Ce diaporama a bien été signalé.
Nous utilisons votre profil LinkedIn et vos données d’activité pour vous proposer des publicités personnalisées et pertinentes. Vous pouvez changer vos préférences de publicités à tout moment.
ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН
ТӨРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Ч. Баттулга, Д. Анхзул
Монгол Улсын Шинжлэх Ухаан Техно...
эрх зүйн түүх” хэмээх бүтээлийг эс тооцвол онолын талаас нь
дэлгэрэнгүй судалж тайлбарласан бүтээл ховор байна. Иймд “Их М...
зөвлөх хурал, парламент байх боловч онцын нөлөөгүй, нэр төдий
байдаг.
•

Хаан өөрийн бүх нутаг дэвсгэр, албат нараа шууд у...
бүрдүүлэгч

элементүүдийн

материаллаг

ба

зохион

байгуулалтын

баталгаагаар хангагдсан нийлбэр байдаг. Ийм хэмжээгүй эр...
тодорхой байна. Чингис хаан хуулийг өөрийг нь залгамжлагчид үг дуугүй
чандлан биелүүлэхийг тунхагласан нь хаан хуулийг гар...
“Их хуралдай” -д хааны гол хатад, хан хөвгүүд, төрсөн дүү нар,
авга болон бусад ойр төрлийн хамаатан, “Алтан ургийнхан” ор...
залгамжлах мэт том чухал асуудлыг шийдвэрлэх, /зарлиг буулгах/ онц
эрхтэй…мөн аливаа үндэстний хаантай адил халдашгүй эрхт...
Үе залгамжилж ирсэн төрийн тэргүүн ван ноён хууль тогтоох,
гүйцэтгэх, цэргийн болон шүүх засаглалын бүрэн эрх мэдэлтэй бай...
Дундад зууны Хятадын төрийн байгуулал :Төрийн тэргүүн нь
эзэн хаан /Тэнгэрийн хүү/ байлаа. Тэрээр хууль тогтоох шүүхийн дэ...
нөлөө бүхий сайд, ноёд тэнд ордог байв. Тэгвэл Чингис хааны дэргэд Их
Хуралдай ажиллах бөгөөд түүнд хааны хамаатан садан, ...
алба /яамд / байсан. Эдгээр сайдууд нь эрхлэх асуудлынхаа хүрээнд
нилээд эрх мэдэлтэй байжээ.
Чингис хааны “Их Монгол” улс...
Ашигласан материалын жагсаалт:
1. Болдбаатар Ж, Лүндээжанцан Д, Монгол улсын төр, эрх зүйн
түүхэн уламжлал, УБ, 1997 он
2....
7. Пүрэвдагва Х, Чингис хааны менежментийн товчоон, УБ, 2004 он
8. Санждорж М, Монголын төрийн түүхээс, УБ, 1998 он
9. Сар...
Prochain SlideShare
Chargement dans…5
×

Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН ТӨРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

6 609 vues

Publié le

Publié dans : Formation
  • Soyez le premier à commenter

Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН ТӨРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  1. 1. ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН ТӨРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Ч. Баттулга, Д. Анхзул Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Компьютерийн техник, менежментийн сургууль E –mail: Anhaa_jar@yahoo.com E –mail: bayanagt2002@yahoo.com Хураангуй Чингис хаан, түүний байгуулсан “Их Монгол” улсын тухай,Чингис хааны Монголын болоод дэлхийн түүхэнд баримталж байсан бодлого, үйл хэрэг, үзэл гүйцэтгэсэн