SlideShare a Scribd company logo
1 of 24
1
ХҮНИЙ ИХ ЭМЧИД
МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ШАЛГАЛТЫН СОРИЛУУД
(ЧИХ ХАМАР ХООЛОЙ СУДЛАЛ)
Сорилыг боловсруулсан:
ЭМЯ-ны чих хамар хоолой судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, ЭХЭМҮТ-ийн чих
хамар хоолойн тасгийн эрхлэгч П.Ганчимэг (Ph.D)
1. Сонсгол бууралт нь бөөрний гажигтай хавсран тохиолддог ямар хам шинж байна вэ?
1. Тѐрнерийн хам шинж
2. Альпортын хам шинж
3. Брахио-ренал хам шинж
4. Фанконийн цус багадалт
5. Вейлийн хам шинж
2. Орофарингоскопи хийхдээ хэл дарагчийг хаана байрлуулах вэ?
А. Хэлний уг дээр
B. Хэлний өмнөд 2/3 хэсэгт
C. Хэлний үзүүрт
D. Хэлний өмнөд 1/3 хэсэгт
E. Хэлийг дарахгүйгээр ам залгиурыг шинжилсэн ч болно.
3. ”Гэрлийн рефлекс” гэж юу вэ?
А. Хэнгэргэн хальсанд байнга байдаг, гэрэлтдэг хэсэг
B. Отоскопи хийх үед илэрдэг, алхны богино сэртэнд оройтой, хэнгэргэн хальс дээрхи
конус хэлбэртэй гэрэл
C. Отоскопи хийх үед алхны богино сэртэнд ойсон конус хэлбэртэй гэрэл
D. Отоскопи хийх үед гэрэл үүсгэгчээс гарч байгаа конус хэлбэртэй гэрэл
E. Отоскопи хийх үед алхны богино сэртэнд ойсон конус хэлбэртэй гэрэл
4. Тоглоомын аудиометрийг хэдэн нас хүртэл хийх вэ?
А. 0-3 насанд
B. 3-аас дээш насанд
C. 16 хүртэл насанд
D. Том хүнд ч хэрэглэж болно.
E. Тоглоом ашиглан сонсгол шалгах нь буруу
5. Сонсгол дамжуулах хэлбэрээр буурсан эмгэгийн үед ямар хагалгаануудыг хийдэг вэ?
1. Мирингопластик
2. Тимпанопластик
3. Оссикулопластик
4. Стапедэктоми
5. Мастойдэктоми
6. Дараах эмүүдээс сонсголд хортой нөлөөтэй эмийг ол
1. Аминогликозид
2. Диуретик
3. Макролид
4. Цэр ховхлох, шингэлэх
5. Гуурсан хоолой тэлэх
7. Tinnitus буюу “чих шуугих” гэдэг ойлголтыг зөв тодорхойлно уу.
А. Гадаад орчинтой холбоогүй, чихэн дотор үүсч байгаа шуугиан
B. Гадаад орчинтой холбоогүй толгой дотор үүсч байгаа дуу чимээний мэдрэмж
C. Гадаад орчны дуу чимээг чихэнд зовиуртайгаар хүлээн авах мэдрэмж
D. Толгой өвдөлтөөс үүдэлтэй шуугиан
E. Чихнээс гаралтай шуугиан
2
8. Хэнгэргэн хальсны хөдөлгөөнийг шалгах ямар шинжилгээнүүд байна вэ?
А.Тимпанометр, Зиглийн хийлэгч лүүз
B. Аудиометр, АВR
C. Тоглоомын аудиометр, тимпанометр
D. Зиглийн хийлэгч лүүз, отоаукустик эмиссион
E. Аудиометр, тимпанометр
9. Сонсголын гуурсны агаар дамжих чанарыг тодорхойлдог ямар аргууд байна вэ?
1. Тойбаны сорил
2. Вальсалвийн сорил
3. Политцерийн сорил
4. Сонсголын гуурсыг бургуйдах
5. Сонсголын гуурсыг чагнах
10. Импедансометрийн сорилд юуг багтдаг вэ?
1. Тимпанометр
2. Гадна чихний сувгийг багтаамжийг хэмжих
3. Акустик рефлексийг регистраци хийх
4. Гадна чихний хэмжилт
5. Дунд чихний даралтыг хэмжих
11.Чихийг шинжилдэг рентгений аргуудыг нэрлэнэ үү
1. Шюллерийн арга
2. Майерийн арга
3. Стенверсийн арга
4. Гинзбургийн арга
5. КТ
12. Чихний гаралтай зөөлөн эдийн хүндрэлийг оношлох хамгийн оновчтой шинжилгээ юу вэ?
А. КТ
B. MRI
C. Биопси
D. Чихний рентген зураг
E. Бактериолог шинжилгээ
13. 0-1насны хүүхдийн чихийг шинжлэх хамгийн тохиромжтой рентген шинжилгээ аль нь вэ?
А. Шюллерийн арга
В. Майерийн арга
С. Стенверсийн арга
D. Гинзбургийн арга
E. КТ
14. Отомикроскопийн шинжилгээгээр юуг тогтоодог вэ?
А. Гадна чихний сувгаас эхлэн харж хэнгэргэн хальсны өөрчлөлт, цооролт, хэнгэргэн
хөндий ба сонсголын ясны байдлыг тодорхойлж цэвэрлэх болон нөхөн сэргээх хагалгааны
заалтыг тогтооно.
В. Хэнгэргэн хөндийг харж чийглэг, идээтэй эсэхийг нь тогтооно.
С. Хэнгэргэн хальсны цооролтыг харж хэмжээг нь тодорхойлно.
D. Хэнгэргэн хальсны хөдөлгөөнийг тодорхойлно
E. Сонсголын яс бүтэн эсэхийг тодорхойлно.
15. “Дуу сөөх” гэдэг ойлголтыг зөв тодорхойлно уу
А. Дууны өнгө өөрчлөгдөх үйл явц
В. Дуу үүсэх үйл ажиллагааны алдагдал
С. Дууны чанга сул байдлын ээлжлэлт
D. Төвөнхийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой хямрал
E. Дууны хөвчийн чичирхийлэл өөрчлөгдөх үйл явцаар илэрч буй төвөнхийн үйл
ажиллагааны хямрал
16. Доорхи эмгэгүүдээс дуу сөөдөг эмгэгүүдийг ол
3
1. Вирусийн шалтгаант цочмог ларингит
2. Дууны хөвчийн зангилаа
3. Папилломатоз
4. Төвөнхийн гаж хөгжил
5. Дууны хөвчүүдийн саа
17. Төвөнхөд хамгийн элбэг тохиолддог хорт хавдар юу вэ?
А. Папиллома
В. Карцинома
С. Рабдомиосаркома
D. Хавтгай эст өмөн
E. Хондрома
18. Нойрон дунд амьсгал зогсох хам шинж ямар хугацаагаар үргэлжилдэг вэ?
А. 5 секунд орчим
В. 5-10 секунд
С. 10 секунд орчим
D. 1 минут орчим
E. 1-2 минут орчим
19. Хүүхдэд нойрон дунд амьсгал зогсоход нөлөөлөх хүчин зүйлсийг нэрлэнэ үү
1. Аденойд булчирхайн томрол
2. Хөөмийн булчирхайн томрол
3. Илүү жин
4. Хоаны атрези
5. Нармайн киста
20. Төвөнхийг шинжилдэг ямар аргууд байна вэ?
1. Шууд микроларингоскопи
2. Шууд бус ларингоскопи
3. Видеоларингостробоскопи
4. Рентген
5. MRI
21. Ототоксик эмүүдийг ол
1. Стрептомицин, неомицин, канамицин
2. Салбутамол, парацетамол
3. Фуросемид, ванкомицин, цисплатин
4. Хлорфенирамин, пипольфен
5. Преднизолон, дексаметазон,
22. Залгиурын тольдолт нь дараахь хэсгүүдээс бүрдэнэ.
1. Нармайг тольдох
2. Ам-залгиурыг тольдох
3. Багалзуурыг тольдох
4. Хамрыг тольдох
5. Үүдэвчийг тольдох
23. Нармайн гүйлсний томролт нь хамрын дайвар хөндийн архаг үрэвсэл, сонсголын гуурс, дунд
чихний архаг үрэвсэл, архаг трахеобронхит, хатгаагаар өвдөхөд нөлөөлдөг (1). Эдгээр өвчнийг
нармайн судаслаг хавдар, хортой, хоргүй хавдар, хоаны битүүрлээс ялган оношлоно (2).
24.(Е).Улаанууд өвчин нь чих сонсголын талын өөрчлөлтөөр илэрдэг (1), энэ нь мэдрэл-
мэдрэхүйн гаралтай нэг ба хоѐр талын дүлийрэлт, хэл ярианы өөрчлөлт байдаг (2) тул
амьдралын чанарт нэг их нөлөөгүй.
25. Үнэрлэхүйн бүс хаана байдаг вэ?
А. Хамрын таславчид
В. Хамрын самалдгуудад
С. Хамрын дайварт
D. Хамрын хөндийн дээвэрт, хамрын ерөнхий жимийн дээд 1/3 хэсгийг хамран оршино.
E. Хамрын хөндийн ѐроолд, хамрын ерөнхий жимийн доод 1/3 хэсгийг хамран оршино.
4
26. Бага насны хүүхдэд хамрын таславч дахь өсөлтийн бүс хөгжөөгүй байдаг (1) тул нүүрний
өсөлт зогсохоос сэргийлж таславчийн хагалгаанаас зайлсхийдэг (2).
27. Хамрын цэвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг бүтэц юу вэ?
А. Хамрын хөндийн тараагуур, хураагуур судсуудын сүлжээ
В. Салст бүрхүүлийн намираа хучуур эд
С. Салст бүрхүүлийн хундган эсүүд
D. Хамрын хөндийн зай болон дайвар хөндийнүүд
E. Үнэрлэхүйн мэдрэхүйн эсүүд
28. Хамрын бүлээсгэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг бүтэц юу вэ?
А. Хамрын хөндийн тараагуур, хураагуур судсуудын сүлжээ
В. Салст бүрхүүлийн намираа хучуур эд
С. Салст бүрхүүлийн хундган эсүүд
D. Хамрын хөндийн зай болон дайвар хөндийнүүд
E. Үнэрлэхүйн мэдрэхүйн эсүүд
29. Хамрын чийглэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг бүтэц юу вэ?
А. Хамрын хөндийн тараагуур, хураагуур судсуудын сүлжээ
В. Салст бүрхүүлийн намираа хучуур эд
С. Салст бүрхүүлийн хундган эсүүд
D. Хамрын хөндийн зай болон дайвар хөндийнүүд
E. Үнэрлэхүйн мэдрэхүйн эсүүд
30. Нармайд тэмтрэх аргыг бага насны хүүхдэд өргөн хэрэглэдэг (1). Нармайн дээвэрт барзгар
гадаргуутай, зөөлөн ургацаг голдуу тэмтрэгдэх (2) бөгөөд энэ нь хавдар байх магадлалтай.
31. Бага насны хүүхдийн төвөнх бүтэц, үйлийн хувьд онцлогтой (1). Бөгж мөгөөрсний эргэн
тойронд судасжилтаар баялаг, хөвсгөр холбогч эд ихтэй (2). Ийм тул бага насны хүүхэд
бачуурлаар амархан хүндэрдэг.
32. Хамрын хөндийн архаг, хөөнгөт үрэвслийн үед хийх эмчилгээнүүдийг нэрлэ
1. Хамрын самалдгуудад кальци хлорид тарих
2. Электрокоагуляци хийх
3. Крио ба лазер деструкци
4. Мукотоми мэс засал
5. Конхотоми мэс засал
33. Хамрын гаралтай тархины буглааг юунаас ялган оношлох вэ?
А. Энцефалит
В. Этмойдит
С. Тархины анхдагч мэнэн, буглаа
D. Ретробульбар буглаа
E. Мастойдит
34. Хамрын хорт хавдрын урьтал эмгэгт хамаарагдах эмгэгүүдийг ол
А. Ангиофиброма, полип
В. Папиллома, лейкоплаки
С. Антрит, этмойдит
D. Таславчийн буглаа, цусан хураа
E. “Боргоцой хамар”, хамрын хатиг,
35.Багалзуурыг тольдох шинжилгээгээр харагдах бүтцүүдийг нэрлэ
1. Хэлний уг
2. Залгиурын хажуу хана
3. Өргөн ховил
4. Төвөнхийн халхавч
5. Төвөнх ба улаан хоолойн орох амсар
36. Хөөмийн гүйлсний архаг ээнэшилгүй хэлбэрийн үрэвсэлтэй үед хэсэг газарт илрэх
шинжүүдийг ол
5
1. Закийн шинж
2. Гизийн шинж,
3. Солдатовын шинж
4. Преображенскийн шинж
5. Воячекийн шинж
37. Хамрын хавсарсан гэмтлийг юу гэж ангилдаг вэ?
1. Ле-Фортын 1
2. Ле-Фортын 2
3. Ле-Фортын 3
4. Ле-Фортын 4
5. Ле-Фортын 5
38. Хамрын хөндийн чихээснээс үүсэх хүндрэл аль нь вэ?
1. Aносми
2. Хамрын чихээс унаж цус алдалт үргэлжлэх
3. Амьсгалахад бэрхшээлтэй, ам хатах
4. Хамрын чихээс нармай руу унжиж механик асфикси үүсгэх
5. Таславчид цус хурах, буглах
39. Аль эмгэгийн үед үнэрлэхүй алдагдах вэ?
1. Чихрийн шижин
2. Гипотироидизм
3. Turner-ийн хам шинж
4. Kallmann-ий хамшинж
5. Псевдопаратироидизм
40. Төвөнхийн төрөлхийн шийхнээ өвчний үед илрэхгүй шинжийг ол
А. Шуугиантай амьсгал
В. Хүзүү цүлхийж хавдах
С. Шүгэлдэж исгэрсэн авиа
D. Ачааллын үед ээрэх, хөхрөх
E. Ам ангайж унтах
41. Хоѐр талын отосклерозтой өвчтөнд мэс заслыг хэрхэн шийдэх вэ?
А. Хоѐр чихэнд нь мэс засал хийнэ.
B. Сайн сонсдог чихэнд нь мэс засал хийнэ.
C. Муу сонсдог чихэнд нь мэс засал хийнэ.
D. Аль ч чихийг оролдолгүй хүлээж хандана.
E. Содын уусмалаа дуслаар хийнэ.
42. Гадна чих ямар үүрэгтэй вэ?
1. Дуу цуглуулах
2. Дууны байрлал тогтоох
3. Гоо сайхны
4. Орон зайд тэнцвэрийг зохицуулах
5. Сонсох
43. Дунд чих ямар үүрэгтэй вэ?
1. Дуу цуглуулах
2. Дууны байрлал тогтоох
3. Гоо сайхны
4. Гадна чихнээс дотор чих рүү дууг дамжуулах
5. Орон зайд тэнцвэрийг зохицуулах
44. Нярай хүүхдэд хөхлөг сэртэн хөгжөөгүй байдаг (1). Хүүхэд өсөхийн хирээр хүзүү толгойн
булчин хөгжиж, толгойгоо дааж ирэхэд хөхлөг сэртэн хөгжиж ирнэ.
45.Нүүрний мэдрэлийн хэнгэргийн хэсэг нь хэнгэргэн хөндийд ойр тул үрэвслийн улмаас гэмтэх
аюултай (1). Гэсэн ч мэс заслын үед бараг гэмтэхгүй, учир нь ясан суваг дотор оршино (2).
46. Меньерийн өвчний үед илрэх эмнэлзүйн шинжийг нэрлэнэ үү
1. Толгой гэнэт эргэх
6
2. Чих шуугих
3. Дуу хүлээн авах хэлбэрээр сонсгол буурах
4. Хэл ээдрэх
5. Хөл гар татах
47. Нистагм гэж юу вэ?
А. Нүдний эмгэгийн үед илрэх тэнцвэрийн өөрчлөлт
B. Дотор чих цочирсныг илтгэх нүдний замбараагүй хөдөлгөөн
C. Дотор чихний эмгэгийн үеийн түгээмэл шинж
D. Тэнцвэрийн эмгэгийн улмаас үүссэн нүдний хүндрэл
E.Тэнцвэрийн анализаторын эмгэгийн үед нүдний алимд үүссэн чичирхийлэх хөдөлгөөн
48. Нистагмын ангиллыг хэлнэ үү
А. Эрт илрэх ба хожуу илрэх
B. Гэнэтийн ба аажим үүсэх
C. Төвийн ба захын
D. Хурдан ба удаан
E. Түр зуурын ба байнгын
49. Дунд чихний цочмог үрэвсэл үүсэх хамгийн түгээмэд зам юу вэ?
А. Тимпаногенный
B. Тубогенный
C. Контактный
D. Агаар дуслын
E. Хавьтлын
50. Чих орчмын төрөлхийн цоргоны нүхээр халдвар орж идээлж бугласнаар удаан хугацааны
архаг идээт үрэвсэл үүсч чих орчмын зөөлөн эдийг гэмтээдэг (1). Иймд зөөлөн эд сорвижихоос
өмнө мэс засал хийж цоргыг амсар, хүүдийн хамт авна (2).
51. Дэлбээний өөрчлөлтийг нэрлэнэ үү
1. Микротия
2. Макротия
3. Анотия
4. Полиотия
5. Дизотия
52. Гадна чихний сувгийн нарийсал хаана тохиолдох вэ?
А.Сувгийн ясан хэсэгт
B. Сувгийн мөгөөрсөн хэсэгт
C. Хэнгэрэг бэхлэгдэх цагирагт
D. Мөгөөрсөн ба ясан хэсэгт
E. Сувгийн орох амсарт
53. Хэнгэргэн хальсны цооролтыг юу гэж ангилдаг вэ?
А.Төвийн, захын
B. Эпитимпанумын, гипотимпанумын
C. Эпитимпанумын, мезотимпанумын
D. Хэнгэргийн төвийн
E. Хэнгэргийн захын
54. Холестеатомтай хавсран тохиолддог нь ямар хэлбэрийн цооролт вэ?
А.Төвийн, захын
B. Эпитимпанумын, гипотимпанумын
C. Эпитимпанумын, мезотимпанумын
D. Хэнгэргийн төвийн
E. Хэнгэргийн захын
55. Чихэнд гадны биет байхад илрэх шинжүүд эль нь вэ?
1. Чихээр өвдөх
2. Чихэнд юм байгаа мэт мэдрэмж төрөх
3. Сонсгол буурах
7
4. Амтлахуй алдагдах
5. Дайвалзах
56. Нярайн хэнгэргэн хөндийн онцлог юу вэ?
A. Агааржилт сайтай
B. Миксоид эдээр баялаг
C. Мөгөөрсөн эдтэй
D. Хөвсгөр холбогч эдээр баялаг
E. Амьсгалын замын намираа хучуур эдтэй
57. Сонсгол бууралтын өндөр эрсдэлт хүчин зүйлс юу вэ?
1. Төрөхөөс өмнө ба төрсний дараахь халдвар (цитомегаловирус, улаанууд,
токсоплазмоз, тэмбүү)
2. Хүзүү толгойд байрласан гаж хөгжил
3. 1500 гр-аас бага жинтэй төрөх
4. Бактерийн гаралтай менингит
58. Хөхлөг сэртэн нь чамархайн ясны ар хэсэг бөгөөд дотроо хийтэй олон сархиагт хөндийнөөс
тогтдог (1), уг сархиагт хөндийнүүд нь хэнгэргэн хөндийтэй холбогдож сонсголын үйл ажиллагааг
дэмждэг (2).
59. Холестеатомын ямар хэлбэрүүд байдаг вэ?
1. Төрөлхийн
2. Байнгын
3. Олдмол
4. Тархмал
5. Хэсэг газрын
60.Төрөлхийн холестеатомтой өвчтөний хөхлөг сэртэнгийн агааржилт голдуу хэвийн байдаг.
A. Зөв
B. Буруу
C. Агааржилтгүй болсон байдаг.
D. Мөхлөгөнгөрт өөрчлөлтөөр дүүрэн байдаг.
E. Агааржилт нь хэт ихэссэн байдаг.
61. Дунд чихний шүүдэст үрэвслийн дахилтат хэлбэрийн үед дараахь эмчилгээг хийнэ.
A. Тимпанопластик мэс засал
B. Хэнгэргэн хальсанд агааржуулагч гуурс тавих
C. Антибиотик эмчилгээ
D. Кортикостероид эмийн бэлдмэл тарих
E. Дегидратац хийх
62. Дунд чихэнд хамгийн элбэг тохиолдох хавдар юу вэ?
A. Грануляц
B. Саркома
C. Гломус хавдар
D. Акустик невринома
E. Базалиома
63. Чихийг дайрдаг нүүрний мэдрэлийн хэсгүүдийг нэрлэнэ үү
1. Дотор чихний хэсэг
2. Хэнгэрэгийн хэсэг
3. Хөхөнцрийн хэсэг
4. Чамархайн хэсэг
5. Гадна чихний хэсэг
64. Миринготоми хийх, хэнгэргэн хальсанд агааржуулагч гуурс тавих заалт юу вэ?
1. Хэнгэргэн хальсны улааралт
2. Хэнгэргэн хальсны ателектаз
3. Хэнгэргэн хальсанд цэврүү үүсэх
4. Гурван сараас дээш хугацаанд үргэлжилж, сонсгол 30дБ-с дээш буурсан дунд чихний
шүүдэст үрэвсэл
8
5. Дунд чихний архаг идээт үрэвсэл
65. Хоѐр талын чихний суваг төрөлхийн битүү үед ямар эмчилгээ хийх вэ?
A. Сонсголын аппарат зүүлгэнэ
B. Меатотимпанопластик мэс засал хийнэ.
C. Тимпанопластик мэс засал хийнэ.
D. Гадна чихэнд гоо сайхны хагалгаа хийнэ.
E. Битүү сувгийг онгойлгох тэлэх мэс засал хийнэ.
66. Доорхи бүтцүүдэд тохиолдож болох эмгэгүүдийг тохируул.
1. Гадна чихний сувагт
2. Хэнгэргэн хальсанд
3. Хэнгэргэн хөндийд
4. Хэнгэргийн дээвэр хөндийд
5. Нүүрний мэдрэлд
A. Грануляц
B. Саа, саажилт
C. Холестеатома
D. Чулуужсан хулхи
E. Цэврүү
67. Сонсгол бууралтын зэргүүдийг дБ-д нь тохируул
1. Сонсголын бэрхшээлгүй
2. Хөнгөн (1-р) зэрэг
3. Дунд (2-р) зэрэг
4. Хүнд (3-р) зэрэг
5. Дүлий
A. 25дБ, түүнээс бага
B. 81дБ, түүнээс дээш
C. 61-80 дБ
D. 41-60дБ
E. 26-40дБ
68. Дараахь эмчилгээнүүдийг эмгэгүүдэд тохируул
1. Хэнгэргийн цооролттой дунд чихний хуурай үрэвсэл
2. Гадна чихний сувгийн төрөлхийн битүүрэлт
3. Дунд чихний шүүдэст дахилтат үрэвсэл
4. Хөхлөг сэртэнгийн идээт архаг үрэвсэл
5. Төрөлхийн таг дүлий
A. Кохлеар имплант
B. Тимпанопластик мэс засал
C. Меатотимпанопластик мэс засал
D. Мастойдэктоми мэс засал
E. Хэнгэргэн хальсанд агааржуулах гуурс байрлуулах
69. Сонсгол бууралтын хэлбэрүүдийг нэрлэнэ үү
1. Дуу дамжуулах хэлбэрийн
