хэлбэр байв.
  18.  Бидний өвөг дээдэс өсвөр хойч үе үр хүүхдээ сурган гэгээрүүлэх “хүнээр хүн хийх” ухаанаа хэрэгжүүлсээр ирсэн өвөрмөц сонин зарчим арга барилтай. Эдгээр нь:  Хүүхдээ зөв хайрлах  Хүүхдээ хамгаалж явах  Хүүхэддээ сайнаар үлгэрлэх  Хүүхэдтэйгээ цуг үйл хийх  Хүүхэдтэйгээ хамт тоглож наадах  Хүүхэддээ амьдрах ухаан заах  Хүүхэддээ өөрийнх нь хүчийг хэлж өгөх  Хүүхдээ зөөлөн чихтэй өсгөх  Хүүхдээсээ эрээн барааныг үл нуух  Хүүхдээ дуурайх юмтай амьдарч сургах  Эдгээр зарчим арга барилаар дамжуулан хүүхэд хүмүүжүүлж төлөвшүүлэх ажидаа дараах хандлагагыг баримталж ирсэн байна.
  19.  Үүнд:  Хүүхдийг багаас нь ёс төрийг сахидаг,энэрэнгүй үзэл төв сэтгэлгээтэй болгох  Эрдэм мэдлэгтэй, ажил хөдөлмөрийг хүндэтгэж ажилч хичээнгүй байх  Нэр төрөө өндөрт өргөж, хамт олон сайн нөхдийн нөлөөг өндөрт байлгах  Үгийн цэцнээр хүнд нөлөөлөх гэх мэт олон зүйлүүд бий  Хүмүүжүүлэх үйл ажиллагааг хөдөлмөртэй нягт холбох  Хамт олонч байх зарчимд захирагдах  Хайрлахын хамт, хатуу шаардлага тавих үзлээр хандах  Хүний нэр төрийг дээдэлж сайн талд нь түшиглэх  Хүн тус бүрийн онцлогийг харгалзан ялгавартай хандах  Хүүхдийн насны онцлогийг харгалзан харилцах
  20. Хүүхдийг сургаж хүмүүжүүлэх гол хэрэглэгдэхүүн нь:  Ардын аман зохиол  Ёс заншил  Тоглоом наадгайн зүйлс  Эх хэл  Амьдрал үйл ажиллагааны туршлага  Бичмэл зохиол бүтээл  Язгуур урлаг, ардын дуу бүжиг  Эрийн гурван наадам  Оньсого, таавар, хөдөлгөөнт тоглоом  Түүх соёлын үнэт зүйлс зэрэг болно
  21.  Монгол хүүхдийг төлөвшүүлэх арга зүй нь дээрхи хэрэглэгдэхүүнийг ашиглан тухайн хүүхдийн насны онцлогт тохируулан төрөл бүрийн арга хэлбэрээр хүүхэдтэй ажилладаг байжээ. Жишээлбэл: Хүүхдийн мэдлэгийг баяжуулж оюун ухааныг хөгжүүлэхийн тулд:  1-6 настай хүүхдэд мэдүүлж эхлэх зүйлүүд:  Зорилго нь юмыг сайн ойлгодог болгох:
  22. Гол зүйл Сургалтын хэрэглүүр  Үсэг нүдлүүлэх  Шүлэг цээжлүүлэх  Түргэн хэллэг хэлүүлэх  Мал нүдлүүлэх  Өвс ургамал мэдүүлэх  Газар орчинтой танилцуулах  Цээжээр тоо бодуулах  Мал зүслүүлэх  Өнгө ялгуулах  Мал малалгааны анхны аргыг мэдүүлэх  Газар усны нэрийг мэдүүлэх Үлгэр домог, дуу шүлэг,оньсого Түргэн хэллэг, ертөнцийн гурав, Мал малалгааны арга ажиллагаа, монгол ардын тоглоомууд,эцэг эх насанд хүрэгчдийн үйл ажиллагааны эерэг туршлагууд