үүрэг, бодлыг нь гадаад, дотоодын эрдэмтэд олон талаас нь судлан, өөрийн зохиол, бүтээл, эрдэм шинжилгээний ажлуудаа туурвисан байдаг. Энэхүү илтгэлдээ Чингис хаан, түүний байгуулсан “Их Монгол” улсын төрийн зохион байгуулалт, түүний онцлогийг онолын талаас нь судалж, үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэгдсэн болно. Түлхүүр үг: Төрийн засаглал, хэмжээгүй эрхт хаант засаглал, төрийн байгуулал, Их Монгол улс Оршил “Их Монгол” улсын төрийн зохион байгуулалтыг гадаад, дотоодын эрдэмтэд, судлаачид “хэмжээгүй эрхт хаант улс” хэмээн тодорхойлсон байдаг. Харин монголын судлаачдаас И.Дашнямын “Монгол Улсын төр,
  2. 2. эрх зүйн түүх” хэмээх бүтээлийг эс тооцвол онолын талаас нь дэлгэрэнгүй судалж тайлбарласан бүтээл ховор байна. Иймд “Их Монгол” улсын төрийн зохион байгуулалтыг судалж, бусад эртний улс орнуудын хэмжээгүй эрхт хаант засгаас юугаараа онцлог, давуу болон сул талтай болохыг тодорхойлохыг оролдсон. 1. Хаант засаглалын тухай ойлголт, ангилал, онцлог шинжүүд Засаглалын хэлбэр нь төрийн засаглалын дээд байгууллагыг байгуулж бий болох журмаар тодорхойлогдоно. Тодруулбал, төрийн дээд шатны байгууллага хэрхэн байгуулагдаж, төрийн дээд эрх мэдлийг хэн яаж хэрэгжүүлж байгаагаар төрийн засаглалын хэлбэр тодорхойлогддог. Төрийн дээд эрх мэдлийг хэн хэрэгжүүлж байгааг үндэс болгож төрийн засаглалын хэлбэрийг хаант хийгээд бүгд найрамдах засаглал гэсэн хоёр төрөлд хуваана. Хаант засаг: Төрийн тэргүүний эрх мэдэл нэг хүний гарт, угсаа залгамжлан шилждэг /зарим оронд сонгох явдал бий/ насан туршид нь ноогдсон алба. Гол /түгээмэл/ шинж нь: • Угсаа залгамжлал нь шилжинэ. Хаант засгийг хүлээн зөвшөөрөх үндэслэл нь улс үндэсний угсаа залгамжлах ёс журам, хууль байна. Төр судлалд хаант засгийг дараах байдлаар ангилдаг: 1. Хэмжээгүй эрхт хаант засаг 2. Хэмжээт эрхт хаант засаг • Дуалист хаант засаг • Парламентын хаант засаг Хэмжээгүй эрхт хаант засаг: Засаглалын эртний хэлбэрийн нэг. Гол онцлог нь: • Төрийн /хууль тогтоох, гүйцэтгэн захирамжлах, шүүн таслах/ бүрэн эрх ямарч хуваарилалтгүйгээр зөвхөн хааны гарт төвлөрнө • Ард түмний хүсэл зоригийг төлөөлөх төлөөлөгчдийн байгууллага хэрэг дээрээ үл оршино. Катар, Кувеит зэрэг өнөөгийн хаант улсад
  3. 3. зөвлөх хурал, парламент байх боловч онцын нөлөөгүй, нэр төдий байдаг. • Хаан өөрийн бүх нутаг дэвсгэр, албат нараа шууд удирдана. Хэмжээт эрхт хаант засаг: Энэ хэлбэр нь орчин үед хаант засаглалтай нилээд улс оронд байдаг хэлбэр юм. 2. XIII зууны “Их Монгол” улсын төрийн байгуулал, түүний онцлог, давуу тал. Чингисийн байгуулсан Монголын нэгдсэн улс нь төрийн удирдлагын хэлбэр, шинж байдлаар хэмжээгүй эрхт хаант улс байв. Ч.