SlideShare une entreprise Scribd logo
1  sur  10
Монгол хэл бичиг
Багш Ж.Цэцэгмаа
tsetsegmaaj@yahoo.com
Зөв бичих, уран найруулахын үндэс
Хүн төрөлхтөн анх дохио зангаагаар харилцаж эхэлсэн түүхэн цаг үе, түүнээс
хойш хэл нь бичгийн болон ярианы хувьд улам төгөлдөршсөөр ирсэн.
Хэлний гол үүрэг бол харилцах бөгөөд хүмүүс албан болон албан бус
харилцааг бий болгоход гол хэрэглүүр нь хэл, түүний найруулгын өнгө аяс байдаг.
Нийгмийн хөгжил цаг үеийн шаардлагаар хэлний харилцааг зохицуулах үүрэгт
тавигдах шаардлага ихсэж, хэлний хэрэглүүрүүдийг хэрхэн оновчтой сонгосноор
зөв найруулбарыг бий болгох вэ гэсэн асуудалд ихээхэн анхаарах болсон. Энэхүү
шаардлага нь албан хэрэг хөтлөлтийн үг сонголт бичлэгийн стандартад илүү
тавигддаг боловч бусад найруулгын төрөлд хамаагүй гэж ойлгож болохгүй юм.
Монголчууд эх хэлнийхээ үгийн баялаг сангаас үгийг сонгон зөв найруулбар
бүтээхдээ яг л “Их далайн уснаас сувд шүүрдэхтэй адил” нарийн няхуур хандаж
ирсэн нь түүхэн баримт сэлтээс тодорхой харагддаг. Харилцагч хүмүүс ямар
нөхцөлд хэнтэй харилцаж байгаагаас шалтгаалан нэг ухагдахууныг өөр өөр
хэлбэртэй үгсээр илэрхийлдэг байсан. Тухайлбал:
 Тэргүүн-Хүндэтгэлийн
 Толгой-Энгийн
 Хохимой-Доромж хэллэг.
Үүнээс монгол хэлний найруулгын төвшинг дээрх ерөнхий гурван бүлэгт хуваан авч
үздэгийг ажиглаж болно.
Ярих урлаг
Найруулга зүйн ухаан нь МЭӨ V-VII зууны үеэс үүсэлтэй.Буддын шашны
ухаанд эртнээс уламжилж ирсэн ”Их таван ухаан” доторх нэгэн зүйлийн эрдэм
бол Дуун ухаан юм. Энэ нь үгийг хэрхэн зөв сайхан найруулан бичих утгыг
таних тухай 35 эрдмийг өөртөө багтаасан байдаг.
Тэрчлэн эртний Грек, Ромын үеэс бидний үе хүртэл уламжлан ирж, орчин
үед илүү их яригдах болсон. Илтгэх урлаг нь зөв сайхан ярих урлаг бөгөөд
найруулга зүйн үүсэл юм.
 “Илтгэх урлаг гэдэг бол ямар ч тохиолдолд боломжтой бүхий л
аргаар итгүүлэн үнэмшүүлж чадах чадвар юм” М.Аристотель
 “Илтгэх урлаг нь бусадтай харилцах хийгээд туршлага
солилцохын тулд хэлийг хэрэглэх үйл явц юм” Ч.Базерман
 “Дэлхий дээрх бүх хүч чадлаас хамгийн аугаа бөгөөд хүчирхэг нь
илтгэх чадвар” У.Черчиль
 “Яг үнэндээ ярианы урлаг нь хамгийн гайхамшигтай, хамгийн
гайтай хоёрыг нэгэн зэрэг агуулдаг. Бодохгүйгээр ярих нь
харахгүйгээр зам хөндлөн гарахтай адил” А.Гор
 “Ярьж чаддаггүй хүн албан тушаал дэвшдэггүй” Напеолон
Найруулах урлаг
 Найруулга зүй хэлний олон хэрэглүүрийг хэрэглэх онцлогийн нь үүднээс
