SlideShare une entreprise Scribd logo
1  sur  4
Télécharger pour lire hors ligne
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ-2017”
БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
Илтгэгч: С.Шаравдорж /ОНХМХолбооны тэргүүн/
Сайн байцгаана уу.
"Харилцаа холбооны хөгжил-2017" сэдэвт бүсийн семинарт оролцож байгаа эрхэм хүндэт
зочид, төлөөлөгчид та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос орон нутгийн харилцаа холбооны
салбарын үйлчилгээ эрхлэгчид, өргөн нэвтрүүлгийн салбарын үйчилгээ эрхлэгчдэд зориулан
жил бүр зохион байгуулдаг ээлжит бүсийн зөвлөгөөн энэ удаад Сэлэнгэ аймагт зохион
байгуулагдаж байгаад Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Орон нутгийн телевизүүдийн
холбооны зүгээс сайшаалтайгаар хүлээн авч байгааг дурдах нь зүйтэй юмаа.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо нь Монгол улсын 21 аймгийн хэвлэл мэдээллийн
салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа студи, редакциуд, түүнд ажиллаж байгаа
сэтгүүлчид, мэргэжлийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг дэмжих, орон
нутгийн ард иргэдийн үндсэн хуулиар олгогдсон "Иргэний мэдэх эрх"-ийг хангах, хамгаалах
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага билээ. Энэхүү үйл ажиллагааныхаа чиглэлийн
хүрээнд Орон нутгийн телевизүүдийн холбоог үүсгэн байгуулаад 3 дахь жилдээ ажиллаж
байна. Орон нутгийн телевизүүдийн холбоо нь аймаг, сумдад өргөн нэвтрүүлгийн телевиз,
радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, эрх ашгийг хамгаалах,
чадавхижуулах, телевизийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт семинар
зохион байгуулах, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг явуулдаг мэргэжлийн холбоо юм.
Хэдийгээр орон нутгийн телевизүүд нь нийслэл хотоос алслагдмал, харьцангуй цөөн хүн амтай
аймгийн болон смын төвүүдэд, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн дутагдмал
байдалд үйл ажиллагаа явуулдаг ч өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн чиглэлээр орон
нутгийнхаа мэдээ мэдээллийг үзэгчдэд тогтмол хүргэн ажиллаж, орон нутгийн төр захиргааны
байгууллага, бизнеэс эрхлэгчидтэй байнгын хамтын ажиллагаатай байж, зөвхөн мэдээ
мэдээллийн хөтөлбөр гэлтгүй танин мэдэхүй, соён гэгээрүүлэх чиглэлийн дэлгэцийн бүтээл
үйлдвэрлэж үзэгчдийнхээ сайшаалыг хүлээж байдгийг дурдахад таатай байна.
21-р зуун гарсанаар техник технологийн эрин үе эхэлж, шинэ технологиуд өдрөөс өдөрт
шилжин хувьсаж байгаатай холбоотойгоор харилцаа холбооны салбарт хөгжлийн шинэ эрин
эхэлсэн билээ. Бид 20-р зууны сүүлч гэхэд утасгүй харилцаа холбооны сүлжээ болох гар утсыг
л дөнгөж хэрэглэж эхэлж байсан бол энэ 20 жилийн хугацаанд технологийн хөгжил өндөр
хурдтайгаар хөгжиж ухаалаг төхөөрөмжүүд, утасгүй сүлжээний шинэ эрин эхэлж, хил хязгаарыг
даваад байна. Үүнийг дагаад харилцаа холбооны салбарт ч технологийн хувьсал цаг мөчтэй
уралдан явагдаж байна. Монгол орны хувьд ч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд
шинэчлэлийг цаг алдалгүй хийж байгаа юм. Энэ хувьсал өргөн нэвтрүүлгийн салбарт ч мөн
адил хурдтайгаар явагдаж байна.
Технологийн давуу талыг ашигласан ухаалаг төхөөрөмжүүд, утасгүй интернэтийн сүлжээ, олон
нийтийн цахим сүлжээг ашиглан иргэд хүссэн мэдээллээ хаанаас ч цаг алдалгүй авч чаддаг
болсон нь нэг талаасаа үзэгч, сонсогч, уншигчдийн хэрэглээ, тоог нэмэгдүүлж байгаа боловч
нөгөө талаасаа хэвлэл мэдээллийн салбарын хувьд хил хязгаарыг давсан чөлөөт
