More Related Content
Similar to РМОN341-Хичээл 2-3 (20)
More from E-Gazarchin Online University (20)
РМОN341-Хичээл 2-3
- 2. Төсөл бичих стандартын загвар
Төслийн стандарт:Төслийн шалгаруулалт, санхүүжилтийг хийхэд мөрдвөл зохих олон
улсын жишигшаардлагад зохицсон энэхүү стандартыг манай улс мөрдөж байна.Нэг.
Ерөнхий зүйл
1.1 Төслийн баримт бичгийг А4 цаасан дээр хийнэ.
1.2 Төслийн баримт бичгийг компьютер эсвэл бичгийн машинаар бичнэ.
1.3 Төсөлд холбогдох тоо баримт, материалын үнэн зөвийг төсөл болсруулах байгууллага
хариуцна.
Хоѐр. Төслийн баримт бичиг
Төсөлд дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна:
- 3. a. Төслийн баримт бичиг
b. Төслийн ач холбогдлыг илэрхийлсэн холбогдох төрийн болон төрийн бус
байгууллагынсанал дүгнэлтc. Төслийг хэрэгжүүлснээр байгаль орчинд үзүүлэх
нөлөөлөлийн талаар мэргэжлийн байгууллагын үнэлгээ
d. Гадаадын зээлээр санхүүжих төсөл арга хэмжээ нь гадаад эх үүсвэрээс гадна
дотоод эхүүсвэр бүрдүүлэх шаардлагатай бол дотоод эх үүсвэрийн баталгаа
e. Санхүүжилтын дотоод эх үүсвэрийг төсвийн зээлээр гаргах тохиолдолд
a. Шаардагдах эх үүсвэрийн нарийвчилсан тооцоо
b. Сангийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн төсвийн нэмэгдэл
эх үүсвэр, төслийн зээлийн зөвшөөрөл, зээлийн урьдчилгаа,
бүрэн төлүүлэх тухай тодорхойлолт
- 4. f. Төсөл хэрэгжүүлэх байгууллага өмнө нь зээл болон өртэй байсан эсэхийг тодруулсан
харилцагч банкны тодорхойлолт
g. Санхүүгийн үйл ажиллагааг хариуцсан татварын байгууллагынтодорхойлолт
2.8 Тухайн байгууллагын дүрэм, үүсгэн байгуулагчтай оруулсан гэрээ
2.9 Төсөл хэрэгжүүлэх байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга
2.10 Банк санхүүгийн байгууллагуудад шаардагдах төслийн зээлийн хэмжээтэй дүйцэх
хөрөнгийн баталгаа
- 5. Төслийн нүүр:
Гарчиг
Төсөл хэрэгжүүлэх салбар
Төсөл хэрэгжүүлэх байгууллага
Төсөөлд хамтран оролцох бусад байгууллага
Судалгаанд оролцсон байгууллага
Төсөл хэрэгжих газар
Төсөл эхлүүлэхээр төлөвлөсөн хугацаа
Төслийн нийт төсөв
Төслийн товч тайлбар
- 6. ТӨСЛИЙНБҮТЭЦ
Төслийн үндэслэл, зорилго
Бизнес төсөл төлөвлөгөөний агуулга
Маркетингийн төлөвлөгөө, борлуулалтын
стратеги
Үйлдвэрлэлийн төлөвлөлт
Удирдлага, зохион байгуулалтын төлөвлөлт
Санхүүгийн шинжилгээ, үр ашгийн тооцоо
Хөрөнгө оруулалтын төлөвлөлт
- 7. 1) ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ
Таны төсөл доорх асуудалд тулгуурлан бичигдсэн байх
шаардлагатай.
Ямар хэрэгцээ шаардлагыг үндэслэн хэрэгжүүлэх гэж
байгаа
Өнөөгийн үүссэн нөхцөл байдалд тохирсон эсэх
Тулгамдсан асуудлыг шийдэхэд таны төсөл ямар ач
холбогдолтойг
- 8. Төслийн зорилго:
a. Төслийн зорилгыг улс орны нийгэмэдийн засгийн
хөгжлийн ерөнхий бодлого, чигхандлагатай уялдуулан
нийцүүлсэн байх
b. Төслийн зорилгын хүрээнд тавигдах зорилтууд
хэрэгжүүлэх арга хэмжээ
- 9. 3) ТӨСЛИЙН ЗОРИЛТ
Дээрх зорилгодоо хүрэхийн тулд авч хэрэгжүүлэх
үндсэн арга хэмжээнүүдээ нэг бүрчлэн бичих
/Бизнесийнхээ зорилгыг 1, 3, 5, 10 жилээр
тодорхойлсон байх, цаг үеэс хамаарч зорилтондоо
хүрэх зүйлсээ бага багаар хүрэх боломжтойг харуулах/
- 10. Төслийн баримт бичгийн хавтас
Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн үг юм. Иймд анхаарал татахаа
рөнгө үзэмж, хийц загвартай байвал зохино
- 11. Төслийн хураангуй
Энэ хэсэгт төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүн, бүтээгдэхүүн үйлчилгээ,
хөрөнгөоруулалт, оролцогчдын тухай мэдээллийг хураангуйлан товч тодорхой бичих
бөгөөд нэгхуудсанд багтаж байвал зохимжтой юм. Дараахь асуултанд хариу өгөхүйц
нэгээс хоѐрөгүүлбэр байхад хангалттай.