харилцааны тухай зорилго, нөхцөлтэй холбон авч судлахдаа авиа зүй, үг
зүй, өгүүлбэр зүй зэрэг хэл шинжлэлийн бусад салбар ухаануудтай нягт
холбогддог. Тодруулбал: Найруулга нь хэлний үндсэн болон завсрын
түвшингийн нэгжүүдэд шингэсэн тэдгээр нэгжүүдийн оршин тогтнох
хийгээд үүрэг хэрэглээний онцлогоор дамжин илэрдэг.
 Найруулга зүй хүний бодол санаа, юм үзэгдлийг хэрхэн уран яруу, тов
тодорхой, цэгц чадамгай, илэрхийлэх аргыг олох зорилгоор хэлэнд байгаа,
тэрхүү учир зорилгод нийцэхүйц арга хэрэглүүрийг задлан шинжилж
нягтлан тайлбарладаг. Тухайлбал ойлгомжтой хэлж, ярьж, бичиж туурвиж
болохыг судалдаг гэсэн үг.
 Найруулга зүй нь тухайн улс үндэстний бичиг зохиолын хэлний хэм
хэмжээний дагуу байх учиртай. Хэлний яруу хэрэглүүрийг найруулга зүй
задлан шинжилдэг. Хэлийг бүрдүүлж байгаа авиа, үг хэллэг ,өгүүлбэр зэрэг
хэлний нэгж нь тухайн тухайнхаа нөхцөлд тодорхой хэлбэрээр тэр
хэлэндээ яруу хэрэглүүр болдог.
/н, n /
Бичих урлаг
 ”Тав хийтэл мориноосоо буун, тас хийтэл жолоогоо сойгоод, тоосонд
дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг
арчиж, нусаа хүр хийтэл нийгээд гэрт оров” /Д.Нацагдорж “Хуучин хүү”/
Хөдөөний бөглүү байдалд өссөн “Xуучин хүү”-гийн шалмаг гавшгай
хөдөлгөөнийг нүдэнд харагдаж, чихэнд сонстол дүрслэхдээ, авианы дуу чимээ
илэрхийлэх боломжийг чадамгай ашигласан учраас яруу сайхан найруулга
болж чаджээ. Энэ хэсгийн “тав хийтэл, тас хийтэл, хүр хийтэл” үгсийг хасвал уг
өгүүлбэрийн хэм хэмжээ алдагдахгүй боловч уран дүрслэл, найруулгын амт
шимт нь алга болно. Найруулгын өнгө аяст ганц үгийн төдийгүй ганц авианы ч
учир холбогдол их байдаг.
Хэлзүйн дагавар нөхцөл тус бүрдээ өвөрмөц онцлогтой, утгын нарийн
ялгаатай байдаг. Энэ онцлогийг хайхраагүйгээс тухайн найруулга наад зах нь
сулрах, цаашилбал утгагүй зүйл ч болдог байна.
 Сурагчид зургаа дахин явуулав. Энэ өгүүлбэр /уг бичсэн хүн мэдэхээс
биш, уншсан үзсэн хүн мэдэхийн аргагүй / монгол хэлний нэрлэхийн т/я,
өгөх оршихийн т/я аль нь болох нь ялгагдахгүй болсон байна. Олон сурагч
зураг хөргөө явуулсан юм уу? Нэг сурагч руу зургаа явуулсан юм болов уу?
Дөрөвхөн үгтэй энгийн өгүүлбэр мэт боловч хэлзүйн буюу хэлбэржилтээс
шалтгаалан чухам юу гэсэн санааг ухахад бэрх болжээ.
Ярих урлаг
Ямарваа утга санаа, өнгө аясыг, өгүүлбэрийн байгуулалтаар илэрхийлэх
боломжийг найруулга зүй судалдаг. Ийм боломж уран зохиолын болон аман