2. Дуу хүлээн авах хэлбэрийн буюу мэдрэл-мэдрэхүйн
3. Холимог хэлбэрийн
4. Хүнд хэлбэрийн
5. Хөнгөн хэлбэрийн
70. Агааржуулагч гуурс нь 6-12 сарын турш хэнгэрэгт бэхэлгээтэй байх ба хэлбэр хэмжээнээсээ
шалтгаалан түүнээс ч удаан хугацаагаар байж болдог (1). Гадна чихний сувагт өөрөө унах (2) тул
хүндрэл тохиолдох нь бага.
71. Миринготоми гэдэг нь ямар ажилбар вэ?
1. Хэнгэргэн хальсанд зүслэг хийж хэнгэргийн дээврийг угаах
2. Хэнгэргэн хальсыг сөхөж гадны биетийг авах
3. Чихний арын зүслэгээр хэнгэргэн хөндийг нээх
9
4. Хэнгэргэн хальсанд жижиг хэмжээний зүслэг хийж хэнгэргэн хөндийн шингэнийг
гадагшлуулах
5. Чихний арын зүслэгээр хөхлөг сэртэнг нээх
72. Хөхлөг сэртэнгийн цочмог үрэвслийн үед илрэх хэсэг газрын шинжүүдийг олно уу
1. Хөхлөг сэртэнд маш хөндүүр, дарахад цүлхэлзэнэ
2. Халуурна
3. Хөхлөг сэртэнгийн орчимд улайж хавдаад дэлбийг урагш түлхэж дэлийлгэнэ.
4. Хоол нойронд муу.
5. Чичирч дагжуулна.
73. Дунд чихний цочмог үрэвслийн шалтгаан болдог үүсгэгчдийг нэрлэнэ үү
1. Streptococus pneumonia
2. Moraxella catarrhalis
3. Haemophilus influenza
4. Staphylococcus aureus
5. Pseudomonas aeroginesa
74. Чихний мэнэнгийн шинж аль нь вэ?
1. Толгой өвдөх, огиж бөөлжих
2. Хүзүүний хөшингө
3. Албадмал байдалд орох
4. Нугасны усанд эс 200-аас дээш илрэх, уураг ихсэх
5. Чихнээс өтгөн ногоон идээ гоожих, чихний араар хөндүүр хавдсан
75. Холестеатомын хүндрэл юу вэ?
1. Менингит
2. Идээт болон шүүдэст лабиринтит
3. Нүүрний мэдрэлийн саа
4. Тахир ангалын бөлөн
5. Тархины буглаа
76. Чихний хүндрэлийн ангиллыг нэрлэнэ үү
A. Чамархайн ба гавал тархины
B. Гавал тархины ба нүдний
C. Тархины буглаа ба мэнэн
D. Анхдагч ба хоѐрдогч
E. Ерөнхий ба хэсэг газрын
77. Micobacterium tuberculosae нь агаар дуслын замаар сонсголын гуурсаар дамжин хэнгэргэн
хөндий, хөхлөг сэртэнд нэвтэрч, дуу дамжуулах бүтцийг богино хугацаанд эвдрэлтэт
өөрчлөлтөнд оруулна (1). Иймээс чихний сүрьеэгийн үед дүлийрдэг(2).
78.Чихний сүрьеэгийн ангиллыг хэлнэ үү
A. Мөхлөгөнгөрт ба эвдрэлтэт
B. Уушигны ба чихний
C. Идээт ба шүүдэст
D. Анхдагч ба хоѐрдогч
E. Эвдрэлтэт ба эвдрэлтэт бус
79. Хөхлөг сэртэнгийн архаг үрэвслийн хүндрэлүүдийг нэрлэнэ үү
1. Гавлын ар ба дунд хотгорын буглаа
2. Үжил
3. Мэнэн
4. Халууралт
5. Өвдөлт
80. Дунд чихний хурц, архаг үрэвслүүдийн хүндрэлийн шинж аль нь вэ?
1. Толгой хүчтэй өвдөх
2. Толгой эргэх, тэнцвэр алдах
3. Нүүрний мэдрэл саажих
10
4. Ухамсарт ухаан балартах
5. Халууралт нэмэгдэх
81. Гадна хамар хаана оршдог эрхтэн бэ?
А. Гавлын дунд ба өмнөд хотгорын дор
B. Нүүрэн дээр
C. Гавлын өмнөд болон дунд хотгор, хатуу тагнайн дунд
D. Нүүрний төв хэсэгт
E. Гавлын өмнөд болон дунд хотгор, ухархайнуудын дунд
82. Хамрын үндсэн бүрэлдхүүн хэсгийг нэрлэнэ үү
А. Гадна хамар, хамрын хөндий, дайвар хөндийнүүд
B. Гадна хамар, зажуур, элхэг, суурийн хөндий
C. Гадна хамар, үүдэвч, хамрын хөндий
D. Хамрын үзүүр, хянга, үүдэвч, хөндий
E. Хамрын ерөнхий хөндий, самалдгууд, жимүүд, гадна ба дотор хана
83. Хамрын хөндийн доод хана буюу ѐроолыг юу бүрдүүлэх вэ?
А. Хатуу тагнай
B. Тагнай ясны хэвтээ ялтас
C. Тагнай ясны хэвтээ ялтас, зажуур ясны босоо сэртэн
D. Суурь ясны далавчны дотор ялтас
E. Хамрын хос яс, шүүр ялтас
84. Хамрын хөндийн дээд хана буюу дээврийг юу бүрдүүлэх вэ?
А. Хамрын хос яс, шүүр ялтас, гавлын өмнөд хотгор, суурийн хөндийн өмнөд хана
B. Хамрын хос яс, шүүр ялтас, таславч
C. Хамрын хос яс, шүүр ялтас, таславч, тагнай явны хэвтээ ялтас
D. Зажуур яс
E. Үнэрлэхүйн мэдрэл
85.Аль нь хамрын өмнөд тольдолтын шинжилгээ вэ?
А. Хамраар дуран оруулж шинжлэх
B. Хамраар жижиг толь оруулж хамрын хөндийг толинд тусган шинжлэх
C. Хамрын ясыг тэмтрэн шалгах
D. Нармайн толиор харж өөрчлөлтийг илрүүлэх
E. Хамрын толь ашиглан үүдэвчийг өргөсгөж хамрын хөндийн бүх ханыг харж өөрчлөлтийг
илрүүлэх
86. Хамар, дайвар хөндийн эмгэгийг оношлох хамгийн найдвартай арга нь КТ юм (1). КТ-ийн
шинжилгээний зураг нь 3-5 мм зузаанаар зүссэн, хэвтээ, хажуу, босоо байрлалд авсан байна (2).
87. Хамрын хатгийн үед үзүүлэх анхны тусламж юу вэ?
А. Хэвтрийн дэглэм сахиулж антибиотикийг өндөр тунгаар авна.
B. Хэсгийн мэдээгүйжүүлгээр хатгийг нээнэ
C. Ерөнхий мэдээгүйжүүлгээр хатгийг нээнэ.
D. Хатуу нэвчдэсийг шахаж антибиотик тарина
E. Буглааг нээгээд орхих нь хангалттай.
88. Хамрын арын нүхний төрөлхийн битүүрэлтийг нярайд яаж оношлох вэ?
А.Тэмтрэх багаж хоанаар нэвтрэхгүй ба салст агшаах эмэнд хамар онгойхгүй
B. Хуруугаар тэмтрэхэд мембран тэмтрэгдэнэ
C. Хамрын ясыг тэмтрэхэд цөмрөлт мэдрэгдэнэ.
D. Нармайн толиор харахад мембран харагдана
E. Салст агшаах эм дусаахад хамар онгойно
89. Хамрын хатигны хүндрэлийг нэрлэнэ үү
1. Хамрын гаралтай гавал тархины хүндрэл
2. Хамрын гоо сайхан алдагдах
3. Үжил
4. Хамрын үүдэвч сорвижих
5. Нүүр нүд хавдах
11
90. Хамрын арын нүхний төрөлхийн битүүрэлт нь нэг ба хоѐр талынх, мөн хагас ба таг битүү гэж
байдаг (1) бөгөөд битүүрэлтийн зайнаас хамаарч амьсгал саадтай байх, хамраас салсархаг
ялгадас гоожих шинж тод илэрдэг (2).
91. Таславч мөгөөрс мултрах, мурийх гэмтэл нь ерөнхий хөндийг битүүрүүлж хамрын амьсгалыг
саадтай болгодог (1). Энэ нь цаашдаа толгой өвдөх, дайвар хөндийн эмгэгээр дахин дахин
өвдөх, үнэрлэхүй алдагдах зэрэг эмгэг байдал хожуу илрэх шалгаан болно (2).
92. Хамар, нүүрний хавсарсан гэмтлийн үед тархи доргих, тархинд цус харвах, ухархайд буглаа
үүсэх, нүд хараа алдагдах зэрэг хүндрэл тохиолдож болно(1). Эдгээр нь хамар засах хагалгааны
дараа аяндаа эдгэрнэ (2).
93. Хамрын харшилт хэлбэрийн хувьсуурт нусгайн үед илрэх эмнэлзүйн шинжийг олно уу
А. Хамар битүүрэх, хамраас өтгөн ногоон нус гарах, үе үе найтаах
B. Хамар битүүрэх, самалдгууд томорч улайх
C. Хамар битүүрэх, өтгөн ногоон нус гарах, нүүр өвдөх
D. Хамар битүүрэх, нүүр толгой өвдөх, таславч мурий байх
E. Хамар битүүрэх, хамраас шингэн нус гоожих, угсруулан найтаах
94. Хамрын харшил илрүүлэх сорилын хэлбэрүүдийг нэрлэнэ үү
1. Хамрын хөндийн сорил
2. Арьсан дээрхи сорил
3. Арьсан доорхи сорил
4. Хэлний доор дусааж сорил хийх
5. Нүдэнд дусааж сорил хийх
95. Зажуур хөндийн архаг үрэвслийн үед илрэх эмнэлзүйн шинжийг олно уу
А. Хамар битүүрэх, хамраас өтгөн ногоон нус гарах, үе үе найтаах
B. Хамар битүүрэх, самалдгууд томорч улайх
C. Хамар битүүрэх, өтгөн ногоон нус гарах, нүүр өвдөх
D. Хамар битүүрэх, нүүр толгой өвдөх, таславч мурий байх
E. Хамар битүүрэх, хамраас шингэн нус гоожих, угсруулан найтаах
96. Дайвар хөндийн цочмог үрэвслийн ерөнхий хам шинжүүдийг нэрлэнэ үү
1. Хамар битүүрч, өтгөн ногоон нус хамраас залгиур луу урсан залгигдана.
2. Нүүр толгой өвдөнө, чинэрнэ.
3. Заримдаа халуурна.
4. Бие суларч хоол нойронд муудна.
5. Цусны ерөнхий шинжилгээнд цагаан цогцсын тоо олширч улаан цогцсын тунах хурд
ихэснэ.
97. Дайвар хөндийн гаралтай ухархайн хүндрэлүүдийг нэрлэнэ үү
1. Зовхины буглаа, ухархайн ясны хальсны буглаа
2. Доод зовхины буглаа, дээд зовхины буглаа
3. Нүдний алимын арын буглаа, ухархайн нэвчдэс
4. Алимын доторхи буглаа
5. Ухархайн буглаа
98. Хамрын хатгийг юунаас ялган оношлох вэ?
А. Хамрын гэмтэл
B. Хамрын намарс
C. Хамрын ѐлом
D. Таславчийн буглаа
E. Хамрын хавдар
99. Хамрын цус алдалтын үед авах хамгийн анхны арга хэмжээ юу вэ?
А. Цус тогтоох эмүүдийг яаралтай тарина.
B. Өвдөлт намдаана.
C. Хамрын өмнөд чихээс хийнэ.
D. Хамрын арын чихээс хийнэ.
E. Суугаа байрлалд толгойг бөхийлгөн, үүдэвчийг таславч руу дарж чимхүүлэн амаар
амьсгалуулна.
12
100. Хамрын хатгийг шахсаны улмаас хамар-уруулын хураагуур судсаар дамжин ухархайн
хураагуурт халдвар орж улмаар тархины торлог бүрхэвчид нэвтэрнэ (1). Энэ нь идээт мэнэн
өвчин үүсэх зам болно (2).
101. Хамрын цус тогтоох хэсэг газрын эмчилгээнүүдийг нэрлэнэ үү
1. Хамарт хүйтэн жин тавих
2. Хамрын өмнөд чихээс хийх
3. Хамрын арын чихээс хийх
4. Азотоор хөлдөөх
5. Цахилгаан төөнүүрээр түлэх
102. Хамрын цочмог үрэвслүүдийн хэлбэрийг нэрлэнэ үү
1. Цочмог улайх үрэвсэл
2. Цочмог шүүдэст үрэвсэл
3. Цочмог идээт үрэвсэл
4. Цочмог хавант үрэвсэл
5. Хамрын хөндийн арын үрэвсэл
103. Хамрын хөндийн хэсэг газрын эмчилгээнүүдийг нэрлэнэ үү
1. Хамрын хөндийгөөс ялгадсыг соруулах
2. Хамрыг хуурай цэвэрлэх
3. Хамрыг ариун уусмалаар угаах
4. Хамарт халуун жин тавих
5. Хамарт хүйтэн жин тавих
104. Хамрын үзүүр, угалз хэсгийн тосны булчирхайн цорго битүүрч,батга өтгөрч, орчны цусны
хялгасан судсууд холбогч эдтэй наалдан, хамар хэмжээгээрээ томрох эмгэгийг “боргоцой хамар”
гэх (1) бөгөөд үүнийг зөвхөн мэс заслаар л эмчилнэ (2).
105. Хамрын арын цус алдалт гэж юу вэ?
А. Хамрын гүнд байрлах бүтцүүд, том судсуудаас цус алдахыг хэлнэ.
В. Хамраас цус гарахыг хэлнэ.
C. Киссельбахын бүсээс цус алдахыг хэлнэ.
D. Хамрын таславчид байрлалтай шархлаанаас цус гарахыг хэлнэ
E. Гадна хамрын тараагуураас цус алдахыг хэлнэ.
106. Хамраас цус алдах хэсэг газрын шалтгаануудыг нэрлэнэ үү
1. Хамрын гэмтэл
2. Хамраа хуруугаар ухах
3. Хамрын таславчийн мурийлт
4. Гадны биет
5. Хамрын хөндийн хавдрууд, хавдар төст үүсгэвэр
107. Үнэрлэхүйн өөрчлөлт нь голдуу амтлах чадвар алдагдалтай (dysgausia) хавсарч илэрнэ (1).
Энэ нь анорексия, жин алдах турах, сэтгэл уналтын байдалд хүргэх гм сөрөг үр дагавартай тул
хүний амьдралын чанарт нөлөөлнө (2).
108. Дисосмия гэж юу вэ?
А. Үнэрлэхүйн өөрчлөлтгүй байх
В. Үнэрлэхүй нь хэт ихсэх
C. Үнэрлэхүй арилах, алга болох
D. Үнэрлэхүй нь бодит байдалтай тохирохгүй байх
E. Үнэрлэхүй багасах
109. Аносмия гэж ву вэ?
А. Үнэрлэхүйн өөрчлөлтгүй байх
В. Үнэрлэхүй нь хэт ихсэх
C. Үнэрлэхүй арилах, алга болох
D. Үнэрлэхүй нь бодит байдалтай тохирохгүй байх
E. Үнэрлэхүй багасах
110. Хамрын дайвар хөндийнүүд ямар хучуур эдээр хучигддаг вэ?
А. Шоо эпитель
13
В. Холбох эпитель
C. Бортгон эпитель
D. Хавтгай эпитель
E. Янз бүрийн эпитель
111. Хамрын дурангийн хагалгааны дараа хамгийн элбэг тохиолдох хүндрэл юу вэ?
А. Цус алдалт
В. Синехия
C. Аносмия
D. Дисосмия
E. Хорт хавдар үүсэх
112. Хамрын дурангийн хагалгааны үед хамгийн элбэг тохиолдох хүндрэл юу вэ?
А. Цус алдалт
В. Синехия
C. Аносмия
D. Дисосмия
E. Хорт хавдар үүсэх
113. Хамрын таславч цоорох шалтгаануудыг нэрлэнэ үү
1. Хамрын гэмтэл
2. Мэс засал
3. Кокаин хэрэглэх
4. Вегенерийн өвчин
5. Стеройд цацлага
114. Суурийн хөндийд хамгийн элбэг тохиолдох үүсгэвэр юу вэ?
А. Полип
В. Мукоцеле
C. Киста
D. Хорт хавдар
E. Хоргүй хавдар
115. Дурдсан өгүүлэмж, шинж тэмдгүүдээр өвчний урьдчилсан оношийг тогтоо
1. Хүүхэд 1,6 настай. Ханиадтай удсан өгүүлэмжтэй. Одоо ухархайн дотор хэсгээр улайрч
хөндүүрлэнэ, хамар битүүрнэ, хоол нойрондоо муу.
2. Өвчтөн 27 настай. Ханиад хүрч хамар битүүрч удаан явсан, эм тариа хэрэглэлгүй
аяндаа шинж тэмдэг арилсан өгүүлэмжтэй. Одоо дух, нүүр, толгой чинэрч хүчтэй өвдөнө,
хамраас үе үе өтгөн ногоон ялгадас гарна. Рентген-д: Баруун талын дух, зажуур, элхэгийн
хөндийнүүдийн агааржилт буурсан.
3. Өвчтөн 17 настай. Ханиад хүрч хамар битүүрч удаан явсан өгүүлэмжтэй. Одоо мөн
хамар битүү, өтгөн ногоон нустай, толгой, нүүр, ухархай, зулай руу чинэрч өвдөнө. КТ-д:
Хоѐр талын дух, элхэг, суурь, зажуурын хөндийнүүдийн агааржилт эрс буурсан.
4. Өвчтөн 19 настай. Ханиадтай, хамар битүүрч үе үе ногоон нус гарна. Нүд, толгой, дух
өвдөнө. Нүдэнд юм хоѐрлож харагдана. Нүд бүлтийж түрсэн байдалтай, чинэрч өвдөнө.
5. Өвчтөн 56 настай. Хамрын харшлаар олон жил өвдсөн, дайвар хөндийн архаг идээт
үрэвслүүдээр олонтоо өвдөж дайвар хөндийнүүдэд хатгалт хийлгэн угаалгаж байсан
өгүүлэмжтэй. Одоо хамар битүүрнэ, толгой өвдөнө. Рентгенд: Баруун талын зажуур
хөндийг хамарсан бөөрөнхий сүүдэр илэрнэ.
A. Элхэгийн хурц үрэвслийн нүдний хүндрэл
B. Духны хөндийн хурц үрэвслийн ухархайн хүндрэл
C.Зажуур хөндийн архаг урт үрэвсэл
D. Баруун талын гемисинусит
E. Пансинусит
116. Хамрын ангиофиброма хавдар хэнд илүү тохиолдох вэ?
А. Нярайд
В. Хүүхэд насанд
C. Шилжилтийн насны хөвгүүдэд
14
D. Шилжилтийн насны охидод
E. Насанд хүрэгсэдэд
117. Ухархайн нэвчдэснээс үүсэлтэй гавал тархины хүндрэл нь өсвөр насныханд нярайгаас илүү
тохиолдох эрсдэлтэй (1). Нярайд ухархайн хөгжилт дутмаг тул энэ төрлийн хүндрэл бараг
тохиолдоггүй (2).
118. Доод самалдагт стеройд эм тарихад тохиолдох ховор боловч аюултай хүндрэлийг нэрлэнэ
үү
А. Цус алдалт
В. Хүчтэй өвдөлт
C. Хоѐрдогчоор хараа алдагдах
D. Нүд алдах
E. Хаван хавдар
119. Хатингаршилт хэлбэрийн хамрын үрэвслийн үед илэрдэг нянг нэрлэнэ үү
А. Staphylococcus epidermidis
В. Staphylococcus aureus
C. Klebsiella ozaenae
D. Proteus
E. Streptococcus pneumonia
120. Хамрын хорт хавдрын урьдал өвчнүүд аль нь вэ?
1. Хамрын папиллома
2. Хамрын полип
3. Лейкоплаки
4. Вегенерийн өвчин
5. Лаймын өвчин
121. Гүйлсний нянгийн бүтцийг хэлнэ үү
1. Гүйлсний гүнд монофлор
2. Сапрофит нянгууд
3. Гүйлсний гадаргууд микробын ассоциаци
4. Эмгэг төрөгч нянгууд
5. Гүйлсэнд нян байхгүй ариун орчинтой
122. Залгиурын хэсгүүдийг нэрлэнэ үү
1. Нармай
2. Амны хэсэг
3. Багалзуур
4. Хүзүүний хэсэг
5. Хоолойн хэсэг
123. Мезофарингс-д харагдах бүтцүүдийг нэрлэнэ үү
1. Хэл, хэлний уг
2. Хөөмийн гүйлс
3. Залгиурын ар хана, амны салст
4. Өмнөд ба арын хөвчүүд
5. Шүд, буйл
124. Пирогов-Вальдеерийн гадна цагирагт ямар гүйлсүүд хамаарагдах вэ?
1. Хөөмийн ба нармайн гүйлсүүд
2. Сонсголын гуурсны гүйлсүүд
3. Хэлний угийн гүйлс
4. Эрүүний ар болон доод хэсгийн тунгалагийн зангилаанууд
5. Төвөнх цагаан мөгөөрсөн хоолойн хажуу талын тунгалгийн зангилаанууд
125. Хэлний гүйлс нь амны хөндийд хоолтой хамт орсон нянг устгах үүрэгтэй (1), иймээс хэлний
гүйлсийг мэс заслаар авч яасан ч болохгүй (2).
126. Доорхи үйл ажиллагаануудын аль нь залгиурт хамаарагдах вэ?
1.Амьсгал-хоол дамжуулах
2. Хамгаалах
15
3. Дууг цуурайтуулах
4. Хурхирах
5. Хахах
127. Нармайн гүйлсний томролтын ангиллыг хэлнэ үү
А. Жижиг, дунд зэрэг, том
В. Ээнэгшилтэй, ээнэгшилгүй,
C. Хөөнгөшилт ба хатингаршилт
D. 1, 2, 3-р зэрэг
E. Хэвийн ба эмгэг томролт
128. Хөөмийн гүйлсэнд байдаггүй бүтцийг нэрлэ
А. Гүйлсний хальс
В. Цулцан, хонхор
C. Холбогч эдэн таславчууд
D. Цусны бичил судсууд, мэдрэлийн ширхэг
E. Мөхлөгөнгөр
129. Хөөмийн гүйлсний архаг ээнэгшилгүй үрэвслийн үед цулцан доторхи хамгаалагч эсүүд
нянгийн нөлөөнд устана (1). Нянгийн хор нь гүйлснээс гарсан тунгалгийн судсаар бүх биеэр
тархана (2). Иймээс энэ нь ерөнхий бие махбодийн эмгэг юм.
130.Нармайн гүйлс нь олон эгнээ намираа бортгон хучуур эдээр хучигдаж байдаг (1). Нас ахих
тутам хавтгай хучуур эдээр солигдоно (2). Иймээс нармайн гүйлс нь дархлааны эрхтэн болно.
131. Пирогов-Вальдеерийн дотор цагирагт ямар гүйлсүүд хамаарагдах вэ?
1. Хөөмийн ба нармайн гүйлсүүд
2. Эрүүний ар болон доод хэсгийн тунгалагийн зангилаанууд
3. Хэлний угийн гүйлс
4. Төвөнх цагаан мөгөөрсөн хоолойн хажуу талын тунгалгийн зангилаанууд
5. Сонсголын гуурсны гүйлсүүд
132. Залгиур ямар мэдрэлүүдээр мэдрэлжүүлэгдэх вэ?
1. Хөдөлгөөний
2. Вегетатив
