SlideShare une entreprise Scribd logo
1  sur  7
Télécharger pour lire hors ligne
МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ЯАГААД ӨСГӨВ

      Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2009 оны 3 дугаар сарын 9-ний
өдрийн хурлын шийдвэрээр Төвбанкны бодлогын хүүг 9,75-аас 14 хувь хүртэл
нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, олон
нийтээс ирүүлсэн асуултыг багцлан Монголбанкны Хэвлэл мэдээллийн албанаас
дараахь тайлбарыг хүргэж байна.

       Монголбанкны бодлогын хүү гэж юу вэ?
   -

       Монголбанк Төв банкны 7 хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг 2007 оны 7
дугаар сараас бодлогын хүү болгон зарласан билээ. Монголбанкны бодлогын хүү
хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүүнд
өөрчлөлт орох учиртай. Монголбанкны бодлогын хүүний өөрчлөлт нь Төв банкнаас
баримталж буй мөнгөний бодлого аль чиглэлд өөрчлөгдөж буйг илтгэхийн сацуу банк
хоорондын захын хөтөч хүүний үүргийг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, банк хоорондын
захын арилжааны жигнэсэн дундаж хүү нь Монголбанкны бодлогын хүүтэй ойролцоо
түвшинд тогтохоор хүлээгддэг. Тогтмол хүүтэй, арилжаалах хэмжээ нь хязгаарлалтгүй
энэхүү үнэт цаасыг 7 хоног бүрийн Лхагва гаригт банк хоорондын зах дээр
Монголбанкнаас арилжаалдаг. Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4
хувиар тогтоож байсан бол 2007 оны 10, 11 дүгээр сард 1 нэгж хувиар, 2008 оны 3 дугаар
сард 1.35 нэгж хувиар, 9 дүгээр сард 0.5 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж 10.25 хувь
хүргээд, харин 11 дүгээр сард бодлогын хүүг 9.75 хувь болгон бууруулж байсан. Монгол
улс ОУВС-тай хамтран нийгэм, эдийн засгийн хямрал, макро эдийн засаг, санхүүгийн зах
зээлийн тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэх Стэнд-бай хөтөлбөрийг 18 сарын турш
хэрэгжүүлэхээр болсон билээ. Тус хөтөлбөрийн дагуу Монголбанк хүүний бүтцийг
шинэчилж бодит нөхцөл байдалтай уялдуулах бодлого хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн
юм. Монголбанкны Захирлуудын зөвлөл 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хуралдан
мөнгөний бодлогын хүүг ОУВС-тай зөвшилцсний дагуу жилийн 14 хувь хүртэл
нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан.

       Бодлогын хүү ямар үед өсч, ямар үед буурах вэ?
   -

       Товчхондоо бол бодлогын хүүний өсөлт нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах,
мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд хүргэх,
эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг билээ. Улаан буудай, гурил, бензин
түлшний үнийн өсөлт, Засгийн газрын төсвөө тэлэх бодлого, сүүлийн жилүүдэд
тасралтгүй нэмэгдсэн мөнгөний нийлүүлэлт инфляцид сөргөөр нөлөөлж байсан тул
Монголбанк бодлогын хүүг 2007-2008 онд өсгөж байсан юм. Харин эдийн засгийн өсөлт
саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ
цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт, хэрэглээг хөхүүлэн дэмжиж эдийн засгийг
сэргээдэг. Дэлхийн банк санхүүгийн хямралтай холбоотойгоор Монголбанк 2008 оны 11
дүгээр сард бодлогын хүүг эргээд 9.75 хувь болгон бууруулсан ч эдийн засгийн мөчлөгийн
хэлбэлзлийг зөөлрүүлэх арга хэмжээг Засгийн газар урьдчилж аваагүйгээс шалтгаалан
зохих үр дүнгээ өгсөнгүй. Гэхдээ дан ганц Засгийн газар ч биш, Монголбанк ч гэсэн
хариуцлагыг үүрэлцэх учиртай. Учир нь 2007 он хүртэл мөнгө зээлийн агрегатууд хэт
хурдацтай нэмэгдэж байсан. Тухайлбал, М2 мөнгө 2005 онд 30 хувиар, 2006 онд 34.8
хувиар, 2007 онд 56.3 хувиар өсч байсан бол зээл 2006 онд 42.3 хувиар, 2007 онд 68.1
хувиар өссөн байх жишээтэй. Мөчлөгийг дагасан төсөв, мөнгөний эрчтэй тэлэх бодлого
улс орны эдийн засагт ихээхэн хор уршиг тарьсан нь өнөөдөр улам тод томруун харагдаж
байна. Олон нийтийн хүсэн хүлээж байснаар бодлогын хүүг цаашид бууруулах нь эерэг
гэхээсээ сөрөг үр дагаврыг авчрах тийм нөхцөл байдал эдийн засагт бүрдчихээд байна.

                                                                                    1
Эдийн засгийн мөчлөг гэж юу вэ?
   -

       Мөнгөний бодлогын үндсэн зорилго нь үнийн тогтвортой байдлыг хангаж,
үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалахад оршино. Үүний сацуу эдийн засгийн мөчлөгийн
сөрөг нөлөөг зөөлрүүлэх буюу санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, эдийн засгийн
уналт, ядуурал, ажилгүйдлийг огцом нэмэгдүүлэх дотоодын эрэлтийн цочмог
савалгаанаас зайлсхийхэд чиглэгддэг. Мөчлөг гэдэг нь эдийн засаг доод цэгээсээ аажим
аажмаар дээшилсээр оргил цэгтээ хүрээд эргээд буухыг л хэлсэн ойлголт. Улсын төсөв
мөнгө хариуцаж буй байгууллагууд эдийн засгийн мөчлөгийг дагах бус, харин эсрэгээр
мөчлөгийн нөлөөг зөөлрүүлэхийн тулд үйл ажиллагаагаа чиглүүлэх ѐстой. Эдийн засаг
өрнөлийн үедээ байвал хэт халалтаас урьдчилан сэргийлж төсөв мөнгөний хумих бодлого
явуулна, харин эдийн засагт уналт ажиглагдвал эсрэгээрээ тэлэх бодлогыг баримтлах
жишээтэй. Гэтэл Монгол улс сүүлийн хэдэн жил мөчлөгийг хэт дагасан эдийн засгийн
бодлого явууллаа. Эдийн засаг тэлэхийн хэрээр мөнгө төсвийн бодлого дагаад маш ихээр
тэлсэн. Зэсийн үнэ ч түүхэндээ байгаагүй өндөр түвшинд хүрсэн, түүнийгээ ч дагаад орж
ирсэн бүх мөнгөө зарцуулаад л байсан. Манай ард түмэн их идэх гэдсэнд халтай гэж
хэлдэг. Бодлогын түвшинд 2 том алдаа гаргасан. Нэгд, эдийн засаг халж байгааг эрэлтээр
өдөөгдсөн инфляци харуулж байсан ч арга хэмжээ авалгүй цаг их алдсан. Хоѐрт, эдийн
засгийн энэхүү өсөлт тогтвортой өсөлт мөн үү гэдгийг хэн ч сонирхоогүй. Өөрөөр хэлбэл,
зэсийн үнэ унахад эдийн засаг яах вэ, төсвийн асар ихээр нэмэгдсэн урсгал зардал зэсийн
болзошгүй үнийн уналтыг даах эсэх нь тухайн үед анхаарал татаж байгаагүй. Тааламжтай
нөхцөлд эдийн засгийн бүтцээ сайжруулъя, хүчин чадлыг нь нэмэгдүүлъе, хэдэн төгрөг
цааш нь хийе гэдэг талаар бага анхаарч хэрэглээг шүтэж байсан. Тэр хэрэглээ нь үндэсний
үйлдвэрлэлийг тэтгэж байсан бол болох л арга хэмжээ. Гэтэл дотоод хэрэглээ нь импортыг
л хөхүүлэн дэмжээд байсан. Гадаад худалдааны алдагдал гэхэд 600 сая орчим ам.долларыг
давсан. Харин 2009 он гарсаар зэсийн үнэ 2 дахин унаад ирсэн. Эдийн засаг хумигдах нь
тов тодорхой болсон, аргагүй шүү дээ бидний экспортын орлого л гэхэд энэ онд даруй 800
сая доллараар багасахаар байна. Зэсийн үнийг дөрөөлөн хөөрч явсан эдийн засаг хөрсөн
дээрээ буух нь ойлгомжтой болсон, хөрсөн дээр нь зөөлөн буулгаж чадах уу үгүй юу
гэдэгт л хэргийн учир оршино.

       Монгол улсын эдийн засаг энэ онд хумигдах уу?
   -

       Ер нь Монгол ч биш дэлхийн эдийн засгийн өсөлт нэлээн саарч магадгүй, бүр
хасахтай ч гарч болзошгүй хэмээн Дэлхийн банк анхааруулаад байна. Энэ хямрал
хөгжингүй орнуудад ч тэр, хөгжиж буй орнуудад ч тэр нүүрлээд байна. Даяаршлын үед
дэлхийн санхүү эдийн засаг хямарч байхад Монголын эдийн засаг ганцаараа хөгжин
цэцэглэнэ гэж байхгүй л дээ. Гэхдээ эхнээсээ бодолтой явсан бол энэ хямрал ингэж
гүнзгийрэхгүй л байсан. ОХУ-ын эдийн засаг нефтийн үнээс ихээхэн хамааралтай. Гэвч
нефтийн үнийн өсөлтөөс орсон орлогоо тусгай тогтворжуулалтын санд төвлөрүүлж
байснаараа дараагийн 3 жил нефтийн үнэ яаж ч хөдөлсөн төсвөө санхүүжүүлээд явах
боломжийг бүрдүүллээ. Хөгжингүй орнуудын эдийн засаг ялгаагүй хүндэрсэн, тухайлбал,
Японы экспорт гэхэд ноднингийн мөн үеэс хоѐр дахин унасан үзүүлэлтийг саяхан
зарлалаа. Монгол Улс мөчлөгийг дагасан бодлого явуулж байсан болохоор мөчлөгөө
дагаад уруудах болж байна. Манай эдийн засаг зэсийн үнийг дагаж өссөн шигээ уруудах
үед нь дагаж унахаас өөр гарцгүй болчихоод байна. Төсөв улайчихсан, хөрөнгө
оруулалтын чанартай ажлуудын ихэнх нь зогсчихсон, банк хоорондын зах дээрх нөөц маш
ихээр буурсан ийм л байдалтай монголчууд бид цагаан сарыг угтлаа. Уг нь номоороо бол
одоо л Засгийн газар хэрэглээгээ нэмж, татвараа бууруулдаг үе, гэтэл уналтын эсрэг арга
хэмжээ авъя гэхээр эх үүсвэр хомс байдаг. Засгийн газар татвараа бууруулах нь юу л бол,
энэ оны 2 дугаар сарын байдлаар аж үйлдвэрийн салбар л гэхэд 26 хувиар унасан байна,
ингэхээр татварын орлого ихээхэн хэмжээгээр тасалдана. Хэрэглээгээ нэмэгдүүлье гэхээр
төсөв улайчихсан тул Засгийн газарт мөнгө байхгүй. Монголбанкинд хандан зээл хүсэх
нэг хувилбар бий. Гэтэл инфляци өндөр үед төсвийн алдагдлыг иймэрхүү замаар
                                                                                     2
санхүүжүүлэх юм бол төгрөгийн ханшин дээр дааж давшгүй дарамт ирэх гээд байдаг.
Монголбанкнаас мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлье гэхээр мөн л төгрөгийн ханш улам
хурдан унаж, арай гэж аядаж буй инфляцийг хөөрөгдөх гээд байдаг. Өмнөх жилүүдэд
хийсэн том том алдаанаас шалтгаалан өнөөдөр бидний гар хуруу хүлээстэй байна. Иймээс
зарим хүний хэлээд байгаачлан Монголбанк эдийн засгийг унагаагаад байна уу, аль эсвэл
сүүлийн жилүүдэд төр засгийн түвшинд явуулж байсан бодлогоос үүдэн ийм үр дүнд
хүрэв үү гэдгийг эрхбиш бүгд тунгаана биз. Үүсэн бий болсон нөхцөл байдлаас гарах
хамгийн сайн гарц бол олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж урт хугацааны
хямдхан зээл авах явдал юм.

