SlideShare a Scribd company logo
1 of 6
Download to read offline
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар B
1
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР
Санамж:
1. Эхийг анхааралтай уншиж, ойлгоод даалгаврыг гүйцэтгээрэй.
2. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй.
3. Эхээс сонгож авсан үг, өгүүлбэрийг эхийн утга санаатай холбож ажиглаарай.
4. Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгоорой. /Даалгавар бүр 2 оноотой/
Морь
/өгүүллэгийн хэсгээс/
...Өвгөн дархи модны нөмөрт хээр морь омруугаа бараг газарт шаах шахам бөгтийж
цавиных нь хөх мах чичирнэ. Нүднээс нь нуух цувж, ташаан толгойн яс нь арай л арьсыг нь
цоолж гарч ирээгүй бололтой. Сүүлийг нь бүр угаар нь тастжээ. Төвөд, Тангууд гуяных нь
махнаас өм огтолсныг Чойнзон элдэв арга хэрэглэж эдгээсэн удаатай.
“Аав нь үнэндээ энэ нутагт амьдарч чадахгүй юм байна. Уулзах ерөөл тавилан байх болов уу?
Чамд сарвайх юм алга. Морио л үлдээе. Унаж гийгүүлэхгүй ч монгол шивтэр элгийг чинь дэвтээх
биз. Харин үхэхэд нь тасын хоол болгочхолгүй толгойг нь өндөр газар тахиарай”гэж захиж
үлдээгээд Ар монгол руугаа буцахад Чойнзон хувилгаан шороо самардан уйлж хоцорчээ. Хэчнээн
хоног уйлснаа ч мэддэггүй. Дунгийн нэг хэвийн дуунаар гадаалахдаа өглөө бүр мориныхоо
магнайг үнэрлэхэд агь ганга, айраг цагаа, аавынх нь үнэр ханхлах шиг болоход “Эдэнд нулимсаа
үзүүлэхгүй юм шүү” гэж жанчаараа толгойгоо нөмрөөд гол дуганы шулуун шатаар өгсдөг байсан
аж.
/До. Цэнджав/
Үгийн тайлбар:дархи-унанги том мод
дуган-шашны зан үйл үйлдэх байр
жанч-лам нарын нөмрөх хуниас гаргаж хийсэн хувцас
1. Аав нь хүүгээ хүний нутагт орхихдоо юу үлдээсэн бэ?
A.Агь ганга, айраг цагаа B.Нутгийн шороо C.Хээр морь
D.Дуут дун E.Ээжийнх нь оёж өгсөн даалин
2. Чойнзон хувилгаан өглөө бүр жанчаараа толгойгоо нөмөрдгийн учир юу байв?
A.Их багшаасаа айдаг учраас
B.Яс арьс болсон морио харахгүй байя гэж шийдсэн учраас
C.Дунгийн нэг хэвийн дууг сонсохгүй байя гэснээс
D.Судар номоо цээжилдэг арга нь нарийн учраас
E.Хүний газар муугаа үзүүлэхгүй гэсэн учраас
3. Уг үйл нь үнэн бодитой болоход бүрэн итгэсэн баймж утгатай өгүүлбэрийг олоорой.
A.Арай л арьсыг нь цоолж гарч ирээгүй бололтой
B.Үнэндээ энэ нутагт амьдарч чадахгүй юм байна
C.Хэчнээн хоног уйлснаа ч мэддэггүй
D.Уулзах ерөөл тавилан байх болов уу
E.Омруугаа бараг газарт шаах шахам бөгтийжээ
4. Чойнзонызан байдлынонцлогт тохирсон хэлцийг сонгоно уу.
A.Хал үзэж, халуун чулуу долоох B.Эгэмнээс нь татаж, эрийн цээнд хүргэх
C.Харцаганд ээрэгдсэн болжмор шиг D.Хэрээ мянган жил болсон ч хар хэвээрээ
E.Мордсоны хойно таваг тавих
5. Эхийн өнгө аясыг зөв тодорхойлсныг олоорой.
A.Нүднээс гартал турж, зовон тарчилж буй морийгголлон өгүүлж буй тул харууслын өнгө
аястай
B.Хүний нутагтбайгааморины зовлон, аав ээж, нутаг усаа санасан хүний тухай
илэрхийлсэнтул таагүйөнгө аястай
C.Аав нь хүний нутагт хүүгээганц морьтой орхиод явж байгаатул гэмшил өнгө аястай
D.Төвөд, Тангуудууд морины гуяных нь махнаас өм огтолсныг бодоход зэвүүцсэн өнгө
аястай
E. Хүний газар Чойнзон муугаа үзүүлэхгүйг хичээж байгаа учраас сэрэмжилсэн өнгө аястай
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар B
2
6. Эхийн онцолсон хэсгийн хэв маягийг олоорой.
A.Морины турсан шалтгааныг тайлбарлаж, Чойнзоны хийсэн үйлүүдийг дэс дараалан
өгүүлсэнтул тайлбарламж, хүүрнэмж хосолсон хэв маяг
B.Чойнзон хувилгааны амьдралыг цагийн дарааллын дагуу зураглан дүрсэлсэнтул
хүүрнэмж
C.Чойнзон хувилгааны эх нутгаа санагалзахын учир начрыг баталсан тул эргэцүүлэмж
D.Морины шинж байдлыг зурагласан тул тоочимж
E. Эцэг нь хүүдээ морио үлдээсэн шалтгааныг тайлбарласан тул тайлбарламж
7. Эхийн гол санаанд тохирох хэлцийг олоорой.
A.Бандийн санаа ширээнд, бахын санаа далайд
B.Удам сайтын унага, угсаа сайтын үр
C.Хүлгийн сайныг бачим цагт, хүний сайныг гачиг цагт
D.Дэм дэмэндээ, дээс эрчиндээ
E.Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз
8. “Морио л үлдээе. Унаж гийгүүлэхгүй ч монгол шивтэр элгийг чинь дэвтээх биз. Харин
үхэхэд нь тасын хоол болгочхолгүй толгойг нь өндөр газар тахиарай” гэсэн өгүүлбэрийн
онцолсон хэсгийн утгад тохирохыг нь олоорой.
A. эсрэгцүүлсэн B. лавшруулсан C.зэрэгцүүлсэн
D.харьцуулсан E.ойролцоо болгосон
9. “Хээр морь омруугаа бараг газарт шаах шахам бөгтийж цавиных нь хөх мах чичирнэ” гэсэн
өгүүлбэрийн онцолсон үгийг солин найруулбал аль нь оновчтой байх вэ?
A.үнэрлэх B.хаях C.цохих D. шүргэх E. наах
10. “Нүднээс нь нуух цувж, ташаан толгойн яс нь арай л арьсыг нь цоолж гарч ирээгүй
бололтой” гэсэн өгүүлбэрийн онцолсон хэсгийн дүрслэлтэй ёгтолсон утгаараа дүйхийгнь
олоорой.
A.Ундаассанхан морийг усан дээрээ тавина, усан хар нүдийг ээж дээрээ тавина...
