Ce diaporama a bien été signalé.
Nous utilisons votre profil LinkedIn et vos données d’activité pour vous proposer des publicités personnalisées et pertinentes. Vous pouvez changer vos préférences de publicités à tout moment.

гадаад хэл хэрхэн сурах

5 755 vues

Publié le

гадаад хэл хэрхэн сурах

1. 1. Гадаад хэл хэрхэн сурах
Гадаад хэлийг хэрхэн хурдан, сайн сурах талаар олон газраас уншиж мэдэж болох хэдий ч хүмүүс хэн нэгний хувийн туршлагыг ихэд сонирхдог. Энэ туршлага нь янз бүрийн л нөлөө үзүүлэх байх, би ямар ч байсан өөрийн туршлага болон зарим зөвлөмжийг үүгээр хэлэх гэсэн юм.
Хүсэл мөрөөдөл
Миний амьралдаа үргэлж баримталдаг нэг зарчим бол өөрийгөө дэлхий дээр амьдарч буй зургаан тэрбум хүний нэг л гэж бодож, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж явдаг. Тийм ч учраас англи хэлийг өдий хэмжээнд сурсан маань дэлхийн хүн амын 2 тэрбум гаруй хүнтэй холбоотой бүхий л зүйлийг эх хэлээр нь ойлгохыг хүсдэгтэй холбоотой. Цаашид ч би дахиад өөр гадаад хэл судлах сонирхолтой байгаа.
. Миний хувьд англи хэл сурахад нөлөөлсөн том хүчэн зүйл бол Америк явах гээд жижигхээн хэлний шалгалтанд тэнцэхгүй унаж байсан үе байгаа юм. Шударга бус явдалд эгдүүцсэн би хэнийг ч тэнд буруутгаагүй. Гагцхүү би өөрөө л маргаангүйгээр хэлийг хаана ч хүлээн зөвшөөрөгдтөл сурах ёстой юм байна даа гэж бодсон.

Хэл сурах шалтгаан ба зорилго
Ямар ч гадаад хэлийг хамгийн багадаа “нэг жил” нэлээд цаг гаргаж шимтэн үзэж байж захаас нь мэдэж авдаг. Тийм учраас гадаад хэлийг сурах гэж буй зорилгоо сайн мэдэж, цаг хугацаа зарцуулахад бэлэн байх хэрэгтэй.
Миний хувьд хэл сурна гэдэг бол тэр хэл дээр ярьдаг бүх ард түмний соел иргэншлийг танин мэдэх, тэдний нүдээр бас ертөнцийг танин мэдэх гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл хүн олон хэл мэддэг байх тусам олон амьдралаар амьдрах буюу тэр хэмжээгээр ертөнцийг танин мэдэж, хүлээн авдаг болдог байх.
Амьдралд хэрэглэж сурах
Англи, орос хэлийг би “сайн” мэдэхгүй. Орос хэлийг арван жилд зургаан жил дараалан, их сургуульд нэг жил үзсэн юм. Гэхдээ Говь-Алтай аймгийн 1-р сургуульд АНУ –с Mary гэдэг багш ирэн анх Англи хэл зааж анхны хоёр сардаа л би гол юмаа сурсан байх. Энэ нь үзсэн бүх зүйлээ амьдралд хэрэглэж сурах хэрэгтэй байсныг харуулсан. Үнэндээ Говь-Алтайд Англичууд байхгүй болохоор харьцах боломж байгаагүй л дээ. Ямар дүү нартайгаа англиар ярилтай биш.
Хуулан бичих
Арван жилд манай Орос хэлний багш маань чи юугаа ч мэдэхгүй байж нэг хуудас юмыг дахиад орос хэлээр хуулаад биччихэд илүүдэхгүй гэж загнаж байсан юм. Англи хэлийг сурахдаа би бас заримдаа зохион бичлэгийг багш зассаны дараа дахиад хуулан бичдэг байсан. Шууд юм мэдрэгдэхгүй ч гэсэн хүний оюун санаа хуулан бичих хооронд бүх юмыг хүлээн авч л байдаг байлгүй дээ.