       Сүүлийн жилүүдийн мөчлөгийг дагасан буруу бодлого Монголбанкны
   -
       бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй байдалд оруулсан уу?

       Шуудхан хэлэхэд тийм. Мөчлөгийг дагасан төсвийн хэт тэлэх бодлого үнийн
өсөлтийг хөөрөгдөж эхэлсэн. Хүмүүс санаж байгаа байх жилийн инфляци 34 хувь хүрч
байсныг. Айл өрхийн орлогын 1/3 нь үнийн өсөлтөд идэгдэж байна л гэсэн үг.
Монголбанк төсвийн хэт тэлэх бодлогыг чадлынхаа хэрээр л сөрсөн. Инфляци хяналтаас
гарч болзошгүй тун аюултай нөхцөл байдал үүссэн үед Монголбанк мөнгөний
нийлүүлэлтийг 2008 онд 3.4 хувь, зээлийг 28.2 хувь хүртэл буулган мөнгөний хатуу
бодлого баримталсан. Одоо хүмүүс Монголбанк ингэх ѐстой байсан, тэгэх ѐстой байсан
гэж их ярьдаг. Гэтэл Монголбанкинд ямар бодлогын хэрэгслүүд байна, тэрийгээ л
ашиглана шүү дээ. Бодлогын хүүгээ нэмсэн, заавал байлгах нөөцийн хувийг нэмж үзсэн,
валютын интервенци хийсэн. Мөнгө зээлийг хумиж, ханшаа тогтвортой байлгаж байж л
сая нэг инфляци буурч эхэлсэн. Одоо инфляци нэг их чухал биш юм шиг ярьдаг хүмүүс
олширчээ. Гэтэл саяхан л хүмүүс “галзуурсан” үнийн өсөлтийг даруй хазаарлах
шаардлагыг Монголбанкинд тавьж байснаа мартаа юу даа. Монгол Улсын 3 хүн тутмын
нэг нь ядуурлын шугамаас доор амьдарч байгааг санах хэрэгтэй. Төсөв тэлээд, эрэлтийг
тэтгээд байхаар импортын барааны үнэ хурдацтай нэмэгдэж эхэлсэн. Тухайлбал, цагаан
будааны үнэ гэхэд л нэг өдрийн дотор 2 дахин нэмэгдчихсэн. Хүнсний барааны дэлхийн
зах зээлийн үнэ өсч байсан нь үнэн. Гэхдээ Эрээнээс оруулж ирдэг бараа хилийн цаана
хэдэн хувиар өсөв, хилийн наана хэдэн хувиар өсөв гэдгийг харьцуулахад газар тэнгэр
шиг зөрүү гардаг байсан нь нэг юмыг хэлээд байгаа биз. Импортыг хямдруулан
инфляцийг бууруулахын тулд Монголбанк 600 гаруй сая долларыг банкуудад нийлүүлсэн.
Валютын албан нөөц буурч байтал зэсийн үнэ унаад эхэлсэн. Ханш өсч, импорт буурахаас
өөр гарцгүй болсон. Ерөөсөө өмнөх жилүүдийн эдийн засгийн ололтууд голчлон зэсийн
үнийн өсөлт дээр л тогтож байсан нь өнөөдөр дэндүү тодорхой байна. Өсөлт нь
тогтворгүй, хөөс л байж. Хөөс хагарахаар эдийн засаг хумигдахаас өөр аргагүй болсон,
хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр аргагүй болсон. Экспорт үлэмж хэмжээгээр
буураад ирэхээр ханшин дээр асар их дарамт ирнэ ээ дээ. Үндсэндээ 1 ам.долларын үнийг
1145 төгрөг дээр барих ямар ч боломжгүй болж ханш шинэ тэнцвэр лүүгээ хөдлөх нь
зайлшгүй болсон. Хуучин бид эрэлтээр өдөөгдсөн инфляцитай тэмцэж байсан бол одоо
ханшийн сувгаас үүдэлтэй инфляцитай тулгарах эрсдэлтэй болж байна. Үүнээс ч аюултай
зүйл нь гэвэл долларын ханш огцом өсч, ханшийн хүлээлтэд сөргөөр нөлөөлж эхэлсэн нь
төгрөгийн үнэгүйдлийг дагуулж магадгүй шинж тэмдгүүд илрээд эхэлсэн. Мэргэжлийн
хэллэгээр үүнийг “currency crisis” буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн хямрал гэдэг.
Төгрөгийг хамгаалах, валютын нөөц шавхагдахын хэрээр ийм хямрал дагалдаж байдаг
билээ. Төгрөгийн өгөөж үлэмж муудаж, төгрөгийн хадгаламж долларт шилжээд эхэлсэн.
Төрөөс харилцахад баталгаа гаргаагүй байх үед харилцах нь хадгаламж болж хувираад
хадгаламжийн хэмжээ зохиомлоор нэг хэсэг өсч байсан. Гэтэл сүүлийн үед банкны
системийн төгрөгийн харилцах ч тэр, хадгаламж ч тэр аль аль нь буураад эхэлсэн. Олон
нийтийн дунд төгрөгт итгэх итгэл эрс суларч байгаагийн илрэл л дээ. Хадгаламжийн
жигнэсэн дундаж хүү 13 хувь, инфляци 20 хувь байгаа үед төгрөг тэртэй тэргүй эерэг
өгөөж авчрахгүй байгаа. Гэхдээ л өмнө нь төгрөг ингэж банкны системээс зугтдаггүй л
байсан. Байдал үнэхээр ноцтой, түгшүүртэй болж байгаа биз? Үндсэндээ асуудал ямар
                                                                                   3
болсон гэхээр тэртэй тэргүй унаж байгаа бодит секторыг бодох уу, аль эсвэл төгрөгөө,
улмаар банкны системээ авч үлдэх үү гэдэг дээрээ тулсан юм. Банкны салбар бол ялгаагүй
л эдийн засгийн нэг салбар, ялгаагүй л хямралд өртөж байна. Банкууд маань импортын
төлбөр тооцоо санхүүжүүлж байна гэж бэлэн төгрөггүй шахам болсон. 2007 оны эцэст
банк хоорондын зах 250 тэрбум төгрөгийн илүүдэлтэй байдаг байсан бол жилийн дараа
150 тэрбум төгрөгийн хомсдолтой болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл банкууд 400 тэрбум
төгрөгийн хомсдолтой болсон гэж ойлгож болно. Ингэж байтал дэлхийн санхүүгийн
хямралтай холбоотойгоор доллар зугтаад эхэлсэн. Харин одоо төгрөгийн хадгаламж
банкуудаас татагдаад унавал бид зээлийн эх үүсвэрээ юугаараа бүрдүүлэх вэ? Банкуудаа
дампууруулчихвал бодит сектороо дараа нь хаанаас, юунаас санхүүжүүлж сэргээх юм бэ?
Гадаад дотоод нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийн, улмаар төсөв, мөнгө, зээл,
ханшийн зохистой тэнцвэрийг тодорхойлох шаардлагатай болж байна. Хүссэн хүсээгүй
эдийн засгийн өсөлт нэлээн саарна, мөнгө зээлийн өсөлт ч буурна гэдгийг хүлээн
зөвшөөрөхөөс өөр аргагүй болж байна. Эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд шинэ нөхцөл
байдалд зохицон тогтвортой түвшиндээ хүрэхгүй бол нөхцөл байдал улам хүндрэнэ.
Харин бид энэхүү хэцүү ажлыг цаг алдалгүй хийвэл магадгүй 2010 оноос эргээд
тогтвортой өсөлтийг бий болгох боломж бүрдэнэ. Бидэнд үнийн өсөлтөөр бус нэмэгдсэн
өртгийн өсөлтөөр хангагдсан эдийн засгийн тогтвортой өсөлт хэрэгтэй байна. Эс бөгөөс
төрийн албаны цалинг 20-30 хувиар өсгөөд жилийн дараа 20 хувиар бууруулах тухай
ярьдаг шиг зүйл болно. Аливаа юманд даах, шингээх чадвар гэж байдаг, эдийн засагт ч
гэсэн ялгаагүй. Харин зэсийн үнэ эргээд тэнгэрт хүрэх юм бол бид гашуун туршлагаасаа
эрхбиш сургамж авснаа харуулах байх л гэж найдаж байна.

       Улс орнууд бодлогын хүүгээ бууруулаад байхад Монголбанк яагаад бодлогын
   -
       хүүгээ нэмэв?

       Бодлогын хүүг ихэвчлэн хөгжингүй орнууд бууруулж байгаа. Хөгжингүй
орнуудын эдийн засгийн бүтэц хөгжиж буй орныхоос тэс ондоо бөгөөд чанаргүй болсон
санхүүгийн активуудыг улс худалдаж авахад мөнгө төсөвлөж байна, эрэлтийг дэмжих
үүднээс Төв банк нь хүүгээ бууруулж байна. Хөгжингүй орнуудын инфляци бага,
санхүүгийн хэлцлийн хугацаа урт, пүүс компаниудын өр зээл нь дотоод валютаар
илэрхийлэгдсэн байх жишээтэй. Ийм нөхцөлд мөнгөний нийлүүлэлт нь инфляци, ханшинд
ямар нэгэн дарамт үзүүлэхгүй, харин ч эдийн засгийн субъектуудын баялгийн үнэ цэнийг,
тухайлбал хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн үнийг нэмэгдүүлэх замаар эрэлтийг хөхүүлэн
дэмжиж байна. Харин манайд нөхцөл байдал өөр, банкуудын хадгаламжийн жигнэсэн
дундаж хугацаа 3 сар орчим, инфляци болон түүний хүлээлт өндөр, эдийн засаг нь тэр
чигээрээ импортоос хамаарсан байдалтай байна. Иймээс хөгжингүй орнуудын арга
хэрэгслийг шууд хуулбарлаад амжилтанд хүрнэ гэж байхгүй. Хөгжиж буй орны хувьд
тодорхой нөхцөлд Төв банкнаас мөнгө нийлүүлэх бус, харин ч зардал багатай гадаад эх
үүсвэр олж ирэх нь илүү үр дүнтэй байж магадгүй. Ийм нөхцөлд бодлогын хүүг бууруулж
мөнгийг ихээр эдийн засагт нийлүүлбэл ханш болон инфляци хөөрөгдсөн, төгрөгт итгэх
итгэл алдарсан, валютын нөөц шавхагдсан байдал үүсэх эрсдэл үүсгээд байгаа юм.
Валютын албан нөөцөө шавхаад улс орноороо дефолт зарласан Исландын жишээ байна.
Мөнгөн тэмдэгт нь хямралын ирмэг дээр ирээд байгаа Балтийн 3 улс байна. Пакистан,
Украинд ч ялгаагүй байдал нэлээн эвгүй болсон байна. Сонгодог жишээ гэвэл Африк
тивийн Зимбабве байна. Африк гэснээс саяхан ОУВС-аас дэлхийн эдийн засаг санхүүгийн
хямралд хамгийн ихээр өртөж буй 20 буурай хөгжилтэй орны жагсаалтыг гаргахад
Монгол Улс Африкийн Сахарын бүс нутгийн баахан улс орнуудтай зэрэгцсэн байсан,
үнэхээр бодмоор үйл явдал байгаа биз? Ийм болохоор төгрөгөө цаас болгохгүйн тулд
Монголбанк арга хэмжээ авахаас өөр арга алга. Бид Өмнөд Солонгос, Мексик, Бразил гээд
бусад улс орны туршлагыг судалж үзсэн. Бодлогын хүүг өсгөх нь зайлшгүй нөхцөл
байсан. Зайлшгүй боловч хангалттай нөхцөл мэдээж биш, дагалдаад маш олон ажил
хийгдэх ѐстой. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл ОХУ байна. Рублийн ханшаа
хамгаалах гэж 2008 оны 11 дүгээр сараас хойш маш их хүчин чармайлт гаргасан, валютын
                                                                                    4
сагсны коридорыг нэлээн олон удаа өргөтгөсөн. Ингээд болохгүй болохоор нь
санхүүжилтийн хүүгээ 13 хувь болгон нэмэгдүүлж рублиэ хамгаалах тал дээр ахиц гаргаж
байх шиг байна. Төгрөг үнэгүйдэх юм бол валютын ханш гаарч инфляци хяналтаас гарна
гэсэн үг. Инфляци нэг хөөрөгдөөд эхэлбэл эдийн засгийн суурь ганхаад эхэлнэ. Ганхаж
буй суурин дээр ямар ч үнэтэй барилга бариад нэмэргүй. Инфляци бол хөгжиж буй
орнуудын л толгойны өвчин гэж ойлгож болохгүй. Хөгжингүй орнууд эдийн засагтаа
мөнгийг тэрбум тэрбум ам.доллараар нь цутгаж байгаа нь инфляцид хүргэж болзошгүй
хэмээн дэлхийн эрдэмтэд судлаачид нэгэнт санаа зовних боллоо.