өрсөлдөөнийг бий болгож, сэтгүүлзүйн салбарын хувьд хараа хяналт алдагдаж байгаа нь нууц
биш юм. Ийм шилжилт хөдөлгөөний үед Бид хөгжлийн хаана нь явж байна вэ, Бидний
хөгжлийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөх вэ, Бид цаашаа хэрхэн хөгжих вэ гэдэг асуудал
зайлшгүй хөндөгдөж байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз
сувгуудын тал орчим хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн тал нь хөдөө орон нутагт үйл
ажиллагаа явуулж үзэгчдэд хөтөлбөрөө тогтмол хүргэдэг. Тооны хувьд адил боловч хамрах
хүрээ, үзэгчдийн тоогоор харьцуулалт хийж үзвэл харьцангуй үзүүлэлт гарах нь дамжиггүй. Энэ
олон телевиз, сувгууд бүгд хувийн хэвшлийн байгууллагууд тул өөрийн үйл ажиллагаанаас
ашиг орлогоо олж төсвөө бүрдүүдэг болохоор зах зээл хамгаас чухал байдаг.
Тэгвэл бид телевиз хэмээх энэ их айлын хаана нь явна вэ гэдэг асуулт хамгийн түрүүнд
тулгарна.
Бид өөрсдийнхөө хаана явааг мэдэхийн тулд манай улсын телевизүүд өнөөдөр хэрхэн хөгжиж
байна вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй болно.
№ Телевиз, суваг Хамрах хүрээ Тоо Үзэгчдийн
тоо
Сувагчлал
1. Улаанбаатар
хотод байрладаг
өргөн
нэвтрүүлгийн
телевиз
Монгол орон
даяар
16+1
Лха
Газрын тоон систем, ДДЭШ,
Юнивишн, Скаймедиа,
Сансар, MNBC, орон нутгийн
КаТВ-үүд
2. Төрөлжсөн
кабелийн суваг
Монгол орон
даяар
ДДЭШ, Юнивишн,
Скаймедиа, Сансар, MNBC,
орон нутгийн КаТВ-үүд
3. Төрөлжсөн
кабелийн суваг
Улаанбаатар
хот
ДДЭШ, Юнивишн,
Скаймедиа, Сансар, MNBC,
орон нутгийн КаТВ-үүд
4. Аймгийн төвийн
өргөн
нэвтрүүлгийн
телевиз
Аймгийн төв 74 Газрын тоон систем, ДДЭШ,
Юнивишн, Скаймедиа, орон
нутгийн КаТВ-үүд
5. Аймгийн төвийн
кабелийн
төрөлсөн суваг
Аймгийн төв 10 Газрын тоон систем, ДДЭШ,
Юнивишн, Скаймедиа, орон
нутгийн КаТВ-үүд
6. Сумын төвийн
өргөн
нэвтрүүлгийн
телевиз
Сумын төв Орон нутгийн КаТВ-үүд
Дээрхи хүснэгтээс харахад бид тооны хувьд олон мөртлөө чанарын хувьд хамгийн муу
үзүүлэлттэй харагда байна. Энэ нь юуг хэлэх вэ гэхээр бид энэ бүтцээрээ яваад байвал
цаашаа хөгжих магадлал тун муу байгааг харуулж байгаа хэрэг юм.
Дараагийн асуулт нь бидний хөгжлийн чиг хандлага хаашаа явж байна вэ гэсэн асуулт гарч
ирнэ.
Монгол улсад өнөөдрийн байдлаар 150 гаруй телевиз суваг байгаа нь өөрөө харьцангуй цөөн
хүн амтай, хумигдмал зах зээлтэй оны хувьд цаашид ашиг орлогоо нэмэгдүүлэх, өргөжих,
телевизийн тоог нэмэх боломж байхгүйг харуулж байна. Харин ч тоо нь хэт олон болсоноороо
телевизүүдийн үнэлгээ буурч, тэр хэрээрээ ашиг орлого гэхээсээ алдагдалтай ажиллаж, бүтээл
үйлдвэрлэлийн чанар муудсанаараа үзэгчдийн хандалт буурах болсон. Ийм үед зөв маркетинг
хийж чадсан телевизүүд уран бүтээлийн нэгдлийн бүтцэд орж бидний мэддэгээр медиа
группын тогтолцоонд шилжсэн бөгөөд контент үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, бүтээл
үйлдвэрлэлийн зах зээлээ гадагш экспортод гаргах боломжуудыг хайж эхэлсэн нь үр дүнгээ өгч
байгааг бид Боловсрол суваг ТВ, Монгол ТВ зэргээс бэлхнээ харж байгаа билээ.
Тэгвэл манай орон нутгийн телевизүүд өнөөдрийн байдлаар ямар түвшинд явж байгааг авч
үзвэл үнэхээр сэтгэл эмзэглэмээр дүр зураг гарч ирдэг. ДДЭШ ТВ сансрын олон сувгийн
үйлчилгээ эрхлэгч нь энэ жилээс орон нутгийн ТВ-үүдийг сувагчлалдаа оруулж эхэлсэн ба
Юнивишн ай Пи ТВ үйлчилгээгээ аймгууд руу оруулж байгаа нь орон нутгийн ТВ-үүдийн хамрах
хүрээг нэмэгдүүлэх нэг боломж болж байгаа ч тэр хэмжээгээрээ зах зээлээ нэмэгдүүлэх