Унших нь бичихийн үндэс
Орос хэл сурахад дэлхийн сонгодог уран зохиолыг уншсан маань маш хэрэг болсон байх гэж боддог. Англи хэлийг сурахад ч гэсэн олон хувь хүний намтар, мөн үлгэр уншсан нь бичих болоод хурдан уншаад, хурдан ойлгох чадвар олж авахад тусалсан болов уу гэж боддог.
Сонсох нь ярихын үндэс
Англи хэлийг сурахад радио сонссон, зурагт үзсэн минь “чихний бөглөө” гаргасан гэж боддог. Англи хэл дээр зурагт анх үзэж байсан эхний долоо хоногт надад мэддэг үг нэг ч байгаагүй. Хоёр дахь долоо хоногт би хэдэн мэддэг үгээ барьж сонсдог болсон. Гурав дахь долоо хоногт заримдаа сонссон мэдэхгүй үгээ сонсох шиг болсон. Дөрөв дэх долоо хоногт ерөнхийдөө юун тухай ярьж байгааг нь барьцаалдаг болсон. Энэ нь өдөр болгон үзсэний үр дүн шүү дээ. Зөвхөн тэр оронд очиж байж тэр хэлийг сурна Би санал нийлэхгүй. Гэхдээ би тун болохгүй үедээ ямар ч зардал гарсан гэсэн бүх юмаа шавхаад, зээлээд ч болсон Сингапур луу л гурван сар явьяа гэж боддог байсан. Тэгээд бараг л гудамжинд хэнтэй ч хамаагүй өдөр шөнөгүй яриад хэл сурна гэж боддог байж билээ. Гэтэл америк, англи, австрали улс руу гарсан хүмүүс өөрсдөө тухайн улсдаа амьдрах, чадвал хэдэн төгрөг хураахыг хүсдэг. Хэлийг нь сайн мэдэхгүй болохоор хар ажил л хийнэ, тэгээд ийм ажил хийж байгаа хүн хэлээ сайжруулах боломж бараг л гарахгүй. Тийм болохоор энэ хүчин зүйлийг бас тооцоолох хэрэгтэй.
Интернэт
Интернэтгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй гэж зарим хүмүүс ярих дуртай болжээ. Энэ бол буруу, энэ тухай надаас өөр олон хүн нэгэнтээ хэлсэн, хэлж байгаа. Гэхдээ үүнийг хэл сурахдаа зөв ашиглавал үнэлж баршгүй ашигтай үнэ төлбөргүй сурах бичиг, багш, дамжаа зөвхөн энд л байна даа. Би өөрөө англи хэлийг сурч байхдаа англиар чалчдаг янз бүрийн сайт руу орж, англи хэл сурахад тусалдаг нэлээд хэдэн сайтны гишүүн болсон байсан.
Төсөөлөл ба мэдээллийн хязгаар
Дэлхий дээр 2000 хүн амьдарч байна гээд төсөөлбөл дунджаар 1 монгол, 400 хятад, 400 энэтхэг, 100 америк, 100 индонез, 60 орос, 50 япон гээд хүмүүс амьдрах юм шиг байгаа юм. Тэгээд бодохоор Та зөвхөн Монгол хэл, эсхүл өөр хэд хэдэн хэл мэддэг бол энэ дэлхий ертөнцөөс тэр хэмжээндээ л төсөөлөл, мэдээлэл авч байгаа гэж болох байхаа. Хэдийгээр Интернэт зэргээр дамжуулаад Монголчууд нэг хэсэг үеэ бодвол асар их мэдээлэл хүлээж авч байгаа ч тэрнийг англи, хятад хэл дээрхи ч юмуу мэдээллийн орон зайтай харьцуулшгүй байлгүй дээ.
“Нэг хэл – нэг л амьдрал, хоёр хэл – хоёр амьдрал, гурван хэл - гурван амьдрал, …”
Гадаад хэл сурахад юу анхаарах вэ?