       Бодлогын хүүг өсгөх арга хэмжээ авахгүй байх тохиолдолд цаашид юу болох
   -
       вэ?

      Хэл амнаас болгоомжлон Монголбанкнаас бодлогын чанартай арга хэмжээг огт
авалгүй энэ чигээрээ үргэлжлүүлээд байя гэж бодьѐ. Төгрөгөөс дайжих хандлага
үргэлжлэн эрч хүчээ авах болов уу. Төгрөгийн ханшийг хүчээр барих гэж үзээд
Монголбанк бүх валютын нөөцөө зараад дууссаны дараа ханш тун огцом, тун эрчимтэй
суларч маш том далайцтай шок эдийн засагт үүснэ.

       Монголбанк бодлогын хүүг өсгөснөөр эдийн засгийн бодит секторуудад
   -
       сөргөөр нөлөөлөх үү?

       Ер нь сүүлийн жилүүдийн зээлийн өсөлт бас л хөөсөрсөн шинжтэй байсныг тооцоо
судалгаа харуулж байгаа. Зээл хадгаламжийн харьцаа 140 хувьд хүрсэн, актив пассивын
хугацаа нь хэт зөрүүтэй байдал үүссэн. Тогтворгүй өсч байсан зээл нэг л өдөр унах нь
ойлгомжтой. Эцсийн дүндээ зээл нь энд тэнд хагас дутуу баригдсан барилга, зарагдаагүй
машин, бараа л болж хувирч байна. Агуулахаа л дүүргэхэд зориулсан зээл үйлдвэрлэгчдэд
хэрэгтэй юу? Эдийн засгийн бодит секторыг дэмжих олон арга бий шүү дээ. Ноднин газар
тариалангийн салбарыг Засгийн газар бодлогоороо дэмжээд ямар үр дүнд хүрснийг хүн
болгон мэдэж байгаа шүү дээ. Монголбанк өөрийн зүгээс банкуудаар дамжуулан
барилгын салбарыг дэмжиж байгаа, алтны салбарыг санхүүжүүлэх талаар төлөвлөсөн зүйл
бий. Гэхдээ бид нэг зүйлийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй байна. Инфляцийн түвшин
буурч тогтворжсон үед л хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүү жинхэнэ утгаараа буурах
боломж бүрдэнэ, энэ бол хаана ч үйлчилдэг зарчим. Зарим хүмүүс ярьдаг л даа инфляци
жилийн 6 хувьтай байхад ч зээлийн хүү өндөр байсан, иймээс хүүний дээд хязгаар тогтоох
шаардлагатай гэж. Гэтэл 6 хувьтай байсан инфляци дорхноо л 15, 20 хувьд хүрлээ шүү
дээ, ингэхлээр манай эдийн засаг ямар эмзэг байгаа нь харагдаж байгаа биз. Иймээс бид
инфляцийг тууштай бууруулж, тогтмол бага түвшинд байлгахын төлөө ажиллах ѐстой.
Нөгөө талаас банкны систем дэх бүтцийн өөрчлөлтийг тууштай хэрэгжүүлснээр хүүний
түвшин, хүүний зөрүү багасах учиртай. Хүүг захиргаадаад эхэлбэл шалтгаан бус үр
дагавартай нь тэмцсэн хэрэг болно. Богино хугацаанд үр дүн гарахыг үгүйсгэхгүй, харин
дунд, урт хугацаанд явцгүй л арга.

       Монголбанк бодлогын хүүг хэт огцом нэмэгдүүлсэн үү?
   -

       Бодлогын хүүгээ огцом нэмлээ гэж Монголбанкийг шүүмжлэх аяс их цухалзаж
байна. Угтаа бол бодлогын хүү инфляциас ч дээгүүр байх ѐстой. Бид Монгол Улсын
хүүний бүтэц, өөрчлөлтийн хандлагыг бусад ижил төстэй орнуудынхтай харьцуулж үзсэн.
Тэгэхэд нэг гараанаас эхэлсэн ч хүүний түвшин буурах явц манайд их удаашраад байгаа
нь ажиглагдсан. Банкны системийн сул байдал үүнд нөлөөлж байгаа нь үнэн. Нөгөө талаас
банк санхүүгийн системийн суурь болсон хүүний түвшин маань өөрөө гажуудалтай байгаа
юм биш биз гэсэн сэжиг төрөхөөр байгаа. Ер нь эрүүл ухаанаар бодоод үзсэн ч мөнгөний
үнэ инфляциас илүү байх ѐстой биз дээ? Хөгжингүй орнуудын хувьд инфляци маш бага,
эдийн засгийн бүтэц өөр гэдгийг дээр дурьдсан. Тэгвэл нөхцөл байдал нэлээн төстэй
ОХУ-ыг аваад үзье л дээ. Төв банкных нь дахин санхүүжилтийн хүү гэж бий, 2005 онд
                                                                                    5
инфляци 11.8 хувьтай гарахад хүү 12 хувь, 2006 онд инфляци 9 хувь болоход хүү нь 11
хувь, тэгээд 2007 онд 10.0 хувь болтлоо буурч байсан. Харин 2008 онд инфляци өсөнгүүт
эргээд 10.25 хувь хүртэл өссөн нь дахиад л инфляциас дээгүүр байсан. Харин яг одоо 13
хувь дээр байх шиг байна, инфляци энэ жил 15 хувь болж магадгүй гэж таамаглаж байгаа,
хэрвээ инфляци ингэж өсвөл дахин санхүүжилтийн хүүг эргээд нэмэгдүүлнэ гэж ОХУ-ын
ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдээд байна. Монголын хувьд бодлогын хүүг инфляцитай
шууд уялдуулах шаардлага байсан уу гэвэл байсан, гэвч Монголбанк ийм огцом алхам
хийхийг хүсээгүй бөгөөд харин ч аядуу нэмэх бодлого баримтлаж байна. Ингэснээр
хадгаламжийн хүү өсөхөөр хүлээгдэж байгаа. Ер нь төгрөг гэдэг чинь бусад санхүүгийн
активтай нэгэн адил эзэмшигчиддээ өгөөж авчрах учиртай. Хүн мөнгөө банкинд
хадгалуулахдаа өсгөе гэж л хадгалуулдаг. Гэтэл инфляциас болоод төгрөгийн худалдан
авах чадвар эцсийн дүндээ муудаж байгаа бол яах вэ? Ер нь бид бодит хүү, бодит орлого
гэдэг ухагдахуунаа таягдан хаясан бололтой. Цалинг тэдэн хувиар нэмлээ л гээд байхаас
биш бодит байдлаар хэдэн хувиар нэмэгдэж байгааг хэлж байгаа статистик байна уу?
Банкны хүү тэд байнаа л гээд яриад байдаг, харин бодит хүү хэд байна гэдгийг ялгаж
салгаж байгаа хүн байна уу? Гэтэл эдийн засагт бодит хүүний түвшин сөрөг байхаар бусад
юм нь яаж зөв гольдрил руугаа орох вэ дээ. Инфляцийг үл ойшоож огт болохгүй,
инфляциас болж хамгийн түрүүнд төсвийн албан хаагчид, банкны хадгаламж эзэмшигчид,
зээлдүүлэгчид л үлэмж ихээр хохирно. Инфляци 17-18 хувьд хүрч буурч байгаа ч энэ бас л
маш өндөр үзүүлэлт юм. Инфляци хамаагүй, эдийн засгийн өсөлт л чухал гэж ярих нь бий.
Гэтэл инфляци буурахгүй бол хүү буурахгүй, хүү буурахгүй бол бодит сектор хөгжихгүй
шүү дээ. Ер нь Төв банкны хүүний бүтэц нэлээн удаан хугацааны туршид зөв зохистой
явж ирээгүй нь одоо харагдаж байна. Эдийн засгийн ерөнхий төлөв байдал сайн байгаа
үед хүүний бүтцийн сул тал нь тэр болгон илэрдэггүй байж. Харин байдал хүндрээд
ирэхээр эмзэг сул тал нь тодордог юм байна. Тухайлбал, инфляци болон бодлогын хүүний
хооронд хэт их зөрүү үүссэнээс бодлогын хүү нь эдийн засаг дахь мөнгөний бодит үнэ
цэнийг илэрхийлж чадахгүй байж. Төв банк нь мөнгөний бодит үнэ цэнээ мэдэхгүй
байхаар яаж банкуудын үйл хөдлөлд, улмаар банкуудын хадгаламж зээлийн хүүнд
дорвитой нөлөөлөх вэ, тийм үү? Бид бодлогын хүүг нэмсэн шийдвэрийнхээ нөлөөг
анхааралтай ажиглаж байна. Монголбанк өмнөө тавьсан зорилгодоо хүрэх л ѐстой,
шаардлага гарвал цаашаа алхах л хэрэгтэй.

       Бодлогын хүү өссөнөөр хэн хожиж, хэнд хохиролтой байх вэ?
   -

       Бодлогын хүү өсөхөөр хадгаламжийн хүү өснө, хадгаламжийн хүү өсөхөөр зээлийн
хүү өснө. Энэ нь бизнес эрхлэгчдэд дарамт болох нь ойлгомжтой. Гэхдээ хадгаламжийн
хүүг өсгөж байж л мөнгө банкны системдээ үлдэнэ, эргэн ирнэ. Монголчууд ярьдаг даа
зовлонгийн түргэн нь жаргалын удаан нь гэж. Төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж байж л
хүмүүс доллар шүтэхээ болино, төгрөгийн ханш тогтворжино. Ингээд бодохоор
Монголбанк 2 муу юмны аль гайгүйг нь сонгосон хэрэг. Төгрөгийн сулралт үргэлжилбэл
инфляцийг нэг оронтой тоонд барих энэ оны зорилт ч худлаа болно. Монголбанкны
бодлогын хүү өсөхөөр төгрөг эдийн засгаас татагдана гэж шууд бас хэлж болохгүй. Үүнд
2 тайлбар хийж болох юм. Нэг талаас төгрөг банкинд эргэн ирснээр хадгаламжийн хэмжээ
өснө, хадгаламжийн хэмжээ өсвөл бараг мөнгө, улмаар М2 мөнгөний нийлүүлэлт өснө.
Мөнгөний нийлүүлэлт гэснээс мөнгийг механикаар нэмээд л эдийн засгаа сэргээчих юм
шиг ярьж байгаа хүмүүст хандан Оросыг нэг хараарай гэж хэлмээр байна. Бодит
сектортоо хэдэн зуун тэрбумаар нь рубль цутгасан ч аж үйлдвэрийн салбар нь ноднингийн
мөн үеэс 16 хувиар уначихсан л байна шүү дээ! Нөгөө нэг тайлбар нь юу вэ гэхээр
банкууд Төв банкны үнэт цаасыг ахиу худалдаж авснаар бага эрсдэлтэй, хөрвөх чадвар
өндөртэй санхүүгийн хэрэгсэлтэй болох бөгөөд төгрөгийн нөөц хэрэгтэй болбол ямар ч
үед Монголбанктай аль эсвэл өөр банктай репо хэлцэл хийж төгрөг авч болно шүү дээ. Ер
нь энэ арга хэмжээ банк санхүүгийн системийг эрүүлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Төв банкны банкуудад нөлөөлөх бодлогын нөлөөг дээшлүүлнэ. Мянга мянган хадгаламж
эзэмшигчдэд тустай алхам болно. Төгрөгийн тогтвортой байдал бий болж гэмээнэ эдийн
                                                                                    6
засгийн тогтвортой өсөлтийн үндэс бүрдэх учиртай. Өнөөдөр зарим хүмүүсийн эрх ашиг
хохирч байгаа мэт боловч маргааш бид бүгд л хожих болно. Маргаашийн өөхнөөс
өнөөдрийн уушиг дээр гэдэг. Бид төгрөгийн тогтвортой байдлыг сэргээсэн тохиолдолд
эргээд бүх бизнесмен, бүх иргэд л хожих болно. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр
Монголбанкны хэдэн нөхөд эдийн засгаа зориудаар боомилж байгаа мэтээр олон түмний
тархийг угааж байх шиг. Цалин хөлс, хадгаламжаа инфляцид идүүлж буй мянга мянган
хүмүүс лав үүнтэй санал нийлэхгүй болов уу. Монголбанк Монгол Улсын төрийн
мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд улс орны эрх ашгийг л баримтлах
болно. Урт хугацааны санхүү мөнгөний тогтвортой байдлыг бий болгосноор л эдийн
засгийн тогтвортой өсөлтийн үндсийг тавих боломж бүрдэнэ.