ярианы найруулгад элбэг тохиолддог. Өгүүлбэрийн найруулга ямар болоход
нөлөөлөх хүчин зүйл бол өгүүлбэрийн гишүүдийн хоорондын шүтэлцээ,
тэдгээрийн хэл зүйн хэлбэржилт, байрлал юм.
Аль ч улсын бичгийн хэл нь өгүүлбэр зүйн талаар аман аргатай байдаг.
Энэ нь улс үндэстний соёлын өв бичгээр уламжлан ирдэгтэй холбоотой.
Өгүүлбэр зүй нь хэл зүйн нэгэн хэсэг болгохын хувьд үг болон нийлэмж үгсийг
өгүүлбэр болгон холбох ёс, өгүүлбэрийн доторх үгсийн харьцаа, дэс дараа,
тэдгээрийн зүй тогтлыг найруулга зүй судалдаг.
Монгол хэлэнд хэвшин тогтсон ерөнхий зүй тогтол бий бөгөөд
найруулгын үүрэг зорилготойгоор түүнийг өөрчлөн, тухайн өгүүлбэрийн
илэрхийлж байгаа санааг буюу эсвэл уншигчдад төрөх сэтгэгдэлийг хувирган
нөлөөлж болдог.
 Хэлсэн сайн үгээ мартаж, хийсэн сайн андгайгаа зөрчиж, намайг юунд
адлана вэ, та. Нас минь арвандолоо, муу хүний үр би. Амийг минь
хайрлагтун, ноёд оо!
Хэл зүйн судлах зүйл
 Бичгийн болон ярианы найруулга
 Хэлний хэрэглүүрийн утга санаа, өнгө аяс, илэрхийлэх онцлог
 Уран дүрслэлийн элдэв арга
 Хэлний хэрэглүүрийн ойролцоо утга
Аливаа хэлэнд ойролцоо утгын хувилбарууд олон бөгөөд энэ нь юмс
үзэгдлийг улам нарийн дүрслэх боломж олгодог. Ойролцоо үгээр л утгын
нарийн ялгаа, сэтгэл хөдлөлийн өнгө аясыг илэрхийлж чадна. Гагцхүү өгүүлж
буй санаандаа яв цав тохирох үгийг оновчтой сонгох хэрэгтэй.
Жишээ нь: дух, магнай
Энгүүн цагт дух гэж ярьдаг хэрнээ баярлах үедээ магнай тэнийх, баярын
магнай гэдэг. Дух тэнийх, баярын дух гэдэггүй.
“Нэг ухагдахууныг ав адилхан илэрхийлэх тийм хоёр үг нэг хэлэнд
байх учиргүй” В.Г.Белинский
Зөв ярьж бичихэд тавигдах шаардлага
Хүн өөрийн бодсон, санаснаа ухаарч мэдэрч байгаагаа илэрхийлэхэд
зохицсон хэлний хэрэглүүрийг сонгож авах нэг ерөнхий зарчимтай байдаг.
Найруулж сурахад эзэмшвэл зохих хамгийн чухал шаардлагуудыг эрдэмтэд
доорх маягаар авч үзжээ.
Францын эрдэмтэн, найруулга зүйч Р.Жеоржин:
 Өгүүлж байгаа зүйл тодорхой
 Үгийн баялаг арвин
 Нуршсан зүйлгүй товч
 Өөрийн гэсэн арга барилтай
 Уншигчдад нэгэн цогц ойлголт өгөх
 Гоёж чамирхсан зүйлгүй энгийн байх
Доктор профессор Ц.Сүхбаатар:
 Ойлгомжтой
 Сонирхолтой
 Яруу сонсголонтой
 Гоо зүйн хэм хэмжээг харгалзсан байх ёстой.
Зөв бичгийн дүрмээс
 7 Э, Э 7
Салбар+ын
урлаг+аар
хөдөлмөр+ийг
боловсрол+оос
хувилбар+ууд
 7 9
давхар+ын
Дүрсэл+х
Завсар+аас
 9 Э 9
Бодсон+ыг
Уншигчид+д
Нөхцөл+өөс

