SlideShare une entreprise Scribd logo
1  sur  4
Télécharger pour lire hors ligne
ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГО БА ШҮҮХИЙН САЛБАРЫН
БОЛОВСОН ХҮЧНИЙ ӨӨРЧЛӨЛТ, ҮР ДАГАВАР
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Энэхүү хурлын зохион байгуулагч нарт талархал илэрхийлэхийн зэрэгцээ,
мэргэжил нэгт нөхөдтэйгээ өнөөдөр уулзаж хувийн зүгээс санал бодлоо
илэрхийлэх боломж олдож байгаад баяртай байна.
Сүүлийн жилүүдэд шүүхийн шинэчлэлийн хүрээнд хуулийн салбарын зарим
байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан зарим хууль тогтоомжийг шинэчлэн,
эдгээр байгууллагын зохион байгуулалтыг шинээр батлан, боловсон хүчний
бодлогод томоохон өөрчлөлт хийгджээ. Харин одоо энэ өөрчлөлт яг юу авчирсан
бэ гэдэгт бодитой үнэлэлт дүгнэлт өгөх хангалттай хугацаа өнгөрсөн, хэрэгцээ
шаардлага бий болсон гэж үзэж байна.
Миний зүгээс зөвхөн шүүхийн шинэтгэлийн хууль боловсруулж батлуулах
явцад гарсан зарим алдаа, хуулийн салбарын хууль тогтоомж ямар байдалтай
байгаа, шүүхийн боловсон хүчний бодлого хэрхэн өөрчлөгдөж байгаа, мөн хуулийн
салбарын бодлогын өөрчлөлт нь авлигатай тэмцэх асуудалтай хэрхэн уялдаж
байгаад хувийн үнэлэлт өгөх зорилгоор илтгэлийг бэлдсэн юм.
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд гарч байгаа хууль тогтоомжийн
өөрчлөлт
Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 570 орчим хууль хүчин төгөлдөр
үйлчилж байна. Эдгээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд эрэмбэ дараатай,
хоорондоо зөрчилгүй, уялдаа холбоотой, “цоорхойгүй” байх ёстой.
Сүүлийн жилүүдэд гаргасан ялангуяа шүүх эрх мэдлийн шинэтгэлийн
хүрээнд гарсан олон хууль тогтоомж хоорондоо зөрчилтэй, уялдаагүй байгаагаас
гадна, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, зарим тохиолдолд хэрэгжүүлэх боломжгүй
байгаа нь нууц биш болжээ. Хуулийн салбарын хууль зүйн бодлого алдагдаж,
батлагдсан хуулийг амьдралд нэг мөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаагаас гадна
шүүхийн шинэтгэлийн хүрээнд УИХ-аас батлан гаргасан хуулиудын талаар Үндсэн
хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж байгаа нь энгийн
үзэгдэл болсон. Энэ үйл явц цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй байна.
Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оны 4 сараас
хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд үүнээс хойш зөвхөн жил хагасын
хугацаанд Үндсэн хуулийн цэцээс энэ хууль Үндсэн хууль зөрчжээ гэсэн 7 дүгнэлт
гарсан байна. Мөн хугацаанд Үндсэн хуулийн цэцээс нийт 33 шийдвэр /зарим
тохиолдолд дунд, их суудал давхцаад/ гаргасанаас 20 орчим нь 2012 оноос хойш
батлагдсан шүүхийн шинэтгэлийн хуулиуд байна. Эдгээр 20 орчим хууль Үндсэн
хууль зөрчсөн маргаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр зөвхөн гишүүн Х.
Тэмүүжин дангаараа оролцсон байх юм. Уг нь шүүхийн шинэтгэл ч гэсэн, хууль
тогтоох ажиллагаа ч гэсэн нэг хүний эсхүл хэсэг хүнд л зөвхөн хамаатай асуудал
биш юм. Хууль зөвхөн олонхид биш дийлэнх олонхид хүлээн зөвшөөрөгдөж байж
нийтээр дагаж мөрдөгдөх легатим шинжтэй болдог нь эрх зүйт төрийн тогтсон ёс
гэдгийг дурдах нь зүйтэй байх.
Судлаачийн хувьд хууль зүйн салбарын бодлого алдагдаж, УИХ-аас хууль
зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд чанаргүй хууль олноор батлагдан гарсан нь
дараахь шалтгаантай гэж үзэж байна.
1. Монгол Улсын Үндсэн хуульд нарийвчлан заасан засаглалын тэнцвэртэй
байдал алдагдсан. 1992 онд Үндсэн хууль анх батлагдаж байсан үетэй
харьцуулахад Ерөнхийлөгчийн институт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд
шууд нөлөөлдөг Монголын төрийн хамгийн хүчтэй институт болж хувирсан.
Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан шүүх эрх мэдлийн байгууллагын
хуулийн төслүүд нь эхэн үедээ буюу 2012-2013 оны хооронд УИХ-аар “ногоон
гэрлээр” батлагдаж гарах болсон нь УИХ-ын гишүүд шүүхийн шинэтгэлийг ойлгож
дэмжихээсээ илүү хэлэлцүүлгээс зайлхийх хандлага илүү давамгайлж байсантай
