SlideShare a Scribd company logo
1 of 14
Download to read offline
1
НОГООН АЛТ ТӨСӨЛ
БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 2:
ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА
2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Улаанбаатар хот
2014 он
2
Үр дүн 2: Бэлчээрийн экологийн чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион байгуулалтыг
нэвтрүүлснээр доройтлоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийх боломж
бүрдэнэ
Ногоон Алт төслийн 4 дэх үе шатны 2 дахь жил болох 2014 онд Хэрэглээний судалгаа бүрэлдхүүн
хэсгийн хувьд хамтран ажиллах түнш байгууллагууд болох ЦУОХ, ГХГЗЗГ, ХААИС, МУИС-тай хамтран
өнгөрсөн хугацаанд хийсэн судалгааны ажлын үр дүнг нэгтгэн дүгнэх, түүнийг улс, аймаг, сумын
түвшинд хэрэгжүүлэх хэрэгцээ боломжийг тодорхойлох, зарим сумын хэмжээнд загвар байдлаар
туршиж нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж ирлээ.
Бүтээгдэхүүн 2.1: Бэлчээрийн мониторингийн үндэсний санг ажиллуулах, тоон мэдээлэлд дүн
шинжилгээ хийх, үр дүнг бодлогод суулгах чиглэлээр байгууллага, ажилтнуудын чадавхийг
бэхжүүлэх
Бүтээгдэхүүн 2.2: Бэлчээрийн экологийн чадавхид суурилсан төлөв байдлын үнэлгээний аргачлал
болон бэлчээр ашиглалтыг нэвтрүүлэх
Бүтээгдэхүүн 2.3: Бэлчээр нөхөн сэргээх, малын тэжээл тариалах, мал аж ахуйн үр ашгийг
нэмэгдүүлэх шинэ технологи нэвтрүүлэх
Бүтээгдэхүүн 2.4: Бэлчээрийн судалгааны үндэсний чадавхийг бэхжүүлэх
Бэлчээрийн мониторингийн мэдээлэл боловсруулах, бодлого боловсруулагчдад мэдээлэл
хүргэх чадавхийг бэхжүүлэх
Бэлчээрийн мониторингийн шинэчлэн боловсруулсан арга зүй нь 2011 онд үндэсний хэмжээний арга
зүй хэмээн албан ёсоор батлагдсанаар Ус цаг уурын улсын сүлжээн дээр эдүгээ 4 дэх жилдээ
мөрдөгдөн улмаар мэдээллийн нэгдсэн сан үүсгээд ажиллаж байна. Бэлчээрийн мониторингийн нэгдсэн
сангийн тогтвортой үйл ажиллагааг хангах чадавхийг бүрдүүлэх зорилгоор зөвлөх мэргэжилтэн С.
Сүнжидмаа УЦУОХ-ийн ХАА-н цаг уурын секторт байрлаж дараахь үндсэн чиглэлүүдээр зөвлөж
ажиллаж байна. Үүнд:
1. Бэлчээрийн мониторингийн тоон мэдээллийн чанар, үнэмшлийг нэмэгдүүлэх чиглэлээр.
Бэлчээрийн мониторингийн үндэсний хэмжээний нэгдсэн арга зүйг мөрдөж эхэлснээс хойших хугацаанд
буюу 2011 - 2013 онуудад Цаг уурын улсын сүлжээн дээрх бэлчээрийн мониторингийн 1550 цэг дээрээс
цуглуулж нэгдсэн санд оруулсан тоон мэдээллийг нэг бүрчлэн шалгаснаар мониторингийн анхдагч
мэдээлэл цуглуулах болон санд оруулах үед гарч буй хамгийн нийтлэг алдааны жагсаалтыг гаргалаа.
Улмаар эдгээр нийтлэг алдааг багасгах үүднээс цаашид юу юун дээр хэрхэн анхаарч ажиллах талаар
дэлгэрэнгүй зөвлөмжийг аймгуудын инженерүүдэд хүргүүлснээр дараа дараагийнхаа ажил дээр дээрх
алдаануудыг давтан гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн болно. Ийнхүү бэлчээрийн мониторингийн
үндэсний нэгдсэн сантай холбоотой алдаа дутагдлыг цаг алдалгүй шуурхай илрүүлж, авах арга
хэмжээний талаар тодорхой зөвлөмж өгч ажилласан нь нэг талаас тус сангийн үйл ажиллагааг цаг
алдалгүй цэгцрүүлэх, нөгөө талаас мэргэжилтнүүдийг чадавхижуулахад чухал ач холбогдолтой байлаа
хэмээн УЦУОХ-ийн удирдлагууд сайшааж байлаа. Монгол орны бүх аймаг, сумд, багийг хамарсан, бүтэц
болоод үйл ажиллагааны хувьд маш сайн бэхэжсэн УЦУОХ-ийн нэгдсэн сүлжээний ажилтнуудын үйл
ажиллагааны уялдаа харьцангуй сайн, тухайлбал сумын цаг уурын техникчид батлагдсан арга зүйн
дагуу жил бүхэн мониторингийн мэдээллийг цуглуулж, Аймгийн ХАА-н цаг уурын инженерүүд уг анхдагч
мэдээллүүдийг шалгаж мэдээллийн нэгдсэн санд оруулж, Улаанбаатар дахь инженер техникийн
ажилтнууд улсын хэмжээнд нэгтгэн боловсруулалт хийдэг. Ингэснээр бодлого боловсруулагчид болон
хэрэглэгчдэд чиглэсэн бэлчээрийн төлөв байдлын мэдээлэл үйлчилгээний ажил шинэ түвшинд хүргэж
жил бүр, үнэмшил сайтай мэдээ мэдээллээр хангах бүрэн боломжтой болж байна.
2. Бэлчээрийн ургамлын зүйл таньж тодорхойлох чиглэлээр чадавхижуулах.
3
Бэлчээрийн мониторингийн анхдагч мэдээллийн чанарыг сайжруулах, дараагийн шатны боловсруулалт
хийж мэдээлэл түгээх ажлыг амжилттай зохион байгуулахад орон нутаг дахь инженер техникийн
ажилтнуудад бэлчээрийн ургамлын зүйлийг зөв таньж тодорхойлох дадал чадвар эзэмшүүлэх нь
туйлын чухал юм. Энэхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, МУИС,
ХААИС-ийн мэргэжлийн судлаачидтай гэрээ хийж Улаанбаатар хот, 21 аймгийн цаг уурын
инженерүүдэд зориулсан бэлчээрийн ургамлын зүйл таньж тодорхойлох арга, аргачлалын сургалт
зохион байгуулсны зэрэгцээ сүүлийн 2 жилд Баян Өлгий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Дархан,
Орхон, Говьсүмбэр аймгаас бусад бүх аймгуудад тухайн бүс нутгийн бэлчээрийн ургамлыг таньж
тодорхойлох сургалтыг газар дээр нь зохион байгуулснаар эдгээр аймгуудын хэмжээнд бэлчээрийн
ургамлын зүйлийн жагсаалт гаргах, сан доторхи ургамлын зүйл, түүний бүтэц бүрэлдхүүнийг хянахад
бодитой үр дүн өгч эхэллээ. Дээрх үлдсэн 7 аймгийн сургалтыг 2015 онд хийхээр төлөвлөж байна.
Зураг 2. Цаг уурын инженер техникийн ажилтнуудад зориулсан бэлчээрийн ургамлын зүйл
таньж тодорхойлох, ургамлын лавлагаа гербарийн сан бүрдүүлэх дадал чадвар эзэмшүүлэх бүсчилсэн
сургалт
4
Сургалтын дараа явуулсан сургалтын хэрэгцээ, үнэлгээний товч судалгааны дүнгээр оролцогчид
ерөнхийдөө фото зураг ашиглан ургамлын зүйлийг баримжаалан тодорхойлдог байсан бол сургалтад
хамрагдсан 450 хүний 80 гаруй хувь нь ургамлын морфологи шинж дээр үндэслэсэн илүү нарийн
аргачлалаар зүйл тодорхойлох түлхүүр ашиглах чадварыг бүрэн эзэмшсэн байна. Мөн энэхүү сургалтын
нэг гол үр дүн бол сургалтанд хамрагдсан бүх сумдын хэмжээнд бэлчээрийн голлох ургамлаар лавлагаа
гербарийн санг бүрдүүлж чадсан нь бэлчээрийн мониторингийн мэдээллийн үнэмшил, чанарыг хангах
суурь нөхцлийг бүрдүүлсэн явдал мөн.
Энэ жилийн ажлын бас нэг том үр дүн бол байгалийн бүс бүслүүрээр бэлчээрийн ургамлын үндэсний
хэмжээний гербарийн санг байгуулах ажлыг эхлүүлсэн явдал мөн (Зураг 3). Энэхүү гербарийн сан дахь
бэлчээрийн түлхүүр зүйл ургамлыг нэг талаас ургамал таних лавлагаа болгон ашиглах, нөгөө талаас
бэлчээрийн мониторингийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх үндэс болох ач холбогдолтой юм.
Зураг 3. УЦУОХ-ийн ХААЦУ-ын сщкторын дэргэдэх бэлчээрийн голлох зүйл ургамлын
гербарийн сан
3. Бэлчээрийн мониторингийн тоон мэдээллийг боловсруулах, хэрэглэгчдийг мэдээлэл
үйлчилгээгээр хангах
Монгол орны байгалийн бүс бүслүүрийг төлөөлүүлж сонгосон 600 цэг дээрээс цуглуулсан хөрс, ургамал,
геоморфологийн нарийвчилсан судалгааны дүн мэдээлэл дээр үндэслэн АНУ-ын ХААЯ-ны дэргэдэх
судалгааны төвийн зөвлөхүүдийн хамт Монгол орны бэлчээрийн голлох төрлүүдийн сэргэх чадварын
зарчим, ангилалыг боловсрууллаа. Энэхүү ангилал нь бэлчээрийн газрын голлох төрлүүдээр мал
бэлчээрлэлтийг тэсвэрлэх болон сэргэх чадвар, зохистой ашиглалт алдагдсанаас гарах эрсдэлийн
талаар маш тодорхой мэдээллээр хангаж улмаар бэлчээр ашиглалтыг төлөвлөх, ашиглалтын үр нөлөөг
хянах суурь мэдээлэл болон ашиглагдах юм. Бэлчээрийн газрын сэргэх чадварын 5 зэрэглэл бүхий
энэхүү ангилал нь холбогдох эрдэмтдийн болон менежментийн багаар, мөн олон улсын хурлын илтгэл,
эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр хэлэлцэгдэж баталгаажсан болно.
Бэлчээрийн сэргэх чадварын ангилалд үндэслэн Монгол орны зонхилох 22 төрлийн бэлчээр дээр
боловсруулсан төлөв байдал шилжилтийн загвар нь бэлчээрийн төлөв байдал нэгээс нөгөө төлөвт
шилжих үндсэн шалтгаан, түүнийг сэргээх боломж, тухайн түвшинд тохирсон ашиглалтын технологийн
зөвлөмжүүдийг цогцоор нь хамарсан байх тул цаг уурын ажилтнуудын хувьд бэлчээрийн төлөв байдлын
тайлан гаргах төдийгүй бэлчээрийн газрын ашиглалтыг төлөвлөх, үнэлэх суурь мэдээ болно. Шинээр
боловсруулсан эдгээр ангилал, загваруудыг Ус цаг уурын улсын сүлжээн дээрх бэлчээрийн
мониторингийн 1550 цэгийн сүүлийн 4 жилийн бодит мэдээн дээр шалгаж шаардлагатай
өөрчлөлтүүдийг хийсэн болно. Мөн эдгээр ангилал загваруудыг бэлчээрийн мониторингийн мэдээлэл
боловсруулалтад хэрхэн ашиглах талаар аймгуудын инженерүүдэд зориулсан сургалтыг амжилттай
зохион байгууллаа. Энэхүү арга аргачлалыг эзэмшсэнээр бэлчээрийн мониторингийн сум, аймаг,
5
үндэсний хэмжээний мэдээллүүдээс хэрэгцээнд тулгуурласан үйлчилгээг аймаг, орон нутгийн хэмжээнд
явуулах бодит боломж бүрдэж байгаа юм.
Зураг.4. Бэлчээрийн мониторингийн тоон мэдээлэл боловсруулахад сэргэх чадварын ангилал,
бэлчээрийн ургамлын төлөв байдал, шилжилтийн загварыг хэрхэн ашиглах сургалтанд аймгуудын
ХАА-н цаг уурын инженерүүдийг хамрууллаа.
Бэлчээрийн мониторингийн 2012 оны мэдээлэлд сэргэх чадварыг ангилалыг ашиглан дүн шинжилгээ
хийж үзэхэд урьдчилсан байдлаар Монгол орны нийт бэлчээрийн газрын 90 хувь тодорхой түвшинд
өөрчлөлтөнд орсон, түүний 80 гаруй хувь нь бэлчээр ашиглалтыг зохистой болгон өөрчилснөөр
байгалийн аясаар 3-10 жилийн хугацаанд сэргэх боломжтой гэсэн үр дүн гарч байна.
Эдгээр шинэ ангилал, загвар болон бэлчээрийн төлөв байдлын урьдчилсан дүнг 2014 оны 6-р сарын 16-
17-ны өдрүүдэд зохион байгуулсан “Монгол орны бэлчээр салаа замын уулзварт: ” сэдэвт үндэсний
хэмжээний хэлэлцүүлгээр МАА-н салбарын бодлого боловсруулагчид, эрдэмтэд, бэлчээр ашиглагчдад
танилцуулсан билээ. Энэ нь Монгол орны хувьд бэлчээрийн одоогийн төлөв байдал, түүнийг ашиглах
нөөц боломж, зохистой бус ашиглалтаас үүдэн гарах эрсдэлүүдийг тодорхойлох, эрсдэлээс сэргийлэх
арга замыг эрэлхийлж, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар судалгаанд суурилсан
хувилбаруудыг санал болгож буй анхны оролдлого байлаа.
Дүгнэлт, сургамж:
1. 2011 оноос хойш УЦУОХ дээр хөтөлж ирсэн бэлчээрийн мониторингийн үндэсний сангийн үйл
ажиллагаанаас үзэхэд тус хүрээлэн нь бэлчээрийн мониторингийг улсын хэмжээнд явуулж, үр
дүнгээр нь мэдээлэл үйлчилгээг тогтвортой явуулах чадамжтай болох нь харагдаж байна.
2. УЦУОХ-ийн зүгээс бэлчээрийн үндэсний мониторингийн мэдээлэл солилцох, бэлчээрийн хянан