Contenu connexe

Tendances

монгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгамонгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгаNational University Of Mongolia
 
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалМонгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалNational University Of Mongolia
 
Хэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголтХэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголтGe Go
 
бичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxбичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxEnkh Tseba
 
ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx
ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docxОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx
ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docxRAYB
 
үсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралүсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралUkos Erised
 
монгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuyaмонгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл AltantuyaBuyanjargal_b
 
1. Үгийн сангийн судлал
1. Үгийн сангийн судлал1. Үгийн сангийн судлал
1. Үгийн сангийн судлалoyunaadorj
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгаmuuduu
 
лекц №9 албан захидал
лекц №9 албан захидаллекц №9 албан захидал
лекц №9 албан захидалBMunguntuul
 
Хичээлийг сэдэлжүүлэх
Хичээлийг сэдэлжүүлэхХичээлийг сэдэлжүүлэх
Хичээлийг сэдэлжүүлэхMaasuren Baasanbayar
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,Ge Go
 
өмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцааөмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцааKhongor Bukhtsooj
 

Tendances (20)

монгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгамонгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулга
 
GLON303-Хичээл 1, 2
GLON303-Хичээл 1, 2GLON303-Хичээл 1, 2
GLON303-Хичээл 1, 2
 
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалМонгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
 
үгийн сангийн утга
үгийн сангийн утгаүгийн сангийн утга
үгийн сангийн утга
 
Хэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголтХэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголт
 
найруулах чадвар
найруулах чадварнайруулах чадвар
найруулах чадвар
 
бичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxбичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptx
 
ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx
ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docxОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx
ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx
 
үсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралүсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гарал
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
монгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuyaмонгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuya
 
1. Үгийн сангийн судлал
1. Үгийн сангийн судлал1. Үгийн сангийн судлал
1. Үгийн сангийн судлал
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утга
 
эх хэл
эх хэлэх хэл
эх хэл
 
Үгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэҮгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэ
 
лекц №9 албан захидал
лекц №9 албан захидаллекц №9 албан захидал
лекц №9 албан захидал
 
Хичээлийг сэдэлжүүлэх
Хичээлийг сэдэлжүүлэхХичээлийг сэдэлжүүлэх
Хичээлийг сэдэлжүүлэх
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,
 
өмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцааөмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцаа
 
Nairuulga
NairuulgaNairuulga
Nairuulga
 

Similaire à GLON303-Хичээл 9

Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдМонгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдNational University Of Mongolia
 
НАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptx
НАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptxНАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptx
НАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptxRAYB
 
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн аргаМонгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн аргаAnkhbileg Luvsan
 
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4E-Gazarchin Online University
 
лекц 5,
лекц 5,лекц 5,
лекц 5,Ge Go
 
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-7
 "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-7 "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-7
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-7E-Gazarchin Online University
 
авиа хувьсах ёс
авиа хувьсах ёсавиа хувьсах ёс
авиа хувьсах ёсsanjaamongol
 
Zuvluguu.үгийн гарал
Zuvluguu.үгийн гаралZuvluguu.үгийн гарал
Zuvluguu.үгийн гаралDorjderem Zolboo
 
НАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptx
НАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptxНАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptx
НАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptxRAYB
 

Similaire à GLON303-Хичээл 9 (20)

найруулгын байр ба утга
найруулгын байр ба утганайруулгын байр ба утга
найруулгын байр ба утга
 
лекц 4
лекц 4лекц 4
лекц 4
 
____4__22.09.27.pptx
____4__22.09.27.pptx____4__22.09.27.pptx
____4__22.09.27.pptx
 
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдМонгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
 
найруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах ньнайруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах нь
 
НАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptx
НАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptxНАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptx
НАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptx
 
GLON303-Хичээл 8
GLON303-Хичээл 8GLON303-Хичээл 8
GLON303-Хичээл 8
 
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн аргаМонгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
 
Mongol helnii horshih yos
Mongol helnii horshih yosMongol helnii horshih yos
Mongol helnii horshih yos
 
GLON303-Хичээл 12
GLON303-Хичээл 12GLON303-Хичээл 12
GLON303-Хичээл 12
 
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-4
 
лекц 5,
лекц 5,лекц 5,
лекц 5,
 
Mongol angli helnii temdeg uge
Mongol angli helnii temdeg ugeMongol angli helnii temdeg uge
Mongol angli helnii temdeg uge
 
эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж
 
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-7
 "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-7 "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-7
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-7
 
Altnaa222
Altnaa222Altnaa222
Altnaa222
 
авиа хувьсах ёс
авиа хувьсах ёсавиа хувьсах ёс
авиа хувьсах ёс
 
лекц 3
лекц 3лекц 3
лекц 3
 
Zuvluguu.үгийн гарал
Zuvluguu.үгийн гаралZuvluguu.үгийн гарал
Zuvluguu.үгийн гарал
 
НАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptx
НАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptxНАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptx
НАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptx
 

Plus de E-Gazarchin Online University

Plus de E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

GLON303-Хичээл 9

  • 1. Монгол хэл бичиг Багш Ж.Цэцэгмаа tsetsegmaaj@yahoo.com
  • 2. Зөв бичих, уран найруулахын үндэс Хүн төрөлхтөн анх дохио зангаагаар харилцаж эхэлсэн түүхэн цаг үе, түүнээс хойш хэл нь бичгийн болон ярианы хувьд улам төгөлдөршсөөр ирсэн. Хэлний гол үүрэг бол харилцах бөгөөд хүмүүс албан болон албан бус харилцааг бий болгоход гол хэрэглүүр нь хэл, түүний найруулгын өнгө аяс байдаг. Нийгмийн хөгжил цаг үеийн шаардлагаар хэлний харилцааг зохицуулах үүрэгт тавигдах шаардлага ихсэж, хэлний хэрэглүүрүүдийг хэрхэн оновчтой сонгосноор зөв найруулбарыг бий болгох вэ гэсэн асуудалд ихээхэн анхаарах болсон. Энэхүү шаардлага нь албан хэрэг хөтлөлтийн үг сонголт бичлэгийн стандартад илүү тавигддаг боловч бусад найруулгын төрөлд хамаагүй гэж ойлгож болохгүй юм. Монголчууд эх хэлнийхээ үгийн баялаг сангаас үгийг сонгон зөв найруулбар бүтээхдээ яг л “Их далайн уснаас сувд шүүрдэхтэй адил” нарийн няхуур хандаж ирсэн нь түүхэн баримт сэлтээс тодорхой харагддаг. Харилцагч хүмүүс ямар нөхцөлд хэнтэй харилцаж байгаагаас шалтгаалан нэг ухагдахууныг өөр өөр хэлбэртэй үгсээр илэрхийлдэг байсан. Тухайлбал:  Тэргүүн-Хүндэтгэлийн  Толгой-Энгийн  Хохимой-Доромж хэллэг. Үүнээс монгол хэлний найруулгын төвшинг дээрх ерөнхий гурван бүлэгт хуваан авч үздэгийг ажиглаж болно.
  • 3. Ярих урлаг Найруулга зүйн ухаан нь МЭӨ V-VII зууны үеэс үүсэлтэй.Буддын шашны ухаанд эртнээс уламжилж ирсэн ”Их таван ухаан” доторх нэгэн зүйлийн эрдэм бол Дуун ухаан юм. Энэ нь үгийг хэрхэн зөв сайхан найруулан бичих утгыг таних тухай 35 эрдмийг өөртөө багтаасан байдаг. Тэрчлэн эртний Грек, Ромын үеэс бидний үе хүртэл уламжлан ирж, орчин үед илүү их яригдах болсон. Илтгэх урлаг нь зөв сайхан ярих урлаг бөгөөд найруулга зүйн үүсэл юм.  “Илтгэх урлаг гэдэг бол ямар ч тохиолдолд боломжтой бүхий л аргаар итгүүлэн үнэмшүүлж чадах чадвар юм” М.