холбоотой болов уу.
2. Төрийн үйл ажиллагааны залгамж чанар алдагдаж урьд нь батлагдсан
бодлогын баримт бичиг, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үл тоомсорлох байдлаар
хандсан. Ялангуяа, үүнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн
тусламжтайгаар 2000 онд УИХ-аас баталсан Шүүх эрх эрх мэдлийн стратеги,
төлөвлөгөө түүний дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг харгалзаж
үзсэнгүй.
3. Хуулийн төслийг хэлэлцдэг парламентын соёл муудсан. Хуулийн төслийн
хэлэлцүүлэгт мэргэжлийн байр суурнаас хандаж, асуудлын мөн чанарыг олохыг
хичээхийн оронд шүүмжилсэн эсхүл зүгээр асуулт асуусан хүнийг эсэргүүцэх,
доромжлох, эсрэг байр суурьтай хүндээ хонзогнох, нэр хоч өгөх, санал зөрүүтэй
байгаа асуудлыг хувь хүний, хэсэг бүлгийн, нам хоорондын асуудал болгож
хувиргах, шүүмжлэл хэлсэн хүний нэр хүндийг өөрийн талын хэвлэл мэдээлийн
хэрэгслэлээр гутаах хандлага ихсэжээ.
4. Төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдал хууль зүйн бодлого
алдагдахад нөлөөлжээ. Хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий төрийн албан
хаагчид нэг талаас төвөгшөөсөн, нөгөө талаас хариуцлагаас зайлсхийсэн
хандлагаар бодлого боловсруулах ажилд ханддаг болжээ. Энэ нь мөн улс
төрчдийн зүгээс төрийн албан хаагчдад шахалт үзүүлэх нь ихэссэнтэй холбоотой.
Хууль зүйн бодлого алдагдаж хуулийн чанар муудаж байгаатай
холбоотойгоор дараахь бэрхшээл гарах болжээ. Үүнд:
1. Хууль тогтоомжийн тогтвортой үйлчлэх байдал алга болсон.
Хуулиуд маш богино хугацаанд маш хурдан өөрчлөгдөх болсон. Зарим
хууль батлагдаж гарсан жилдээ, эсхүл хэрэгжиж эхлээгүй байхдаа хүртэл
өөрчлөлтөд оржээ. Тухайлбал 2013 онд хүчин төгөлдөр болсон Шүүхийн
захиргааны хууль нь мөн оныхоо 1, 12 сард хоёр удаа 2015 онд нэг удаа өөрчлөлт
орж бараг 30-40 хувь нь өөрчлөгдсөн байх юм. Хөгжсөн улсуудын жишгийг хараад
байхад шүүх эрх мэдлийн салбарын суурь хуулиуд 100 дээш жилийн настай байх
нь элбэг байдаг.
2. Хуулиудын уялдаа холбоо алдагдсанаас хуулийг хэрэгжүүлэхэд
хүндрэлтэй ойлгомжгүй байдал үүсгэх болсон.
3. Зарим хуулиуд хэтэрхий хүнд сурталтай, шаардлагагүй илүүдэл
зохицуулалттай байхад, зарим хуулийн хувьд хуулийн цоорхойтой байна.
Шүүхийн боловсон хүчний
өөрчлөлтийн асуудал
Олон улсын жишгээр шүүгчийг сонгож, томилдог хоёр үндсэн тогтолцоо
дэлхий нийтэд зонхилж байна. Нэг нь эх газрын буюу шүүгч доод шатнаас нь дээд
шат хүртэл авирдаг карьерийн тогтолцоо, нөгөөдөх нь АНУ-ын буюу шүүгч олон
нийтийн сонгуулиар сонгогддог, эсхүл сонгуулиар сонгогдсон улс төрийн албан
тушаалтан улс төрийн аль намыг дэмжиж байгаагаас нь шалтгаалан шүүгчийг
томилдог улс төрийн томилгоо.
АНУ-ын шүүгчид ихэнхдээ өмгөөлөгчөөр удаан ажилласан, шүүн таслах
ажлын нарийн туршлагатай, хууль хэрэглээний мэдлэг чадвартай хүнийг томилдог.
Сургуулиа төгсөөд шууд шүүхийн доод шатнаас ажиллаж эхэлдэг. Эх газрын
системтэй оронтой харьцуулахад АНУ-д насаар нилээд ахимаг хүмүүс шүүгчээр
томилогддог бөгөөд томилогдсоны дараагаар тэдний орлого ихэвчлэн буурдаг.
Мөн хууль тайлбарлах замаар хууль тогтоодог тул шүүгчийн томилгоо нь ард
түмнээс мандат авдаг улс төрийн томилгоо байдаг.
Монгол Улсын хувьд социализмын үеэс олон жилийн турш шүүх, хуулийн
байгууллагад эх газрын тогтолцоог өөрийн орны онцлогод нийцүүлэн
боловсронгуй болгосон тогтвортой бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Энгийнээр хэлбэл
шүүхэд шүүгчийн туслах, эсхүл шүүхийн нарийн бичгээр ажилд орсон хүн шүүхийн
ажилд нилээд дадсаны дараагаар орон нутгийн анхан шатнаас ажлын гараагаа
эхлэн, ажил нь сайн бол дэвшүүлэн аймагт ажиллуулж туршлага суулган бага
багаар ахиулан Улсын хэмжээний бодлого тодорхойлдог гол албан тушаалд
томилдог тогтолцоотой явж иржээ. Яг ийм тогтолцоо прокурор, цагдаа гээд
хуулийн бүх байгууллагад тогтвортой оршиж ирсэн бөгөөд хуулийн салбарын
ажилтнууд нэг байгууллагаас нөгөөд шилжих нь ховор, дийлэнхдээ нэг
байгууллагадаа тогтвор суурьшилтай ажилладаг байсан. Үндсэндээ хуулийн