боломжоор бүрэн гүйцэд хангагдахгүй юм. Тэгэхээр бид ч бас Монголын ТВ-үүдийн хөгжлийн
чиг хандлагыг дагаж нэгдэж, зөвхөн мэдээ мэдэээлэл бэлтгэж, зар сурталчилгааг харах биш
бүтээл үйлдвэрлэлээ хөгжүүлж үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай болж байна.
Тэгвэл бид цаашаа хэрхэн хөгжих вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана.
Бид орон нутгийн ТВ-үүдийн хөгжлийн цаашдын чиг хандлага ямар байхыг тодорхойлсоноор
бидэнд тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдэх, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө хэрхэн
зөв төлөвлөх гээд олон асуудлыг шинээр шийдэх хэрэгтэй болно.
Бидэнд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар товч авч үзье. Өмнөх жилүүдэд би дараах
асуудлуудыг бидэнд тулгарч буй бэрхшээлүүд байна гэж үзэж байсан. Үүнд:
 Хамрах хүрээг нэмэгдүүлэх /сумдад хүргэх/
 Техник, технологийн шинэчлэл хийх
 Хүний нөөц, боловсон хүчний асуудал /инженер техникийн ажилтан/
 ОСДҮЭ-ийн холболтын асуудал /сувагчлал, төлбөр мөнгө, аналог, тоон сигнал гэх мэт/
 Зах зээлийн борлуулалт зэрэг асуудлууд бидэнд тулгарч буй гол бэрхшээлүүд байна гэж
үзэж байсан
Тэгвэл одоо бид хөгжлийн чиг хандлагадаа тулгуурлан дээрх асуудлуудыг хэрхэн шийдэх
талаар дахин авч үзэх хэрэгтэй болно. Хамгийн сүүлийн хэсэг болох зах зээлээс бусад
асуудалд төрийн зохицуулалт, дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй байгааг бэлхнээ харж
байна.
Бидэнд тулгарч байгаа нийтлэг асуудлуудын дийлэнхи нь зохицуулалтын асуудал байгаа
бөгөөд эдгээр асуудлуудыг бүхэлд нь багцалж үзвэл дараах хэдэн асуудлууд дээр яаралтай
зохицуулалт хийх шаардлагатай байна гэж үзэж байна.
Үүнд:
 Орон нутгийн ТВ-үүдийн ОСДҮЭ-ийн сувагчлалд ороход тулгарч байгаа зохицуулалтын
асуудлуудыг цэгцлэх. / харилцан төлбөр төлөхгүй байх нөхцлийг хангах, олон сувгийн
эхний багцад орон нутгийн ТВ-үүдийг оруулах, дуу дүрсний дамжуулалтын чанарыг
хангах, зарим аймгуудад одоо болтол аналог ситемээр хүлээн авч байгааг зогсоох г.м./
 Орон нутгийн ТВ-үүдийн зохицуулалтын нөхцөл шаардлагын зарим нэг хэсэгт өөрчлөлт
оруулах / студийн талбайн хэмжээг багасгаж 40м2 болгох, урсдаг зарыг явуулдаг болгох/
 ДДЭШ ТВ-ийн сувагчлалд орон нутгийн ТВ-үүдийг оруулж байгаа асуудалд тодорхой
шалгуур тогтоох, хяналт тавих, бодлогын зохицуулалт хийх, үүнтэй холбогдуулан
Юнивишнд орох асуудалд бас тодорхой шалгуур тавих,
 ХХЗХорооны зүгээс орон нутгийн ТВ-үүдийн дуу дүрсний гаралтын дохионы сигналын
хэмжилт, техник тоног төхөөрөмжийн стандартууд зэрэг сэдвээр инженер техникийн
ажилтнуудад зориулсан мэргэшүүлэх сургалт зохион байгуулах
 Бүх нийтийн үүргийн сангийн зарцуулалтаас орон нутгийн ТВ-үүдэд зориулалтын дагуу
хуваарилах зэрэг асуудлуудыг яаралтай шийдвэрлэж өгөх шаардлагатай байна.
Дээрх асуудлуудыг шийдвэрлэсний дараа орон нутгийн ТВ-үүд хөгжлийнхөө шинэ гарцыг
нэгдмэл байдлаар хэлэлцэж шийдэх шаардлага тулгарч ирнэ. Энэ асуудлыг орон нутгийн ТВ-
үүдийн холбооны хүрээнд санал асуулга явуулах, судалгаа шинжилгээ хийх зэргээр төлөвлөж
та бүхэнд зөвлөмж хүргүүлэх болно.
Орон нутгийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага ямар байх талаар товч дүгнэж хэлэхэд бид
өнөөгийн медиа салбарын хөгжлийн чиг хандлагын дагуу нэгдмэл байдалд хүрэх, дээрээс нь
бүтээл үйлдвэрлэлээ хөгжүүлж, зах зээлээ гадагш хандуулж чадвал цаашдаа бидэнд хөгжих
боломж бололцоо дүүрэн байгаа гэж үзэж байна.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