B. Ташаан толгой нь тэвхийж, хавирганы яс нь зурайсан...
C.Нүдний ухархайд нь шувуу өндөглөмөөр, ташаан толгойд нь хувин өлгөмөөр...
D.Тууш нуруу нь халцарч, дөрвөн туурай нь эмтрээд, туг сүүл нь ширэлдсэн...
E.–Ээжээ, ээжээ дөмөр дөмөр алхдаг дөрвөн хөл чинь юунд гуйвга гуйвга гээд байна аа?
11. “Нүднээс нь нуух цувж, ташаан толгойн яс нь арай л арьсыг нь цоолоогүй бололтой”-
өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойлоорой.
A.Холимог нийлмэл өгүүлбэр
B.Угсарсан нийлмэл өгүүлбэр
C. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
D. Энгийн дэлгэрэнгүй өгүүлбэр
E.Харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр
12. “Арай ч дээ, гуянаас нь өм огтолчхож...” гэсэн өгүүлбэрт тохирох загварыг олоорой.
A.Мэдрэх өгүүлбэр+энгийн өгүүлбэр
B.Зөвших өгүүлбэр+энгийн өгүүлбэр
C.Хандах өгүүлбэр+энгийн өгүүлбэр
D.Илэрхийлэх өгүүлбэр+энгийн өгүүлбэр
E. Энгийн өгүүлбэр+энгийн өгүүлбэр
13. Цөм бус бүтэцтэй өгүүлбэрийг олоорой.
A.Чойнзон шороо самардана B.Шивтэр элгийг чинь дэвтээнэ
C.Үнэр ханхална D.Морио л үлдээе
E.Газар тахиарай
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар B
3
14. Эхийн өгүүлбэрүүдээс салааланхувиргасныг олоорой.
A.Морио л чамтай хамт үлдээе
B.Чамд өгөх юм алга
C.Чулуун шатаар өгсөхдөө жанчаараа толгойгоо нөмрөөд...
D.Хээр морь бөгтийнө
E.Чойнзон уйлж хоцорчээ
15. Эхийн өгүүлбэрүүдээс найруулгын дээд зэрэгт хувиргасныг олоорой.
A.“Эдэнд нулимсаа үзүүлэхгүй юм шүү” гэж хувцсаараа толгойгоо нөмөрнө
B.Уулзахын учрал байх болов уу
C.Харин шороодоход нь тасын хоол бүү болгоорой
D.Хэчнээн хоног гонгиносноо ч мэддэггүй
E. Монгол молор элгийг чинь дэвтээх биз
16. Дараах холбоо үгсийн зүй тогтлыг ажиглаад, цэгийн оронд тохирохыг сонгоно уу.
агь ганга, аавынх нь үнэр, айраг цагаа, цавиных нь мах,.............
A.өглөө бүр B.өндөр газарC.ерөөл тавилан
D.морины омруу E.нутгийншороо
17. Зүйлчилсэн утгаараа бусдаас ялгаатай үгийг олоорой.
A.нутгийншороо B.өндөр газар C.гол дуган D.дархи мод E. агь ганга
18. “Монгол шивтэр элгийг чинь дэвтээх биз”гэсэн өгүүлбэрийн утгыг олоорой.
A.Харж хандаж, хамгаалж байх хөрөнгөтэй
B.Эх нутаг юугаа санагалзахад хань болж тайвшруулах юмтай
C.Эцэг нь шидийн аргаар эх нутаг, ээж аавын үнэрийг моринд шингээсэн
D.Морио сайн харж хандаж бай, эрдмээ сураад буцахад чинь унаа болог
E.Морины шивтэр үнэрлэвэл элэгний чинь өвчинд сайн
19. “...Энэ нутагт амьдарч чадахгүй юм байна” гэсэн өгүүлбэрийн онцолсон үг ямар газар орныг
төлөөлсөн бэ?
A. Ар МонголB.Хятад C. Төвөд, Тангууд D.Энэтхэг E. Өвөр Монгол
20. Төрөл биш утгатай үгийг олоорой.
A.цоолB.цоолборC.цооч D.цоохор E.цоорхой
21. Эхээс сонгосон үгсээс үгийн бүтцээр буруу задалсныг нь олоорой.
A. тас+т+0+0+жээ B.бөгт+ий+0+0+ж C.амьд+р+0+0+ч
D.хэрэг+л+0+0+ж E.гад+аа+л+0+0+х+д+аа
22. “Чойнзон элдэв арга хэрэглэж эдгээсэн удаатай”гэсэн өгүүлбэрийн шууд тусагдахуун
гишүүнийг олоорой.
A. Чойнзон B.арга C.элдэв D.хэрэглэж E.эдгээсэн
23. Найрах аргаар холбогдсон холбоо үгийг зөв бүлэглэсэн хэсгийг сонгоорой.
A. яс арьс, агь ганга, ерөөл тавилан B. дархи мод, өндөр газар, гол дуган
C.морины омруу, нуух цувах, гол дуган D.нутгийншороо, морины омруу, арьс цоолох
E. мах чичрэх, өндөр газар, угаар нь тастах
24. “Нүднээс нь нуух цувж...” гэсэн өгүүлбэр дэхгарахын тийн ялгалын нөхцөл ямар утгатай
байна вэ?
A.нэг нь нөгөөгийн үүслийн B.салж холдох C.тоо чанараар хязгаарлах
D.үйлийн орны E.зорил хүслийн
25. “Малын өвчүү орчны газар”гэсэн тайлбарт тохирохыг нь олоорой.
A.хөх мах B.цавьC.арьсD.ташааны ясE.омруу
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар B
4
26. “Морио л үлдээе” гэсэн өгүүлбэрийн онцолсон бүтээврийн утгыг олоорой.
A.ялгандуудах B.магадлан онцлох C.батлан онцлох
D.зэрэгцүүлэн онцлох E.салган онцлох
27. “Ташаан толгойн яс нь арай л арьсыг нь цоолж гарчирээгүй бололтой” гэсэн өгүүлбэрээр
илрэх баймж утгыг зөв тодорхойлсныг олоорой.
A.өөрийн үзлийг илтгэх B.бүрэн итгэсэн C.таамаглах
D.ерөнхийлөн тодруулах E. санамсаргүй тохиол
28. “Жанчаараа толгойгоо нөмрөөд гол дуганы шулуун шатаар өгсдөг байсан аж” гэсэн
өгүүлбэр дэх онцолсон бүтээврийг солин найруулбал аль нь хамгийн тохиромжтой вэ?
A. -снөө B.-нгөө C.-хлөөр D. -нгүүт E.-н
29. Үгийн аймгаар зөв бүлэглэсэн хэсгийг олоорой.
A.уржигдар, өндөр, үдэш, урд, цаана
B.маргааш, өндөг, орой, урьд, цаашаа
C.өнөөдөр, өнхөр, үдэд, сая, наашаа
D. нөгөөдөр, өмнө, өглөө, урд,наана
E.өчигдөр, өндөр, шөнө, хожим, дээр
30. Цэгийн оронд зөв бичгийн дүрмийн алдаагүй үгийг нөхөөрэй.
Тэд явсаар оройхон ..................................
A.буудалаллаа B.буудалалаа C.буудаллалаа
D.буудаллаа E.буудалаа