Жүгдэр “Монголд феодализм тогтох үеийн нийгмийн улс төр, гүн ухааны сэтгэлгээ” хэмээх бүтээлдээ “Монголын төрийн өмнөх уламжлал дээр сүндэрлэн боссон Монголын нэгдсэн тулгар төр юуны өмнө өөр төрөл овог, аймгуудыг хураасан хэмжээгүй эрхт хаант улс байлаа”1 гэж XIII зууны эхээр бүрэлдэн тогтсон Монгол угсаатны Их улсын төрийн удирдлагын хэлбэрийг тодорхойлон бичжээ. Хүн төрөлхтний соёл иргэншлийн дундад үеийн феодалт ёсон бүхий хаант засагт улсад угсаа залгамжлах замаар өргөмжлөгдсөн хаант төрийг тэргүүлэн, төрийн дээд эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, улсаа жолоодон захирах шийдвэрийг эцэслэн гаргадаг их эрх мэдэлтэй байх нь нийтлэг шинжтэй байсан бөлгөө. Өөрөөр хэлбэл засгийн бүх эрх мэдэл нэг хүн буюу хаанд төвлөрч, тэр нь төрийн байгуулалт, хууль цаазаа тогтоон, улсын гадаад, дотоод бодлогоо гардан барьж, цэрэг армийг удирдан, шүүн таслах хэргийг шийдвэрлэх талаар дээд эрх эдэлж байсан ажээ. Энэ үүднээс үзвэл Монголын нэгдсэн хааны хувьд нилээд онцлог буй бөлгөө. Монголын нэгдсэн улсын Их хаан тэр үеийнхээ язгууртнуудын өрсөлдөөн дундаас ялгаран шалгарч тодорсон тэнгэрлэг агаад авъяаслаг агуу хүн байсан ажээ. Чингис бол Монголын нэгдсэн улсын хэмжээгүй эрхт хаан болно. Төрийн онолын үүднээс хэмжээгүй эрх нь тэрхүү хэмжээгүй эрхийг 1 Äàøíÿì. È, Ìîíãîë Óëñûí òºð ýðõ ç¿éí ò¿¿õ, òýðã¿¿í áîòü, ÓÁ, 2005 îí, 270 äàõü òàë
  4. 4. бүрдүүлэгч элементүүдийн материаллаг ба зохион байгуулалтын баталгаагаар хангагдсан нийлбэр байдаг. Ийм хэмжээгүй эрх эртний Вавилон, Египет, Ром, Энэтхэг, Хятадад сонгодог байдлаар хэрэгжчихсэн байсан нөхцөлд Монголчуудад Чингис хаан хэмжээгүй эрхт XIII зууны хаант эхэн засгийг үеийн нүүдэлчин байгуулсан. Гэтэл суурьшмал улсын хаан, нүүдэлчин улсын хааны хэмжээгүй эрх мэдэл хоёр ялгаатай байсан. Үүнд: 1. Монголын төрт ёсны хөгжлийн өмнөх үеийн уламжлал, хөгжлийн янз бүрийн түвшин, аж ахуй, зан заншил, ашиг сонирхлын өөрийн онцлог бүхий аймаг, ханлигуудыг хураан нэгтгэсэн нэгэн нэгдмэл хүчирхэг улсыг байгуулах Монгол угсаатны нийтлэг зорилго, үйл ажиллагаанаас урган тавигдаж, түүнийг удирдахад шаардлагатай эрх мэдлийг эдлэх хэрэгцээгээр тодорхойлогдож байв. 2. Хааны төрийг үзэх үзэл, хаант улсын зорилго, төрийн зохион байгуулалтын тогтолцоо, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн бүтэц, эрх мэдлийн хуваарилалт, улсын дотоод, гадаад бодлогын чиглэл багтаамжаас хамаарч, чухамдаа эдгээрийн агуулга онцлогийг тусган илэрхийлж байсан. 