Contenu connexe

Tendances (20)

201502
201502201502
201502
 
Post
PostPost
Post
 
Монголын Телевизийн Салбарын 2020 оны тайлан
Монголын Телевизийн Салбарын 2020  оны тайланМонголын Телевизийн Салбарын 2020  оны тайлан
Монголын Телевизийн Салбарын 2020 оны тайлан
 
2016 2
2016 22016 2
2016 2
 
201605
201605201605
201605
 
201601
201601201601
201601
 
2016 4
2016 42016 4
2016 4
 
crc news 201603
crc news 201603crc news 201603
crc news 201603
 
201512
201512201512
201512
 
Crcnews 2017-1
Crcnews 2017-1Crcnews 2017-1
Crcnews 2017-1
 
201702
201702201702
201702
 
ххмтг
ххмтг  ххмтг
ххмтг
 
Crc ar 2014 mon
Crc ar 2014 monCrc ar 2014 mon
Crc ar 2014 mon
 
Mongolian tv forum chinzorig darga
Mongolian tv forum chinzorig dargaMongolian tv forum chinzorig darga
Mongolian tv forum chinzorig darga
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
ххзх ззүтүсг
ххзх ззүтүсгххзх ззүтүсг
ххзх ззүтүсг
 
монгол шуудан хк
монгол шуудан хк  монгол шуудан хк
монгол шуудан хк
 
Mtc
MtcMtc
Mtc
 
201703
201703201703
201703
 
ххзх
ххзхххзх
ххзх
 

Similaire à Sharavdorj

В.Даваадорж - ТЕЛЕВИЗИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
В.Даваадорж - ТЕЛЕВИЗИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА В.Даваадорж - ТЕЛЕВИЗИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
В.Даваадорж - ТЕЛЕВИЗИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА batnasanb
 
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...batnasanb
 
Adb 28.06.13 mongol
Adb 28.06.13 mongolAdb 28.06.13 mongol
Adb 28.06.13 mongolBayar Tsend
 
2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайланBayar Tsend
 
Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Ba...
Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Ba...Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Ba...
Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Ba...Bayar Tsend
 
хэлтсийн тайлан
хэлтсийн тайланхэлтсийн тайлан
хэлтсийн тайланBayar Tsend
 
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 ОтгонбаатарТөсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 ОтгонбаатарBayar Tsend
 
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...batnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Бат-Уянга УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛОЛД МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ...
Бат-Уянга УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛОЛД МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ...Бат-Уянга УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛОЛД МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ...
Бат-Уянга УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛОЛД МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ...batnasanb
 
1.3.Иргэдийн оролцоог хангах бэлтгэл үе
1.3.Иргэдийн оролцоог хангах бэлтгэл үе1.3.Иргэдийн оролцоог хангах бэлтгэл үе
1.3.Иргэдийн оролцоог хангах бэлтгэл үеssuserd07e59
 
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөлнийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөлBuka King
 
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТА...
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТА...РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТА...
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТА...Umguullin Mongol Umguulugch
 
140526 inception report design of sewer collection for bayankhosuu and selbe ...
140526 inception report design of sewer collection for bayankhosuu and selbe ...140526 inception report design of sewer collection for bayankhosuu and selbe ...
140526 inception report design of sewer collection for bayankhosuu and selbe ...Bayar Tsend
 
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛАЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛBayar Tsend
 