31. Найруулгын алдаатай өгүүлбэрийг олоорой.
A. Цэгцэрийн шар тал нэртэй их хөндийн дундуур би цагаан цавьдар мориороо хатируулан
буцаж явлаа.
B.Тэнгэрийн тэртээд зурвас цахилгаан гялсхийн, үе үе орчныг гэрэлтүүлнэ.
C. Байгалийн сайханд зугаалан, бас ч үгүй байгалийн зураг дарж, байгалиа цэвэрлэхийн
төлөө сэтгэл өвөрлөсөн билээ.
D.Бараан үүлс юу юугүй хуралдаж, ойр зуурын армаг тармаг мод исгэрэн шуугина.
E. Бөртэ охинтой учруулж, ураг удмыг гийгүүлэх жаргалын нарыг мандуулаад гэртээ буцаж
явсан юм сан.
32. Монголын нууц товчоо зохиолд:Оюунтайтөрсөн Өэлүнэх үр хүүхдээхэрхэн
өсгөсөнтухайөгүүлсэн мөрүүдийн орхигдсон хэсгийг сонгоннөхөөрэй.
Оёдолтдээлийгогшуулан ........................
Оготорхормойгшуун ................................
Ононмөрнийг өгсөж ..........................
Олирсмойлыг түүж .............................
Өчүүхэнхөвүүдээхайрлан тэжээж
Өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэв.
A. бүсэлж, өмсч, мацаж, хурааж
B. шууж, бүсэлж, давж, өгч
C. шууж, ороож, алхаж, хурааж
D. нөмөрч, хавчуулж, гүйж, авчирч
E. өмсч, бүсэлж, уруудаж, явж
33. Монголын нууц товчоо зохиолдТаргудай-Хирилтуг:
- Хурганы үс гуужив, төлөгнийбиетөлживгэсэннь ямарутгатайвэ?
A. Хаварцагирсэн
B. Өэлүнийхөвгүүд томболов
C. Хурганы үс гуужижунасан, төлөгнийбиетөлжижтэнхээорсон
D. Улсоронхурганы үс мэтбутарч байгаа
E. Хурга төлгийг өсгөх хэрэгтэй
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар B
5
34. “...Хив бүстэй хилэн оймстой, гунан халтар морьтой хөвүүн:
-Таныг сурж ир гэсэн биш, барьж ир гэсэн биш үү. Үгийг ахмадад нь хэлдэг, дээлийг захаар
нь өмсдөг биш үү. Амьд хүргэгтүн намайг, амаараа хүрч мэдүүлье гэв”–ямар зохиолын
дүрслэлт хэсэг вэ?
A. “Убаши хунтайжийн тууж” МСУЗ
B. “Үрэгдсэнийг хүлээгч” өгүүллэг /Д.Нам/
C. “Халуун амьсгал” тууж /Д.Г/
D. “Хув Нагваралын тууж” МСУЗ
E. “Нууцыг задруулсан захиа” өгүүллэг /Б.Р/
35. Б.Лхагвасүрэн “Үр могой” найраглалын хэсгүүдээс байгаль хүртэл гай зовлонтой үр
мэндлэхийг зөгнөж ёрлоод байгааг илэрхийлсэн хэсгийг олоорой.
A.Нар бүлэгнэн мандахаас өмнө, гал дүлэгнэн мандахас өмнө...
B. Сул асгарах халуун цусны тунараанд, сүвэгч нь сохор тэвнэ шиг толгойгоо дүрнэ...
C.Газардахын аранга тойрно, ганцаардлын айдас тойрно...
D.Цаашаа наашаа холхих хөлөнд цас ёолно, цалалзах жаврын үзүүрт хад улина...
E.Зэгэл үдэш шөнөтэй залгах, зөнөсөн нохой хий боргох...
36. Жангарын туужид:
“Ирсэн ерэн есөн жилийн юмыг
Тоочиж хэлдэг
Ирээгүй ерэн есөн жилийн юмыг
Тааж мэддэг...
Ямар их бэрх заргач ирэвч
Төдөлгүй хагалаад
Хар олбог дээр суудаг” нь хэн бэ?
A.Догшин хар Санал B.Хүнд гарт Савар
C.Арслангийн Араг Улаан-хонгор D.Баян Хүнхээн Алтан Цээж
E.Орчлонгийн сайхан Миньяан
37. Монгол бичгийн эхийг уншаад зөв хөрвүүлснийг олоорой.
A. Тогоо дүүрэх сөнтэй болог
Торх дүүрэх өрөмтэй болог
B.Тогоо дүүрэн сүүтэй болог
Торх дүүрэн өрөмтэй болог
C.Тогоо дүүрэн сөнтэй болог
Торх дүүрэн өрөмтэй болог
D.Тогоо дүүрэх сүүтэй булаг
Торх дүүрэх өрөмтэй булаг
E.Тогоо дүүрэн сүүтэй булаг
Торх дүүрэн өрөмтэй булаг
38. “данх/цайны/” гэсэн үгийг монгол бичгээр зөв бичсэнийг нь олоорой.
A. B. C. D. E.
39. Тийн ялгалын нөхцөлийг буруу дагуулсан хэсгийг олоорой.
A. B C. D. E.
40. Холбох эгшгийн дүрмээр бичигдсэн үгийг олоорой.
A. B. C. D. E.
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар B
6
ХОЁРДУГААР ХЭСЭГ. ХАРГАЛЗУУЛАХ ДААЛГАВАР
Санамж:
1. Энэ хэсэг сонгох даалгавар биш тул харгалзааг зөв тогтоож, хариуг бөглөөрэй.
2. Зөв харгалзуулсан хариулт бүр 1 оноотой.
2.1.Хэлцийг утгатай нь зөв харгалзуулаарай.
2.2. Аман зохиолыг төрөл зүйлтэй нь зөв харгалзуулаарай.
2.3. Зурагт зааснаар нэртэй нь зөв харгалзуулаарай.
a.хөмөлдрөг
b.гөлөм
c.хавтас
d.олонцог
e.ганзага
2.4.Зөвийг нь олж сонгоорой.
1 2 3 4
а Ялгах эгшиггүйүг болно хурга гагна хүргэ
b Гийгүүлэгчээр төгссөн үгэнд
уртэгшгээр эхэлсэн залгавар
залгахад эцсийн гийгүүлэгчийн
өмнөх балархай эгшгийггээхгүйүг
Арав+аас Дондог+ийг Будаг+аар Хөвөр+өөд
c Зөөлний тэмдэг “и” болох үг тахь+даг шаагь+ж хорь+сон соль+чих
d Эгшигт гийгүүлэгч эгшиггүй
бичигдэх үг
өгүүл+л нум+л совин+ г дугуйл+н
e Эр үгэнд “ий”-г бичих үг намар уурга тооно тоног
1. маш ширүүн
2. үзэн ядах
3. аятайхан биш
4. зэмлэх, загнах
5. гайхах
а. Нүд чичлэх
b. Нүдэнд хүйтэн
c. Нүд хорсох
d. Нүд бүлтийх
e. Нүүр нүдгүй
а.Хандгай буга харвах хүүтэй бол
Халиу булга эсгэх хүүхэнтэй бол
b.Эх нь энгэр дагана
Хүү нь хүн дагана
c. Эр чадлыг гайхуулагч
Эрхийн эрдмийг шалгагч...
d. Эр хүний хэрэглэдэг зүйлсээс
Цаас цавуу, бал бэх, бийр янтай...
e.Ээжээрээ заалгах нь охины ёс
Эцгээ залгамжлах нь хүүгийн журамёс
1. Бэлгэ дэмбэрлийн үг
2. Зүйр цэцэн үг
3. Ерөөл
4. Магтаал
5. Оньсого
1
2
4
3
5