3. Хаант улсын уудам нутаг дэвсгэр, өвөрмөц эрс тэс уур амьсгал, хүн амын эрхлэн амьдардаг нүүдлийн мал аж ахуй, аж төрж амьдрах арга, хэрэгсэл, зан заншил, хүмүүсийн бие махбодь, сэтгэхүйн онцлог зэрэг бусад хүчин зүйлүүд ч нөлөөлжээ. Дурдан буй хүчин зүйлүүд болон “Их Засаг” хуулийн заалт сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн баримт, дүгнэлт зэргийг харьцуулан нягтлаад Чингис хааны хэмжээгүй эрх мэдлийн агуулга, онцлогийг дараах байдлаар тодорхойлно. Үүнд: 1. Чингис хаан хууль батлах, зарлиг гаргах, тэдгээрийн биелэлтэд дээд хяналт тавих эрхтэй байжээ. Монголын нууц товчоонд “Надтай зөвлөж, Шихихутугийн шийтгээд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилсүгэй ”2 гэсний агуулгыг задлан дүгнэвэл төрийн хууль цааз, боловсруулах, батлуулах эрх Их заргачид, батлах эрх хаанд байж, нэгэнт баталсны дараа түүнийг заавал биелүүлэх бөгөөд хэн ч тэдгээрийг зөрчих эрхгүйгээр тогтоосон нь 2 Ìîíãîëûí íóóö òîâ÷îî, ÓÁ, 2004, 121 äýõ òàë
  5. 5. тодорхой байна. Чингис хаан хуулийг өөрийг нь залгамжлагчид үг дуугүй чандлан биелүүлэхийг тунхагласан нь хаан хуулийг гаргах, биелүүлэх, хяналт тавихад дээд эрх эдэлж байсны бас нэгэн илэрхийлэл байсан. 2. Чингис хаан хэмжээгүй эрх эдэлж байсныг нотлох баримт бол улсын ван, төрийн сайд, түмт, мянгатын захирагч ноёдыг томилж, улсын засаг захиргааны хуваарийг тогтоож, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, улсын засаг захиргааны хуваарийг тогтоосон нь хааны үйл ажиллагаа мөн юм. Чингис хаан цэрэг армийг толгойлон захирч, цэргийн жанжнуудыг томилон удирдуулж, байлдааны төлөвлөгөө батлах, цэрэг хөдөлгөх, дайн зарлах, байлдаан явуулах, дайныг зогсоох, найрамдах асуудлыг шийдвэрлэх эрхийг чөлөөтэй эдэлж байсан. Чингис хааны зарлигаар хишигтэн цэргийг түмэн хүнтэйгээр байгуулж, түүнийг дотор нь хэвтүүл, торгууд, хорчин болгон хувааж, тус бүрийнх нь эдлэх эрх, гүйцэтгэх үүргийг тогтоон төвхнүүлсэн бөлгөө. 3. Чингис хаан бусад улс орнууд тэдгээрийн хаадтай харилцах, элч төлөөлөгч илгээх, тэдний элчийг хүлээн авах эрх эдэлж, Азийн Тангуд, Алтан улс, Сүн улс, Солонгос, Уйгур, Хар Хятан улс, Дундад азийн Хорезм улстай харилцах, элч төлөөлөгч солилцох, гэрээ хэлэлцээр байгуулах өргөн үйл ажиллагаа явуулсан бөлгөө. Чингис хаан улсын хэмжээнд шүүхийн дээд эрх эдэлж, улсын заргачийг томилох, ял оногдуулах, ялаас чөлөөлөх, өршөөл, уучлал үзүүлэх тодорхой эрхтэй байсан. Улсын газрын дээд эзэн өмчлөгч нь байж, түүний алтан ургийнхан, шадар сайд, түшмэд, түмт, мянгатын захирагчдад хуваарилан олгож, эзэмшүүлэх, үе угсаа дамжин эзэмшүүлэх газар олгох эрх эдэлж, үүнийг ч хэрэгжүүлсэн ажээ. 4. Чингис хаан улсын дотоод бодлогын асуудал, тухайлбал алба татвар тогтоох, өртөө байгуулах, худалдаа арилжаа хөгжүүлэх, мал сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, ард иргэдээ өмгөөлөх, өтгөс нялхасаа асрамжлах, байгаль ан амьтнаа хайрлах, уул ус, газар тэнгэрээ тахих зэрэг өргөн эрхтэй байсан бөлгөө. Хаан сэрүүн тунгалаг байхдаа өөрийн залгамжлагчийг нэр заан гэрээслэнэ. Энэ нь хожим төр самуурахаас сэрэмжилсэн хэрэг байжээ. Ингэхдээ үе залгамжлагчийг төрийн “Их Хуралдай”–гаар хэлэлцэж сонгодог байжээ.