       Төгрөгийн тогтвортой байдлыг бий болгох нь хүн бүрээс хамаарна
   -

       Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал нэн түвэгтэй хүнд нөхцөлд байна.
2008 онд эдийн засаг 8.9 хувиар өссөн ч улсын төсвийн алдагдал ДНБ-ний 5 хувь, гадаад
худалдааны тэнцэл 600 сая орчим ам.долларын алдагдалтай гарч гадаад валютын албан
нөөц 34.7 хувиар буурлаа. Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамжийн зарлага,
мөнгөний нийлүүлэлт болон банкны системийн зээлийн хурдацтай өсөлт, хүнс болон
нефтийн бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт, дэд бүтэцтэй холбоотой хүндрэлүүд үнийн
дарамтыг ихээхэн нэмэгдүүлснээс инфляци 2008 оны эцэст 22.1 хувьтай гарсан бөгөөд энэ
нь зорилтот түвшин болох 5.9 хувиас даруй 3.7 дахин их үзүүлэлт юм. Харин жилийн
дунджаар авч үзвэл инфляци 28 хувьтай гарсан байна. Улсын валютын нөөц хурдацтай
буурч, төгрөгийн ханшинд учирч буй дарамт нэмэгдэж байгаа нь төгрөг үнэгүйдэх,
төгрөгт итгэх итгэл эрс сулрах эрсдлийг дагуулж байна. Иймээс төгрөгийн ханшинд учирч
буй дарамтыг багасгах, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх нь үүсэн бий болсон нөхцөл
байдалд зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ юм. Эм хэдий гашуун ч анагаах увидастай
байдагчлан Монголбанк бодлогын хүүгээ өсгөж байгаа нь хумигдаж буй эдийн засгийг
гүн гүнзгий хямралд нэрвэгдэх аюулаас сэргийлэх, 40 орчим хувиар унаад байгаа төгрөгөө
хамгаалахад чиглэгдсэн алхам юм. Үүнийг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлж байж
гэмээнэ эдийн засаг эрүүлжиж, 2010 оноос эргэн сэргэх суурь тавигдах болно. Төгрөгийн
тогтвортой байдлыг бий болгохгүйгээр эдийн засагт мөнгө нийлүүлээд үр дүн гарахгүй нь
өнөөдөр нэгэнт тодорхой болж байна. Хүссэн ч эс хүссэн ч зайлшгүй хийх ѐстой зөв алхам
байдаг. Зөв байлаа гээд бүгдэд таалагдах албагүй. Түрүүлж дуугарсан хөхөөний ам
хөлдөнө гээд хариуцлагаас зугтаад байх юм бол хямрал улам гүнзгийрнэ, эцэст нь улам их
хохирол амсана шүү дээ. Монголчууд бид эвтэй үедээ хүчтэй байдаг. Иймээс нэг
нэгнийхээ ажлыг үгүйсгэхээс илүү хамтран ажиллахыг урьтал болгоцгооѐ. Зарим хэвлэл
мэдээллийн хэрэгслүүд Монголбанкнаас гаргасан шийдвэрийг зөвхөн нэг талыг
баримтлан сурталчилж байгаа нь эргээд зах зээлийн хүлээлтэд сөргөөр нөлөөлөхөөр
байна. Иймээс олон нийтэд тэнцвэртэй мэдээллийг хүргэх тал дээр Монголбанктай
хамтран ажиллахыг уриалж байна. Нийгэм, эдийн засгийг нөмөрч болзошгүй хямралаас
зайлсхийхэд сэтгүүлчид та бүхний гүйцэтгэх үүрэг онцгой гэдгийг Монголбанк онцлон
тэмдэглэж байна.




                                                                                    7

Contenu connexe

Tendances

Is private agricultural extension in Mongolia feasible?
Is private agricultural extension in Mongolia feasible?Is private agricultural extension in Mongolia feasible?
Is private agricultural extension in Mongolia feasible?rdteam
 
Bb6e3b2c9fd0bb18bf0a051880fe95dd
Bb6e3b2c9fd0bb18bf0a051880fe95ddBb6e3b2c9fd0bb18bf0a051880fe95dd
Bb6e3b2c9fd0bb18bf0a051880fe95ddIgor Bevzenko
 
Zaluu nas choinom
Zaluu nas choinomZaluu nas choinom
Zaluu nas choinomamingooamy
 
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/ Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/ Adilbishiin Gelegjamts
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Adilbishiin Gelegjamts
 
Tanihgui emegtein zahidal
Tanihgui emegtein zahidalTanihgui emegtein zahidal
Tanihgui emegtein zahidalamingooamy
 
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ АРГАЧЛАЛ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ АРГАЧЛАЛХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ АРГАЧЛАЛ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ АРГАЧЛАЛUmguullin Mongol Umguulugch
 
Yu ch bitgii orold robiert shiekli
Yu ch bitgii orold  robiert shiekliYu ch bitgii orold  robiert shiekli
Yu ch bitgii orold robiert shiekliamingooamy
 
Санал хураах кюмюлатив аргыг хэрэглэх журам
Санал хураах кюмюлатив аргыг хэрэглэх журамСанал хураах кюмюлатив аргыг хэрэглэх журам
Санал хураах кюмюлатив аргыг хэрэглэх журамUmguullin Mongol Umguulugch
 
Building An Effective Business Continuity Management System
Building An Effective Business Continuity Management SystemBuilding An Effective Business Continuity Management System
Building An Effective Business Continuity Management SystemAlexey Chekanov
 
Nuutsgai xairiin payan
Nuutsgai xairiin payanNuutsgai xairiin payan
Nuutsgai xairiin payanamingooamy
 
Aluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenAluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenamingooamy
 

Tendances (20)

Is private agricultural extension in Mongolia feasible?
Is private agricultural extension in Mongolia feasible?Is private agricultural extension in Mongolia feasible?
Is private agricultural extension in Mongolia feasible?
 
Bb6e3b2c9fd0bb18bf0a051880fe95dd
Bb6e3b2c9fd0bb18bf0a051880fe95ddBb6e3b2c9fd0bb18bf0a051880fe95dd
Bb6e3b2c9fd0bb18bf0a051880fe95dd
 
Tsetsiin dugnelt 08
Tsetsiin dugnelt 08Tsetsiin dugnelt 08
Tsetsiin dugnelt 08
 
Ppth24
Ppth24Ppth24
Ppth24
 
Zaluu nas choinom
Zaluu nas choinomZaluu nas choinom
Zaluu nas choinom
 
Tsetsiin dugnelt 07
Tsetsiin dugnelt 07Tsetsiin dugnelt 07
Tsetsiin dugnelt 07
 
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/ Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
 
Tanihgui emegtein zahidal
Tanihgui emegtein zahidalTanihgui emegtein zahidal
Tanihgui emegtein zahidal
 
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ АРГАЧЛАЛ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ АРГАЧЛАЛХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ АРГАЧЛАЛ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ АРГАЧЛАЛ
 
хрестоматия полная
хрестоматия полнаяхрестоматия полная
хрестоматия полная
 
Yu ch bitgii orold robiert shiekli
Yu ch bitgii orold  robiert shiekliYu ch bitgii orold  robiert shiekli
Yu ch bitgii orold robiert shiekli
 
Hashaa
HashaaHashaa
Hashaa
 
Dencheva Ecolabel Paper
Dencheva Ecolabel PaperDencheva Ecolabel Paper
Dencheva Ecolabel Paper
 
Санал хураах кюмюлатив аргыг хэрэглэх журам
Санал хураах кюмюлатив аргыг хэрэглэх журамСанал хураах кюмюлатив аргыг хэрэглэх журам
Санал хураах кюмюлатив аргыг хэрэглэх журам
 
Building An Effective Business Continuity Management System
Building An Effective Business Continuity Management SystemBuilding An Effective Business Continuity Management System
Building An Effective Business Continuity Management System
 
Stephen king - The long walk
Stephen king - The long walkStephen king - The long walk
Stephen king - The long walk
 
Nuutsgai xairiin payan
Nuutsgai xairiin payanNuutsgai xairiin payan
Nuutsgai xairiin payan
 
Iqlim o'zgarishi
Iqlim o'zgarishiIqlim o'zgarishi
Iqlim o'zgarishi
 
Aluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenAluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsuren
 

En vedette

Comunicado psd projectos públicos na freguesia do tramagal 12 de março de 2012
Comunicado  psd  projectos públicos na freguesia do tramagal 12 de março de 2012Comunicado  psd  projectos públicos na freguesia do tramagal 12 de março de 2012
Comunicado psd projectos públicos na freguesia do tramagal 12 de março de 2012manuelaruivo
 
Zuvlumj tnu.
Zuvlumj tnu.Zuvlumj tnu.
Zuvlumj tnu.tungalag
 
Монголбанкны 2011 оны жилийн тайлан. www.gelegjamts.blogspot.com
Монголбанкны 2011 оны жилийн тайлан. www.gelegjamts.blogspot.comМонголбанкны 2011 оны жилийн тайлан. www.gelegjamts.blogspot.com
Монголбанкны 2011 оны жилийн тайлан. www.gelegjamts.blogspot.comAdilbishiin Gelegjamts
 
лекц 8, 9, 10
лекц 8, 9, 10лекц 8, 9, 10
лекц 8, 9, 10ariunubu
 
Gzui 11 tolovlogoo 2012 2013
Gzui 11 tolovlogoo 2012 2013Gzui 11 tolovlogoo 2012 2013
Gzui 11 tolovlogoo 2012 2013tungalag
 
E-Views програм
E-Views програмE-Views програм
E-Views програмoz
 
7 10 gzui tolovlogoonuud 2012-2013
7 10 gzui tolovlogoonuud 2012-20137 10 gzui tolovlogoonuud 2012-2013
7 10 gzui tolovlogoonuud 2012-2013tungalag
 
монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
 монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан ньCEO ZOL
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгgbd01
 
10 анги нийгмийн тухай мэдлэг
10 анги   нийгмийн тухай мэдлэг 10 анги   нийгмийн тухай мэдлэг
10 анги нийгмийн тухай мэдлэг Sunjee Sunje
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүхtungalag
 
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжсургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжtungalag
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргуудbayarmaa_mish
 
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...batnasanb
 

En vedette (18)

Comunicado psd projectos públicos na freguesia do tramagal 12 de março de 2012
Comunicado  psd  projectos públicos na freguesia do tramagal 12 de março de 2012Comunicado  psd  projectos públicos na freguesia do tramagal 12 de março de 2012
Comunicado psd projectos públicos na freguesia do tramagal 12 de março de 2012
 
11 анги
11 анги11 анги
11 анги
 
Zuvlumj tnu.
Zuvlumj tnu.Zuvlumj tnu.
Zuvlumj tnu.
 