нөмрөг тайлан-2013-2015
нөмрөг тайлан-2013-2015нөмрөг тайлан-2013-2015
нөмрөг тайлан-2013-2015nanzaa
 

Similaire à Sharavdorj (20)

Cr cnews 201103
Cr cnews 201103Cr cnews 201103
Cr cnews 201103
 
В.Даваадорж - ТЕЛЕВИЗИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
В.Даваадорж - ТЕЛЕВИЗИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА В.Даваадорж - ТЕЛЕВИЗИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
В.Даваадорж - ТЕЛЕВИЗИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
 
Crcnews 201010
Crcnews 201010Crcnews 201010
Crcnews 201010
 
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
 
Duurgiin 2017 onii undsen chiglel
Duurgiin 2017 onii undsen chiglelDuurgiin 2017 onii undsen chiglel
Duurgiin 2017 onii undsen chiglel
 
Adb 28.06.13 mongol
Adb 28.06.13 mongolAdb 28.06.13 mongol
Adb 28.06.13 mongol
 
2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан2015 хагас жилийн тайлан
2015 хагас жилийн тайлан
 
Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Ba...
Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Ba...Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Ba...
Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Ba...
 
хэлтсийн тайлан
хэлтсийн тайланхэлтсийн тайлан
хэлтсийн тайлан
 
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 ОтгонбаатарТөсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
Төсөл, хамтын ажиллагааны хэлстийн тайлан Холбоо барих 91003310 Отгонбаатар
 
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Бат-Уянга УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛОЛД МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ...
Бат-Уянга УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛОЛД МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ...Бат-Уянга УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛОЛД МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ...
Бат-Уянга УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛОЛД МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ...
 
1.3.Иргэдийн оролцоог хангах бэлтгэл үе
1.3.Иргэдийн оролцоог хангах бэлтгэл үе1.3.Иргэдийн оролцоог хангах бэлтгэл үе
1.3.Иргэдийн оролцоог хангах бэлтгэл үе
 
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөлнийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
 
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТА...
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТА...РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТА...
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТА...
 
140526 inception report design of sewer collection for bayankhosuu and selbe ...
140526 inception report design of sewer collection for bayankhosuu and selbe ...140526 inception report design of sewer collection for bayankhosuu and selbe ...
140526 inception report design of sewer collection for bayankhosuu and selbe ...
 
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛАЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ
 
Crc news 2017-4
Crc news 2017-4Crc news 2017-4
Crc news 2017-4
 
нөмрөг тайлан-2013-2015
нөмрөг тайлан-2013-2015нөмрөг тайлан-2013-2015
нөмрөг тайлан-2013-2015
 

Plus de crc.gov.mn crc (20)

Annual book 2018
Annual book 2018Annual book 2018
Annual book 2018
 
Ict stat-20190630
Ict stat-20190630Ict stat-20190630
Ict stat-20190630
 
Infographic 1
Infographic 1Infographic 1
Infographic 1
 
Ict stat 2019.06.30
Ict stat 2019.06.30Ict stat 2019.06.30
Ict stat 2019.06.30
 
Crcnews 201902
Crcnews 201902Crcnews 201902
Crcnews 201902
 
Crcnews 201901
Crcnews 201901Crcnews 201901
Crcnews 201901
 
Annual book 2013-eng
Annual book 2013-engAnnual book 2013-eng
Annual book 2013-eng
 
Annual book 2012-eng
Annual book 2012-engAnnual book 2012-eng
Annual book 2012-eng
 
Annual book 2017 en
Annual book 2017 enAnnual book 2017 en
Annual book 2017 en
 
Annual book 2016 en
Annual book 2016 enAnnual book 2016 en
Annual book 2016 en
 
ICT 2018 half year
ICT 2018 half yearICT 2018 half year
ICT 2018 half year
 
Ict 2018 year
Ict 2018 yearIct 2018 year
Ict 2018 year
 
Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21
 
Crc news 2018-4
Crc news 2018-4Crc news 2018-4
Crc news 2018-4
 
Broadcast tv-equipment-1
Broadcast tv-equipment-1Broadcast tv-equipment-1
Broadcast tv-equipment-1
 
Ddish
DdishDdish
Ddish
 
Tv engineers-seminar
Tv engineers-seminarTv engineers-seminar
Tv engineers-seminar
 