  6. 6. “Их хуралдай” -д хааны гол хатад, хан хөвгүүд, төрсөн дүү нар, авга болон бусад ойр төрлийн хамаатан, “Алтан ургийнхан” орно. Мөн хааны шадар ноёд, язгууртан, цэргийн томоохон эрхтнүүд орж чуулна. Хуралдайд оролцогчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хаанд зөвлөнө. Хуралдайгаас гарсан шийдвэрийг олон түмэнд шуурхай мэдээлэхээс гадна улсын нууцын чанартай асуудлыг чандлан хадгалдаг байжээ. Чингис хаан дэргэдээ “Сэцдийн зөвлөл” ажиллуулна. Түүнд улс төрчид эрдэмтэн мэргэд орох ажээ. Уг зөвлөл “Их Хуралдай” -н чөлөөт цагт тулгамдсан асуудлаар хаанд зөвлөдөг байсан байна. Их хаан эл зөвлөлөөс оюуны цэнэг авахын хамт тэдэнтэй санал бодлоо солилцохын тулд өөрсдөө боловсорч гэгээрэхийг ямагт эрхэмлэж байсан юм. Чингис хаан хэмжээгүй эрхт хааны хувьд гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох эрх мэдлийг бүрэн төвлрүүлсэн байв. Харин их хаан гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх зорилгоор улс орны олон талт амьдралын асуудал эрхэлсэн төрийн сайд нарыг томилж байжээ. Энэ ёсоор: • Мухулайг гоо ван /улсын ван – эрх мэдлээрээ хааны дараа орно/, • төрийн их заргачаар Шихихутугийг, • цэргийн хэргийг эрхлэх төрийн сайдаар Зэлмэ, Боорчи, Наяа нарыг, • мал аж ахуйн сайдаар Тодой Чэрбийг, • хааны тамгын газрын тэргүүн бөгөөд боловсролын сайдаар Тататунгааг, • төрийн бэхи /шинжээч/ -ээр Үсүн өвгөнийг гэх мэтээр томилсон байна3. Мөн чингис хаан газар нутгаа түмт, мянгат, зуут, аравтад хувааж түмт, мянгатын ноёдыг өөрөө томилж, мянгатын ноён зуутын ноёнг, зуутын ноён аравтын даргыг томилдог байжээ. Их эрдэмтэн Сайшаал Чингис хааны эрх мэдлийн хүрээг “Тэр нь хаан улс төр, аж ахуй, цэрэг дайны талаар бүр хамгийн дээд онцгой эрхтэй бөгөөд дайн байлдааныг зарлах ба зогсоох, олзолсон ард иргэд ба эд ашгийг шийдвэрлэн, сайд, түшмэдийг томилох, жич хаан орыг 3 Ìîíãîëûí íóóö òîâ÷îî, ÓÁ, 2004 îí, 195 äàõü òàë
  7. 7. залгамжлах мэт том чухал асуудлыг шийдвэрлэх, /зарлиг буулгах/ онц эрхтэй…мөн аливаа үндэстний хаантай адил халдашгүй эрхтэй байжээ”4 хэмээн нилээд дэлгэрэнгүй байдлаар тодорхойлсон байдаг билээ. 3. Эртний хэмжээгүй эрхт хаант засаглалтай улс орнуудын засаглалын онцлог шинжүүд. Эртний улс орнуудад оршин тогтнож байсан хэмжээгүй эрхт хаант засаглал нь өөрсдийн онцлогуудыг агуулсан байна. Тиймээс доорх улсуудын засаглал ямар онцлогуудтай болохыг товч авч үзье. Үүнд: Эртний Вавилоны төрийн байгуулал: Төрийн байгууллын хувьд эртний Вавилоны хаант улс нь төвлөрсөн төрт улс байлаа. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл цөм хааны гарт төвлөрч байжээ. Төрийн тэргүүн нь сахин хамгаалагч бурхны тахилч, түүний төлөөлсөн амбан захирагч гэж тооцогддог байв. Хааны эрх мэдэл нь доороосоо баян хотууд болон хотуудын халдашгүй дархан эрхийг хамгаалан сахиулагч болж байсан тахилч, бөө нараар хязгаарлагдмал байв. Эртний Вавилоны төр баригчид удирдлагын маш сайн механизмтай байлаа. Бүх удирдлага хааны ордонд