3. Мэдрэхүйн
4. Гурвалсан
5. Тэнэгч
133. “Аденойдын царай”-д илэрдэггүй шинжийг ол
1. Дээд уруул богино, ам хагас ангайсан
2. Нүд бүлтгэр, хамар-уруулын нугалаас гөлгөр
3. Хатуу тагнай нарийн хотгор, дээд эрүү уртсан шаантаг хэлбэртэй болсон
4. Царай сар мэт дугуй, мимик хийхгүй
5. Цээж хавчгар, өвчүү төвгөр
134. Хөөмий-нармайн гүйлсний мэс заслыг хүүхдийн биеийн байдал хамгийн сайн байгаа үед
хийнэ (1). Бугласан тохиолдолд буглааг нээх ба амь насны заалтаар буглааг гүйлстэй хамт авах
хагалгааг хийнэ (2).
135. Хөөмийн гүйлсний томролтыг ямар эмгэгээс ялган оношлох вэ?
А. Залгиурын арын буглаа
В. Гүйлс орчмын буглаа
C. Хөөмийн гүйлсний архаг үрэвсэл
D. Медиастенит
E. Гүйлсний хорт хавдар
136. Ангина гэж юу вэ?
А. Залгиурын лимфойд эд үрэвсэлт өөрчлөлтөд нэрвэгдэх хэсэг газрын шинжээр илрэх
бүх биеийг хамарсан хурц халдвар.
В. Хөөмийн гүйлсний хурц үрэвсэл
C. Хөөмийн гүйлсний архаг үрэвсэл
D. Хөөмий-нармайн гүйлсний хавсарсан халдвар
16
E. Залгиурын лимфойд эд үрэвсэлт өөрчлөлтөд нэрвэгдэх хэсэг газрын шинжээр илрэх
бүх биеийг хамарсан архаг халдвар.
137. Ангина халдварлах замуудыг нэрлэнэ үү
1. Агаар-дуслаар
2. Агаар-тоосоор
3. Аутоинфекцийн замаар
4. Хавьтлаар
5. Бохир гараар
138. Ангины үед илрэх шинжийг ол
1. Хурц эхэлнэ
2. Өндөр халуурна
3. Толгой өвдөнө
4. Бие суларна, ядарна
5. Хоолой хөндүүр, залгихад хөндүүрлэнэ.
139. Залгиурын мононуклеоз өвчнийг оношлох өвөрмөц арга юу вэ?
А. Бактериолог шинжилгээ
В. Paul-Bunnell-ийн сорил
C. Харшлын сорил
D. Орофарингоскопи
E. Гүйлснээс эдийн шинжилгээ авах
140. Хөөмийн сахуугийн үеийн өвөрмөц эмчилгээ юу вэ?
А. Өндөр тунгаар антибиотик тарих
В. Хордлогын эсрэг эрчимтэй эмчилгээ
C. Сахуугийн анатоксин
D. Хэсэг газрын өнгөрийг хуулж авах
E. Хэсэг газарт үйлчилгээтэй эмийг хүлхүүлэх
141. Ангины алсын хүндрэл аль нь вэ?
1. Үжил
2. Ревмокардит
3. Артриты
4. Псориаз
5. Гломерулонефрит
142. Ангины хэсэг газрын хүндрэл аль нь вэ?
1. Парафарингит
2. Паратонзиллит
3. Хүзүүний флегмон
4. Псориаз
5. Гломерулонефрит
143.Винсен-Плаут-Симановскийн ангиныг ямар эмгэгээс ялган оношлох вэ?
1. Хөөмийн сахуу
2. Эрүүн доорхи нэвчээс
3. Тэмбүүгийн ангина
4. Залгиурын арын буглаа
5. Залгиурын хажуугийн буглаа
144. Хэсгийн мэдээ алдуулалт хийх лидокаины хамгийн дээд тунг тогтоо
А. 15мл
В. 10мг/кг
C. 5мг/кг
D. 10мл
E. 5мл
145. Дараахь эмгэгүүдийн тодорхойлолтыг тохируул
1. Үнэрлэхүй хэт ихсэх
17
2. Үнэрийг мэдэрч чадаж байвч үгээр илэрхийлж чадахгүй байх
3. Үнэрлэхүй нь бодит байдалтай тохирохгүй байх.
4. Үнэрийн эх үүсвэр үгүй байхад үнэр мэдрэх
5. Үнэрлэхүй арилах, алга болох.
A. Аносими
B. Дизосми
C. Фантосми
D. Үнэрлэхүйн агнози
E. Гиперосми
146. Хоаны атрезийн ангиллыг хэл
1. Нэг ба хоѐр талын
2. Ясан ба сарьсан
3. Бүрэн ба хэсэгчилсэн
4. Ээнэгшилтэй ба ээнэгшилгүй
5. 1 ба 2-р зэргийн
147. Хамрын хавдруудаас хавтгай эст өмөнд шилжих эрсдэлтэйг нь ол
A. Полип
B. Инвертирированный папиллом
C. Ангиофибром
D. Гемангиом
E. Пиогенный гранулем
148. Пиогенный гранулем хамарт хаана голдуу байрладаг вэ?
A. Хамрын дээвэрт
B. Дунд самалдагт
C. Доод самалдагт
D. Хамрын ѐроолд
E. Таславчид
149. Хоншоор ясны хорт хавдрын үед илэрч болох шинжүүдийг ол
1. Тризм
2. Диплопи
3. Зөөлөн тагнайн саажилт
4. Өвдөлт
5. Хамрын цус алдалт
150. Хамар дайврын хорт хавдар тохиолдох магадлалыг бүтцүүдэд тохируул
1. 55%
2. 35%
3. 9%
4. 5%
5. Бараг тохиолддоггүй
A. Хамрын хөндий
B. Зажуурын хөндий
C. Суурийн хөндий
D. Элхэгийн хөндий
E. Таславч
151. Рейнке-гийн зай хаана оршдог вэ?
A. Төвөнхийн хөндийдь дууны хөвчийн дээр
B. Төвөнхийн хөндийд, дууны хөвчийн доор
C. Дууны туслах хөвчүүдийн ирмэгээр
D. Төвөнхийн халхавчийн ирмэгээр
E. Дууны жинхэнэ хөвчүүдийн хучуур эдийн дор
152. Цагаан мөгөөрсөн хоолойг цусаар хангадаг судсуудыг нэрлэ.
1. Бамбайн доод артери
18
2. Эгмийн доод артери
3. Хавирга завсрын дээд артери
4. Гуурсан хоолойн дээд артери
5. Гуурсан хоолойн дунд артери
153. Зөв хариултыг ол
А. Цагаан мөгөөрсөн хоолойн урт нь- 8 см, 15-19 мөгөөрсөн тал цагирагаас бүтнэ.
В. Цагаан мөгөөрсөн хоолойн урт нь- 11 см, 18-22 мөгөөрсөн тал цагирагаас бүтнэ.
С. Цагаан мөгөөрсөн хоолойн урт нь- 15 см, 19-24 мөгөөрсөн тал цагирагаас бүтнэ.
D. С. Цагаан мөгөөрсөн хоолойн урт нь- 19 см, 19-24 мөгөөрсөн тал цагирагаас бүтнэ.
E. С. Цагаан мөгөөрсөн хоолойн урт нь- 24 см, 19-24 мөгөөрсөн тал цагирагаас бүтнэ.
154. Нярай хүүхэд нүүрэн дээрээ гемангиомтой бөгөөд стридор илэрч байна. Төвөнхөд юуг
сэжиглэх вэ?
A. Төрөлхийн шийхнээг
B. Төвөнхийн папилломыг
C. Төвөнхийн гемангиомыг
D. Төвөнхийн гаж хөгжлийг
E. Төвөнхийн хурц үрэвслийг
155. Дурдсан өгүүлэмж, шинж тэмдгүүдээр өвчний урьдчилсан оношийг тогтоо
1. 6 настай хүүхэд, хурц үзүүртэй пластмассан тоглоомын хэсгийг залгисан. Одоо толгой
хөдөлгөх, хүзүүг тэмтрэхэд өвдөнө, халуурна, цусархаг хольцтой бага зэргийн зүйлээр
гулгина.
2. 6 настай хүүхэд, пластмассан тоглоомын хэсгийг залгисан, амьсгалахад бэрхшээлтэй,
үе үе хөхүүлж ханиана, ханиалга эхэлбэл намдах нь удаан, хоолой сөөнгө.
3. Эмнэлэгт эмчлүүлж байгаа 3 сартай хүүхэд, төвөнхийн шинжилгээний үед гэнэт хөхөрч
амнаас цагаан хөөс сахарч амьсгал өнгөц тасалданги болж татсан.
4. 2 настай хүүхэд, ханиадтай 3 хонож байгаа, хоолой гэнэт паргиж сөөсөн, одоо
халуурна, хуцуулж ханиана, юм залгихад өвдөнө, хоолонд муу.
5. 1 сартай хүүхэд, “тагтаа шиг” дуугарна гэнэ, амаа ангайж унтана, амьсгал авалт
шуугиантай боловч уйлах дуу цээл.
A. Ларингоспазм
B. Төвөнхийн шийхнээ
C. Залгиурын гадны биет
D. Цочмог ларингит
E. Төвөнхийн гадны биет
156. Квинкийн хавангийн үед нэн даруй авах
А. Судсанд глюкокортикоид тарих
В. Глюкозын гипертоник уусмал тарих
С. Шээс хөөх
D. Нүүрс уулгах
E. Хамрын хөндийд новокаины блокад хийх
157. Стридор гэж юу вэ?
А. Амьсгал бачуурах
В. Амьсгал бачуурч дуу сөөх
С. Төвөнхийн хөндий гэнэт нарийсах
D. Төвөнхийн хөндий нарийссанаас болж амьсгалах үндсэн үйл ажиллагаа алдагдах
E. Дууны хөвч гэнэт саажих
158. Төвөнхийн сахуугийн үед илрэх гурвал шинжийг хэлнэ үү.
1. Стеноз
2. Дисфони
3. Ханиалга
4. Хаван
5. Дуу гунших
159.Төвөнхийн мөхлөгөнгөр үүсэхэд нөлөөлж болох шалтгаануудыг олно уу
19
1. Дуу буруу гаргах,
2. Ходоодны хүчил их байх
3. Гулгих
4. Интубацийн гэмтэл
5. Дууны хэт ачаалал
160. Папилломын ангиллыг хэлнэ үү.
1. Том хүний хавтгай эст папиллом ба хүүхдийн папилломатоз
2. Тархмал ба хэсэг газрын
3. Зөөлөн ба хатуу
4. Бачууралтай ба бачууралгүй
5. Дууны өөрчлөттэй ба дуу цээл
161. Төвөнх хаана оршдог эрхтэн бэ?
А. Хэлэн доорхи яс болон цагаан мөгөөрсөн хоолойн хооронд
B. Хэлэн доорхи ясны доор, хүзүүнд
C. Хэлэн доорхи ясны доор, хүзүүний 2-4-р нугалмын харалдаа
D. Хэлэн доорхи яс болон цагаан мөгөөрсөн хоолойн хооронд,
хүзүүний 4-6-р нугалмын харалдаа, хүзүүний өмнөд хагаст
E. Хэлэн доорхи ясны доор, хүзүүний 3-5-р нугалмын харалдаа
162.Төвөнхийн хавдруудаас хүүхэд насанд тохиолддог нь аль вэ?
А. Саркома
B. Хондрома
C. Папиллома
D. Фиброма
E. Ангиома
163. Төвөнхийн гаднах арьсан хэсэг нимгэн (2мм), уян, хөдөлгөөнтэй боловч өөхөн дaвхaргa
зузаан (1), иймээс төвөнх хялбархан гэмтэхгүй (2).
164. Шууд микроларингоскопийн харшлах заалтыг нэрлэнэ үү
1. Том хэмжээний хорт хавдар
2. Амьсгал, зүрх судас, элэгний хүнд эмгэг, ээнэгшилгүй шат
3. Төвөнхийн эмгэгийн хурцадмал үе
4. Остеохондроз, Бехтеревийн өвчин
5. Доод эрүүний гажиг
165. Хагалгааны дараа өвчтөн гиповолеми болж байгааг илэрхийлэх ямар үзүүлэлт байна вэ?
1.Тахикарди
2. Ортостаз
3. Диурез багасах
4. Артерийн даралт буурах
5. Халуурах
166. Дунд чихний цочмог үрэвсэл, дайвар хөндийн цочмог үрэвслийн үед авах эхний сонголтын
антибиотик нь юу вэ?
А. Пенициллин
B. Макропен
C. Сефатаксим
D. Амоксациллин
E. Ванкомицин
167.Төлөвлөгөөт журмаар тонзиллэктоми хагалгаа хийхэд дараахь хүүхдээс хэн нь хамгийн
эрсдэлтэй өвчтөн бэ?
А. Дауны синдромтой хүүхэд
B. Аденойдын томролтой хүүхэд
C. Одоо хурц ангинтай байгаа хүүхэд
D. Хөлөө хугалсан, гипстэй байгаа хүүхэд
E. Аутизмтай хүүхэд
168. Анафилаксийн цочмог урвал гэнэт илэрсэн өвчтөнд ямар арга хэмжээ авах вэ?
20
1. Амьсгалын замыг чөлөөлнө.
2. Шаардлагатай бол трахеостоми тавина.
3. Судсаар глюкокортикостероид тарина.
4. Гистамины эсрэг эмийг тарина
5. Гуурсан хоолой тэлэх эм хэрэглэнэ
169. Дисгаузия гэж юу вэ?
А. Үнэрлэхүй буурах
В. Үнэрлэхүй алдагдах
С. Амтлахуй алдагдах
Д. Үнэрлэхүй ба амтлахуй алдагдах
Е. Хүртэхүй алдагдах
170.Хүүхдийн төвөнхийн папилломатоз өвчний үед илрэх шинжийг ол
1. Амьсгал аажим бачуурна
2. Амьсгал гэнэт бачуурч амь тэнссэн байдалд оруулна.
3. Дуу аажим сөөнө.
4. Дуу гэнэт сөөж афони болно.
5. Хоолойд торж өвдөнө.
171.Дууны мутаци гэж юу вэ?
А.Шилжилтийн насны хөвгүүдийн дуу хоолой бүдүүрэх
В. Шилжилтийн насны охидын дуу хоолой нарийсах
С. Хүүхдийн дуу хоолойн өнгө шилжилтийн наснаас эхлэн өөрчлөгдөх физиологийн үйл
явц
Д. Мутацийн улмаас хүүхдийн төвөнх, дуу хоолойд илэрсэн өөрчлөлт
Е. Төвөнхийн өөрчлөлт мутацийн шинжтэй бусад өөрчлөлттэй хавсран илрэх
172.Төвөнхийн мөгөөрсүүдийг хэрхэн ангилдаг вэ?
1. Хатуу ба зөөлөн
2. Хос ба хос биш
3. Том ба жижиг
4. Шиллэг ба уян
5. Хос биш том мөгөөрсүүд, хос жижиг мөгөөрсүүд
173. Бөгж мөгөөрс ямар үүрэгтэй вэ?
А. Утгуур мөгөөрстэй нийлж хиллэнэ
В. Бамбай мөгөөрсний доод эвэртэй нийлж хиллэнэ.
С. Трахеостом тавихад таних тэмдэг болно.
Д. Төвөнхөд “яс мод”-ны үүрэг гүйцэтгэнэ.
Е. Төвөнхийн суурь, тулгуур болно.
174. Төвөнхийн дотор булчингууд ямар үүрэгтэй вэ?
1. Дууны хөвчийн зайг тэлнэ.
2. Дууны хөвчийн зайг нарийсгана.
3. Дууг чангаруулна
4. Амьсгалахад оролцоно.
5. Дуу үүсэх үйл ажиллагаанд оролцоно.
175. Төвөнхийн хөндийг юу гэж хуваадаг вэ?
1. Дээд хэсэг
2. Дунд хэсэг
3. Доод хэсэг
4. Арын хэсэг
5. Өмнөд хэсэг
176. Нас ахихын хирээр төвөнхийн салст бүрхүүлд өөрчлөлт гардаг (1), хавтгай хучуур эд нь олон
эгнээ намираа хучуур эдээр солигдох тул (2) төвөнхийн салст нас ахих тутам зөөлөн чийглэг
болно.
178. Төвөнхөд ямар булчирхайнууд байдаг вэ?
1. Салс шүүрэлт булчирхай
21
2. Тосны булчирхай
3. Гуурс цулцант булчирхай
4. Хөлсний булчирхай
5. Шүлсний булчирхай
179. Төвөнх хөдөлгөөнгүй эрхтэн (1) бөгөөд төвөнхийг хоѐр хажуу тийш хөдөлгөхөд идэвхигүй
хөдөлж шажигнаж сонсогдоно(2). Хорт хавдрын улмаас хөдөлгөөн хязгаарлагдах тул шажигнах
чимээ сонсогдохгүй.
180. Дууны үйл ажиллагааг ямар шинжилгээгээр үнэлэх вэ?
А. Шууд бус ларингоскопи
В. Шууд ларингоскопи
С. Фиброскопи
Д. Стробоскопи
Е. Микроларингоскопи
181.Төвөнхийн гэмтлийг юу гэж ангилдаг вэ?
А. Ил ба битүү
В. Хөндлөн ба дагуу
С. Хавсарсан ба дан
Д. Няцрал ба хугарал
Е. Хүнд ба хөнгөн
182.Төвөнхийн эмгэгийн үед баримтлах хамгийн чухал дэглэм юу вэ?
А. Хэвтрийн дэглэм
В. Хагас хэвтрийн дэглэм
С. Ердийн дэглэм
Д. Дууны дэглэм
Е. Хөдөлгөөний дэглэм
183. Төвөнхөөс эдийн шинжилгээ авсны дараа дууны дэглэмийн хэдий хугацаагаар сахиулах вэ?
А. 3 хоног
В. 3-5 хоног
С. 5-7 хоног
Д. 7-10 хоног
Е. 14 хоног
184. Амны хөндийн хорт хавдар үүсэхэд нөлөөлөх шалтгаант хүчин зүйлсийг нэрлэнэ үү.
1. Архи
2. Утаат тамхи
3. Зажилдаг тамхи
4. Нарны хэт ягаан туяа
5. Эпштейн-Баррын вирус
185. Төвөнхийн саа саажилтын ангиллыг хэлнэ үү.
1. Органик ба үйл ажиллагааны
2. Мэдрэлийн ба булчингийн гаралтай
3. Хүнд ба хөнгөн
4. Нэг ба хоѐр талын
5. Эргэшгүй ба ээнэгшилт
186. Төвөнхийн саажилтын шинжийг олно уу
1. Дууны хөвчүүдийн хөдөлгөөний алдагдал
2. Дууны өнгөний өөрчлөлт
3. Амьсгал хямралын шинж
4. Зөөлөн тагнайн саа саажилт
5. Хоѐрдогч эрхтэн тогтолцооны хүндрэл
187. Хуурамч сахуулайн үед хүүхдийн биеийн байдал хүндэрч байгааг илтгэх ямар шинжүүд
байна вэ?
1. Арьс царай хөхөлбөр болох
2. Амьсгал олшрох
22
3. Шүлс тасралтгүй асгарах
4. Хуцуулан ханиах
5. Халуурах
188. Төвөнхийн хортой хавдар үүсэхэд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл юу вэ?
А. Тамхи олон жил татах
В. Дууны хэт ачаалал
С. Бусад эрхтэн тогтолцоонд хорт хавдартай байх
Д. Төвөнхийн архаг үрэвслээр олон удаа өвөдөх
Е. Уур хийтэй нөхцөлд олон жил ажиллах
189.Төвөнхийн мөөгөнцрийг сэжиглэх гол шинжийг хэлнэ үү.
А. Ханиах
В. Загатнах
С. Хоолой сөөх
Д. Дуу цуцах
Е. Амьсгал бачуурах
190. Эозофагоскопи хийхэд тохиолдох боломжтой хүндрэлийг нэрлэнэ үү
6. Улаан хоолой цоорох
7. Аспирационная пневмония
8. Амны хөндийн салст, хэл уруул хавчигдах
9. Амьсгал дарангуйлагдах
10. Цус алдах
191. Улаан хоолойн урт хэд вэ?
А. 18-20см
В. 20-22см
С. ≈25 см
Д. ≈35 см
Е. ≈45 см
192.Төвөнхийн шинжилгээний аргуудыг нэрлэнэ үү
11. Акустик анализ
12. Фотоглоттографи
13. Электромиографи
14. Рентгенографи
15. Амьсгалын тестүүд
193. Төвөнхийг ерөнхий унтуулгатайгаар шинжлэхэд кокаин хэрэглэдэг (1), кокаин нь зүрх-
төвөнхийн рефлексийг багасгаж, судсыг нарийсгаснаар эдийн шинжилгээ авах үеийн цус
алдалтыг багасгадаг (2) ач холбогдолтой эмийн бодис юм.
194. Зүрх-төвөнхийн рефлекс гэж юу вэ?
А. Зүрхээр өвдөхөд хоолой сөөх
B. Зүрхээр өвдөхөд амьсгал бачуурах
C. Төвөнх дээр дарахад тахикарди болох
D. Төвөнх дээр дарахад брадикарди болох
E. Төвөнх дээр дарахад аритми болох
195. Нүүрэн дээрхи шархыг эдгээхэд хэрэглэгдэх аргуудаас хамгийн тохиромжтой нь аль вэ?
А. Нүүрийг бактерийн эсрэг савангаар хөөсрүүлэн угаах
B. Антибиотиктой тосон түрхлэг
C. 5.0-6.0 утсаар түр оѐдол тавиад 3-5 хоногийн дараа авах
D. Шархны тууз наах
E. Цэвэр битүү боолт хийх
196. Шархны оѐдол задрах хүндрэл хэзээ зонхилон тохиолддог вэ?
А. Оѐдол тавьж дуусмагц
B. Хагалгааны дараахь 3-5 хоногт
C. Хагалгааны дараахь 5-7 хоногт
D. Хагалгааны дараахь 7-10 хоногт
23
E. Хагалгааны дараахь 10-14 хоногт
197. Халдварлагдсан шархны шинжийг хэлнэ үү
16. Орчиндоо улааралттай
17. Халуун
18. Хавантай
19. Эмзэг, өвчтэй
20. Шархтай эрхний үйл ажиллагаа хязгаарлагдсан
198. Шархыг оѐход харьцангуй эсрэг заалт юу вэ?
А. Шархны хэмжээ том
B. Шархны хэмжээ жижиг
C. Шарх срептококкоор халдварлагдсан бол
D. Хурц цус алдалт нь зогссон
E. Шарх өнгөртэй
199. Мэс заслын шарх анихад ямар хэлбэрийн уураг зонхилон синтезлегдэх вэ?
1. Эластин
2. 3-р типийн коллаген
3. 2-р типийн коллаген
4. 1-р типийн коллаген
200. Шарх аних үе шатуудыг нэрлэнэ үү
1. Субстрат үе шат
2. Пролифератив үе шат
3. Шарх аних үе шат
4. Шарх үхжих үе шат
5. Шарх идээлэх үе шат
Тестэд хариулахын тулд уншиж судлах ном, хэвлэлүүд
1. Б.Эрдэнэчулуун, П.Ганчимэг, Э.Жаргалхүү. “Чих хамар хоолой судлал”. УБ. 2011.
2. Ё.Намжилмаа, Б.Эрдэнэчулуун, Я.Хоролгарав.”Хүүхдийн хамар хоолой чихний өвчин”.
УБ.1991.
3. П. Ганчимэг. В.Ф.Антонив. “Төвөнхийн өвчин” УБ. 2005.
4. “Руководство по отоларингологии” под редакцией И.Б.Солдатова. Москва. Медицина.
1997.
5. М.Р. Богомильский, В.Р.Чистякова. ”Детская оториноларингология”. Москва. ГЭОТАР-
Мед. 2001.
6. Брюс У. Джафек, Энн К. Старк. “Секреты отоларингологии”. Санкт-Петербург. Невский
диалект. 2001.
7. Г.Цогтжаргал. “Чих хамар хоолойн эмгэгүүд”. Улаанбаатар. Адмон. 2002.
24