More Related Content

What's hot

2 har buuriin duuli
2 har buuriin duuli2 har buuriin duuli
2 har buuriin duuli
Oyuhai1127
 
монгол хэл хувилбар
монгол хэл хувилбармонгол хэл хувилбар
монгол хэл хувилбар
Buujaa
 
11уш жишиг
11уш жишиг11уш жишиг
11уш жишиг
erka11
 
хувилбар
хувилбархувилбар
хувилбар
Altantuya33
 
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
handmaa
 
бие даалт1
бие даалт1бие даалт1
бие даалт1
haliuk74
 
гэрийн даалгавар3
гэрийн даалгавар3гэрийн даалгавар3
гэрийн даалгавар3
haliuk74
 
монгол хэл 8 анги
монгол хэл 8 ангимонгол хэл 8 анги
монгол хэл 8 анги
Oyuhai1127
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
school14
 
Test blogt
Test blogtTest blogt
Test blogt
dj_d585
 
ганбаа
ганбааганбаа
ганбаа
seegiii
 

What's hot (19)

2 har buuriin duuli
2 har buuriin duuli2 har buuriin duuli
2 har buuriin duuli
 
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed
 
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар С by byambaa avirmed800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
 
Mongolian
MongolianMongolian
Mongolian
 
800.mn 2013 mongolian language c by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language c by byambaa avirmed800.mn   2013 mongolian language c by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language c by byambaa avirmed
 
Mon9
Mon9Mon9
Mon9
 
монгол хэл хувилбар
монгол хэл хувилбармонгол хэл хувилбар
монгол хэл хувилбар
 
Mon9 1
Mon9 1Mon9 1
Mon9 1
 
11уш жишиг
11уш жишиг11уш жишиг
11уш жишиг
 
хувилбар
хувилбархувилбар
хувилбар
 
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
 
800.mn 2013 mongolian language d by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language d by byambaa avirmed800.mn   2013 mongolian language d by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language d by byambaa avirmed
 
бие даалт1
бие даалт1бие даалт1
бие даалт1
 
гэрийн даалгавар3
гэрийн даалгавар3гэрийн даалгавар3
гэрийн даалгавар3
 
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed
 
монгол хэл 8 анги
монгол хэл 8 ангимонгол хэл 8 анги
монгол хэл 8 анги
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
 
Test blogt
Test blogtTest blogt
Test blogt
 
ганбаа
ганбааганбаа
ганбаа
 

Similar to 800.mn 2013 mongolian language b by byambaa avirmed

11уш жишиг
11уш жишиг11уш жишиг
11уш жишиг
erka11
 
монгол хэлний тест
монгол хэлний тестмонгол хэлний тест
монгол хэлний тест
Uzayaa
 
11 mongol
11 mongol11 mongol
11 mongol
muuduu
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
Orkhonoo
 
хувилбар D
хувилбар Dхувилбар D
хувилбар D
ouyntegsh92
 
хувилбар D
хувилбар Dхувилбар D
хувилбар D
ouyntegsh92
 
ганбаа
ганбааганбаа
ганбаа
seegiii
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 анги
Oyuhai1127
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
Doodoiigo
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
Doodoiigo
 
9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар
Amarjargal_se
 
9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар
Amarjargal_se
 
монгол хэл 8
монгол хэл 8монгол хэл 8
монгол хэл 8
Oyuhai1127
 
7 р анги шалгалт
7 р анги шалгалт7 р анги шалгалт
7 р анги шалгалт
Myagmartsetseg
 

Similar to 800.mn 2013 mongolian language b by byambaa avirmed (17)

Mongol hel8 uguulber gishuud
Mongol hel8 uguulber gishuudMongol hel8 uguulber gishuud
Mongol hel8 uguulber gishuud
 
11уш жишиг
11уш жишиг11уш жишиг
11уш жишиг
 
монгол хэлний тест
монгол хэлний тестмонгол хэлний тест
монгол хэлний тест
 
11 mongol
11 mongol11 mongol
11 mongol
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
 
хувилбар D
хувилбар Dхувилбар D
хувилбар D
 
хувилбар D
хувилбар Dхувилбар D
хувилбар D
 
ганбаа
ганбааганбаа
ганбаа
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 анги
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар
 