төвлөрсөн, хаан нь төр улсынхаа бүхий л ажил хэргийг анхааралдаа байлгадаг байв. Чадвар сайтай туршлагатай түшмэлүүдийг ихэд үнэлж цэгнэдэг байсан нь удамт язгууртнууд түрэгдэхэд хүргэжээ. Мөн бичээч нар ихэд дээдлэгдэж байв. Төрийн байгууллагуудын системд төв болон орон нутгийн удирдлагын байгууллагууд ордог байлаа. Томоохон хотуудыг хааны төлөөний амбанууд захирдаг байв. Орон нутгуудад хүй нэгдлийн өөрийн удирдлагын байгууллагууд ажиллаж, засаг захиргаа, санхүү, шүүх эрх мэдлийг хэргжүүлж байв. Эртний Францын төрийн байгуулал: Францын хэмжээгүй эрхт ёс нь XIV Людовик бие даан төр барьж байсан үед /1661 -1715/ хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн байна. 4 Äàøíÿì È, Ìîíãîë Óëñûí òºð ýðõ ç¿éí ò¿¿õ, òýðã¿¿í áîòü, ÓÁ, 2005 îí, 276 äàõü òàë
  8. 8. Үе залгамжилж ирсэн төрийн тэргүүн ван ноён хууль тогтоох, гүйцэтгэх, цэргийн болон шүүх засаглалын бүрэн эрх мэдэлтэй байсанд Францын хэмжээгүй эрхт ёсны гол онцлог байсан ажээ. Төрийн төвлөрсөн механизм бүхэлдээ, засаг захиргаа, санхүүгийн аппарат болон арми цагдаа, шүүх цөм түүнд захирагддаг байсан агаад тус орны оршин суугчид толгой дараалан вангийн харъяат байж түүнд үг дуугүй захирагдах ёстой байсан ажээ. XVI зуунаас XVII зууны эхэн хагас хүртэлх хугацаанд байсан хэмжээгүй эрхт хаант төр нь дэвшилттэй үүрэг гүйцэтгэж байсан байна. Тухайлбал, • Улс орны хагарал бутралын эсрэг тэмцэж, ингэснээр нийгэм эдийн засгийн цаашдын нөхцлийн таатай нөхцлийг бүрдүүлж байв. • Нэмэлт шинэ хөрөнгө хүч хэрэгтэй байсан учир капиталист аж үйлдвэр, худалдааны өсөлтөнд дөхөм үзүүлж, шинэ мануфактуруудыг байгуулах ажилд дэмжлэг болж, гадаад бараа таваарт гаалийн өндөр хураамж тогтоон худалдааны өрсөлдөгч харь гүрнүүдийн эсрэг дайн хийж, борлуулалтын шинэ зах зээл колонуудыг үндэслэж байсан ажээ. XV –XVII зууны үеийн Англи улсын төрийн байгуулал: Английн хэмжээгүй эрхт ёсны эрин үе бол Тюдорууд болон Стюартынхны /I Иаков ба II Карлын/ төр байсан үе байлаа. Английн хэмжээгүй эрхт хаант төрийн онцлог: • Вангийн хүчирхэг засаглалын зэвсэг болсон парламетийг хэвээр нь үлдээсэн явдал • Хүнд суртал хүчирхэг агаад хөгжингүй төрийн аппарат байгаагүй • Орон нутгын өөрийн удирдалгын байгуулалгууд хэвээр байсан • Байнгын арми байхгүй байсан явдал байна.5 Тус орны цэргийн гол хүч нь түүнийг зөвхөн далайгаар хамгаалж байсан төдийгүй мөн худалдааны болон колончлолын идэвхитэй бодлого явуулах бололцоог олгодог байсан хүчирхэг флот байлаа. 5 Öýöýãìàà. Æ, Ãàäààä îðíóóäûí òºð, ýðõ ç¿éí ëåêö¿¿ä, ÓÁ, 2003 îí,