баталгааны цэг, арга зүйг нэгтгэн сайжруулах чиглэлээр ХХААЯ, ГХГЗЗГ-тай хамтран ажиллахад
бэлэн гэдгээ албан ёсоор илэрхийллээ.
3. УЦУОХ-ийн зүгээс бэлчээрийн даац багтаамжийг тооцох арга аргачлалыг сайжруулж
боловсронгуй болгох чиглэлээр Ногоон Алт төслийн зүгээс дэмжлэг үзүүлэх хүсэлтийг тавьлаа.
Бүтээгдэхүүн 2.2: Бэлчээрийн экологийн чадавхид суурилсан төлөв байдлын үнэлгээний аргачлал
болон бэлчээр ашиглалтыг нэвтрүүлэх
6
ГХГЗЗГ-ын дэргэд ажиллаж буй Экологийн чадавхийн судалгааны баг үндэсний зөвлөх Будбаатарын
удирдлаган дор 2014 онд бэлчээрийн газрыг түүний экологийн чадавхи болон ашиглагчдад нь суурилж
зохион байгуулах ажлын хэрэгцээ, давуу талын талаар ойлголт, сайн туршлагыг орон нутагт бий
болгох, тухайн чиглэлээр орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах тал
дээр бодитой үр дүн гаргаж ажиллалаа. Энэхүү шинэлэг арга барилыг тодорхой сумдад туршсан мэдлэг
туршлага дээрээ үндэслэн сумын бэлчээрийн газрын экологийн нөөц чадавхийг хэрхэн тодорхойлж
зураглах, чадавхийн мэдээлэл зураглал дээр үндэслэн сумын тухайн жилийн газар зохион
байгуулалтын төлөвлөлт, төлөвлөлтийн хэрэгжилт, түүний үр нөлөөг хэрхэн тодорхойлох үндсэн
зарчмууд, арга аргачлалыг боловсрууллаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгааны үр дүнд үндэслэн
хөрс цаг уурын нөхцөл, геоморфологийн онцлог, ургамалжилтын бүтэц бүрэлдхүүн, бүтээмж,
ашиглалтыг тэсвэрлэх болон сэргэн ургах чадавхиар нь улсын хэмжээнд бэлчээрийн 23 төрлийн бүлгийг
тодорхойллоо. Эдгээр 23 бүлгийг хөрсний физик шинжээр нь цааш нарийвчлан ангилах боломжтой
хэдий ч бэлчээрийн зохистой ашиглалтыг бий болгох үндсэн зорилготоо тулгуурлан энэхүү 23 бүлгийн
ангилалыг баримталж ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Экологийн чадавхийн үзэл баримтлалыг бэлчээр
ашиглалтыг зохион байгуулах суурь үндэс болгох ажлыг 2013 онд хамарсан 2 сум дээрээ нэмээд бүс
төлөөлсөн Дорнод аймгийн Булган, Увс аймгийн Өндөрхангай, Завхан аймгийн Идэр зэрэг 3 суманд
зохион байгуулж ажиллалаа. (Зураг 5).
Зураг 5. Бэлчээрийн газрын экологийн чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион
байгуулалтыг эдүгээ бүс төлөөлсөн 5 суманд туршин нэвтрүүллээ.
7
Эдгээр сонгосон сумдад дараахь байдлаар үйл ажиллагаа явууллаа:
1. Бэлтгэл үе шат:
- БАХ-ын хил татах,
- БАХ-ын дотор улирлын бэлчээрийн хил татах
- Сумын бэлчээрийн газрын экологийн чадавхийг тодорхойлох, зураглах
- Чадавхийн бүлэг бүрээр ургамалжилтын төлөв байдал, шилжилтийг загварчлах
- БАХ бүр дээр улирлын бэлчээрээр даац багтаамжийг тодорхойлох
2. Төлөвлөлтийн үе шат:
- Тухайн сумын бэлчээрийн тулгамдсан асуудлыг тодорхойлох
- Сумын бэлчээр зохион байгуулалтын урт хугацааны стратеги, тухайн жилийн төлөвлөгөөг
боловсруулах
- Шаардагдах төсвийг тооцох
- Сумын бэлчээрийн газрын чадавхи болон ашиглагчдад суурилсан төлөвлөгөөг батлуулах
3. Бэлчээрийн газрын чадавхи, ашиглагчдад суурилсан зохион байгуулалтыг хэрэгжүүлэх үе шат
- Сургалт зохион байгуулах
- Сумын байгаль орчны байцаагч, газрын даамал, мал эмнэлэг үржлийн тасгийн ажилтан, СБАХ-
ын тэргүүн нарын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах
- Бэлчээр ашиглах гэрээ байгуулах замаар бэлчээрийн зохистой ашиглалтанд малчдыг
чиглүүлэх, хөхүүлэн дэмжих
4. Бэлчээрийн газрын чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион байгуулалтыг хэрэгжүүлэх,
түүний үр нөлөөг хянах
- Үр нөлөөний мониторингийн загвар, шалгуур үзүүлэлтийг сонгох
- Суурь мэдээллийг бүрдүүлэх
- Фото мониторинг хийж сумын бэлчээрийн төлөв байдлын мониторингийн сан үүсгэх
Дээр дурьдсан үйл ажиллагааны бүх үе шатанд сумын засаг даргын тамгын газрын
мэргжилтнүүд, малчдын төлөөллийг оролцуулж байлаа. (Зураг 6).
8
Зураг 6. Сумын бэлчээр зохион байгуулалтанд малчдын оролцоо чухал үүрэгтэй
ЦУОХ болон ГХГЗЗГ-тай хамтран хэрэгжүүлж буй Бүтээгдхүүн 1, Бүтээгдхүүн 2 –ийн хүрээнд Монгол
орны бэлчээрийн экосистемийн онцлог, ашиглалтыг тэсвэрлэх болон ашиглалтын даргаахь сэргэн ургах
чадварын талаарх цэгцтэй мэдлэг мэдээллийг бий болгон түүнийгээ бэлчээрийн мониторинг үнэлгээний
мэдээллийг боловсруулах, мөн газар ашиглалтын суурь мэдээлэл болгож ашиглах ерөнхий зарчим,
загваруудыг боловсрууллаа. Энэ бүх шинэ мэдээ мэдээллүүд нь Засгийн газарт өргөн барихаар
төлөвлөөд буй Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангийн үндсэн хэсэг болон тул
эдгээр мэдээлэл, урьдчилсан дүнг танилцуулах, санал авах зорилгоор “Монгол орны бэлчээр: Салаа
замын уулзвар дээр” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг 2014.06.16-17-ны өдрүүдэд амжилттай зохион
байгууллаа. Уг зөвлөгөөнд бодлого боловсруулагчид, судлаачид, их сургуулийн багш нар, орон нутгийн
удирдлага, мэргэжилтнүүд, мөн малчдын төлөөлөл болох 100 гаруй хүн оролцлоо. Энэхүү зөвлөгөөнөөр
Ногоон Алт төслийн хүрээнд сүүлийн 7-8 жилд хийгдсэн ажлын үр дүнд үндэслэн 1) “Монголчуудын
НОГООН ХӨРӨНГӨ: өнөөдөр , маргааш...”, 2) “Бэлчээрийн сэргэх чадварт суурилсан даац, түүнд
ашиглалтыг зохицуулах нь”, 3) Монгол оронд бэлчээрийн тогтвортой ашиглалтыг нэвтрүүлэхэд
холбогдох яам, агентлагийн үйл ажиллагааг уялдуулах нь гэсэн 3 үндсэн чиглэлээр хуралдаан зохион
байгуулж хэлэлцүүллээ. Цаашид бэлчээрийн зохистой ашиглалтыг төлөвшүүлэх замаар малчдын
амьжиргааг сайжруулах зорилгын дор экологийн чадавхид суурилах зарчим, холбогдох шинэ шинэлэг
арга аргачлалыг малын тоо, бүтцийн зохистой харьцааг бий болгох чиглэлээр ашиглахад анхаарч
ажиллана. Өөрөөр хэлбэл,
1. Малын тоог харьцангуй бага түвшинд байлгах замаар байгалийн ургамлын сэргэн ургалт, ургац
бүрдэлтийг дэмжиж улмаар ган зудын эрсдэлийг давах чадварыг нэмэгдүүлэх
9
2. Бэлчээрийн чанар, бүтээмж сайжирснаар малын тарга хүч сайжирч, байгалийн гамшиг, өвчинд
тэсвэртэй байх
3. Малын тарга хүч сайжирч эрүүл байх нь нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх үндсэн
нөхцөл болно.
4. Бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдхүүн, бүтээмж сайжрах нь хөрсний үржил шимийг хадгалах,
зэрлэг амьтдын амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зэрэг байгаль орчны ач холбогдолтой.
Малын тооны зохистой харьцааг барих нь бэлчээрийн төлөв байдлыг хадгалах, бэлчээрийн ургамлын
сэргэн ургалтыг хангах тулгуур нөхцөл мөн, тиймээс малын тоог зохицуулах эрх зүйн болон эдийн
засгийн оновчтой хөшүүргүүдийг эрэлхийлж нэвтрүүлэх нь туйлын чухал байна.
Загвар сумдад хийсэн ажлын үр дүн, сургамжийн талаар ГХГЗЗГ-ын Менежментийн багийнханд
танилцуулж тайлагнасан бөгөөд тэдний зүгээс энэхүү арга аргачлалыг нэмэлтээр тодорхой хэдэн
сумдад, мөн нэг аймгийн түвшинд хамтран хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн билээ. ГХГЗЗГ-ын
захирал А.Хүрэлшагайн санаачилгаар ХХААЯ, БОНХАЖЯ, УЦУОШГ зэрэг байгууллагыг оролцуулан
дараахь үндсэн чиглэлүүдээр ярилцаж зөвшилцлөө. Үүнд:
1. Бэлчээрийн газрын экологийн чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион байгуулалтын
аргачлалыг үндэсний түвшинд хэрэгжүүлэх боломж
2. Бэлчээрийн үндэсний мониторинг, бэлчээрийн хянан баталгааны арга зүйг уялдуулах, мэдээлэл
солилцох чиглэлээр ГХГЗЗГ, ЦУОШГ-ууд хамтран ажиллах нь
3. ХХААЯ-ны дэргэд яам агентлагууд хоорондын ажлын хэсэг байгуулж бэлчээр ашиглалтын гэрээ,
бэлчээрийн төлбөр, малын хөлийн татварыг бэлчээрийн төлөв байдалтай уялдуулахад анхаарч
ажиллах зэрэг болно.
Хэлэлцүүлгийн дүнд талууд дараахь зүйлүүд дээр нэгдсэн ойлголтод хүрлээ:
1. Ногоон Алт төслийн хуримтлуулсан мэдлэг туршлагат үндэслэн орон нутагт байгаль орчин,
институци, эдийн засгийн хувьд зохистой газар ашиглалтын системийн үндсийг тавих чиглэлээр
ГХГЗЗГ –аас ШХА-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллах
2. Бэлчээрийн газрын экологийн чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион байгуулалтыг
нэвтрүүлэх ажлыг ГХГЗЗГ-аас дэмжиж ажиллахын зэрэгцээ сумын газар зохион байгуулалтыг
төлөвлөх журманд тусгах
3. Бэлчээрийн газрын экологийн чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион байгуулалтыг бүс
төлөөлсөн 15 сум, Архангайн аймгийн хэмжээнд нэврүүлэх ажлыг 2015-2016 онд ГХГЗЗГ Ногоон
Алт төсөлтэй хамтран санхүүжүүлж ажиллах
4. ГХГЗЗГ-ын захирал А.Хүрэлшагай энэхүү шинэ арга аргачлалыг нэвтрүүлэх ажлыг Шийдлийн
засгийн газрын бодлогот суулгах талаар Ерөнхий сайдын багт танилцуулах
10
5. ГХГЗЗГ-ын бэлчээрийн хянан баталгааны арга аргачлалыг УЦУОХ дээрх бэлчээрийн үндэсний
мониторингийн аргатай уялдуулан шинэчлэх, сангийн мэдээллээ солилцох тал дээр хамтран
ажиллах
6. ХХААЯ-ны дэргэд малын тоог зохицуулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг
хангах эрх зүйн баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллуулах зэрэг болно.
Дүгнэлт, сургамж:
1. Бэлчээрийн газрын экологийн чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион байгуулалтын үзэл
санааг ГХГЗЗГ-ийн зүгээс дэмжиж түүнийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо
илэрхийлж байгаа бөгөөд түүнийг амьдралд хэрэгжүүлж, эрх зүйн орчныг нь
баталгаажуулахад олон улсын зөвлөхүүд болон яам агентлагууд хоорондын хамтын
ажиллагаа чухал үүрэгтэй хэвээр байна.
2. Малчдын хувьд малын тоо, бүтцийн зохистой харьцааны талаар зөв ойлголт бий болсон,
гагцхүү сумын газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд малчдын оролцоог идэвхжүүлэх,
дэмжих замаар бэлчээрийн зохистой ашиглалтыг төлөвшүүлэх суурийг бэхжүүлэх
шаардлагатай.
3. Бэлчээрийн газрын экологийн чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион байгуулалтыг
нэвтрүүлэх арга туршлага, сургамжаас үндэсний болон олон улсын түвшинд, тухайлбал Төв
Азийн бэлчээрийн бүсчилсэн зөвлөлгөөн, АНУ-ын Бэлчээрийн менежментийн холбооны хурлаар
тус тус хэлэлцүүлсэн болно.
Бүтээгдэхүүн 2.3: Бэлчээрийг нөхөн сэргээх, малын тэжээл тариалах, мал аж ахуйн үр ашгийг
нэмэгдүүлэх шинэ технологи нэвтрүүлэх
Тэжээлийн нэг ба олон наст ургамал тариалах, бэлчээр сайжруулах технологийн туршилтыг
ХААИС-тай хамтран гүйцэтгэлээ.
Тэжээлийн нэг ба олон наст ургамал тариалж нэмэлт тэжээл бэлтгэх технологийн туршилтын түрүү