More Related Content

What's hot (20)

Aris 2019
Aris 2019Aris 2019
Aris 2019
 
Shudnii emch 2019
Shudnii emch 2019Shudnii emch 2019
Shudnii emch 2019
 
Shudnii emch
Shudnii emchShudnii emch
Shudnii emch
 
Gemtel
GemtelGemtel
Gemtel
 
Yaraltai tuslamj sudlal
Yaraltai tuslamj sudlalYaraltai tuslamj sudlal
Yaraltai tuslamj sudlal
 
Emch 21 100
Emch 21 100Emch 21 100
Emch 21 100
 
Nud sudlal
Nud sudlalNud sudlal
Nud sudlal
 
Eh barih emegteaichuud sudlal
Eh barih emegteaichuud sudlalEh barih emegteaichuud sudlal
Eh barih emegteaichuud sudlal
 
Emegteichuuud dotood shuurel
Emegteichuuud dotood shuurelEmegteichuuud dotood shuurel
Emegteichuuud dotood shuurel
 
Huuhed
HuuhedHuuhed
Huuhed
 
Mes zasal
Mes zasalMes zasal
Mes zasal
 
Suvilahui 2018
Suvilahui 2018 Suvilahui 2018
Suvilahui 2018
 
Eronhii emchiin jishig soril 5
Eronhii emchiin jishig soril 5Eronhii emchiin jishig soril 5
Eronhii emchiin jishig soril 5
 
Surye
SuryeSurye
Surye
 
Emch 24 100
Emch 24 100Emch 24 100
Emch 24 100
 
Chih, hamar, hooloi sudlala
Chih, hamar, hooloi sudlalaChih, hamar, hooloi sudlala
Chih, hamar, hooloi sudlala
 
Ih emch 2019
Ih emch 2019Ih emch 2019
Ih emch 2019
 
Durs onoshilgoo
Durs onoshilgooDurs onoshilgoo
Durs onoshilgoo
 
Дунд чихний архаг үрэвсэл
Дунд чихний архаг үрэвсэлДунд чихний архаг үрэвсэл
Дунд чихний архаг үрэвсэл
 
Gemtel 1
Gemtel 1Gemtel 1
Gemtel 1
 

Viewers also liked (6)

Hamar daivar hondiin arhag urevsel
Hamar daivar hondiin  arhag urevselHamar daivar hondiin  arhag urevsel
Hamar daivar hondiin arhag urevsel
 
Дотор чихний эмгэг
Дотор чихний эмгэгДотор чихний эмгэг
Дотор чихний эмгэг
 
хамрын гаралтай гавлын хүндрэлүүд
хамрын гаралтай гавлын хүндрэлүүдхамрын гаралтай гавлын хүндрэлүүд
хамрын гаралтай гавлын хүндрэлүүд
 
Сонсголын анализаторыг шинжлэх
Сонсголын анализаторыг шинжлэхСонсголын анализаторыг шинжлэх
Сонсголын анализаторыг шинжлэх
 
дунд чихний архаг үрэвсэл
дунд чихний архаг үрэвсэлдунд чихний архаг үрэвсэл
дунд чихний архаг үрэвсэл
 
хамрын цочмог ба архаг үрэвсэл, вазомотор ринит
хамрын цочмог ба архаг үрэвсэл, вазомотор ринитхамрын цочмог ба архаг үрэвсэл, вазомотор ринит
хамрын цочмог ба архаг үрэвсэл, вазомотор ринит
 