Presentation studio
Presentation studioPresentation studio
Presentation studio
 
New tech
New techNew tech
New tech
 
Mns 6607
Mns 6607Mns 6607
Mns 6607
 

Sharavdorj

  • 1. “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ-2017” БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА Илтгэгч: С.Шаравдорж /ОНХМХолбооны тэргүүн/ Сайн байцгаана уу. "Харилцаа холбооны хөгжил-2017" сэдэвт бүсийн семинарт оролцож байгаа эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос орон нутгийн харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчид, өргөн нэвтрүүлгийн салбарын үйчилгээ эрхлэгчдэд зориулан жил бүр зохион байгуулдаг ээлжит бүсийн зөвлөгөөн энэ удаад Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаад Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Орон нутгийн телевизүүдийн холбооны зүгээс сайшаалтайгаар хүлээн авч байгааг дурдах нь зүйтэй юмаа. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо нь Монгол улсын 21 аймгийн хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа студи, редакциуд, түүнд ажиллаж байгаа сэтгүүлчид, мэргэжлийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг дэмжих, орон нутгийн ард иргэдийн үндсэн хуулиар олгогдсон "Иргэний мэдэх эрх"-ийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага билээ. Энэхүү үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд Орон нутгийн телевизүүдийн холбоог үүсгэн байгуулаад 3 дахь жилдээ ажиллаж байна. Орон нутгийн телевизүүдийн холбоо нь аймаг, сумдад өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, эрх ашгийг хамгаалах, чадавхижуулах, телевизийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт семинар зохион байгуулах, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг явуулдаг мэргэжлийн холбоо юм. Хэдийгээр орон нутгийн телевизүүд нь нийслэл хотоос алслагдмал, харьцангуй цөөн хүн амтай аймгийн болон смын төвүүдэд, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн дутагдмал байдалд үйл ажиллагаа явуулдаг ч өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн чиглэлээр орон нутгийнхаа мэдээ мэдээллийг үзэгчдэд тогтмол хүргэн ажиллаж, орон нутгийн төр захиргааны байгууллага, бизнеэс эрхлэгчидтэй байнгын хамтын ажиллагаатай байж, зөвхөн мэдээ мэдээллийн хөтөлбөр гэлтгүй танин мэдэхүй, соён гэгээрүүлэх чиглэлийн дэлгэцийн бүтээл үйлдвэрлэж үзэгчдийнхээ сайшаалыг хүлээж байдгийг дурдахад таатай байна. 21-р зуун гарсанаар техник технологийн эрин үе эхэлж, шинэ технологиуд өдрөөс өдөрт шилжин хувьсаж байгаатай холбоотойгоор харилцаа холбооны салбарт хөгжлийн шинэ эрин эхэлсэн билээ. Бид 20-р зууны сүүлч гэхэд утасгүй харилцаа холбооны сүлжээ болох гар утсыг л дөнгөж хэрэглэж эхэлж байсан бол энэ 20 жилийн хугацаанд технологийн хөгжил өндөр хурдтайгаар хөгжиж ухаалаг төхөөрөмжүүд, утасгүй сүлжээний шинэ эрин эхэлж, хил хязгаарыг даваад байна. Үүнийг дагаад харилцаа холбооны салбарт ч технологийн хувьсал цаг мөчтэй уралдан явагдаж байна. Монгол орны хувьд ч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд шинэчлэлийг цаг алдалгүй хийж байгаа юм. Энэ хувьсал өргөн нэвтрүүлгийн салбарт ч мөн адил хурдтайгаар явагдаж байна.