жилийн дүнг БАХ-ийн түвшинд нэвтрүүлэх үйлдвэрлэлийн туршилтыг 2014 онд Экстейншний
бүрэлдхүүн хэсэгтэй хамтран Ховд аймгийн Буянт, Увс аймгийн Наранбулаг сумдад гүйцэтгэлээ.
1. Туршилтын дүнгээс үзэхэд тэжээлийн олон наст ургамал царгаснаас тухайн бүс нутагт
усалгаатай нөхцөлд 2 удаа ургац авах бүрэн боломжтой. Царгас тариалсан хэсгийн малчид 7-р
сард эхний хураалтаар 6.5-6.6 т/га, намар 9-р сарын эхээр 8.2-8.8 т/га ургац тус тус хурааж
авлаа. Овъёос, судан өвс зэрэг нэг наст тэжээлийн ургамлаас нэг удаа 4,4-4,8 т/га ургац
хураасан бөгөөд хэрэв зун эрт сүүн болцын үед нь хурааж авсан нөхцөлд хэнзэлсэн талбайд
намар орой, өвөл малаа бэлчээх боломжтой нь харагдаж байна.
2. Байгалийн харилцан адилгүй бүс төлөөлсөн Завхан аймгийн Идэр, Ховд аймгийн Дөргөн, Увс
аймгийн Зүүнговь сумдын нөхцөлд бага, дунд, хүчтэй доройтсон бэлчээрийн сэргэх чадварын
судалгааг үргэлжлүүлэн гүйцэтгэлээ. Бэлчээрийн ургамалжилтын сэргэх чадвар нь байгалийн
бүслүүр болон доройтлын түвшнээс хамааран харилцан адилгүй байдгийг судалгааны дүн
харуулж байна. Сул болон дунд зэрэг доройтсон бэлчээрийг ашиглалтаас чөлөөлснөөр цаг
уурын тааламжтай нөхцөлд богино хугацааны дотор сэргэн ургаж байгаа нь Бэлчээрийн сэргэх
чадварын зарчимтай тохирч байна.
4. Бэлчээрийн экологийн докторын төгсөлтийн дараахь судлаачид ажиллалаа.
11
Ногоон Алт төслийн өмнөх шатанд хийж туршсан судалгааны ажлуудыг нэгтгэн боловсруулж олон
улсын хэмжээнд хэвлэн нийтлэх зорилгоор АНУ-д бэлчээрийн экологийн чиглэлээр докторын зэрэг
хамгаалсан Ш.Анармаа, Л.Ариунцэцэг нар МУИС дээр ажиллалаа. Судлаачид судалгааны тоон
мэдээллийг ангилж цэгцлэх, туршилтын загварыг шинэчлэн боловсруулсны үндсэн дээр бэлчээрийн
зохистой ашиглалт, мөн бэлчээрийн сэргэх чадвар гэсэн үндсэн 2 чиглэлээр бүтээлээ бичиж байна.
Судалгааны үр дүнгээс товчоор танилцуулахад, бэлчээрийн даацыг хэтрүүлэлгүй, хөнгөн буюу дунд
зэргийн эрчимтэй ашиглалтын горимоор бэлчээрийг ургамал ургалтын хугацаанд хэд ч дахин ашиглах
боломжтой. Учир нь хөнгөн болон дунд зэргийн ашиглалттай нөхцөлд бэлчээрийн ургамлын сэргэн
ургах, хөрсөнд үржил шим нөөцлөгдөх боломжууд сайн хангагдсан байдаг.
Мөн түүнчлэн бүтээмжээр доогуур, эмзэг экосистемийн хувьд сэлгэж өнжөөх нь зайлшгүй чухал. Эдгээр
бүтээлүүд нь тун удахгүй “Бэлчээрийн экологи, менежмент”, “Ургамалжилтын шинжлэх ухаан” зэрэг
олон улсын сэтгүүлүүдэд хэвлэгдэн гарах болно.
Дүгнэлт, сургамж:
1. Тэжээлийн нэг ба олон наст ургамал тариалах үйлдвэрлэлийн туршилтыг БАХ-ын түвшинд
амжилттай хэрэгжүүллээ. .
2. Технологийн туршилтуудыг цаашид үргэлжлүүлэхгүйгээр өмнөх жилүүдийн үр дүнг нэгтгэж
багцлан, бүтээгдхүүн болгох тал дээр 2015 онд голлож ажиллана.
3. МУИС-ийн багш оюутнуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн бэлчээрийн экологийн суурин
судалгааг МУИС өөрийн санхүүжилтээр үргэлжлүүлэн гүйцэтгэх боллоо.
4. Бэлчээрийн даацыг хэтрүүлэлгүй, хөнгөн буюу дунд зэргийн эрчимтэй ашиглалтын горимоор
бэлчээрийг ургамал ургалтын хугацаанд хэд ч дахин ашиглах боломжтой.
Бүтээгдэхүүн 2.4: Бэлчээрийн судалгааны үндэсний чадавхийг бэхжүүлэх
1. Залуу судлаачдын клубээр дамжуулан бэлчээрийн салбарын залуу судлаачдын
чадавхийг бэхжүүлэх нь
Бэлчээрийн залуу судлаачдыг чадавхижуулах хөтөлбөрийг МУИС-ийн дэргэдэх Бэлчээрийн залуу
судлаачдын клуб дээр хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрийн үр дүнг дараахь байдлаар нэгтгэлээ:
А. Хөтөлбөрт оролцогчдын тоо, бүрэлдхүүн нэмэгдлээ: Залуу судлаачдыг чадавхижуулах
хөтөлбөрт оролцогчдын тоо 2013 онд 74 байсан нь 2014 онд 337 болон өслөө. Энэ өсөлт нь оюутан
судлаачдын дунд клубын нэр хүнд оюутнуудын ажлын үр дүнгээр дамжин улам бүр хүлээн
зөвшөөрөгдөх болсонтой холбоотой юм. Мөн түүнчлэн клубын үйл ажиллагаанд ихэвчлэн их дээд
сургуулийн оюутан залуус хамрагддаг байсан бол төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлүүд
(БОНХАЖ, БО-ны мэргэжлийн компани, уул уурхайн компаниуд) хамрагддаг болсон нь хөтөлбөрт
оролцогчид, ашиг хүртэгчдийн бүрэлдхүүнийг өргөжүүлсэн байна.
Б. Хөтөлбөрийн хэрэгцээнд тулгуурласан байдал, оролцогчдын сэтгэл ханамж: 2014 оны
хөтөлбөр эхлэхийн өмнө болон сүүлээр 10-р сард явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд хөтөлбөр
хамрагдагсдын 83 хувь нь хөтөлбөрийн агуулга тэдний хэрэгцээнд нийцсэн, мэдлэг чадвараа
хөгжүүлэхэд ач холбогдол өндөртэй, өгөөжтэй байлаа гэж хариулсан байна. Мөн хөтөлбөрийн сүүлийн
хэсэгт Дархан дахь ХААИС-ийн багш оюутнууд оролцож эхэлсэн нь ийм сургалт, хөтөлбөрийн хэрэгцээ
шаардлага өндөр байгааг харуулж байна.
В. Залуу судлаачдын ур чадвар нэмэгдсэн байдал: Хөтөлбөрийн хүрээний сургалтууд болон эрдэм
шинжилгээний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар залуу судлаачдын мэдлэг чадвар мэдэгдэхүйц
12
нэмэгдэж байлаа. Тухайлбал, судлаачдын хэлний мэдлэг, чадвар бодитойгоор дээшилсэн (t5=7.26,
P<0.001). Чадавхижуулах хөтөлбөрийн үр дүн ч эхнээсээ гарч эхэллээ. Жишээ нь УЦУОХ-ийн эрдэм
шинжилгээний залуу ажилтан С. Ванчиндорж хэлний сургалтанд хамрагдаж сайн суралцсаны дүнд
Австралийн засгийн газрын тэтгэлгээр магистрын хөтөлбөрт хамрагдах эрхтэй боллоо. Мөн МУИС-ийн
Экологи хөтөлбөрийн оюутан Ц.Мөнхзул нь Оюу Толгой компаниас шалгаруулсан Байгаль орчны
салбарын шилдэг оюутнаар шалгарлаа.
Г. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ, шинэлэг үзэл санаа, судалгааны арга
аргачлалд суралцсан байдал: Тодорхой чиглэлүүдээр хээрийн талбайн сургалт, ганцаарчилсан
зөвлөлгөө, хэлэлцүүлэг, сургалт семинарыг зохион байгуулсны дүнд олон улсын түвшинд хүлээн
зөвшөөрөгдсөн онол, үзэл санаа, судалгааны шинэ шинэлэг арга аргачлалын талаарх оролцогчдын
мэдлэг, ойлголт мэдэгдэхүйц нэмэгдлээ. Оролцогчдын дунд явуулсан асуумж судалгаанаас үзэхэд
тэдний 70-75 хувь нь хөтөлбөрийн ач холбогдлыг дараахь байдлаар томъёолсонбайна. Үүнд:
- бэлчээрийн салбарын тулгамдаж буй гол асуудлуудаар онолын болон бодит үндэслэлийн талаар
ойлголттой болсон
- бэлчээрийн асуудлуудыг цогцоор нь үнэлж судлах арга зүй эзэмшсэн
- судалгааны анхдагч тоон мэдээллийг боловсруулах орчин үеийн аргуудал суралцлаа
- туршлагатай, нэр хүндтэй эрдэмтэн судлаачидтай ярилцах, зөвлөлгөө авах ховорхон боломжоор
хангагдсан.
Д. Судалгааны дүнгээс хэлэлцүүлж нийтлүүлсэн байдал: 2014 оны судалгааны хөтөлбөрт
хамрагдсан судлаачдаас олон улсын сэтгүүлд одоогоор нэг өгүүлэл хэвлэгдсэн, нэг өгүүлэл ойрын үед
хэвлэгдэхэд бэлэн болоод байна. Өнгөрсөн хоёр жилийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан судлаачдаас
ойрын жилүүдэд бэлчээрийн зохистой ашиглалт, бэлчээрийн бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх зэрэг
чиглэлээр хэд хэдэн өгүүлэл нийтлэгдэх төлөвтэй байна.
Эрдэм шинжилгээний тэтгэлэгт хөтөлбөр
Залуу судлаачдыг чадавхижуулж улмаар олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өрсөлдөх чадварыг
нь нэмэгдүүлэх зорилгоор судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг бэлчээрийн залуу судлаачдын клубын
дэргэд хэрэгжүүллээ. Бэлчээрийн чиглэлээр хээрийн судалгаа явуулж тоон мэдээлэл цуглуулах,
цуглуулсан тоон мэдээллээ олон улсын шаардлагын түвшинд боловсруулах, мөн бүтээлээ туурвисан
судлаачдын хувьд олон улсын сэтгүүлд нийтлүүлэх хураамжид нь тус тус дэмжлэг үзүүлэх тэтгэлгийн
нээлттэй уралдаан зарлаж явууллаа. 2014 оны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан судлаачдаас нэг
өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлэгдэн гарлаа (Монгол орны ургамалжилтын цаг хугацаа, орон зайн
хувьсал, С.Вандандорж, М.Ганцэцэг, Б.Болдгив). Дараагийн нэг өгүүлэл ойрын үед хэвлэгдэхэд бэлэн
болоод байна.
Бэлчээрийн менежментийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох хөтөлбөрийг ХААИС-
тай хамтран хэрэгжүүллээ.
2013 онд шинэчлэн боловсруулсан “Бэлчээрийн менежмент” болон “Малын тэжээллэг” хичээлийн
хөтөлбөрийг 2015/2016 оны хичээлийн жилээс мөрдөж эхэллээ. Эдгээр хичээлүүдийг шинэчилсэн
агуулгаар явуулж эхэлсэнтэй холбогдуулан багшлах боловсон хүчнийг бэлчээрийн тогтвортой
менежмент, МАА-н үйлдвэрлэлийн олон улсын шинэ чиг хандлага, сайн туршлагын талаар модул
сургалтанд хамруулж доктор Б.Батхишиг, Д.Даариймаа, С.Цанжид, Мария Фернандез, Ямасаки, Үйхара
зэрэг нэр хүндтэй эрдэмтдээр лекц уншууллаа.
Мөн багш оюутнуудын хувьд хамгийн их дутагдалтай байдаг мэргэжлийн гарын авлагаар хангах
зорилгоор тухайн чиглэлээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн номыг судалж
13
үзсэний үндсэн дээр дараахь 2 номыг сонгон холбогдох газруудаас албан ёсны зөвшөөрлийг авсны
үндсэн дээр орчуулах ажлыг эхлүүлсэн.
1. Жерри Холечек нарын “Бэлчээрийн менежментийн онол арга зүйн асуудлууд” номын 6-р хэвлэл
2. Ричард О.Келлемс нарын “малын тэжээл, тэжээллэг”
Одоогоор эхний номын орчуулга, хянан тохиолдуулах ажил дуусаад хэвлэлтэнд шилжсэн, 2 дахь номын
хувьд 2015 оны 2-р улиралд бэлэн болгохоор ажиллаж байна.
Мөн “Бэлчээрийн менежментийн онол арга зүйн асуудлууд” номын зохиогч Жерри Холечекийг урьж их
сургуулийн багш, судлаачид, засгийн газрын байгууллагын холбогдох мэргэжилтнүүдэд номынх нь
тодорхой бүлгүүдээр лекц уншуулсан нь маш ач холбогдолтой ажил болсон. Учир нь энэхүү семинарын
хүрээнд МАА-н үйлдвэрлэл, түүний дотор бэлчээрийн менежментийн бодлогын дэлхий дахины чиг
хандлага, тулгамдаж буй асуудлууд, шийдэх боломжуудын талаар чөлөөтэй санал солилцож, тухайн
чиглэлээрх сайн туршлага, алдааны талаар бодитой мэдээлэл өгсөн нь судлаачид төдийгүй бодлого
боловсруулагчдын хувьд тун сонирхолтой, үр өгөөж сайтай байлаа.
Дүгнэлт, сургамж:
• 2014 оны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан судлаачдаас нэг өгүүлэл олон улсын сэтгүүлд
хэвлэгдэн гарлаа (Монгол орны ургамалжилтын цаг хугацаа, орон зайн хувьсал, С.Вандандорж,
М.Ганцэцэг, Б.Болдгив).
• Шинэчлэн боловсруулсан “Бэлчээрийн менежмент” болон “Малын тэжээллэг” хичээлийн
хөтөлбөрийг 2015/2016 оны хичээлийн жилээс мөрдөж эхэллээ. Холбогдох сурах бичгийг
орчуулах ажил дуусах шатандаа байна.
14