Үүнд: Төслийн нэр Төслийг хэрэгжүүлэгч, Төсөл хэрэгжих байршил,Төслийн зориулалт,
хэрэгцээ, Төслөөс гарах үр дүнгийн тойм, Оролцогчид(Төсөл хэрэгжүүлхэд
хамтран ажиллах байгууллага,мэргэжилтэн,санхүүжүүлэгч,
хандивлагч, нийлүүлэгч, түншүүд), Төсөлд шаардагдах хөрөнгө оруулалт(өөрөөс болон
төслөөс)
- 12. Танилцуулга
Төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч болон захиалагч байгууллагын тухай
мэдээллийгагуулдаг. Үүнд төслийг хэрэгжүүлхэд оролцох хүмүүсийн мэргэжил,
мэргэшил, ур чадвар,туршлага итгэл үнэмшил,алдар хүндийн хувьд энэ ажлыг
бусдаас илүү гүйцэтгэхчадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ.
- 13. Маркетингийн судалгаа
1.1 Зорилтот зах зээлийг тодорхойлох, сегментчилэх
1.2 Хэрэглэгчийн судалгаа, шинжилгээ
1.3 Бүтээгдэхүүний судалгаа
1.4 Үнийг шинжлэх, судлах
1.5 Хувиарлалтын сувгийн шинжилгээ
1.6 Өрсөлдөгчийн судалгаа
1.7 SWOT шинжилгээ
- 14. Зорилтот зах зээлийг тодорхойлох,
сегментчилэх
Зах зээлийн сегментчилэл нь хэрэглэгчдийг ижил төстэй хэрэгцээ, шинж чанар, зан
төлөвийн онцлогоор нь бүлэглэхийг хэлнэ. Ингэж бүлэглэсэн хэрэглэгчдийн сегмент
бүрт тохирсон маркетингийн иж бүрдлийг боловсруулах шаардлагатай. Ижил хэрэгцээ,
шинж чанар, зан төлөвийн онцлогтой бүлэг хэрэглэгчдийг зах зээлийн сегмент (market
segment) гэнэ. Хэдийгээр зах зээлийг олон шалгуураар сегментчилж болдог ч бүгд
адилхан үр дүнтэй байдаггүй.
ӨӨрийн гарах гэж буй зах зээл
- 15. Хэрэглэгчийн зах зээлийн сегментчилэл
Газар зүйн зарчим (geographical segmentation)
Зах зээлийг улс орон, бүс, муж, аймаг, хот, дүүрэг зэрэг газарзүйн нэгжүүдэд хуваана. Ингэж сегментчилдэгийн
шалтгаан нь хүмүүсийн хэрэгцээнд газар зүйн онцлог нөлөөлдөгт оршдог. Жишээлбэл: Монгол орны хувьд төв
суурин ба хөдөө орон нутагт амьдарч буй хүмүүсийн хэрэглээ өөр хоорондоо илт ялгаатай байдаг.
Хүн ам зүйн зарчим (demographic segmentation)[
Зах зээлийг нас, хүйс, гэр бүлийн байдал, орлого, боловсрол, ажил мэргэжил, шашин, арьсны өнгө, үндэс угсаагаар
нь тодорхой бүлгүүдэд хуваадаг. Энэ зарчим нь сегментчилэлийн хамгийн түгээмэл бөгөөд хялбар арга бөгөөд
ихэнхдээ бусад зарчмуудтай хослуулж хэрэглэдэг.
Психографикийн зарчим (psychographic segmentation)
Зах зээлийг нийгмийн давхарга, амьдарлын хэв маяг болон хувь хүний онцлог шинжүүдээр тодорхой бүлгүүдэд
хуваадаг. Психографик нь хүмүүсийг юу бодож, мэдэрч, хэрхэн биеэ авч явж байгаа зэргээр нь судалдаг шинжлэх
ухааны салбар юм. Хүн ам зүйн зарчмаар ижил сегментэд харъяалагдах хүмүүс психографикийн хувьд ялгаатай
бүлэгт багтаж болно. Ялангуяа, амьдарлын хэв маяг нь хэрэглэгчдийг бүлэглэх гол шалгуур болдог.
Зан төлвийн зарчим (behavioural segmentation)
Хэрэглэгчдийг бүтээгдэхүүний талаарх мэдлэгээр түүнд хандах хандлагаар, хэрэглээний онцлогоор бүлэглэхийг зан
төлөвийн зарчмаар сегментчилнэ гэдэг. Хэрэглээний онцлогоос нь хамааран зах зээлээ одоогийн хэрэглэгчид,
боломжит хэрэглэгчид, хуучин хэрэглэгчид, огт хэрэглэдггүй гэж ангилж болдог. Үүний нэгэн адилаар хэрглээний
давтамж ба хэмжээгээр нь зах зээлээ бүлэглэж болдог.
- 16. SWOT шинжилгээ
Давуу талууд Сул талууд
Компаний дотоод үйл ажиллагаатай холбоотой давуу талуудыг бичих Компаний
дотоод үйл ажиллагаатай холбоотой сул талуудыг бичих
Боломжууд Аюул
Компаний дотоод үйл ажиллагаанаас хамаарахгүй гадны нөлөөллийг компанидаа
ашигтай байлгах боломжуудыг бичих Компаний дотоод үйл ажиллагаанаас
хамаарахгүй гадны нөлөөллийн аюул заналыг бичих