салбарын социализмын үеийн боловсон хүчний чанартай бодлого өнөөдөр
байхгүй болсон бөгөөд, бэлтгэгдсэн боловсон хүчний нөөц ч шавхагдаж байна гэж
хэлж болохоор байна.
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд гарч байгаа боловсон хүчний бодлогын
өөрчлөлт нь АНУ-ын тогтолцоотой адил төстэй зарим нэг шинжийг агуулж байгаа
хэдий ч үнэндээ Эх газрын ч биш, АНУ-ын ч биш дэлхийд хаана ч байхгүй
тогтолцоонд шилжиж байна гэж дүгнэж болохоор байна.
2004 оны Дээд шүүхийн тайланд нийт шүүгчийн шалгаруулалтанд
тэнцэгчдийн 76 хувь нь шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичиг нараас
томилогдож байсан бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тэдний
шүүгчид нэр дэвшихийг нь бүрмөсөн хоригложээ. Шүүгчдийг улс төрийн чиг
хандлагаар буюу хувийн үзэмжээр томилж байгаа нь нууц биш болсон. Шүүгчээр
томилогдохын тулд өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөхтэй уулзаж урьдчилан
тохиролцдог, нэгэнтээ тохиролцсон бол сонгон шалгаруулалтанд тэнцэх нь
хэлбэрийн асуудал байдаг тогтолцоо руу бүрэн шилжиж байна. Хууль зүйн
салбарын хувьд ажлаа сайн хийж шат шатаар ахих карьерийн тогтолцооны оронд
нэр бүхий аль нэг улс төрч, улс төрийн хүчинг дагавал илүү албан тушаалд хурдан
томилогддог тогтолцоонд бүрэн шилжсэн байна.
Дүгнэлт
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хуулийн олон байгууллагын бүтэц зохион
байгуулалтын хуулиуд, боловсон хүчний бодлого өөрчлөгдсөн боловч хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны болон материаллаг хуулиуд хэвээр үйлчилж байна.
Шүүх шүүгчийн ажлын ачаалал, хэргийн менежмент, нотлох баримт үнэлэх арга
зүйн асуудлууд тулгамдсан хэвээрээ үлджээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн
хямралтай нэгэн адил хуулийн салбарт хямрал явагдаж байхад, нөгөө талдаа
авлигыг шууд өөгшүүлсөн, хамгаалсан бодлогыг төрөөс ил цагаан явуулж эхэлсэн.
Өнөөдөр Монгол Улсын гадаад өр 21,6 тэрбум доллар болжээ. Сүүлийн
гурван жилд 11.6 тэрбум долларын өр тавьсан байна. Өөрөөр хэлбэл сүүлийн
гурван жилийн өр Их өр буюу социализмын бүтээн байгуулалтын жилүүдэд Монгол
Улсын тавьсан 11.7 тэрбум шилжих рубль/доллар/-ийн өртэй тэнцэж байна.
Монгол банкин дахь Монгол Улсын валютын нөөц 4.2 тэрбум доллар байхгүй
болж, Монгол банкны өр 1.8 тэрбум доллараар нэмэгджээ. Энэ парламент бүрэн
эрхийн хугацаагаа дуусах дөхүүлээд хууль бус хөрөнгөө ил болговол хуулийн
хариуцлага хүлээдэггүй, огт татвар төлөхгүй байх зохицуулалттай Эдийн засгийн
ил тод байдлыг хангах тухай хууль, түүнчлэн өмнөх бүх хугацаанд илрээгүй
хэргийг хүчингүй болгох, Өршөөлийн хууль батлаж байгааг авлигатай тэмцэх биш
төр өөрөө авлигыг системтэйгээр дэмждэг болжээ.
Хууль нэг буюу хэсэг хүний хүсэл зоригийн илэрхийлэл биш нийтээр хүлээн
зөвшөөрч байж дагаж мөрдөгдөх легатим шинжтэй болдог. Иймд салбарын
хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэгжүүлэх боломжгүй хуулийн
зохицуулалтыг засах ажлаас л бүгдийг эхлэх ёстой. Үүнийг эхлүүлэх эхлэлийн цэг
бөгөөд амжилттай хэрэгжих гол баталгаа нь ардчиллын гол зарчим болох улс
төрийн зөвшилцөл болов уу.
Нөгөө талаас Парламентын гишүүн ямар хууль санаачилж болох вэ, ямар
хууль санаачилдаггүй вэ гэдэг төлөвшлийг парламентад бий болгох, мөн гишүүний
хууль санаачлах эрхийг нарийвчлан тайлбарлах шаардлагатай байна. Юу ч
хийдэггүй улс төрчийн хажууд бүх зүйлийг өөрчлөх гэсэн халуун сэтгэлтэй улс
төрчөөс тогтолцоог хамгаалах нь өнөөдрийн хамгийн тулгамдсан зорилт болоод
байна. Хөгжсөн улсуудын жишгийг хараад байхад шүүх эрх мэдлийн салбарын
суурь хуулиуд багадаа 40-50, заримдаа 100 жилээс дээш настай байх нь элбэг.
Хуулийн салбарын хуулийг тухайн хуулийг хэрэглэж байгаа хуулийн байгуулагын
захиалгаар, томоохон эрдэмтэдийн удирдлагын дор, улс төрчдийн оролцоогүйгээр
боловруулдаг соёлыг бий болгож байж хуулийн тогтвортой үйлчлэх байдал
хангагдана гэж үзэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Хуульч Ц. Цолмон
2015.10.24