More Related Content

What's hot

Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014GreengoldMongolia
 
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхБэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхGreengoldMongolia
 
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 monGGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 monGreengoldMongolia
 
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программБэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программGreengoldMongolia
 
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...GreengoldMongolia
 
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэр
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэрБэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэр
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэрGreengoldMongolia
 
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах заавар
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах зааварБэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах заавар
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах зааварGreengoldMongolia
 
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...GreengoldMongolia
 
БМАХэсгийн гарын авлага
БМАХэсгийн гарын авлагаБМАХэсгийн гарын авлага
БМАХэсгийн гарын авлагаGreengoldMongolia
 
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...GreengoldMongolia
 
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайланМалчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайланGreengoldMongolia
 
Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014GreengoldMongolia
 
Сумын бэлчээр ашиглалтын журам
Сумын бэлчээр ашиглалтын журамСумын бэлчээр ашиглалтын журам
Сумын бэлчээр ашиглалтын журамGreengoldMongolia
 
Belcheer 1
Belcheer 1Belcheer 1
Belcheer 1hi_bmb
 
Бэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргууд
Бэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргуудБэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргууд
Бэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргуудGreengoldMongolia
 
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөБАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөGreengoldMongolia
 
Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эр...
Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эр...Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эр...
Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эр...Erdenebolor Baast
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)GreengoldMongolia
 
БАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэ
БАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэБАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэ
БАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэGreengoldMongolia
 
Гэр хорооллыг хөгжүүлэх Хөтөлбөр / газар дахин төлөвлөх хувилбарууд
Гэр хорооллыг хөгжүүлэх Хөтөлбөр / газар дахин төлөвлөх хувилбаруудГэр хорооллыг хөгжүүлэх Хөтөлбөр / газар дахин төлөвлөх хувилбарууд
Гэр хорооллыг хөгжүүлэх Хөтөлбөр / газар дахин төлөвлөх хувилбаруудBayar Tsend
 

What's hot (20)

Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
 
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхБэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
 
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 monGGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
 
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программБэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
 
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
 
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэр
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэрБэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэр
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэр
 
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах заавар
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах зааварБэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах заавар
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах заавар
 
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...
 