Аристотель  “Илтгэх урлаг нь бусадтай харилцах хийгээд туршлага солилцохын тулд хэлийг хэрэглэх үйл явц юм” Ч.Базерман  “Дэлхий дээрх бүх хүч чадлаас хамгийн аугаа бөгөөд хүчирхэг нь илтгэх чадвар” У.Черчиль  “Яг үнэндээ ярианы урлаг нь хамгийн гайхамшигтай, хамгийн гайтай хоёрыг нэгэн зэрэг агуулдаг. Бодохгүйгээр ярих нь харахгүйгээр зам хөндлөн гарахтай адил” А.Гор  “Ярьж чаддаггүй хүн албан тушаал дэвшдэггүй” Напеолон
  • 4.
  • 5. Найруулах урлаг  Найруулга зүй хэлний олон хэрэглүүрийг хэрэглэх онцлогийн нь үүднээс харилцааны тухай зорилго, нөхцөлтэй холбон авч судлахдаа авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй зэрэг хэл шинжлэлийн бусад салбар ухаануудтай нягт холбогддог. Тодруулбал: Найруулга нь хэлний үндсэн болон завсрын түвшингийн нэгжүүдэд шингэсэн тэдгээр нэгжүүдийн оршин тогтнох хийгээд үүрэг хэрэглээний онцлогоор дамжин илэрдэг.  Найруулга зүй хүний бодол санаа, юм үзэгдлийг хэрхэн уран яруу, тов тодорхой, цэгц чадамгай, илэрхийлэх аргыг олох зорилгоор хэлэнд байгаа, тэрхүү учир зорилгод нийцэхүйц арга хэрэглүүрийг задлан шинжилж нягтлан тайлбарладаг. Тухайлбал ойлгомжтой хэлж, ярьж, бичиж туурвиж болохыг судалдаг гэсэн үг.  Найруулга зүй нь тухайн улс үндэстний бичиг зохиолын хэлний хэм хэмжээний дагуу байх учиртай. Хэлний яруу хэрэглүүрийг найруулга зүй задлан шинжилдэг. Хэлийг бүрдүүлж байгаа авиа, үг хэллэг ,өгүүлбэр зэрэг хэлний нэгж нь тухайн тухайнхаа нөхцөлд тодорхой хэлбэрээр тэр хэлэндээ яруу хэрэглүүр болдог. /н, n /
  • 6. Бичих урлаг  ”Тав хийтэл мориноосоо буун, тас хийтэл жолоогоо сойгоод, тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүр хийтэл нийгээд гэрт оров” /Д.Нацагдорж “Хуучин хүү”/ Хөдөөний бөглүү байдалд өссөн “Xуучин хүү”-гийн шалмаг гавшгай хөдөлгөөнийг нүдэнд харагдаж, чихэнд сонстол дүрслэхдээ, авианы дуу чимээ илэрхийлэх боломжийг чадамгай ашигласан учраас яруу сайхан найруулга болж чаджээ. Энэ хэсгийн “тав хийтэл, тас хийтэл, хүр хийтэл” үгсийг хасвал уг өгүүлбэрийн хэм хэмжээ алдагдахгүй боловч уран дүрслэл, найруулгын амт шимт нь алга болно. Найруулгын өнгө аяст ганц үгийн төдийгүй ганц авианы ч учир холбогдол их байдаг. Хэлзүйн дагавар нөхцөл тус бүрдээ өвөрмөц онцлогтой, утгын нарийн ялгаатай байдаг. Энэ онцлогийг хайхраагүйгээс тухайн найруулга наад зах нь сулрах, цаашилбал утгагүй зүйл ч болдог байна.  Сурагчид зургаа дахин явуулав. Энэ өгүүлбэр /уг бичсэн хүн мэдэхээс биш, уншсан үзсэн хүн мэдэхийн аргагүй / монгол хэлний нэрлэхийн т/я, өгөх оршихийн т/я аль нь болох нь ялгагдахгүй болсон байна. Олон сурагч зураг хөргөө явуулсан юм уу? Нэг сурагч руу зургаа явуулсан юм болов уу? Дөрөвхөн үгтэй энгийн өгүүлбэр мэт боловч хэлзүйн буюу хэлбэржилтээс шалтгаалан чухам юу гэсэн санааг ухахад бэрх болжээ.