Contenu connexe

Tendances

Төрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлогТөрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлогGalbaatar Lkhagvasuren
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Umguullin Mongol Umguulugch
 
төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2Bachkana Enhbat
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...Umguullin Mongol Umguulugch
 
эрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэлэрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэлSakura Duri
 
ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааАвлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааGalbaatar Lkhagvasuren
 
Б.Энхбаяр
Б.ЭнхбаярБ.Энхбаяр
Б.ЭнхбаярUnuruu Dear
 
Хуульчийн мэдээ-12
Хуульчийн мэдээ-12Хуульчийн мэдээ-12
Хуульчийн мэдээ-12Azzaya Byambadorj
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...Ганцоож Цэрэннадмид
 
иргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinheneиргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй JinheneAnaro Nyamdorj
 
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага Unuruu Dear
 
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудалСонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудалSundui Batbold
 
Ouh erh zui (1)
Ouh erh zui (1)Ouh erh zui (1)
Ouh erh zui (1)bnzrgch
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэзanhmabn
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааAnaro Nyamdorj
 

Tendances (20)

Төрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлогТөрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлог
 
Haritsyylsan erh zui tsend ayush
Haritsyylsan erh zui  tsend  ayushHaritsyylsan erh zui  tsend  ayush
Haritsyylsan erh zui tsend ayush
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
 
төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...
 
эрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэлэрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэл
 
ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааАвлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа
 
Б.Энхбаяр
Б.ЭнхбаярБ.Энхбаяр
Б.Энхбаяр
 
Хуульчийн мэдээ-12
Хуульчийн мэдээ-12Хуульчийн мэдээ-12
Хуульчийн мэдээ-12
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
 
иргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinheneиргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinhene
 
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
 
Erx zyi
Erx zyiErx zyi
Erx zyi
 
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудалСонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
 
Ouh erh zui (1)
Ouh erh zui (1)Ouh erh zui (1)
Ouh erh zui (1)
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэз
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
эрүүгийн эрх зүй
эрүүгийн эрх зүйэрүүгийн эрх зүй
эрүүгийн эрх зүй
 
зорилго
зорилгозорилго
зорилго
 

Similaire à Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр дагавар

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
УИХ-ын гишүүн Д.ЛүндээжанцанУИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
УИХ-ын гишүүн Д.ЛүндээжанцанUnuruu Dear
 