БМАХэсгийн гарын авлага
БМАХэсгийн гарын авлагаБМАХэсгийн гарын авлага
БМАХэсгийн гарын авлага
 
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
 
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайланМалчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
 
Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
 
Сумын бэлчээр ашиглалтын журам
Сумын бэлчээр ашиглалтын журамСумын бэлчээр ашиглалтын журам
Сумын бэлчээр ашиглалтын журам
 
Belcheer 1
Belcheer 1Belcheer 1
Belcheer 1
 
Бэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргууд
Бэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргуудБэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргууд
Бэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргууд
 
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөБАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
 
Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эр...
Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эр...Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эр...
Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эр...
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
 
БАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэ
БАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэБАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэ
БАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэ
 
Гэр хорооллыг хөгжүүлэх Хөтөлбөр / газар дахин төлөвлөх хувилбарууд
Гэр хорооллыг хөгжүүлэх Хөтөлбөр / газар дахин төлөвлөх хувилбаруудГэр хорооллыг хөгжүүлэх Хөтөлбөр / газар дахин төлөвлөх хувилбарууд
Гэр хорооллыг хөгжүүлэх Хөтөлбөр / газар дахин төлөвлөх хувилбарууд
 

Similar to Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014

Monitoring vneleh
Monitoring vnelehMonitoring vneleh
Monitoring vnelehhi_bmb
 
Iltgel uul uurxain baigal xamgaalal oct-21
Iltgel  uul uurxain baigal xamgaalal oct-21Iltgel  uul uurxain baigal xamgaalal oct-21
Iltgel uul uurxain baigal xamgaalal oct-21sky-imooge
 
15.30 Буянмандах.pptx
15.30 Буянмандах.pptx15.30 Буянмандах.pptx
15.30 Буянмандах.pptxBatsukhZayat1
 
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015Баянтөр Дэлгэр
 
байгаль орчныг хамгаалах
байгаль орчныг хамгаалахбайгаль орчныг хамгаалах
байгаль орчныг хамгаалахLhagvajargal Jargal
 
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарОрхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарBayarkhuuPurevsuren1
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”Ankhbileg Luvsan
 
Argiculture drone
Argiculture droneArgiculture drone
Argiculture droneGeoMedeelel
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Unuruu Dear
 
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг хэрэгж...
Сургуулийн өмнөх боловсролын  байгууллагын сургалтын  орчны стандартыг хэрэгж...Сургуулийн өмнөх боловсролын  байгууллагын сургалтын  орчны стандартыг хэрэгж...
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг хэрэгж...Yondonsambuu Buyanbileg
 
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах ньИргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах ньAnkhbileg Luvsan
 
байгаль орчин тайлан-2014
байгаль орчин тайлан-2014байгаль орчин тайлан-2014
байгаль орчин тайлан-2014ЗАВХАН АЙМАГ
 

Similar to Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014 (20)

Monitoring vneleh
Monitoring vnelehMonitoring vneleh
Monitoring vneleh
 
Iltgel uul uurxain baigal xamgaalal oct-21
Iltgel  uul uurxain baigal xamgaalal oct-21Iltgel  uul uurxain baigal xamgaalal oct-21
Iltgel uul uurxain baigal xamgaalal oct-21
 
15.30 Буянмандах.pptx
15.30 Буянмандах.pptx15.30 Буянмандах.pptx
15.30 Буянмандах.pptx
 
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
 
байгаль орчныг хамгаалах
байгаль орчныг хамгаалахбайгаль орчныг хамгаалах
байгаль орчныг хамгаалах
 
танилцуулга ажил
танилцуулга ажилтанилцуулга ажил
танилцуулга ажил
 
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарОрхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdfСАЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
 
2021 оны тайлан
2021 оны тайлан2021 оны тайлан
2021 оны тайлан
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
 
Argiculture drone
Argiculture droneArgiculture drone
Argiculture drone
 
2017.05.18
2017.05.182017.05.18
2017.05.18
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
 
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг хэрэгж...
Сургуулийн өмнөх боловсролын  байгууллагын сургалтын  орчны стандартыг хэрэгж...Сургуулийн өмнөх боловсролын  байгууллагын сургалтын  орчны стандартыг хэрэгж...
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг хэрэгж...
 
7 honog
7 honog7 honog
7 honog
 
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах ньИргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
 
Tumennast
TumennastTumennast
Tumennast
 
байгаль орчин тайлан-2014
байгаль орчин тайлан-2014байгаль орчин тайлан-2014
байгаль орчин тайлан-2014
 

More from GreengoldMongolia

Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньGreengoldMongolia
 
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудМонгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудGreengoldMongolia
 
State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018GreengoldMongolia
 
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг..."Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...GreengoldMongolia
 
GGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENGGGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENGGreengoldMongolia
 
GGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 engGGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 engGreengoldMongolia
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”GreengoldMongolia
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...GreengoldMongolia
 
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"GreengoldMongolia
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"GreengoldMongolia
 
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршооХөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршооGreengoldMongolia
 
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаМал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаGreengoldMongolia
 
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)GreengoldMongolia
 
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээМалчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээGreengoldMongolia
 
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологиGreengoldMongolia
 
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологиGreengoldMongolia
 
Улаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологиУлаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологиGreengoldMongolia
 
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологиТэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологиGreengoldMongolia
 
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиТэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиGreengoldMongolia
 
Study on the supply of yak and camel wool
Study on the supply of yak and camel wool Study on the supply of yak and camel wool
Study on the supply of yak and camel wool GreengoldMongolia
 

More from GreengoldMongolia (20)

Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
 
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудМонгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
 
State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018
 
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг..."Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
 
GGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENGGGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENG
 
GGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 engGGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 eng
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
 
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
 
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршооХөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
 
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаМал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
 
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
 
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээМалчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
 
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
 
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
 
Улаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологиУлаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологи
 
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологиТэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
 
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиТэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
 
Study on the supply of yak and camel wool
Study on the supply of yak and camel wool Study on the supply of yak and camel wool
Study on the supply of yak and camel wool
 

Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014

  • 1. 1 НОГООН АЛТ ТӨСӨЛ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 2: ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Улаанбаатар хот 2014 он
  • 2. 2 Үр дүн 2: Бэлчээрийн экологийн чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион байгуулалтыг нэвтрүүлснээр доройтлоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийх боломж бүрдэнэ Ногоон Алт төслийн 4 дэх үе шатны 2 дахь жил болох 2014 онд Хэрэглээний судалгаа бүрэлдхүүн хэсгийн хувьд хамтран ажиллах түнш байгууллагууд болох ЦУОХ, ГХГЗЗГ, ХААИС, МУИС-тай хамтран өнгөрсөн хугацаанд хийсэн судалгааны ажлын үр дүнг нэгтгэн дүгнэх, түүнийг улс, аймаг, сумын түвшинд хэрэгжүүлэх хэрэгцээ боломжийг тодорхойлох, зарим сумын хэмжээнд загвар байдлаар туршиж нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж ирлээ. Бүтээгдэхүүн 2.1: Бэлчээрийн мониторингийн үндэсний санг ажиллуулах, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, үр дүнг бодлогод суулгах чиглэлээр байгууллага, ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх Бүтээгдэхүүн 2.2: Бэлчээрийн экологийн чадавхид суурилсан төлөв байдлын үнэлгээний аргачлал болон бэлчээр ашиглалтыг нэвтрүүлэх Бүтээгдэхүүн 2.3: Бэлчээр нөхөн сэргээх, малын тэжээл тариалах, мал аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх шинэ технологи нэвтрүүлэх Бүтээгдэхүүн 2.4: Бэлчээрийн судалгааны үндэсний чадавхийг бэхжүүлэх Бэлчээрийн мониторингийн мэдээлэл боловсруулах, бодлого боловсруулагчдад мэдээлэл хүргэх чадавхийг бэхжүүлэх Бэлчээрийн мониторингийн шинэчлэн боловсруулсан арга зүй нь 2011 онд үндэсний хэмжээний арга зүй хэмээн албан ёсоор батлагдсанаар Ус цаг уурын улсын сүлжээн дээр эдүгээ 4 дэх жилдээ мөрдөгдөн улмаар мэдээллийн нэгдсэн сан үүсгээд ажиллаж байна. Бэлчээрийн мониторингийн нэгдсэн сангийн тогтвортой үйл ажиллагааг хангах чадавхийг бүрдүүлэх зорилгоор зөвлөх мэргэжилтэн С. Сүнжидмаа УЦУОХ-ийн ХАА-н цаг уурын секторт байрлаж дараахь үндсэн чиглэлүүдээр зөвлөж ажиллаж байна. Үүнд: 1. Бэлчээрийн мониторингийн тоон мэдээллийн чанар, үнэмшлийг нэмэгдүүлэх чиглэлээр. Бэлчээрийн мониторингийн үндэсний хэмжээний нэгдсэн арга зүйг мөрдөж эхэлснээс хойших хугацаанд буюу 2011 - 2013 онуудад Цаг уурын улсын сүлжээн дээрх бэлчээрийн мониторингийн 1550 цэг дээрээс цуглуулж нэгдсэн санд оруулсан тоон мэдээллийг нэг бүрчлэн шалгаснаар мониторингийн анхдагч мэдээлэл цуглуулах болон санд оруулах үед гарч буй хамгийн нийтлэг алдааны жагсаалтыг гаргалаа. Улмаар эдгээр нийтлэг алдааг багасгах үүднээс цаашид юу юун дээр хэрхэн анхаарч ажиллах талаар дэлгэрэнгүй зөвлөмжийг аймгуудын инженерүүдэд хүргүүлснээр дараа дараагийнхаа ажил дээр дээрх алдаануудыг давтан гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн болно. Ийнхүү бэлчээрийн мониторингийн үндэсний нэгдсэн сантай холбоотой алдаа дутагдлыг цаг алдалгүй шуурхай илрүүлж, авах арга хэмжээний талаар тодорхой зөвлөмж өгч ажилласан нь нэг талаас тус сангийн үйл ажиллагааг цаг алдалгүй цэгцрүүлэх, нөгөө талаас мэргэжилтнүүдийг чадавхижуулахад чухал ач холбогдолтой байлаа хэмээн УЦУОХ-ийн удирдлагууд сайшааж байлаа. Монгол орны бүх аймаг, сумд, багийг хамарсан, бүтэц болоод үйл ажиллагааны хувьд маш сайн бэхэжсэн УЦУОХ-ийн нэгдсэн сүлжээний ажилтнуудын үйл ажиллагааны уялдаа харьцангуй сайн, тухайлбал сумын цаг уурын техникчид батлагдсан арга зүйн дагуу жил бүхэн мониторингийн мэдээллийг цуглуулж, Аймгийн ХАА-н цаг уурын инженерүүд уг анхдагч мэдээллүүдийг шалгаж мэдээллийн нэгдсэн санд оруулж, Улаанбаатар дахь инженер техникийн ажилтнууд улсын хэмжээнд нэгтгэн боловсруулалт хийдэг. Ингэснээр бодлого боловсруулагчид болон хэрэглэгчдэд чиглэсэн бэлчээрийн төлөв байдлын мэдээлэл үйлчилгээний ажил шинэ түвшинд хүргэж жил бүр, үнэмшил сайтай мэдээ мэдээллээр хангах бүрэн боломжтой болж байна. 2. Бэлчээрийн ургамлын зүйл таньж тодорхойлох чиглэлээр чадавхижуулах.
  • 3. 3 Бэлчээрийн мониторингийн анхдагч мэдээллийн чанарыг сайжруулах, дараагийн шатны боловсруулалт хийж мэдээлэл түгээх ажлыг амжилттай зохион байгуулахад орон нутаг дахь инженер техникийн ажилтнуудад бэлчээрийн ургамлын зүйлийг зөв таньж тодорхойлох дадал чадвар эзэмшүүлэх нь туйлын чухал юм. Энэхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, МУИС, ХААИС-ийн мэргэжлийн судлаачидтай гэрээ хийж Улаанбаатар хот, 21 аймгийн цаг уурын инженерүүдэд зориулсан бэлчээрийн ургамлын зүйл таньж тодорхойлох арга, аргачлалын сургалт зохион байгуулсны зэрэгцээ сүүлийн 2 жилд Баян Өлгий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Дархан, Орхон, Говьсүмбэр аймгаас бусад бүх аймгуудад тухайн бүс нутгийн бэлчээрийн ургамлыг таньж тодорхойлох сургалтыг газар дээр нь зохион байгуулснаар эдгээр аймгуудын хэмжээнд бэлчээрийн ургамлын зүйлийн жагсаалт гаргах, сан доторхи ургамлын зүйл, түүний бүтэц бүрэлдхүүнийг хянахад бодитой үр дүн өгч эхэллээ. Дээрх үлдсэн 7 аймгийн сургалтыг 2015 онд хийхээр төлөвлөж байна. Зураг 2. Цаг уурын инженер техникийн ажилтнуудад зориулсан бэлчээрийн ургамлын зүйл таньж тодорхойлох, ургамлын лавлагаа гербарийн сан бүрдүүлэх дадал чадвар эзэмшүүлэх бүсчилсэн сургалт
  • 4. 4 Сургалтын дараа явуулсан сургалтын хэрэгцээ, үнэлгээний товч судалгааны дүнгээр оролцогчид ерөнхийдөө фото зураг ашиглан ургамлын зүйлийг баримжаалан тодорхойлдог байсан бол сургалтад хамрагдсан 450 хүний 80 гаруй хувь нь ургамлын морфологи шинж дээр үндэслэсэн илүү нарийн аргачлалаар зүйл тодорхойлох түлхүүр ашиглах чадварыг бүрэн эзэмшсэн байна. Мөн энэхүү сургалтын нэг гол үр дүн бол сургалтанд хамрагдсан бүх сумдын хэмжээнд бэлчээрийн голлох ургамлаар лавлагаа гербарийн санг бүрдүүлж чадсан нь бэлчээрийн мониторингийн мэдээллийн үнэмшил, чанарыг хангах суурь нөхцлийг бүрдүүлсэн явдал мөн. Энэ жилийн ажлын бас нэг том үр дүн бол байгалийн бүс бүслүүрээр бэлчээрийн ургамлын үндэсний хэмжээний гербарийн санг байгуулах ажлыг эхлүүлсэн явдал мөн (Зураг 3). Энэхүү гербарийн сан дахь бэлчээрийн түлхүүр зүйл ургамлыг нэг талаас ургамал таних лавлагаа болгон ашиглах, нөгөө талаас бэлчээрийн мониторингийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх үндэс болох ач холбогдолтой юм. Зураг 3. УЦУОХ-ийн ХААЦУ-ын сщкторын дэргэдэх бэлчээрийн голлох зүйл ургамлын гербарийн сан 3. Бэлчээрийн мониторингийн тоон мэдээллийг боловсруулах, хэрэглэгчдийг мэдээлэл үйлчилгээгээр хангах Монгол орны байгалийн бүс бүслүүрийг төлөөлүүлж сонгосон 600 цэг дээрээс цуглуулсан хөрс, ургамал, геоморфологийн нарийвчилсан судалгааны дүн мэдээлэл дээр үндэслэн АНУ-ын ХААЯ-ны дэргэдэх судалгааны төвийн зөвлөхүүдийн хамт Монгол орны бэлчээрийн голлох төрлүүдийн сэргэх чадварын зарчим, ангилалыг боловсрууллаа. Энэхүү ангилал нь бэлчээрийн газрын голлох төрлүүдээр мал бэлчээрлэлтийг тэсвэрлэх болон сэргэх чадвар, зохистой ашиглалт алдагдсанаас гарах эрсдэлийн талаар маш тодорхой мэдээллээр хангаж улмаар бэлчээр ашиглалтыг төлөвлөх, ашиглалтын үр нөлөөг хянах суурь мэдээлэл болон ашиглагдах юм. Бэлчээрийн газрын сэргэх чадварын 5 зэрэглэл бүхий энэхүү ангилал нь холбогдох эрдэмтдийн болон менежментийн багаар, мөн олон улсын хурлын илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр хэлэлцэгдэж баталгаажсан болно. Бэлчээрийн сэргэх чадварын ангилалд үндэслэн Монгол орны зонхилох 22 төрлийн бэлчээр дээр боловсруулсан төлөв байдал шилжилтийн загвар нь бэлчээрийн төлөв байдал нэгээс нөгөө төлөвт шилжих үндсэн шалтгаан, түүнийг сэргээх боломж, тухайн түвшинд тохирсон ашиглалтын технологийн зөвлөмжүүдийг цогцоор нь хамарсан байх тул цаг уурын ажилтнуудын хувьд бэлчээрийн төлөв байдлын тайлан гаргах төдийгүй бэлчээрийн газрын ашиглалтыг төлөвлөх, үнэлэх суурь мэдээ болно. Шинээр боловсруулсан эдгээр ангилал, загваруудыг Ус цаг уурын улсын сүлжээн дээрх бэлчээрийн мониторингийн 1550 цэгийн сүүлийн 4 жилийн бодит мэдээн дээр шалгаж шаардлагатай өөрчлөлтүүдийг хийсэн болно. Мөн эдгээр ангилал загваруудыг бэлчээрийн мониторингийн мэдээлэл боловсруулалтад хэрхэн ашиглах талаар аймгуудын инженерүүдэд зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга аргачлалыг эзэмшсэнээр бэлчээрийн мониторингийн сум, аймаг,
  • 5. 5 үндэсний хэмжээний мэдээллүүдээс хэрэгцээнд тулгуурласан үйлчилгээг аймаг, орон нутгийн хэмжээнд явуулах бодит боломж бүрдэж байгаа юм. Зураг.4. Бэлчээрийн мониторингийн тоон мэдээлэл боловсруулахад сэргэх чадварын ангилал, бэлчээрийн ургамлын төлөв байдал, шилжилтийн загварыг хэрхэн ашиглах сургалтанд аймгуудын ХАА-н цаг уурын инженерүүдийг хамрууллаа. Бэлчээрийн мониторингийн 2012 оны мэдээлэлд сэргэх чадварыг ангилалыг ашиглан дүн шинжилгээ хийж үзэхэд урьдчилсан байдлаар Монгол орны нийт бэлчээрийн газрын 90 хувь тодорхой түвшинд өөрчлөлтөнд орсон, түүний 80 гаруй хувь нь бэлчээр ашиглалтыг зохистой болгон өөрчилснөөр байгалийн аясаар 3-10 жилийн хугацаанд сэргэх боломжтой гэсэн үр дүн гарч байна. Эдгээр шинэ ангилал, загвар болон бэлчээрийн төлөв байдлын урьдчилсан дүнг 2014 оны 6-р сарын 16- 17-ны өдрүүдэд зохион байгуулсан “Монгол орны бэлчээр салаа замын уулзварт: ” сэдэвт үндэсний хэмжээний хэлэлцүүлгээр МАА-н салбарын бодлого боловсруулагчид, эрдэмтэд, бэлчээр ашиглагчдад танилцуулсан билээ. Энэ нь Монгол орны хувьд бэлчээрийн одоогийн төлөв байдал, түүнийг ашиглах нөөц боломж, зохистой бус ашиглалтаас үүдэн гарах эрсдэлүүдийг тодорхойлох, эрсдэлээс сэргийлэх арга замыг эрэлхийлж, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар судалгаанд суурилсан хувилбаруудыг санал болгож буй анхны оролдлого байлаа. Дүгнэлт, сургамж: 1. 2011 оноос хойш УЦУОХ дээр хөтөлж ирсэн бэлчээрийн мониторингийн үндэсний сангийн үйл ажиллагаанаас үзэхэд тус хүрээлэн нь бэлчээрийн мониторингийг улсын хэмжээнд явуулж, үр дүнгээр нь мэдээлэл үйлчилгээг тогтвортой явуулах чадамжтай болох нь харагдаж байна. 2. УЦУОХ-ийн зүгээс бэлчээрийн үндэсний мониторингийн мэдээлэл солилцох, бэлчээрийн хянан баталгааны цэг, арга зүйг нэгтгэн сайжруулах чиглэлээр ХХААЯ, ГХГЗЗГ-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ албан ёсоор илэрхийллээ. 3. УЦУОХ-ийн зүгээс бэлчээрийн даац багтаамжийг тооцох арга аргачлалыг сайжруулж боловсронгуй болгох чиглэлээр Ногоон Алт төслийн зүгээс дэмжлэг үзүүлэх хүсэлтийг тавьлаа. Бүтээгдэхүүн 2.2: Бэлчээрийн экологийн чадавхид суурилсан төлөв байдлын үнэлгээний аргачлал болон бэлчээр ашиглалтыг нэвтрүүлэх