9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар
 
монгол хэл 8
монгол хэл 8монгол хэл 8
монгол хэл 8
 
гэрийн даалгавар 3
гэрийн даалгавар 3гэрийн даалгавар 3
гэрийн даалгавар 3
 
test shuuTest 2
test shuuTest 2test shuuTest 2
test shuuTest 2
 
7 р анги шалгалт
7 р анги шалгалт7 р анги шалгалт
7 р анги шалгалт
 

More from Бямбаа Авирмэд

More from Бямбаа Авирмэд (20)

Anglihel.mn - 001 01 Present continuous.pdf
Anglihel.mn - 001 01 Present continuous.pdfAnglihel.mn - 001 01 Present continuous.pdf
Anglihel.mn - 001 01 Present continuous.pdf
 
800.mn 2014 chemistry a by byambaa avirmed
800.mn   2014 chemistry a by byambaa avirmed800.mn   2014 chemistry a by byambaa avirmed
800.mn 2014 chemistry a by byambaa avirmed
 
800.mn 2014 physics d by byambaa avirmed
800.mn   2014 physics d by byambaa avirmed800.mn   2014 physics d by byambaa avirmed
800.mn 2014 physics d by byambaa avirmed
 
800.mn 2014 physics c by byambaa avirmed
800.mn   2014 physics c by byambaa avirmed800.mn   2014 physics c by byambaa avirmed
800.mn 2014 physics c by byambaa avirmed
 
800.mn 2014 physics b by byambaa avirmed
800.mn   2014 physics b by byambaa avirmed800.mn   2014 physics b by byambaa avirmed
800.mn 2014 physics b by byambaa avirmed
 
800.mn 2014 physics a by byambaa avirmed
800.mn   2014 physics a by byambaa avirmed800.mn   2014 physics a by byambaa avirmed
800.mn 2014 physics a by byambaa avirmed
 
800.mn 2014 social studies d by byambaa avirmed
800.mn   2014 social studies d  by byambaa avirmed800.mn   2014 social studies d  by byambaa avirmed
800.mn 2014 social studies d by byambaa avirmed
 
800.mn 2014 social studies c by byambaa avirmed
800.mn   2014 social studies c by byambaa avirmed800.mn   2014 social studies c by byambaa avirmed
800.mn 2014 social studies c by byambaa avirmed
 
800.mn 2014 social studies b by byambaa avirmed
800.mn   2014 social studies b by byambaa avirmed800.mn   2014 social studies b by byambaa avirmed
800.mn 2014 social studies b by byambaa avirmed
 
800.mn 2014 social studies a by byambaa avirmed
800.mn   2014 social studies a by byambaa avirmed800.mn   2014 social studies a by byambaa avirmed
800.mn 2014 social studies a by byambaa avirmed
 
800.mn 2014 mathematics d by byambaa avirmed
800.mn   2014 mathematics d by byambaa avirmed800.mn   2014 mathematics d by byambaa avirmed
800.mn 2014 mathematics d by byambaa avirmed
 
800.mn 2014 mathematics c by byambaa avirmed
800.mn   2014 mathematics c by byambaa avirmed800.mn   2014 mathematics c by byambaa avirmed
800.mn 2014 mathematics c by byambaa avirmed
 
800.mn 2014 mathematics b by byambaa avirmed
800.mn   2014 mathematics b by byambaa avirmed800.mn   2014 mathematics b by byambaa avirmed
800.mn 2014 mathematics b by byambaa avirmed
 
800.mn 2014 mathematics a by byambaa avirmed
800.mn   2014 mathematics a by byambaa avirmed800.mn   2014 mathematics a by byambaa avirmed
800.mn 2014 mathematics a by byambaa avirmed
 
800.mn 2014 geography d by byambaa avirmed
800.mn   2014 geography d by byambaa avirmed800.mn   2014 geography d by byambaa avirmed
800.mn 2014 geography d by byambaa avirmed
 
800.mn 2014 geography c by byambaa avirmed
800.mn   2014 geography c by byambaa avirmed800.mn   2014 geography c by byambaa avirmed
800.mn 2014 geography c by byambaa avirmed
 
800.mn 2014 geography b by byambaa avirmed
800.mn   2014 geography b by byambaa avirmed800.mn   2014 geography b by byambaa avirmed
800.mn 2014 geography b by byambaa avirmed
 
800.mn 2014 geography a by byambaa avirmed
800.mn   2014 geography a by byambaa avirmed800.mn   2014 geography a by byambaa avirmed
800.mn 2014 geography a by byambaa avirmed
 
800.mn 2014 english b by byambaa avirmed
800.mn   2014 english b by byambaa avirmed800.mn   2014 english b by byambaa avirmed
800.mn 2014 english b by byambaa avirmed
 
800.mn 2014 english a by byambaa avirmed
800.mn   2014 english a by byambaa avirmed800.mn   2014 english a by byambaa avirmed
800.mn 2014 english a by byambaa avirmed
 