  9. 9. Дундад зууны Хятадын төрийн байгуулал :Төрийн тэргүүн нь эзэн хаан /Тэнгэрийн хүү/ байлаа. Тэрээр хууль тогтоох шүүхийн дээд эрх, бас дээд эрх мэдэлтэй байсан байна. Хуулийн үндсэн дээр захирдаг, хэмжээгүй эрхтэй байсан ажээ. Эзэн хааны дэргэд Төрийн зөвлөл гэж байсан эзэн хааны гэр бүлийнхэн, хамгийн нөлөө бүхий сайд, ноёд тэнд ордог байв. Зөвлөлийг баруун гарын /удаах түшмэл /, зүүн гарын /тэргүүн түшмэл / хэмээх хоёр сайд /Чинсан/ толгойлдог байсан бөгөөд тэдний мэдэлд зургаан алба /яамд / байжээ. Орон нутгийн удирдлага нь нутаг дэвсгэрийн зарчимд үндэслэнэ. Эзэнт гүрний засаг захиргааны нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж нь провинци байсан бөгөөд улс орон бүхэлдээ 10 провинцид, провинци тус бүр нь дотроо муж /чжоу/ болон эздэд хуваагдаж байлаа. Провинцид удирдлагын 3 алба ажиллаж, өндөр зиндааны бүрэн эрхт түшмэлүүд тэдгээрийг толгойлж байлаа. Тухайлбал: • Засаг захиргааны алба хүн ам, газар, татвар хураалт, барилгын ажил болон усны хуваарилалтыг хянадаг үүрэгтэй • Цэргийн • Хяналт шалгалтын алба/онцгой шинж чанартай, орон нутгийн удирдлагын аппаратыг бүхэлд нь хянаж авилгал болон түшмэлүүдийн албан тушаалаа хэтрүүлэн ашиглах явдалтай тэмцэх үүрэгтэй / гэж байсан ажээ. Гурав дах албаны үйл ажиллагаа нь төрийн аппаратын төвлөрсөн байдалд тус нэмэр үзүүлж байв. Ийнхүү Эртний хэмжээгүй эрхт хаант засаглалтай улс орнуудын талаар авч үзэхэд засаглалын шинж байдлаараа “Их Монгол” улсын засаглалын шинжтэй ялгаатай болон адил талууд нилээд ажиглагдаж байна. Тухайлбал, Вавилоны Хааны эрх мэдэл нь доороосоо баян хотууд болон хотуудын халдашгүй дархан эрхийг хамгаалан сахиулагч болж байсан тахилч бөө нараар хязгаарлагдмал байсан бол Чингис хааны хувьд өөрийн орны бүх нутаг дэвсгэрт хэмжээгүй эрх эдэлж байснаараа Вавилоны хаанаас ялгаатай бөгөөд, мөн Хятадын Эзэн хааны дэргэд Төрийн зөвлөл гэж байсан бөгөөд эзэн хааны гэр бүлийнхэн, хамгийн
  10. 10. нөлөө бүхий сайд, ноёд тэнд ордог байв. Тэгвэл Чингис хааны дэргэд Их Хуралдай ажиллах бөгөөд түүнд хааны хамаатан садан, хан хөвгүүд, хатад нь оролцдог байсан. үүгээрээ Хятадын хаант засаглалтай ижил төстэй байна. Дүгнэлт 1206 онд Чингис хааны Монголын овог аймгуудыг нэгтгэн байгуулсан “Их Монгол” улс нь төрийн зохион байгуулалтын хувьд хэмжээгүй эрхт хаант засаглалтай улс байсан болохыг хэмжээгүй эрхт хаант засаглалтай улсын бүхий л шинжүүдийг агуулсан байгаагаас харж болно. Тухайлбал, Чингис хаан хууль батлах, зарлиг гаргах, тэдгээрийн биелэлтэд дээд хяналт тавих эрхтэй ба улсын ван төрийн сайд, түмт, мянгатын захирагч ноёдыг томилж, улсын засаг захиргааны хуваарь, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тогтоодог байсан. Мөн Чингис хаан бусад улс орнууд тэдгээрийн хаадтай харилцах, элч төлөөлөгч илгээх, тэдний элчийг хүлээн авах эрх эдлэх ба шүүхийн дээд эрх эдэлж, улсын заргачийг томилох, ял оногдуулах, ялаас чөлөөлөх, өршөөл, уучлал үзүүлэх тодорхой эрхтэй байснаас тодорхой харагдаж байна. Эртний улс орнуудын хэмжээгүй эрхт хаант засаглалууд нь өөрийн гэсэн онцлог шинжүүдийг агуулж байсан байна. Тухайлбал, Вавилоны хаан нь өөрийн зарим хотууддаа хязгаарлагдмал эрх эдэлж тэдгээр хотуудын иргэд, захирагч нарыг шийтгэх, ял оноох зэрэгт хязгаарлагдмал эрх эдэлдэг байснаараа онцлог бол Францын засаглалын хувьд үе залгамжилж ирсэн төрийн тэргүүн ван ноён хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг дангаараа эдэлж хааны үүрэг гйүцэтгэж байсан, Английн засаглалын хувьд тэдний өмнөх тогтолцоо нилээд агуулагдаж байсан бөгөөд байнгын бие даасан цэрэг армигүй байснаараа онцлогтой. Эртний Хятадын засаглалын хувьд эзэн нь хаан нь хууль тогтоох, гүйцэтгэх шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, Хуулийн үндсэн дээр захирдаг, хэмжээгүй эрхтэй байлаа. Эзэн хааны дэргэд Төрийн зөвлөл гэж байсан бөгөөд Зөвлөлийг баруун гарын /удаах түшмэл /, зүүн гарын /тэргүүн түшмэл / хэмээх хоёр сайд /Чинсан/ толгойлдог байсан бөгөөд тэдний мэдэлд зургаан
  11. 11. алба /яамд / байсан. Эдгээр сайдууд нь эрхлэх асуудлынхаа хүрээнд нилээд эрх мэдэлтэй байжээ. Чингис хааны “Их Монгол” улсын засаглалын онцлогуудыг нэгтгэн дүгнэвэл: • Хууль тогтоох, гүйцэтгэн захирах, шүүн таслах, цэрэг арми удирдах, улсын гадаад бодлогыг боловсруулан явуулах талаар Чингис хаан нээлттэй өргөн эрх эдэлж, Монгол орондоо төдийгүй дэлхий дахинд ихэд алдаршсан билээ. • Чингис хаан хэмжээгүй эрх мэдлээ өөрийнхөө орны нөхцөлд бодитой эдэлж, Монгол Улсынхаа төлөө хийж бүтээсэн ажил үйлээрээ хайр хүндэтгэл, итгэл бишрэл хүлээж монголчуудын сэтгэл зүрхнээ “Эзэн богд их Чингис хаан” хэмээн хоногшин үлдсэн бөлгөө. • Өөрийн дэргэдээ “Их Хуралдай”, “Сэцдийн зөвлөл”–ийг ажиллуулж улс орны чанартай аливаа асуудлаар хуралдай болон зөвлөлийн гишүүдтэй чөлөөтэй санал солилцдог байсан. • Чингис хаан улс орныхоо нутаг дэвсгэртээ сахин мөрдүүлэхээр “Их Засаг” хуулийг батлан мөрдүүлсэн. • Гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэхээр улс орны янз бүрийн асуудлыг эрхэлсэн сайдуудыг тохоон томилон ажиллуулж байсан ба тэдгээрийг хийх ажил, гүйцэтгэх үүргийг өөрөө тогтоодог байжээ. • Чингис хааны “Их Монгол” улсын орон нутгийн удирдлагыг авч үзвэл улсаа түмт, мянгат, зуут, аравтад хувааж тус бүрийг нь ноёд, дарга нараар удирдуулж байсан. • “Их Монгол” улс нь цэрэг армийн нарийн зохион байгуулалтай бөгөөд байнгын цэрэг армитай байжээ. үүнтэй уялдуулж хэлэхэд Чингис хаан бол цэргийн гайхамшигтай жанжин байсан нь түүхийн ном зохиол, харагддаг. Чингис судлалын эрдэмтдийн бүтээлүүдээс
  12. 12. Ашигласан материалын жагсаалт: 1. Болдбаатар Ж, Лүндээжанцан Д, Монгол улсын төр, эрх зүйн түүхэн уламжлал, УБ, 1997 он 2. Дашням И, Монгол Улсын төр эрх зүйн түүх, тэргүүн боть, УБ, 2005 он 3. Жадамба Д, Мөнх тэнгэрийн хүчит эзэн Чингис хаан, УБ, 2002 он, 4. Монголын нууц товчоо УБ 2004 он 5. Ням –Осор Н, XIII – XIV зууны Монголын төр улс, төрт ёсны хөгжлийн түүхэн судлал, УБ, 2003 он 6. Нацагдорж Ш, Чингис хааны цадиг, УБ, 1990 он
  13. 13. 7. Пүрэвдагва Х, Чингис хааны менежментийн товчоон, УБ, 2004 он 8. Санждорж М, Монголын төрийн түүхээс, УБ, 1998 он 9. Сарантуяа Ц, Төрийн онол, УБ, 2003 он 10. Цэцэгмаа Ж, Гадаад орнуудын төр, эрх зүйн лекцүүд, УБ, 2003 он 11. Цэцэгмаа Ж, Гадаад орнуудын төр, эрх зүйн лекцүүд, УБ, 2002 он 12. Цэенбазар Л, Их Монгол улс, УБ, 2000 он

×