  • 6. 6 ГХГЗЗГ-ын дэргэд ажиллаж буй Экологийн чадавхийн судалгааны баг үндэсний зөвлөх Будбаатарын удирдлаган дор 2014 онд бэлчээрийн газрыг түүний экологийн чадавхи болон ашиглагчдад нь суурилж зохион байгуулах ажлын хэрэгцээ, давуу талын талаар ойлголт, сайн туршлагыг орон нутагт бий болгох, тухайн чиглэлээр орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах тал дээр бодитой үр дүн гаргаж ажиллалаа. Энэхүү шинэлэг арга барилыг тодорхой сумдад туршсан мэдлэг туршлага дээрээ үндэслэн сумын бэлчээрийн газрын экологийн нөөц чадавхийг хэрхэн тодорхойлж зураглах, чадавхийн мэдээлэл зураглал дээр үндэслэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөлт, төлөвлөлтийн хэрэгжилт, түүний үр нөлөөг хэрхэн тодорхойлох үндсэн зарчмууд, арга аргачлалыг боловсрууллаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгааны үр дүнд үндэслэн хөрс цаг уурын нөхцөл, геоморфологийн онцлог, ургамалжилтын бүтэц бүрэлдхүүн, бүтээмж, ашиглалтыг тэсвэрлэх болон сэргэн ургах чадавхиар нь улсын хэмжээнд бэлчээрийн 23 төрлийн бүлгийг тодорхойллоо. Эдгээр 23 бүлгийг хөрсний физик шинжээр нь цааш нарийвчлан ангилах боломжтой хэдий ч бэлчээрийн зохистой ашиглалтыг бий болгох үндсэн зорилготоо тулгуурлан энэхүү 23 бүлгийн ангилалыг баримталж ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Экологийн чадавхийн үзэл баримтлалыг бэлчээр ашиглалтыг зохион байгуулах суурь үндэс болгох ажлыг 2013 онд хамарсан 2 сум дээрээ нэмээд бүс төлөөлсөн Дорнод аймгийн Булган, Увс аймгийн Өндөрхангай, Завхан аймгийн Идэр зэрэг 3 суманд зохион байгуулж ажиллалаа. (Зураг 5). Зураг 5. Бэлчээрийн газрын экологийн чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион байгуулалтыг эдүгээ бүс төлөөлсөн 5 суманд туршин нэвтрүүллээ.
  • 7. 7 Эдгээр сонгосон сумдад дараахь байдлаар үйл ажиллагаа явууллаа: 1. Бэлтгэл үе шат: - БАХ-ын хил татах, - БАХ-ын дотор улирлын бэлчээрийн хил татах - Сумын бэлчээрийн газрын экологийн чадавхийг тодорхойлох, зураглах - Чадавхийн бүлэг бүрээр ургамалжилтын төлөв байдал, шилжилтийг загварчлах - БАХ бүр дээр улирлын бэлчээрээр даац багтаамжийг тодорхойлох 2. Төлөвлөлтийн үе шат: - Тухайн сумын бэлчээрийн тулгамдсан асуудлыг тодорхойлох - Сумын бэлчээр зохион байгуулалтын урт хугацааны стратеги, тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах - Шаардагдах төсвийг тооцох - Сумын бэлчээрийн газрын чадавхи болон ашиглагчдад суурилсан төлөвлөгөөг батлуулах 3. Бэлчээрийн газрын чадавхи, ашиглагчдад суурилсан зохион байгуулалтыг хэрэгжүүлэх үе шат - Сургалт зохион байгуулах - Сумын байгаль орчны байцаагч, газрын даамал, мал эмнэлэг үржлийн тасгийн ажилтан, СБАХ- ын тэргүүн нарын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах - Бэлчээр ашиглах гэрээ байгуулах замаар бэлчээрийн зохистой ашиглалтанд малчдыг чиглүүлэх, хөхүүлэн дэмжих 4. Бэлчээрийн газрын чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, түүний үр нөлөөг хянах - Үр нөлөөний мониторингийн загвар, шалгуур үзүүлэлтийг сонгох - Суурь мэдээллийг бүрдүүлэх - Фото мониторинг хийж сумын бэлчээрийн төлөв байдлын мониторингийн сан үүсгэх Дээр дурьдсан үйл ажиллагааны бүх үе шатанд сумын засаг даргын тамгын газрын мэргжилтнүүд, малчдын төлөөллийг оролцуулж байлаа. (Зураг 6).
  • 8. 8 Зураг 6. Сумын бэлчээр зохион байгуулалтанд малчдын оролцоо чухал үүрэгтэй ЦУОХ болон ГХГЗЗГ-тай хамтран хэрэгжүүлж буй Бүтээгдхүүн 1, Бүтээгдхүүн 2 –ийн хүрээнд Монгол орны бэлчээрийн экосистемийн онцлог, ашиглалтыг тэсвэрлэх болон ашиглалтын даргаахь сэргэн ургах чадварын талаарх цэгцтэй мэдлэг мэдээллийг бий болгон түүнийгээ бэлчээрийн мониторинг үнэлгээний мэдээллийг боловсруулах, мөн газар ашиглалтын суурь мэдээлэл болгож ашиглах ерөнхий зарчим, загваруудыг боловсрууллаа. Энэ бүх шинэ мэдээ мэдээллүүд нь Засгийн газарт өргөн барихаар төлөвлөөд буй Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангийн үндсэн хэсэг болон тул эдгээр мэдээлэл, урьдчилсан дүнг танилцуулах, санал авах зорилгоор “Монгол орны бэлчээр: Салаа замын уулзвар дээр” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг 2014.06.16-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд бодлого боловсруулагчид, судлаачид, их сургуулийн багш нар, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүд, мөн малчдын төлөөлөл болох 100 гаруй хүн оролцлоо. Энэхүү зөвлөгөөнөөр Ногоон Алт төслийн хүрээнд сүүлийн 7-8 жилд хийгдсэн ажлын үр дүнд үндэслэн 1) “Монголчуудын НОГООН ХӨРӨНГӨ: өнөөдөр , маргааш...”, 2) “Бэлчээрийн сэргэх чадварт суурилсан даац, түүнд ашиглалтыг зохицуулах нь”, 3) Монгол оронд бэлчээрийн тогтвортой ашиглалтыг нэвтрүүлэхэд холбогдох яам, агентлагийн үйл ажиллагааг уялдуулах нь гэсэн 3 үндсэн чиглэлээр хуралдаан зохион байгуулж хэлэлцүүллээ. Цаашид бэлчээрийн зохистой ашиглалтыг төлөвшүүлэх замаар малчдын амьжиргааг сайжруулах зорилгын дор экологийн чадавхид суурилах зарчим, холбогдох шинэ шинэлэг арга аргачлалыг малын тоо, бүтцийн зохистой харьцааг бий болгох чиглэлээр ашиглахад анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл, 1. Малын тоог харьцангуй бага түвшинд байлгах замаар байгалийн ургамлын сэргэн ургалт, ургац бүрдэлтийг дэмжиж улмаар ган зудын эрсдэлийг давах чадварыг нэмэгдүүлэх
  • 9. 9 2. Бэлчээрийн чанар, бүтээмж сайжирснаар малын тарга хүч сайжирч, байгалийн гамшиг, өвчинд тэсвэртэй байх 3. Малын тарга хүч сайжирч эрүүл байх нь нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх үндсэн нөхцөл болно. 4. Бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдхүүн, бүтээмж сайжрах нь хөрсний үржил шимийг хадгалах, зэрлэг амьтдын амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зэрэг байгаль орчны ач холбогдолтой. Малын тооны зохистой харьцааг барих нь бэлчээрийн төлөв байдлыг хадгалах, бэлчээрийн ургамлын сэргэн ургалтыг хангах тулгуур нөхцөл мөн, тиймээс малын тоог зохицуулах эрх зүйн болон эдийн засгийн оновчтой хөшүүргүүдийг эрэлхийлж нэвтрүүлэх нь туйлын чухал байна. Загвар сумдад хийсэн ажлын үр дүн, сургамжийн талаар ГХГЗЗГ-ын Менежментийн багийнханд танилцуулж тайлагнасан бөгөөд тэдний зүгээс энэхүү арга аргачлалыг нэмэлтээр тодорхой хэдэн сумдад, мөн нэг аймгийн түвшинд хамтран хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн билээ. ГХГЗЗГ-ын захирал А.Хүрэлшагайн санаачилгаар ХХААЯ, БОНХАЖЯ, УЦУОШГ зэрэг байгууллагыг оролцуулан дараахь үндсэн чиглэлүүдээр ярилцаж зөвшилцлөө. Үүнд: 1. Бэлчээрийн газрын экологийн чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион байгуулалтын аргачлалыг үндэсний түвшинд хэрэгжүүлэх боломж 2. Бэлчээрийн үндэсний мониторинг, бэлчээрийн хянан баталгааны арга зүйг уялдуулах, мэдээлэл солилцох чиглэлээр ГХГЗЗГ, ЦУОШГ-ууд хамтран ажиллах нь 3. ХХААЯ-ны дэргэд яам агентлагууд хоорондын ажлын хэсэг байгуулж бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн төлбөр, малын хөлийн татварыг бэлчээрийн төлөв байдалтай уялдуулахад анхаарч ажиллах зэрэг болно. Хэлэлцүүлгийн дүнд талууд дараахь зүйлүүд дээр нэгдсэн ойлголтод хүрлээ: 1. Ногоон Алт төслийн хуримтлуулсан мэдлэг туршлагат үндэслэн орон нутагт байгаль орчин, институци, эдийн засгийн хувьд зохистой газар ашиглалтын системийн үндсийг тавих чиглэлээр ГХГЗЗГ –аас ШХА-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллах 2. Бэлчээрийн газрын экологийн чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион байгуулалтыг нэвтрүүлэх ажлыг ГХГЗЗГ-аас дэмжиж ажиллахын зэрэгцээ сумын газар зохион байгуулалтыг төлөвлөх журманд тусгах 3. Бэлчээрийн газрын экологийн чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион байгуулалтыг бүс төлөөлсөн 15 сум, Архангайн аймгийн хэмжээнд нэврүүлэх ажлыг 2015-2016 онд ГХГЗЗГ Ногоон Алт төсөлтэй хамтран санхүүжүүлж ажиллах 4. ГХГЗЗГ-ын захирал А.Хүрэлшагай энэхүү шинэ арга аргачлалыг нэвтрүүлэх ажлыг Шийдлийн засгийн газрын бодлогот суулгах талаар Ерөнхий сайдын багт танилцуулах
  • 10. 10 5. ГХГЗЗГ-ын бэлчээрийн хянан баталгааны арга аргачлалыг УЦУОХ дээрх бэлчээрийн үндэсний мониторингийн аргатай уялдуулан шинэчлэх, сангийн мэдээллээ солилцох тал дээр хамтран ажиллах 6. ХХААЯ-ны дэргэд малын тоог зохицуулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллуулах зэрэг болно. Дүгнэлт, сургамж: 1. Бэлчээрийн газрын экологийн чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион байгуулалтын үзэл санааг ГХГЗЗГ-ийн зүгээс дэмжиж түүнийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байгаа бөгөөд түүнийг амьдралд хэрэгжүүлж, эрх зүйн орчныг нь баталгаажуулахад олон улсын зөвлөхүүд болон яам агентлагууд хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй хэвээр байна. 2. Малчдын хувьд малын тоо, бүтцийн зохистой харьцааны талаар зөв ойлголт бий болсон, гагцхүү сумын газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд малчдын оролцоог идэвхжүүлэх, дэмжих замаар бэлчээрийн зохистой ашиглалтыг төлөвшүүлэх суурийг бэхжүүлэх шаардлагатай. 3. Бэлчээрийн газрын экологийн чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион байгуулалтыг нэвтрүүлэх арга туршлага, сургамжаас үндэсний болон олон улсын түвшинд, тухайлбал Төв Азийн бэлчээрийн бүсчилсэн зөвлөлгөөн, АНУ-ын Бэлчээрийн менежментийн холбооны хурлаар тус тус хэлэлцүүлсэн болно. Бүтээгдэхүүн 2.3: Бэлчээрийг нөхөн сэргээх, малын тэжээл тариалах, мал аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх шинэ технологи нэвтрүүлэх Тэжээлийн нэг ба олон наст ургамал тариалах, бэлчээр сайжруулах технологийн туршилтыг ХААИС-тай хамтран гүйцэтгэлээ. Тэжээлийн нэг ба олон наст ургамал тариалж нэмэлт тэжээл бэлтгэх технологийн туршилтын түрүү жилийн дүнг БАХ-ийн түвшинд нэвтрүүлэх үйлдвэрлэлийн туршилтыг 2014 онд Экстейншний бүрэлдхүүн хэсэгтэй хамтран Ховд аймгийн Буянт, Увс аймгийн Наранбулаг сумдад гүйцэтгэлээ. 1. Туршилтын дүнгээс үзэхэд тэжээлийн олон наст ургамал царгаснаас тухайн бүс нутагт усалгаатай нөхцөлд 2 удаа ургац авах бүрэн боломжтой. Царгас тариалсан хэсгийн малчид 7-р сард эхний хураалтаар 6.5-6.6 т/га, намар 9-р сарын эхээр 8.2-8.8 т/га ургац тус тус хурааж авлаа. Овъёос, судан өвс зэрэг нэг наст тэжээлийн ургамлаас нэг удаа 4,4-4,8 т/га ургац хураасан бөгөөд хэрэв зун эрт сүүн болцын үед нь хурааж авсан нөхцөлд хэнзэлсэн талбайд намар орой, өвөл малаа бэлчээх боломжтой нь харагдаж байна. 2. Байгалийн харилцан адилгүй бүс төлөөлсөн Завхан аймгийн Идэр, Ховд аймгийн Дөргөн, Увс аймгийн Зүүнговь сумдын нөхцөлд бага, дунд, хүчтэй доройтсон бэлчээрийн сэргэх чадварын судалгааг үргэлжлүүлэн гүйцэтгэлээ. Бэлчээрийн ургамалжилтын сэргэх чадвар нь байгалийн бүслүүр болон доройтлын түвшнээс хамааран харилцан адилгүй байдгийг судалгааны дүн харуулж байна. Сул болон дунд зэрэг доройтсон бэлчээрийг ашиглалтаас чөлөөлснөөр цаг уурын тааламжтай нөхцөлд богино хугацааны дотор сэргэн ургаж байгаа нь Бэлчээрийн сэргэх чадварын зарчимтай тохирч байна. 4. Бэлчээрийн экологийн докторын төгсөлтийн дараахь судлаачид ажиллалаа.