Similar to Chih hamar hooloi (20)

Chih hamar hooloin suvilahui 2018-12-15
Chih hamar hooloin suvilahui 2018-12-15Chih hamar hooloin suvilahui 2018-12-15
Chih hamar hooloin suvilahui 2018-12-15
 
Chih, hamar, hooloi sudlala
Chih, hamar, hooloi sudlalaChih, hamar, hooloi sudlala
Chih, hamar, hooloi sudlala
 
Ch.kh.k hooloi sudlal
Ch.kh.k hooloi sudlalCh.kh.k hooloi sudlal
Ch.kh.k hooloi sudlal
 
2
22
2
 
Huuhdiin loor
Huuhdiin loorHuuhdiin loor
Huuhdiin loor
 
Darimaa 1
Darimaa 1Darimaa 1
Darimaa 1
 
Emch 17 100
Emch 17 100Emch 17 100
Emch 17 100
 
Gemtel sudlal
Gemtel sudlalGemtel sudlal
Gemtel sudlal
 
Chih hamar hooloi
Chih hamar hooloiChih hamar hooloi
Chih hamar hooloi
 
Loor 1
Loor 1Loor 1
Loor 1
 
Emch 22 100
Emch 22 100Emch 22 100
Emch 22 100
 
Nuruunii mes zasal sudlal
Nuruunii mes zasal sudlalNuruunii mes zasal sudlal
Nuruunii mes zasal sudlal
 
Emch 23 100
Emch 23 100Emch 23 100
Emch 23 100
 
Havsarsan gemtel
Havsarsan gemtelHavsarsan gemtel
Havsarsan gemtel
 
Chih, khamar, khooloi sudlal
Chih, khamar, khooloi sudlalChih, khamar, khooloi sudlal
Chih, khamar, khooloi sudlal
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Medrel
MedrelMedrel
Medrel
 
Huuhed uushgi
Huuhed uushgiHuuhed uushgi
Huuhed uushgi
 
Нүүр ам судалын эмч - 377
Нүүр ам судалын эмч - 377Нүүр ам судалын эмч - 377
Нүүр ам судалын эмч - 377
 
Emch 8 100
Emch 8 100Emch 8 100
Emch 8 100
 

More from Gantulga Nyamdorj (20)

Muau sudlal2021
Muau sudlal2021Muau sudlal2021
Muau sudlal2021
 
Nuur amnii mes zasal sudlal
Nuur amnii mes zasal sudlalNuur amnii mes zasal sudlal
Nuur amnii mes zasal sudlal
 
Sergeen zasal sudlal
Sergeen zasal sudlalSergeen zasal sudlal
Sergeen zasal sudlal
 
Mes zasal sudlal
Mes zasal sudlalMes zasal sudlal
Mes zasal sudlal
 
Medrel sudlal
Medrel sudlalMedrel sudlal
Medrel sudlal
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Zuu toono zasal sudlal
Zuu toono zasal sudlalZuu toono zasal sudlal
Zuu toono zasal sudlal
 
Zoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlalZoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlal
 
Setgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin sudlalSetgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin sudlal
 
Nud sudlal
Nud sudlalNud sudlal
Nud sudlal
 
Muau sudlal
Muau sudlalMuau sudlal
Muau sudlal
 
Medeeguijuuleg sudlal
Medeeguijuuleg sudlalMedeeguijuuleg sudlal
Medeeguijuuleg sudlal
 
Huuhed sudlal
Huuhed sudlalHuuhed sudlal
Huuhed sudlal
 
Havdar sudlal
Havdar sudlalHavdar sudlal
Havdar sudlal
 
Gemtel sogog sudlal
Gemtel sogog sudlalGemtel sogog sudlal
Gemtel sogog sudlal
 
Eh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlalEh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlal
 
Durs onoshilgoo sudlal
Durs onoshilgoo sudlalDurs onoshilgoo sudlal
Durs onoshilgoo sudlal
 
Aris sudlal
Aris sudlalAris sudlal
Aris sudlal
 
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
 
Eronhii mergejliin emch jishig soril
Eronhii mergejliin emch jishig sorilEronhii mergejliin emch jishig soril
Eronhii mergejliin emch jishig soril
 