800.mn 2013 mongolian language b by byambaa avirmed

  • 1. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар B 1 НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР Санамж: 1. Эхийг анхааралтай уншиж, ойлгоод даалгаврыг гүйцэтгээрэй. 2. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй. 3. Эхээс сонгож авсан үг, өгүүлбэрийг эхийн утга санаатай холбож ажиглаарай. 4. Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгоорой. /Даалгавар бүр 2 оноотой/ Морь /өгүүллэгийн хэсгээс/ ...Өвгөн дархи модны нөмөрт хээр морь омруугаа бараг газарт шаах шахам бөгтийж цавиных нь хөх мах чичирнэ. Нүднээс нь нуух цувж, ташаан толгойн яс нь арай л арьсыг нь цоолж гарч ирээгүй бололтой. Сүүлийг нь бүр угаар нь тастжээ. Төвөд, Тангууд гуяных нь махнаас өм огтолсныг Чойнзон элдэв арга хэрэглэж эдгээсэн удаатай. “Аав нь үнэндээ энэ нутагт амьдарч чадахгүй юм байна. Уулзах ерөөл тавилан байх болов уу? Чамд сарвайх юм алга. Морио л үлдээе. Унаж гийгүүлэхгүй ч монгол шивтэр элгийг чинь дэвтээх биз. Харин үхэхэд нь тасын хоол болгочхолгүй толгойг нь өндөр газар тахиарай”гэж захиж үлдээгээд Ар монгол руугаа буцахад Чойнзон хувилгаан шороо самардан уйлж хоцорчээ. Хэчнээн хоног уйлснаа ч мэддэггүй. Дунгийн нэг хэвийн дуунаар гадаалахдаа өглөө бүр мориныхоо магнайг үнэрлэхэд агь ганга, айраг цагаа, аавынх нь үнэр ханхлах шиг болоход “Эдэнд нулимсаа үзүүлэхгүй юм шүү” гэж жанчаараа толгойгоо нөмрөөд гол дуганы шулуун шатаар өгсдөг байсан аж. /До. Цэнджав/ Үгийн тайлбар:дархи-унанги том мод дуган-шашны зан үйл үйлдэх байр жанч-лам нарын нөмрөх хуниас гаргаж хийсэн хувцас 1. Аав нь хүүгээ хүний нутагт орхихдоо юу үлдээсэн бэ? A.Агь ганга, айраг цагаа B.Нутгийн шороо C.Хээр морь D.Дуут дун E.Ээжийнх нь оёж өгсөн даалин 2. Чойнзон хувилгаан өглөө бүр жанчаараа толгойгоо нөмөрдгийн учир юу байв? A.Их багшаасаа айдаг учраас B.Яс арьс болсон морио харахгүй байя гэж шийдсэн учраас C.Дунгийн нэг хэвийн дууг сонсохгүй байя гэснээс D.Судар номоо цээжилдэг арга нь нарийн учраас E.Хүний газар муугаа үзүүлэхгүй гэсэн учраас 3. Уг үйл нь үнэн бодитой болоход бүрэн итгэсэн баймж утгатай өгүүлбэрийг олоорой. A.Арай л арьсыг нь цоолж гарч ирээгүй бололтой B.Үнэндээ энэ нутагт амьдарч чадахгүй юм байна C.Хэчнээн хоног уйлснаа ч мэддэггүй D.Уулзах ерөөл тавилан байх болов уу E.Омруугаа бараг газарт шаах шахам бөгтийжээ 4. Чойнзонызан байдлынонцлогт тохирсон хэлцийг сонгоно уу. A.Хал үзэж, халуун чулуу долоох B.Эгэмнээс нь татаж, эрийн цээнд хүргэх C.Харцаганд ээрэгдсэн болжмор шиг D.Хэрээ мянган жил болсон ч хар хэвээрээ E.Мордсоны хойно таваг тавих 5. Эхийн өнгө аясыг зөв тодорхойлсныг олоорой. A.Нүднээс гартал турж, зовон тарчилж буй морийгголлон өгүүлж буй тул харууслын өнгө аястай B.Хүний нутагтбайгааморины зовлон, аав ээж, нутаг усаа санасан хүний тухай илэрхийлсэнтул таагүйөнгө аястай C.Аав нь хүний нутагт хүүгээганц морьтой орхиод явж байгаатул гэмшил өнгө аястай D.Төвөд, Тангуудууд морины гуяных нь махнаас өм огтолсныг бодоход зэвүүцсэн өнгө аястай E. Хүний газар Чойнзон муугаа үзүүлэхгүйг хичээж байгаа учраас сэрэмжилсэн өнгө аястай
  • 2. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар B 2 6. Эхийн онцолсон хэсгийн хэв маягийг олоорой. A.Морины турсан шалтгааныг тайлбарлаж, Чойнзоны хийсэн үйлүүдийг дэс дараалан өгүүлсэнтул тайлбарламж, хүүрнэмж хосолсон хэв маяг B.Чойнзон хувилгааны амьдралыг цагийн дарааллын дагуу зураглан дүрсэлсэнтул хүүрнэмж C.Чойнзон хувилгааны эх нутгаа санагалзахын учир начрыг баталсан тул эргэцүүлэмж D.Морины шинж байдлыг зурагласан тул тоочимж E. Эцэг нь хүүдээ морио үлдээсэн шалтгааныг тайлбарласан тул тайлбарламж 7. Эхийн гол санаанд тохирох хэлцийг олоорой. A.Бандийн санаа ширээнд, бахын санаа далайд B.Удам сайтын унага, угсаа сайтын үр C.Хүлгийн сайныг бачим цагт, хүний сайныг гачиг цагт D.Дэм дэмэндээ, дээс эрчиндээ E.Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз 8. “Морио л үлдээе. Унаж гийгүүлэхгүй ч монгол шивтэр элгийг чинь дэвтээх биз. Харин үхэхэд нь тасын хоол болгочхолгүй толгойг нь өндөр газар тахиарай” гэсэн өгүүлбэрийн онцолсон хэсгийн утгад тохирохыг нь олоорой. A. эсрэгцүүлсэн B. лавшруулсан C.зэрэгцүүлсэн D.харьцуулсан E.ойролцоо болгосон 9. “Хээр морь омруугаа бараг газарт шаах шахам бөгтийж цавиных нь хөх мах чичирнэ” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг солин найруулбал аль нь оновчтой байх вэ? A.үнэрлэх B.хаях C.цохих D. шүргэх E. наах 10. “Нүднээс нь нуух цувж, ташаан толгойн яс нь арай л арьсыг нь цоолж гарч ирээгүй бололтой” гэсэн өгүүлбэрийн онцолсон хэсгийн дүрслэлтэй ёгтолсон утгаараа дүйхийгнь олоорой. A.