шшгэз 1
шшгэз 1шшгэз 1
шшгэз 1nomiobno
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptxMurun10a
 
"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэГантулга Содномдаш
 
Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц
Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явцСью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц
Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явцGEC Mongolia
 
төрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptxтөрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptxEnkh Tseba
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчинlectureofblog
 
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Legas llc - Legal guide no1
Legas llc - Legal guide no1Legas llc - Legal guide no1
Legas llc - Legal guide no1adrenalinemn
 
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарСонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарGEC Mongolia
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. Tuvshinsanaa Baasanjav
 
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...Umguullin Mongol Umguulugch
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлҮндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлJargalmaa Gantomor
 

Similaire à Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр дагавар (20)

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
УИХ-ын гишүүн Д.ЛүндээжанцанУИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
 
нхх лекц №2
нхх  лекц №2нхх  лекц №2
нхх лекц №2
 
шшгэз 1
шшгэз 1шшгэз 1
шшгэз 1
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
 
"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
 
Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц
Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явцСью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц
Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц
 
Hunii erh
Hunii erhHunii erh
Hunii erh
 
төрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptxтөрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptx
 
Huulichiin yos zui hicheelin lekts
Huulichiin yos zui hicheelin lektsHuulichiin yos zui hicheelin lekts
Huulichiin yos zui hicheelin lekts
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
 
ёс суртахуун
ёс суртахуунёс суртахуун
ёс суртахуун
 
Эмхэтгэл
ЭмхэтгэлЭмхэтгэл
Эмхэтгэл
 
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Legas llc - Legal guide no1
Legas llc - Legal guide no1Legas llc - Legal guide no1
Legas llc - Legal guide no1
 
Hudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptxHudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptx
 
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарСонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал.
 
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлҮндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
 

Plus de Unuruu Dear

МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин Unuruu Dear
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Unuruu Dear
 
Munkhbat Jamiyan-CV
Munkhbat Jamiyan-CVMunkhbat Jamiyan-CV
Munkhbat Jamiyan-CVUnuruu Dear
 
М.Энхболд биография
М.Энхболд биографияМ.Энхболд биография
М.Энхболд биографияUnuruu Dear
 
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиUnuruu Dear
 
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замЦ.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замUnuruu Dear
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замUnuruu Dear
 
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замШ.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замUnuruu Dear
 
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...Unuruu Dear
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудUnuruu Dear
 
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлХ.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлUnuruu Dear
 
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлС.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлUnuruu Dear
 
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэлХ.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэлUnuruu Dear
 
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"Unuruu Dear
 
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"Unuruu Dear
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Unuruu Dear
 
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"Unuruu Dear
 
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Unuruu Dear
 
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"Unuruu Dear
 
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлСу.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлUnuruu Dear
 

Plus de Unuruu Dear (20)

МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Munkhbat Jamiyan-CV
Munkhbat Jamiyan-CVMunkhbat Jamiyan-CV
Munkhbat Jamiyan-CV
 
М.Энхболд биография
М.Энхболд биографияМ.Энхболд биография
М.Энхболд биография
 
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
 
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замЦ.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замШ.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
 
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
 
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлХ.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
 
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлС.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
 
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэлХ.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
 
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
 
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
 
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
 
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
 
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"
 
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлСу.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
 

Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр дагавар

  • 1. ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГО БА ШҮҮХИЙН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧНИЙ ӨӨРЧЛӨЛТ, ҮР ДАГАВАР Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Энэхүү хурлын зохион байгуулагч нарт талархал илэрхийлэхийн зэрэгцээ, мэргэжил нэгт нөхөдтэйгээ өнөөдөр уулзаж хувийн зүгээс санал бодлоо илэрхийлэх боломж олдож байгаад баяртай байна. Сүүлийн жилүүдэд шүүхийн шинэчлэлийн хүрээнд хуулийн салбарын зарим байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан зарим хууль тогтоомжийг шинэчлэн, эдгээр байгууллагын зохион байгуулалтыг шинээр батлан, боловсон хүчний бодлогод томоохон өөрчлөлт хийгджээ. Харин одоо энэ өөрчлөлт яг юу авчирсан бэ гэдэгт бодитой үнэлэлт дүгнэлт өгөх хангалттай хугацаа өнгөрсөн, хэрэгцээ шаардлага бий болсон гэж үзэж байна. Миний зүгээс зөвхөн шүүхийн шинэтгэлийн хууль боловсруулж батлуулах явцад гарсан зарим алдаа, хуулийн салбарын хууль тогтоомж ямар байдалтай байгаа, шүүхийн боловсон хүчний бодлого хэрхэн өөрчлөгдөж байгаа, мөн хуулийн салбарын бодлогын өөрчлөлт нь авлигатай тэмцэх асуудалтай хэрхэн уялдаж байгаад хувийн үнэлэлт өгөх зорилгоор илтгэлийг бэлдсэн юм. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд гарч байгаа хууль тогтоомжийн өөрчлөлт Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 570 орчим хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд эрэмбэ дараатай, хоорондоо зөрчилгүй, уялдаа холбоотой, “цоорхойгүй” байх ёстой. Сүүлийн жилүүдэд гаргасан ялангуяа шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд гарсан олон хууль тогтоомж хоорондоо зөрчилтэй, уялдаагүй байгаагаас гадна, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, зарим тохиолдолд хэрэгжүүлэх боломжгүй байгаа нь нууц биш болжээ. Хуулийн салбарын хууль зүйн бодлого алдагдаж, батлагдсан хуулийг амьдралд нэг мөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаагаас гадна шүүхийн шинэтгэлийн хүрээнд УИХ-аас батлан гаргасан хуулиудын талаар Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж байгаа нь энгийн үзэгдэл болсон. Энэ үйл явц цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй байна. Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оны 4 сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд үүнээс хойш зөвхөн жил хагасын хугацаанд Үндсэн хуулийн цэцээс энэ хууль Үндсэн хууль зөрчжээ гэсэн 7 дүгнэлт гарсан байна. Мөн хугацаанд Үндсэн хуулийн цэцээс нийт 33 шийдвэр /зарим тохиолдолд дунд, их суудал давхцаад/ гаргасанаас 20 орчим нь 2012 оноос хойш батлагдсан шүүхийн шинэтгэлийн хуулиуд байна. Эдгээр 20 орчим хууль Үндсэн хууль зөрчсөн маргаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр зөвхөн гишүүн Х. Тэмүүжин дангаараа оролцсон байх юм. Уг нь шүүхийн шинэтгэл ч гэсэн, хууль тогтоох ажиллагаа ч гэсэн нэг хүний эсхүл хэсэг хүнд л зөвхөн хамаатай асуудал биш юм. Хууль зөвхөн олонхид биш дийлэнх олонхид хүлээн зөвшөөрөгдөж байж нийтээр дагаж мөрдөгдөх легатим шинжтэй болдог нь эрх зүйт төрийн тогтсон ёс гэдгийг дурдах нь зүйтэй байх.
  • 2. Судлаачийн хувьд хууль зүйн салбарын бодлого алдагдаж, УИХ-аас хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд чанаргүй хууль олноор батлагдан гарсан нь дараахь шалтгаантай гэж үзэж байна. 1. Монгол Улсын Үндсэн хуульд нарийвчлан заасан засаглалын тэнцвэртэй байдал алдагдсан. 1992 онд Үндсэн хууль анх батлагдаж байсан үетэй харьцуулахад Ерөнхийлөгчийн институт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд шууд нөлөөлдөг Монголын төрийн хамгийн хүчтэй институт болж хувирсан. Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан шүүх эрх мэдлийн байгууллагын хуулийн төслүүд нь эхэн үедээ буюу 2012-2013 оны хооронд УИХ-аар “ногоон гэрлээр” батлагдаж гарах болсон нь УИХ-ын гишүүд шүүхийн шинэтгэлийг ойлгож дэмжихээсээ илүү хэлэлцүүлгээс зайлхийх хандлага илүү давамгайлж байсантай холбоотой болов уу. 2. Төрийн үйл ажиллагааны залгамж чанар алдагдаж урьд нь батлагдсан бодлогын баримт бичиг, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үл тоомсорлох байдлаар хандсан. Ялангуяа, үүнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар 2000 онд УИХ-аас баталсан Шүүх эрх эрх мэдлийн стратеги, төлөвлөгөө түүний дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг харгалзаж үзсэнгүй. 3. Хуулийн төслийг хэлэлцдэг парламентын соёл муудсан. Хуулийн төслийн хэлэлцүүлэгт мэргэжлийн байр суурнаас хандаж, асуудлын мөн чанарыг олохыг хичээхийн оронд шүүмжилсэн эсхүл зүгээр асуулт асуусан хүнийг эсэргүүцэх, доромжлох, эсрэг байр суурьтай хүндээ хонзогнох, нэр хоч өгөх, санал зөрүүтэй байгаа асуудлыг хувь хүний, хэсэг бүлгийн, нам хоорондын асуудал болгож хувиргах, шүүмжлэл хэлсэн хүний нэр хүндийг өөрийн талын хэвлэл мэдээлийн хэрэгслэлээр гутаах хандлага ихсэжээ. 4. Төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдал хууль зүйн бодлого алдагдахад нөлөөлжээ. Хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий төрийн албан хаагчид нэг талаас төвөгшөөсөн, нөгөө талаас хариуцлагаас зайлсхийсэн хандлагаар бодлого боловсруулах ажилд ханддаг болжээ. Энэ нь мөн улс төрчдийн зүгээс төрийн албан хаагчдад шахалт үзүүлэх нь ихэссэнтэй холбоотой. Хууль зүйн бодлого алдагдаж хуулийн чанар муудаж байгаатай холбоотойгоор дараахь бэрхшээл гарах болжээ. Үүнд: 1. Хууль тогтоомжийн тогтвортой үйлчлэх байдал алга болсон. Хуулиуд маш богино хугацаанд маш хурдан өөрчлөгдөх болсон. Зарим хууль батлагдаж гарсан жилдээ, эсхүл хэрэгжиж эхлээгүй байхдаа хүртэл өөрчлөлтөд оржээ. Тухайлбал 2013 онд хүчин төгөлдөр болсон Шүүхийн захиргааны хууль нь мөн оныхоо 1, 12 сард хоёр удаа 2015 онд нэг удаа өөрчлөлт орж бараг 30-40 хувь нь өөрчлөгдсөн байх юм. Хөгжсөн улсуудын жишгийг хараад байхад шүүх эрх мэдлийн салбарын суурь хуулиуд 100 дээш жилийн настай байх нь элбэг байдаг. 2. Хуулиудын уялдаа холбоо алдагдсанаас хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй ойлгомжгүй байдал үүсгэх болсон. 3. Зарим хуулиуд хэтэрхий хүнд сурталтай, шаардлагагүй илүүдэл зохицуулалттай байхад, зарим хуулийн хувьд хуулийн цоорхойтой байна. Шүүхийн боловсон хүчний
  • 3. өөрчлөлтийн асуудал Олон улсын жишгээр шүүгчийг сонгож, томилдог хоёр үндсэн тогтолцоо дэлхий нийтэд зонхилж байна. Нэг нь эх газрын буюу шүүгч доод шатнаас нь дээд шат хүртэл авирдаг карьерийн тогтолцоо, нөгөөдөх нь АНУ-ын буюу шүүгч олон нийтийн сонгуулиар сонгогддог, эсхүл сонгуулиар сонгогдсон улс төрийн албан тушаалтан улс төрийн аль намыг дэмжиж байгаагаас нь шалтгаалан шүүгчийг томилдог улс төрийн томилгоо. АНУ-ын шүүгчид ихэнхдээ өмгөөлөгчөөр удаан ажилласан, шүүн таслах ажлын нарийн туршлагатай, хууль хэрэглээний мэдлэг чадвартай хүнийг томилдог. Сургуулиа төгсөөд шууд шүүхийн доод шатнаас ажиллаж эхэлдэг. Эх газрын системтэй оронтой харьцуулахад АНУ-д насаар нилээд ахимаг хүмүүс шүүгчээр томилогддог бөгөөд томилогдсоны дараагаар тэдний орлого ихэвчлэн буурдаг. Мөн хууль тайлбарлах замаар хууль тогтоодог тул шүүгчийн томилгоо нь ард түмнээс мандат авдаг улс төрийн томилгоо байдаг. Монгол Улсын хувьд социализмын үеэс олон жилийн турш шүүх, хуулийн байгууллагад эх газрын тогтолцоог өөрийн орны онцлогод нийцүүлэн боловсронгуй болгосон тогтвортой бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Энгийнээр хэлбэл шүүхэд шүүгчийн туслах, эсхүл шүүхийн нарийн бичгээр ажилд орсон хүн шүүхийн ажилд нилээд дадсаны дараагаар орон нутгийн анхан шатнаас ажлын гараагаа эхлэн, ажил нь сайн бол дэвшүүлэн аймагт ажиллуулж туршлага суулган бага багаар ахиулан Улсын хэмжээний бодлого тодорхойлдог гол албан тушаалд томилдог тогтолцоотой явж иржээ. Яг ийм тогтолцоо прокурор, цагдаа гээд хуулийн бүх байгууллагад тогтвортой оршиж ирсэн бөгөөд хуулийн салбарын ажилтнууд нэг байгууллагаас нөгөөд шилжих нь ховор, дийлэнхдээ нэг байгууллагадаа тогтвор суурьшилтай ажилладаг байсан. Үндсэндээ хуулийн салбарын социализмын үеийн боловсон хүчний чанартай бодлого өнөөдөр байхгүй болсон бөгөөд, бэлтгэгдсэн боловсон хүчний нөөц ч шавхагдаж байна гэж хэлж болохоор байна. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд гарч байгаа боловсон хүчний бодлогын өөрчлөлт нь АНУ-ын тогтолцоотой адил төстэй зарим нэг шинжийг агуулж байгаа хэдий ч үнэндээ Эх газрын ч биш, АНУ-ын ч биш дэлхийд хаана ч байхгүй тогтолцоонд шилжиж байна гэж дүгнэж болохоор байна. 2004 оны Дээд шүүхийн тайланд нийт шүүгчийн шалгаруулалтанд тэнцэгчдийн 76 хувь нь шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичиг нараас томилогдож байсан бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тэдний шүүгчид нэр дэвшихийг нь бүрмөсөн хоригложээ. Шүүгчдийг улс төрийн чиг хандлагаар буюу хувийн үзэмжээр томилж байгаа нь нууц биш болсон. Шүүгчээр томилогдохын тулд өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөхтэй уулзаж урьдчилан тохиролцдог, нэгэнтээ тохиролцсон бол сонгон шалгаруулалтанд тэнцэх нь хэлбэрийн асуудал байдаг тогтолцоо руу бүрэн шилжиж байна. Хууль зүйн салбарын хувьд ажлаа сайн хийж шат шатаар ахих карьерийн тогтолцооны оронд нэр бүхий аль нэг улс төрч, улс төрийн хүчинг дагавал илүү албан тушаалд хурдан томилогддог тогтолцоонд бүрэн шилжсэн байна. Дүгнэлт Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хуулийн олон байгууллагын бүтэц зохион байгуулалтын хуулиуд, боловсон хүчний бодлого өөрчлөгдсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон материаллаг хуулиуд хэвээр үйлчилж байна.
  • 4. Шүүх шүүгчийн ажлын ачаалал, хэргийн менежмент, нотлох баримт үнэлэх арга зүйн асуудлууд тулгамдсан хэвээрээ үлджээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай нэгэн адил хуулийн салбарт хямрал явагдаж байхад, нөгөө талдаа авлигыг шууд өөгшүүлсөн, хамгаалсан бодлогыг төрөөс ил цагаан явуулж эхэлсэн. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр 21,6 тэрбум доллар болжээ. Сүүлийн гурван жилд 11.6 тэрбум долларын өр тавьсан байна. Өөрөөр хэлбэл сүүлийн гурван жилийн өр Их өр буюу социализмын бүтээн байгуулалтын жилүүдэд Монгол Улсын тавьсан 11.7 тэрбум шилжих рубль/доллар/-ийн өртэй тэнцэж байна. Монгол банкин дахь Монгол Улсын валютын нөөц 4.2 тэрбум доллар байхгүй болж, Монгол банкны өр 1.8 тэрбум доллараар нэмэгджээ. Энэ парламент бүрэн эрхийн хугацаагаа дуусах дөхүүлээд хууль бус хөрөнгөө ил болговол хуулийн хариуцлага хүлээдэггүй, огт татвар төлөхгүй байх зохицуулалттай Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль, түүнчлэн өмнөх бүх хугацаанд илрээгүй хэргийг хүчингүй болгох, Өршөөлийн хууль батлаж байгааг авлигатай тэмцэх биш төр өөрөө авлигыг системтэйгээр дэмждэг болжээ. Хууль нэг буюу хэсэг хүний хүсэл зоригийн илэрхийлэл биш нийтээр хүлээн зөвшөөрч байж дагаж мөрдөгдөх легатим шинжтэй болдог. Иймд салбарын хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэгжүүлэх боломжгүй хуулийн зохицуулалтыг засах ажлаас л бүгдийг эхлэх ёстой. Үүнийг эхлүүлэх эхлэлийн цэг бөгөөд амжилттай хэрэгжих гол баталгаа нь ардчиллын гол зарчим болох улс төрийн зөвшилцөл болов уу. Нөгөө талаас Парламентын гишүүн ямар хууль санаачилж болох вэ, ямар хууль санаачилдаггүй вэ гэдэг төлөвшлийг парламентад бий болгох, мөн гишүүний хууль санаачлах эрхийг нарийвчлан тайлбарлах шаардлагатай байна. Юу ч хийдэггүй улс төрчийн хажууд бүх зүйлийг өөрчлөх гэсэн халуун сэтгэлтэй улс төрчөөс тогтолцоог хамгаалах нь өнөөдрийн хамгийн тулгамдсан зорилт болоод байна. Хөгжсөн улсуудын жишгийг хараад байхад шүүх эрх мэдлийн салбарын суурь хуулиуд багадаа 40-50, заримдаа 100 жилээс дээш настай байх нь элбэг. Хуулийн салбарын хуулийг тухайн хуулийг хэрэглэж байгаа хуулийн байгуулагын захиалгаар, томоохон эрдэмтэдийн удирдлагын дор, улс төрчдийн оролцоогүйгээр боловруулдаг соёлыг бий болгож байж хуулийн тогтвортой үйлчлэх байдал хангагдана гэж үзэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Хуульч Ц. Цолмон 2015.10.24