Chih hamar hooloi

  • 1. 1 ХҮНИЙ ИХ ЭМЧИД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ШАЛГАЛТЫН СОРИЛУУД (ЧИХ ХАМАР ХООЛОЙ СУДЛАЛ) Сорилыг боловсруулсан: ЭМЯ-ны чих хамар хоолой судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, ЭХЭМҮТ-ийн чих хамар хоолойн тасгийн эрхлэгч П.Ганчимэг (Ph.D) 1. Сонсгол бууралт нь бөөрний гажигтай хавсран тохиолддог ямар хам шинж байна вэ? 1. Тѐрнерийн хам шинж 2. Альпортын хам шинж 3. Брахио-ренал хам шинж 4. Фанконийн цус багадалт 5. Вейлийн хам шинж 2. Орофарингоскопи хийхдээ хэл дарагчийг хаана байрлуулах вэ? А. Хэлний уг дээр B. Хэлний өмнөд 2/3 хэсэгт C. Хэлний үзүүрт D. Хэлний өмнөд 1/3 хэсэгт E. Хэлийг дарахгүйгээр ам залгиурыг шинжилсэн ч болно. 3. ”Гэрлийн рефлекс” гэж юу вэ? А. Хэнгэргэн хальсанд байнга байдаг, гэрэлтдэг хэсэг B. Отоскопи хийх үед илэрдэг, алхны богино сэртэнд оройтой, хэнгэргэн хальс дээрхи конус хэлбэртэй гэрэл C. Отоскопи хийх үед алхны богино сэртэнд ойсон конус хэлбэртэй гэрэл D. Отоскопи хийх үед гэрэл үүсгэгчээс гарч байгаа конус хэлбэртэй гэрэл E. Отоскопи хийх үед алхны богино сэртэнд ойсон конус хэлбэртэй гэрэл 4. Тоглоомын аудиометрийг хэдэн нас хүртэл хийх вэ? А. 0-3 насанд B. 3-аас дээш насанд C. 16 хүртэл насанд D. Том хүнд ч хэрэглэж болно. E. Тоглоом ашиглан сонсгол шалгах нь буруу 5. Сонсгол дамжуулах хэлбэрээр буурсан эмгэгийн үед ямар хагалгаануудыг хийдэг вэ? 1. Мирингопластик 2. Тимпанопластик 3. Оссикулопластик 4. Стапедэктоми 5. Мастойдэктоми 6. Дараах эмүүдээс сонсголд хортой нөлөөтэй эмийг ол 1. Аминогликозид 2. Диуретик 3. Макролид 4. Цэр ховхлох, шингэлэх 5. Гуурсан хоолой тэлэх 7. Tinnitus буюу “чих шуугих” гэдэг ойлголтыг зөв тодорхойлно уу. А. Гадаад орчинтой холбоогүй, чихэн дотор үүсч байгаа шуугиан B. Гадаад орчинтой холбоогүй толгой дотор үүсч байгаа дуу чимээний мэдрэмж C. Гадаад орчны дуу чимээг чихэнд зовиуртайгаар хүлээн авах мэдрэмж D. Толгой өвдөлтөөс үүдэлтэй шуугиан E. Чихнээс гаралтай шуугиан
  • 2. 2 8. Хэнгэргэн хальсны хөдөлгөөнийг шалгах ямар шинжилгээнүүд байна вэ? А.Тимпанометр, Зиглийн хийлэгч лүүз B. Аудиометр, АВR C. Тоглоомын аудиометр, тимпанометр D. Зиглийн хийлэгч лүүз, отоаукустик эмиссион E. Аудиометр, тимпанометр 9. Сонсголын гуурсны агаар дамжих чанарыг тодорхойлдог ямар аргууд байна вэ? 1. Тойбаны сорил 2. Вальсалвийн сорил 3. Политцерийн сорил 4. Сонсголын гуурсыг бургуйдах 5. Сонсголын гуурсыг чагнах 10. Импедансометрийн сорилд юуг багтдаг вэ? 1. Тимпанометр 2. Гадна чихний сувгийг багтаамжийг хэмжих 3. Акустик рефлексийг регистраци хийх 4. Гадна чихний хэмжилт 5. Дунд чихний даралтыг хэмжих 11.Чихийг шинжилдэг рентгений аргуудыг нэрлэнэ үү 1. Шюллерийн арга 2. Майерийн арга 3. Стенверсийн арга 4. Гинзбургийн арга 5. КТ 12. Чихний гаралтай зөөлөн эдийн хүндрэлийг оношлох хамгийн оновчтой шинжилгээ юу вэ? А. КТ B. MRI C. Биопси D. Чихний рентген зураг E. Бактериолог шинжилгээ 13. 0-1насны хүүхдийн чихийг шинжлэх хамгийн тохиромжтой рентген шинжилгээ аль нь вэ? А. Шюллерийн арга В. Майерийн арга С. Стенверсийн арга D. Гинзбургийн арга E. КТ 14. Отомикроскопийн шинжилгээгээр юуг тогтоодог вэ? А. Гадна чихний сувгаас эхлэн харж хэнгэргэн хальсны өөрчлөлт, цооролт, хэнгэргэн хөндий ба сонсголын ясны байдлыг тодорхойлж цэвэрлэх болон нөхөн сэргээх хагалгааны заалтыг тогтооно. В. Хэнгэргэн хөндийг харж чийглэг, идээтэй эсэхийг нь тогтооно. С. Хэнгэргэн хальсны цооролтыг харж хэмжээг нь тодорхойлно. D. Хэнгэргэн хальсны хөдөлгөөнийг тодорхойлно E. Сонсголын яс бүтэн эсэхийг тодорхойлно. 15. “Дуу сөөх” гэдэг ойлголтыг зөв тодорхойлно уу А. Дууны өнгө өөрчлөгдөх үйл явц В. Дуу үүсэх үйл ажиллагааны алдагдал С. Дууны чанга сул байдлын ээлжлэлт D. Төвөнхийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой хямрал E. Дууны хөвчийн чичирхийлэл өөрчлөгдөх үйл явцаар илэрч буй төвөнхийн үйл ажиллагааны хямрал 16. Доорхи эмгэгүүдээс дуу сөөдөг эмгэгүүдийг ол
  • 3. 3 1. Вирусийн шалтгаант цочмог ларингит 2. Дууны хөвчийн зангилаа 3. Папилломатоз 4. Төвөнхийн гаж хөгжил 5. Дууны хөвчүүдийн саа 17. Төвөнхөд хамгийн элбэг тохиолддог хорт хавдар юу вэ? А. Папиллома В. Карцинома С. Рабдомиосаркома D. Хавтгай эст өмөн E. Хондрома 18. Нойрон дунд амьсгал зогсох хам шинж ямар хугацаагаар үргэлжилдэг вэ? А. 5 секунд орчим В. 5-10 секунд С. 10 секунд орчим D. 1 минут орчим E. 1-2 минут орчим 19. Хүүхдэд нойрон дунд амьсгал зогсоход нөлөөлөх хүчин зүйлсийг нэрлэнэ үү 1. Аденойд булчирхайн томрол 2. Хөөмийн булчирхайн томрол 3. Илүү жин 4. Хоаны атрези 5. Нармайн киста 20. Төвөнхийг шинжилдэг ямар аргууд байна вэ? 1. Шууд микроларингоскопи 2. Шууд бус ларингоскопи 3. Видеоларингостробоскопи 4. Рентген 5. MRI 21. Ототоксик эмүүдийг ол 1. Стрептомицин, неомицин, канамицин 2. Салбутамол, парацетамол 3. Фуросемид, ванкомицин, цисплатин 4. Хлорфенирамин, пипольфен 5. Преднизолон, дексаметазон, 22. Залгиурын тольдолт нь дараахь хэсгүүдээс бүрдэнэ. 1. Нармайг тольдох 2. Ам-залгиурыг тольдох 3. Багалзуурыг тольдох 4. Хамрыг тольдох 5. Үүдэвчийг тольдох 23. Нармайн гүйлсний томролт нь хамрын дайвар хөндийн архаг үрэвсэл, сонсголын гуурс, дунд чихний архаг үрэвсэл, архаг трахеобронхит, хатгаагаар өвдөхөд нөлөөлдөг (1). Эдгээр өвчнийг нармайн судаслаг хавдар, хортой, хоргүй хавдар, хоаны битүүрлээс ялган оношлоно (2). 24.(Е).Улаанууд өвчин нь чих сонсголын талын өөрчлөлтөөр илэрдэг (1), энэ нь мэдрэл- мэдрэхүйн гаралтай нэг ба хоѐр талын дүлийрэлт, хэл ярианы өөрчлөлт байдаг (2) тул амьдралын чанарт нэг их нөлөөгүй. 25. Үнэрлэхүйн бүс хаана байдаг вэ? А. Хамрын таславчид В. Хамрын самалдгуудад С. Хамрын дайварт D. Хамрын хөндийн дээвэрт, хамрын ерөнхий жимийн дээд 1/3 хэсгийг хамран оршино. E. Хамрын хөндийн ѐроолд, хамрын ерөнхий жимийн доод 1/3 хэсгийг хамран оршино.
  • 4. 4 26. Бага насны хүүхдэд хамрын таславч дахь өсөлтийн бүс хөгжөөгүй байдаг (1) тул нүүрний өсөлт зогсохоос сэргийлж таславчийн хагалгаанаас зайлсхийдэг (2). 27. Хамрын цэвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг бүтэц юу вэ? А. Хамрын хөндийн тараагуур, хураагуур судсуудын сүлжээ В. Салст бүрхүүлийн намираа хучуур эд С. Салст бүрхүүлийн хундган эсүүд D. Хамрын хөндийн зай болон дайвар хөндийнүүд E. Үнэрлэхүйн мэдрэхүйн эсүүд 28. Хамрын бүлээсгэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг бүтэц юу вэ? А. Хамрын хөндийн тараагуур, хураагуур судсуудын сүлжээ В. Салст бүрхүүлийн намираа хучуур эд С. Салст бүрхүүлийн хундган эсүүд D. Хамрын хөндийн зай болон дайвар хөндийнүүд E. Үнэрлэхүйн мэдрэхүйн эсүүд 29. Хамрын чийглэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг бүтэц юу вэ? А. Хамрын хөндийн тараагуур, хураагуур судсуудын сүлжээ В. Салст бүрхүүлийн намираа хучуур эд С. Салст бүрхүүлийн хундган эсүүд D. Хамрын хөндийн зай болон дайвар хөндийнүүд E. Үнэрлэхүйн мэдрэхүйн эсүүд 30. Нармайд тэмтрэх аргыг бага насны хүүхдэд өргөн хэрэглэдэг (1). Нармайн дээвэрт барзгар гадаргуутай, зөөлөн ургацаг голдуу тэмтрэгдэх (2) бөгөөд энэ нь хавдар байх магадлалтай. 31. Бага насны хүүхдийн төвөнх бүтэц, үйлийн хувьд онцлогтой (1). Бөгж мөгөөрсний эргэн тойронд судасжилтаар баялаг, хөвсгөр холбогч эд ихтэй (2). Ийм тул бага насны хүүхэд бачуурлаар амархан хүндэрдэг. 32. Хамрын хөндийн архаг, хөөнгөт үрэвслийн үед хийх эмчилгээнүүдийг нэрлэ 1. Хамрын самалдгуудад кальци хлорид тарих 2. Электрокоагуляци хийх 3. Крио ба лазер деструкци 4. Мукотоми мэс засал 5. Конхотоми мэс засал 33. Хамрын гаралтай тархины буглааг юунаас ялган оношлох вэ? А. Энцефалит В. Этмойдит С. Тархины анхдагч мэнэн, буглаа D. Ретробульбар буглаа E. Мастойдит 34. Хамрын хорт хавдрын урьтал эмгэгт хамаарагдах эмгэгүүдийг ол А. Ангиофиброма, полип В. Папиллома, лейкоплаки С. Антрит, этмойдит D. Таславчийн буглаа, цусан хураа E. “Боргоцой хамар”, хамрын хатиг, 35.Багалзуурыг тольдох шинжилгээгээр харагдах бүтцүүдийг нэрлэ 1. Хэлний уг 2. Залгиурын хажуу хана 3. Өргөн ховил 4. Төвөнхийн халхавч 5. Төвөнх ба улаан хоолойн орох амсар 36. Хөөмийн гүйлсний архаг ээнэшилгүй хэлбэрийн үрэвсэлтэй үед хэсэг газарт илрэх шинжүүдийг ол
  • 5. 5 1. Закийн шинж 2. Гизийн шинж, 3. Солдатовын шинж 4. Преображенскийн шинж 5. Воячекийн шинж 37. Хамрын хавсарсан гэмтлийг юу гэж ангилдаг вэ? 1. Ле-Фортын 1 2. Ле-Фортын 2 3. Ле-Фортын 3 4. Ле-Фортын 4 5. Ле-Фортын 5 38. Хамрын хөндийн чихээснээс үүсэх хүндрэл аль нь вэ? 1. Aносми 2. Хамрын чихээс унаж цус алдалт үргэлжлэх 3. Амьсгалахад бэрхшээлтэй, ам хатах 4. Хамрын чихээс нармай руу унжиж механик асфикси үүсгэх 5. Таславчид цус хурах, буглах 39. Аль эмгэгийн үед үнэрлэхүй алдагдах вэ? 1. Чихрийн шижин 2. Гипотироидизм 3. Turner-ийн хам шинж 4. Kallmann-ий хамшинж 5. Псевдопаратироидизм 40. Төвөнхийн төрөлхийн шийхнээ өвчний үед илрэхгүй шинжийг ол А. Шуугиантай амьсгал В. Хүзүү цүлхийж хавдах С. Шүгэлдэж исгэрсэн авиа D. Ачааллын үед ээрэх, хөхрөх E. Ам ангайж унтах 41. Хоѐр талын отосклерозтой өвчтөнд мэс заслыг хэрхэн шийдэх вэ? А. Хоѐр чихэнд нь мэс засал хийнэ. B. Сайн сонсдог чихэнд нь мэс засал хийнэ. C. Муу сонсдог чихэнд нь мэс засал хийнэ. D. Аль ч чихийг оролдолгүй хүлээж хандана. E. Содын уусмалаа дуслаар хийнэ. 42. Гадна чих ямар үүрэгтэй вэ? 1. Дуу цуглуулах 2. Дууны байрлал тогтоох 3. Гоо сайхны 4. Орон зайд тэнцвэрийг зохицуулах 5. Сонсох 43. Дунд чих ямар үүрэгтэй вэ? 1. Дуу цуглуулах 2. Дууны байрлал тогтоох 3. Гоо сайхны 4. Гадна чихнээс дотор чих рүү дууг дамжуулах 5. Орон зайд тэнцвэрийг зохицуулах 44. Нярай хүүхдэд хөхлөг сэртэн хөгжөөгүй байдаг (1). Хүүхэд өсөхийн хирээр хүзүү толгойн булчин хөгжиж, толгойгоо дааж ирэхэд хөхлөг сэртэн хөгжиж ирнэ. 45.Нүүрний мэдрэлийн хэнгэргийн хэсэг нь хэнгэргэн хөндийд ойр тул үрэвслийн улмаас гэмтэх аюултай (1). Гэсэн ч мэс заслын үед бараг гэмтэхгүй, учир нь ясан суваг дотор оршино (2). 46. Меньерийн өвчний үед илрэх эмнэлзүйн шинжийг нэрлэнэ үү 1. Толгой гэнэт эргэх
  • 6. 6 2. Чих шуугих 3. Дуу хүлээн авах хэлбэрээр сонсгол буурах 4. Хэл ээдрэх 5. Хөл гар татах 47. Нистагм гэж юу вэ? А. Нүдний эмгэгийн үед илрэх тэнцвэрийн өөрчлөлт B. Дотор чих цочирсныг илтгэх нүдний замбараагүй хөдөлгөөн C. Дотор чихний эмгэгийн үеийн түгээмэл шинж D. Тэнцвэрийн эмгэгийн улмаас үүссэн нүдний хүндрэл E.Тэнцвэрийн анализаторын эмгэгийн үед нүдний алимд үүссэн чичирхийлэх хөдөлгөөн 48. Нистагмын ангиллыг хэлнэ үү А. Эрт илрэх ба хожуу илрэх B. Гэнэтийн ба аажим үүсэх C. Төвийн ба захын D. Хурдан ба удаан E. Түр зуурын ба байнгын 49. Дунд чихний цочмог үрэвсэл үүсэх хамгийн түгээмэд зам юу вэ? А. Тимпаногенный B. Тубогенный C. Контактный D. Агаар дуслын E. Хавьтлын 50. Чих орчмын төрөлхийн цоргоны нүхээр халдвар орж идээлж бугласнаар удаан хугацааны архаг идээт үрэвсэл үүсч чих орчмын зөөлөн эдийг гэмтээдэг (1). Иймд зөөлөн эд сорвижихоос өмнө мэс засал хийж цоргыг амсар, хүүдийн хамт авна (2). 51. Дэлбээний өөрчлөлтийг нэрлэнэ үү 1. Микротия 2. Макротия 3. Анотия 4. Полиотия 5. Дизотия 52. Гадна чихний сувгийн нарийсал хаана тохиолдох вэ? А.Сувгийн ясан хэсэгт B. Сувгийн мөгөөрсөн хэсэгт C. Хэнгэрэг бэхлэгдэх цагирагт D. Мөгөөрсөн ба ясан хэсэгт E. Сувгийн орох амсарт 53. Хэнгэргэн хальсны цооролтыг юу гэж ангилдаг вэ? А.Төвийн, захын B. Эпитимпанумын, гипотимпанумын C. Эпитимпанумын, мезотимпанумын D. Хэнгэргийн төвийн E. Хэнгэргийн захын 54. Холестеатомтай хавсран тохиолддог нь ямар хэлбэрийн цооролт вэ? А.Төвийн, захын B. Эпитимпанумын, гипотимпанумын C. Эпитимпанумын, мезотимпанумын D. Хэнгэргийн төвийн E. Хэнгэргийн захын 55. Чихэнд гадны биет байхад илрэх шинжүүд эль нь вэ? 1. Чихээр өвдөх 2. Чихэнд юм байгаа мэт мэдрэмж төрөх 3. Сонсгол буурах
  • 7. 7 4. Амтлахуй алдагдах 5. Дайвалзах 56. Нярайн хэнгэргэн хөндийн онцлог юу вэ? A. Агааржилт сайтай B. Миксоид эдээр баялаг C. Мөгөөрсөн эдтэй D. Хөвсгөр холбогч эдээр баялаг E. Амьсгалын замын намираа хучуур эдтэй 57. Сонсгол бууралтын өндөр эрсдэлт хүчин зүйлс юу вэ? 1. Төрөхөөс өмнө ба төрсний дараахь халдвар (цитомегаловирус, улаанууд, токсоплазмоз, тэмбүү) 2. Хүзүү толгойд байрласан гаж хөгжил 3. 1500 гр-аас бага жинтэй төрөх 4. Бактерийн гаралтай менингит 58. Хөхлөг сэртэн нь чамархайн ясны ар хэсэг бөгөөд дотроо хийтэй олон сархиагт хөндийнөөс тогтдог (1), уг сархиагт хөндийнүүд нь хэнгэргэн хөндийтэй холбогдож сонсголын үйл ажиллагааг дэмждэг (2). 59. Холестеатомын ямар хэлбэрүүд байдаг вэ? 1. Төрөлхийн 2. Байнгын 3. Олдмол 4. Тархмал 5. Хэсэг газрын 60.Төрөлхийн холестеатомтой өвчтөний хөхлөг сэртэнгийн агааржилт голдуу хэвийн байдаг. A. Зөв B. Буруу C. Агааржилтгүй болсон байдаг. D. Мөхлөгөнгөрт өөрчлөлтөөр дүүрэн байдаг. E. Агааржилт нь хэт ихэссэн байдаг. 61. Дунд чихний шүүдэст үрэвслийн дахилтат хэлбэрийн үед дараахь эмчилгээг хийнэ. A. Тимпанопластик мэс засал B. Хэнгэргэн хальсанд агааржуулагч гуурс тавих C. Антибиотик эмчилгээ D. Кортикостероид эмийн бэлдмэл тарих E. Дегидратац хийх 62. Дунд чихэнд хамгийн элбэг тохиолдох хавдар юу вэ? A. Грануляц B. Саркома C. Гломус хавдар D. Акустик невринома E. Базалиома 63. Чихийг дайрдаг нүүрний мэдрэлийн хэсгүүдийг нэрлэнэ үү 1. Дотор чихний хэсэг 2. Хэнгэрэгийн хэсэг 3. Хөхөнцрийн хэсэг 4. Чамархайн хэсэг 5. Гадна чихний хэсэг 64. Миринготоми хийх, хэнгэргэн хальсанд агааржуулагч гуурс тавих заалт юу вэ? 1. Хэнгэргэн хальсны улааралт 2. Хэнгэргэн хальсны ателектаз 3. Хэнгэргэн хальсанд цэврүү үүсэх 4. Гурван сараас дээш хугацаанд үргэлжилж, сонсгол 30дБ-с дээш буурсан дунд чихний шүүдэст үрэвсэл
  • 8. 8 5. Дунд чихний архаг идээт үрэвсэл 65. Хоѐр талын чихний суваг төрөлхийн битүү үед ямар эмчилгээ хийх вэ? A. Сонсголын аппарат зүүлгэнэ B. Меатотимпанопластик мэс засал хийнэ. C. Тимпанопластик мэс засал хийнэ. D. Гадна чихэнд гоо сайхны хагалгаа хийнэ. E. Битүү сувгийг онгойлгох тэлэх мэс засал хийнэ. 66. Доорхи бүтцүүдэд тохиолдож болох эмгэгүүдийг тохируул. 1. Гадна чихний сувагт 2. Хэнгэргэн хальсанд 3. Хэнгэргэн хөндийд 4. Хэнгэргийн дээвэр хөндийд 5. Нүүрний мэдрэлд A. Грануляц B. Саа, саажилт C. Холестеатома D. Чулуужсан хулхи E. Цэврүү 67. Сонсгол бууралтын зэргүүдийг дБ-д нь тохируул 1. Сонсголын бэрхшээлгүй 2. Хөнгөн (1-р) зэрэг 3. Дунд (2-р) зэрэг 4. Хүнд (3-р) зэрэг 5. Дүлий A. 25дБ, түүнээс бага B. 81дБ, түүнээс дээш C. 61-80 дБ D. 41-60дБ E. 26-40дБ 68. Дараахь эмчилгээнүүдийг эмгэгүүдэд тохируул 1. Хэнгэргийн цооролттой дунд чихний хуурай үрэвсэл 2. Гадна чихний сувгийн төрөлхийн битүүрэлт 3. Дунд чихний шүүдэст дахилтат үрэвсэл 4. Хөхлөг сэртэнгийн идээт архаг үрэвсэл 5. Төрөлхийн таг дүлий A. Кохлеар имплант B. Тимпанопластик мэс засал C. Меатотимпанопластик мэс засал D. Мастойдэктоми мэс засал E. Хэнгэргэн хальсанд агааржуулах гуурс байрлуулах 69. Сонсгол бууралтын хэлбэрүүдийг нэрлэнэ үү 1. Дуу дамжуулах хэлбэрийн 2. Дуу хүлээн авах хэлбэрийн буюу мэдрэл-мэдрэхүйн 3. Холимог хэлбэрийн 4. Хүнд хэлбэрийн 5. Хөнгөн хэлбэрийн 70. Агааржуулагч гуурс нь 6-12 сарын турш хэнгэрэгт бэхэлгээтэй байх ба хэлбэр хэмжээнээсээ шалтгаалан түүнээс ч удаан хугацаагаар байж болдог (1). Гадна чихний сувагт өөрөө унах (2) тул хүндрэл тохиолдох нь бага. 71. Миринготоми гэдэг нь ямар ажилбар вэ? 1. Хэнгэргэн хальсанд зүслэг хийж хэнгэргийн дээврийг угаах 2. Хэнгэргэн хальсыг сөхөж гадны биетийг авах 3. Чихний арын зүслэгээр хэнгэргэн хөндийг нээх