  • 11. 11 Ногоон Алт төслийн өмнөх шатанд хийж туршсан судалгааны ажлуудыг нэгтгэн боловсруулж олон улсын хэмжээнд хэвлэн нийтлэх зорилгоор АНУ-д бэлчээрийн экологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Ш.Анармаа, Л.Ариунцэцэг нар МУИС дээр ажиллалаа. Судлаачид судалгааны тоон мэдээллийг ангилж цэгцлэх, туршилтын загварыг шинэчлэн боловсруулсны үндсэн дээр бэлчээрийн зохистой ашиглалт, мөн бэлчээрийн сэргэх чадвар гэсэн үндсэн 2 чиглэлээр бүтээлээ бичиж байна. Судалгааны үр дүнгээс товчоор танилцуулахад, бэлчээрийн даацыг хэтрүүлэлгүй, хөнгөн буюу дунд зэргийн эрчимтэй ашиглалтын горимоор бэлчээрийг ургамал ургалтын хугацаанд хэд ч дахин ашиглах боломжтой. Учир нь хөнгөн болон дунд зэргийн ашиглалттай нөхцөлд бэлчээрийн ургамлын сэргэн ургах, хөрсөнд үржил шим нөөцлөгдөх боломжууд сайн хангагдсан байдаг. Мөн түүнчлэн бүтээмжээр доогуур, эмзэг экосистемийн хувьд сэлгэж өнжөөх нь зайлшгүй чухал. Эдгээр бүтээлүүд нь тун удахгүй “Бэлчээрийн экологи, менежмент”, “Ургамалжилтын шинжлэх ухаан” зэрэг олон улсын сэтгүүлүүдэд хэвлэгдэн гарах болно. Дүгнэлт, сургамж: 1. Тэжээлийн нэг ба олон наст ургамал тариалах үйлдвэрлэлийн туршилтыг БАХ-ын түвшинд амжилттай хэрэгжүүллээ. . 2. Технологийн туршилтуудыг цаашид үргэлжлүүлэхгүйгээр өмнөх жилүүдийн үр дүнг нэгтгэж багцлан, бүтээгдхүүн болгох тал дээр 2015 онд голлож ажиллана. 3. МУИС-ийн багш оюутнуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн бэлчээрийн экологийн суурин судалгааг МУИС өөрийн санхүүжилтээр үргэлжлүүлэн гүйцэтгэх боллоо. 4. Бэлчээрийн даацыг хэтрүүлэлгүй, хөнгөн буюу дунд зэргийн эрчимтэй ашиглалтын горимоор бэлчээрийг ургамал ургалтын хугацаанд хэд ч дахин ашиглах боломжтой. Бүтээгдэхүүн 2.4: Бэлчээрийн судалгааны үндэсний чадавхийг бэхжүүлэх 1. Залуу судлаачдын клубээр дамжуулан бэлчээрийн салбарын залуу судлаачдын чадавхийг бэхжүүлэх нь Бэлчээрийн залуу судлаачдыг чадавхижуулах хөтөлбөрийг МУИС-ийн дэргэдэх Бэлчээрийн залуу судлаачдын клуб дээр хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрийн үр дүнг дараахь байдлаар нэгтгэлээ: А. Хөтөлбөрт оролцогчдын тоо, бүрэлдхүүн нэмэгдлээ: Залуу судлаачдыг чадавхижуулах хөтөлбөрт оролцогчдын тоо 2013 онд 74 байсан нь 2014 онд 337 болон өслөө. Энэ өсөлт нь оюутан судлаачдын дунд клубын нэр хүнд оюутнуудын ажлын үр дүнгээр дамжин улам бүр хүлээн зөвшөөрөгдөх болсонтой холбоотой юм. Мөн түүнчлэн клубын үйл ажиллагаанд ихэвчлэн их дээд сургуулийн оюутан залуус хамрагддаг байсан бол төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлүүд (БОНХАЖ, БО-ны мэргэжлийн компани, уул уурхайн компаниуд) хамрагддаг болсон нь хөтөлбөрт оролцогчид, ашиг хүртэгчдийн бүрэлдхүүнийг өргөжүүлсэн байна. Б. Хөтөлбөрийн хэрэгцээнд тулгуурласан байдал, оролцогчдын сэтгэл ханамж: 2014 оны хөтөлбөр эхлэхийн өмнө болон сүүлээр 10-р сард явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд хөтөлбөр хамрагдагсдын 83 хувь нь хөтөлбөрийн агуулга тэдний хэрэгцээнд нийцсэн, мэдлэг чадвараа хөгжүүлэхэд ач холбогдол өндөртэй, өгөөжтэй байлаа гэж хариулсан байна. Мөн хөтөлбөрийн сүүлийн хэсэгт Дархан дахь ХААИС-ийн багш оюутнууд оролцож эхэлсэн нь ийм сургалт, хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулж байна. В. Залуу судлаачдын ур чадвар нэмэгдсэн байдал: Хөтөлбөрийн хүрээний сургалтууд болон эрдэм шинжилгээний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар залуу судлаачдын мэдлэг чадвар мэдэгдэхүйц
  • 12. 12 нэмэгдэж байлаа. Тухайлбал, судлаачдын хэлний мэдлэг, чадвар бодитойгоор дээшилсэн (t5=7.26, P<0.001). Чадавхижуулах хөтөлбөрийн үр дүн ч эхнээсээ гарч эхэллээ. Жишээ нь УЦУОХ-ийн эрдэм шинжилгээний залуу ажилтан С. Ванчиндорж хэлний сургалтанд хамрагдаж сайн суралцсаны дүнд Австралийн засгийн газрын тэтгэлгээр магистрын хөтөлбөрт хамрагдах эрхтэй боллоо. Мөн МУИС-ийн Экологи хөтөлбөрийн оюутан Ц.Мөнхзул нь Оюу Толгой компаниас шалгаруулсан Байгаль орчны салбарын шилдэг оюутнаар шалгарлаа. Г. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ, шинэлэг үзэл санаа, судалгааны арга аргачлалд суралцсан байдал: Тодорхой чиглэлүүдээр хээрийн талбайн сургалт, ганцаарчилсан зөвлөлгөө, хэлэлцүүлэг, сургалт семинарыг зохион байгуулсны дүнд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн онол, үзэл санаа, судалгааны шинэ шинэлэг арга аргачлалын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголт мэдэгдэхүйц нэмэгдлээ. Оролцогчдын дунд явуулсан асуумж судалгаанаас үзэхэд тэдний 70-75 хувь нь хөтөлбөрийн ач холбогдлыг дараахь байдлаар томъёолсонбайна. Үүнд: - бэлчээрийн салбарын тулгамдаж буй гол асуудлуудаар онолын болон бодит үндэслэлийн талаар ойлголттой болсон - бэлчээрийн асуудлуудыг цогцоор нь үнэлж судлах арга зүй эзэмшсэн - судалгааны анхдагч тоон мэдээллийг боловсруулах орчин үеийн аргуудал суралцлаа - туршлагатай, нэр хүндтэй эрдэмтэн судлаачидтай ярилцах, зөвлөлгөө авах ховорхон боломжоор хангагдсан. Д. Судалгааны дүнгээс хэлэлцүүлж нийтлүүлсэн байдал: 2014 оны судалгааны хөтөлбөрт хамрагдсан судлаачдаас олон улсын сэтгүүлд одоогоор нэг өгүүлэл хэвлэгдсэн, нэг өгүүлэл ойрын үед хэвлэгдэхэд бэлэн болоод байна. Өнгөрсөн хоёр жилийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан судлаачдаас ойрын жилүүдэд бэлчээрийн зохистой ашиглалт, бэлчээрийн бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх зэрэг чиглэлээр хэд хэдэн өгүүлэл нийтлэгдэх төлөвтэй байна. Эрдэм шинжилгээний тэтгэлэгт хөтөлбөр Залуу судлаачдыг чадавхижуулж улмаар олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг бэлчээрийн залуу судлаачдын клубын дэргэд хэрэгжүүллээ. Бэлчээрийн чиглэлээр хээрийн судалгаа явуулж тоон мэдээлэл цуглуулах, цуглуулсан тоон мэдээллээ олон улсын шаардлагын түвшинд боловсруулах, мөн бүтээлээ туурвисан судлаачдын хувьд олон улсын сэтгүүлд нийтлүүлэх хураамжид нь тус тус дэмжлэг үзүүлэх тэтгэлгийн нээлттэй уралдаан зарлаж явууллаа. 2014 оны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан судлаачдаас нэг өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлэгдэн гарлаа (Монгол орны ургамалжилтын цаг хугацаа, орон зайн хувьсал, С.Вандандорж, М.Ганцэцэг, Б.Болдгив). Дараагийн нэг өгүүлэл ойрын үед хэвлэгдэхэд бэлэн болоод байна. Бэлчээрийн менежментийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох хөтөлбөрийг ХААИС- тай хамтран хэрэгжүүллээ. 2013 онд шинэчлэн боловсруулсан “Бэлчээрийн менежмент” болон “Малын тэжээллэг” хичээлийн хөтөлбөрийг 2015/2016 оны хичээлийн жилээс мөрдөж эхэллээ. Эдгээр хичээлүүдийг шинэчилсэн агуулгаар явуулж эхэлсэнтэй холбогдуулан багшлах боловсон хүчнийг бэлчээрийн тогтвортой менежмент, МАА-н үйлдвэрлэлийн олон улсын шинэ чиг хандлага, сайн туршлагын талаар модул сургалтанд хамруулж доктор Б.Батхишиг, Д.Даариймаа, С.Цанжид, Мария Фернандез, Ямасаки, Үйхара зэрэг нэр хүндтэй эрдэмтдээр лекц уншууллаа. Мөн багш оюутнуудын хувьд хамгийн их дутагдалтай байдаг мэргэжлийн гарын авлагаар хангах зорилгоор тухайн чиглэлээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн номыг судалж
  • 13. 13 үзсэний үндсэн дээр дараахь 2 номыг сонгон холбогдох газруудаас албан ёсны зөвшөөрлийг авсны үндсэн дээр орчуулах ажлыг эхлүүлсэн. 1. Жерри Холечек нарын “Бэлчээрийн менежментийн онол арга зүйн асуудлууд” номын 6-р хэвлэл 2. Ричард О.Келлемс нарын “малын тэжээл, тэжээллэг” Одоогоор эхний номын орчуулга, хянан тохиолдуулах ажил дуусаад хэвлэлтэнд шилжсэн, 2 дахь номын хувьд 2015 оны 2-р улиралд бэлэн болгохоор ажиллаж байна. Мөн “Бэлчээрийн менежментийн онол арга зүйн асуудлууд” номын зохиогч Жерри Холечекийг урьж их сургуулийн багш, судлаачид, засгийн газрын байгууллагын холбогдох мэргэжилтнүүдэд номынх нь тодорхой бүлгүүдээр лекц уншуулсан нь маш ач холбогдолтой ажил болсон. Учир нь энэхүү семинарын хүрээнд МАА-н үйлдвэрлэл, түүний дотор бэлчээрийн менежментийн бодлогын дэлхий дахины чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд, шийдэх боломжуудын талаар чөлөөтэй санал солилцож, тухайн чиглэлээрх сайн туршлага, алдааны талаар бодитой мэдээлэл өгсөн нь судлаачид төдийгүй бодлого боловсруулагчдын хувьд тун сонирхолтой, үр өгөөж сайтай байлаа. Дүгнэлт, сургамж: • 2014 оны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан судлаачдаас нэг өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлэгдэн гарлаа (Монгол орны ургамалжилтын цаг хугацаа, орон зайн хувьсал, С.Вандандорж, М.Ганцэцэг, Б.Болдгив). • Шинэчлэн боловсруулсан “Бэлчээрийн менежмент” болон “Малын тэжээллэг” хичээлийн хөтөлбөрийг 2015/2016 оны хичээлийн жилээс мөрдөж эхэллээ. Холбогдох сурах бичгийг орчуулах ажил дуусах шатандаа байна.
  • 14. 14