Монголбанкны 2011 оны жилийн тайлан. www.gelegjamts.blogspot.com
Монголбанкны 2011 оны жилийн тайлан. www.gelegjamts.blogspot.comМонголбанкны 2011 оны жилийн тайлан. www.gelegjamts.blogspot.com
Монголбанкны 2011 оны жилийн тайлан. www.gelegjamts.blogspot.com
 
Mongolchuudiin garal ugsaa
Mongolchuudiin garal ugsaaMongolchuudiin garal ugsaa
Mongolchuudiin garal ugsaa
 
лекц 8, 9, 10
лекц 8, 9, 10лекц 8, 9, 10
лекц 8, 9, 10
 
Gzui 11 tolovlogoo 2012 2013
Gzui 11 tolovlogoo 2012 2013Gzui 11 tolovlogoo 2012 2013
Gzui 11 tolovlogoo 2012 2013
 
E-Views програм
E-Views програмE-Views програм
E-Views програм
 
7 10 gzui tolovlogoonuud 2012-2013
7 10 gzui tolovlogoonuud 2012-20137 10 gzui tolovlogoonuud 2012-2013
7 10 gzui tolovlogoonuud 2012-2013
 
Gz iii
Gz iiiGz iii
Gz iii
 
Chingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulalChingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulal
 
монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
 монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
 
10 анги нийгмийн тухай мэдлэг
10 анги   нийгмийн тухай мэдлэг 10 анги   нийгмийн тухай мэдлэг
10 анги нийгмийн тухай мэдлэг
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүх
 
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжсургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргууд
 
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
 

Plus de Adilbishiin Gelegjamts

Шинэ оны мэнд хүргэе. 2020 он. Shine onii mend 2020 on
Шинэ оны мэнд хүргэе. 2020 он. Shine onii mend 2020 onШинэ оны мэнд хүргэе. 2020 он. Shine onii mend 2020 on
Шинэ оны мэнд хүргэе. 2020 он. Shine onii mend 2020 onAdilbishiin Gelegjamts
 
Санхүүгийн зах зээлийн арилжааны шинжилгээ: шийдвэр гаргалт
Санхүүгийн зах зээлийн арилжааны шинжилгээ: шийдвэр гаргалтСанхүүгийн зах зээлийн арилжааны шинжилгээ: шийдвэр гаргалт
Санхүүгийн зах зээлийн арилжааны шинжилгээ: шийдвэр гаргалтAdilbishiin Gelegjamts
 
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлХөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлAdilbishiin Gelegjamts
 
Хөрөнгө оруулалтын багцын удирдлага
Хөрөнгө оруулалтын багцын удирдлагаХөрөнгө оруулалтын багцын удирдлага
Хөрөнгө оруулалтын багцын удирдлагаAdilbishiin Gelegjamts
 
Бизнесийн хөрөнгө оруулалт
Бизнесийн хөрөнгө оруулалтБизнесийн хөрөнгө оруулалт
Бизнесийн хөрөнгө оруулалтAdilbishiin Gelegjamts
 
Хөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэсХөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэсAdilbishiin Gelegjamts
 
Хөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинХөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинAdilbishiin Gelegjamts
 
Шинэ оны мэнд хүргэе. 2019 он. Shine onii mend 2019 on
Шинэ оны мэнд хүргэе. 2019 он. Shine onii mend 2019 on Шинэ оны мэнд хүргэе. 2019 он. Shine onii mend 2019 on
Шинэ оны мэнд хүргэе. 2019 он. Shine onii mend 2019 on Adilbishiin Gelegjamts
 
Шинэ оны мэнд хүргэе. 2018 он. Shine onii mend 2018 on
Шинэ оны мэнд хүргэе. 2018 он. Shine onii mend 2018 onШинэ оны мэнд хүргэе. 2018 он. Shine onii mend 2018 on
Шинэ оны мэнд хүргэе. 2018 он. Shine onii mend 2018 onAdilbishiin Gelegjamts
 
Зардал үр өгөөж, Зардал үр өгөөжийн шинжилгээ, cost benefit analysis
Зардал үр өгөөж, Зардал үр өгөөжийн шинжилгээ, cost benefit analysisЗардал үр өгөөж, Зардал үр өгөөжийн шинжилгээ, cost benefit analysis
Зардал үр өгөөж, Зардал үр өгөөжийн шинжилгээ, cost benefit analysisAdilbishiin Gelegjamts
 
Шинэ жилийн мэндчилгээ 2017 он
Шинэ жилийн мэндчилгээ 2017 онШинэ жилийн мэндчилгээ 2017 он
Шинэ жилийн мэндчилгээ 2017 онAdilbishiin Gelegjamts
 
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 on
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 onШинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 on
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 onAdilbishiin Gelegjamts
 
Шинэ оны мэнд хүргэе. 2015 он. Shine onii mend 2015 on
Шинэ оны мэнд хүргэе. 2015 он. Shine onii mend 2015 onШинэ оны мэнд хүргэе. 2015 он. Shine onii mend 2015 on
Шинэ оны мэнд хүргэе. 2015 он. Shine onii mend 2015 onAdilbishiin Gelegjamts
 
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүхий эдийн зах зээл
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүхий эдийн зах зээлХөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүхий эдийн зах зээл
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүхий эдийн зах зээлAdilbishiin Gelegjamts
 

Plus de Adilbishiin Gelegjamts (20)

Шинэ оны мэнд хүргэе. 2020 он. Shine onii mend 2020 on
Шинэ оны мэнд хүргэе. 2020 он. Shine onii mend 2020 onШинэ оны мэнд хүргэе. 2020 он. Shine onii mend 2020 on
Шинэ оны мэнд хүргэе. 2020 он. Shine onii mend 2020 on
 
Inv fin mkt_6
Inv fin mkt_6Inv fin mkt_6
Inv fin mkt_6
 
Inv fin mkt_5
Inv fin mkt_5Inv fin mkt_5
Inv fin mkt_5
 
Inv fin mkt_4
Inv fin mkt_4Inv fin mkt_4
Inv fin mkt_4
 
Inv fin mkt_3
Inv fin mkt_3Inv fin mkt_3
Inv fin mkt_3
 
Inv fin mkt_2
Inv fin mkt_2Inv fin mkt_2
Inv fin mkt_2
 
Inv fin mkt_1_1
Inv fin mkt_1_1Inv fin mkt_1_1
Inv fin mkt_1_1
 
Санхүүгийн зах зээлийн арилжааны шинжилгээ: шийдвэр гаргалт
Санхүүгийн зах зээлийн арилжааны шинжилгээ: шийдвэр гаргалтСанхүүгийн зах зээлийн арилжааны шинжилгээ: шийдвэр гаргалт
Санхүүгийн зах зээлийн арилжааны шинжилгээ: шийдвэр гаргалт
 
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлХөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
 
Хөрөнгө оруулалтын багцын удирдлага
Хөрөнгө оруулалтын багцын удирдлагаХөрөнгө оруулалтын багцын удирдлага
Хөрөнгө оруулалтын багцын удирдлага
 
Бизнесийн хөрөнгө оруулалт
Бизнесийн хөрөнгө оруулалтБизнесийн хөрөнгө оруулалт
Бизнесийн хөрөнгө оруулалт
 
Хөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэсХөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэс
 
Хөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинХөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчин
 
Шинэ оны мэнд хүргэе. 2019 он. Shine onii mend 2019 on
Шинэ оны мэнд хүргэе. 2019 он. Shine onii mend 2019 on Шинэ оны мэнд хүргэе. 2019 он. Shine onii mend 2019 on
Шинэ оны мэнд хүргэе. 2019 он. Shine onii mend 2019 on
 
Шинэ оны мэнд хүргэе. 2018 он. Shine onii mend 2018 on
Шинэ оны мэнд хүргэе. 2018 он. Shine onii mend 2018 onШинэ оны мэнд хүргэе. 2018 он. Shine onii mend 2018 on
Шинэ оны мэнд хүргэе. 2018 он. Shine onii mend 2018 on
 
Зардал үр өгөөж, Зардал үр өгөөжийн шинжилгээ, cost benefit analysis
Зардал үр өгөөж, Зардал үр өгөөжийн шинжилгээ, cost benefit analysisЗардал үр өгөөж, Зардал үр өгөөжийн шинжилгээ, cost benefit analysis
Зардал үр өгөөж, Зардал үр өгөөжийн шинжилгээ, cost benefit analysis
 
Шинэ жилийн мэндчилгээ 2017 он
Шинэ жилийн мэндчилгээ 2017 онШинэ жилийн мэндчилгээ 2017 он
Шинэ жилийн мэндчилгээ 2017 он
 
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 on
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 onШинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 on
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 on
 
Шинэ оны мэнд хүргэе. 2015 он. Shine onii mend 2015 on
Шинэ оны мэнд хүргэе. 2015 он. Shine onii mend 2015 onШинэ оны мэнд хүргэе. 2015 он. Shine onii mend 2015 on
Шинэ оны мэнд хүргэе. 2015 он. Shine onii mend 2015 on
 
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүхий эдийн зах зээл
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүхий эдийн зах зээлХөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүхий эдийн зах зээл
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, түүхий эдийн зах зээл
 

Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/

  • 1. МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ЯАГААД ӨСГӨВ Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн хурлын шийдвэрээр Төвбанкны бодлогын хүүг 9,75-аас 14 хувь хүртэл нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, олон нийтээс ирүүлсэн асуултыг багцлан Монголбанкны Хэвлэл мэдээллийн албанаас дараахь тайлбарыг хүргэж байна. Монголбанкны бодлогын хүү гэж юу вэ? - Монголбанк Төв банкны 7 хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг 2007 оны 7 дугаар сараас бодлогын хүү болгон зарласан билээ. Монголбанкны бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүүнд өөрчлөлт орох учиртай. Монголбанкны бодлогын хүүний өөрчлөлт нь Төв банкнаас баримталж буй мөнгөний бодлого аль чиглэлд өөрчлөгдөж буйг илтгэхийн сацуу банк хоорондын захын хөтөч хүүний үүргийг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, банк хоорондын захын арилжааны жигнэсэн дундаж хүү нь Монголбанкны бодлогын хүүтэй ойролцоо түвшинд тогтохоор хүлээгддэг. Тогтмол хүүтэй, арилжаалах хэмжээ нь хязгаарлалтгүй энэхүү үнэт цаасыг 7 хоног бүрийн Лхагва гаригт банк хоорондын зах дээр Монголбанкнаас арилжаалдаг. Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байсан бол 2007 оны 10, 11 дүгээр сард 1 нэгж хувиар, 2008 оны 3 дугаар сард 1.35 нэгж хувиар, 9 дүгээр сард 0.5 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж 10.25 хувь хүргээд, харин 11 дүгээр сард бодлогын хүүг 9.75 хувь болгон бууруулж байсан. Монгол улс ОУВС-тай хамтран нийгэм, эдийн засгийн хямрал, макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэх Стэнд-бай хөтөлбөрийг 18 сарын турш хэрэгжүүлэхээр болсон билээ. Тус хөтөлбөрийн дагуу Монголбанк хүүний бүтцийг шинэчилж бодит нөхцөл байдалтай уялдуулах бодлого хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн юм. Монголбанкны Захирлуудын зөвлөл 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хуралдан мөнгөний бодлогын хүүг ОУВС-тай зөвшилцсний дагуу жилийн 14 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Бодлогын хүү ямар үед өсч, ямар үед буурах вэ? - Товчхондоо бол бодлогын хүүний өсөлт нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд хүргэх, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг билээ. Улаан буудай, гурил, бензин түлшний үнийн өсөлт, Засгийн газрын төсвөө тэлэх бодлого, сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсэн мөнгөний нийлүүлэлт инфляцид сөргөөр нөлөөлж байсан тул Монголбанк бодлогын хүүг 2007-2008 онд өсгөж байсан юм. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт, хэрэглээг хөхүүлэн дэмжиж эдийн засгийг сэргээдэг. Дэлхийн банк санхүүгийн хямралтай холбоотойгоор Монголбанк 2008 оны 11 дүгээр сард бодлогын хүүг эргээд 9.75 хувь болгон бууруулсан ч эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийг зөөлрүүлэх арга хэмжээг Засгийн газар урьдчилж аваагүйгээс шалтгаалан зохих үр дүнгээ өгсөнгүй. Гэхдээ дан ганц Засгийн газар ч биш, Монголбанк ч гэсэн хариуцлагыг үүрэлцэх учиртай. Учир нь 2007 он хүртэл мөнгө зээлийн агрегатууд хэт хурдацтай нэмэгдэж байсан. Тухайлбал, М2 мөнгө 2005 онд 30 хувиар, 2006 онд 34.8 хувиар, 2007 онд 56.3 хувиар өсч байсан бол зээл 2006 онд 42.3 хувиар, 2007 онд 68.1 хувиар өссөн байх жишээтэй. Мөчлөгийг дагасан төсөв, мөнгөний эрчтэй тэлэх бодлого улс орны эдийн засагт ихээхэн хор уршиг тарьсан нь өнөөдөр улам тод томруун харагдаж байна. Олон нийтийн хүсэн хүлээж байснаар бодлогын хүүг цаашид бууруулах нь эерэг гэхээсээ сөрөг үр дагаврыг авчрах тийм нөхцөл байдал эдийн засагт бүрдчихээд байна. 1
  • 2. Эдийн засгийн мөчлөг гэж юу вэ? - Мөнгөний бодлогын үндсэн зорилго нь үнийн тогтвортой байдлыг хангаж, үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалахад оршино. Үүний сацуу эдийн засгийн мөчлөгийн сөрөг нөлөөг зөөлрүүлэх буюу санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, эдийн засгийн уналт, ядуурал, ажилгүйдлийг огцом нэмэгдүүлэх дотоодын эрэлтийн цочмог савалгаанаас зайлсхийхэд чиглэгддэг. Мөчлөг гэдэг нь эдийн засаг доод цэгээсээ аажим аажмаар дээшилсээр оргил цэгтээ хүрээд эргээд буухыг л хэлсэн ойлголт. Улсын төсөв мөнгө хариуцаж буй байгууллагууд эдийн засгийн мөчлөгийг дагах бус, харин эсрэгээр мөчлөгийн нөлөөг зөөлрүүлэхийн тулд үйл ажиллагаагаа чиглүүлэх ѐстой. Эдийн засаг өрнөлийн үедээ байвал хэт халалтаас урьдчилан сэргийлж төсөв мөнгөний хумих бодлого явуулна, харин эдийн засагт уналт ажиглагдвал эсрэгээрээ тэлэх бодлогыг баримтлах жишээтэй. Гэтэл Монгол улс сүүлийн хэдэн жил мөчлөгийг хэт дагасан эдийн засгийн бодлого явууллаа. Эдийн засаг тэлэхийн хэрээр мөнгө төсвийн бодлого дагаад маш ихээр тэлсэн. Зэсийн үнэ ч түүхэндээ байгаагүй өндөр түвшинд хүрсэн, түүнийгээ ч дагаад орж ирсэн бүх мөнгөө зарцуулаад л байсан. Манай ард түмэн их идэх гэдсэнд халтай гэж хэлдэг. Бодлогын түвшинд 2 том алдаа гаргасан. Нэгд, эдийн засаг халж байгааг эрэлтээр өдөөгдсөн инфляци харуулж байсан ч арга хэмжээ авалгүй цаг их алдсан. Хоѐрт, эдийн засгийн энэхүү өсөлт тогтвортой өсөлт мөн үү гэдгийг хэн ч сонирхоогүй. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ унахад эдийн засаг яах вэ, төсвийн асар ихээр нэмэгдсэн урсгал зардал зэсийн болзошгүй үнийн уналтыг даах эсэх нь тухайн үед анхаарал татаж байгаагүй. Тааламжтай нөхцөлд эдийн засгийн бүтцээ сайжруулъя, хүчин чадлыг нь нэмэгдүүлъе, хэдэн төгрөг цааш нь хийе гэдэг талаар бага анхаарч хэрэглээг шүтэж байсан. Тэр хэрэглээ нь үндэсний үйлдвэрлэлийг тэтгэж байсан бол болох л арга хэмжээ. Гэтэл дотоод хэрэглээ нь импортыг л хөхүүлэн дэмжээд байсан. Гадаад худалдааны алдагдал гэхэд 600 сая орчим ам.долларыг давсан. Харин 2009 он гарсаар зэсийн үнэ 2 дахин унаад ирсэн. Эдийн засаг хумигдах нь тов тодорхой болсон, аргагүй шүү дээ бидний экспортын орлого л гэхэд энэ онд даруй 800 сая доллараар багасахаар байна. Зэсийн үнийг дөрөөлөн хөөрч явсан эдийн засаг хөрсөн дээрээ буух нь ойлгомжтой болсон, хөрсөн дээр нь зөөлөн буулгаж чадах уу үгүй юу гэдэгт л хэргийн учир оршино. Монгол улсын эдийн засаг энэ онд хумигдах уу? - Ер нь Монгол ч биш дэлхийн эдийн засгийн өсөлт нэлээн саарч магадгүй, бүр хасахтай ч гарч болзошгүй хэмээн Дэлхийн банк анхааруулаад байна. Энэ хямрал хөгжингүй орнуудад ч тэр, хөгжиж буй орнуудад ч тэр нүүрлээд байна. Даяаршлын үед дэлхийн санхүү эдийн засаг хямарч байхад Монголын эдийн засаг ганцаараа хөгжин цэцэглэнэ гэж байхгүй л дээ. Гэхдээ эхнээсээ бодолтой явсан бол энэ хямрал ингэж гүнзгийрэхгүй л байсан. ОХУ-ын эдийн засаг нефтийн үнээс ихээхэн хамааралтай. Гэвч нефтийн үнийн өсөлтөөс орсон орлогоо тусгай тогтворжуулалтын санд төвлөрүүлж байснаараа дараагийн 3 жил нефтийн үнэ яаж ч хөдөлсөн төсвөө санхүүжүүлээд явах боломжийг бүрдүүллээ. Хөгжингүй орнуудын эдийн засаг ялгаагүй хүндэрсэн, тухайлбал, Японы экспорт гэхэд ноднингийн мөн үеэс хоѐр дахин унасан үзүүлэлтийг саяхан зарлалаа. Монгол Улс мөчлөгийг дагасан бодлого явуулж байсан болохоор мөчлөгөө дагаад уруудах болж байна. Манай эдийн засаг зэсийн үнийг дагаж өссөн шигээ уруудах үед нь дагаж унахаас өөр гарцгүй болчихоод байна. Төсөв улайчихсан, хөрөнгө оруулалтын чанартай ажлуудын ихэнх нь зогсчихсон, банк хоорондын зах дээрх нөөц маш ихээр буурсан ийм л байдалтай монголчууд бид цагаан сарыг угтлаа. Уг нь номоороо бол одоо л Засгийн газар хэрэглээгээ нэмж, татвараа бууруулдаг үе, гэтэл уналтын эсрэг арга хэмжээ авъя гэхээр эх үүсвэр хомс байдаг. Засгийн газар татвараа бууруулах нь юу л бол, энэ оны 2 дугаар сарын байдлаар аж үйлдвэрийн салбар л гэхэд 26 хувиар унасан байна, ингэхээр татварын орлого ихээхэн хэмжээгээр тасалдана. Хэрэглээгээ нэмэгдүүлье гэхээр төсөв улайчихсан тул Засгийн газарт мөнгө байхгүй. Монголбанкинд хандан зээл хүсэх нэг хувилбар бий. Гэтэл инфляци өндөр үед төсвийн алдагдлыг иймэрхүү замаар 2
  • 3. санхүүжүүлэх юм бол төгрөгийн ханшин дээр дааж давшгүй дарамт ирэх гээд байдаг. Монголбанкнаас мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлье гэхээр мөн л төгрөгийн ханш улам хурдан унаж, арай гэж аядаж буй инфляцийг хөөрөгдөх гээд байдаг. Өмнөх жилүүдэд хийсэн том том алдаанаас шалтгаалан өнөөдөр бидний гар хуруу хүлээстэй байна. Иймээс зарим хүний хэлээд байгаачлан Монголбанк эдийн засгийг унагаагаад байна уу, аль эсвэл сүүлийн жилүүдэд төр засгийн түвшинд явуулж байсан бодлогоос үүдэн ийм үр дүнд хүрэв үү гэдгийг эрхбиш бүгд тунгаана биз. Үүсэн бий болсон нөхцөл байдлаас гарах хамгийн сайн гарц бол олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж урт хугацааны хямдхан зээл авах явдал юм. Сүүлийн жилүүдийн мөчлөгийг дагасан буруу бодлого Монголбанкны - бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй байдалд оруулсан уу? Шуудхан хэлэхэд тийм. Мөчлөгийг дагасан төсвийн хэт тэлэх бодлого үнийн өсөлтийг хөөрөгдөж эхэлсэн. Хүмүүс санаж байгаа байх жилийн инфляци 34 хувь хүрч байсныг. Айл өрхийн орлогын 1/3 нь үнийн өсөлтөд идэгдэж байна л гэсэн үг. Монголбанк төсвийн хэт тэлэх бодлогыг чадлынхаа хэрээр л сөрсөн. Инфляци хяналтаас гарч болзошгүй тун аюултай нөхцөл байдал үүссэн үед Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг 2008 онд 3.4 хувь, зээлийг 28.2 хувь хүртэл буулган мөнгөний хатуу бодлого баримталсан. Одоо хүмүүс Монголбанк ингэх ѐстой байсан, тэгэх ѐстой байсан гэж их ярьдаг. Гэтэл Монголбанкинд ямар бодлогын