Ундаассанхан морийг усан дээрээ тавина, усан хар нүдийг ээж дээрээ тавина... B. Ташаан толгой нь тэвхийж, хавирганы яс нь зурайсан... C.Нүдний ухархайд нь шувуу өндөглөмөөр, ташаан толгойд нь хувин өлгөмөөр... D.Тууш нуруу нь халцарч, дөрвөн туурай нь эмтрээд, туг сүүл нь ширэлдсэн... E.–Ээжээ, ээжээ дөмөр дөмөр алхдаг дөрвөн хөл чинь юунд гуйвга гуйвга гээд байна аа? 11. “Нүднээс нь нуух цувж, ташаан толгойн яс нь арай л арьсыг нь цоолоогүй бололтой”- өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойлоорой. A.Холимог нийлмэл өгүүлбэр B.Угсарсан нийлмэл өгүүлбэр C. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр D. Энгийн дэлгэрэнгүй өгүүлбэр E.Харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр 12. “Арай ч дээ, гуянаас нь өм огтолчхож...” гэсэн өгүүлбэрт тохирох загварыг олоорой. A.Мэдрэх өгүүлбэр+энгийн өгүүлбэр B.Зөвших өгүүлбэр+энгийн өгүүлбэр C.Хандах өгүүлбэр+энгийн өгүүлбэр D.Илэрхийлэх өгүүлбэр+энгийн өгүүлбэр E. Энгийн өгүүлбэр+энгийн өгүүлбэр 13. Цөм бус бүтэцтэй өгүүлбэрийг олоорой. A.Чойнзон шороо самардана B.Шивтэр элгийг чинь дэвтээнэ C.Үнэр ханхална D.Морио л үлдээе E.Газар тахиарай
  • 3. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар B 3 14. Эхийн өгүүлбэрүүдээс салааланхувиргасныг олоорой. A.Морио л чамтай хамт үлдээе B.Чамд өгөх юм алга C.Чулуун шатаар өгсөхдөө жанчаараа толгойгоо нөмрөөд... D.Хээр морь бөгтийнө E.Чойнзон уйлж хоцорчээ 15. Эхийн өгүүлбэрүүдээс найруулгын дээд зэрэгт хувиргасныг олоорой. A.“Эдэнд нулимсаа үзүүлэхгүй юм шүү” гэж хувцсаараа толгойгоо нөмөрнө B.Уулзахын учрал байх болов уу C.Харин шороодоход нь тасын хоол бүү болгоорой D.Хэчнээн хоног гонгиносноо ч мэддэггүй E. Монгол молор элгийг чинь дэвтээх биз 16. Дараах холбоо үгсийн зүй тогтлыг ажиглаад, цэгийн оронд тохирохыг сонгоно уу. агь ганга, аавынх нь үнэр, айраг цагаа, цавиных нь мах,............. A.өглөө бүр B.өндөр газарC.ерөөл тавилан D.морины омруу E.нутгийншороо 17. Зүйлчилсэн утгаараа бусдаас ялгаатай үгийг олоорой. A.нутгийншороо B.өндөр газар C.гол дуган D.дархи мод E. агь ганга 18. “Монгол шивтэр элгийг чинь дэвтээх биз”гэсэн өгүүлбэрийн утгыг олоорой. A.Харж хандаж, хамгаалж байх хөрөнгөтэй B.Эх нутаг юугаа санагалзахад хань болж тайвшруулах юмтай C.Эцэг нь шидийн аргаар эх нутаг, ээж аавын үнэрийг моринд шингээсэн D.Морио сайн харж хандаж бай, эрдмээ сураад буцахад чинь унаа болог E.Морины шивтэр үнэрлэвэл элэгний чинь өвчинд сайн 19. “...Энэ нутагт амьдарч чадахгүй юм байна” гэсэн өгүүлбэрийн онцолсон үг ямар газар орныг төлөөлсөн бэ? A. Ар МонголB.Хятад C. Төвөд, Тангууд D.Энэтхэг E. Өвөр Монгол 20. Төрөл биш утгатай үгийг олоорой. A.цоолB.цоолборC.цооч D.цоохор E.цоорхой 21. Эхээс сонгосон үгсээс үгийн бүтцээр буруу задалсныг нь олоорой. A. тас+т+0+0+жээ B.бөгт+ий+0+0+ж C.амьд+р+0+0+ч D.хэрэг+л+0+0+ж E.гад+аа+л+0+0+х+д+аа 22. “Чойнзон элдэв арга хэрэглэж эдгээсэн удаатай”гэсэн өгүүлбэрийн шууд тусагдахуун гишүүнийг олоорой. A. Чойнзон B.арга C.элдэв D.хэрэглэж E.эдгээсэн 23. Найрах аргаар холбогдсон холбоо үгийг зөв бүлэглэсэн хэсгийг сонгоорой. A. яс арьс, агь ганга, ерөөл тавилан B. дархи мод, өндөр газар, гол дуган C.морины омруу, нуух цувах, гол дуган D.нутгийншороо, морины омруу, арьс цоолох E. мах чичрэх, өндөр газар, угаар нь тастах 24. “Нүднээс нь нуух цувж...” гэсэн өгүүлбэр дэхгарахын тийн ялгалын нөхцөл ямар утгатай байна вэ? A.нэг нь нөгөөгийн үүслийн B.салж холдох C.тоо чанараар хязгаарлах D.үйлийн орны E.зорил хүслийн 25. “Малын өвчүү орчны газар”гэсэн тайлбарт тохирохыг нь олоорой. A.хөх мах B.цавьC.арьсD.ташааны ясE.омруу
  • 4. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар B 4 26. “Морио л үлдээе” гэсэн өгүүлбэрийн онцолсон бүтээврийн утгыг олоорой. A.ялгандуудах B.магадлан онцлох C.батлан онцлох D.зэрэгцүүлэн онцлох E.салган онцлох 27. “Ташаан толгойн яс нь арай л арьсыг нь цоолж гарчирээгүй бололтой” гэсэн өгүүлбэрээр илрэх баймж утгыг зөв тодорхойлсныг олоорой. A.өөрийн үзлийг илтгэх B.бүрэн итгэсэн C.таамаглах D.ерөнхийлөн тодруулах E. санамсаргүй тохиол 28. “Жанчаараа толгойгоо нөмрөөд гол дуганы шулуун шатаар өгсдөг байсан аж” гэсэн өгүүлбэр дэх онцолсон бүтээврийг солин найруулбал аль нь хамгийн тохиромжтой вэ? A. -снөө B.-нгөө C.-хлөөр D. -нгүүт E.-н 29. Үгийн аймгаар зөв бүлэглэсэн хэсгийг олоорой. A.уржигдар, өндөр, үдэш, урд, цаана B.маргааш, өндөг, орой, урьд, цаашаа C.өнөөдөр, өнхөр, үдэд, сая, наашаа D. нөгөөдөр, өмнө, өглөө, урд,наана E.өчигдөр, өндөр, шөнө, хожим, дээр 30. Цэгийн оронд зөв бичгийн дүрмийн алдаагүй үгийг нөхөөрэй. Тэд явсаар оройхон .................................. A.буудалаллаа B.буудалалаа C.буудаллалаа D.буудаллаа E.