1.Эхлээд зорилгоо сайтар тодорхойл
2.Ямар гадаад хэл сурч эзэмшихээ сонго
3.Тодорхой төлөвлөгөө гаргаж өдрийнхөө хуваарийг нарийн гарга
4.Холбогдох ном ,сурах бичиг ,толь ,бичлэгтэй хуурцаг зэргийг базааж ав
5. Сурах бичгээс өөрт тохирохыг сонгож аваад эхнээс нь дуустал нарийн үз
6. Өдөр бүр дор хаяад 2 цаг тогтмол үзэж бай
7. Үзэж буй хэнийхээ авиа ба хэлзүйн эргэлзээ төрүүлсэн асуудлаар мэргэжлийн зөвөлгөө авах буюу богино хугацааны чанартай курс дамжаанд суралцахад илүүдэхгүй
8. Шинэ үг хэллэгийг бяцхан цаасан дээр тэмдэглэн гарын доор авч явбал амархан цээжлэдэг төдийгүй цээжлэх ой сайжирна
9. Шинэ үгийг олон дахин бичиж бай
Ингэсэнээр бичгийн хэв сайжирч алдаагүй бичдэг болно
10. Бичлэгтэй хуурцаг гадаад хэлний радио ба нэвтрүүлг ийг өдөр өнжилгүй сонсож үзэх нь чухал . Үүний ачаар чих дасал болж дуудлага чинь сайжирна
11. Тухайн хэлээр бага боловч зөв ярихыг хичээ. Харин биеэ барих ичиж зовох юм бол хэзээ ч чөлөөтэй ярьдаг болохгүй
12. Үзэж буй хэлээрээ өдөр тутам ном сонин унших хэрэгтэй
Эхэн үед юу ч ойлгохгүй байж болно
Бүү шантар унших тусам үгийн сан нэмэгдэж шинэ сонин зүйлээр мэдлэг чинь арвижна
Өдөр дутам тэвчээртэй үр ашигтай хөдөлмөр зорилгод чинь хүргэнэ
Толь бичиг нь гадаад хэл сурах хүнд хамгийн сайн эрдэмтэн багш юм. Тиймээс дор хаяж нэг толь бичиг танд байх шаардлагатай. Энэ нь зүгээр ч нэг толь бус үгийн утгийн тайлбар толь байх хэрэгтэй шүү. Гэхдээ хамгийн гол нь танд мэдлэг өгч чаддаг байх ёстой. Тиймээс толь бичгээ сонгох үед хэдэн үгийн утга, уг гарвал, тайлбарыг хараад танд ойлгомжгүй бол арай хялбарыг, харин хэтэрхий хялбар бол илүү ахисан түвшинийг сонгоорой.
Бичиж цээжилбэл илүү хурдан тогтоогдоноГадаад хэл сурахад үг цээжилнэ гэдэг хамгийн чухал зүйл. Цээжилнэ гэхээр хэн хүний толгойд уншиж цээжлэх арга хамгийн түрүүнд рефлексээр толгойд буудаг. Тэгвэл та уншиж цээжлэхийн хажуугаар мэдэхгүй үгнүүдээ жагсаан бичээд үзээрэй. Олон дахин уншсанаас илүү хурдан тогтоогдоно. Хэд уншаад цээжээр бичээд үзээрэй. Зөв хэлж суртлаа дахин дахин хэлЗарим үгийг сонсоод хэлэх гэхээр буруу хэлээд байдал тохиолдол олон. Хэрэв ингээд анхнаасаа л буруу сурчихвал цаашдаа засахад маш хэцүү болдог. Өөрөөр хэлбэл "сурсан юмыг сураар боож болдоггүй" л гэсэн үг. Тиймээс тухайн үгээ чангаар зөв үсэглэж уншаад, чаддаг болтлоо дахин дахин чангаар дуудах хэрэгтэй Тухайн хэлээрээ сонсСурч байгаа хэлээрээ радио, нэвтрүүлэг, хүний яриа зэргийг сонсоно гэдэг таны чихийг онгойлгоно л гэсэн үг. Өөрөөр хэлбэл ном, хичээл дээр заадгаас амьдрал дээр арай өөр байх тохиолдол бий. Тиймээс яг бодит байдал дээр хэрхэн ярьдаг, үгнүүдийг хэрхэн дууддагийг сурах үүнээс илүү сайн арга байхгүй. Мөн тэр хэлээрээ дуу хөгжим сонирхоно гэдэг маш чухал хичээл шүү.