  • 2. Технологийн давуу талыг ашигласан ухаалаг төхөөрөмжүүд, утасгүй интернэтийн сүлжээ, олон нийтийн цахим сүлжээг ашиглан иргэд хүссэн мэдээллээ хаанаас ч цаг алдалгүй авч чаддаг болсон нь нэг талаасаа үзэгч, сонсогч, уншигчдийн хэрэглээ, тоог нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талаасаа хэвлэл мэдээллийн салбарын хувьд хил хязгаарыг давсан чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, сэтгүүлзүйн салбарын хувьд хараа хяналт алдагдаж байгаа нь нууц биш юм. Ийм шилжилт хөдөлгөөний үед Бид хөгжлийн хаана нь явж байна вэ, Бидний хөгжлийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөх вэ, Бид цаашаа хэрхэн хөгжих вэ гэдэг асуудал зайлшгүй хөндөгдөж байна. Манай улсад өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз сувгуудын тал орчим хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн тал нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж үзэгчдэд хөтөлбөрөө тогтмол хүргэдэг. Тооны хувьд адил боловч хамрах хүрээ, үзэгчдийн тоогоор харьцуулалт хийж үзвэл харьцангуй үзүүлэлт гарах нь дамжиггүй. Энэ олон телевиз, сувгууд бүгд хувийн хэвшлийн байгууллагууд тул өөрийн үйл ажиллагаанаас ашиг орлогоо олж төсвөө бүрдүүдэг болохоор зах зээл хамгаас чухал байдаг. Тэгвэл бид телевиз хэмээх энэ их айлын хаана нь явна вэ гэдэг асуулт хамгийн түрүүнд тулгарна. Бид өөрсдийнхөө хаана явааг мэдэхийн тулд манай улсын телевизүүд өнөөдөр хэрхэн хөгжиж байна вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй болно. № Телевиз, суваг Хамрах хүрээ Тоо Үзэгчдийн тоо Сувагчлал 1. Улаанбаатар хотод байрладаг өргөн нэвтрүүлгийн телевиз Монгол орон даяар 16+1 Лха Газрын тоон систем, ДДЭШ, Юнивишн, Скаймедиа, Сансар, MNBC, орон нутгийн КаТВ-үүд 2. Төрөлжсөн кабелийн суваг Монгол орон даяар ДДЭШ, Юнивишн, Скаймедиа, Сансар, MNBC, орон нутгийн КаТВ-үүд 3. Төрөлжсөн кабелийн суваг Улаанбаатар хот ДДЭШ, Юнивишн, Скаймедиа, Сансар, MNBC, орон нутгийн КаТВ-үүд 4. Аймгийн төвийн өргөн нэвтрүүлгийн телевиз Аймгийн төв 74 Газрын тоон систем, ДДЭШ, Юнивишн, Скаймедиа, орон нутгийн КаТВ-үүд 5. Аймгийн төвийн кабелийн төрөлсөн суваг Аймгийн төв 10 Газрын тоон систем, ДДЭШ, Юнивишн, Скаймедиа, орон нутгийн КаТВ-үүд 6. Сумын төвийн өргөн нэвтрүүлгийн телевиз Сумын төв Орон нутгийн КаТВ-үүд Дээрхи хүснэгтээс харахад бид тооны хувьд олон мөртлөө чанарын хувьд хамгийн муу үзүүлэлттэй харагда байна. Энэ нь юуг хэлэх вэ гэхээр бид энэ бүтцээрээ яваад байвал цаашаа хөгжих магадлал тун муу байгааг харуулж байгаа хэрэг юм.
  • 3. Дараагийн асуулт нь бидний хөгжлийн чиг хандлага хаашаа явж байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Монгол улсад өнөөдрийн байдлаар 150 гаруй телевиз суваг байгаа нь өөрөө харьцангуй цөөн хүн амтай, хумигдмал зах зээлтэй оны хувьд цаашид ашиг орлогоо нэмэгдүүлэх, өргөжих, телевизийн тоог нэмэх боломж байхгүйг харуулж байна. Харин ч тоо нь хэт олон болсоноороо телевизүүдийн үнэлгээ буурч, тэр хэрээрээ ашиг орлого гэхээсээ алдагдалтай ажиллаж, бүтээл үйлдвэрлэлийн чанар муудсанаараа үзэгчдийн хандалт буурах болсон. Ийм үед зөв маркетинг хийж чадсан телевизүүд уран бүтээлийн нэгдлийн бүтцэд орж бидний мэддэгээр медиа группын тогтолцоонд шилжсэн бөгөөд контент үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, бүтээл үйлдвэрлэлийн зах зээлээ гадагш экспортод гаргах боломжуудыг хайж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгааг бид Боловсрол суваг ТВ, Монгол ТВ зэргээс бэлхнээ харж байгаа билээ. Тэгвэл манай орон нутгийн телевизүүд өнөөдрийн байдлаар ямар түвшинд явж байгааг авч үзвэл үнэхээр сэтгэл эмзэглэмээр дүр зураг гарч ирдэг. ДДЭШ ТВ сансрын олон сувгийн үйлчилгээ эрхлэгч нь энэ жилээс орон нутгийн ТВ-үүдийг сувагчлалдаа оруулж эхэлсэн ба Юнивишн ай Пи ТВ үйлчилгээгээ аймгууд руу оруулж байгаа нь орон нутгийн ТВ-үүдийн хамрах хүрээг нэмэгдүүлэх нэг боломж болж