  • 9. 9 4. Хэнгэргэн хальсанд жижиг хэмжээний зүслэг хийж хэнгэргэн хөндийн шингэнийг гадагшлуулах 5. Чихний арын зүслэгээр хөхлөг сэртэнг нээх 72. Хөхлөг сэртэнгийн цочмог үрэвслийн үед илрэх хэсэг газрын шинжүүдийг олно уу 1. Хөхлөг сэртэнд маш хөндүүр, дарахад цүлхэлзэнэ 2. Халуурна 3. Хөхлөг сэртэнгийн орчимд улайж хавдаад дэлбийг урагш түлхэж дэлийлгэнэ. 4. Хоол нойронд муу. 5. Чичирч дагжуулна. 73. Дунд чихний цочмог үрэвслийн шалтгаан болдог үүсгэгчдийг нэрлэнэ үү 1. Streptococus pneumonia 2. Moraxella catarrhalis 3. Haemophilus influenza 4. Staphylococcus aureus 5. Pseudomonas aeroginesa 74. Чихний мэнэнгийн шинж аль нь вэ? 1. Толгой өвдөх, огиж бөөлжих 2. Хүзүүний хөшингө 3. Албадмал байдалд орох 4. Нугасны усанд эс 200-аас дээш илрэх, уураг ихсэх 5. Чихнээс өтгөн ногоон идээ гоожих, чихний араар хөндүүр хавдсан 75. Холестеатомын хүндрэл юу вэ? 1. Менингит 2. Идээт болон шүүдэст лабиринтит 3. Нүүрний мэдрэлийн саа 4. Тахир ангалын бөлөн 5. Тархины буглаа 76. Чихний хүндрэлийн ангиллыг нэрлэнэ үү A. Чамархайн ба гавал тархины B. Гавал тархины ба нүдний C. Тархины буглаа ба мэнэн D. Анхдагч ба хоѐрдогч E. Ерөнхий ба хэсэг газрын 77. Micobacterium tuberculosae нь агаар дуслын замаар сонсголын гуурсаар дамжин хэнгэргэн хөндий, хөхлөг сэртэнд нэвтэрч, дуу дамжуулах бүтцийг богино хугацаанд эвдрэлтэт өөрчлөлтөнд оруулна (1). Иймээс чихний сүрьеэгийн үед дүлийрдэг(2). 78.Чихний сүрьеэгийн ангиллыг хэлнэ үү A. Мөхлөгөнгөрт ба эвдрэлтэт B. Уушигны ба чихний C. Идээт ба шүүдэст D. Анхдагч ба хоѐрдогч E. Эвдрэлтэт ба эвдрэлтэт бус 79. Хөхлөг сэртэнгийн архаг үрэвслийн хүндрэлүүдийг нэрлэнэ үү 1. Гавлын ар ба дунд хотгорын буглаа 2. Үжил 3. Мэнэн 4. Халууралт 5. Өвдөлт 80. Дунд чихний хурц, архаг үрэвслүүдийн хүндрэлийн шинж аль нь вэ? 1. Толгой хүчтэй өвдөх 2. Толгой эргэх, тэнцвэр алдах 3. Нүүрний мэдрэл саажих
  • 10. 10 4. Ухамсарт ухаан балартах 5. Халууралт нэмэгдэх 81. Гадна хамар хаана оршдог эрхтэн бэ? А. Гавлын дунд ба өмнөд хотгорын дор B. Нүүрэн дээр C. Гавлын өмнөд болон дунд хотгор, хатуу тагнайн дунд D. Нүүрний төв хэсэгт E. Гавлын өмнөд болон дунд хотгор, ухархайнуудын дунд 82. Хамрын үндсэн бүрэлдхүүн хэсгийг нэрлэнэ үү А. Гадна хамар, хамрын хөндий, дайвар хөндийнүүд B. Гадна хамар, зажуур, элхэг, суурийн хөндий C. Гадна хамар, үүдэвч, хамрын хөндий D. Хамрын үзүүр, хянга, үүдэвч, хөндий E. Хамрын ерөнхий хөндий, самалдгууд, жимүүд, гадна ба дотор хана 83. Хамрын хөндийн доод хана буюу ѐроолыг юу бүрдүүлэх вэ? А. Хатуу тагнай B. Тагнай ясны хэвтээ ялтас C. Тагнай ясны хэвтээ ялтас, зажуур ясны босоо сэртэн D. Суурь ясны далавчны дотор ялтас E. Хамрын хос яс, шүүр ялтас 84. Хамрын хөндийн дээд хана буюу дээврийг юу бүрдүүлэх вэ? А. Хамрын хос яс, шүүр ялтас, гавлын өмнөд хотгор, суурийн хөндийн өмнөд хана B. Хамрын хос яс, шүүр ялтас, таславч C. Хамрын хос яс, шүүр ялтас, таславч, тагнай явны хэвтээ ялтас D. Зажуур яс E. Үнэрлэхүйн мэдрэл 85.Аль нь хамрын өмнөд тольдолтын шинжилгээ вэ? А. Хамраар дуран оруулж шинжлэх B. Хамраар жижиг толь оруулж хамрын хөндийг толинд тусган шинжлэх C. Хамрын ясыг тэмтрэн шалгах D. Нармайн толиор харж өөрчлөлтийг илрүүлэх E. Хамрын толь ашиглан үүдэвчийг өргөсгөж хамрын хөндийн бүх ханыг харж өөрчлөлтийг илрүүлэх 86. Хамар, дайвар хөндийн эмгэгийг оношлох хамгийн найдвартай арга нь КТ юм (1). КТ-ийн шинжилгээний зураг нь 3-5 мм зузаанаар зүссэн, хэвтээ, хажуу, босоо байрлалд авсан байна (2). 87. Хамрын хатгийн үед үзүүлэх анхны тусламж юу вэ? А. Хэвтрийн дэглэм сахиулж антибиотикийг өндөр тунгаар авна. B. Хэсгийн мэдээгүйжүүлгээр хатгийг нээнэ C. Ерөнхий мэдээгүйжүүлгээр хатгийг нээнэ. D. Хатуу нэвчдэсийг шахаж антибиотик тарина E. Буглааг нээгээд орхих нь хангалттай. 88. Хамрын арын нүхний төрөлхийн битүүрэлтийг нярайд яаж оношлох вэ? А.Тэмтрэх багаж хоанаар нэвтрэхгүй ба салст агшаах эмэнд хамар онгойхгүй B. Хуруугаар тэмтрэхэд мембран тэмтрэгдэнэ C. Хамрын ясыг тэмтрэхэд цөмрөлт мэдрэгдэнэ. D. Нармайн толиор харахад мембран харагдана E. Салст агшаах эм дусаахад хамар онгойно 89. Хамрын хатигны хүндрэлийг нэрлэнэ үү 1. Хамрын гаралтай гавал тархины хүндрэл 2. Хамрын гоо сайхан алдагдах 3. Үжил 4. Хамрын үүдэвч сорвижих 5. Нүүр нүд хавдах
  • 11. 11 90. Хамрын арын нүхний төрөлхийн битүүрэлт нь нэг ба хоѐр талынх, мөн хагас ба таг битүү гэж байдаг (1) бөгөөд битүүрэлтийн зайнаас хамаарч амьсгал саадтай байх, хамраас салсархаг ялгадас гоожих шинж тод илэрдэг (2). 91. Таславч мөгөөрс мултрах, мурийх гэмтэл нь ерөнхий хөндийг битүүрүүлж хамрын амьсгалыг саадтай болгодог (1). Энэ нь цаашдаа толгой өвдөх, дайвар хөндийн эмгэгээр дахин дахин өвдөх, үнэрлэхүй алдагдах зэрэг эмгэг байдал хожуу илрэх шалгаан болно (2). 92. Хамар, нүүрний хавсарсан гэмтлийн үед тархи доргих, тархинд цус харвах, ухархайд буглаа үүсэх, нүд хараа алдагдах зэрэг хүндрэл тохиолдож болно(1). Эдгээр нь хамар засах хагалгааны дараа аяндаа эдгэрнэ (2). 93. Хамрын харшилт хэлбэрийн хувьсуурт нусгайн үед илрэх эмнэлзүйн шинжийг олно уу А. Хамар битүүрэх, хамраас өтгөн ногоон нус гарах, үе үе найтаах B. Хамар битүүрэх, самалдгууд томорч улайх C. Хамар битүүрэх, өтгөн ногоон нус гарах, нүүр өвдөх D. Хамар битүүрэх, нүүр толгой өвдөх, таславч мурий байх E. Хамар битүүрэх, хамраас шингэн нус гоожих, угсруулан найтаах 94. Хамрын харшил илрүүлэх сорилын хэлбэрүүдийг нэрлэнэ үү 1. Хамрын хөндийн сорил 2. Арьсан дээрхи сорил 3. Арьсан доорхи сорил 4. Хэлний доор дусааж сорил хийх 5. Нүдэнд дусааж сорил хийх 95. Зажуур хөндийн архаг үрэвслийн үед илрэх эмнэлзүйн шинжийг олно уу А. Хамар битүүрэх, хамраас өтгөн ногоон нус гарах, үе үе найтаах B. Хамар битүүрэх, самалдгууд томорч улайх C. Хамар битүүрэх, өтгөн ногоон нус гарах, нүүр өвдөх D. Хамар битүүрэх, нүүр толгой өвдөх, таславч мурий байх E. Хамар битүүрэх, хамраас шингэн нус гоожих, угсруулан найтаах 96. Дайвар хөндийн цочмог үрэвслийн ерөнхий хам шинжүүдийг нэрлэнэ үү 1. Хамар битүүрч, өтгөн ногоон нус хамраас залгиур луу урсан залгигдана. 2. Нүүр толгой өвдөнө, чинэрнэ. 3. Заримдаа халуурна. 4. Бие суларч хоол нойронд муудна. 5. Цусны ерөнхий шинжилгээнд цагаан цогцсын тоо олширч улаан цогцсын тунах хурд ихэснэ. 97. Дайвар хөндийн гаралтай ухархайн хүндрэлүүдийг нэрлэнэ үү 1. Зовхины буглаа, ухархайн ясны хальсны буглаа 2. Доод зовхины буглаа, дээд зовхины буглаа 3. Нүдний алимын арын буглаа, ухархайн нэвчдэс 4. Алимын доторхи буглаа 5. Ухархайн буглаа 98. Хамрын хатгийг юунаас ялган оношлох вэ? А. Хамрын гэмтэл B. Хамрын намарс C. Хамрын ѐлом D. Таславчийн буглаа E. Хамрын хавдар 99. Хамрын цус алдалтын үед авах хамгийн анхны арга хэмжээ юу вэ? А. Цус тогтоох эмүүдийг яаралтай тарина. B. Өвдөлт намдаана. C. Хамрын өмнөд чихээс хийнэ. D. Хамрын арын чихээс хийнэ. E. Суугаа байрлалд толгойг бөхийлгөн, үүдэвчийг таславч руу дарж чимхүүлэн амаар амьсгалуулна.
  • 12. 12 100. Хамрын хатгийг шахсаны улмаас хамар-уруулын хураагуур судсаар дамжин ухархайн хураагуурт халдвар орж улмаар тархины торлог бүрхэвчид нэвтэрнэ (1). Энэ нь идээт мэнэн өвчин үүсэх зам болно (2). 101. Хамрын цус тогтоох хэсэг газрын эмчилгээнүүдийг нэрлэнэ үү 1. Хамарт хүйтэн жин тавих 2. Хамрын өмнөд чихээс хийх 3. Хамрын арын чихээс хийх 4. Азотоор хөлдөөх 5. Цахилгаан төөнүүрээр түлэх 102. Хамрын цочмог үрэвслүүдийн хэлбэрийг нэрлэнэ үү 1. Цочмог улайх үрэвсэл 2. Цочмог шүүдэст үрэвсэл 3. Цочмог идээт үрэвсэл 4. Цочмог хавант үрэвсэл 5. Хамрын хөндийн арын үрэвсэл 103. Хамрын хөндийн хэсэг газрын эмчилгээнүүдийг нэрлэнэ үү 1. Хамрын хөндийгөөс ялгадсыг соруулах 2. Хамрыг хуурай цэвэрлэх 3. Хамрыг ариун уусмалаар угаах 4. Хамарт халуун жин тавих 5. Хамарт хүйтэн жин тавих 104. Хамрын үзүүр, угалз хэсгийн тосны булчирхайн цорго битүүрч,батга өтгөрч, орчны цусны хялгасан судсууд холбогч эдтэй наалдан, хамар хэмжээгээрээ томрох эмгэгийг “боргоцой хамар” гэх (1) бөгөөд үүнийг зөвхөн мэс заслаар л эмчилнэ (2). 105. Хамрын арын цус алдалт гэж юу вэ? А. Хамрын гүнд байрлах бүтцүүд, том судсуудаас цус алдахыг хэлнэ. В. Хамраас цус гарахыг хэлнэ. C. Киссельбахын бүсээс цус алдахыг хэлнэ. D. Хамрын таславчид байрлалтай шархлаанаас цус гарахыг хэлнэ E. Гадна хамрын тараагуураас цус алдахыг хэлнэ. 106. Хамраас цус алдах хэсэг газрын шалтгаануудыг нэрлэнэ үү 1. Хамрын гэмтэл 2. Хамраа хуруугаар ухах 3. Хамрын таславчийн мурийлт 4. Гадны биет 5. Хамрын хөндийн хавдрууд, хавдар төст үүсгэвэр 107. Үнэрлэхүйн өөрчлөлт нь голдуу амтлах чадвар алдагдалтай (dysgausia) хавсарч илэрнэ (1). Энэ нь анорексия, жин алдах турах, сэтгэл уналтын байдалд хүргэх гм сөрөг үр дагавартай тул хүний амьдралын чанарт нөлөөлнө (2). 108. Дисосмия гэж юу вэ? А. Үнэрлэхүйн өөрчлөлтгүй байх В. Үнэрлэхүй нь хэт ихсэх C. Үнэрлэхүй арилах, алга болох D. Үнэрлэхүй нь бодит байдалтай тохирохгүй байх E. Үнэрлэхүй багасах 109. Аносмия гэж ву вэ? А. Үнэрлэхүйн өөрчлөлтгүй байх В. Үнэрлэхүй нь хэт ихсэх C. Үнэрлэхүй арилах, алга болох D. Үнэрлэхүй нь бодит байдалтай тохирохгүй байх E. Үнэрлэхүй багасах 110. Хамрын дайвар хөндийнүүд ямар хучуур эдээр хучигддаг вэ? А. Шоо эпитель
  • 13. 13 В. Холбох эпитель C. Бортгон эпитель D. Хавтгай эпитель E. Янз бүрийн эпитель 111. Хамрын дурангийн хагалгааны дараа хамгийн элбэг тохиолдох хүндрэл юу вэ? А. Цус алдалт В. Синехия C. Аносмия D. Дисосмия E. Хорт хавдар үүсэх 112. Хамрын дурангийн хагалгааны үед хамгийн элбэг тохиолдох хүндрэл юу вэ? А. Цус алдалт В. Синехия C. Аносмия D. Дисосмия E. Хорт хавдар үүсэх 113. Хамрын таславч цоорох шалтгаануудыг нэрлэнэ үү 1. Хамрын гэмтэл 2. Мэс засал 3. Кокаин хэрэглэх 4. Вегенерийн өвчин 5. Стеройд цацлага 114. Суурийн хөндийд хамгийн элбэг тохиолдох үүсгэвэр юу вэ? А. Полип В. Мукоцеле C. Киста D. Хорт хавдар E. Хоргүй хавдар 115. Дурдсан өгүүлэмж, шинж тэмдгүүдээр өвчний урьдчилсан оношийг тогтоо 1. Хүүхэд 1,6 настай. Ханиадтай удсан өгүүлэмжтэй. Одоо ухархайн дотор хэсгээр улайрч хөндүүрлэнэ, хамар битүүрнэ, хоол нойрондоо муу. 2. Өвчтөн 27 настай. Ханиад хүрч хамар битүүрч удаан явсан, эм тариа хэрэглэлгүй аяндаа шинж тэмдэг арилсан өгүүлэмжтэй. Одоо дух, нүүр, толгой чинэрч хүчтэй өвдөнө, хамраас үе үе өтгөн ногоон ялгадас гарна. Рентген-д: Баруун талын дух, зажуур, элхэгийн хөндийнүүдийн агааржилт буурсан. 3. Өвчтөн 17 настай. Ханиад хүрч хамар битүүрч удаан явсан өгүүлэмжтэй. Одоо мөн хамар битүү, өтгөн ногоон нустай, толгой, нүүр, ухархай, зулай руу чинэрч өвдөнө. КТ-д: Хоѐр талын дух, элхэг, суурь, зажуурын хөндийнүүдийн агааржилт эрс буурсан. 4. Өвчтөн 19 настай. Ханиадтай, хамар битүүрч үе үе ногоон нус гарна. Нүд, толгой, дух өвдөнө. Нүдэнд юм хоѐрлож харагдана. Нүд бүлтийж түрсэн байдалтай, чинэрч өвдөнө. 5. Өвчтөн 56 настай. Хамрын харшлаар олон жил өвдсөн, дайвар хөндийн архаг идээт үрэвслүүдээр олонтоо өвдөж дайвар хөндийнүүдэд хатгалт хийлгэн угаалгаж байсан өгүүлэмжтэй. Одоо хамар битүүрнэ, толгой өвдөнө. Рентгенд: Баруун талын зажуур хөндийг хамарсан бөөрөнхий сүүдэр илэрнэ. A. Элхэгийн хурц үрэвслийн нүдний хүндрэл B. Духны хөндийн хурц үрэвслийн ухархайн хүндрэл C.Зажуур хөндийн архаг урт үрэвсэл D. Баруун талын гемисинусит E. Пансинусит 116. Хамрын ангиофиброма хавдар хэнд илүү тохиолдох вэ? А. Нярайд В. Хүүхэд насанд C. Шилжилтийн насны хөвгүүдэд
  • 14. 14 D. Шилжилтийн насны охидод E. Насанд хүрэгсэдэд 117. Ухархайн нэвчдэснээс үүсэлтэй гавал тархины хүндрэл нь өсвөр насныханд нярайгаас илүү тохиолдох эрсдэлтэй (1). Нярайд ухархайн хөгжилт дутмаг тул энэ төрлийн хүндрэл бараг тохиолдоггүй (2). 118. Доод самалдагт стеройд эм тарихад тохиолдох ховор боловч аюултай хүндрэлийг нэрлэнэ үү А. Цус алдалт В. Хүчтэй өвдөлт C. Хоѐрдогчоор хараа алдагдах D. Нүд алдах E. Хаван хавдар 119. Хатингаршилт хэлбэрийн хамрын үрэвслийн үед илэрдэг нянг нэрлэнэ үү А. Staphylococcus epidermidis В. Staphylococcus aureus C. Klebsiella ozaenae D. Proteus E. Streptococcus pneumonia 120. Хамрын хорт хавдрын урьдал өвчнүүд аль нь вэ? 1. Хамрын папиллома 2. Хамрын полип 3. Лейкоплаки 4. Вегенерийн өвчин 5. Лаймын өвчин 121. Гүйлсний нянгийн бүтцийг хэлнэ үү 1. Гүйлсний гүнд монофлор 2. Сапрофит нянгууд 3. Гүйлсний гадаргууд микробын ассоциаци 4. Эмгэг төрөгч нянгууд 5. Гүйлсэнд нян байхгүй ариун орчинтой 122. Залгиурын хэсгүүдийг нэрлэнэ үү 1. Нармай 2. Амны хэсэг 3. Багалзуур 4. Хүзүүний хэсэг 5. Хоолойн хэсэг 123. Мезофарингс-д харагдах бүтцүүдийг нэрлэнэ үү 1. Хэл, хэлний уг 2. Хөөмийн гүйлс 3. Залгиурын ар хана, амны салст 4. Өмнөд ба арын хөвчүүд 5. Шүд, буйл 124. Пирогов-Вальдеерийн гадна цагирагт ямар гүйлсүүд хамаарагдах вэ? 1. Хөөмийн ба нармайн гүйлсүүд 2. Сонсголын гуурсны гүйлсүүд 3. Хэлний угийн гүйлс 4. Эрүүний ар болон доод хэсгийн тунгалагийн зангилаанууд 5. Төвөнх цагаан мөгөөрсөн хоолойн хажуу талын тунгалгийн зангилаанууд 125. Хэлний гүйлс нь амны хөндийд хоолтой хамт орсон нянг устгах үүрэгтэй (1), иймээс хэлний гүйлсийг мэс заслаар авч яасан ч болохгүй (2). 126. Доорхи үйл ажиллагаануудын аль нь залгиурт хамаарагдах вэ? 1.Амьсгал-хоол дамжуулах 2. Хамгаалах
  • 15. 15 3. Дууг цуурайтуулах 4. Хурхирах 5. Хахах 127. Нармайн гүйлсний томролтын ангиллыг хэлнэ үү А. Жижиг, дунд зэрэг, том В. Ээнэгшилтэй, ээнэгшилгүй, C. Хөөнгөшилт ба хатингаршилт D. 1, 2, 3-р зэрэг E. Хэвийн ба эмгэг томролт 128. Хөөмийн гүйлсэнд байдаггүй бүтцийг нэрлэ А. Гүйлсний хальс В. Цулцан, хонхор C. Холбогч эдэн таславчууд D. Цусны бичил судсууд, мэдрэлийн ширхэг E. Мөхлөгөнгөр 129. Хөөмийн гүйлсний архаг ээнэгшилгүй үрэвслийн үед цулцан доторхи хамгаалагч эсүүд нянгийн нөлөөнд устана (1). Нянгийн хор нь гүйлснээс гарсан тунгалгийн судсаар бүх биеэр тархана (2). Иймээс энэ нь ерөнхий бие махбодийн эмгэг юм. 130.Нармайн гүйлс нь олон эгнээ намираа бортгон хучуур эдээр хучигдаж байдаг (1). Нас ахих тутам хавтгай хучуур эдээр солигдоно (2). Иймээс нармайн гүйлс нь дархлааны эрхтэн болно. 131. Пирогов-Вальдеерийн дотор цагирагт ямар гүйлсүүд хамаарагдах вэ? 1. Хөөмийн ба нармайн гүйлсүүд 2. Эрүүний ар болон доод хэсгийн тунгалагийн зангилаанууд 3. Хэлний угийн гүйлс 4. Төвөнх цагаан мөгөөрсөн хоолойн хажуу талын тунгалгийн зангилаанууд 5. Сонсголын гуурсны гүйлсүүд 132. Залгиур ямар мэдрэлүүдээр мэдрэлжүүлэгдэх вэ? 1. Хөдөлгөөний 2. Вегетатив 3. Мэдрэхүйн 4. Гурвалсан 5. Тэнэгч 133. “Аденойдын царай”-д илэрдэггүй шинжийг ол 1. Дээд уруул богино, ам хагас ангайсан 2. Нүд бүлтгэр, хамар-уруулын нугалаас гөлгөр 3. Хатуу тагнай нарийн хотгор, дээд эрүү уртсан шаантаг хэлбэртэй болсон 4. Царай сар мэт дугуй, мимик хийхгүй 5. Цээж хавчгар, өвчүү төвгөр 134. Хөөмий-нармайн гүйлсний мэс заслыг хүүхдийн биеийн байдал хамгийн сайн байгаа үед хийнэ (1). Бугласан тохиолдолд буглааг нээх ба амь насны заалтаар буглааг гүйлстэй хамт авах хагалгааг хийнэ (2). 135. Хөөмийн гүйлсний томролтыг ямар эмгэгээс ялган оношлох вэ? А. Залгиурын арын буглаа В. Гүйлс орчмын буглаа C. Хөөмийн гүйлсний архаг үрэвсэл D. Медиастенит E. Гүйлсний хорт хавдар 136. Ангина гэж юу вэ? А. Залгиурын лимфойд эд үрэвсэлт өөрчлөлтөд нэрвэгдэх хэсэг газрын шинжээр илрэх бүх биеийг хамарсан хурц халдвар. В. Хөөмийн гүйлсний хурц үрэвсэл C. Хөөмийн гүйлсний архаг үрэвсэл D. Хөөмий-нармайн гүйлсний хавсарсан халдвар