  • 7. Ярих урлаг Ямарваа утга санаа, өнгө аясыг, өгүүлбэрийн байгуулалтаар илэрхийлэх боломжийг найруулга зүй судалдаг. Ийм боломж уран зохиолын болон аман ярианы найруулгад элбэг тохиолддог. Өгүүлбэрийн найруулга ямар болоход нөлөөлөх хүчин зүйл бол өгүүлбэрийн гишүүдийн хоорондын шүтэлцээ, тэдгээрийн хэл зүйн хэлбэржилт, байрлал юм. Аль ч улсын бичгийн хэл нь өгүүлбэр зүйн талаар аман аргатай байдаг. Энэ нь улс үндэстний соёлын өв бичгээр уламжлан ирдэгтэй холбоотой. Өгүүлбэр зүй нь хэл зүйн нэгэн хэсэг болгохын хувьд үг болон нийлэмж үгсийг өгүүлбэр болгон холбох ёс, өгүүлбэрийн доторх үгсийн харьцаа, дэс дараа, тэдгээрийн зүй тогтлыг найруулга зүй судалдаг. Монгол хэлэнд хэвшин тогтсон ерөнхий зүй тогтол бий бөгөөд найруулгын үүрэг зорилготойгоор түүнийг өөрчлөн, тухайн өгүүлбэрийн илэрхийлж байгаа санааг буюу эсвэл уншигчдад төрөх сэтгэгдэлийг хувирган нөлөөлж болдог.  Хэлсэн сайн үгээ мартаж, хийсэн сайн андгайгаа зөрчиж, намайг юунд адлана вэ, та. Нас минь арвандолоо, муу хүний үр би. Амийг минь хайрлагтун, ноёд оо!
  • 8. Хэл зүйн судлах зүйл  Бичгийн болон ярианы найруулга  Хэлний хэрэглүүрийн утга санаа, өнгө аяс, илэрхийлэх онцлог  Уран дүрслэлийн элдэв арга  Хэлний хэрэглүүрийн ойролцоо утга Аливаа хэлэнд ойролцоо утгын хувилбарууд олон бөгөөд энэ нь юмс үзэгдлийг улам нарийн дүрслэх боломж олгодог. Ойролцоо үгээр л утгын нарийн ялгаа, сэтгэл хөдлөлийн өнгө аясыг илэрхийлж чадна. Гагцхүү өгүүлж буй санаандаа яв цав тохирох үгийг оновчтой сонгох хэрэгтэй. Жишээ нь: дух, магнай Энгүүн цагт дух гэж ярьдаг хэрнээ баярлах үедээ магнай тэнийх, баярын магнай гэдэг. Дух тэнийх, баярын дух гэдэггүй. “Нэг ухагдахууныг ав адилхан илэрхийлэх тийм хоёр үг нэг хэлэнд байх учиргүй” В.Г.Белинский
  • 9. Зөв ярьж бичихэд тавигдах шаардлага Хүн өөрийн бодсон, санаснаа ухаарч мэдэрч байгаагаа илэрхийлэхэд зохицсон хэлний хэрэглүүрийг сонгож авах нэг ерөнхий зарчимтай байдаг. Найруулж сурахад эзэмшвэл зохих хамгийн чухал шаардлагуудыг эрдэмтэд доорх маягаар авч үзжээ. Францын эрдэмтэн, найруулга зүйч Р.Жеоржин:  Өгүүлж байгаа зүйл тодорхой  Үгийн баялаг арвин  Нуршсан зүйлгүй товч  Өөрийн гэсэн арга барилтай  Уншигчдад нэгэн цогц ойлголт өгөх  Гоёж чамирхсан зүйлгүй энгийн байх Доктор профессор Ц.Сүхбаатар:  Ойлгомжтой  Сонирхолтой  Яруу сонсголонтой  Гоо зүйн хэм хэмжээг харгалзсан байх ёстой.
  • 10. Зөв бичгийн дүрмээс  7 Э, Э 7 Салбар+ын урлаг+аар хөдөлмөр+ийг боловсрол+оос хувилбар+ууд  7 9 давхар+ын Дүрсэл+х Завсар+аас  9 Э 9 Бодсон+ыг Уншигчид+д Нөхцөл+өөс