  23. Гол зүйлүүд Сургах арга барил - Эцэг эх, ахмад үеэ хүндэлж тэдний ажилд тусална. - Хэл зүгшрүүлэх дасгалууд хийлгэнэ - Бичүүлж, уншуулж сургана - Мал маллах, мал ажиллагааны уламжлалт мэдлэгийг сургана - Аливаа ажлыг хийх хялбар аргыг заах - Юмыг цээжлүүлэх, хүмүүсийн хэлсэн ярьсаныг тогтоох - Ах захыг мэдүүлэх - Мал газартай харьцаж сургах - Мэриймтгий хичээнгүй үйлд сургах Утга зохиол, үлгэр оньсого, дуу, шүлэг, түүх соёлын үнэт зүйлс, таван хошуу мал, мал маллах уламжлалт арга ажиллагаа, газар, газар тариалан, насанд хүрэгчдийн үлгэр дууриалал үйл ажиллагааны эерэг хандлагууд, ном судар,хөгжмийн зэмсэгүүд
  24. 13 наснаас дээш хүүхдэд сургах зүйлүүд: Зорилго нь эцэг эх ахмад үеэ хүндлэх, мал аж ахуйн уламжлалт аргыг бүрэн эзэмших аж ахуй эрхлэх, айл гэрийн эзэн айлын эзэгтэйн гүйцэтгэх үүргийг зааж сургах: Сургах гол зүйлүүд Сургалтын үр дүн  Эсгий хийх  Мал төхөөрөх  Мал ноослох  Сааль сүү саах  Юм оёх, эсгэх  Арьс сур элдэх  Чөдөр ногт зангидаж сурах  Хүний уг удмыг мэдэх  Мал эмчлэх  Морины цол, гэрийн найрын ерөөл магтаал зааж сургах   Амьдрал ахуйтай холбогдолтой эрдэмд сургах  Ном эрдэмд суралцаж, амьдрал ахуйн наад захын мэдлэг туршлагатай болж амьдралд бэлтгэгдэж эхэлнэ  Айлын хүү өсч гэр толгойлоход эр хүний, айлын эзэгтэй эхнэр хүн болоход гүйцэтгэх үүргийг мэдүүлнэ  Мал маллагааны уламжлалт арга ажиллагааг бүрэн эзэмшиж эхэлдэг.  Өөрийн сонирхсон зүйлдээ хүүхэд хөтлөгддөг. Энэ үед түүнийг нь анхаарах  Өөрөө өөртөө дүн шинжилгээ хийж эхэлдэг
  25.  Хүүхэд хүмүүжүүлэх үйл ажиллагааны агуулга нь өргөжин тэлсээр насанд хүрсэн хойно нь хэр сайн хүн болж вэ гэдгийг дараах шалгуурт дүйцүүлэн хардаг. Үүнд:  Иргэний нэр төр:  Эцэг эх ураг төрөлдөө ачлалтай хүн болж, шударга ёсыг дээдлэн ахмад үеэ баярлуулж нэр төрөө хамгаалах  Өөрийн нэр төрийг эрхэмлэх:  Хүмүүст энэрэнгүй ачлалтай хандаж, өөрийн нэрийг үл хугалаж нөхрийн нэр төрийг хамгаалах  Үндэсний бахархал:  Газар шороо, удам угсаа, зан заншил, үндэсний соёл, тусгаар тогтнол, төр улсаараа бахархах
  26.  Өөрийгөө нээн таних, өөрийгөө хүмүүжүүлэх:  Өөрийгөө зөв нээж илрүүлж, өөртөө бодитой үнэлгээ өгч өөрийгөө хүмүүжүүлж байх  Сурч мэдэхийг эрхэмлэдэг:  Эцэг өвгөдийн ариун сургаалийг дээдэлдэг, сурч мэдэх дур сонирхолтой  Ёс уламжлалаа дээдэлдэг: Монгол ёс заншлыг даган мөрддөг  Ажил хөдөлмөрт шуурхай:Эхэлсэн ажлаа хурдан шуурхай хийж дуусгадаг
  27. Зөв зан үйлийг эрхэмлэж явах: Ахмад хүмүүсийг хүндэтгэж ах дүүгийн ёсыг сахих Зэрлэг танхай ааш зан гаргахгүй байх Архи тамхи хэрэглэхгүй Хулгай хийхгүй хуурч мэхлэхгүй Үнэнч шударга явах Аливаа зүйлд авах гээхийн ухаанаар ханддаг
  28. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
Publicité