буудалаа 31. Найруулгын алдаатай өгүүлбэрийг олоорой. A. Цэгцэрийн шар тал нэртэй их хөндийн дундуур би цагаан цавьдар мориороо хатируулан буцаж явлаа. B.Тэнгэрийн тэртээд зурвас цахилгаан гялсхийн, үе үе орчныг гэрэлтүүлнэ. C. Байгалийн сайханд зугаалан, бас ч үгүй байгалийн зураг дарж, байгалиа цэвэрлэхийн төлөө сэтгэл өвөрлөсөн билээ. D.Бараан үүлс юу юугүй хуралдаж, ойр зуурын армаг тармаг мод исгэрэн шуугина. E. Бөртэ охинтой учруулж, ураг удмыг гийгүүлэх жаргалын нарыг мандуулаад гэртээ буцаж явсан юм сан. 32. Монголын нууц товчоо зохиолд:Оюунтайтөрсөн Өэлүнэх үр хүүхдээхэрхэн өсгөсөнтухайөгүүлсэн мөрүүдийн орхигдсон хэсгийг сонгоннөхөөрэй. Оёдолтдээлийгогшуулан ........................ Оготорхормойгшуун ................................ Ононмөрнийг өгсөж .......................... Олирсмойлыг түүж ............................. Өчүүхэнхөвүүдээхайрлан тэжээж Өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэв. A. бүсэлж, өмсч, мацаж, хурааж B. шууж, бүсэлж, давж, өгч C. шууж, ороож, алхаж, хурааж D. нөмөрч, хавчуулж, гүйж, авчирч E. өмсч, бүсэлж, уруудаж, явж 33. Монголын нууц товчоо зохиолдТаргудай-Хирилтуг: - Хурганы үс гуужив, төлөгнийбиетөлживгэсэннь ямарутгатайвэ? A. Хаварцагирсэн B. Өэлүнийхөвгүүд томболов C. Хурганы үс гуужижунасан, төлөгнийбиетөлжижтэнхээорсон D. Улсоронхурганы үс мэтбутарч байгаа E. Хурга төлгийг өсгөх хэрэгтэй
  • 5. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар B 5 34. “...Хив бүстэй хилэн оймстой, гунан халтар морьтой хөвүүн: -Таныг сурж ир гэсэн биш, барьж ир гэсэн биш үү. Үгийг ахмадад нь хэлдэг, дээлийг захаар нь өмсдөг биш үү. Амьд хүргэгтүн намайг, амаараа хүрч мэдүүлье гэв”–ямар зохиолын дүрслэлт хэсэг вэ? A. “Убаши хунтайжийн тууж” МСУЗ B. “Үрэгдсэнийг хүлээгч” өгүүллэг /Д.Нам/ C. “Халуун амьсгал” тууж /Д.Г/ D. “Хув Нагваралын тууж” МСУЗ E. “Нууцыг задруулсан захиа” өгүүллэг /Б.Р/ 35. Б.Лхагвасүрэн “Үр могой” найраглалын хэсгүүдээс байгаль хүртэл гай зовлонтой үр мэндлэхийг зөгнөж ёрлоод байгааг илэрхийлсэн хэсгийг олоорой. A.Нар бүлэгнэн мандахаас өмнө, гал дүлэгнэн мандахас өмнө... B. Сул асгарах халуун цусны тунараанд, сүвэгч нь сохор тэвнэ шиг толгойгоо дүрнэ... C.Газардахын аранга тойрно, ганцаардлын айдас тойрно... D.Цаашаа наашаа холхих хөлөнд цас ёолно, цалалзах жаврын үзүүрт хад улина... E.Зэгэл үдэш шөнөтэй залгах, зөнөсөн нохой хий боргох... 36. Жангарын туужид: “Ирсэн ерэн есөн жилийн юмыг Тоочиж хэлдэг Ирээгүй ерэн есөн жилийн юмыг Тааж мэддэг... Ямар их бэрх заргач ирэвч Төдөлгүй хагалаад Хар олбог дээр суудаг” нь хэн бэ? A.Догшин хар Санал B.Хүнд гарт Савар C.Арслангийн Араг Улаан-хонгор D.Баян Хүнхээн Алтан Цээж E.Орчлонгийн сайхан Миньяан 37. Монгол бичгийн эхийг уншаад зөв хөрвүүлснийг олоорой. A. Тогоо дүүрэх сөнтэй болог Торх дүүрэх өрөмтэй болог B.Тогоо дүүрэн сүүтэй болог Торх дүүрэн өрөмтэй болог C.Тогоо дүүрэн сөнтэй болог Торх дүүрэн өрөмтэй болог D.Тогоо дүүрэх сүүтэй булаг Торх дүүрэх өрөмтэй булаг E.Тогоо дүүрэн сүүтэй булаг Торх дүүрэн өрөмтэй булаг 38. “данх/цайны/” гэсэн үгийг монгол бичгээр зөв бичсэнийг нь олоорой. A. B. C. D. E. 39. Тийн ялгалын нөхцөлийг буруу дагуулсан хэсгийг олоорой. A. B C. D. E. 40. Холбох эгшгийн дүрмээр бичигдсэн үгийг олоорой. A. B. C. D. E.
  • 6. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар B 6 ХОЁРДУГААР ХЭСЭГ. ХАРГАЛЗУУЛАХ ДААЛГАВАР Санамж: 1. Энэ хэсэг сонгох даалгавар биш тул харгалзааг зөв тогтоож, хариуг бөглөөрэй. 2. Зөв харгалзуулсан хариулт бүр 1 оноотой. 2.1.Хэлцийг утгатай нь зөв харгалзуулаарай. 2.2. Аман зохиолыг төрөл зүйлтэй нь зөв харгалзуулаарай. 2.3. Зурагт зааснаар нэртэй нь зөв харгалзуулаарай. a.хөмөлдрөг b.гөлөм c.хавтас d.олонцог e.ганзага 2.4.Зөвийг нь олж сонгоорой. 1 2 3 4 а Ялгах эгшиггүйүг болно хурга гагна хүргэ b Гийгүүлэгчээр төгссөн үгэнд уртэгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийггээхгүйүг Арав+аас Дондог+ийг Будаг+аар Хөвөр+өөд c Зөөлний тэмдэг “и” болох үг тахь+даг шаагь+ж хорь+сон соль+чих d Эгшигт гийгүүлэгч эгшиггүй бичигдэх үг өгүүл+л нум+л совин+ г дугуйл+н e Эр үгэнд “ий”-г бичих үг намар уурга тооно тоног 1. маш ширүүн 2. үзэн ядах 3. аятайхан биш 4. зэмлэх, загнах 5. гайхах а. Нүд чичлэх b. Нүдэнд хүйтэн c. Нүд хорсох d. Нүд бүлтийх e. Нүүр нүдгүй а.Хандгай буга харвах хүүтэй бол Халиу булга эсгэх хүүхэнтэй бол b.Эх нь энгэр дагана Хүү нь хүн дагана c. Эр чадлыг гайхуулагч Эрхийн эрдмийг шалгагч... d. Эр хүний хэрэглэдэг зүйлсээс Цаас цавуу, бал бэх, бийр янтай... e.Ээжээрээ заалгах нь охины ёс Эцгээ залгамжлах нь хүүгийн журамёс 1. Бэлгэ дэмбэрлийн үг 2. Зүйр цэцэн үг 3. Ерөөл 4. Магтаал 5. Оньсого 1 2 4 3 5