Хүнтэй ярилцХэл сурахад наад зах нь жил орчим шаардагдана гэж ярьдаг. Үүний жишгээр жил гаруйн хугацаанд баахан үг, дүрэм цээжилсэн байж болно. Гэхдээ та хамгийн гол нь сурсан юмаа амьдралд ашиглах хэрэгтэй. Ингэвэл жил биш дээрх хугацаа cap ч байж болох юм. Зарим хүмүүс энд өчнөөн жил сурчхаад яг гадаадад очоод чөлөөтэй ярьж чаддаггүй. Харин нутагт нь очоод ганц хоёр сарын дараа л яг өөртөө хэрэгтэй чухал зүйлүүдийг сурч эхэлдэг гэж ярьсан хүмүүсийн туршлага ч бий.Сонирхдог зүйлээ уншТаны сонирхлыг татдаг зүйлтэй холбоотой ном зохиол, сонин сэтгүүл орчуулж уншихыг оролд. Магадгүй та хөлбөмбөгт дуртай бол түүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл уншиж болох юм. Ингэхдээ анх уншаад бүгдийг нь заавал ойлгож чаддаг байх тохиолдол ховор. Сонирхдог зүйлээ унших нь ойлгоход хялбар бөгөөд ихэвчлэн заадаг англи хэлнээс шилжсэн утгатай хэлц үг зэргүүд нь спорт мэтийн сэдвүүдэд олон тохиолдоно. Гэхдээ ойлгохгүй байлаа гээд орхиж унш гэж байгаа юм биш. Аль болох үг, утга бүрийг орхигдуулахгүй анхаарч унших хэрэгтэй.Уншихдаа мэдэхгүй үгээ бүү алгасЯмар нэг текстийг гадаад хэлээр уншихад дунд нь дээр хэлсэнчлэн мэдэхгүй үгс их тохиолддог. Иймээс тэр үгийг алгасаж унших нь уншигчийн нэг том алдаа бөгөөд хэрэв алгасвал дараагийн үгнүүдийг ойлгоход хэцүү болж, бүр ганц үгнээс болж өгүүлбэрээ ойлгохгүйд хүрдэг. Өөрөөр хэлбэл аливаа текстийг уншиж дуусахад ойлгоогүй хэсэг үлддэг үү. Тэгвэл тэнд таны орчуулаагүй үг, эсвэл зөв утгыг олоогүй үг байгаа. Тиймээс буцаж очоод тэр үгийнхээ утгыг ойлгоод цаашаа явбал илүү ихийг мэдэх болно.Тухайн хэлээр сэтгэУлс орон бүрийн зан заншил өөр. Үүнтэй адил тухайн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, сэтгэх нь хүртэл өөр. Тэгэхээр тэр хэлээр ярьдаг хүмүүс бас л өөрөөр сэтгэж ярина гэсэн үг шүү дээ. Хэрэв та тэдэнтэй адил сэтгэдэг болчихвол ярихад, ойлгоход бүр амар болж байгаа юм. Тиймээс тэднийг сайн судлах хэрэгтэй. Жишээ татбал манайд орчуулснаар "Алибаба ба дөчин дээрэмчин" гэж зохиол байдаг. Гэтэл энэ нь үнэн хэрэгтээ "Алибаба ба олон дээрэмчин" гэж орчуулж болох зүйл. Учир нь "дөчин дээрэмчин" гэдэг нь манайхны ярьдаг "наян юм" гэдэгтэй адил маш олон гэдэг утгийг заасан хэлц үг бөгөөд орчуулагч тухайн хэлний уншигчидтай адил сэтгээгүйн улмаас шууд үгчилсэн байгаа юм.