  • 16. 16 E. Залгиурын лимфойд эд үрэвсэлт өөрчлөлтөд нэрвэгдэх хэсэг газрын шинжээр илрэх бүх биеийг хамарсан архаг халдвар. 137. Ангина халдварлах замуудыг нэрлэнэ үү 1. Агаар-дуслаар 2. Агаар-тоосоор 3. Аутоинфекцийн замаар 4. Хавьтлаар 5. Бохир гараар 138. Ангины үед илрэх шинжийг ол 1. Хурц эхэлнэ 2. Өндөр халуурна 3. Толгой өвдөнө 4. Бие суларна, ядарна 5. Хоолой хөндүүр, залгихад хөндүүрлэнэ. 139. Залгиурын мононуклеоз өвчнийг оношлох өвөрмөц арга юу вэ? А. Бактериолог шинжилгээ В. Paul-Bunnell-ийн сорил C. Харшлын сорил D. Орофарингоскопи E. Гүйлснээс эдийн шинжилгээ авах 140. Хөөмийн сахуугийн үеийн өвөрмөц эмчилгээ юу вэ? А. Өндөр тунгаар антибиотик тарих В. Хордлогын эсрэг эрчимтэй эмчилгээ C. Сахуугийн анатоксин D. Хэсэг газрын өнгөрийг хуулж авах E. Хэсэг газарт үйлчилгээтэй эмийг хүлхүүлэх 141. Ангины алсын хүндрэл аль нь вэ? 1. Үжил 2. Ревмокардит 3. Артриты 4. Псориаз 5. Гломерулонефрит 142. Ангины хэсэг газрын хүндрэл аль нь вэ? 1. Парафарингит 2. Паратонзиллит 3. Хүзүүний флегмон 4. Псориаз 5. Гломерулонефрит 143.Винсен-Плаут-Симановскийн ангиныг ямар эмгэгээс ялган оношлох вэ? 1. Хөөмийн сахуу 2. Эрүүн доорхи нэвчээс 3. Тэмбүүгийн ангина 4. Залгиурын арын буглаа 5. Залгиурын хажуугийн буглаа 144. Хэсгийн мэдээ алдуулалт хийх лидокаины хамгийн дээд тунг тогтоо А. 15мл В. 10мг/кг C. 5мг/кг D. 10мл E. 5мл 145. Дараахь эмгэгүүдийн тодорхойлолтыг тохируул 1. Үнэрлэхүй хэт ихсэх
  • 17. 17 2. Үнэрийг мэдэрч чадаж байвч үгээр илэрхийлж чадахгүй байх 3. Үнэрлэхүй нь бодит байдалтай тохирохгүй байх. 4. Үнэрийн эх үүсвэр үгүй байхад үнэр мэдрэх 5. Үнэрлэхүй арилах, алга болох. A. Аносими B. Дизосми C. Фантосми D. Үнэрлэхүйн агнози E. Гиперосми 146. Хоаны атрезийн ангиллыг хэл 1. Нэг ба хоѐр талын 2. Ясан ба сарьсан 3. Бүрэн ба хэсэгчилсэн 4. Ээнэгшилтэй ба ээнэгшилгүй 5. 1 ба 2-р зэргийн 147. Хамрын хавдруудаас хавтгай эст өмөнд шилжих эрсдэлтэйг нь ол A. Полип B. Инвертирированный папиллом C. Ангиофибром D. Гемангиом E. Пиогенный гранулем 148. Пиогенный гранулем хамарт хаана голдуу байрладаг вэ? A. Хамрын дээвэрт B. Дунд самалдагт C. Доод самалдагт D. Хамрын ѐроолд E. Таславчид 149. Хоншоор ясны хорт хавдрын үед илэрч болох шинжүүдийг ол 1. Тризм 2. Диплопи 3. Зөөлөн тагнайн саажилт 4. Өвдөлт 5. Хамрын цус алдалт 150. Хамар дайврын хорт хавдар тохиолдох магадлалыг бүтцүүдэд тохируул 1. 55% 2. 35% 3. 9% 4. 5% 5. Бараг тохиолддоггүй A. Хамрын хөндий B. Зажуурын хөндий C. Суурийн хөндий D. Элхэгийн хөндий E. Таславч 151. Рейнке-гийн зай хаана оршдог вэ? A. Төвөнхийн хөндийдь дууны хөвчийн дээр B. Төвөнхийн хөндийд, дууны хөвчийн доор C. Дууны туслах хөвчүүдийн ирмэгээр D. Төвөнхийн халхавчийн ирмэгээр E. Дууны жинхэнэ хөвчүүдийн хучуур эдийн дор 152. Цагаан мөгөөрсөн хоолойг цусаар хангадаг судсуудыг нэрлэ. 1. Бамбайн доод артери
  • 18. 18 2. Эгмийн доод артери 3. Хавирга завсрын дээд артери 4. Гуурсан хоолойн дээд артери 5. Гуурсан хоолойн дунд артери 153. Зөв хариултыг ол А. Цагаан мөгөөрсөн хоолойн урт нь- 8 см, 15-19 мөгөөрсөн тал цагирагаас бүтнэ. В. Цагаан мөгөөрсөн хоолойн урт нь- 11 см, 18-22 мөгөөрсөн тал цагирагаас бүтнэ. С. Цагаан мөгөөрсөн хоолойн урт нь- 15 см, 19-24 мөгөөрсөн тал цагирагаас бүтнэ. D. С. Цагаан мөгөөрсөн хоолойн урт нь- 19 см, 19-24 мөгөөрсөн тал цагирагаас бүтнэ. E. С. Цагаан мөгөөрсөн хоолойн урт нь- 24 см, 19-24 мөгөөрсөн тал цагирагаас бүтнэ. 154. Нярай хүүхэд нүүрэн дээрээ гемангиомтой бөгөөд стридор илэрч байна. Төвөнхөд юуг сэжиглэх вэ? A. Төрөлхийн шийхнээг B. Төвөнхийн папилломыг C. Төвөнхийн гемангиомыг D. Төвөнхийн гаж хөгжлийг E. Төвөнхийн хурц үрэвслийг 155. Дурдсан өгүүлэмж, шинж тэмдгүүдээр өвчний урьдчилсан оношийг тогтоо 1. 6 настай хүүхэд, хурц үзүүртэй пластмассан тоглоомын хэсгийг залгисан. Одоо толгой хөдөлгөх, хүзүүг тэмтрэхэд өвдөнө, халуурна, цусархаг хольцтой бага зэргийн зүйлээр гулгина. 2. 6 настай хүүхэд, пластмассан тоглоомын хэсгийг залгисан, амьсгалахад бэрхшээлтэй, үе үе хөхүүлж ханиана, ханиалга эхэлбэл намдах нь удаан, хоолой сөөнгө. 3. Эмнэлэгт эмчлүүлж байгаа 3 сартай хүүхэд, төвөнхийн шинжилгээний үед гэнэт хөхөрч амнаас цагаан хөөс сахарч амьсгал өнгөц тасалданги болж татсан. 4. 2 настай хүүхэд, ханиадтай 3 хонож байгаа, хоолой гэнэт паргиж сөөсөн, одоо халуурна, хуцуулж ханиана, юм залгихад өвдөнө, хоолонд муу. 5. 1 сартай хүүхэд, “тагтаа шиг” дуугарна гэнэ, амаа ангайж унтана, амьсгал авалт шуугиантай боловч уйлах дуу цээл. A. Ларингоспазм B. Төвөнхийн шийхнээ C. Залгиурын гадны биет D. Цочмог ларингит E. Төвөнхийн гадны биет 156. Квинкийн хавангийн үед нэн даруй авах А. Судсанд глюкокортикоид тарих В. Глюкозын гипертоник уусмал тарих С. Шээс хөөх D. Нүүрс уулгах E. Хамрын хөндийд новокаины блокад хийх 157. Стридор гэж юу вэ? А. Амьсгал бачуурах В. Амьсгал бачуурч дуу сөөх С. Төвөнхийн хөндий гэнэт нарийсах D. Төвөнхийн хөндий нарийссанаас болж амьсгалах үндсэн үйл ажиллагаа алдагдах E. Дууны хөвч гэнэт саажих 158. Төвөнхийн сахуугийн үед илрэх гурвал шинжийг хэлнэ үү. 1. Стеноз 2. Дисфони 3. Ханиалга 4. Хаван 5. Дуу гунших 159.Төвөнхийн мөхлөгөнгөр үүсэхэд нөлөөлж болох шалтгаануудыг олно уу
  • 19. 19 1. Дуу буруу гаргах, 2. Ходоодны хүчил их байх 3. Гулгих 4. Интубацийн гэмтэл 5. Дууны хэт ачаалал 160. Папилломын ангиллыг хэлнэ үү. 1. Том хүний хавтгай эст папиллом ба хүүхдийн папилломатоз 2. Тархмал ба хэсэг газрын 3. Зөөлөн ба хатуу 4. Бачууралтай ба бачууралгүй 5. Дууны өөрчлөттэй ба дуу цээл 161. Төвөнх хаана оршдог эрхтэн бэ? А. Хэлэн доорхи яс болон цагаан мөгөөрсөн хоолойн хооронд B. Хэлэн доорхи ясны доор, хүзүүнд C. Хэлэн доорхи ясны доор, хүзүүний 2-4-р нугалмын харалдаа D. Хэлэн доорхи яс болон цагаан мөгөөрсөн хоолойн хооронд, хүзүүний 4-6-р нугалмын харалдаа, хүзүүний өмнөд хагаст E. Хэлэн доорхи ясны доор, хүзүүний 3-5-р нугалмын харалдаа 162.Төвөнхийн хавдруудаас хүүхэд насанд тохиолддог нь аль вэ? А. Саркома B. Хондрома C. Папиллома D. Фиброма E. Ангиома 163. Төвөнхийн гаднах арьсан хэсэг нимгэн (2мм), уян, хөдөлгөөнтэй боловч өөхөн дaвхaргa зузаан (1), иймээс төвөнх хялбархан гэмтэхгүй (2). 164. Шууд микроларингоскопийн харшлах заалтыг нэрлэнэ үү 1. Том хэмжээний хорт хавдар 2. Амьсгал, зүрх судас, элэгний хүнд эмгэг, ээнэгшилгүй шат 3. Төвөнхийн эмгэгийн хурцадмал үе 4. Остеохондроз, Бехтеревийн өвчин 5. Доод эрүүний гажиг 165. Хагалгааны дараа өвчтөн гиповолеми болж байгааг илэрхийлэх ямар үзүүлэлт байна вэ? 1.Тахикарди 2. Ортостаз 3. Диурез багасах 4. Артерийн даралт буурах 5. Халуурах 166. Дунд чихний цочмог үрэвсэл, дайвар хөндийн цочмог үрэвслийн үед авах эхний сонголтын антибиотик нь юу вэ? А. Пенициллин B. Макропен C. Сефатаксим D. Амоксациллин E. Ванкомицин 167.Төлөвлөгөөт журмаар тонзиллэктоми хагалгаа хийхэд дараахь хүүхдээс хэн нь хамгийн эрсдэлтэй өвчтөн бэ? А. Дауны синдромтой хүүхэд B. Аденойдын томролтой хүүхэд C. Одоо хурц ангинтай байгаа хүүхэд D. Хөлөө хугалсан, гипстэй байгаа хүүхэд E. Аутизмтай хүүхэд 168. Анафилаксийн цочмог урвал гэнэт илэрсэн өвчтөнд ямар арга хэмжээ авах вэ?
  • 20. 20 1. Амьсгалын замыг чөлөөлнө. 2. Шаардлагатай бол трахеостоми тавина. 3. Судсаар глюкокортикостероид тарина. 4. Гистамины эсрэг эмийг тарина 5. Гуурсан хоолой тэлэх эм хэрэглэнэ 169. Дисгаузия гэж юу вэ? А. Үнэрлэхүй буурах В. Үнэрлэхүй алдагдах С. Амтлахуй алдагдах Д. Үнэрлэхүй ба амтлахуй алдагдах Е. Хүртэхүй алдагдах 170.Хүүхдийн төвөнхийн папилломатоз өвчний үед илрэх шинжийг ол 1. Амьсгал аажим бачуурна 2. Амьсгал гэнэт бачуурч амь тэнссэн байдалд оруулна. 3. Дуу аажим сөөнө. 4. Дуу гэнэт сөөж афони болно. 5. Хоолойд торж өвдөнө. 171.Дууны мутаци гэж юу вэ? А.Шилжилтийн насны хөвгүүдийн дуу хоолой бүдүүрэх В. Шилжилтийн насны охидын дуу хоолой нарийсах С. Хүүхдийн дуу хоолойн өнгө шилжилтийн наснаас эхлэн өөрчлөгдөх физиологийн үйл явц Д. Мутацийн улмаас хүүхдийн төвөнх, дуу хоолойд илэрсэн өөрчлөлт Е. Төвөнхийн өөрчлөлт мутацийн шинжтэй бусад өөрчлөлттэй хавсран илрэх 172.Төвөнхийн мөгөөрсүүдийг хэрхэн ангилдаг вэ? 1. Хатуу ба зөөлөн 2. Хос ба хос биш 3. Том ба жижиг 4. Шиллэг ба уян 5. Хос биш том мөгөөрсүүд, хос жижиг мөгөөрсүүд 173. Бөгж мөгөөрс ямар үүрэгтэй вэ? А. Утгуур мөгөөрстэй нийлж хиллэнэ В. Бамбай мөгөөрсний доод эвэртэй нийлж хиллэнэ. С. Трахеостом тавихад таних тэмдэг болно. Д. Төвөнхөд “яс мод”-ны үүрэг гүйцэтгэнэ. Е. Төвөнхийн суурь, тулгуур болно. 174. Төвөнхийн дотор булчингууд ямар үүрэгтэй вэ? 1. Дууны хөвчийн зайг тэлнэ. 2. Дууны хөвчийн зайг нарийсгана. 3. Дууг чангаруулна 4. Амьсгалахад оролцоно. 5. Дуу үүсэх үйл ажиллагаанд оролцоно. 175. Төвөнхийн хөндийг юу гэж хуваадаг вэ? 1. Дээд хэсэг 2. Дунд хэсэг 3. Доод хэсэг 4. Арын хэсэг 5. Өмнөд хэсэг 176. Нас ахихын хирээр төвөнхийн салст бүрхүүлд өөрчлөлт гардаг (1), хавтгай хучуур эд нь олон эгнээ намираа хучуур эдээр солигдох тул (2) төвөнхийн салст нас ахих тутам зөөлөн чийглэг болно. 178. Төвөнхөд ямар булчирхайнууд байдаг вэ? 1. Салс шүүрэлт булчирхай
  • 21. 21 2. Тосны булчирхай 3. Гуурс цулцант булчирхай 4. Хөлсний булчирхай 5. Шүлсний булчирхай 179. Төвөнх хөдөлгөөнгүй эрхтэн (1) бөгөөд төвөнхийг хоѐр хажуу тийш хөдөлгөхөд идэвхигүй хөдөлж шажигнаж сонсогдоно(2). Хорт хавдрын улмаас хөдөлгөөн хязгаарлагдах тул шажигнах чимээ сонсогдохгүй. 180. Дууны үйл ажиллагааг ямар шинжилгээгээр үнэлэх вэ? А. Шууд бус ларингоскопи В. Шууд ларингоскопи С. Фиброскопи Д. Стробоскопи Е. Микроларингоскопи 181.Төвөнхийн гэмтлийг юу гэж ангилдаг вэ? А. Ил ба битүү В. Хөндлөн ба дагуу С. Хавсарсан ба дан Д. Няцрал ба хугарал Е. Хүнд ба хөнгөн 182.Төвөнхийн эмгэгийн үед баримтлах хамгийн чухал дэглэм юу вэ? А. Хэвтрийн дэглэм В. Хагас хэвтрийн дэглэм С. Ердийн дэглэм Д. Дууны дэглэм Е. Хөдөлгөөний дэглэм 183. Төвөнхөөс эдийн шинжилгээ авсны дараа дууны дэглэмийн хэдий хугацаагаар сахиулах вэ? А. 3 хоног В. 3-5 хоног С. 5-7 хоног Д. 7-10 хоног Е. 14 хоног 184. Амны хөндийн хорт хавдар үүсэхэд нөлөөлөх шалтгаант хүчин зүйлсийг нэрлэнэ үү. 1. Архи 2. Утаат тамхи 3. Зажилдаг тамхи 4. Нарны хэт ягаан туяа 5. Эпштейн-Баррын вирус 185. Төвөнхийн саа саажилтын ангиллыг хэлнэ үү. 1. Органик ба үйл ажиллагааны 2. Мэдрэлийн ба булчингийн гаралтай 3. Хүнд ба хөнгөн 4. Нэг ба хоѐр талын 5. Эргэшгүй ба ээнэгшилт 186. Төвөнхийн саажилтын шинжийг олно уу 1. Дууны хөвчүүдийн хөдөлгөөний алдагдал 2. Дууны өнгөний өөрчлөлт 3. Амьсгал хямралын шинж 4. Зөөлөн тагнайн саа саажилт 5. Хоѐрдогч эрхтэн тогтолцооны хүндрэл 187. Хуурамч сахуулайн үед хүүхдийн биеийн байдал хүндэрч байгааг илтгэх ямар шинжүүд байна вэ? 1. Арьс царай хөхөлбөр болох 2. Амьсгал олшрох
  • 22. 22 3. Шүлс тасралтгүй асгарах 4. Хуцуулан ханиах 5. Халуурах 188. Төвөнхийн хортой хавдар үүсэхэд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл юу вэ? А. Тамхи олон жил татах В. Дууны хэт ачаалал С. Бусад эрхтэн тогтолцоонд хорт хавдартай байх Д. Төвөнхийн архаг үрэвслээр олон удаа өвөдөх Е. Уур хийтэй нөхцөлд олон жил ажиллах 189.Төвөнхийн мөөгөнцрийг сэжиглэх гол шинжийг хэлнэ үү. А. Ханиах В. Загатнах С. Хоолой сөөх Д. Дуу цуцах Е. Амьсгал бачуурах 190. Эозофагоскопи хийхэд тохиолдох боломжтой хүндрэлийг нэрлэнэ үү 6. Улаан хоолой цоорох 7. Аспирационная пневмония 8. Амны хөндийн салст, хэл уруул хавчигдах 9. Амьсгал дарангуйлагдах 10. Цус алдах 191. Улаан хоолойн урт хэд вэ? А. 18-20см В. 20-22см С. ≈25 см Д. ≈35 см Е. ≈45 см 192.Төвөнхийн шинжилгээний аргуудыг нэрлэнэ үү 11. Акустик анализ 12. Фотоглоттографи 13. Электромиографи 14. Рентгенографи 15. Амьсгалын тестүүд 193. Төвөнхийг ерөнхий унтуулгатайгаар шинжлэхэд кокаин хэрэглэдэг (1), кокаин нь зүрх- төвөнхийн рефлексийг багасгаж, судсыг нарийсгаснаар эдийн шинжилгээ авах үеийн цус алдалтыг багасгадаг (2) ач холбогдолтой эмийн бодис юм. 194. Зүрх-төвөнхийн рефлекс гэж юу вэ? А. Зүрхээр өвдөхөд хоолой сөөх B. Зүрхээр өвдөхөд амьсгал бачуурах C. Төвөнх дээр дарахад тахикарди болох D. Төвөнх дээр дарахад брадикарди болох E. Төвөнх дээр дарахад аритми болох 195. Нүүрэн дээрхи шархыг эдгээхэд хэрэглэгдэх аргуудаас хамгийн тохиромжтой нь аль вэ? А. Нүүрийг бактерийн эсрэг савангаар хөөсрүүлэн угаах B. Антибиотиктой тосон түрхлэг C. 5.0-6.0 утсаар түр оѐдол тавиад 3-5 хоногийн дараа авах D. Шархны тууз наах E. Цэвэр битүү боолт хийх 196. Шархны оѐдол задрах хүндрэл хэзээ зонхилон тохиолддог вэ? А. Оѐдол тавьж дуусмагц B. Хагалгааны дараахь 3-5 хоногт C. Хагалгааны дараахь 5-7 хоногт D. Хагалгааны дараахь 7-10 хоногт
  • 23. 23 E. Хагалгааны дараахь 10-14 хоногт 197. Халдварлагдсан шархны шинжийг хэлнэ үү 16. Орчиндоо улааралттай 17. Халуун 18. Хавантай 19. Эмзэг, өвчтэй 20. Шархтай эрхний үйл ажиллагаа хязгаарлагдсан 198. Шархыг оѐход харьцангуй эсрэг заалт юу вэ? А. Шархны хэмжээ том B. Шархны хэмжээ жижиг C. Шарх срептококкоор халдварлагдсан бол D. Хурц цус алдалт нь зогссон E. Шарх өнгөртэй 199. Мэс заслын шарх анихад ямар хэлбэрийн уураг зонхилон синтезлегдэх вэ? 1. Эластин 2. 3-р типийн коллаген 3. 2-р типийн коллаген 4. 1-р типийн коллаген 200. Шарх аних үе шатуудыг нэрлэнэ үү 1. Субстрат үе шат 2. Пролифератив үе шат 3. Шарх аних үе шат 4. Шарх үхжих үе шат 5. Шарх идээлэх үе шат Тестэд хариулахын тулд уншиж судлах ном, хэвлэлүүд 1. Б.Эрдэнэчулуун, П.Ганчимэг, Э.Жаргалхүү. “Чих хамар хоолой судлал”. УБ. 2011. 2. Ё.Намжилмаа, Б.Эрдэнэчулуун, Я.Хоролгарав.”Хүүхдийн хамар хоолой чихний өвчин”. УБ.1991. 3. П. Ганчимэг. В.Ф.Антонив. “Төвөнхийн өвчин” УБ. 2005. 4. “Руководство по отоларингологии” под редакцией И.Б.Солдатова. Москва. Медицина. 1997. 5. М.Р. Богомильский, В.Р.Чистякова. ”Детская оториноларингология”. Москва. ГЭОТАР- Мед. 2001. 6. Брюс У. Джафек, Энн К. Старк. “Секреты отоларингологии”. Санкт-Петербург. Невский диалект. 2001. 7. Г.Цогтжаргал. “Чих хамар хоолойн эмгэгүүд”. Улаанбаатар. Адмон. 2002.
  • 24. 24