байгаа ч тэр хэмжээгээрээ зах зээлээ нэмэгдүүлэх боломжоор бүрэн гүйцэд хангагдахгүй юм. Тэгэхээр бид ч бас Монголын ТВ-үүдийн хөгжлийн чиг хандлагыг дагаж нэгдэж, зөвхөн мэдээ мэдэээлэл бэлтгэж, зар сурталчилгааг харах биш бүтээл үйлдвэрлэлээ хөгжүүлж үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай болж байна. Тэгвэл бид цаашаа хэрхэн хөгжих вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Бид орон нутгийн ТВ-үүдийн хөгжлийн цаашдын чиг хандлага ямар байхыг тодорхойлсоноор бидэнд тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдэх, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө хэрхэн зөв төлөвлөх гээд олон асуудлыг шинээр шийдэх хэрэгтэй болно. Бидэнд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар товч авч үзье. Өмнөх жилүүдэд би дараах асуудлуудыг бидэнд тулгарч буй бэрхшээлүүд байна гэж үзэж байсан. Үүнд:  Хамрах хүрээг нэмэгдүүлэх /сумдад хүргэх/  Техник, технологийн шинэчлэл хийх  Хүний нөөц, боловсон хүчний асуудал /инженер техникийн ажилтан/  ОСДҮЭ-ийн холболтын асуудал /сувагчлал, төлбөр мөнгө, аналог, тоон сигнал гэх мэт/  Зах зээлийн борлуулалт зэрэг асуудлууд бидэнд тулгарч буй гол бэрхшээлүүд байна гэж үзэж байсан Тэгвэл одоо бид хөгжлийн чиг хандлагадаа тулгуурлан дээрх асуудлуудыг хэрхэн шийдэх талаар дахин авч үзэх хэрэгтэй болно. Хамгийн сүүлийн хэсэг болох зах зээлээс бусад асуудалд төрийн зохицуулалт, дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй байгааг бэлхнээ харж байна. Бидэнд тулгарч байгаа нийтлэг асуудлуудын дийлэнхи нь зохицуулалтын асуудал байгаа бөгөөд эдгээр асуудлуудыг бүхэлд нь багцалж үзвэл дараах хэдэн асуудлууд дээр яаралтай зохицуулалт хийх шаардлагатай байна гэж үзэж байна. Үүнд:  Орон нутгийн ТВ-үүдийн ОСДҮЭ-ийн сувагчлалд ороход тулгарч байгаа зохицуулалтын асуудлуудыг цэгцлэх. / харилцан төлбөр төлөхгүй байх нөхцлийг хангах, олон сувгийн
  • 4. эхний багцад орон нутгийн ТВ-үүдийг оруулах, дуу дүрсний дамжуулалтын чанарыг хангах, зарим аймгуудад одоо болтол аналог ситемээр хүлээн авч байгааг зогсоох г.м./  Орон нутгийн ТВ-үүдийн зохицуулалтын нөхцөл шаардлагын зарим нэг хэсэгт өөрчлөлт оруулах / студийн талбайн хэмжээг багасгаж 40м2 болгох, урсдаг зарыг явуулдаг болгох/  ДДЭШ ТВ-ийн сувагчлалд орон нутгийн ТВ-үүдийг оруулж байгаа асуудалд тодорхой шалгуур тогтоох, хяналт тавих, бодлогын зохицуулалт хийх, үүнтэй холбогдуулан Юнивишнд орох асуудалд бас тодорхой шалгуур тавих,  ХХЗХорооны зүгээс орон нутгийн ТВ-үүдийн дуу дүрсний гаралтын дохионы сигналын хэмжилт, техник тоног төхөөрөмжийн стандартууд зэрэг сэдвээр инженер техникийн ажилтнуудад зориулсан мэргэшүүлэх сургалт зохион байгуулах  Бүх нийтийн үүргийн сангийн зарцуулалтаас орон нутгийн ТВ-үүдэд зориулалтын дагуу хуваарилах зэрэг асуудлуудыг яаралтай шийдвэрлэж өгөх шаардлагатай байна. Дээрх асуудлуудыг шийдвэрлэсний дараа орон нутгийн ТВ-үүд хөгжлийнхөө шинэ гарцыг нэгдмэл байдлаар хэлэлцэж шийдэх шаардлага тулгарч ирнэ. Энэ асуудлыг орон нутгийн ТВ- үүдийн холбооны хүрээнд санал асуулга явуулах, судалгаа шинжилгээ хийх зэргээр төлөвлөж та бүхэнд зөвлөмж хүргүүлэх болно. Орон нутгийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага ямар байх талаар товч дүгнэж хэлэхэд бид өнөөгийн медиа салбарын хөгжлийн чиг хандлагын дагуу нэгдмэл байдалд хүрэх, дээрээс нь бүтээл үйлдвэрлэлээ хөгжүүлж, зах зээлээ гадагш хандуулж чадвал цаашдаа бидэнд хөгжих боломж бололцоо дүүрэн байгаа гэж үзэж байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.