хэрэгслүүд байна, тэрийгээ л ашиглана шүү дээ. Бодлогын хүүгээ нэмсэн, заавал байлгах нөөцийн хувийг нэмж үзсэн, валютын интервенци хийсэн. Мөнгө зээлийг хумиж, ханшаа тогтвортой байлгаж байж л сая нэг инфляци буурч эхэлсэн. Одоо инфляци нэг их чухал биш юм шиг ярьдаг хүмүүс олширчээ. Гэтэл саяхан л хүмүүс “галзуурсан” үнийн өсөлтийг даруй хазаарлах шаардлагыг Монголбанкинд тавьж байснаа мартаа юу даа. Монгол Улсын 3 хүн тутмын нэг нь ядуурлын шугамаас доор амьдарч байгааг санах хэрэгтэй. Төсөв тэлээд, эрэлтийг тэтгээд байхаар импортын барааны үнэ хурдацтай нэмэгдэж эхэлсэн. Тухайлбал, цагаан будааны үнэ гэхэд л нэг өдрийн дотор 2 дахин нэмэгдчихсэн. Хүнсний барааны дэлхийн зах зээлийн үнэ өсч байсан нь үнэн. Гэхдээ Эрээнээс оруулж ирдэг бараа хилийн цаана хэдэн хувиар өсөв, хилийн наана хэдэн хувиар өсөв гэдгийг харьцуулахад газар тэнгэр шиг зөрүү гардаг байсан нь нэг юмыг хэлээд байгаа биз. Импортыг хямдруулан инфляцийг бууруулахын тулд Монголбанк 600 гаруй сая долларыг банкуудад нийлүүлсэн. Валютын албан нөөц буурч байтал зэсийн үнэ унаад эхэлсэн. Ханш өсч, импорт буурахаас өөр гарцгүй болсон. Ерөөсөө өмнөх жилүүдийн эдийн засгийн ололтууд голчлон зэсийн үнийн өсөлт дээр л тогтож байсан нь өнөөдөр дэндүү тодорхой байна. Өсөлт нь тогтворгүй, хөөс л байж. Хөөс хагарахаар эдийн засаг хумигдахаас өөр аргагүй болсон, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр аргагүй болсон. Экспорт үлэмж хэмжээгээр буураад ирэхээр ханшин дээр асар их дарамт ирнэ ээ дээ. Үндсэндээ 1 ам.долларын үнийг 1145 төгрөг дээр барих ямар ч боломжгүй болж ханш шинэ тэнцвэр лүүгээ хөдлөх нь зайлшгүй болсон. Хуучин бид эрэлтээр өдөөгдсөн инфляцитай тэмцэж байсан бол одоо ханшийн сувгаас үүдэлтэй инфляцитай тулгарах эрсдэлтэй болж байна. Үүнээс ч аюултай зүйл нь гэвэл долларын ханш огцом өсч, ханшийн хүлээлтэд сөргөөр нөлөөлж эхэлсэн нь төгрөгийн үнэгүйдлийг дагуулж магадгүй шинж тэмдгүүд илрээд эхэлсэн. Мэргэжлийн хэллэгээр үүнийг “currency crisis” буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн хямрал гэдэг. Төгрөгийг хамгаалах, валютын нөөц шавхагдахын хэрээр ийм хямрал дагалдаж байдаг билээ. Төгрөгийн өгөөж үлэмж муудаж, төгрөгийн хадгаламж долларт шилжээд эхэлсэн. Төрөөс харилцахад баталгаа гаргаагүй байх үед харилцах нь хадгаламж болж хувираад хадгаламжийн хэмжээ зохиомлоор нэг хэсэг өсч байсан. Гэтэл сүүлийн үед банкны системийн төгрөгийн харилцах ч тэр, хадгаламж ч тэр аль аль нь буураад эхэлсэн. Олон нийтийн дунд төгрөгт итгэх итгэл эрс суларч байгаагийн илрэл л дээ. Хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 13 хувь, инфляци 20 хувь байгаа үед төгрөг тэртэй тэргүй эерэг өгөөж авчрахгүй байгаа. Гэхдээ л өмнө нь төгрөг ингэж банкны системээс зугтдаггүй л байсан. Байдал үнэхээр ноцтой, түгшүүртэй болж байгаа биз? Үндсэндээ асуудал ямар 3
  • 4. болсон гэхээр тэртэй тэргүй унаж байгаа бодит секторыг бодох уу, аль эсвэл төгрөгөө, улмаар банкны системээ авч үлдэх үү гэдэг дээрээ тулсан юм. Банкны салбар бол ялгаагүй л эдийн засгийн нэг салбар, ялгаагүй л хямралд өртөж байна. Банкууд маань импортын төлбөр тооцоо санхүүжүүлж байна гэж бэлэн төгрөггүй шахам болсон. 2007 оны эцэст банк хоорондын зах 250 тэрбум төгрөгийн илүүдэлтэй байдаг байсан бол жилийн дараа 150 тэрбум төгрөгийн хомсдолтой болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл банкууд 400 тэрбум төгрөгийн хомсдолтой болсон гэж ойлгож болно. Ингэж байтал дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор доллар зугтаад эхэлсэн. Харин одоо төгрөгийн хадгаламж банкуудаас татагдаад унавал бид зээлийн эх үүсвэрээ юугаараа бүрдүүлэх вэ? Банкуудаа дампууруулчихвал бодит сектороо дараа нь хаанаас, юунаас санхүүжүүлж сэргээх юм бэ? Гадаад дотоод нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийн, улмаар төсөв, мөнгө, зээл, ханшийн зохистой тэнцвэрийг тодорхойлох шаардлагатай болж байна. Хүссэн хүсээгүй эдийн засгийн өсөлт нэлээн саарна, мөнгө зээлийн өсөлт ч буурна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж байна. Эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд шинэ нөхцөл байдалд зохицон тогтвортой түвшиндээ хүрэхгүй бол нөхцөл байдал улам хүндрэнэ. Харин бид энэхүү хэцүү ажлыг цаг алдалгүй хийвэл магадгүй 2010 оноос эргээд тогтвортой өсөлтийг бий болгох боломж бүрдэнэ. Бидэнд үнийн өсөлтөөр бус нэмэгдсэн өртгийн өсөлтөөр хангагдсан эдийн засгийн тогтвортой өсөлт хэрэгтэй байна. Эс бөгөөс төрийн албаны цалинг 20-30 хувиар өсгөөд жилийн дараа 20 хувиар бууруулах тухай ярьдаг шиг зүйл болно. Аливаа юманд даах, шингээх чадвар гэж байдаг, эдийн засагт ч гэсэн ялгаагүй. Харин зэсийн үнэ эргээд тэнгэрт хүрэх юм бол бид гашуун туршлагаасаа эрхбиш сургамж авснаа харуулах байх л гэж найдаж байна. Улс орнууд бодлогын хүүгээ бууруулаад байхад Монголбанк яагаад бодлогын - хүүгээ нэмэв? Бодлогын хүүг ихэвчлэн хөгжингүй орнууд бууруулж байгаа. Хөгжингүй орнуудын эдийн засгийн бүтэц хөгжиж буй орныхоос тэс ондоо бөгөөд чанаргүй болсон санхүүгийн активуудыг улс худалдаж авахад мөнгө төсөвлөж байна, эрэлтийг дэмжих үүднээс Төв банк нь хүүгээ бууруулж байна. Хөгжингүй орнуудын инфляци бага, санхүүгийн хэлцлийн хугацаа урт, пүүс компаниудын өр зээл нь дотоод валютаар илэрхийлэгдсэн байх жишээтэй. Ийм нөхцөлд мөнгөний нийлүүлэлт нь инфляци, ханшинд ямар нэгэн дарамт үзүүлэхгүй, харин ч эдийн засгийн субъектуудын баялгийн үнэ цэнийг, тухайлбал хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн үнийг нэмэгдүүлэх замаар эрэлтийг хөхүүлэн дэмжиж байна. Харин манайд нөхцөл байдал өөр, банкуудын хадгаламжийн жигнэсэн дундаж хугацаа 3 сар орчим, инфляци болон түүний хүлээлт өндөр, эдийн засаг нь тэр чигээрээ импортоос хамаарсан байдалтай байна. Иймээс хөгжингүй орнуудын арга хэрэгслийг шууд хуулбарлаад амжилтанд хүрнэ гэж байхгүй. Хөгжиж буй орны хувьд тодорхой нөхцөлд Төв банкнаас мөнгө нийлүүлэх бус, харин ч зардал багатай гадаад эх үүсвэр олж ирэх нь илүү үр дүнтэй байж магадгүй. Ийм нөхцөлд бодлогын хүүг бууруулж мөнгийг ихээр эдийн засагт нийлүүлбэл ханш болон инфляци хөөрөгдсөн, төгрөгт итгэх итгэл алдарсан, валютын нөөц шавхагдсан байдал үүсэх эрсдэл үүсгээд байгаа юм. Валютын албан нөөцөө шавхаад улс орноороо дефолт зарласан Исландын жишээ байна. Мөнгөн тэмдэгт нь хямралын ирмэг дээр ирээд байгаа Балтийн 3 улс байна. Пакистан, Украинд ч ялгаагүй байдал нэлээн эвгүй болсон байна. Сонгодог жишээ гэвэл Африк тивийн Зимбабве байна. Африк гэснээс саяхан ОУВС-аас дэлхийн эдийн засаг санхүүгийн хямралд хамгийн ихээр өртөж буй 20 буурай хөгжилтэй орны жагсаалтыг гаргахад Монгол Улс Африкийн Сахарын бүс нутгийн баахан улс орнуудтай зэрэгцсэн байсан, үнэхээр бодмоор үйл явдал байгаа биз? Ийм болохоор төгрөгөө цаас болгохгүйн тулд Монголбанк арга хэмжээ авахаас өөр арга алга. Бид Өмнөд Солонгос, Мексик, Бразил гээд бусад улс орны туршлагыг судалж үзсэн. Бодлогын хүүг өсгөх нь зайлшгүй нөхцөл байсан. Зайлшгүй боловч хангалттай нөхцөл мэдээж биш, дагалдаад маш олон ажил хийгдэх ѐстой. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл ОХУ байна. Рублийн ханшаа хамгаалах гэж 2008 оны 11 дүгээр сараас хойш маш их хүчин чармайлт гаргасан, валютын 4
  • 5. сагсны коридорыг нэлээн олон удаа өргөтгөсөн. Ингээд болохгүй болохоор нь санхүүжилтийн хүүгээ 13 хувь болгон нэмэгдүүлж рублиэ хамгаалах тал дээр ахиц гаргаж байх шиг байна. Төгрөг үнэгүйдэх юм бол валютын ханш гаарч инфляци хяналтаас гарна гэсэн үг. Инфляци нэг хөөрөгдөөд эхэлбэл эдийн засгийн суурь ганхаад эхэлнэ. Ганхаж буй суурин дээр ямар ч үнэтэй барилга бариад нэмэргүй. Инфляци бол хөгжиж буй орнуудын л толгойны өвчин гэж ойлгож болохгүй. Хөгжингүй орнууд эдийн засагтаа мөнгийг тэрбум тэрбум ам.доллараар нь цутгаж байгаа нь инфляцид хүргэж болзошгүй хэмээн дэлхийн эрдэмтэд судлаачид нэгэнт санаа зовних боллоо. Бодлогын хүүг өсгөх арга хэмжээ авахгүй байх тохиолдолд цаашид юу болох - вэ? Хэл амнаас болгоомжлон Монголбанкнаас бодлогын чанартай арга хэмжээг огт авалгүй энэ чигээрээ үргэлжлүүлээд байя гэж бодьѐ. Төгрөгөөс дайжих хандлага үргэлжлэн эрч хүчээ авах болов уу. Төгрөгийн ханшийг хүчээр барих гэж үзээд Монголбанк бүх валютын нөөцөө зараад дууссаны дараа ханш тун огцом, тун эрчимтэй суларч маш том далайцтай шок эдийн засагт үүснэ. Монголбанк бодлогын хүүг өсгөснөөр эдийн засгийн бодит секторуудад - сөргөөр нөлөөлөх үү? Ер нь сүүлийн жилүүдийн зээлийн өсөлт бас л хөөсөрсөн шинжтэй байсныг тооцоо судалгаа харуулж байгаа. Зээл хадгаламжийн харьцаа 140 хувьд хүрсэн, актив пассивын хугацаа нь хэт зөрүүтэй байдал үүссэн. Тогтворгүй өсч байсан зээл нэг л өдөр унах нь ойлгомжтой. Эцсийн дүндээ зээл нь энд тэнд хагас дутуу баригдсан барилга, зарагдаагүй машин, бараа л болж хувирч байна. Агуулахаа л дүүргэхэд зориулсан зээл үйлдвэрлэгчдэд хэрэгтэй юу? Эдийн засгийн бодит секторыг дэмжих олон арга бий шүү дээ. Ноднин газар тариалангийн салбарыг Засгийн газар бодлогоороо дэмжээд ямар үр дүнд хүрснийг хүн болгон мэдэж байгаа шүү дээ. Монголбанк өөрийн зүгээс банкуудаар дамжуулан барилгын салбарыг дэмжиж байгаа, алтны салбарыг санхүүжүүлэх талаар төлөвлөсөн зүйл бий. Гэхдээ бид нэг зүйлийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй байна. Инфляцийн түвшин буурч тогтворжсон үед л хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүү жинхэнэ утгаараа буурах боломж бүрдэнэ, энэ бол хаана ч үйлчилдэг зарчим. Зарим хүмүүс ярьдаг л даа инфляци жилийн 6 хувьтай байхад ч зээлийн хүү өндөр байсан, иймээс хүүний дээд хязгаар тогтоох шаардлагатай гэж. Гэтэл 6 хувьтай байсан инфляци дорхноо л 15, 20 хувьд хүрлээ шүү дээ, ингэхлээр манай эдийн засаг ямар эмзэг байгаа нь харагдаж байгаа биз. Иймээс бид инфляцийг тууштай бууруулж, тогтмол бага түвшинд байлгахын төлөө ажиллах ѐстой. Нөгөө талаас банкны систем дэх бүтцийн өөрчлөлтийг тууштай хэрэгжүүлснээр хүүний түвшин, хүүний зөрүү багасах учиртай. Хүүг захиргаадаад эхэлбэл шалтгаан бус үр дагавартай нь тэмцсэн хэрэг болно. Богино хугацаанд үр дүн гарахыг үгүйсгэхгүй, харин дунд, урт хугацаанд явцгүй л арга. Монголбанк бодлогын хүүг хэт огцом нэмэгдүүлсэн үү? - Бодлогын хүүгээ огцом нэмлээ гэж Монголбанкийг шүүмжлэх аяс их цухалзаж байна. Угтаа бол бодлогын хүү инфляциас ч дээгүүр байх ѐстой. Бид Монгол Улсын хүүний бүтэц, өөрчлөлтийн хандлагыг бусад ижил төстэй орнуудынхтай харьцуулж үзсэн. Тэгэхэд нэг гараанаас эхэлсэн ч хүүний түвшин буурах явц манайд их удаашраад байгаа нь ажиглагдсан. Банкны системийн сул байдал үүнд нөлөөлж байгаа нь үнэн. Нөгөө талаас банк санхүүгийн системийн суурь болсон хүүний түвшин маань өөрөө гажуудалтай байгаа юм биш биз гэсэн сэжиг төрөхөөр байгаа. Ер нь эрүүл ухаанаар бодоод үзсэн ч мөнгөний үнэ инфляциас илүү байх ѐстой биз дээ? Хөгжингүй орнуудын хувьд инфляци маш бага, эдийн засгийн бүтэц өөр гэдгийг дээр дурьдсан. Тэгвэл нөхцөл байдал нэлээн төстэй ОХУ-ыг аваад үзье л дээ. Төв банкных нь дахин санхүүжилтийн хүү гэж бий, 2005 онд 5
  • 6. инфляци 11.8 хувьтай гарахад хүү 12 хувь, 2006 онд инфляци 9 хувь болоход хүү нь 11 хувь, тэгээд 2007 онд 10.0 хувь болтлоо буурч байсан. Харин 2008 онд инфляци өсөнгүүт эргээд 10.25 хувь хүртэл өссөн нь дахиад л инфляциас дээгүүр байсан. Харин яг одоо 13 хувь дээр байх шиг байна, инфляци энэ жил 15 хувь болж магадгүй гэж таамаглаж байгаа, хэрвээ инфляци ингэж өсвөл дахин санхүүжилтийн хүүг эргээд нэмэгдүүлнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдээд байна. Монголын хувьд бодлогын хүүг инфляцитай шууд уялдуулах шаардлага байсан уу гэвэл байсан, гэвч Монголбанк ийм огцом алхам хийхийг хүсээгүй бөгөөд харин ч аядуу нэмэх бодлого баримтлаж байна. Ингэснээр хадгаламжийн хүү өсөхөөр хүлээгдэж байгаа. Ер нь төгрөг гэдэг чинь бусад санхүүгийн активтай нэгэн адил эзэмшигчиддээ өгөөж авчрах учиртай. Хүн мөнгөө банкинд хадгалуулахдаа өсгөе гэж л хадгалуулдаг. Гэтэл инфляциас болоод төгрөгийн худалдан авах чадвар эцсийн дүндээ муудаж байгаа бол яах вэ? Ер нь бид бодит хүү, бодит орлого гэдэг ухагдахуунаа таягдан хаясан бололтой. Цалинг тэдэн хувиар нэмлээ л гээд байхаас биш бодит байдлаар хэдэн хувиар нэмэгдэж байгааг хэлж байгаа статистик байна уу? Банкны хүү тэд байнаа л гээд яриад байдаг, харин бодит хүү хэд байна гэдгийг ялгаж салгаж байгаа хүн байна уу? Гэтэл эдийн засагт бодит хүүний түвшин сөрөг байхаар бусад юм нь яаж зөв гольдрил руугаа орох вэ дээ. Инфляцийг үл ойшоож огт болохгүй, инфляциас болж хамгийн түрүүнд төсвийн албан хаагчид, банкны хадгаламж эзэмшигчид, зээлдүүлэгчид л үлэмж ихээр хохирно. Инфляци 17-18 хувьд хүрч буурч байгаа ч энэ бас л маш өндөр үзүүлэлт юм. Инфляци хамаагүй, эдийн засгийн өсөлт л чухал гэж ярих нь бий. Гэтэл инфляци буурахгүй бол хүү буурахгүй, хүү буурахгүй бол бодит сектор хөгжихгүй шүү дээ. Ер нь Төв банкны хүүний бүтэц нэлээн удаан хугацааны туршид зөв зохистой явж ирээгүй нь одоо харагдаж байна. Эдийн засгийн ерөнхий төлөв байдал сайн байгаа үед хүүний бүтцийн сул тал нь тэр болгон илэрдэггүй байж. Харин байдал хүндрээд ирэхээр эмзэг сул тал нь тодордог юм байна. Тухайлбал, инфляци болон бодлогын хүүний хооронд хэт их зөрүү үүссэнээс бодлогын хүү нь эдийн засаг дахь мөнгөний бодит үнэ цэнийг илэрхийлж чадахгүй байж. Төв банк нь мөнгөний бодит үнэ цэнээ мэдэхгүй байхаар яаж банкуудын үйл хөдлөлд, улмаар банкуудын хадгаламж зээлийн хүүнд дорвитой нөлөөлөх вэ, тийм үү? Бид бодлогын хүүг нэмсэн шийдвэрийнхээ нөлөөг анхааралтай ажиглаж байна. Монголбанк өмнөө тавьсан зорилгодоо хүрэх л ѐстой, шаардлага гарвал цаашаа алхах л хэрэгтэй. Бодлогын хүү өссөнөөр хэн хожиж, хэнд хохиролтой байх вэ? - Бодлогын хүү өсөхөөр хадгаламжийн хүү өснө, хадгаламжийн хүү өсөхөөр зээлийн хүү өснө. Энэ нь бизнес эрхлэгчдэд дарамт болох нь ойлгомжтой. Гэхдээ хадгаламжийн хүүг өсгөж байж л мөнгө банкны системдээ үлдэнэ, эргэн ирнэ. Монголчууд ярьдаг даа зовлонгийн түргэн нь жаргалын удаан нь гэж. Төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж байж л хүмүүс доллар шүтэхээ болино, төгрөгийн ханш тогтворжино. Ингээд бодохоор Монголбанк 2 муу юмны аль гайгүйг нь сонгосон хэрэг. Төгрөгийн сулралт үргэлжилбэл инфляцийг нэг оронтой тоонд барих энэ оны зорилт ч худлаа болно. Монголбанкны бодлогын хүү өсөхөөр төгрөг эдийн засгаас татагдана гэж шууд бас хэлж болохгүй. Үүнд 2 тайлбар хийж болох юм. Нэг талаас төгрөг банкинд эргэн ирснээр хадгаламжийн хэмжээ өснө, хадгаламжийн хэмжээ өсвөл бараг мөнгө, улмаар М2 мөнгөний нийлүүлэлт өснө. Мөнгөний нийлүүлэлт гэснээс мөнгийг механикаар нэмээд л эдийн засгаа сэргээчих юм шиг ярьж байгаа хүмүүст хандан Оросыг нэг хараарай гэж хэлмээр байна. Бодит сектортоо хэдэн зуун тэрбумаар нь рубль цутгасан ч аж үйлдвэрийн салбар нь ноднингийн мөн үеэс 16 хувиар уначихсан л байна шүү дээ! Нөгөө нэг тайлбар нь юу вэ гэхээр банкууд Төв банкны үнэт цаасыг ахиу худалдаж авснаар бага эрсдэлтэй, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэлтэй болох бөгөөд төгрөгийн нөөц хэрэгтэй болбол ямар ч үед Монголбанктай аль эсвэл өөр банктай репо хэлцэл хийж төгрөг авч болно шүү дээ. Ер нь энэ арга хэмжээ банк санхүүгийн системийг эрүүлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Төв банкны банкуудад нөлөөлөх бодлогын нөлөөг дээшлүүлнэ. Мянга мянган хадгаламж эзэмшигчдэд тустай алхам болно. Төгрөгийн тогтвортой байдал бий болж гэмээнэ эдийн 6
  • 7. засгийн тогтвортой өсөлтийн үндэс бүрдэх учиртай. Өнөөдөр зарим хүмүүсийн эрх ашиг хохирч байгаа мэт боловч маргааш бид бүгд л хожих болно. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдэг. Бид төгрөгийн тогтвортой байдлыг сэргээсэн тохиолдолд эргээд бүх бизнесмен, бүх иргэд л хожих болно. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголбанкны хэдэн нөхөд эдийн засгаа зориудаар боомилж байгаа мэтээр олон түмний тархийг угааж байх шиг. Цалин хөлс, хадгаламжаа инфляцид идүүлж буй мянга мянган хүмүүс лав үүнтэй санал нийлэхгүй болов уу. Монголбанк Монгол Улсын төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд улс орны эрх ашгийг л баримтлах болно. Урт хугацааны санхүү мөнгөний тогтвортой байдлыг бий болгосноор л эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндсийг тавих боломж бүрдэнэ. Төгрөгийн тогтвортой байдлыг бий болгох нь хүн бүрээс хамаарна - Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал нэн түвэгтэй хүнд нөхцөлд байна. 2008 онд эдийн засаг 8.9 хувиар өссөн ч улсын төсвийн алдагдал ДНБ-ний 5 хувь, гадаад худалдааны тэнцэл 600 сая орчим ам.долларын алдагдалтай гарч гадаад валютын албан нөөц 34.7 хувиар буурлаа. Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамжийн зарлага, мөнгөний нийлүүлэлт болон банкны системийн зээлийн хурдацтай өсөлт, хүнс болон нефтийн бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт, дэд бүтэцтэй холбоотой хүндрэлүүд үнийн дарамтыг ихээхэн нэмэгдүүлснээс инфляци 2008 оны эцэст 22.1 хувьтай гарсан бөгөөд энэ нь зорилтот түвшин болох 5.9 хувиас даруй 3.7 дахин их үзүүлэлт юм. Харин жилийн дунджаар авч үзвэл инфляци 28 хувьтай гарсан байна. Улсын валютын нөөц хурдацтай буурч, төгрөгийн ханшинд учирч буй дарамт нэмэгдэж байгаа нь төгрөг үнэгүйдэх, төгрөгт итгэх итгэл эрс сулрах эрсдлийг дагуулж байна. Иймээс төгрөгийн ханшинд учирч буй дарамтыг багасгах, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх нь үүсэн бий болсон нөхцөл байдалд зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ юм. Эм хэдий гашуун ч анагаах увидастай байдагчлан Монголбанк бодлогын хүүгээ өсгөж байгаа нь хумигдаж буй эдийн засгийг гүн гүнзгий хямралд нэрвэгдэх аюулаас сэргийлэх, 40 орчим хувиар унаад байгаа төгрөгөө хамгаалахад чиглэгдсэн алхам юм. Үүнийг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлж байж гэмээнэ эдийн засаг эрүүлжиж, 2010 оноос эргэн сэргэх суурь тавигдах болно. Төгрөгийн тогтвортой байдлыг бий болгохгүйгээр эдийн засагт мөнгө нийлүүлээд үр дүн гарахгүй нь өнөөдөр нэгэнт тодорхой болж байна. Хүссэн ч эс хүссэн ч зайлшгүй хийх ѐстой зөв алхам байдаг. Зөв байлаа гээд бүгдэд таалагдах албагүй. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гээд хариуцлагаас зугтаад байх юм бол хямрал улам гүнзгийрнэ, эцэст нь улам их хохирол амсана шүү дээ. Монголчууд бид эвтэй үедээ хүчтэй байдаг. Иймээс нэг нэгнийхээ ажлыг үгүйсгэхээс илүү хамтран ажиллахыг урьтал болгоцгооѐ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголбанкнаас гаргасан шийдвэрийг зөвхөн нэг талыг баримтлан сурталчилж байгаа нь эргээд зах зээлийн хүлээлтэд сөргөөр нөлөөлөхөөр байна. Иймээс олон нийтэд тэнцвэртэй мэдээллийг хүргэх тал дээр Монголбанктай хамтран ажиллахыг уриалж байна. Нийгэм, эдийн засгийг нөмөрч болзошгүй хямралаас зайлсхийхэд сэтгүүлчид та бүхний гүйцэтгэх үүрэг онцгой гэдгийг Монголбанк онцлон тэмдэглэж байна. 7